Би монгол хүн 
Аргалын утаа боргилсон 
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан 
Алсын барааг ширтээд 
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь 
Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шигүрхд
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг
Унасан энэ нутгаа 
Өөрийн бие шигээ хайрлаж
Угаасан тунгалаг мөрнөө би
Эхийн сүү шиг санадаг
Энэ нутагтаа эзэн нь юм
Энхрийлэлэд нь өссөн хүү нь юм
Ирээдүйг нь түмэнтэйгээ босголцох
Их үүрэг хүлээсэн юм