More Related Content Similar to Lecture 14,15,16 (20) Lecture 14,15,161. Улаанбаатар Их Сургууль
Бизнес менежментийн тэнхим
Хичээлийн нэр
Лекц :№ 14,15,16
Сэдвийн нэр: Аялал жуулчлалын үндсэн бүсүүд,
бүсчилсэн хөгжил
Хичээлийн кредит: 3кр
Хичээлийн индекс: ВА335
Судлах анги: АЖМ-3
2. Аялал жуулчлалын үндсэн бүсүүд,
бүсчилсэн хөгжил
Монгол
улсад
аялал
жуулчлалыг
хөгжүүлэх зорилгын үүднээс Монгол улсын
Засгийн Газраас Аялал жуулчлалыг бүсчлэн
хөгжүүлэх тогтоолыг 1997 онд гаргаж
баталсан байна. Энэ тогтоолд Монгол улсад
аялал жуулчлалын үндсэн 7 бүсийг бий
болгон хөгжүүлэхээр тогтжээ.
3. Энэхүү бүсүүд нь:
• Хөвсгөлийн бүс
• Орхон голын хөндийн бүс
• Говийн бүс
• Дорнод бүс
• Гурван голын савын бүс
• Алтай хангайн бүс
• Төвийн бүс
4. 2006 онд Монгол улсын засгийн газраас
бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийн
хүрээнд
аялал
жуулчлалын
бүсийн
хөгжлийн
хөтөлбөрийг
батлаж,
уг
хөтөлбөрт аялал жуулчлалын бүсийг хил
хязгаарын дахин төлөвлөж 5 бүс нутагт
хуваан авч үзсэн байдаг.
5. Үүнд:
• Аялал жуулчлалын баруун бүс
• Аялал жуулчлалын хангайн бүс
• Аялал жуулчлалын төв буюу Улаанбаатар
хот орчмын бүс
• Аялал жуулчлалын говийн бүс
• Аялал жуулчлалын зүүн бүс нутаг
6. Баруун бүсэд унаган төрхөөрөө байгаа
онгон дагшин уулс, хангай, говь цөл
хосолсон үзэсгэлэнт сүрлэг байгаль, олон
үндэстэн ястны өвөрмөц ахуй, зан үйл,
түүх, соѐлын эртний дурсгалууд зэрэг
дотоод, гадаадын зочид жуулчдыг татах
ихээхэн нөөц боломж байна.
7. 1996 онд ЮНЕСКО-гоос Ховд хотын
дэргэдэх Ямаат-Улаан гэдэг нүцгэн улаан
буурал уул, Манхан сумын нутаг дахь Хойд
Цэнхэрийн агуй, мөн дархан цаазат
Отгонтэнгэр уулыг “Дэлхийн гайхамшигт
үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн
соѐлын өвд бүртгэж авсан байна.
8. 1997 онд Увс нуурын ай савын Дархан
цаазтай газрыг дэлхийн шим мандлын нөөц
газрын
сүлжээнд
хамруулан
авчээ.
Улаангом хотын дэргэдэх Чандмань Улаан
уулын археологийн олдвор нь эртний түүх,
соѐлын нандин өвд зүй ѐсоор тооцогддог
Монгол
орны
баруун
хязгаарын
үзэсгэлэнт байгаль, баруун Монголын олон
ястны амьдрал ахуй зэргийг сонирхуулах
өргөн боломжтой
9. Зэгс, хулсан шагшуурга дунд завиар
аялан, ховор жигүүртэн шувууд болон усны
амьтдыг үзэх, загасчлах чиглэлээр Увс нуур,
мөн Хар-ус нуурын өмнөд эргээр аялал
жуулчлалын бааз байгуулах нөөц байна.
Мөн Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн
Алтай Таван богд, Цамбагарав, Цэнгэл
хайрхан, Мөнх хайрхан, Цагаан дэглий,
Цагаан шувуут, Түргэний нуруу, Хархираа
зэрэг өндөр уулсад уулын спорт, Тэс
Түргэн, Хархираа,
11. Хангайн бүс нь түүх, соѐлын дургалт
болон байгалийн үзэсгэлэнт газрууддаа
түшиглэн
дотоод,
гадаадын
аялал
жуулчлалыг хөгжүүлэх маш тохиромжтой
нутаг юм.
12. Хөвсгөл аймагт байгалийн шинжлэл,
амралт, шашин, соѐл, спортын болон
өвөрмөц сонирхлын, Орхон,Булган аймагт
бизнес, амралт сувилал, спортын болон
морин аяллын, Архангай, Өвөрхангай
аймагт түүх, соѐл иргэншил, байгаль
судлал, амралт сувилал, морин аяллын,
Баянхонгор аймагт рашаан, сувилал, спорт
аяллыг түлхүү хөгжүүлэх боломжтой.
13. Төвийн бүсийн ойт хээр, тал хээр, говь хосолсон
өвөрмөц экосистем, шашин, түүх, соѐлын баялаг өв,
тэдгээрийн
аялал
жуулчлалын
үнэ
цэнийг
тодорхойлосны үндсэн дээр Сэлэнгэ, Дархан-уул,
Дорноговь аймагт түүх, соѐл, хот, суурин, худалдаабизнесийн чиглэлийн, Төв, Дундговь, Өмнөговь,
Говьсүмбэр аймагт амралт сувилал, спорт аялал,
ардын урлаг / уртын дуу/, нүүдлийн соѐл иргэншлийн
чиглэлийн аялал жуулчлалын бүс нутгийг бий
болгож, тэb дгээрийг УБ-ын болон Хангайн бүсийн
аялал жуучлалын төвүүдтэй зам, тээвэр, холбоо
мэдээлэл, маршрутын нэгдсэн сүлжээгээр холбон
хөгжүүлнэ.
15. Зүүн бүс нутагт Хэнтий, Хянганы нуруу,
Дорнод аймгийн хойд хэсэг болон
Дарьгангын байгалийн цогцолбор газар,
Мэнэнгийн тэгш тал, Буйр нуур, Хэрлэн,
Онон, Хурх, Улз, Халх, голын сав нутгийн
байгалийн үзэсгэлэнт нутаг, Гурваннуур,
Хөдөө арал зэрэг Эзэн Чингис, Их хаадын
түүх, үйл амьдралтай холбоотой газар
нутаг, Чингисийн хөшөө,
16. Дундад зууны үеийн нүүдэлчин Монгол
угсаатны түүх, соѐлын дурсгал болох хүн
чулуун хөрөг, урлал, эртний хүний булш,
Бунхан, сүг зураг, зэрэг түүх, соѐлын
дурсгалт зүйлс ихтэй. Иймд энэ бүс нутагт
аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх
салбарын нэг болгон хөгжүүлэх боломжтой
юм.
17. Улаанбаатарын бүс өнөөдөр Монгол Улсад
гадаадын жуулчид орж, гарах гол төв юм. Үүний
зэрэгцээ энд аялал жуулчлалын салбарыг
хөгжүүлэхэд нэн түрүүнд шаардлагатай байдаг
зам тээвэр, эрчим хүчний дэд бүтэц, зочид буудал,
үзвэр үйлчилгээний газрууд, дэлхийн бусад
орнуудтай
холбогдсон
банк
санхүүгийн
үйлчилгээ, өндөр хурдны холбоо мэдээллийн
сүлжээ харьцангуй илүү хөгжсөн.
18. Гэсэр сүм, Дамбадаржаа хийд, мэгжид
Жанрайсэг дацан, Гандантэгчинлэн хийд, Чин ван
Ханддоржийн өргөө, Монголын Үндэсний
түүхийн музей, Байгалийн музей, Занабазарын
урлагийн музей, Цэргийн музей, Дүрслэх
урлагийн музей, Улсын төв номын сан зэрэг
гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан
түүх, соѐлын дурсгалт газрууд олон байдаг.
19. Цэнгэг устай нуур, байгалийн үзэсгэлэн
бүхий Хөвсгөлийн бүсэд завиар аялах,
загасчлах, үзэсгэлэнт байгаль, ан амьтан,
шувуу ажиглах, өвлийн улиралд цана,
тэшүүр,уулын цанын спортыг хөгжүүлэх,
дархад, цаатан ардын амьдрал ахуй, зан
заншил,
соѐл,
цааны
аж
ахуйтай
танилцуулах ХӨВСГӨЛИЙН БҮС.
20. Энэ бүс нутагт үзэх байгаль, түүхий гол
үзмэрүүд нь:
Хөвсгөл нуур. Монгол орны нутгийн
хойд хэсэгт Хорьдол Сарьдаг уулын шовх
оргилт салбаруудаар хүрээлэгдэн далайн
түвшнээс дээш 1624 м өндөрт 2620 ам км
талбайг эзлэн Мөрөн хотоос 102 км зайд
оршино. Хөвсгөл нуур нь хойноосоо урагш
134 км, өргөөшөө 39 км бөгөөд энэ нуурт
5300 ам км талбайгаас усжих 46 гол, горхи
цутгаж ганцхан Эгийн гол эх авч урсана.
21. Хөвсгөл нуур нь Төв Азийн хамгийн гүн
/262м/ нуур бөгөөд түүний усны нөөц нь
380 шоо км юм. Усны нөөцөөрөө Азид 2-рт,
Дэлхийд 14-рт орох бөгөөд дэлхийн цэнгэг
усны 1 хувийг агуулдаг. Хөвсгөл нуурын ус
нь гайхмаар тунгалаг цэнгэг юм.
22. Б. Дархадын хотгор. Хорьдолсарьдаг,
Улаантайга
уулуудын
хоорондуур
уртрагийн дагуу 100км үргэлжлэн тогтсон
их хотгор газар. Энд Цагаан нуур зэрэг
олон нуур, гол, горхи, ус намаг, ой хөвч бий.
Цагаан нуур нь энд орших Тарган, Хармай
зэрэг олон нуурын хамгийн том нь бөгөөд
64 ам.км талбайтай.
23. Монголын эртний түүх, соѐлын ховор нандин
дурсгал, үзэсгэлэнт байгаль, Орхон голын
бүсэд Монголын эртний олон овог аймаг, улс
гүрний үлдээсэн түүх соѐлын дурсгалт зүйл,
хот балгасын туурь, хөшөө, Монголын модон
сийлбэрийн урлаг, эртний уран барилгын
дурсгал, монголын ард түмний ахуй соѐл, зан
үйлтэй танилцуулах, морь, сарлаг унуулах,
загасчлах, рашаан эмчилгээ сувилгаа хийлгэх,
байгалийн элдэв сонин тогтоц, үзэсгэлэнт
газрыг үзүүлэх чиглэлтэй ОРХОН ГОЛЫН
ХӨНДИЙН БҮС.
24. Энэ бүс нь Монголд аялж буй жуулчдын
дийлэнх хэсэг нь аялдаг бүс нутаг ба
одоогийн байдлаар 70 гаруй жуулчны бааз
үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүсийн
голлох үзмэрүүд нь
25. А. Элсэнтасархай. Батхан уулын баруун урд
хажуугаас эхлэн баруун хойшоо Хөгнөхаан
уулын
баруун
талаар
80-аад
км
үргэлжилсэн манхт элсийг огтлон гарах
зам. Энэ элс нь Монгол элс, Хөгнө-Тарнын
элс гэж нэрд гарсан бөгөөд бургас, яргай
зэрэг бутлаг ургамалтай.
26. Б. Эрдэнэзуу. 1585 онд Монголын Автай
сайн хааны санаачлагаар эртний монголын
нийслэл Хархорум хотын туурийн дэргэд
байгуулагдсан үндэс суурь нь эрт тавигдсан
Монголын шарын шашны анхны хийд юм.
27. 1944 онд улсын хамгаалалтад авсан.
Эрдэнэзуу нь хааш хаашаа 400 м тэг
дөрвөлжин хэрэмтэй. Хэрэмний 4 зүгт
хаалгатай. Хэрэмний тал бүрд 25, дөрвөн
өнцөгт нь тус бүр 2, бүгд 108 суваргатай.
1658 онд Эрдэнэзуугийн хэрмийн гол
чуулганд зориулж барьсан 20 м голчтой
Бат-Өлзий гэдэг гэрийн шал бий.
28. В.Хархорум хот нь Монголын Эзэнт улсын
нийслэл байв. Хархорин хотыг эртний
Уйгар улсын үед 9-р зуунд байгуулагдсан
гэж бас үздэг. Хархорин хотод 1220 оноос
хойш Чингис хаан, Өгөдэй хаан, Гүюг,
Мөнх нар сууж төр барьж байсан.
29. Г. Хужиртын рашаан сувилал. Өвөрхангай
аймгийн Хужирт сумын төв дээр Хужирт
голын эрэг дээр далайн түвшнээс дээш 1660м
өндөрт оршдог рашаан. Гидрокарбонатсульфат, натри, хүхэрт устөрөгч, цайрын
хүчил, фторын найрлагатай. Бөөр нуруу, үе
мөч, элдэв бэртэнгэ гэмтэл, тахир дутуу, зүрх
мэдрэлийн зэрэг олон өвчнийг анагаахад
хэрэглэнэ.
30. Д. Орхон гол. Хангайн гол эх нуруунаас эх
аван 1124 км урсаад Сүхбаатар хотын
дэргэд Сэлэнгэд нийлэх том гол. Хангай,
Хэнтийн уулсаас эх авах Туул, Ерөө зэрэг
олон том голууд цутгана.
31. Е. Улаанцутгалангийн хүрхрээ. Орхон
голын баруун гарт цутгах Улаан голд үүссэн
20 гаруй м өндрөөс буух 10 орчим м өргөн
хүрхрээ юм. Энэ хавьдаа Орхон гол нь 20
гаруй м өндөр ханан эгц хүрмэн чулуун
хавцал дундуур урсах бөгөөд энэ хавцал
уруу Гятрууны нуруунаас эх авсан улаан
гол буухдаа энэ хүрхрээг үүсгэжээ.
32. Улаан голын ус цагийн удаанд хүрмэн
чулуун тавцанг идэн ухраасаар одоо
хүрхрээ нь Орхон голоосоо 100 орчим метр
холджээ. Орхон гол нь Гятрууны нуруунаас
Хархорин сум хүртлэх 130 км газарт галт
уулын хүрмэн чулуун дундуур урсдаг
33. Ё. Найман нуур. Өвөрхангай аймгийн төв
Арвайхээрээс 116 км, Уянга сумын төвөөс
баруун хойш 50 км зайтай Хангайн гол
нурууны хэсэг Ивийн уул, Ширээтийн
давааны араар Орхон голын эхэнд 2200
орчим метр өндөрт орших хоорондоо
холбоотой Ширээт, Бугат, Халиут, Хаяа,
Шанаа, Дөрөө, Хүйс, Шанага, Бага гэдэг 9
нуур. Шанага нуур нь жижиг учраас
Найман нуур гэж нэрлэжээ.
34. Найман нуур нь Хангайн гол нурууны
Гятруун, Ивийн, жаргалантын ба Намхайн
нурууны шинэсэн их тайгад өндөр сүрлэг
уулсын ам хөндийн хаяа хажуу руу түрэн
шахаж ороод уулынхаа их ойг усандаа уруу
харуулан
буулгаж
хараад
ханашгүй
үзэсгэлэнг бий болгожээ.
35. Ж. Чинтолгой. Дашинчилэн сумын төвөөс
зүүн хойш 18км-т орших Х зууны Хятан
улсын хотын хэрэм. Хожим энд XYII зууны
Цогт хун тайжын цэргийн хүрээ байсан,
түүний үлдэгдэл, харуулын индэр болгож
орой дээр нь босгосон чулуун толгой овоо
бий.
36. Энэ чулуун овоо нь сууриараа 40-өөд
метр диаметртэй, өндөр нь 30-аад метр
байсан болуу гэмээр юм. Уулаас чулуу зөөж
босгосон харуулын овоо юм. Үүнийг 1998
онд улсын тусгай хамгаалалтад авчээ
37. Ж. Цогт тайжийн цагаан байшин. Чин
толгойн хэрэмнээс зүүн хойш /20 гаруй км/
Дашинчилэн сумын Халдунзүрх ууланд
Туулын хөндийд оршино. Энэ нь Цогт Хун
тайжийн ээж Мадай Тайгалхатны өргөө
номын сургууль байсан цагаан ордны суурь
юм.
38. Одоо байшингийн хана, 5 м орчим өндөр
чулуун тавцан бичигт хөшөө байна. Цогт
тайж бол XYII зууны үеийн монголын эх
оронч хүн билээ. 1601 оноос барьж эхэлсэн
энэ дурсгалыг байгуулсан түүхийг Монгол,
Хятад бичгээр бичсэн бичиг бүхий чулуун
хөшөө нь энэ харшнаас баруун тийш холгүй
бий.
39. Эх газрын говийн байгаль, ан амьтантай
танилцуулах, говийн унаган төрхөөрөө байгаа
эмзэг онгон байгаль, ургамал, цаг уур, байгалийн
элдэв сонин тогтоц, үзэгдэл, ховор амьтан
ажиглах, эртний шим ертөнцийн үлдэгдэл,
палеонтологийн
олдворуудын
судалгааны
талбарыг үзүүлэх, зөвшөөрөгдсөн зарим ан
амьтанг агнуулах, тэмээ, ямааны аж ахуйтай
танилцуулах ГОВИЙН БҮС.
40. Энэ бүс нутагт үзэх байгаль, түүхий гол
үзмэрүүд нь:
А. Баянзаг. Булган сумын төвөөс зүүн
тийш ойрхон оршино. Энд хүн олон
үедамжин
суурьшиж байсныг гэрчлэх
түүхийн ховор нандин олдвор болох шинэ
чулуун зэвсгийн үеийн дурсгалын зүйл их
олддогоороо дэлхийд алдартай.
41. 1922 онд Дэлхийд анх удаа үлэг
гүрвэлийн 10-15 см өндөг олсон. Энэ нь
үлэг гүрвэл өндөг төрүүлдэг юм гэдгийн
анхны баталгаа болсон.
АНУ-ын
жуулчин
Рой
Эндрюс
Монголын говиор хэдэн удаа аялж олдвороо
70 тэмээнд ачин буцсан байна.
42. Б. Ёлын Ам. Даланзадгад хотоос баруун
урагш 62 км зайтай орших 2815 м өндөр
оргил бүхий Зүүнсайхан уулыг хойшоо
сэтлэн урссан голын тектоник гаралтай
бачуу, хавцалд
үүсчээ.
43. Голын арай тавиу хэсэгт цайран байгаа
зузаан мөсөн доогуур горхи хоржигнон
урсах нүхээр хүн нэвтрэн гарна. Мөс нь
хайлалгүй намрын цастай зйлгаж жил
өнжих нь их байдаг. Энэ ам төв хэсэгтээ
200 орчим м өндөр цавчим элгэн хадан
ханатай. Энэ уулыг 1965
оноос эхлэн
улсын хамгаалалтад авсан.
44. В. Хонгорын Элс. Өмнөговь аймагт орших
Сэврэй, Зөөлөн уулын араар 180 орчим км
үргэлжилсэн, 3-15 км өргөн, өвс ургамалгүй
гөлөөн манхт сул элс юм. Сэврэй уулын
зүүн суга дээрээс энэ элсийг харахад үтрэм
дээр улаан буудай нуруулдсан мэт хөндлөн
зурайсан урт нуруу улайран хонгортон
харагдах нь нэн сонин.
46. Хэрмэнцав нь Тосонбумбын нурууны
баруун хойд салбар болох Шариг,
Шаригийг Сондог уулын баруун хойд
бэлийн үзүүр болж 1000 орчим метр өндөрт
орших баруун хойшоо Ингэнэ хөөврийн
говь руу хандсан 10 гаруй км үргэлжилсэн
том ганга. Ганга адагтаа 10-аад км өргөн,
гүн нь 100-200 м хүрнэ
47. Д. Зулганай. Хэрмэнцаваас зүүн хойш
тойруу замаар 40 гаруй км зайтай орших
горхи баянбүрд. Дунд нь их элстэй учраас
нэлээд зүүгээр тойрч хүрнэ.
48. Зулганайн гол нь зэгс, бургас зүлэг цэцэг
ногоо хангай газар шиг шигүү ургасан
үнэхээр сонин тогтоцтой
газар.
49. Е. Говь Гурван Сайхан уул. Эртний
төрмөлийн эринийДевоны галавын далайн
ѐроолын
шаварлаг занар зэрэгтунамал
чулуулгаас
тогтсон
уул.
Өмнөговь
аймгийннутгаар 100
гаруй
км
үргэлжилсэн Баруун, Дунд, ЗүүнСайхан
гэсэн гурван саланги том нуруу.
50. Тал хээрийн зэлүүд онгон байгалийг
харуулсан Дорнод талын бүсэд уужим их
тал хээрийн нутаг, ан амьтан,
шувуу
ажиглах, сөнөсөн галт уул, эртний хүн
чулуун хөшөө, дэлхийн 2-р дайны түүхийг
харуулсан
цогцолбор
дурсгал,
зээр,
гөрөөс агнах, Дорнод монголын ард
түмний зан заншил, соѐл ахуйтай
танилцуулах ДОРНОД БҮС.
51. • А. Хэрлэнбарс хот. Чойбалсан хотоос
баруун тийш Цагаан-Овоо сумын нутагт
Хэрлэн голоос хойш 5 км орчим зайтай
орших 3 хотын туурь. Хятан улсын үед
байгуулагдсан хот юм гэж эрдэмтэд үздэг.
52. Энэ хот нь Хятан улсын шашны төв байсан
гэж үздэг. Хэрлэнбарс 1,2,3 гэж ялган
үздэг бөгөөд 1-ийн хэрэм нь 1600-1800 м,
зузаан нь 4 м, өндөр нь 2 м орчим байдаг. 3р хот нь нийтдээ 20-иод км цувсан зайтай,
2-р хот нь арай бага, 3 дахь хот нь мөн том
шороон хэрэмтэй байжээ.
53. • Б. Улз гол. Хэнтийн нуруунаас эх авч зүүн
хойшоо 428 км урсаж Хөх, Тарь 2 нуурт
очдог гол. Дөчийн гол зэрэг хэд хэдэн
голыг нийлүүлж авдаг. Улзын сав нь олон
нууртай бөгөөд тэнд жигүүртэн шувууд
цуглардаг.
54. • В. Хайчийн Цагаан нуур нь Улзын сав
дахь олон нуурын нэг. Улз, Дөч голын
бэлчрээс дээш
ойрхон оршино. Энэ
хавийн олон нууруудад Олон улсын Улаан
ном болон Монголын Улаан номд
орсон
цэн тогоруу, гангар хун, хурган, тутгалжин
зэрэг ховор шувууд цуглардаг.
55. • Г. Алтан-Овоо. Дарьгангийн галт уулсын
нэг далайн түвшнээс дээш 1354 м өндөр
Дарьганга сумын төвийн дэргэд оршдог энэ
уул нь Сүхбаатар аймгийн урд хэсгийн 6
суманд амьдардаг Дарьгангачуудын шүтэн
биширдэг уул.
56. • 1913 оноос Богдын зарлигаар тахиж
ирсэн Монгол орны өргөн олныг
хамарсан их тахилга хийдэг уулын нэг.
Алтан-Овоон дээр эмэгтэй хүн гардагггүй
бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун
урд орших арай намхан дэвсэг дээр гарч
болдог.
57. • Д. Ганга нуур. Сүхбаатар аймгийн
Дарьганга сумын нутагт сумын төвөөс зүүн
урагш 11 км- т Молцог элсний зүүн хойд
захад түрж орж орших 4 ам.дөр.км
талбайтай цэнгэг нуур.
58. • Одоо томорч байгаа энэ нууранд намартаа
хун зэрэг шувуудын чуулга болох нь
үнэхээр гайхамшигтай. Ганга нуур болон
Молцог элс түүний захаар орших Холбоо,
Сүмт нуурууд орчим нь 329 ам.дөр.км
талбайтай нутгийг байгалийн дурсгалт
газар болгон 1993 оноос
улсын тусгай
хамгаалалтад авсаг.
59. • Е. Талын агуй. Дарьганга сумын нутагт
Шилийн богд
уулаас баруун хойш 14
км-т
цагаан тал дээр оршино.
Энэ
агуй яг тал дээр орших учраас түүнийг олох
амаргүй
байсан одоо замтай болсон
түүнд ороход эгц
доошоо орно.
60. • Галт уулын хүрмэн чулууны зайд тогтсон
энэ агуй 10000 орчим шоо метрээс илүү
багтаамжтай.
200 гаруй етрийн урттай
бөгөөд галт уулын хүрмэн чулууны хийн
зайнд үүссэн агуйнуудын хамгийн том нь
юм.
61. • Их эзэн Чингис хааны амьдралтай
холбоотой гурван голын сав нутгийн бүсэд
Чингис хааны нэртэй холбоотой газар нутаг,
хөшөө дурсгал, үзэсгэлэнт байгаль, Буриад
ард
түмний
зан
заншил,
ахуйтай
танилцуулах ГУРВАН ГОЛЫН САВЫН
БҮС.
62. • А. Онон гол. Хэнтийханы араас эх авч 808
км урсаад орос улсын нутагт Шилка голд
цутгана. Манай улсын нутаг дээр 445км
урсана. Монгол улсын хамгийн устай,
хурдан урсгалтай гол. Монголчуудын
уугуул нутаг алдарт гурван голын нэг.
64. • Б. Хар зүрхний Хөх нуур. Монголын нууц
товчоонд “Тэмүүжин нар тэндээс нүүж
Хүрэлх доторхи сэнгүр горхины Хар
зүрхний хөх нуурт очиж буув” гэж дурдсан
энэ нуур өнөөгийн цэнхэр мандал сумйн
төвөөс баруун хойш чигт Хэрлэн голоос
зүүн тийш орших Бага буурал уулаас зүүн
ургаш Хар зүрх уулын өвөрт Юдэг голын
савд
65. • В. Өглөгчийн хэрэм хойд өргөргийн 48002/,
зүүн уртаргийн 108058/ солбилцол хавьд
оршдог том жижиг холбоотой хоѐр нуур. Энэ
нуур одоо Цэнхэрын голын саваас цагаан
даваа гэдэг ой модтой, намхан даваагаар
тусгаарлагдана оршино. Энэ даваа нуураас
4км зайтаа юм.Харзүрх уул нь ардаа ой
модтой,энгэртэй
ойгүй
зүрхэн
шовх
хэлбэртэй уул юм
66. • Г. Хангал нуур. Өмнөдэлгэр сумын нутагт
Хурхын голын савд оршич 1.5 ам.дөр.км
талбайтай тектоник гаралтай цэнгэг
нуур.Энэ нуураас баруун тийш холгүй
хүүхдийн
зуслан,амралтын
газар
бий.Нуураас баруун урагш Баруун Баян
голд Баян голын жуулчны бааз оршдог.
67. • Д. Бэрээвэн хийд. Балдан брайбунг гэдэг
жинхэнэ нэр нь сунжраад бэрээвэн хийд
болжээ.Энэ хийд Хангал нуураас зүүн хойш
шуудаараа бол /морин замаар / 10-аад км
ойрхон,Иххалиугчин
уулыг
тойрч
Жаргалант голыг өгсөж очиход 40 гаруй км
явна.
68. • Брайбунг хийдийг 1777 онд боржин
чулуугаар барьж аравнайлсан аж.”Арван
чулуун бухантай,Арын цагаан Утай
гүмбэн”гэж нэрлэгдсэн 32 баганатай 3
давхар том ордон байсан боловч одоо нурж
хана нь үлджээ.
69. • Е. Биндэр овоо. Брайбунг хийдээс зүүн
хойш 80-аад км зайтай Хурхын голын
хөндий рүү зүүн гараас нь түрж орсон
хадархаг намхан хамар дээр их замын
дэргэд орших тэр хавийн олон сумдын ард
түмний тахилгат овоо.
70. • Ё. Дэлүүн Болдог. Гурван нууурын
амралтаас хойш ойр нарсан ойд орших 900
орчим м өндөр жижиг толгой. Эзэн
Чингисийн төрсөн нутаг мөн гэж үздэг
71. • Ж. Онон-Балжийн сав. Ононгийн зүүн
гарын цутгал том гол. Энэ голын савд
Монголын нууц товцоонд нэр нь гардаг
газар олон бий. Тухайлбал Балжийн арал,
Далан балжууд, хутухул нуга зэрэг.
72. • Өндөр уулын бүсийн байгалийг харуулсан
Алтай, Хангайн бүсэд мөнх цаст уул, нуруу,
нүцгэн хадан уул, давст болон цэнгэг уст
нуур, өвөрмөц сонин тогтоц бүхий байгаль,
ан амьтан, баруун монголын олон ястны
амьдрал ахуй, соѐлтой танилцах, зарим
зөвшөөрөгдсөн ан, ховор амьтанг агнах
чиглэлтэй аялал бүхий АЛТАЙ-ХАНГАЙН
БҮС.
73. • А. Отгонтэнгэр уул. Хангайн нурууны
ноѐн оргил Отгонтэнгэр түүний орчны
уулсыг оролцуулан 955 ам. Дөр. Км талбай
бүхий газрыг 1992 оноос дархлан хамгаалж
байна. Отгонтэнгэр уулын ноѐн оргил 4021
м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752м –
ээс дээш өндөрт мөнх цастай байна.
74. • Отгонтэнгэр уулын Монголын тахилгатай
уулынх
нь
хувьд
болон
эртнээс
хамгаалагдаж ирсэн уулынх нь хувьд
ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл
болох нь” зэрэглэлээр Дэлхийн байгалийн
өв гэж бүртгэн авах санал гаргажээ.
75. • Б. Хорго, Тэрхийн Цагаан нуур. Хорго
бол Архангай аймгийн Тариат сумын
төвийн дэргэд Тэрхийн цагаан нуурын зүүн
Суман голын хойд биеэр орших хэдхэн
мянган жилийн өмнө / эрдэмтэд 8 орчим
мянган жилийн өмнө гэж үздэг/ оргилж
байгаад унтарсан галт уулын хүрмэн
чулуун гадаргат нутаг.
76. • Хорго гэж нэрлэгдэх энэ нутгийн хойд захад
орших 2240 м өндөр Хоргын тогоо уул,
Тэрхийн Цагаан нуурыг оролцуулан бүгд
773 тогоо уул нь 200 орчим м өргөн, 100
гаруй метр гүнзгий бөгөөд давхар амсартай
тогоотой. Араар нь бага амсраар нь шинэс
мод ургасан.
77. • В. Галуутын хавцал. Баянхонгор аймгийн
Галуут сумын төвөөс баруун тийш 20
орчим км-т оршино. Олгой нуураас Галуут
гол хойшоо урсан гарахдаа 2 км орчим урт
энэ хавцлыг үүсгэжээ. Хавцал нь 100-150
орчим м гүнзгий эгц цавчим бөгөөд өргөн
нь дунджаар 10 м хамгийн нарийн газартаа
нэг метр орчим болно.
78. • Г. Шаргалжуутын рашаан. Баянхонгор
аймгийн төвөөсзүүн тийш /Эрдэнэцогт
сумын нутаг/ өндөр уулындавчуу аманд
далайн
түвшнээс
дээш
1492
м
өндөртШаргалжуут голын эрэгт 2 га гаруй
талбайг эзлэнорших бүгд 100 гаруй халуун
булаг рашаан. Усныхалуун 900С хүрнэ.
79. • Монголын ард түмний эртний болон одоогийн
ололт, амжилт, хөгжлийг харуулах төвийн бүсэд
хангай нутгийн үзэсгэлэнт байгаль, ан амьтан,
ургамал ажиглах, түүх соѐлын дурсгалт зүйл,
төрөл бүрийн музей, аж үйлвдвэрийн цогцолбор
үзүүлэх, Монголын ард түмний ололт амжилт,
амьдрал ахуйтай танилцах, янз бүрийн хурал,
зөвлөгөөн, бизнесийн уулзалт зохион байгуулах
чиглэлтэй ТӨВИЙН БҮС.
80. • А. Горхи-Тэрэлж. Улаанбаатар хотоос зүүн
тийш 60-70 км-т орших энэ нутаг нь уул
хад, цохио, ой мод, гол, мөрөн хосолсон
Хэнтийн уулын үргэлжлэл болох үзэсгэлэнт
нутаг. Энд жуулчны олон баазууд
ажилладаг.
81. • Гурван баян, Өтөг Эрүүгийн гэж нэрлэгдэх
дунд төрмөлийн настай боржин чулуун
уулт энэ нутагт 100 гаруй жилийн өмнө
эрднийн чулуу, усан ба утаат болор
олборлож байсан. 1960 онд эндээс 7,5 тонн
жинтэй 2.40 см урт 1-3 м өргөнтэй, эргэн
тойрон 18 талтай цул утаат болор олдсон.
82. • Б. Манзуширын хийд нь Зуунмод хотоос
зүүн хойш Богдхан уулын өврийн шинэсэн
ойд далайн түвшнээс дээш 1800 орчим м
өндөрт үзэсгэлэнт газар оршдог. Энэ
хийдийн дэргэд уулын энгэрийн хадан дээр
сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх
соѐлын ховор нандин бүтээл юм.
83. • 1733 онд байгуулсан энэ хийдийг
нураасныг одоо сэргээж байна. Энд 1726
онд цутгаж хийсэн Хүрэл тогоо байдаг. Энэ
тогооны амсар нь 215 см диаметртэй, гүн нь
140 см, багтаамж нь 1800 литр, хүнд нь 2
тонн ажээ.
84. • Манзуширийн хийдийн туурьд боржин
чулуун хадан дээр хун сийлж уран гоѐ
бүтээсэн 2 м орчим өндөр өргөнтэй бурхны
зураг бий. Энэ хийдийн туурь сийлсэн
хөргүүдтэй хадыг 1998 оноос улсын
хамгаалалтад авчээ. Энд Манзушир
жуулчны бааз ажилладаг.
85. • В. Туул гол. Хэнтийханаас эх авч
Улаанбаатар хотын дэргэдүүр 819 км урсаад
Орхон голд цутгадаг. Хилэм, алгана, тул,
цагаан загас, цулбуурт, гутаарь, хадран,
цурхай, булуу цагаан, зэвэг зэрэг загастай.
Туулын савд өрөвтас, халбаган хошуут,
галуу зэрэг ховор шувууд тааралддаг. Туул
гол бол Монголчуудын эртнээс нутаглаж
ирсэн манай алдарт 3 голын нэг билээ.
86. • Г. Тоньюкукийн хөшөө. 6-8-р зууны үеийн
Орхоны Түрэг улсын сайд мэргэн
Тоньюкукийн бунхан Түрэг бичигт хөшөө.
Энэ хөшөөний бичгээс дурьдвал ”Би мэргэн
Тоньюкук
Нангиадын
эрх
доор
хүмүүжигдсэн мануу...”. Би Түрэг улсын
хаантай болох цагийг үзээсэй хэмээн санах
бөлгөө.
87. • Түрэг улс Нангиадас хагацаж хаантай...
болов. Удалгүй эргэж Нангиадад дагаар орж
Түрэг хүмүүн мөхөж бууран мөхвэй” гэж
бичжээ. Энэ хөшөөг 744 онд босгожээ. Энэ
хөшөөг 1961 оноос улсын хамгаалалтад
авчээ
90. • Орон нутгийн ард иргэд ч өөрийн унаа
морь, хоол ундаагаар үйлчлэх, нүүдэлчин
ахуйн уламжлалт ѐс, зан заншлыг үзүүлэн
таниулах, орон нутгийн өвөрмөц дурсгал
бүхий эд зүйлийг худалдах зэргээр тодорхой
хэмжээний орлого олж амьдрал ахуйдаа
ашиглах боломж нэмэгддэг.
92. • Тэдгээрийн хэрэгцээ сонирхолыг судлан
үйлчлэх явцад тухайн нутагт олон орны
зоог бүхий ресторан, бэлэг дурсгал, хуучны
ховор эд зүйлийн дэлгүүр, валют солих цэг
зэрэг шинэ үйлчилгээний салбарууд бий
болохоос гадна тэдний хэл соѐлоос
суралцах, дэвшилтэт соѐл иргэншил
нэвтрэх, өөрийн өвөрмөц, баялаг түүх, соѐл,
ѐс заншлийн ялгаа, мөн чанар, давуу талаа
таньж мэдрэх боломж олддог.
93. • Гадаад дотоодын аялагч жуулчид олноор
ирж, тэдэнтэй танилцсанаар дэлхийн бусад
олон үндэстэн ястны талаарх мэдлэгээ
өргөжүүлэн, харилцан бие биеэ ойлгож
хүндэтгэх, дэвшилтэт техник, технологоос
суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх,
улмаар цаашид бизнесийн болон бусад
салбарт хамтран ажиллах өргөн боломж
нээгдэнэ.
94. • Хөрш орон, зэргэлдээ бүс нутгийн иргэд
харилцан зочилж танилцсанаар ард түмний
төдийгүй, улс хоорондын найрамдалт
харилцаа тогтвортой хөгжих, улс төр,
нийгэм эдийн засгийн бүх салбарт үр
дүнтэй хамтран ажиллах үндсэн хөрс
бүрдэнэ.
95. • Иймд аялал жуулчлалын ач холбогдол нь
зөвхөн эдийн засгийн салбарт төдийгүй
нийгмийн бусад салбарт илэрч байдгаараа
онцлог юм.