SlideShare a Scribd company logo
1 of 11
ЧН: ТӨЛ ЭХ БАРИХ
ЧЭ: Төл малд тохиолддог
өвчнүүдийг эмчлэх урьдчилан
сэргийлэх
ГШҮ : Төлийн халдварт өвчнийг
эмчлэх, урьдчилан сэргийлэх
/ ЭНТЕРОБАКТЕРИОЗ өвчин /
ЭНТЕРОБАКТЕРИОЗ ӨВЧИН
(ENTEROBACTEROSIS)
.Зорилго:
Энтеробактериоз өвчнөөс урьдчилан
сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион
байгуулахад оршино.
ӨВЧНИЙ ТОДОРХОЙЛОЛТ:
Хөрөвжсөн хурганд үжлийн шинж
тэмдэгтэй илэрдэг цочмог явцтай
халдварт өвчин юм.Өвчтэй мал
амьтан, хүрээлэн байгаа орчин, малын
тэжээл, бохирлогдсон хөрс ус, малын
тоног хэрэгсэлээр дамждаг.
ҮҮСГЭГЧ , ҮҮСГЭГЧИЙН ТЭСВЭРТ ЧАНАР:
Enterobacteriaсеае овгийн Escherichia төрөл,Escherichia coli зүйлд
хамаарна. Үрэнцэр үүсгэдэггүй, бүрээс үүсгэдэг Грам сөрөг савх
хэлбэрийн нян юм. Манай оронд өвчин үүсгэж буй үүсгэгч нь хэлбэр
дүрс, хөдөлгөөн, хоруу чанар, эсрэгтөрөгчийн шинж чанар, эмгэг
бүтцийн хувиралт үүсгэх байдлаараа Э.Колийн ерөнхий хэв
шинжээс өөр. Үүсгэгч нь 2 туйл нь тод будагддаг биполяр хэлбэртэй,
мал амьтны биед бүрээс үүсгэн малын биеээс гарахдаа бүрээсгүй
болдог, хөдөлгөөнгүй, бусад хэвшлээс хоруу чанар өндөр, НУ-аар
“О” антиген нь танигддаггүй, ETEC хэвшилтэй төстэй.
E.coli нь гадаад орчны нөхцөлд тэсвэртэй бөгөөд малын баасанд 30
хоног, ус, хөрсөнд хэдэн сараар амьдрах чадвартай байдгийн
зэрэгцээ 55оС-д 1 цаг, 60оС-д 15 мин, 75оС-д30 сек болоод
үхнэ.Халдваргүйтгэх бодис, бэлдмэлүүдэд мэдрэг,богино хугацаанд
идэвхээ алдана.
ТАРХАЛТ,ЭПИДЕМОЛОГИ:
Enterobacteriaсеа овгийн Escherichia төрөл,Escherichia coli- ийн
зүйлээр үүсгэгддэг халдварын төрөлд хамаарах бөгөөд
ихэвчлэн төл малд ихээр тохиолдоно. Манай орны хувьд
эпидемологийн байдлыг ерөнхийд нь дүгнэж үзэхэд
энтеробактериоз өвчин говь, тал хээрийн бүсийн малд
ихэвчлэн гарч голдуу хурга ишгийг олноор өвчлүүлж
үхүүлдэг хурц урсгалтай халдварт өвчин юм. Хурга голдуу 3-
7 сарын настайдаа хамгийн олноор буюу 77,1% хүртэл
хорогддог байна. Энэ өвчин ихэвчлэн 7–10 дугаар сарын
хооронд гарна.Энтеробактериоз үүсгэгчийн зарим хэвшил
нь гэдэсний халдвар, хоолны хордлого үүсгэнэ.
ХАЛДВАР ТАРХАХ ЗАМ, МЕХАНИЗМ:
Энтеробактериозоор хөрөвжсөн, тарга хүч сайтай хурга
өвчлөх бөгөөд 3-4 сараас дээш насны хурга голдуу
өвчилнө. Өвчний үүсгэгч биеэс ихэвчлэн баастай
заримдаа шээстэй хамт гадагшилна.Халдвар тоног
хэрэгсэл, малчдын хувцас, нохой, муур, шувуугаар
дамжин тархаж болно. Халдварын хөгжил нь үүсгэгчийн
хоруу чанар, халдвар орсон зам, биеийн эсэргүүцэл
зэргээс хамаарна. Дотрын халдварт хордлого, брадзот
зэрэг өвчний үүсгэгч өвчний явцыг хүндрүүлж хам
байдлаар өвчлүүлнэ. Мөн туузан хорхойн халдвар их
байх нь өвчний гаралт, халдварлалтанд нөлөөтэй.
ЭМНЭЛ ЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ:
Энэ өвчин голдуу цахилгаан хэлбэрээр тусдаг тул эмнэл зүйн
тодорхой шинж илэрдэггүй. Өвчин гэнэт эхлэж хурга ишиг
бэлчээрт явж байгаад юм уу шөнө хотондоо олноороо үхэж
хонодог. Өвчний нууц үе нь хэдэн цагаас 2 хоног хүртэл
үргэлжилнэ. Өвчний явц нь цахилгаан, цочмог байна. Өвчилсөн
хурга ижлээсээ хоцорч толгойгоо гудайлган гөлийж зогсож байснаа
хөл нь гуйвж тэнцвэрээ алдан савж ойчдог. Хурганы ам хамраас
шүлс, нус, хошногноос нь шингэвтэр бор ногоон өнгийн ялимгүй
баас гарч шилэн хүзүү нь таталдаж тийчилж байгаад үхдэг.
Цахилгаан явцад өвчний шинж мэдэгдсэнээс хойш 30 минутаас 1
цагийн дотор үхнэ. Өвчний урсгал хурдан бөгөөд үжлийн шинж
тэмдэг богино хугацаанд илрээд үхэх ба үхсэн малын арьсан дор
нилэнхийд нь их цус харвадаг. Малчид энэ шинж тэмдгийг
үндэслэн хурдан хар, хүрэнтэх гэж нэрлэдэг байна. Цочмог явцтай
үед биеийн халуун нэмэгдэж зүрх, амьсгалын тоо олшрох шинж
тэмдэг илэрч ихэвчлэн хэвтэж эхийгээ хөхөхгүй болно. Заримдаа
мэдрэлийн тогтолцооны эмгэг илэрч татах ба чацга алдахгүй, 12-24
цаг болоод үхнэ.
ЭМГЭГ БИЕ БҮТЦИЙН ХУВИРАЛТ:
Хүүр амархан хөөх ба цээжин хэсгийн арьсны доорхи эслэгт цус
ихдэлт болж улаан хүрэн өнгөтэй болсон байна. Тарга хүчний
хувьд хамгийн тарган хурга үхнэ. Нарийн гэдсэнд цочмог
салст юм уу салст цусархаг үрэвсэл болж чацархайн
булчирхай үрэвсэж томорсон байна. Дотор эрхтнүүд болон
салст бүрхүүлд цус харвасан байна. Мөн тархи, тархины
бүрхүүл, уушгинд хаван үүсэж цус ихдэлт болсон байна.
Бөөрөнд 2 янзын хувиралт ажиглагдана. Нэг нь бөөр томорч
зөөлрөн харавтар ногоон өнгөтэй, нялцгай зуурсан гурил шиг
болж хальснаасаа амархан хуурдаг. Нөгөө нь бөөрний хэмжээ
хэлбэр биелэг байдал өөрчлөгдөхгүй боловч холтослог ба
тархилаг давхрагад цус харваж улаан өнгөтэй болно.
ОНОШЛОХ АРГА:
Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие
бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош
тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр
баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид
нян судлалын арга, Полимеразийн гинжин урвал зэргийг
ашиглаж шинжилгээ хийж оношийг баталгаажуулна.
Зайлшгүй тохиолдолд лабораторийн амьтдад биопроб
тавина.
Ялгаварлан оношлох: Ижбалнад, диплококкын халдвар,
цусан халдвар зэргээс ялгаварлан оношлоно.
ЭМЧИЛГЭЭ:
Эмчилгээг аль болох эрт эхлэвэл үр дүнтэй
байдаг. Өвчтэй хургыг тусгаарлаж
энтеробактериозын эмчлэх, сэргийлэх хэт
дархлаат ийлдсийг өвчилсөн хурганд эмчлэх,
эрүүл хурганд сэргийлэх зорилгоор зааварт
заагдсан тунгаар тарина.Мөн антибиотикийг
өвчний эмнэлзүйн шинж тэмдэгт тохируулан
сонгож хэрэглэх нь зохимжтой бөгөөд
антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлсны
үндсэн дээр сонголт хийнэ.
Ppth19

More Related Content

What's hot

Tsetsgend durtai er
Tsetsgend durtai erTsetsgend durtai er
Tsetsgend durtai eramingooamy
 
Ataarkhakh zuil ugui
Ataarkhakh zuil uguiAtaarkhakh zuil ugui
Ataarkhakh zuil uguiamingooamy
 
Aluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsurenAluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsurenamingooamy
 
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успеха
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успехаОт универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успеха
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успехаVitaliy Mazurenko
 
Yu ch bitgii orold robiert shiekli
Yu ch bitgii orold  robiert shiekliYu ch bitgii orold  robiert shiekli
Yu ch bitgii orold robiert shiekliamingooamy
 
Исследование портрета соискателя кадрового агентства
Исследование портрета соискателя кадрового агентстваИсследование портрета соискателя кадрового агентства
Исследование портрета соискателя кадрового агентстваAmurzaeva
 
Zaluu nas choinom
Zaluu nas choinomZaluu nas choinom
Zaluu nas choinomamingooamy
 
толмачёва с.в. обобщение опыта работы
толмачёва с.в. обобщение опыта работытолмачёва с.в. обобщение опыта работы
толмачёва с.в. обобщение опыта работыEgor Tolmachov
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021hicheel2020
 
Beeline Brand Book
Beeline Brand BookBeeline Brand Book
Beeline Brand BookPetr Malukov
 
Любовни престрелки (Джули Джеймс)
 Любовни престрелки (Джули Джеймс) Любовни престрелки (Джули Джеймс)
Любовни престрелки (Джули Джеймс)tlisheva
 
тельняшка – форменная одежда или традиции к реальности
тельняшка – форменная одежда или традиции к реальностительняшка – форменная одежда или традиции к реальности
тельняшка – форменная одежда или традиции к реальностиValera1276003
 

What's hot (20)

Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Ppth22
Ppth22Ppth22
Ppth22
 
Tsetsgend durtai er
Tsetsgend durtai erTsetsgend durtai er
Tsetsgend durtai er
 
Ataarkhakh zuil ugui
Ataarkhakh zuil uguiAtaarkhakh zuil ugui
Ataarkhakh zuil ugui
 
Aluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsurenAluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsuren
 
Ppth17
Ppth17Ppth17
Ppth17
 
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успеха
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успехаОт универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успеха
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успеха
 
Hulan bid 2
Hulan bid 2Hulan bid 2
Hulan bid 2
 
eGov Regions Rf
eGov Regions RfeGov Regions Rf
eGov Regions Rf
 
Жорж Орвелл 1984
Жорж Орвелл 1984Жорж Орвелл 1984
Жорж Орвелл 1984
 
Yu ch bitgii orold robiert shiekli
Yu ch bitgii orold  robiert shiekliYu ch bitgii orold  robiert shiekli
Yu ch bitgii orold robiert shiekli
 
Исследование портрета соискателя кадрового агентства
Исследование портрета соискателя кадрового агентстваИсследование портрета соискателя кадрового агентства
Исследование портрета соискателя кадрового агентства
 
Zaluu nas choinom
Zaluu nas choinomZaluu nas choinom
Zaluu nas choinom
 
толмачёва с.в. обобщение опыта работы
толмачёва с.в. обобщение опыта работытолмачёва с.в. обобщение опыта работы
толмачёва с.в. обобщение опыта работы
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Beeline Brand Book
Beeline Brand BookBeeline Brand Book
Beeline Brand Book
 
Любовни престрелки (Джули Джеймс)
 Любовни престрелки (Джули Джеймс) Любовни престрелки (Джули Джеймс)
Любовни престрелки (Джули Джеймс)
 
Ppth24
Ppth24Ppth24
Ppth24
 
тельняшка – форменная одежда или традиции к реальности
тельняшка – форменная одежда или традиции к реальностительняшка – форменная одежда или традиции к реальности
тельняшка – форменная одежда или традиции к реальности
 
билеты
билетыбилеты
билеты
 

More from Buka Ganbaatar (17)

Fish1
Fish1Fish1
Fish1
 
Fish2d
Fish2dFish2d
Fish2d
 
Aris
ArisAris
Aris
 
Ppth25
Ppth25Ppth25
Ppth25
 
Ppth21
Ppth21Ppth21
Ppth21
 
Ppth20
Ppth20Ppth20
Ppth20
 
Ppth16
Ppth16Ppth16
Ppth16
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Ppth15
Ppth15Ppth15
Ppth15
 
Ppth14
Ppth14Ppth14
Ppth14
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
Ppth6
Ppth6Ppth6
Ppth6
 
Ppth6
Ppth6Ppth6
Ppth6
 
Ppth5
Ppth5Ppth5
Ppth5
 
Hashaa
HashaaHashaa
Hashaa
 

Recently uploaded

Bahare Shariat Jild 2 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmi
Bahare Shariat Jild 2 By SadurshSharia Mufti Amjad Ali AzmiBahare Shariat Jild 2 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmi
Bahare Shariat Jild 2 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmibookbahareshariat
 
FAIL REKOD PENGAJARAN.pptx fail rekod pengajaran
FAIL REKOD PENGAJARAN.pptx fail rekod pengajaranFAIL REKOD PENGAJARAN.pptx fail rekod pengajaran
FAIL REKOD PENGAJARAN.pptx fail rekod pengajaransekolah233
 
مختصر علم احكام القرآن فقه القرآن وفق منهج العرض
مختصر علم احكام القرآن فقه القرآن وفق منهج العرضمختصر علم احكام القرآن فقه القرآن وفق منهج العرض
مختصر علم احكام القرآن فقه القرآن وفق منهج العرضأنور غني الموسوي
 
Bahare Shariat Jild 4 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmi
Bahare Shariat Jild 4 By SadurshSharia Mufti Amjad Ali AzmiBahare Shariat Jild 4 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmi
Bahare Shariat Jild 4 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmibookbahareshariat
 
Bahare Shariat Jild 1 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmi
Bahare Shariat Jild 1 By SadurshSharia Mufti Amjad Ali AzmiBahare Shariat Jild 1 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmi
Bahare Shariat Jild 1 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmibookbahareshariat
 
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...Nguyen Thanh Tu Collection
 
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...Nguyen Thanh Tu Collection
 

Recently uploaded (9)

LAR MARIA MÃE DE ÁFRICA .
LAR MARIA MÃE DE ÁFRICA                 .LAR MARIA MÃE DE ÁFRICA                 .
LAR MARIA MÃE DE ÁFRICA .
 
Bahare Shariat Jild 2 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmi
Bahare Shariat Jild 2 By SadurshSharia Mufti Amjad Ali AzmiBahare Shariat Jild 2 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmi
Bahare Shariat Jild 2 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmi
 
FAIL REKOD PENGAJARAN.pptx fail rekod pengajaran
FAIL REKOD PENGAJARAN.pptx fail rekod pengajaranFAIL REKOD PENGAJARAN.pptx fail rekod pengajaran
FAIL REKOD PENGAJARAN.pptx fail rekod pengajaran
 
مختصر علم احكام القرآن فقه القرآن وفق منهج العرض
مختصر علم احكام القرآن فقه القرآن وفق منهج العرضمختصر علم احكام القرآن فقه القرآن وفق منهج العرض
مختصر علم احكام القرآن فقه القرآن وفق منهج العرض
 
Bahare Shariat Jild 4 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmi
Bahare Shariat Jild 4 By SadurshSharia Mufti Amjad Ali AzmiBahare Shariat Jild 4 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmi
Bahare Shariat Jild 4 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmi
 
Bahare Shariat Jild 1 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmi
Bahare Shariat Jild 1 By SadurshSharia Mufti Amjad Ali AzmiBahare Shariat Jild 1 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmi
Bahare Shariat Jild 1 By SadurshSharia Mufti Amjad Ali Azmi
 
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...
TUYỂN TẬP 20 ĐỀ THI KHẢO SÁT HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2020 (CÓ Đ...
 
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...
TUYỂN TẬP 25 ĐỀ THI HỌC SINH GIỎI MÔN TIẾNG ANH LỚP 6 NĂM 2023 CÓ ĐÁP ÁN (SƯU...
 
Energy drink .
Energy drink                           .Energy drink                           .
Energy drink .
 

Ppth19

  • 1. ЧН: ТӨЛ ЭХ БАРИХ ЧЭ: Төл малд тохиолддог өвчнүүдийг эмчлэх урьдчилан сэргийлэх ГШҮ : Төлийн халдварт өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх / ЭНТЕРОБАКТЕРИОЗ өвчин /
  • 2. ЭНТЕРОБАКТЕРИОЗ ӨВЧИН (ENTEROBACTEROSIS) .Зорилго: Энтеробактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
  • 3. ӨВЧНИЙ ТОДОРХОЙЛОЛТ: Хөрөвжсөн хурганд үжлийн шинж тэмдэгтэй илэрдэг цочмог явцтай халдварт өвчин юм.Өвчтэй мал амьтан, хүрээлэн байгаа орчин, малын тэжээл, бохирлогдсон хөрс ус, малын тоног хэрэгсэлээр дамждаг.
  • 4. ҮҮСГЭГЧ , ҮҮСГЭГЧИЙН ТЭСВЭРТ ЧАНАР: Enterobacteriaсеае овгийн Escherichia төрөл,Escherichia coli зүйлд хамаарна. Үрэнцэр үүсгэдэггүй, бүрээс үүсгэдэг Грам сөрөг савх хэлбэрийн нян юм. Манай оронд өвчин үүсгэж буй үүсгэгч нь хэлбэр дүрс, хөдөлгөөн, хоруу чанар, эсрэгтөрөгчийн шинж чанар, эмгэг бүтцийн хувиралт үүсгэх байдлаараа Э.Колийн ерөнхий хэв шинжээс өөр. Үүсгэгч нь 2 туйл нь тод будагддаг биполяр хэлбэртэй, мал амьтны биед бүрээс үүсгэн малын биеээс гарахдаа бүрээсгүй болдог, хөдөлгөөнгүй, бусад хэвшлээс хоруу чанар өндөр, НУ-аар “О” антиген нь танигддаггүй, ETEC хэвшилтэй төстэй. E.coli нь гадаад орчны нөхцөлд тэсвэртэй бөгөөд малын баасанд 30 хоног, ус, хөрсөнд хэдэн сараар амьдрах чадвартай байдгийн зэрэгцээ 55оС-д 1 цаг, 60оС-д 15 мин, 75оС-д30 сек болоод үхнэ.Халдваргүйтгэх бодис, бэлдмэлүүдэд мэдрэг,богино хугацаанд идэвхээ алдана.
  • 5. ТАРХАЛТ,ЭПИДЕМОЛОГИ: Enterobacteriaсеа овгийн Escherichia төрөл,Escherichia coli- ийн зүйлээр үүсгэгддэг халдварын төрөлд хамаарах бөгөөд ихэвчлэн төл малд ихээр тохиолдоно. Манай орны хувьд эпидемологийн байдлыг ерөнхийд нь дүгнэж үзэхэд энтеробактериоз өвчин говь, тал хээрийн бүсийн малд ихэвчлэн гарч голдуу хурга ишгийг олноор өвчлүүлж үхүүлдэг хурц урсгалтай халдварт өвчин юм. Хурга голдуу 3- 7 сарын настайдаа хамгийн олноор буюу 77,1% хүртэл хорогддог байна. Энэ өвчин ихэвчлэн 7–10 дугаар сарын хооронд гарна.Энтеробактериоз үүсгэгчийн зарим хэвшил нь гэдэсний халдвар, хоолны хордлого үүсгэнэ.
  • 6. ХАЛДВАР ТАРХАХ ЗАМ, МЕХАНИЗМ: Энтеробактериозоор хөрөвжсөн, тарга хүч сайтай хурга өвчлөх бөгөөд 3-4 сараас дээш насны хурга голдуу өвчилнө. Өвчний үүсгэгч биеэс ихэвчлэн баастай заримдаа шээстэй хамт гадагшилна.Халдвар тоног хэрэгсэл, малчдын хувцас, нохой, муур, шувуугаар дамжин тархаж болно. Халдварын хөгжил нь үүсгэгчийн хоруу чанар, халдвар орсон зам, биеийн эсэргүүцэл зэргээс хамаарна. Дотрын халдварт хордлого, брадзот зэрэг өвчний үүсгэгч өвчний явцыг хүндрүүлж хам байдлаар өвчлүүлнэ. Мөн туузан хорхойн халдвар их байх нь өвчний гаралт, халдварлалтанд нөлөөтэй.
  • 7. ЭМНЭЛ ЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ: Энэ өвчин голдуу цахилгаан хэлбэрээр тусдаг тул эмнэл зүйн тодорхой шинж илэрдэггүй. Өвчин гэнэт эхлэж хурга ишиг бэлчээрт явж байгаад юм уу шөнө хотондоо олноороо үхэж хонодог. Өвчний нууц үе нь хэдэн цагаас 2 хоног хүртэл үргэлжилнэ. Өвчний явц нь цахилгаан, цочмог байна. Өвчилсөн хурга ижлээсээ хоцорч толгойгоо гудайлган гөлийж зогсож байснаа хөл нь гуйвж тэнцвэрээ алдан савж ойчдог. Хурганы ам хамраас шүлс, нус, хошногноос нь шингэвтэр бор ногоон өнгийн ялимгүй баас гарч шилэн хүзүү нь таталдаж тийчилж байгаад үхдэг. Цахилгаан явцад өвчний шинж мэдэгдсэнээс хойш 30 минутаас 1 цагийн дотор үхнэ. Өвчний урсгал хурдан бөгөөд үжлийн шинж тэмдэг богино хугацаанд илрээд үхэх ба үхсэн малын арьсан дор нилэнхийд нь их цус харвадаг. Малчид энэ шинж тэмдгийг үндэслэн хурдан хар, хүрэнтэх гэж нэрлэдэг байна. Цочмог явцтай үед биеийн халуун нэмэгдэж зүрх, амьсгалын тоо олшрох шинж тэмдэг илэрч ихэвчлэн хэвтэж эхийгээ хөхөхгүй болно. Заримдаа мэдрэлийн тогтолцооны эмгэг илэрч татах ба чацга алдахгүй, 12-24 цаг болоод үхнэ.
  • 8. ЭМГЭГ БИЕ БҮТЦИЙН ХУВИРАЛТ: Хүүр амархан хөөх ба цээжин хэсгийн арьсны доорхи эслэгт цус ихдэлт болж улаан хүрэн өнгөтэй болсон байна. Тарга хүчний хувьд хамгийн тарган хурга үхнэ. Нарийн гэдсэнд цочмог салст юм уу салст цусархаг үрэвсэл болж чацархайн булчирхай үрэвсэж томорсон байна. Дотор эрхтнүүд болон салст бүрхүүлд цус харвасан байна. Мөн тархи, тархины бүрхүүл, уушгинд хаван үүсэж цус ихдэлт болсон байна. Бөөрөнд 2 янзын хувиралт ажиглагдана. Нэг нь бөөр томорч зөөлрөн харавтар ногоон өнгөтэй, нялцгай зуурсан гурил шиг болж хальснаасаа амархан хуурдаг. Нөгөө нь бөөрний хэмжээ хэлбэр биелэг байдал өөрчлөгдөхгүй боловч холтослог ба тархилаг давхрагад цус харваж улаан өнгөтэй болно.
  • 9. ОНОШЛОХ АРГА: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид нян судлалын арга, Полимеразийн гинжин урвал зэргийг ашиглаж шинжилгээ хийж оношийг баталгаажуулна. Зайлшгүй тохиолдолд лабораторийн амьтдад биопроб тавина. Ялгаварлан оношлох: Ижбалнад, диплококкын халдвар, цусан халдвар зэргээс ялгаварлан оношлоно.
  • 10. ЭМЧИЛГЭЭ: Эмчилгээг аль болох эрт эхлэвэл үр дүнтэй байдаг. Өвчтэй хургыг тусгаарлаж энтеробактериозын эмчлэх, сэргийлэх хэт дархлаат ийлдсийг өвчилсөн хурганд эмчлэх, эрүүл хурганд сэргийлэх зорилгоор зааварт заагдсан тунгаар тарина.Мөн антибиотикийг өвчний эмнэлзүйн шинж тэмдэгт тохируулан сонгож хэрэглэх нь зохимжтой бөгөөд антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлсны үндсэн дээр сонголт хийнэ.