SlideShare a Scribd company logo
1 of 8
ЧН: Малын өвчнөөс
урьдчилан сэргийлэх
ЧЭ: Малыг шимэгч хорхойноос хамгаалж
эмчлэх
ГШҮ: Шимэгч хорхойноос урьдчилан
сэргийлэх
 Мал, амьтны паразиттах өвчин нь тухайн бүс нутгийн онцлог, цаг
улиралтай холбогдон халдварлан тархах зам харилцан адилгүй,
өвчин тус бүрийн үүсгэгч, түүнийг халдварлуулан дамжуулагч,
завсрын эзэн, үржих орчин нөхцөл гэсэн тодорхой цаг хугацаа, үе
шатаар богино хугацаанд олон малд дамжин халдварладаг
онцлогтой, халдварласан нөхцөлд нийгэм, эдийн засагт онц хохирол
учруулдагаараа үнэлж барашгүй хохиролтой.
 Энэ утгаараа жинхэнэ хөрөнгийн эзэн малчин өөрийн өмч болох
малдаа паразиттах өвчний халдвар авхуулахгүй байх, урьдчилан
сэргийлэх үзлэгт байнга хамруулж байх үүргийг хүлээж, өвчилсөн
тохиолдолд малын эмчид шуурхай хандан эмчлүүлэх, урьдчилан
сэргийлэх мал эмнэлгийн үйлчилгээг заасан хугацаанд нь хийлгэх
иргэний эрхэм үүргийг хүлээж биелүүлэх.
Шимэгч өвчнөөс урьдчиан
сэргийлэх
 Мал, амьтны паразиттах өвчин нь эрт дээр үеэс
байсан. Малаа намар, хаварын улиралд хужир,
шүүтэй хонхор газарт билчээрлүүлж тоосонд
оруулна гэдэг шимэгчлэгчийн таагүй орчинг
бүрдүүлж нэг ёсондоо одоогийн хэллэгээр экто,
эндопаразитын боловсрололтыг хийж байсан
малчин ардын амьдралаас урган гарч, практикт
нэвтэрсэн үнэлж барашгүй ухаан юм. Энэ нь
өргөжин хөгжсөөр орчин үеийн Мал эмнэлэгт хавар,
намарын ажил болж 1960-1990-ээд он хүртэл
хэрэгжиж байсан түүхтэй.
үргэлжлэл
 Мал, амьтныг паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга
хэмжээ нь хавар, намарын улиралд хийгддэг Мал эмнэлгийн
гол арга хэмжээ бөгөөд зөвхөн Мал эмнэлгийн асуудал биш
малчин, орон нутгийн удирдлага, ард иргэдийн хамтын үүрэг
байдаг төдийгүй өргөн утгаараа нийгмийн эрүүл мэндийн
асуудал юм. Намар мал таргалж биеийн эсэргүүцэл сайжрах
үеэр угаалга, туулга боловсруулалтыг хийх нь паразит
өвчнөөс бүрэн эмчлэх шинжлэх ухааны үндэстэй Мал
эмнэлгийн арга хэмжээ юм. Малын паразит өвчнийг
эмчилсэний дараа хэвтэр бууцыг ариутгаж тэнд үүрэлсэн
үүсгэгчийг арилгаагүйгээр төгс эмчилгээ болж чадахгүй,
хөрзөнг бүрэн ховхолж, ариутгал хийгээгүйгээс дахин
халдварлах нөхцөл бүрдэнэ. Сүүлийн үед малчид дур мэдэн
захаас хямд ивомекийн төрлийн бэлдмэлийг авч малдаа тунг
хэтрүүлэн буюу бага тунгаар хэрэглэж байгаа нь эмчилгээ
бус хор болж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Эмийг
буруу хэргэлвэл хор болдог. Аливаа эмийн бодсыг заавал
мал, хүний эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөж байна.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ.
 Хавар мал зүтгэж хавартай золгон ногоо амсахын
үед бие мах бодийн хүлээж авах чадвар сайн, элдэв
шимэгчид ч хоол тэжээлээр дутагдсан үедээ биеэс
гадагшлах, бие гүйцэж үржилд орох, үхэх нь амар
олон шалтгаан давхацах бөгөөд энэ үед Мал
эмнэлгийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь үр
дүнтэй байдаг.
Үргэлжлэл
 Малчин өвөлжөө, хаваржаанаас гарахдаа хөрзөнгөө бүрэн ховхолж
хатаана.
 Өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, оторын буудал нутгийг цэвэрлэх,
хүүр сэг зэмийг бүрэн устгах, халдваргүйжүүлэх ажлыг тухайн малчин
заавал хариуцна.
 Малаа 06 сарын 15-наас 08 сарын 01-ний хооронд бүрэн ноосолж
ноосны хэмжээ 1,5 см-ээс бага байх хугацаанд бод малыг хашаанд хийж
шүршиж, бог малыг ваннд шубуулж жилд нэг удаа заавал бүрэн
угаалгах. (Мал угаалгын ванн, төхөөрөмж, хашааны талаар малын эмч
бүрт хүргүүлсэн зөвлөмж байгаа),
 Ховхолсон хөрзөнг зөөж талбайг чөлөөсний дараа 08 дугаар сарын 25-
ны дотор өвөлжөө, хаваржааг Мал эмнэлгийн байгууллага гэрээт эмчээр
Мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдэж, зааварт орсон ариутгалын
бодисоор заасан тунгаар найруулсан ариутгуулсан байх.
Үүнд: Хавар, намар.
 Малчин нь тухайн жилийн эцэст тоологдсон бүх малаа (бүх үхрийг
гуурын үзлэгт заавал хамруулна) тухайн орон нутагт гардаг халдварт,
гоц халдварт, паразиттах өвчний үзлэгт (шаардлагатай тохиолдолд
удирдлага, малын эмчийн товолсон хугацаанд) хамруулан өвчтэй
малыг гэрээт эмчээр эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд
хамрууж эмчлүүлж эдгэрүүлэх (эмчлэгдэх найдваргүйг заазлах),
халдваргүйжүүлэх.
 Дээрх үзлэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх мал эмнэлгийн
үйлчилгээ хийлгэсэн тохиолдол бүрт Мал эмнэлгийн үйлчилгээний
өрхийн дэвтэрт заавал тэмдэглүүлж баталгаажуулсан байна.
 Хавар, намарт гэрийн тэжээвэр нохойд туулга хийлгэж, зэрлэг нохойг
устгах.
 Намар малын тарга хүч тогтсон үед дотор шимэгч хорхой, гадна
шимэгчийг угаалгах, дуст, гуурын боловсруулалтыг туулга, ивомекийн
төрлийн бэлдмэлүүдийг ашиглан боловсруулалт хийх, хот бууцаа
бүрэн ариутгуулах, малаа хужирлуулж говьлуулах, мал элдэв өвчний
урьдчилан сэргийлэх (шүлхий, цэцэг, шөвөг яр, амруу, сахуу, хамуу,
ширх, хүрд г.м) өвчнүүдийн үзлэг, тандалтыг тогтмол хийж хэвших,
малчин өөрөө малаа ажиглаж шинжих.
 Жилийн эцэст тоологдсон малын 30-аас доошгүй хувийг жил
бүр паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх (угаалга, туулга,
боловсруулалт) Мал эмнэлгийн арга хэмжээнд хамруулах
төрөл тус бүрээр төлөвлөн хэрэгжүүлэх. Хариуцсан малын
эмчийн гэрээнд тусгах, гүйцэтгэлд хяналт тавьж жилийн эцэст
гэрээний биелэлтийг дүгнэхэд гол үзүүлэлт болгох.
 Тухайн орон нутагт гарч байсан болон шинээр гарч болзошгүй
халдварт, гоц халдварт, паразиттах өвчний нэрээр (ядаж 10
жилийн) олон жилийн эпидемиологийн судалгаа, газар зүйн
зураглалтай байх.
 Эпидемиологийн дээрхи судалгааг үндэслэн өвчний
судалгааны дагуу мал эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга
хэмжээг жил бүрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, үр дүнг
тооцох.
 Дээрхи зөвлөмжийг багтаан орон нутгийн онцлогт тохируулан
Малчин-Малын эмч-Засаг дарга гурвалсан гэрээг жил бүр
байгуулан үр дүнг тооцож ажиллах шаардлагатай.

More Related Content

What's hot

Стивен кови семь навыков высокоэффективных людей
Стивен кови семь навыков высокоэффективных людейСтивен кови семь навыков высокоэффективных людей
Стивен кови семь навыков высокоэффективных людейАлексей Скоробогач
 
Персональные риски аналитика
Персональные риски аналитикаПерсональные риски аналитика
Персональные риски аналитикаSQALab
 
1С:Аналитика - Документооборот
1С:Аналитика - Документооборот1С:Аналитика - Документооборот
1С:Аналитика - Документооборотbitkiev
 
Як і навіщо будуть легалізовувати коноплю: деталі скандального законопроекту
Як і навіщо будуть легалізовувати коноплю: деталі скандального законопроекту Як і навіщо будуть легалізовувати коноплю: деталі скандального законопроекту
Як і навіщо будуть легалізовувати коноплю: деталі скандального законопроекту Pravotv
 
Единая электронная система информирования по предоставлению государственных у...
Единая электронная система информирования по предоставлению государственных у...Единая электронная система информирования по предоставлению государственных у...
Единая электронная система информирования по предоставлению государственных у...Victor Gridnev
 
пространство
пространствопространство
пространствоSergeyTeleguin
 
Ти срещу мен ( Джени Дауман )
Ти срещу мен ( Джени Дауман )Ти срещу мен ( Джени Дауман )
Ти срещу мен ( Джени Дауман )tlisheva
 
Има ли обратна връзка между политика и избирателя?
Има ли обратна връзка между политика и избирателя?Има ли обратна връзка между политика и избирателя?
Има ли обратна връзка между политика и избирателя?Alexander Krastev
 

What's hot (18)

Ppth17
Ppth17Ppth17
Ppth17
 
Avch Manipul
Avch ManipulAvch Manipul
Avch Manipul
 
Стивен кови семь навыков высокоэффективных людей
Стивен кови семь навыков высокоэффективных людейСтивен кови семь навыков высокоэффективных людей
Стивен кови семь навыков высокоэффективных людей
 
Персональные риски аналитика
Персональные риски аналитикаПерсональные риски аналитика
Персональные риски аналитика
 
1С:Аналитика - Документооборот
1С:Аналитика - Документооборот1С:Аналитика - Документооборот
1С:Аналитика - Документооборот
 
Hulan bid 2
Hulan bid 2Hulan bid 2
Hulan bid 2
 
пушкарева г
пушкарева гпушкарева г
пушкарева г
 
Motanka
MotankaMotanka
Motanka
 
forestfire_course
forestfire_courseforestfire_course
forestfire_course
 
Ppth22
Ppth22Ppth22
Ppth22
 
Як і навіщо будуть легалізовувати коноплю: деталі скандального законопроекту
Як і навіщо будуть легалізовувати коноплю: деталі скандального законопроекту Як і навіщо будуть легалізовувати коноплю: деталі скандального законопроекту
Як і навіщо будуть легалізовувати коноплю: деталі скандального законопроекту
 
синюшкин
синюшкинсинюшкин
синюшкин
 
Жорж Орвелл 1984
Жорж Орвелл 1984Жорж Орвелл 1984
Жорж Орвелл 1984
 
Dencheva Ecolabel Paper
Dencheva Ecolabel PaperDencheva Ecolabel Paper
Dencheva Ecolabel Paper
 
Единая электронная система информирования по предоставлению государственных у...
Единая электронная система информирования по предоставлению государственных у...Единая электронная система информирования по предоставлению государственных у...
Единая электронная система информирования по предоставлению государственных у...
 
пространство
пространствопространство
пространство
 
Ти срещу мен ( Джени Дауман )
Ти срещу мен ( Джени Дауман )Ти срещу мен ( Джени Дауман )
Ти срещу мен ( Джени Дауман )
 
Има ли обратна връзка между политика и избирателя?
Има ли обратна връзка между политика и избирателя?Има ли обратна връзка между политика и избирателя?
Има ли обратна връзка между политика и избирателя?
 

More from Buka Ganbaatar (19)

Fish1
Fish1Fish1
Fish1
 
Fish2d
Fish2dFish2d
Fish2d
 
Aris
ArisAris
Aris
 
Ppth25
Ppth25Ppth25
Ppth25
 
Ppth24
Ppth24Ppth24
Ppth24
 
Ppth21
Ppth21Ppth21
Ppth21
 
Ppth20
Ppth20Ppth20
Ppth20
 
Ppth19
Ppth19Ppth19
Ppth19
 
Ppth18
Ppth18Ppth18
Ppth18
 
Ppth16
Ppth16Ppth16
Ppth16
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Ppth15
Ppth15Ppth15
Ppth15
 
Ppth14
Ppth14Ppth14
Ppth14
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
Ppth6
Ppth6Ppth6
Ppth6
 
Ppth6
Ppth6Ppth6
Ppth6
 
Ppth5
Ppth5Ppth5
Ppth5
 
Hashaa
HashaaHashaa
Hashaa
 

Presentation1

  • 1. ЧН: Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх ЧЭ: Малыг шимэгч хорхойноос хамгаалж эмчлэх ГШҮ: Шимэгч хорхойноос урьдчилан сэргийлэх
  • 2.  Мал, амьтны паразиттах өвчин нь тухайн бүс нутгийн онцлог, цаг улиралтай холбогдон халдварлан тархах зам харилцан адилгүй, өвчин тус бүрийн үүсгэгч, түүнийг халдварлуулан дамжуулагч, завсрын эзэн, үржих орчин нөхцөл гэсэн тодорхой цаг хугацаа, үе шатаар богино хугацаанд олон малд дамжин халдварладаг онцлогтой, халдварласан нөхцөлд нийгэм, эдийн засагт онц хохирол учруулдагаараа үнэлж барашгүй хохиролтой.  Энэ утгаараа жинхэнэ хөрөнгийн эзэн малчин өөрийн өмч болох малдаа паразиттах өвчний халдвар авхуулахгүй байх, урьдчилан сэргийлэх үзлэгт байнга хамруулж байх үүргийг хүлээж, өвчилсөн тохиолдолд малын эмчид шуурхай хандан эмчлүүлэх, урьдчилан сэргийлэх мал эмнэлгийн үйлчилгээг заасан хугацаанд нь хийлгэх иргэний эрхэм үүргийг хүлээж биелүүлэх. Шимэгч өвчнөөс урьдчиан сэргийлэх
  • 3.  Мал, амьтны паразиттах өвчин нь эрт дээр үеэс байсан. Малаа намар, хаварын улиралд хужир, шүүтэй хонхор газарт билчээрлүүлж тоосонд оруулна гэдэг шимэгчлэгчийн таагүй орчинг бүрдүүлж нэг ёсондоо одоогийн хэллэгээр экто, эндопаразитын боловсрололтыг хийж байсан малчин ардын амьдралаас урган гарч, практикт нэвтэрсэн үнэлж барашгүй ухаан юм. Энэ нь өргөжин хөгжсөөр орчин үеийн Мал эмнэлэгт хавар, намарын ажил болж 1960-1990-ээд он хүртэл хэрэгжиж байсан түүхтэй. үргэлжлэл
  • 4.  Мал, амьтныг паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь хавар, намарын улиралд хийгддэг Мал эмнэлгийн гол арга хэмжээ бөгөөд зөвхөн Мал эмнэлгийн асуудал биш малчин, орон нутгийн удирдлага, ард иргэдийн хамтын үүрэг байдаг төдийгүй өргөн утгаараа нийгмийн эрүүл мэндийн асуудал юм. Намар мал таргалж биеийн эсэргүүцэл сайжрах үеэр угаалга, туулга боловсруулалтыг хийх нь паразит өвчнөөс бүрэн эмчлэх шинжлэх ухааны үндэстэй Мал эмнэлгийн арга хэмжээ юм. Малын паразит өвчнийг эмчилсэний дараа хэвтэр бууцыг ариутгаж тэнд үүрэлсэн үүсгэгчийг арилгаагүйгээр төгс эмчилгээ болж чадахгүй, хөрзөнг бүрэн ховхолж, ариутгал хийгээгүйгээс дахин халдварлах нөхцөл бүрдэнэ. Сүүлийн үед малчид дур мэдэн захаас хямд ивомекийн төрлийн бэлдмэлийг авч малдаа тунг хэтрүүлэн буюу бага тунгаар хэрэглэж байгаа нь эмчилгээ бус хор болж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Эмийг буруу хэргэлвэл хор болдог. Аливаа эмийн бодсыг заавал мал, хүний эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөж байна. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ.
  • 5.  Хавар мал зүтгэж хавартай золгон ногоо амсахын үед бие мах бодийн хүлээж авах чадвар сайн, элдэв шимэгчид ч хоол тэжээлээр дутагдсан үедээ биеэс гадагшлах, бие гүйцэж үржилд орох, үхэх нь амар олон шалтгаан давхацах бөгөөд энэ үед Мал эмнэлгийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь үр дүнтэй байдаг. Үргэлжлэл
  • 6.  Малчин өвөлжөө, хаваржаанаас гарахдаа хөрзөнгөө бүрэн ховхолж хатаана.  Өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, оторын буудал нутгийг цэвэрлэх, хүүр сэг зэмийг бүрэн устгах, халдваргүйжүүлэх ажлыг тухайн малчин заавал хариуцна.  Малаа 06 сарын 15-наас 08 сарын 01-ний хооронд бүрэн ноосолж ноосны хэмжээ 1,5 см-ээс бага байх хугацаанд бод малыг хашаанд хийж шүршиж, бог малыг ваннд шубуулж жилд нэг удаа заавал бүрэн угаалгах. (Мал угаалгын ванн, төхөөрөмж, хашааны талаар малын эмч бүрт хүргүүлсэн зөвлөмж байгаа),  Ховхолсон хөрзөнг зөөж талбайг чөлөөсний дараа 08 дугаар сарын 25- ны дотор өвөлжөө, хаваржааг Мал эмнэлгийн байгууллага гэрээт эмчээр Мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдэж, зааварт орсон ариутгалын бодисоор заасан тунгаар найруулсан ариутгуулсан байх. Үүнд: Хавар, намар.
  • 7.  Малчин нь тухайн жилийн эцэст тоологдсон бүх малаа (бүх үхрийг гуурын үзлэгт заавал хамруулна) тухайн орон нутагт гардаг халдварт, гоц халдварт, паразиттах өвчний үзлэгт (шаардлагатай тохиолдолд удирдлага, малын эмчийн товолсон хугацаанд) хамруулан өвчтэй малыг гэрээт эмчээр эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрууж эмчлүүлж эдгэрүүлэх (эмчлэгдэх найдваргүйг заазлах), халдваргүйжүүлэх.  Дээрх үзлэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх мал эмнэлгийн үйлчилгээ хийлгэсэн тохиолдол бүрт Мал эмнэлгийн үйлчилгээний өрхийн дэвтэрт заавал тэмдэглүүлж баталгаажуулсан байна.  Хавар, намарт гэрийн тэжээвэр нохойд туулга хийлгэж, зэрлэг нохойг устгах.  Намар малын тарга хүч тогтсон үед дотор шимэгч хорхой, гадна шимэгчийг угаалгах, дуст, гуурын боловсруулалтыг туулга, ивомекийн төрлийн бэлдмэлүүдийг ашиглан боловсруулалт хийх, хот бууцаа бүрэн ариутгуулах, малаа хужирлуулж говьлуулах, мал элдэв өвчний урьдчилан сэргийлэх (шүлхий, цэцэг, шөвөг яр, амруу, сахуу, хамуу, ширх, хүрд г.м) өвчнүүдийн үзлэг, тандалтыг тогтмол хийж хэвших, малчин өөрөө малаа ажиглаж шинжих.
  • 8.  Жилийн эцэст тоологдсон малын 30-аас доошгүй хувийг жил бүр паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх (угаалга, туулга, боловсруулалт) Мал эмнэлгийн арга хэмжээнд хамруулах төрөл тус бүрээр төлөвлөн хэрэгжүүлэх. Хариуцсан малын эмчийн гэрээнд тусгах, гүйцэтгэлд хяналт тавьж жилийн эцэст гэрээний биелэлтийг дүгнэхэд гол үзүүлэлт болгох.  Тухайн орон нутагт гарч байсан болон шинээр гарч болзошгүй халдварт, гоц халдварт, паразиттах өвчний нэрээр (ядаж 10 жилийн) олон жилийн эпидемиологийн судалгаа, газар зүйн зураглалтай байх.  Эпидемиологийн дээрхи судалгааг үндэслэн өвчний судалгааны дагуу мал эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг жил бүрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, үр дүнг тооцох.  Дээрхи зөвлөмжийг багтаан орон нутгийн онцлогт тохируулан Малчин-Малын эмч-Засаг дарга гурвалсан гэрээг жил бүр байгуулан үр дүнг тооцож ажиллах шаардлагатай.