Програм хангамжийн төслийнменежмент
1 | Б о л о в с р у у л с а н б а г ш : Д . Ж а р г а л м а а
Програм хангамжийн чанар ба инженерчлэл
Энэ хичээлийг судласнаар дараах зүйлсийг сурна:
• Төслийн менежментэй танилцах (төслийн менежментийн үндсэн арга,
ойлголтууд,нэр томъёонууд, дасгалууд; сургалтын хүрээлэн байгаа орчны арга барилыг
ашиглах туршлага)
• Төсөл эхлэх (төслийн тодорхойлолт, төслийн зорилго, төслийн төлөвлөгөөний
боловсруулалт, оролцогч талуудын дүн шижилгээ)
• Төслийн төлөвлөлт (ажлын нарийвчилсан бүтэц, төлөвлөлтийн арга, төлөвлөлтийн
үйл явц ба дуусах хугацаа, төлөвлөлтийн өртөг, төлөвлөлтийн эрсдэл)
• Төслийн хэрэгжилт (төслийн хяналт, төслийн шалгалт)
• Төслийн төгсгөл (баримт бичиг, үнэлгээ)
Өнөө үед програм хангамжийн чиглэлээр бизнис хэрэглэх хувь хүн болон компаниуд зах
зээлд өрсөлдөж байгаа билээ. Тэдгээрийн боловсруулан гаргасан програмын
бүтээгдэхүүнүүд манай улсын албан газар, байгууллагын үйл ажиллагааг хангаж байгаа
билээ. Програмын бүтээгдэхүүн нь үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний адилаар чанарын
стандартын шаардлага хангасан байх ёстой бөгөөд энэ талын холбогдолтой ном сурах
бичиг тийм ч хангалттай биш байдаг.
Програм хангамжийн чанарын инженерчлэл гэдэг нь зохих хугацаанд зөвшөөрөгдсөн
өртгөөр чанартай бүтээгдэхүүнийг тогтмол зохион бүтээх инженерчлэлийн зарчмуудыг
хангасан програм хангамжийн технологиуд ба чанарын аргууд дээр үндэслэгдсэн зохион
бүтээх ажиллагаа юм.
Програм хангамж, чанар ба инженерчлэл гэсэн 3 үгнээс бүрдэх ойлголтыг
тодорхойлохоосоо өмнө үг тус бүрийн хувьд авч үзэх хэрэгтэй. Эдгээр үг хэдийн бидний
хэл ярианд хэвшмэл болж байгаа хэдий ч олон янзын тайлбар гарч байгаа юм. Иймээс
эдгээрийг нэг бүрчлэн авч үзье
Програм хангамж
Энэ үгийн тайлбар олон янз байдаг бөгөөд андуурч ойлгох талтай байдаг учир түүнийг
хамгийн энгийнээр “компьютерийн ажиллагааг хангах үйлдлүүдийн дараалал” гэж
тодорхойлж болно.
2.
Програм хангамжийн төслийнменежмент
2 | Б о л о в с р у у л с а н б а г ш : Д . Ж а р г а л м а а
Үүнээс гадна ПХ-ийг хөгжүүлэх явцад зохих техникийн дагуу хөгжүүлсэн эсэх, шалган
баталгаажуулсан эсэх, өвөрмөгц шинэ санаа арга зам эрж хайж боловсруулсан эсэх зэрэг
олон хүчин зүйлсүүдээс хамаарна.
Чанар
Чанарыг зөвхөн гое сайхан зэрэг өнгө үзэмжээр мэдээж үнэлэхгүй. Харин хэрэглэгчдийн
эрэлт хэрэгцээг хэрхэн хангаж байгаагаар тодорхойлох ёстой. Бизнессийн хүрээнд
хэрэглэгчдийн шаардлагыг тусгасан хэр хэмжээгээр чанарыг үнэлж болно. Тэгвэл ПХ-д
чанарыг алдаагүй, зөв ажиллагаатай, хүссэн үр дүнд хүргэдэг зэрэг байдал нь чанар болж
байна.
Энд чанар гэсэн ойлголтыг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж байна уу гэдгээр авч
үзнэ.
ISO 9000, ISO 9000-3 стандартын цувралууд
Стандарт гэдэг нь үйлдвэрлэл, худалдааны байгууллагаас үйлдвэрлэсэн болон худалдаж
байгаа бүтээгдэхүүнд мөн үйлчилгээнд тавих шаардлагыг харуулдаг. Анх 1979 онд Их
Британид Английн стандарт гарч дараа нь Швейцарт Швейцарын стандарт гарч
хэвлэгдсэн. Эдгээр стандартууд хэрэглэгчдийн хүсэлтээр гаргасан бөгөөд тухайн улс
даяар хүлээн зөвшөөрч дагаж мөрдөх болсон.
Их Британи стандарт хэд хэдэн жил шинэчлэгдэн засварлагдаж олон улсын хэмжээнд
/тухайн үед европын орнуудад/ хүлээн зөвшөөрөгдсөн чанарын удирдлагыг тогтоох
үүрэгтэй ОУСБ байгуулахыг санал болгосноор 1979 онд ОУСБ байгуулагдсан. 1987 онд
ISO 9000 стандарт хэвлэгдэж удалгүй дэлхий даяар хүлээн зөвшөөрч хэрэглэх болсон.
Энэ нь аль ч байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын чанарын тогтолцоог бий
болгож үнэлж болох шалгуур юм.
Үйлдвэрлэл, худалдааныхан зах зээлд өрсөлдөх чадвар нь дараах үндсэн зүйлээс
хамаардаг. Үүнд:
• Бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний чанар
• Түүний үнэ
• Нийлүүлэх хугацаа
ISO 9000 стандарт нь дараах 3 төрлийн ажил үйлчилгээ эрхэлдэг байгууллагын хэрэглэж
болох чанарын шаардлагуудыг харуулдаг.
3.
Програм хангамжийн төслийнменежмент
3 | Б о л о в с р у у л с а н б а г ш : Д . Ж а р г а л м а а
• Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, суурилуулдаг, зохион бүтээдэг, боловсруулдаг, мөн
худалдсаны дараагаар үйлчилгээ явуулдаг байгууллагуудад зориулсан стандарт
нь ISO 9001
• Бүтээгдэхүүнийг зөвхөн үйлдвэрлэдэг, суурилуулдаг, худалдсаны дараагаар
үйлчилгээ үзүүлдэг байгууллагат ISO 9002 стандарт зориулагдсан.
• Зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үйлчилгээ үзүүлдэг байгууллагад ISO 9003
стандарт зориулагдсан юм.
Үүнийг хүснэгтээр харуулбал:
№ Стандарт Боловсруулдаг
Зохион
бүтээдэг
Үйлдвэрлэдэг Суурилуулдаг Үйлчилгээтэй
1 ISO 9001 + + + + +
2 ISO 9002 + + +
3 ISO 9003 + +
ISO 9001-9003 стандартууд нь үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний зэрэг бизнессийн
бүхий л салбарт ашиглаж болох чанарын удирдамж юм. Өөрөөр хэлбэл энэ 3 стандартыг
ашиглаж дэлхийн томоохон худалдан авагч нар чанар хангасан эсэхийг баримтлах үндсэн
заалт болохоос гадна автомашин үйлдвэрлэгчид, үйлчилгээний салбарынхан зэрэг том
үйлдвэрлэгчид, худалдаачид үйлдвэрлэл, үйлчилгээндээ хэрэглэх болсон юм.
ISO 9000-3 стандарт
ISO 9000-3 стандарт нь 1991 онд батлагдсан. Үүний зарим нэг заалтууд нь ISO 9001-ээс
нийлээд ялгаатайгайгаас гадна нэмэлт хэд хэдэн заалтуудыг агуулдагаараа ялгаатай юм.
Өөрөөр хэлбэл ISO 9000-3 стандарт нь үйлдвэрлэлийн процессоосоо илүү програм
хангамжийг хөгжүүлэх тал руугаа иолүү ойрхон заалтуудтай байдаг. Эдгээрийг хооронд
нь харьцуулахын тулд тэдгээрийн бүтцийг дараахи зургаар харуулъяа.
Зураг…………..
ISO 9000-3 стандартын шаардлага
4. Чанарын систем
4.1 Удирдлагын үүрэг хаиуцлага
4.
Програм хангамжийн төслийнменежмент
4 | Б о л о в с р у у л с а н б а г ш : Д . Ж а р г а л м а а
4.2 Чанарын тогтолцоо
4.3 Чанарын дотоод хяналт
4.4 Зохион бүтээлтийн удирдлага
5. Хөгжүүлэх амьдралын цикл
5.1 Ерөнхий шаардлага
5.2 Гэрээний хяналт
5.3 Захиалагчдын тавьсан шаардлага
5.4 Хөгжүүлэх төлөвлөгөө
5.5 Чанарын төлөвлөгөө
5.6 Зохиомжлох ба кодлолт
5.7 Шалган баталгаажуулах
5.8 Зөвшөөрүүлэх
5.9 Олшруулах, хүргэх ба суурилуулах
5.10 Засвар үйлчилгээ
6. Туслах ажлууд
6.1 Өөрчлөлтийн удирлага
6.2 Бичиг баримтын хяналт
6.3 Чанарын тэмдэглэл
6.4 Хэмжилт
6.5 Дүрэм, заавар ба гэрээ хэлэлцээр
6.6 Хэрэгсэл ба арга зүй
6.7 Худалдах
6.8 Програм хангамж
6.9 Сургалт
ISO 9000-3 стандарт дахь шаардлагуудыг дараах 3 бүлэгт хувааж үзэж болно.
• Үндсэн ажлууд
• Хөгжүүлэх амьдралын цикл
• Туслах ажлуудад хамаарагдах
Шаардлагууд гэж 3 хуваадаг.
Төслийн ажлын амжилт
5.
Програм хангамжийн төслийнменежмент
5 | Б о л о в с р у у л с а н б а г ш : Д . Ж а р г а л м а а
Энэ хэсэгт програм хангамжийн төслийн ажил яагаад амжилтгүй болдгийн учир
шалтгааныг авч үзэх болно. Ялангуяа томоохон төслийн ажлууд дээр нөлөөлсөн гол хүчин
зүйлүүдийг тодорхой баримттайгаар үзнэ. Эхлээд төслийн хэмжээ, төрлөөс хамаарч төсөл
дээр ажилладаг прорамистуудын тоо тэдгээрийн ажиллах хугацаа ажлын бүтээмжийг
хүснэгтээр харуулъя.
№ Хэмжээ
Програм
зохиогчдын тоо
Хугацаа
Бүтээмж /код мөрийн
тоо/
1 Энгийн 1
1-4 долоо
хоног
500
2 Жижиг 1 1-6 сар 1’000-2’000
3 Дунд 2-5 1-2 жил 5’000-50’000
4 Том 5-10 2-3 жил 50’000-100’000
5 Маш том 100-1000 4-5 жил 1’000’000
6 Хэт том 2000-5000 5-10 жил 1’000’000-10’000’000
Төслийн хэмжээ том байх тусам эрсдэл ихтэй байдаг. Дунд хэмжээний төсөлд хөгжүүлэх
арга зүй, технологи хэрэглэх шаардлага ихтэй байдаг. Дунд хэмжээний төслийн ажлыг
гүйцэтгэхэд эрсдэл бага байдаг бөгөөд шинэлэг зүйл шаарддаггүй
Төслийн ажилтнууд ажлаа яаж хуваарилдаг вэ гэвэл:
Програм бичих-13%
Програмаа унших, шалгах-16%
Мэдээлэл цуглуулах бусадтай харьцах-32%
Дангаараа ажиллах бусад ажлууд-13%
Бусад ажил-15%
Сургалт-6%
Холбоо-5%
Дээрхи судалгааг мэргэжлийн програмистуудын дунд явуулсан судалгааны дүн юм.
Төслийн ажил амжилтгүй болдог хамгийн түгээмэл тохиолдлуудыг 6 хувааж ангилдаг.
1. Өөдрөг үзэлд автах
2. Бодит байдалд тулгуурлах
6.
Програм хангамжийн төслийнменежмент
6 | Б о л о в с р у у л с а н б а г ш : Д . Ж а р г а л м а а
3. Итгэж найдах үзэлд автах
4. Горьдлого тасрах
5. Сэтгэл шулуудах
6. Хаширах
Төслийн ажилд нөлөөлөх хүчин зүйлс
Төслийн ажил амжилтгүй болдог шалтгааныг дараах 10-н зүйлээс хамаардаг гэж үздэг.
1. Хэрэглэгч, захиалагчдынхаа бизнессын үйл ажиллагааг бүрэн гүйцэд ойлгох
өөрийн мэдлэг чадвар дутах
2. Хэрэглэгчид шаардлагаа бүрэн гүйцэд тавьсан гэдгийг судлаж тогтоогоогүй.
3. Шаардлаг дахь өөрчлөлтүүдийг бүрэн шалгаагүй.
4. Бодит байдал дээр үндэслэсэн төлөвлөөгүй, өөрөөр хэлбэл зөвхөн тухайн хэдэн
тохиолдолд зориулж системээ боловсруулсан.
5. Ажлаар дарагдах /хэт ачааллын үед/ тохиолдолд өөрсдийн ажлын дэг журмыг
урьдчилан тогтоогоогүй. Тухайлбал баяр тохиолдох, нэг нь өвдөх, ажлаа орхих,
шилжих үед урьдчилсан зохицуулалтгүй.
6. Гарч болзошгүй бэрхшээлт асуудлыг урьдчилан харж, шийдвэрлээгүй.
7. Ийм тохиолдолд хэрэглэгчдэд зориулсан лавлагаа зааврыг боловсруулаагүй.
8. Гэнэтийн энэ тохиолдолд үүсэн гарах шалтгаануудыг хэрэглэгчдээ танилцуулаагүй.
9. Төслийн ажлын зорилгыг маш нарийн тодорхйолоогүй. Мөн төслийн гишүүдийн
үүрэг хариуцлагыг хуваарилаагүй.
10. Төсөлдөө тусгасны дагуу боловсруулаагүй.
Мөн үүнээс гадна нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг. Тухайлбал төслийн гишүүдийн
хамтарч ажиллах чадвар, бүтээгдэхүүний хэмжээ, дэс дараалалтай хандаж байна уу,
хэрэглэгчдийн шаардлагын тогтвортой байдал, асуудлыг ойлгох чадвар, боломжит
хугацаатай эсэх, ур чадвар шаардах эсэх, төслийн гишүүдэд тохирсон сургалттай эсэх,
төслийн ажил гүйцэтгэх орчин, боловсон хүчин, тохирсон өртөг, удирдах чадвар,
санхүүгийн зөв бодлого, хуваарилалт зэргээс хамаарна. Энэ олон зүйлсийг дотор нь
бүлэглэж хуваавал:
1. Хэрэглэгчдээс хамаарах
a. Шаардлага тодорхойгүй эсвэл ойлгоход хэцүү
b. Шаардлагатай асуудлыг шийдэх үед хариу өгөхгүйгээр хүлээлгэх
7.
Програм хангамжийн төслийнменежмент
7 | Б о л о в с р у у л с а н б а г ш : Д . Ж а р г а л м а а
c. Төсөл хэрэгжүүлэгчидтэйгээ байнгын холбоо харьцаагүй, бүгдийг төсөл
хэрэгжүүлэгчдээ даатгаж орхидог.
d. Шаардлагын утга, агуулга олон дахин өөрчлөгддөг.
e. Бүрэн бус шаардлага тавьдаг.
2. Төсөл хэрэгжүүлэгчдээс хамаарах
a. Хүлээлгэн өгөх хугацаа тодорхойгүй
b. Хэт олон шинэлэг зүйл амлах, урьд өмнө нь шийдэгдээгүй олон шинэ
ойлголтуудыг нэг төсөл дотор шийдэх гэж оролдох
c. Өөрсдийн мэдлэг чадвар, туршлага дутах
d. Одоогоор бэлэн бус боломжгүй програмын хэрэгслүүд болон арга технологи
шаардагдах ажил авах
e. Хөгжүүлэхэд тохирохгүй арга, програмын хэрэгсэл хэрэглэх
f. Төслийн гишүүдэд төсөлд хамааралгүй үр ашиггүй сургалт явуулах
3. Төлөвлөлтөөс хамаарах
a. Шалган баталгаажуулах төлөвлөгөөгүй.
b. Төсөл амжилтгүй болсон тохиолдолд дахин ажиллах гэрээ хйигдээгүй.
c. Шалгаж турших хугацааг хангалттай бус заасан.
d. Мөн төслийн гишүүдийг сургах дадлагжуулах хугацааг төлөвлөөгүй.
4. Удирдлагаас хамаарах
a. Үүрэг хариуцлага нь тодорхойгүй, хэн юу хариуцахыг зааж гаргаагүй.
b. Төслийн муу төлөвлөгөөтэй.
c. Төслийн гишүүдийн чадвар муу, муу бүрэлдэхүүнтэй.
d. Төслийн менежерийн сонгосон арга технологи буруу
e. Төсөл хэрэгжүүлэх хугацааг буруу тодорхойлох
Сайтар боловсруулсан төлөвлөгөө нь төслийн ажлыг амжилттай дуусгахад чухал үүрэгтэй.
Төлөвлөлт нь юу юуг эрхэмлэн тусгах шаардлагатай вэ?
1. Төслийн гишүүдийн үүрэг хариуцлагыг тодорхойлох, хуваарилах
2. Тестлэх
3. Удирдлагын зохион байгуулалтыг шийдэх
4. Үнэ ашгийн шинжилгээ хийх
5. Төслийн удирдлагаа сонгох, шалгаруулах
8.
Програм хангамжийн төслийнменежмент
8 | Б о л о в с р у у л с а н б а г ш : Д . Ж а р г а л м а а
6. Төсөлд хэрэглэх програмын хэрэгслүүд болон хэрэглэх арга технологоо сонгох
7. Тестлэх хэрэгслээ болон хэрэглэх аргаа сонгох
8. Шалгах хэрэгслээ бэлтгэх
9. Туслах гарын авлага, материалаа бэлдэх
10. Төслийн гишүүдийг сургах, сургалтын хуваарь, төлөвлөгөө гаргах
11. Тохируулах болон суурилуулах төлөвлөгөөг гаргах
12. Үйлчилгээ, засварын төлөвлөгөө гаргах
13. Хүлээлгэн өгөх арга, хугацаагаа товлох
14. Төлбөрийн тооцоо хийх, борлуулах арга механизмаа шийдэх
15. Төслийн бэлтгэл ажил, хөгжүүлэх хуваарь гаргах
16. Хөгжүүлэх амьдралын цикл сонгох
17. Хэмжилт
18. Өөрчлөлтийн менежмент
Системийн үйлчилгээ ба засвар
Хөгжүүлсэн системийн үйлчилгээ засвар гэдэг нь тухайн системд ямар нэгэн өөрчлөлт
хийхийг хэлнэ. Тухайлбал ашиглалтын явцад систем илэрсэн алдааг засварлах,
хэрэглэгчдийн шинэ шаардлагаар системийг өөрчлөх, системийн гүйцэтгэлийг
сайжруулах, хэрэглэх заавар баримт бичгийн шинэчлэлт зэрэг олон талын өөрчлөлтүүд
орно. Товчоор хэлбэл хөгжүүлсний дараагаар ямар нэгэн өөрчлөлт хийхийг хэлнэ.
Хожмын үйлчилгээ, засвар хийхэд хялбар байлгахын тулд систем дараах шаардлагыг
хангасан байхыг шаарддаг.
• Орчны өөрчлөлтөнд тогтвортой /зарим програмуудын хувьд үйлдлийн систем
өөрчлөгдөхөд зөв ажилладаггүй тул хойшдын нэмэлт хийх боломжтой байхыг
хэлнэ./
• Тохируулан хэрэглэх боломжтой. /системд тодорхойлсон үйлдлүүдээс гадна
хэрэглэгч өөрийн сонголтоор тохируулан хэрэглэгчийн нэмэлт үйлдэл тодорхойлж
хэрэглэж болохыг хэлнэ./
• Бүтэцлэл сайтай. /хожмын засвар хийхэд хялбар бүтэц зохион байгуулалттай/
• Өөрчлөлтийн менежементтэй /засвар, үйлчилгээнд орсон програмуудын хувьд
өмнөх хувилбарын гол үндсэн шинжээ хадгалсан байхыг шаардахаас гадна
өөрчлөлтийн бүртгэлтэй байхыг шаарддаг./
9.
Програм хангамжийн төслийнменежмент
9 | Б о л о в с р у у л с а н б а г ш : Д . Ж а р г а л м а а
Үйлчилгээ засварт хэрэглэгдэх хэрэгслүүд:
- Баримт бичиг боловсруулах хэрэглээний програм
- Принтер
- 2 файлыг жиших програм /өмнөх хувилбарын баримтыг шинэчлэгдсэнтэй нь
жиших/
- Өөрчлөлтийн мэдээллийн сан /хийгдсэн өөрчлөлт бүрийн тэмдэглэл хөтлөх
сан/
- Хувилбаруудын архив
- Деваггерүүд /debuggers/
- Бусад хэрэгслүүд /spelling checkers, style checkers, type checker, complexity
measurers/
Өнөөгийн судалгаагаар систем эзэндээ хүргэгдсэнээсээ хойш програмуудын 70% нь дахин
үйлчилгээнд ордог гэдгийг тогтоосон байна. Эдгээрийн 60% нь системийг
өргөтгөхзориулалтаар үйлчилгээнд ордог, 20% нь тохируулга хийлгэхээр /бусад
програмтай тухайлбал баазтай ажилладаг програм өөрчлөгдөхөд, эсвэл принтер
шинэчлэгдэхэд, үйлдлийн системтэй нийцтэй ажиллуулахаар гэх мэт/, 20% нь засвараас
болж буцаж ирцгээдэг байна.
Удирдлагын үүрэг хариуцлага
Удирдлагын үүрэг хариуцлага
• Төслийн ажлын үндсэн санааг дэвшүүлэх, олох
• Төлөвлөх
• Санхүүгийн тооцоо хийх, хуваарилалт
• Төслийн ажлыг удирдах
• Төслийн багаа бүрдүүлж сонгох
Төслийн ажлын хэсэг ба зөвлөхүүдийн үүрэг
• Системийн шинжилгээ хий
• Шаардлагат шинжилгээ хийх
• Зохиомж
• Кодлох
• Тестлэх
Чанар шалгагчид нь дараах бүрэлдэхүүнтэй байна.
10.
Програм хангамжийн төслийнменежмент
10 | Б о л о в с р у у л с а н б а г ш : Д . Ж а р г а л м а а
• Стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй стандарчлалын
төвөөс бүрдсэн мэргэжилтнүүд
• Шүүмжлэгчид /мэргэжлийн байгууллагын шүүмжлэгчид. Үүнд: эрдэм
шинжилгээний хүрээлэн, их сургуулийн эрдэмтэн багш/
• Гадны байгууллагаас оролцогчид /захиалагч ба хэрэглэгч нар. Үүнд төсөөтэй
байгууллагын удирдлагууд, хэлтсийн эрхлэгчид орж болно./
Удирдлагын зохион байгуулалт
Төслийг удирдан зохион байгуулах бүтцээ шийдсэн байх ёстой. Үндсэндээ дараах 3
төрөлтэй байдаг.
1. Ардчилсан /democratic/
Энд төслийн гишүүд бүгд тэгш эрхтэй ба удирдлага гэж байхгүй. Энэ нь жижиг төсөлд
тохиромжтой. Давуу тал нь ийм бүтэцтэй байх үед төслийн ажил их хурдтай явагддаг.
Тухайлбал 5 хүний бүрэлдэхүүнтэй ардчилсан удирдлагын бүтэцтэй төсөлд төслийн
гишүүн бүр өөр хоорондоо дамжлагагүй харьцана.
2. Иерархи/hierarchical/
Энэ нь томоохон хэмжээний төсөлд тохиромжтой. Том хэмжээний ажлыг хэсэгчлэн
хуваагаад төслийн гишүүдэд хуваарилсан байдаг. Өөрөөр хэлбэл дэд хэсгүүд өөр
хоорондоо ялгаатай ажил гүйцэтгэдэг. Заримдаа төслийн доод шатанд ажиллагсад дээд
шатанд чухам ямар ажил гүйцэтгэж байгааг болон тухайн ажил ямар зорилготойг бүрэн
ойлгохгүй байх явдал байдаг. Харин энэ бүтцэнд дэд хэсгүүдээс гарсан үр дүнгээ дээд
шатны удирдлагадаа дамжуулдаг. Өөрөөр хэлбэл дамжлагтай бүтэц юм. Гэхдээ ижил
түвшин дэх болон өөр салаа дахь нь тухайн гишүүдийг удирдахгүй.
3. Матриц
Өмнөхөөс ялгаатай нь дамжлагагүй бөгөөд төслийн гишүүдийн орон тоог хэмнэдэг. Энэ
нь цөөхөн бөгөөд чадварлаг гишүүдтэй байхыг шаарддаг. Иерархи бүтэц дэх дунд шатны
удирдлагууд харъяа гишүүдээ удирддаг бол энэ бүтцэд гишүүд нь хуваагдахгүйгээр
програмист ч болоод бас дизайнер ч болдог. Харин уг гишүүнийг 2 удирдлага удирдана.
Энэ нь томоохон төсөлд тохиромжтой. Аль ч дэд төсөл дээр ажиллагсад нь /хэвтээ болон
босоо чиглэлд/ 2 удирдлагтай байна. Үүнийг голдуу бүтээгдэхүүн хандалтат
хөгжүүлэлтэнд тохиромжтой гэж үздэг.
11.
Програм хангамжийн төслийнменежмент
11 | Б о л о в с р у у л с а н б а г ш : Д . Ж а р г а л м а а
Зорилго, Хэмжилтийн програм хангамж
Бид програмдаа алдааны тоог багасгах, үүнийг нарийвчлан зорилгоо “Програмын алдааны
тоог 10%-р багасгах” гэсэн зорилго дэвшүүлж болно. Эсвэл бид шинэ CASE хэрэгсэл
хэрэглэснээр бидний ажлын бүтээмжид нөлөөлөх эсэхийг сонирхсон зорилго байж болно.
Тэгвэл зорилгоо “XYZ CASE” хэрэгсэл бидний ажлын бүтээмжид хэр нөлөөлөх эсэхийг
судлах зорилго байж болно. Мөн түүнчлэн бид систем хөгжүүлэх бүх процессоо
хурдатгахыг хүссэн, эсвэл төлөвлөсөн ажил дээрээ дахин ажиллахад гарах зардлын
хэмжээг 10% багасгах зэрэг зорилго дэвшүүлсэн байж болно. Дээрхи жишээнүүдээс аваад
үзэхэд хэмжилт хийхээсээ өмнө урьдчилан “бүтээмж”, эсвэл “дахин ажиллах зардал”
гэсэн нэр томъёонуудыг яг тодорхой тодорхойлсон байх шаардлагатай.
Дээрхи жишээнүүдээс бид зорилгоо “дахин ажиллах зардлаа багасгахаар” сонгон авсан
тохиолдолд хэд хэдэн асуулт үүдэн гарна. Тухайлбал програмын бүтээгдэхүүний хувьд
бусад төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад дахин ажиллах шаардлага илүү байдаг уу?
Дахин ажиллах зардал гэж юу вэ?
Дахин ажиллах шаардлага үнэхээр байна уу? Дахин ажиллахгүй байх тохиолдолд ямар
сөрөг нөлөө үзүүлэх вэ? Ямар төрлийн алдаанд хүргэх вэ? Тэр хичнээн байх вэ?
Тэдгээрийн нөлөө хэр зэрэг байх бол? Гэх мэт олон тооны асуулт гарган авч болно. Гэвч
эдгээрээс тавьсан зорилгод шууд нөлөөлөх гол үндсэн асуултуудыг авч үзэх нь чухал.
Зурагт “дахин ажиллах зардлыг багасгах” гэсэн зорилгод тулгуурлан гаргасан асуултууд,
мөн асуулт бүр нь хариултууд, хариултанд харгалзах шаардлагтай хэмжилтийн ажлуудыг
жагсаав. Зүгээр хүүрнэсэн хаиулт байж болохгүй. Жишээ нь ашигтай, ач холбогдолтой,
илүү давуу гэх мэт байж болохгүй. Заавал хэмжилттэй тоон үзүүлэлтээр нотолсон байх
ёстой.
Хэмжилтийн програм хангамж
Хэмжилт хийх бүрдээ хэмжилтйин програмыг боловсруулах хэрэгтэй. Хэмжилтийн
програм хангамж нь машины хурдны самбартай /хурд, нийт явсан зам, бензин, тос, усны
хэмжээ, темпратур зэрэг/ адилхан бүх талын хэмжилтийг гүйцэтгэх үүрэгтэй байх ёстой ба
хэмжилтийн үр дүнг харуулдаг байх шаардлагатай.
Хэмжилт 2 удаа хийгддэг.
• Систем хөгжүүлсний дараа
• Систем хөгжүүлэх явцад
12.
Програм хангамжийн төслийнменежмент
12 | Б о л о в с р у у л с а н б а г ш : Д . Ж а р г а л м а а
Төслийг төлөвлөх
Төслийн менежмент дараах хэдэн төрлийн үйл ажиллагаануудаас бүрддэг:
1. Ажил эсвэл зорилгыг тодорхойлох
2. Зорилгын анализ болон загварчлалыг гаргах
3. Эрсдэл тооцоолох (Эрсдлийн менежмент)
4. Нөөц боломжоо тодорхойлох
5. Нөөцөө хуваарилах
6. Ажлаа зохион байгуулах
7. Хүний болон материалын нөөцөөр хангах
8. Үүрэг даалгавар хуваарилах
9. Үйл ажиллагааг чиглүүлэх
10. Төслийн хэрэгжүүлэлтийг хянах
11. Үйл ажиллагааны явцыг хянаж, тайлан бэлдэх
12. Гүйцэтгэгдсэн ажлын үр дүн дээр шинжнилгээ хийх
13. Төслийн бүтээгдэхүүнийг тодорхойолох
14. Төслийн ирээдүйн байдлыг урьдчиалан харах
15. Чанарын менежмент
16. Асуудлын менежмент
17. Асуудлыг шийдвэрлэх
18. Гологдол гарахаас сэргийлэх
19. Төслийг төгсгөх
20. Хувьцаа эзэмшигчид мэдээлэх
Төслийн менежментийн баримтууд
Ихэнхи төслийн хувьд амжилттай болохын тулд зорилго ба боломжоо бүрэн тодорхойолж
баримтжуулах хэрэгтэй байдаг. Баримтжуулалт хийснээр хөрөнгө оруулагч, хэрэглэгч,
төслийн багийн хүсэл, эрмэлзлэлийг хамтатгаж өгдөг. Нийт 20 баримт байдгаас дараах
хэрэглэгдэж байгаа 4-ийг дурдая.
1. Төслийн гэрээ
2. Бизнесс төлөв байдал/Хэрэгжих магадлал
3. Work Breakdown Structure
4. Төслийн хуваарь
13.
Програм хангамжийн төслийнменежмент
13 | Б о л о в с р у у л с а н б а г ш : Д . Ж а р г а л м а а
Төсөл vv биш vv …?
Төсөл удирдах нь шинэ зvйл огт биш. Египедийн пирамид эсвэл Хятадын Их цагаан хэрэм
зэргийг байгуулах нь асар том төслvvд байсан. Гэхдээ гэр бvлийн тэмдэглэлт vйл явдал
зохион байгуулах нь ч төслийн шинж чанаруудыг агуулсан байдаг.
Аливаа төлөвлөгөөг төсөл болгон тодорхойлоход биелvvлэх тогтсон шалгуурууд байдаг.
Чухал!
Төслийн менежмент нь vргэлж тодорхой vр дvнд хvрдэг.
Өнөө vед “Төсөл” гэсэн ойлголт нь өдөр тутмын ажил хэргээс гадуурх vvрэгт ажилд өргөн
хэрэглэгддэг. Аль Vvрэгт ажил нь жинхэнэ төсөл вэ гэдгийг тодруулахад хялбар бус.
Төсөл гэж юу вэ?
Ерөнхийдөө та дараах тодорхойлолтонд хvрнэ:
Тодорхойлолт
Төсөл гэдэг нь заагдсан хугацаанд хязгаарлагдмал нөөцийн
хvрээнд хvрэх зорилтууд нарийн тодорхойлогдсон ажлын
саналыг хэлнэ. Шийдвэрт хvрэхийн тулд дагах ёстой арга
замууд нь урьдчилан тодорхойлогдоогvй, мэдэгдээгvй байдаг.
14.
Програм хангамжийн төслийнменежмент
14 | Б о л о в с р у у л с а н б а г ш : Д . Ж а р г а л м а а
Энэхvv тодорхойлолт нь нарийн агуулгаараа байнгын давтан гvйцэтгэгдэх бэлтгэл ажиллагаа
шаардахгvй эдийн засгийн vйл явцад тохирно. Жишээ нь: сургалтын програм хангамж
боловсруулах, гарын авлага бичих гэх мэт.
Шинэлэг бус ажлын саналуудын хувьд тийм хязгаарлагдмал тодорхойлолтоор төсөл мөн
эсэхийг ялгахад хvндрэлтэй. Барилгын компани нь барилгын бvхий л хэсгийг нь бэлэн болгох
угсралтын цогц төслийг биелvvлж байна уу? Эсвэл угийн хуучин аргаараа зөвхөн гэрээгээ
биелvvлж байна уу?
Төслийн менежментийн зарчмууд
Дараах арга зvйн зарчмууд нь уламжлалт менежментэд ашиглагддаг ба Төслийн менежментэд
илvv тохиромжтой. Та сумыг сонгосноор нэмэлт мэдээлэл авах боломжтой. (xxx). Тус хэсгийг
vзэж дуусгасны дараа энэ хуудас руу автоматаар ирнэ.
Шат шатаар хийх
Төслийн vйл ажиллагаа нь тодорхой ялгаатай vе шатуудад хуваагддаг. Урьдчилан
тодорхойлсон Дунд хугацааны зорилтууд бvхий vе шатууд төслийн vйл ажиллагаа,
зохицуулалтыг хялбар болгоно.
илvv
Асуудлаас шийдэлд хvрэх
Асуудал бvхэн ижил зарчмаар буюу – “Асуудал шийдэх цикл”-ээр шийдвэрлэгдэнэ:
илvv
Ерөнхийгөөс нарийвчилсан хэсэг рvv орох
Эхлээд асуудлын хvрээг тодорхойлно. Дараа нь энэ хvрээнд асуудлуудаа ялгаж салгана.
Төслийн бvтцvvд нь ихэвчлэн учир дутагдалтай ба эсвэл vр дvн
багатай байдаг. Учир нь даалгавруудаа бvрэн гvйцэд
ойлгоогvйгээс болдог байна. Энэ нь ялангуяа төслийн зөвлөлд
их хамааралтай. Төслийн зөвлөлийн оролцоо тусламж зайлшгvй
хэрэгтэй бөгөөд амжилтанд хvрэхэд нөлөөлж, шийдвэр гаргаж,
төслийн зорилтуудыг хамгаалж байх ёстой.
Харамсалтай нь, зөвлөлд ихэвчлэн төсөлд цаг гаргах боломжгvй, хvсэлгvй, эсвэл энэ төсөлд
ямар ч сонирхолгvй хvмvvс орсон байдаг. Ингэснээр vндсэн байгууллагын дотоод болон
15.
Програм хангамжийн төслийнменежмент
15 | Б о л о в с р у у л с а н б а г ш : Д . Ж а р г а л м а а
гадаад төсөлд шаардлагатай бvх хариу холбоо байхгvй болдог. Төслийн удирдагч болон
төслийн баг тэр онгорхой зайг хангалттай нөхөж чадахгvй.
Төслийн менежмент нь онцгой боловсрол, чадваруудыг шаарддаг
Төслийн менежмент нь төслийн удирдагч
нарт чухал ач холбогдол өгдөг. Тэдний
даалгавар нь олгосон нөөцөндөө,
хязгаарлагдсан хугацаанд тохирсон
төлөвлөгөөгөө биелvvлэхийн тулд бvхэл
зохион байгуулалтын бvтцийг vvсгэж бий
болгох, удирдаж зохион байгуулах, татан
буулгах ажиллагаа юм. Иймээс төслийн
удирдагч нь нийгмийн идэвхи зэргийг
багтаасан тусгай ур чадваруудтай байх
шаардлагатай болдог.
Төсөлд оролцогчдыг зөвхөн чиглvvлэх биш,
мөн тэднийг урамшуулах явдал чухал.
Өөрийн тань vvрэг бол бусдыгаа шаргуу
хөдөлмөр, мэдлэг, чадвараараа байлдан
дагуулах юм.
Анхнаасаа томилогдоогvй тохиолдолд багийн гишvvд дундаас удирдагчийг сонгох нь нэлээд
ярвигтай. Ийм vед багийн гишvvд төслийн ба байгууллагын эрх ашгийн хооронд хоёрдмол
сэтгэгдэлтэй ажиллах болдог.
Системийг тестчилэх ба сайжруулах
Дурын мэдээллийн системийг ашиглахаас өмнө заавал тестчилэх шаардлагатай
байдаг.Системийг шалгахгүйгээр шууд хэрэгжүүлж болохгүй.Системийг хэрэглэгчийн гар
дээр очихоос өмнө алдааг илрүүлэн засах нь системийг системийг ашиглалтанд оруулны
дараа алдааг илрүүлэн засахаас хавьгүй бага өртөгтэй байдаг.Системийг шалгах шалгуурыг
програм зохиогч боловсруулах бөгөөд зарим шалгуурыг системийн шинжээчийн хамтаар
боловсруулах ба системийг тестчилэх өгөгдөл болон тухайн системийн бодит өгөгдлөөр
16.
Програм хангамжийн төслийнменежмент
16 | Б о л о в с р у у л с а н б а г ш : Д . Ж а р г а л м а а
тестчилдэг.Систем шалгуурыг амжилттай давсан тохиолдолд буюу систем алдаагүй ажиллаж
чадаж байвал системийг хэрэгжүүлнэ.Систем сайжруулах үйл ажиллагаа нь энэ хэсэгт илрэх
бөгөөд үүнд прогам зохиогчид илүү үүрэгтэй.Ер нь байгууллагууд системийн сайжруултанд
ихээхэн хөрөнгө зарцуулдаг.Сүүлийн үед нийлүүлэгчид програм хангамжийн шинэчилсэн
хувилбар зэрэг зарим сайжруулалтыг вэб хуудсаараа дамжуулан хэрэглэгчиддээ цаг алдалгүй
шууд хүргэх нь түгээмэл болоод байна.
Системийг хэрэгжүүлэх ба үнэлэх
Системийн хөгжүүлэлтийн сүүлчийн шатанд шинжээч нь мэдээллийн системийг
хэрэгжүүлэхэд тусална.Үүнд системийг суурилуулж, хэрэглэгчдийг сургалтанд хамруулан
системийг ашиглахад бэлтгэх зэрэг орно.Зарим сургалтыг шинжээч өөрөө зохион байгуулдаг
бол заримыг нь гадны сургагч, нийлүүлэгчийн тусламжтайгаар зохион байгуулдаг.Системийн
шинжээч нь хуучин системийг шинэ системд хөрвүүлэх загварыг сонгож , системийг
хөрвүүлнэ.Хөрвүүлэх үйл ажиллагааны файлуудыг хуучин форматаас шинэ форматад
хөрвүүлэх , өгөгдлын санг байгуулах техник хангамжыг суурилуулах шинэ системийг бүрэн
ажиллагаанд оруулах зэргийг оруулдаг. Системийн үнэлгээ нь чухал асуудал юм.Хэдийгээр
системийн хөгжүүлэлтийн үе шат бүхэнд үнэлгээ хийгддэг ч төгсгөлийн шатны үнэлгээ маш
чухал. Системийн хөгжүүлэлтийн нэг шатыг дуусгаад дараагийн шатанд ороход төрөл бүрийн
асуудал гарч, улмаар түүнийг өмнөх шатанд буцааж, шийдвэрлэх шаардлагатай
болдог.Жишээ нь тестчиллийн үед програм зохиогч нь програм буруу ажиллаж байгааг
илрүүлж болно.Энэ програмын зохиомж нь бүрэн хийгдээгүй болон програм буруу
кодчилсноос үүдэн гарч болно.Энэ тохиолдолд шинжээч нь зохиомжийн асуудлыг нягтлан
харж, харин програм зохиогч нь програмын кодыг шалган засварлах шаардлагатай.