SlideShare a Scribd company logo
1 of 26
“Хүнс” нэртэй хорноос болгоомжилье
Оршил
Өнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд
толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар олон улсад тэргүүлж явна. Нэн ялангуяа
элэгний хорт хавдрын өвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахь байранд
жагссан Гамби улсаас бараг 3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Шинэ оны анхны
сэpэмжлүүлэгтээ Хятадын сүү, газрын самар, самрын тосонд афлатоксин хэмээх элэгний
хорт хавдар үүсгэгч илэрсэн тухай анхааруулж бичсэн. Цаашид ч өөрийн
хөтөлдөг http://golomt.org -оор дамжуулан үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний
эсэн мэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх баримт нотолгоог дэлгэсээр байх
болно.
Эхлэл
Өнгөрсөн зун манай нэртэй хүүхдийн ахмад зохиолчдын нэг Замын Үүдэд явж
байгаад Эрээнээс ирсэн ачааны вагоныг нээхэд хажууд нь байж таарчээ. Хачирхалтай нь
вагоноор дүүрэн “Алтан Тариа” компанийн шошготой гурил ачсан байсан гэнэ.
Гаалийнхан гурилыг саатуулалгүй, Монголын хилээр нэвтрүүлжээ. Ахмад зохиолч
Улаанбаатарт ирсэн хойноо таньдаг мэддэг бүгддээ ярьсан ч тус болсонгүй. Тэдгээр
уутанд хаана хийгдсэн, ямар чанартай гурил байсан нь ойлгомжтой. Товчоор хэлэхэд
мянга мянган хэрэглэгч хохироод, хэдхэн хүн завшаад өнгөрчээ.
Монголчууд бид хоол хүнс, эд бараа, материал технологийн дийлэнхийг гаднаас
залгуулдаг. Гэвч хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүний хэдэн хувь нь жинхэнэ
стандартын дагуу үйлдвэрлэсэн, оригинал бараа бүтээгдэхүүн байна вэ? Дэлгүүрт
зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс хордохгүй гэсэн баталгаа байна уу? Ядаж байхад
Монголд импортын бараанд тавигдах чанарын стандарт журам байдаггүй, тэдгээрийн орц
найрлагыг хянаж шинжлэх лаборатори, хэмжих техник хэрэгсэл, мэргэжлийн хянагч
шалгагч алга.
Хятадын бөглүүд тосгоны үйл явдлыг ч алгасалгүй бичдэгээрээ эгээтэй л Хятадын нэгэн
мужийн хэвлэл мэт санагддаг “Өнөөдөр” сонингоос авахуулаад олон улсын худал үнэн
сенсацийг чадамгай дэлгэрүүлдэг сэтгүүлчид маань ч үндэсний аюулгүй байдлын чухал
хэсэг хүнсний аюулгүй байдлын асуудлыг төдийлэн анхаарч үздэггүй.
Нийгмийн эрүүл мэндийн салбарынхан ч бүлх залгисан мэт чимээгүй. Уул нь олон
нийтийн эрүүл мэндийг дэмжиж, өвчнөөс сэргийлж, зохих мэдээ мэдээллийг тогтмол
цуглуулан дүн шинжилгээ хийж, эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд дэлгэрүүлэн
таниулж, эрүүл амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхээр ажилламаарсан.
Өнөөдөр бид эрүүл энх, амьд мэнд явах эрхээ хамгаалахын тулд, үр хүүхэд, ирээдүй хойч
үеийнхнээ өмгөөлөхийн тулд эрх баригчид, мэргэжлийн хүмүүст бус зөвхөн өөрсөддөө
найдахаас өөр аргагүй байдалд оржээ. Ингээд эх нутагтаа амьдарч буй болон хилийн
чанадад аялж буй Хятад хоолны газарт хооллох дуртай Монголчууддаа сэрэмжлүүлэх
үүднээс урьд хөршийн хортой хүнсний бүтээгдэхүүний тухай судалж мэдсэн зүйлүүдээсээ
танилцуулья.
Эдгээр хоол хүнсний тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон видео үзэх холбоосыг ашигласан
эх сурвалжаас үзнэ үү.
Баримт 1. Хуурамч өндөг.
Сүүлийн жилүүдэд Хятадад тахианы өндөгийг хуурамчаар хийж, зарж борлуулж буй
тухай шуугиан удаа дараа гарсан. Хүн үнэмшмээргүй сонсогдох ч өндөг хийж буйг
үзүүлсэн видео бичлэг интернэтээр дүүрэн байх аж (1,2). Биечлэн үзүүлсэн
видеогwww.youtube.com/watch?v=0US7JEfhsrA дээрээс үзэж болох юм байна.

Өндгийг хуурамчаар хийхдээ
үйлдвэрлэлийн зориулалттай химийн бодисуудыг хүнсний амт, өнгө оруулагчтай хольдог
байна. Зэрвэс харахад гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хуурамч өндөг нь тахианы
өндөгнөөс ялгахын аргагүй. Харин сайтар ажиглавал, хуурамч өндөгний гаднах нь
барзгардуу, доторх нь шингэвтэр байдгаас гадна өндөгний гадна талын шохойжсон
хальсан дотор нимгэхэн цагаан хальс байдаггүйгээрээ ялгаатай (3).
Мэдээж, химийн бодистой хуурамч өндөг хүнсэнд хэрэглэх нь хүний биед хортой
төдийгүй түүнийг хэрэглэсэн хүмүүс ой санамжаа алдах хүртэл аюултай аж. Хуурамч хүнс
үйлдвэрлэгчид тахианы өндөг төдийгүй усан үзэм, үхэр, гахайн гэдэс дотрыг хүртэл
химийн бодисоор хуурамчаар хийж, амталж сурчээ (2).
Анхлан хуурамч өндөг үйлдвэрлэсэн хэрэг 2006 оны 1 сард Хятадын 3 хотод илэрч байсан
ч өдийг хүртэл энэ асар ашигтай бизнес цэцэглэн өргөжсөөр байна. Тухайлбал, 2009 онд
Японы Фужи ТВ-ийнхэн (2) Хятадад очиж хуурамч өндөг үйлдвэрлэгчтэй уулзаж, нууцаар
сурвалжилсан бол 2010 оны 12 сард Вьетнамын эрх баригчид (4) хуурамч өндөг орж
ирээгүй хэмээн зарлаж байсан, 2011 оны 4 сард Малайзийн Пенанг хотын Хэрэглэгчдийн
эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн хуурамч өндөгний сэрэмжлүүлэг видео (3) youtube
дээр тавигдсанаас үзвэл асуудал намжаагүй хэвээр ажээ.
Баримт 2. Хуурамч будаа.
2011 оны эхээр Хятадад будаа хуурамчаар үйлдвэрлэж буй тухай мэдээ Хонконг,
Сингапур, Вьетнам, Солонгосын сонин хэвлэлд гарчээ (5,6,7,8). Шаанши мужийн Тайюан
хотын дистрибьюторууд төмс болон чихэрлэг төмсийг будаа хэлбэрт оруулж, үйлдвэрийн
зориулалттай резинтэй хольж будаа хийснээ будааны үнэр оруулаад зарж байжээ. Ийм
будаа нь хугарч гэмтсэн ширхэггүй, маш цэвэрхэн, агшаасан хойно нь зажлахад хатуу,
хоорондоо наалддаггүй, чимхэхэд эргэж хэвэндээ ордог, хонуулахад өнгө чанар нь
өөрчлөгддөггүй.
2011 оны 2 сард Вьетнамын Хо Ши Минд зарагдаж байсан (9) хуурамч будаа 10 милиметр
орчим урттай маш нарийхан хэлбэртэй байсан бөгөөд хамгийн сайн чанарын будаанд ч 5
хувийн хог байдаг байхад гайхалтай жигд, хугарч бяцраагүй байсан байна. Xуурамч
будаан дахь нийлэг эд бүхий резин нь хүний биед хортой. Ийм хуванцар будаа гурван
аягыг идэх нь нэг ширхэг хулдаасан цүнх идсэнтэй дүйцэх аж. Хуурамч будаа
нийлүүлж, хөлжигсдийн бизнес зогсоогүй бөгөөд хортой хүнсээ хил давуулан
наймаалсаар байгаа бололтой.
Баримт 3. Химийн хортой xуурамч вино

2010 оны 12 сар.
Хэбэй мужийн дарс хийдэг хэд хэдэн компани хуурамч вино үйлдвэрлэж байсан нь
илэрчээ (10,11). Жинхэнэ дарсны оронд чихэртэй усан дээр өнгө будаг, үнэр оруулагч
болон бусад химийн бодис нэмж исгээд, алдартай брэндийн шошго нааж худалдаж
байсан нь баригджээ. Төрийн хэвлэлээр 5 мянга гаруй хуурамч дарс хурааж авсан гэж
мэдээлсэн байна. Хэрэгт татагдсан компаниудын нэг болох Jiahua компани гэхэд жилд 2.4
сая лонх дарс борлуулдаг байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар хуурамч дарсанд буй химийн бодисыг хэрэглэвэл толгой
өвдөж, зүрхний хэм алдах, тэр бүү хэлхорт хавдар үүсэх боломжтой гэжээ.
Баримт 4. Хүнд металлтай газрын самар, цагаан будаа, гурвалжин будаа
2011 оны 5 сард ОХУ импортоор орж ирсэн
газрын самар, цагаан будаа, гурвалжин будааг Хятадад буцааажээ (12). ОХУ-ын албаны
хүмүүс хүнсний аюулгүй байдалд онцлон анхаарч буй бөгөөд Хятадын тал баталгаатай
хүнс нийлүүлж чадахгүй байгаа нь хоѐр орны худалдаанд нөлөөлөх болно гэжээ.
Тухайлбал, 2011 оны 5 сарын 24-нд Байгальский край (Байгаль нуур орчмын нутаг)-н
хүнсний хяналтынхан хром гэдэг хүнд металл илэрсэн 180 тонн газрын самрыг авахаас
татгалзжээ. ОХУ-ын Приморский край мөн ижил 60 тонн хортой самар буцаасан байна.

Түүнчлэн, Краснодар болон Адыгей
нутгийнхан
бичиг баримт бүрэн биш гэдэг үндэслэлээр эвгүй үнэртэй 175 тонн гурвалжин будааг
оруулсангүй.
сонинд бичсэнээс үзвэл, Хятадад тарьсан будааны 35 гаруй хувьд өндөр хэмжээний
кадмий
болон
хар
тугалга илэрсэн, газрын самар, гурвалжин будаанд хүнд металлын агууламж их байдаг
аж. Учир нь Хятадын газар тариалангийн талбайн 40 гаруй хувь нь кадмий болон
хүнцлээp бохирдсон байна (13).
Баримт 5. Хар тугалга, хүхрийн давхар исэлтэй савх
2007 онд Тайваний Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхэн Хятадаас орж
ирж буй нэг удаагийн модон савхны 80% нь хортой болохыг тогтоожээ (14). Савх
модонд хүхрийн давхар исэл, хар тугалга, флюoресцент будагч зэрэгхимийн хорт
бодисууд илэрчээ. Эдгээр нь арьсны харшил, багтраа, амьсгалын замын өвчлөлд
хүргэж, уушиг гэмтээх аюултай ажээ.
Албаны мэдээнээс үзэхэд химийн бодисны
агууламж асар өндөр байсан тул савх модыг дүрсэн ус шарлаж байжээ. Түүнчлэн усны
халуун байх тусам илүү их химийн хорт бодис ялгарч байсан байна. Энэ талаар Тайваний
Парламентийн гишүүн ярьж буйг видеоноос үзэж сонирхоорой (14).
2010 оны 3 сарын 19-нд энэ талаар Global Times сонин дахин мэдээлжээ (15). Мэргэжлийн
хүний ярьснаар нэг удаагийн савхыг цайвар өнгөтэй, гялгар болгохын тулд хүхэр, ус
төрөгчийн хэт исэл, парафин хэрэглэдэг. Гэтэл ус төрөгчийн хэт исэл бол маш хүчтэй
исэлдүүлэгч тул пуужингийн түлшинд, харин парафиныг шавьж үргээхэд ашигладаг, аль
аль нь хүнсний зориулалттай биш. Нэг удаагийн савхны 80 хувь нь хүний эрүүл мэндэд
хортой байдаг нь тогтоогдсон төдийгүй хаягдал гялгар цаасанд савладаг нь байдлыг улам
даамжруулдаг аж.
Хятадын хортой хүнсэнд зөвхөн Монголчууд төдийгүй гадны бусад орнууд, тухайлбал,
Солонгос, Япончууд ч өртөж байсан удаатай юм байна. Хэрэглэгчид хохироход xариу
арга хэмжээг засгийн газрын түвшинд авч чаддагтаа ялгаа нь байдаг бололтой.
Баримт 6. Пестицид бордоотой банш
2008 оны 1 сард Хятадаас импортлосон хөдүү баншинд хэдэн арван Япон иргэн хорджээ
(16, 17). Хэбэй мужийн Tianyang Хүнсний үйлдвэрийн баншнаас органик фосфор бүхий
шавьжны хор илэрсэн байна. Тус бодисыг хэрэглэхийг Японд хорьсон байдаг аж. Зөвхөн
Япон төдийгүй Хятадын иргэд ч бас тус компанийн бүтээгдэхүүнд хордсон байжээ.
Баримт 7. Өттэй шоколад
2007 оны 9 сар. Солонгос руу экспортолсон шоколаднаaс өт илэрчээ (18).
Баримт 8. Хортой гахайн мах
2011 оны 3 сард Нью Иорк Таймс сонин (19) болон Хятад гаралтай Америкийн иргэдийн
байгуулсан Нью Иоркд байрлах NDTV телевизийн мэдээлснээр (20) Хятадын төв нутаг
дахь Хэнан болон Нанжин мужууд дахь үндэсний хэмжээний томоохон фермүүд өөх
багасгаж, булчин нэмэгдүүлж, өсөлт сайжруулдаг кленбутерол гэдэг хориотой бодис
гахайндаа өгч байсан хэрэг илэрчээ. Улмаар төрийн 16 түшмэл ял сонссон байна. Тус
бодисыг хэрэглэсэн хүний дотор муухайрч, толгой өвдөх, гар хөл салгалан татаж,
аажимдаа хорт хавдар үүсч болзошгүй аж. 2011 оны 6 сард Лос Анжелес Таймс сонинд
(21) Хунан мужид болсон хуриманд уригдсан 500 хүний 286 кленбутеролтой гахайн мах
хүртсэнээс эмнэлэгт хүргэгдсэн тухай бичжээ.
Баримт 9. Химийн бодистой картоноор хийсэн бууз
2007
оны
7
сар.
Бээжинд үйлдвэрийн зориулалттай дэвтээгч шингэн бодисонд (эхүүн натри мэтийн)
хийж зөөлрүүлсэн картон цаасыг татаж, багахан хэмжээний махтай холиод, гахайн махны
амлагчаар амталж, бууз хийж зардаг бизнес газар авчээ (22, 23).
http://dailyfacepalm.com/2009/06/05/cardboard-box-meat-bun/ энэ линкээр орж картоноор
хэрхэн бууз хийх зураг, заавартай танилцана уу.
Баримт 10. Үл мэдэгдэх химийн бодистой мантуу
2011 оны 4 сарын 11. Шанхай хотын томоохон үйлдвэрлэгчдийн нэг Шанглю компанийн
үйлдвэрлэсэн мантуунд үл мэдэгдэх химийн бодис нэмсэн байсан нь илэрчээ (24). Тус
компанийн бүтээгдэхүүнийхээ орцыг шошгон дээрээ дутуу бичсэн байснаас гадна
дэлгүүрээс зарагдаагүй буцаасан бүтээгдэхүүнээ дахин шинэ бүтээгдээхүнтэйгээ хольж
боодог, эрдэнэ шишийн мантуундаа эрдэнэ шиш биш шар будаг хольдог байжээ.
Баримт 11. Мөнгөн ус, химийн бодис, бактеритай үхрийн мах

2011 оны 11 сарын мэдээгээр Хятадад үхрээ хогон дээр тэжээх явдал гараад байгаа аж
(25). Үүнээс үүдэх хамгийн ноцтой хор уршиг нь гэвэл цахилгаан барааны болон бусад
хогоор тэжээсэн үхрийн маханд мөнгөн ус, бусад химийн бодис байж болзошгүй юм.
Түүнчлэн, хогонд гэрийн тэжээвэр амьтанд нөлөөлдөггүй ч хүнийг хөнөөх чадвартай
олон янзын бактер байдаг ажээ.
Баримт 12. Бохирын цооногоос шүүсэн тосыг хоол хийхэд хэрэглэдэг.

2010 оны 3 сар. Хятадад 10 хоолны
газрын 1 нь угаадасны цооногоос шүүсэн тосоор хоол хийдэг (26). Хятадын ШУА-ийн
харьяа судалгааны хүрээлэнгийн дэд захирал Хyан Фенгхон угаадасны цооногноос тосыг
шүүж ресторан гуанзанд дахин ашиглах хэрэг гарсаар байгаа нь үнэн гэж мэдэгджээ.
Бохир угаадсанд хүнд металл, антибиотик болон хорт хавдар үүсгэгчафлатоксин мэт зүйл
агуулагддаг тул ийнхүү тосыг дахин ашиглах нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулax аж
(15). Хятадын Вухан (Wuhan) Политехникийн Их сургуулийн профессор Хи Донгпингийн
мэдэгдснээр Хятадууд өдөрт 2-3 сая тонн “угаадасны” тос хэрэглэдэг гэжээ. Хятад улс
даяар жилд нийтдээ 22.5 сая тонн хэрэглэдэг гэхээр 10 хоолны нэгийг бохир тосоор
хийдэг гэсэн тооцоо гарчээ. Бохир тосыг өмхий угаадасны цооногоос шөнөдөө шүүж
аваад, халааж, тунгааж, шүүж аргалснаар өглөө гэхэд өнгө зүс зассан, хүнд
мэдэгдэхээргүй тос гаргаж авдаг байна (15, 27).
http://www.chinasmack.com/2009/pictures/recycled-slop-swill-cooking-oil.html линкээр
тос шүүж бэлтгэж буй дэлгэрэнгүй зургуудыг үзэж болно.
Баримт 13. Хүний үсээр хийсэн шар буурцагны сүмс (сойя соус), жан, амтлагч

орж
Бүр 2004 оноос эхлэн Хятадад хуурамч сүмс, цуу үйлдвэрлэдэг болжээ (28). Тухайлбал,
Хубэй мужийн үйлдвэрлэгч хүний үснээс амино хүчил гаргаж, хуурамч жан, цуу,
амтлагч үйлдвэрлэж байсан нь илэрсэн. Ингэхдээ хүний үсэнд уураг өндөр хэмжээтэй
байдгийг гидроблик хүчилд уусгаж, амино хүчил гаргаж авсан байна. Хэбэй мужийн
үйлдвэрлэгчид амино хүчил, давс, ус зэргийг бохир устай хольж, шар буурцагны сүмс
болон цуу хуурамчаар хийжээ. Үйлдвэрт хүний болон амьтны үс ноос хадгалж байжээ.
Ингэж жинхэнэ шар буурцагнаас бус элдэв хүчил, бодис хутгаж гаргаж авсан жан цуу нь
амт үнэр өөр төдийгүй хорт хавдар үүсгэx аюултай гэнэ (29,30).
Сануулах нь:
Ганц ч болтугай Монгол хүнд аюулын тухай сэрэмжлүүлэхээр энэ бүгдийг бичлээ. Энэ
бoлoн бусад аюултай хүнсний тухай мэдээллийг интернэтээс олох боломжтой (31).
Хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, мэдлэгтэй, хариуцлагатай, сонор сэрэмжтэй байцгаая!
Амарлин
http://golomt.org
Ашигласан эх сурвалжууд:
*Энд нэр дурьдагдсан видеонуудыг youtube дээр тавьсан он сараар тавьсаныг анзаарна
уу? Мөн түүнчлэн NTDTV гэдэг нь Хятад гаралтай Америкчуудын байгуулсан Нью Йоркт
байрладаг ТВ-ийн суваг бөгөөд Хятадын үндэсний ТВ-ийн мэдээг англи хэлээр хөрвүүлэн
шуурхай дамжуулдаг мэдээллийн хэрэгсэл юм.
1. Хуурамч
өндөг
хийж
буй
видео.
2008
оны
3
сарын
16. http://www.youtube.com/watch?v=0US7JEfhsrA
2. Хуурамч өндөгний мөрөөр. Японы Фужи Телевизийн сурвалжлага. 2009 оны 10
сарын 9. http://www.youtube.com/watch?v=T55tz4qwFMo
3. Малайзийн Пенанг хотын хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэгээс хуурамч
өндөгний
тухай
сэрэмжлүүлcэн
видео.
2011
оны
4
сарын
7. http://www.youtube.com/watch?v=R54EvuNXEbs&feature=related
4. Вьетнамд хуурамч өндөг зарагдаагүй. The Daily Saigon. Вьетнамын өдөр тутмын
сонин.
2010
оны
12
сарын
29. http://www.saigongpdaily.com.vn/Health/2010/12/88470/
5. 중국, 플라스틱 쌀 유통 „밥 3그릇=비닐봉지 1개‟ 경악 . The Weekly Hong Kong
сонин,
солонгос
хэл
дээр.
2011
оны
1
сарын
13.http://www.weeklyhk.com/news.php?code=&mode=view&num=10793. Дээрх нийтл
элийг Солонгос, Сингапур, Вьетнам хэвлэлүүд авч нийтэлжээ.
6. Дэлгүүрт хуурамч хятад будаа зарагдаж байна. Тhe Korea Times сонин, 2011 оны
1 сарын 20.http://www.koreatimes.co.kr/www/news/biz/2011/01/182_80040.html
7. Тайюанд хуванцараар будаа хийх болжээ. AsiaNews.It онлайн сонин. 2011 оны 2
сарын 11. http://www.asianews.it/news-en/Plastic-rice-made-in-Taiyuan-20751.html
8. Хятадууд будаагаа хуванцараар хийж эхэлсэн үү? Вьетнамчуудын хариу. Very Viet
Nam онлайн сонин. 2011 оны 1 сарын 22.http://veryvietnam.com/2011-01-22/chinamakes-fake-rice-from-plastic-vietnam-reacts/
9. Xо Ши Мин хотод хуванцар будаа зарагдаж байна уу? 2011 оны 2 сарын 19.
Tuoitrenews.vn
Вьетнамын
мэдээллийн
портал.http://www.tuoitrenews.vn/cmlink/tuoitrenews/society/plastic-rice-found-in-hochi-minh-city-1.21813
10. Хятадyyд дарс хуурамчаар үйлдвэрлэснээр хэрэглэгчдийн итгэл буурчээ. Нью
Йоркийн
NTDTV
телевизийн
мэдээ,
2010
оны
12
сарын
31. http://www.youtube.com/watch?v=8Koxv2jgzJc&feature=relmfu
11. Хуурамч дарсны хэрэг хүмүүсийг цочоож, зургаан гэмтэн баривчлагджээ. The
People’s
Daily
сонин
англи
хэл
дээр,
2010
оны
12
сарын
27. http://english.peopledaily.com.cn/90001/90776/90882/7242919.html
12. ОХУ Хятадын хортой самар оруулахыг хориглов. Нью Йоркийн NTDTV
телевизийн
мэдээ,
2011
оны
5
сарын
25. http://www.youtube.com/watch?v=TApWmXyNBtQ
13. Хятадаас ирж буй аюул: Цагаан будаа, газрын самар баталгаагүй. Аргументы и
Факты Дальний Восток сонин, Любовь Добржанская. № 42 (664). 2011 оны 10
сарын 19. http://dv.aif.ru/issues/664/01_01
14. Хятадын нэг удаагийн савхнаас хор илэрлээ. Нью Йоркийн NTDTV телевизийн
мэдээ,
2007
оны
9
сарын
26.http://www.youtube.com/watch?v=J7TG2a8VsbY&feature=related
15. Myra
xувийн
блог
дээрх
мэдээлэл.
2010
оны
3
сарын
28. http://nihaopengyou.blogspot.com/2010/03/bleh.html
16. Хятадын хортой банш. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2008 оны 2
сарын 3. http://www.youtube.com/watch?v=WMhliAd-brQ&feature=relmfu
17. Хятадын хортой банш Японд. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2008 оны
9 сарын 3. http://www.youtube.com/watch?v=tLiT3PRSauQ&feature=related
18. Cолонгост Хятадын өттэй шоколад орж иржээ. LiveLeak.com-ын мэдээ, 2007
оны 9 сарын 3. http://www.youtube.com/watch?v=sO9OTPXbXUA&feature=related
19. Гахайг хориотой бодисоор тэжээж байна. The New York Times сонин, 2011 оны 3
сарын 13. Шарон ЛаФраньер.http://www.nytimes.com/2011/03/19/world/asia/19briefsART-China.html?_r=1&ref=foodsafety
20. Хортой гахайн мах тойрсон шуугиан. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ,
2011
оны
3
сарын
21. http://www.youtube.com/watch?v=F_ZepHx6KVQ&feature=relmfu
21. Хятад улс хүнсний аюулгүй байдлын асуудалтай тэмцэж байна. The Los Angeles
Times
сонин.
2011
оны
6
сарын
26.
Барбара
Демик. http://articles.latimes.com/2011/jun/26/world/la-fg-china-food-20110627
22. Хятадaд картон цаасаар бууз хийж байна. Хятaдын CCTV-ийн мэдээнд үндэслэн
CNN
мэдээлэв.
2007
оны
7
сарын
23.www.youtube.com/watch?NR=1&v=svPWuEFjtNI&feature=endscreen
23. Буузны махыг картон цаасаар орлуулах болжээ. Хятaдын CCTV-ийн мэдээнд 2007
оны
7
сарын
11. http://www.youtube.com/watch?feature=endscreen&v=mEZu7u4kHqY&NR=1
24. Шанхайд хортой мантууны хэрэг гарлаа. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ,
2011 оны 4 сарын 19.http://www.youtube.com/watch?v=2wbFb1FptKI&feature=relmfu
25. Хятадууд үхрээ хогоор тэжээж буй тухай шуугиан. Нью Йоркийн NTDTV
телевизийн
мэдээ,
2011
оны
11
сарын
11.http://www.youtube.com/watch?v=GPmI32EUg7M&feature=related
26. Хоолны газрууд бохирын цооногноос тос шүүж, хоол хийхэд ашиглаж
байна. Хятадын
ТВ-ийн
мэдээ,
2010
оны
3
сарын
22.http://www.youtube.com/watch?v=n48Bduy4lw0&feature=related
27. Xоолны тосыг дахин ашиглах явдал Хятадад аюул учруулж байна. The New York
Times
сонин,
Дэвид
Барбоза,
2010
оны
3
сарын
31. http://www.nytimes.com/2010/04/01/world/asia/01shanghai.html
28. Хятад компани хүний үсээр шар буурцагны сүмс хийжээ. Марк Фроенфелдер, 2004
оны
5
сарын
26.
Хувийн
блог
дээрх
мэдээ.http://www.boingboing.net/2004/05/26/chinese-company-make.html
29. Хүний үсээр хуурамч цуy, жан хийж байна. Хятадын ТВ. 2011 оны 12 сарын
13. http://www.youtube.com/watch?v=niwz5kWibvE
30. Хятадууд хүний үсээр шар буурцагны сүмс хийсээр л байна. 2010 оны 12 сарын 21.
Интернэтийн
нийтлэл.http://xa.yimg.com/kq/groups/220815/1620031066/name/China+Making+Soy+
Sauch+from+Hair.pdf
31. Xятадад гарч байсан хүнсний аюулгүй байдлын зөрчлүүдийн дэлгэрэнгүй
жагсаалт. Википедия
интернэтийн
үнэгүй
лавлагаа. http://en.wikipedia.org/wiki/Food_safety_incidents_in_the_People’s_Republic
_of_China
- See more at: http://mfsans.org/%D1%85%D2%AF%D0%BD%D1%81%D0%BD%D1%8D%D1%80%D1%82%D1%8D%D0%B9%D1%85%D0%BE%D1%80%D0%BD%D0%BE%D0%BE%D1%81%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BC%D0%B6%D0%B8%D
0%BB%D1%8C%D0%B5/#.dpuf
Онош, 2010, 46(02)
Хоол судлал, хавдрын чиглэлээр хийгдэж буй судалгааны ажил, хэвлэлийн тойм, нийтлэл
/Улаанбаатар хотын хүн амын зонхилон хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нянгийн
бохирдол, эрүүл ахуйн үнэлгээ/
( Товч мэдээлэл )

Б.Даваадулам, Б.Энхтунгалаг, Ш.Энхцэцэ г Ph.D, Б.Цагаанхүү
НЭМХ, Хоол судлалын төв

Хөгжсөн орнуудад хоол хүнсээр дамжих өвчнийг тандах тогтолцоо бүрдсэн ба жил бүр
хүн амын өвчлөлийн 30 хүртэлх хувийг биологийн аюул болох Salmonella,
Camphylobacter, Clostridium botlulinum болон вирүст хепатит А, Е -гийн халдвар эзэлж
байгаа бол хөгжиж буй орнуудад хоол, хүнсээр дамжих өвчний хяналт, тандалтын
тогтолцоо сул байна. Тухайлбал 1998 онд Хятадад вирүст хепатит А-ийн салмонеллын
халдвар, Шинэ Зеландад кампилобактер, Монголд мах, сүүнээс шалтгаалсан бруцеллѐз,
Малайз, Хятад орнуудад холерийн халдвар, Папу, Шинэ Гвиней, Вьетнам зэрэг улсад
балнад болон иж балнадын өвчлөл өндөр байна[4].
Монгол улсад сүүлийн жилүүдэд хүнсний гаралтай хордлого, хордлогот халдвар дэгдэлт
хэлбэрээр гарсаар байна. Тухайлбал 2004 онд нийслэлийн Хан –Уул дүүргийн “Амтлаг”
үйлдвэрт үйлдэрлэсэн бялуу идсэний улмаас холимог хэлбэрийн нянгаар үүсгэгдсэн
хордлогот халдвараар 193 хүн өвчилсөн, 2005, 2007 онуудад ДЦС–3 ТӨХК-ын ажилчдын
цайны газарт гарсан Salmonella, Sаl imtestids-р бохирдсон махаар хоол үйлдвэрлэл
явуулсны улмаас 70 хүнийг хамарсан хордлогот халдварын тохиолдол тус тус гарчээ.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ:
Зорилго:
Улаанбаатар хотын хүн амын зонхилон хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нянгийн
бохирдолтыг судлан эрүүл ахуйн үнэлгээ өгөх
Зорилт:
1.Хүнсний бүтээгдэхүүний нянгийн бохирдолтыг судлан, эрүүл ахуйн үнэлгээ өгөх;
2. Хүнсний бүтээгдэхүүний нянгийн бохирдолтоос сэргийлэх зөвлөмж боловсруулах.
Судалгааны ажлын арга зүй:
Судалгааг 2007-2009 онуудад Улаанбаатар хотын хүн амын зонхилон хэрэглэдэг хүнсний
бүтээгдэхүүний 5058 дээжийн нян судлалын шинжилгээг НМХГ-ын ТЛ-д стандарт
аргуудаар шинжилж тодорхойлов
SPSS–11.5 хэрэглээний программ дээр мэдээллийн санг үүсгэж, статистик боловсруулалт
хийн, харилцан хамаарлыг тооцон гаргаж, үр дүнг Монгол улсын Үндэсний стандарт
(MNS, MNS/CAC) болон CAC–ын стандарттай харьцуулан жишиж, үнэлгээ, дүгнэлт
хийлээ.
Судалгааны ажлын үр дүн
Хүнсний бүтээгдэхүүний нянгийн бохирдлыг ГБЭТ, Salmonella, Staphylococcus, E.coli
зэрэг 4 үзүүлэлтээр гаргаж, стандарт үзүүлэлттэй харьцуулан дүгнэлт хийлээ.
Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян: Шинжилгээгээр нийт 2589 хүнсний бүтээгдэхүүний
1.5%-д нь бохирдолтой байв /Хүснэгт 1/. Тухайлбал: махан бүтээгдэхүүүнээс нөөшлөсөн
мах 3.6% (n=1), дотор мах 6.9% (n=2), бууз,банш 2.5% (n=4), зайдас элэгний нухаш 1.2%
(n=2), сүү, сүүн бүтээгдэхүүнээс шингэн сүү 4.2% (n=2), зайрмаг 3.8% (n=3), савласан
тараг 2.2%(n=2), ааруул (3.2%), гурилан бүтээгдэхүүнээс кремтэй бүтээгдэхүүний 0.7%
(n=1), хүнсний ногооноос кимчи 4.4% (n=6), жимс, самарнаас усан үзэм 33.3% (n=2),
хагас, бэлэн бүтээгдэхүүний 5.0% (n=6) нь бохирдолтой байсан ба 1.3.4 -р (Сhi-Square
0.000-0.003) улиралд илүү бохирдолтой байгаа нь статистикийн үнэн магадлал бүхий
байлаа.
Salmonella: Шинжилгээнд нийт 363 (мах, махан бүтээгдэхүүний 151, сүү, сүүн
бүтэгдэхүүн 25, гурилан бүтээгдэхүүн 51, ногооны 19, чихрийн зүйл 24, өндөг 93 дээж)
хүнсний бүтээгдэхүүн шинжлэгдснээс 0.3% буюу байцааны кимчи сальмонѐллаар
бохирдсон байв.
Stapylococcus: Нийт 43 нэр төрлийн 362 хүнсний бүтээгдэхүүн шинжлэгдснээс бохирдолт
илрээгүй.
E.coli: Нийт 167 дээж шинжлэгдснээс 10.2% нь бохирдолтой байлаа. Үүнд: нөөшлөсөн мах
100.0% (n=2), шингэн сүү 33.39 (n=1), өрөм зөөхий 50.0% (n=1), кимчиний 57.1% (n=4),
савласан ус 17.1%(n=7), зөгийн бал 11.1% (n=1) бохирдолтой байсан бол шинжлэгдсэн
гулууз мах, хиам, тахианы мах, зайдас, элэгний нухаш, шоколад, ундны ус, өндөг, хоол
амтлагч, бууз баншинд бохирдол илрээгүй байна.
Нянгийн бохирдлыг улиралтай холбож авч үзэхэд E.coli (P=0.000), гэдэсний бүлгийн эмгэг
төрөгч (P=0.016) улирал бүрт ялгаатай үзүүлэлттэй байв. Шинжлэгдсэн хүнсний
бүтээгдэхүүнийг гарал үүслээр нь авч үзэхэд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян эх орны
(Sig 0.00) болон импортын (Sig 0.003) бүтээгдэхүүн бүрт ялгаатай буюу шууд хүчтэй
хамааралтай, E.coli (Sig 0.02) дотоодын хүнсний бүтээгдэхүүн бүрт ялгаатай байв.
ДҮГНЭЛТ:
1. Нянгийн бохирдлын эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнд дотор махан бүтээгдэхүүн,
хөлдөөсөн бууз, банш, нөөшлөсөн мах, савласан тараг, кремтэй бүтээгдэхүүн, усан үзэм
зайрмаг (ГБЭТ), кимчи, гулууз мах, шингэн сүү ( E.coli) орж байна (P=0.000).
2. Хүнсний бүтээгдэхүүний нянгийн бохирдол нь улирлын хамааралтай байна.(Chi-Square
0.000).
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЯНГИЙН БОХИРДЛООС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
1. Түүхий эд бэлтгэлээс хэрэглэгчийн ширээ хүртэлх хүнсний сүлжээний бүх үө шатанд
гарч болох нянгийн аюулыг илрүүлэх, аюулын шинж чанар, эрсдэлийг тодорхойлох
нотолгоонд суурилсан судалгаа шинжилгээний ажлыг явуулах.
2. Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүний зах зээлээс эргүүлэн
татах тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгож, хэрэгжүүлэх.
3. Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ажиллах эмч мэргэжилтэн, судлаачдын тоо,
судалгаа шинжилгээний ажлын лабораторийн чадавхийг нэмэгдүүлэх асуудлыг дэмжих.
4. Хүнсний бүтээгдэхүүн дэх нянгийн аюул, тэдээрийн шинж чанар, харилцан хамаарал,
эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх асуудлаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.
5. Хүн амд хоол хүнсийг зөв сонгож аюулгүй бэлтгэж хэрэглэх дадал хэвшил төлөвшүүлэх
мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх, тогтмолжуулах.
6. Хүнсний бүтээгдэхүүний бохирдолд нөлөөлсөн хүчин зүйлс, эрсдэл өндөртэй хоол
хүнсний зүйлсийг байгууллага хоорондын болон олон нийтэд эргэн мэдээлэх,
сэрэмжлүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах.
7. Иргэд, олон нийт аюулгүй хоол хүнс сонгох, зөв хадгалах, бэлтгэх ба боловсруулах
дадал хэвшил эзэмших, шаардлагатай мэдээ, мэдээллийг найдвартай эх сурвалжаас авах.

20 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс
зохиомол
цацрагийн
бохирдол илэрчээ
Цөмийн энергийн газар хуулиар хүлээсэн
чиг үүргийн дагуу эх орны болон
импортын гол нэр төрлийн хүнсний
бүтээгдэхүүн, түүхий эд, ундны усанд
цацрагийн аюулгүйн шинжилгээ хийж,
улсын байцаагчийн дүгнэлт гарган,
цацрагийн хяналт тавьж ажилладаг байна.
Цөмийн энергийн газраас өгч буй
мэдээллээр хүнсний бүтээгдэхүүнд цацраг
идэвхт изотопууд тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг бөгөөд тус газрын Цацрагийн
хяналт шинжилгээ, тохируулгын лабораторид хүнсний бүтээгдэхүүний гамма цацрагийн
нийлбэр идэвх болон гамма цацраг идэвхт изотопуудын хувийн идэвхийг тодорхойлох
шинжилгээг
хийдэг
аж.
Тус лабораторид өнгөрсөн онд нийт 3559 хүнсний бүтээгдэхүүний дээжинд цацрагийн
аюулгүйн шинжилгээ хийснээс 20 нэр төрлийн импортын бүтээгдэхүүнд бага хэмжээний
зохиомол цацрагийн бохирдол илрүүлэн, холбогдох арга хэмжээг авч, импортыг зогсоосон
байна.
Мөн дотоодод хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон 22 аж ахуйн нэгжийн
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний түүхий эдээс улирал тутамд, Улаанбаатар
хотын ундны усны төвлөрсөн хангамжийн станцуудаас ундны уснаас сар бүр, томоохон
гол мөрөн, цас, борооны уснаас жил тутам дээж авч, цацрагийн аюулгүйн шинжилгээ
хийж,
холбогдох
дүгнэлтийг
гаргажээ.
Дашрамд дуулгахад ихэнх хүнсний бүтээгдэхүүнд байгалийн цацраг идэвхт кали-40, цөөн
тохиолдолд
зохиомол
цацраг
идэвхт
цези-137
изотоп
илэрдэг
ажээ.
Гэхдээ цацраг идэвхт элементээр бохирдсон бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглээгүй
тохиолдолд хүний биед хор хөнөөл учруулдаггүй байна.
Г.Долгорсүрэн

Мэдээний линк: http://society.time.mn/content/24052.shtml
Эхлэл хуудас руу үсрэх
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
0
Танд санал болгох
Холбоотой мэдээ
Их уншсан
Бусад
Time.mn шинэ

М.Гандигийн А.Гитлерт бичсэн захидал
Ч.Эрдэнэбат: Монголд дэлгүүрт юу ч байхгүй байхад би сая...

Хамгийн гайхалтай 10 гэрийн театр

Эрхэм гишүүний байдал эвгүй болж ирж байна даа

Байр чинь банкны барьцаанд байгаа
Николас Кейж Батаарын найзыг буцаан өгнө

Т.Аюурсайхан: Намын даргын өрсөлдөөнийг өөрөөр төсөөлж...

Хятад Монголыг 2045 онд эзэлнэ

Таны өмнө нь сонсож байгаагүй онигооны цуглуулга

Дүрсгүй хүүхдүүдийн хөгтэй онигоо
Хөхний даруулгаа мартсан одод

Цангис жимс оюун ухаанд нөлөөлнө

Өглөөний цайгаа өөртөө...

Хоолоо сайн зажилж идвэл таргалахгүй
Бие бялдар ба оюун ухаан

Хятадууд Ж.Бэберийг элэглэв

Хамгийн урт насалдаг амьтад

”Тоглоомын дүрэм” МУСОАК 4-р анги
Телевизийн хамгийн үнэтэй жүжигчид

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд TIME.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл
бичихдээ хууль зүйн болон ѐс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 76762200 утсаар хүлээн авна
Сэтгэгдэл
Нийт: 0
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Нэр:
Сэтгэгдэл:

Сайтын их уншсан
Шинэ мэдээ

МАН-ын Их хурлын эргэн тойронд
Кѐкүшюүзан Д.Батбаяр:Токиод байр авахад Монголын Засгийн газар оролцоогүй

Т.Аюурсайхан: Намын даргын өрсөлдөөнийг өөрөөр төсөөлж байсан

С.Билэгт: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг биздээ

Ч.Эрдэнэбат: Монголд дэлгүүрт юу ч байхгүй байхад би сая доллар тоолж байлаа
Николас Кейж Батаарын найзыг буцаан өгнө
Мунзуй Нямдорж Ц.Шинэбаяртай тохиролцсон гэв
Франц руу визгүй зорчихоор боллоо
Хятад хатаж байна
Байр чинь банкны барьцаанд байгаа
Эрхэм гишүүний байдал эвгүй болж ирж байна даа
Ц.Нямдорж: МАН-ын нэрийг харлуулах гэсэн оролдлого
Орчин цагийн нялхас хэтэрхий ухаантай болжээ
М.Энхболд: Ард түмний итгэлийг эргүүлж авна
Жүжигчин Жулиа Робертс 46 нас хүрлээ
Домгийн амьтан үзэгджээ
М.Мягмаржав лам шилдгээр шалгарлаа
Б.Сэр-Од Осакад мөнгөн медаль авлаа
Э.Бат-Үүл: Р.Чойном яруу найрагч тэнгэрээс харж байгаа бол маш их баярлаж
байгаа
Торрес супер ням гарагийн гол баатар болов
XX зууны 20, 30-аад онд халимагуудын 98 хувь аймшигт өлсгөлөнд автсан
Хамгийн гайхалтай 10 гэрийн театр
Шинэчилье хөдөлгөөн татан буугджээ
М.Энхболд: Их хурал саатах ѐсгүй
Бизнес эрхлэхэд таатай орны жагсаалтанд Монгол 76-д орлоо
МАХН-аас МАН-ын шинэчлэлд амжилт хүсэв
Ээжийнхээ дуулахыг сонсоод сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй
Брэд Питтийн зарах гэж буй тансаг харш
Хэн нь генсек болох вэ
МАН Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
- See more at: http://society.time.mn/content/24052.shtml#sthash.qbE5sDT7.dpuf

More Related Content

What's hot

Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1Freedom Billy
 
Presentation (Хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (Хүнс тэжээлийн хангамж)1Freedom Billy
 
хуурамч хүнсний бүтээгдэхүүн
хуурамч хүнсний бүтээгдэхүүнхуурамч хүнсний бүтээгдэхүүн
хуурамч хүнсний бүтээгдэхүүнch-boldbayar
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжduka79
 
E m.sp713, lesson 3
E m.sp713, lesson 3E m.sp713, lesson 3
E m.sp713, lesson 3davaa627
 
Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТГ.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТbatnasanb
 
хүнсний бүтээгдэхүүний хадгалалт
хүнсний бүтээгдэхүүний хадгалалтхүнсний бүтээгдэхүүний хадгалалт
хүнсний бүтээгдэхүүний хадгалалтZorigo Zorigo
 
Milk safety workshop
Milk safety workshopMilk safety workshop
Milk safety workshopnoonii
 
хүний хооллолтын экологийн асуудал1
хүний хооллолтын экологийн асуудал1хүний хооллолтын экологийн асуудал1
хүний хооллолтын экологийн асуудал1Цэрэн-Очир Б.
 
Food security graduate 11
Food security graduate 11Food security graduate 11
Food security graduate 11noonii
 
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөлСүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөлub_old
 
E m.sp713, lesson 5
E m.sp713, lesson 5E m.sp713, lesson 5
E m.sp713, lesson 5davaa627
 
Монгол улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломж
Монгол улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломжМонгол улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломж
Монгол улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломжAnkhbileg Luvsan
 
Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе
Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үеХүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе
Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үеub_old
 
E m.sp713 introduction
E m.sp713 introductionE m.sp713 introduction
E m.sp713 introductiondavaa627
 
E m.sp713, lesson 8
E m.sp713, lesson 8E m.sp713, lesson 8
E m.sp713, lesson 8davaa627
 
Зах зээлд худалдаалагдаж буй хувиргасан амьд организмын гаралтай шар буурцгий...
Зах зээлд худалдаалагдаж буй хувиргасан амьд организмын гаралтай шар буурцгий...Зах зээлд худалдаалагдаж буй хувиргасан амьд организмын гаралтай шар буурцгий...
Зах зээлд худалдаалагдаж буй хувиргасан амьд организмын гаралтай шар буурцгий...Ankhbileg Luvsan
 

What's hot (20)

Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
 
Presentation (Хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (Хүнс тэжээлийн хангамж)1
 
хуурамч хүнсний бүтээгдэхүүн
хуурамч хүнсний бүтээгдэхүүнхуурамч хүнсний бүтээгдэхүүн
хуурамч хүнсний бүтээгдэхүүн
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
хоол
хоолхоол
хоол
 
E m.sp713, lesson 3
E m.sp713, lesson 3E m.sp713, lesson 3
E m.sp713, lesson 3
 
Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТГ.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
 
хүнсний бүтээгдэхүүний хадгалалт
хүнсний бүтээгдэхүүний хадгалалтхүнсний бүтээгдэхүүний хадгалалт
хүнсний бүтээгдэхүүний хадгалалт
 
Milk safety workshop
Milk safety workshopMilk safety workshop
Milk safety workshop
 
Baraa sudlal tums hunsnii nogoo
Baraa sudlal tums hunsnii nogooBaraa sudlal tums hunsnii nogoo
Baraa sudlal tums hunsnii nogoo
 
хүний хооллолтын экологийн асуудал1
хүний хооллолтын экологийн асуудал1хүний хооллолтын экологийн асуудал1
хүний хооллолтын экологийн асуудал1
 
Food security graduate 11
Food security graduate 11Food security graduate 11
Food security graduate 11
 
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөлСүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
 
E m.sp713, lesson 5
E m.sp713, lesson 5E m.sp713, lesson 5
E m.sp713, lesson 5
 
Монгол улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломж
Монгол улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломжМонгол улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломж
Монгол улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломж
 
Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе
Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үеХүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе
Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе
 
Presentation2
Presentation2Presentation2
Presentation2
 
E m.sp713 introduction
E m.sp713 introductionE m.sp713 introduction
E m.sp713 introduction
 
E m.sp713, lesson 8
E m.sp713, lesson 8E m.sp713, lesson 8
E m.sp713, lesson 8
 
Зах зээлд худалдаалагдаж буй хувиргасан амьд организмын гаралтай шар буурцгий...
Зах зээлд худалдаалагдаж буй хувиргасан амьд организмын гаралтай шар буурцгий...Зах зээлд худалдаалагдаж буй хувиргасан амьд организмын гаралтай шар буурцгий...
Зах зээлд худалдаалагдаж буй хувиргасан амьд организмын гаралтай шар буурцгий...
 

Viewers also liked

хоол хадгалах
хоол хадгалаххоол хадгалах
хоол хадгалахPanju0511
 
Ажилентийн 5977А Серийн GC/MSD-г ашиглан пестицидийн шинжилгээг хийх
Ажилентийн 5977А Серийн GC/MSD-г ашиглан пестицидийн шинжилгээг хийхАжилентийн 5977А Серийн GC/MSD-г ашиглан пестицидийн шинжилгээг хийх
Ажилентийн 5977А Серийн GC/MSD-г ашиглан пестицидийн шинжилгээг хийхMedimpex Mongolia
 
япон орон
япон ороняпон орон
япон оронsaikhanaa.o
 
Tsahim hereglegdehvvn2
Tsahim hereglegdehvvn2Tsahim hereglegdehvvn2
Tsahim hereglegdehvvn2Ugiiii
 
Сүүний химийн бохирдол
Сүүний химийн бохирдолСүүний химийн бохирдол
Сүүний химийн бохирдолub_old
 
нэргүй
нэргүйнэргүй
нэргүйnergvi
 
дэлхийн хөдөө аж ахуй
дэлхийн хөдөө аж ахуйдэлхийн хөдөө аж ахуй
дэлхийн хөдөө аж ахуйzkazero
 
Nemegdel hool lecture 8
Nemegdel hool lecture 8Nemegdel hool lecture 8
Nemegdel hool lecture 8bulgaaubuns
 
Vitamin a dutal 6
Vitamin a dutal 6Vitamin a dutal 6
Vitamin a dutal 6bulgaaubuns
 
хүнсний ногооны ид шид н.энхзориг
хүнсний ногооны ид шид    н.энхзоригхүнсний ногооны ид шид    н.энхзориг
хүнсний ногооны ид шид н.энхзоригН. Энхзориг
 
биологийн идэвхит бодис
биологийн идэвхит бодисбиологийн идэвхит бодис
биологийн идэвхит бодисMaRaLaa
 
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголтOyuntuya Ochirbat
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэtungalag
 

Viewers also liked (20)

лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
хоол хадгалах
хоол хадгалаххоол хадгалах
хоол хадгалах
 
Ажилентийн 5977А Серийн GC/MSD-г ашиглан пестицидийн шинжилгээг хийх
Ажилентийн 5977А Серийн GC/MSD-г ашиглан пестицидийн шинжилгээг хийхАжилентийн 5977А Серийн GC/MSD-г ашиглан пестицидийн шинжилгээг хийх
Ажилентийн 5977А Серийн GC/MSD-г ашиглан пестицидийн шинжилгээг хийх
 
Uurag anaa
Uurag anaaUurag anaa
Uurag anaa
 
япон орон
япон ороняпон орон
япон орон
 
Tsahim hereglegdehvvn2
Tsahim hereglegdehvvn2Tsahim hereglegdehvvn2
Tsahim hereglegdehvvn2
 
Rise Market Of Mongolia M I C G
Rise Market Of  Mongolia  M I C GRise Market Of  Mongolia  M I C G
Rise Market Of Mongolia M I C G
 
Танд тустай гоо сайхны үйлчилгээ
Танд тустай гоо сайхны үйлчилгээТанд тустай гоо сайхны үйлчилгээ
Танд тустай гоо сайхны үйлчилгээ
 
Сүүний химийн бохирдол
Сүүний химийн бохирдолСүүний химийн бохирдол
Сүүний химийн бохирдол
 
нэргүй
нэргүйнэргүй
нэргүй
 
дэлхийн хөдөө аж ахуй
дэлхийн хөдөө аж ахуйдэлхийн хөдөө аж ахуй
дэлхийн хөдөө аж ахуй
 
Nemegdel hool lecture 8
Nemegdel hool lecture 8Nemegdel hool lecture 8
Nemegdel hool lecture 8
 
Vitamin a dutal 6
Vitamin a dutal 6Vitamin a dutal 6
Vitamin a dutal 6
 
эсийн шим бодисууд
эсийн шим бодисуудэсийн шим бодисууд
эсийн шим бодисууд
 
Hool 2015
Hool 2015Hool 2015
Hool 2015
 
хүнсний ногооны ид шид н.энхзориг
хүнсний ногооны ид шид    н.энхзоригхүнсний ногооны ид шид    н.энхзориг
хүнсний ногооны ид шид н.энхзориг
 
биологийн идэвхит бодис
биологийн идэвхит бодисбиологийн идэвхит бодис
биологийн идэвхит бодис
 
5 lesson soil (1)
5 lesson soil (1)5 lesson soil (1)
5 lesson soil (1)
 
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
5.4 хүнсний нэмэлтүүд ба бохирдуулагчийн тухай ойлголт
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
 

Similar to хүнс

М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...batnasanb
 
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААГ.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААbatnasanb
 
үндэсний үйлдвэрлэл
үндэсний үйлдвэрлэлүндэсний үйлдвэрлэл
үндэсний үйлдвэрлэлTj Crew
 
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМ
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМХ.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМ
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМbatnasanb
 
Ч.Дулмаа - Нийлэг уут, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, хог хаягдал
Ч.Дулмаа - Нийлэг уут, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, хог хаягдал Ч.Дулмаа - Нийлэг уут, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, хог хаягдал
Ч.Дулмаа - Нийлэг уут, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, хог хаягдал batnasanb
 
зх лекц4
зх лекц4зх лекц4
зх лекц4otgooPhh
 
Монгол ногоо төслийн жилийн тайлан 2016
Монгол ногоо төслийн жилийн тайлан 2016Монгол ногоо төслийн жилийн тайлан 2016
Монгол ногоо төслийн жилийн тайлан 2016Bilguun B
 
зөгий
зөгийзөгий
зөгийFacebook
 
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиТэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиGreengoldMongolia
 
махны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгаамахны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгааBatsaikhanshdee
 

Similar to хүнс (12)

2013 mod urjuuleg 14
2013 mod urjuuleg  142013 mod urjuuleg  14
2013 mod urjuuleg 14
 
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
 
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААГ.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
 
Nvts xxk iin marketingiin sudalgaa
Nvts xxk iin marketingiin sudalgaaNvts xxk iin marketingiin sudalgaa
Nvts xxk iin marketingiin sudalgaa
 
үндэсний үйлдвэрлэл
үндэсний үйлдвэрлэлүндэсний үйлдвэрлэл
үндэсний үйлдвэрлэл
 
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМ
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМХ.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМ
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМ
 
Ч.Дулмаа - Нийлэг уут, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, хог хаягдал
Ч.Дулмаа - Нийлэг уут, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, хог хаягдал Ч.Дулмаа - Нийлэг уут, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, хог хаягдал
Ч.Дулмаа - Нийлэг уут, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, хог хаягдал
 
зх лекц4
зх лекц4зх лекц4
зх лекц4
 
Монгол ногоо төслийн жилийн тайлан 2016
Монгол ногоо төслийн жилийн тайлан 2016Монгол ногоо төслийн жилийн тайлан 2016
Монгол ногоо төслийн жилийн тайлан 2016
 
зөгий
зөгийзөгий
зөгий
 
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиТэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
 
махны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгаамахны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгаа
 

хүнс

  • 1. “Хүнс” нэртэй хорноос болгоомжилье Оршил Өнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар олон улсад тэргүүлж явна. Нэн ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахь байранд жагссан Гамби улсаас бараг 3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Шинэ оны анхны сэpэмжлүүлэгтээ Хятадын сүү, газрын самар, самрын тосонд афлатоксин хэмээх элэгний хорт хавдар үүсгэгч илэрсэн тухай анхааруулж бичсэн. Цаашид ч өөрийн хөтөлдөг http://golomt.org -оор дамжуулан үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний эсэн мэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх баримт нотолгоог дэлгэсээр байх болно. Эхлэл Өнгөрсөн зун манай нэртэй хүүхдийн ахмад зохиолчдын нэг Замын Үүдэд явж байгаад Эрээнээс ирсэн ачааны вагоныг нээхэд хажууд нь байж таарчээ. Хачирхалтай нь вагоноор дүүрэн “Алтан Тариа” компанийн шошготой гурил ачсан байсан гэнэ. Гаалийнхан гурилыг саатуулалгүй, Монголын хилээр нэвтрүүлжээ. Ахмад зохиолч Улаанбаатарт ирсэн хойноо таньдаг мэддэг бүгддээ ярьсан ч тус болсонгүй. Тэдгээр уутанд хаана хийгдсэн, ямар чанартай гурил байсан нь ойлгомжтой. Товчоор хэлэхэд мянга мянган хэрэглэгч хохироод, хэдхэн хүн завшаад өнгөрчээ. Монголчууд бид хоол хүнс, эд бараа, материал технологийн дийлэнхийг гаднаас залгуулдаг. Гэвч хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүний хэдэн хувь нь жинхэнэ стандартын дагуу үйлдвэрлэсэн, оригинал бараа бүтээгдэхүүн байна вэ? Дэлгүүрт зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс хордохгүй гэсэн баталгаа байна уу? Ядаж байхад Монголд импортын бараанд тавигдах чанарын стандарт журам байдаггүй, тэдгээрийн орц найрлагыг хянаж шинжлэх лаборатори, хэмжих техник хэрэгсэл, мэргэжлийн хянагч шалгагч алга. Хятадын бөглүүд тосгоны үйл явдлыг ч алгасалгүй бичдэгээрээ эгээтэй л Хятадын нэгэн мужийн хэвлэл мэт санагддаг “Өнөөдөр” сонингоос авахуулаад олон улсын худал үнэн сенсацийг чадамгай дэлгэрүүлдэг сэтгүүлчид маань ч үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг хүнсний аюулгүй байдлын асуудлыг төдийлэн анхаарч үздэггүй. Нийгмийн эрүүл мэндийн салбарынхан ч бүлх залгисан мэт чимээгүй. Уул нь олон нийтийн эрүүл мэндийг дэмжиж, өвчнөөс сэргийлж, зохих мэдээ мэдээллийг тогтмол цуглуулан дүн шинжилгээ хийж, эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд дэлгэрүүлэн таниулж, эрүүл амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхээр ажилламаарсан. Өнөөдөр бид эрүүл энх, амьд мэнд явах эрхээ хамгаалахын тулд, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхнээ өмгөөлөхийн тулд эрх баригчид, мэргэжлийн хүмүүст бус зөвхөн өөрсөддөө найдахаас өөр аргагүй байдалд оржээ. Ингээд эх нутагтаа амьдарч буй болон хилийн чанадад аялж буй Хятад хоолны газарт хооллох дуртай Монголчууддаа сэрэмжлүүлэх үүднээс урьд хөршийн хортой хүнсний бүтээгдэхүүний тухай судалж мэдсэн зүйлүүдээсээ танилцуулья.
  • 2. Эдгээр хоол хүнсний тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон видео үзэх холбоосыг ашигласан эх сурвалжаас үзнэ үү. Баримт 1. Хуурамч өндөг. Сүүлийн жилүүдэд Хятадад тахианы өндөгийг хуурамчаар хийж, зарж борлуулж буй тухай шуугиан удаа дараа гарсан. Хүн үнэмшмээргүй сонсогдох ч өндөг хийж буйг үзүүлсэн видео бичлэг интернэтээр дүүрэн байх аж (1,2). Биечлэн үзүүлсэн видеогwww.youtube.com/watch?v=0US7JEfhsrA дээрээс үзэж болох юм байна. Өндгийг хуурамчаар хийхдээ үйлдвэрлэлийн зориулалттай химийн бодисуудыг хүнсний амт, өнгө оруулагчтай хольдог байна. Зэрвэс харахад гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хуурамч өндөг нь тахианы өндөгнөөс ялгахын аргагүй. Харин сайтар ажиглавал, хуурамч өндөгний гаднах нь барзгардуу, доторх нь шингэвтэр байдгаас гадна өндөгний гадна талын шохойжсон хальсан дотор нимгэхэн цагаан хальс байдаггүйгээрээ ялгаатай (3). Мэдээж, химийн бодистой хуурамч өндөг хүнсэнд хэрэглэх нь хүний биед хортой төдийгүй түүнийг хэрэглэсэн хүмүүс ой санамжаа алдах хүртэл аюултай аж. Хуурамч хүнс үйлдвэрлэгчид тахианы өндөг төдийгүй усан үзэм, үхэр, гахайн гэдэс дотрыг хүртэл химийн бодисоор хуурамчаар хийж, амталж сурчээ (2). Анхлан хуурамч өндөг үйлдвэрлэсэн хэрэг 2006 оны 1 сард Хятадын 3 хотод илэрч байсан ч өдийг хүртэл энэ асар ашигтай бизнес цэцэглэн өргөжсөөр байна. Тухайлбал, 2009 онд Японы Фужи ТВ-ийнхэн (2) Хятадад очиж хуурамч өндөг үйлдвэрлэгчтэй уулзаж, нууцаар сурвалжилсан бол 2010 оны 12 сард Вьетнамын эрх баригчид (4) хуурамч өндөг орж ирээгүй хэмээн зарлаж байсан, 2011 оны 4 сард Малайзийн Пенанг хотын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн хуурамч өндөгний сэрэмжлүүлэг видео (3) youtube дээр тавигдсанаас үзвэл асуудал намжаагүй хэвээр ажээ. Баримт 2. Хуурамч будаа. 2011 оны эхээр Хятадад будаа хуурамчаар үйлдвэрлэж буй тухай мэдээ Хонконг, Сингапур, Вьетнам, Солонгосын сонин хэвлэлд гарчээ (5,6,7,8). Шаанши мужийн Тайюан хотын дистрибьюторууд төмс болон чихэрлэг төмсийг будаа хэлбэрт оруулж, үйлдвэрийн зориулалттай резинтэй хольж будаа хийснээ будааны үнэр оруулаад зарж байжээ. Ийм будаа нь хугарч гэмтсэн ширхэггүй, маш цэвэрхэн, агшаасан хойно нь зажлахад хатуу,
  • 3. хоорондоо наалддаггүй, чимхэхэд эргэж хэвэндээ ордог, хонуулахад өнгө чанар нь өөрчлөгддөггүй. 2011 оны 2 сард Вьетнамын Хо Ши Минд зарагдаж байсан (9) хуурамч будаа 10 милиметр орчим урттай маш нарийхан хэлбэртэй байсан бөгөөд хамгийн сайн чанарын будаанд ч 5 хувийн хог байдаг байхад гайхалтай жигд, хугарч бяцраагүй байсан байна. Xуурамч будаан дахь нийлэг эд бүхий резин нь хүний биед хортой. Ийм хуванцар будаа гурван аягыг идэх нь нэг ширхэг хулдаасан цүнх идсэнтэй дүйцэх аж. Хуурамч будаа нийлүүлж, хөлжигсдийн бизнес зогсоогүй бөгөөд хортой хүнсээ хил давуулан наймаалсаар байгаа бололтой. Баримт 3. Химийн хортой xуурамч вино 2010 оны 12 сар. Хэбэй мужийн дарс хийдэг хэд хэдэн компани хуурамч вино үйлдвэрлэж байсан нь илэрчээ (10,11). Жинхэнэ дарсны оронд чихэртэй усан дээр өнгө будаг, үнэр оруулагч болон бусад химийн бодис нэмж исгээд, алдартай брэндийн шошго нааж худалдаж байсан нь баригджээ. Төрийн хэвлэлээр 5 мянга гаруй хуурамч дарс хурааж авсан гэж мэдээлсэн байна. Хэрэгт татагдсан компаниудын нэг болох Jiahua компани гэхэд жилд 2.4 сая лонх дарс борлуулдаг байна. Шинжээчдийн үзэж байгаагаар хуурамч дарсанд буй химийн бодисыг хэрэглэвэл толгой өвдөж, зүрхний хэм алдах, тэр бүү хэлхорт хавдар үүсэх боломжтой гэжээ. Баримт 4. Хүнд металлтай газрын самар, цагаан будаа, гурвалжин будаа
  • 4. 2011 оны 5 сард ОХУ импортоор орж ирсэн газрын самар, цагаан будаа, гурвалжин будааг Хятадад буцааажээ (12). ОХУ-ын албаны хүмүүс хүнсний аюулгүй байдалд онцлон анхаарч буй бөгөөд Хятадын тал баталгаатай хүнс нийлүүлж чадахгүй байгаа нь хоѐр орны худалдаанд нөлөөлөх болно гэжээ. Тухайлбал, 2011 оны 5 сарын 24-нд Байгальский край (Байгаль нуур орчмын нутаг)-н хүнсний хяналтынхан хром гэдэг хүнд металл илэрсэн 180 тонн газрын самрыг авахаас татгалзжээ. ОХУ-ын Приморский край мөн ижил 60 тонн хортой самар буцаасан байна. Түүнчлэн, Краснодар болон Адыгей нутгийнхан бичиг баримт бүрэн биш гэдэг үндэслэлээр эвгүй үнэртэй 175 тонн гурвалжин будааг оруулсангүй. сонинд бичсэнээс үзвэл, Хятадад тарьсан будааны 35 гаруй хувьд өндөр хэмжээний кадмий болон хар тугалга илэрсэн, газрын самар, гурвалжин будаанд хүнд металлын агууламж их байдаг аж. Учир нь Хятадын газар тариалангийн талбайн 40 гаруй хувь нь кадмий болон хүнцлээp бохирдсон байна (13). Баримт 5. Хар тугалга, хүхрийн давхар исэлтэй савх 2007 онд Тайваний Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхэн Хятадаас орж ирж буй нэг удаагийн модон савхны 80% нь хортой болохыг тогтоожээ (14). Савх модонд хүхрийн давхар исэл, хар тугалга, флюoресцент будагч зэрэгхимийн хорт бодисууд илэрчээ. Эдгээр нь арьсны харшил, багтраа, амьсгалын замын өвчлөлд хүргэж, уушиг гэмтээх аюултай ажээ.
  • 5. Албаны мэдээнээс үзэхэд химийн бодисны агууламж асар өндөр байсан тул савх модыг дүрсэн ус шарлаж байжээ. Түүнчлэн усны халуун байх тусам илүү их химийн хорт бодис ялгарч байсан байна. Энэ талаар Тайваний Парламентийн гишүүн ярьж буйг видеоноос үзэж сонирхоорой (14). 2010 оны 3 сарын 19-нд энэ талаар Global Times сонин дахин мэдээлжээ (15). Мэргэжлийн хүний ярьснаар нэг удаагийн савхыг цайвар өнгөтэй, гялгар болгохын тулд хүхэр, ус төрөгчийн хэт исэл, парафин хэрэглэдэг. Гэтэл ус төрөгчийн хэт исэл бол маш хүчтэй исэлдүүлэгч тул пуужингийн түлшинд, харин парафиныг шавьж үргээхэд ашигладаг, аль аль нь хүнсний зориулалттай биш. Нэг удаагийн савхны 80 хувь нь хүний эрүүл мэндэд хортой байдаг нь тогтоогдсон төдийгүй хаягдал гялгар цаасанд савладаг нь байдлыг улам даамжруулдаг аж. Хятадын хортой хүнсэнд зөвхөн Монголчууд төдийгүй гадны бусад орнууд, тухайлбал, Солонгос, Япончууд ч өртөж байсан удаатай юм байна. Хэрэглэгчид хохироход xариу арга хэмжээг засгийн газрын түвшинд авч чаддагтаа ялгаа нь байдаг бололтой. Баримт 6. Пестицид бордоотой банш 2008 оны 1 сард Хятадаас импортлосон хөдүү баншинд хэдэн арван Япон иргэн хорджээ (16, 17). Хэбэй мужийн Tianyang Хүнсний үйлдвэрийн баншнаас органик фосфор бүхий шавьжны хор илэрсэн байна. Тус бодисыг хэрэглэхийг Японд хорьсон байдаг аж. Зөвхөн Япон төдийгүй Хятадын иргэд ч бас тус компанийн бүтээгдэхүүнд хордсон байжээ. Баримт 7. Өттэй шоколад
  • 6. 2007 оны 9 сар. Солонгос руу экспортолсон шоколаднаaс өт илэрчээ (18). Баримт 8. Хортой гахайн мах 2011 оны 3 сард Нью Иорк Таймс сонин (19) болон Хятад гаралтай Америкийн иргэдийн байгуулсан Нью Иоркд байрлах NDTV телевизийн мэдээлснээр (20) Хятадын төв нутаг дахь Хэнан болон Нанжин мужууд дахь үндэсний хэмжээний томоохон фермүүд өөх багасгаж, булчин нэмэгдүүлж, өсөлт сайжруулдаг кленбутерол гэдэг хориотой бодис гахайндаа өгч байсан хэрэг илэрчээ. Улмаар төрийн 16 түшмэл ял сонссон байна. Тус бодисыг хэрэглэсэн хүний дотор муухайрч, толгой өвдөх, гар хөл салгалан татаж, аажимдаа хорт хавдар үүсч болзошгүй аж. 2011 оны 6 сард Лос Анжелес Таймс сонинд (21) Хунан мужид болсон хуриманд уригдсан 500 хүний 286 кленбутеролтой гахайн мах хүртсэнээс эмнэлэгт хүргэгдсэн тухай бичжээ. Баримт 9. Химийн бодистой картоноор хийсэн бууз
  • 7. 2007 оны 7 сар. Бээжинд үйлдвэрийн зориулалттай дэвтээгч шингэн бодисонд (эхүүн натри мэтийн) хийж зөөлрүүлсэн картон цаасыг татаж, багахан хэмжээний махтай холиод, гахайн махны амлагчаар амталж, бууз хийж зардаг бизнес газар авчээ (22, 23). http://dailyfacepalm.com/2009/06/05/cardboard-box-meat-bun/ энэ линкээр орж картоноор хэрхэн бууз хийх зураг, заавартай танилцана уу. Баримт 10. Үл мэдэгдэх химийн бодистой мантуу 2011 оны 4 сарын 11. Шанхай хотын томоохон үйлдвэрлэгчдийн нэг Шанглю компанийн үйлдвэрлэсэн мантуунд үл мэдэгдэх химийн бодис нэмсэн байсан нь илэрчээ (24). Тус компанийн бүтээгдэхүүнийхээ орцыг шошгон дээрээ дутуу бичсэн байснаас гадна дэлгүүрээс зарагдаагүй буцаасан бүтээгдэхүүнээ дахин шинэ бүтээгдээхүнтэйгээ хольж боодог, эрдэнэ шишийн мантуундаа эрдэнэ шиш биш шар будаг хольдог байжээ. Баримт 11. Мөнгөн ус, химийн бодис, бактеритай үхрийн мах 2011 оны 11 сарын мэдээгээр Хятадад үхрээ хогон дээр тэжээх явдал гараад байгаа аж (25). Үүнээс үүдэх хамгийн ноцтой хор уршиг нь гэвэл цахилгаан барааны болон бусад
  • 8. хогоор тэжээсэн үхрийн маханд мөнгөн ус, бусад химийн бодис байж болзошгүй юм. Түүнчлэн, хогонд гэрийн тэжээвэр амьтанд нөлөөлдөггүй ч хүнийг хөнөөх чадвартай олон янзын бактер байдаг ажээ. Баримт 12. Бохирын цооногоос шүүсэн тосыг хоол хийхэд хэрэглэдэг. 2010 оны 3 сар. Хятадад 10 хоолны газрын 1 нь угаадасны цооногоос шүүсэн тосоор хоол хийдэг (26). Хятадын ШУА-ийн харьяа судалгааны хүрээлэнгийн дэд захирал Хyан Фенгхон угаадасны цооногноос тосыг шүүж ресторан гуанзанд дахин ашиглах хэрэг гарсаар байгаа нь үнэн гэж мэдэгджээ. Бохир угаадсанд хүнд металл, антибиотик болон хорт хавдар үүсгэгчафлатоксин мэт зүйл агуулагддаг тул ийнхүү тосыг дахин ашиглах нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулax аж (15). Хятадын Вухан (Wuhan) Политехникийн Их сургуулийн профессор Хи Донгпингийн мэдэгдснээр Хятадууд өдөрт 2-3 сая тонн “угаадасны” тос хэрэглэдэг гэжээ. Хятад улс даяар жилд нийтдээ 22.5 сая тонн хэрэглэдэг гэхээр 10 хоолны нэгийг бохир тосоор хийдэг гэсэн тооцоо гарчээ. Бохир тосыг өмхий угаадасны цооногоос шөнөдөө шүүж аваад, халааж, тунгааж, шүүж аргалснаар өглөө гэхэд өнгө зүс зассан, хүнд мэдэгдэхээргүй тос гаргаж авдаг байна (15, 27).
  • 9. http://www.chinasmack.com/2009/pictures/recycled-slop-swill-cooking-oil.html линкээр тос шүүж бэлтгэж буй дэлгэрэнгүй зургуудыг үзэж болно. Баримт 13. Хүний үсээр хийсэн шар буурцагны сүмс (сойя соус), жан, амтлагч орж
  • 10. Бүр 2004 оноос эхлэн Хятадад хуурамч сүмс, цуу үйлдвэрлэдэг болжээ (28). Тухайлбал, Хубэй мужийн үйлдвэрлэгч хүний үснээс амино хүчил гаргаж, хуурамч жан, цуу, амтлагч үйлдвэрлэж байсан нь илэрсэн. Ингэхдээ хүний үсэнд уураг өндөр хэмжээтэй байдгийг гидроблик хүчилд уусгаж, амино хүчил гаргаж авсан байна. Хэбэй мужийн үйлдвэрлэгчид амино хүчил, давс, ус зэргийг бохир устай хольж, шар буурцагны сүмс болон цуу хуурамчаар хийжээ. Үйлдвэрт хүний болон амьтны үс ноос хадгалж байжээ. Ингэж жинхэнэ шар буурцагнаас бус элдэв хүчил, бодис хутгаж гаргаж авсан жан цуу нь амт үнэр өөр төдийгүй хорт хавдар үүсгэx аюултай гэнэ (29,30). Сануулах нь: Ганц ч болтугай Монгол хүнд аюулын тухай сэрэмжлүүлэхээр энэ бүгдийг бичлээ. Энэ бoлoн бусад аюултай хүнсний тухай мэдээллийг интернэтээс олох боломжтой (31). Хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, мэдлэгтэй, хариуцлагатай, сонор сэрэмжтэй байцгаая! Амарлин http://golomt.org Ашигласан эх сурвалжууд: *Энд нэр дурьдагдсан видеонуудыг youtube дээр тавьсан он сараар тавьсаныг анзаарна уу? Мөн түүнчлэн NTDTV гэдэг нь Хятад гаралтай Америкчуудын байгуулсан Нью Йоркт байрладаг ТВ-ийн суваг бөгөөд Хятадын үндэсний ТВ-ийн мэдээг англи хэлээр хөрвүүлэн шуурхай дамжуулдаг мэдээллийн хэрэгсэл юм. 1. Хуурамч өндөг хийж буй видео. 2008 оны 3 сарын 16. http://www.youtube.com/watch?v=0US7JEfhsrA 2. Хуурамч өндөгний мөрөөр. Японы Фужи Телевизийн сурвалжлага. 2009 оны 10 сарын 9. http://www.youtube.com/watch?v=T55tz4qwFMo
  • 11. 3. Малайзийн Пенанг хотын хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэгээс хуурамч өндөгний тухай сэрэмжлүүлcэн видео. 2011 оны 4 сарын 7. http://www.youtube.com/watch?v=R54EvuNXEbs&feature=related 4. Вьетнамд хуурамч өндөг зарагдаагүй. The Daily Saigon. Вьетнамын өдөр тутмын сонин. 2010 оны 12 сарын 29. http://www.saigongpdaily.com.vn/Health/2010/12/88470/ 5. 중국, 플라스틱 쌀 유통 „밥 3그릇=비닐봉지 1개‟ 경악 . The Weekly Hong Kong сонин, солонгос хэл дээр. 2011 оны 1 сарын 13.http://www.weeklyhk.com/news.php?code=&mode=view&num=10793. Дээрх нийтл элийг Солонгос, Сингапур, Вьетнам хэвлэлүүд авч нийтэлжээ. 6. Дэлгүүрт хуурамч хятад будаа зарагдаж байна. Тhe Korea Times сонин, 2011 оны 1 сарын 20.http://www.koreatimes.co.kr/www/news/biz/2011/01/182_80040.html 7. Тайюанд хуванцараар будаа хийх болжээ. AsiaNews.It онлайн сонин. 2011 оны 2 сарын 11. http://www.asianews.it/news-en/Plastic-rice-made-in-Taiyuan-20751.html 8. Хятадууд будаагаа хуванцараар хийж эхэлсэн үү? Вьетнамчуудын хариу. Very Viet Nam онлайн сонин. 2011 оны 1 сарын 22.http://veryvietnam.com/2011-01-22/chinamakes-fake-rice-from-plastic-vietnam-reacts/ 9. Xо Ши Мин хотод хуванцар будаа зарагдаж байна уу? 2011 оны 2 сарын 19. Tuoitrenews.vn Вьетнамын мэдээллийн портал.http://www.tuoitrenews.vn/cmlink/tuoitrenews/society/plastic-rice-found-in-hochi-minh-city-1.21813 10. Хятадyyд дарс хуурамчаар үйлдвэрлэснээр хэрэглэгчдийн итгэл буурчээ. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2010 оны 12 сарын 31. http://www.youtube.com/watch?v=8Koxv2jgzJc&feature=relmfu 11. Хуурамч дарсны хэрэг хүмүүсийг цочоож, зургаан гэмтэн баривчлагджээ. The People’s Daily сонин англи хэл дээр, 2010 оны 12 сарын 27. http://english.peopledaily.com.cn/90001/90776/90882/7242919.html 12. ОХУ Хятадын хортой самар оруулахыг хориглов. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2011 оны 5 сарын 25. http://www.youtube.com/watch?v=TApWmXyNBtQ 13. Хятадаас ирж буй аюул: Цагаан будаа, газрын самар баталгаагүй. Аргументы и Факты Дальний Восток сонин, Любовь Добржанская. № 42 (664). 2011 оны 10 сарын 19. http://dv.aif.ru/issues/664/01_01 14. Хятадын нэг удаагийн савхнаас хор илэрлээ. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2007 оны 9 сарын 26.http://www.youtube.com/watch?v=J7TG2a8VsbY&feature=related 15. Myra xувийн блог дээрх мэдээлэл. 2010 оны 3 сарын 28. http://nihaopengyou.blogspot.com/2010/03/bleh.html 16. Хятадын хортой банш. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2008 оны 2 сарын 3. http://www.youtube.com/watch?v=WMhliAd-brQ&feature=relmfu 17. Хятадын хортой банш Японд. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2008 оны 9 сарын 3. http://www.youtube.com/watch?v=tLiT3PRSauQ&feature=related 18. Cолонгост Хятадын өттэй шоколад орж иржээ. LiveLeak.com-ын мэдээ, 2007 оны 9 сарын 3. http://www.youtube.com/watch?v=sO9OTPXbXUA&feature=related
  • 12. 19. Гахайг хориотой бодисоор тэжээж байна. The New York Times сонин, 2011 оны 3 сарын 13. Шарон ЛаФраньер.http://www.nytimes.com/2011/03/19/world/asia/19briefsART-China.html?_r=1&ref=foodsafety 20. Хортой гахайн мах тойрсон шуугиан. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2011 оны 3 сарын 21. http://www.youtube.com/watch?v=F_ZepHx6KVQ&feature=relmfu 21. Хятад улс хүнсний аюулгүй байдлын асуудалтай тэмцэж байна. The Los Angeles Times сонин. 2011 оны 6 сарын 26. Барбара Демик. http://articles.latimes.com/2011/jun/26/world/la-fg-china-food-20110627 22. Хятадaд картон цаасаар бууз хийж байна. Хятaдын CCTV-ийн мэдээнд үндэслэн CNN мэдээлэв. 2007 оны 7 сарын 23.www.youtube.com/watch?NR=1&v=svPWuEFjtNI&feature=endscreen 23. Буузны махыг картон цаасаар орлуулах болжээ. Хятaдын CCTV-ийн мэдээнд 2007 оны 7 сарын 11. http://www.youtube.com/watch?feature=endscreen&v=mEZu7u4kHqY&NR=1 24. Шанхайд хортой мантууны хэрэг гарлаа. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2011 оны 4 сарын 19.http://www.youtube.com/watch?v=2wbFb1FptKI&feature=relmfu 25. Хятадууд үхрээ хогоор тэжээж буй тухай шуугиан. Нью Йоркийн NTDTV телевизийн мэдээ, 2011 оны 11 сарын 11.http://www.youtube.com/watch?v=GPmI32EUg7M&feature=related 26. Хоолны газрууд бохирын цооногноос тос шүүж, хоол хийхэд ашиглаж байна. Хятадын ТВ-ийн мэдээ, 2010 оны 3 сарын 22.http://www.youtube.com/watch?v=n48Bduy4lw0&feature=related 27. Xоолны тосыг дахин ашиглах явдал Хятадад аюул учруулж байна. The New York Times сонин, Дэвид Барбоза, 2010 оны 3 сарын 31. http://www.nytimes.com/2010/04/01/world/asia/01shanghai.html 28. Хятад компани хүний үсээр шар буурцагны сүмс хийжээ. Марк Фроенфелдер, 2004 оны 5 сарын 26. Хувийн блог дээрх мэдээ.http://www.boingboing.net/2004/05/26/chinese-company-make.html 29. Хүний үсээр хуурамч цуy, жан хийж байна. Хятадын ТВ. 2011 оны 12 сарын 13. http://www.youtube.com/watch?v=niwz5kWibvE 30. Хятадууд хүний үсээр шар буурцагны сүмс хийсээр л байна. 2010 оны 12 сарын 21. Интернэтийн нийтлэл.http://xa.yimg.com/kq/groups/220815/1620031066/name/China+Making+Soy+ Sauch+from+Hair.pdf 31. Xятадад гарч байсан хүнсний аюулгүй байдлын зөрчлүүдийн дэлгэрэнгүй жагсаалт. Википедия интернэтийн үнэгүй лавлагаа. http://en.wikipedia.org/wiki/Food_safety_incidents_in_the_People’s_Republic _of_China - See more at: http://mfsans.org/%D1%85%D2%AF%D0%BD%D1%81%D0%BD%D1%8D%D1%80%D1%82%D1%8D%D0%B9%D1%85%D0%BE%D1%80%D0%BD%D0%BE%D0%BE%D1%81%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BC%D0%B6%D0%B8%D 0%BB%D1%8C%D0%B5/#.dpuf Онош, 2010, 46(02)
  • 13. Хоол судлал, хавдрын чиглэлээр хийгдэж буй судалгааны ажил, хэвлэлийн тойм, нийтлэл /Улаанбаатар хотын хүн амын зонхилон хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нянгийн бохирдол, эрүүл ахуйн үнэлгээ/ ( Товч мэдээлэл ) Б.Даваадулам, Б.Энхтунгалаг, Ш.Энхцэцэ г Ph.D, Б.Цагаанхүү НЭМХ, Хоол судлалын төв Хөгжсөн орнуудад хоол хүнсээр дамжих өвчнийг тандах тогтолцоо бүрдсэн ба жил бүр хүн амын өвчлөлийн 30 хүртэлх хувийг биологийн аюул болох Salmonella, Camphylobacter, Clostridium botlulinum болон вирүст хепатит А, Е -гийн халдвар эзэлж байгаа бол хөгжиж буй орнуудад хоол, хүнсээр дамжих өвчний хяналт, тандалтын тогтолцоо сул байна. Тухайлбал 1998 онд Хятадад вирүст хепатит А-ийн салмонеллын халдвар, Шинэ Зеландад кампилобактер, Монголд мах, сүүнээс шалтгаалсан бруцеллѐз, Малайз, Хятад орнуудад холерийн халдвар, Папу, Шинэ Гвиней, Вьетнам зэрэг улсад балнад болон иж балнадын өвчлөл өндөр байна[4]. Монгол улсад сүүлийн жилүүдэд хүнсний гаралтай хордлого, хордлогот халдвар дэгдэлт хэлбэрээр гарсаар байна. Тухайлбал 2004 онд нийслэлийн Хан –Уул дүүргийн “Амтлаг” үйлдвэрт үйлдэрлэсэн бялуу идсэний улмаас холимог хэлбэрийн нянгаар үүсгэгдсэн хордлогот халдвараар 193 хүн өвчилсөн, 2005, 2007 онуудад ДЦС–3 ТӨХК-ын ажилчдын цайны газарт гарсан Salmonella, Sаl imtestids-р бохирдсон махаар хоол үйлдвэрлэл явуулсны улмаас 70 хүнийг хамарсан хордлогот халдварын тохиолдол тус тус гарчээ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ: Зорилго: Улаанбаатар хотын хүн амын зонхилон хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нянгийн бохирдолтыг судлан эрүүл ахуйн үнэлгээ өгөх Зорилт: 1.Хүнсний бүтээгдэхүүний нянгийн бохирдолтыг судлан, эрүүл ахуйн үнэлгээ өгөх; 2. Хүнсний бүтээгдэхүүний нянгийн бохирдолтоос сэргийлэх зөвлөмж боловсруулах. Судалгааны ажлын арга зүй: Судалгааг 2007-2009 онуудад Улаанбаатар хотын хүн амын зонхилон хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний 5058 дээжийн нян судлалын шинжилгээг НМХГ-ын ТЛ-д стандарт аргуудаар шинжилж тодорхойлов SPSS–11.5 хэрэглээний программ дээр мэдээллийн санг үүсгэж, статистик боловсруулалт хийн, харилцан хамаарлыг тооцон гаргаж, үр дүнг Монгол улсын Үндэсний стандарт (MNS, MNS/CAC) болон CAC–ын стандарттай харьцуулан жишиж, үнэлгээ, дүгнэлт хийлээ. Судалгааны ажлын үр дүн Хүнсний бүтээгдэхүүний нянгийн бохирдлыг ГБЭТ, Salmonella, Staphylococcus, E.coli зэрэг 4 үзүүлэлтээр гаргаж, стандарт үзүүлэлттэй харьцуулан дүгнэлт хийлээ.
  • 14. Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян: Шинжилгээгээр нийт 2589 хүнсний бүтээгдэхүүний 1.5%-д нь бохирдолтой байв /Хүснэгт 1/. Тухайлбал: махан бүтээгдэхүүүнээс нөөшлөсөн мах 3.6% (n=1), дотор мах 6.9% (n=2), бууз,банш 2.5% (n=4), зайдас элэгний нухаш 1.2% (n=2), сүү, сүүн бүтээгдэхүүнээс шингэн сүү 4.2% (n=2), зайрмаг 3.8% (n=3), савласан тараг 2.2%(n=2), ааруул (3.2%), гурилан бүтээгдэхүүнээс кремтэй бүтээгдэхүүний 0.7% (n=1), хүнсний ногооноос кимчи 4.4% (n=6), жимс, самарнаас усан үзэм 33.3% (n=2), хагас, бэлэн бүтээгдэхүүний 5.0% (n=6) нь бохирдолтой байсан ба 1.3.4 -р (Сhi-Square 0.000-0.003) улиралд илүү бохирдолтой байгаа нь статистикийн үнэн магадлал бүхий байлаа.
  • 15.
  • 16. Salmonella: Шинжилгээнд нийт 363 (мах, махан бүтээгдэхүүний 151, сүү, сүүн бүтэгдэхүүн 25, гурилан бүтээгдэхүүн 51, ногооны 19, чихрийн зүйл 24, өндөг 93 дээж) хүнсний бүтээгдэхүүн шинжлэгдснээс 0.3% буюу байцааны кимчи сальмонѐллаар бохирдсон байв. Stapylococcus: Нийт 43 нэр төрлийн 362 хүнсний бүтээгдэхүүн шинжлэгдснээс бохирдолт илрээгүй. E.coli: Нийт 167 дээж шинжлэгдснээс 10.2% нь бохирдолтой байлаа. Үүнд: нөөшлөсөн мах 100.0% (n=2), шингэн сүү 33.39 (n=1), өрөм зөөхий 50.0% (n=1), кимчиний 57.1% (n=4), савласан ус 17.1%(n=7), зөгийн бал 11.1% (n=1) бохирдолтой байсан бол шинжлэгдсэн гулууз мах, хиам, тахианы мах, зайдас, элэгний нухаш, шоколад, ундны ус, өндөг, хоол амтлагч, бууз баншинд бохирдол илрээгүй байна.
  • 17. Нянгийн бохирдлыг улиралтай холбож авч үзэхэд E.coli (P=0.000), гэдэсний бүлгийн эмгэг төрөгч (P=0.016) улирал бүрт ялгаатай үзүүлэлттэй байв. Шинжлэгдсэн хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслээр нь авч үзэхэд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян эх орны (Sig 0.00) болон импортын (Sig 0.003) бүтээгдэхүүн бүрт ялгаатай буюу шууд хүчтэй хамааралтай, E.coli (Sig 0.02) дотоодын хүнсний бүтээгдэхүүн бүрт ялгаатай байв. ДҮГНЭЛТ:
  • 18. 1. Нянгийн бохирдлын эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнд дотор махан бүтээгдэхүүн, хөлдөөсөн бууз, банш, нөөшлөсөн мах, савласан тараг, кремтэй бүтээгдэхүүн, усан үзэм зайрмаг (ГБЭТ), кимчи, гулууз мах, шингэн сүү ( E.coli) орж байна (P=0.000). 2. Хүнсний бүтээгдэхүүний нянгийн бохирдол нь улирлын хамааралтай байна.(Chi-Square 0.000). ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЯНГИЙН БОХИРДЛООС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ 1. Түүхий эд бэлтгэлээс хэрэглэгчийн ширээ хүртэлх хүнсний сүлжээний бүх үө шатанд гарч болох нянгийн аюулыг илрүүлэх, аюулын шинж чанар, эрсдэлийг тодорхойлох нотолгоонд суурилсан судалгаа шинжилгээний ажлыг явуулах. 2. Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүний зах зээлээс эргүүлэн татах тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгож, хэрэгжүүлэх. 3. Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ажиллах эмч мэргэжилтэн, судлаачдын тоо, судалгаа шинжилгээний ажлын лабораторийн чадавхийг нэмэгдүүлэх асуудлыг дэмжих. 4. Хүнсний бүтээгдэхүүн дэх нянгийн аюул, тэдээрийн шинж чанар, харилцан хамаарал, эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх асуудлаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх. 5. Хүн амд хоол хүнсийг зөв сонгож аюулгүй бэлтгэж хэрэглэх дадал хэвшил төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх, тогтмолжуулах. 6. Хүнсний бүтээгдэхүүний бохирдолд нөлөөлсөн хүчин зүйлс, эрсдэл өндөртэй хоол хүнсний зүйлсийг байгууллага хоорондын болон олон нийтэд эргэн мэдээлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах. 7. Иргэд, олон нийт аюулгүй хоол хүнс сонгох, зөв хадгалах, бэлтгэх ба боловсруулах дадал хэвшил эзэмших, шаардлагатай мэдээ, мэдээллийг найдвартай эх сурвалжаас авах. 20 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс зохиомол цацрагийн бохирдол илэрчээ Цөмийн энергийн газар хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу эх орны болон импортын гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, ундны усанд цацрагийн аюулгүйн шинжилгээ хийж, улсын байцаагчийн дүгнэлт гарган, цацрагийн хяналт тавьж ажилладаг байна. Цөмийн энергийн газраас өгч буй мэдээллээр хүнсний бүтээгдэхүүнд цацраг идэвхт изотопууд тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг бөгөөд тус газрын Цацрагийн хяналт шинжилгээ, тохируулгын лабораторид хүнсний бүтээгдэхүүний гамма цацрагийн
  • 19. нийлбэр идэвх болон гамма цацраг идэвхт изотопуудын хувийн идэвхийг тодорхойлох шинжилгээг хийдэг аж. Тус лабораторид өнгөрсөн онд нийт 3559 хүнсний бүтээгдэхүүний дээжинд цацрагийн аюулгүйн шинжилгээ хийснээс 20 нэр төрлийн импортын бүтээгдэхүүнд бага хэмжээний зохиомол цацрагийн бохирдол илрүүлэн, холбогдох арга хэмжээг авч, импортыг зогсоосон байна. Мөн дотоодод хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон 22 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний түүхий эдээс улирал тутамд, Улаанбаатар хотын ундны усны төвлөрсөн хангамжийн станцуудаас ундны уснаас сар бүр, томоохон гол мөрөн, цас, борооны уснаас жил тутам дээж авч, цацрагийн аюулгүйн шинжилгээ хийж, холбогдох дүгнэлтийг гаргажээ. Дашрамд дуулгахад ихэнх хүнсний бүтээгдэхүүнд байгалийн цацраг идэвхт кали-40, цөөн тохиолдолд зохиомол цацраг идэвхт цези-137 изотоп илэрдэг ажээ. Гэхдээ цацраг идэвхт элементээр бохирдсон бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглээгүй тохиолдолд хүний биед хор хөнөөл учруулдаггүй байна. Г.Долгорсүрэн Мэдээний линк: http://society.time.mn/content/24052.shtml Эхлэл хуудас руу үсрэх LIKE дарж дэмжээрэй. Түгээх 0 Танд санал болгох Холбоотой мэдээ Их уншсан Бусад Time.mn шинэ М.Гандигийн А.Гитлерт бичсэн захидал
  • 20. Ч.Эрдэнэбат: Монголд дэлгүүрт юу ч байхгүй байхад би сая... Хамгийн гайхалтай 10 гэрийн театр Эрхэм гишүүний байдал эвгүй болж ирж байна даа Байр чинь банкны барьцаанд байгаа
  • 21. Николас Кейж Батаарын найзыг буцаан өгнө Т.Аюурсайхан: Намын даргын өрсөлдөөнийг өөрөөр төсөөлж... Хятад Монголыг 2045 онд эзэлнэ Таны өмнө нь сонсож байгаагүй онигооны цуглуулга Дүрсгүй хүүхдүүдийн хөгтэй онигоо
  • 22. Хөхний даруулгаа мартсан одод Цангис жимс оюун ухаанд нөлөөлнө Өглөөний цайгаа өөртөө... Хоолоо сайн зажилж идвэл таргалахгүй
  • 23. Бие бялдар ба оюун ухаан Хятадууд Ж.Бэберийг элэглэв Хамгийн урт насалдаг амьтад ”Тоглоомын дүрэм” МУСОАК 4-р анги
  • 24. Телевизийн хамгийн үнэтэй жүжигчид АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд TIME.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ѐс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 76762200 утсаар хүлээн авна Сэтгэгдэл Нийт: 0 Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна. Нэр: Сэтгэгдэл: Сайтын их уншсан Шинэ мэдээ МАН-ын Их хурлын эргэн тойронд
  • 25. Кѐкүшюүзан Д.Батбаяр:Токиод байр авахад Монголын Засгийн газар оролцоогүй Т.Аюурсайхан: Намын даргын өрсөлдөөнийг өөрөөр төсөөлж байсан С.Билэгт: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг биздээ Ч.Эрдэнэбат: Монголд дэлгүүрт юу ч байхгүй байхад би сая доллар тоолж байлаа Николас Кейж Батаарын найзыг буцаан өгнө Мунзуй Нямдорж Ц.Шинэбаяртай тохиролцсон гэв Франц руу визгүй зорчихоор боллоо Хятад хатаж байна Байр чинь банкны барьцаанд байгаа Эрхэм гишүүний байдал эвгүй болж ирж байна даа Ц.Нямдорж: МАН-ын нэрийг харлуулах гэсэн оролдлого Орчин цагийн нялхас хэтэрхий ухаантай болжээ М.Энхболд: Ард түмний итгэлийг эргүүлж авна Жүжигчин Жулиа Робертс 46 нас хүрлээ Домгийн амьтан үзэгджээ М.Мягмаржав лам шилдгээр шалгарлаа Б.Сэр-Од Осакад мөнгөн медаль авлаа Э.Бат-Үүл: Р.Чойном яруу найрагч тэнгэрээс харж байгаа бол маш их баярлаж байгаа Торрес супер ням гарагийн гол баатар болов XX зууны 20, 30-аад онд халимагуудын 98 хувь аймшигт өлсгөлөнд автсан Хамгийн гайхалтай 10 гэрийн театр
  • 26. Шинэчилье хөдөлгөөн татан буугджээ М.Энхболд: Их хурал саатах ѐсгүй Бизнес эрхлэхэд таатай орны жагсаалтанд Монгол 76-д орлоо МАХН-аас МАН-ын шинэчлэлд амжилт хүсэв Ээжийнхээ дуулахыг сонсоод сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй Брэд Питтийн зарах гэж буй тансаг харш Хэн нь генсек болох вэ МАН Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө - See more at: http://society.time.mn/content/24052.shtml#sthash.qbE5sDT7.dpuf