Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

"Итгэлээр нэгдэж, сэтгэлээр дэмжин гэрээр сувилъя" аян

2,337 views

Published on

1026

Published in: Health & Medicine
  • Login to see the comments

  • Be the first to like this

"Итгэлээр нэгдэж, сэтгэлээр дэмжин гэрээр сувилъя" аян

  1. 1. Үндэслэл: Монгол улсын Мянганы хөгжлийн зорилт, Монгол улсын төрөөс НЭМ-ийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын оношилгоо, эмчилгээний түгээмэл үйлдлийн MNS4621:2008 стандарт, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хөгжлийн бодлого, “Сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратеги”, ЭМ-ийн сайдын 2004 оны 472-р тушаал Гэрийн сувилахуйн удирдамж, МУЗГ-ын 245-р тогтоол, “Эх нярайн эрүүл мэнд”, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний 4 дэх хөтөлбөр, “Эх хүүхдийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх”, Эх нярайн ЭМ-ийн стратеги, Хүүхдийн өвчний цогц менежмент, “ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээний шинэчлэл/стратеги”, ЭМСС-ын 456-р тушаал, Өрхийн эрүүл мэндийн төвийн стандарт MNS5292:2011, “Хамт олонд түшиглэн сэргээн засах Тэгш дүүрэн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Гэрийн сувилахуйн удирдамжийн дагуу бүтээлч ажил явуулах хэрэгцээ, шаардлагатай байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар:  Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж үйлчилгээ  Өрх сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ,  Жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ зэрэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдахаар болж, 2015 оны 7-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрх үйл ажиллагаанд бэлтгэх шаардлага хэрэгцээг үндэслэсэн.
  2. 2. Зорилго: Гэрийн сувилахуйн удирдамжийн дагуу дүүргийн түвшинд сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулахад эрүүл мэндийн анхан болон эмнэлгийн хоёрдогч шатлалын тусламж үйчилгээний хооронд эргэх холбоо бүхий тогтолцооны эх суурийг гэрийн сувилахуйгаар дамжуулан загварыг тодорхойлоход оршино. Хамрах хүрээ: Чингэлтэй дүүргийн I-XIX хороодын зорилтот бүлгийн өрх, иргэд хамрагдана. 1. Жирэмсэний хяналт, нярайн эргэлт, 0-2 насны хүүхдийн асаргаа сувилагаа, ХӨЦМ 2. Гэмтэл, мэс засал, харвалт, зүрхний шигдээсийн дараах сэргээн засах, асаргаа сувилагаа 3. Ахмад, хөгжлийн бэрхшээл, хөнгөвчлөхийн асаргаа, сувилагаа гэсэн чиглэлээр ажиллана. Өрхийн эрүүл мэндийн төвийн хүрээнд 69 сувилагч, дүүргийн рүүл мэндийн төвд 109 сувилагчийн хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, шаардлагатай тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, сайн дурынхан хамтарч туслаж ажиллана. Аяны хүрээнд хийгдэх ажлууд Аянаас өмнө хийгдсэн ажил: o Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвийн сувилагч нарын мэдлэг, чадварыг үнэлнэ. o Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвийн Сувилагч нарын дунд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, хэрэгцээг тодорхойлон ажлын төлөвлөгөөг боловсруулна. Аянаар хийгдэх ажил: o Чадваржуулах богино хугацааны сургалтыг явуулж, нэгдсэн эмнэлгийн сэргээн засах, хүүхдийн тасаг, өрхөөр гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлнэ. o Байгаа асуудлыг шийдвэрлэхэд олон мэргэжлийн багаар ажиллах бүтээлч саналыг дэвшүүлэхэд чиглэсэн Сувилахуйн онол практикийн бага хурал зохион байгуулна. o Аяныг үйлчилгээ хүртсэн үйлчлүүлэгч, тэдний гэр бүлийн гишүүдээр үнэлүүлэх өдөрлөг зохион байгуулна. Хугацаа: 2015 оны 4-р сарын 10-наас 5-р сарын 10-ны хооронд 1 сарын хугацаанд үргэлжилнэ. Хэрэгжүүлэх байгууллага: Чингэлтэй дүүргийн ЭМТ, 16 Өрхийн эрүүл мэндийн төв Дэмжигч, хамтран ажиллах байгууллага: Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын “Чингэлтэй”, “Хайлааст” Орон нутгийн хөгжил хөтөлбөр, “Энх төрөхүй”, “Best mother” жирэмсэн эмэгтэйчүүдэд дасгал хөдөлгөөн заах, зөвлөгөө өгөх төв Санхүүжилт: Дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Чингэлтэй”, “Хайлааст” Орон нутгийн хөгжил хөтөлбөр Хүрэх үр дүн: o Өрхийн эрүүл мэндийн төв тус бүр харьяа хорооны зорилтот бүлгийн судлагааг байршлаар, хэрэгцээгээр, шаардагдах асаргаа сувилагаа, эмчилгээний эм, эмнэлгийн хэрэглэл, материал, ирж буцах зам, унааны зардал, бусад шаардлагатай нарийн мэргэжлийн багийн тусламжийг тодорхойлж, сайн туршлага, санаачлага, бэрхшээл, тулгамдсан асуудлыг тодорхойлж, эдийн засгийн тооцоог боловсруулж гаргана.
  3. 3. o Аянг хэрэгжүүлсэнээр Өрх, дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, нийгмийн ажилтан, сайн дурынхан багаар хамтран ажилласнаар үйлчлүүлэгчдэд шаардлагатай гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээний хэрэгцээ, шаардлагыг нотлогоонд тулгуурлан гаргаж ирэн, тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломж гарцыг тодорхойлж орон нутаг, удирдах шатны шийдвэрлэх түвшинд танилцуулж, цаашид загвар төсөл хөтөлбөр боловсруулна. “Итгэлээр нэгдэж-сэтгэлээр дэмжин-гэрээр сувилъя” аяны нээлт Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Сувилахуйн албанаас ОУ-ын Сувилагч нарын баярыг угтан “Итгэлээр нэгдэж-сэтгэлээр дэмжин-гэрээр сувилъя” аян нээлтээ хийлээ. Тус аяны нээлтэнд: Нийслэлийн эрүүл мэндийн газрын Ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д. Ганцэцэг, Сувилахуйн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц. Сонгиносүрэн, “Сувилахуйн амьдрал” төвийн тэргүүн Т. Сүрэнхай, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын “Хайлааст” Орон нутгийн хөгжил хөтөлбөрийн эрүүл мэндийн зохицуулагч Л. Энхцэцэг, “Чингэлтэй” Орон нутгийн хөгжил хөтөлбөрийн эрүүл мэндийн зохицуулагч Л. Мэндбаяр, дүүргийн эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н. Нямсүрэн, Сувилахуйн албаны дарга Г. Нямгэрэл нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээ, хүүхэд, сэргээн засах, дотрын тасаг, 16 Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч, сувилагч нар нийт 40 гаруй хүмүүс оролцлоо. Аяныг нээн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр хүрэлцэн ирсэн зочдыг танилцуулж, аяны зорилго, аяны хүрээнд хийгдэх ажлын талаар дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвд байгаа давуу тал, туршлага, боломжийн талаар илтгэл тавьж, Сувилахуйн албаны дарга Г. Нямгэрэл аяны хүрээнд хийгдэх сургалт, гэрийн сувилагааны талаар танилцууллаа. Нийслэлийн эрүүл мэндийн газрын Сувилахуйн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц. Сонгиносүрэн, “Сувилахуйн амьдрал” төвийн тэргүүн Т. Сүрэнхай, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д. Ганцэцэг, Чингэлтэй дүүргийн 16-р хорооны “Тэгш-Өлзий” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М. Пүрэвдорж нар санал бодлоо хэлж, аяны үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мэдээлэл бэлтгэсэн: ЧДЭМТ-ийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр Утас: 89-99-57-66, ulambayar_badarch@yahoo.com
  4. 4. Нээлтийн үеийн зурган цомгоос
  5. 5. Аяны талаар танилцуулсан илтгэлээс...
  6. 6. Аяны талаар танилцуулсан илтгэлээс...

×