SlideShare a Scribd company logo
1 of 10
ЧЭ: МАЛ АМЬТАНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ
ШИНЖИЛГЭЭ ХИЙХ
ГШҮ:ТӨЛИЙН ХАЛДВАРГҮЙӨВЧНИЙ ҮЕД
ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ
/ ХАР АРАА ӨВЧИН /
ЧН: Үзлэг шинжилгээ хийх
ХАР АРААӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
(Fluorosis)
 Тодорхойлолт: Малын бие махбодод удаан хугацаанд их
хэмжээний фтор орсноос шалтгаалан үүсдэг архаг өвчнийг
флюроз буюу фтороз гэдэг. Манай малчид ийм өвчнийг харараа,
ёврого гэж нэрлэдэг. Мал, амьтны бие махбодид удаан
хугацааны туршид их хэмжээний фтор орсноос шалтгаалан
үүсдэг архаг өвчин юм. Энэ өвчин фтор ихтэй ус бүхий нутгийн
хүн, малд тохиолдох учир нутагшмал өвчинд хамаарна.Үүнээс
гадна эрдэс бордоо, шил, шаазан, керамикийн үйлдвэрийн
утаагаар ялгаран гарсан фтор хадлан, бэлчээрт унаж
хуримтлагдсанаас шалтгаалан малын хар араатах өвчин үүсэж
болно. Флюрозоор бүх төрлийн мал өвчилнө. Ялангуяа хонь,
үхэр, тэмээ илүү өвчлөмтгий. Шүдний флюрозын илрэл шүдэлж
байгаа (шүдлэн, хязаалан, соёолон малд илүү тодорхой
илэрдэг. Өвчлөлтийн хувь орчин дахь фторын илүүдлийн
хэмжээнээс хамаарна. Ус, тэжээл дэх фторын хэмжээ их байх
тутам малын өвчлөл их бөгөөд хүнд байна.
Тархалт:
 Увс, Баян-Өлгий аймгийн заагаар орших Ачит нуурын сав
газар, Архангай аймгийн Эрдэнэмандал, Тариат, Хангай,
Чулуут сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогтын сангийн аж
ахуй, Дорноговь аймгийн зарим сумдад оношлогдсон. Мөн
Говь-Алтай, Баянхонгор, Төв, Дорнод аймгийн зарим
сумдад энэ өвчин илрээд байна.Архангай, Өвөрхангай
аймгийн малын флюрозын гаралтыг нутгийн онцлогтой
холбон үзвэл эргэн тойрон уул, толгодоор хүрээлэгдсэн
хотгор, хөндийн голд тогтсон нуур тойром, голын захаар
нутагладаг сууриудын малд уг өвчин элбэг байдаг. Энэ нь
агаарын тундасаар хөрсний гадарга угаагдан нуур, голын
зах, тохойн хөрс, ус фтороор баяждагтай холбоотой
юм.Үүнээс гадна хур тунадас багатай жил флюрозын
илрэл илүү тод байна.
Эмгэг жам:
 Фторын илүүдлийн улмаас амьтны эд, эсийн
ферментүүдийн идэвхи төвд фторын ион
нэгдсэнээс ферментүүдийн идэвх буурч эсийн
мембранынэвчимтгий чанар өөрчлөгдөх явдал
флюрозын патогенезийн үндэс нь болно. Үүний үр
дүнд янз бүрийн эрхтэн, системийн биоэнергетик
хямарч эмгэг өөрчлөлт үүснэ.Бие махбодын
фторын ихэнх нь ясанд хуримтлагдах учир юуны
өмнө яс, шүд өвчилнө. Тухайлбал яс хэврэгших,
сийрэгжих, холбох эд ургаж бүдүүрэх, шүдэнд
шохой маягийн цагаан, бор, шаргал, хар толбо
бий болж амархан элэгдэнэ.
Эмнэлзүйн шинж тэмдэг:
 Хар араа өвчний илрэл шүдэлж байгаа шүдлэн, хязаалан,
соёолон малд тодорхой илэрдэг. Өвчлөлтийн хувь орчин дахь
фторын илүүдлийн хэмжээнээс хамаарна. Бие махбодод орсон
фторын ихэнхи нь ясанд хуримтлагдах учир юуны өмнө яс, шүд
өвчилнө. Тухайлбал: яс хэврэгших, сийрэгжих, холбох эд ургаж
бүдүүрэх, шүдэнд шохой маягийн цагаан, бор, шаргал, хар
толбо бий болж амархан элэгдэнэ.Өвчтэй малд гаднаас
үзэгдэхүйц өвөрмөц шинж тэмдэг мэдэгдэхгүй, зөвхөн өсөлт,
хөгжилт нь саатан, жижиг давжаа болох буюу тарга хүч авч
чадахгүй болсноос турж, ашиг шим, үржлийн чадвар нь буурна.
Хасясны флюрозын хүнд хэлбэрийн үед ясны хэлбэр дүрс
алдагдах, хэврэгших сөнөрлийн шинжтэмдэг илэрнэ.Өвчний
илрэл малын төрөл, нас, өвчин гардаг байсан нутагт байсан
хугацаа, усан дахь фторын хэмжээнээс хамааран янз бүр байна.
Үргэлжлэл
 Өвчний илрэлийг хүнд, хөнгөн-эрхтний нэрвэгдлийн байдлаар
флюрозыг шүдний, ясны гэж хуваана.Шүдний флюозорыг 1-р зэргийн
хөнгөн буюу толботхэлбэр2-р зэргийн дунд буюу цоохортох, 3-р
зэргийн хүнд буюу дүрс алдах хэлбэр гэж ангилдаг. Үүдэн шүд шохой
шиг цагаан хагтай буюу гялалзсан цагаан өнгөө алдаж, шар, ягаан
буюу хөхөвтөр туяатай болсон, ёзоор нь бор хүрэн, урд гадарга дээрээ
бор хүрэн, шар, хар өнгөтэй-толботой, араа хар паалантай, буруу
элэгдэлгүй байвал 1-р зэрэгдээрх өөрчлөлтөөс гадна үүдэн шүдэн
дээр шар, хүрэн, хар өнгөтэй хонхорхой үүсэж цоохортсон, цагаас
өмнө элэгдсэн, араа зузаан хар паалантай, эрт, буруу элэгдсэн байвал
2-р зэрэг дээрх бүх өөрчлөлт маш тод илэрч үүдэн шүд, араа хүчтэй
элэгдэж тагжийсан буюу ургалт нь саатсан, буруу элэгдлээс үүдэн шүд,
араа өндөр нам болж өвс тасдаж идэх, зажлах хивэхэд саад болохуйц
өөрчлөлттэй бол 3-р зэргийн өөрчлөлттэй гэж үзнэ. Шүд буруу элэгдэж
зай завсартай болсноос өвс тэжээл хавчуулагдах, илжрэх, буйл,
завжийг гэмтээх, завжны завсар хуримтлагдах зэрэг эмгэг үүснэ.
Онош
 Малын шүдэнд үзлэг хийж, шүдний эмгэг илэрсэн нутгийн
хөрс, ургамал, ус, тэжээл, малын эд, эрхтэнд фтор тодорхойлно.
Малд үзлэг хийхдээ шүд, ясны онцлог өөрчлөлт, түүний
нэрвэлтийн хэмжээг тодорхойлно.Юуны өмнө ус, хужирт
фторын хэмжээг тодорхойлно. Энэ зорилгоор мал усалдаг гол
горхи, худаг, булаг, тогтмол ус, хужир, шүү, давсны дээж авч
лабораторид илгээнэ. Шүдний эмгэгийн улмаас тарга хүч авч
чадаагүй буюу турсан малын тоо, эзлэх хувийг хүйсээр ялган
гаргана. Мөн шүдээр заазлагдсан малын тоо, түүний дотор
хөгшрөлтийн бус шалтгаанаар шүд муудсан малын эзлэх
хувийг гаргана. Энэ өвчний улмаас мал аж ахуйд учирч байгаа
хохирлыг тодорхойлохдоо өвчтэй, эрүүл малын жин, биеийн
хэмжээ, сүү, ноосны гарцыг мөн адил насны өвчтэй ба эрүүл тус
бүр 20-30 толгой мал дээр хэмжиж харьцуулан дүгнэнэ.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
 Манай орны нөхцөлд энэ өвчнөөс урьдчилан
сэргийлэх гол арга нь ус, бэлчээрийг зохицуулан
ашиглахад оршино.Шүдний эмгэгийн тархалтын
зургийг үндэслэн суурийн бэлчээр ашиглалтыг зохион
байгуулна.Орон нутгийн усны бүх эх булаг шанд, гол
горхи, булаг, шанд, нуур тогтмол усанд болон тогтмол
байнга хэрэглэдэг хужир, шүү, давсан/ фторын
хэмжээг тодорхойлон паспортжуулах, фтор ихтэй
уснаас мал услах, фтор ихтэй хужир, шүү, давсыг
хэрэглэх явдлыг хязгаарлана.
ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
 Хар араатах өвчин гардаг нутгийн малын эрдэс тэжээлд фтор
агуулаагүй, кальци, фосфорын давс (фторгүйжүүлсэн кальцийн
фосфат, шохой, ясны гурил, тэжээлийн фосфат) иоджуулсан давс
өргөн хэрэглэнэ.
 Малын шүдний үзлэгийг жилд хоёр удаа чанартай хийж, өвчлөлтийн
хувийг тогтоож шүдний эмгэгтэй малыг заазалж ялгаж байх,
 Уул толгодоор хүрээлэгдсэн, хужир, шүү ихтэй, дэрс, өлөн голдуу
ургамалтай, намаг, шалбааг, тогтмол ус, нуур, тойромтой, хотгор газар
удаан хугацаагаар байлгасан малд хар араа өвчин гардаг учир мал
сүргийн ийм газраас зайдуу, хээрийн буюу уулархаг нутагт оторлон
таргалуулж 2 долоо хоногт 1-2 удаа хужирлаж байх,
 Шүдний эмгэгийн тархалтын бүдүүвч зургийг үндэслэн мал аж ахуйн
суурь, хэсгүүдийг байршуулбал зохино.
 Хар араатах өвчин гардаг нутгийн малын эрдэс тэжээлд фтор
агуулаагүй кальци, фосфорын давс (фторгүйжүүлсэн кальцийн
фосфат, шохой, ясны гурил, тэжээлийн фосфат) иоджуулсан давсыг
өргөн хэрэглэнэ.
Анхаарал
хандуулсанд
баярлалаа

More Related Content

What's hot

Стивен кови семь навыков высокоэффективных людей
Стивен кови семь навыков высокоэффективных людейСтивен кови семь навыков высокоэффективных людей
Стивен кови семь навыков высокоэффективных людейАлексей Скоробогач
 
Yu ch bitgii orold robiert shiekli
Yu ch bitgii orold  robiert shiekliYu ch bitgii orold  robiert shiekli
Yu ch bitgii orold robiert shiekliamingooamy
 
Xoit nasandaa uchirna
Xoit nasandaa uchirnaXoit nasandaa uchirna
Xoit nasandaa uchirnaamingooamy
 
Проект "Возвращение к истокам"
Проект "Возвращение к истокам"Проект "Возвращение к истокам"
Проект "Возвращение к истокам"lshevtcova
 
Монголбанк Бодлогын Хүүгээ Яагаад Өсгөв /МБ www.mongolbank.mn/
Монголбанк Бодлогын Хүүгээ Яагаад Өсгөв /МБ www.mongolbank.mn/Монголбанк Бодлогын Хүүгээ Яагаад Өсгөв /МБ www.mongolbank.mn/
Монголбанк Бодлогын Хүүгээ Яагаад Өсгөв /МБ www.mongolbank.mn/Adilbishiin Gelegjamts
 
Nuutsgai xairiin payan
Nuutsgai xairiin payanNuutsgai xairiin payan
Nuutsgai xairiin payanamingooamy
 
Знания для бизнеса
Знания для бизнесаЗнания для бизнеса
Знания для бизнесаAlexander Babich
 
Aluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsurenAluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsurenamingooamy
 
Любовни престрелки (Джули Джеймс)
 Любовни престрелки (Джули Джеймс) Любовни престрелки (Джули Джеймс)
Любовни престрелки (Джули Джеймс)tlisheva
 
Dashbalbariin shulguud
Dashbalbariin shulguudDashbalbariin shulguud
Dashbalbariin shulguudamingooamy
 
Елитът (Кийра Кас)
Елитът (Кийра Кас)Елитът (Кийра Кас)
Елитът (Кийра Кас)tlisheva
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021hicheel2020
 

What's hot (20)

Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Жорж Орвелл 1984
Жорж Орвелл 1984Жорж Орвелл 1984
Жорж Орвелл 1984
 
Стивен кови семь навыков высокоэффективных людей
Стивен кови семь навыков высокоэффективных людейСтивен кови семь навыков высокоэффективных людей
Стивен кови семь навыков высокоэффективных людей
 
Yu ch bitgii orold robiert shiekli
Yu ch bitgii orold  robiert shiekliYu ch bitgii orold  robiert shiekli
Yu ch bitgii orold robiert shiekli
 
Xoit nasandaa uchirna
Xoit nasandaa uchirnaXoit nasandaa uchirna
Xoit nasandaa uchirna
 
Проект "Возвращение к истокам"
Проект "Возвращение к истокам"Проект "Возвращение к истокам"
Проект "Возвращение к истокам"
 
Монголбанк Бодлогын Хүүгээ Яагаад Өсгөв /МБ www.mongolbank.mn/
Монголбанк Бодлогын Хүүгээ Яагаад Өсгөв /МБ www.mongolbank.mn/Монголбанк Бодлогын Хүүгээ Яагаад Өсгөв /МБ www.mongolbank.mn/
Монголбанк Бодлогын Хүүгээ Яагаад Өсгөв /МБ www.mongolbank.mn/
 
Hulan bid 2
Hulan bid 2Hulan bid 2
Hulan bid 2
 
Nuutsgai xairiin payan
Nuutsgai xairiin payanNuutsgai xairiin payan
Nuutsgai xairiin payan
 
Знания для бизнеса
Знания для бизнесаЗнания для бизнеса
Знания для бизнеса
 
хрестоматия полная
хрестоматия полнаяхрестоматия полная
хрестоматия полная
 
Aluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsurenAluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsuren
 
Любовни престрелки (Джули Джеймс)
 Любовни престрелки (Джули Джеймс) Любовни престрелки (Джули Джеймс)
Любовни престрелки (Джули Джеймс)
 
Dashbalbariin shulguud
Dashbalbariin shulguudDashbalbariin shulguud
Dashbalbariin shulguud
 
Iqlim o'zgarishi
Iqlim o'zgarishiIqlim o'zgarishi
Iqlim o'zgarishi
 
синюшкин
синюшкинсинюшкин
синюшкин
 
Елитът (Кийра Кас)
Елитът (Кийра Кас)Елитът (Кийра Кас)
Елитът (Кийра Кас)
 
Hashaa
HashaaHashaa
Hashaa
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
соловьев
соловьевсоловьев
соловьев
 

More from Buka Ganbaatar (16)

Fish1
Fish1Fish1
Fish1
 
Fish2d
Fish2dFish2d
Fish2d
 
Aris
ArisAris
Aris
 
Ppth25
Ppth25Ppth25
Ppth25
 
Ppth21
Ppth21Ppth21
Ppth21
 
Ppth20
Ppth20Ppth20
Ppth20
 
Ppth16
Ppth16Ppth16
Ppth16
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Ppth15
Ppth15Ppth15
Ppth15
 
Ppth14
Ppth14Ppth14
Ppth14
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
Ppth6
Ppth6Ppth6
Ppth6
 
Ppth6
Ppth6Ppth6
Ppth6
 
Ppth5
Ppth5Ppth5
Ppth5
 

Recently uploaded

30 ĐỀ PHÁT TRIỂN THEO CẤU TRÚC ĐỀ MINH HỌA BGD NGÀY 22-3-2024 KỲ THI TỐT NGHI...
30 ĐỀ PHÁT TRIỂN THEO CẤU TRÚC ĐỀ MINH HỌA BGD NGÀY 22-3-2024 KỲ THI TỐT NGHI...30 ĐỀ PHÁT TRIỂN THEO CẤU TRÚC ĐỀ MINH HỌA BGD NGÀY 22-3-2024 KỲ THI TỐT NGHI...
30 ĐỀ PHÁT TRIỂN THEO CẤU TRÚC ĐỀ MINH HỌA BGD NGÀY 22-3-2024 KỲ THI TỐT NGHI...Nguyen Thanh Tu Collection
 
French Revolution (फ्रेंच राज्यक्रांती)
French Revolution  (फ्रेंच राज्यक्रांती)French Revolution  (फ्रेंच राज्यक्रांती)
French Revolution (फ्रेंच राज्यक्रांती)Shankar Aware
 
، ژیانا ئینگلیزا ب کوردی ، ئینگلیزەکان ، راپورتی کوردی ، راپورتا مێژوی ، ژ...
، ژیانا ئینگلیزا ب کوردی ، ئینگلیزەکان ، راپورتی کوردی ،    راپورتا مێژوی ، ژ...، ژیانا ئینگلیزا ب کوردی ، ئینگلیزەکان ، راپورتی کوردی ،    راپورتا مێژوی ، ژ...
، ژیانا ئینگلیزا ب کوردی ، ئینگلیزەکان ، راپورتی کوردی ، راپورتا مێژوی ، ژ...Idrees.Hishyar
 
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...Nguyen Thanh Tu Collection
 
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...Nguyen Thanh Tu Collection
 
أَسَانِيدُ كُتُبِ وَأُصُولِ النَّشْرِ لِابْنِ الْجَزَرِيِّ وَالْوَصْلُ بِهَا....
أَسَانِيدُ كُتُبِ وَأُصُولِ النَّشْرِ لِابْنِ الْجَزَرِيِّ وَالْوَصْلُ بِهَا....أَسَانِيدُ كُتُبِ وَأُصُولِ النَّشْرِ لِابْنِ الْجَزَرِيِّ وَالْوَصْلُ بِهَا....
أَسَانِيدُ كُتُبِ وَأُصُولِ النَّشْرِ لِابْنِ الْجَزَرِيِّ وَالْوَصْلُ بِهَا....سمير بسيوني
 

Recently uploaded (6)

30 ĐỀ PHÁT TRIỂN THEO CẤU TRÚC ĐỀ MINH HỌA BGD NGÀY 22-3-2024 KỲ THI TỐT NGHI...
30 ĐỀ PHÁT TRIỂN THEO CẤU TRÚC ĐỀ MINH HỌA BGD NGÀY 22-3-2024 KỲ THI TỐT NGHI...30 ĐỀ PHÁT TRIỂN THEO CẤU TRÚC ĐỀ MINH HỌA BGD NGÀY 22-3-2024 KỲ THI TỐT NGHI...
30 ĐỀ PHÁT TRIỂN THEO CẤU TRÚC ĐỀ MINH HỌA BGD NGÀY 22-3-2024 KỲ THI TỐT NGHI...
 
French Revolution (फ्रेंच राज्यक्रांती)
French Revolution  (फ्रेंच राज्यक्रांती)French Revolution  (फ्रेंच राज्यक्रांती)
French Revolution (फ्रेंच राज्यक्रांती)
 
، ژیانا ئینگلیزا ب کوردی ، ئینگلیزەکان ، راپورتی کوردی ، راپورتا مێژوی ، ژ...
، ژیانا ئینگلیزا ب کوردی ، ئینگلیزەکان ، راپورتی کوردی ،    راپورتا مێژوی ، ژ...، ژیانا ئینگلیزا ب کوردی ، ئینگلیزەکان ، راپورتی کوردی ،    راپورتا مێژوی ، ژ...
، ژیانا ئینگلیزا ب کوردی ، ئینگلیزەکان ، راپورتی کوردی ، راپورتا مێژوی ، ژ...
 
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...
 
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...
 
أَسَانِيدُ كُتُبِ وَأُصُولِ النَّشْرِ لِابْنِ الْجَزَرِيِّ وَالْوَصْلُ بِهَا....
أَسَانِيدُ كُتُبِ وَأُصُولِ النَّشْرِ لِابْنِ الْجَزَرِيِّ وَالْوَصْلُ بِهَا....أَسَانِيدُ كُتُبِ وَأُصُولِ النَّشْرِ لِابْنِ الْجَزَرِيِّ وَالْوَصْلُ بِهَا....
أَسَانِيدُ كُتُبِ وَأُصُولِ النَّشْرِ لِابْنِ الْجَزَرِيِّ وَالْوَصْلُ بِهَا....
 

Ppth24

  • 1. ЧЭ: МАЛ АМЬТАНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГШҮ:ТӨЛИЙН ХАЛДВАРГҮЙӨВЧНИЙ ҮЕД ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ / ХАР АРАА ӨВЧИН / ЧН: Үзлэг шинжилгээ хийх
  • 2. ХАР АРААӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ (Fluorosis)  Тодорхойлолт: Малын бие махбодод удаан хугацаанд их хэмжээний фтор орсноос шалтгаалан үүсдэг архаг өвчнийг флюроз буюу фтороз гэдэг. Манай малчид ийм өвчнийг харараа, ёврого гэж нэрлэдэг. Мал, амьтны бие махбодид удаан хугацааны туршид их хэмжээний фтор орсноос шалтгаалан үүсдэг архаг өвчин юм. Энэ өвчин фтор ихтэй ус бүхий нутгийн хүн, малд тохиолдох учир нутагшмал өвчинд хамаарна.Үүнээс гадна эрдэс бордоо, шил, шаазан, керамикийн үйлдвэрийн утаагаар ялгаран гарсан фтор хадлан, бэлчээрт унаж хуримтлагдсанаас шалтгаалан малын хар араатах өвчин үүсэж болно. Флюрозоор бүх төрлийн мал өвчилнө. Ялангуяа хонь, үхэр, тэмээ илүү өвчлөмтгий. Шүдний флюрозын илрэл шүдэлж байгаа (шүдлэн, хязаалан, соёолон малд илүү тодорхой илэрдэг. Өвчлөлтийн хувь орчин дахь фторын илүүдлийн хэмжээнээс хамаарна. Ус, тэжээл дэх фторын хэмжээ их байх тутам малын өвчлөл их бөгөөд хүнд байна.
  • 3. Тархалт:  Увс, Баян-Өлгий аймгийн заагаар орших Ачит нуурын сав газар, Архангай аймгийн Эрдэнэмандал, Тариат, Хангай, Чулуут сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогтын сангийн аж ахуй, Дорноговь аймгийн зарим сумдад оношлогдсон. Мөн Говь-Алтай, Баянхонгор, Төв, Дорнод аймгийн зарим сумдад энэ өвчин илрээд байна.Архангай, Өвөрхангай аймгийн малын флюрозын гаралтыг нутгийн онцлогтой холбон үзвэл эргэн тойрон уул, толгодоор хүрээлэгдсэн хотгор, хөндийн голд тогтсон нуур тойром, голын захаар нутагладаг сууриудын малд уг өвчин элбэг байдаг. Энэ нь агаарын тундасаар хөрсний гадарга угаагдан нуур, голын зах, тохойн хөрс, ус фтороор баяждагтай холбоотой юм.Үүнээс гадна хур тунадас багатай жил флюрозын илрэл илүү тод байна.
  • 4. Эмгэг жам:  Фторын илүүдлийн улмаас амьтны эд, эсийн ферментүүдийн идэвхи төвд фторын ион нэгдсэнээс ферментүүдийн идэвх буурч эсийн мембранынэвчимтгий чанар өөрчлөгдөх явдал флюрозын патогенезийн үндэс нь болно. Үүний үр дүнд янз бүрийн эрхтэн, системийн биоэнергетик хямарч эмгэг өөрчлөлт үүснэ.Бие махбодын фторын ихэнх нь ясанд хуримтлагдах учир юуны өмнө яс, шүд өвчилнө. Тухайлбал яс хэврэгших, сийрэгжих, холбох эд ургаж бүдүүрэх, шүдэнд шохой маягийн цагаан, бор, шаргал, хар толбо бий болж амархан элэгдэнэ.
  • 5. Эмнэлзүйн шинж тэмдэг:  Хар араа өвчний илрэл шүдэлж байгаа шүдлэн, хязаалан, соёолон малд тодорхой илэрдэг. Өвчлөлтийн хувь орчин дахь фторын илүүдлийн хэмжээнээс хамаарна. Бие махбодод орсон фторын ихэнхи нь ясанд хуримтлагдах учир юуны өмнө яс, шүд өвчилнө. Тухайлбал: яс хэврэгших, сийрэгжих, холбох эд ургаж бүдүүрэх, шүдэнд шохой маягийн цагаан, бор, шаргал, хар толбо бий болж амархан элэгдэнэ.Өвчтэй малд гаднаас үзэгдэхүйц өвөрмөц шинж тэмдэг мэдэгдэхгүй, зөвхөн өсөлт, хөгжилт нь саатан, жижиг давжаа болох буюу тарга хүч авч чадахгүй болсноос турж, ашиг шим, үржлийн чадвар нь буурна. Хасясны флюрозын хүнд хэлбэрийн үед ясны хэлбэр дүрс алдагдах, хэврэгших сөнөрлийн шинжтэмдэг илэрнэ.Өвчний илрэл малын төрөл, нас, өвчин гардаг байсан нутагт байсан хугацаа, усан дахь фторын хэмжээнээс хамааран янз бүр байна.
  • 6. Үргэлжлэл  Өвчний илрэлийг хүнд, хөнгөн-эрхтний нэрвэгдлийн байдлаар флюрозыг шүдний, ясны гэж хуваана.Шүдний флюозорыг 1-р зэргийн хөнгөн буюу толботхэлбэр2-р зэргийн дунд буюу цоохортох, 3-р зэргийн хүнд буюу дүрс алдах хэлбэр гэж ангилдаг. Үүдэн шүд шохой шиг цагаан хагтай буюу гялалзсан цагаан өнгөө алдаж, шар, ягаан буюу хөхөвтөр туяатай болсон, ёзоор нь бор хүрэн, урд гадарга дээрээ бор хүрэн, шар, хар өнгөтэй-толботой, араа хар паалантай, буруу элэгдэлгүй байвал 1-р зэрэгдээрх өөрчлөлтөөс гадна үүдэн шүдэн дээр шар, хүрэн, хар өнгөтэй хонхорхой үүсэж цоохортсон, цагаас өмнө элэгдсэн, араа зузаан хар паалантай, эрт, буруу элэгдсэн байвал 2-р зэрэг дээрх бүх өөрчлөлт маш тод илэрч үүдэн шүд, араа хүчтэй элэгдэж тагжийсан буюу ургалт нь саатсан, буруу элэгдлээс үүдэн шүд, араа өндөр нам болж өвс тасдаж идэх, зажлах хивэхэд саад болохуйц өөрчлөлттэй бол 3-р зэргийн өөрчлөлттэй гэж үзнэ. Шүд буруу элэгдэж зай завсартай болсноос өвс тэжээл хавчуулагдах, илжрэх, буйл, завжийг гэмтээх, завжны завсар хуримтлагдах зэрэг эмгэг үүснэ.
  • 7. Онош  Малын шүдэнд үзлэг хийж, шүдний эмгэг илэрсэн нутгийн хөрс, ургамал, ус, тэжээл, малын эд, эрхтэнд фтор тодорхойлно. Малд үзлэг хийхдээ шүд, ясны онцлог өөрчлөлт, түүний нэрвэлтийн хэмжээг тодорхойлно.Юуны өмнө ус, хужирт фторын хэмжээг тодорхойлно. Энэ зорилгоор мал усалдаг гол горхи, худаг, булаг, тогтмол ус, хужир, шүү, давсны дээж авч лабораторид илгээнэ. Шүдний эмгэгийн улмаас тарга хүч авч чадаагүй буюу турсан малын тоо, эзлэх хувийг хүйсээр ялган гаргана. Мөн шүдээр заазлагдсан малын тоо, түүний дотор хөгшрөлтийн бус шалтгаанаар шүд муудсан малын эзлэх хувийг гаргана. Энэ өвчний улмаас мал аж ахуйд учирч байгаа хохирлыг тодорхойлохдоо өвчтэй, эрүүл малын жин, биеийн хэмжээ, сүү, ноосны гарцыг мөн адил насны өвчтэй ба эрүүл тус бүр 20-30 толгой мал дээр хэмжиж харьцуулан дүгнэнэ.
  • 8. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ  Манай орны нөхцөлд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга нь ус, бэлчээрийг зохицуулан ашиглахад оршино.Шүдний эмгэгийн тархалтын зургийг үндэслэн суурийн бэлчээр ашиглалтыг зохион байгуулна.Орон нутгийн усны бүх эх булаг шанд, гол горхи, булаг, шанд, нуур тогтмол усанд болон тогтмол байнга хэрэглэдэг хужир, шүү, давсан/ фторын хэмжээг тодорхойлон паспортжуулах, фтор ихтэй уснаас мал услах, фтор ихтэй хужир, шүү, давсыг хэрэглэх явдлыг хязгаарлана.
  • 9. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ  Хар араатах өвчин гардаг нутгийн малын эрдэс тэжээлд фтор агуулаагүй, кальци, фосфорын давс (фторгүйжүүлсэн кальцийн фосфат, шохой, ясны гурил, тэжээлийн фосфат) иоджуулсан давс өргөн хэрэглэнэ.  Малын шүдний үзлэгийг жилд хоёр удаа чанартай хийж, өвчлөлтийн хувийг тогтоож шүдний эмгэгтэй малыг заазалж ялгаж байх,  Уул толгодоор хүрээлэгдсэн, хужир, шүү ихтэй, дэрс, өлөн голдуу ургамалтай, намаг, шалбааг, тогтмол ус, нуур, тойромтой, хотгор газар удаан хугацаагаар байлгасан малд хар араа өвчин гардаг учир мал сүргийн ийм газраас зайдуу, хээрийн буюу уулархаг нутагт оторлон таргалуулж 2 долоо хоногт 1-2 удаа хужирлаж байх,  Шүдний эмгэгийн тархалтын бүдүүвч зургийг үндэслэн мал аж ахуйн суурь, хэсгүүдийг байршуулбал зохино.  Хар араатах өвчин гардаг нутгийн малын эрдэс тэжээлд фтор агуулаагүй кальци, фосфорын давс (фторгүйжүүлсэн кальцийн фосфат, шохой, ясны гурил, тэжээлийн фосфат) иоджуулсан давсыг өргөн хэрэглэнэ.