Download free for 30 days
Sign in
Upload
Language (EN)
Support
Business
Mobile
Social Media
Marketing
Technology
Art & Photos
Career
Design
Education
Presentations & Public Speaking
Government & Nonprofit
Healthcare
Internet
Law
Leadership & Management
Automotive
Engineering
Software
Recruiting & HR
Retail
Sales
Services
Science
Small Business & Entrepreneurship
Food
Environment
Economy & Finance
Data & Analytics
Investor Relations
Sports
Spiritual
News & Politics
Travel
Self Improvement
Real Estate
Entertainment & Humor
Health & Medicine
Devices & Hardware
Lifestyle
Change Language
Language
English
Español
Português
Français
Deutsche
Cancel
Save
Submit search
EN
AL
Uploaded by
Ankhbileg Luvsan
862 views
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс /Оюун-Эрдэнэ.С/
Presentations & Public Speaking
◦
Read more
0
Save
Share
Embed
Embed presentation
Download
Download to read offline
1
/ 6
2
/ 6
3
/ 6
4
/ 6
5
/ 6
6
/ 6
More Related Content
PDF
Гүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх нь
by
Ankhbileg Luvsan
PDF
Хөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологи
by
Ankhbileg Luvsan
PDF
Мюсли үйлдвэрлэх боломжийн судалгаа
by
Ankhbileg Luvsan
PDF
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
by
Ankhbileg Luvsan
PDF
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
by
Ankhbileg Luvsan
PDF
Төмсний бичил булцууг тариалах агротехнологийг судалсан дүн
by
Ankhbileg Luvsan
PDF
Etest 1164
by
byamba-1
PDF
Чацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээс
by
Ankhbileg Luvsan
Гүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх нь
by
Ankhbileg Luvsan
Хөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологи
by
Ankhbileg Luvsan
Мюсли үйлдвэрлэх боломжийн судалгаа
by
Ankhbileg Luvsan
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
by
Ankhbileg Luvsan
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
by
Ankhbileg Luvsan
Төмсний бичил булцууг тариалах агротехнологийг судалсан дүн
by
Ankhbileg Luvsan
Etest 1164
by
byamba-1
Чацарганы суулгацын өсөлтөнд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүнгээс
by
Ankhbileg Luvsan
Similar to Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
PDF
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
by
Ankhbileg Luvsan
PDF
Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...
by
Ankhbileg Luvsan
PPTX
Мандлын цэцэг үрээр тарих арга
by
Norovsuren Bor
PDF
Нэг ба олон наст цэцгийн шалгарсан сортуудыг хотын цэцэрлэгжүүлэлтэнд ашиглах...
by
Ankhbileg Luvsan
PDF
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
by
Ankhbileg Luvsan
PDF
Хатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүн
by
Ankhbileg Luvsan
PPTX
Мандал сорт
by
Mandalveriety
PPTX
лекц 3
by
otgooPhh
PPTX
Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи
by
Maral Ganbat
PDF
Зусах буудайн ургац, үрийн чанарт азотын бордооны нөлөө
by
Ankhbileg Luvsan
PPT
2013 mod urjuuleg 04
by
Bat-Amgalan Ravdanlkhumbuu
PDF
Усалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүн
by
Ankhbileg Luvsan
PPTX
Lekts 2
by
Otgonsaikhan Byambasuren
PPTX
ургамлын өвчин буудайн тухай товч танилц.pptx
by
sofilou93
PPTX
ургамлын өвчин буудайн тухай танилцуулга.pptx
by
sofilou93
DOCX
Baraa sudlal tums hunsnii nogoo
by
Цэвэгжав Баяраа
PDF
Төмсний талбайн хөрсний агрегат бүтцэд сэлгээний нөлөө
by
Ankhbileg Luvsan
PDF
зөвөлгөө 2
by
nayna-1
PDF
зөвөлгөө 2
by
nayna-1
PDF
зөвөлгөө 2
by
nayna-1
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
by
Ankhbileg Luvsan
Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...
by
Ankhbileg Luvsan
Мандлын цэцэг үрээр тарих арга
by
Norovsuren Bor
Нэг ба олон наст цэцгийн шалгарсан сортуудыг хотын цэцэрлэгжүүлэлтэнд ашиглах...
by
Ankhbileg Luvsan
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
by
Ankhbileg Luvsan
Хатуу буудайн сорт, дугааруудыг харьцуулан судалсан дүн
by
Ankhbileg Luvsan
Мандал сорт
by
Mandalveriety
лекц 3
by
otgooPhh
Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи
by
Maral Ganbat
Зусах буудайн ургац, үрийн чанарт азотын бордооны нөлөө
by
Ankhbileg Luvsan
2013 mod urjuuleg 04
by
Bat-Amgalan Ravdanlkhumbuu
Усалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүн
by
Ankhbileg Luvsan
Lekts 2
by
Otgonsaikhan Byambasuren
ургамлын өвчин буудайн тухай товч танилц.pptx
by
sofilou93
ургамлын өвчин буудайн тухай танилцуулга.pptx
by
sofilou93
Baraa sudlal tums hunsnii nogoo
by
Цэвэгжав Баяраа
Төмсний талбайн хөрсний агрегат бүтцэд сэлгээний нөлөө
by
Ankhbileg Luvsan
зөвөлгөө 2
by
nayna-1
зөвөлгөө 2
by
nayna-1
зөвөлгөө 2
by
nayna-1
More from Ankhbileg Luvsan
PDF
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
by
Ankhbileg Luvsan
PDF
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
by
Ankhbileg Luvsan
PDF
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
by
Ankhbileg Luvsan
PDF
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
by
Ankhbileg Luvsan
PDF
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
by
Ankhbileg Luvsan
PDF
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
by
Ankhbileg Luvsan
PDF
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
by
Ankhbileg Luvsan
PDF
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
by
Ankhbileg Luvsan
PDF
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
by
Ankhbileg Luvsan
PDF
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
by
Ankhbileg Luvsan
PDF
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
by
Ankhbileg Luvsan
PDF
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
by
Ankhbileg Luvsan
PDF
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
by
Ankhbileg Luvsan
PDF
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
by
Ankhbileg Luvsan
PDF
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
by
Ankhbileg Luvsan
PDF
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
by
Ankhbileg Luvsan
PDF
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
by
Ankhbileg Luvsan
PDF
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
by
Ankhbileg Luvsan
PDF
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
by
Ankhbileg Luvsan
PDF
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
by
Ankhbileg Luvsan
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
by
Ankhbileg Luvsan
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
by
Ankhbileg Luvsan
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
by
Ankhbileg Luvsan
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
by
Ankhbileg Luvsan
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
by
Ankhbileg Luvsan
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
by
Ankhbileg Luvsan
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
by
Ankhbileg Luvsan
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
by
Ankhbileg Luvsan
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
by
Ankhbileg Luvsan
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
by
Ankhbileg Luvsan
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
by
Ankhbileg Luvsan
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
by
Ankhbileg Luvsan
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
by
Ankhbileg Luvsan
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
by
Ankhbileg Luvsan
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
by
Ankhbileg Luvsan
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
by
Ankhbileg Luvsan
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
by
Ankhbileg Luvsan
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
by
Ankhbileg Luvsan
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
by
Ankhbileg Luvsan
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
by
Ankhbileg Luvsan
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
1.
МОНГОЛ ОРОНД ТӨМСНИЙ
ЭРЛИЙЗЖҮҮЛЭГ ХИЙСЭН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭС Оюун-Эрдэнэ.С, ЭШДА Нямгэрэл. Х, ЭШДА oyunaa_5161@yahoo.com Түлхүүр үг: төмс, селекци, эрлийзжүүлэг, сорт, тоос Хураангуй: Төмсний ургамалд уламжлалт эрлийзжүүлэгийн аргыг ашиглан төмсний селекцийн эх материал гаргах ажлыг 2014 онд өөрийн оронд анх удаа хийж гүйцэтгэв. Төмсний 6 сортод 14 хослолоор 397 цэцгэнд эрлийзжүүлэг хийснээс 200 цэцгэнд үр тогтож, үр тогтолтын амжилт дунджаар 64.2 хувь байлаа. Гала, CIP390478.9, Солист сортууд эцэг сортоор сайн хослох нь судалгааны дүнгээс харагдаж байна. Хослолуудаас CIP390478.9 х Гала 92.5 хувь, CIP390478.9 х Солист 92.0 хувийн үр тогтолтын амжилттай байна. Өөрийн эх орны нөхцөлд төмсний эрлийзжүүлэгийн ажлыг хийж, эх материал гаргаж авсан нь цаашдаа эх орны селекцийн шинэ сорт гаргах эхлэл болж байна. Үндэслэл Төмсний шинэ сорт гаргах дэлхийн туршлагаас үзвэл тэр нь 12-20 жил үргэлжилдэг хөрөнгө мөнгө шаардах оюуны өндөр багтаамжтай ажил юм. Манай оронд төмсний эрлийзжүүлэгийн селекци хийгдэггүй бөгөөд Шийр-6, Завхан-35 сортууд сонголтын аргаар, Хонгор сортын эх материалыг хуучин Зөвлөлт Казакстаны Төмс, Хүнсний ногооны Хүрээлэнд эрлийзжүүлэгээр гаргаж манай орны хөрс цаг уурын нөхцөлд экологийн сорилт явуулж, шалгаруулсан юм. Сүүлийн жилүүдэд баруун Европын орнуудаас эрчимжсэн, орчин үеийн сортын үр оруулж тариалан амжилт олж, тариаланчид, хэрэглэгчидэд танигдаж байгаа боловч оюуны өмчийн эрхийн шимтгэл төлөх шаардлага тулгарч байна. Эндээс орчин үеийн хэрэгцээ хангах өөрийн сорт бий болгох, төмсний селекцийн ажлыг орчин үеийн түвшинд нийцүүлэн хийх, эрдэм шинжилгээний байгууллагын онол арга зүйн чадамжийг байнга дээшлүүлэх явдал цаг үеийн зүй ѐсны
2.
шаардлага болох нь
харагдана. Мөн дэлхийн цаг уурын дулааралтай холбоотой абиотик стресст тэсвэртэй сорт бүтээх нь дэлхийн төмсний селекцичдийн шинэ сорил гэж үзэх болов. Төмсний шинэ сорт бүтээх олон арга байх боловч эдгээрийн дотроос хамгийн үр дүнтэй, өргөн хэрэглэдэг арга нь эвцэлдүүлэгийн арга болохыг олонхи судлаачид тэмдэглэсэн байна. Генийн инженерчлэл болон биотехнологийн дэвшилтэд аргууд нь төмсний селекцид шинэ боломж нээж буй боловч уламжлалт эрлийзжүүлэгийн аргыг орлоно гэсэн үг биш гэж эрдэмтэд үзсээр байна. Судалгааны зорилго, зорилт Төмсний ургамалд уламжлалт эрлийзжүүлэгийн селекцийн аргыг ашиглан монгол орны хөрс, цаг уурын онцлог нөхцөлд тохирсон селекцийн эх материал гаргах нь судалгааны ажлын гол зорилго юм. - Төмсний ургамалд эрлийзжүүлэг хийж үр авах - Сорт хоорондын эвцэлдэх боломжийг судлах Судалгааны арга зүй Дээр өгүүлснээр төмсний селекцийн ажил хийж шинэ сорт гаргах нь цаг хугацаа, хүн хүч шаардсан ажил бөгөөд дараахь хөтөлбөрийн дагуу хийгдэнэ. 1. Төмсний селекцийн ажлын хөтөлбөр № Селекцийн үе шат ба хөтөлбөр 1 Эхний жилд: Эх эцгийг тариалан эрлийз хийж жимс хурааж, төмсний жинхэнэ үр авах 2 Хоѐр дахь жилд: Төмсний жинхэнэ үр тарьж булцууны бүл хураан авах 3 Гурав дахь жилд: Булцууны бүл 1 мөрөөр тарьж 15-20% сонгоно 4 Дөрөв дэхь жилд: Бут буюу клоноор нь тариалж 10-15% сонгоно. 5 Тав ба Зургаа дахь жилд: Урт мөрөөр буюу 20 булцуу тарих, клон сонголт, 15-20%. 6 Долоо-Ес дахь жилд: Генотипийн үнэлгээ өгөх, өвчин хортны үнэлгээ, ургацын бүтцийн үзүүлэлтийн харьцуулсан судалгаа 7 Арав- Арван хоѐр дахь жилд: Бүсийн сорт сорилт
3.
8 Арван гурав-Арван
тав дахь жилд: Сортоор батлуулах, нутагшуулах Төмсний ургамалд эрлийзжүүлэг хийж шинэ үр удам, эх материал бий болгох ажил нь дараах үйл ажиллагааны дагуу хийгдэнэ. Үүнд: Эх, эцэг ургамлыг сонгох: ХАА-н бусад таримлын адил төмсний селекцид ч гэсэн эцэг эхийг сонгох нь хамгийн чухал асуудал юм. Селекцийн ажлын амжилт нь эвцэлдүүлэгт эх эцгийг зөв сонгосноос хамаардаг. Гадаад шинж тэмдэгээр давамгай илэрдэг зарим шинж тэмдгээр эх, эцгийг сонгох нь төмсний селекцийн үндсэн арга юм. Өөрөөр хэлбэл олон генээр илрэх шинжүүд нь гадаад шинж тэмдэгээр сайн илэрдэг тухайлбал: цардуул ба хуурай бодисын агуулалт, талбайн өвчин тэсвэр, булцууны хэлбэр ба махлаг эдийн өнгө, нүдний гүн, столоны урт, эрт болц г.м. Аж ахуй биологийн үнэт шинж чанаруудыг агуулсан эх, эцэг ургамлыг сонгож хүлэмжинд тариалан эрлийзжүүлэгт ашиглана. Цэцгээс тоос цуглуулах: Тодорхой шинж тэмдэгээр эцэг ургамлыг сонгосны дараа уг ургамлыг сайн цэцэглэсэн үед нь цэцгийн тоосыг цуглуулж авна. Цэцэг түүхдээ дохируудын үзүүр борлоогүй, буруу хэлбэргүй, өвчлөөгүй /дэлбээ нь бүрэн задраагүй бол сайн/ цэцгүүдийг түүж тусгай саванд хадгална.Цэцгээс дохиуруудыг салгаж тасалгааны нөхцөлд 1-2 өдөр хатаана.Хатаасны дараа дохируудаас тоосыг болгоомжтой салгаж авна. Тоосыг тусгай саванд хийж хаяглаж, огноо тавьж хадгалана.Тоосыг хөргөгчний температурд 40 С-д богино, удаан хугацаагаар бол -18-200 С хэмд 1 жил хүртэл хадгалж болно. Цэцэг засах ба тоос хүртээх: Эхлээд эх ургамлаа бэлдэнэ. Үүний тулд пенциптээр эх ургамлын ҮБО-ны баганыг гэмтээж хугалахгүйгээр цэцгийн дохируудыг аваад ганц үр боловсрох орныг үлдээнэ. Дараа нь тусгайлан түүж бэлдсэн тоосоор тоос хүртээлтийг хийнэ. Саван дахь тоосонд уг эх ургамлын ҮБО толгойг дүрнэ. Тоос хүртээсны дараа бэлтгэсэн пластик шошго дээр эх, эцэг хослолын нэр, он, сар, өдрийг тавьж баг цэцэгт өлгөнө. Тоос хүртээх үед +18-20 0 С хэм хамгийн тохиромжтой, өглөөгүүр эсвэл 16 цагаас хойш, мөн бүрхэг өдөр Зураг-1 Төмсний цэцгийн тоос буюу тоос хүртээлт
4.
тоос хүртээх нь
сайн нөлөөтэй. Амжилттай болсон эсэх нь 2-10 хоногийн дараа мэдэгдэх ба энэ үед цэцгийн дэлбээний өнгө хар хүрэн болж өөрчлөгдөж, цэцгийн толгой доошоо бага зэрэг тонгойно. Үр жимсийг хураах: Тоос хүртээснээс цөөн өдрийн дараагаар үр жимс сууж эхлэх ба ойролцоогоор 40 өдрийн дараа үр жимсийг хураахад бэлэн болно. Үр суусан жимсийг болц нь бүрэн гүйцсэн үед нь жимсний өнгө ногооноос цайвар болон шилжих, жимсний гадаргуу дээр жижиг цагаан цэглэг үүссэн үед хурааж аваад өрөөний температурт хатаана. Үр жимс зөөлөн, сайхан алимны мэт үнэртэй болсон үед нь үрийг жимснээс салгаж усаар угааж цэвэрлэж хатаана. Усанд живсэн хүнд үр нь нэлээд сайн үр байдаг. Үрийн өнгө тухайн эх, эцэг сортоос хамаарч цайвар бор, эсвэл хүрэн бор өнгөтэй байна. Дараа нь цаасанд ууталж нэр хаягийн бичээд хөргөгчинд хадгалана /40 С /. ТЖ үр нь булцууг бодвол тайвшралын үе урттай бөгөөд энэ нь багадаа 5-9 сар байна. Энэ тайвшралын үеэс нь гибберлиний хүчлийн тусламжтайгаар амархан гаргаж болно. Судалгааны үр дүн Селекцийн ажлын зорилго нь эрт ба дунд болцтой, арвин ургацтай, голлох өвчинд тэсвэртэй, шаравтар махлаг эдтэй хүнсний чиглэлийн сорт гаргах юм. Сорт судалгаанаас шалгарсан ирээдүйтэй болон нутагшсан сортуудыг сонгож эрлийзжүүлэгт ашиглаж байгаа бөгөөд 2012-2013 онуудад эрлийзжүүлэгийн ажлыг БНХАУ-д, 2014 онд эх эцэг сонгож эрлийзжүүлэг хийх ажлыг анх удаа өөрийн оронд хүлэмжийн нөхцөлд явууллаа. Бид өөрийн эх орондоо нийлэг хальсан хүлэмжийн нөхцөлд 2014 оны 7-р сард 6 сортод 14 хослолоор эрлийзжүүлэг хийв. Эрлийзжүүлэгт орох эх, эцэг ургамлыг сонгож сорт бүрээс 15 булцууг хүлэмжинд тариалав. Эцэг ургамал буюу ургамлын тоосыг супер элит болон элитийн шатны үр үржүүлэгийн болон цуглуулга судалгааны талбараас цуглуулав. Анхны эрлийзжүүлэгийг 2014 оны 07-р сарын 12-нд Куарта х Гала хослолоор 44 цэцгэнд тоос хүртээснээс 20 жимс үүсэж, үр тогтолтын амжилт эхний эрлийзжүүлэгийн үр дүн 45.4 хувь байв (Хүснэгт-2). 2. Төмсний эрлийзжүүлэгийн амжилт, хувь (2014 он) № Хослол Тоос хүртээсэн Үр жимсний Үр тогтолтын Эрлийз үрийнЭх Эцэг
5.
цэцгийн тоо тоо хувь тоо 1
Куарта Гала 54 28 51 5249 CIP390478.9 30 - - - Солист 14 10 71.4 685 2 Импала Гала 24 13 54.1 943 3 CIP390478.9 Гала 40 37 92.5 3970 Куарта 20 - - - Солист 20 18 90 1150 Кампайн 18 - - - 4 Санте Гала 51 30 58.8 1982 CIP390478.9 36 11 30.5 1304 5 Курода Гала 17 11 64.7 465 CIP390478.9 7 3 43 405 6 Синора Гала 45 39 86.6 4275 CIP390478.9 21 - - - Нийт 14 397 200 64.2 20428 Төмсний 6 сортод 14 хослолоор 397 цэцгэнд эрлийзжүүлэг хийснээс 200 цэцгэнд үр тогтож, үр тогтолтын амжилт дунджаар 64.2 хувь байлаа. Гала, 390478,9, Солист сортууд эцэг сортоор сайн хослох нь доорхи дүнгээс харагдаж байна. Хослолуудаас CIP 390478.9 х Гала 92.5 хувь, CIP 390478.9 х Солист 92.0 хувийн үр тогтолтын амжилттай байна. Эрлийзжүүлэгийн үр тогтолтын амжилтаас үзэхэд ОУТТөвөөс гаралтай өвчинд тэсвэртэй өндөр ургацтай CIP390478.9 дугаарыг эрлийзжүүлэгт эх, эцгийн аль алинаар нь ашиглах бүрэн боломжтой Зураг-2 Төмсний жимснээс гаргаж авсан жинхэнэ үр
6.
байна. Мөн Гала
сорт нь ямар ч эх сортод сайн эцэг хослол болох нь харагдаж байна. Өөрийн эх орны нөхцөлд төмсний эрлийзжүүлэгийн ажлыг хийж, эх материал гаргаж авсан нь цаашдаа эх орны селекцийн шинэ сорт гаргах эхлэл боллоо гэж үзэж байна. Дүгнэлт 1. Монгол орны нөхцөлд төмсний селекцийн хөтөлбөр боловсруулж, түүний дагуу төмсний эрлийзжүүлэгийн ажлыг амжилттай гүйцэтгэлээ. 2014 онд 6 сортод 14 хослолоор 397 цэцгэнд эрлийзжүүлэг хийснээс 200 цэцгэнд үр тогтож, түүний амжилт нь 64.2 % байлаа. Эдгээр үр жимснээс 10 хослолын 20000 гаруй төмсний жинхэнэ үр буюу удмыг бий болгов. 2. Манайд оронд нутагшсан болон ирээдүйтэй сортуудаас Гала, CIP 390478.9, Куарта, Курода зэрэг сортуудыг эрлийзжүүлэгт ашиглах бүрэн боломжтой байна. Мөн Гала сорт нь ямар ч эх сортод сайн эцэг хослол болох нь харагдаж байна. Ашигласан хэвлэлийн жагсаалт 1. Бүх Оросын Төмсний аж ахуйн ЭШ-ний хүрээлэнгийн арга зүй Москва. 2006 он 2. Абиотик стресст тэсвэртэй төмсний селекцийн эх материал гаргах, үр үржүүлэг ШУТ-ийн төслийн нэгдсэн тайлан Дархан, 2015 он
Download