SlideShare a Scribd company logo
МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ
СОЁЛЫН СУРГУУЛЬ
СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЭНХИМ
БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ
БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ
УЛААНБААТАР, 2015
1
ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН БИЧИГЛЭЛ, ХЭЛБЭРЖИЛТ
1. Үндсэн шаардлага:
 Төгсөлтийн ажлыг A4 (210x297mm) хэмжээний цаасны нэг тал дээр өнгө
үзэмжтэй хэвлэж хавтасласан байна.
 Төгсөлтийн ажил нь 50-65 хуудастай ба нүүр, хавсралт нь хуудасны тоонд
хамаарахгүй, агуулгын хувьд дараах харьцаатай байна. Үүнд:
 Агуулга нь 1 хуудас,
 Удиртгал нь 4-5 хуудас,
 Онолын хэсэг нь 18-25 хуудас,
 Судалгааны хэсэг нь 20-25 хуудас,
 Төслийн хэсэг нь 6-аас дээш хуудас,
 Дүгнэлт, ашигласан материал нь 2-аас дээш хуудас,
 Цаасны захаас авах хэмжээ нь дээд, доод талаас 20 мм, баруун талаас 15 мм,
зүүн талаас 30 мм хэмжээтэй байна.
 Үсгийн фонд нь Times New Roman (Unicode Standard), үсгийн хэмжээ 12 pt, мөр
хоорондын зай 1.5 sp байна.
 Нүүр, хуудас дээр нэмэлт чимэглэл, хүрээ, зураг оруулахгүй.
2. Бичвэрийн формат:
 Бүлгийг шинэ хуудаснаас эхлэх ба ТОМ ҮСЭГ (ALL CAPS), мөр голлон, харин
дэд бүлгийг энгийн (Sentence case), зүүн талдаа зэрэгцсэн, үгийн хэлбэржилт Bold
байна.
 Үндсэн бичвэрийн үгийн хэлбэржилт энгийн, хоёр талдаа зэрэгцсэн байна.
 Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Bullets) цэгэн тэмдэг (•)-
ийг ашиглана.
 Нэмэлт тэмдэглэл (Footnote)-ийг хуудасны дор дараалсан дугаартай, үсгийн
хэмжээ 11 pt, мөр хоорондын зай 1.0 sp, үгийн хэлбэржилт italic, зүүн баруун
талдаа зэрэгцсэн байна.
 Хүснэгт, зураг, ашигласан материалын жагсаалт болон хавсралтуудад мөр
хоорондын зай 1.0 pt байна.
 Эх сурвалжийг хүснэгт, зургийн дор үсгийн хэмжээ 11 pt, үгийн хэлбэржилт
italic, баруун талдаа зэрэгцсэн байхаар бичнэ.
3. Хуудасны дугаар: Хуудасны дугаарыг ажлын эхнээс төгсгөл хүртэл нэгдсэн
байдлаар хуудас бүрийн доод талын төв хэсэгт бичнэ.
2
 Нүүр хуудсыг дугаарлахгүй.
 Ажлын агуулга, эх бичвэр, ашигласан материал бүхий хуудсуудыг араб тоо (1, 2,
3, ...)-оор дугаарлана.
 Хавсралт бүхий хуудсуудыг ром тоо (i, ii, iii, …)-оор дугаарлана.
4. Эшлэл авах: Судалгааны ажилд анхдагч бүтээлээс ишлэл хийх ёстой. Хэрэв энэ
бүтээл олдохгүй тохиолдолд түүнийг иш татсан хоёрдогч бүтээлээс ишлэл авч
болно. Энэ тохиолдолд ашигласан материалын жагсаалтад анхдагч бүтээлийг эхлэн
бичээд ...-ны ишлэл татсанаас хэмээгээд хоёрдогч бүтээлийг бичнэ. Эшлэл хийхдээ
бүтээлийн дотроос холбогдох хэсэгт “Insert Footnote” хийж, тухайн хуудасны дор
шууд тэмдэглэл хийх аргаар гүйцэтгэнэ. Тухайлбал:
Текст дотор: Үйлдвэрлэлийн хүчин чадал нь тухайн техник, технологийн түвшин
дэх бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээгээр тодорхойлогдоно1
.
Хуудасны дор: 1
Оюунцэцэг Л. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн төсөл боловсруулах
аргачилсан зөвлөмж, УБ., 2004, 21 дэх тал.
5. Хүснэгт, зураг: Хүснэгт болон зураг нь тус бүрдээ ажлын эхнээс төгсгөл хүртэл
нэгдсэн дараалсан дугаартай, агуулгыг тодорхойлсон нэртэй байна. Тайлбар болон
эх сурвалжийн талаарх нэмэлт мэдээлэл хүснэгт, зураг бүрийн дор бичигдсэн байх.
 Хүснэгтийн дугаар баруун дээд буланд байрлах бөгөөд Хүснэгт 1., Хүснэгт 2.1
гэх зэргээр бичнэ. Гарчиг нь дугаарын дор хүснэгтийг голлон байрлана.
Хүснэгт 1.1
Хүснэгтийн нэр (Times New Roman,11pt, Bold, мөр голлох)
№
1
2
Эх сурвалж: (Times New Roman,11pt, Italic, баруун талдаа зэрэгцэх)
 Зургийн доод талд дугаарыг голлуулан байрлуулж, Зураг 1., Зураг 1.2. гэх
зэргээр дугаарлах бөгөөд зургийн нэрийг заавал бичсэн байна. График,
диаграмм, уран зураг, фото зураг, нот зэргийг зураг гэж нэрлэнэ.
45
46
9
0 25 50
Болж чаддаггүй
Дунд зэрэг
Бүрэн чаддаг
Эх сурвалж: (Times New Roman,11pt, Italic, баруун талдаа зэрэгцэх)
Зураг 1.1. Зургийн нэр (Times New Roman,11pt, Bold, мөр голлох)
3
ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН БҮТЭЦ
Бакалаврийн төгсөлтийн ажил нь дараах үндсэн бүтэцтэй байна. Үүнд:
 Xавтас (Хавсралт 1)
 Агуулга (Хавсралт 2)
 Удиртгал
 Онолын хэсэг
 Судалгааны хэсэг
 Төслийн хэсэг
 Дүгнэлт
 Ашигласан материал
 Хавсралт
 Төгсөлтийн ажлын арга зүй
 Эрдэм шинжилгээний илтгэл
Төгсөлтийн ажлыг дээрх агуулгаар бичихдээ дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Агуулга: Төгсөлтийн ажлын бүтэц, агуулгыг бүлэг, дэд бүлгээр нь хуудсны
дугаарыг зааж бичнэ. Агуулгыг 1 нүүрэнд багтааж бичнэ (Хавсралт 3).
2. Удиртгал: Төгсөлтын ажлын үндэслэл, зорилго, зорилт тухайн сэдвийг сонгосон
үндэслэл, агуулгыг товч илэрхийлж, судалгааны ажлын зорилго, зорилт, хүлээгдэж
буй үр дүнг тодорхойлоно. Үүнд:
 Сэдвийг сонгосон үндэслэл: Энэ хэсэгт уг сэдвийн сонгох болсон шалтгаан, уг
сэдвийн хүрээнд шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэвэл зохих асуудлын талаар
бичнэ.
 Судалгааны зорилго: Энэ хэсэгт төгсөлтийн ажлын зорилгыг тодорхойлно.
Жишээ нь: Энэхүү төгсөлтийн ажлын зорилго нь ......................................
хөгжлийн өнөөгийн байдлыг судалсны үндсэн дээр ............................... боломж,
арга замыг тодорхойлоход оршино.
 Судалгааны зорилтууд: Энэ хэсэгт төгсөлтийн ажлын хүрээнд дэвшүүлсэн
зорилгодоо хүрэхийн тулд дэвшүүлсэн зорилтуудыг тодорхойлж бичнэ.
Жишээ нь: Төгсөлтийн ажлын хүрээнд дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд
дараах зорилтуудыг дэвшүүлж шийдвэрлэсэн. Үүнд:
1. ........................... онол, арга зүйг судлах (Төгсөлтийн ажлын I бүлэгтэй
холбох)
4
2. ............................ судлах (Төгсөлтийн ажлын II бүлэгтэй холбох)
3. ........................... боломж, арга замыг тодорхойлох (III бүлэгтэй холбох)
 Сэдвийн судлагдсан байдал: Энэ хэсэгт дэвшүүлж буй асуудал нь онолын
болон эмпирик түвшинд хэрхэн судлагдаж, шийдвэрлэвэл зохих асуудлаар урьд
нь хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнгийн талаар үндэслэлтэйгээр
тайлбарлана. Гэхдээ бусдын ажлаас шууд бүгдийг нь хуулж бичихийг хориглоно.
Жишээ нь: .................................. чиглэлээр урьд нь хийгдсэн судалгааны ажлуудад
дараах асуудлуудыг авч үзсэн байна. Үүнд:
Магистрийн судалгааны ажлын хувьд:
 2004 онд Ж. Эрхэмтөгс нь “..................................................................” сэдвээр
бичсэн магистрийн судалгааны ажилдаа ..............................................
чиглэлээр судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр ...........................
асуудлыг шийдвэрлэсэн байна.
Бакалаврын төгсөлтийн ажлын хувьд:
 2004 онд Ж. Эрхэмтөгс “...........................................................................”
сэдвээр бичсэн бакалаврын төгсөлтийн ажилдаа
.................................................................... чиглэлээр судалгаа, шинжилгээ
хийсний үндсэн дээр ........................... асуудлыг шийдвэрлэсэн байна.
 Сэдвийн шинэлэг тал: Энэ хэсэгт судалгааны сэдэв, уг сэдвийн хүрээнд
шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэвэл зохих асуудлыг дэвшүүлнэ. Судалгааны
ажлын үр дүн нь өмнө хийгдэж байсан ижил төрлийн судлагааны ажлаас
ялгаатай болон шинэлэг тал, практик ач холбогдлын талаар бичнэ.
Жишээ нь: Төгсөлтийн ажлаар байгууллагын .................................................
судалсаны үндсэн дээр ................................................. боломж, арга замыг
тодорхойлсон нь цаашид байгууллагад арга зүйн удирдамж болгон ашиглах
боломжтой нь сэдвийн гол шинэлэг тал болно.
 Судалгааны арга зүй: Энэ хэсэгт төгсөлтийн ажилд ашигласан арга зүйн талаар
тайлбарлаж бичнэ.
Жишээ нь: Уг ажилд шинжлэх ухааны судалгааны анализ, синтез, дедукци,
харьцуулалт гэсэн ерөнхйи аргуудаас гадна ...................... зэрэг аргуудыг
ашигласан.
 Судалгааны обьект: Энэ хэсэгт төгсөлтийн ажлаар сонгосон байгууллага,
түүний хамрах хүрээний талаар бичнэ.
5
Жишээ нь: Судалгааны обьект нь ................................ байгууллагын
............................ асуудал болно.
 Төгсөлтийн ажлын бүтэц: Энэ хэсэгт төгсөлтийн ажлын бүтэцийн талаар
бичнэ. Жишээ нь: Төгсөлтийн ажил нь удиртгал, 3 бүлэг, 8 дэд бүлэг, дүгнэлт,
ашигласан материал, хавсралт бүхий ... хуудас бичвэр, ... хүснэгт, ... зургаас
бүрдэж байна.
3. Нэгдүгээр бүлэг буюу онолын хэсэг (Тухайн сэдвийн дагуу оновчтой нэрлэнэ)
Энэ бүлгийн агуулга нь судалгааны ажлын онол, арга зүйн асуудлын талаар бичнэ.
Тухайн сэдвийн талаарх суурь ухагдахуун, үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлага
болон судлагдсан байдлыг тоо, баримтаар илэрхийлж, үр дүнг бичнэ. Мөн
судалгааны ажлын хүрээнд сонгосон обьект дээр судалгаа хийхэд ашиглагдах эдийн
засаг, менежментийн судалгааны арга, аргачлалын талаар тайлбарлаж бичнэ.
Ашигласан эх сурвалжийг ишлэл байдлаар заавал тусгана.
4. Хоёрдугаар бүлэг буюу судалгааны хэсэг (Тухайн сэдвийн дагуу оновчтой
нэрлэнэ)
Энэ бүлгийн агуулга нь сонгосон обьект дээр онолын үндэслэлтэйгээр хийсэн
судалгаа, шинжилгээ (менежмент, маркетинг, санхүү, статистик, ...)-ний үр дүнг
хүснэгт, график ашиглан системтэйгээр бичиж харуулна. Ингэхдээ нэгдүгээр бүлэгт
авч үзсэн эдийн засаг, менежментийн судалгааны арга, аргачлалыг ашиглана.
5. Гуравдугаар бүлэг буюу төслийн хэсэг (Тухайн сэдвийн дагуу оновчтой нэрлэнэ)
Энэ бүлгийн агуулга нь сонгосон обьект дээр хийсэн судалгааны үр дүнд үндэслэн
цаашид хэрхэн боловсронгуй болгох асуудлыг системтэйгээр харуулж, сайжруулах
боломж, арга замыг дэлгэрэнгүй тодорхойлоно.
6. Дүгнэлт: Судалгааны үр дүнд тулгуурлан тавьсан зорилго, зорилтуудыг
шийдвэрлэсэн байдал, үр дүнг аль болох цэгцтэй нэгтгэн дүгнэсэн байдлаар
илэрхийлэн бичнэ. Мөн судалгааны хүрээнд тухайн чиглэлээр оруулах хувь нэмэр,
үйл ажиллагаанд хэрэглэх боломж нөхцөл, ач холбогдол зэргийн талаар
тодорхойлно.
7. Ашигласан материал: Ашигласан материалын жагсаалтыг гаргахдаа зохиогчийн
нэрний цагаан толгойн үсгийн дараалал бичих ба нэг зохиогчийн бүтээлийг
хэвлэгдсэн он дарааллаар жагсааж бичнэ. Хэрэв гурваас дээш хүний хамтын бүтээл
бол эхний гурван хүний нэрийг бичнэ. Жагсаалтын эхэнд кирилл үсгээр бичигдсэн
бүтээлүүдийг оруулах ба латин болон бусад үсгээр бичигдсэн бүтээлүүдийг дараа
нь бичнэ. Судалгааны ажилд нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл,
6
номын бүлэг, интернетээс авсан мэдээлэл г.м.-ийг дараах загвараар бичих
шаардлагатай.
 Ном: Зохиогийн нэр овог. Номын нэр, хэвлэгдсэн газар., он зэргийг бичнэ. Цэг
таслалыг анхаарах. Жишээ нь:
1. Авдай Ч., Аюурсэд Ж. Судалгаа шинжилгээний ажлын үндэс, УБ., 1999.
2. Чимгээ Д. Төслийн менежмент ба Microsoft Project 2007, УБ., 2013.
 Өгүүлэл: Зохиогчийн нэр. Өгүүллийн нэр, сэтгүүлийн нэр, дугаар, хэвлэгдсэн
газар, он, хуудасны дугаар. Бичнэ. Жишээ нь:
1. Эрхэмтөгс Ж. Соёлын үйлдвэрлэл ба оюуны өмчийн асуудалд, “Соёл ба
хөгжил” соёлын чуулганы эмхэтгэл, УБ., 2012, 57-65 х.
2. Эрхэмтөгс Ж. Үндэсний инновацийн тогтолцоо ба их сургуулийн
шинэчлэлийн асуудалд, Нийгмийн салбарын залуу эрдэмтэдийн хурлын
эмхэтгэл, УБ., 2009, 182-186 х.
 Электрон эх сурвалж: Электрон хаягийг заахдаа «URL» (Uniform Resource
Locator) гэсэн тэмдэглээ хийнэ. Жишээ нь:
1. URL: http://www.edec.blog.gogo.mn/index.html
2. URL: http://www.surveysystem.com/sscalc.htm
8. Хавсралт: Судалгааны ажилтай нягт холбоотой хүснэгтэн жагсаалт, зураг,
судалгааны түүвэр материал зэрэг нэмэлт мэдээлэл, судалгааны анхдагч баримт,
тоон үзүүлэлт зэргийг зайлшгүй оруулах шаардлагатай бол хавсралтанд оруулна.
Хавсралтыг баруун дээд хэсэгт Хавсралт 1., Хавсралт 2. Гэх зэргээр дугаарлах
бөгөөд хавсралтийн нэр нь дугаарын дор голлон байрлана. Мөн эх бичвэрийн дотор
хавсралтыг үзэх шаардлагатай хэсэгт (Хавсралт 1), (Хавсралт 2) гэх зэргээр
дугаарлан тусгаж өгнө.
9. Төгсөлтийн ажлын арга зүй: Батлагдсан төгсөлтийн ажлын арга зүйг заавал
хавсаргана.
10. Эрдэм шинжилгээний илтгэл: Судалгааны хүрээнд бичсэн илтгэлийг заавал
хавсаргана.
7
ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ҮНЭЛГЭЭ
Оюутаны төгсөлтийн ажлыг бичих явцад нь мэргэжлийн тэнхимд төгсөлтийн ажлын
үзлэгийг хийнэ. Оюутан явцын үзлэгт орохдоо төгсөлтийн ажлын тухайн бүлгийг
бүрэн дуусгасан байх шаардлагатай. Хэрэв явцын үзлэгт ороход төгсөлтийн ажил
хангалтгүй гүйцэтгэлтэй бол үргэлжлүүлэн бичих боломжгүй болж, төгсөлт
хойшлогдоно. Явцын үзлэгийг дараах байдлаар хийнэ. Үүнд:
1. Төгсөлтийн ажлын сэдэв сонгох: Төгсөлтийн ажил бичих шаардлага хангасан
оюутнууд төгсөлтийн ажлын сэдэв, удирдагчийг мэргэжлийн тэнхимийн эрхлэгчтэй
тохирч тодорхойлно.
2. Арга зүй батлуулах: Сонгосон сэдвийн дагуу удирдагч багшийн удирдлага дор
боловсруулж, тэнхимийн эрхлэгчээр баталуулна. Төгсөлтийн ажлын арга зүй нь 5-
аас доошгүй хуудастай, дараах хэсгүүдээс бүрдсэн байна. Үүнд:
 Нүүр: Батлагдсан загвараар хийнэ (Хавсралт 1).
 Төгсөлтийн ажлын агуулга: Энэ хэсэгт төгсөлтийн ажлын агуулгыг
нарийвчлан боловсруулана (Хавсралт 2).
 Төгсөлтийн ажил гүйцэтгэх төлөвлөгөө: Энэ хэсэгт төгсөлтийн ажил
гүйцэтгэх төлөвлөгөөг гаргана (Хавсралт 3).
 Сэдвийг сонгосон үндэслэл: Энэ хэсэгт уг сэдвийн сонгох болсон шалтгаан, уг
сэдвийн хүрээнд шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэвэл зохих асуудлыг бичнэ.
 Төгсөлтийн ажлын зорилго, зорилтууд: Энэ хэсэгт төгсөлтийн ажлын
зорилго, зорилтуудыг тодорхойлж бичнэ.
 Судалгааны объект: Энэ хэсэгт төгсөлтийн ажлын хамрах хүрээ, сонгосон
байгууллагын талаар бичнэ.
 Сэдвийн судлагдсан байдал: Энэ хэсэгт дэвшүүлж буй асуудал нь онолын
болон эмпирик түвшинд хэрхэн судлагдсан, урьд нь хийгдсэн магитр,
бакалаврийн судалгааны ажлаар авч үзсэн асуудал, үр дүнгийн талаар
дэлгэрэнгүй бичнэ. Бусдын гүйцэтгэсэн ажлыг шууд бүгдийг нь хуулж бичихгүй.
 Сэдвийн шинэлэг тал: Энэ хэсэгт төгсөлтийн ажлын шинэлэг тал, практик ач
холбогдол, өмнө хийгдсэн судлагааны ажлаас ялгаатай байдлыг “Сэдвийн
судлагдсан байдал” хэсгийн үр дүнд үндэслэн бичнэ.
 Судалгааны арга зүй: Энэ хэсэгт төгсөлтийн ажлын бүлэг бүрт судлах асуудал,
ашиглах судалгааны арга, гарах үр дүнгийн талаар тоймлон бичнэ.
8
 Ашиглах материалын жагсаалт: Энэ хэсэгт судлагдсан байдлын хүрээнд
ашиглах материалын жагсаалтыг i) Ном, ii) Судалгааны ажил (магистр,
бакалавр), iii) Эрх зүйн баримт бичиг, iv) Электрон эх сурвалж ангиллаар бичнэ.
Төгсөлийн ажлын сэдэв, санаагаа сонгох нь харьцангуй хялбар хэдий ч
судалгааны шинэлэг тал, ач холбогдлыг тодорхойлон гаргаж ирэх нь чухал юм.
Төгсөлийн ажлын арга зүй бичих нь (i) төгсөлийн ажлын эхлэл болох, (ii)
судалгааны арга барилыг төлөвшүүлэх, (iii) төгсөлтийн ажлын агуулгыг
оновчтой болгох, практик ач холбогдолыг нь дээшлүүлэх боломжийг бүрдүүлдэг
ач холбогдолтой.
3. Явцын үзлэг I: Төгсөлтийн ажлын удиртгал, нэгдүгээр бүлгийг боловсруулж,
бүрэн эхээр нь хэвлэж авч ирэх (батлагдсан арга зүй байхгүй бол хэлэлцүүлэгт орох
боломжгүй) ба бичвэрийн агуулгыг эзэмшисэн байна.
4. Явцын үзлэг II: Төгсөлтийн ажлын хоёрдугаар бүлгийг боловсруулж, бүрэн эхээр
нь хэвлэж авч ирэх (батлагдсан арга зүй байхгүй бол хэлэлцүүлэгт орох
боломжгүй) ба бичвэрийн агуулгыг эзэмшисэн байна.
5. Явцын үзлэг III: Төгсөлтийн ажлын гуравдугаар бүлэг буюу төслийн хэсэг,
дүгнэлт, хавсралтыг боловсруулж, төгсөлтийн ажлыг бүрэн дуусгаж, хэвлэж авч
ирэх (батлагдсан арга зүй байхгүй бол хэлэлцүүлэгт орох боломжгүй) ба бичвэрийн
агуулгыг эзэмшсэн байна.
6. Судалгааны илтгэл хэлэлцүүлэх: Төгсөлтийн ажлын сэдвийн хүрээнд оюутаны
эрдэм шинжилгээний бага хуралд заавал илтгэл хэлэлцүүлнэ.
7. Урьдчилсан хамгаалалт: Явцын үзлэгээр хангалттай үнэлгээ авсан, оюутаны
эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл хэлэлцүүлсэн оюутнууд тэнхимээс
тогтоосон хугацаанд урьдчилсан хамгаалалтанд орно. Хэрэв урьдчилсан
хамгаалалтанд хангалтгүй үнэлгээ авсан бол жинхэнэ хамгаалалтанд орох
боломжгүй болно.
8. Жинхэнэ хамгаалалт: Урьдчилсан хамгаалалтаас хангалттай үнэлгээ авсан бол
тогтоосон хугацаанд хамгаалалтад орохдоо төгсөлтийн ажлын үр дүнгээр Microsoft
Office Power Point программ ашиглан 10-15 слайд бэлдэж, 10 минутын хугацаанд
илтгэл тавьж, хэлэлцүүлнэ,
Төгсөлтийн ажлын үнэлгээ: Төгсөлтийн ажлыг дараах байдлаар үнэлнэ. Үүнд:
1. Явцын үзлэг: 50 оноо ба үнэлгээг өгөхдөө (i) бичиглэлийн стандартыг баримталсан
байдал, (ii) агуулгын боловсруулалтын түвшин, (iii) тухайн сэдвийг эзэмшсэн
9
байдлыг харгалзаж, багш нарын дундаж үнэлгээгээр тооцож зөвлөх багш нэгтгэнэ.
Үүнд:
 Явцын үзлэг I: 10 оноо ба төгсөлтийн ажлын удиртгал, нэгдүгээр бүлгийг
дуусгасан байх,
 Явцын үзлэг II: 10 оноо ба төгсөлтийн ажлын удиртгал, нэг, хоёрдугаар
бүлгийг дуусгасан байх,
 Явцын үзлэг III: 10 оноо ба төгсөлтийн ажлыг бүрэн дуусгасан байх,
 Илтгэл хэлэлцүүлэх: 5 оноо ба төгсөлтийн ажлын сэдвийн хүрээнд оюутаны
эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн байх,
 Удирдагч багшийн үнэлгээ: 15 оноо ба оюутаны төгсөлтийн ажлын гүйцэтгэл,
идэвхи оролцоо зэргийг харгалзан үнэлгээг өгнө.
2. Урьдчилсан хамгаалалт: ±20 оноо ба ажлын гүйцэтгэл, хамгаалсан байдлаас
хамааран явцын үнэлгээг буруулж болно.
3. Жинхэнэ хамгаалалт: ±30 оноо ба оюутаны илтгэх ур чадвар, сэдвийг эзэмшсэн
байдал, шүүмжлэгч багшийн тодорхойлолт зэргийг үндэслэн үнэлгээг өгнө.
10
Хавсралт 1.
МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ
СОЁЛ ИРГЭНШЛИЙН СУРГУУЛЬ
(Times New Roman,12pt, ALL CAPS, Bold, мөр голлох)
Тэнхим, профессорын баг: Менежмент
Мэргэжлийн нэр:
Мэргэжлийн индекс:
(Times New Roman,12pt)
БАКАЛАВРЫН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ
(Times New Roman,22 pt, ALL CAPS, Bold, мөр голлох)
СЭДЭВ: ...................................................................................
(................................................... жишээн дээр)
(Times New Roman,16pt, small caps, Bold, мөр голлох)
Гүйцэтгэсэн оюутан: (гарын үсэг) Овог Нэр
Удирдагч багш: (гарын үсэг) эрдмийн зэрэг, цол (товчилсон)., Овог Нэр
Шүүмжлэгч багш: (гарын үсэг) эрдмийн зэрэг, цол (товчилсон)., Овог Нэр
(Times New Roman,12pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
Улаанбаатар хот
2013 он
(Times New Roman,12pt, Bold, мөр голлох)
Жич: Хавтас нь цайвар цэнхэр өнгөтэй, нуруулдаж наасан байх.
11
Хавсралт 2.
Батлав. МТ-ийн эрхлэгч Ж.Эрхэмтөгс
Удирдагч багш (гарын үсэг) эрдмийн зэрэг, цол., Овог Нэр
(Times New Roman,12pt, зүүн талдаа зэрэгцэх)
“...............................................................................................................
(................................................... ЖИШЭЭН ДЭЭР)”
СЭДЭВТ ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН АГУУЛГА
(Times New Roman,12pt, ALL CAPS, Bold, мөр голлох)
Удиргал (Times New Roman,12pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
Нэгдүгээр бүлэг. Онолын хэсэг (сэдвийн дагуу оновчтой нэрлэх)
1.1. Сэдвийн дагуу оновчтой нэрлэх (Times New Roman,12pt, зүүн талдаа зэрэгцэх)
5
1.2.
12
1.3.
Хоёрдугаар бүлэг. Судалгааны хэсэг (сэдвийн дагуу оновчтой нэрлэх)
2.1. Сэдвийн дагуу оновчтой нэрлэх
2.2.
2.3.
Гуравдугаар бүлэг. Төслийн хэсэг (сэдвийн дагуу оновчтой нэрлэх)
3.1. Сэдвийн дагуу оновчтой нэрлэх
3.2.
Дүгнэлт
Ашигласан материал
Хавсралт
Төгсөлтийн ажлын арга зүй
Эрдэм шинжилгээний илтгэл
12
Хавсралт 3.
Батлав. МТ-ийн эрхлэгч Ж.Эрхэмтөгс
(Times New Roman,12pt, зүүн талдаа зэрэгцэх)
“...............................................................................................................
(................................................... ЖИШЭЭН ДЭЭР)”
СЭДЭВТ ТӨГСӨЛТИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
(Times New Roman,12pt, ALL CAPS, Bold, мөр голлох)
он.сар.өдөр
№ Хийх ажил
Хугацаа, сар өдөр
Тайлбар
Эхлэх Дуусах
1 Төгсөлтийн ажлын арга зүй боловсруулж батлуулах
2 ……………………….. (1.1) холбоотой мэдээлэл цуглуулах, нэгтгэх
3 ……………………….. (1.2) холбоотой мэдээлэл цуглуулах, нэгтгэх
4 ……………………….. (1.3) холбоотой мэдээлэл цуглуулах, нэгтгэх
5 I бүлгийг бичиж бэлэн болгох
6 Тэнхимийн хэлэлцүүлэг I-д орох (min:0 оноо, max:+10 оноо)
7
………………………. (2.1) судалгаа, шинжилгээ хийж
боловсруулах
8
………………………. (2.2) судалгаа, шинжилгээ хийж
боловсруулах
9
………………………. (2.3) судалгаа, шинжилгээ хийж
боловсруулах
10 II бүлгийг бичиж бэлэн болгох
11 Тэнхимийн хэлэлцүүлэг II-д орох (min:0 оноо, max:+10 оноо)
12 ……………………….. (3.1) боломжийг тодорхойлох
13 ……………………….. (3.2) арга замыг тодорхойлох
14 Төгсөлтийн ажлыг бичиж бэлэн болгох
15 Тэнхимийн хэлэлцүүлэг III-д орох (min:0 оноо, max:+10 оноо)
16 Эрдэм шинжилгээний хурал (min:0 оноо, max:+5 оноо)
17 Удирдагч багшаас тодорхойлолт авах
18 Төгсөлтийн ажлыг тэнхимд хүлээлгэж өгөх
19 Урьдчилсан хамгаалалтад орох (min:0 оноо, max:+20 оноо)
20 Нийт оноо (min: 0 оноо, max:+55 оноо)
(Times New Roman, 10pt)
Зөвлөгөө өгөх гараг, цаг: даваа, 15.00; танхим №: 205;
Боловсруулсан:
Удирдагч багш (гарын үсэг) эрдмийн зэрэг, цол., Овог Нэр
Оюутан (гарын үсэг) Овог.Нэр
(Times New Roman, 12pt, зүүн талдаа зэрэгцэх
13
ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН УДИРДАГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТ
СУИС-ийн Соёлын сургууль
Тэнхимийн нэр: Менежмент
Мэргэжил: Соёл урлагийн менежмент
Оюутны код:
Оюутны овог нэр:
Удирдагч багшийн овог нэр: Ж.Эрхэмтөгс
Төгсөлтийн ажлын сэдэв:
Төгсөлтийн ажлын үр дүн: (Удирдамжтай танилцах ба давуу болон сул талыг харьцуулж бичнэ)
Онолын хэсэг (онолын судалгаа, хамрах хүрээ, сэдэвт хамаарах эсэх)
...........................................................................................................................................................................................

Судалгааны хэсэг (судалгааны ач холбогдол, судалгааны арга зүй ашигласан, эрэл хайгуул хийсэн үр дүн)

Төслийн хэсэг (бүтээлч байдал, асуудлыг оновчтой үнэлсэн, шинэлэг санаа, төлөвлөлтийн хэрэгжих боломж)

Төгсөлтийн ажлын бичвэр (төгсөлтийн ажил бичих, хамгаалах удирдамжийн стандартыг хангасан эсэх)

Удирдагч багшаас төгсөгч оюутанд өгөх хувийн дүгнэлт ба тодорхойлолт
Мэргэжлийн мэдлэг, ур чадварын байдал::
...........................................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................................
Хувийн зан харилцаа, төлөвшил, үүрэг даалгаврын биелэлтийн байдал:

Төгсөлтийн ажлын явцын үнэлгээ (15 хүртэл оноо)
Удирдагч багшийн гарын үсэг
Тэнхимийн эрхлэгчийн гарын үсэг
Огноо
14
ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН ШҮҮМЖЛЭГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТ
СУИС-ийн Соёлын сургууль
Тэнхимийн нэр: Менежмент
Мэргэжил: Соёл урлагийн менежмент
Оюутны код:
Оюутны овог нэр:
Шүүмжлэгч багшийн овог нэр
Төгсөлтийн ажлын сэдэв
Төгсөлтийн ажлын үр дүн: (Удирдамжтай танилцах ба давуу болон сул талыг харьцуулж бичнэ)
Сайшаалтай тал
Онолын хэсэг (онолын судалгаа, хамрах хүрээ, боловсруулалтын байдал)
...........................................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................................
Судалгааны хэсэг (судалгааны арга зүй, боловсруулалт, шинжилгээ хийсэн байдал)

Төслийн хэсэг (Боломж арга замын томъёлол, бүтээлч байдал, практик ач холбогдол)

Сайжруулах асуудал
Төгсөлтийн ажлын боловсруулалт (Онол, судалгаа, төслийн хэсэгт арга зүйнн талаар )
...........................................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................................
..........................................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................................
Төгсөлтийн ажлын бичвэр (төгсөлтийн ажлын боловсруулалт, найруулга, стандартыг хангах талаар)

Төгсөлтийн ажлын үнэлгээ (10 хүртэл оноо)
Зөвлөгөө өгсөн багшийн гарын үсэг
Зөвлөгөө авсан оюутны гарын үсэг
Тэнхимийн эрхлэгчийн гарын үсэг
Огноо
15
УРЬДЧИЛСАН ХАМГААЛАЛТЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС
он.сар.өдөр 2014-2015 оны хичээлийн жил
Нийт оноо (min:-20 оноо, max:+20 оноо)
Үнэлгээ өгсөн багш Ж.Эрхэмтөгс
МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМИЙН ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС
он.сар.өдөр 2014-2015 оны хичээлийн жил
№
Оюутан Үнэлгээ
Нэр
ЯвцынүзлэгI
(10)
ЯвцынүзлэгII
(10)
ЯвцынүзлэгIII
(10)
Илтгэл(5)
Удирдагчийн
үнэлгээ(15)
Урьдчилсан
хамгаалалт(20)
Нийтоноо(70)
Код
1
2
3
4
5
6
Нэгтгэсэн. МТ-ийн багш
Хянасан. МТ-ийн эрхлэгч
№
Оюутан Үнэлгээ
Код Нэр
Төгсөлтийнажлын
боловсруулалт
(±5)
Бүтээлчбайдал,
шийдлийноновчтой
байдал(±5)
Илтгэхурчадвар
(±5)
Сэдвийнэзэмшилт,
мэргэжлийнур
чадвар(±5)
Нийт
оноо
(±20)
1 C.CM

More Related Content

What's hot

монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнneegii
 
Lectures.social ecology
Lectures.social ecologyLectures.social ecology
Lectures.social ecology
Baasansuren Naranbaatar
 
дипломын ажил 1
дипломын ажил 1дипломын ажил 1
дипломын ажил 1
E-Gazarchin Online University
 
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5Sainbuyn Baagii
 
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэг
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэгДиплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэг
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэг
Khulan Jugder
 
говь алтай аймаг юмжир
говь алтай аймаг юмжирговь алтай аймаг юмжир
говь алтай аймаг юмжирYumi Yunji
 
Нэгж хичээлийн сан /Статистикийн онол/
Нэгж хичээлийн сан /Статистикийн онол/Нэгж хичээлийн сан /Статистикийн онол/
Нэгж хичээлийн сан /Статистикийн онол/
Ikhzasag SEZS
 
Diplom bichih udirdamj
Diplom bichih udirdamjDiplom bichih udirdamj
Diplom bichih udirdamjodkoo
 
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
Mr Nyak
 
Tsetserleg alban hereg
Tsetserleg alban heregTsetserleg alban hereg
Tsetserleg alban hereg
Mbg Muugii
 
3b193178 de76-44fe-b687-42807a5308f6 suuliin auto diplom zaavar 2011
3b193178 de76-44fe-b687-42807a5308f6 suuliin auto diplom zaavar 20113b193178 de76-44fe-b687-42807a5308f6 suuliin auto diplom zaavar 2011
3b193178 de76-44fe-b687-42807a5308f6 suuliin auto diplom zaavar 2011
buyntogtokh
 
GLON303-Хичээл 12
GLON303-Хичээл 12GLON303-Хичээл 12
GLON303-Хичээл 12
E-Gazarchin Online University
 
Innovation&tech.
Innovation&tech.Innovation&tech.
Innovation&tech.noonii
 
Албан бичиг хөтлөлт-2011
Албан бичиг хөтлөлт-2011Албан бичиг хөтлөлт-2011
Албан бичиг хөтлөлт-2011
Ulziisaikhan Dmb
 
Багц аялалын төсөл
Багц аялалын төсөлБагц аялалын төсөл
Багц аялалын төсөл
galsan Lkhanaa
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандартAdilbishiin Gelegjamts
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэрsodko27
 
What's hot (20)

монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
 
Lectures.social ecology
Lectures.social ecologyLectures.social ecology
Lectures.social ecology
 
дипломын ажил 1
дипломын ажил 1дипломын ажил 1
дипломын ажил 1
 
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
 
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэг
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэгДиплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэг
Диплом ажил бичих анхан шатны зөвлөмж I хэсэг
 
говь алтай аймаг юмжир
говь алтай аймаг юмжирговь алтай аймаг юмжир
говь алтай аймаг юмжир
 
Нэгж хичээлийн сан /Статистикийн онол/
Нэгж хичээлийн сан /Статистикийн онол/Нэгж хичээлийн сан /Статистикийн онол/
Нэгж хичээлийн сан /Статистикийн онол/
 
Diplom bichih udirdamj
Diplom bichih udirdamjDiplom bichih udirdamj
Diplom bichih udirdamj
 
3. word
3. word3. word
3. word
 
олон улсын маркетингийн орчин
олон улсын маркетингийн орчинолон улсын маркетингийн орчин
олон улсын маркетингийн орчин
 
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
 
Tsetserleg alban hereg
Tsetserleg alban heregTsetserleg alban hereg
Tsetserleg alban hereg
 
5
55
5
 
3b193178 de76-44fe-b687-42807a5308f6 suuliin auto diplom zaavar 2011
3b193178 de76-44fe-b687-42807a5308f6 suuliin auto diplom zaavar 20113b193178 de76-44fe-b687-42807a5308f6 suuliin auto diplom zaavar 2011
3b193178 de76-44fe-b687-42807a5308f6 suuliin auto diplom zaavar 2011
 
GLON303-Хичээл 12
GLON303-Хичээл 12GLON303-Хичээл 12
GLON303-Хичээл 12
 
Innovation&tech.
Innovation&tech.Innovation&tech.
Innovation&tech.
 
Албан бичиг хөтлөлт-2011
Албан бичиг хөтлөлт-2011Албан бичиг хөтлөлт-2011
Албан бичиг хөтлөлт-2011
 
Багц аялалын төсөл
Багц аялалын төсөлБагц аялалын төсөл
Багц аялалын төсөл
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандарт
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэр
 
Viewers also liked

Ulsiin shalgalt test ezusm
Ulsiin shalgalt test ezusmUlsiin shalgalt test ezusm
Ulsiin shalgalt test ezusm
Purevjav Arvinbayar
 
Mergejliin dadlaga 2017
Mergejliin dadlaga 2017Mergejliin dadlaga 2017
Mergejliin dadlaga 2017
Purevjav Arvinbayar
 
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загварОюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар
MONKEY D
 
мөнхтуул тодорхойлолт
мөнхтуул тодорхойлолтмөнхтуул тодорхойлолт
мөнхтуул тодорхойлолтMyagaa_1987
 
тодорхойлолт бичих
тодорхойлолт бичихтодорхойлолт бичих
тодорхойлолт бичихAltantuya33
 
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйТүүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйSerod Khuyagaa
 
диплом бичих товч заавар
диплом бичих товч заавардиплом бичих товч заавар
диплом бичих товч зааварolziibuyn
 
Viewers also liked (7)

Ulsiin shalgalt test ezusm
Ulsiin shalgalt test ezusmUlsiin shalgalt test ezusm
Ulsiin shalgalt test ezusm
 
Mergejliin dadlaga 2017
Mergejliin dadlaga 2017Mergejliin dadlaga 2017
Mergejliin dadlaga 2017
 
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загварОюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар
 
мөнхтуул тодорхойлолт
мөнхтуул тодорхойлолтмөнхтуул тодорхойлолт
мөнхтуул тодорхойлолт
 
тодорхойлолт бичих
тодорхойлолт бичихтодорхойлолт бичих
тодорхойлолт бичих
 
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйТүүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй
 
диплом бичих товч заавар
диплом бичих товч заавардиплом бичих товч заавар
диплом бичих товч заавар
 
Similar to Togsoltiin ajliin udirdamj

Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjoz
 
Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjoz
 
Togsoltiin ajil udirdamj
Togsoltiin ajil udirdamjTogsoltiin ajil udirdamj
Togsoltiin ajil udirdamjoz
 
Referat bichih zaawar
Referat bichih zaawarReferat bichih zaawar
Referat bichih zaawar
dagvajamts
 
1
11
CPON411-Хичээл 1
CPON411-Хичээл 1CPON411-Хичээл 1
CPON411-Хичээл 1
E-Gazarchin Online University
 
төгсөлтийн ажлын аргачлал 20160613
төгсөлтийн ажлын аргачлал 20160613төгсөлтийн ажлын аргачлал 20160613
төгсөлтийн ажлын аргачлал 20160613
E-Gazarchin Online University
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэanaranar
 
Master revised curriculum 2018
Master revised curriculum 2018Master revised curriculum 2018
Master revised curriculum 2018
Энхтамир Ш
 
Erdem shinjilgeenii oguulel bichih
Erdem shinjilgeenii oguulel bichihErdem shinjilgeenii oguulel bichih
Erdem shinjilgeenii oguulel bichih
Sosoo Byambaa
 
судалгааны тайлан ДХИС-ЭЗНУС
судалгааны тайлан ДХИС-ЭЗНУСсудалгааны тайлан ДХИС-ЭЗНУС
судалгааны тайлан ДХИС-ЭЗНУС
ssuser6a076f
 
Sudalgaani iltgel bichih
Sudalgaani iltgel bichihSudalgaani iltgel bichih
Sudalgaani iltgel bichihNyamkhuu_531
 
Sudalgaani iltgel bichih
Sudalgaani iltgel bichihSudalgaani iltgel bichih
Sudalgaani iltgel bichihhelsudlal
 
Sudalgaani iltgel bichih
Sudalgaani iltgel bichihSudalgaani iltgel bichih
Sudalgaani iltgel bichihotgoo_muis
 
Instruction for authors
Instruction for authorsInstruction for authors
Instruction for authorsZorigoo Bayar
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 
4 Dissertation citation
4 Dissertation citation4 Dissertation citation
4 Dissertation citationCMOX2012
 
Similar to Togsoltiin ajliin udirdamj (20)

Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamj
 
Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamj
 
Togsoltiin ajil udirdamj
Togsoltiin ajil udirdamjTogsoltiin ajil udirdamj
Togsoltiin ajil udirdamj
 
Referat bichih zaawar
Referat bichih zaawarReferat bichih zaawar
Referat bichih zaawar
 
1
11
1
 
CPON411-Хичээл 1
CPON411-Хичээл 1CPON411-Хичээл 1
CPON411-Хичээл 1
 
төгсөлтийн ажлын аргачлал 20160613
төгсөлтийн ажлын аргачлал 20160613төгсөлтийн ажлын аргачлал 20160613
төгсөлтийн ажлын аргачлал 20160613
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
 
Master revised curriculum 2018
Master revised curriculum 2018Master revised curriculum 2018
Master revised curriculum 2018
 
Erdem shinjilgeenii oguulel bichih
Erdem shinjilgeenii oguulel bichihErdem shinjilgeenii oguulel bichih
Erdem shinjilgeenii oguulel bichih
 
судалгааны тайлан ДХИС-ЭЗНУС
судалгааны тайлан ДХИС-ЭЗНУСсудалгааны тайлан ДХИС-ЭЗНУС
судалгааны тайлан ДХИС-ЭЗНУС
 
Sudalgaani iltgel bichih
Sudalgaani iltgel bichihSudalgaani iltgel bichih
Sudalgaani iltgel bichih
 
Sudalgaani iltgel bichih
Sudalgaani iltgel bichihSudalgaani iltgel bichih
Sudalgaani iltgel bichih
 
Sudalgaani iltgel bichih
Sudalgaani iltgel bichihSudalgaani iltgel bichih
Sudalgaani iltgel bichih
 
Instruction for authors
Instruction for authorsInstruction for authors
Instruction for authors
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
Udirdamj 2014
Udirdamj 2014Udirdamj 2014
Udirdamj 2014
 
Udirdamj 2014
Udirdamj 2014Udirdamj 2014
Udirdamj 2014
 
4 Dissertation citation
4 Dissertation citation4 Dissertation citation
4 Dissertation citation
 
Togsoltiin ajliin udirdamj

  • 1. МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ СОЁЛЫН СУРГУУЛЬ СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЭНХИМ БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР, 2015
  • 2. 1 ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН БИЧИГЛЭЛ, ХЭЛБЭРЖИЛТ 1. Үндсэн шаардлага:  Төгсөлтийн ажлыг A4 (210x297mm) хэмжээний цаасны нэг тал дээр өнгө үзэмжтэй хэвлэж хавтасласан байна.  Төгсөлтийн ажил нь 50-65 хуудастай ба нүүр, хавсралт нь хуудасны тоонд хамаарахгүй, агуулгын хувьд дараах харьцаатай байна. Үүнд:  Агуулга нь 1 хуудас,  Удиртгал нь 4-5 хуудас,  Онолын хэсэг нь 18-25 хуудас,  Судалгааны хэсэг нь 20-25 хуудас,  Төслийн хэсэг нь 6-аас дээш хуудас,  Дүгнэлт, ашигласан материал нь 2-аас дээш хуудас,  Цаасны захаас авах хэмжээ нь дээд, доод талаас 20 мм, баруун талаас 15 мм, зүүн талаас 30 мм хэмжээтэй байна.  Үсгийн фонд нь Times New Roman (Unicode Standard), үсгийн хэмжээ 12 pt, мөр хоорондын зай 1.5 sp байна.  Нүүр, хуудас дээр нэмэлт чимэглэл, хүрээ, зураг оруулахгүй. 2. Бичвэрийн формат:  Бүлгийг шинэ хуудаснаас эхлэх ба ТОМ ҮСЭГ (ALL CAPS), мөр голлон, харин дэд бүлгийг энгийн (Sentence case), зүүн талдаа зэрэгцсэн, үгийн хэлбэржилт Bold байна.  Үндсэн бичвэрийн үгийн хэлбэржилт энгийн, хоёр талдаа зэрэгцсэн байна.  Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Bullets) цэгэн тэмдэг (•)- ийг ашиглана.  Нэмэлт тэмдэглэл (Footnote)-ийг хуудасны дор дараалсан дугаартай, үсгийн хэмжээ 11 pt, мөр хоорондын зай 1.0 sp, үгийн хэлбэржилт italic, зүүн баруун талдаа зэрэгцсэн байна.  Хүснэгт, зураг, ашигласан материалын жагсаалт болон хавсралтуудад мөр хоорондын зай 1.0 pt байна.  Эх сурвалжийг хүснэгт, зургийн дор үсгийн хэмжээ 11 pt, үгийн хэлбэржилт italic, баруун талдаа зэрэгцсэн байхаар бичнэ. 3. Хуудасны дугаар: Хуудасны дугаарыг ажлын эхнээс төгсгөл хүртэл нэгдсэн байдлаар хуудас бүрийн доод талын төв хэсэгт бичнэ.
  • 3. 2  Нүүр хуудсыг дугаарлахгүй.  Ажлын агуулга, эх бичвэр, ашигласан материал бүхий хуудсуудыг араб тоо (1, 2, 3, ...)-оор дугаарлана.  Хавсралт бүхий хуудсуудыг ром тоо (i, ii, iii, …)-оор дугаарлана. 4. Эшлэл авах: Судалгааны ажилд анхдагч бүтээлээс ишлэл хийх ёстой. Хэрэв энэ бүтээл олдохгүй тохиолдолд түүнийг иш татсан хоёрдогч бүтээлээс ишлэл авч болно. Энэ тохиолдолд ашигласан материалын жагсаалтад анхдагч бүтээлийг эхлэн бичээд ...-ны ишлэл татсанаас хэмээгээд хоёрдогч бүтээлийг бичнэ. Эшлэл хийхдээ бүтээлийн дотроос холбогдох хэсэгт “Insert Footnote” хийж, тухайн хуудасны дор шууд тэмдэглэл хийх аргаар гүйцэтгэнэ. Тухайлбал: Текст дотор: Үйлдвэрлэлийн хүчин чадал нь тухайн техник, технологийн түвшин дэх бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээгээр тодорхойлогдоно1 . Хуудасны дор: 1 Оюунцэцэг Л. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн төсөл боловсруулах аргачилсан зөвлөмж, УБ., 2004, 21 дэх тал. 5. Хүснэгт, зураг: Хүснэгт болон зураг нь тус бүрдээ ажлын эхнээс төгсгөл хүртэл нэгдсэн дараалсан дугаартай, агуулгыг тодорхойлсон нэртэй байна. Тайлбар болон эх сурвалжийн талаарх нэмэлт мэдээлэл хүснэгт, зураг бүрийн дор бичигдсэн байх.  Хүснэгтийн дугаар баруун дээд буланд байрлах бөгөөд Хүснэгт 1., Хүснэгт 2.1 гэх зэргээр бичнэ. Гарчиг нь дугаарын дор хүснэгтийг голлон байрлана. Хүснэгт 1.1 Хүснэгтийн нэр (Times New Roman,11pt, Bold, мөр голлох) № 1 2 Эх сурвалж: (Times New Roman,11pt, Italic, баруун талдаа зэрэгцэх)  Зургийн доод талд дугаарыг голлуулан байрлуулж, Зураг 1., Зураг 1.2. гэх зэргээр дугаарлах бөгөөд зургийн нэрийг заавал бичсэн байна. График, диаграмм, уран зураг, фото зураг, нот зэргийг зураг гэж нэрлэнэ. 45 46 9 0 25 50 Болж чаддаггүй Дунд зэрэг Бүрэн чаддаг Эх сурвалж: (Times New Roman,11pt, Italic, баруун талдаа зэрэгцэх) Зураг 1.1. Зургийн нэр (Times New Roman,11pt, Bold, мөр голлох)
  • 4. 3 ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН БҮТЭЦ Бакалаврийн төгсөлтийн ажил нь дараах үндсэн бүтэцтэй байна. Үүнд:  Xавтас (Хавсралт 1)  Агуулга (Хавсралт 2)  Удиртгал  Онолын хэсэг  Судалгааны хэсэг  Төслийн хэсэг  Дүгнэлт  Ашигласан материал  Хавсралт  Төгсөлтийн ажлын арга зүй  Эрдэм шинжилгээний илтгэл Төгсөлтийн ажлыг дээрх агуулгаар бичихдээ дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 1. Агуулга: Төгсөлтийн ажлын бүтэц, агуулгыг бүлэг, дэд бүлгээр нь хуудсны дугаарыг зааж бичнэ. Агуулгыг 1 нүүрэнд багтааж бичнэ (Хавсралт 3). 2. Удиртгал: Төгсөлтын ажлын үндэслэл, зорилго, зорилт тухайн сэдвийг сонгосон үндэслэл, агуулгыг товч илэрхийлж, судалгааны ажлын зорилго, зорилт, хүлээгдэж буй үр дүнг тодорхойлоно. Үүнд:  Сэдвийг сонгосон үндэслэл: Энэ хэсэгт уг сэдвийн сонгох болсон шалтгаан, уг сэдвийн хүрээнд шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэвэл зохих асуудлын талаар бичнэ.  Судалгааны зорилго: Энэ хэсэгт төгсөлтийн ажлын зорилгыг тодорхойлно. Жишээ нь: Энэхүү төгсөлтийн ажлын зорилго нь ...................................... хөгжлийн өнөөгийн байдлыг судалсны үндсэн дээр ............................... боломж, арга замыг тодорхойлоход оршино.  Судалгааны зорилтууд: Энэ хэсэгт төгсөлтийн ажлын хүрээнд дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд дэвшүүлсэн зорилтуудыг тодорхойлж бичнэ. Жишээ нь: Төгсөлтийн ажлын хүрээнд дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж шийдвэрлэсэн. Үүнд: 1. ........................... онол, арга зүйг судлах (Төгсөлтийн ажлын I бүлэгтэй холбох)
  • 5. 4 2. ............................ судлах (Төгсөлтийн ажлын II бүлэгтэй холбох) 3. ........................... боломж, арга замыг тодорхойлох (III бүлэгтэй холбох)  Сэдвийн судлагдсан байдал: Энэ хэсэгт дэвшүүлж буй асуудал нь онолын болон эмпирик түвшинд хэрхэн судлагдаж, шийдвэрлэвэл зохих асуудлаар урьд нь хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнгийн талаар үндэслэлтэйгээр тайлбарлана. Гэхдээ бусдын ажлаас шууд бүгдийг нь хуулж бичихийг хориглоно. Жишээ нь: .................................. чиглэлээр урьд нь хийгдсэн судалгааны ажлуудад дараах асуудлуудыг авч үзсэн байна. Үүнд: Магистрийн судалгааны ажлын хувьд:  2004 онд Ж. Эрхэмтөгс нь “..................................................................” сэдвээр бичсэн магистрийн судалгааны ажилдаа .............................................. чиглэлээр судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр ........................... асуудлыг шийдвэрлэсэн байна. Бакалаврын төгсөлтийн ажлын хувьд:  2004 онд Ж. Эрхэмтөгс “...........................................................................” сэдвээр бичсэн бакалаврын төгсөлтийн ажилдаа .................................................................... чиглэлээр судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр ........................... асуудлыг шийдвэрлэсэн байна.  Сэдвийн шинэлэг тал: Энэ хэсэгт судалгааны сэдэв, уг сэдвийн хүрээнд шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэвэл зохих асуудлыг дэвшүүлнэ. Судалгааны ажлын үр дүн нь өмнө хийгдэж байсан ижил төрлийн судлагааны ажлаас ялгаатай болон шинэлэг тал, практик ач холбогдлын талаар бичнэ. Жишээ нь: Төгсөлтийн ажлаар байгууллагын ................................................. судалсаны үндсэн дээр ................................................. боломж, арга замыг тодорхойлсон нь цаашид байгууллагад арга зүйн удирдамж болгон ашиглах боломжтой нь сэдвийн гол шинэлэг тал болно.  Судалгааны арга зүй: Энэ хэсэгт төгсөлтийн ажилд ашигласан арга зүйн талаар тайлбарлаж бичнэ. Жишээ нь: Уг ажилд шинжлэх ухааны судалгааны анализ, синтез, дедукци, харьцуулалт гэсэн ерөнхйи аргуудаас гадна ...................... зэрэг аргуудыг ашигласан.  Судалгааны обьект: Энэ хэсэгт төгсөлтийн ажлаар сонгосон байгууллага, түүний хамрах хүрээний талаар бичнэ.
  • 6. 5 Жишээ нь: Судалгааны обьект нь ................................ байгууллагын ............................ асуудал болно.  Төгсөлтийн ажлын бүтэц: Энэ хэсэгт төгсөлтийн ажлын бүтэцийн талаар бичнэ. Жишээ нь: Төгсөлтийн ажил нь удиртгал, 3 бүлэг, 8 дэд бүлэг, дүгнэлт, ашигласан материал, хавсралт бүхий ... хуудас бичвэр, ... хүснэгт, ... зургаас бүрдэж байна. 3. Нэгдүгээр бүлэг буюу онолын хэсэг (Тухайн сэдвийн дагуу оновчтой нэрлэнэ) Энэ бүлгийн агуулга нь судалгааны ажлын онол, арга зүйн асуудлын талаар бичнэ. Тухайн сэдвийн талаарх суурь ухагдахуун, үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлага болон судлагдсан байдлыг тоо, баримтаар илэрхийлж, үр дүнг бичнэ. Мөн судалгааны ажлын хүрээнд сонгосон обьект дээр судалгаа хийхэд ашиглагдах эдийн засаг, менежментийн судалгааны арга, аргачлалын талаар тайлбарлаж бичнэ. Ашигласан эх сурвалжийг ишлэл байдлаар заавал тусгана. 4. Хоёрдугаар бүлэг буюу судалгааны хэсэг (Тухайн сэдвийн дагуу оновчтой нэрлэнэ) Энэ бүлгийн агуулга нь сонгосон обьект дээр онолын үндэслэлтэйгээр хийсэн судалгаа, шинжилгээ (менежмент, маркетинг, санхүү, статистик, ...)-ний үр дүнг хүснэгт, график ашиглан системтэйгээр бичиж харуулна. Ингэхдээ нэгдүгээр бүлэгт авч үзсэн эдийн засаг, менежментийн судалгааны арга, аргачлалыг ашиглана. 5. Гуравдугаар бүлэг буюу төслийн хэсэг (Тухайн сэдвийн дагуу оновчтой нэрлэнэ) Энэ бүлгийн агуулга нь сонгосон обьект дээр хийсэн судалгааны үр дүнд үндэслэн цаашид хэрхэн боловсронгуй болгох асуудлыг системтэйгээр харуулж, сайжруулах боломж, арга замыг дэлгэрэнгүй тодорхойлоно. 6. Дүгнэлт: Судалгааны үр дүнд тулгуурлан тавьсан зорилго, зорилтуудыг шийдвэрлэсэн байдал, үр дүнг аль болох цэгцтэй нэгтгэн дүгнэсэн байдлаар илэрхийлэн бичнэ. Мөн судалгааны хүрээнд тухайн чиглэлээр оруулах хувь нэмэр, үйл ажиллагаанд хэрэглэх боломж нөхцөл, ач холбогдол зэргийн талаар тодорхойлно. 7. Ашигласан материал: Ашигласан материалын жагсаалтыг гаргахдаа зохиогчийн нэрний цагаан толгойн үсгийн дараалал бичих ба нэг зохиогчийн бүтээлийг хэвлэгдсэн он дарааллаар жагсааж бичнэ. Хэрэв гурваас дээш хүний хамтын бүтээл бол эхний гурван хүний нэрийг бичнэ. Жагсаалтын эхэнд кирилл үсгээр бичигдсэн бүтээлүүдийг оруулах ба латин болон бусад үсгээр бичигдсэн бүтээлүүдийг дараа нь бичнэ. Судалгааны ажилд нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл,
  • 7. 6 номын бүлэг, интернетээс авсан мэдээлэл г.м.-ийг дараах загвараар бичих шаардлагатай.  Ном: Зохиогийн нэр овог. Номын нэр, хэвлэгдсэн газар., он зэргийг бичнэ. Цэг таслалыг анхаарах. Жишээ нь: 1. Авдай Ч., Аюурсэд Ж. Судалгаа шинжилгээний ажлын үндэс, УБ., 1999. 2. Чимгээ Д. Төслийн менежмент ба Microsoft Project 2007, УБ., 2013.  Өгүүлэл: Зохиогчийн нэр. Өгүүллийн нэр, сэтгүүлийн нэр, дугаар, хэвлэгдсэн газар, он, хуудасны дугаар. Бичнэ. Жишээ нь: 1. Эрхэмтөгс Ж. Соёлын үйлдвэрлэл ба оюуны өмчийн асуудалд, “Соёл ба хөгжил” соёлын чуулганы эмхэтгэл, УБ., 2012, 57-65 х. 2. Эрхэмтөгс Ж. Үндэсний инновацийн тогтолцоо ба их сургуулийн шинэчлэлийн асуудалд, Нийгмийн салбарын залуу эрдэмтэдийн хурлын эмхэтгэл, УБ., 2009, 182-186 х.  Электрон эх сурвалж: Электрон хаягийг заахдаа «URL» (Uniform Resource Locator) гэсэн тэмдэглээ хийнэ. Жишээ нь: 1. URL: http://www.edec.blog.gogo.mn/index.html 2. URL: http://www.surveysystem.com/sscalc.htm 8. Хавсралт: Судалгааны ажилтай нягт холбоотой хүснэгтэн жагсаалт, зураг, судалгааны түүвэр материал зэрэг нэмэлт мэдээлэл, судалгааны анхдагч баримт, тоон үзүүлэлт зэргийг зайлшгүй оруулах шаардлагатай бол хавсралтанд оруулна. Хавсралтыг баруун дээд хэсэгт Хавсралт 1., Хавсралт 2. Гэх зэргээр дугаарлах бөгөөд хавсралтийн нэр нь дугаарын дор голлон байрлана. Мөн эх бичвэрийн дотор хавсралтыг үзэх шаардлагатай хэсэгт (Хавсралт 1), (Хавсралт 2) гэх зэргээр дугаарлан тусгаж өгнө. 9. Төгсөлтийн ажлын арга зүй: Батлагдсан төгсөлтийн ажлын арга зүйг заавал хавсаргана. 10. Эрдэм шинжилгээний илтгэл: Судалгааны хүрээнд бичсэн илтгэлийг заавал хавсаргана.
  • 8. 7 ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ҮНЭЛГЭЭ Оюутаны төгсөлтийн ажлыг бичих явцад нь мэргэжлийн тэнхимд төгсөлтийн ажлын үзлэгийг хийнэ. Оюутан явцын үзлэгт орохдоо төгсөлтийн ажлын тухайн бүлгийг бүрэн дуусгасан байх шаардлагатай. Хэрэв явцын үзлэгт ороход төгсөлтийн ажил хангалтгүй гүйцэтгэлтэй бол үргэлжлүүлэн бичих боломжгүй болж, төгсөлт хойшлогдоно. Явцын үзлэгийг дараах байдлаар хийнэ. Үүнд: 1. Төгсөлтийн ажлын сэдэв сонгох: Төгсөлтийн ажил бичих шаардлага хангасан оюутнууд төгсөлтийн ажлын сэдэв, удирдагчийг мэргэжлийн тэнхимийн эрхлэгчтэй тохирч тодорхойлно. 2. Арга зүй батлуулах: Сонгосон сэдвийн дагуу удирдагч багшийн удирдлага дор боловсруулж, тэнхимийн эрхлэгчээр баталуулна. Төгсөлтийн ажлын арга зүй нь 5- аас доошгүй хуудастай, дараах хэсгүүдээс бүрдсэн байна. Үүнд:  Нүүр: Батлагдсан загвараар хийнэ (Хавсралт 1).  Төгсөлтийн ажлын агуулга: Энэ хэсэгт төгсөлтийн ажлын агуулгыг нарийвчлан боловсруулана (Хавсралт 2).  Төгсөлтийн ажил гүйцэтгэх төлөвлөгөө: Энэ хэсэгт төгсөлтийн ажил гүйцэтгэх төлөвлөгөөг гаргана (Хавсралт 3).  Сэдвийг сонгосон үндэслэл: Энэ хэсэгт уг сэдвийн сонгох болсон шалтгаан, уг сэдвийн хүрээнд шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэвэл зохих асуудлыг бичнэ.  Төгсөлтийн ажлын зорилго, зорилтууд: Энэ хэсэгт төгсөлтийн ажлын зорилго, зорилтуудыг тодорхойлж бичнэ.  Судалгааны объект: Энэ хэсэгт төгсөлтийн ажлын хамрах хүрээ, сонгосон байгууллагын талаар бичнэ.  Сэдвийн судлагдсан байдал: Энэ хэсэгт дэвшүүлж буй асуудал нь онолын болон эмпирик түвшинд хэрхэн судлагдсан, урьд нь хийгдсэн магитр, бакалаврийн судалгааны ажлаар авч үзсэн асуудал, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй бичнэ. Бусдын гүйцэтгэсэн ажлыг шууд бүгдийг нь хуулж бичихгүй.  Сэдвийн шинэлэг тал: Энэ хэсэгт төгсөлтийн ажлын шинэлэг тал, практик ач холбогдол, өмнө хийгдсэн судлагааны ажлаас ялгаатай байдлыг “Сэдвийн судлагдсан байдал” хэсгийн үр дүнд үндэслэн бичнэ.  Судалгааны арга зүй: Энэ хэсэгт төгсөлтийн ажлын бүлэг бүрт судлах асуудал, ашиглах судалгааны арга, гарах үр дүнгийн талаар тоймлон бичнэ.
  • 9. 8  Ашиглах материалын жагсаалт: Энэ хэсэгт судлагдсан байдлын хүрээнд ашиглах материалын жагсаалтыг i) Ном, ii) Судалгааны ажил (магистр, бакалавр), iii) Эрх зүйн баримт бичиг, iv) Электрон эх сурвалж ангиллаар бичнэ. Төгсөлийн ажлын сэдэв, санаагаа сонгох нь харьцангуй хялбар хэдий ч судалгааны шинэлэг тал, ач холбогдлыг тодорхойлон гаргаж ирэх нь чухал юм. Төгсөлийн ажлын арга зүй бичих нь (i) төгсөлийн ажлын эхлэл болох, (ii) судалгааны арга барилыг төлөвшүүлэх, (iii) төгсөлтийн ажлын агуулгыг оновчтой болгох, практик ач холбогдолыг нь дээшлүүлэх боломжийг бүрдүүлдэг ач холбогдолтой. 3. Явцын үзлэг I: Төгсөлтийн ажлын удиртгал, нэгдүгээр бүлгийг боловсруулж, бүрэн эхээр нь хэвлэж авч ирэх (батлагдсан арга зүй байхгүй бол хэлэлцүүлэгт орох боломжгүй) ба бичвэрийн агуулгыг эзэмшисэн байна. 4. Явцын үзлэг II: Төгсөлтийн ажлын хоёрдугаар бүлгийг боловсруулж, бүрэн эхээр нь хэвлэж авч ирэх (батлагдсан арга зүй байхгүй бол хэлэлцүүлэгт орох боломжгүй) ба бичвэрийн агуулгыг эзэмшисэн байна. 5. Явцын үзлэг III: Төгсөлтийн ажлын гуравдугаар бүлэг буюу төслийн хэсэг, дүгнэлт, хавсралтыг боловсруулж, төгсөлтийн ажлыг бүрэн дуусгаж, хэвлэж авч ирэх (батлагдсан арга зүй байхгүй бол хэлэлцүүлэгт орох боломжгүй) ба бичвэрийн агуулгыг эзэмшсэн байна. 6. Судалгааны илтгэл хэлэлцүүлэх: Төгсөлтийн ажлын сэдвийн хүрээнд оюутаны эрдэм шинжилгээний бага хуралд заавал илтгэл хэлэлцүүлнэ. 7. Урьдчилсан хамгаалалт: Явцын үзлэгээр хангалттай үнэлгээ авсан, оюутаны эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл хэлэлцүүлсэн оюутнууд тэнхимээс тогтоосон хугацаанд урьдчилсан хамгаалалтанд орно. Хэрэв урьдчилсан хамгаалалтанд хангалтгүй үнэлгээ авсан бол жинхэнэ хамгаалалтанд орох боломжгүй болно. 8. Жинхэнэ хамгаалалт: Урьдчилсан хамгаалалтаас хангалттай үнэлгээ авсан бол тогтоосон хугацаанд хамгаалалтад орохдоо төгсөлтийн ажлын үр дүнгээр Microsoft Office Power Point программ ашиглан 10-15 слайд бэлдэж, 10 минутын хугацаанд илтгэл тавьж, хэлэлцүүлнэ, Төгсөлтийн ажлын үнэлгээ: Төгсөлтийн ажлыг дараах байдлаар үнэлнэ. Үүнд: 1. Явцын үзлэг: 50 оноо ба үнэлгээг өгөхдөө (i) бичиглэлийн стандартыг баримталсан байдал, (ii) агуулгын боловсруулалтын түвшин, (iii) тухайн сэдвийг эзэмшсэн
  • 10. 9 байдлыг харгалзаж, багш нарын дундаж үнэлгээгээр тооцож зөвлөх багш нэгтгэнэ. Үүнд:  Явцын үзлэг I: 10 оноо ба төгсөлтийн ажлын удиртгал, нэгдүгээр бүлгийг дуусгасан байх,  Явцын үзлэг II: 10 оноо ба төгсөлтийн ажлын удиртгал, нэг, хоёрдугаар бүлгийг дуусгасан байх,  Явцын үзлэг III: 10 оноо ба төгсөлтийн ажлыг бүрэн дуусгасан байх,  Илтгэл хэлэлцүүлэх: 5 оноо ба төгсөлтийн ажлын сэдвийн хүрээнд оюутаны эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн байх,  Удирдагч багшийн үнэлгээ: 15 оноо ба оюутаны төгсөлтийн ажлын гүйцэтгэл, идэвхи оролцоо зэргийг харгалзан үнэлгээг өгнө. 2. Урьдчилсан хамгаалалт: ±20 оноо ба ажлын гүйцэтгэл, хамгаалсан байдлаас хамааран явцын үнэлгээг буруулж болно. 3. Жинхэнэ хамгаалалт: ±30 оноо ба оюутаны илтгэх ур чадвар, сэдвийг эзэмшсэн байдал, шүүмжлэгч багшийн тодорхойлолт зэргийг үндэслэн үнэлгээг өгнө.
  • 11. 10 Хавсралт 1. МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ СОЁЛ ИРГЭНШЛИЙН СУРГУУЛЬ (Times New Roman,12pt, ALL CAPS, Bold, мөр голлох) Тэнхим, профессорын баг: Менежмент Мэргэжлийн нэр: Мэргэжлийн индекс: (Times New Roman,12pt) БАКАЛАВРЫН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ (Times New Roman,22 pt, ALL CAPS, Bold, мөр голлох) СЭДЭВ: ................................................................................... (................................................... жишээн дээр) (Times New Roman,16pt, small caps, Bold, мөр голлох) Гүйцэтгэсэн оюутан: (гарын үсэг) Овог Нэр Удирдагч багш: (гарын үсэг) эрдмийн зэрэг, цол (товчилсон)., Овог Нэр Шүүмжлэгч багш: (гарын үсэг) эрдмийн зэрэг, цол (товчилсон)., Овог Нэр (Times New Roman,12pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх) Улаанбаатар хот 2013 он (Times New Roman,12pt, Bold, мөр голлох) Жич: Хавтас нь цайвар цэнхэр өнгөтэй, нуруулдаж наасан байх.
  • 12. 11 Хавсралт 2. Батлав. МТ-ийн эрхлэгч Ж.Эрхэмтөгс Удирдагч багш (гарын үсэг) эрдмийн зэрэг, цол., Овог Нэр (Times New Roman,12pt, зүүн талдаа зэрэгцэх) “............................................................................................................... (................................................... ЖИШЭЭН ДЭЭР)” СЭДЭВТ ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН АГУУЛГА (Times New Roman,12pt, ALL CAPS, Bold, мөр голлох) Удиргал (Times New Roman,12pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх) Нэгдүгээр бүлэг. Онолын хэсэг (сэдвийн дагуу оновчтой нэрлэх) 1.1. Сэдвийн дагуу оновчтой нэрлэх (Times New Roman,12pt, зүүн талдаа зэрэгцэх) 5 1.2. 12 1.3. Хоёрдугаар бүлэг. Судалгааны хэсэг (сэдвийн дагуу оновчтой нэрлэх) 2.1. Сэдвийн дагуу оновчтой нэрлэх 2.2. 2.3. Гуравдугаар бүлэг. Төслийн хэсэг (сэдвийн дагуу оновчтой нэрлэх) 3.1. Сэдвийн дагуу оновчтой нэрлэх 3.2. Дүгнэлт Ашигласан материал Хавсралт Төгсөлтийн ажлын арга зүй Эрдэм шинжилгээний илтгэл
  • 13. 12 Хавсралт 3. Батлав. МТ-ийн эрхлэгч Ж.Эрхэмтөгс (Times New Roman,12pt, зүүн талдаа зэрэгцэх) “............................................................................................................... (................................................... ЖИШЭЭН ДЭЭР)” СЭДЭВТ ТӨГСӨЛТИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ (Times New Roman,12pt, ALL CAPS, Bold, мөр голлох) он.сар.өдөр № Хийх ажил Хугацаа, сар өдөр Тайлбар Эхлэх Дуусах 1 Төгсөлтийн ажлын арга зүй боловсруулж батлуулах 2 ……………………….. (1.1) холбоотой мэдээлэл цуглуулах, нэгтгэх 3 ……………………….. (1.2) холбоотой мэдээлэл цуглуулах, нэгтгэх 4 ……………………….. (1.3) холбоотой мэдээлэл цуглуулах, нэгтгэх 5 I бүлгийг бичиж бэлэн болгох 6 Тэнхимийн хэлэлцүүлэг I-д орох (min:0 оноо, max:+10 оноо) 7 ………………………. (2.1) судалгаа, шинжилгээ хийж боловсруулах 8 ………………………. (2.2) судалгаа, шинжилгээ хийж боловсруулах 9 ………………………. (2.3) судалгаа, шинжилгээ хийж боловсруулах 10 II бүлгийг бичиж бэлэн болгох 11 Тэнхимийн хэлэлцүүлэг II-д орох (min:0 оноо, max:+10 оноо) 12 ……………………….. (3.1) боломжийг тодорхойлох 13 ……………………….. (3.2) арга замыг тодорхойлох 14 Төгсөлтийн ажлыг бичиж бэлэн болгох 15 Тэнхимийн хэлэлцүүлэг III-д орох (min:0 оноо, max:+10 оноо) 16 Эрдэм шинжилгээний хурал (min:0 оноо, max:+5 оноо) 17 Удирдагч багшаас тодорхойлолт авах 18 Төгсөлтийн ажлыг тэнхимд хүлээлгэж өгөх 19 Урьдчилсан хамгаалалтад орох (min:0 оноо, max:+20 оноо) 20 Нийт оноо (min: 0 оноо, max:+55 оноо) (Times New Roman, 10pt) Зөвлөгөө өгөх гараг, цаг: даваа, 15.00; танхим №: 205; Боловсруулсан: Удирдагч багш (гарын үсэг) эрдмийн зэрэг, цол., Овог Нэр Оюутан (гарын үсэг) Овог.Нэр (Times New Roman, 12pt, зүүн талдаа зэрэгцэх
  • 14. 13 ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН УДИРДАГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТ СУИС-ийн Соёлын сургууль Тэнхимийн нэр: Менежмент Мэргэжил: Соёл урлагийн менежмент Оюутны код: Оюутны овог нэр: Удирдагч багшийн овог нэр: Ж.Эрхэмтөгс Төгсөлтийн ажлын сэдэв: Төгсөлтийн ажлын үр дүн: (Удирдамжтай танилцах ба давуу болон сул талыг харьцуулж бичнэ) Онолын хэсэг (онолын судалгаа, хамрах хүрээ, сэдэвт хамаарах эсэх) ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... Судалгааны хэсэг (судалгааны ач холбогдол, судалгааны арга зүй ашигласан, эрэл хайгуул хийсэн үр дүн) ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... Төслийн хэсэг (бүтээлч байдал, асуудлыг оновчтой үнэлсэн, шинэлэг санаа, төлөвлөлтийн хэрэгжих боломж) ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... Төгсөлтийн ажлын бичвэр (төгсөлтийн ажил бичих, хамгаалах удирдамжийн стандартыг хангасан эсэх) ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... Удирдагч багшаас төгсөгч оюутанд өгөх хувийн дүгнэлт ба тодорхойлолт Мэргэжлийн мэдлэг, ур чадварын байдал:: ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... Хувийн зан харилцаа, төлөвшил, үүрэг даалгаврын биелэлтийн байдал: ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... Төгсөлтийн ажлын явцын үнэлгээ (15 хүртэл оноо) Удирдагч багшийн гарын үсэг Тэнхимийн эрхлэгчийн гарын үсэг Огноо
  • 15. 14 ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН ШҮҮМЖЛЭГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТ СУИС-ийн Соёлын сургууль Тэнхимийн нэр: Менежмент Мэргэжил: Соёл урлагийн менежмент Оюутны код: Оюутны овог нэр: Шүүмжлэгч багшийн овог нэр Төгсөлтийн ажлын сэдэв Төгсөлтийн ажлын үр дүн: (Удирдамжтай танилцах ба давуу болон сул талыг харьцуулж бичнэ) Сайшаалтай тал Онолын хэсэг (онолын судалгаа, хамрах хүрээ, боловсруулалтын байдал) ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... Судалгааны хэсэг (судалгааны арга зүй, боловсруулалт, шинжилгээ хийсэн байдал) ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... Төслийн хэсэг (Боломж арга замын томъёлол, бүтээлч байдал, практик ач холбогдол) ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... Сайжруулах асуудал Төгсөлтийн ажлын боловсруулалт (Онол, судалгаа, төслийн хэсэгт арга зүйнн талаар ) ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... .......................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... Төгсөлтийн ажлын бичвэр (төгсөлтийн ажлын боловсруулалт, найруулга, стандартыг хангах талаар) ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... ........................................................................................................................................................................................... Төгсөлтийн ажлын үнэлгээ (10 хүртэл оноо) Зөвлөгөө өгсөн багшийн гарын үсэг Зөвлөгөө авсан оюутны гарын үсэг Тэнхимийн эрхлэгчийн гарын үсэг Огноо
  • 16. 15 УРЬДЧИЛСАН ХАМГААЛАЛТЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС он.сар.өдөр 2014-2015 оны хичээлийн жил Нийт оноо (min:-20 оноо, max:+20 оноо) Үнэлгээ өгсөн багш Ж.Эрхэмтөгс МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМИЙН ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН ЯВЦЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС он.сар.өдөр 2014-2015 оны хичээлийн жил № Оюутан Үнэлгээ Нэр ЯвцынүзлэгI (10) ЯвцынүзлэгII (10) ЯвцынүзлэгIII (10) Илтгэл(5) Удирдагчийн үнэлгээ(15) Урьдчилсан хамгаалалт(20) Нийтоноо(70) Код 1 2 3 4 5 6 Нэгтгэсэн. МТ-ийн багш Хянасан. МТ-ийн эрхлэгч № Оюутан Үнэлгээ Код Нэр Төгсөлтийнажлын боловсруулалт (±5) Бүтээлчбайдал, шийдлийноновчтой байдал(±5) Илтгэхурчадвар (±5) Сэдвийнэзэмшилт, мэргэжлийнур чадвар(±5) Нийт оноо (±20) 1 C.CM