SlideShare a Scribd company logo
1 of 89
Download to read offline
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль
             Анагаахын Ухааны Сургууль




БӨӨР БА ДОТООД ОРЧИН

                XI блок




           Улаанбаатар 2012
Батлав. ЭМШУИС-ийн дэд захирал,
АУ-ны доктор, дэд профессор                             Д.Амарсайхан



              “БӨӨР БА ДОТООД ОРЧИН”

                          XI БЛОК

                (2012-2013 хичээлийн жил)




Эмхтгэн боловсруулсан:
Бөөр судлалын тэнхмийн эрхлэгч
АУ-ны доктор дэд профессор                       Т. Ариунаа

АУ-ны доктор, профессор                          Х.Гэлэгжамц

АУ-ны магистр                                    Ж.Энхтуяа


 Хянасан:
АУС-ийн захирал
АУ-ны доктор, дэд профессор                      Д.Гончигсүрэн

Зөвшөөрсөн:
ЭМШУИС-ийн Сургалтын албаны дарга
АУ-ны магистр                                    Д.Отгонбаяр




Зохиогчдын зөвшөөрөлгүйгээр хэвлэх, хувилан олшруулахыг хориглоно.
ЭМШУИС-ийн Эрхэс хэвлэх үйлдвэрт хэвлэв.




                                                                       2
Нэг. УДИРТГАЛ

   Хичээлийн нэр:                  Бөөр ба дотоод орчин
   Багц цаг:                       178 цаг 7 кр
   Хичээллэх хугацаа:              6 долоо хоног


Блок хичээлийн тодорхойлолт:
     Бөөр ба дотоод орчин блокийн сургалт нь бөөр, шээс ялгаруулах
     эрхтнүүдийн бүтэц үүрэг, үйл ажиллагаа, бие махбодийн дотоод
     орчны зохицуулгад оролцох оролцоо, тэдгээрийн гажуудлаас
     илрэх эмгэгүүдийг судлан оношилж,         эмчлэх, урьдчилан
     сэргийлэх аргад сургахад чиглэгдэнэ.

Залгамж холбоо:
     Тухайн блокийн хичээлд оюутнууд нь хүн ба эрүүл эмгэг, эсээс
     эд, эрхтэн тогтолцоо, био зохицуулалт ба бодисын солилцоо,
     халдвар бие хамгаалал блокийн хичээлүүдэд бүрэн хамрагдсан
     байна. Зүрх ба цусны эргэлийн тогтолцоо, мэдрэл судлал,
     амьдралын орчил бэлгийн хөгжил, цус хавдар генийн хувьсал
     блокийн хичээлүүдтэй уялдан сургалтыг явуулна

Зорилго:
     Хүн амын эрүүл мэнд, өвчлөл, эрүүл мэндийн тусламж
     үйлчилгээтэй уялдуулан хүн амын дунд зонхилон тохиолдох
     бөөр, шээс ялгаруулах замын эмгэгүүдийг оношлох, урьдчилан
     сэргийлэх, эмчлэх      онолын мэдлэг, чадвар, хандлагыг
     эзэмшинэ..

Зорилтууд:
  • Бөөр, шээс ялгаруулах тогтолцооны эрхтний бүтэц үйл
     ажиллагааны талаар онолын суурь мэдлэг эзэмшинэ.
  • Бие махбодын дотоод орчны гомеостаз, ус, давсны солилцоо,
     хүчил шүлтийн тэнцвэрийн зохицуулалтанд бөөрний гүйцэтгэх
     үүргийн талаар онолын мэдлэг эзэмшинэ.
  • Бөөр, шээс ялгаруулах замын эмгэгийн үед зонхилон тохиолдох
     хам шинжүүдийн      үүсэх механизм, оношлох, тэдгээрийн
     морфологи өөрчлөлтийн талаар      онолын мэдлэг, чадвар
     эзэмшинэ.




                                                                3
Блокт орох тэнхмүүд:

Бөөр ба дотоод орчин блокод ЭМШУИС-ийн Био-анагаахын сургууль,
Эм зүйн сургууль, Анагаахын сургуулийн тэнхимүүд оролцоно.

Үүнд:
    -   Морфологийн тэнхим

    -   Эрүүл ба эмгэг физиологийн тэнхим: эрүүл, эмгэг физиологи

    -   Дүрс оношлогооны тэнхим: лаборатори

    -   Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхим : эмгэг судлал

    -   Бөөр судлалын тэнхим: бөөр судлал

    -   Мэс заслын I тэнхим: урологи

    -   Хүүхдийн тэнхим: хүүхэд судлал

    -   Эм судлалын тэнхим: эм судлал

Бөөр ба дотоод орчин блокийн зохицуулагчид:

Зохицуулагч тэнхим : Бөөр судлалын тэнхим:
Тэнхмийн хаяг:       УКТЭ, Бөөр судлалын клиник,
                     ШКТЭ, Бөөр судлалын клиник

Бөөр судлалын тэнхмийн эрхлэгч:
                          Т. Ариунаа АУ-ны доктор дэд профессор

Тэнхмийн багш нар:
Х. Гэлэгжамц   Монгол улсын хүний гавьяат эмч, доктор, профессор,
Ж. Энхтуяа       ахлах багш, АУ-ны магистр
Ж.Ариунболд      багш
Э.Байгалмаа      багш

Бөөр ба дотоод орчин блокод заах хичээлүүдийг харьяа тэнхим бүр
хариуцан ажиллах зохицуулагчтай ба тухайн хичээлийн хөтөлбөр,
сургалтыг удирдан явуулна. Иймээс тухайн хичээлийн хөтөлбөр,
сургалттай холбоотой асууж, тодруулах зүйлийг тухайн хичээлүүдийн
зохицуулагчид хандаж болно.

Хичээлийн зохицуулагчид:

                                                                4
Морфологи:       Д. Амгаланбаатар АУ-ны ШУ-ны доктор
                 (ЭМШУИС төв байр өрөө №),
Эрүүл физиологи: Ц. Цэцэгмаа АУ-ны доктор
                 (ЭМШУИС төв байр өрөө №128),
Эмгэг физиологи: М.Мөнхбаярлах АУ-ны доктор, дэд профессор
                 (ЭМШУИС төв байр өрөө № 132)
Лаборатори:      Г.Наран АУ-ны доктор, дэд профессор
Эмгэг судлал:    Л.Галцог АУ-ны доктор, профессор
                 (ЭСШЭТ өрөө № )
Бөөр судлал:     Т.Ариунаа АУ-ны доктор дэд профессор
                 (УКТЭ, БС-ийн клиник)
Эм судлал:       Ч.Ерөөлт АУ-ны магистр
                 (ЭМШУИС төв байр өрөө №418)
Урологи:         С.Амарсайхан АУ-ны магистр
                 (УКТЭ урологийн хичээлийн өрөө)
Хүүхэд судлал:    Д.Агиймаа, АУ-ны доктор
                 (ЭНЭШТ хүүхдийн тэнхмийн хичээлийн өрөө)

Бөөр ба дотоод орчин блокод заах хичээлийн цагийн ноогдол


 №      Тэнхмүүд             Лекц   Дадлага     Нийт цаг

 1      Морфологи              2       4           66

 2      Эрүүл физиологи        4       8           12

 3      Эмгэг физиологи        4       8           12

 4      Дүрс оношлогоо         2       4           6

 5      Эмгэг анатоми          2       4           6

 5      Фармакологи            2       4           6

 6      Хүүхэд                 2       4           6

 7      Урологи                6       12          18

 8      Нефрологи             20       32          46

        Нийт цаг              44       80         178



                                                             5
Бөөр ба дотоод орчин блокийн хичээлээр зайлшгүй эзэмших
мэдлэг, чадвар, хандлага

Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг:
  • Бөөр, шээс ялгаруулах эрхтний бүтэц, үүрэг, үйл ажиллагаа,
  • Дотоод орчны (ус давсны солилцоо, хүчил шүлтийн тэнцвэрт
     байдал) зохицуулгад бөөрний гүйцэтгэх үүрэг оролцоо
  • Бөөр шээс ялгаруулах замын эмгэгүүдийн үед илрэх (өвдөх,
     шээсний хам шинж, даралт ихдэх, хавагнах) хам шинжүүдийн
     үүсэх механизм, илрэх шинж, оношлох, урьдчилан сэргийлэх
  • Бөөрний эмгэгтэй холбоотой бие махбодид гарах өөрчлөлт,
     эмнэл зүйн илрэл, өөрчлөлтийг засах талаар онолын суурь
     мэдлэг эзэмшинэ


Зайлшгүй эзэмшвэл зохих чадвар:
     Өвчтөн судлах судалгааны аргад тулгуурлан бөөр, шээс
     ялгаруулах эмгэгүүдийн үед гардаг үндсэн хам шинжүүдийг
     илрүүлэн,   тэдгээрийн   үүсэх   механизмыг    тодруулан,
     шинжилгээгээр батлан оношлож, эмчлэх, урьдчилан сэргийлэх
     чадвар эзэмшинэ.


Зайлшгүй эзэмших хандлага
  • Өвчтэй хүний биеийн, нийгмийн болон сэтгэл зүй тулгамдсан
     асуудлыг илрүүлэхийн тулд бөөр, шээс ялгаруулах замын
     эмгэгтэй өвчтөн болон тэдгээрийн ар гэрийнхэнтэй эмчийн ёс
     суртхууны хэм хэмжээг баримтлан зөв боловсон харьцааг
     эзэмшинэ.
  • Өвчтний нууцыг сахина.
  • Өвчтөнд илэрч буй хам шинж болон шинжилгээний өөрчлөлтийн
     талаар өвчтөнд болон ар гэрийнхэнд зөв ойлгуулах,




                                                             6
Анагаахын III дамжаанд “Бөөр ба дотоод орчин” блокийн
                    хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө

  №     Лекцийн сэдэв                    Цаг   Хариуцах
                                               тэнхим
        Бөөр шээс дамжуулах замын 2
  1     бүтэц,нефроны бүтэц                    Морфологи

        Бөөрний     үйл    ажиллагааны 2
  2     онцлог, шээс үүсэх механизм            Физиологи

  3     Ус     давсны      солилцооны 2        Физиологи
        зохицуулгад бөөрний оролцоо,

  4     Хүчил    суурийн   тэнцвэрийн
        зохицуулгад бөөрний оролцоо, 2         Эмгэг Физиологи
        гажуудал


  5     Бөөр, шээс ялгаруулах эрхтний 2        Дүрс оношлогоо/
        эмгэгийг оношлох, лабораторийн         лаборатори
        оношлогооны аргууд
        Бөөрний шалтгаант артерийн
  6     даралт ихдэх хам шинж, үүсэх 2         Нефрологи
        механизм, РААС идэвхижил,
        эмнэл зүйн илрэл

  7     Бөөрний өвчний тухай ойлголт, 2        Нефрологи
        ангилал

        Дизурийн хам шинж        (бөөр
  8     шээсний замын халдвар)           2     Нефрологи

        Бөөрний түүдгэнцрийн гэмтлийн
  9     хам шинж,                     2        Нефрологи

  10    Бөөрний түүдгэнцрийн эмгэгийн
        эмнэл       зүйн    хэлбэрүүд 2        Нефрологи
        тэдгээрийн онцлог

  11    Бөөрний завсрын эдийн үрэсэл     2     Нефрологи

  12    Бөөрний              эмгэгийн 2        Эмгэг анатоми
        патоморфологийн өөрчлөлтүүд

                                                                 7
Бөөр шээсний замын бөглөрлийн
  13    хам шинж, шээс хаагдах, чулуу, 2        Урологи
        үүсэх механизм, эмнэл
        зүйн илрэл

  14    Бөөр   шээсний      замын   гаж         Урологи
        хөгжлүүд

        Бөөр, шээсний замын хавдрын             Урологи
  15    оношлогоо, эрт илрүүлэлт    2

  16    Хүүхдийн бөөр шээс ялгаруулах 2         Хүүхэд
        тогтолцооны онцлог

  17    Жирэмсний нефропати               2     Нефрологи

  18    Бөөрний цочмог дутагдлын хам 2          Нефрологи
        шинж

  19    Бөөрний    архаг дутагдлын хам 2        Нефрологи
        шинж,

  20    Бөөр шээс ялгаруулах замаар             Фармакологи
        эмийн бодисын ялгарал, нөлөө 2

  21    Бөөрний өвчнөөс       урьдчилан 2       Нефрологи
        сэргийлэх, хяналт

        Нийт цаг                          44




Дадлага
   №    Дадлагын сэдэв                    Цаг   Хариуцах
                                                тэнхим
        Бөөрний эгэл болон бичил бүтэц,
  1     шээс ялгаруулах эрхтэн          4       Морфологи

  2     Шээс үүсэх механизм               4     Физиологи



                                                              8
3    Бөөрний ус давсны зохицуулгад 4     Физиологи
     оролцдог дааврын үйлчилгээг
     турших

4    Бөөрний     үйл    ажиллагааг 4     Эмгэг физиологи
     шинжлэх, шээсний сорилууд

5    Шинжилгээнд өвчтөн бэлтгэх, 4       Дүрс оношлогоо/
     сорьц авах                          лаборатори
6    Бөөр шээсний замын халдварын 4      Нефрологи
     оношлогоо

7    Бөөрний түүдгэнцрийн эмгэгийн 4     Нефрологи
     ангилал, эмнэл зүйн хэлбэр

     Бөөрний түүдгэнцрийн эмгэгийн 4     Нефрологи
8    оношлогоо,        эмчилгээний
     ерөнхий зарчмууд

9    Бөөрний    шалтгаант     даралт 4   Нефрологи
     ихдэх хам шинж

10   Бөөрний      завсрын   эдийн
     гэмтлийн хам шинж            4
11   Хүүхдийн бөөр шээс дамжуулах 4      Хүүхэд
     замын эмгэгийн онцлог

12   Шээс хаагдах,    бөөр   шээсний 4   Урологи
     замын чулуу

13   Бөөр шээсний замын хавдрын 4        Урологи
     эрт оношлогоо

14   Бөөр   шээсний    замын    гаж 4    Урологи
     хөгжлүүд

15   Бөөр, шээсний замын эмгэгийн 4      Эмгэг анатоми
     бүтцийн өөрчлөлт

16   Бөөрний цочмог дутагдлын хам 4      Нефрологи
     шинжийн оношлогоо

17   Бөөрний    архаг    дутагдлын 4     Нефрологи
     оношлогоо эмчилгээний зарчим

                                                           9
18   Бөөр шээсний замаар     эмийн 4     Фармакологи
     бодисын ялгарал

19   Бөөрний     өвчний   урьдчилан 4    Нефрологи
     сэргийлэлт, хяналт

     Нийт цаг                       76




                                                       10
Хоёр. “БӨӨР БА ДОТООД ОРЧИН” БЛОК СУРГАЛТАНД
         ОРОЛЦОХ ОЮУТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА,
                      АНХААРАХ ЗҮЙЛ

1.”Бөөр ба дотод орчин” блок сургалтанд хамрагдах оюутнууд 1-р
дамжаа болон, 1-12 р блокийн сургалтанд бүрэн хамрагдаж,
программын шаардлага хангасан байх шаардлагатай.

2.” Бөөр ба дотод орчин” блок сургалтанд хамрагдаж буй хичээлүүд нь
анагаах ухааны онолын болон мэргэжлийн суурь хичээлүүд тул оюутан
та бүхэн энэ блок сургалтын эхний өдрөөс хичээлүүдийг цаг тухайд нь
уншин судалж, хамгийн гол нь өөрийн гэсэн мэдлэгтэй болохын тулд
хичээж суралцах нь зүйтэй. Энэ блокод оюутан та бүхэн амжилттай
суралцсанаар өндөр мэдлэгтэй орчин үеийн хэрэгцээ шаардлагад
нийцсэн сайн эмч болох үндэс суурь тавигдах юм.

3.” Бөөр ба дотод орчин” блокод оролцож буй бүх хичээлүүдийн
хөтөлбөрт тусгагдсан сэдэвүүдийг дадлага, семинарын хичээлд уншиж
бэлдэж ирсэн байна.Хүндэтгэх шалтгаангүйгээр хичээл хоцорсон,
тасалсан, цаг тухайд нь хиичэээлийг уншиж, бэлдэж ирээгүй оюутнууд
тухайн хичээлийг 2005 оны 06 сарын 09-ний өдрийн А/43 тоот тушаалд
заасан журмын дагуу төлбөртэйгээр нөхнө.

4.Тухайн блок болон хичээлийн лекц дадлагын нийт цагийн 20 ба
түүнээс дээш хувьд     хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй бол
сургалтын хөтөлбөрийн шаардлага хангаагүй гэж үзнэ. 20-оос доош
хувьд нь оролцоогүй, хүндэтгэх шалтгаанаар лекц дадлагын хичээлд
суугаагүй бол оюутны албаны деканы зөвшөөрлийн дагуу тасарсан
хичээлийн зохих кредитийг төлбөртэйгээр нөхөн суралцана.

5.Блокын лекц, дадлагын хичээлээс 15 минутаас дээш хугацаагаар
хожигдсон оюутныг хичээлд оруулахгүй тасалсанд тооцно. Оюутан та
бүхэн хичээлийн цагийг баримталж сурах нь нэг талаас хичээл
удирдаж буй багш, хичээлд оролцож буй оюутнуудыг хүндэтгэж сурах,
нөгөө талаас эмчийн ёс зүй, хариуцлагад оюутан ахуй цагаасаа
суралцах ач холбогдолтой юм.

6.Блокийн дадлагын хичээл клиникийн эмнэлгүүдэд явагдаж байгаа
тохиолдолд эмнэлгийн дотоод журам болон ЭМШУИС-ын анагаахын
ангийн оюутнуудын клиникийн бааз эмнэлгүүдэд хичээллэх үедээ
мөрдөж ажиллах журмыг сахин мөрдөнө. Үүнд:
   -   Оюутны ёс зүй, нэр, төр, энэрэнгүй, соёлч боловсон зан
       чанарыг мөрдөнө.

                                                                11
-    Мэндлэх хүндлэх ёсыг ямагт эрхэмлэнэ.
 -    Хичээлээс хоцорч үл болно.
 -    Оюутнуудад хичээлийн хуваарийн дагуу сургалт явагдаж
      байгаа танхимд заавал эмнэлгийн дүрэмт хувцастай (халат,
      малгай, өмд, шаахай) байна.
 -    Эмчийн дүрэмт хувцас, энгэрийн тэмдэггүй оюутныг хичээлд
      суухыг зөвшөөрөхгүй, тасалсанд тооцож төлбөртэйгээр нөхөн
      хичээллүүлж тооцоог дуусгана.
 -    Оюутан зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өвчтөн үзэх, жижүүр хийх,
      эмнэлэг дотуур дэмий сэлгүүцэхийг чанадлан хориглоно.
 -    Сургалт явагдаж буй өрөө, тасалгаа, танхимын эд хогшлын
      бүрэн бүтэн байдлыг сахин хамгаална.
 -    Эмнэлгийн дотоод журам, журам, сургалтын технологи
      шаардлагыг оюутан зөрчсөн нь бодитойгоор нотлогдвол түүнд
      ЭМШУИС-ын оюутны шилжилт хөдөлгөөний журам-ын дагуу
      арга хэмжээг авна.

Хичээлд зайлшгүй шаардагдах       хэрэглэл:   чагнуур,   даралтын
аппарат, хичээлийн хэрэглэл



           “БӨӨР БА ДОТООД ОРЧИН” БЛОКИЙН
               ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ

 §   Оюутны мэдлэгийг дүгнэхдээ ЭМШУИС-ийн захиралын 2005
      оны 06 сарын 09 –ны өдрийн А/43 тоот тушаалд заасан журмыг
      үндэслэн дүгнэнэ. Мөн хичээл бүрийн хөтөлбөрт тухайн
      хичээлээр оюутны мэдлэгийг дүгнэх хэлбэр, баримтлах журмыг
      тусгасан болно.

 §   Бөөр ба дотоод орчин блок сургалтаар хичээлийн явцад
      оюутны мэдлэгийг дадлагын хичээлийг гардан үйлдэл, эмнэл
      зүйн тохиолдол шийдвэрлэх, семинарын хичээлийг ярилцлага
      явуулж амаар болон тестээр дүгнэнэ. Хичээлүүдийн явцын дүнг
      оюутны хичээлд оролцсон ирц, идэвх, дадлага, семинарын дүн
      ба сорилын дүнгийн дунджаар тооцно.

 §   Хичээл бүрийн бие дааж уншиж судлах сэдвүүдийг заасан
      бөгөөд бие даалтыг хичээлийн явцын семинар, тест болон
      блокын төгсгөлийн шалгалтанд оруулж дүгнэнэ.

 §   Блокын төгсгөлиийн шалгалтыг 100 асуулттай сорилоор авна.
      Шалгалтын явцад хуулах, хоорондоо ярих, бие биедээ

                                                               12
дамжуулах зэрэг шалгалтын журмыг зөрчвөл шалгалтын
      материалыг хураан авч “F” үнэлгээ тавина.

§    ЭМШУС-ийн захирлын 2005 оны 06 сарын 09-ны өдрийн А/43
      тоот тушаалын I хавсралтаас оюутан та бүхэнд зайлшгүй
      мэдэж байх заалтуудыг түүвэрлэн хавсаргав


          ЭМШУИС-ийн оюутны мэдлэг, чадвар,
                хандлагыг үнэлэх журам
      Оюутны мэдлэгийн түвшинг үнэлэх стандарт үнэлгээ

  Рейтинг                Үнэлгээний
               Үсгэн
№ оноо                   оноо         Үнэлгээний болзол
               үнэлгээ
  хувиар                 (чанарын)
                                      Сурлагын дээд амжилтыг
                                      илтгэх    дүн.      Тухайн
                                      хичээлийн         агуулгыг
                                      оюутан         бүтээлчээр
1    90-100    A         4.0          бүрэн ойлгож, мэдлэг
                                      эзэмшсэн        хичээлийн
                                      ухагдахуун ойлголтуудыг
                                      чадварлаг         ашиглаж
                                      чадахыг харуулна.
                                      Сурлагын            дундаж
                                      түвшингээс          дээгүүр
                                      амжилтыг илтгэх дүн.
                                      Тухайн          хичээлийн
                                      агуулгыг сайн ойлгосон,
                                      хичээлтэй       холбогдох
2    80-89     B         3.0          материалыг        ашиглах,
                                      даалгавар хийж гүйцэтгэх
                                      чадвартай,       эзэмшсэн
                                      мэдлэгийг               үйл
                                      ажиллагаандаа хэрэглэх
                                      чадвартай          болохыг
                                      илтгэнэ.
                                      Сурлагын            дундаж
                                      түвшинг    илтгэх      дүн.
                                      Тухайн хичээлийн хувьд
3    70-79     C         2.0          хангалттай     хэмжээний
                                      ойлголт авсан, холбогдох
                                      энгийн даалгаварыг хийж
                                      гүйцэтгэх       чадвартай

                                                               13
бөгөөд     цаашид     энэ
                                         салбарын       мэдлэгийг
                                         гүнзгийрүүлэн     судлах
                                         бэлтгэлтэй       болохыг
                                         харуулна.
                                         Сурлагын          дундаж
                                         түвшинд           дөхсөн
                                         амжилтыг илтгэх дүн.
                                         Тухайн         хичээлийн
                                         ухагдахуунуудыг      жигд
                                         ойлгоогүй,    харьцангуй
                                         хялбар      ажилбаруудыг
                                         хийх чадвартай, ерөнхий
  4   60-69      D           1.0
                                         мэдлэг, чадвар, дадал
                                         дутмаг болохыг илтгэнэ.
                                         Тухайн тохиолдолд уг
                                         хичээлийн      мэдлэгийг
                                         гүнзгийрүүлэн судлахын
                                         тулд нэмэлт даалгавар
                                         хийж,           гүйцэтгэх
                                         шаардлагатай
                                         Мэдлэг, чадвар, дадал
  5   0-59       F           0.0
                                         хангалтгүйг илтгэнэ.

Хичээлийн явцын дүн хангалтгүй, шалгалтын тооцоотой, бусад
сургууль коллежоос шилжиж ирээд кредитийн зөрүүгээ нөхөж
амжаагүй тохиолдолд стандарт бус тэмдэглэгээг хэрэглэх ба энэ нь
зөвхөн суралцагчийн тухайн үеийн байдлыг тодорхойлох зорилготой
юм. Үүнд дараах тэмдэглэгээг хэрэглэнэ.

Оюутны мэдлэгийн төвшинг үнэлэх стандарт бус тэмдэглэгээ:
1. I (incomplete)
   Явцын үнэлгээ хагналтгүй.
   Хүндэтгэн үзэх шалтгаанаар явцын үнэлгээ (реферат, даалгавар,
   дадлагын ажил дутуу, явцын шалгалтанд орж чадаагүй гэх мэт)
   хангалтгүй ч шалгалтын өмнөх бэлтгэл хугацаанд нөхөн гүйцэтгэж,
   шалгуулах нөхцөлтэйгээр хэрэглэнэ.
2. Е (examine incomplete by student)
   Улирлын шалгалт өгөөгүй.
   Хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтанд ороогүй бол
   холбогдох баримтыг үндэслэн энэ тэмдэглэгээг багш дүнгийн
   хуудсанд бичиж бүрэлдэхүүн сургуулийн захирал баталгаажуулна.

                                                                14
3. NC (non credit)
   Өөр сургуулийн кредитийг тооцохгүй. Шилжин ирсэн сургууль,
   коллежийн кредитийг тооцох боломжгүй тохиолдолд суралцагч
   тухайн хичээлийг төлбөртэйгээр нөхөн суралцаж, шалгалтаа
   журмын дагуу өгч үнэлүүлэхэд хэрэглэнэ.

4. CR (credit granted)
   Өөр сургуулийн кредитийг тооцох. Шилжин ирсэн сургууль,
   коллежийн кредитийг тооцох боломжтой тохиолдолд хэрэглэнэ.Энэ
   тохиолдолд түүнд харгалзах чанарын оноо байхгүй, улирлын голч
   дүнг бодоход кредит нь зөвхөн кредит цагийн нийлбэрт тооцогдоно.
   Оюутан “CR” үнэлгээ авахгүй байх эрхтэй. Энэ тохиолдолд оюутан
   тухайн хичээлийг дахин судалж, суралцаад “A-F” үнэлгээг авна.

5. W (withdrawal)
   Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан. Оюутан ямар нэг
   шалтгаанаар хичээлдээ суугаагүй, цаашид суралцах эсэх нь
   тодорхойгүй тохиолдолд багш шууд “W” тэмдэглэгээ тавина.”W”
   тэмдэглэгээ авсан оюутнууд мэргэжлийн харьяа тэнхимийн
   эрхлэгчтэй уулзаж шалтгааныг тодруулна.Тодруулга хийгдсэний
   дараа:
     - “WA”-хаясан
     - ”WP”-шилжсэн
     - “WC”- өвчтэй, чөлөөтэй байсан гэх мэт үнэлгээг тавина.

   I, E тэмдэглэгээтэй оюутан дараагийн улирлын эхний 3-7 хоногт
багтаан шалгуулахгүй бол шалгалтын комисс F үнэлгээ тавина.

Оюутны мэдлэг чадварыг үнэлэх
 - Оюутанд эзэмшүүлвэл зохих мэдлэг, чадвар, хандлагын
 төвшинг тухайн хичээлийн хөтөлбөр, стандартад тодорхойлсны
 дагуу үнэлнэ.
 - Оюутны мэдлэг, хандлага, чадварын рейтингийг
 улирлын турш 100 хувийн системээр стандарт үнэлгээгээр
 үнэлнэ.Тухайн хичээл болон блок, дадлагажигч эмчийн сургалтаар
 эзэмшсэн мэдлэг, чадварын рейтингийн үнэлгээ нь явцын 50 хувийн
 болон шалгалтын 50 хувийн дүн гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Явцын
 болон шалгалтын үнэлгээний дүнгийн нийлбэрээр тухайн хичээл
 болон блок, дадлагажигч эмчийн сургалтаар оюутны эзэмшсэн
 мэдлэг, чадварын улирлын стандарт үнэлгээг гаргана.

Явцын үнэлгээний дүн (50%)
Хичээлийн турш багшийн зүгээс оюутны мэдлэгийг дүгнэх
үнэлгээ нь 50 хувийн оноотой тэнцүү байх бөгөөд 4 үндсэн

                                                                15
хэсгээс бүрдэнэ. Энэ нь тухайн хичээлийн онцлогоос хамаарч
харилцан адилгүй хувь хэмжээтэй байж болно.

                    Е 50= A1+A2+A3+A4
Үүнд:
A1 - хичээлийн ирц-10
A2 - онолын мэдлэгийн түвшин -20
A3 - лаборатори, дадлага, семинарын хичээлийн даалгаварын биелэлт
     - 10
A4 - бие даан судлах даалгаврын биелэлт – 10 гэх мэтээр хичээл заах
     багш аль хэсэгт нь ямар үнэлгээ өгөхийг тухайн хичээлийн
     хөтөлбөр, стандартад нийцүүлэн шийдвэрлэнэ.
   - Блокын явцын дүнгийн 50 оноо нь блок сургалтанд оролцож
       байгаа    тэнхимүүдийн     цагийн   оноолтод    таарах  хувь
       хэмжээнүүдээс бүрдэнэ.
   - Хичээл заасан багш сургалтын явцад оюутныг хэрхэн үнэлж
       байгааг тэнхмийн эрхлэгч хяналт тавьж ажиллана.
   - Хичээлийн төгсгөлд хичээл заасан багш явцын үнэлгээг оюутан
       тус бүрээр гаргаж блокын координаторт шалгалт эхлэхээс 3
       хоногийн өмнө өгнө.
   - Явцын үнэлгээний 50 хувийн дүнгээр 30-аас доош хувийн
       үнэлгээ авсан оюутныг шалгалтанд оруулахгүй.
   - Явцын дүнгийн амжилтаас хамаарч оюутныг тухайн хичээл, блок
       болон шугам сургалт, дадлагажигч эмчийн сургалтын
       шалгалтаас чөлөөлөхгүй.

 Шалгалтын дүн (50%)
- Шалгалтын дүн нь оюутны тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг,
  чадварыг    үнэлж улирлын стандарт үнэлгээг дүгнэж гаргахад
  чиглэгдэнэ.

-   Хичээл болон блок бүрийн төгсгөлд шалгалт авах ба бүрэлдэхүүн
    сургуулийн захирлын томилсон шалгалтын комисс болон блокын
    координатор багш нар шалгалтыг зохион байгуулж, ЭМШУИС-ийн
    оюутны мэдлэг, чадвар, хандлагыг дүгнэх журмын дагуу үнэлнэ.

-   Оюутнуудаас авах шалгалтын хуваарийг тухайн сургуулийн блокын
    координатор, тэнхмийн эрхлэгч нар хийж Сургалтын албатай
    тохиролцон зохицуулалт хийж шалгалт эхлэхээс 2 долоо хоногийн
    өмнө багш оюутанд мэдэгдсэн байна.

-   Оюутан тухайн улиралд судлах нэг хичээлд “Үл тооцов” гэсэн
    үнэлгээ авсан тохиолдолд шалгалтанд оруулахгүй.



                                                                16
-   Тухайн блокт орж буй хичээлүүдийн аль нэгэнд нь огт суугаагүй,
    эсвэл тухайн хичээл болон блокын нийт цагийн 20%-д суугаагүй бол
    шалгалтанд оруулахгүй.

-   Блок болон уламжлалт сургалтаар хичээллэж байгаа мэргэжлийн
    салбаруудын хичээлийн шалгалтыг тухайн хичээл, блок сургалтанд
    оролцсон тэнхимийн багш нар амаар буюу ярилцлага хэлбэрээр,
    бичгээр буюу сорил, эссе бичүүлэх, ажиглан дүгнэх зэрэг аргуудын
    оновчтой хэлбэрийг сонгож авна.
-   Амаар буюу ярилцлага хэлбэрээр шалгалтыг авах тохиолдолд 1
    асуултанд хариулах хугацаа 3-5 минут байна.

-   Сорилоор шалгалтыг авах тохиолдолд 1 сорилыг 1 минут
    хариулахаар төлөвлөж 100-150 асуулттай сорилоор 1 цаг 40 минут -
    2 цаг 30 минут хүртэлх хугацаагаар авах ба сорилын бүтэц нь
    тухайн блок сургалтанд оролцож байгаа тэнхимүүдийн цагийн
    оноолтод тохирсон бүтэцтэй байна.

Хичээл нөхөн суралцах
    § Тухайн блок болон хичээлийн лекц, дадлагын нийт цагийн 20
       ба түүнээс дээш хувьд нь хүндэтгэх шалтгаангүйгээр
       оролцоогүй бол сургалтын хөтөлбөрийн шаардлага хангаагүй
       гэж үзнэ. 20-оос доош хувьд нь оролцоогүй, хүндэтгэх
       шалтгаанаар лекц, дадлагын хичээлд суугаагүй бол Оюутны
       албаны деканы зөвшөөрлийн дагуу тасарсан хичээлийн зохих
       кредитийг төлбөртэйгээр нөхөн суралцана.

     §     Блок сургалтын хөтөлбөрийн зөрүүг тухайн оюутны сургалтын
            өмнөх хөтөлбөрийн судалсан хичээлүүдтэй нь дүйцүүлж
            тооцно. Огт судлаагүй хичээлийг төлбөртэйгээр нөхөн
            суралцана.

     §     Судалсан хичээлдээ “F” үнэлгээ авсан бол шалгалтыг дахин
            өгсний дараа блокын дүнг тооцно.

     §     Тухайн хичээлд ноогдох төлбөрийг доорх байдлаар тогтооно.
                А1
           Х= _________
                K4
           Х - Оюутны нэг кредитийн үнэлгээ
          A1- Тухайн дамжааны сургалтын жилийн төлбөр
          К4- Тухайн дамжааны нийт кредит



                                                                    17
Нөхөн суралцах хичээлийн нэг цагийн хөлс нь оюутны 1 кредитийн
   үнэлгээг лекц, дадлагын ноогдох цагт хуваасантай тэнцүү байна.

Шалгалт дахин өгөх
 • Оюутан улирлын буюу блок, дадлагажигч эмчийн сургалтын
 • шалгалтанд “F” дүн авсан, шалгалтанд хүндэтгэх шалтгааны
    улмаас ороогүй бол тухайн шалгалтыг дахин өгнө.

  •   Оюутны албаны деканы баталсан хуваарийн дагуу дахин
      шалгалтыг явуулна.

  •   Хүндэтгэх шалтгаангүйгээр хуваарьт шалгалтанд ороогүй
      оюутны үнэлгээг F дүнгээр тооцож дахин шалгалтанд оруулна.

  •   Дахин шалгалтанд орж буй оюутны шалгалтын дүнг сурлагын
      дэвтрийн дахин шалгалт гэсэн хуудсанд бичиж тэмдэглэнэ.

  •   Тухайн хичээл буюу блок, дадлагажигч эмчийн сургалтын дахин
      шалгалтыг дараагийн улирлын эхний 3-7 хоногт багтаан зөвхөн 1
      удаа өгөх эрхтэй.

  •   Дахин шалгалт өгөх төлбөр нь оюутны 1 кредит цагийн үнийн 10
      хувьтай тэнцүү байх ба уг төлбөрийг сургуулийн зохих дансанд
      хийж, мөнгө тушаасан хуудсыг шалгалтын өмнө шалгагч багшид
      өгнө.

  •   60-аас дээш рейтинг оноо авсан оюутнуудыг дүн ахиулах
      зорилгоор шалгалт дахин өгөхийг зөвшөөрөхгүй.




                                                                18
II. ЛЕКЦИЙН ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ, ҮНДСЭН АГУУЛГА,
               АШИГЛАХ НОМ СУРАХ БИЧИГ

Бөөр, шээс дамжуулах замын бүтэц:
Лекц 2 цаг

Бөөр нь хүний биеийн эрхтнүүдээс хамгийн нарийн бүтэцтэй бөгөөд
үйл ажиллагааны хувьд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэнд
тооцогддог. Биеийн хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангахад
бөөрний үүрэг роль нь юугаар ч орлуулж болохгүй чухал эрхтэн юм.
Бөөрний бүтэц, үйл ажиллагаа нь харилцан нягт уялдаатай байдаг.
Гаднын ба дотоод шалтгаанаар бөөрний макро болон микро бүтцийн
өөрчлөлт болоход бөөрний үйл ажиллагаа алдагдаж бие махбодийн
гомеостазын хүнд алдагдалд хүргэдэг.
Бөөр, шээс дамжуулах замын бүтэц хичээлээр дараахь онолын
мэдлэгийг эзэмшинэ.

-   Бөөрний байрлал, байрлал зүйн анатоми:
-   Бөөрний макро бүтэц: бөөрний хэлбэр, хэмжээ, жин, бөөрний
    бүрхүүл, зүслэгээр бөөрний тархилаг болон холтослог давхаргууд,
    бөөрний үүдэвч, аяганцар, тэвшинцэрийн систем,

-   Бөөрний цусан хангамжийн байдал: холтослогийн цусан хангамж,
    тархилагийн цусан хангамж, бөөрний гайхамшигт торлог,
    Мальпигийн биенцэр, хоёрдогч торлог,

-   Бөөрний микро бүтэц: бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгж болох
    нефроны зохион байгуулалт, түүдгэнцэр эндотель эс, суурин
    мембран, подоцит эсийн бүтэц үйл ажиллагааны онцлог,
    Сувганцрын хэсгүүд: ойрын болон холын тахир, шулуун
    сувганцрууд, Генлийн гогцоо, цуглуулах сувганцар, түүдгэнцрийн
    ойролцоох аппаратын бүтцийн онцлог

-   Шээс дамжуулах замын бүтэц: шээлэй давсаг, эр, эм шээсний
    сүвийн бүтэц

Ашиглах ном:
     1.Хүний бие зүйн лекц Д.Амгаланбаатар, М.Онолбаатар,
     Б.Дагданбазар, С.Энэбиш, С.Түндэврэнцэн, Д.Цэрэндулам 2001
     2002 он х.181-184
     2.Гистология Ю.И.Афанасьев и др 1989 стр 598-613
     3.Анатомия человека М.Г.Привес, Н.К.Лысенков и др 1985 стр
     322-330



                                                                19
4.Методическое пособие по практическим занятиям по курсу
      нормальной       морфологий      человека    Д.Амгаланбаатар,
      Б.Дагданбазар и др 2001 2002 стр 46-49
      5.Хүний биеийн өнгөт зургийн цомог Д.Амгаланбаатар бусад
      2002 он х 141, 145-149 зур 186, 193-199
      6. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад     2006, 9-25х


Бөөрний үйл ажиллагааны онцлог, шээс үүсэх механизм,
Лекц 2 цаг

Бөөр нь бие махбодийн дотоод орчинг / гомеостаз / тогтвортой
байлгахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь ус-давсны солилцоо, хүчил-
суурийн тогтвортой байдал,      азотын солилцоо, цусны даралтын
түвшин, эритропоэз, цус бүлэгнэлтийн процесс зэргийг зохицуулахад
бөөр оролцдогтой холбоотой. Бөөрний энэ үүрэг нь бөөрний
ялгаруулах болон        дотоод шүүрлийн          үйл ажиллагаагаар
зохицуулагдана.
   Бөөрний гадагш ялгаруулах үйл ажиллагаа нь организмаас гаднын
бодисыг тэрчлэн бодисын солилцооны эцсийн хортой бодис, юуны
өмнө азотын бодис ба бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд
хэрэгтэй боловч биед илүү ихээр бий болсон бодисыг ялгаруулна.
    Бусад эрхтэн системүүд тухайлбал арьс, ходоод гэдэсний зам,
уушги, элэг ямар нэг хэмжээгээр үүнтэй адил ялгаруулах үйл
ажиллагааг гүйцэтгэнэ. Биеэс хөлсний булчирхайгаар ус, хлорт натри,
мочевин, шээсний хүчил болон бусад бодисууд ялгарна. Бөөрний
ялгаруулах үйл ажиллагаа алдагдахад хөлсний булчирхай түүнийг
орлох үүрэг гүйцэтгэнэ. Бөөртэй харьцуулахад          биеэс хөлсний
булчирхайгаар ялгаруулах ус, давс, азотын солилцооны бүтээгдэхүүн
нь     ялимгүй юм. Хэвийн нөхцөлд гэдэс ходоодны салстын
булчирхайгаар биеэс ус, давс, кальци, магни болон бусад ионууд,
зарим уургийн бодис ялгарна. Харин бөөрний өвчний улмаас
ялгаруулах үйл ажиллагаа алдагдсан үед азотын солилцооны
бүтээгдэхүүн /мочевин/ ялгарч үүний дүнд бөөрний азот ялгаруулах
үйл ажиллагааны алдагдал тодорхой хэмжээгээр ээнэгшинэ. Гэдэс,
цөсний замаар гаднын олон бодис ялангуяа эмийн бодис ялгаран
гардаг. Амьсгалын эрхтэн хүчил суурийн тогтвортой байдал
хадгалахад    тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Уушгаар их хэмжээний
нүүрсний хүчил биеэс ялгарч байдаг.
   Гэхдээ бие махбодиос гадагшлах         ёстой бодисыг ялгаруулах
талаар бөөр тэргүүн зэргийн үүрэг гүйцэтгэнэ. Бөөрний ялгаруулах үйл
ажиллагаа буурах буюу зогсоход бусад эрхтэн системийн үйл
ажиллагаа эрүүл хэвийн байсан ч гэсэн дотоод тогтолцоо гүнзгий



                                                                 20
хямарч цөөнгүй тохиолдолд амьдрах боломжгүй болно. Бөөрний
энэхүү үйл ажиллагааг бусад аль ч эрхтэн орлон зохицуулж чадахгүй.

-       Бөөрөнд анхдагч болон эцсийн шээс үүсэх үйл ажиллагааны
        онцлог, шээс үүсэхэд оролцож буй физиологийн механизмууд

-       Түүдгэнцрийн шүүлт явагдах механизм, түүдгэнцрийн шүүгч
        мембраны үүрэг, түүдгэнцрийн шүүлтийн хурд ач холбогдол,
        анхдагч шээсний найрлага, сийвэнгийн найрлагаас ялгарах онцлог

-       сувганцрын эргэн шимэгдэлт,бодисын      идэвхитэй, идэвхигүй
        зөөвөрлөлт, эсрэг зөөвөрлөлт, шүүрлийн үйл ажиллагаа, эцсийн
        шээсний найрлага, ач холбогдол,

Ашиглах ном
     1.Бөөрний физиологи Ц.Цэцэгмаа 2001 он х 4-33
     2. Хүний биеийн үйл зүй Г.Сүхбат 2002 он х 135-137
     3.Физиологийн үндэс Г.Отгон 2001 он х 278-297
     4.Физиология человека под.ред. Р.Шмидта 1986,1993 том 2 стр
     184-190
     5.Human physiology
     6. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад    2006, 9-25х

Ус, давсны солилцоонд бөөрний оролцоо
Лекц 2 цаг

Бие махбодийн дотоод орчин, ус-давсны солилцоо, хүчил-суурийн
тогтвортой байдал, азотын солилцоо, цусны даралтын түвшин,
эритропоэз, цус бүлэгнэлтийн процесс зэргийг зохицуулахад бөөр
чухал үүрэгтэй. Энэ хичээлээр бие махбодийн ус давсны солилцоо
болон түүний зохицуулагад бөөр хэрхэн оролцох талаар судална.

    -     түүдгэнцэр болон сувганцрын үйл ажиллагааны зохицуулга,
          нөлөөлөх хүчин зүйлүүд

    -     бөөрний түүдгэнцэрт натрийн ионы шүүлт, сувганцрын эргэн
          шимэгдэлт,
    -     Гипер, гипонатриеми, гипер болон гипокалиеми зохицуулалт
    -     нефроны сувганцарт альдостерон, вазопрессины үйлчлэх
          механизм

Ашиглах ном
     1.Бөөрний физиологи Ц.Цэцэгмаа 2001 он х 4-33
     2. Хүний биеийн үйл зүй Г.Сүхбат 2002 он х 135-137

                                                                   21
3.Физиологийн үндэс Г.Отгон 2001 он х278-297
     4.Физиология человека под.ред. Р.Шмидта 1986 1993 том 2 стр
     184-190
     5.Human physiology
     6. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад    2006, 9-25х

Хүчил суурийн тэнцвэрт байдал, зохицуулгад бөөрний оролцоо,
алдагдал
Лекц 2 цаг

Бие махбодийн шингэний доторхи хүчил суурийн тэнцвэрт байдал нь
гомеостазын чухал үзүүлэлт болно. Клиникийн практикт энэ тэнцвэрт
байдал алдагдснаар амьдралын чухал эрхтэн системүүд тархи, уушиг,
бодисын солилцоонд гүнзгий өөрчлөлт орох төдийгүй амь насанд
аюултай хүндрэл гарна.

   - Хүчил суурийн тэнцвэрийн байдлыг хангах бөөрний механизм,
     бөөрөөр ялгарах хүчил ба эргэн шимэгдэх бикарбонатын
     хоорондын харилцан хамаарал,
   - устөрөгчийн ион ба бикарбонатын зөөвөрлөлтийн зохицуулгад
     нөлөөлөх хүчин зүйлс
   - хүчил шүлтийн тэнцвэрт байдал алдагдах, бодисын солилцооны
     гаралтай шүлтшил, үүсэх шалтгаан, бодисын солилцооны
     шүлтшлийн үед бөөрний гүйцэтгэх үүрэг,
   - бодисын солилцооны гаралтай хүчилшил, үүсэх шалтгаан,
     бодисын болилцооны хүчилшлийн үед бөөрний гүйцэтгэх үүрэг,
   - бодисын солилцооны гаралтай гиперхлоремийн хүчилшил, үүсэх
     шалтгаан, гарах эмнэл зүйн үр дагавар

Ашиглах ном
     1.Биологическая химия И. В. Савицкий 1982 стр 433-447
     2.Биологическая химия Т.Т.Березов и др 1998 стр 608-624
     3.Паталогическая физиология под.ред Н.Н.Зайко 1992
     4.Паталогическая фикиология под.ред А.Адо А.С.Новицкии 1994
     5. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад   2006,


Бөөрний дотоод шүүрлийн аппарат, био идэвхит бодис
2 цаг

Бөөр нь гадагш ялгаруулах үйл ажиллагаанаас гадна           дотоод
шүүрлийн үүрэг гүйцэтгэж бөөрөнд биологийн идэвхит бодисууд
ялгаруулж тэр нь олон эрхтэн системийн үйл ажиллагаанд нөлөөлнө.


                                                               22
-   Бөөрний дотоод шүүрлийн аппаратын бүтэц зохион байгуулалт,
      ЮГА, нефроцит, калликреиноцит эсүүд, макула денза,
      гурмагтикийн эс, АПУД тотолцооны эс        тэдгээрийн үйл
      ажиллагааны онцлог
  -   Бөөрөнд нийлэгждэг биологийн идэвхит бодисууд: ренин,
      простогландин, калликреин -кинины тогтолцоо, атриопептин,
      эритропоэтин, цитоксин, уреакиназа тэдгээрийн физиологийн
      үйлчлэлийн механизм

Ашиглах ном
     1.Паталогическая физиология под.ред .Н.Н.Зайко1992
     2.Паталогическая физиология под.ред .А.Адо А.С.Новицкий
     1994
     3.Биологическая химия И.В.Савицкий 1982 стр 443-447
     4.Биологическая химия Т.Т.Березов и др 1998 стр 608-624
     5.Бөөрний өвчний үндсэн хам шинжүүд Ц.Цэцэгмаа 1998
     6.Руководство по нефрологии под ред.И.Е.Тареева 1995 2000
     7.Патофизиология почки Джеймс А.Шмидт 1999 стр 52-54
     8. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад   2006, 9-25х

Шээсний хам шинж шалтгаан, эмгэг жам
 Лекц          2 цаг

Хичээлийн зорилго: Бөөрний үйл ажиллагааны алдагдлын ерөнхий
шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, шээс ялгаруулах үйл ажиллагааны
алдагдлын үед шээсэнд гарах тоо ба чанарын өөрчлөлтүүдийн
шалтгаан, механизм. Гипер ба гипостенури, полиури, олиглурги, анури,
протейнури,     гематури,   лейкоцитури,   глюкозури,    цлиндрури,
кристаллурийн шалтгаан механизм, шээсний тоо ба чанарын
өөрчлөлтийн улмаас бие махбодод гарах бусад эрхтэн тогтолцооны
зүгээс гарах өөрчлөлтүүдийг судлах

Лекцийн агуулга: Бөөрний үйл ажиллагааны алдагдлын ерөнхий
шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, Гипер ба гипостенури, полиури,
олиглурги, анури, протейнури, гематури, лейкоцитури, глюкозури,
цлиндрури, кристаллурийн хэлбэр, шалтгаан, механизм, шээсний тоо
ба чанарын өөрчлөлтийн улмаас бие махбод, бусад эрхтэн
тогтолцооны зүгээс гарах өөрчлөлтүүдийг судлах.


Ашиглах ном зүй:
     1. Ц. Лхагвасүрэн, Т. Зэвгээ, Ц. Цэцэгмаа, С. Мөнхбаярлах
         Хүний эмгэг үйл судлал – Улаанбаатар 2004.


                                                                 23
2. Т.Зэвгээ, Ц.Цэрэгмаа, Ц.Лхагвасүрэн. Эмгэг үйл судлалын
           хураангуй лекц. Улаанбаатар, 1996.
        3. Т. Зэвгээ, Ц. Цэцэгмаа, Ц. Лхагвасүрэн. Дадлагын хичээлийн
           гарын авлага. Улаанбаатар 1993 он, 2003 он, 2007 он
        4. Эмгэг физиологийн сорилын эмхэтгэл. Хамтын бүтээл 2001-
           2003 он.
        5. Патологическая физиология /Под ред. Н. Н. Зайко/, Москва
           1992 г
        6. Патологическая физиология /Под ред. А. Д. Адо, А. С.
           Новицкий /, Москва 1994 г. 2001 г
        7. Патофизиология /Под ред П. Ф. Литвицкого/, Москва 1997 г.
        8. Pathophysiology the Biological principles of disease, Smith. And
           their, 1989.
Бөөр, шээс ялгаруулах эрхтний эмгэг, хам шинжүүдийг оношлох,
лабораторийн оношлогооны аргууд
2 цаг
Бөөр, шээс ялгаруулах эрхтний эмгэгийн үед илрэх зарим хам
шинжүүдийг оношлох, лабораторийн оношлогооны аргууд, тэдгээрийн
мөн чанар, шинжилгээний дүнд эмгэг жам, эмнэлзүйн дүгнэлт хийх
арга зүйтэй танилцуулахад чиглэнэ.
Хөтөлбөрийн агуулга: Бөөрний өвчний үед хийгдэх шинжилгээ
        1. Шээсний ерөнхий шинжилгээ
        2. Шээсний        нэмэлт   шинжилгээ:    Зимницкий,      Амбурже,
           Нечипоренкийн сорил, преднизолоны сорил
        3. Биохимийн шинжилгээ: креатинин, мочевин, уураг, уургийн
           бүлэг, холестерин, триглицерид, липопротерид, натри, кали,
           хлор, лактатдегидрогеназа
        4. Цусны бүлэгнэлтийн шинжилгээ
        5. Иммунологийн шинжилгээ: эргэлдэгч дархан бүрдэл, Ig A M G
        6. Шээсний бактериологийн шинжилгээ

                                                                        24
7. Хоногийн шээсэнд уураг тодорхойлох
Шинжилгээнд өвчтөн бэлтгэх, шинжилгээнд сорьц авах, шинжилгээний
ерөнхий зарчим, шинжилгээний дүнгийн хазайлтыг илрүүлэх эмнэл
зүйн дүгнэлт хийх арга барилтай танилцана.
Эзэмшвэл зохих мэдлэг: Бөөрний            эмгэгийн үед лабораторийн
шинжилгээг сонгох, шинжилгээний бэлтгэл, сорьц авах шинжилгээний
дүнд эмнэлзүйн дүгнэлт хийх мэдлэгтэй болно.
Эзэмшвэл   зохих    чадвар:   Бөөрний    эмгэгийн    үед   лабораторийн
шинжилгээг сонгох, шинжилгээний бэлтгэл, сорьц авах шинжилгээний
дүнд эмнэлзүйн дүгнэлт хийх чадварыг эзэмшинэ.
Бөөрний эмгэгүүдийн үе дэх цус, шээсний шинжилгээнд гарах
өөрчлөлтүүд:
a. Цусны дэлгэрэнгүй шинжилгээний дүн, гематологийн анализатор:
   гистограмм, скатерграммыг унших, эмнэлзүйн дүгнэлт хийх
b. Шээсийг уламжлалт микроскопийн болон анализатораар шинжлэх,
   эмнэл зүйн дүгнэлт хийх
Ашиглах ном, хэвлэл
        1. Х.Гэлэгжамц Бөөр судлал,       2006 он, Улаанбаатар 57-78
           хуудас
        2. Kenneth D. Clinical laboratory medicine, 1994, 513-526 pages
        3. K.Abirami, SC.Tiwari, Clinical medicine, Urinalysis in Clinical
           Practice, 40-50 pages



Бөөрний шалтгаант даралт ихдэх хам шинж,
Лекц 2 цаг

Артерийн ихдэлтийг эссенциаль буюу шинж тэмдгийн даралт ихдэлт
гэж хуваана. Шинж тэмдгийн артерийн даралт ихдэлтийн шалтгааны 80
орчим хувийг бөөрний эмгэгүүд эзэлж байдаг. Бөөрний эмгэгтэй
холбоотойгоор үүсэж байгаа артерийн гипертензийг бөөрний
шалтгаант артерийн даралт ихсэлт гэж нэрлэдэг.



                                                                       25
Бөөрний паренхимийн үрэвслийн үед артерийн гипертензийн үүсэх
механизмыг биед ус, давс хуралдах, биеэр эргэлдэх цусны хэмжээ
огцом ихсэх, зүрхний минутын эзэлхүүн нэмэгдэх, захын судасны
эсэргүүцэл ихсэх зэрэгтэй холбон үздэг.
БШАДИ-ийн үед илрэх эмнэл зүйн гол шинж нь артерийн даралт
ихсэлт юм. Бөөрний эд дэх үрэвслийн процесс идэвхижихэд артерийн
даралт ихэснэ. Үрэвсэл намжихад даралт буурна. Бөөрөнд склероз
өөрчлөлт ихсэх тутам даралт тогтвортой өндөр түвшинд хүрнэ.
Даралт ихсэх үед голдуу амьсгаадах, зүрх дэлсэх, зүрх өвдөх, хөлөөр
хавагнах зовиур шаналгаа илэрнэ. Мөн бүсэлхий, нуруугаар өвдөх,
шээс улайх шинж тэмдэг илэрч болно. Зүрхний оройн түлхэлт зүүн
тийш шилжинэ. Зүрхний авиа бүдгэрэх, II цэг дээр өргөлттэй болох,
зүрхний цохилтын тоо олшрох шинж тэмдэг гарна.
       Бөөрний цуллаг эдийн эмгэгүүдээс архаг гломерулонефрит,
архаг пиелонефритийн үед артерийн гипертензи үүсч артерийн даралт
ихсэх үндсэн шалтгаануудын нэг болдог. Зарим тохиолдолд архаг
пиелонефрит нь артерийн даралт ихсэх байдлаар эхэлдэг. Энэ
хэлбэрээр ихэвчлэн залуувтар, дунд насны эмэгтэйчүүд өвчилдөг.
Артерийн даралт ихсэхээс гадна бүсэлхий нуруугаар өвдөх бие арзайх,
их шээх, арьс хуурайших, шилэн хүзүү хөших, толгой өвдөх шинж
тэмдэг илэрдэг.
Архаг гломерулонефритийн цусны даралт ихсэх хэлбэр олон жилийн
турш далд байдлаар явагдаж болно. Ийм тохиолдолд өвчтөний зовиур
шаналгаа өгүүллийг сайтар тодруулбал зохино. Энэ хэлбэрийн үед
хааяа шээсний өнгө улайх, шээсний хэмжээ өөрчлөгдөх зэрэг өөрчлөлт
гарахаас гадна бага залуудаа бөөрний өвчин эмгэгээр өвчилж байсан
эсэхийг сайтар тодруулна.
       Бөөрний судасны эмгэг болох бөөрний артерийн атеросклероз,
фибромускуляр гиперплази нь бөөрний судасны шалтгаант артерийн
гипертензийн үндсэн шалтгаанууд болно.
Бөөрний артерийн атеросклерозийн үед атеросклерозийн товх нь
бөөрний артерийн орох хэсэгт үүсч улмаар бөөрний артерийн диаметр
нарийсч үүний улмаас бөөрний эдэд очих цусны хэмжээ багасан
ишеми болж цусны даралт ихсэх хам шинж үүснэ. Энэ хам шинжээр
ихэвчлэн 50–аас дээш насны хүмүүс өвчилдөг. Мөн тархи, зүрхний
титэм судасны атеросклероз хавсран явагдаж болно. Өөх тосны
солилцоо алдагдан цусанд липид, холестрин, триглицерид ихсэж цус
өтгөрөлт үүсч болно.


  -   ренин-ангиотензин-альдостероны     системийн     идэвхижих
      биохимийн      механизм,    ренин-ангиотензин-альдостероны
      системийн физиологийн үйлчлэл



                                                                26
-   ренопаренхимийн шалтгаан бөөрний гаралтай даралтай даралт
      ихдэлтийн онцлог, даралт ихдэх эмгэг жам, эмнэл зүйн шинжүүд,
      оношлогоо,

  -   реноваскуляр шалтгаант бөөрний гаралтай даралтай даралт
      ихдэлтийн онцлог, эмнэл зүйн шинжүүд, оношлогоо,

Ашиглах ном
1.Паталогическая физиология под.ред Н.Н.Зайко 1992
2.Паталогическая физиология под.ред А.Адо А.С.Новицкии 1994
3.Биологическая химия Т.Т.Березов и др 1998 стр 608-624
4.Бөөрний өвчний үндсэн хам шинжүүд Ц.Цэцэгмаа 1998 он х
5.Руководство по нефрологий под ред И.Е.Тареева 1995 2000
6.Патафизиология почки Джеймс А. Шмидт 1999 стр 52-54
7. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад   2006, 9-25х
8. Артерийн гипертензийн оношлогоо эмчилгээ Ж.Тамир 2006,

Бөөрний өвчний тухай ерөнхий ойлголт, ангилал
Лекц 2

Бөөр судлал нь анагаах ухаан, эмнэл зүйн практикт томоохон байрыг
эзэлдэг нэн чухал салбар юм. Бөөр нь хүн ба амьтны амьдралын амин
чухал эрхтний нэг бөгөөд бие махбодид онцгой үүрэг гүйцэтгэдэг
эрхтэн юм. Тийм ч учраас бөөр өвчилж үйл ажиллагаа нь алдагдахад
олон эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа гүнзгий хямралд орж улмаар
тэдгээрийн хэвийн ажиллах боломж нь алдагдана. Тэрчлэн олон
эрхтэн системийн өвчний үед бөөр өөрөө хоёрдогчоор өвчлөх нь их
байдаг.
Сүүлийн жилүүдэд бөөр судлалын шинжлэх ухаан үсрэнгүй хөгжиж
оношлогоо, эмчилгээний шинэ шинэ дэвшилтэт аргууд эмнэл зүйн
практикт олноор нэвтэрч байна. Тухайлбал оношлогоонд удам зүй,
иммунологи, иммуноморфологи, цитохими, эсийн молекул-биологийн
шинжилгээ, электрон микроскопийн шинжилгээ, радиоизотопийн болон
компьютерт томографи, цөмийн соронзон резонансийнтомографи,
түүнчлэн эмчилгээнд дархлаа дарангуйлах үрэвслийн эсрэг хүчтэй
эмчилгээ, цусны даралт буулгах эмгэг жамын эмчилгээ, бөөрний
дутагдлыг эмчлэх шинэ шинэ аргууд бөөр орлуулах болон шилжүүлэн
суулгах эмчилгээ бөөр судлалын практикт өргөн нэвтэрч байна.

Ашиглах ном
     1.Руководство по нефрологии под ред Тареевой 1995,2000
     2.Внутренние болезни Т.Р.Харрисон (Перевод английского) 1995
     кн. 290-316
     3. Дотор эрхтний эмгэг судлалын сурах бичиг

                                                                27
2005 хуу.316-330
     4. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад   2006, 9-25х


Бөөр, шээс дамжуулах замын халдварууд, дизурийн хам шинж
Лекц 2 цаг

Бөөр шээсний замын халдвар нь хүн амын дунд их тархсан өвчин
юм. Бөөр шээсний халдварын эмнэл зүйд гол илрэх шинж нь дизурийн
хам шинж байдаг.
Пиелонефрит халдвараар үүсгэгдсэн амьсгалын замын өвчний дараа
2-р байранд ордог ба бөөрний нийт өвчний 15%-ийг эзэлдэг гэж
судлаачид үздэг.
      Пиелонефрит гэдэг нь өвөрмөц бус нянгаар үүсгэгдсэн бөөрний
аяганцар тэвшинцэрийн салст бүрхэвч, завсрын эдийг хамарсан
үрэвсэл өвчин юм. Пиелонефритээр эрэгтэй эмэгтэй бүх насны хүмүүс
өвчилнө. Гэвч анхдагч пиелоефритээр залуу насны эмэгтэйчүүд илүү
өвчилдөг бол хоёрдогч пиелонефритээр ахимаг насны эрэгтэйчүүд
давамгай өвчилнө. Хүүхэд насанд охид илүү өвчилж, харин эрэгтэй
хүүхдийн өвчлөл бага байдаг онцлогтой. Пиелонефритээр эмэгтэйчүүд
эрэгтэйчүүдийн өвчлөл 5:1 харьцаатай байдаг гэж үздэг. Өвчлөлийн
хүйсний ялгаатай байдаг нь шээс бэлгийн замын эрхтэний анатоми,
физиологийн    онцлог, жирэмслэлт     төрөлт, эрэгтэйчүүдэд түрүү
булчирхайн томролт зэрэг олон шалтгаануудаас болно. Эмэгтэйчүүд
өвчлөмтгий байдаг нь шээдэг сүвний богинохон байдал, шээсний эргэх
урсгал, шээдэг сүвний гадна төгсгөл хэсэгт сапропит нянгууд байдаг,
эстрогений дааврын нөлөөгөөр бөөр шээсний замд гардаг өөрчлөлт
зэрэг олон хүчин зүйлээс болно. Эмэгтэйчүүдийн пиелонефритээр
өвчлөх гурван эгзэгтэй үе: охидын бэлгийн бойжилт, нөхөрт гарах
(дефлораци), жирэмслэх хүүхэд төрүүлэх үеүүд байдаг гэж үздэг.
Пиелонефрит нь нилээд тохиолдолд архаг далд явагддаг, эмнэлзүйн
илрэл нь өвчний хэлбэр үе шатаас хамаарч янз бүр байдаг тул
эмнэлзүйн оношлолтын түвшин доогуур байдаг. Харин задлан
шинжилгээний материалаар тохиолдох пиелонефритийн тоо байнга
өндөр байдаг нь үүний баталгаа юм. Эрэгтэйчүүд харьцангуй бага
өвчилдөг нь шээс ялгаруулах замын бүтцийн онцлог, түүнчлэн түрүү
булчирхайн шүүрэлд агуулагдах нянгийн эсрэг биологийн идэвхит
бодистой холбоотой байдаг. Тийм ч учраас эрэгтэйчүүд хоёрдогч
пиелонефритээр тухайлбал түрүү булчирхайн үрэвсэл, томролт, бөөр
шээсний замын чулуу өвчний үед өвчлөх нь их байна.
Пиелонефрит нь хэдийгээр халдвараар үүсгэгддэг өвчин боловч
бөөрөнд халдвар орох бүрийд өвчин үүсгэгддэггүй бөгөөд эрүүл хэвийн
үед бөөр нянг шүүж ялгаруулах чадвартай байна. Бөөрний эдийн
холтослог давхрага нь нянд тэсвэрлэх талаараа тархилаг эдээс илүү

                                                                28
байна. Тархилаг хэсэг нь осмолярность өндөр, мочевин, шүвтэр их, цус
хангамж, хүчилтөрөгчийн дутмагшилтай байдлаас болж халдварт
амархан нэрвэгддэг гэж үздэг.
Хоёр бөөрийг хамарсан архаг пиелонефритээр олон жил өвчилсний
эцэст бөөрний эд хатингиршиж, цусны даралт их өндөр болох улмаар
бөөрний архаг дутагдалд хүргэнэ.

 -       Шээс дамжуулах замын өвөрмөц бус нянгаар үүсгэдсэн
         халдварууд: уретрит, цистит, простатит, эмнэл зүйн илрэл,
         нөлөөлөх хүчин зүйлүүд
 -       Бөөрний өвөрмөц халдварын шалтгаант үрэвсэл, пиелонефрит
         өвчний шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, халдвар дамжих зам,
 -       Пиелонефритийн ангилал, эмнэл зүйн илрэл, оношлогооны
         тактик, шээсний нянгийн шинжилгээ, багажийн шинжилгээнд
         гарах өөрчлөлтүүд
 -       Бөөр шээс дамжуулах замын халдварын эмчилгээний ерөнхий
         зарчим, антибиотик, уросептик эмүүдийг хэрэглээ, дахилтаас
         сэргийлэх

Ашиглах ном
     1.Руководство по нефрологии под ред Тареевой 1995,2000
     2.Внутренние болезни Т.Р.Харрисон (Перевод английского) 1995
     кн. 290-316
     3. Дотор эрхтний эмгэг судлалын сурах бичиг
                                   2005 хуу.316-330
     4. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад    2006, 9-25х


Бөөрний түүдгэнцрийн гэмтлийн хам шинж

     -   Бөөрний түүдгэнцрийг гэмтээж явагддаг өвчнүүд, түүдгэнцрийн
         анхдагч болон хоёрдогч эмгэгүүд (холбогч эдийн, аутоиммуны,
         бодисын солилцооны эмгэгүүд),
     -   Түүдгэнцрийн эмгэг үүсэж хөгжихөд иммунологийн орчин үеийн
         ойлголт, дархлалын механизм, иммунологийн шинжилгээнд
         гарах өөрчлөлт
     -   Түүдгэнцрийн эмгэгийн гистоморфологийн хэлбэрүүд, эмнэл
         зүйн онцлог, эмнэл зүйн хэлбэрүүд
     -   Түүдгэнцрийн эмгэгийн оношлогоо, шинжилгээнд гарах
         өөрчлөлтүүд,
     -   Стеройд болон стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд, тэдгээрийн
         фармакодинамик, фармакокинетик, гаж үйлдэл,

Ашиглах ном

                                                                 29
1.Руководство по нефрологии под ред Тареевой 1995,2000
            2.Внутренние болезни Т.Р.Харрисон (ревод английского)1995 кн.
            290-316
            3.Фармакология ДАХарькевич 1999,стр;347,,496-537 367
            4. Дотор эрхтний эмгэг судлалын сурах бичиг
                                          2005 хуу.289-316
            5. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад    2006,
	
  
       Бөөрний сувганцар-завсрын эдийн үрэвсэл
Лекц	
  2	
  
	
  
Бөөрний эд эсэд шууд нөлөө үзүүлдэг төрөл бүрийн эмийн болон химийн
бодисын хордлого, өвчин намдаагч эмүүд, дааврын бус үрэвслийн эсрэг
бэлдмэлүүд, циклоспорины бүлгийн эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэх
болон лити, кадми, хар тугалга зэрэг хүнд металлаар хордох, хорт хавдар,
халдвар зэрэг олон шалтгаанаар үүсдэг.
        Архаг тубулоинтерстициал нефритын эмгэг жам хордлого-харшлын
механизмаар тайлбарлагдана. Хордлого болон бодисын солилцооны
өөрчлөлтийн улмаас бөөрний сувганцрын эпителийн эсэд эмгэг өөрчлөлт
үүсдэг. Үүний улмаас лимфогистоцитийн нэвчдэс үүсгэж энэ нь бөөрний
завсрын эдэд аажмаар склерозын процессыг үүсгэнэ.
        Энэ эмгэгийн үед бөөрний завсрын эд ихээр гэмтэж судас гиалинждаг
байна. Зарим үед архаг тубулоинтерстициал нефрит нь тархилаг давхрагын
хөхлөгийн архаг үхжилтээр илэрдэг. Энэ өөрчлөлтийн үед бөөрний тархилаг
давхрагад гол өөрчлөлт гарах бөгөөд түүдгэнцрийн гогцооны эпителид үхжил
үүсч, өргөссөн сувганцруудад эсийн болон гиалинан бортгонцрууд ихээр үүсч
бий болно .

Ашиглах ном
     1.Руководство по нефрологии под ред Тареевой 1995,2000
     2.Внутренние болезни Т.Р.Харрисон (ревод английского)1995 кн.
     290-316
     3.Фармакология ДАХарькевич 1999,стр;347,,496-537 367
     4. Дотор эрхтний эмгэг судлалын сурах бичиг
                                   2005 хуу.289-316
     5. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад    2006,

Бөөрний эмгэгийн патоморфологийн өөрчлөлтүүд
Лекц 2 цаг

Бөөрний түүдгэнцрийн ба сувганцрын, завсрын эдийн эмгэг судлалын
өөрчлөтийн мэдлэг ба эрхтэн эдийн түвшинд таних чадвар эзэмшинэ.
Бөөрний өвчнүүдийн бүтэц зүй, тэдгээрийн өрнөх механизмыг эмнэл
зүйтэй холбон суурь ойлголттой болно.



                                                                       30
-   Цочмог, түгмэл, үржилт гломерулонефритийн үед илрэх
          бөөрний макро, микро өөрчлөлт
      -   Цочмогдуу гломерулонефритийн өөрчлөлт
      -   Бөөрний түүдгэнцрийн өвчнүүдийн үеийн дархлал бүрдлийн
          бүтэц зүйн өөрчлөлт
      -   Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвслийн макро, микро
          өөрчлөлт
      -   Бөөрний сувганцрын цочмог үхжил, түүний бүтэц зүй
      -   Нефроз хам шинжийн өвчнүүд: липоид нефроз, мембранжилт
          нефритийн бүтэц зүй
      -   Цочмог, архаг пиелонефрит, бөөрний архаг дутагдлын бүтэц
          зүй

Ашиглах ном
     1.Үзүүлбэрт эмгэг судлал Л.Галцог 2002 он х; 598-603,
     606-616
     2.Эрхтэн тогтолцооны эмгэг Л.Галцог 2001,х: 60-66
     3. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад    2006,

Бөөр шээсний замын чулуужилт өвчин, унжилт
Лекц 2 цаг


                       Чулуужих өвчин

    Эрэгтэйчүүдэд 15% илүү тохиолддог.
  Нөлөөлөх хүчин зүйлд:
  • удамшлийн хүчин зүйл
  • конституци
  • хөдөлгөөний хомсдол
  • шингэн бага хэрэглэх
  • эмийн буруу хэрэглээ
  • зөв бус хоололт
  • хоол боловсруулах эрхтний эмгэг (Кроны өвчин)
  • бодисийн солилцооны эмгэг
  • үрэвсэлт өвчнүүд
  Чулуу эрдэсээс бүрдэх бөгөөд 2,5 – 5 % органик гаралтай байдаг.
Бүтэц:
  • кальцийн оксалат-моногидрат, кальцийн оксалат-дигидрат ( 70
     %)
  • кальцийн фосфат ( 10 %)
  • магни аммонийн фосфат = струвит (үрэвсэлийн гаралтай) ( 5 %)
  • шээсний хүчлийн чулуу ( 15 %)


                                                               31
• цистины чулуу ( 1 %)
  Чулуужилт өвчний бодисийн солилцооны хямрал:
   • оксалури
   • гипервитаминоз Д
   • гиперпаратиреодизм
   • бөөрний түүдгэнцэрийн ацидоз
   • гипоцитратури
   • гиперурикозури
   • уреаза ялгаруулагч нянгын гаралтай халдвар
   • цистинури
   • шалтгаан тодорхойгүй оксалури
   Кальцийн чулуу:
    Суурь: гиперкальцури / гипероксалури
    Гиперкальцури : шалтгаан тодорхойгүй оксалури, амьтаны
гаралтай уураг (гипоцитратуритэй үед), давс их хэрэглэх,
гипервитаминоз Д, анхдагч гиперпаратиреодизм, иммобилизаци,
бөөрний түүдгэнцэрийн ацидоз
    Гипероксалури: гэдэсний ханаар шимэгдэх нь нэмэгдэх,
малабсорбици Кроны өвчин) эсвэл кальци багатай хоол хүнс
хэрэглэснээр оксалатын шимэгдэлт ихсэнэ.
    Гиперурикозури: мах, дотор мах, хиам их хэрэглэснээр шээсний
хүчлийн талстууд үүсэж кальцийн оксалатын чулуу үүснэ.
    Магни аммонийн фосфат = струвит/үрэвслийн гаралтай чулуу
Шалтгаан: уреаза ялгаруулагч нянгын гаралтай халдвар (протеус,
клебселл). .
    Шээсний хүчлийн чулуу:
Шалтгаан: гиперурикозури, шээс хүчиллэг байх, гиперурикеми (тулай)

                              Бөөр шээлгүүрийн чулуу
    Шинж тэмдэг: ууцаар өвдөх, хатгаа, хэвлий гэдсээр өвдөх, огих
,бөөлжих, халуурах, чичрэх, дагжих, үжил, цусаар шээх, төмсөг рүү
хатгах, шээс ойрхон хүрэх.
    Шээлгүүрийн чулууны үед үүссэн хатгаа нь физиологийн
нарийсалттай (тэвшний гарах, судастай огтлолцох , шээлгүүрийн гарах
) хэсэгт байрладаг.
Оношлогоо:
    • ШЕШ: микрогематури
    • хэт авиа: чулууны байрлал, тэлэгдэлт, аяганцарын байрлал,
       хэлбэр
    • рентген (эсрэг заалт: судасар хийх, харшил, гипертиреоз,
       бөөрний дутагдал,хатгаа ) эсвэл өгсөх пиелограмм
  Чулууны байрлал: аяганцар, тэвш, шээлгүүрийн чулуу, шүрэн
хэлбэрийн чулуу.


                                                                 32
Эмчилгээ:
    1. урьдал эмчилгээ:
    • өвдөлт намдаах, антибиотик, бөөрнөөс шээс гадагшлуулах арга
       хэмжээ, сепсис- нефрэктоми
    • 4 мм хүртэлх чулуу өөрөө гарах тул өвчин намдаах эмчилгээ л
       хийнэ.
    2. дараагийн шатны эмчилгээ:
    Шээсний хүчлийн чулууны үед шингэн их уух, шээсийг цитратаар
(7,2-7,4) хүртэл шүлтлэг болгож химийн литолиз хийнэ.Том хэмжээний
чулуутай үед (бөөрөнд хатгалт хийж чулуу бутлах, Нефрэктоми,
Резекци, Пиелолитоми, Нефролитоми) хийнэ.
 Чулууны метаплакси = чулуу дахин үүсэхээс сэргийлэх:
    • уух шингэнг нэмэх
    • хоолны дэглэм сахих
    • халдварын голомтыг арилгах
    • шээсний хүчиллэг орчинг өөрчлөх.

                        Давсагны чулуу
   Ихэвчлэн хөгшин хүмүүст тохиолддог.
Нөлөөлөх хүчин зүйлд:
   • шээсний гарцын хямрал ( ТБХХ, сүвний нарийсалт, мэдрэлийн
      гаралтай шээсний гарц өөрчлөгдөх)
   • давсагт гадны биет байх ( катетер, спираль)
Шинж тэмдэг:
  полакури, шээх үед өвдөх, цусаар шээх, шээсний эрч сулрах
Оношлогоо: хэт авиа, рентген, дуран
Эмчилгээ: Давсагны чулууг нээлтэй болон дурангын мэс заслаар
авна.


                   Бөөр унжих өвчин
	
  
   Бөөр хэвийн байрлалаас илүү хөдөлгөөн хийх эмгэг.Эмэгтэйчүүдэд
илүү.
      • физиологи /хөдлөхөд 1,5-2 см, амьсгалахад 4см /
      • эмгэг хөдөлгөөн /4-5 см-ээс дээш /
    Шалтгаан
      • гэмтэл
      • турах
      • хэвлийн эрхтний тонус сулрах
   Оношлогоо:
   1. Зовиур шаналгаа ( өвдөлт,гематури,АД ихсэх)
   2. бодит үзлэг


                                                                 33
3. Шинжилгээний арга
           • ЦЕШ
           • ШЕШ
           • ЭХО
           • экс/урограмм
           • бөөрний тойм зураг
           • Селектив ангиограмм
           • Динамик сцинтографи
 Ялган оношлогоо:
      • дистопи
      • хавдар
Эмчилгээ:
   Эмийн эмчилгээ/ шинж тэмдгийн/
   мэс заслын эмчилгээ/бөөр сойх/
 Ашиглах ном:
       1.Рузоводство по урологии Н.А.Лопаткин 1998
       2.Амбулаторная урологии В.С.Карпенко и др 1980
       3.Үзүүлбэрт эмгэг судлал Л.Галцог 2002 он, 598-603,606-616
       4.Эрхтэн тогтолцооны эмгэг Л.Галцог 2001 он, 60-66
       5. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад    2006,

 Бөөр шээсний замын усжилт, гаж хөгжлүүд
 Лекц 2цаг

                      Бөөрний усжилт
   • бөөрнөөс шээс гадагшлуулах үйл ажилгааны хямрал
   • тэвшний даралт >15см у.б.д
   • сөргөө
   • ишеми
   • атрофи
  Ангилал:
         • төрөлхийн /анхдагч
         • олдмол/ хоёрдогч
 Эмнэл зүй:
   • шинж тэмдэггүй/ ихэвчлэн/
   • ууцаар өвдөх
   • үүсгэвэр сүврэгдэс доор тэмтрэгдэх
   • цусаар шээх
   • халууралт
 Оношлогоо:
   • хэт авиа
   • шээсний шинжилгээ
   • рентген/ тойм, экс.урограмм, өгсөх урограмм /

                                                                    34
• цөмийн шинжилгээ
Эмчилгээ:
  • шалтгааныг арилгах
  • нефрэктоми/ пионефроз, үжлийн үед/
  • хатгалт хийж нефростом тавих/ хатгаа+халууралт/
  • бөөрөнд дэгээ гуурс тавих
  • пиело,- уретероплстик


                         Бөөрний гаж хөгжил
      Ангилал:
         1. тооны
         2. хэмжээний
         3. байрлалын
         4. хоорондоо харьцах байдлаар
         5. бүтцийн гажиг
1.Тооны гажиг:
    • Аплази:    Вольфийн гуурсийн хөгжлийн явц зогсох эсвэл огт
      байхгүйгээс үүсдэг.Ихэвчлэн шээлгүүр, түүний суваггүй байдаг.
    • 2-лосон бөөр: бөөр харьцангуй том, нийлсэн хэсэгт
      заагтай,дээд хэсэг нь харьцангуй жижиг, артери нь 2-лосон,
      зарим тохиолдолд тэвш, шээлгүүр нь салаалсан байдаг.
    • Нэмэлт бөөр: цөөн тохиолдох ба харьцангу доор байрлаж,
      шээлгүүр нь эмгэг байрласнаас шээс мэдэээгүй гоождог. Хэмжээ
      нь жижиг байна.
2.Хэмжээний гажиг:
    • Гипоплази: хэвийн гистологи бүтэцтэй, үйл ажиллаганы хувьд
      алдагдаагүй жижиг бөөр, ихэвчлэн нэг талдаа байдаг.
3.Байрлалын гажиг:
    • Дистопи: анхдагч бөөрний аарцагын хөндийгөөс бүсэлхий рүү
      шилжих хэвийн хөдөлгөөн алдагдснаас үүсдэг. Хэдийн чинээ
      доор байрлана төдий чинээ эргэлтийн үйл ажилгаан нь
      алдагддаг. Дотор нь: цээжний хөндийн , бүсэлхийн, ташааны,
      аарцагын гэж хуваана.
4.Хоорондоо харьцах: 2 бөөр хоорондоо бөөрөөрөө нийлсэн
байдлаар нь L, S, тах хэлбрийн гэж хуваадаг. Хөдөлгөөнгүй, олон
артеритай, том судаснууддаа ойр байрладаг.
5. Бүтцийн гажиг:
    • Дисплази
    • Рудимент бөөр
    • Давжаа бөөр
    • Мультикистоз
    • Энгийн том уйланхай

                                                                 35
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon
Syllabus mon

More Related Content

What's hot

зүрхний ишеми
зүрхний ишемизүрхний ишеми
зүрхний ишемиHSUM
 
ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчинходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчинGantuya Bold
 
Tsus aldalt, eh barih emegteichuud
Tsus aldalt, eh barih emegteichuudTsus aldalt, eh barih emegteichuud
Tsus aldalt, eh barih emegteichuudSosoo Byambaa
 
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээАртерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээЦахим Эмч
 
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинganhuyag khishigmaa
 
Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7bulgaaubuns
 
4. Жирэмсэн үед гарах физиологийн өөрчлөлтүүд
4. Жирэмсэн үед гарах физиологийн өөрчлөлтүүд4. Жирэмсэн үед гарах физиологийн өөрчлөлтүүд
4. Жирэмсэн үед гарах физиологийн өөрчлөлтүүдsaruul tungalag
 
B12 фолийн хүчлийн дутагдлын анеми ppt
B12 фолийн хүчлийн дутагдлын анеми pptB12 фолийн хүчлийн дутагдлын анеми ppt
B12 фолийн хүчлийн дутагдлын анеми pptZoloo Ganbat
 
архины болон-архины-бус-шалтгаант-элэгний-өөрчлөлт
архины болон-архины-бус-шалтгаант-элэгний-өөрчлөлтархины болон-архины-бус-шалтгаант-элэгний-өөрчлөлт
архины болон-архины-бус-шалтгаант-элэгний-өөрчлөлтnight owl
 
Артерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлтАртерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлтЦахим Эмч
 
New зүрхний шигдээс
New зүрхний шигдээсNew зүрхний шигдээс
New зүрхний шигдээсluchinog
 
кардиомиопати, зүрхний архаг дутагдал
кардиомиопати, зүрхний архаг дутагдалкардиомиопати, зүрхний архаг дутагдал
кардиомиопати, зүрхний архаг дутагдалМ. Лхагва-Өлзий
 
нойр булчирхай
нойр булчирхайнойр булчирхай
нойр булчирхайАШУҮИС
 
Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Oyundari.Ts mph
 
Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2bulgaaubuns
 

What's hot (20)

зүрхний ишеми
зүрхний ишемизүрхний ишеми
зүрхний ишеми
 
ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчинходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
 
Tsus aldalt, eh barih emegteichuud
Tsus aldalt, eh barih emegteichuudTsus aldalt, eh barih emegteichuud
Tsus aldalt, eh barih emegteichuud
 
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээАртерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
 
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
 
Холецистит
ХолециститХолецистит
Холецистит
 
Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7
 
4. Жирэмсэн үед гарах физиологийн өөрчлөлтүүд
4. Жирэмсэн үед гарах физиологийн өөрчлөлтүүд4. Жирэмсэн үед гарах физиологийн өөрчлөлтүүд
4. Жирэмсэн үед гарах физиологийн өөрчлөлтүүд
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
 
B12 фолийн хүчлийн дутагдлын анеми ppt
B12 фолийн хүчлийн дутагдлын анеми pptB12 фолийн хүчлийн дутагдлын анеми ppt
B12 фолийн хүчлийн дутагдлын анеми ppt
 
архины болон-архины-бус-шалтгаант-элэгний-өөрчлөлт
архины болон-архины-бус-шалтгаант-элэгний-өөрчлөлтархины болон-архины-бус-шалтгаант-элэгний-өөрчлөлт
архины болон-архины-бус-шалтгаант-элэгний-өөрчлөлт
 
суулгах хам шинж
суулгах хам шинжсуулгах хам шинж
суулгах хам шинж
 
Артерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлтАртерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлт
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
New зүрхний шигдээс
New зүрхний шигдээсNew зүрхний шигдээс
New зүрхний шигдээс
 
Ekg
EkgEkg
Ekg
 
кардиомиопати, зүрхний архаг дутагдал
кардиомиопати, зүрхний архаг дутагдалкардиомиопати, зүрхний архаг дутагдал
кардиомиопати, зүрхний архаг дутагдал
 
нойр булчирхай
нойр булчирхайнойр булчирхай
нойр булчирхай
 
Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13
 
Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2
 

Viewers also liked

шээс ялгаруулах 2 6
шээс ялгаруулах  2 6шээс ялгаруулах  2 6
шээс ялгаруулах 2 6otgonburenubuns
 
бөөрний бүтэц
бөөрний бүтэцбөөрний бүтэц
бөөрний бүтэцuuganaa1014
 
бөөр ялгаруулах тогтолцооны эмгэг
бөөр ялгаруулах тогтолцооны  эмгэгбөөр ялгаруулах тогтолцооны  эмгэг
бөөр ялгаруулах тогтолцооны эмгэгOyundari.Ts mph
 
ялгаруулах эрхтэн тогтолцоо
ялгаруулах эрхтэн тогтолцооялгаруулах эрхтэн тогтолцоо
ялгаруулах эрхтэн тогтолцооOidov Tungaa
 
шээсний ерөнхий шинжилгээ
шээсний ерөнхий шинжилгээшээсний ерөнхий шинжилгээ
шээсний ерөнхий шинжилгээБ. Лхагваа
 
бөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосоо
бөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосообөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосоо
бөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосооБердибек Мейрамхан
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнAnkhbileg Luvsan
 
Boornii dutagdal yaraltai tuslamj
Boornii dutagdal yaraltai tuslamjBoornii dutagdal yaraltai tuslamj
Boornii dutagdal yaraltai tuslamjnytt103103
 
Лабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээЛабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээOyunsaikhan Tsagaankhuu
 
шинжилгээ өгөхөд анхаарах зүйл
шинжилгээ өгөхөд анхаарах зүйлшинжилгээ өгөхөд анхаарах зүйл
шинжилгээ өгөхөд анхаарах зүйлTuul Tula
 
бшдз ын онцлог
бшдз ын онцлогбшдз ын онцлог
бшдз ын онцлогАШУҮИС
 
Inomed-2013 Huree ict Munkh-erdene
Inomed-2013 Huree ict Munkh-erdeneInomed-2013 Huree ict Munkh-erdene
Inomed-2013 Huree ict Munkh-erdeneMedimpex Mongolia
 
Зүрхний гипертрофи
Зүрхний гипертрофиЗүрхний гипертрофи
Зүрхний гипертрофиCardiologistofmnums
 
ялгаруулах тогтолцоо 2 1
ялгаруулах  тогтолцоо 2 1ялгаруулах  тогтолцоо 2 1
ялгаруулах тогтолцоо 2 1otgonburenubuns
 
Inomed-2013 Huree ict Ganbayr
Inomed-2013 Huree ict GanbayrInomed-2013 Huree ict Ganbayr
Inomed-2013 Huree ict GanbayrMedimpex Mongolia
 
2015. lecture 3 constitution, reaction
2015. lecture 3 constitution, reaction2015. lecture 3 constitution, reaction
2015. lecture 3 constitution, reactionOyundari.Ts mph
 
20141118 зүрх судасны тогтолцооны өөрчлөлт
20141118 зүрх судасны тогтолцооны  өөрчлөлт20141118 зүрх судасны тогтолцооны  өөрчлөлт
20141118 зүрх судасны тогтолцооны өөрчлөлтOyundari.Ts mph
 

Viewers also liked (20)

шээс ялгаруулах 2 6
шээс ялгаруулах  2 6шээс ялгаруулах  2 6
шээс ялгаруулах 2 6
 
бөөрний бүтэц
бөөрний бүтэцбөөрний бүтэц
бөөрний бүтэц
 
бөөр ялгаруулах тогтолцооны эмгэг
бөөр ялгаруулах тогтолцооны  эмгэгбөөр ялгаруулах тогтолцооны  эмгэг
бөөр ялгаруулах тогтолцооны эмгэг
 
ялгаруулах эрхтэн тогтолцоо
ялгаруулах эрхтэн тогтолцооялгаруулах эрхтэн тогтолцоо
ялгаруулах эрхтэн тогтолцоо
 
2.buuri ph
2.buuri ph2.buuri ph
2.buuri ph
 
шээсний ерөнхий шинжилгээ
шээсний ерөнхий шинжилгээшээсний ерөнхий шинжилгээ
шээсний ерөнхий шинжилгээ
 
бөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосоо
бөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосообөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосоо
бөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосоо
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
Boornii dutagdal yaraltai tuslamj
Boornii dutagdal yaraltai tuslamjBoornii dutagdal yaraltai tuslamj
Boornii dutagdal yaraltai tuslamj
 
Лабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээЛабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээ
 
Boor powerpoint
Boor powerpointBoor powerpoint
Boor powerpoint
 
шинжилгээ өгөхөд анхаарах зүйл
шинжилгээ өгөхөд анхаарах зүйлшинжилгээ өгөхөд анхаарах зүйл
шинжилгээ өгөхөд анхаарах зүйл
 
бшдз ын онцлог
бшдз ын онцлогбшдз ын онцлог
бшдз ын онцлог
 
Inomed-2013 Huree ict Munkh-erdene
Inomed-2013 Huree ict Munkh-erdeneInomed-2013 Huree ict Munkh-erdene
Inomed-2013 Huree ict Munkh-erdene
 
Зүрхний гипертрофи
Зүрхний гипертрофиЗүрхний гипертрофи
Зүрхний гипертрофи
 
ялгаруулах тогтолцоо 2 1
ялгаруулах  тогтолцоо 2 1ялгаруулах  тогтолцоо 2 1
ялгаруулах тогтолцоо 2 1
 
Inomed-2013 Huree ict Ganbayr
Inomed-2013 Huree ict GanbayrInomed-2013 Huree ict Ganbayr
Inomed-2013 Huree ict Ganbayr
 
2015. lecture 3 constitution, reaction
2015. lecture 3 constitution, reaction2015. lecture 3 constitution, reaction
2015. lecture 3 constitution, reaction
 
20141118 зүрх судасны тогтолцооны өөрчлөлт
20141118 зүрх судасны тогтолцооны  өөрчлөлт20141118 зүрх судасны тогтолцооны  өөрчлөлт
20141118 зүрх судасны тогтолцооны өөрчлөлт
 
Ppt 1
Ppt 1Ppt 1
Ppt 1
 

Similar to Syllabus mon

Өвчтний түүх, сүрьеэ кэйс
Өвчтний түүх, сүрьеэ кэйсӨвчтний түүх, сүрьеэ кэйс
Өвчтний түүх, сүрьеэ кэйсArsenic Halcyon
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...Ankhbileg Luvsan
 
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptxBaldandorj Khavalkhaan
 
ЭЛЭГНИЙ ДУТАГДАЛ- цочмог дутагдал 2023он
ЭЛЭГНИЙ ДУТАГДАЛ- цочмог дутагдал 2023онЭЛЭГНИЙ ДУТАГДАЛ- цочмог дутагдал 2023он
ЭЛЭГНИЙ ДУТАГДАЛ- цочмог дутагдал 2023онCassian6
 
биохимийн скрининг, шүүлтүүрийн арга
биохимийн скрининг, шүүлтүүрийн аргабиохимийн скрининг, шүүлтүүрийн арга
биохимийн скрининг, шүүлтүүрийн аргаӨөдөө Архадий
 
Бүдүүн гэдэсний хорт хавдар
Бүдүүн гэдэсний хорт хавдарБүдүүн гэдэсний хорт хавдар
Бүдүүн гэдэсний хорт хавдарBeku Jagaa
 
Maliin genetik 1
Maliin genetik 1Maliin genetik 1
Maliin genetik 1otgooPhh
 
Biologi(2) (1)
Biologi(2) (1)Biologi(2) (1)
Biologi(2) (1)baasan9612
 

Similar to Syllabus mon (20)

B.och
B.ochB.och
B.och
 
Өвчтний түүх, сүрьеэ кэйс
Өвчтний түүх, сүрьеэ кэйсӨвчтний түүх, сүрьеэ кэйс
Өвчтний түүх, сүрьеэ кэйс
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx
 
ЭЛЭГНИЙ ДУТАГДАЛ- цочмог дутагдал 2023он
ЭЛЭГНИЙ ДУТАГДАЛ- цочмог дутагдал 2023онЭЛЭГНИЙ ДУТАГДАЛ- цочмог дутагдал 2023он
ЭЛЭГНИЙ ДУТАГДАЛ- цочмог дутагдал 2023он
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Emch 17 100
Emch 17 100Emch 17 100
Emch 17 100
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Dotor 1
Dotor 1Dotor 1
Dotor 1
 
биохимийн скрининг, шүүлтүүрийн арга
биохимийн скрининг, шүүлтүүрийн аргабиохимийн скрининг, шүүлтүүрийн арга
биохимийн скрининг, шүүлтүүрийн арга
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Бүдүүн гэдэсний хорт хавдар
Бүдүүн гэдэсний хорт хавдарБүдүүн гэдэсний хорт хавдар
Бүдүүн гэдэсний хорт хавдар
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
эм лекц 2015-09-21
эм лекц  2015-09-21эм лекц  2015-09-21
эм лекц 2015-09-21
 
Maliin genetik 1
Maliin genetik 1Maliin genetik 1
Maliin genetik 1
 
Emch 23 100
Emch 23 100Emch 23 100
Emch 23 100
 
Biologi(2) (1)
Biologi(2) (1)Biologi(2) (1)
Biologi(2) (1)
 

Syllabus mon

  • 1. Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль Анагаахын Ухааны Сургууль БӨӨР БА ДОТООД ОРЧИН XI блок Улаанбаатар 2012
  • 2. Батлав. ЭМШУИС-ийн дэд захирал, АУ-ны доктор, дэд профессор Д.Амарсайхан “БӨӨР БА ДОТООД ОРЧИН” XI БЛОК (2012-2013 хичээлийн жил) Эмхтгэн боловсруулсан: Бөөр судлалын тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор дэд профессор Т. Ариунаа АУ-ны доктор, профессор Х.Гэлэгжамц АУ-ны магистр Ж.Энхтуяа Хянасан: АУС-ийн захирал АУ-ны доктор, дэд профессор Д.Гончигсүрэн Зөвшөөрсөн: ЭМШУИС-ийн Сургалтын албаны дарга АУ-ны магистр Д.Отгонбаяр Зохиогчдын зөвшөөрөлгүйгээр хэвлэх, хувилан олшруулахыг хориглоно. ЭМШУИС-ийн Эрхэс хэвлэх үйлдвэрт хэвлэв. 2
  • 3. Нэг. УДИРТГАЛ Хичээлийн нэр: Бөөр ба дотоод орчин Багц цаг: 178 цаг 7 кр Хичээллэх хугацаа: 6 долоо хоног Блок хичээлийн тодорхойлолт: Бөөр ба дотоод орчин блокийн сургалт нь бөөр, шээс ялгаруулах эрхтнүүдийн бүтэц үүрэг, үйл ажиллагаа, бие махбодийн дотоод орчны зохицуулгад оролцох оролцоо, тэдгээрийн гажуудлаас илрэх эмгэгүүдийг судлан оношилж, эмчлэх, урьдчилан сэргийлэх аргад сургахад чиглэгдэнэ. Залгамж холбоо: Тухайн блокийн хичээлд оюутнууд нь хүн ба эрүүл эмгэг, эсээс эд, эрхтэн тогтолцоо, био зохицуулалт ба бодисын солилцоо, халдвар бие хамгаалал блокийн хичээлүүдэд бүрэн хамрагдсан байна. Зүрх ба цусны эргэлийн тогтолцоо, мэдрэл судлал, амьдралын орчил бэлгийн хөгжил, цус хавдар генийн хувьсал блокийн хичээлүүдтэй уялдан сургалтыг явуулна Зорилго: Хүн амын эрүүл мэнд, өвчлөл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй уялдуулан хүн амын дунд зонхилон тохиолдох бөөр, шээс ялгаруулах замын эмгэгүүдийг оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх онолын мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшинэ.. Зорилтууд: • Бөөр, шээс ялгаруулах тогтолцооны эрхтний бүтэц үйл ажиллагааны талаар онолын суурь мэдлэг эзэмшинэ. • Бие махбодын дотоод орчны гомеостаз, ус, давсны солилцоо, хүчил шүлтийн тэнцвэрийн зохицуулалтанд бөөрний гүйцэтгэх үүргийн талаар онолын мэдлэг эзэмшинэ. • Бөөр, шээс ялгаруулах замын эмгэгийн үед зонхилон тохиолдох хам шинжүүдийн үүсэх механизм, оношлох, тэдгээрийн морфологи өөрчлөлтийн талаар онолын мэдлэг, чадвар эзэмшинэ. 3
  • 4. Блокт орох тэнхмүүд: Бөөр ба дотоод орчин блокод ЭМШУИС-ийн Био-анагаахын сургууль, Эм зүйн сургууль, Анагаахын сургуулийн тэнхимүүд оролцоно. Үүнд: - Морфологийн тэнхим - Эрүүл ба эмгэг физиологийн тэнхим: эрүүл, эмгэг физиологи - Дүрс оношлогооны тэнхим: лаборатори - Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхим : эмгэг судлал - Бөөр судлалын тэнхим: бөөр судлал - Мэс заслын I тэнхим: урологи - Хүүхдийн тэнхим: хүүхэд судлал - Эм судлалын тэнхим: эм судлал Бөөр ба дотоод орчин блокийн зохицуулагчид: Зохицуулагч тэнхим : Бөөр судлалын тэнхим: Тэнхмийн хаяг: УКТЭ, Бөөр судлалын клиник, ШКТЭ, Бөөр судлалын клиник Бөөр судлалын тэнхмийн эрхлэгч: Т. Ариунаа АУ-ны доктор дэд профессор Тэнхмийн багш нар: Х. Гэлэгжамц Монгол улсын хүний гавьяат эмч, доктор, профессор, Ж. Энхтуяа ахлах багш, АУ-ны магистр Ж.Ариунболд багш Э.Байгалмаа багш Бөөр ба дотоод орчин блокод заах хичээлүүдийг харьяа тэнхим бүр хариуцан ажиллах зохицуулагчтай ба тухайн хичээлийн хөтөлбөр, сургалтыг удирдан явуулна. Иймээс тухайн хичээлийн хөтөлбөр, сургалттай холбоотой асууж, тодруулах зүйлийг тухайн хичээлүүдийн зохицуулагчид хандаж болно. Хичээлийн зохицуулагчид: 4
  • 5. Морфологи: Д. Амгаланбаатар АУ-ны ШУ-ны доктор (ЭМШУИС төв байр өрөө №), Эрүүл физиологи: Ц. Цэцэгмаа АУ-ны доктор (ЭМШУИС төв байр өрөө №128), Эмгэг физиологи: М.Мөнхбаярлах АУ-ны доктор, дэд профессор (ЭМШУИС төв байр өрөө № 132) Лаборатори: Г.Наран АУ-ны доктор, дэд профессор Эмгэг судлал: Л.Галцог АУ-ны доктор, профессор (ЭСШЭТ өрөө № ) Бөөр судлал: Т.Ариунаа АУ-ны доктор дэд профессор (УКТЭ, БС-ийн клиник) Эм судлал: Ч.Ерөөлт АУ-ны магистр (ЭМШУИС төв байр өрөө №418) Урологи: С.Амарсайхан АУ-ны магистр (УКТЭ урологийн хичээлийн өрөө) Хүүхэд судлал: Д.Агиймаа, АУ-ны доктор (ЭНЭШТ хүүхдийн тэнхмийн хичээлийн өрөө) Бөөр ба дотоод орчин блокод заах хичээлийн цагийн ноогдол № Тэнхмүүд Лекц Дадлага Нийт цаг 1 Морфологи 2 4 66 2 Эрүүл физиологи 4 8 12 3 Эмгэг физиологи 4 8 12 4 Дүрс оношлогоо 2 4 6 5 Эмгэг анатоми 2 4 6 5 Фармакологи 2 4 6 6 Хүүхэд 2 4 6 7 Урологи 6 12 18 8 Нефрологи 20 32 46 Нийт цаг 44 80 178 5
  • 6. Бөөр ба дотоод орчин блокийн хичээлээр зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг: • Бөөр, шээс ялгаруулах эрхтний бүтэц, үүрэг, үйл ажиллагаа, • Дотоод орчны (ус давсны солилцоо, хүчил шүлтийн тэнцвэрт байдал) зохицуулгад бөөрний гүйцэтгэх үүрэг оролцоо • Бөөр шээс ялгаруулах замын эмгэгүүдийн үед илрэх (өвдөх, шээсний хам шинж, даралт ихдэх, хавагнах) хам шинжүүдийн үүсэх механизм, илрэх шинж, оношлох, урьдчилан сэргийлэх • Бөөрний эмгэгтэй холбоотой бие махбодид гарах өөрчлөлт, эмнэл зүйн илрэл, өөрчлөлтийг засах талаар онолын суурь мэдлэг эзэмшинэ Зайлшгүй эзэмшвэл зохих чадвар: Өвчтөн судлах судалгааны аргад тулгуурлан бөөр, шээс ялгаруулах эмгэгүүдийн үед гардаг үндсэн хам шинжүүдийг илрүүлэн, тэдгээрийн үүсэх механизмыг тодруулан, шинжилгээгээр батлан оношлож, эмчлэх, урьдчилан сэргийлэх чадвар эзэмшинэ. Зайлшгүй эзэмших хандлага • Өвчтэй хүний биеийн, нийгмийн болон сэтгэл зүй тулгамдсан асуудлыг илрүүлэхийн тулд бөөр, шээс ялгаруулах замын эмгэгтэй өвчтөн болон тэдгээрийн ар гэрийнхэнтэй эмчийн ёс суртхууны хэм хэмжээг баримтлан зөв боловсон харьцааг эзэмшинэ. • Өвчтний нууцыг сахина. • Өвчтөнд илэрч буй хам шинж болон шинжилгээний өөрчлөлтийн талаар өвчтөнд болон ар гэрийнхэнд зөв ойлгуулах, 6
  • 7. Анагаахын III дамжаанд “Бөөр ба дотоод орчин” блокийн хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө № Лекцийн сэдэв Цаг Хариуцах тэнхим Бөөр шээс дамжуулах замын 2 1 бүтэц,нефроны бүтэц Морфологи Бөөрний үйл ажиллагааны 2 2 онцлог, шээс үүсэх механизм Физиологи 3 Ус давсны солилцооны 2 Физиологи зохицуулгад бөөрний оролцоо, 4 Хүчил суурийн тэнцвэрийн зохицуулгад бөөрний оролцоо, 2 Эмгэг Физиологи гажуудал 5 Бөөр, шээс ялгаруулах эрхтний 2 Дүрс оношлогоо/ эмгэгийг оношлох, лабораторийн лаборатори оношлогооны аргууд Бөөрний шалтгаант артерийн 6 даралт ихдэх хам шинж, үүсэх 2 Нефрологи механизм, РААС идэвхижил, эмнэл зүйн илрэл 7 Бөөрний өвчний тухай ойлголт, 2 Нефрологи ангилал Дизурийн хам шинж (бөөр 8 шээсний замын халдвар) 2 Нефрологи Бөөрний түүдгэнцрийн гэмтлийн 9 хам шинж, 2 Нефрологи 10 Бөөрний түүдгэнцрийн эмгэгийн эмнэл зүйн хэлбэрүүд 2 Нефрологи тэдгээрийн онцлог 11 Бөөрний завсрын эдийн үрэсэл 2 Нефрологи 12 Бөөрний эмгэгийн 2 Эмгэг анатоми патоморфологийн өөрчлөлтүүд 7
  • 8. Бөөр шээсний замын бөглөрлийн 13 хам шинж, шээс хаагдах, чулуу, 2 Урологи үүсэх механизм, эмнэл зүйн илрэл 14 Бөөр шээсний замын гаж Урологи хөгжлүүд Бөөр, шээсний замын хавдрын Урологи 15 оношлогоо, эрт илрүүлэлт 2 16 Хүүхдийн бөөр шээс ялгаруулах 2 Хүүхэд тогтолцооны онцлог 17 Жирэмсний нефропати 2 Нефрологи 18 Бөөрний цочмог дутагдлын хам 2 Нефрологи шинж 19 Бөөрний архаг дутагдлын хам 2 Нефрологи шинж, 20 Бөөр шээс ялгаруулах замаар Фармакологи эмийн бодисын ялгарал, нөлөө 2 21 Бөөрний өвчнөөс урьдчилан 2 Нефрологи сэргийлэх, хяналт Нийт цаг 44 Дадлага № Дадлагын сэдэв Цаг Хариуцах тэнхим Бөөрний эгэл болон бичил бүтэц, 1 шээс ялгаруулах эрхтэн 4 Морфологи 2 Шээс үүсэх механизм 4 Физиологи 8
  • 9. 3 Бөөрний ус давсны зохицуулгад 4 Физиологи оролцдог дааврын үйлчилгээг турших 4 Бөөрний үйл ажиллагааг 4 Эмгэг физиологи шинжлэх, шээсний сорилууд 5 Шинжилгээнд өвчтөн бэлтгэх, 4 Дүрс оношлогоо/ сорьц авах лаборатори 6 Бөөр шээсний замын халдварын 4 Нефрологи оношлогоо 7 Бөөрний түүдгэнцрийн эмгэгийн 4 Нефрологи ангилал, эмнэл зүйн хэлбэр Бөөрний түүдгэнцрийн эмгэгийн 4 Нефрологи 8 оношлогоо, эмчилгээний ерөнхий зарчмууд 9 Бөөрний шалтгаант даралт 4 Нефрологи ихдэх хам шинж 10 Бөөрний завсрын эдийн гэмтлийн хам шинж 4 11 Хүүхдийн бөөр шээс дамжуулах 4 Хүүхэд замын эмгэгийн онцлог 12 Шээс хаагдах, бөөр шээсний 4 Урологи замын чулуу 13 Бөөр шээсний замын хавдрын 4 Урологи эрт оношлогоо 14 Бөөр шээсний замын гаж 4 Урологи хөгжлүүд 15 Бөөр, шээсний замын эмгэгийн 4 Эмгэг анатоми бүтцийн өөрчлөлт 16 Бөөрний цочмог дутагдлын хам 4 Нефрологи шинжийн оношлогоо 17 Бөөрний архаг дутагдлын 4 Нефрологи оношлогоо эмчилгээний зарчим 9
  • 10. 18 Бөөр шээсний замаар эмийн 4 Фармакологи бодисын ялгарал 19 Бөөрний өвчний урьдчилан 4 Нефрологи сэргийлэлт, хяналт Нийт цаг 76 10
  • 11. Хоёр. “БӨӨР БА ДОТООД ОРЧИН” БЛОК СУРГАЛТАНД ОРОЛЦОХ ОЮУТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, АНХААРАХ ЗҮЙЛ 1.”Бөөр ба дотод орчин” блок сургалтанд хамрагдах оюутнууд 1-р дамжаа болон, 1-12 р блокийн сургалтанд бүрэн хамрагдаж, программын шаардлага хангасан байх шаардлагатай. 2.” Бөөр ба дотод орчин” блок сургалтанд хамрагдаж буй хичээлүүд нь анагаах ухааны онолын болон мэргэжлийн суурь хичээлүүд тул оюутан та бүхэн энэ блок сургалтын эхний өдрөөс хичээлүүдийг цаг тухайд нь уншин судалж, хамгийн гол нь өөрийн гэсэн мэдлэгтэй болохын тулд хичээж суралцах нь зүйтэй. Энэ блокод оюутан та бүхэн амжилттай суралцсанаар өндөр мэдлэгтэй орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сайн эмч болох үндэс суурь тавигдах юм. 3.” Бөөр ба дотод орчин” блокод оролцож буй бүх хичээлүүдийн хөтөлбөрт тусгагдсан сэдэвүүдийг дадлага, семинарын хичээлд уншиж бэлдэж ирсэн байна.Хүндэтгэх шалтгаангүйгээр хичээл хоцорсон, тасалсан, цаг тухайд нь хиичэээлийг уншиж, бэлдэж ирээгүй оюутнууд тухайн хичээлийг 2005 оны 06 сарын 09-ний өдрийн А/43 тоот тушаалд заасан журмын дагуу төлбөртэйгээр нөхнө. 4.Тухайн блок болон хичээлийн лекц дадлагын нийт цагийн 20 ба түүнээс дээш хувьд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй бол сургалтын хөтөлбөрийн шаардлага хангаагүй гэж үзнэ. 20-оос доош хувьд нь оролцоогүй, хүндэтгэх шалтгаанаар лекц дадлагын хичээлд суугаагүй бол оюутны албаны деканы зөвшөөрлийн дагуу тасарсан хичээлийн зохих кредитийг төлбөртэйгээр нөхөн суралцана. 5.Блокын лекц, дадлагын хичээлээс 15 минутаас дээш хугацаагаар хожигдсон оюутныг хичээлд оруулахгүй тасалсанд тооцно. Оюутан та бүхэн хичээлийн цагийг баримталж сурах нь нэг талаас хичээл удирдаж буй багш, хичээлд оролцож буй оюутнуудыг хүндэтгэж сурах, нөгөө талаас эмчийн ёс зүй, хариуцлагад оюутан ахуй цагаасаа суралцах ач холбогдолтой юм. 6.Блокийн дадлагын хичээл клиникийн эмнэлгүүдэд явагдаж байгаа тохиолдолд эмнэлгийн дотоод журам болон ЭМШУИС-ын анагаахын ангийн оюутнуудын клиникийн бааз эмнэлгүүдэд хичээллэх үедээ мөрдөж ажиллах журмыг сахин мөрдөнө. Үүнд: - Оюутны ёс зүй, нэр, төр, энэрэнгүй, соёлч боловсон зан чанарыг мөрдөнө. 11
  • 12. - Мэндлэх хүндлэх ёсыг ямагт эрхэмлэнэ. - Хичээлээс хоцорч үл болно. - Оюутнуудад хичээлийн хуваарийн дагуу сургалт явагдаж байгаа танхимд заавал эмнэлгийн дүрэмт хувцастай (халат, малгай, өмд, шаахай) байна. - Эмчийн дүрэмт хувцас, энгэрийн тэмдэггүй оюутныг хичээлд суухыг зөвшөөрөхгүй, тасалсанд тооцож төлбөртэйгээр нөхөн хичээллүүлж тооцоог дуусгана. - Оюутан зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өвчтөн үзэх, жижүүр хийх, эмнэлэг дотуур дэмий сэлгүүцэхийг чанадлан хориглоно. - Сургалт явагдаж буй өрөө, тасалгаа, танхимын эд хогшлын бүрэн бүтэн байдлыг сахин хамгаална. - Эмнэлгийн дотоод журам, журам, сургалтын технологи шаардлагыг оюутан зөрчсөн нь бодитойгоор нотлогдвол түүнд ЭМШУИС-ын оюутны шилжилт хөдөлгөөний журам-ын дагуу арга хэмжээг авна. Хичээлд зайлшгүй шаардагдах хэрэглэл: чагнуур, даралтын аппарат, хичээлийн хэрэглэл “БӨӨР БА ДОТООД ОРЧИН” БЛОКИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ § Оюутны мэдлэгийг дүгнэхдээ ЭМШУИС-ийн захиралын 2005 оны 06 сарын 09 –ны өдрийн А/43 тоот тушаалд заасан журмыг үндэслэн дүгнэнэ. Мөн хичээл бүрийн хөтөлбөрт тухайн хичээлээр оюутны мэдлэгийг дүгнэх хэлбэр, баримтлах журмыг тусгасан болно. § Бөөр ба дотоод орчин блок сургалтаар хичээлийн явцад оюутны мэдлэгийг дадлагын хичээлийг гардан үйлдэл, эмнэл зүйн тохиолдол шийдвэрлэх, семинарын хичээлийг ярилцлага явуулж амаар болон тестээр дүгнэнэ. Хичээлүүдийн явцын дүнг оюутны хичээлд оролцсон ирц, идэвх, дадлага, семинарын дүн ба сорилын дүнгийн дунджаар тооцно. § Хичээл бүрийн бие дааж уншиж судлах сэдвүүдийг заасан бөгөөд бие даалтыг хичээлийн явцын семинар, тест болон блокын төгсгөлийн шалгалтанд оруулж дүгнэнэ. § Блокын төгсгөлиийн шалгалтыг 100 асуулттай сорилоор авна. Шалгалтын явцад хуулах, хоорондоо ярих, бие биедээ 12
  • 13. дамжуулах зэрэг шалгалтын журмыг зөрчвөл шалгалтын материалыг хураан авч “F” үнэлгээ тавина. § ЭМШУС-ийн захирлын 2005 оны 06 сарын 09-ны өдрийн А/43 тоот тушаалын I хавсралтаас оюутан та бүхэнд зайлшгүй мэдэж байх заалтуудыг түүвэрлэн хавсаргав ЭМШУИС-ийн оюутны мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх журам Оюутны мэдлэгийн түвшинг үнэлэх стандарт үнэлгээ Рейтинг Үнэлгээний Үсгэн № оноо оноо Үнэлгээний болзол үнэлгээ хувиар (чанарын) Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг оюутан бүтээлчээр 1 90-100 A 4.0 бүрэн ойлгож, мэдлэг эзэмшсэн хичээлийн ухагдахуун ойлголтуудыг чадварлаг ашиглаж чадахыг харуулна. Сурлагын дундаж түвшингээс дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон, хичээлтэй холбогдох 2 80-89 B 3.0 материалыг ашиглах, даалгавар хийж гүйцэтгэх чадвартай, эзэмшсэн мэдлэгийг үйл ажиллагаандаа хэрэглэх чадвартай болохыг илтгэнэ. Сурлагын дундаж түвшинг илтгэх дүн. Тухайн хичээлийн хувьд 3 70-79 C 2.0 хангалттай хэмжээний ойлголт авсан, холбогдох энгийн даалгаварыг хийж гүйцэтгэх чадвартай 13
  • 14. бөгөөд цаашид энэ салбарын мэдлэгийг гүнзгийрүүлэн судлах бэлтгэлтэй болохыг харуулна. Сурлагын дундаж түвшинд дөхсөн амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахуунуудыг жигд ойлгоогүй, харьцангуй хялбар ажилбаруудыг хийх чадвартай, ерөнхий 4 60-69 D 1.0 мэдлэг, чадвар, дадал дутмаг болохыг илтгэнэ. Тухайн тохиолдолд уг хичээлийн мэдлэгийг гүнзгийрүүлэн судлахын тулд нэмэлт даалгавар хийж, гүйцэтгэх шаардлагатай Мэдлэг, чадвар, дадал 5 0-59 F 0.0 хангалтгүйг илтгэнэ. Хичээлийн явцын дүн хангалтгүй, шалгалтын тооцоотой, бусад сургууль коллежоос шилжиж ирээд кредитийн зөрүүгээ нөхөж амжаагүй тохиолдолд стандарт бус тэмдэглэгээг хэрэглэх ба энэ нь зөвхөн суралцагчийн тухайн үеийн байдлыг тодорхойлох зорилготой юм. Үүнд дараах тэмдэглэгээг хэрэглэнэ. Оюутны мэдлэгийн төвшинг үнэлэх стандарт бус тэмдэглэгээ: 1. I (incomplete) Явцын үнэлгээ хагналтгүй. Хүндэтгэн үзэх шалтгаанаар явцын үнэлгээ (реферат, даалгавар, дадлагын ажил дутуу, явцын шалгалтанд орж чадаагүй гэх мэт) хангалтгүй ч шалгалтын өмнөх бэлтгэл хугацаанд нөхөн гүйцэтгэж, шалгуулах нөхцөлтэйгээр хэрэглэнэ. 2. Е (examine incomplete by student) Улирлын шалгалт өгөөгүй. Хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтанд ороогүй бол холбогдох баримтыг үндэслэн энэ тэмдэглэгээг багш дүнгийн хуудсанд бичиж бүрэлдэхүүн сургуулийн захирал баталгаажуулна. 14
  • 15. 3. NC (non credit) Өөр сургуулийн кредитийг тооцохгүй. Шилжин ирсэн сургууль, коллежийн кредитийг тооцох боломжгүй тохиолдолд суралцагч тухайн хичээлийг төлбөртэйгээр нөхөн суралцаж, шалгалтаа журмын дагуу өгч үнэлүүлэхэд хэрэглэнэ. 4. CR (credit granted) Өөр сургуулийн кредитийг тооцох. Шилжин ирсэн сургууль, коллежийн кредитийг тооцох боломжтой тохиолдолд хэрэглэнэ.Энэ тохиолдолд түүнд харгалзах чанарын оноо байхгүй, улирлын голч дүнг бодоход кредит нь зөвхөн кредит цагийн нийлбэрт тооцогдоно. Оюутан “CR” үнэлгээ авахгүй байх эрхтэй. Энэ тохиолдолд оюутан тухайн хичээлийг дахин судалж, суралцаад “A-F” үнэлгээг авна. 5. W (withdrawal) Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан. Оюутан ямар нэг шалтгаанаар хичээлдээ суугаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй тохиолдолд багш шууд “W” тэмдэглэгээ тавина.”W” тэмдэглэгээ авсан оюутнууд мэргэжлийн харьяа тэнхимийн эрхлэгчтэй уулзаж шалтгааныг тодруулна.Тодруулга хийгдсэний дараа: - “WA”-хаясан - ”WP”-шилжсэн - “WC”- өвчтэй, чөлөөтэй байсан гэх мэт үнэлгээг тавина. I, E тэмдэглэгээтэй оюутан дараагийн улирлын эхний 3-7 хоногт багтаан шалгуулахгүй бол шалгалтын комисс F үнэлгээ тавина. Оюутны мэдлэг чадварыг үнэлэх - Оюутанд эзэмшүүлвэл зохих мэдлэг, чадвар, хандлагын төвшинг тухайн хичээлийн хөтөлбөр, стандартад тодорхойлсны дагуу үнэлнэ. - Оюутны мэдлэг, хандлага, чадварын рейтингийг улирлын турш 100 хувийн системээр стандарт үнэлгээгээр үнэлнэ.Тухайн хичээл болон блок, дадлагажигч эмчийн сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадварын рейтингийн үнэлгээ нь явцын 50 хувийн болон шалгалтын 50 хувийн дүн гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Явцын болон шалгалтын үнэлгээний дүнгийн нийлбэрээр тухайн хичээл болон блок, дадлагажигч эмчийн сургалтаар оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын улирлын стандарт үнэлгээг гаргана. Явцын үнэлгээний дүн (50%) Хичээлийн турш багшийн зүгээс оюутны мэдлэгийг дүгнэх үнэлгээ нь 50 хувийн оноотой тэнцүү байх бөгөөд 4 үндсэн 15
  • 16. хэсгээс бүрдэнэ. Энэ нь тухайн хичээлийн онцлогоос хамаарч харилцан адилгүй хувь хэмжээтэй байж болно. Е 50= A1+A2+A3+A4 Үүнд: A1 - хичээлийн ирц-10 A2 - онолын мэдлэгийн түвшин -20 A3 - лаборатори, дадлага, семинарын хичээлийн даалгаварын биелэлт - 10 A4 - бие даан судлах даалгаврын биелэлт – 10 гэх мэтээр хичээл заах багш аль хэсэгт нь ямар үнэлгээ өгөхийг тухайн хичээлийн хөтөлбөр, стандартад нийцүүлэн шийдвэрлэнэ. - Блокын явцын дүнгийн 50 оноо нь блок сургалтанд оролцож байгаа тэнхимүүдийн цагийн оноолтод таарах хувь хэмжээнүүдээс бүрдэнэ. - Хичээл заасан багш сургалтын явцад оюутныг хэрхэн үнэлж байгааг тэнхмийн эрхлэгч хяналт тавьж ажиллана. - Хичээлийн төгсгөлд хичээл заасан багш явцын үнэлгээг оюутан тус бүрээр гаргаж блокын координаторт шалгалт эхлэхээс 3 хоногийн өмнө өгнө. - Явцын үнэлгээний 50 хувийн дүнгээр 30-аас доош хувийн үнэлгээ авсан оюутныг шалгалтанд оруулахгүй. - Явцын дүнгийн амжилтаас хамаарч оюутныг тухайн хичээл, блок болон шугам сургалт, дадлагажигч эмчийн сургалтын шалгалтаас чөлөөлөхгүй. Шалгалтын дүн (50%) - Шалгалтын дүн нь оюутны тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлж улирлын стандарт үнэлгээг дүгнэж гаргахад чиглэгдэнэ. - Хичээл болон блок бүрийн төгсгөлд шалгалт авах ба бүрэлдэхүүн сургуулийн захирлын томилсон шалгалтын комисс болон блокын координатор багш нар шалгалтыг зохион байгуулж, ЭМШУИС-ийн оюутны мэдлэг, чадвар, хандлагыг дүгнэх журмын дагуу үнэлнэ. - Оюутнуудаас авах шалгалтын хуваарийг тухайн сургуулийн блокын координатор, тэнхмийн эрхлэгч нар хийж Сургалтын албатай тохиролцон зохицуулалт хийж шалгалт эхлэхээс 2 долоо хоногийн өмнө багш оюутанд мэдэгдсэн байна. - Оюутан тухайн улиралд судлах нэг хичээлд “Үл тооцов” гэсэн үнэлгээ авсан тохиолдолд шалгалтанд оруулахгүй. 16
  • 17. - Тухайн блокт орж буй хичээлүүдийн аль нэгэнд нь огт суугаагүй, эсвэл тухайн хичээл болон блокын нийт цагийн 20%-д суугаагүй бол шалгалтанд оруулахгүй. - Блок болон уламжлалт сургалтаар хичээллэж байгаа мэргэжлийн салбаруудын хичээлийн шалгалтыг тухайн хичээл, блок сургалтанд оролцсон тэнхимийн багш нар амаар буюу ярилцлага хэлбэрээр, бичгээр буюу сорил, эссе бичүүлэх, ажиглан дүгнэх зэрэг аргуудын оновчтой хэлбэрийг сонгож авна. - Амаар буюу ярилцлага хэлбэрээр шалгалтыг авах тохиолдолд 1 асуултанд хариулах хугацаа 3-5 минут байна. - Сорилоор шалгалтыг авах тохиолдолд 1 сорилыг 1 минут хариулахаар төлөвлөж 100-150 асуулттай сорилоор 1 цаг 40 минут - 2 цаг 30 минут хүртэлх хугацаагаар авах ба сорилын бүтэц нь тухайн блок сургалтанд оролцож байгаа тэнхимүүдийн цагийн оноолтод тохирсон бүтэцтэй байна. Хичээл нөхөн суралцах § Тухайн блок болон хичээлийн лекц, дадлагын нийт цагийн 20 ба түүнээс дээш хувьд нь хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй бол сургалтын хөтөлбөрийн шаардлага хангаагүй гэж үзнэ. 20-оос доош хувьд нь оролцоогүй, хүндэтгэх шалтгаанаар лекц, дадлагын хичээлд суугаагүй бол Оюутны албаны деканы зөвшөөрлийн дагуу тасарсан хичээлийн зохих кредитийг төлбөртэйгээр нөхөн суралцана. § Блок сургалтын хөтөлбөрийн зөрүүг тухайн оюутны сургалтын өмнөх хөтөлбөрийн судалсан хичээлүүдтэй нь дүйцүүлж тооцно. Огт судлаагүй хичээлийг төлбөртэйгээр нөхөн суралцана. § Судалсан хичээлдээ “F” үнэлгээ авсан бол шалгалтыг дахин өгсний дараа блокын дүнг тооцно. § Тухайн хичээлд ноогдох төлбөрийг доорх байдлаар тогтооно. А1 Х= _________ K4 Х - Оюутны нэг кредитийн үнэлгээ A1- Тухайн дамжааны сургалтын жилийн төлбөр К4- Тухайн дамжааны нийт кредит 17
  • 18. Нөхөн суралцах хичээлийн нэг цагийн хөлс нь оюутны 1 кредитийн үнэлгээг лекц, дадлагын ноогдох цагт хуваасантай тэнцүү байна. Шалгалт дахин өгөх • Оюутан улирлын буюу блок, дадлагажигч эмчийн сургалтын • шалгалтанд “F” дүн авсан, шалгалтанд хүндэтгэх шалтгааны улмаас ороогүй бол тухайн шалгалтыг дахин өгнө. • Оюутны албаны деканы баталсан хуваарийн дагуу дахин шалгалтыг явуулна. • Хүндэтгэх шалтгаангүйгээр хуваарьт шалгалтанд ороогүй оюутны үнэлгээг F дүнгээр тооцож дахин шалгалтанд оруулна. • Дахин шалгалтанд орж буй оюутны шалгалтын дүнг сурлагын дэвтрийн дахин шалгалт гэсэн хуудсанд бичиж тэмдэглэнэ. • Тухайн хичээл буюу блок, дадлагажигч эмчийн сургалтын дахин шалгалтыг дараагийн улирлын эхний 3-7 хоногт багтаан зөвхөн 1 удаа өгөх эрхтэй. • Дахин шалгалт өгөх төлбөр нь оюутны 1 кредит цагийн үнийн 10 хувьтай тэнцүү байх ба уг төлбөрийг сургуулийн зохих дансанд хийж, мөнгө тушаасан хуудсыг шалгалтын өмнө шалгагч багшид өгнө. • 60-аас дээш рейтинг оноо авсан оюутнуудыг дүн ахиулах зорилгоор шалгалт дахин өгөхийг зөвшөөрөхгүй. 18
  • 19. II. ЛЕКЦИЙН ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ, ҮНДСЭН АГУУЛГА, АШИГЛАХ НОМ СУРАХ БИЧИГ Бөөр, шээс дамжуулах замын бүтэц: Лекц 2 цаг Бөөр нь хүний биеийн эрхтнүүдээс хамгийн нарийн бүтэцтэй бөгөөд үйл ажиллагааны хувьд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэнд тооцогддог. Биеийн хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангахад бөөрний үүрэг роль нь юугаар ч орлуулж болохгүй чухал эрхтэн юм. Бөөрний бүтэц, үйл ажиллагаа нь харилцан нягт уялдаатай байдаг. Гаднын ба дотоод шалтгаанаар бөөрний макро болон микро бүтцийн өөрчлөлт болоход бөөрний үйл ажиллагаа алдагдаж бие махбодийн гомеостазын хүнд алдагдалд хүргэдэг. Бөөр, шээс дамжуулах замын бүтэц хичээлээр дараахь онолын мэдлэгийг эзэмшинэ. - Бөөрний байрлал, байрлал зүйн анатоми: - Бөөрний макро бүтэц: бөөрний хэлбэр, хэмжээ, жин, бөөрний бүрхүүл, зүслэгээр бөөрний тархилаг болон холтослог давхаргууд, бөөрний үүдэвч, аяганцар, тэвшинцэрийн систем, - Бөөрний цусан хангамжийн байдал: холтослогийн цусан хангамж, тархилагийн цусан хангамж, бөөрний гайхамшигт торлог, Мальпигийн биенцэр, хоёрдогч торлог, - Бөөрний микро бүтэц: бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгж болох нефроны зохион байгуулалт, түүдгэнцэр эндотель эс, суурин мембран, подоцит эсийн бүтэц үйл ажиллагааны онцлог, Сувганцрын хэсгүүд: ойрын болон холын тахир, шулуун сувганцрууд, Генлийн гогцоо, цуглуулах сувганцар, түүдгэнцрийн ойролцоох аппаратын бүтцийн онцлог - Шээс дамжуулах замын бүтэц: шээлэй давсаг, эр, эм шээсний сүвийн бүтэц Ашиглах ном: 1.Хүний бие зүйн лекц Д.Амгаланбаатар, М.Онолбаатар, Б.Дагданбазар, С.Энэбиш, С.Түндэврэнцэн, Д.Цэрэндулам 2001 2002 он х.181-184 2.Гистология Ю.И.Афанасьев и др 1989 стр 598-613 3.Анатомия человека М.Г.Привес, Н.К.Лысенков и др 1985 стр 322-330 19
  • 20. 4.Методическое пособие по практическим занятиям по курсу нормальной морфологий человека Д.Амгаланбаатар, Б.Дагданбазар и др 2001 2002 стр 46-49 5.Хүний биеийн өнгөт зургийн цомог Д.Амгаланбаатар бусад 2002 он х 141, 145-149 зур 186, 193-199 6. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, 9-25х Бөөрний үйл ажиллагааны онцлог, шээс үүсэх механизм, Лекц 2 цаг Бөөр нь бие махбодийн дотоод орчинг / гомеостаз / тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь ус-давсны солилцоо, хүчил- суурийн тогтвортой байдал, азотын солилцоо, цусны даралтын түвшин, эритропоэз, цус бүлэгнэлтийн процесс зэргийг зохицуулахад бөөр оролцдогтой холбоотой. Бөөрний энэ үүрэг нь бөөрний ялгаруулах болон дотоод шүүрлийн үйл ажиллагаагаар зохицуулагдана. Бөөрний гадагш ялгаруулах үйл ажиллагаа нь организмаас гаднын бодисыг тэрчлэн бодисын солилцооны эцсийн хортой бодис, юуны өмнө азотын бодис ба бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд хэрэгтэй боловч биед илүү ихээр бий болсон бодисыг ялгаруулна. Бусад эрхтэн системүүд тухайлбал арьс, ходоод гэдэсний зам, уушги, элэг ямар нэг хэмжээгээр үүнтэй адил ялгаруулах үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Биеэс хөлсний булчирхайгаар ус, хлорт натри, мочевин, шээсний хүчил болон бусад бодисууд ялгарна. Бөөрний ялгаруулах үйл ажиллагаа алдагдахад хөлсний булчирхай түүнийг орлох үүрэг гүйцэтгэнэ. Бөөртэй харьцуулахад биеэс хөлсний булчирхайгаар ялгаруулах ус, давс, азотын солилцооны бүтээгдэхүүн нь ялимгүй юм. Хэвийн нөхцөлд гэдэс ходоодны салстын булчирхайгаар биеэс ус, давс, кальци, магни болон бусад ионууд, зарим уургийн бодис ялгарна. Харин бөөрний өвчний улмаас ялгаруулах үйл ажиллагаа алдагдсан үед азотын солилцооны бүтээгдэхүүн /мочевин/ ялгарч үүний дүнд бөөрний азот ялгаруулах үйл ажиллагааны алдагдал тодорхой хэмжээгээр ээнэгшинэ. Гэдэс, цөсний замаар гаднын олон бодис ялангуяа эмийн бодис ялгаран гардаг. Амьсгалын эрхтэн хүчил суурийн тогтвортой байдал хадгалахад тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Уушгаар их хэмжээний нүүрсний хүчил биеэс ялгарч байдаг. Гэхдээ бие махбодиос гадагшлах ёстой бодисыг ялгаруулах талаар бөөр тэргүүн зэргийн үүрэг гүйцэтгэнэ. Бөөрний ялгаруулах үйл ажиллагаа буурах буюу зогсоход бусад эрхтэн системийн үйл ажиллагаа эрүүл хэвийн байсан ч гэсэн дотоод тогтолцоо гүнзгий 20
  • 21. хямарч цөөнгүй тохиолдолд амьдрах боломжгүй болно. Бөөрний энэхүү үйл ажиллагааг бусад аль ч эрхтэн орлон зохицуулж чадахгүй. - Бөөрөнд анхдагч болон эцсийн шээс үүсэх үйл ажиллагааны онцлог, шээс үүсэхэд оролцож буй физиологийн механизмууд - Түүдгэнцрийн шүүлт явагдах механизм, түүдгэнцрийн шүүгч мембраны үүрэг, түүдгэнцрийн шүүлтийн хурд ач холбогдол, анхдагч шээсний найрлага, сийвэнгийн найрлагаас ялгарах онцлог - сувганцрын эргэн шимэгдэлт,бодисын идэвхитэй, идэвхигүй зөөвөрлөлт, эсрэг зөөвөрлөлт, шүүрлийн үйл ажиллагаа, эцсийн шээсний найрлага, ач холбогдол, Ашиглах ном 1.Бөөрний физиологи Ц.Цэцэгмаа 2001 он х 4-33 2. Хүний биеийн үйл зүй Г.Сүхбат 2002 он х 135-137 3.Физиологийн үндэс Г.Отгон 2001 он х 278-297 4.Физиология человека под.ред. Р.Шмидта 1986,1993 том 2 стр 184-190 5.Human physiology 6. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, 9-25х Ус, давсны солилцоонд бөөрний оролцоо Лекц 2 цаг Бие махбодийн дотоод орчин, ус-давсны солилцоо, хүчил-суурийн тогтвортой байдал, азотын солилцоо, цусны даралтын түвшин, эритропоэз, цус бүлэгнэлтийн процесс зэргийг зохицуулахад бөөр чухал үүрэгтэй. Энэ хичээлээр бие махбодийн ус давсны солилцоо болон түүний зохицуулагад бөөр хэрхэн оролцох талаар судална. - түүдгэнцэр болон сувганцрын үйл ажиллагааны зохицуулга, нөлөөлөх хүчин зүйлүүд - бөөрний түүдгэнцэрт натрийн ионы шүүлт, сувганцрын эргэн шимэгдэлт, - Гипер, гипонатриеми, гипер болон гипокалиеми зохицуулалт - нефроны сувганцарт альдостерон, вазопрессины үйлчлэх механизм Ашиглах ном 1.Бөөрний физиологи Ц.Цэцэгмаа 2001 он х 4-33 2. Хүний биеийн үйл зүй Г.Сүхбат 2002 он х 135-137 21
  • 22. 3.Физиологийн үндэс Г.Отгон 2001 он х278-297 4.Физиология человека под.ред. Р.Шмидта 1986 1993 том 2 стр 184-190 5.Human physiology 6. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, 9-25х Хүчил суурийн тэнцвэрт байдал, зохицуулгад бөөрний оролцоо, алдагдал Лекц 2 цаг Бие махбодийн шингэний доторхи хүчил суурийн тэнцвэрт байдал нь гомеостазын чухал үзүүлэлт болно. Клиникийн практикт энэ тэнцвэрт байдал алдагдснаар амьдралын чухал эрхтэн системүүд тархи, уушиг, бодисын солилцоонд гүнзгий өөрчлөлт орох төдийгүй амь насанд аюултай хүндрэл гарна. - Хүчил суурийн тэнцвэрийн байдлыг хангах бөөрний механизм, бөөрөөр ялгарах хүчил ба эргэн шимэгдэх бикарбонатын хоорондын харилцан хамаарал, - устөрөгчийн ион ба бикарбонатын зөөвөрлөлтийн зохицуулгад нөлөөлөх хүчин зүйлс - хүчил шүлтийн тэнцвэрт байдал алдагдах, бодисын солилцооны гаралтай шүлтшил, үүсэх шалтгаан, бодисын солилцооны шүлтшлийн үед бөөрний гүйцэтгэх үүрэг, - бодисын солилцооны гаралтай хүчилшил, үүсэх шалтгаан, бодисын болилцооны хүчилшлийн үед бөөрний гүйцэтгэх үүрэг, - бодисын солилцооны гаралтай гиперхлоремийн хүчилшил, үүсэх шалтгаан, гарах эмнэл зүйн үр дагавар Ашиглах ном 1.Биологическая химия И. В. Савицкий 1982 стр 433-447 2.Биологическая химия Т.Т.Березов и др 1998 стр 608-624 3.Паталогическая физиология под.ред Н.Н.Зайко 1992 4.Паталогическая фикиология под.ред А.Адо А.С.Новицкии 1994 5. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, Бөөрний дотоод шүүрлийн аппарат, био идэвхит бодис 2 цаг Бөөр нь гадагш ялгаруулах үйл ажиллагаанаас гадна дотоод шүүрлийн үүрэг гүйцэтгэж бөөрөнд биологийн идэвхит бодисууд ялгаруулж тэр нь олон эрхтэн системийн үйл ажиллагаанд нөлөөлнө. 22
  • 23. - Бөөрний дотоод шүүрлийн аппаратын бүтэц зохион байгуулалт, ЮГА, нефроцит, калликреиноцит эсүүд, макула денза, гурмагтикийн эс, АПУД тотолцооны эс тэдгээрийн үйл ажиллагааны онцлог - Бөөрөнд нийлэгждэг биологийн идэвхит бодисууд: ренин, простогландин, калликреин -кинины тогтолцоо, атриопептин, эритропоэтин, цитоксин, уреакиназа тэдгээрийн физиологийн үйлчлэлийн механизм Ашиглах ном 1.Паталогическая физиология под.ред .Н.Н.Зайко1992 2.Паталогическая физиология под.ред .А.Адо А.С.Новицкий 1994 3.Биологическая химия И.В.Савицкий 1982 стр 443-447 4.Биологическая химия Т.Т.Березов и др 1998 стр 608-624 5.Бөөрний өвчний үндсэн хам шинжүүд Ц.Цэцэгмаа 1998 6.Руководство по нефрологии под ред.И.Е.Тареева 1995 2000 7.Патофизиология почки Джеймс А.Шмидт 1999 стр 52-54 8. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, 9-25х Шээсний хам шинж шалтгаан, эмгэг жам Лекц 2 цаг Хичээлийн зорилго: Бөөрний үйл ажиллагааны алдагдлын ерөнхий шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, шээс ялгаруулах үйл ажиллагааны алдагдлын үед шээсэнд гарах тоо ба чанарын өөрчлөлтүүдийн шалтгаан, механизм. Гипер ба гипостенури, полиури, олиглурги, анури, протейнури, гематури, лейкоцитури, глюкозури, цлиндрури, кристаллурийн шалтгаан механизм, шээсний тоо ба чанарын өөрчлөлтийн улмаас бие махбодод гарах бусад эрхтэн тогтолцооны зүгээс гарах өөрчлөлтүүдийг судлах Лекцийн агуулга: Бөөрний үйл ажиллагааны алдагдлын ерөнхий шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, Гипер ба гипостенури, полиури, олиглурги, анури, протейнури, гематури, лейкоцитури, глюкозури, цлиндрури, кристаллурийн хэлбэр, шалтгаан, механизм, шээсний тоо ба чанарын өөрчлөлтийн улмаас бие махбод, бусад эрхтэн тогтолцооны зүгээс гарах өөрчлөлтүүдийг судлах. Ашиглах ном зүй: 1. Ц. Лхагвасүрэн, Т. Зэвгээ, Ц. Цэцэгмаа, С. Мөнхбаярлах Хүний эмгэг үйл судлал – Улаанбаатар 2004. 23
  • 24. 2. Т.Зэвгээ, Ц.Цэрэгмаа, Ц.Лхагвасүрэн. Эмгэг үйл судлалын хураангуй лекц. Улаанбаатар, 1996. 3. Т. Зэвгээ, Ц. Цэцэгмаа, Ц. Лхагвасүрэн. Дадлагын хичээлийн гарын авлага. Улаанбаатар 1993 он, 2003 он, 2007 он 4. Эмгэг физиологийн сорилын эмхэтгэл. Хамтын бүтээл 2001- 2003 он. 5. Патологическая физиология /Под ред. Н. Н. Зайко/, Москва 1992 г 6. Патологическая физиология /Под ред. А. Д. Адо, А. С. Новицкий /, Москва 1994 г. 2001 г 7. Патофизиология /Под ред П. Ф. Литвицкого/, Москва 1997 г. 8. Pathophysiology the Biological principles of disease, Smith. And their, 1989. Бөөр, шээс ялгаруулах эрхтний эмгэг, хам шинжүүдийг оношлох, лабораторийн оношлогооны аргууд 2 цаг Бөөр, шээс ялгаруулах эрхтний эмгэгийн үед илрэх зарим хам шинжүүдийг оношлох, лабораторийн оношлогооны аргууд, тэдгээрийн мөн чанар, шинжилгээний дүнд эмгэг жам, эмнэлзүйн дүгнэлт хийх арга зүйтэй танилцуулахад чиглэнэ. Хөтөлбөрийн агуулга: Бөөрний өвчний үед хийгдэх шинжилгээ 1. Шээсний ерөнхий шинжилгээ 2. Шээсний нэмэлт шинжилгээ: Зимницкий, Амбурже, Нечипоренкийн сорил, преднизолоны сорил 3. Биохимийн шинжилгээ: креатинин, мочевин, уураг, уургийн бүлэг, холестерин, триглицерид, липопротерид, натри, кали, хлор, лактатдегидрогеназа 4. Цусны бүлэгнэлтийн шинжилгээ 5. Иммунологийн шинжилгээ: эргэлдэгч дархан бүрдэл, Ig A M G 6. Шээсний бактериологийн шинжилгээ 24
  • 25. 7. Хоногийн шээсэнд уураг тодорхойлох Шинжилгээнд өвчтөн бэлтгэх, шинжилгээнд сорьц авах, шинжилгээний ерөнхий зарчим, шинжилгээний дүнгийн хазайлтыг илрүүлэх эмнэл зүйн дүгнэлт хийх арга барилтай танилцана. Эзэмшвэл зохих мэдлэг: Бөөрний эмгэгийн үед лабораторийн шинжилгээг сонгох, шинжилгээний бэлтгэл, сорьц авах шинжилгээний дүнд эмнэлзүйн дүгнэлт хийх мэдлэгтэй болно. Эзэмшвэл зохих чадвар: Бөөрний эмгэгийн үед лабораторийн шинжилгээг сонгох, шинжилгээний бэлтгэл, сорьц авах шинжилгээний дүнд эмнэлзүйн дүгнэлт хийх чадварыг эзэмшинэ. Бөөрний эмгэгүүдийн үе дэх цус, шээсний шинжилгээнд гарах өөрчлөлтүүд: a. Цусны дэлгэрэнгүй шинжилгээний дүн, гематологийн анализатор: гистограмм, скатерграммыг унших, эмнэлзүйн дүгнэлт хийх b. Шээсийг уламжлалт микроскопийн болон анализатораар шинжлэх, эмнэл зүйн дүгнэлт хийх Ашиглах ном, хэвлэл 1. Х.Гэлэгжамц Бөөр судлал, 2006 он, Улаанбаатар 57-78 хуудас 2. Kenneth D. Clinical laboratory medicine, 1994, 513-526 pages 3. K.Abirami, SC.Tiwari, Clinical medicine, Urinalysis in Clinical Practice, 40-50 pages Бөөрний шалтгаант даралт ихдэх хам шинж, Лекц 2 цаг Артерийн ихдэлтийг эссенциаль буюу шинж тэмдгийн даралт ихдэлт гэж хуваана. Шинж тэмдгийн артерийн даралт ихдэлтийн шалтгааны 80 орчим хувийг бөөрний эмгэгүүд эзэлж байдаг. Бөөрний эмгэгтэй холбоотойгоор үүсэж байгаа артерийн гипертензийг бөөрний шалтгаант артерийн даралт ихсэлт гэж нэрлэдэг. 25
  • 26. Бөөрний паренхимийн үрэвслийн үед артерийн гипертензийн үүсэх механизмыг биед ус, давс хуралдах, биеэр эргэлдэх цусны хэмжээ огцом ихсэх, зүрхний минутын эзэлхүүн нэмэгдэх, захын судасны эсэргүүцэл ихсэх зэрэгтэй холбон үздэг. БШАДИ-ийн үед илрэх эмнэл зүйн гол шинж нь артерийн даралт ихсэлт юм. Бөөрний эд дэх үрэвслийн процесс идэвхижихэд артерийн даралт ихэснэ. Үрэвсэл намжихад даралт буурна. Бөөрөнд склероз өөрчлөлт ихсэх тутам даралт тогтвортой өндөр түвшинд хүрнэ. Даралт ихсэх үед голдуу амьсгаадах, зүрх дэлсэх, зүрх өвдөх, хөлөөр хавагнах зовиур шаналгаа илэрнэ. Мөн бүсэлхий, нуруугаар өвдөх, шээс улайх шинж тэмдэг илэрч болно. Зүрхний оройн түлхэлт зүүн тийш шилжинэ. Зүрхний авиа бүдгэрэх, II цэг дээр өргөлттэй болох, зүрхний цохилтын тоо олшрох шинж тэмдэг гарна. Бөөрний цуллаг эдийн эмгэгүүдээс архаг гломерулонефрит, архаг пиелонефритийн үед артерийн гипертензи үүсч артерийн даралт ихсэх үндсэн шалтгаануудын нэг болдог. Зарим тохиолдолд архаг пиелонефрит нь артерийн даралт ихсэх байдлаар эхэлдэг. Энэ хэлбэрээр ихэвчлэн залуувтар, дунд насны эмэгтэйчүүд өвчилдөг. Артерийн даралт ихсэхээс гадна бүсэлхий нуруугаар өвдөх бие арзайх, их шээх, арьс хуурайших, шилэн хүзүү хөших, толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Архаг гломерулонефритийн цусны даралт ихсэх хэлбэр олон жилийн турш далд байдлаар явагдаж болно. Ийм тохиолдолд өвчтөний зовиур шаналгаа өгүүллийг сайтар тодруулбал зохино. Энэ хэлбэрийн үед хааяа шээсний өнгө улайх, шээсний хэмжээ өөрчлөгдөх зэрэг өөрчлөлт гарахаас гадна бага залуудаа бөөрний өвчин эмгэгээр өвчилж байсан эсэхийг сайтар тодруулна. Бөөрний судасны эмгэг болох бөөрний артерийн атеросклероз, фибромускуляр гиперплази нь бөөрний судасны шалтгаант артерийн гипертензийн үндсэн шалтгаанууд болно. Бөөрний артерийн атеросклерозийн үед атеросклерозийн товх нь бөөрний артерийн орох хэсэгт үүсч улмаар бөөрний артерийн диаметр нарийсч үүний улмаас бөөрний эдэд очих цусны хэмжээ багасан ишеми болж цусны даралт ихсэх хам шинж үүснэ. Энэ хам шинжээр ихэвчлэн 50–аас дээш насны хүмүүс өвчилдөг. Мөн тархи, зүрхний титэм судасны атеросклероз хавсран явагдаж болно. Өөх тосны солилцоо алдагдан цусанд липид, холестрин, триглицерид ихсэж цус өтгөрөлт үүсч болно. - ренин-ангиотензин-альдостероны системийн идэвхижих биохимийн механизм, ренин-ангиотензин-альдостероны системийн физиологийн үйлчлэл 26
  • 27. - ренопаренхимийн шалтгаан бөөрний гаралтай даралтай даралт ихдэлтийн онцлог, даралт ихдэх эмгэг жам, эмнэл зүйн шинжүүд, оношлогоо, - реноваскуляр шалтгаант бөөрний гаралтай даралтай даралт ихдэлтийн онцлог, эмнэл зүйн шинжүүд, оношлогоо, Ашиглах ном 1.Паталогическая физиология под.ред Н.Н.Зайко 1992 2.Паталогическая физиология под.ред А.Адо А.С.Новицкии 1994 3.Биологическая химия Т.Т.Березов и др 1998 стр 608-624 4.Бөөрний өвчний үндсэн хам шинжүүд Ц.Цэцэгмаа 1998 он х 5.Руководство по нефрологий под ред И.Е.Тареева 1995 2000 6.Патафизиология почки Джеймс А. Шмидт 1999 стр 52-54 7. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, 9-25х 8. Артерийн гипертензийн оношлогоо эмчилгээ Ж.Тамир 2006, Бөөрний өвчний тухай ерөнхий ойлголт, ангилал Лекц 2 Бөөр судлал нь анагаах ухаан, эмнэл зүйн практикт томоохон байрыг эзэлдэг нэн чухал салбар юм. Бөөр нь хүн ба амьтны амьдралын амин чухал эрхтний нэг бөгөөд бие махбодид онцгой үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Тийм ч учраас бөөр өвчилж үйл ажиллагаа нь алдагдахад олон эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа гүнзгий хямралд орж улмаар тэдгээрийн хэвийн ажиллах боломж нь алдагдана. Тэрчлэн олон эрхтэн системийн өвчний үед бөөр өөрөө хоёрдогчоор өвчлөх нь их байдаг. Сүүлийн жилүүдэд бөөр судлалын шинжлэх ухаан үсрэнгүй хөгжиж оношлогоо, эмчилгээний шинэ шинэ дэвшилтэт аргууд эмнэл зүйн практикт олноор нэвтэрч байна. Тухайлбал оношлогоонд удам зүй, иммунологи, иммуноморфологи, цитохими, эсийн молекул-биологийн шинжилгээ, электрон микроскопийн шинжилгээ, радиоизотопийн болон компьютерт томографи, цөмийн соронзон резонансийнтомографи, түүнчлэн эмчилгээнд дархлаа дарангуйлах үрэвслийн эсрэг хүчтэй эмчилгээ, цусны даралт буулгах эмгэг жамын эмчилгээ, бөөрний дутагдлыг эмчлэх шинэ шинэ аргууд бөөр орлуулах болон шилжүүлэн суулгах эмчилгээ бөөр судлалын практикт өргөн нэвтэрч байна. Ашиглах ном 1.Руководство по нефрологии под ред Тареевой 1995,2000 2.Внутренние болезни Т.Р.Харрисон (Перевод английского) 1995 кн. 290-316 3. Дотор эрхтний эмгэг судлалын сурах бичиг 27
  • 28. 2005 хуу.316-330 4. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, 9-25х Бөөр, шээс дамжуулах замын халдварууд, дизурийн хам шинж Лекц 2 цаг Бөөр шээсний замын халдвар нь хүн амын дунд их тархсан өвчин юм. Бөөр шээсний халдварын эмнэл зүйд гол илрэх шинж нь дизурийн хам шинж байдаг. Пиелонефрит халдвараар үүсгэгдсэн амьсгалын замын өвчний дараа 2-р байранд ордог ба бөөрний нийт өвчний 15%-ийг эзэлдэг гэж судлаачид үздэг. Пиелонефрит гэдэг нь өвөрмөц бус нянгаар үүсгэгдсэн бөөрний аяганцар тэвшинцэрийн салст бүрхэвч, завсрын эдийг хамарсан үрэвсэл өвчин юм. Пиелонефритээр эрэгтэй эмэгтэй бүх насны хүмүүс өвчилнө. Гэвч анхдагч пиелоефритээр залуу насны эмэгтэйчүүд илүү өвчилдөг бол хоёрдогч пиелонефритээр ахимаг насны эрэгтэйчүүд давамгай өвчилнө. Хүүхэд насанд охид илүү өвчилж, харин эрэгтэй хүүхдийн өвчлөл бага байдаг онцлогтой. Пиелонефритээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн өвчлөл 5:1 харьцаатай байдаг гэж үздэг. Өвчлөлийн хүйсний ялгаатай байдаг нь шээс бэлгийн замын эрхтэний анатоми, физиологийн онцлог, жирэмслэлт төрөлт, эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн томролт зэрэг олон шалтгаануудаас болно. Эмэгтэйчүүд өвчлөмтгий байдаг нь шээдэг сүвний богинохон байдал, шээсний эргэх урсгал, шээдэг сүвний гадна төгсгөл хэсэгт сапропит нянгууд байдаг, эстрогений дааврын нөлөөгөөр бөөр шээсний замд гардаг өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс болно. Эмэгтэйчүүдийн пиелонефритээр өвчлөх гурван эгзэгтэй үе: охидын бэлгийн бойжилт, нөхөрт гарах (дефлораци), жирэмслэх хүүхэд төрүүлэх үеүүд байдаг гэж үздэг. Пиелонефрит нь нилээд тохиолдолд архаг далд явагддаг, эмнэлзүйн илрэл нь өвчний хэлбэр үе шатаас хамаарч янз бүр байдаг тул эмнэлзүйн оношлолтын түвшин доогуур байдаг. Харин задлан шинжилгээний материалаар тохиолдох пиелонефритийн тоо байнга өндөр байдаг нь үүний баталгаа юм. Эрэгтэйчүүд харьцангуй бага өвчилдөг нь шээс ялгаруулах замын бүтцийн онцлог, түүнчлэн түрүү булчирхайн шүүрэлд агуулагдах нянгийн эсрэг биологийн идэвхит бодистой холбоотой байдаг. Тийм ч учраас эрэгтэйчүүд хоёрдогч пиелонефритээр тухайлбал түрүү булчирхайн үрэвсэл, томролт, бөөр шээсний замын чулуу өвчний үед өвчлөх нь их байна. Пиелонефрит нь хэдийгээр халдвараар үүсгэгддэг өвчин боловч бөөрөнд халдвар орох бүрийд өвчин үүсгэгддэггүй бөгөөд эрүүл хэвийн үед бөөр нянг шүүж ялгаруулах чадвартай байна. Бөөрний эдийн холтослог давхрага нь нянд тэсвэрлэх талаараа тархилаг эдээс илүү 28
  • 29. байна. Тархилаг хэсэг нь осмолярность өндөр, мочевин, шүвтэр их, цус хангамж, хүчилтөрөгчийн дутмагшилтай байдлаас болж халдварт амархан нэрвэгддэг гэж үздэг. Хоёр бөөрийг хамарсан архаг пиелонефритээр олон жил өвчилсний эцэст бөөрний эд хатингиршиж, цусны даралт их өндөр болох улмаар бөөрний архаг дутагдалд хүргэнэ. - Шээс дамжуулах замын өвөрмөц бус нянгаар үүсгэдсэн халдварууд: уретрит, цистит, простатит, эмнэл зүйн илрэл, нөлөөлөх хүчин зүйлүүд - Бөөрний өвөрмөц халдварын шалтгаант үрэвсэл, пиелонефрит өвчний шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, халдвар дамжих зам, - Пиелонефритийн ангилал, эмнэл зүйн илрэл, оношлогооны тактик, шээсний нянгийн шинжилгээ, багажийн шинжилгээнд гарах өөрчлөлтүүд - Бөөр шээс дамжуулах замын халдварын эмчилгээний ерөнхий зарчим, антибиотик, уросептик эмүүдийг хэрэглээ, дахилтаас сэргийлэх Ашиглах ном 1.Руководство по нефрологии под ред Тареевой 1995,2000 2.Внутренние болезни Т.Р.Харрисон (Перевод английского) 1995 кн. 290-316 3. Дотор эрхтний эмгэг судлалын сурах бичиг 2005 хуу.316-330 4. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, 9-25х Бөөрний түүдгэнцрийн гэмтлийн хам шинж - Бөөрний түүдгэнцрийг гэмтээж явагддаг өвчнүүд, түүдгэнцрийн анхдагч болон хоёрдогч эмгэгүүд (холбогч эдийн, аутоиммуны, бодисын солилцооны эмгэгүүд), - Түүдгэнцрийн эмгэг үүсэж хөгжихөд иммунологийн орчин үеийн ойлголт, дархлалын механизм, иммунологийн шинжилгээнд гарах өөрчлөлт - Түүдгэнцрийн эмгэгийн гистоморфологийн хэлбэрүүд, эмнэл зүйн онцлог, эмнэл зүйн хэлбэрүүд - Түүдгэнцрийн эмгэгийн оношлогоо, шинжилгээнд гарах өөрчлөлтүүд, - Стеройд болон стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд, тэдгээрийн фармакодинамик, фармакокинетик, гаж үйлдэл, Ашиглах ном 29
  • 30. 1.Руководство по нефрологии под ред Тареевой 1995,2000 2.Внутренние болезни Т.Р.Харрисон (ревод английского)1995 кн. 290-316 3.Фармакология ДАХарькевич 1999,стр;347,,496-537 367 4. Дотор эрхтний эмгэг судлалын сурах бичиг 2005 хуу.289-316 5. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006,   Бөөрний сувганцар-завсрын эдийн үрэвсэл Лекц  2     Бөөрний эд эсэд шууд нөлөө үзүүлдэг төрөл бүрийн эмийн болон химийн бодисын хордлого, өвчин намдаагч эмүүд, дааврын бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүд, циклоспорины бүлгийн эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэх болон лити, кадми, хар тугалга зэрэг хүнд металлаар хордох, хорт хавдар, халдвар зэрэг олон шалтгаанаар үүсдэг. Архаг тубулоинтерстициал нефритын эмгэг жам хордлого-харшлын механизмаар тайлбарлагдана. Хордлого болон бодисын солилцооны өөрчлөлтийн улмаас бөөрний сувганцрын эпителийн эсэд эмгэг өөрчлөлт үүсдэг. Үүний улмаас лимфогистоцитийн нэвчдэс үүсгэж энэ нь бөөрний завсрын эдэд аажмаар склерозын процессыг үүсгэнэ. Энэ эмгэгийн үед бөөрний завсрын эд ихээр гэмтэж судас гиалинждаг байна. Зарим үед архаг тубулоинтерстициал нефрит нь тархилаг давхрагын хөхлөгийн архаг үхжилтээр илэрдэг. Энэ өөрчлөлтийн үед бөөрний тархилаг давхрагад гол өөрчлөлт гарах бөгөөд түүдгэнцрийн гогцооны эпителид үхжил үүсч, өргөссөн сувганцруудад эсийн болон гиалинан бортгонцрууд ихээр үүсч бий болно . Ашиглах ном 1.Руководство по нефрологии под ред Тареевой 1995,2000 2.Внутренние болезни Т.Р.Харрисон (ревод английского)1995 кн. 290-316 3.Фармакология ДАХарькевич 1999,стр;347,,496-537 367 4. Дотор эрхтний эмгэг судлалын сурах бичиг 2005 хуу.289-316 5. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, Бөөрний эмгэгийн патоморфологийн өөрчлөлтүүд Лекц 2 цаг Бөөрний түүдгэнцрийн ба сувганцрын, завсрын эдийн эмгэг судлалын өөрчлөтийн мэдлэг ба эрхтэн эдийн түвшинд таних чадвар эзэмшинэ. Бөөрний өвчнүүдийн бүтэц зүй, тэдгээрийн өрнөх механизмыг эмнэл зүйтэй холбон суурь ойлголттой болно. 30
  • 31. - Цочмог, түгмэл, үржилт гломерулонефритийн үед илрэх бөөрний макро, микро өөрчлөлт - Цочмогдуу гломерулонефритийн өөрчлөлт - Бөөрний түүдгэнцрийн өвчнүүдийн үеийн дархлал бүрдлийн бүтэц зүйн өөрчлөлт - Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвслийн макро, микро өөрчлөлт - Бөөрний сувганцрын цочмог үхжил, түүний бүтэц зүй - Нефроз хам шинжийн өвчнүүд: липоид нефроз, мембранжилт нефритийн бүтэц зүй - Цочмог, архаг пиелонефрит, бөөрний архаг дутагдлын бүтэц зүй Ашиглах ном 1.Үзүүлбэрт эмгэг судлал Л.Галцог 2002 он х; 598-603, 606-616 2.Эрхтэн тогтолцооны эмгэг Л.Галцог 2001,х: 60-66 3. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, Бөөр шээсний замын чулуужилт өвчин, унжилт Лекц 2 цаг Чулуужих өвчин Эрэгтэйчүүдэд 15% илүү тохиолддог. Нөлөөлөх хүчин зүйлд: • удамшлийн хүчин зүйл • конституци • хөдөлгөөний хомсдол • шингэн бага хэрэглэх • эмийн буруу хэрэглээ • зөв бус хоололт • хоол боловсруулах эрхтний эмгэг (Кроны өвчин) • бодисийн солилцооны эмгэг • үрэвсэлт өвчнүүд Чулуу эрдэсээс бүрдэх бөгөөд 2,5 – 5 % органик гаралтай байдаг. Бүтэц: • кальцийн оксалат-моногидрат, кальцийн оксалат-дигидрат ( 70 %) • кальцийн фосфат ( 10 %) • магни аммонийн фосфат = струвит (үрэвсэлийн гаралтай) ( 5 %) • шээсний хүчлийн чулуу ( 15 %) 31
  • 32. • цистины чулуу ( 1 %) Чулуужилт өвчний бодисийн солилцооны хямрал: • оксалури • гипервитаминоз Д • гиперпаратиреодизм • бөөрний түүдгэнцэрийн ацидоз • гипоцитратури • гиперурикозури • уреаза ялгаруулагч нянгын гаралтай халдвар • цистинури • шалтгаан тодорхойгүй оксалури Кальцийн чулуу: Суурь: гиперкальцури / гипероксалури Гиперкальцури : шалтгаан тодорхойгүй оксалури, амьтаны гаралтай уураг (гипоцитратуритэй үед), давс их хэрэглэх, гипервитаминоз Д, анхдагч гиперпаратиреодизм, иммобилизаци, бөөрний түүдгэнцэрийн ацидоз Гипероксалури: гэдэсний ханаар шимэгдэх нь нэмэгдэх, малабсорбици Кроны өвчин) эсвэл кальци багатай хоол хүнс хэрэглэснээр оксалатын шимэгдэлт ихсэнэ. Гиперурикозури: мах, дотор мах, хиам их хэрэглэснээр шээсний хүчлийн талстууд үүсэж кальцийн оксалатын чулуу үүснэ. Магни аммонийн фосфат = струвит/үрэвслийн гаралтай чулуу Шалтгаан: уреаза ялгаруулагч нянгын гаралтай халдвар (протеус, клебселл). . Шээсний хүчлийн чулуу: Шалтгаан: гиперурикозури, шээс хүчиллэг байх, гиперурикеми (тулай) Бөөр шээлгүүрийн чулуу Шинж тэмдэг: ууцаар өвдөх, хатгаа, хэвлий гэдсээр өвдөх, огих ,бөөлжих, халуурах, чичрэх, дагжих, үжил, цусаар шээх, төмсөг рүү хатгах, шээс ойрхон хүрэх. Шээлгүүрийн чулууны үед үүссэн хатгаа нь физиологийн нарийсалттай (тэвшний гарах, судастай огтлолцох , шээлгүүрийн гарах ) хэсэгт байрладаг. Оношлогоо: • ШЕШ: микрогематури • хэт авиа: чулууны байрлал, тэлэгдэлт, аяганцарын байрлал, хэлбэр • рентген (эсрэг заалт: судасар хийх, харшил, гипертиреоз, бөөрний дутагдал,хатгаа ) эсвэл өгсөх пиелограмм Чулууны байрлал: аяганцар, тэвш, шээлгүүрийн чулуу, шүрэн хэлбэрийн чулуу. 32
  • 33. Эмчилгээ: 1. урьдал эмчилгээ: • өвдөлт намдаах, антибиотик, бөөрнөөс шээс гадагшлуулах арга хэмжээ, сепсис- нефрэктоми • 4 мм хүртэлх чулуу өөрөө гарах тул өвчин намдаах эмчилгээ л хийнэ. 2. дараагийн шатны эмчилгээ: Шээсний хүчлийн чулууны үед шингэн их уух, шээсийг цитратаар (7,2-7,4) хүртэл шүлтлэг болгож химийн литолиз хийнэ.Том хэмжээний чулуутай үед (бөөрөнд хатгалт хийж чулуу бутлах, Нефрэктоми, Резекци, Пиелолитоми, Нефролитоми) хийнэ. Чулууны метаплакси = чулуу дахин үүсэхээс сэргийлэх: • уух шингэнг нэмэх • хоолны дэглэм сахих • халдварын голомтыг арилгах • шээсний хүчиллэг орчинг өөрчлөх. Давсагны чулуу Ихэвчлэн хөгшин хүмүүст тохиолддог. Нөлөөлөх хүчин зүйлд: • шээсний гарцын хямрал ( ТБХХ, сүвний нарийсалт, мэдрэлийн гаралтай шээсний гарц өөрчлөгдөх) • давсагт гадны биет байх ( катетер, спираль) Шинж тэмдэг: полакури, шээх үед өвдөх, цусаар шээх, шээсний эрч сулрах Оношлогоо: хэт авиа, рентген, дуран Эмчилгээ: Давсагны чулууг нээлтэй болон дурангын мэс заслаар авна. Бөөр унжих өвчин   Бөөр хэвийн байрлалаас илүү хөдөлгөөн хийх эмгэг.Эмэгтэйчүүдэд илүү. • физиологи /хөдлөхөд 1,5-2 см, амьсгалахад 4см / • эмгэг хөдөлгөөн /4-5 см-ээс дээш / Шалтгаан • гэмтэл • турах • хэвлийн эрхтний тонус сулрах Оношлогоо: 1. Зовиур шаналгаа ( өвдөлт,гематури,АД ихсэх) 2. бодит үзлэг 33
  • 34. 3. Шинжилгээний арга • ЦЕШ • ШЕШ • ЭХО • экс/урограмм • бөөрний тойм зураг • Селектив ангиограмм • Динамик сцинтографи Ялган оношлогоо: • дистопи • хавдар Эмчилгээ: Эмийн эмчилгээ/ шинж тэмдгийн/ мэс заслын эмчилгээ/бөөр сойх/ Ашиглах ном: 1.Рузоводство по урологии Н.А.Лопаткин 1998 2.Амбулаторная урологии В.С.Карпенко и др 1980 3.Үзүүлбэрт эмгэг судлал Л.Галцог 2002 он, 598-603,606-616 4.Эрхтэн тогтолцооны эмгэг Л.Галцог 2001 он, 60-66 5. Бөөр судлал, Х.Гэлэгжамц бусад 2006, Бөөр шээсний замын усжилт, гаж хөгжлүүд Лекц 2цаг Бөөрний усжилт • бөөрнөөс шээс гадагшлуулах үйл ажилгааны хямрал • тэвшний даралт >15см у.б.д • сөргөө • ишеми • атрофи Ангилал: • төрөлхийн /анхдагч • олдмол/ хоёрдогч Эмнэл зүй: • шинж тэмдэггүй/ ихэвчлэн/ • ууцаар өвдөх • үүсгэвэр сүврэгдэс доор тэмтрэгдэх • цусаар шээх • халууралт Оношлогоо: • хэт авиа • шээсний шинжилгээ • рентген/ тойм, экс.урограмм, өгсөх урограмм / 34
  • 35. • цөмийн шинжилгээ Эмчилгээ: • шалтгааныг арилгах • нефрэктоми/ пионефроз, үжлийн үед/ • хатгалт хийж нефростом тавих/ хатгаа+халууралт/ • бөөрөнд дэгээ гуурс тавих • пиело,- уретероплстик Бөөрний гаж хөгжил Ангилал: 1. тооны 2. хэмжээний 3. байрлалын 4. хоорондоо харьцах байдлаар 5. бүтцийн гажиг 1.Тооны гажиг: • Аплази: Вольфийн гуурсийн хөгжлийн явц зогсох эсвэл огт байхгүйгээс үүсдэг.Ихэвчлэн шээлгүүр, түүний суваггүй байдаг. • 2-лосон бөөр: бөөр харьцангуй том, нийлсэн хэсэгт заагтай,дээд хэсэг нь харьцангуй жижиг, артери нь 2-лосон, зарим тохиолдолд тэвш, шээлгүүр нь салаалсан байдаг. • Нэмэлт бөөр: цөөн тохиолдох ба харьцангу доор байрлаж, шээлгүүр нь эмгэг байрласнаас шээс мэдэээгүй гоождог. Хэмжээ нь жижиг байна. 2.Хэмжээний гажиг: • Гипоплази: хэвийн гистологи бүтэцтэй, үйл ажиллаганы хувьд алдагдаагүй жижиг бөөр, ихэвчлэн нэг талдаа байдаг. 3.Байрлалын гажиг: • Дистопи: анхдагч бөөрний аарцагын хөндийгөөс бүсэлхий рүү шилжих хэвийн хөдөлгөөн алдагдснаас үүсдэг. Хэдийн чинээ доор байрлана төдий чинээ эргэлтийн үйл ажилгаан нь алдагддаг. Дотор нь: цээжний хөндийн , бүсэлхийн, ташааны, аарцагын гэж хуваана. 4.Хоорондоо харьцах: 2 бөөр хоорондоо бөөрөөрөө нийлсэн байдлаар нь L, S, тах хэлбрийн гэж хуваадаг. Хөдөлгөөнгүй, олон артеритай, том судаснууддаа ойр байрладаг. 5. Бүтцийн гажиг: • Дисплази • Рудимент бөөр • Давжаа бөөр • Мультикистоз • Энгийн том уйланхай 35