SlideShare a Scribd company logo
1 of 7
Download to read offline
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ЦАХИМААР ЦАГ
ОЛГОХ ТУХАЙ ТУШААЛЫН ТӨСӨЛ
Эрүүл мэндийн сайдын 2012 оны "Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдлийг бүртгэх,
мэдээлэх, журам батлах тухай" 427 дугаар, Эрүүл мэндийн сайдын 2013 оны "Эрүүл мэндийн
салбарт мэдээллийн технологийн талаар мөрдөх журам" 140 дугаар тушаал, Эрүүл мэндийн
сайдын 2013 оны “Сэтгэлд нийцсэн үйлчилгээг хэрэгжүүлэх тухай” 344 дугаар, Эрүүл мэндийн
сайдын 2014 оны “Эмнэлгийн мэргэжилтний ѐс зүйн хэм хэмжээ” 446 дугаар тушаал,
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2009 оны "Тушаал, захирамж хэрэгжүүлэх тухай" 129
дугаар тушаалуудыг тус тус хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мэдээллийн
технологийн цахим бүртгэлээр дамжуулан үйлчлүүлэгчдэд ойр, чирэгдэлгүй, тасралтгүй хүргэх
зорилгоор ТУШААХ нь:
1. Мэдээллийн технологийн цахим бүртгэлийн бүтцийг нэгдүгээр, ажиллах журмыг
хоѐрдугаар, Цахим бүртгэл, ӨЭМТ-үүдээс нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн товлолт
цаг олгох хуваарийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Программын шинэчлэлт, сүлжээний тасралтгүй байдлыг хангаж ажиллахыг мэдээллийн
технологич /Б.Баяраа/ -д үүрэг болгосугай.
3. Нарийн мэргэжлийн эмч нарын орлон ажиллах болон цагийн менежментэд хяналт тавин
ажиллахыг Поликлиникийн эрхлэгч /Ц.Буянтогтох/, Амбулаторийн эрхлэгч /Б.Доржмаа,
Л.Одончимэг/ нарт даалгасугай.
4. Энэхүү журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэвшүүлж,
хариуцлагатай ажиллахыг Эрүүл мэндийн төвийн цахим бүртгэлийн ажилтан болон
ӨЭМТ-ийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд үүрэг болгосугай.
5. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар эрэмбэлэн ангилалт хийн,
үйлчлүүлэгчдийг нарийн мэргэжлийн эмчид илгээхэд хяналт тавин ажиллахыг ӨЭМТ-ийн
дарга нарт үүрэг болгосугай.
6. Энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахыг Эмнэлгийн тусламж үйлчилгээ
хариуцсан орлогч дарга /М.Саранцэцэг/-д даалгасугай.
ДАРГА Ж.ТАМИР
ХАВСРАЛТ 1
Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн товлолт цаг олгох бүтэц
Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба
Мэдээллийн технологийн мэргэжилтэн
Поликлиникийн
цахим бүртгэлийн
ажилтан
(орон тоо 3)
Амбулатори 1-н
цахим бүртгэлийн
ажилтан
(орон тоо 2)
Амбулатори 2-н
цахим бүртгэлийн
ажилтан
(орон тоо 1)
ӨЭМТ-үүд
( 28 )
ХАВСРАЛТ 2
ЦАХИМААР НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГИЙН
ЦАГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн товлолт цаг олгоход баримтлах нийтлэг
зарчим
1.1. Энэхүү журмаар ЭМТ-ийн “Цахим бүртгэл”, ӨЭМ-ээс цахимаар цаг олгох үйл ажиллагааг
зохицуулна.
1.2. Уг журмамд цаг үеийн байдалтай холбоотойгоор ЭМТ-ийн дарга, ЭТҮХОД болон Чанарын
албаны даргын зөвшөөрөлтэйгөөр нэмэлтээр өөрчлөлт оруулна.
1.3. Үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн тусламжтайгаар
цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэл хөтлөнө.
1.4. Үйлчлүүлэгчийн мэдээллийг бүртгэхдээ хүн амын бүртгэлийн хэсэг, эрүүл мэндийн
даатгал гүйцэд бөглөгдсөн, тухайн кабинетад шаардлагатай бичиг баримтыг бүрэн
бүрдүүлсэн эсэхэд байнгын хяналт тавина.
1.5. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай авах шаардлагатай болон жолооны,
гэрлэлтийн, ажилд орох зэрэг урьдчилан сэргийлэх үзлэгт орох үйлчлүүлэгчдэд товлолт
цаг харгалзахгүй нэмэлтээр үйлчилнэ. / Өдөрт 1 эмчид 10 хүртлэх нэмэлт цагийг ЭМТ-ийн
цахим лавлагаанаас олгоно./
1.6. Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-үүдээс дараах кабинетын цагийг олгохгүй ба иргэд очерлон
үзүүлнэ. Үүнд:
Лаборатори /Салбар №1, 2 амбулатори/
Рентген /Поликлиник, Салбар №2 амбулатори/
Хүүхэд
Физик эмчилгээ
Уламжлалт
Арьс харшил
Хавдар
Халдвар
1.7. Товлолт цагийг олгохдоо дараах үйлчлүүлэгчдийг онцгойлон хүндэлж, шуурхай үйлчилнэ.
1.Жирэмсэн эмэгтэй
Нярай хүүхэд
Өндөр настан
Хөгжлийн бэрхшээлтэй
Эрэмбэлэн ангилалтаар яаралтай үзүүлэх шаардлагатай
1.8. Товлолт цагийг олгохдоо нэгэн зэрэг 2 ба түүнээс дээш кабинетаар үйлчлүүлэх иргэдийг 2
өдрөөс дээш хугацаанд дахин ирүүлж чирэгдүүлэхгүй байх зарчмыг баримтлана. (Үүнд
шинжилгээ өгөх, давтан үзлэгт орох болон кабинетаас өөр кабинетад илгээхийг
тооцохгүй.)
1.9. Байгууллагын дотоодын үйл ажиллагаанаас үүдэн тухайн иргэний захиалсан үзлэгийн
цагийг цуцлах тохиолдолд үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэж, өөр эмчид үзүүлэх эсвэл
захиалгаа хойшлуулах талаар цаг олгож буй мэргэжилтэн санал болгоно.
1.10. Нарийн мэргэжлийн эмч нь үзлэгийн цаг захиалсан хугацаанаас 10 минутаас дээш
хоцорч ирсэн эсвэл огт ирээгүй үйлчлүүлэгчийн захиалгыг хүчингүй болгохыг цахим
бүртгэлийн ажилтанд мэдэгдэнэ.
1.11. Цахим бүртгэлийн ажилтан нь үйлчлүүлэгчийн захиалгыг хүчингүй болгох, тухайн
цагт урьдчилан сэргийлэх, яаралтай зэрэг бусад үзлэгийн нэмэлт цагийг нөхөж олгоно.
1.12. Товлолт цагийг давхардуулан олгохгүй.
1.13. ЭМТ-ийн цахим бүртгэлээс утсаар цаг олгохгүй ба зөвхөн лавлагаа, зөвлөгөөг өгөх ба
үйлчлүүлэгчтэй харилцах утсыг салбар бүрийн цахим бүртгэлийн ажилтан хариуцан
ажиллуулна
1.14. Үйлчлүүлэгчтэй харилцахдаа дараах зүйлийг баримтлан үйлчилнэ. Үүнд:
Үйлчлүүлэгч болон тэдний харгалзан хамгаалагч ойр дотныхонтой зөөлөн аядуу
дуугаар инээмсэглэн мэндлэх ба үйлчлүүлэгчийг нэрээр нь болон та гэж хүндэтгэн
харьцана.
Ямар нэг зүйлийг үйлчлүүлэгчдэд тайлбарлах, чиглүүлэх, хэлэх тохиолдолд гарын
хөдөлгөөн зөөлөн, урьсан байдалтай, биеийн байрлал, нүүр царай, харц нь гарын
чиглэлийг дэмжсэн өнгө аястай байхаар намдуу зөөлөн дуугаар тайлбарлаж,
чиглүүлнэ. Хуруугаар заах, дохих, зангах, гарын хөдөлгөөн нь биеийн байрлал, нүүр
царай, харцнаас өөр чигт байх, төвөгшөөн, ундууцаж, уцаарласан төрхийг хориглоно.
Үйлчлүүлэгчийг нас, хүйс, зан заншил, шашин шүтлэг, албан тушаал, эрх мэдэл,
нийгмийн гарал, баян, ядуу, бэлгийн чиг хандлага зэргээс үл хамааран, талархсан
сэтгэлээр хүлээн авч, зочин мэт үйлчилнэ.
Хоёр. Эрүүл мэндийн төвийн цахим бүртгэлээс цаг олгох талаар
2.1. Цахим бүртгэлийн ажилтан нь ажлын өдрүүдэд 07.50 - 16.30 цагийн хооронд ажиллах
ба үйлчлүүлэгчдэд долоо хоногийн даваа, пүрэв гаригт нарийн мэргэжлийн эмчийн
товлолт цагийг олгоно.
2.2. Дараах үзлэгийн цагуудыг олгоно.
 Поликлиникийн цахим бүртгэлээс нарийн мэргэжлийн / нүд, зүрх судас, дотоод
шүүрэл, бөөр, дотор, Чих хамар хоолой, жирэмсний ЭХО, мэдрэл, эмэгтэйчүүд,
гэмтэл, мэс засал, хоол боловсруулах эрхтэн судлал / эмчийн үзлэгийн товлолт
цагийг олгоно.
 Салбар №1- амбулаторийн цахим бүртгэлээс нүд, гэмтэл, мэс засал, дотор, мэдрэл,
чих хамар хоолой, ЭХО, рентген, шүд, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн
цагийг олгоно.
 Салбар №2 амбулаторийн цахим бүртгэлээс чих хамар хоолой, ЭХО, гэмтэл,
мэдрэл, дотор, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн цагийг олгоно.
2.3. Жирэмсэн эмэгтэйчүүд зөвхөн Эрүүл мэндийн төвийн цахим бүртгэлээр үйлчлүүлнэ.
2.4. Цахим бүртгэлийн ажилтан нь үзлэгийн цаг захиалга, хүлээгдэл болон эмч, ажилчдын
цаг цуцлалт, үйлчлүүлэгчдийн цагтаа үзүүлж буй байдал зэрэгт хяналт тавин ажиллана.
2.5. Заасан бичиг баримтыг үйлчлүүлэгч бүрдүүлээгүй тохиолдолд буцаах, холбогдох
зөрчлийг арилгуулахаар шаардах эрхтэй (тухайн хүний биеийн байдлыг харгалзан үзнэ)
2.6. Цахим бүртгэлийн ажилтан нь харъяа поликлиник, амбулаторийн эрхлэгч нарын
удирдлаган дор ажиллах ба удирдлагын үүрэг даалгаварыг түргэн шуурхай биелүүлэх,
эргэн мэдээлэх. Шаардлагатай тохиолдолд удирдлагын шийдвэрээр салбар хооронд
сэлгэн ажиллах
2.7. Цахим бүртгэлийн дотоод эд хогшил, эмх цэгцтэй цэмцгэр байх, үйлчилгээтэй
холбоотой тайлан, мэдээг хугацаанд нь гаргах
2.8. Цахим бүртгэлийн сүлжээ, компьютерийн хэвийн ажиллагаанд доголдол гарахад
мэдээллийн технологичид шуурхай мэдээлэх
2.9. Цахим бүртгэлийн мэдээллийг ил тод байлгах зорилгоор урсдаг самбар, электрон
дэлгэц ашиглана.
2.10. Лавалгааны ажилтан нь ӨЭМТ-өөс цаг олгох нормыг хэтрүүлэх, өгөхгүй байгаа
тохиолдлыг илрүүлж, өрхийн менежерт мэдээллэн, хариу арга хэмжээ авч ажиллана.
Гурав. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс цаг олголтын талаар
3.1. Өрхийн эрүүл мэндийн төвүүд эрэмбэлэн ангилалтыг хийж, нарийн мэргэжлийн эмчийн
үзлэгийн цагийг уг тушаалын гуравдугаар хавсралтын дагуу бүрдүүлэх бичиг баримтын болон
бусад шаардлагатай зөвлөмжийг өгөн илгээнэ.
3.2. ӨЭМТ-үүд нь нарийн мэргэжлийн эмчийн даваа, мягмар, лхагва гаригийн үзлэгийн цагийг 1
дахь өдрөөс, пүрэв, баасан гаригийн цагийг 3 дахь өдрөөс эхлэн өдөр бүр олгоно. Үүнд
жирэмсэн эмэгтэйчүүд болон урьдчилан сэргийлэх, яаралтай, нэмэлт үзлэгүүд хамаарахгүй.
3.3. Эрэмбэлэн ангилалтыг хийн, яаралтай буюу тулгамдсан тохиолдолд тухайн иргэний
картанд эмчийн гарын үсэг, он сар өдөрийг тод гаргацтай бичиж, улаан тодруулагчаар
тэмдэглэгээ хийн илгээнэ.
3.4. Интернет тасарсан тохиолдолд иргэний овог нэр, авах дугаарыг цаасан дээр бичин өрхийн
эмчийн гарын үсэг болон тамгаар баталгаажуулж ЭМТ-рүү явуулна.
3.5. Эмнэлэг хяналтын комисс, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралтай өдөр тухайн
эмч нарт үзлэгийн цаг олгохгүй байх
Дөрөв. Үйлчлүүлэгчдэд үзлэгийн цаг олгох үйлчилгээг тасралтгүй явуулахад иргэн болон
эмнэлгийн ажилтаны баримтлах эрх, үүрэг
4.1. Үйлчлүүлэгч/ иргэн
4.1.1. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртэхдээ ЭМТ-ий цахим бүртгэл, ӨЭМТ –дэд
өөрийн биеэр ирж үйлчлүүлэх/ шаардлагатай тохиолдолд асран хамгаалагч/
4.1.2. ЭМТ-ийн цахим бүртгэл, ӨЭМТ-дээр үйлчлүүлэхдээ дараах холбогдох бичиг
баримтыг бүрэн бүрдүүлж ирэх.
Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /хүчин төгөлдөр бөглөгдсөн байх/
Урьдчилан өөрийн харъяалалын өрхийн эмчид хандсан, хоѐрдогч шатлал руу
илгээсэн бичигтэй байх
Амбулаторын карт
Иргэний үнэмлэх
Холбогдох шинжилгээны хариу, зураг
4.1.3. Эмнэлгийн ажилтны албан ѐсны асуултанд хариулах, бичиг баримтын шаардлагыг
биелүүлэх
4.1.4. Өөрийн өгсөн захиалгадаа хариуцлагатай хандах, хэрэв захиалсан цагтаа ирээгүй
эсвэл 10 минутаас дээш хугацаанд хоцорсон тохиолдолд өөрийн хувийн
хариуцлагыг тооцон үзэж дахин шинээр цаг захиалах, соѐлтой үйлчлүүлэх.
4.1.5. Өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн төлбөртэй үйлчилгээ авах тохиолдолд үзлэг,
оношлогооны цаг захиалга бусад үйлчлүүлэгчидтэй адил байх ба төлбөр төлсөн
утгаар давуу эрх эдлэхгүйг анхаарах
4.1.6. Товлолт цагийн урьдчилсан захиалга өгсөн боловч бичиг баримт дутуу бөгөөд
үйлчилгээ авах боломжгүй болж буцсан тохиолдолд эрүүл мэндийн төв, ӨЭМТ
хариуцлага хүлээхгүйг анхаарах
4.1.7. Цахим бүртгэлийн үйлчилгээний талаар санал, хүсэлтээ илэрхийлэх
4.2. ЭМТ эмч, сувилагч
4.2.1. Эмчийн үзлэгийн бүртгэлийг компьютерт цахимаар хөтлөх
4.2.2. Цахим бүртгэлээс ирсэн цагийн дарааллаар үйлчлүүлэгчийн нэрийг дуудаж үйлчлэх
4.2.3. Яаралтай болон жолоо, гэрлэлт, ажилд орох зэрэг урьдчилан сэргийлэх үзлэгт орох
үйлчлүүлэгчдийг нэмэлтээр үзэх
4.2.4. Өөрийн кабинетийн үүдэн дахь очер дугаарт хяналт тавьж, эрэмбэлэн ангилалт
хийж ажиллах
4.2.5. Өвчтэй, чөлөөтэй, семинар, сургалтанд суух, амралт авах зэрэгтээ цахим бүртгэлд
болон амбулаторийн эрхлэгч, хүний нөөцийн менежерт албан ѐсоор мэдэгдэх
4.2.6. Тухайн өдрийн үзлэгийн цаг дуусахаас өмнө цаг авсан үйлчлүүлэгчдийг үзэж
дууссан тохиолдолд цахим бүртгэлд мэдэгдэх, нэмэлтээр цаг товлуулах
4.2.7. Товлолт цаг захиалсан үйлчлүүлэгч өөрөө үзүүлж буй эсэхэд хяналт тавих
4.3. Өрхийн менежер
4.3.1. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цахим бүртгэлийн үйл ажиллагааг тасралтгүй
мэдээлэх
4.3.2. ЭМТ-ийн нарийн мэргэжлийн эмч ажлаас чөлөөлөгдөх, хурал семинарт суух, өвдөх,
ээлжийн амралтаа авах, гэрийн дуудлаганд явах зэрэг мэдээлэл ирсэн тохиолдолд
холбогдох ӨЭМТ-дэд шуурхай мэдээллэх, мэдээллийн технологичоор цагийг
хаалгах.
4.3.3. Өрхийн эрүүл мэндийн төвүүд үйлчлүүлэгчдийг эмнэлгийн үйлчилгээ авахад нь зөв
чиглүүлж буйд хяналт тавих
4.3.4. Өрхийн эмчийн бичиг, шинжилгээний бичгийг стандартын дагуу бичиж буй эсэхэд
хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авч ажиллах
4.4. Хүний нөөцийн менежер
4.4.1. Нарийн мэргэжлийн эмч нарын амралтын хуваарийг гаргаж оны эхэнд
Амбулаторийн эрхлэгч, цахим бүртгэлийн ажилтанд өгөх
4.4.2. Нарийн мэргэжлийн эмч нарын ажлаас чөлөөлөгдөх, хурал, сургалт семинарт суух,
өвдөх, жирэмсний амралт зэрэг асуудлыг харъяа амбулаторийн эрхлэгч эсвэл
цахим бүртгэлийн ажилтанд, Өрхийн менежерт 1 өдрийн өмнө мэдээллэх
4.4.3. 4.4.2-т заасан эмч нарыг орлон ажиллах эмчийн талаар ажлын цаг эхлэхээс өмнө
цахим бүртгэлд мэдээлэх
4.5. Поликлиник, амбулаторийн эрхлэгч
4.5.1. Эмч, сувилагч нарын ажлаас чөлөөлөгдөх, хурал семинарт суух, өвдөх, ээлжийн
амралтаа авах, гэрийн дуудлаганд явах зэргийг харъяа цахим бүртгэл болон
ӨЭМТ-дэд эсвэл өрхийн менежер, мэдээллийн технологичид мэдээллэх, цагийг
хаалгах.
4.5.2. Шаардлагатай тохиолдолд яаралтай үзүүлэх үйлчлүүлэгчийг тодорхойлж өгөх
4.5.3. Цахим бүртгэлийн ажлын ачаалал онцгой ихэссэн үед бусад мэргэжилтэнг
нэмэлтээр томилон ажиллуулах
4.5.4. Цахим бүртгэлийн үйл ажиллагаанд заавар зөвлөгөө өгч, сайжруулах санал
боловсруулах, өдөр тутамын үйл ажиллагаанд хяналт тавих
4.6. Чанарын алба, Эрүүл мэндийн даатгалын мэргэжилтэн:
4.6.1. Цахим бүртгэл, цаг өгөлттэй холбоотой үйлчлүүлэгчдийн гомдлыг поликлиник,
амбулаторийн эрхлэгч, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран барагдуулах, үйл
ажиллагаанд нь хяналт тавих
4.6.2. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор уг журамд нэмэлт өөрчлөлт оруулах,
шинэчлэн боловсруулах
5.7. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга
5.7.1. ЭМТ-ийн цахим бүртгэл, ӨЭМТ-ээс цахимаар цаг олголтыг сайжруулах, хүлээгдэл
чирэгдэл, эмч, эмнэлгийн ажилчдын ачааллыг бууруулах санал боловсруулж, даргын
зөвлөлийн хуралд танилцуулах.
БОЛОВСРУУЛСАН:
ЧАНАРЫН МЕНЕЖЕР Ч.ОРГИЛТУЯА
Tsahim juram tushaal tosol

More Related Content

Similar to Tsahim juram tushaal tosol

274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26Tumuruu Shiileg
 
илтгэх хуудас2017.11.01
илтгэх хуудас2017.11.01илтгэх хуудас2017.11.01
илтгэх хуудас2017.11.01admiral_mgl
 
өрх сургалт-удирдамж
өрх сургалт-удирдамжөрх сургалт-удирдамж
өрх сургалт-удирдамжgalsan dorj
 
urgudul gomdol
urgudul gomdolurgudul gomdol
urgudul gomdolMbg Muugii
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамAsaa Tumee
 
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuliHuuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuliMongol Advocates
 
Zar tuslah 2014
Zar tuslah 2014Zar tuslah 2014
Zar tuslah 2014only_olzii
 
нэгтгэл эмг 7 хоног
нэгтгэл эмг 7 хоногнэгтгэл эмг 7 хоног
нэгтгэл эмг 7 хоногgalsan dorj
 
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 3826.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38naranhuu
 
бнсу ын үндэсний эрүүл мэндийн мэдээллийн систем
бнсу ын үндэсний эрүүл мэндийн мэдээллийн систембнсу ын үндэсний эрүүл мэндийн мэдээллийн систем
бнсу ын үндэсний эрүүл мэндийн мэдээллийн системSerenity Sea
 
жилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтгжилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтгadmiral_mgl
 

Similar to Tsahim juram tushaal tosol (20)

274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26
 
илтгэх хуудас2017.11.01
илтгэх хуудас2017.11.01илтгэх хуудас2017.11.01
илтгэх хуудас2017.11.01
 
Tulburt juram
Tulburt juramTulburt juram
Tulburt juram
 
өрх сургалт-удирдамж
өрх сургалт-удирдамжөрх сургалт-удирдамж
өрх сургалт-удирдамж
 
7 honog
7 honog7 honog
7 honog
 
urgudul gomdol
urgudul gomdolurgudul gomdol
urgudul gomdol
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
 
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
 
Tusul tailan
Tusul tailanTusul tailan
Tusul tailan
 
344 havsralt
344 havsralt344 havsralt
344 havsralt
 
Emch
EmchEmch
Emch
 
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuliHuuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
 
Zar tuslah 2014
Zar tuslah 2014Zar tuslah 2014
Zar tuslah 2014
 
нэгтгэл эмг 7 хоног
нэгтгэл эмг 7 хоногнэгтгэл эмг 7 хоног
нэгтгэл эмг 7 хоног
 
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 3826.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
 
Mayagt all
Mayagt allMayagt all
Mayagt all
 
F gorim 0309
F gorim 0309F gorim 0309
F gorim 0309
 
бнсу ын үндэсний эрүүл мэндийн мэдээллийн систем
бнсу ын үндэсний эрүүл мэндийн мэдээллийн систембнсу ын үндэсний эрүүл мэндийн мэдээллийн систем
бнсу ын үндэсний эрүүл мэндийн мэдээллийн систем
 
жилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтгжилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтг
 
Medeelel
MedeelelMedeelel
Medeelel
 

More from admiral_mgl

Bzdemt tanitsuulga 2017 zassan
Bzdemt tanitsuulga 2017 zassanBzdemt tanitsuulga 2017 zassan
Bzdemt tanitsuulga 2017 zassanadmiral_mgl
 
ажиллагсдын цаг ашиглалтанд хшү илтгэх хуудас
ажиллагсдын цаг ашиглалтанд хшү илтгэх хуудасажиллагсдын цаг ашиглалтанд хшү илтгэх хуудас
ажиллагсдын цаг ашиглалтанд хшү илтгэх хуудасadmiral_mgl
 
баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөдөл
баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөдөлбаянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөдөл
баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөдөлadmiral_mgl
 
стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12admiral_mgl
 
Huvaari 2017.11sar
Huvaari 2017.11sarHuvaari 2017.11sar
Huvaari 2017.11saradmiral_mgl
 
Balans hagas jil(1)
Balans hagas jil(1)Balans hagas jil(1)
Balans hagas jil(1)admiral_mgl
 
гэрээний загвар-батлах
гэрээний загвар-батлахгэрээний загвар-батлах
гэрээний загвар-батлахadmiral_mgl
 
тттө эргэн 41
тттө эргэн 41тттө эргэн 41
тттө эргэн 41admiral_mgl
 
2017 оны статистик үзүүлэлтүүд / 2017 оны эхний 3 сараар/
2017 оны статистик үзүүлэлтүүд / 2017 оны эхний 3 сараар/2017 оны статистик үзүүлэлтүүд / 2017 оны эхний 3 сараар/
2017 оны статистик үзүүлэлтүүд / 2017 оны эхний 3 сараар/admiral_mgl
 
Tohijilt tailan.
Tohijilt tailan.Tohijilt tailan.
Tohijilt tailan.admiral_mgl
 
Ulaan esergene zuwlumj
Ulaan esergene zuwlumjUlaan esergene zuwlumj
Ulaan esergene zuwlumjadmiral_mgl
 

More from admiral_mgl (20)

Bzdemt tanitsuulga 2017 zassan
Bzdemt tanitsuulga 2017 zassanBzdemt tanitsuulga 2017 zassan
Bzdemt tanitsuulga 2017 zassan
 
а20
а20а20
а20
 
Dj
DjDj
Dj
 
ажиллагсдын цаг ашиглалтанд хшү илтгэх хуудас
ажиллагсдын цаг ашиглалтанд хшү илтгэх хуудасажиллагсдын цаг ашиглалтанд хшү илтгэх хуудас
ажиллагсдын цаг ашиглалтанд хшү илтгэх хуудас
 
баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөдөл
баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөдөлбаянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөдөл
баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөдөл
 
стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12
 
2017.11 sar
2017.11 sar2017.11 sar
2017.11 sar
 
Huvaari 2017.11sar
Huvaari 2017.11sarHuvaari 2017.11sar
Huvaari 2017.11sar
 
Balans hagas jil(1)
Balans hagas jil(1)Balans hagas jil(1)
Balans hagas jil(1)
 
гэрээний загвар-батлах
гэрээний загвар-батлахгэрээний загвар-батлах
гэрээний загвар-батлах
 
140
140140
140
 
422
422422
422
 
446
446446
446
 
2013 a 189
2013 a 1892013 a 189
2013 a 189
 
2017.9 sar 2
2017.9 sar 22017.9 sar 2
2017.9 sar 2
 
2017.10 sar
2017.10 sar2017.10 sar
2017.10 sar
 
тттө эргэн 41
тттө эргэн 41тттө эргэн 41
тттө эргэн 41
 
2017 оны статистик үзүүлэлтүүд / 2017 оны эхний 3 сараар/
2017 оны статистик үзүүлэлтүүд / 2017 оны эхний 3 сараар/2017 оны статистик үзүүлэлтүүд / 2017 оны эхний 3 сараар/
2017 оны статистик үзүүлэлтүүд / 2017 оны эхний 3 сараар/
 
Tohijilt tailan.
Tohijilt tailan.Tohijilt tailan.
Tohijilt tailan.
 
Ulaan esergene zuwlumj
Ulaan esergene zuwlumjUlaan esergene zuwlumj
Ulaan esergene zuwlumj
 

Tsahim juram tushaal tosol

  • 1. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ЦАХИМААР ЦАГ ОЛГОХ ТУХАЙ ТУШААЛЫН ТӨСӨЛ Эрүүл мэндийн сайдын 2012 оны "Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдлийг бүртгэх, мэдээлэх, журам батлах тухай" 427 дугаар, Эрүүл мэндийн сайдын 2013 оны "Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийн талаар мөрдөх журам" 140 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Сэтгэлд нийцсэн үйлчилгээг хэрэгжүүлэх тухай” 344 дугаар, Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Эмнэлгийн мэргэжилтний ѐс зүйн хэм хэмжээ” 446 дугаар тушаал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2009 оны "Тушаал, захирамж хэрэгжүүлэх тухай" 129 дугаар тушаалуудыг тус тус хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мэдээллийн технологийн цахим бүртгэлээр дамжуулан үйлчлүүлэгчдэд ойр, чирэгдэлгүй, тасралтгүй хүргэх зорилгоор ТУШААХ нь: 1. Мэдээллийн технологийн цахим бүртгэлийн бүтцийг нэгдүгээр, ажиллах журмыг хоѐрдугаар, Цахим бүртгэл, ӨЭМТ-үүдээс нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн товлолт цаг олгох хуваарийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай. 2. Программын шинэчлэлт, сүлжээний тасралтгүй байдлыг хангаж ажиллахыг мэдээллийн технологич /Б.Баяраа/ -д үүрэг болгосугай. 3. Нарийн мэргэжлийн эмч нарын орлон ажиллах болон цагийн менежментэд хяналт тавин ажиллахыг Поликлиникийн эрхлэгч /Ц.Буянтогтох/, Амбулаторийн эрхлэгч /Б.Доржмаа, Л.Одончимэг/ нарт даалгасугай. 4. Энэхүү журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэвшүүлж, хариуцлагатай ажиллахыг Эрүүл мэндийн төвийн цахим бүртгэлийн ажилтан болон ӨЭМТ-ийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд үүрэг болгосугай. 5. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар эрэмбэлэн ангилалт хийн, үйлчлүүлэгчдийг нарийн мэргэжлийн эмчид илгээхэд хяналт тавин ажиллахыг ӨЭМТ-ийн дарга нарт үүрэг болгосугай. 6. Энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахыг Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга /М.Саранцэцэг/-д даалгасугай. ДАРГА Ж.ТАМИР
  • 2. ХАВСРАЛТ 1 Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн товлолт цаг олгох бүтэц Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба Мэдээллийн технологийн мэргэжилтэн Поликлиникийн цахим бүртгэлийн ажилтан (орон тоо 3) Амбулатори 1-н цахим бүртгэлийн ажилтан (орон тоо 2) Амбулатори 2-н цахим бүртгэлийн ажилтан (орон тоо 1) ӨЭМТ-үүд ( 28 )
  • 3. ХАВСРАЛТ 2 ЦАХИМААР НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГИЙН ЦАГ ОЛГОХ ЖУРАМ Нэг. Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн товлолт цаг олгоход баримтлах нийтлэг зарчим 1.1. Энэхүү журмаар ЭМТ-ийн “Цахим бүртгэл”, ӨЭМ-ээс цахимаар цаг олгох үйл ажиллагааг зохицуулна. 1.2. Уг журмамд цаг үеийн байдалтай холбоотойгоор ЭМТ-ийн дарга, ЭТҮХОД болон Чанарын албаны даргын зөвшөөрөлтэйгөөр нэмэлтээр өөрчлөлт оруулна. 1.3. Үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн тусламжтайгаар цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэл хөтлөнө. 1.4. Үйлчлүүлэгчийн мэдээллийг бүртгэхдээ хүн амын бүртгэлийн хэсэг, эрүүл мэндийн даатгал гүйцэд бөглөгдсөн, тухайн кабинетад шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлсэн эсэхэд байнгын хяналт тавина. 1.5. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай авах шаардлагатай болон жолооны, гэрлэлтийн, ажилд орох зэрэг урьдчилан сэргийлэх үзлэгт орох үйлчлүүлэгчдэд товлолт цаг харгалзахгүй нэмэлтээр үйлчилнэ. / Өдөрт 1 эмчид 10 хүртлэх нэмэлт цагийг ЭМТ-ийн цахим лавлагаанаас олгоно./ 1.6. Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-үүдээс дараах кабинетын цагийг олгохгүй ба иргэд очерлон үзүүлнэ. Үүнд: Лаборатори /Салбар №1, 2 амбулатори/ Рентген /Поликлиник, Салбар №2 амбулатори/ Хүүхэд Физик эмчилгээ Уламжлалт Арьс харшил Хавдар Халдвар 1.7. Товлолт цагийг олгохдоо дараах үйлчлүүлэгчдийг онцгойлон хүндэлж, шуурхай үйлчилнэ. 1.Жирэмсэн эмэгтэй Нярай хүүхэд Өндөр настан Хөгжлийн бэрхшээлтэй Эрэмбэлэн ангилалтаар яаралтай үзүүлэх шаардлагатай 1.8. Товлолт цагийг олгохдоо нэгэн зэрэг 2 ба түүнээс дээш кабинетаар үйлчлүүлэх иргэдийг 2 өдрөөс дээш хугацаанд дахин ирүүлж чирэгдүүлэхгүй байх зарчмыг баримтлана. (Үүнд шинжилгээ өгөх, давтан үзлэгт орох болон кабинетаас өөр кабинетад илгээхийг тооцохгүй.) 1.9. Байгууллагын дотоодын үйл ажиллагаанаас үүдэн тухайн иргэний захиалсан үзлэгийн цагийг цуцлах тохиолдолд үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэж, өөр эмчид үзүүлэх эсвэл захиалгаа хойшлуулах талаар цаг олгож буй мэргэжилтэн санал болгоно. 1.10. Нарийн мэргэжлийн эмч нь үзлэгийн цаг захиалсан хугацаанаас 10 минутаас дээш хоцорч ирсэн эсвэл огт ирээгүй үйлчлүүлэгчийн захиалгыг хүчингүй болгохыг цахим бүртгэлийн ажилтанд мэдэгдэнэ. 1.11. Цахим бүртгэлийн ажилтан нь үйлчлүүлэгчийн захиалгыг хүчингүй болгох, тухайн цагт урьдчилан сэргийлэх, яаралтай зэрэг бусад үзлэгийн нэмэлт цагийг нөхөж олгоно. 1.12. Товлолт цагийг давхардуулан олгохгүй. 1.13. ЭМТ-ийн цахим бүртгэлээс утсаар цаг олгохгүй ба зөвхөн лавлагаа, зөвлөгөөг өгөх ба үйлчлүүлэгчтэй харилцах утсыг салбар бүрийн цахим бүртгэлийн ажилтан хариуцан ажиллуулна
  • 4. 1.14. Үйлчлүүлэгчтэй харилцахдаа дараах зүйлийг баримтлан үйлчилнэ. Үүнд: Үйлчлүүлэгч болон тэдний харгалзан хамгаалагч ойр дотныхонтой зөөлөн аядуу дуугаар инээмсэглэн мэндлэх ба үйлчлүүлэгчийг нэрээр нь болон та гэж хүндэтгэн харьцана. Ямар нэг зүйлийг үйлчлүүлэгчдэд тайлбарлах, чиглүүлэх, хэлэх тохиолдолд гарын хөдөлгөөн зөөлөн, урьсан байдалтай, биеийн байрлал, нүүр царай, харц нь гарын чиглэлийг дэмжсэн өнгө аястай байхаар намдуу зөөлөн дуугаар тайлбарлаж, чиглүүлнэ. Хуруугаар заах, дохих, зангах, гарын хөдөлгөөн нь биеийн байрлал, нүүр царай, харцнаас өөр чигт байх, төвөгшөөн, ундууцаж, уцаарласан төрхийг хориглоно. Үйлчлүүлэгчийг нас, хүйс, зан заншил, шашин шүтлэг, албан тушаал, эрх мэдэл, нийгмийн гарал, баян, ядуу, бэлгийн чиг хандлага зэргээс үл хамааран, талархсан сэтгэлээр хүлээн авч, зочин мэт үйлчилнэ. Хоёр. Эрүүл мэндийн төвийн цахим бүртгэлээс цаг олгох талаар 2.1. Цахим бүртгэлийн ажилтан нь ажлын өдрүүдэд 07.50 - 16.30 цагийн хооронд ажиллах ба үйлчлүүлэгчдэд долоо хоногийн даваа, пүрэв гаригт нарийн мэргэжлийн эмчийн товлолт цагийг олгоно. 2.2. Дараах үзлэгийн цагуудыг олгоно.  Поликлиникийн цахим бүртгэлээс нарийн мэргэжлийн / нүд, зүрх судас, дотоод шүүрэл, бөөр, дотор, Чих хамар хоолой, жирэмсний ЭХО, мэдрэл, эмэгтэйчүүд, гэмтэл, мэс засал, хоол боловсруулах эрхтэн судлал / эмчийн үзлэгийн товлолт цагийг олгоно.  Салбар №1- амбулаторийн цахим бүртгэлээс нүд, гэмтэл, мэс засал, дотор, мэдрэл, чих хамар хоолой, ЭХО, рентген, шүд, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн цагийг олгоно.  Салбар №2 амбулаторийн цахим бүртгэлээс чих хамар хоолой, ЭХО, гэмтэл, мэдрэл, дотор, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн цагийг олгоно. 2.3. Жирэмсэн эмэгтэйчүүд зөвхөн Эрүүл мэндийн төвийн цахим бүртгэлээр үйлчлүүлнэ. 2.4. Цахим бүртгэлийн ажилтан нь үзлэгийн цаг захиалга, хүлээгдэл болон эмч, ажилчдын цаг цуцлалт, үйлчлүүлэгчдийн цагтаа үзүүлж буй байдал зэрэгт хяналт тавин ажиллана. 2.5. Заасан бичиг баримтыг үйлчлүүлэгч бүрдүүлээгүй тохиолдолд буцаах, холбогдох зөрчлийг арилгуулахаар шаардах эрхтэй (тухайн хүний биеийн байдлыг харгалзан үзнэ) 2.6. Цахим бүртгэлийн ажилтан нь харъяа поликлиник, амбулаторийн эрхлэгч нарын удирдлаган дор ажиллах ба удирдлагын үүрэг даалгаварыг түргэн шуурхай биелүүлэх, эргэн мэдээлэх. Шаардлагатай тохиолдолд удирдлагын шийдвэрээр салбар хооронд сэлгэн ажиллах 2.7. Цахим бүртгэлийн дотоод эд хогшил, эмх цэгцтэй цэмцгэр байх, үйлчилгээтэй холбоотой тайлан, мэдээг хугацаанд нь гаргах 2.8. Цахим бүртгэлийн сүлжээ, компьютерийн хэвийн ажиллагаанд доголдол гарахад мэдээллийн технологичид шуурхай мэдээлэх 2.9. Цахим бүртгэлийн мэдээллийг ил тод байлгах зорилгоор урсдаг самбар, электрон дэлгэц ашиглана. 2.10. Лавалгааны ажилтан нь ӨЭМТ-өөс цаг олгох нормыг хэтрүүлэх, өгөхгүй байгаа тохиолдлыг илрүүлж, өрхийн менежерт мэдээллэн, хариу арга хэмжээ авч ажиллана. Гурав. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс цаг олголтын талаар 3.1. Өрхийн эрүүл мэндийн төвүүд эрэмбэлэн ангилалтыг хийж, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн цагийг уг тушаалын гуравдугаар хавсралтын дагуу бүрдүүлэх бичиг баримтын болон бусад шаардлагатай зөвлөмжийг өгөн илгээнэ.
  • 5. 3.2. ӨЭМТ-үүд нь нарийн мэргэжлийн эмчийн даваа, мягмар, лхагва гаригийн үзлэгийн цагийг 1 дахь өдрөөс, пүрэв, баасан гаригийн цагийг 3 дахь өдрөөс эхлэн өдөр бүр олгоно. Үүнд жирэмсэн эмэгтэйчүүд болон урьдчилан сэргийлэх, яаралтай, нэмэлт үзлэгүүд хамаарахгүй. 3.3. Эрэмбэлэн ангилалтыг хийн, яаралтай буюу тулгамдсан тохиолдолд тухайн иргэний картанд эмчийн гарын үсэг, он сар өдөрийг тод гаргацтай бичиж, улаан тодруулагчаар тэмдэглэгээ хийн илгээнэ. 3.4. Интернет тасарсан тохиолдолд иргэний овог нэр, авах дугаарыг цаасан дээр бичин өрхийн эмчийн гарын үсэг болон тамгаар баталгаажуулж ЭМТ-рүү явуулна. 3.5. Эмнэлэг хяналтын комисс, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралтай өдөр тухайн эмч нарт үзлэгийн цаг олгохгүй байх Дөрөв. Үйлчлүүлэгчдэд үзлэгийн цаг олгох үйлчилгээг тасралтгүй явуулахад иргэн болон эмнэлгийн ажилтаны баримтлах эрх, үүрэг 4.1. Үйлчлүүлэгч/ иргэн 4.1.1. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртэхдээ ЭМТ-ий цахим бүртгэл, ӨЭМТ –дэд өөрийн биеэр ирж үйлчлүүлэх/ шаардлагатай тохиолдолд асран хамгаалагч/ 4.1.2. ЭМТ-ийн цахим бүртгэл, ӨЭМТ-дээр үйлчлүүлэхдээ дараах холбогдох бичиг баримтыг бүрэн бүрдүүлж ирэх. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /хүчин төгөлдөр бөглөгдсөн байх/ Урьдчилан өөрийн харъяалалын өрхийн эмчид хандсан, хоѐрдогч шатлал руу илгээсэн бичигтэй байх Амбулаторын карт Иргэний үнэмлэх Холбогдох шинжилгээны хариу, зураг 4.1.3. Эмнэлгийн ажилтны албан ѐсны асуултанд хариулах, бичиг баримтын шаардлагыг биелүүлэх 4.1.4. Өөрийн өгсөн захиалгадаа хариуцлагатай хандах, хэрэв захиалсан цагтаа ирээгүй эсвэл 10 минутаас дээш хугацаанд хоцорсон тохиолдолд өөрийн хувийн хариуцлагыг тооцон үзэж дахин шинээр цаг захиалах, соѐлтой үйлчлүүлэх. 4.1.5. Өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн төлбөртэй үйлчилгээ авах тохиолдолд үзлэг, оношлогооны цаг захиалга бусад үйлчлүүлэгчидтэй адил байх ба төлбөр төлсөн утгаар давуу эрх эдлэхгүйг анхаарах 4.1.6. Товлолт цагийн урьдчилсан захиалга өгсөн боловч бичиг баримт дутуу бөгөөд үйлчилгээ авах боломжгүй болж буцсан тохиолдолд эрүүл мэндийн төв, ӨЭМТ хариуцлага хүлээхгүйг анхаарах 4.1.7. Цахим бүртгэлийн үйлчилгээний талаар санал, хүсэлтээ илэрхийлэх 4.2. ЭМТ эмч, сувилагч 4.2.1. Эмчийн үзлэгийн бүртгэлийг компьютерт цахимаар хөтлөх 4.2.2. Цахим бүртгэлээс ирсэн цагийн дарааллаар үйлчлүүлэгчийн нэрийг дуудаж үйлчлэх 4.2.3. Яаралтай болон жолоо, гэрлэлт, ажилд орох зэрэг урьдчилан сэргийлэх үзлэгт орох үйлчлүүлэгчдийг нэмэлтээр үзэх 4.2.4. Өөрийн кабинетийн үүдэн дахь очер дугаарт хяналт тавьж, эрэмбэлэн ангилалт хийж ажиллах 4.2.5. Өвчтэй, чөлөөтэй, семинар, сургалтанд суух, амралт авах зэрэгтээ цахим бүртгэлд болон амбулаторийн эрхлэгч, хүний нөөцийн менежерт албан ѐсоор мэдэгдэх 4.2.6. Тухайн өдрийн үзлэгийн цаг дуусахаас өмнө цаг авсан үйлчлүүлэгчдийг үзэж дууссан тохиолдолд цахим бүртгэлд мэдэгдэх, нэмэлтээр цаг товлуулах 4.2.7. Товлолт цаг захиалсан үйлчлүүлэгч өөрөө үзүүлж буй эсэхэд хяналт тавих 4.3. Өрхийн менежер 4.3.1. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цахим бүртгэлийн үйл ажиллагааг тасралтгүй мэдээлэх
  • 6. 4.3.2. ЭМТ-ийн нарийн мэргэжлийн эмч ажлаас чөлөөлөгдөх, хурал семинарт суух, өвдөх, ээлжийн амралтаа авах, гэрийн дуудлаганд явах зэрэг мэдээлэл ирсэн тохиолдолд холбогдох ӨЭМТ-дэд шуурхай мэдээллэх, мэдээллийн технологичоор цагийг хаалгах. 4.3.3. Өрхийн эрүүл мэндийн төвүүд үйлчлүүлэгчдийг эмнэлгийн үйлчилгээ авахад нь зөв чиглүүлж буйд хяналт тавих 4.3.4. Өрхийн эмчийн бичиг, шинжилгээний бичгийг стандартын дагуу бичиж буй эсэхэд хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авч ажиллах 4.4. Хүний нөөцийн менежер 4.4.1. Нарийн мэргэжлийн эмч нарын амралтын хуваарийг гаргаж оны эхэнд Амбулаторийн эрхлэгч, цахим бүртгэлийн ажилтанд өгөх 4.4.2. Нарийн мэргэжлийн эмч нарын ажлаас чөлөөлөгдөх, хурал, сургалт семинарт суух, өвдөх, жирэмсний амралт зэрэг асуудлыг харъяа амбулаторийн эрхлэгч эсвэл цахим бүртгэлийн ажилтанд, Өрхийн менежерт 1 өдрийн өмнө мэдээллэх 4.4.3. 4.4.2-т заасан эмч нарыг орлон ажиллах эмчийн талаар ажлын цаг эхлэхээс өмнө цахим бүртгэлд мэдээлэх 4.5. Поликлиник, амбулаторийн эрхлэгч 4.5.1. Эмч, сувилагч нарын ажлаас чөлөөлөгдөх, хурал семинарт суух, өвдөх, ээлжийн амралтаа авах, гэрийн дуудлаганд явах зэргийг харъяа цахим бүртгэл болон ӨЭМТ-дэд эсвэл өрхийн менежер, мэдээллийн технологичид мэдээллэх, цагийг хаалгах. 4.5.2. Шаардлагатай тохиолдолд яаралтай үзүүлэх үйлчлүүлэгчийг тодорхойлж өгөх 4.5.3. Цахим бүртгэлийн ажлын ачаалал онцгой ихэссэн үед бусад мэргэжилтэнг нэмэлтээр томилон ажиллуулах 4.5.4. Цахим бүртгэлийн үйл ажиллагаанд заавар зөвлөгөө өгч, сайжруулах санал боловсруулах, өдөр тутамын үйл ажиллагаанд хяналт тавих 4.6. Чанарын алба, Эрүүл мэндийн даатгалын мэргэжилтэн: 4.6.1. Цахим бүртгэл, цаг өгөлттэй холбоотой үйлчлүүлэгчдийн гомдлыг поликлиник, амбулаторийн эрхлэгч, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран барагдуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих 4.6.2. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор уг журамд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн боловсруулах 5.7. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга 5.7.1. ЭМТ-ийн цахим бүртгэл, ӨЭМТ-ээс цахимаар цаг олголтыг сайжруулах, хүлээгдэл чирэгдэл, эмч, эмнэлгийн ажилчдын ачааллыг бууруулах санал боловсруулж, даргын зөвлөлийн хуралд танилцуулах. БОЛОВСРУУЛСАН: ЧАНАРЫН МЕНЕЖЕР Ч.ОРГИЛТУЯА