More Related Content
Similar to компьютер сүлжээ тэдгээрийн тухай
Similar to компьютер сүлжээ тэдгээрийн тухай (20)
компьютер сүлжээ тэдгээрийн тухай
- 2. Компьютерийн сүлжээ гэдэг нь холболтын сувгуудыг ашиглан
холбогдсон компьютер, бусад төхөөрөмжүүдийн цогц юм.
Компьютерийн сүлжээний ачаар хоорондоо холбогдсон
төхөөрөмжүүд нь нөөц баялаг, мэдээллийг хамтран хэрэглэж болдог.
1960-аад оны үед Дэвшилтэт судалгааны төслүүдийн агентлаг
(Advanced Research Projects Agency,ARPY) нь АНУ-ын батлан
хамгаалах яамны хэрэглэх зориулалтаар Дэвшилтэт судалгааны
төслүүдийн агентлагийн сүлжээ (Advanced Research Projects Agency
Network, ARPANET)-г эхлүүлжээ. Энэ нь дэлхийн анхны
компьютерийн сүлжээ байв.1960-аад оны үед хөгжүүлсэн
загваруудын дагуу сүлжээг 1969 оноос хөгжүүлж эхлэжээ.
- 3. 1. Мэдээллийг хамтран хуваалцахыг зөвшөөрсөн бүлэг (group) үүсгэж
болдог. Энд мэдээллийг хамтран хуваалцахдаа мэдээллээ тусгай
аргаар оруулж өгдөг. Олон хэрэглэгчтэй сүлжээнд тусгай нууц үгээр
хандах эрхтэй болгож болно.
2. Мэдээллийг хамтран хуваалцах (sharing) нь мессеж, баримт бичиг
болон файлуудыг хэрэглэгчдийн хооронд дамжуулж чаддаг.
3. Төхөөрөмжүүдийг хамтран ашиглах (device sharing) нь бүлгийн
хэрэглэгчдэд хэвлэгч (printer), факсын машин (fax machine), дүрс
оруулагч (scanner) болон бусад олон нэмэлт төхөөрөмжүүдийг
сүлжээнд холбогдсон аль ч компьютерээс ашиглах боломж олгодог.
Компьютерүүдийг сүлжээнд холбохдоо кабель утасны аль нэг төрлийг
ашиглан холбодог. Сүлжээ нь сүлжээний програм хангамж, сүлжээний
техник хангамж, ажиллуулах програм гэсэн 3 хэсгээс тогтоно.
- 4. Сүлжээний
техник хангамж нь компьютерүүд хоорондоо холбогдоход
зориулсан физик компонентууд юм. Сүлжээний адаптер,
сүлжээний кабель, hub, repeater, switch, router, brouter,
модем, repeater, bridge, wireless гэх мэт физик
төхөөрөмжүүдээс гадна кабель утсанд холбодог толгой
буюу connector, transceiver, vampire tape, сүлжээний бахь,
сүлжээний хэвийн ажиллагааг шалгадаг тестер гэх
зэргийг мөн авч үзнэ. Зарим төхөөрөмжүүдийг сүлжээний
үйлдлийн системд таниулж өгөх шаардлагатай байдаг.
- 5. Сүлжээний програм хангамжийн орчин гэдэгт сүлжээний
компьютерүүдийг бусад компьютерүүдтэй нь холбох интерфейс
болж байдаг сүлжээний үйлдлийн систем, сүлжээний протокол
зэргийг ойлгоно.
Ажиллуулах програм нь сүлжээний хэрэглэгчийн интерфэйс,
мэдээлэл, файл, график, видео, принтер ба дискийн
хэрэглэлтийн зөвшөөрөл тогтоох програмаас тогтоно. Үүний нэг
жишээ нь client-server юм.
- 6. 1. Мэдээлэл солилцоо нь хүмүүст янз бүрийн ашигтай мэдээллийг
хоорондоо солилцох боломж олгодог (Чатлах, электрон хурал хийх,
тоглох)
2. Ямар нэг баримт бичиг болон бусад файлуудыг дамжуулах, татаж
авах боломж
3. Мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой.
4. Элекрон шуудан буюу е- мэйл нь хувь хүмүүсийн хооронд
мэдээллийг маш амархан дамжуулдаг бөгөөд үр бүтээлтэй
5. Электрон худалдаа хийх боломж
6. Бараа, бүтээгдэхүүн, үйл ажиллагааны сурталчилгаа хийх боломж
7. Мэдээллийн сан
8. Интернет холболтын эрхийг хувааж эзэмших
- 7. нь шаардлагатай програм
хангамжаас гадна, дараах гурван үндсэн хэсгээс
бүрдэнэ. Үүнд: server (хэрэгцээтэй мэдээллийг хадгалж
буй компьютер), client (хэрэглэгч буюу сервер дээрх
мэдээлэлд хандаж буй компьютер), circuit (хэлхээ,
мэдээлэл дамжуулах шугам). Энд сервер клиент
хоёрынхоо алинд нь их мэдээлэл хадгалуулах,
сүлжээний үйл ажиллагаанд аль нь их үүрэгтэй байх вэ
гэдгийг сүлжээний архитектур (бүтэц) тодорхойлж өгнө.
Гурван үндсэн архитектур байдаг.
- 8. буюу төвлөрсөн майнфрэйм бүхий сүлжээнд
толгой компьютер нь ганцаараа хамаг ажлыг хийдэг.
сүлжээнд клиент буюу хэрэглэгчийн компьютер
нь голлох үүрэгтэй байдаг.
сүлжээнд клиент, сервер аль аль нь ажлаа
хувааж хийнэ. Дээр дурьдсан ѐсоор өнөөдрийн байдлаар
Client-server бүтэцтэй сүлжээ нь илүү их өргөнөөр хэрэглэгдэж
байна. Харин ерөөсөө сервергүй, дан клиент компъютеруудыг
хооронд нь холбож үүсгэсэн сүлжээг peer-to-peer сүлжээ гэж
нэрлэдэг. Жижиг бизнес, гэр ахуйн хэмжээнд хэрэглэгдэж буй
ихэнх сүлжээ peer-to-peer бүтэцтэй байна.
- 9. Сүлжээг төрөл бүрийн үзүүлэлтүүдээр ангилдаг.
Харилцаа холбоог бий болгох. Сүлжээг ашиглан хүмүүс нь и-мэйл , мессенжэр чаат өрөө,
телефон, видео телефон яриа, видео хурал зэргийн хэрэгслүүдээр бие биентэйгээ үр
ашигтайгаар, хялбараар харилцаж болно.
Техник хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд хамрагдах компьютер бүр нь тус сүлжээнд
холбоотой техник хангамжийг хэрэглэх боломжтой. Жишээлбэл, хамт хэрэглэх байдлаар
тохируулсан принтерээр документ хэвлэх.
Файл, өгөгдөл, мэдээллийг хамтарч хэрэглэх (шэйр). Сүлжээний орчинд баталгаажуулсан
хэрэглэгч нь тус сүлжээний бусад компьютерүүд дахь өгөгдөл, мэдээлэлд хандах
боломжтой. Хамт хэрэглэх байдлаар тохируулсан хадгалах төхөөрөмжүүд дээрх өгөгдөл,
мэдээлэлд хандах явдал нь олон сүлжээний чухал онцлог болдог.
Програм хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд холбогдсон хэрэглэгчид нь холын зайд
орших компьютерүүд дээр програм ажиллуулах боломжтой.
Мэдээллийг хадгалах.
Аюулгүй байдал.
Хурд.
- 11. Интернэт нь төхөөрөмжүүдийг физик холболтоор
холбодог. Үүний тулд хаб, свич, бриж, рүүтэр зэрэг
төхөөрөмжүүдийг өргөн хэрэглэдэг. Утасгүй LAN-гийн
технологийг ашиглан төхөөрөмжүүдийг утасгүйгээр
холбоно. Эдгээр төхөөрөмжүүд нь радио долгион буюу
хэт улаан долгионы дохиог дамжууллын орчноо болгон
ашигладаг. ITU-T G.hn технологи нь анхнаасаа
суурилагдсан гэрийн холболтын утаснуудыг (коаксиаль
кабель, телефон утасны шугам, цахилгааны шугам)
ашиглан өндөр хурдны (1 гигабит/сек хүртэл) дотоод
сүлжээг бүтээдэг.