SlideShare a Scribd company logo
1 of 11
ШИНЖЛЭХУХААНТЕХНОЛГИЙНИХСУРГУУЛЬ

ҮЙЛДВЭРЛЭЛИЙНТЕХНОЛОГИДИЗАЙНЫСУРГУУЛЬ

Сэдэв: Дизайныменежментийнорчинүеийнчигхандлага
УдирдагчбагшП.Жаргалтуяа /ҮТДС-дэдпроф, Ph.D/
Гүйцэтгэсэн:

Б.Гэрэлжаргал
Б.Анхзаяа
О.Номуужин

УЛААНБААТАРХОТ
2011 ОН

1
ДИЗАЙНЫ МЕНЕЖМЕНТИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА
ШУТИС, ҮТДС, Хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн 3-р курсын оюутан
Б.Гэрэлжаргал, О.Номуужин, Б.Анхзаяа
Aztaiuchral1009@yahoo.com
Ankhaa1031@yahoo.com
nomuujin@yahoo.com
Хураангуй
Дэлхийн хөгжилийн өнөөгийн түвшиндбүтээгдэхүүний хэрэглэгчийг татах гол
үзүүлэлтүүдийн нэг нь дизайн өнгө төрх юм. Дизайн нь олон үе шаттай нийлмэл
процесс төдийгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ, график, интерьер, архитектур зэрэг олон
чиглэлийг хамарсан өргөн хүрээтэй үйл ажиллагаа болжээ.
Түлхүүр үг
Дизайн менежмент, дизайн, технологи, загвар, бүтээгдэхүүн
Оршил
Өнөөдөр бидний амьдарч буй орчин нөхцөл хурдацтайгаар өөрчлөгдөн хувьсаж
үйлдвэрлэлийн ямарч салбарт тэр дундаа хувцас үйлдвэрлэлийн салбарт байгууллагын
өрсөлдөх чадварыг сайжруулах гол хүчин зүйл нь дизайны менежментийг хэрэгжүүлэх
явдал юм. Сүүлийн жилүүдэд манай орны эдийн засгийн амьдралд менежментийн ач
холбогдол өсч, их хэмжээний хөрөнгөөр бизнес эрхлэх тухай ч биш өдөр тутам эрэгтэй,
эмэгтэй ялгаагүй нийгмийн янз бүрийн үйл ажиллагаа, тэр бүү хэл гэр орондоо ч
шийдэж байдаг тэрхүү асуудлын тасралтгүй үйл явц байсаар ирсэн.
1. Дизайны менежментийн онолын үндэс
Байгууллага нь нийгмийн өмнө хэрэглэгчидийн тодорхой эрэлт хэрэгцээг хангах үүрэг
хүлээж байдаг бөгөөд зах зээлд удаан хугацаанд оршин тогтнох, улмаар үр өгөөжөө
өгөх, үр дүнд хүрэх гэсэн өөрийн зорилгоо биелүүлж байдаг. Аливаа байгууллагын үйл
ажиллагаа нь ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ямар үйлчилгээ эрхэлдгээс
хамаарахгүйгээр хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагыг тоо болон чанарын хувьд
хангахад чиглэгдэх бөгөөд энэхүү үйл явц нь хялбар бүтэх энгийн цөөн ажилбараас
эхлээд олон шат дамжлага бүхий хэдэн зуун нарийн төвөгтэй үйлдлүүдээс бүрдэх
нэгдмэл үйл ажиллагаанаас бүрдэнэ.
Дизайны менежментийг байгууллага хэрэгжүүлснээр тухай компани зах зээлд эзлэх
байр сууриа өсгөхөөс гадна, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Дизайн:Энэ үг нь Латин хэлний “DESIGNARE” буюу орчуулбал тодорхойлох
болон зураглах гэсэн утга илтгэдэг үг бөгөөд үүнийг Англи хэлнээ хөрвүүлвэл дээрх
хоѐр утгыг агуулахаас гадна, тухайн сэдвийн агуулга утга санаанаас хамаарч “төсөл,
төлөвлөгөө гаргах үйл явц” мөн “скиз, зураг, загвар, хэв маяг, зохиомж, сэдэл” гэх мэт
маш олон утга илэрхийлдэг. Доорх схемд энэхүү үг нь дараах утгуудыг илэрхийлсэн
үгсийн цогц гэдгийг харуулав.( Зураг 1)

2
ТӨЛӨВЛӨГӨӨ
(INTENTION)

ЗУРАГЛАЛ
(DRAWING)

ДИЗАЙН

Зураг 1. “Дизайн” гэдэг үгийн гарал зүй
Энэ үг нь олон утга агуулдаг учир аль салбарт хэрэглэгдэж байгаагаас хамаарч утга нь
өөрчлөгдөнө. Дизайн нь төсөл төлөвлөгөөнд аливаа үйл ажиллагааг системтэйгээр
хийх заавар зааварчилгаа буюу дэс дараалалд оруулах хэрэгсэл болдог бөгөөд бэлэн
бүтээгдэхүний хувьд гоо зүй, эрүүл ахуйн асуудал зэрэг гадаад хэлбэр дүрс хэрэглээн
дээр биеллээ олдог онцлогтой. Өөрөөр хэлбэл дизайн нь математик загвар,
үйлдвэрлэлийн процессийн загвар болон цаасан дээр буусан төсөл төлөвлөгөө байхаас
гадна түүний дагуу хийж гүйцэтгэх ѐстой ажлын чиглүүлэгч байх бол харин бараа
бүтээгдэхүүний хувьд хэрэглэгчийн худалдан авах хүсэл сонирхлыг татах гадаад
хэлбэр хийц юм. Иймээс дизайны менежмент бол энэхүү хоѐрын нэгдэл дээр оршин
тогтнодог удирдлага юм.
Дизайн гэдэг үгийг монгол хэлнээ хөрвүүлвэл маш олон утга илэрхийлж байгаа
бөгөөд дараах утгууд байна.(Зураг 2)

Гүйцэтгэх

Шинэ
санаа

Зорилго
зорилт

Үлгэр
загвар

Зураг
төсөл

Дизайн
гэх мэтчилэн олон салаа утга илэрхийлж байна.
Дизайн нь үйлдвэрийн үзүүлэлтүүдийг дээшлүүлж, ашигийг нэмэгдүүлж, зах зээл
дээр эзэлсэн байр суурийг хамгаалж, бүтээгдэхүүний үнийг доогуур байлгаж, ашиг
болон орлогыг өсгөгч хүчин зүйл юм. /Авсралийн дизайны академи 1995 он/. Олон
олон том хэмжээний компани зах зээл дээрх байр сууриа нэмэгдүүлж, оршин тогтнож
чадсаны гол хэрэгжүүлэгч бол дизайныг үр дүнтэйгээр ашиглаж чадсаны илрэл юм.
Олон улсын үйлдвэрлэлийн дизайны нийгэмлэгийн зөвлөл, дэлхий дахин дахь
мэргэжилийн дизайнеруудын холбоодтой хамтарч дараах тодорхойлолтыг гаргасан
байна.

3
Мөн Америкийн үйлдвэрлэлийн дизайны нийгэмлэгээс гаргасан тодорхойлолтод:
 “Хэрэглэгч болон үйлдвэрлэгчдийн аль алины ашиг сонирхолыг хангахын тулд
бүтээгдэхүүний гадаад байдал, үнэ цэнэ, бүрдэл хэсгүүд болон системүүдийг
оновчтой байлгах үзүүлэлтүүд болон шийдлүүдийг бий болгох, хөгжүүлэхэд
чиглэсэн мэргэжилийн үйл ажиллагааг үйлдвэрлэлийн дизайн гэнэ.” гэжээ.
 “Дизайн бол үйлдвэрийн өрсөлдөөний давуу тал болох эх үүсвэр бөгөөд
инновацийн үйл явц юм. Дизайны үйл явц бол үндэсний сонирхолд нийцсэн
үйлдвэр, хэрэглэгчийн шаардлагад авхаалжтай, ухаалагаар нийцүүлж чадах,
авьяас чадваруудын нэгдэл юм” хэмээн Австралийн дизайны академиас
тодорхойлсон байдаг.
Дизайны хөгжлийн үе шат.Дизайн гэдэг энэхүү үг нь хүний амьдралын
мөнхийн хэрэглээ болж чадсан урлаг юм. Үгийн утгын хувьд тайлбарлан
тодорхойлохдоо судлаачид технологийн хөгжил болон нийгмийн хэрэгцээний өсөлтөөс
хамааран 3-н үед хамааруулан тайлбарласан байдаг.
1. 18-19 зууны үеийн зах зээлийн нийгмийн баялаг капиталыг бүтээх үед
хамааруулан тодорхойлохдоо: Дизайн нь бүтээгдэхүүн болон хэрэглээнд
хандсан, гоо сайхан ба эдлэлийг чимэглэн, уран сайханчлах урлаг буюу
“хэрэглээний урлаг” хэмээх тодорхойлдог байсан.
2. 19-20 зууны үед: Шинжлэх ухаан технологийн дэвшил, их үйлдвэржилтийн
үеийн хүчин зүйлийг дагалдсан хэрэглээнээс үндэслэн тайлбарлахдаа дизайн
нь “шинжлэх ухаан болон урлаг хоѐрыг холбогч гүүр” гэж тайлбарладаг
байсан.
3. 21 зууны үед дизайн хэмээх үгийг тодорхойлохдоо: технологи болон нэн
шинэ үеийн шинжлэх ухааны бүтээлүүдээс хамааран, нийгмийн сэтгэхүйд
үүссэн, механик үйл ажиллагааг “хэрэглээний урлаг” болох дизайнаар
илэрхийлж байна.
Бүтээгдэхүүний хөгжил нь шинэлэг санааг оновчтой шийдэл болгох инженерийн болон
менежментийн процесс болно. Энэ байгууллагын бүхий л нэгж хэсгүүдийн оролцоотой
хийгддэг эмх цэгцтэй, зохион байгуулалттай үйл ажиллагаа юм.
Шинэ бүтээгдэхүүн бий болгоход шаардагдах гурван орц байдаг.
Бүтээгдэхүүний дизайн: Энэ нь бүтээгдэхүүний биет хэлбэр бөгөөд үйлчилгээний
байгууллага дээр үйлчилгээг бий болгох дараалал гэж тодорхойлдог.
Технологи: хэлбэр буюу загвар дизайныг бий болгох технологи юм. Хэрэглэгчийн
хэрэгцээг хангах, сайн загвар гаргах боломжийг технологи олгодог.
Хэрэгцээ хангах байдал: хэрэглэгчийн хэрэгцээ хэрхэн хангаснаар шинэ
бүтээгдэхүүний ашигт байдал тодорхойлогдоно.

4
Дизайн

Хэрэгцээ – дизайн

дизайн – технологи
Шинэ
бүтээгдэхүүн

Хэрэгцээ

Технологи

Хэрэгцээ

Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсвэл ямар үйлчилгээ үзүүлэх нь бүтээгдэхүүний
тоохэмжээ, чанар, загвар дизайн, нэр тэмдэг, дизайны чанар, найдвартай байдал,
ерөхний шинж чанар болон тэдгээрт нөлөөлдөг хүчин зүйлсүүд хамрагдана. Эдгээрийг
сайжруулах арга замууд, бүтээгдэхүүнийг хамгийн бага зардлаар (энэ нь
бүтээгдэхүүний чанарын дээд түвшинд байж болох хамгийн бага зардал) бий болгох,
бүтээгдэхүүний өөрийн өртөг болон гологдлыг бууруулах, бүтээгдэхүүний чанарыг
дээшлүүлэх боломжуудыг авч үзнэ. Мөн бүтээгдэхүүний дизайныг өөрчлөхтэй
холбогдон судалгаа шинжилгээ хийх, түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ
бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай асуудлыг хамруулна.
Байгууллагууд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх замаар шинэ бүтээгдэхүүн гаргахдаа
тодорхой санаанаас эхлэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах хүртэлх олон үе шаттай
процесс буюу системийг ашигладаг. Энэ систем нь бүтээгдэхүүнийг хөгжүүлэх
хугацааг богиносгох, шинэ бүтээгдэхүүний амжилтын хувийг нэмэгдүүлэх,
бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад чухал үүрэгтэй.
Бүтээгдэхүүн хөгжлийн процессын үе шат бүрд маркетинг, дизайны болон
үйлдвэрлэлийн асуудлыг системтэй иж бүрэн шийддэг учир зах зээл өндөр хөгжсөн
улс орнуудын үйлдвэрүүдэд энэ уламжлалт процессыг нилээд түгээмэл ашигладаг
байна. АНУ-д үйлдвэрүүд бүтээгдэхүүний хөгжлийн процессыг сүүлийн 30жил
хэрэглэж байгаа бөгөөд салбар бүрийн онцлогт тохирсон загваруудыг гарган ашиглаж
байна.
Байгууллагын
онцгойлон
тодорхойлж
гаргасан
загвар,
дизайнтай
бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, хэрэглэгчидэд хүргэх байнгын үйл ажиллагааг
бүтээгдэхүүний хөгжил гэж тодорхойлдог. Бүтээгдэхүүний хөгжлийн процесс бүрт
үндсэн гурван асуудал болох маркетинг, дизайн, үйлдвэрлэлийн менежментийн
асуудлуудыг цогц байдлаар шийддэг.

5
Маркетингийн асуудлууд :
 Зах зээл, бүтээгдэхүүний эрэлтэд таамаглал хийх
 Зорилтот зах зээл, сегментийг тодорхойлох
 Хэрэглэгчийн хэрэгцээг судлах
 Бүтээгдэхүүний багцыг бүрдүүлэх
 Бүтээгдэхүүнээ идэвхижүүлэх
 Бүтээгдэхүүн хөгжүүлэх маркетингийн төлөвлөгөө боловсруулах
 Зорилтот хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ санал болгох
Дизайны менежментийн асуудлууд: Хэрэглэгчидэд хамгийн сайн танигдах
бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийц болон сав, баглаа боодлын дизайныг хүртэл
шийднэ. Энэ асуудал нь дотроо техникийн ба үйлдвэрлэлийн гэсэн хоѐр хэсэгт
хуваагддаг. Үүнд:
 Техникийн буюу инженерийн дизайн /механик, элекроник, программ
хангамжмйн асуудал/
 Үйлдвэрлэлийн дизайн /гоо зүйн, эрүүл ахуйн асуудал/ болно.
Үйлдвэрлэлийн
асуудлууд:Бүтээгдэхүүний
үйлдвэрлэлт
болон
угсралт,
суурилуулалтын үйл ажиллагааг хангахаас гадна тээвэрлэлт нийлүүлэлтийн асуудлыг
давхар шийддэг. Үйлдвэрлэлийн дизайн олон үе шаттай нийлмэл процесс байдаг.
Дизайны менежментийн процесс

Санаа
сонгох

Шийдэл
гаргах

Загвараа
сонгох

Бүрдэл
хэсгүүд болон
анхны загвар
гаргах

Шалгах
турших

Үйлдвэрлэх

2. “Blue Sky Cashmere” ХХК-ний дизайны менежментэд хийсэн судалгаа.
Хувцас үйлдвэрлэлийн салбар нь дотроо олон салбарыг хамрах
бөгөөд ноос ноолууран хувцас үйлдвэрлэгчдийн энэ салбарт
эзлэх хувь нь бусад хувцас үйлдвэрлэгчид жишээ нь гадаадаас
түүхий эдээ оруулж ирж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зөөлөн
оѐдол эрхлэгч үйлдвэрүүдийг бодвол түүхий эдээ эх орондоо
боловсруулдаг давуу тал ихтэй, зах зээлд эзлэх байр суурь нь
тогтвортой өсч буй салбар учир энэ салбарын үйлдвэрүүдээс Blue
Sky Cashmere” ХХК-г сонгон судаллаа.
Энэ үйлдвэр нь гадаадын 50%-ийн хөрөнгө оруулалттай гэдгээрээ бусад ноолууран
хувцас болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс ялгардаг. Блю Скай Кашмир үйлдвэр нь
Орос улсын хөрөнгө оруулалттай бөгөөд 2008 онд анх үйл ажиллагаагаа явуулж
эхэлсэн. Үйлдвэрийн оршин тогтнож байгаа бодит байдлаараа шинэ залуу боловч
мэдлэг туршлагын хувьд хэнтэй ч зэрэгцэхгүй туршлагатай үйлдвэр юм. Олон талаар
буюу өндөр чанарын нэхмэл болон сүлжмэл ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд
зориулагдсан тоног төхөөрөмжтэй, мөн туршлагатай үйлдвэрийн мэргэжилтнүүдээр
төрөлжсөн багтай бөгөөд энэхүү багийн гишүүд бүгд өмнө нь дэлхийн нэр хүнд бүхий
6
Crombie, Dawson International, Peter Scott, Drumhor, Шотландын Pringle, Италийн
Doradoni, АНУ- ын Amicale, Robinsons, Маришес дахь Florial, Shibani үйлдвэрүүдэд
удирдах хэмжээнд ажиллаж байсан туршлагатай хүмүүсээр хүний нөөцөө бүрдүүлжээ.
Азийн болоод Итали, Шотландын зах зээлд нийцэх дээд зэргийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэхээр мэдлэг, туршлагатай техникч, мэргэжилтнүүдийн баг дор хаяж 20 жил
ажилласан гадаад мэргэжилтнүүд тус бүрийн авъяас чадвараар нэгдэн ажилладаг
бөгөөд эдгээр мэргэжилтнүүд олон жилийн турш хурааж хуримтлуулсан мэдлэг
чадвараа шинэ залуу ажиллах хүчинд өвлүүлж дараа дараагийн хойч үеээ сургах
зорилготойгоор ажиллаж байна.
Энэ хамт олны хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгаа хэсэг бол хүний хүчин
зүйл бөгөөд ажиллах хүчнээ олон улсын үзүүлэлтэд хүргэхэд сургахад хүчээ дайчилж
байгаа. Сургагч нарын хувьд өөрсдийн мэдлэг чадварыг тасралтгүй сайжруулж Япон,
Итали, Англи, АНУ-аас тогтмол туршлага судалж эдгээр орнуудын топ бизнесийн
сургуулиудын удирдлагын сургалтын арга барилыг ашиглаж сургалтаа явуулдаг.
2008онд байгуулагдсанаасаа хойш үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 20 хүртэлх хувийг
гадаадын зах зээл дээр борлуулсан юм.Энэхүү хувь хэмжээг нэмэгдүүлэх
зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Мөн загварын чадварлаг багтай бөгөөд
өдөртөө 8-10 загварын скизийн технологи баримт бичиг хэрэгцээт үндсэн болон
түүхий эд материалын тооцоог гарган үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болгодог
бөгөөд дотоодын зах зээл дээр эзлэх байр сууриа тогтмол нэмэгдүүлж ажиллах зорилт
тавин ажиллаж байна.
“Blue sky ХХК” – ны давуу талууд:
 Ноолуур, тэмээний ноос будаж ээрмэл утас үйлдвэрлэхээс эхлээд сүлжмэл
бэлэн хувцас, нэхмэл эдлэл, ороолт, шааль зэрэг бүтээгдэхүүнүүдийг
үйлдвэрлэх хүртэлх дамжлагуудтай иж бүрэн үйлдвэртэй.
 Итали, Герман, Английн хамгийн сүүлийн үеийн,бүрэн автомат дэвшилтэт
техникээр тоноглогдсон.
 Олон улсын түвшний өндөр чадвартай удирдлагын баг ажиллаж байна.
Гадаадын жижиг болон том нийлсэн 40 хүртэлх худалдан авагчтай хамтран ажилладаг.
Орон нутаг болон Улаанбаатар 8-н сүлжээ дэлгүүрүүдээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ
борлуулж байна.
Баяруудын үеэр хэрэглэгчдийн худалдан авалт эрс нэмэгддэг учир тэдний хэрэгцээг
хангах зоригоор шинэ бүтээгдэхүүнийг худалдаанд гаргадаг. Жишээ нь: даашинзны
шинэ загварыг бий болгох үйл явцыг доорх схемд харуулав.

7
Дизайн менежментийн үйл явц:
Шинэ загварыг төлөвлөх

Төлөвлөлтийн
хэлтэс

Жилийн өмнө
төлөвлөнө

Шинэ загварын чиг хандлага тодорхойлох

Дизайнер тухайн
жилийн загварын чиг
хандлагыг судлана.

Маркетингийн алба
судалгаа явуулна

Хагас жилийн турш

Шинэ загварын скизээ батлуулах

Дизайнер нь шинэ
загваруудаа удирдах
зөвлөлд танилцуулна

Зах зээл дээр
худалдаанд гаргахаас

сарын өмнө

Батлагдсан загварын эх загварыг үйлдвэрлэх

Дээрх үйлдвэрлэлийн
процессийн дагуу эх загварыг
үйлдвэрлэнэ.

2 сарын өмнө

Эх загварыг батлуулна

Эх загваруудыг
удирдах зөвлөлд
танилцуулж батлуулна

2 сарын өмнө

Үйлдвэрлэлд массаар оруулах

Дээрх үйлдвэрлэлийн
процессийн дагуу
үйлдвэрлэнэ

Загварын хүндрэлээс
шалтгаалж 1-7хоногт
үйлдвэрлэгдэн гарна.

8
Шинэ загваруудын бэлэн болох хугацааг эх загварыг үйлдвэрлэлд оруулж
туршсаны үндсэн дээр гаргаж ирдэг. Жишээ нь: Хүндрэлтэй хээ болоод деталь ихтэй
загварыг оруулахад хугацааны хувьд энгийн загвар оруулснаас их хугацаа
зарцуулагдана.
Мөн цагаан сарын баяраар үндэсний хэв загварыг агуулсан ноолууран даашинз
цамц гэх мэт сүлжмэл эдлэл үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. 12 сарын эхний долоо
хоног гэхэд эх загварыг үйлдвэрлэн захирлын зөвлөлөөр оруулсан бөгөөд үйлдвэрлэлд
оруулах хугацаандаа сүлжмэл утасны нөөцийн бэлэн байдал болон тоног
төхөөрөмжүүдийн бэлэн байдал /эвдрэл гэмтлийг засварлах болон сэлбэг хэрэгслээр
хангах/ үйлдвэрлэлийг хэвийн явуулахад гарах тогтмол болоод урсгал зардлыг төлөх
санхүүгийн чадавхийн хувьд бэлэн байгаа эсэх ажилдын ажлын хуваарилалтыг зөв
зохистойгоор зохион байгуулах гэх мэтчилэн олон асуудлыг шийдвэрлэсэн байх
шаардлагатай.
Энэхүү үйлдвэр нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг, түүхий эд болох
ноолууран утсаа өөрсдөө үйлдвэрлэдэггүй худалдаж авдаг зэрэг нь нэмэлт зардал бий
болгож бүтээгдэхүүний өртөгт нэмэгддэг гэх мэт асуудлыг хэрхэн шийдвэрлэх болон
эдгээр үйл ажиллагаануудыг компаний удирдлага зохион байгуулалт сайн байх
хэрэгтэй бөгөөд дизайны менежментийг хэрхэн зохион байгуулснаараа үйлдвэрлэл
ашигтай ажиллах эсэх нь шийдэгдэнэ.
3. Дизайн менежментийн орчин үеийн хандлага
Үл үзэгдэгч хүрэм
Токиогийн Инженерийн Их Сургуулийн оюутнуудын бүтээсэн
энэхүү хүрэмийг хараад та жинхэнэ гэдэгт итгэж байна уу? Нууц
нь хүрэмний ард байрлуулсан камерны дүрсийг хүрэмний урд
шууд дамжуулж харагдуулж байгаад оршино.
Гэрэлтдэг хүрэм
Үдэш оройн цагаар хүн болгон дугуй унан замын хөдөлгөөнд
оролцохдоо
үүнийг
өмсдөг
бол...
Таны гарын хөдөлгөөнийг мэдрэн эргэх дохиогоор LED гэрэл асах
ба мөн таныг хурдаа нэмэхэд ногоон , хасахад улаан гэрэл хүрмэн
дээр асах болно.
Robot маникьюр таны биеийн хэлбэртэй болж хувирч чадахнээ
Дэлгүүр хэсэж байгаад таалагдсан хувцас байвал өөртөө хир
таарах, мөн зохих эсэхийг өмсөж үзэж байж л мэддэг биз. Одоо та
өөрөө өмсөж, цаг заваа үрэх шаардлагагүй болохнээ. Энэ бүхнийг
тань робот хийж өгөх боломжтой боллоо. Робот таны хувцасыг
өмсуулж өгнө гэж ойлгож болохгүй. Харин робот яг таны биеийн
хэлбэртэй ижилхэн болж, таны биений хэлбэрт хир зохицох
эсэхийг харуулдаг болжээ. Энэхүү робот нь таны биеийн
хэлбэрийг скандаад өөрийнхөө хэлбэрийг таны хэлбэртэй ижилхэн болгож чаддаг юм
байна.

9
2010-2011 оны Европын загварын чиг хандлага
Тод өнгийг ажил хэрэгч хувцастай хослуулан, амар тайван байдлыг харуулахын тулд
хар саарал өнгийг хослуулан эрх чөлөөтэй байдлыг сануулахын тулд завсрын
өнгүүдийг тусгасан байна.

Мөн эмэгтэй хүний босоо захтай нимгэн цамц, ажлын халаат,бүстэй цамц, уяа туузан
чимэглэлтэй пластик оруулгатай цацаг болон эмжээрэн чимэглэлтэй хөвөн даавуун
материалаар хийсэн хувцаснууд энэ жилийн хавар намрын загварыг тодорхойлж
байна.Даавуу утас болон илүүдэл жижиг материал зузаан болон нимгэн материал дээр
нэмсэн мөн гар аргаар хийсэн зүйлүүд, зузаан хувцас хийхэд зориулсан ноолууран
болон салхи нэвтрүүлдэггүй материал, дамаскийн даавуу мөн түүнчлэн торгомсог
зөөлөн материал голлон зонхилж байна. Өндөр үсэрч гүйхэд зориулсан хээтэй даавуун
материалаар хийсэн цүнхнүүд, үндэсний загвар орсон сүлжмэл хээтэй том малгай зэрэг
байна.
Хуучин судалтай болон ангийн арьсан хүрэм, олон халаастай пидьжак
эрэгтэйчүүдийн загварын гол өнгө төрх болж байна. Ангийн үсэн болон үнэт арьсан
салхи нэвтрүүлдэггүй хүрэм мөн өнгөлөг нилонон хүрэм бас үндэсний хэв маяг
оруулсан өмд, үдээсэн чимэглэлүүдтэй цамц эрэгтэйчүүдийн хэв маягийг тодорхойлж
байна.
Өнгө:Эрч хүчтэй, хөдөлгөөнийг илэрхийлсэн өнгө 2011 оны хавар, зуны загварын
хамгийн
сэтгэл
хөдөлгөм
өнгө
нь
улбар
шар
өнгө
байх
нь.
Олон загвар зохион бүтээгчид улбар шар өнгийг загварын цуглуулгадаа хэрэглэсэн
бөгөөд Issa, Prada болон Marni-гийн загварууд яг л арьсыг наранд шарсан мэт
харагдуулах материалуудыг бүтээжээ. Max Azria, Alberta Ferretti нар арай зөөлөн
өнгөнүүдийг сонгосон ба хувцаснуудыг илүү сэтгэл татахуйц болгохын тулд төвийг
сахьсан өнгө болох хар, шаргал өнгөтэй хослуулсан байна.Цагаан өнгө 2011 оны хавар,
зуны бараг бүхий л загварт байна. Цагаан өнгөтэй богино даашинзнаас эхлээд
эрэгтэйлэг шорт, бие барьсан өмд, янз бүрийн материалтай урт даашинз бүгд загварын
чиг хандлагад байх нь.Гүн ягаан болон цайвар ягаан,цайвар ногоон болон чулууны

10
өнгө,шар ногоон өнгө,хар,цэнхэр, усан цэргийн хөх өнгүүд энэ хавар зуны өнгийг
тодорхойлж байна.
Мөн янз бүрийн хээ болох зураасан, толбо гэх мэт хээнүүд 2011 оны хавар, зуны
загварын чиг хандлагад маш хүчтэй орж ирэх нь.Загварын мэргэжилтнээс эхлээд
энгийн ажиглагч хүртэл цэцгэн хээнүүд шинэ, тэсрэлт хийсэн загварын хандлага болно
гэж анзаарсан байна. Alberta Ferretti том цэцгэн хээнүүдийг даашинзаа гоѐход
ашигласан бол Christian Siriano цэцгийн бүдэг хээ, Dolce & Gabbana цэцгэн сүлжмэл,
Marc Jacobs хатгамал цэцгүүдийг бүс, толгойн боолтондоо оруулжээ.
Дүгнэлт:
Бүтээгдэхүүний борлуулалттай холбоотой үйл ажиллагааг голлон хариуцахдаа
хэрэглэгчидийн хэрэгцээ сонирхолыг судлах ба тэдний хүсч буй бүтээгдэхүүн
үйлчилгээний эрэлтийн өөрчлөлт болон тоо хэмжээ, чанар, загвар дизайны тухай
мэдээллээр үйлдвэрлэгчийг хангах үүрэгтэй байна. Бүтээгдэхүүнийг сурталчлах болон
борлуулалтын урамшуулалт, идэвхижүүлэлт явуулснаар хэрэглэгчидийг хүссэн бараа
үйлчилгээгээр хангах боломжийг олгоно. Энэ нь бүтээгдэхүүнийг өөрчилж сайжруулах
төдийгүй борлуулалтын цаашдын хандлагыг харах боломжийг үйлдвэрлэгчдэд олгоно.
Ажилчидтай холбоотойгоор, хичнээн ажиллах хүч шаардлагатайг тооцохоос эхлээд
тэдний ажлын нарийн хуваарилалтыг хэрхэн хийх ажилчдын ажлын гүйцэтгэлийн
чанар, үр дүнг тооцох, түүнийг дээшлүүлэх боломжийг судлах ба хөдөлмөрийн
зардлыг голчлон тооцно. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчид хэрэглэгчидийн хүсэл
шаардлагыг хангасан бараа үйлчилгээг өөрийн хөрөнгийн чадварт зохицуулан
үйлдвэрлэх болон байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг хангах хариуцлагыг
нийгмийн өмнө хүлээнэ. Орчин үед хэрэглэгчийн хувцасны хандлага нь зөвхөн өөрт
байдаг ганцаарчилсан үйлдвэрлэл буюу цорын ганц дахин давтагдашгүй зүйлийг
хэрэглэх сонирхолтой болжээ.
Удирдагч багш П.Жаргалтуяа /ҮТДС – дэд проф, Ph.D/
Ашигласан материал:
1. Бүтээгдэхүүний хөгжлийн менежментийг боловсронгуй болгох нь 2010 УБ
2. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл, 2009 УБ
3. Дизайны ертөнц 2010 УБ, 5сар
4. Маркетинг Д. Баярмаа, 2009 УБ
5. Blue sky cashmere website
6. SONIN.mn
7. Goolingoo.mn
8. Wikipidie.mn

11

More Related Content

What's hot

монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
euuganaa
 
Илтгэл
ИлтгэлИлтгэл
Илтгэл
surenee
 
сурах дууны үгүүд
сурах дууны үгүүдсурах дууны үгүүд
сурах дууны үгүүд
baagiidd
 
1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт,
1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт,1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт,
1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт,
azora14
 
эгшиг авиа
эгшиг авиаэгшиг авиа
эгшиг авиа
sanjaamongol
 

What's hot (20)

Лекц №1
Лекц №1Лекц №1
Лекц №1
 
Зүү ороох оёдол
Зүү ороох оёдолЗүү ороох оёдол
Зүү ороох оёдол
 
хичээл 4 торго
хичээл 4 торгохичээл 4 торго
хичээл 4 торго
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэг
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
 
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
 
Илтгэл
ИлтгэлИлтгэл
Илтгэл
 
Хөрсний бохирдол
Хөрсний бохирдолХөрсний бохирдол
Хөрсний бохирдол
 
сурах дууны үгүүд
сурах дууны үгүүдсурах дууны үгүүд
сурах дууны үгүүд
 
Хичээлийн сэдэв: Өнгөний тухай ойлголт
Хичээлийн сэдэв:  Өнгөний тухай ойлголтХичээлийн сэдэв:  Өнгөний тухай ойлголт
Хичээлийн сэдэв: Өнгөний тухай ойлголт
 
илтгэл 2016
илтгэл 2016илтгэл 2016
илтгэл 2016
 
Харилцааны соёл түүний философи
Харилцааны соёл түүний философиХарилцааны соёл түүний философи
Харилцааны соёл түүний философи
 
1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт,
1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт,1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт,
1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт,
 
Cult1
Cult1Cult1
Cult1
 
Өсвөр насны хүүхэд
Өсвөр насны хүүхэдӨсвөр насны хүүхэд
Өсвөр насны хүүхэд
 
Сэтгэл зүйн тест
Сэтгэл зүйн тестСэтгэл зүйн тест
Сэтгэл зүйн тест
 
ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлага
 
эгшиг авиа
эгшиг авиаэгшиг авиа
эгшиг авиа
 
зах зээл ба өрсөлдөөний талбар,
зах зээл ба өрсөлдөөний талбар,зах зээл ба өрсөлдөөний талбар,
зах зээл ба өрсөлдөөний талбар,
 

Similar to Б.Гэрэлжаргал Б.Анхзаяа О.Номуужин - ДИЗАЙНЫ МЕНЕЖМЕНТИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА

Г.Энхтөр - БРЭНД
Г.Энхтөр - БРЭНДГ.Энхтөр - БРЭНД
Г.Энхтөр - БРЭНД
batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
batnasanb
 
бие даалтын ажил 3
бие даалтын ажил 3бие даалтын ажил 3
бие даалтын ажил 3
BPurev
 
Marketing
MarketingMarketing
Marketing
Jigmee
 
Potency food industry
Potency food industryPotency food industry
Potency food industry
noonii
 
For engineer's lecture 3
For engineer's lecture 3For engineer's lecture 3
For engineer's lecture 3
noonii
 
Өнөржаргал - Бүтээгдэхүүний шинэчлэл нь байгууллагын хөгжлийн түлхүүр
Өнөржаргал - Бүтээгдэхүүний шинэчлэл нь байгууллагын хөгжлийн түлхүүр    Өнөржаргал - Бүтээгдэхүүний шинэчлэл нь байгууллагын хөгжлийн түлхүүр
Өнөржаргал - Бүтээгдэхүүний шинэчлэл нь байгууллагын хөгжлийн түлхүүр
batnasanb
 
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежментЧ. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
batnasanb
 
ulziijargal төслийн менежмент систем
ulziijargal төслийн менежмент системulziijargal төслийн менежмент систем
ulziijargal төслийн менежмент систем
Usukhuu Galaa
 
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт
Гончигжавын Болдбаатар
 

Similar to Б.Гэрэлжаргал Б.Анхзаяа О.Номуужин - ДИЗАЙНЫ МЕНЕЖМЕНТИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА (20)

Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргуудЛекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
 
Program hangamjiin tosliin menejment
Program hangamjiin tosliin menejmentProgram hangamjiin tosliin menejment
Program hangamjiin tosliin menejment
 
Iltgel 2013
Iltgel 2013Iltgel 2013
Iltgel 2013
 
Ux ui pressentation
Ux ui pressentationUx ui pressentation
Ux ui pressentation
 
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалтСудалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
 
Naidkaa angiin ajil
Naidkaa angiin ajilNaidkaa angiin ajil
Naidkaa angiin ajil
 
Г.Энхтөр - БРЭНД
Г.Энхтөр - БРЭНДГ.Энхтөр - БРЭНД
Г.Энхтөр - БРЭНД
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
бие даалтын ажил 3
бие даалтын ажил 3бие даалтын ажил 3
бие даалтын ажил 3
 
Marketing
MarketingMarketing
Marketing
 
РМОN341-Хичээл 2-3
РМОN341-Хичээл 2-3РМОN341-Хичээл 2-3
РМОN341-Хичээл 2-3
 
Types of strategies
Types of strategiesTypes of strategies
Types of strategies
 
Potency food industry
Potency food industryPotency food industry
Potency food industry
 
For engineer's lecture 3
For engineer's lecture 3For engineer's lecture 3
For engineer's lecture 3
 
Өнөржаргал - Бүтээгдэхүүний шинэчлэл нь байгууллагын хөгжлийн түлхүүр
Өнөржаргал - Бүтээгдэхүүний шинэчлэл нь байгууллагын хөгжлийн түлхүүр    Өнөржаргал - Бүтээгдэхүүний шинэчлэл нь байгууллагын хөгжлийн түлхүүр
Өнөржаргал - Бүтээгдэхүүний шинэчлэл нь байгууллагын хөгжлийн түлхүүр
 
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежментЧ. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
 
ulziijargal төслийн менежмент систем
ulziijargal төслийн менежмент системulziijargal төслийн менежмент систем
ulziijargal төслийн менежмент систем
 
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт
 
Бизнес төсөл
Бизнес төсөлБизнес төсөл
Бизнес төсөл
 
Pm5 1
Pm5 1Pm5 1
Pm5 1
 

More from batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
batnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
batnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
batnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
batnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
batnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
batnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
batnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
batnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
batnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
batnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
batnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
batnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
batnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
batnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
batnasanb
 
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
batnasanb
 

More from batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ...
 

Б.Гэрэлжаргал Б.Анхзаяа О.Номуужин - ДИЗАЙНЫ МЕНЕЖМЕНТИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА

  • 2. ДИЗАЙНЫ МЕНЕЖМЕНТИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА ШУТИС, ҮТДС, Хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн 3-р курсын оюутан Б.Гэрэлжаргал, О.Номуужин, Б.Анхзаяа Aztaiuchral1009@yahoo.com Ankhaa1031@yahoo.com nomuujin@yahoo.com Хураангуй Дэлхийн хөгжилийн өнөөгийн түвшиндбүтээгдэхүүний хэрэглэгчийг татах гол үзүүлэлтүүдийн нэг нь дизайн өнгө төрх юм. Дизайн нь олон үе шаттай нийлмэл процесс төдийгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ, график, интерьер, архитектур зэрэг олон чиглэлийг хамарсан өргөн хүрээтэй үйл ажиллагаа болжээ. Түлхүүр үг Дизайн менежмент, дизайн, технологи, загвар, бүтээгдэхүүн Оршил Өнөөдөр бидний амьдарч буй орчин нөхцөл хурдацтайгаар өөрчлөгдөн хувьсаж үйлдвэрлэлийн ямарч салбарт тэр дундаа хувцас үйлдвэрлэлийн салбарт байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулах гол хүчин зүйл нь дизайны менежментийг хэрэгжүүлэх явдал юм. Сүүлийн жилүүдэд манай орны эдийн засгийн амьдралд менежментийн ач холбогдол өсч, их хэмжээний хөрөнгөөр бизнес эрхлэх тухай ч биш өдөр тутам эрэгтэй, эмэгтэй ялгаагүй нийгмийн янз бүрийн үйл ажиллагаа, тэр бүү хэл гэр орондоо ч шийдэж байдаг тэрхүү асуудлын тасралтгүй үйл явц байсаар ирсэн. 1. Дизайны менежментийн онолын үндэс Байгууллага нь нийгмийн өмнө хэрэглэгчидийн тодорхой эрэлт хэрэгцээг хангах үүрэг хүлээж байдаг бөгөөд зах зээлд удаан хугацаанд оршин тогтнох, улмаар үр өгөөжөө өгөх, үр дүнд хүрэх гэсэн өөрийн зорилгоо биелүүлж байдаг. Аливаа байгууллагын үйл ажиллагаа нь ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ямар үйлчилгээ эрхэлдгээс хамаарахгүйгээр хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагыг тоо болон чанарын хувьд хангахад чиглэгдэх бөгөөд энэхүү үйл явц нь хялбар бүтэх энгийн цөөн ажилбараас эхлээд олон шат дамжлага бүхий хэдэн зуун нарийн төвөгтэй үйлдлүүдээс бүрдэх нэгдмэл үйл ажиллагаанаас бүрдэнэ. Дизайны менежментийг байгууллага хэрэгжүүлснээр тухай компани зах зээлд эзлэх байр сууриа өсгөхөөс гадна, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ач холбогдолтой. Дизайн:Энэ үг нь Латин хэлний “DESIGNARE” буюу орчуулбал тодорхойлох болон зураглах гэсэн утга илтгэдэг үг бөгөөд үүнийг Англи хэлнээ хөрвүүлвэл дээрх хоѐр утгыг агуулахаас гадна, тухайн сэдвийн агуулга утга санаанаас хамаарч “төсөл, төлөвлөгөө гаргах үйл явц” мөн “скиз, зураг, загвар, хэв маяг, зохиомж, сэдэл” гэх мэт маш олон утга илэрхийлдэг. Доорх схемд энэхүү үг нь дараах утгуудыг илэрхийлсэн үгсийн цогц гэдгийг харуулав.( Зураг 1) 2
  • 3. ТӨЛӨВЛӨГӨӨ (INTENTION) ЗУРАГЛАЛ (DRAWING) ДИЗАЙН Зураг 1. “Дизайн” гэдэг үгийн гарал зүй Энэ үг нь олон утга агуулдаг учир аль салбарт хэрэглэгдэж байгаагаас хамаарч утга нь өөрчлөгдөнө. Дизайн нь төсөл төлөвлөгөөнд аливаа үйл ажиллагааг системтэйгээр хийх заавар зааварчилгаа буюу дэс дараалалд оруулах хэрэгсэл болдог бөгөөд бэлэн бүтээгдэхүний хувьд гоо зүй, эрүүл ахуйн асуудал зэрэг гадаад хэлбэр дүрс хэрэглээн дээр биеллээ олдог онцлогтой. Өөрөөр хэлбэл дизайн нь математик загвар, үйлдвэрлэлийн процессийн загвар болон цаасан дээр буусан төсөл төлөвлөгөө байхаас гадна түүний дагуу хийж гүйцэтгэх ѐстой ажлын чиглүүлэгч байх бол харин бараа бүтээгдэхүүний хувьд хэрэглэгчийн худалдан авах хүсэл сонирхлыг татах гадаад хэлбэр хийц юм. Иймээс дизайны менежмент бол энэхүү хоѐрын нэгдэл дээр оршин тогтнодог удирдлага юм. Дизайн гэдэг үгийг монгол хэлнээ хөрвүүлвэл маш олон утга илэрхийлж байгаа бөгөөд дараах утгууд байна.(Зураг 2) Гүйцэтгэх Шинэ санаа Зорилго зорилт Үлгэр загвар Зураг төсөл Дизайн гэх мэтчилэн олон салаа утга илэрхийлж байна. Дизайн нь үйлдвэрийн үзүүлэлтүүдийг дээшлүүлж, ашигийг нэмэгдүүлж, зах зээл дээр эзэлсэн байр суурийг хамгаалж, бүтээгдэхүүний үнийг доогуур байлгаж, ашиг болон орлогыг өсгөгч хүчин зүйл юм. /Авсралийн дизайны академи 1995 он/. Олон олон том хэмжээний компани зах зээл дээрх байр сууриа нэмэгдүүлж, оршин тогтнож чадсаны гол хэрэгжүүлэгч бол дизайныг үр дүнтэйгээр ашиглаж чадсаны илрэл юм. Олон улсын үйлдвэрлэлийн дизайны нийгэмлэгийн зөвлөл, дэлхий дахин дахь мэргэжилийн дизайнеруудын холбоодтой хамтарч дараах тодорхойлолтыг гаргасан байна. 3
  • 4. Мөн Америкийн үйлдвэрлэлийн дизайны нийгэмлэгээс гаргасан тодорхойлолтод:  “Хэрэглэгч болон үйлдвэрлэгчдийн аль алины ашиг сонирхолыг хангахын тулд бүтээгдэхүүний гадаад байдал, үнэ цэнэ, бүрдэл хэсгүүд болон системүүдийг оновчтой байлгах үзүүлэлтүүд болон шийдлүүдийг бий болгох, хөгжүүлэхэд чиглэсэн мэргэжилийн үйл ажиллагааг үйлдвэрлэлийн дизайн гэнэ.” гэжээ.  “Дизайн бол үйлдвэрийн өрсөлдөөний давуу тал болох эх үүсвэр бөгөөд инновацийн үйл явц юм. Дизайны үйл явц бол үндэсний сонирхолд нийцсэн үйлдвэр, хэрэглэгчийн шаардлагад авхаалжтай, ухаалагаар нийцүүлж чадах, авьяас чадваруудын нэгдэл юм” хэмээн Австралийн дизайны академиас тодорхойлсон байдаг. Дизайны хөгжлийн үе шат.Дизайн гэдэг энэхүү үг нь хүний амьдралын мөнхийн хэрэглээ болж чадсан урлаг юм. Үгийн утгын хувьд тайлбарлан тодорхойлохдоо судлаачид технологийн хөгжил болон нийгмийн хэрэгцээний өсөлтөөс хамааран 3-н үед хамааруулан тайлбарласан байдаг. 1. 18-19 зууны үеийн зах зээлийн нийгмийн баялаг капиталыг бүтээх үед хамааруулан тодорхойлохдоо: Дизайн нь бүтээгдэхүүн болон хэрэглээнд хандсан, гоо сайхан ба эдлэлийг чимэглэн, уран сайханчлах урлаг буюу “хэрэглээний урлаг” хэмээх тодорхойлдог байсан. 2. 19-20 зууны үед: Шинжлэх ухаан технологийн дэвшил, их үйлдвэржилтийн үеийн хүчин зүйлийг дагалдсан хэрэглээнээс үндэслэн тайлбарлахдаа дизайн нь “шинжлэх ухаан болон урлаг хоѐрыг холбогч гүүр” гэж тайлбарладаг байсан. 3. 21 зууны үед дизайн хэмээх үгийг тодорхойлохдоо: технологи болон нэн шинэ үеийн шинжлэх ухааны бүтээлүүдээс хамааран, нийгмийн сэтгэхүйд үүссэн, механик үйл ажиллагааг “хэрэглээний урлаг” болох дизайнаар илэрхийлж байна. Бүтээгдэхүүний хөгжил нь шинэлэг санааг оновчтой шийдэл болгох инженерийн болон менежментийн процесс болно. Энэ байгууллагын бүхий л нэгж хэсгүүдийн оролцоотой хийгддэг эмх цэгцтэй, зохион байгуулалттай үйл ажиллагаа юм. Шинэ бүтээгдэхүүн бий болгоход шаардагдах гурван орц байдаг. Бүтээгдэхүүний дизайн: Энэ нь бүтээгдэхүүний биет хэлбэр бөгөөд үйлчилгээний байгууллага дээр үйлчилгээг бий болгох дараалал гэж тодорхойлдог. Технологи: хэлбэр буюу загвар дизайныг бий болгох технологи юм. Хэрэглэгчийн хэрэгцээг хангах, сайн загвар гаргах боломжийг технологи олгодог. Хэрэгцээ хангах байдал: хэрэглэгчийн хэрэгцээ хэрхэн хангаснаар шинэ бүтээгдэхүүний ашигт байдал тодорхойлогдоно. 4
  • 5. Дизайн Хэрэгцээ – дизайн дизайн – технологи Шинэ бүтээгдэхүүн Хэрэгцээ Технологи Хэрэгцээ Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсвэл ямар үйлчилгээ үзүүлэх нь бүтээгдэхүүний тоохэмжээ, чанар, загвар дизайн, нэр тэмдэг, дизайны чанар, найдвартай байдал, ерөхний шинж чанар болон тэдгээрт нөлөөлдөг хүчин зүйлсүүд хамрагдана. Эдгээрийг сайжруулах арга замууд, бүтээгдэхүүнийг хамгийн бага зардлаар (энэ нь бүтээгдэхүүний чанарын дээд түвшинд байж болох хамгийн бага зардал) бий болгох, бүтээгдэхүүний өөрийн өртөг болон гологдлыг бууруулах, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх боломжуудыг авч үзнэ. Мөн бүтээгдэхүүний дизайныг өөрчлөхтэй холбогдон судалгаа шинжилгээ хийх, түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай асуудлыг хамруулна. Байгууллагууд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх замаар шинэ бүтээгдэхүүн гаргахдаа тодорхой санаанаас эхлэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах хүртэлх олон үе шаттай процесс буюу системийг ашигладаг. Энэ систем нь бүтээгдэхүүнийг хөгжүүлэх хугацааг богиносгох, шинэ бүтээгдэхүүний амжилтын хувийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад чухал үүрэгтэй. Бүтээгдэхүүн хөгжлийн процессын үе шат бүрд маркетинг, дизайны болон үйлдвэрлэлийн асуудлыг системтэй иж бүрэн шийддэг учир зах зээл өндөр хөгжсөн улс орнуудын үйлдвэрүүдэд энэ уламжлалт процессыг нилээд түгээмэл ашигладаг байна. АНУ-д үйлдвэрүүд бүтээгдэхүүний хөгжлийн процессыг сүүлийн 30жил хэрэглэж байгаа бөгөөд салбар бүрийн онцлогт тохирсон загваруудыг гарган ашиглаж байна. Байгууллагын онцгойлон тодорхойлж гаргасан загвар, дизайнтай бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, хэрэглэгчидэд хүргэх байнгын үйл ажиллагааг бүтээгдэхүүний хөгжил гэж тодорхойлдог. Бүтээгдэхүүний хөгжлийн процесс бүрт үндсэн гурван асуудал болох маркетинг, дизайн, үйлдвэрлэлийн менежментийн асуудлуудыг цогц байдлаар шийддэг. 5
  • 6. Маркетингийн асуудлууд :  Зах зээл, бүтээгдэхүүний эрэлтэд таамаглал хийх  Зорилтот зах зээл, сегментийг тодорхойлох  Хэрэглэгчийн хэрэгцээг судлах  Бүтээгдэхүүний багцыг бүрдүүлэх  Бүтээгдэхүүнээ идэвхижүүлэх  Бүтээгдэхүүн хөгжүүлэх маркетингийн төлөвлөгөө боловсруулах  Зорилтот хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ санал болгох Дизайны менежментийн асуудлууд: Хэрэглэгчидэд хамгийн сайн танигдах бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийц болон сав, баглаа боодлын дизайныг хүртэл шийднэ. Энэ асуудал нь дотроо техникийн ба үйлдвэрлэлийн гэсэн хоѐр хэсэгт хуваагддаг. Үүнд:  Техникийн буюу инженерийн дизайн /механик, элекроник, программ хангамжмйн асуудал/  Үйлдвэрлэлийн дизайн /гоо зүйн, эрүүл ахуйн асуудал/ болно. Үйлдвэрлэлийн асуудлууд:Бүтээгдэхүүний үйлдвэрлэлт болон угсралт, суурилуулалтын үйл ажиллагааг хангахаас гадна тээвэрлэлт нийлүүлэлтийн асуудлыг давхар шийддэг. Үйлдвэрлэлийн дизайн олон үе шаттай нийлмэл процесс байдаг. Дизайны менежментийн процесс Санаа сонгох Шийдэл гаргах Загвараа сонгох Бүрдэл хэсгүүд болон анхны загвар гаргах Шалгах турших Үйлдвэрлэх 2. “Blue Sky Cashmere” ХХК-ний дизайны менежментэд хийсэн судалгаа. Хувцас үйлдвэрлэлийн салбар нь дотроо олон салбарыг хамрах бөгөөд ноос ноолууран хувцас үйлдвэрлэгчдийн энэ салбарт эзлэх хувь нь бусад хувцас үйлдвэрлэгчид жишээ нь гадаадаас түүхий эдээ оруулж ирж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зөөлөн оѐдол эрхлэгч үйлдвэрүүдийг бодвол түүхий эдээ эх орондоо боловсруулдаг давуу тал ихтэй, зах зээлд эзлэх байр суурь нь тогтвортой өсч буй салбар учир энэ салбарын үйлдвэрүүдээс Blue Sky Cashmere” ХХК-г сонгон судаллаа. Энэ үйлдвэр нь гадаадын 50%-ийн хөрөнгө оруулалттай гэдгээрээ бусад ноолууран хувцас болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс ялгардаг. Блю Скай Кашмир үйлдвэр нь Орос улсын хөрөнгө оруулалттай бөгөөд 2008 онд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үйлдвэрийн оршин тогтнож байгаа бодит байдлаараа шинэ залуу боловч мэдлэг туршлагын хувьд хэнтэй ч зэрэгцэхгүй туршлагатай үйлдвэр юм. Олон талаар буюу өндөр чанарын нэхмэл болон сүлжмэл ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан тоног төхөөрөмжтэй, мөн туршлагатай үйлдвэрийн мэргэжилтнүүдээр төрөлжсөн багтай бөгөөд энэхүү багийн гишүүд бүгд өмнө нь дэлхийн нэр хүнд бүхий 6
  • 7. Crombie, Dawson International, Peter Scott, Drumhor, Шотландын Pringle, Италийн Doradoni, АНУ- ын Amicale, Robinsons, Маришес дахь Florial, Shibani үйлдвэрүүдэд удирдах хэмжээнд ажиллаж байсан туршлагатай хүмүүсээр хүний нөөцөө бүрдүүлжээ. Азийн болоод Итали, Шотландын зах зээлд нийцэх дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр мэдлэг, туршлагатай техникч, мэргэжилтнүүдийн баг дор хаяж 20 жил ажилласан гадаад мэргэжилтнүүд тус бүрийн авъяас чадвараар нэгдэн ажилладаг бөгөөд эдгээр мэргэжилтнүүд олон жилийн турш хурааж хуримтлуулсан мэдлэг чадвараа шинэ залуу ажиллах хүчинд өвлүүлж дараа дараагийн хойч үеээ сургах зорилготойгоор ажиллаж байна. Энэ хамт олны хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгаа хэсэг бол хүний хүчин зүйл бөгөөд ажиллах хүчнээ олон улсын үзүүлэлтэд хүргэхэд сургахад хүчээ дайчилж байгаа. Сургагч нарын хувьд өөрсдийн мэдлэг чадварыг тасралтгүй сайжруулж Япон, Итали, Англи, АНУ-аас тогтмол туршлага судалж эдгээр орнуудын топ бизнесийн сургуулиудын удирдлагын сургалтын арга барилыг ашиглаж сургалтаа явуулдаг. 2008онд байгуулагдсанаасаа хойш үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 20 хүртэлх хувийг гадаадын зах зээл дээр борлуулсан юм.Энэхүү хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Мөн загварын чадварлаг багтай бөгөөд өдөртөө 8-10 загварын скизийн технологи баримт бичиг хэрэгцээт үндсэн болон түүхий эд материалын тооцоог гарган үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болгодог бөгөөд дотоодын зах зээл дээр эзлэх байр сууриа тогтмол нэмэгдүүлж ажиллах зорилт тавин ажиллаж байна. “Blue sky ХХК” – ны давуу талууд:  Ноолуур, тэмээний ноос будаж ээрмэл утас үйлдвэрлэхээс эхлээд сүлжмэл бэлэн хувцас, нэхмэл эдлэл, ороолт, шааль зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх хүртэлх дамжлагуудтай иж бүрэн үйлдвэртэй.  Итали, Герман, Английн хамгийн сүүлийн үеийн,бүрэн автомат дэвшилтэт техникээр тоноглогдсон.  Олон улсын түвшний өндөр чадвартай удирдлагын баг ажиллаж байна. Гадаадын жижиг болон том нийлсэн 40 хүртэлх худалдан авагчтай хамтран ажилладаг. Орон нутаг болон Улаанбаатар 8-н сүлжээ дэлгүүрүүдээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж байна. Баяруудын үеэр хэрэглэгчдийн худалдан авалт эрс нэмэгддэг учир тэдний хэрэгцээг хангах зоригоор шинэ бүтээгдэхүүнийг худалдаанд гаргадаг. Жишээ нь: даашинзны шинэ загварыг бий болгох үйл явцыг доорх схемд харуулав. 7
  • 8. Дизайн менежментийн үйл явц: Шинэ загварыг төлөвлөх Төлөвлөлтийн хэлтэс Жилийн өмнө төлөвлөнө Шинэ загварын чиг хандлага тодорхойлох Дизайнер тухайн жилийн загварын чиг хандлагыг судлана. Маркетингийн алба судалгаа явуулна Хагас жилийн турш Шинэ загварын скизээ батлуулах Дизайнер нь шинэ загваруудаа удирдах зөвлөлд танилцуулна Зах зээл дээр худалдаанд гаргахаас сарын өмнө Батлагдсан загварын эх загварыг үйлдвэрлэх Дээрх үйлдвэрлэлийн процессийн дагуу эх загварыг үйлдвэрлэнэ. 2 сарын өмнө Эх загварыг батлуулна Эх загваруудыг удирдах зөвлөлд танилцуулж батлуулна 2 сарын өмнө Үйлдвэрлэлд массаар оруулах Дээрх үйлдвэрлэлийн процессийн дагуу үйлдвэрлэнэ Загварын хүндрэлээс шалтгаалж 1-7хоногт үйлдвэрлэгдэн гарна. 8
  • 9. Шинэ загваруудын бэлэн болох хугацааг эх загварыг үйлдвэрлэлд оруулж туршсаны үндсэн дээр гаргаж ирдэг. Жишээ нь: Хүндрэлтэй хээ болоод деталь ихтэй загварыг оруулахад хугацааны хувьд энгийн загвар оруулснаас их хугацаа зарцуулагдана. Мөн цагаан сарын баяраар үндэсний хэв загварыг агуулсан ноолууран даашинз цамц гэх мэт сүлжмэл эдлэл үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. 12 сарын эхний долоо хоног гэхэд эх загварыг үйлдвэрлэн захирлын зөвлөлөөр оруулсан бөгөөд үйлдвэрлэлд оруулах хугацаандаа сүлжмэл утасны нөөцийн бэлэн байдал болон тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдал /эвдрэл гэмтлийг засварлах болон сэлбэг хэрэгслээр хангах/ үйлдвэрлэлийг хэвийн явуулахад гарах тогтмол болоод урсгал зардлыг төлөх санхүүгийн чадавхийн хувьд бэлэн байгаа эсэх ажилдын ажлын хуваарилалтыг зөв зохистойгоор зохион байгуулах гэх мэтчилэн олон асуудлыг шийдвэрлэсэн байх шаардлагатай. Энэхүү үйлдвэр нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг, түүхий эд болох ноолууран утсаа өөрсдөө үйлдвэрлэдэггүй худалдаж авдаг зэрэг нь нэмэлт зардал бий болгож бүтээгдэхүүний өртөгт нэмэгддэг гэх мэт асуудлыг хэрхэн шийдвэрлэх болон эдгээр үйл ажиллагаануудыг компаний удирдлага зохион байгуулалт сайн байх хэрэгтэй бөгөөд дизайны менежментийг хэрхэн зохион байгуулснаараа үйлдвэрлэл ашигтай ажиллах эсэх нь шийдэгдэнэ. 3. Дизайн менежментийн орчин үеийн хандлага Үл үзэгдэгч хүрэм Токиогийн Инженерийн Их Сургуулийн оюутнуудын бүтээсэн энэхүү хүрэмийг хараад та жинхэнэ гэдэгт итгэж байна уу? Нууц нь хүрэмний ард байрлуулсан камерны дүрсийг хүрэмний урд шууд дамжуулж харагдуулж байгаад оршино. Гэрэлтдэг хүрэм Үдэш оройн цагаар хүн болгон дугуй унан замын хөдөлгөөнд оролцохдоо үүнийг өмсдөг бол... Таны гарын хөдөлгөөнийг мэдрэн эргэх дохиогоор LED гэрэл асах ба мөн таныг хурдаа нэмэхэд ногоон , хасахад улаан гэрэл хүрмэн дээр асах болно. Robot маникьюр таны биеийн хэлбэртэй болж хувирч чадахнээ Дэлгүүр хэсэж байгаад таалагдсан хувцас байвал өөртөө хир таарах, мөн зохих эсэхийг өмсөж үзэж байж л мэддэг биз. Одоо та өөрөө өмсөж, цаг заваа үрэх шаардлагагүй болохнээ. Энэ бүхнийг тань робот хийж өгөх боломжтой боллоо. Робот таны хувцасыг өмсуулж өгнө гэж ойлгож болохгүй. Харин робот яг таны биеийн хэлбэртэй ижилхэн болж, таны биений хэлбэрт хир зохицох эсэхийг харуулдаг болжээ. Энэхүү робот нь таны биеийн хэлбэрийг скандаад өөрийнхөө хэлбэрийг таны хэлбэртэй ижилхэн болгож чаддаг юм байна. 9
  • 10. 2010-2011 оны Европын загварын чиг хандлага Тод өнгийг ажил хэрэгч хувцастай хослуулан, амар тайван байдлыг харуулахын тулд хар саарал өнгийг хослуулан эрх чөлөөтэй байдлыг сануулахын тулд завсрын өнгүүдийг тусгасан байна. Мөн эмэгтэй хүний босоо захтай нимгэн цамц, ажлын халаат,бүстэй цамц, уяа туузан чимэглэлтэй пластик оруулгатай цацаг болон эмжээрэн чимэглэлтэй хөвөн даавуун материалаар хийсэн хувцаснууд энэ жилийн хавар намрын загварыг тодорхойлж байна.Даавуу утас болон илүүдэл жижиг материал зузаан болон нимгэн материал дээр нэмсэн мөн гар аргаар хийсэн зүйлүүд, зузаан хувцас хийхэд зориулсан ноолууран болон салхи нэвтрүүлдэггүй материал, дамаскийн даавуу мөн түүнчлэн торгомсог зөөлөн материал голлон зонхилж байна. Өндөр үсэрч гүйхэд зориулсан хээтэй даавуун материалаар хийсэн цүнхнүүд, үндэсний загвар орсон сүлжмэл хээтэй том малгай зэрэг байна. Хуучин судалтай болон ангийн арьсан хүрэм, олон халаастай пидьжак эрэгтэйчүүдийн загварын гол өнгө төрх болж байна. Ангийн үсэн болон үнэт арьсан салхи нэвтрүүлдэггүй хүрэм мөн өнгөлөг нилонон хүрэм бас үндэсний хэв маяг оруулсан өмд, үдээсэн чимэглэлүүдтэй цамц эрэгтэйчүүдийн хэв маягийг тодорхойлж байна. Өнгө:Эрч хүчтэй, хөдөлгөөнийг илэрхийлсэн өнгө 2011 оны хавар, зуны загварын хамгийн сэтгэл хөдөлгөм өнгө нь улбар шар өнгө байх нь. Олон загвар зохион бүтээгчид улбар шар өнгийг загварын цуглуулгадаа хэрэглэсэн бөгөөд Issa, Prada болон Marni-гийн загварууд яг л арьсыг наранд шарсан мэт харагдуулах материалуудыг бүтээжээ. Max Azria, Alberta Ferretti нар арай зөөлөн өнгөнүүдийг сонгосон ба хувцаснуудыг илүү сэтгэл татахуйц болгохын тулд төвийг сахьсан өнгө болох хар, шаргал өнгөтэй хослуулсан байна.Цагаан өнгө 2011 оны хавар, зуны бараг бүхий л загварт байна. Цагаан өнгөтэй богино даашинзнаас эхлээд эрэгтэйлэг шорт, бие барьсан өмд, янз бүрийн материалтай урт даашинз бүгд загварын чиг хандлагад байх нь.Гүн ягаан болон цайвар ягаан,цайвар ногоон болон чулууны 10
  • 11. өнгө,шар ногоон өнгө,хар,цэнхэр, усан цэргийн хөх өнгүүд энэ хавар зуны өнгийг тодорхойлж байна. Мөн янз бүрийн хээ болох зураасан, толбо гэх мэт хээнүүд 2011 оны хавар, зуны загварын чиг хандлагад маш хүчтэй орж ирэх нь.Загварын мэргэжилтнээс эхлээд энгийн ажиглагч хүртэл цэцгэн хээнүүд шинэ, тэсрэлт хийсэн загварын хандлага болно гэж анзаарсан байна. Alberta Ferretti том цэцгэн хээнүүдийг даашинзаа гоѐход ашигласан бол Christian Siriano цэцгийн бүдэг хээ, Dolce & Gabbana цэцгэн сүлжмэл, Marc Jacobs хатгамал цэцгүүдийг бүс, толгойн боолтондоо оруулжээ. Дүгнэлт: Бүтээгдэхүүний борлуулалттай холбоотой үйл ажиллагааг голлон хариуцахдаа хэрэглэгчидийн хэрэгцээ сонирхолыг судлах ба тэдний хүсч буй бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтийн өөрчлөлт болон тоо хэмжээ, чанар, загвар дизайны тухай мэдээллээр үйлдвэрлэгчийг хангах үүрэгтэй байна. Бүтээгдэхүүнийг сурталчлах болон борлуулалтын урамшуулалт, идэвхижүүлэлт явуулснаар хэрэглэгчидийг хүссэн бараа үйлчилгээгээр хангах боломжийг олгоно. Энэ нь бүтээгдэхүүнийг өөрчилж сайжруулах төдийгүй борлуулалтын цаашдын хандлагыг харах боломжийг үйлдвэрлэгчдэд олгоно. Ажилчидтай холбоотойгоор, хичнээн ажиллах хүч шаардлагатайг тооцохоос эхлээд тэдний ажлын нарийн хуваарилалтыг хэрхэн хийх ажилчдын ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг тооцох, түүнийг дээшлүүлэх боломжийг судлах ба хөдөлмөрийн зардлыг голчлон тооцно. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчид хэрэглэгчидийн хүсэл шаардлагыг хангасан бараа үйлчилгээг өөрийн хөрөнгийн чадварт зохицуулан үйлдвэрлэх болон байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг хангах хариуцлагыг нийгмийн өмнө хүлээнэ. Орчин үед хэрэглэгчийн хувцасны хандлага нь зөвхөн өөрт байдаг ганцаарчилсан үйлдвэрлэл буюу цорын ганц дахин давтагдашгүй зүйлийг хэрэглэх сонирхолтой болжээ. Удирдагч багш П.Жаргалтуяа /ҮТДС – дэд проф, Ph.D/ Ашигласан материал: 1. Бүтээгдэхүүний хөгжлийн менежментийг боловсронгуй болгох нь 2010 УБ 2. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл, 2009 УБ 3. Дизайны ертөнц 2010 УБ, 5сар 4. Маркетинг Д. Баярмаа, 2009 УБ 5. Blue sky cashmere website 6. SONIN.mn 7. Goolingoo.mn 8. Wikipidie.mn 11