More Related Content
Similar to хөнгөвчлөх эмчилгээ
Similar to хөнгөвчлөх эмчилгээ (20)
хөнгөвчлөх эмчилгээ
- 1. Монголын Хөнгөвчлөх Эмчилгээний Нийгэмлэг нь мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх сургалт, сурталчилгаа, мэдээлэл, гадаад харилцааг хариуцдаг.
Хавдар Судлалын Үндэсний Төвийн хөнгөвчлөх эмчилгээний тасаг Холбогдох утас:452510
ЧЭМН-ийн 5 ортой хөнгөвчлөх эмчилгээний тасаг Нэгдсэн эмнэлгийн 2 давхарт мэдрэлийн тасаг
“Найдвар” хоспис СБД-ийн 9 хороо, Алтайн 4-100 тоот, “Эрүүл Ард” сангийн байр 2 давхарт
Холбогдох утас: 9601-6362, 9978-1062 “Ивээл” хоспис
ЧД-ийн 11 хороо Нуурын 7-104 тоот, утас:7011-2032 “Грийн хоум” хоспис
БЗД-ийн 22 хороо, Өлгийн 1-20 тоот, утас: 462989, 462944 “Омега” хоспис
СБД-ийн 3 хороо, Циркийн зүүн талд 14б байр, утас:5515-6466 “Ариун” хоспис
Орхон аймаг, утас:9924-0551
“Алтан хөшиг” хоспис Утас:9181-6529, 9865-3888
“Шинэ босго” хоспис Утас:9928-3902
“Өвдөлт судлалын төв” БГД-ийн 6 хороо,
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг үзүүлдэг байгууллагууд:
Хэрвээ таньд дотор муухайрах, бөөлжих зовиур байгаа бол Таны мэдэх ёстой зүйл: 1. Хоолыг харахад үзэмжтэй, сайхан үнэртэй бэлтгэж, аль болох дуртай хоолоо идэхийг эрмэлзэх хэрэгтэй. 2. Бага багаар олон удаа хоолло 3. Дотор муухай оргилт бөөлжилтын эсрэг эмийг цагаар тогтмол өг 4. Бүлээн хүйтэн хоол хэрэглэ. Халуун хоол бөөлжилтийг нэмэгдүүлдэг. 5. Уух шингэний хэрэглээ цатгалан мэдрэмжийг төрүүлдэг учраас хоол идэхдээ ундны хэмжээг багасгах 6. Ундыг хоолны бус цагаар бага багаар хувааж уух 7. Хүйтэн ундаа юмуу таргийг жижиглэн хөлдөөж бага багаар хүлхэхэд амны хөндийг чийглэж, чийгээ удаан хадгалдаг. Ингэснээр ам хатах, дотор муухай оргих, бөөлжих шаналгаа багасна. 8. Хооллосны дараа хэт огцом /цочмог/ хөдөлгөөн хийлгүй амрах. /Хоол идсэний дараа ойролцоогоор 1 цаг орчим суугаад амрах нь сайн/ 9. Толгойгоо бага зэрэг өндөрсгөсөн байдлаар хэвтэж амрах, байрлалаа байнга өөрчлөн, сул чөлөөтэй хувцас өмсөх. 10. Нойтон алчуураар нүүрээ арчин, амны хөндийг хүйтэн ус болон амны хөндийг цэвэрлэх бодисоор зайлж угаа
Ундрах-Ирээдүй ӨЭМТ
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
ЧД 19-р хороо 2-р гудамж 22 тоот
Утас. 99026227
Е-майл: undrahireedui19@gmail.com
- 2. Өвдөлт ба шаналгаатай шинж тэмдгүүдийг хөнгөвчлөх эмчилгээ. / Өтгөн хатах, бөөлжих, амьсгаадах, байнга ханиалгах, тамир тэнхээ алдах, шээс ба өтгөнөө өөрийн мэдээгүй алдах, хавагнах гэх мэт./
Хэвтрийн холголт цооролтоос сэргийлэх, арьс салстыг угааж арчлах, шээлгүүр ба бургуй тавих зэрэг асаргаа сувилгаа.
Амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөн болон түүний ар гэрийнхэнд сэтгэл заслын эмчилгээ хийх. / Сэтгэл гутрал, түгшилт, айдас, нойргүйдэл, ганцаардал ба хагацал өнчрөлийн уй гашууг нь тайлах/
Амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөнийг гэрийн нөхцөлд асарч сувилах, хооллох, сэтгэл засах талаар ар гэрийнхэн болон асран сувилж буй хүмүүст сургалт явуулах, зөвлөлгөө өгөх.
Өвчтөн өөд болсны дараа шаардлагатай тохиолдолд ар гэрийнхэнд нь сэтгэлзүйн ба нийгмийн халамжийг үзүүлэх
Амны хөндийн арчилгаа Шүдний сойз нь угааж цэвэрлэхэд тохиромжтой / жижиг, зөөлөн үстэй/ байх ёстой. Угаахаасаа өмнө халуун усанд хийж дэвтээж болно. Шүдний оог хэрэглэхгүй байх нь дээр байдаг. Учир нь үлдсэн оо нь амыг хатаадаг, буйл гэмтээдэг тул ам зайлах шингэнийг хэрэглэ. -Амыг хүйтэн усаар сайтар зайлах хэрэгтэй. Халуун ус хэрэглэх нь тохиромж муутай. -Шүдний утсаар шүд хооронд орсон зүйлийг цэвэрлэж болно. -Уруул омголтох үед усан суурьтай тос түрхэх хэрэгтэй. Тосон суурьтай тос буюу вазелин хэрэглэж болохгүй. Ам угаах стандарт уусмалууд Ам угаах стандарт уусмалыг бэлтгэх: - 1 цайны халбага хүнсний сод, 2 аяга ус эсвэл - Тал халбага давс, 1 цайны халбага хүнсний сод, 4 аяга ус Өтгөн хаталтанд хэрэглэж болох энгийн арга Орц: 1. Гэдэс цэвэрлэх цай 4 ширхэг (хаа сайгүй худалдаанд гардаг болсон) 2. 500 гр хар чавга 3. 500 гр үзэм 4. 500 гр чангаанз 5. 1 аяга элсэн чихэр 6. 1 аяга жүүс Ямар ч төрлийн жүүс байж болно. Хэрвээ таньд хар чавга, чангаанз олдохгүй бол дан үзмээр хийж болно. Тэгвэл мэдээж үзэм маань 1.5 кг орно. Эсвэл та өөрөө орцыг тааруулж болно. Бэлдэх арга: 1. 2 аяга буцалсан усанд цайгаа дүрээд 5 минут байлгана. 2. Дараа нь цайгаа шүүж аваад жимсээ хийгээд сайтар хольж хутгаад 5 минут буцалгана. 3. Үүний дараа элсэн чихэр, 1 аяга жүүсээ хийж сайтар хольсны дараа хөргөнө. 4. Дээрхи зүйл маань жимсний чанамалтай адил болон.
5. Муудахаас сэргийлж хөргөчинд хадгалах хэрэгтэй. Хэрэглэх арга: 1. Өдөрт 1-2 халбага хэрэглэнэ. Гэхдээ энэ бол тогтсон тун биш гэдгийг санаарай. Та өөрөө тохируулж ихэсгэж бас багасгаж болно. 2. Талхан дээр түрхэх, халуун усанд хутгаж уух, ер нь ямар ч байдлаар хэрэглэж болно. Яагаад гэвэл бидний хэрэглэж заншсан жимсний чанамалтай адил учир та ямар ч аргаар хэрэглэсэн болно. Арьсны цооролтоос урьдчилан сэргийлэх ба арьсны арчилгаа Таны мэдэх ёстой зүйл: - Арьсны цоорч болох хэсгүүдийг тодруулан /сүүж, өвдөг, тохой, шагай, өсгий/ өдөрт нэг удаа, боломжтой бол дөрвөн цаг тутамд шалга. - Арьс хуурай, улайсан, хогжруутсан эсэх - Маажсан, тууралт гарсан эсэх Авах арга хэмжээ: - Хэвтрийн өвчтөний байрлалыг 2 цаг тутам өөрчил. - Уужим чөлөөтэй хувцаслаж дэвсгэрийг толигор байлга. - Дэвсгэрийг өдөр бүр соль. - Халуун биш бүлээн усаар биеийг угаа. Усандаа хүнсний сод эсвэл ванны давс нэмж болно. Биеийг нь гараараа угаа, сойз ба бусад бие угаах парлон хэрэглэх хэрэггүй. - Усан суурьтай тос хэрэглэ. Өөрөөр хэлбэл чийгшүүлэгчтэй тос гэсэн үг. Та хэрвээ мэдэхгүй байгаа бол эмийн санчаас лавлаж асуугаарай.
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд ямар үйлчилгээ байдаг вэ?