SlideShare a Scribd company logo
1 of 11
ЧН: ТӨЛ ЭХ БАРИХ
ЧЭ: Төл малд тохиолддог өвчнүүдийг
эмчлэх урьдчилан сэргийлэх
ГШҮ: Төлийн халдварт өвчнийг эмчлэх,
урьдчилан сэргийлэх / Шөвөг яр /
Зорилго
• Бог малын шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх,
тэмцэх аргын талаар мэдлэг эзэмшүүлэх
Тодорхойлолт:
• Хурга, ишигний амны хөндийн салст бүрхүүл, уруул, их
бие, эх малын дэлэнгийн арьсыг гэмтээн бэлцэн
цэврүү, яр, товх үүсэх, эд эс түрж ургах хэлбэрээр
илэрдэг вирусын хавьтал халдварт өвчин юм.Бог
малын шөвөр яр өвчний вирус малын арьсны хуурай
хогжруунд 6-10 жил , өтөг бууцанд 1-2 жил хүртэл
эмгэг төрүүлэх идэвхээ алдахгүй харин чииглэг,
нойтон шингэн орчинд 30 хоногоос илүүгүй хугацаанд
идэвхээ алдана.
Үүсгэгч:
• Поксвирусын язгуурт хамаарах ДНХ агуулсан
зуувандуу хэлбэртэй, том вирус юм. Өвчин үүсгэгч
вирус нь гадаад орчин, түүхий эдэд удаан хугацаагаар
өвчин үүсгэх идэвхээ хадгална. Өвчилж эдгэрсэн
малын биед байгаа шархны хуурай тав, хогжруунд 1-2
жил, гадаад орчинд 2-6 сарын турш идэвхээ алдахгүй.
Харин 1%-ийн карболын хүчлийн уусмалд хэдэн
минутын дотор идэвхээ алдана.
Халдварын эх, дамжих зам:
• Өвчний эх булаг нь өвчилсөн юм уу өвчний шинж тэмдэг
үзүүлээгүй ч вирусыг тээж байгаа мал юм. Хавар, намар
ихэвчлэн гарна. Гувшаа төл юмуу тэлээ хонь, ямаа өвчин
дамжихад их нөлөөтэй байна. Шөвөг яртай малаас эрүүл
малд хавьтлын замаар ихэвчлэн төл мал эхээ хөхөх үед
халдварлана. Өвчин нэг сууриас нөгөө суурийн малд
зөвхөн өвчтэй малаар дамжин халдварлана. Малын биед
вирус зөвхөн арьс, салст бүрхүүлийн гэмтсэн хэсгээр
нэвтрэн эмгэг үүсгэх бөгөөд төлийн шүд ургах, хатуу өргөст
ургамал идэх, хатуу зүйл мэрэх үед арьс, салст бүрхүүлийн
гэмтсэн хэсгээр вирус нэвтрэн орох аятай нөхцөл бүрдэнэ.
Халдварын голомтыг устгахгүй бол нэг аж ахуй, нэг хот
айлын малд хэдэн ч жил дараалан гарах магадлал өндөр
байдаг. Нас, хүйс, үүлдэр харгалзахгүй өвчлөх боловч 4
хоногоос 10 сарын бойжилттой хурга, ишиг илүү
мэдрэмтгий байдаг.
Эмнэл зүйн шинж тэмдэг:
• Өвчний нууц үе 6-8 хоног бөгөөд цочмог, цочмогдуу, архаг явцтай байна.
Амны, уруул их биеийн, бэлэг эрхтний гэсэн хэлбэртэй байна. Өвчин эхлэхэд
дундаа гүвдрүүтэй янз бүрийн хэмжээний улаан толбо үүсэх ба цаашид
цэврүү, идээт цэврүү болно. Идээт цэврүү хагарсанаасшархлаа үүсч хурдан
хатаж тав тогтоно. Энэ үед мал номойрох, тэжээлдээ дургүй болох, биеийн
халуун нэмэгдэх шинж ажиглагдана. Уруул, их биеийн болон амны хэлбэрийн
үед уруул, завьжинд цэврүү үүсч толгойн бусад хэсэг болох чих, хамар, хацар
орчим болон биеийн арьсанд гарна. Хөл, туруу орчимд гарсан үед доголох,
туруу, сагагны орчмоор эмзэглэх, турууны болон бэрэвхий арьсанд цэврүү,
идээт цэврүү үүсэн хагарч тав тогтоно. Биеийн арьсанд гарсан үед цэврүү
хагарсаны дараа үс бөөгнөрч шөвгөрхүү хэлбэртэй болсон тууралтууд
тэмтрэгдэнэ. Хоёрдогч халдвар орсон үед арьсны үхжил юм уу үений үрэвсэл
болно. Өвчин даамжирсан үед төлийн шүлс гоожих, уруул нь дорвойх,
эхийгээ хөхөх, тэжээл идэхдээ эмзэглэх, өнгө зүс алдаж турах ба эмчлэхгүй
бол улам хүндэрч бохирдон амнаас муухай үнэр гарах, идээтэй юм уу
үхжсэн өтгөн шүлс гоожих, төвөнх багалзуур, улаан хоолойд үсэрхийлж
хүндэрнэ. Бэлэг эрхтний үед дэлэн хөх, гуяны дотор тал, бэлэг эрхтний
орчимд бэлцэн, идээт цэврүү, шархлаа, тав үүснэ. Бэлгийн гадна уруул
хавагнаж үтрээнээс шингэн гоожно. Үүссэн шархаар хоёрдогч халдвар
орсноос хүндрэл гарна. Өвчин эмнэл зүйн шинж явцаас хамаарч 1-5 долоо
хоног үргэлжилнэ.
Эмгэг бие бүтцийн хувиралт:
• Тод илрэх хувиралтгүй бөгөөд үхжлийн болон
шархлааны голомтууд илрэх ба ам, уруул, их бие,
хөлний арьс яршиж шархалсан байна. Хоёрдогч
халдвараас хамаарч дотор эрхтнүүдэд идээт
голомтууд үүссэн байна.
Лабораторийн оношлогоо:
• Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг,
эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн
урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг
лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна.
Лабораторийн шинжилгээнд арьс, салст бүрхүүл дээр
гарсан цэврүүний шингэн, түүний хальс, хатсан тав,
шархны үхжсэн хэсгээс авч шинэ гялгар уутанд хийж
хөлдөөн хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт
сорьцноос вирус ялгах ба ПГУ зэргийг ашиглаж
шинжилгээ хийнэ.
• Ялгаварлан оношлох: Хонь, ямааны цэцэг, хамуу,
мөөгөнцөр, герпес вирусээр үүсдэг бусад халдварт
өвчнүүдээс ялгаварлан оношлоно.
Эмчилгээ:
• Өвчтэй төлийн уруул, амны орчмын яр шархыг
повидон иод, марганцыг 1:1000, риванолыг 1:500-аар
найруулж угааж цэвэрлэнэ. Яр шархыг цэвэрлэсэн
хөвөн, бинт зэргийг шатаах буюу халдваргүйтгэх
бодисд хийж хонуулсны дараа тусгай зориулалтын уут
саванд хийж хаяна. Шархны гэмтэл гүнзгийрч нянгийн
хоёрдогч халдвараар идээлж хүндэрсэн үед
фармазин, окситетрациклин, ципрофлаксицин зэрэг
удаан үйлчилгээ бүхий антибиотокийг зааврын дагуу
тарьж эмчилнэ.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж,
голомтын бүсээс бог малыг гадагш гаргахгүй байх.
Өвчтэй малыг эрүүл малаас тусгаарлаж тусад нь
саравчинд хийж өвчний шинж тэмдэг үзүүлсэн яр
шархыг цэвэрлэж бүрэн эдгэрсний дараа бусад эрүүл
малтай нийлүүлнэ. Бог малын шөвөг яраар хүн өвчлөх
магадлалтай. Учир нь Поксвирусын язгуурт
хамаарагддаг шөвөг яраар өвчилсөн малыг эрхлүүлэх
биедээ ойр байлгавал хүнд халдана. Хүнд гар болон
аман дээр яр шарх үүсэх байдлаар илэрнэ.
ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
• Өвчтэй төлийн уруул, амны орчмын яр шархыг
повидон иод, марганцын 1:1000, риванолын 1:500-аар
найруулсан уусмалаар угааж цэвэрлэнэ. Өвчтэй төл
мал байсан хашаа хороог 2%ийн формалальдгид
болон бусад халдваргүйтгэх уусмалаар шүршиж
ариутгана.
• Бог малын шөвөг яр гарсан айл өрхийн эрүүл мал
болон нэг худаг ус болон бэлчээрээс бэлчээрлэдэг бог
малыг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад
хамруулна. Бог малын шөвөг яр гарсан айл өрхийн
малыг тусад нь бэлчээрлүүлэх, эрүүл малтай хамт нэг
бэлчээр болон худаг уснаас услахгүй байх зэрэг мэдээ
мэдээллийг малчидад өгөх.

More Related Content

What's hot

Dashbalbariin shulguud
Dashbalbariin shulguudDashbalbariin shulguud
Dashbalbariin shulguudamingooamy
 
Shulguud lhagvasuren
Shulguud  lhagvasurenShulguud  lhagvasuren
Shulguud lhagvasurenamingooamy
 
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успеха
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успехаОт универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успеха
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успехаVitaliy Mazurenko
 
Xoit nasandaa uchirna
Xoit nasandaa uchirnaXoit nasandaa uchirna
Xoit nasandaa uchirnaamingooamy
 
показатели оценки деятельности органов исполнительной власти субъектов рф
показатели оценки деятельности органов исполнительной власти субъектов рфпоказатели оценки деятельности органов исполнительной власти субъектов рф
показатели оценки деятельности органов исполнительной власти субъектов рфVictor Gridnev
 
Aluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsurenAluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsurenamingooamy
 
Турометр - социальная сеть
Турометр - социальная сетьТурометр - социальная сеть
Турометр - социальная сетьTurometr
 
валь э. г. кавалерийские обходы генерала каледина
валь э. г. кавалерийские обходы генерала калединаваль э. г. кавалерийские обходы генерала каледина
валь э. г. кавалерийские обходы генерала калединаАлександр Галицин
 
Tsetsgend durtai er
Tsetsgend durtai erTsetsgend durtai er
Tsetsgend durtai eramingooamy
 
Beeline Brand Book
Beeline Brand BookBeeline Brand Book
Beeline Brand BookPetr Malukov
 
Yu ch bitgii orold robiert shiekli
Yu ch bitgii orold  robiert shiekliYu ch bitgii orold  robiert shiekli
Yu ch bitgii orold robiert shiekliamingooamy
 
концепция установления правового регулирования общественных отношений формиру...
концепция установления правового регулирования общественных отношений формиру...концепция установления правового регулирования общественных отношений формиру...
концепция установления правового регулирования общественных отношений формиру...Victor Gridnev
 

What's hot (20)

Dashbalbariin shulguud
Dashbalbariin shulguudDashbalbariin shulguud
Dashbalbariin shulguud
 
Ppth24
Ppth24Ppth24
Ppth24
 
Жорж Орвелл 1984
Жорж Орвелл 1984Жорж Орвелл 1984
Жорж Орвелл 1984
 
Shulguud lhagvasuren
Shulguud  lhagvasurenShulguud  lhagvasuren
Shulguud lhagvasuren
 
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успеха
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успехаОт универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успеха
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успеха
 
Xoit nasandaa uchirna
Xoit nasandaa uchirnaXoit nasandaa uchirna
Xoit nasandaa uchirna
 
Ppth17
Ppth17Ppth17
Ppth17
 
показатели оценки деятельности органов исполнительной власти субъектов рф
показатели оценки деятельности органов исполнительной власти субъектов рфпоказатели оценки деятельности органов исполнительной власти субъектов рф
показатели оценки деятельности органов исполнительной власти субъектов рф
 
Aluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsurenAluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsuren
 
Принц Растко Немањић
Принц Растко НемањићПринц Растко Немањић
Принц Растко Немањић
 
Турометр - социальная сеть
Турометр - социальная сетьТурометр - социальная сеть
Турометр - социальная сеть
 
Ppth22
Ppth22Ppth22
Ppth22
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
валь э. г. кавалерийские обходы генерала каледина
валь э. г. кавалерийские обходы генерала калединаваль э. г. кавалерийские обходы генерала каледина
валь э. г. кавалерийские обходы генерала каледина
 
Tsetsgend durtai er
Tsetsgend durtai erTsetsgend durtai er
Tsetsgend durtai er
 
Beeline Brand Book
Beeline Brand BookBeeline Brand Book
Beeline Brand Book
 
Yu ch bitgii orold robiert shiekli
Yu ch bitgii orold  robiert shiekliYu ch bitgii orold  robiert shiekli
Yu ch bitgii orold robiert shiekli
 
синюшкин
синюшкинсинюшкин
синюшкин
 
концепция установления правового регулирования общественных отношений формиру...
концепция установления правового регулирования общественных отношений формиру...концепция установления правового регулирования общественных отношений формиру...
концепция установления правового регулирования общественных отношений формиру...
 

More from Buka Ganbaatar (17)

Fish1
Fish1Fish1
Fish1
 
Fish2d
Fish2dFish2d
Fish2d
 
Aris
ArisAris
Aris
 
Ppth25
Ppth25Ppth25
Ppth25
 
Ppth21
Ppth21Ppth21
Ppth21
 
Ppth20
Ppth20Ppth20
Ppth20
 
Ppth16
Ppth16Ppth16
Ppth16
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Ppth15
Ppth15Ppth15
Ppth15
 
Ppth14
Ppth14Ppth14
Ppth14
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
Ppth6
Ppth6Ppth6
Ppth6
 
Ppth6
Ppth6Ppth6
Ppth6
 
Ppth5
Ppth5Ppth5
Ppth5
 
Hashaa
HashaaHashaa
Hashaa
 

Recently uploaded

French Revolution (फ्रेंच राज्यक्रांती)
French Revolution  (फ्रेंच राज्यक्रांती)French Revolution  (फ्रेंच राज्यक्रांती)
French Revolution (फ्रेंच राज्यक्रांती)Shankar Aware
 
أَسَانِيدُ كُتُبِ وَأُصُولِ النَّشْرِ لِابْنِ الْجَزَرِيِّ وَالْوَصْلُ بِهَا....
أَسَانِيدُ كُتُبِ وَأُصُولِ النَّشْرِ لِابْنِ الْجَزَرِيِّ وَالْوَصْلُ بِهَا....أَسَانِيدُ كُتُبِ وَأُصُولِ النَّشْرِ لِابْنِ الْجَزَرِيِّ وَالْوَصْلُ بِهَا....
أَسَانِيدُ كُتُبِ وَأُصُولِ النَّشْرِ لِابْنِ الْجَزَرِيِّ وَالْوَصْلُ بِهَا....سمير بسيوني
 
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...Nguyen Thanh Tu Collection
 
30 ĐỀ PHÁT TRIỂN THEO CẤU TRÚC ĐỀ MINH HỌA BGD NGÀY 22-3-2024 KỲ THI TỐT NGHI...
30 ĐỀ PHÁT TRIỂN THEO CẤU TRÚC ĐỀ MINH HỌA BGD NGÀY 22-3-2024 KỲ THI TỐT NGHI...30 ĐỀ PHÁT TRIỂN THEO CẤU TRÚC ĐỀ MINH HỌA BGD NGÀY 22-3-2024 KỲ THI TỐT NGHI...
30 ĐỀ PHÁT TRIỂN THEO CẤU TRÚC ĐỀ MINH HỌA BGD NGÀY 22-3-2024 KỲ THI TỐT NGHI...Nguyen Thanh Tu Collection
 
، ژیانا ئینگلیزا ب کوردی ، ئینگلیزەکان ، راپورتی کوردی ، راپورتا مێژوی ، ژ...
، ژیانا ئینگلیزا ب کوردی ، ئینگلیزەکان ، راپورتی کوردی ،    راپورتا مێژوی ، ژ...، ژیانا ئینگلیزا ب کوردی ، ئینگلیزەکان ، راپورتی کوردی ،    راپورتا مێژوی ، ژ...
، ژیانا ئینگلیزا ب کوردی ، ئینگلیزەکان ، راپورتی کوردی ، راپورتا مێژوی ، ژ...Idrees.Hishyar
 
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...Nguyen Thanh Tu Collection
 

Recently uploaded (6)

French Revolution (फ्रेंच राज्यक्रांती)
French Revolution  (फ्रेंच राज्यक्रांती)French Revolution  (फ्रेंच राज्यक्रांती)
French Revolution (फ्रेंच राज्यक्रांती)
 
أَسَانِيدُ كُتُبِ وَأُصُولِ النَّشْرِ لِابْنِ الْجَزَرِيِّ وَالْوَصْلُ بِهَا....
أَسَانِيدُ كُتُبِ وَأُصُولِ النَّشْرِ لِابْنِ الْجَزَرِيِّ وَالْوَصْلُ بِهَا....أَسَانِيدُ كُتُبِ وَأُصُولِ النَّشْرِ لِابْنِ الْجَزَرِيِّ وَالْوَصْلُ بِهَا....
أَسَانِيدُ كُتُبِ وَأُصُولِ النَّشْرِ لِابْنِ الْجَزَرِيِّ وَالْوَصْلُ بِهَا....
 
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...
 
30 ĐỀ PHÁT TRIỂN THEO CẤU TRÚC ĐỀ MINH HỌA BGD NGÀY 22-3-2024 KỲ THI TỐT NGHI...
30 ĐỀ PHÁT TRIỂN THEO CẤU TRÚC ĐỀ MINH HỌA BGD NGÀY 22-3-2024 KỲ THI TỐT NGHI...30 ĐỀ PHÁT TRIỂN THEO CẤU TRÚC ĐỀ MINH HỌA BGD NGÀY 22-3-2024 KỲ THI TỐT NGHI...
30 ĐỀ PHÁT TRIỂN THEO CẤU TRÚC ĐỀ MINH HỌA BGD NGÀY 22-3-2024 KỲ THI TỐT NGHI...
 
، ژیانا ئینگلیزا ب کوردی ، ئینگلیزەکان ، راپورتی کوردی ، راپورتا مێژوی ، ژ...
، ژیانا ئینگلیزا ب کوردی ، ئینگلیزەکان ، راپورتی کوردی ،    راپورتا مێژوی ، ژ...، ژیانا ئینگلیزا ب کوردی ، ئینگلیزەکان ، راپورتی کوردی ،    راپورتا مێژوی ، ژ...
، ژیانا ئینگلیزا ب کوردی ، ئینگلیزەکان ، راپورتی کوردی ، راپورتا مێژوی ، ژ...
 
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...
 

Ppth18

  • 1. ЧН: ТӨЛ ЭХ БАРИХ ЧЭ: Төл малд тохиолддог өвчнүүдийг эмчлэх урьдчилан сэргийлэх ГШҮ: Төлийн халдварт өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх / Шөвөг яр /
  • 2. Зорилго • Бог малын шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх аргын талаар мэдлэг эзэмшүүлэх
  • 3. Тодорхойлолт: • Хурга, ишигний амны хөндийн салст бүрхүүл, уруул, их бие, эх малын дэлэнгийн арьсыг гэмтээн бэлцэн цэврүү, яр, товх үүсэх, эд эс түрж ургах хэлбэрээр илэрдэг вирусын хавьтал халдварт өвчин юм.Бог малын шөвөр яр өвчний вирус малын арьсны хуурай хогжруунд 6-10 жил , өтөг бууцанд 1-2 жил хүртэл эмгэг төрүүлэх идэвхээ алдахгүй харин чииглэг, нойтон шингэн орчинд 30 хоногоос илүүгүй хугацаанд идэвхээ алдана.
  • 4. Үүсгэгч: • Поксвирусын язгуурт хамаарах ДНХ агуулсан зуувандуу хэлбэртэй, том вирус юм. Өвчин үүсгэгч вирус нь гадаад орчин, түүхий эдэд удаан хугацаагаар өвчин үүсгэх идэвхээ хадгална. Өвчилж эдгэрсэн малын биед байгаа шархны хуурай тав, хогжруунд 1-2 жил, гадаад орчинд 2-6 сарын турш идэвхээ алдахгүй. Харин 1%-ийн карболын хүчлийн уусмалд хэдэн минутын дотор идэвхээ алдана.
  • 5. Халдварын эх, дамжих зам: • Өвчний эх булаг нь өвчилсөн юм уу өвчний шинж тэмдэг үзүүлээгүй ч вирусыг тээж байгаа мал юм. Хавар, намар ихэвчлэн гарна. Гувшаа төл юмуу тэлээ хонь, ямаа өвчин дамжихад их нөлөөтэй байна. Шөвөг яртай малаас эрүүл малд хавьтлын замаар ихэвчлэн төл мал эхээ хөхөх үед халдварлана. Өвчин нэг сууриас нөгөө суурийн малд зөвхөн өвчтэй малаар дамжин халдварлана. Малын биед вирус зөвхөн арьс, салст бүрхүүлийн гэмтсэн хэсгээр нэвтрэн эмгэг үүсгэх бөгөөд төлийн шүд ургах, хатуу өргөст ургамал идэх, хатуу зүйл мэрэх үед арьс, салст бүрхүүлийн гэмтсэн хэсгээр вирус нэвтрэн орох аятай нөхцөл бүрдэнэ. Халдварын голомтыг устгахгүй бол нэг аж ахуй, нэг хот айлын малд хэдэн ч жил дараалан гарах магадлал өндөр байдаг. Нас, хүйс, үүлдэр харгалзахгүй өвчлөх боловч 4 хоногоос 10 сарын бойжилттой хурга, ишиг илүү мэдрэмтгий байдаг.
  • 6. Эмнэл зүйн шинж тэмдэг: • Өвчний нууц үе 6-8 хоног бөгөөд цочмог, цочмогдуу, архаг явцтай байна. Амны, уруул их биеийн, бэлэг эрхтний гэсэн хэлбэртэй байна. Өвчин эхлэхэд дундаа гүвдрүүтэй янз бүрийн хэмжээний улаан толбо үүсэх ба цаашид цэврүү, идээт цэврүү болно. Идээт цэврүү хагарсанаасшархлаа үүсч хурдан хатаж тав тогтоно. Энэ үед мал номойрох, тэжээлдээ дургүй болох, биеийн халуун нэмэгдэх шинж ажиглагдана. Уруул, их биеийн болон амны хэлбэрийн үед уруул, завьжинд цэврүү үүсч толгойн бусад хэсэг болох чих, хамар, хацар орчим болон биеийн арьсанд гарна. Хөл, туруу орчимд гарсан үед доголох, туруу, сагагны орчмоор эмзэглэх, турууны болон бэрэвхий арьсанд цэврүү, идээт цэврүү үүсэн хагарч тав тогтоно. Биеийн арьсанд гарсан үед цэврүү хагарсаны дараа үс бөөгнөрч шөвгөрхүү хэлбэртэй болсон тууралтууд тэмтрэгдэнэ. Хоёрдогч халдвар орсон үед арьсны үхжил юм уу үений үрэвсэл болно. Өвчин даамжирсан үед төлийн шүлс гоожих, уруул нь дорвойх, эхийгээ хөхөх, тэжээл идэхдээ эмзэглэх, өнгө зүс алдаж турах ба эмчлэхгүй бол улам хүндэрч бохирдон амнаас муухай үнэр гарах, идээтэй юм уу үхжсэн өтгөн шүлс гоожих, төвөнх багалзуур, улаан хоолойд үсэрхийлж хүндэрнэ. Бэлэг эрхтний үед дэлэн хөх, гуяны дотор тал, бэлэг эрхтний орчимд бэлцэн, идээт цэврүү, шархлаа, тав үүснэ. Бэлгийн гадна уруул хавагнаж үтрээнээс шингэн гоожно. Үүссэн шархаар хоёрдогч халдвар орсноос хүндрэл гарна. Өвчин эмнэл зүйн шинж явцаас хамаарч 1-5 долоо хоног үргэлжилнэ.
  • 7. Эмгэг бие бүтцийн хувиралт: • Тод илрэх хувиралтгүй бөгөөд үхжлийн болон шархлааны голомтууд илрэх ба ам, уруул, их бие, хөлний арьс яршиж шархалсан байна. Хоёрдогч халдвараас хамаарч дотор эрхтнүүдэд идээт голомтууд үүссэн байна.
  • 8. Лабораторийн оношлогоо: • Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторийн шинжилгээнд арьс, салст бүрхүүл дээр гарсан цэврүүний шингэн, түүний хальс, хатсан тав, шархны үхжсэн хэсгээс авч шинэ гялгар уутанд хийж хөлдөөн хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт сорьцноос вирус ялгах ба ПГУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ. • Ялгаварлан оношлох: Хонь, ямааны цэцэг, хамуу, мөөгөнцөр, герпес вирусээр үүсдэг бусад халдварт өвчнүүдээс ялгаварлан оношлоно.
  • 9. Эмчилгээ: • Өвчтэй төлийн уруул, амны орчмын яр шархыг повидон иод, марганцыг 1:1000, риванолыг 1:500-аар найруулж угааж цэвэрлэнэ. Яр шархыг цэвэрлэсэн хөвөн, бинт зэргийг шатаах буюу халдваргүйтгэх бодисд хийж хонуулсны дараа тусгай зориулалтын уут саванд хийж хаяна. Шархны гэмтэл гүнзгийрч нянгийн хоёрдогч халдвараар идээлж хүндэрсэн үед фармазин, окситетрациклин, ципрофлаксицин зэрэг удаан үйлчилгээ бүхий антибиотокийг зааврын дагуу тарьж эмчилнэ.
  • 10. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, голомтын бүсээс бог малыг гадагш гаргахгүй байх. Өвчтэй малыг эрүүл малаас тусгаарлаж тусад нь саравчинд хийж өвчний шинж тэмдэг үзүүлсэн яр шархыг цэвэрлэж бүрэн эдгэрсний дараа бусад эрүүл малтай нийлүүлнэ. Бог малын шөвөг яраар хүн өвчлөх магадлалтай. Учир нь Поксвирусын язгуурт хамаарагддаг шөвөг яраар өвчилсөн малыг эрхлүүлэх биедээ ойр байлгавал хүнд халдана. Хүнд гар болон аман дээр яр шарх үүсэх байдлаар илэрнэ.
  • 11. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ • Өвчтэй төлийн уруул, амны орчмын яр шархыг повидон иод, марганцын 1:1000, риванолын 1:500-аар найруулсан уусмалаар угааж цэвэрлэнэ. Өвчтэй төл мал байсан хашаа хороог 2%ийн формалальдгид болон бусад халдваргүйтгэх уусмалаар шүршиж ариутгана. • Бог малын шөвөг яр гарсан айл өрхийн эрүүл мал болон нэг худаг ус болон бэлчээрээс бэлчээрлэдэг бог малыг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулна. Бог малын шөвөг яр гарсан айл өрхийн малыг тусад нь бэлчээрлүүлэх, эрүүл малтай хамт нэг бэлчээр болон худаг уснаас услахгүй байх зэрэг мэдээ мэдээллийг малчидад өгөх.