БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД
       АРД УЛС
Б.Гүнчин-Од
Г.Гандулам
Т.Номинзул
Б.Амаржаргал
Бүгд найрамдах Хятад Ард Улсын тухай
БНХАУ-н гадаад бодлогын гол агуулга
• Тусгаар тогтносон, бие даасан зарчмыг эрс хэлбэрэлтгүй
  хэрэгжүүлж ямарваа том орон, эвсэлд нэгдэхгүй байж,
  цэргийн бүлэглэл байгуулахгүй, зэвсэглэлээр хөөцөлдөхөд
  оролцохгүй, цэргийн өргөтгөл хийхгүй байх юм.
• Хүчирхийллийг эсэргүүцэн, дэлхийн энх тайванг
  хамгаалж, улс орныг хэт том, хүчирхэг буурай, баян ядуу
  гэж ялгалгүй олон улсын хамтын нийгэмлэгт эрх тэгш
  гишүүн байхыг зорьж байна. Улс орондоо санал
  зөрөлдөөн, маргааныг зөвшилцөл, энх тайван аргаар
  зохицуулж, зэвсэглэлээр заналхийлэхгүй байж, ямарваа
  нөхцөлөөр дотоод хэрэгт оролцохгүй байхыг зорьж байна.
• Олон улсын улс төр шударга, зүй зохистой дэглэм
  байгуулахыг идэвхтэй ахиулж, энх тайвнаар зэрэгцэн
  орших таван зарчим, бусад олон нийтэд мэдэгдсэн олон
  улсын харилцааны хэм хэмжээ, олон улсын улс төр, эдийн
  засгийн шинэ дэглэмийг байгуулахыг үндэс болгоно.
• Улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн
  байдал, харилцан халдлага хийхгүй, дотоод хэрэгт үл
  оролцох, эрх тэгш харилцан ашигтай, энх тайвнаар
  зэрэгцэн орших гэсэн 5 зарчимын үндсэн дээр бүхий л улс
  оронтой найрсаг, хамтын ажиллагааны харилцаа тогтоож
  хэрэгжүүлэх болно.
• Тал бүрийн гадаад нээлттэй бодлого хэрэгжүүлж, эрх тэгш
  харилцан ашигтай зарчмын үндсэн дээр дэлхийн олон
  орон болон бүс нутагтай өргөн хүрээнд худалдаа хийж,
  эдийн засаг, техник технологийн хамтын ажиллагаа,
  шинжлэх ухаан соѐлын солилцоог өрнүүлж, хамтаар
  хөгжихийг ахиулах болно.
• Олон талт дипломат ажиллагаанд идэвхтэй
  оролцож дэлхийн энх тайван, бүс нутгийн
  тогтвортой байдлыг хамгаалах гол хүч болно.
• Бид Дэн Сяопиний дипломат үзэл баримтлалыг
  үргэлжлэн гүнзгий сурч, Жян Земиньнээр гол
  болгосон намын төв хорооны удирдлага дор бие
  даан эзэн мэдэж энх тайван дипломаь бодлогыг
  хянамгай хэрэгжүүлж, дипломат ажлын шинэ
  байдлыг тасралтгүй бий болгон, манай орны
  социалист орчин үеийн болон байгуулан, олон
  улсын тааламжтай орчныг бүрдүүлэхээр цаашид
  чармайж, дэлхийн энх тайван хөгжлийн үйлст
  өөрийн хувь нэмрээ оруулахаар чармайх болно.
Хятадын гадаад бодлогын үндсэн чиглэл
• Нэгдмэл ЗХУ задарч олон жижиг улсууд үүссэн
  бөгөөд Оросын холбооны улс байгуулагдаж урьдын
  цэрэг-стратегийн нөлөөгөө хадгалсаар байгаа юм.
  Гэвч ЗХУ-ын цэргийн аюулаас эмээдэг байсан Хятад
  улс гадаад бодлогоо идэвхжүүлэх бололцоотой
  болсон юм. Бүс нутагт Хятадын явуулж буй гадаад
  бодлогод хоѐр үндсэн чиглэл ажиглагдаж байна.
 ▫ Хятадын реформыг хэрэгжүүлэх, таатай гадаад нөхцөл
   бүрдүүлэх
 ▫ Ази номхон далайн бүс нутагт Хятадын байр суурийг
   бэхжүүлж, нөлөөг тэлэх явдал гэж олон улсын
   судлаачид
Хятадын гадаад бодлогын үндсэн чиглэл
• Террорисмын эсрэг гадаад бодлого нь:
  ▫ АНУ-ын Афганистанд явуулсан терроризмийн эсрэг үйл
    ажиллагааг дэмжсэний зэрэгцээ Америкийн төв азид цэрэг
    байрлуулахад эсэргүүцэл үзүүлээгүй.
  ▫ Хятадын ойрын түнш Пакистан улс терроризмийн эсрэг
    ажиллагаанд Америктай хамтран ажиллаж байгаа явдалд
    эмзэглээгүй төдийгүй Пакистанд улс төрийн дэмжлэг
    үзүүлнэ
  ▫ .Хятад АНУ-ыг НҮБ-ын аюулгүй зөвлөлийн шийдвэргүйгээр
    Иракт цэргийн үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцсэн хэдий ч
    ОХУ, Франц, Герман улсуудын адил тууштай эсэргүүцэл
    илэрхийлээгүй төдийгүй байдлыг ажигласан шинжтэй байр
    суурь баримталж байв.
Хятадын гадаад бодлогын цаашдын чиг
хандлага
• Хятад улс гадаад бодлогодоо зарчмын шинжтэй том
  өөрчлөлт болохыг дээр дурьдсан билээ. Хятадын
  Коммунист Намын XVI их хурал ч гадаад бодлогод
  засвар хийгээгүй ажээ. Гадаад бодлогод нь Дэн
  Сяопиний суулгасан “Толгойлогч болохыг
  эрмэлзэхгүй байх” зарчим ч одоо хэвээр байдаг ажээ.
  Цэргийн зарим шинжээчид Хятад улсаас ойрийн
  жилүүдэд бүс нутагтаа цэргийн илт давуу байдал олж
  авах оролдлого, эрмэлзэл одоохондоо харагдахгүй
  байна гэж үздэг ажээ. Энэ үүднээс авч үзвэл Хятадын
  гадаад бодлогод ойрийн жилүүдэд дараах чиг
  хандлагаар хөгжих магадлалтай юм байна.
• 1. Их гүрнүүдтэй харилцахдаа одоогийн адил нэгдүгээр зэргийн ач
  холбогдол өгнө. Энэ харилцаанд Хятад-Америкийн харилцаа тэргүүн
  зэргийн ач холбогдолтой байх бөгөөд АНУ-тай хурц сөргөлдөөн
  үүсгэхгүй байх явдалыг цаашид ч чухалчилна. Хятад-Америкийн
  эдийн засгийн харилцаа Хятадын хөгжлийн чухал хүчин зүйл байх
  бөгөөд АНУ нь Хятадын байр суурийг хүндэтгэн үздэг байх нь улс
  төрийн хувьд нөлөө бүхий гүрэн байхийн нэг үндэс болно.

  2. Хөрш зэргэлдээ орнуудтай сайн хөршийн найрсаг
  харилцааг хөгжүүлэх бодлогоо хэвээр хадгална. Хятадыг тойрсон
  Америкийн хүрээлэл идэвхжиж байгаа үед энэ бодлогод илүү ач
  холбогдол өгөх үндэстэй юм. Хөрш зэргэлдээ орнуудтай харилцахдаа
  улс төрийн маргаанаас зайлсхийж эдийн засгийн харилцааг
  хөгжүүлэхэд түлхүү анхаарах чиглэл баримтлана.
• 3. Бүс нутгийн улс иөр эдийн засгийн интеграцичилалд
  чухал ач холбогдол өгч байгаа өнөөгийн байр суурь нь
  хэвээр хадгалагдана. Бүс нутагт нөлөөтэй гүрэн болсноор
  дэлхийн хэмжээнд нөлөөгөө бэхжүүлэх нь Хятадын гадаад
  бодлогын тулгуур стратеги юм. Хятад улс сүүлийн
  жилүүдэд зүүн өмнөд ази, төв азийн тэргүүн байр
  суурьтай оролцох талаар их хүчин чармайлт тавьж байгаа
  юм.
  4. Олон талын хамтын ажиллагааг чухалчилан үзэж олон
  улсын үйл явдалд идэвхтэй оролцох замаар нэр хүндээ
  бэхжүүлж олон улсын хэмжээн дэх “Хятадын аюул”
  хэмээх эргэлээ сэжгийг аль болох багасгах талаар хүчин
  чармайлт гаргаж байна.
Дүгнэлт

• БНХАУ нь бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн
  байдлыг хүндэтгэх, харилцан үл довтлох, бие
  биеийн дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш,
  харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн
  орших 5 зарчмын үндсэн дээр гадаад харилцаагаа
  хөгжүүлэх бодлого баримталдаг.
• ХХI зууны эхэнд Хятад улс нь бүс нутгийн их гүрнээс
  дэлхийн хэмжээний эдийн засгийн их гүрэн болон хувирч
  цаашдаа дэлхийн бодлогод нөлөө бүхий тоглогч болох
  зорилго тавьж байна.
• Энэ нь Хятад улс сансарт иргэнээ бие даан нисгэсэн 3
  дахь их гүрэн, дэлхийн хөрөнгө оруулалтыг ихээр татагч
  орон, 2008 оны олимпийн наадмыг зохион байгуулагч
  орон гэх мэт олон зүйлээр нотлогдож байна.
• Өргөжин тэлж буй эдийн засгийн эрх ашгаа хамгаалахын
  тулд их гүрний хэмжээнд бодлого явуулж, их гүрний эрх
  дарх, үүрэг хариуцлагаа адил тэнцүү хүлээж, их
  гүрнүүдтэй нягт харилцах зайлшгүй шаардлага гарч
  ирсэн.
• Энэ үүднээс Хятад улс ОХУтай стратегийн түншлэлийн
  харилцаа хөгжүүлж, Европын Холбоотой харилцаагаа
  идэвхижүүлэн, АНУтай
  байнгын хэвийн харилцаа тогтоохыг эрмэлзэж байна.
Ашигласан материал
• http://www.24tsag.mn/content/26356.shtml
• http://mongol.cri.cn/21/2006/08/21/21@69353.htm
• http://sodonzul.blog.banjig.net/post.php?post_id=116
  830
•

бүгд найрамдах хятад ард улс

  • 1.
    БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС Б.Гүнчин-Од Г.Гандулам Т.Номинзул Б.Амаржаргал
  • 2.
    Бүгд найрамдах ХятадАрд Улсын тухай
  • 3.
    БНХАУ-н гадаад бодлогынгол агуулга • Тусгаар тогтносон, бие даасан зарчмыг эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж ямарваа том орон, эвсэлд нэгдэхгүй байж, цэргийн бүлэглэл байгуулахгүй, зэвсэглэлээр хөөцөлдөхөд оролцохгүй, цэргийн өргөтгөл хийхгүй байх юм. • Хүчирхийллийг эсэргүүцэн, дэлхийн энх тайванг хамгаалж, улс орныг хэт том, хүчирхэг буурай, баян ядуу гэж ялгалгүй олон улсын хамтын нийгэмлэгт эрх тэгш гишүүн байхыг зорьж байна. Улс орондоо санал зөрөлдөөн, маргааныг зөвшилцөл, энх тайван аргаар зохицуулж, зэвсэглэлээр заналхийлэхгүй байж, ямарваа нөхцөлөөр дотоод хэрэгт оролцохгүй байхыг зорьж байна.
  • 4.
    • Олон улсынулс төр шударга, зүй зохистой дэглэм байгуулахыг идэвхтэй ахиулж, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим, бусад олон нийтэд мэдэгдсэн олон улсын харилцааны хэм хэмжээ, олон улсын улс төр, эдийн засгийн шинэ дэглэмийг байгуулахыг үндэс болгоно. • Улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, харилцан халдлага хийхгүй, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших гэсэн 5 зарчимын үндсэн дээр бүхий л улс оронтой найрсаг, хамтын ажиллагааны харилцаа тогтоож хэрэгжүүлэх болно. • Тал бүрийн гадаад нээлттэй бодлого хэрэгжүүлж, эрх тэгш харилцан ашигтай зарчмын үндсэн дээр дэлхийн олон орон болон бүс нутагтай өргөн хүрээнд худалдаа хийж, эдийн засаг, техник технологийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан соѐлын солилцоог өрнүүлж, хамтаар хөгжихийг ахиулах болно.
  • 5.
    • Олон талтдипломат ажиллагаанд идэвхтэй оролцож дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах гол хүч болно. • Бид Дэн Сяопиний дипломат үзэл баримтлалыг үргэлжлэн гүнзгий сурч, Жян Земиньнээр гол болгосон намын төв хорооны удирдлага дор бие даан эзэн мэдэж энх тайван дипломаь бодлогыг хянамгай хэрэгжүүлж, дипломат ажлын шинэ байдлыг тасралтгүй бий болгон, манай орны социалист орчин үеийн болон байгуулан, олон улсын тааламжтай орчныг бүрдүүлэхээр цаашид чармайж, дэлхийн энх тайван хөгжлийн үйлст өөрийн хувь нэмрээ оруулахаар чармайх болно.
  • 6.
    Хятадын гадаад бодлогынүндсэн чиглэл • Нэгдмэл ЗХУ задарч олон жижиг улсууд үүссэн бөгөөд Оросын холбооны улс байгуулагдаж урьдын цэрэг-стратегийн нөлөөгөө хадгалсаар байгаа юм. Гэвч ЗХУ-ын цэргийн аюулаас эмээдэг байсан Хятад улс гадаад бодлогоо идэвхжүүлэх бололцоотой болсон юм. Бүс нутагт Хятадын явуулж буй гадаад бодлогод хоѐр үндсэн чиглэл ажиглагдаж байна. ▫ Хятадын реформыг хэрэгжүүлэх, таатай гадаад нөхцөл бүрдүүлэх ▫ Ази номхон далайн бүс нутагт Хятадын байр суурийг бэхжүүлж, нөлөөг тэлэх явдал гэж олон улсын судлаачид
  • 7.
    Хятадын гадаад бодлогынүндсэн чиглэл • Террорисмын эсрэг гадаад бодлого нь: ▫ АНУ-ын Афганистанд явуулсан терроризмийн эсрэг үйл ажиллагааг дэмжсэний зэрэгцээ Америкийн төв азид цэрэг байрлуулахад эсэргүүцэл үзүүлээгүй. ▫ Хятадын ойрын түнш Пакистан улс терроризмийн эсрэг ажиллагаанд Америктай хамтран ажиллаж байгаа явдалд эмзэглээгүй төдийгүй Пакистанд улс төрийн дэмжлэг үзүүлнэ ▫ .Хятад АНУ-ыг НҮБ-ын аюулгүй зөвлөлийн шийдвэргүйгээр Иракт цэргийн үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцсэн хэдий ч ОХУ, Франц, Герман улсуудын адил тууштай эсэргүүцэл илэрхийлээгүй төдийгүй байдлыг ажигласан шинжтэй байр суурь баримталж байв.
  • 8.
    Хятадын гадаад бодлогынцаашдын чиг хандлага • Хятад улс гадаад бодлогодоо зарчмын шинжтэй том өөрчлөлт болохыг дээр дурьдсан билээ. Хятадын Коммунист Намын XVI их хурал ч гадаад бодлогод засвар хийгээгүй ажээ. Гадаад бодлогод нь Дэн Сяопиний суулгасан “Толгойлогч болохыг эрмэлзэхгүй байх” зарчим ч одоо хэвээр байдаг ажээ. Цэргийн зарим шинжээчид Хятад улсаас ойрийн жилүүдэд бүс нутагтаа цэргийн илт давуу байдал олж авах оролдлого, эрмэлзэл одоохондоо харагдахгүй байна гэж үздэг ажээ. Энэ үүднээс авч үзвэл Хятадын гадаад бодлогод ойрийн жилүүдэд дараах чиг хандлагаар хөгжих магадлалтай юм байна.
  • 9.
    • 1. Ихгүрнүүдтэй харилцахдаа одоогийн адил нэгдүгээр зэргийн ач холбогдол өгнө. Энэ харилцаанд Хятад-Америкийн харилцаа тэргүүн зэргийн ач холбогдолтой байх бөгөөд АНУ-тай хурц сөргөлдөөн үүсгэхгүй байх явдалыг цаашид ч чухалчилна. Хятад-Америкийн эдийн засгийн харилцаа Хятадын хөгжлийн чухал хүчин зүйл байх бөгөөд АНУ нь Хятадын байр суурийг хүндэтгэн үздэг байх нь улс төрийн хувьд нөлөө бүхий гүрэн байхийн нэг үндэс болно. 2. Хөрш зэргэлдээ орнуудтай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх бодлогоо хэвээр хадгална. Хятадыг тойрсон Америкийн хүрээлэл идэвхжиж байгаа үед энэ бодлогод илүү ач холбогдол өгөх үндэстэй юм. Хөрш зэргэлдээ орнуудтай харилцахдаа улс төрийн маргаанаас зайлсхийж эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд түлхүү анхаарах чиглэл баримтлана.
  • 10.
    • 3. Бүснутгийн улс иөр эдийн засгийн интеграцичилалд чухал ач холбогдол өгч байгаа өнөөгийн байр суурь нь хэвээр хадгалагдана. Бүс нутагт нөлөөтэй гүрэн болсноор дэлхийн хэмжээнд нөлөөгөө бэхжүүлэх нь Хятадын гадаад бодлогын тулгуур стратеги юм. Хятад улс сүүлийн жилүүдэд зүүн өмнөд ази, төв азийн тэргүүн байр суурьтай оролцох талаар их хүчин чармайлт тавьж байгаа юм. 4. Олон талын хамтын ажиллагааг чухалчилан үзэж олон улсын үйл явдалд идэвхтэй оролцох замаар нэр хүндээ бэхжүүлж олон улсын хэмжээн дэх “Хятадын аюул” хэмээх эргэлээ сэжгийг аль болох багасгах талаар хүчин чармайлт гаргаж байна.
  • 11.
    Дүгнэлт • БНХАУ ньбүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биеийн дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмын үндсэн дээр гадаад харилцаагаа хөгжүүлэх бодлого баримталдаг.
  • 12.
    • ХХI зууныэхэнд Хятад улс нь бүс нутгийн их гүрнээс дэлхийн хэмжээний эдийн засгийн их гүрэн болон хувирч цаашдаа дэлхийн бодлогод нөлөө бүхий тоглогч болох зорилго тавьж байна. • Энэ нь Хятад улс сансарт иргэнээ бие даан нисгэсэн 3 дахь их гүрэн, дэлхийн хөрөнгө оруулалтыг ихээр татагч орон, 2008 оны олимпийн наадмыг зохион байгуулагч орон гэх мэт олон зүйлээр нотлогдож байна. • Өргөжин тэлж буй эдийн засгийн эрх ашгаа хамгаалахын тулд их гүрний хэмжээнд бодлого явуулж, их гүрний эрх дарх, үүрэг хариуцлагаа адил тэнцүү хүлээж, их гүрнүүдтэй нягт харилцах зайлшгүй шаардлага гарч ирсэн. • Энэ үүднээс Хятад улс ОХУтай стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлж, Европын Холбоотой харилцаагаа идэвхижүүлэн, АНУтай байнгын хэвийн харилцаа тогтоохыг эрмэлзэж байна.
  • 13.
    Ашигласан материал • http://www.24tsag.mn/content/26356.shtml •http://mongol.cri.cn/21/2006/08/21/21@69353.htm • http://sodonzul.blog.banjig.net/post.php?post_id=116 830 •