More Related Content
PPTX
PPTX
PPTX
PPTX
олон улсын харилцааны систем PDF
Olon ulsin hariltsaani tuuh lekts DOCX
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар. PPTX
PPTX
What's hot
DOCX
DOC
PDF
Олон улсын эдийн засгийн харилцаа PPTX
DOCX
PDF
Чанарын судалгаа - SICA llc PPTX
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь PPTX
PPTX
PDF
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши... PPTX
бие хүний талаар үзэл баримтлалууд PPTX
PPTX
PPTX
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь PPTX
PPTX
DOCX
PDF
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл... PPTX
PPTX
монголчуудын угсаа гарвал, тархац Similar to гадаад бодлогын хэв шинж ба хувилбар
PPTX
жижиг улсын гадаад бодлогын хувилбар PPTX
гадаад бодлогын талаарх онолууд 2 PPTX
гадаад бодлогын шийдвэр гаргалтанд нөлөөлөх дотоод, гадаад PPTX
PPTX
бүгд найрамдах хятад ард улс PPTX
PPT
Хятадын Ази-Номхон Далай дахь геостра PPTX
Хөрш орнуудын гадаад бодлогын онцлог PDF
Гадаад Харилцаа тайлан 2012-2014 PDF
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг PPTX
PPTX
DOCX
Нийгэм-олон-улс-харилцаа.docx PPT
16 foreign relations theory PPTX
PDF
A users guide to measuring corruption mong translaton PDF
Changes in democratic governance 2007 08 mon PDF
PPTX
Lecture 3 democracy and dictatorship PPTX
гадаад бодлогын хэв шинж ба хувилбар
- 1.
- 2.
Олон улсынхарилцааны гол тоглогчид болох бүрэн эрхт улсууд нь өөрийн бүрэн
эрхийн чадамжаасаа хамааран харилцан ялгаатай байдгаас тэдгээрийн гадаад
бодлого олон улсын улстөрийн үйл явцад харилцан адилгүй нөлөө үзүүлж байдаг
юм. Иймд аливаа улсын гадаад бодлого амжилттай хэрэгжих анхдагч хүчин зүйл нь
өөрийн олон улсын тавцанд эзлэх байр сууриа зөв тодорхойлох явдал мөн.
. Бүх гадаад бодлого нь бодитой, оновчтой чиг шугамыг баримталдаггүй бөгөөд энэ
нь гадаад бодлогын үндэс болж байдаг үндэсний ашиг сонирхол цаг хугацаа,
оршин буй орон зай, нөхцлөөс хамаарч байнгын болон байнгын бус шинж
чанартай байдагтай холбоотой болохыг өмнөх хэсэгт тайлбарласан
- 3.
Улс гүрнийашиг сонирхол нь түүний хэмжээ, хүчин чадлаас шууд хамаардаг тул энд их
гүрний болон жижиг улсын ашиг сонирхол хол ялгаатай, тэдгээрийг хэрэгжүүлэх гадаад
бодлого ч онол, үзэл баримтлалын хувьд чанарын ялгаатай болохыг ойлгож болно.
Нөгөө талаар бүрэн эрхт улсын гадаад бодлого нь тухайн цаг үеийнхээ олон улсын
харилцааны ерөнхий шинж чанарыг олон талаар тодорхойлж байхаас гадна олон улсын
харилцааны системийн бүтэц нэг зэрэг тусгаар улсуудын гадаад бодлогын үйл
ажиллагаанд нөлөөлж байдаг болохыг неореалистууд тодорхойлсныг хүлээн зөвшөөрөх
хэрэгтэй. Олон улсын харилцааны системийн бүтэц нь их гүрнүүдийн хувьд даван туулах
гадаад хүчин зүйл байж болох ч, жижиг улс нь гадаад бодлогоо явуулж, олон улсын
харилцаанд оролцохдоо зайлшгүй олон улсын харилцааны бүтцийг тооцоолон, гадаад
бодлогын чиглэлээ тохируулах шаардлагатай болдог байна.Өөрөөр хэлбэл, үйлчлэн буй
олон улсын харилцааны системийн бүтцийн нөлөөн дор улс гүрнүүд өөрийн гадаад
бодлогын чадавхиас хамааран харилцан адилгүй далайцтай гадаад бодлого явуулдаг.
- 4.
Улс гүрнүүд ньгадаад бодлогын чадавхи(хүчин чадал)-иасаа хамааран гадаад бодлогын урт хугацааны
зорилго, стратегиа тодорхойлдог. Гадаад бодлогын стратегиас, тухайлбал, зорилго ба түүнийг гүйцэлдүүлэх
арга хэрэгслүүрийн сонголтоос хамааран улс орнуудын гадаад бодлогын олон хувилбар төлөвшчээ.
Нөгөөгүүр бүрэн эрхт улсуудын гадаад бодлогын номлол тодорхой үзэл санаанд тулгуурлаж байдаг. Дэлхийн
олонхи улс орны хувьд энэхүү үзэл санаа нь үндэсний эрх ашгаа хангах, хамгаалах байдаг. Гэвч БНАСАУ зэрэг
улс төрийн дэглэмээсээ хамааран үзэл сурталжсан гадаад бодлогыг явуулсаар байна. Хэрвээ тухайн улсын
гадаад бодлого тоталитар үзэл санаанд тулгуурлавал энэ нь системийн тэнцвэрийг алдагдуулаад зогсохгүй,
олон улсын аюулгүй байдлыг эвдэж, бүр цаашлаад тухайн улсын өөрийнх нь үндэсний аюулгүй байдлыг
эвддэг. Жишээ нь, А.Гитлерийн үеийн Германы гадаад бодлогыг, орчин цагийн БНАСАУ-ын гадаад бодлогыг
харвал Германы гадаад бодлого нацист үзэл сурталд автсанаар Дэлхийн II дайныг өдөөсөн бол Умард
Солонгос тоталитар үзэл сурталд автсан гадаад бодлогоор Зүүн Азийн олон улсын аюулгүй байдлыг
алдагдуулсан цөмийн зэвсгийн асуудлыг үүсгээд байна.
Эзэнт гүрний хүч түрэх онолд суурилсан их гүрнүүд дэлхийд ноёрхохын төлөө, глобал олон улсын
харилцааны системд дангаар жанжлахаар, тоталитар онолд суурилсан дунд улсууд бүсэд ноёрхохоор, жижиг
улсууд нь өөрийгөө олон улсын харилцаанаас тусгаарлах бодлого явуулж байдаг. Өөрөөр хэлбэл, гадаад
бодлого нь үндэсний эрх ашгаас ангид, тухайлбал, эзэнт гүрний, тоталитар, үндсэрхэг гэх мэт үзэл сурталд
тулгуурлавал олон улсын харилцаанд хямралыг дагуулсаар ирснийг түүх гэрчилнэ. Гадаад бодлого ямар
онолд тулгуурлах нь тухай улсын хүчин чадал, аюулгүй байдлын баталгаа, гадаад бодлогын зорилгоос шууд
хамаардаг гэж ойлгож болно. Эндээс үзэхэд улс гүрэн болгон тодорхой үзэл санаанд тулгуурласан онолын
үндэстэй гадаад бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээрийг зорилгоос хамааран гадаад бодлогын хэв
шинж ба сонгосон арга хэрэгслүүрээс хамааран стратеги парадигм гэж ерөнхийлөн ангилж болно.
- 5.
Гадаад бодлогын хэвшинж
Улс гүрнүүдийн гадаад бодлогын хэв шинж гэдэг нь үндэсний хүчин чадлаа
тооцоолсон гадаад бодлогын урт хугацааны зорилгоос хамааран томьёолсон
ухагдахуун юм. Олон улсын харилцааны шинжлэх ухааны хүрээнд болон түүнийг
практикт хэрэгжүүлэгч улстөрчид, шийдвэр гаргагчдын хувьд Х.Моргентаугийн
онол өнөөдөр ч хүчтэй нөлөөтэй хэвээр байгаа бөгөөд улстөрийн реалистуудын
хувьд гадаад бодлогын зорилго болон түүнийгээ хэрэгжүүлэх арга хэрэгслүүрийн
сонголт ба боломжоос хамааран улс гүрнүүдийн гадаад бодлого үндсэн гурван
хэв шинжээр илэрч байдаг нь:
- 6.
- 7.
Статус кво бодлого
Олон улсын харилцаанд үзүүлэх нөлөөгөө хадгалахыг эрмэлзсэн шинжтэй гадаад
бодлого юм. Дэлхийн ихэнхи улсууд статус-кво бодлогыг баримталдаг бөгөөд энэ
нь тэдгээрийн цэрэг-стратегийн болон эдийн засгийн хүчин чадавхитай холбоотой
байдаг. Оршин байгаа олон улсын харилцааны нөхцөл байдлыг таашаасан, өөрөөр
хэлбэл, өөрийн улсын гадаад орчинд сэтгэл ханамжтай байгаа улс орнууд болон
аюулгүй байдлын хангалттай баталгаагүйгээс шалтгаалан олон улсын нөхцөл
байдлыг хүлээн зөвшөөрч дасан зохицсон бага, дунд улсууд, өөрийн бодлогоор
олон улсын харилцааны нөхцөл байдал, бүтцийг өөрчлөх чадваргүй их гүрнүүд
статус-кво хэв шинжийн гадаад бодлого явуулдаг
- 8.
Хүрээгээ тэлэх
Өөрийннөлөөгөө тэлж, хүчний харьцааг өөрт ашигтайгаар эргүүлэхийг зорьсон
гадаад бодлого юм. Аливаа улс хурдтай хөгжин хүчирхэгжихийн хэрээр хүрээлэн
байгаа гадаад орчиндоо далайцтайгаар нөлөөлж, өөрийн ашиг сонирхолд нийцсэн
олон улсын нөхцөл байдлыг үүсгэхийг эрмэлзэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн улс
хүчирхэгжихийн хэрээр бага улсаас их гүрний статуст шилжиж, бүсийн их гүрнээс
дэлхийн их гүрэн болохоор тэмүүлж байдаг бөгөөд ингэснээр гадаад бодлого нь ч
далайцтай болж өөрийн нөлөөгөө тэлэх идэвхитэй бодлого болдог байна
- 9.
Нэр алдрын бодлого
Олон улсын харилцаанд эзлэх өөрийн давуу байр суурийг хадгалах гадаад бодлого.
Түүхэн тодорхой үе болгонд хэт хүчирхэгжсэн гүрнүүд олон улсын харилцаанд
өөрийн манлайллыг тунхаглаж чаддаг. Тогтвортой манлайлагч их гүрэн нь өөрийн
цэрэг-стратеги, эдийн засаг, улстөрийн хэт давуу байдлаа удаан хугацаанд
хадгалахыг эрмэлздэг бөгөөд эл ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр дайн хийх, хүчээр
сүрдүүлэх, улстөрийн шахалт үзүүлэх, эдийн засгийн хориг тавих зэрэг хүчний арга
хэрэгслүүрээр гадаад бодлогын үйл ажиллагаа явуулах нь угтаа нэр алдраа
хамгаалах, тунхаглах бодлого юм.
- 10.
Гадаад бодлогын стратегийнхувилбарууд
Гадаад бодлогын стратеги хувилбар гэдэг нь тухайн улс олон улсын харилцаанд
эзлэх жин нөлөөнөөсөө хамаарч, гадаад бодлогын зорилгоо гүйцэлдүүлэх арга
хэрэгслүүрийг онолын үндэслэлтэй сонгохыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, аливаа улсын
гадаад бодлогын хэв шинж нь агуулга байдаг бол гадаад бодлогын хувилбар нь
хэлбэр юм.
Олон улсын харилцааны түүхэн явцад их гүрний жанжлах ба манлайллын бодлого
харин жижиг улсуудын төвийг сахих, өөрийгөө тусгаарлах, үл нэгдэх, шүхрийн буюу
эвслийн, прагматик гэсэн гадаад бодлогын хэд хэдэн хувилбар төлөвшсөн бөгөөд
чухам ямар арга хэрэгслүүрээр гадаад бодлогын зорилгодоо хүрэхийг эрмэлзэж
байгаагаас нь хамаарч дотроо задарч болдог.
- 11.
Их гүрний гадаадбодлого
Их гүрнүүд нь олон улсын үйл явдалд бусдаас илүү нөлөөлж, оролцож байдаг
учраас тэдний гадаад бодлого өргөн дайлайцтай байдаг. Олон улсын харилцааны
судлаачид их гүрнүүдийн талаарх онолын судалгаанд маш их хувь нэмэр оруулсан
хэдий ч тодорхойлолтын хувьд эргэлзээтэй өөрөөр хэлбэл, ихэнхи судлаачид
К.Уолцийн хүчний санаанаас залгамжилсан шинжтэй байв. Зарим нь их гүрнүүдийн
гадаад бодлоготой тухайн улсын цэрэг стратеги, эдийн засгийн байдалтай холбон
авч үзсэн байна. Харин Ж.С.Леви(Jack S.Levy) их гүрнүүдийг “гадаад бодлогын
идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг, өргөн хүрээнд олон улсын харилцаанд
сонирхлоо илэрхийлдэг, глобал түвшинд, дэлхийн хэмжээнд хүчээ тунхаглаж
чаддаг, мөн түүгээрээ хүлээн зөвшөөрөгддөг бүрэн эрхт улсуудыг их гүрэн”
хэмээн үзжээ.
- 12.
Бид ихгүрэн хэмээх ухагдахууныг доорх байдлаар томьёолж байна.Үүнд
Их гүрэн гэдэг нь а)өөрийн сонирхлыг гүйцэлдүүлэх хангалттай чадавхитай, үүгээрээ улс хоорондын
харилцаанд нөлөөлөх чадвартай, б) энэ боломжийг өөрийн хөршүүдээс халин гарсан өргөн орон зайд
зайд гадаад бодлогын сонирхлоо хэрэгжүүлэхээр ашиглаж тулгаж байдаг, в) бусад нөлөө бүхий
тоглогчдоос тухайлбал, том улсууд(бусад их гүрнүүдээс)-аас хараат бус байдлаар олон улсын үйл явдалд
явдалд нөлөөлөх сонирхолтой улсуудыг хэлнэ.
Их гүрний үндсэн шинж чанар нь тухайн улсыг бусад улсын зүгээс их гүрэн хэмээн хүлээн зөвшөөрч гадаад
гадаад бодлогодоо тусган, тохируулан харилцаа өрнүүлж байдгаар илэрхийлэгдэнэ. Харин ийм статус
статус тохирохгүй байгаа нь гадаад бодлогын чадвар ба үйл ажиллагаа нь тохирохгүй байх өөрөөр хэлбэл,
хэлбэл, статусын гадаад тохиромжгүй байдал эсвэл, их гүрний статус хүртэхэд тохиромжгүй байх өөрөөр
өөрөөр хэлбэл, статусын дотоод тохиромжгүй байдлаар тодорхойлогдоно
- 13.
Хэн их гүрэнбэ
Фукидид тодорхойлохдоо “..та бүгд мэднэ, бид юуг зөв хэмээн үзэж, дэлхий хаашаа хөтөлж байгааг мэдье гэвэл энэ бүхэн
хүчтэй холбогдоно. Зөвхөн хүчний хувьд адил тэнцүү байснаар бүх асуудал шийдэгдэнэ.Учир нь хүчирхэг нь юу хүсч байгаагаа
хийх чадвартай бол сул дорой нь тэдний хүсч байгаагаас(сонирхлоос) хохирч байдаг” гэсэн юм
Харин хэдэн зууны дараа Х.Моргентау улс гүрнүүд хоорондын статусыг реализмын үүднээс тайлбарлахдаа их гүрнүүд олон
улсын бодлогыг тодорхойлж, олон улсын харилцааны тоглолтын дүрмийг боловсруулж, улс гүрнүүдийн чадавхи нь материаллаг
байдлаар үнэлэгддэгийг тодорхойлсон.
Олон улсын харилцааны неолиберал онолын урсгалд тухайлбал, тухайлбал, Р.О.Кеохэн, Ж.Най нарын бүтээлүүдэд хүчний ямар
хэлбэрүүд нь их гүрнүүдэд системийн манлайлагчийн статусыг олгож байдгийг авч үзсэн. Р.Кохений “Жанжлалын дараа”(After
Hegemony:Cooperation and Discord in the World Political Economy) хэмээх бүтээлд бичсэнээр жанжлалаар олон улсын
харилцааны системийг үүсгэдэг. Жанжлагчийн материаллаг чадавхи, түүний статус тодорхой хугацаанд тогтвортой байж
чадддаг бол жанжлалын софт бодлого нь манлайлагчийн байр суурь ба түүний нөөцийн багасалтын харьцааны тохиромжгүйг
байдлыг нөхөхөд чиглэгдсэн байдаг гэжээ.
Зарим судлаачид их гүрний статус нь бодит чадавхийн гэхээс илүүтэй нэр хүндийн асуудал болохыг тодорхойлж чаджээ.
М.Смолл болон Д.Зингер(Melvin Small & J.David Singer) нарын судалгаагаар их гүрнүүдийн клубын тогтвортой байдал нь олон
улсын бодлогын тогтвортой байдлыг илтгэдэг.
- 14.
Их гүрнүүдийн клуб
Олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, өөрийн сонирхлоор бусад улсуудын хүрээлэлд
олон улсын үйл явдалд идэвхитэй оролцон, олон улсын зөрчил хамтын
ажиллагааг зохицуулан шийдвэрлэхэд гол дүрд тоглож байгаа улсуудыг их
гүрнүүд гэж ойлгоод тэднийг нэг бүлэг гэж үзэн “их гүрнүүдийн клуб”(club of
great powers) хэмээн томьёолж болно. Тэднийг гадаад бодлогын болон хүчний
чадавхиар нь үнэлнэ. Түүхээс харахад их гүрнүүдийг бүлэгт нэгдэх нь байнгын
шинжтэй явц бөгөөд нэн түрүүнд бодит чадвартай байх(материаллаг) мөн гадаад
бодлогын идэвхитэй байдал байна.Үүнд аюулгүйн дилемм дэх тэсч үлдэх чадварын
үзүүлэлт нь гол гэж олонхи үзсэн байна.Удаан хугацааны хөгжлийн явцад улсуудад
их гүрний нөхцөл бүрддэг. Зарим улсад эдгээр нөхцөл нь хадгалагдан үлдсээр
байдгаас их гүрнүүдийн клуб тогтвортой байдаг
- 15.
Их гүрний шалгуур
Дүрэм 1. Хүчийг хангалттай хуримтлуулах дүрэм. Улс хангалттай хэмжээний хүчин чадавхитай болж, идэвхитэй
гадаад бодлого явуулан олон улсын үйл явдалд бие даасан хараат бус байдлаар нөлөөлөхийг эрмэлзэж эхлэх үед
бусад улсуудаар хүлээн зөвшөөрөгдөнө.АНУ
Дүрэм2. Бага хэмжээний өөрчлөлтийн дүрэм. Зарим өөрчлөлт хувьсал хүчийг хангалттай хэмжээнд барьж байхад
нь нөлөөлөхгүй байх ёстой, хямрал ба хамтын ажиллагааны аль алинд нь идэвхитэй гадаад бодлого явуулах
чадвартай байх.Орос
Дүрэм3. Чадавхиа хязгаарлах дүрэм Эдийн засгийн өндөр чадвар нь статуст хангалтгүй бөгөөд зөвхөн цэргийн
хүчтэй хослуулснаар, олон чиглэлд гадаад бодлогын үйл ажиллагаа явуулснаар өндөр чадавхитай улсад
тооцогдоно. Япон
Дүрэм4. Гадаад бодлогын нэг чиглэл их гүрний статуст хангалтгүй байх дүрэм. Гадаад бодлогодоо хамтын
ажиллага ба зөрчилд аль алинд нь идэвхитэй хандлагатай байх. Учир нь дан ганц үйлдлээр тухайн улсын статусыг
бусад улсууд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хятад ба Герман
Дүрэм 5. Их гүрнүүдийн бие даасан байдлын дүрэм. Бусад их гүрнүүдийн гадаад бодлогын үйл ажиллагаатай
зөвшилцөхөөс илүүтэй бие даан гадаад бодлого явуулах чадвартай байх.Бусад гүрнээс үл хамааран олон улсын
үйл явцад нөлөөлөхийг эрмэлздэг.байх Их Британи, Франц
Дүрэм 6. Хангалтгүй байдлын дүрэм.Их гүрний шалгуурын аль нэг жишээлбэл, бодит чадавхи ба гадаад
бодлогын үйл ажиллагааны аль нэг хангалтгүй байх, эсвэл хоёулаа өгөгдөөгүй тохиолдолд тухайн улсыг их
гүрнээр хүлээн зөвшөөрөх нь хангалтгүй. БРИКС-ийн Бразили Энэтхэг ба Итали.
- 16.
- 17.
Жанжлалын бодлого
Үүнийгмөн макиавелист бодлого ч гэдэг. Хамгийн товчоор тодорхойлбол, энэ
төрлийн гадаад бодлого нь тухайн их гүрний үндэсний ашиг сонирхлыг
гүйцэлдүүлэхийн тулд бүхий л арга хэрэгслүүр, тэр дундаа хүч хэрэглэхийг хүлээн
зөвшөөрдөг. Х.Моргентаугийн “Америкийн гадаад бодлого цорын ганц бурхантай.
Тэр нь Америкийн үндэсний эрх ашиг бөгөөд энэхүү ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх
зорилго нь дурын бодлогыг зөвтгөнө” гэдэг үзэл энэ бодлогын сонгодог
тодорхойлолт байсаар ирсэн. Түүхэн утгаар ойлговол жанжлал гэдэг нь тодорхой
нэг улс бусад улсаас улс төрийн давуу байдалтай байхыг хэлнэ.
- 18.
Жанжлагч ба түүнийбодлого
Нэг гүрэн бусдад нөлөөлөх, бусдаас давуу байх, бусдыг хянах өндөр түвшний чадвартай байхыг хэлдэг.
Толгойлж буй улс нь сул дорой байдалд байгаа бусад улсыг өөрийн сонирхлын ямар нэг үйлдэл шийдвэрт
ятгаж чаддаг, түүнээсээ өөртөө ашиг хүртэж байгаа тохиолдолд жанжлагч гэж үздэг. Жанжлагч улс нь бусад
улсуудыг хянах хангалттай хүч чадал, нөлөөлөлтэй бөгөөд дэлхийн бодлогод ч өөрт ашигтайгаар нөлөөлж
чадна.Энэ утгаар жанжлал гэдэг нь өөрийн зорилгод хүрэхийн тулд бусдад өөрийн шийдвэрийг тулгах, эсбөгөөс
хүч хэрэглээд ч хамаагүй зорилгодоо хүрэхийг хэлнэ. Жанжлал нь ноёрхогч улсын нөлөөлөл ба тэргүүлэх байр
суурийн хослол бөгөөд өөрийн бодлогыг тулгах, үл зөвшөөрөгсдийг дарах явдал юм. Жанжлал нь нэг зэрэг
манлайлал мөн боловч өөрийн тэргүүлэх байр суурийг хүлээн зөвшөөрөхийг шаарддаг, түүний үйл ажиллагааг
эсэргүүцэгсдийн дарахаар бүхий л арга, тэр дундаа хүчний арга хэрэгслүүр ашиглахыг хэлнэ.
- 19.
АНУ-ын жанжлалын бодлого
АНУ-ын хувьд жанжлалын бодлого баримтлахад тус гүрний бүхий л салбар дахь амжилт, давуу талууд хийгээд нэг
зэрэг америкийн нийгмийн сэтгэлгээ даяар манлайллын төлөө сонголт хийсэнтэй холбоотой түлхсэн. Жанжлалын
бодлогыг дэмжигч судлаач Ч.Краутхаммер(Charles Krauthammer) зэрэг судлаачид хүйтэн дайн төгсөхтэй зэрэгцэн
АНУ тэргүүлсэн нэг туйлт дэлхий ертөнцийн тухай идэвхитэй бичиж байв. Хүйтэн дайн дуусгавар болсноор АНУ-ын
гадаад бодлогын гол үзэл санаа болсон глобал манлайллын тухай санаа нь, аажимдаа ерөнхийлөгч Ж.Бушийн үед
жанжлалын бодлого болсон юм. Хэдийгээр бусад их гүрнүүд сайшаахгүй байгаагаа нээлттэй илэрхийлж байсан ч
багагүй улсууд АНУ-ын тэргүүлэх нэг туйлт системийг дэмжиж байлаа. Тэр үеэс “америкийн ардчилсан төрхтэй эзэнт
гүрэн”, “либерал жанжлал”-ын тухай үзэд санаа идэвхитэй яригдаж эхэлсэн юм. Манлайлал нь манлайлагч гүрнийг
хүлээн зөвшөөрсөн бусад улс гүрнүүдийн зүгээс ёс зүйн болон материаллаг дэмжлэгийг хүртэж, ингэснээр олон
улсын харилцааны асуудлуудыг төвөг багатай зохицуулах боломжийг олгодог. Жанжлал нь жанжлагч болон ийм
байр сууринд өөрийгөө тавихыг эрмэлзэж байгаа гүрний эсрэг бусад их гүрнүүд болон их гүрнүүдийн эвсэл
эсэргүүцэх, түүнд заналхийлэх бөгөөд ингэснээр жанжлагч гүрэн олон улсын харилцааны асуудлуудыг зохицуулахад
ганцаардаж, дангаар ихээхэн хүнд ачааг үүрэхэд хүрдэг. Энэ утгаар Жанжлалын бодлого нь үйлчлэн буй дэлхийн дэг
журмын шударга ёст буюу хууль ёсны байдлыг, өөрөөр хэлбэл, нэг гүрний жанжлал, бодлогыг дийлэнхи олон улсын
үндсэн тоглогчид хүлээн зөвшөөрөх явдал юм.Бушийн засаг захиргааны баримталсан бодлого буюу ардчилсан
дэлхийн онолын хэрэгжилт
- 20.
Манлайллын бодлого
Хуулийгдээдлэх бодлого буюу вильсионист бодлого гэж нэрлэх нь бий. Манлайлал гэдэг нь удирдагч
буюу тэргүүлэгч гүрэн ба түүнийг дагалдах улсууд нь нийтлэг сонирхолтой байж, удирдан манлайлагч
улсын нэр хүндийг бусад улс сайн дураар хүлээн зөвшөөрч, удирдагч улсын зүгээс өөрийн нөлөөллийн
орон зайд бусад улсыг татан оруулахдаа хүч хэрэглэх, шууд шахалт үзүүлэхээс татгалздаг байхыг хэлнэ.
- 21.
В.Вильсоны санаачилга бахэрэгжилт
Үзэл санааныхаа хүрээнд Үндэстнүүдийн Холбоог санаачилж, олон улсын харилцааг зохицуулах шинэ
механизм болгож, улмаар олон улсын байгууллагын үйл ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаанд
тэргүүлэх замаар өөрийн үндэсний ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх боломжтой гэж үзсэн. В.Вильсоны
санаачлан практикт нэвтрүүлсэн хуулийг дээдлэх бодлогыг түүний дараа АНУ-ын төрийн тэргүүний
үүрэг гүйцэтгэж байсан үе үеийн Ардчилсан намын төлөөлөгчид болох Ж.Кеннеди, Б.Клинтон,
Б.Обама зэрэг ерөнхийлөгчид залгамжилсаар ирснийг бид мэднэ
Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг дээдлэх замаар өөрийн үндэсний ашиг сонирхлыг гүйцэлдүүлж,
улс хоорондын энх тайвны гэрээгээр аюулгүй байдлаа ханган, олон улсын харилцаанд манлайлах
явдлыг хуулийг дээдлэх стратегийг баримтлагчид гадаад бодлогын үйл ажиллагаандаа баримталдаг.
- 22.
Хэдийгээр үндэснийашиг сонирхол, гадаад бодлогын зорилгоо гүйцэлдүүлэх арга хэрэгслүүрийн сонголт
жанжлалын стратегийн хувьд хүч, манлайллын хувьд гэрээ хэлэлцээрийн хэм хэмжээ, ёс зүйн зарчмууд байгаа
хэдий ч аль аль нь дэлхийг өөрийн нөлөөний хүрээнд хуваан захирах, тодорхой орон, бүс нутагт ноёрхлоо
тогтооход чиглэгдсэн зорилгыг агуулж байдгаас их гүрний гадаад бодлогын нийтлэг хэв шинжийг илэрхийлж
байдаг. Реалистууд хүчээр далайлгахыг голлодог бол, либералистууд нь олон улсын байгууллагуудын үйл
ажиллагааны хүрээнд эдийн засаг, улстөрөөр нөлөөлөх замаар давамгайлан ноёрхохыг голлодог.
- 23.
Олон улсын харилцаандахь харилцан хамаарал өсөн нэмэгдэхийн хэрээр их гүрний гадаад
бодлогод манлайллын гадаад бодлогын хувилбар зонхилж олон улсын дэмжлэгийг хүлээж,
нөгөө талаас өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх боломжит хандлагатай болсон.Ийм ч
учраас 1990-иэд оноос хойш АНУ-ын гадаад бодлогын үндсэн стратеги нь глобал
манлайллын бодлого байж ирсэн. Тухайлбал, эл хүрээнд америкийн ардчиллыг түгээн
дэлгэрүүлэхийг чармайж, чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг олноор байгуулан, олон улсын
хямралуудад оролцож ирэв. Гэвч олон улсын харилцааны голлох оролцогчид тусгаар бүрэн
эрхт улсууд хэвээр байгаа нөхцөлд их гүрнүүд өөрийн нэр алдар, аюулгүй байдлын төлөө
зэвсэглэлээр хөөцөлдсөөр, энэ нь их гүрний шалгуур байсаар байх төлөв байна. Гадаад
бодлогодоо үндэсний тэргүүн зэргийн ашиг сонирхлыг тусган тооцоолж, зөв боловсруулсан
тохиолдолд гадаад бодлогын чиг шугамыг хэрэгжүүлэх арга, хувилбарыг сонгох боломжтой
юм. Үүнийг АНУ-ын гадаад бодлого, дипломатын түүх нотолж байна.
Их гүрний хувьд өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх хангалттай чадавхи, олон улсын
тавцан дахь нэр хүнд, нөлөөтэй байдаг тул гагцхүү гадаад бодлогын зорилгыг гүйцэлдүүлэх
хүчний ба хүчний бус арга хэрэгслүүрийн ялгаанаас хамаарсан стратеги бодлогын хувилбар
гарч байдаг байна. Харин жижиг улсын хувьд тэр бүр өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх
боломж, чадавхигүй байдаг тул ийм улсын гадаад бодлогын үндсэн дэх ашиг сонирхол нь
нэн түрүүнд бүрэн эрхийн аюулгүй байдлаа хангахад чиглэгдсэн байдаг.
- 24.
Зөөлөн хүч+Хатуу хүч=Ухаалагхүчний
бодлого
Их гүрэн соинрхлоо гүйцэлдүүлэх хангалттай арга хэрэгслүүртэй байдаг.Гэвч бүх нөөцийг өөрийн сонирхлоор
ашиглах боломж багассан.
Ѳнѳѳдөр олон улсын харилцаанд “хатуу хүч”(hard power) буюу цэргийн болон эдийн засгийн хүч нь ач
холбогдолтой хэвээр байгаа ч хэрэглэх боломж, нөхцөл нь багассаар байгаа. Мөн олон улсын харилцаанд
үндэстэн дамнасан тоглогчид идэвхитэй үйл ажиллагаа явуулах болсон нь тэдгээрт шууд бус нөлөөлөх илүү
ухаалаг арга, бодлогыг эрэлхийлэхэд хүргэж байна.Дэлхийн харилцан хамаарал өсөн нэмэгдэхийн хэрээр улс
орнууд өмнөхийн адил гагцхүү хүчинд дулдуйдсан гадаад бодлого хэрэгжүүлэх боломж хязгаарлагдаж
байгаа нөхцөлд зөөлөн хүчний бодлого(soft power) ихээхэн ач холбогдолтой бодлого хэмээн
тодорхойлогдож байна. Зөөлөн хүчний онолыг анх Жозеф Най олон улсын харилцааны практикт нэвтрүүлсэн
юм. Энэ нь “албадлага, урамшууллаар бус, харин бусад улсын сэтгэлийг татах замаар өөрийн хүсэж буй үр
дүнд хүрэхийн тулд бусдад нѳлѳѳлѳх чадвар” хэмээн тодорхойлж болно. Соёл, улс тѳрийн үнэт зүйлс болон
төрөөс хэрэгжүүлж буй бодлогоор бусад улс орнуудад нѳлѳѳлѳн тэдний сэтгэлийг татаж, дэмжлэгийг авах
замаар ѳѳрийн талд оруулан олон улсын хамтын нийгэмлэг дэх итгэл болон нэр хүндийг олох боломж нь
зөөлөн хүчний бодлогын гол онцлог юм. Хамгийн гол нь бусад улсын ард иргэд тухайн улсын соёлд
сонирхолтой байх, хэрэгжүүлж байгаа гадаад дотоод бодлого ёс зүйтэй харагдах нь чухал юм.
- 25.
Зөөлөн хүч
Зөөлөнхүчний бодлогыг хэрэгжүүлснээр бага эрсдэлээр, нэр хүндтэйгээр, өөрийн
ашиг сонирхолдоо нийцсэн амжилтыг авчрах бүрэн боломжтой гэж үздэг. Орчин
үед олон нийт тэр дундаа, глобал харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн сүлжээгээр
зөвхөн өөрийн ард иргэд төдийгүй дэлхийн улс гүрнүүдийн олон нийтийн санаа
бодолд шууд бусаар нөлөөлөх боломж бүрдсэн. Энэ нөхцөлд соёлын дипломат
ажиллагаа(culture diplomacy), иргэний дипломат ажиллагаа(civilian diplomacy),
олон нийтийн дипломат ажиллагаа (public diplomacy), хүмүүнлигийн дипломат
ажиллагаа(humanitarian (aid) diplomacy), цахим дипломат ажиллагаа(e-
diplomacy) зэрэг арга хэрэгсэл зөөлөн хүчний бодлогыг амжилттай хэрэгжихэд
чухал нөлөө үзүүлж байна.
- 27.
Ухаалаг хүч
Ухаалагхүчний бодлого нь улс өөрийн үндэсний ашиг сонирхол, гадаад бодлогын зорилгоо
хэрэгжүүлэхдээ өөрт байгаа улс төр, стратеги, эдийн засаг, соёл зэрэг бүх арга хэрэгслүүрээ тэнцвэртэй
хоршуулан хэрэглэх бодлогыг хэлнэ. “Энэ нь зөвхөн цэргийн хүчийг онцлох бус, давхар найрсаг хамтын
ажиллагааг чухалчилж, дэлхий дахинд өрнөж буй улс төрийн харилцаанд идэвхитэй оролцож, олон улсын
тавцанд өөрийн улсын нэр нөлөөг бүхий л талаар өргөжүүлдэг бодлого” хэмээн АНУ-ын Стратеги болон
Олон Улс Судлалын Төвөөс тодорхойлсон байдаг. Ухаалаг хүчний бодлогын үндэслэгч нь Жозеф Най
болоод Сюзанн Носсел(Susan Nossel) нар юм. Ухаалаг хүчний бодлогын талаар АНУ-ын ерөнхийлөгч
Б.Клинтоны үеэс анх яригдаж, харин эдүгээ Б.Обамагийн засаг захиргааны үеэс өргөн хэрэглэгдэж эхэлсэн
гэж үздэг. Ж.Най тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийн хатуу хүчний бодлогыг шүүмжлэхдээ
“Зөвхөн зөөлөн болон хатуу хүчний аль нэгийг дагнан ашиглаж гадаад бодлогыг хэрэгжүүлдэггүй”
гээд”тодорхой олон улсын үйл явдалд тохируулан хатуу болон зөөлөн хүчийг хослуулан ашиглах чадварыг
ухаалаг хүчний бодлого” гэж тодорхойлсон юм..
- 28.
Жижиг улс гэжхэн бэ
Чехийн зохиолч Милан Кундер(Milan Kundera) жижиг улсыг тодорхойлон хэлэхдээ “Энэ нь ямар ч цаг мөчид аюулд өртөж
болзошгүй нийгэм. Тэд зүгээр л оргүй устаж болох бөгөөд үүнийгээ мэддэг” гэсэн юм.
Дэвид Вайтел(David Vital) структурализмын үүднээс жижиг улсыг олон улсын бодлогын хараат оролцогч бөгөөд өөрийн ойрын
холбоотны дагуул, үйлчлүүлэгч болохынхоо хувьд нэгдүгээр зэрэглэлийн улс гүрнүүдийн улс төр, цэргийн нөөцийн нийлбэрт бараг
нөлөөгүй нэмэлт байдаг бөгөөд зарим тохиолдолд нэгдүгээр зэргийн улсын гадаад бодлогын үйл ажиллагаанд туслах чанартай
байдаг гэж үздэг. Ийм тодорхойлолтыг жижиг улсын хязгаарлагдмал нөөцтэй холбон гаргасан байдаг.
Харин улс төрийн реалистууд жижиг улсын хязгаарлагдмал нөөцийг аюулгүй байдалтай нь шууд холбон тайлбарласан. Ингэхдээ
жижиг улс өөрийн аюулгүй байдлыг зөвхөн гадаад эх сурвалжаар хангах чадвартай гэж тэд үздэг юм.
Маршал Зингерийн(Marshall R.Singer) тодорхойлсноор жижиг улс нь “...өөрийн боломжийг ашиглан аюулгүй байдлаа хангах
чадваргүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг улс бөгөөд тэрээр бусад улс, байгууллага, хөдөлгөөний тусламжийг аюулгүй байдлаа хангах
зорилгоор ашигладаг” байна.
Халук Гергер(Haluk B.Gerger) жижиг улсын гадаад бодлогод газар зүйн байршил чухал үүрэгтэй гэж үзсэн.
Энэ бүгдээс харахад жижиг улс нь ихэнхидээ газарзүйн таагүй байршилд оршдог, түүхий эд, гадаадын хөрөнгө оруулалт, зээл
тусламж, олон улсын дэд бүтэц зэргээс эдийн засаг нь ихээхэн хамааралтай, олон улсын харилцаанд эзлэх улстөрийн жин нөлөө
багатай, өөрийгөө хамгаалах хангалттай цэрэг-зэвсэгт хүчингүй олон улсын харилцааны цөм болсон тоглогчид юм.
- 29.
Жижиг улсын гадаадбодлогын онцлог
Жижиг улсын тодорхойлолтыг олон улсын харилцааны онолын сургуулиуд харилцан адилгүй тайлбарладаг
талаар бид өмнөх бүлэгт тайлбарласан. Жижиг улсын гадаад бодлогод нөлөөлөх олон хүчин зүйл байдаг
бөгөөд үүнээс нэн тулгамдсан нь үндэсний бүрэн эрхийн аюулгүй байдал буюу оршин тогтнолын баталгаа
мөн гэж үзэж болно.К.Уолц жижиг улсын гадаад бодлого ихэнхидээ гадаад буюу олон улсын харилцааны
системийн бүтцийн хүчин зүйлээр тодорхойлогддог гэж үзсэн. Гэвч дотоод хүчин зүйл ч гэсэн жижиг улсын
гадаад бодлогод чухал нөлөөтэйг үгүйсгэхгүй юм. Гагцхүү тухайн улс өөрийн олон улсын харилцаанд
оролцож байгаа жижиг улс гэсэн статусаа ухамсарласан нөхцөлд гадаад бодлогын зорилгоо зөв тодорхойлох
нь хамгийн чухал юм. Жижиг улсын хувьд газар зүйн байршил буюу геополитикийн өгөгдөл нь ямар нэг
гадаад бодлогын хувилбарыг сонгоход чухал нөлөөтэй үзүүлэлт юм. Энэ тухай Збигнев Бзежинский
“..үндэсний улсууд өөр хоорондоо олон улсын тавцанд өрсөлдсөөр ирсэн бөгөөд энэхүү өрсөлдөөнд газар
зүйн байршил тухайн улсын гадаад бодлогын чиг шугамыг тодорхойлох хамгийн шийдвэрлэх үзүүлэлт
хэвээр байсаар байна. Харин үндэсний газар нутаг нь үндэсний улсын статус, хүчин чадлын чухал шалгуур
гэдгээ нотолсоор ирлээ” гэж оновчтой дүгнэсэн байна.
- 30.
- 31.
Хэн Ямар зорилгоорШалтгаан буюу хүчин зүйл Хэдийд Ямар аргаар Үндэслэл Үр дагавар
Уламжлалт буюу сонгодог төвийг сахигчид
Швейцар Нэгдмэл байдлаа хадгалах Гадаад дотоод таагүй байдал
Их гүрнүүдийн ашиг сонирхлын
огтлолцол байршил
Хүчирхэг хөршийн түрэмгийлэл
Бүс нутгийн дайн
Олон улсын гэрээ Өөрийгөө хамгаалах хангалттай
арга хэрэгслүүр
Бие даасан идэвхитэй гадаад бодлогог
Швед Их гүрний статусаа алдсан Дотоод хүчин зүйл гадаад
байдал
Бүс нутгийн таагүй хүчний тэнцвэр Олон улсын гэрээ Өөрийгөө хамгаалах дээд зэргийн
хэрэгслүүртэй
Скандинавт нөлөөтэй ч Европт дуу
тоглогч
Австри Өрнө-Дорны жийргэвч Гадаад таагүй байдал
Газарзүйн байршил
Хүйтэн дайн
Гадаад нөлөөгөөр бүрэн эрхт
байдал өөрчлөгдөх
Үндсэн хууль
Олон улсын гэрээ
Өөрийгөө хамгаалах эдийн засгийн
хэрэгслүүр
Одоо ч хүртэл бие даасан тогл
чадахгүй байдал
Украйны хямрал
Финланд Аюулгүй байдал Хүчирхэг хөршийн шахалт Түгжигдмэ байдлаараа хөршийн
шахалтанд өртсөн
Олон улсын зөвшилцөл Өөрийгөө хамгаалах хангалттай арга
хэрэгслүүр
Одоо ч хүртэл хүчирхэг хөрш
болгоомжилсон байдал
Мальта Аюулгүй байдал улсын нэгдмэл Хүчирхэг хөршийн шахалт
Азийн төвийг сахихыг оролдогсод
Мяньмар Газарзүйн байршил Хүчирхэг хөршүүдийн шахалт Их гүрнүүдийн зөрчил дотоод улс
төрийн тогтворгүй байдал
Нэг талын санаачлага Хангалттай арга хэрэгслүүр байгаагүй Эдийн засгийн доройтол
Балба Хоёр хүчирхэг хөршид Хөршүүдийн шахалт Их гүрнүүдийн зөрчил Нэг талын санаачлага Хангалттай арга хэрэгслүүр байгаагүй Хааллтай хараат байдал эдийн засги
буурай байдал
Тайланд болон ЗӨА-ийн орнууд Газарзүйн таатай байршил Гадаад таагүй байдал Их гүрнүүдийн геополитикийн Нэг талын санаачлага Хамтарсан олон улсын мэдэгдэл
Хамтын хүчний үр дүнд хангалттай
хэрэгслүүртэй
Тэнцвэрт орон зай
Лаос Газарзүйн таагүй байршил Дайн Их гүрнүүдийн зөрчил Олон улсын санаачлага Хангалтгүй арга хэрэгслүүр Хараат тоглогч
Камбож Газарзүйн таагүй байршил Дайн Их гүрнүүдийн сонирхлын зөрчил Олон улсын санаачлага Хангалтгүй арга хэргслүүр Хараат тоглогч
Афганистан Газарзүйн таагүй байршил Дотоод тогтворгүй байдал Их гүрнүүдийн шууд сонирхлын Нэг талын санаачлага Хангалтгүй арга хэрэгслүүр Хашигдмал-эдийн засаг доройтон ул
тогтворгүйтэж их хөршийн түрэмгийлэ
өртсөн
Орчин цагийн төвийг сахигчид болон санаачлагчид
Серб Таагүй байршил Дайны дараах нөхцөл байдал Орос ба НАТО-ийн зөрчил Нэг талын санаачлага Хангалтгүй арга хэрэгслүүр Хавчигдмал- АНУ, Оросоос хоёр талаа
Шахалтанд өртөх
Молдав Таагүй байршил Хил орчмын хурцадмал байдал
Дотоод тогтворгүй байдал
Орос, НАТО-ийн зөрчил Нэг талын санаачлага Хангалтгүй арга хэрэгслүүртэй Хашигдмал-Оросоос илүү шахалта
Туркмени Гадаад таагүй байдал Бүс нутгийн таагүй байдал Их гүрнүүдийн ашиг сонирхлын Нэг талын санаачлага Эрчим хүчний түүхий эдийн нөөц Өөрийгөө тусгаарлах
Украйн? Газарзүйн таагүй байршил Дотоод таагүй байдал
Гадаад таагүй
Их гүрнүүдийн ашиг сонирхол
мөргөлдсөн
Нэг талын санаачлага Арга хэрэгслүүргүй Хашигдмал-Оросоос улам шахалта
эрсдэл буюу Оросын түрэмгийлэ