SlideShare a Scribd company logo
1 of 12
Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байдаг.Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээрийн их ур ухаан, хичээл зүтгэл шаардаж байдаг. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж Европын судлаачид үзсэн байдаг. Харин манайд  арай өөр тоо гарч мэдэх л юм. Учир нь монголчууд бид ийм судалгаа хийж үзээгүй  ч юм уу, ийм төрлийн судалгаа олдсонгүй.    ”Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг үг монгол ардын зүйр үгэнд бий. Үнэхээр л тухайн хүүхдийн амьдралд хандах хандлага, зан чанар, байгаа байдал нь аав ээжийнх нь хэн нэгэнтэй заавал биш юм аа гэхэд ямар нэгэн хэмжээгээр төстэй байдаг. Манай настайчуудын “Хүнтэй суухдаа удам судрыг нь сайн шинж” гэж хэлдэг нь ч оргүй хоосон зүйл бас биш юм. Тэр бүхэн юу хэлээд байна гэхээр, удам сайтай айлтай ураг барилдвал гэр бүл төлөв төвшин, тайван сайхан амьдрах нэг баталгаа болдог гэж үздэгээс үүдэлтэй.    Хэдийгээр хүүхдийн оюун ухааны цар хүрээг сургалт хүмүүжлийн ажлаар тэлж өгдөг боловч хүний мөс чанар, сайхан сэтгэл,  гаргаж буй зан авир, бие хүний шинжүүд эцэг эхээс хуулбарлагдан бий болдог. Магадгүй та зарим үед хүүхдийнхээ гаргаж буй зан авираас өөрийгөө тольдон хардаг ч байж болох юм.
Хүүхдийн нүдээр эцэг эхчүүд:  Хүүхэд гэр бүлийн тусгал байдгийн нэгэн жишээг эндээс харж болно. Сургуулийн өмнөх насны хүү, охин хоёр гэр бүл болон тоглож байна гэнэ. Хүү нь “Би аав болъё, чи ээж бол” гэж хэлэв. Хаалга тог тог тогшин аав нь гаднаас гуйван орж ирээд “Эхнээр цай, хоол аваад ир” гэж агсамнаж, энэ тэрүүгээрх юмаа унагаж байх юм. Гэтэл ээж нь гартаа ганжин атган, ташаагаа тулан зогсож “Өө муу гуйлгачин чинь, дахиад хар усаа гудраад ороод ирэв үү” гэх нь тэр. Хүүхэд яг харсан үзсэнээ шууд тусган авч, зөв бурууг нь ч ялгахгүй өөрийн болгож авдаг жишээ энэ. Ялангуяа цэцэрлэгийн насныханд энэ нь түгээмэл үзэгдэл.     Цэцэрлэгийн насны хүүхдүүдээр гэр бүлийнх нь тухай хөрөг зуруулжээ. Хүүхдүүд аавыгаа зурагтны өмнө сонин дэлгэн уншиж суугаагаар дүрсэлсэн бол ээжийгээ нэг гартаа шанага атган, нөгөө гартаа хүүхдээ тэвэрсэн байдлаар ихэвчлэн зурсан байлаа. Энэ бол Монголын гэр бүлүүдийн нийтлэг дүр зураг. Хүүхдээ хүмүүжүүлэхэд ээж, аав нар хэр нөлөөлж буйг бяцхан үрс нь тайлбаргүйгээр дэлгэн харуулсан нь энэ. Өнөөгийн эцэг эхчүүдийн нэг нийтлэг алдаа бол хүүхдийн хүмүүжилд эхийн үүрэг ролийг илүү чухалчлан авч үздэг явдал юм. Эх хүн л бүхнийг нуруундаа үүрэх ёстой мэт, ээж нар л хүүхэд хүмүүжүүлэх үүрэгтэй юм шиг ханддаг сэтгэхүй манайд эртнээс байсаар ирсэн. Энэ асуудалд хэт ялгаатай хандсанаас болж “Аав нь бурхан, ээж нь чөтгөр” болж орхисон гэр бүлүүд ч цөөнгүй байдаг. Амьдралын явцад нэг л мэдэхэд аав нь хүүхдүүддээ дандаа зөөлөн хандаж, элэгсэг дотно харилцаж, ний нуугүй ярилцаж харин чөтгөрийн дүрд хувирсан ээж нь болох болохгүй юм болохоор загнадаг, айлгаж сүрдүүлдэг болчихсон байх нь бий. Энэ байдлаас болоод хүүхдүүд эцэг эхтэйгээ чөлөөтэй харилцаж чадахгүй харилцааны айдаст автдаг байна.  
Шоовдор хөвгүүд Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн гэр бүлийн зургийн судалгаан дээр аавтайгаа хамт тоглож байгаа дүр зураг тун ховорхон харагдаж байлаа. Аав нар ажлаа тарж ирээд ихэвчлэн зурагтаа үздэг, зав гарвал сонин гарчигладаг, ажил ихтэйгээрээ далимдуулан гэр бүлийн ажлын ачааллаас зугтдаг явдал манайд маш түгээмэл үзэгдэл. Манайхны дунд “За эрэгтэй хүүхэд яах вэ, амиа аваад явж дөнгөнө, болохгүй бол хар бор ажил хийгээд явчихна. Харин  охидоо л сайн боловсролтой болгож, сайн хүнтэй суулгая” гэсэн яриа нэлээд гардаг. Нөгөө сайн хүргэн нь бас л боловсрол муутай бол таны сайн гэсэн категорит нийцэхсэн болов уу. Харин өнөөдөр эрэгтэй хүүхдийн хүмүүжил боловсролыг илт хаяснаас нийгмийн бүх салбарт тэр тусмаа  боловсролын салбарт эмэгтэй хүйсийнхний давамгай байдал улам ихсэж байна. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн боловсролын тэгш бус байдал нь тэдний соёл, мэдлэг чадварын ялгаатай байдлыг аажмаар бий болгочихлоо. Түүнээс хамааран эрэгтэйчүүдийн гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлага суларч, хамтын амьдралд элдэв сөрөг нөлөөлөл, үл ойлголцол, гэр бүлийн хүчирхийллийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ байдлыг эрт анзаарч, ухамсарласан барууны зарим орнуудад “Аавуудын сургууль” гэгчийг байгуулж эхэлсэн байна.
Харснаа дуурайдаг бага насныхан  Хүүхдийн хөгжил төлөвшил хүмүүжил тодорхой үе шаттайгаар явагддаг. Тэр ч байтугай дөнгөж төрсөн нялх үрээ хэрхэн асарч байгаагаас тухайн хүүхдийн хүмүүжил шалтгаалдаг гэнэ. Эцэг эхчүүд нялх хүүхдээ юм ойлгодоггүй гэж бодвол эндүүрэл. Өдөр өдрөөр таны гар дээр бойжиж буй тэр бяцхан амьтан таны гаргаж буй сэтгэлийн хөдөлгөөнийг даган уурлавал уурлаж, инээвэл даган инээхийг хараад та бүр гайхаж орхидог. Хөхнөөс сүү гарахгүй бол уурлахдаа хамаг чадлаараа муухай бархирахыг яана. Тэд гаргаж буй ааш авираараа далимдуулан өөрсдийгөө илэрхийлэх ухааныг энэ үеэс эхлэн сурдаг. Тэд ярьж чадахгүй ч гэсэн таны хэлсэн болон хэлж байгаа үгийг ойлгох чадвартай байдаг. Тиймээс та хүүхдээ нялх гэлтгүй дэргэд нь хэлэх,  ярих үгээ цэгнэхгүй  бол болохгүй.  бидний хүүхдээ хүмүүжүүлэх арга барилын томоохон алдааны нэг нь хүүхдийн санаачлагын унтрааж гал дээр ус хийдэг явдал юм. Тэгж болохгүй ингэж болохгүй гэж аав ээж нь байнга зааварлан, номхон суулгаж л байвал л болох юм шиг санадаг. Ингэж хэт захиргаадаж хүмүүжүүлснээс болж таны хүүхэд ч бас бусдыг хэт их загнах, дарангуйлах дуртай, хүний үнэ цэнийг ойлгодоггүй, бусдыг байгаагаар нь хүлээн авдаггүй, шүүмжилж, өөлөх, муулах хандлагатай болдог.    Бид хүүхдийнхээ санаачлагыг, шинийг сэдэх урам зоригийг дарснаас болж тэд үзэл бодлоо зөв илэрхийлж чаддаггүй, хүн намайг шүүмжилчих болов уу гэсэн байдалтай, идэвхи санаачлага муутай хүн болон хүмүүждэг байна.
Эзэнгүй хүүхэд Өсвөр үе” буюу “шилжилтийн нас”-наас эхэлдэг. Шилжилтийн нас гэж хэлсэн нь ч учиртай. Хүүхэд тань том хүн болж байна гэсэн үг.    Энэ үедээ хүүхэд “том хүн” болж байгаагаа мэдэрдэг. Насанд хүрэгчдийн нүдээр аливаа зүйлд хандахыг эрмэлздэг. Үе тэнгийнхэнтэйгээ болон насанд хүрэгчидтэй харилцах харилцаа тэдний хувьд тун чухал юм. Тэдэнд үе тэнгийнхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх хэрэгцээ бий болдог. Хүүхдийн гэсэн бүхий л шинжүүдээс зайлсхийхийг эрмэлздэг. Өөрийнхөө боломжийг дээгүүр үнэлдэг. Мөрөөдөлдөө автдаг. Орчин үеийн хөгжим киног сонирхох сонирхол нэмэгддэг. Үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлийн хурц илрэлийг үзүүлэх, заримдаа бүдүүлэг зан авир гаргах нь ч олонтаа. Охид бааранд сууж, нүүрээ байдгаараа будан, моодны дэгжин  хувцас өмсөн, урт янжуур зуун гоё эгч нарын аалийг даган дуурайхыг хүсдэг.  Хөвгүүдийн хувьд том ах нар шиг үнэтэй гоё машин унан, хотоор давхилдаж том том бизнес ярин, бие биенийхээ дээр гаран сагсуурч өөрийгөө харуулах нь сайхан санагддаг. Өсвөр насанд аливаа юмс үзэгдлийн дотоод мөн чанарт бус гадаад өнгөнд нь татагддаг тал бий.   Бэлгийн бойжилт энэ үед эрчимтэй явагдаж, даавар тэдний бие болоод сэтгэлийг зовоож байдаг. Нүүрээр нь батга гарч, сахал, хөх ургах, анхны сарын тэмдэг ирэх, үрийн шингэн ялгарч, сэтгэл санаа нь үймэх, дурлалаас болж уйтгарлах, шөнө зүүдэндээ нойтон дур тавих гэх зэргээр биед гардаг өөрчлөлтүүдэд тэд эхлээд дасах хэрэгтэй болдог. Дааврын өөрчлөлт нь өсвөр үеийнхнийг маш хүчтэй стрессдүүлж, сэтгэл санааны тогтвортой бус байдлыг бий болгодог. Бэлгийн бойжилт болон сэтгэцэд гарч буй өөрчлөлтүүд нь охид хөвгүүдэд тун таагүй, цаашилбал бүр муухай сэтгэгдэл төрүүлж байдаг. Жишээ нь бэлэг эрхтэний ойролцоо үс ургах, хөх томорч байгаагаас санаа зовж, биеийн юм сард нэг удаа ирэх нь яршигтай болж хөвгүүдийн хувьд зүүдэндээ нойтон дур тавьж секс хийх хүсэл төрж эхэлдэг.  “Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ шилжилтийн насны үед нь сайн анхаарч хүмүүжүүлэн, жинхэнэ сайн найз нөхөд нь байж чадвал хүүхэд энэ хэцүү үеийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байж чадна. Тиймээс аав ээжүүд  энэ үед бууж өгч болохгүй, харин ч эсрэгээр нь тодорхой зарчмаар цааш нь жолоодох хэрэгтэй”
Бага насандаа аавтайгаа хэрхэн харилцаж байсан нь насанд хүрэхдээ бусадтай харилцах харилцаанд нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухаан баталжээ. Өөрөөр хэлбэл эцэг хүү хоёрын эрүүл харилцаа нь ирээдүйд өөртөө итгэлтэй, амжилттай нэгэн болоход нөлөөлдөг байна.
Ээжүүд аав нарт үүрэг хариуцлага даалгах хэрэгтэй Аав нар заримдаа хүүхдүүдээ харах хэрэгтэй Охидууд таалагдахыг хүсдэг
Аав нар итгэл найдвар төрүүлэгч байдаг Учир нь хүүхэд хайр халамжийг ээжээсээ, итгэл найдварыг ааваасаа олж авдаг. Хүүхэд ээжийн хайр, аавынхаа итгэлийг өөрийгөө хөгжүүлэх, эргэн тойрныхонтойгоо харилцах үедээ харуулж байдаг. Хайр, итгэлийг хангалттай амссан хүүхэд амжилттай, аз жаргалтай, хайраар дүүрэн, өөртөө болон бусад хүмүүст хүлээцтэй ханддаг, өөртөө итгэх итгэл нь хөгжсөн нэгэн болж өсдөг. Иймд аав нарт их үүрэг ноогддог.”
Эрэгтэй хүүхэд аавыгаа дуурайдаг Аав нар хүүхдүүдтэйгээ харилцаа тогтоох нь хүйснээс шалтгаалан өөр байдаг. Сэтгэлзүйч энэ ялгааг ингэж тайлбарлаж байна: “Эрэгтэй хүүхдүүд аавыгаа үлгэр дуурайл болгон үздэг учраас, түүний зан ааш, үйл хөдлөл бүхнийг дуурайдаг. 4- 5 настай хүүхэд аавынхаа сууж байгааг нь хүртэл дуурайдаг. Шилжилтийн насын өсвөр хүүхдүүд аавынхаа ааш авир, тэр ч байтугай уурлах байдлыг нь хүртэл дуурайна. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд аав нь ээжтэй нь харилцах харилцаа нь ирээдүйд эсрэг хүйстэндээ, эхнэртээ хандах хандлагад нь нөлөөлдөг. Ийм учраас эцэг хүн хүү нь өөрөөс нь үлгэр дуурайл авдгийг ухаарч, өөрийн зан ааш, дотоод ертөнцөө задлан шинжлэх хэрэгтэй”
Хамгийн чухал зүйл нь хуваалцах байдаг Сэтгэлзүйчид, аав нар “Ээж нь хүүхдээ өсгөдөг. Тэгээд ч хүүхдэд надаас илүү ээж нь хэрэгтэй. Би материаллаг зүйлсээр хангахад л болно” гэж үздэг бодлоосоо ухрах хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Тэгвэл эцэг үрийн эрүүл харилцаа ямар байх ёстой вэ? Өөрөөр хэлбэл аав нар хүүтэйгээ эсвэл охинтойгоо хэрхэн холбоотой байх вэ? Энд “хуваалцах” нь хамгийн чухал юм. Эрэгтэй хүүхэд ч бай, охин ч бай аавтайгаа өөрийн санаа бодол, сэтгэлээ хуваалцаж мэддэг байх ёстой. Хүүхдүүд аав үүнийг мэддэг байгаасай гэж хүсдэг. Ингэж илэн далангүй хуваалцах нь тэдний сэтгэл санаанд хамгийн шаардлагатай зүйлсийн нэг юм.
Сорил Хүүхэд өөртөө тавих хяналтаа алдаж байна уу? Томчуудтай маргаж муудалцаж байна уу? Гуйлт хүсэлт биелүүлэхийг татгалзаж байна уу? Өөрийн алдаа бауруу үйлдэлдээ бусдыг буруутгаж байна уу? Уурлаж ямар нэгэн зүйл хийхээс татгалзаж байна уу? Орчин тойрны  хүмүүсийн янз бүрийн үйлдэлд маш түргэн уцаартай хариу барьж байна уу?

More Related Content

What's hot

гэр бүл түүний нийгмийн үүрэг
гэр бүл түүний нийгмийн үүрэггэр бүл түүний нийгмийн үүрэг
гэр бүл түүний нийгмийн үүрэгBayarmaa Anu
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнSGS
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөөхүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөөErdenezul Bazarragchaa
 
Харилцааны соёл
Харилцааны соёлХарилцааны соёл
Харилцааны соёлNyambayar Nbak
 
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэнэсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэнOidov Tungaa
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлагydmaa
 
9 р анги цахим
9 р анги цахим9 р анги цахим
9 р анги цахимNTsets
 
харилцааны соёл
харилцааны соёлхарилцааны соёл
харилцааны соёлOnon Battsengel
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцShine Naran school
 
7в ангийн сэтгэл ханамжийн судалгаа
7в ангийн сэтгэл ханамжийн судалгаа 7в ангийн сэтгэл ханамжийн судалгаа
7в ангийн сэтгэл ханамжийн судалгаа gantuya35
 
10 р анги дэвших шалгалт
10 р анги дэвших шалгалт10 р анги дэвших шалгалт
10 р анги дэвших шалгалтnaraa_0714
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015mngntsetseg_bsndorj2014
 
харилцан үйлчлэл
харилцан үйлчлэлхарилцан үйлчлэл
харилцан үйлчлэлnsuren1
 
хөдөлгөөний бодлого
хөдөлгөөний бодлогохөдөлгөөний бодлого
хөдөлгөөний бодлогоBayarmaa Ukhna
 

What's hot (20)

өсвөр насны онцлог
өсвөр насны онцлогөсвөр насны онцлог
өсвөр насны онцлог
 
гэр бүл түүний нийгмийн үүрэг
гэр бүл түүний нийгмийн үүрэггэр бүл түүний нийгмийн үүрэг
гэр бүл түүний нийгмийн үүрэг
 
илтгэл 2012
илтгэл 2012илтгэл 2012
илтгэл 2012
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөөхүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө
 
Харилцааны соёл
Харилцааны соёлХарилцааны соёл
Харилцааны соёл
 
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэнэсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 
Management
ManagementManagement
Management
 
9 р анги цахим
9 р анги цахим9 р анги цахим
9 р анги цахим
 
харилцааны соёл
харилцааны соёлхарилцааны соёл
харилцааны соёл
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
 
эсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмжэсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмж
 
7в ангийн сэтгэл ханамжийн судалгаа
7в ангийн сэтгэл ханамжийн судалгаа 7в ангийн сэтгэл ханамжийн судалгаа
7в ангийн сэтгэл ханамжийн судалгаа
 
10 р анги дэвших шалгалт
10 р анги дэвших шалгалт10 р анги дэвших шалгалт
10 р анги дэвших шалгалт
 
Биологийн төрөл зүйл
Биологийн төрөл зүйлБиологийн төрөл зүйл
Биологийн төрөл зүйл
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
харилцан үйлчлэл
харилцан үйлчлэлхарилцан үйлчлэл
харилцан үйлчлэл
 
хөдөлгөөний бодлого
хөдөлгөөний бодлогохөдөлгөөний бодлого
хөдөлгөөний бодлого
 
Философи гэж юу вэ
Философи гэж юу вэФилософи гэж юу вэ
Философи гэж юу вэ
 

Viewers also liked

хээ угалз1
хээ угалз1хээ угалз1
хээ угалз1school14
 
11уш жишиг 1
11уш жишиг 111уш жишиг 1
11уш жишиг 1erka11
 
Tehnolog hicheeliin tsahim test
Tehnolog hicheeliin tsahim testTehnolog hicheeliin tsahim test
Tehnolog hicheeliin tsahim testschool14
 
Zurag zuin hicheeliin tsahim test
Zurag zuin hicheeliin tsahim testZurag zuin hicheeliin tsahim test
Zurag zuin hicheeliin tsahim testschool14
 
Eeljit hicheel 4
Eeljit hicheel 4Eeljit hicheel 4
Eeljit hicheel 4mojig
 
Tehnologiin test
Tehnologiin testTehnologiin test
Tehnologiin testschool14
 
Eeljit hicheel 5
Eeljit hicheel 5Eeljit hicheel 5
Eeljit hicheel 5mojig
 
аксонотетр проекц
аксонотетр проекцаксонотетр проекц
аксонотетр проекцschool14
 
Negj hicheeliin hutulbur medeelel 6 nas
Negj hicheeliin hutulbur  medeelel 6 nasNegj hicheeliin hutulbur  medeelel 6 nas
Negj hicheeliin hutulbur medeelel 6 nasmoogii102
 
Bagsh nart surgalt 2014 - 2015
Bagsh nart surgalt 2014 - 2015Bagsh nart surgalt 2014 - 2015
Bagsh nart surgalt 2014 - 2015Puntsag Dolgor
 

Viewers also liked (14)

хээ угалз1
хээ угалз1хээ угалз1
хээ угалз1
 
Test.ods
Test.odsTest.ods
Test.ods
 
11уш жишиг 1
11уш жишиг 111уш жишиг 1
11уш жишиг 1
 
Tehnolog hicheeliin tsahim test
Tehnolog hicheeliin tsahim testTehnolog hicheeliin tsahim test
Tehnolog hicheeliin tsahim test
 
Zurag zuin hicheeliin tsahim test
Zurag zuin hicheeliin tsahim testZurag zuin hicheeliin tsahim test
Zurag zuin hicheeliin tsahim test
 
Tsahim.tehnologi
Tsahim.tehnologiTsahim.tehnologi
Tsahim.tehnologi
 
Khishigjargal 2
Khishigjargal 2Khishigjargal 2
Khishigjargal 2
 
Eeljit hicheel 4
Eeljit hicheel 4Eeljit hicheel 4
Eeljit hicheel 4
 
Tehnologiin test
Tehnologiin testTehnologiin test
Tehnologiin test
 
Eeljit hicheel 5
Eeljit hicheel 5Eeljit hicheel 5
Eeljit hicheel 5
 
Тойрог тэнцүү хуваах
Тойрог тэнцүү хуваахТойрог тэнцүү хуваах
Тойрог тэнцүү хуваах
 
аксонотетр проекц
аксонотетр проекцаксонотетр проекц
аксонотетр проекц
 
Negj hicheeliin hutulbur medeelel 6 nas
Negj hicheeliin hutulbur  medeelel 6 nasNegj hicheeliin hutulbur  medeelel 6 nas
Negj hicheeliin hutulbur medeelel 6 nas
 
Bagsh nart surgalt 2014 - 2015
Bagsh nart surgalt 2014 - 2015Bagsh nart surgalt 2014 - 2015
Bagsh nart surgalt 2014 - 2015
 

Similar to хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо

эцэг эхийн зөвөлгөөн
эцэг эхийн зөвөлгөөнэцэг эхийн зөвөлгөөн
эцэг эхийн зөвөлгөөнschool14
 
Etseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogooEtseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogoomomish_77
 
закон и семейное воспитание МБОУСОШ № 4
закон и семейное воспитание МБОУСОШ № 4закон и семейное воспитание МБОУСОШ № 4
закон и семейное воспитание МБОУСОШ № 4DIAMONXXX
 
гендерне виховання дошкільників
гендерне виховання дошкільниківгендерне виховання дошкільників
гендерне виховання дошкільниківsadkalinka
 
Опыт работы по гендерному воспитанию детей старшего дошкольного возраста
Опыт работы по гендерному воспитанию детей старшего дошкольного возрастаОпыт работы по гендерному воспитанию детей старшего дошкольного возраста
Опыт работы по гендерному воспитанию детей старшего дошкольного возрастаthemaximax
 
Мальчики и девочки два разных мира
Мальчики и девочки два разных мираМальчики и девочки два разных мира
Мальчики и девочки два разных мираgalmak
 
презентация семья
презентация семья презентация семья
презентация семья LinaGreen
 
Обзор литературы по воспитании детей
Обзор литературы по воспитании детейОбзор литературы по воспитании детей
Обзор литературы по воспитании детейAfita263
 
современые педагогические технологии в гдоу
современые педагогические технологии в гдоусовременые педагогические технологии в гдоу
современые педагогические технологии в гдоуs1erra123
 
Родительское собрание
Родительское собраниеРодительское собрание
Родительское собраниеlastochka16k
 
опыт работы вознюк т.н. мадоу № 83 г. иваново
опыт работы вознюк т.н. мадоу № 83 г. ивановоопыт работы вознюк т.н. мадоу № 83 г. иваново
опыт работы вознюк т.н. мадоу № 83 г. ивановоВалерия Кулеш
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилMyagaa_1963
 
эерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгэээерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгээGantuya_Enhbat
 
Артем Канашкин, Нелюбимая перемена
Артем Канашкин, Нелюбимая переменаАртем Канашкин, Нелюбимая перемена
Артем Канашкин, Нелюбимая переменаneformat
 
формы взаимодействия с семьёй
формы взаимодействия с семьёйформы взаимодействия с семьёй
формы взаимодействия с семьёйlesjunia
 
3.дет. и подр. депрессии. антивит. настр. родителям
3.дет. и подр. депрессии. антивит. настр. родителям3.дет. и подр. депрессии. антивит. настр. родителям
3.дет. и подр. депрессии. антивит. настр. родителямdalton1k
 
ГБОУ Школа №1238: профилактика суицидального поведения - функции и задачи учи...
ГБОУ Школа №1238: профилактика суицидального поведения - функции и задачи учи...ГБОУ Школа №1238: профилактика суицидального поведения - функции и задачи учи...
ГБОУ Школа №1238: профилактика суицидального поведения - функции и задачи учи...Katerina Novoselova
 

Similar to хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо (20)

эцэг эхийн зөвөлгөөн
эцэг эхийн зөвөлгөөнэцэг эхийн зөвөлгөөн
эцэг эхийн зөвөлгөөн
 
Zoblogoo
ZoblogooZoblogoo
Zoblogoo
 
Etseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogooEtseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogoo
 
закон и семейное воспитание МБОУСОШ № 4
закон и семейное воспитание МБОУСОШ № 4закон и семейное воспитание МБОУСОШ № 4
закон и семейное воспитание МБОУСОШ № 4
 
гендерне виховання дошкільників
гендерне виховання дошкільниківгендерне виховання дошкільників
гендерне виховання дошкільників
 
Опыт работы по гендерному воспитанию детей старшего дошкольного возраста
Опыт работы по гендерному воспитанию детей старшего дошкольного возрастаОпыт работы по гендерному воспитанию детей старшего дошкольного возраста
Опыт работы по гендерному воспитанию детей старшего дошкольного возраста
 
Мальчики и девочки два разных мира
Мальчики и девочки два разных мираМальчики и девочки два разных мира
Мальчики и девочки два разных мира
 
презентация семья
презентация семья презентация семья
презентация семья
 
Обзор литературы по воспитании детей
Обзор литературы по воспитании детейОбзор литературы по воспитании детей
Обзор литературы по воспитании детей
 
современые педагогические технологии в гдоу
современые педагогические технологии в гдоусовременые педагогические технологии в гдоу
современые педагогические технологии в гдоу
 
Родительское собрание
Родительское собраниеРодительское собрание
Родительское собрание
 
опыт работы вознюк т.н. мадоу № 83 г. иваново
опыт работы вознюк т.н. мадоу № 83 г. ивановоопыт работы вознюк т.н. мадоу № 83 г. иваново
опыт работы вознюк т.н. мадоу № 83 г. иваново
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
эерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгэээерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгээ
 
родительское собрание для 4 класса
родительское собрание  для 4 классародительское собрание  для 4 класса
родительское собрание для 4 класса
 
Артем Канашкин, Нелюбимая перемена
Артем Канашкин, Нелюбимая переменаАртем Канашкин, Нелюбимая перемена
Артем Канашкин, Нелюбимая перемена
 
title
titletitle
title
 
формы взаимодействия с семьёй
формы взаимодействия с семьёйформы взаимодействия с семьёй
формы взаимодействия с семьёй
 
3.дет. и подр. депрессии. антивит. настр. родителям
3.дет. и подр. депрессии. антивит. настр. родителям3.дет. и подр. депрессии. антивит. настр. родителям
3.дет. и подр. депрессии. антивит. настр. родителям
 
ГБОУ Школа №1238: профилактика суицидального поведения - функции и задачи учи...
ГБОУ Школа №1238: профилактика суицидального поведения - функции и задачи учи...ГБОУ Школа №1238: профилактика суицидального поведения - функции и задачи учи...
ГБОУ Школа №1238: профилактика суицидального поведения - функции и задачи учи...
 

More from school14

Engiin butarhai
Engiin butarhaiEngiin butarhai
Engiin butarhaischool14
 
дэлхийн хүн ам
дэлхийн  хүн  амдэлхийн  хүн  ам
дэлхийн хүн амschool14
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнschool14
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнschool14
 
г.ганцэцэг 14 р сургууль
г.ганцэцэг 14 р сургуульг.ганцэцэг 14 р сургууль
г.ганцэцэг 14 р сургуульschool14
 
Tsedee sudalgaa1
Tsedee sudalgaa1Tsedee sudalgaa1
Tsedee sudalgaa1school14
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөschool14
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнschool14
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2school14
 
зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7school14
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1school14
 
ганчимэг Sudalgaa (хуулбар)
ганчимэг Sudalgaa (хуулбар)ганчимэг Sudalgaa (хуулбар)
ганчимэг Sudalgaa (хуулбар)school14
 
аялгууны шинж төрх
аялгууны шинж төрхаялгууны шинж төрх
аялгууны шинж төрхschool14
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2school14
 
аман хуур хичээл
аман хуур хичээламан хуур хичээл
аман хуур хичээлschool14
 
хөгжмийн хурд
хөгжмийн хурдхөгжмийн хурд
хөгжмийн хурдschool14
 
үлээвэр хөгжим
үлээвэр хөгжимүлээвэр хөгжим
үлээвэр хөгжимschool14
 
даралтат үлээвэр хөгжим
даралтат үлээвэр хөгжимдаралтат үлээвэр хөгжим
даралтат үлээвэр хөгжимschool14
 
манжин
манжинманжин
манжинschool14
 

More from school14 (20)

Engiin butarhai
Engiin butarhaiEngiin butarhai
Engiin butarhai
 
дэлхийн хүн ам
дэлхийн  хүн  амдэлхийн  хүн  ам
дэлхийн хүн ам
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүн
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүн
 
г.ганцэцэг 14 р сургууль
г.ганцэцэг 14 р сургуульг.ганцэцэг 14 р сургууль
г.ганцэцэг 14 р сургууль
 
Tsedee sudalgaa1
Tsedee sudalgaa1Tsedee sudalgaa1
Tsedee sudalgaa1
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
00402
0040200402
00402
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2
 
зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
ганчимэг Sudalgaa (хуулбар)
ганчимэг Sudalgaa (хуулбар)ганчимэг Sudalgaa (хуулбар)
ганчимэг Sudalgaa (хуулбар)
 
аялгууны шинж төрх
аялгууны шинж төрхаялгууны шинж төрх
аялгууны шинж төрх
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2
 
аман хуур хичээл
аман хуур хичээламан хуур хичээл
аман хуур хичээл
 
хөгжмийн хурд
хөгжмийн хурдхөгжмийн хурд
хөгжмийн хурд
 
үлээвэр хөгжим
үлээвэр хөгжимүлээвэр хөгжим
үлээвэр хөгжим
 
даралтат үлээвэр хөгжим
даралтат үлээвэр хөгжимдаралтат үлээвэр хөгжим
даралтат үлээвэр хөгжим
 
манжин
манжинманжин
манжин
 

хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо

  • 2. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байдаг.Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээрийн их ур ухаан, хичээл зүтгэл шаардаж байдаг. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж Европын судлаачид үзсэн байдаг. Харин манайд  арай өөр тоо гарч мэдэх л юм. Учир нь монголчууд бид ийм судалгаа хийж үзээгүй  ч юм уу, ийм төрлийн судалгаа олдсонгүй.   ”Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг үг монгол ардын зүйр үгэнд бий. Үнэхээр л тухайн хүүхдийн амьдралд хандах хандлага, зан чанар, байгаа байдал нь аав ээжийнх нь хэн нэгэнтэй заавал биш юм аа гэхэд ямар нэгэн хэмжээгээр төстэй байдаг. Манай настайчуудын “Хүнтэй суухдаа удам судрыг нь сайн шинж” гэж хэлдэг нь ч оргүй хоосон зүйл бас биш юм. Тэр бүхэн юу хэлээд байна гэхээр, удам сайтай айлтай ураг барилдвал гэр бүл төлөв төвшин, тайван сайхан амьдрах нэг баталгаа болдог гэж үздэгээс үүдэлтэй.   Хэдийгээр хүүхдийн оюун ухааны цар хүрээг сургалт хүмүүжлийн ажлаар тэлж өгдөг боловч хүний мөс чанар, сайхан сэтгэл,  гаргаж буй зан авир, бие хүний шинжүүд эцэг эхээс хуулбарлагдан бий болдог. Магадгүй та зарим үед хүүхдийнхээ гаргаж буй зан авираас өөрийгөө тольдон хардаг ч байж болох юм.
  • 3. Хүүхдийн нүдээр эцэг эхчүүд:  Хүүхэд гэр бүлийн тусгал байдгийн нэгэн жишээг эндээс харж болно. Сургуулийн өмнөх насны хүү, охин хоёр гэр бүл болон тоглож байна гэнэ. Хүү нь “Би аав болъё, чи ээж бол” гэж хэлэв. Хаалга тог тог тогшин аав нь гаднаас гуйван орж ирээд “Эхнээр цай, хоол аваад ир” гэж агсамнаж, энэ тэрүүгээрх юмаа унагаж байх юм. Гэтэл ээж нь гартаа ганжин атган, ташаагаа тулан зогсож “Өө муу гуйлгачин чинь, дахиад хар усаа гудраад ороод ирэв үү” гэх нь тэр. Хүүхэд яг харсан үзсэнээ шууд тусган авч, зөв бурууг нь ч ялгахгүй өөрийн болгож авдаг жишээ энэ. Ялангуяа цэцэрлэгийн насныханд энэ нь түгээмэл үзэгдэл.    Цэцэрлэгийн насны хүүхдүүдээр гэр бүлийнх нь тухай хөрөг зуруулжээ. Хүүхдүүд аавыгаа зурагтны өмнө сонин дэлгэн уншиж суугаагаар дүрсэлсэн бол ээжийгээ нэг гартаа шанага атган, нөгөө гартаа хүүхдээ тэвэрсэн байдлаар ихэвчлэн зурсан байлаа. Энэ бол Монголын гэр бүлүүдийн нийтлэг дүр зураг. Хүүхдээ хүмүүжүүлэхэд ээж, аав нар хэр нөлөөлж буйг бяцхан үрс нь тайлбаргүйгээр дэлгэн харуулсан нь энэ. Өнөөгийн эцэг эхчүүдийн нэг нийтлэг алдаа бол хүүхдийн хүмүүжилд эхийн үүрэг ролийг илүү чухалчлан авч үздэг явдал юм. Эх хүн л бүхнийг нуруундаа үүрэх ёстой мэт, ээж нар л хүүхэд хүмүүжүүлэх үүрэгтэй юм шиг ханддаг сэтгэхүй манайд эртнээс байсаар ирсэн. Энэ асуудалд хэт ялгаатай хандсанаас болж “Аав нь бурхан, ээж нь чөтгөр” болж орхисон гэр бүлүүд ч цөөнгүй байдаг. Амьдралын явцад нэг л мэдэхэд аав нь хүүхдүүддээ дандаа зөөлөн хандаж, элэгсэг дотно харилцаж, ний нуугүй ярилцаж харин чөтгөрийн дүрд хувирсан ээж нь болох болохгүй юм болохоор загнадаг, айлгаж сүрдүүлдэг болчихсон байх нь бий. Энэ байдлаас болоод хүүхдүүд эцэг эхтэйгээ чөлөөтэй харилцаж чадахгүй харилцааны айдаст автдаг байна.  
  • 4. Шоовдор хөвгүүд Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн гэр бүлийн зургийн судалгаан дээр аавтайгаа хамт тоглож байгаа дүр зураг тун ховорхон харагдаж байлаа. Аав нар ажлаа тарж ирээд ихэвчлэн зурагтаа үздэг, зав гарвал сонин гарчигладаг, ажил ихтэйгээрээ далимдуулан гэр бүлийн ажлын ачааллаас зугтдаг явдал манайд маш түгээмэл үзэгдэл. Манайхны дунд “За эрэгтэй хүүхэд яах вэ, амиа аваад явж дөнгөнө, болохгүй бол хар бор ажил хийгээд явчихна. Харин  охидоо л сайн боловсролтой болгож, сайн хүнтэй суулгая” гэсэн яриа нэлээд гардаг. Нөгөө сайн хүргэн нь бас л боловсрол муутай бол таны сайн гэсэн категорит нийцэхсэн болов уу. Харин өнөөдөр эрэгтэй хүүхдийн хүмүүжил боловсролыг илт хаяснаас нийгмийн бүх салбарт тэр тусмаа  боловсролын салбарт эмэгтэй хүйсийнхний давамгай байдал улам ихсэж байна. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн боловсролын тэгш бус байдал нь тэдний соёл, мэдлэг чадварын ялгаатай байдлыг аажмаар бий болгочихлоо. Түүнээс хамааран эрэгтэйчүүдийн гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлага суларч, хамтын амьдралд элдэв сөрөг нөлөөлөл, үл ойлголцол, гэр бүлийн хүчирхийллийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ байдлыг эрт анзаарч, ухамсарласан барууны зарим орнуудад “Аавуудын сургууль” гэгчийг байгуулж эхэлсэн байна.
  • 5. Харснаа дуурайдаг бага насныхан  Хүүхдийн хөгжил төлөвшил хүмүүжил тодорхой үе шаттайгаар явагддаг. Тэр ч байтугай дөнгөж төрсөн нялх үрээ хэрхэн асарч байгаагаас тухайн хүүхдийн хүмүүжил шалтгаалдаг гэнэ. Эцэг эхчүүд нялх хүүхдээ юм ойлгодоггүй гэж бодвол эндүүрэл. Өдөр өдрөөр таны гар дээр бойжиж буй тэр бяцхан амьтан таны гаргаж буй сэтгэлийн хөдөлгөөнийг даган уурлавал уурлаж, инээвэл даган инээхийг хараад та бүр гайхаж орхидог. Хөхнөөс сүү гарахгүй бол уурлахдаа хамаг чадлаараа муухай бархирахыг яана. Тэд гаргаж буй ааш авираараа далимдуулан өөрсдийгөө илэрхийлэх ухааныг энэ үеэс эхлэн сурдаг. Тэд ярьж чадахгүй ч гэсэн таны хэлсэн болон хэлж байгаа үгийг ойлгох чадвартай байдаг. Тиймээс та хүүхдээ нялх гэлтгүй дэргэд нь хэлэх,  ярих үгээ цэгнэхгүй  бол болохгүй.  бидний хүүхдээ хүмүүжүүлэх арга барилын томоохон алдааны нэг нь хүүхдийн санаачлагын унтрааж гал дээр ус хийдэг явдал юм. Тэгж болохгүй ингэж болохгүй гэж аав ээж нь байнга зааварлан, номхон суулгаж л байвал л болох юм шиг санадаг. Ингэж хэт захиргаадаж хүмүүжүүлснээс болж таны хүүхэд ч бас бусдыг хэт их загнах, дарангуйлах дуртай, хүний үнэ цэнийг ойлгодоггүй, бусдыг байгаагаар нь хүлээн авдаггүй, шүүмжилж, өөлөх, муулах хандлагатай болдог.   Бид хүүхдийнхээ санаачлагыг, шинийг сэдэх урам зоригийг дарснаас болж тэд үзэл бодлоо зөв илэрхийлж чаддаггүй, хүн намайг шүүмжилчих болов уу гэсэн байдалтай, идэвхи санаачлага муутай хүн болон хүмүүждэг байна.
  • 6. Эзэнгүй хүүхэд Өсвөр үе” буюу “шилжилтийн нас”-наас эхэлдэг. Шилжилтийн нас гэж хэлсэн нь ч учиртай. Хүүхэд тань том хүн болж байна гэсэн үг.   Энэ үедээ хүүхэд “том хүн” болж байгаагаа мэдэрдэг. Насанд хүрэгчдийн нүдээр аливаа зүйлд хандахыг эрмэлздэг. Үе тэнгийнхэнтэйгээ болон насанд хүрэгчидтэй харилцах харилцаа тэдний хувьд тун чухал юм. Тэдэнд үе тэнгийнхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх хэрэгцээ бий болдог. Хүүхдийн гэсэн бүхий л шинжүүдээс зайлсхийхийг эрмэлздэг. Өөрийнхөө боломжийг дээгүүр үнэлдэг. Мөрөөдөлдөө автдаг. Орчин үеийн хөгжим киног сонирхох сонирхол нэмэгддэг. Үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлийн хурц илрэлийг үзүүлэх, заримдаа бүдүүлэг зан авир гаргах нь ч олонтаа. Охид бааранд сууж, нүүрээ байдгаараа будан, моодны дэгжин  хувцас өмсөн, урт янжуур зуун гоё эгч нарын аалийг даган дуурайхыг хүсдэг.  Хөвгүүдийн хувьд том ах нар шиг үнэтэй гоё машин унан, хотоор давхилдаж том том бизнес ярин, бие биенийхээ дээр гаран сагсуурч өөрийгөө харуулах нь сайхан санагддаг. Өсвөр насанд аливаа юмс үзэгдлийн дотоод мөн чанарт бус гадаад өнгөнд нь татагддаг тал бий.   Бэлгийн бойжилт энэ үед эрчимтэй явагдаж, даавар тэдний бие болоод сэтгэлийг зовоож байдаг. Нүүрээр нь батга гарч, сахал, хөх ургах, анхны сарын тэмдэг ирэх, үрийн шингэн ялгарч, сэтгэл санаа нь үймэх, дурлалаас болж уйтгарлах, шөнө зүүдэндээ нойтон дур тавих гэх зэргээр биед гардаг өөрчлөлтүүдэд тэд эхлээд дасах хэрэгтэй болдог. Дааврын өөрчлөлт нь өсвөр үеийнхнийг маш хүчтэй стрессдүүлж, сэтгэл санааны тогтвортой бус байдлыг бий болгодог. Бэлгийн бойжилт болон сэтгэцэд гарч буй өөрчлөлтүүд нь охид хөвгүүдэд тун таагүй, цаашилбал бүр муухай сэтгэгдэл төрүүлж байдаг. Жишээ нь бэлэг эрхтэний ойролцоо үс ургах, хөх томорч байгаагаас санаа зовж, биеийн юм сард нэг удаа ирэх нь яршигтай болж хөвгүүдийн хувьд зүүдэндээ нойтон дур тавьж секс хийх хүсэл төрж эхэлдэг.  “Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ шилжилтийн насны үед нь сайн анхаарч хүмүүжүүлэн, жинхэнэ сайн найз нөхөд нь байж чадвал хүүхэд энэ хэцүү үеийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байж чадна. Тиймээс аав ээжүүд  энэ үед бууж өгч болохгүй, харин ч эсрэгээр нь тодорхой зарчмаар цааш нь жолоодох хэрэгтэй”
  • 7. Бага насандаа аавтайгаа хэрхэн харилцаж байсан нь насанд хүрэхдээ бусадтай харилцах харилцаанд нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухаан баталжээ. Өөрөөр хэлбэл эцэг хүү хоёрын эрүүл харилцаа нь ирээдүйд өөртөө итгэлтэй, амжилттай нэгэн болоход нөлөөлдөг байна.
  • 8. Ээжүүд аав нарт үүрэг хариуцлага даалгах хэрэгтэй Аав нар заримдаа хүүхдүүдээ харах хэрэгтэй Охидууд таалагдахыг хүсдэг
  • 9. Аав нар итгэл найдвар төрүүлэгч байдаг Учир нь хүүхэд хайр халамжийг ээжээсээ, итгэл найдварыг ааваасаа олж авдаг. Хүүхэд ээжийн хайр, аавынхаа итгэлийг өөрийгөө хөгжүүлэх, эргэн тойрныхонтойгоо харилцах үедээ харуулж байдаг. Хайр, итгэлийг хангалттай амссан хүүхэд амжилттай, аз жаргалтай, хайраар дүүрэн, өөртөө болон бусад хүмүүст хүлээцтэй ханддаг, өөртөө итгэх итгэл нь хөгжсөн нэгэн болж өсдөг. Иймд аав нарт их үүрэг ноогддог.”
  • 10. Эрэгтэй хүүхэд аавыгаа дуурайдаг Аав нар хүүхдүүдтэйгээ харилцаа тогтоох нь хүйснээс шалтгаалан өөр байдаг. Сэтгэлзүйч энэ ялгааг ингэж тайлбарлаж байна: “Эрэгтэй хүүхдүүд аавыгаа үлгэр дуурайл болгон үздэг учраас, түүний зан ааш, үйл хөдлөл бүхнийг дуурайдаг. 4- 5 настай хүүхэд аавынхаа сууж байгааг нь хүртэл дуурайдаг. Шилжилтийн насын өсвөр хүүхдүүд аавынхаа ааш авир, тэр ч байтугай уурлах байдлыг нь хүртэл дуурайна. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд аав нь ээжтэй нь харилцах харилцаа нь ирээдүйд эсрэг хүйстэндээ, эхнэртээ хандах хандлагад нь нөлөөлдөг. Ийм учраас эцэг хүн хүү нь өөрөөс нь үлгэр дуурайл авдгийг ухаарч, өөрийн зан ааш, дотоод ертөнцөө задлан шинжлэх хэрэгтэй”
  • 11. Хамгийн чухал зүйл нь хуваалцах байдаг Сэтгэлзүйчид, аав нар “Ээж нь хүүхдээ өсгөдөг. Тэгээд ч хүүхдэд надаас илүү ээж нь хэрэгтэй. Би материаллаг зүйлсээр хангахад л болно” гэж үздэг бодлоосоо ухрах хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Тэгвэл эцэг үрийн эрүүл харилцаа ямар байх ёстой вэ? Өөрөөр хэлбэл аав нар хүүтэйгээ эсвэл охинтойгоо хэрхэн холбоотой байх вэ? Энд “хуваалцах” нь хамгийн чухал юм. Эрэгтэй хүүхэд ч бай, охин ч бай аавтайгаа өөрийн санаа бодол, сэтгэлээ хуваалцаж мэддэг байх ёстой. Хүүхдүүд аав үүнийг мэддэг байгаасай гэж хүсдэг. Ингэж илэн далангүй хуваалцах нь тэдний сэтгэл санаанд хамгийн шаардлагатай зүйлсийн нэг юм.
  • 12. Сорил Хүүхэд өөртөө тавих хяналтаа алдаж байна уу? Томчуудтай маргаж муудалцаж байна уу? Гуйлт хүсэлт биелүүлэхийг татгалзаж байна уу? Өөрийн алдаа бауруу үйлдэлдээ бусдыг буруутгаж байна уу? Уурлаж ямар нэгэн зүйл хийхээс татгалзаж байна уу? Орчин тойрны хүмүүсийн янз бүрийн үйлдэлд маш түргэн уцаартай хариу барьж байна уу?