SlideShare a Scribd company logo
1 of 50
Download to read offline
1
Мэдээллийн технологи.
Мэдээллийн систем
Компьютерын сүлжээний
талаарх анхдагч
мэдээллүүд
©Б.Алтанхүү, МУИС-ФЭС
2
Компьютерын сүлжээ гэж юу вэ?
• Компьютерын сүлжээ (computer
networks) гэдэг нь, мэдээлэл солилцох
зорилгоор 2 буюу түүнээс олон
компьютерыг өөр хооронд нь холбож
үүсгэсэн сүлжээг хэлнэ.
• Сүлжээ үүсгэхийн тулд компьютерын
техник хангамж, програм хангамжийн
аль аль нь чухал үүрэгтэй.
3
Сүлжээг ангилах нь
• Компьютерын сүлжээг дараах
байдлуудаар ангилан авч үздэг. Үүнд:
Network area буюу хамрах хүрээгээр
(нутаг дэвсгэрээр)
Network design буюу Сүлжээний зохион
байгуулалтаар
Network topology буюу Сүлжээний
бүтцээр
Network protocol буюу Сүлжээний
протоколоор
г.м.
4
Network area
• Компьютерын сүлжээг хамрах нутаг дэвсгэрээр нь:
LAN - Local Area Network
WLAN - Wireless Local Area Network
WAN - Wide Area Network
MAN - Metropolitan Area Network
SAN - Storage Area Network, System Area Network, Server
Area Network, буюу заримдаа Small Area Network гэнэ.
CAN - Campus Area Network, Controller Area Network, буюу
заримдаа Cluster Area Network гэнэ.
PAN - Personal Area Network
DAN - Desk Area Network
г.м.-ээр ангилна. Эдгээрээс хамгийн түгээмэл,
хамгийн анхдагчууд нь LAN ба WAN юм.
5
Network area: LAN
• Local Area Network (LAN) нь
харьцангуй бага нутаг дэвсгэрийг
хамарсан сүлжээ.
• Ихэвчлэн ямар нэг байгууллага,
сургуулийн хүрээнд ийм сүлжээ
тавигддаг. Албан байгууллагаас
гадна хувь хүмүүс ч гэсэн бас
хэрэглэдэг.
• LAN нь ямар нэг барилгыг бүхэлд
нь хамарсан байж болно.
• Эсвэл, бүр барилгын өрөө бүрт нэг
LAN-тай, тиймээс тухайн бүхэлдээ
хэд хэдэн LAN-тай байж болно.
• Заримдаа LAN нь ойролцоо орших
хэд хэдэн барилгыг хамарсан байж
болно.
• Заримдаа дотоод сүлжээ гэж
нэрийддэг.
6
Network area: WAN
• Wide Area Network (WAN) нь
харьцангуй өргөн нутаг дэвсгэрийг
хамардаг сүлжээ. Нутаг дэвсгэр нь
хот, муж, улс г.м. Өнөөдөр дэлхий
дээр байгаа хамгийн том WAN бол
Интернет.
• Үнэн хэрэгтээ WAN бол газарзүйн
байрлалын хувьд нэг нэгээсээ
алслагдсан, өөр хоорондоо
холбогдсон LAN-уудын цогц юм. LAN-
уудыг өөр хооронд нь router (роүтэр)
хэмээх төхөөрөмж холбон WAN
үүсгэдэг байна.
• WAN-уудыг мөн router-ээр хооронд
нь холбож, илүү том WAN үүсгэнэ.
• WAN нь ихэвчлэн бүлэг хүмүүс эсвэл
байгууллагуудын хамтын удирдлага,
зохицуулалт дор оршдог байна.
Үүгээрээ бас LAN-аас ялгаатай.
7
Network area: WLAN
• Wireless
Local Area
Network
(WLAN) нь
WiFi
технологи
буюу
утасгүй
холболтын
технологи
ашигласан
LAN юм.
8
ISP - Internet Service Provider
• Хэрэглэгчид (ж.нь байгууллага) ихэвчлэн нэг
LAN ашигладаг ба түүнээсээ router-ын
тусламжтайгаар интернет рүү гардаг.
Хэрэглэгчийг LAN-аас нь интернетийн WAN
руу холбож өгөх үйлчилгээг үзүүлдэг
бизнесийн байгууллыг Internet Service
Provider (ISP) гэнэ.
• Монголын ISP-үүд: Micom, MagicNet, Mobinet,
Railcom г.м.
• ISP нь интернетэд холбогдож буй router, мөн
router-т холбогдож буй бүх компьютерт
өөрийн гэсэн тодорхой дугаар олгодог. Ийм
дугаарыг IP хаяг (IP address) гэдэг.
9
IP-хаяг
• Интернетэд холбогдсон аливаа компьютер
түүнийг бусад олон компьютерээс ялгаж өгдөг
дугаартай болдог. Ийм дугаарыг IP-address
(IP-хаяг) гэнэ.
• Өнөөдөр интернетэд хэрэглэгдэж буй IP-хаяг
нь 4 дэд хэсгээс тогтсон, 32-битийн урттай
бүхэл тоо байдаг. Заримдаа IPv4 (4-р
хувилбарын IP) гэж нэрийднэ.
• Дэлхий даяар интернет хэрэглэгчдийн тоо
байнга өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор
IPv4-хаяглалт удахгүй дүүрэх төлөвтэй.
Тиймээс сүүлийн үед IPv6 хаяглалтын талаар
яригдаж эхлэсэн. Энэ нь 8 хэсгээс тогтсон,
128-битийн урттай бүхэл тоо юм.
10
IP-хаяг
• IPv4 хаягийн жишээ: 72.14.235.99
Энэ тоо бол бидний сайн мэдэх хайлтын
Google системийн хаяг юм.
• Өөр нэг жишээ: 202.131.227.145
Харин энэ бол манай МУИС-ийн веб
серверийн хаяг.
• IP-хаягийн дөрвөн хэсэг бүрд 0-255
хоорондох тоо байна.
11
Network design
• Компьютерын сүлжээг дизайн буюу
зохион байгуулалтаар нь:
Client-Server
Peer-to-Peer
г.м. төрлүүдэд хувааж үздэг.
• Сүлжээний зохион байгуулалт гэдэг нь
сүлжээнд холбогдсон компьютерууд
(ж.нь 2 компьютер) өөр хоорондоо ямар
зарчмын дагуу “харьцаж” мэдээлэл
солилцож байна вэ гэдгийг
тодорхойлсон ойлголт.
12
Network design: Client-Server
• Client-Server гэсэн загвараар бол,
хоорондоо мэдээлэл солилцож буй
хоёр компьютерыг:
Client
Server
гэж хуваана.
• Client компьютерээс Server
компьютер луу ямар нэг мэдээлэл
авахыг хүссэн “хүсэлт” (request)
явуулна. Server компьютер нь уг
“хүсэлтийг” хүлээж аваад, харгалзах
мэдээллийг Client руу илгээнэ.
• Client-Server гэсэн системийн хувьд
Server илүү давуу эрхтэй байж,
тухайн Client-тэй харьцах уу үгүй юу
гэдгээ шийддэг.
• Практик дээр, нэг Server олон Client-
тэй харьцаж ажиллах нь түгээмэл.
13
Network design: Client-Server
• Тиймээс Server болж буй
компьютер ихэвчлэн Client-
ийг бодвол илүү өндөр хүчин
чадалтай (CPU хурд, санах
ойн багтаамж өндөр, хатуу
диск их зайтай) байх нь зүй.
• Сүлжээнд тулгуурласан ийм
Client-Server загварын
түгээмэл жишээ гэвэл:
Web (WWW)
FTP
г.м.
14
Network design: Client-Server
• Ж.нь Web буюу WWW бол интернетийн сүлжээнд
тулгуурласан Client-Server загвараар ажилладаг
систем юм.
• Интернет дэхь веб сайт нь веб сервер (web server)
хэмээн нэрлэгдэх компьютер дээр байрлаж байдаг.
Хэрэглэгчийн буюу Client компьютерээс тухайн веб
сайтыг үзэх request-ийг web server-лүү илгээнэ. Web
server нь Client-ийн нэхэмжилсэн веб хуудсыг
хэрэглэгч лүү илгээж, хэрэглэгч өөрийн компьютер
дээр түүнийг хардаг. Нэг веб сервер нэгэн зэрэг маш
олон хэрэглэгчтэй ажиллаж байдаг.
• Server-ээс дамжуулсан веб материалыг Client машин
дээр гаргаж үзүүлдэг програмыг web browser (веб
браузер) гэдэг. Ж.нь Internet Explorer, Mozilla FireFox
г.м.
• Веб серверийг заримдаа HTTP server гэж нэрлэдэг.
15
Network design: Client-Server
• FTP бол интернетийн сүлжээнд тулгуурласан, Client-
Server загвараар ажилладаг, файл солилцох систем
юм.
• FTP-server хэмээн нэрлэгдэх компьютер дээр
файлууд, өгөгдлийн баазууд хадгалагдаж байдаг.
• Хэрэглэгчийн компьютер буюу FTP-client-ээс сервер
луу холбогдож файл татаж авах/аваачих үйлдлийг
хийнэ. Нэг FTP-server хэд хэдэн client-тэй ажиллах
боломжтой.
• FTP нь интернетийн хүрээнд ч, мөн LAN-ны хүрээнд ч
ажиллана.
• Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс FTP сервер нь
client-ийг холбохдоо тулд username, password нэхдэг.
Гэхдээ зарим олон нийтийн зориулалттай FTP
серверүүд ийм шаардлага тавьдаггүй.
16
Network design: Peer-to-Peer
• Peer-to-Peer загвараар
бол, мэдээлэл солилцож
буй хоёр компьютер
“ижил эрхтэйгээр”
харьцана.
• Нэг компьютер
нөгөөгөөсөө мэдээлэл
авч байхад, нөгөөдөх нь
буцаагаад бас өөр
мэдээлэл авч байж
болно.
• Ер нь бол харьцангуй
жижиг хамрах хүрээ
бүхий LAN-ийн машинууд
ийм зохион
байгуулалтаар харьцдаг
байж болно. Гэхдээ бас
интернетэд тулгуурласан
peer-to-peer байдаг. Ж.нь
Limewire, Kazaa г.м.
програмууд ийм
загвараар ажилладаг.
17
Network Topology
• Сүлжээний топологи гэдэг нь компьютеруудыг
ямар схемийн дагуу холбож сүлжээ үүсгэж
байна вэ гэдгийг тодорхойлсон ойлголт. Ө.х.
компьютерууд хоорондоо холбогдоод ямар
“хэлбэр дүрс” үүсгэхийг хэлнэ.
bus
ring
star
tree
mesh
гэсэн топологиуд бий.
18
Network Topology: Bus
• Энэ схемийн дагуу, бүх компьютерууд нэг ерөнхий
кабельд цувран холбогдсон байна. Ерөнхий кабелийг
backbone буюу суурь шугам хэмээн нэрийднэ.
• Суурь шугам нь ихэвчлэн зэс голтой, диэлектрик
бүрхүүлтэй, тэрнийхээ гадуур металл бүрхүүлтэй
кабель утас байдаг. Ийм кабелийг коаксиал кабель
гэдэг.
19
Network Topology: Bus
• Бүх компьютер суурь шугамаар дамжуулан мэдээллээ
солилцоно. Гэхдээ хугацааны тухайн агшинд зөвхөн нэг л
машин мэдээллээ “цацах” боломжтой. Мэдээлэл зөвхөн
хаягласан компьютертээ л очно, “зам зуурын” машинууд уг
мэдээллийг “харж байх” боловч хүлээн авалгүй зүгээр
“өнгөрүүлнэ”.
• Шугаман хэлбэртэй учраас backbone нь эхлэл төгсгөл дээрээ
terminator хэмээн нэрлэглэх тусгай “шингээгч” төхөөрөмжүүдтэй
байна. Terminator нь цахилгаан дохионд эсэргүүцэл үзүүлэх
замаар түүнийг шингээх буюу замхруулж, буцаж “ойхоос”
сэргийлдэг.
• Давуу тал:
Сүлжээг өргөтгөх, ө.х. нэмж компьютер холбоход хялбар.
Бусад топологийг бодоход хамаагүй богино кабель хэрэглэнэ,
зардал хямд.
• Гэхдээ:
Компьютерын тоо олшроход хурд багасна.
Суурь шугам гэмтэхэд сүлжээ бүхэлдээ ажиллагаагүй болно.
20
Network Topology: Ring
• Энэ схемийн дагуу, компьютер
бүр хоёр хөрштэй байна.
• Нэг компьютерээс гарсан
мэдээлэл хаягласан
компьютертээ очих хүртлээ
“цагиргаар” явна. Ингэхдээ
завсрын бүх компьютерыг
дамжина. Тиймээс хэрэв
сүлжээний аль нэг хэсэгт
гэмтэл гарвал сүлжээ бүхэлдээ
жагсаалаас гардаг.
• Үүнээс зайлсхийхийн тулд
сүлжээгээр урсах мэдээлэл
чиглэлээ өөрчлөх боломжтой
байдаг. Хэрэв нэг чиглэлд
явсан мэдээллийн урсгал
тасалдвал тэр даруй нөгөө
чиглэл рүү урсана.
21
Network Topology: Ring
• Практикт энэ схемийг хэрэгжүүлэхдээ Token-Ring
хэмээх технологийг ашигладаг.
• Token гэдэг нь сүлжээгээр урсаж байдаг тусгай
битүүдийн комбинаци юм. Token нь сүлжээн дэхь
мэдээллийн урсгалыг зохицуулна. Сүлжээнд зөвхөн
ганц л Token байна.
• Token нь сүлжээний компьютеруудыг ээлж дараалан
дайран өнгөрч байдаг. Аль нэг компьютер сүлжээнд
мэдээлэл гаргахын тулд Tocken-ыг “барьж аваад”,
мэдээллээ “залгана”. Ө.х. тухайн мөчид Tocken
битүүд аль компьютерыг дайран өнгөрч байна, тэр
компьютер сүлжээ рүү мэдээллээ гаргах боломжтой
болно гэсэн үг.
• Ийм учраас хоёр компьютер нэгэн зэрэг сүлжээгээр
мэдээлэл цацах гэсэн давхардал үүсдэггүй байна.
22
Network Topology: Star
• Энэ схемийн дагуу, компьютерууд ерөнхий
зангилаа цэгт холбогдсон байдаг.
• Зангилаа цэг нь:
Hub
Switch
Router
г.м. төхөөрөмж байна.
• Нэг компьютерээс гарсан мэдээлэл заавал
зангилаа цэгээр дамжин хаягласан
компьютерт очно.
• Энэ утгаараа, зангилаа цэг (ө.х. тэнд
суурилсан төхөөрөмж) нь сүлжээг бүхэлд нь
хянаж, удирдана.
• Компьютеруудыг ихэвчлэн UTP-cable
(unshielded twisted pair cable) буюу
бүрхүүлгүй мушгиа багц утсан кабелиар
холбосон байдаг.
23
Network Topology: Star
• Давуу тал:
Сүлжээг угсарч, холбоход хялбар.
Сүлжээний аль нэг компьютер, эсвэл түүнийг холбосон
кабель гэмтлээ гэхэд сүлжээ бүхэлдээ ажиллагаанаас
гарахгүй.
Сүлжээнд гарсан гэмтлийг тогтоох, аль нэг хэсгийг салгахад
хялбар
г.м.
• Гэхдээ:
Bus топологийг бодоход илүү урт кабель шаардлагатай.
Зангилаа цэг дээрх төхөөрөмж гэмтвэл сүлжээ бүхэлдээ
жагсаалаас гарна.
Зангилаа цэг дээр байрлах төхөөрөмжөөс шалтгаалан
сүлжээний өртөг Bus топологиос өндөр байна
г.м.
24
Network Topology: Tree
• Энэ топологи нь өөр
хоорондоо Bus схемээр
холбогдсон бүлэг Star
схемээс тогтоно. Ө.х. Bus
болон Star топологийн
гибрид (нэгдэл) юм.
• Star топологиудыг хооронд
нь холбосон суурь шугамыг
trunk хэмээн нэрийднэ.
• Tree топологи нь аливаа
сүлжээг цаашид өргөтгөхөд
дан Bus, дан Star схемүүдийг
бодвол илүү тохиромжтой.
• Учир нь дан Bus схемд,
компьютерын тоо олшроход
мэдээллийн урсгалын туулах
зам, хугацаа ихэсдэг бол Star
схемд, компьютерын тоо нь
зангилаа цэгийн холболтын
тоогоор хязгаарлагддаг.
25
Network Topology: Tree
• Trunk буюу суурь шугамыг бид мод гэж
төсөөлж болно. Харин түүнээс салбарлаж
гарсан Star топологиудыг энэ модны
мөчирүүдтэй зүйрлэж болно.
• Хэрэв суурь шугам гэмтвэл сүлжээ бүхэлдээ
жагсаалаас гарна.
• Гэхдээ нэг мөчир нь, ө.х. тухайн нэг Star схем
дотроо ажилласан хэвээр байх болно.
• Жижиг газар, байгууллагад ийм схем
тохиромжгүй. Харин их дээд сургууль, коллеж
гэх мэт газруудын том хүрээтэй, олон
салаатай сүлжээнд тохиромжтой.
26
Network Topology: Mesh
• Энэ схемийн дагуу, бүх
компьютер өөр хоорондоо
кабель утсаар холбогдоно.
Тийм ч учраас mesh буюу
тор гэж нэрлээд байгаа.
• Нэг компьютерээс нөгөө рүү
өгөгдөл явуулах болоход хэд
хэдэн боломжит маршрут
(route) гарч ирнэ.
• Эхлээд боломжит хамгийн
богино маршрут автоматаар
сонгогддог байна. Хэрэв
тухайн маршрут боломжгүй
байвал өөр маршрут
сонгоно. Үүгээрээ бусад
топологиос ялгаатай. Хэрэв
бүх компьютер, бүх кабель
гэмтээгүй л бол, тухайн
мэдээлэл хаягласан газартаа
ямар ч байсан очно гэсэн үг.
27
Network Topology: Mesh
• Тийм учраас ийм топологийг заримдаа
self-healing схем буюу өөрөө засрагч
буюу хэмээн нэрийддэг.
• Ихэвчлэн WAN үүсгэхдээ энэ
технологийг ашигладаг байна. Ө.х. LAN-
уудыг хооронд ийм схемээр холбоно
гэсэн үг. Ж.нь Internet ийм топологиор
үүсгэгдсэн байдаг.
• Мэдээж маш их кабель утас
ашиглагдана. Тэр утгаараа зардал
ихтэй гэж болно.
28
Хүснэгт
Топологи Кабель утас Протокол
Bus
Twisted Pair
Coaxial
Fiber (шилэн)
Ethernet
LocalTalk
Ring Twisted Pair Token Ring
Tree
Twisted Pair
Coaxial
Fiber (шилэн)
Ethernet
Mesh
Twisted Pair
Coaxial
Fiber (шилэн)
Star
Twisted Pair
Fiber (шилэн)
Ethernet
LocalTalk
29
Топологи сонгох
• Дурдсан бүхэнд үндэслээд, топологийг
сонгохдоо:
Өртөг – энд бол магадгүй Bus топологи хамгийн
хямд нь. Нэмэлт төхөөрөмж хэрэггүй.
Кабель утасны урт – Bus топологи хамгийн богино
утсыг хэрэглэнэ.
Өргөтгөх боломж – Star топологи хамгийн хялбар
нь байж магад. Шууд нэмэлт hub залгаад л болоо.
Кабель утасны төрөл – хамгийн түгээмэл
хэрэглэгддэг нь utp-кабель.
г.м.-ийг тооцох хэрэгтэй.
30
Network Protocols
• Протокол гэдэг нь сүлжээнд холбогдсон
компьютеруудын өөр хоорондоо “ярилцдаг хэл” юм.
• Илүү албан ёсны хэлээр бол, янз бүрийн төрлийн
компьютерууд хоорондоо холбогдож, мэдээлэл
солилцохын тулд баримтлах дүрэм заавар, аргын
цогц юм.
• Сүлжээний протокол нь хамгийн ерөнхийдөө:
компьютерууд сүлжээнд хэрхэн нэг нэгнээ таниж, холбогдох
мэдээллийг яаж илгээх, хүлээж авах
г.м.-ийг тодорхойлно.
• Аливаа хоёр компьютер хоорондоо холбогдож,
мэдээлэл солилцохын тулд хоёулаа нэг протоколоор
харьцах ёстой.
• Мэдээж сүлжээний протокол стандартчилагдсан байх
ёстой.
31
Network Protocols
• Стандарт протоколууд нь компьютерын
програм хангамжид (ж.нь ҮС-ийн бүрдэлд),
заримдаа бүр hardware төвшинд
интегралчлагдсан байдаг.
• Хамгийн түгээмэл хэрэглэгддэг стандарт
протоколуудаас дурдвал:
IP (Internet Protocols)
TCP (Transmission Control Protocol)
DHCP (Dynamic Host Configuration Protocol)
HTTP (Hypertext Transfer Protocol)
FTP (File Transfer Protocol)
SMTP (Simple Mail Transfer Protocol)
г.м.
32
Network Protocols: IP ба TCP
• Интернетэд холбогдсон компьютер сүлжээнд
өгөгдөл дамжуулахдаа ашигладаг бүлэг
протоколыг IP (Internet Protocols) гэнэ. IP нь
зөвхөн өгөгдлийг илгээхэд оролцоно.
• Харин явуулах өгөгдлийн урсгалыг багцлаад,
эрэмбэлээд, дамжууллын явцад хадгалж байх
үүргийг илгээгч компьютерын TCP
(Transmission Control Protocol) протокол
гүйцэтгэдэг байна. Харин хүлээн авагч
компьютерын TCP нь ирж буй өгөгдлийн
урсгалыг “хүлээж авах” үүргийг гүйцэтгэнэ.
• Ийнхүү TCP/IP хослол нь интернетийн орчинд
компьютерууд хоорондоо холбогдох нөхцлийг
бүрдүүлж байдаг.
33
Network Protocols: HTTP ба FTP
• Интернетээр веб мэдээлэл дамжуулахад зориулагдсан
протоколыг HTTP (Hyper Text Transfer Protocol) гэдэг. Энэ
протокол нь web server ба клиентийн browser-ын хооронд
өгөгдөл солилцох стандарт арга юм.
• Клиент нь вебийг үзэхийн тулд, вебийг агуулж буй server-ийн
хаяг, үзэх веб хуудсын нэр, веб хуудсыг дамжуулах протоколын
нэр зэргээс тогтсон бичиглэлийг browser-таа оруулдаг. Энэ
бичиглэлийг url-хаяг гэнэ. Браузер url-хаягийн дагуу server-т
хандаж, заасан веб хуудсыг үзэх “хүсэлт”-ийг дамжуулдаг.
Тэгээд web server хариу үйлдлийг хийнэ. URL-хаягийн жишээ:
http://www.website.com/webpage.html
• Интернетээр файл дамжуулахад зориулагдсан протоколыг FTP
(File Transfer Protocol) гэдэг. Энэ протокол нь web server ба
клиентийн компьютерын хооронд файл солилцох стандарт арга
юм.
• HTTP, FTP протоколууд нь TCP/IP дээр тулгуурлан ажилладаг.
34
Сүлжээний төхөөрөмжүүд
• Компьютерын сүлжээнд ашиглагддаг
(компьютерээс гадна) стандарт
төхөөрөмжүүд бол:
Network adapter
Hub
Switch
Router
Cables
г.м. болно.
35
Network adapter
• Network adapter буюу
Сүлжээний карт нь компьютер,
кабель утас хоёрыг холбох
зориулалттай төхөөрөмж юм.
• Заримдаа Network Interface Card
(NIC) хэмээн нэрийднэ.
• Монголоор заримдаа LAN карт
хэмээн нэрийднэ.
• Сүлжээний кард нь:
Дохиог сүлжээний кабелиар
дамжуулахад бэлтгэх
Өөр компьютерээс дохио хүлээн
авах
Хүлээн авсан дохиог хувиргаж
компьютертээ дамжуулах
г.м. үндсэн үүрэгтэй.
36
Network adapter
• LAN-д холбогдсон сүлжээний адаптер болгон
өөрийн гэсэн дахин давтагдашгүй хаягтай
болдог байна. Үүнийхээ тусламжтайгаар тэд
LAN дотроо нэг нэгээсээ ялгагдана. Ийм
хаягийг MAC-хаяг (Media Access Control
address) гэдэг.
• Заримдаа физик хаяг, төхөөрөмжийн хаяг
гэх мэтээр нэрлэнэ.
• Энэ нь 12 оронтой 16-тын тоо байдаг.
• Сүлжээгээр дамжиж буй дохио нь
үүсгэгчийнхээ MAC-хаяг, хүлээн авагчийн
MAC-хаяг зэргийг өөртөө нэмэлт байдлаар
агуулсан байдаг байна.
37
IP-хаяг ба MAC-хаяг
• Үнэн хэрэгтээ сүлжээнд холбогдсон
компьютер хоёр төрлийн хаягтай байдаг нь
ойлгомжтой боллоо. Нэг нь IP-хаяг, нөгөө нь
MAC-хаяг.
• IP-хаяг нь сүлжээн дэхь компьютерыг програм
хангамж талаас нь төлөөлж, харин MAC-хаяг
нь hardware талаас төлөөлнө гэж хэлж болно.
• MAC-хаяг нь сүлжээн дэхь байрлалаас үл
хамааран тогтмол байдаг бол IP-хаяг нь
компьютер сүлжээнд хаанаас орж буйгаас
хамааран өөрчлөгдөж байдаг байна. Ж.нь нэг
ноутбукийг монголоос нетэд холбох,
америкаас нэтэд холбоход MAC-хаяг нь
өөрчлөгдөхгүй харин IP-хаяг нь өөрчлөгдөнө.
38
Hub
• Сүлжээний hub (хааб) нь хэд
хэдэн компьютерыг нэг цэгт
төвлөрүүлэн холбох үүрэгтэй
зангилаа төхөөрөмж юм.
• Hub нь түүний нэг портоор (ж.нь
интернетээс) ирсэн дохиог
хүлээж аваад бусад портуудад
хувилж тараадаг. Эдгээр
портуудад нь холбогдсон дотоод
сүлжээний компьютерууд тус
бүрдээ дохиог хүлээж авна.
• Hub нь дохиог хүлээж аваад
ямар нэг боловсруулалт хийхгүй,
зүгээр л хувилж тараана.
• Зураг дээр 24 порттой
(оролттой) хаабыг
үзүүлэв.
• Компьютерууд UTP
кабелиар түүнд
холбогдоно.
• Мөн өөр hub бас
холбогдож болно.
• Star топологийг
хэрэгжүүлэхэд нэн
тохиромжтой.
39
Hub
• Зураг дээр, хааб хэрхэн
ажилладагийг харуулжээ.
• 1-р портоос ямар нэг дохиог
6-р портод зориулан
дамжуулж байна гэе. Гэтэл
дохио бүх портод очно.
Гэхдээ порт 6-аас бусад нь
түүнийг хүлээн авахгүй.
• Бусад портууд тухайн дохио
өөрт нь зориулагдаагүй
гэдгийг яаж мэддэг вэ?
• Энэ нь тухайн портод
харгалзах компьютерын
сүлжээний адаптераар
хийгддэг байна. Сүлжээний
адаптер нь дохионд
агуулагдах нэмэлт мэдээлэл
буюу хүлээн авагчийн MAC
хаягийг уншаад өөрийнх нь
мөн үү биш үү гэдгийг
тогтоодог байна.
40
Switch
• Хааб нь дохиог ямар нэг
байдлаар “нээж үзэхгүй”, шууд л
дамжуулна.
• Тэгвэл Switch нь хаабыг бодвол
арай “ухаалаг” төхөөрөмж юм.
Тиймээс арай илүү үнэтэй
байдаг.
• Switch ч гэсэн хэд хэдэн
компьютерыг нэг цэгт
төвлөрүүлэн холбох үүрэгтэй
зангилаа төхөөрөмж. Гэхдээ хааб
шиг зүгээр л бүх порт руу дохиог
хувилж цацахгүй. Харин дохиог
шалгаж, хүлээн авагчийнх нь
MAC-хаягийг уншаад зөвхөн
харгалзах ганц порт руу л дохиог
илгээдэг байна.
41
Router
• Router нь нэг сүлжээг (LAN, WAN)
нөгөө сүлжээтэй (LAN, WAN)
холбоход хэрэглэгддэг
төхөөрөмж.
• Ж.нь манай сургуулийн LAN
интернетэд холбогдохын тулд
router ашиглаж байгаа.
• Router буюу маршрутизатор нь
хүлээж авсан дохионы илгээгч,
хүлээн авагчийн хаяг дээр
тулгуурлан дохиог илгээх хамгийн
тохиромжит маршрутыг сонгодог
байна.
• Ө.х. үүнийг гүйцэтгэх алгоритм
бүхий програм хангамжийг өөртөө
агуулж байдаг. Энэ утгаараа,
router бол компьютер юм. Hub,
switch-ээс илүү үнэтэй.
42
Router
• Router нь hub, switch-ээс хамаагүй илүү боловсронгуй
төхөөрөмж бөгөөд:
Дохиог илгээх тохиромжит замыг сонгоно.
Өөр өөр протоколтой сүлжээнүүдийн хооронд дохиог
роүтлэнэ.
Өөр топологитой (Bus, Star, Ring г.м.) сүлжээнүүдийн
хооронд дохиог роүтлэнэ.
Дохиог шилэн, коаксиал, utp-stp кабелиар роүтлэнэ.
• Иймээс router нь LAN-ийн компьютерын интернет рүү
гарах “гарц” (gateway) болж чаддаг.
• Гэтэл жирийн hub/switch ингэж чадахгүй. Хэрэв ямар
нэг LAN-аас router ашиглалгүйгээр харин hub/switch
ашиглан “гадагшаа” хандахыг хүсвэл hub/switch-ээ
дахиад өөр нэг компьютерт холбох хэрэгтэй болно.
Харин энэ компьютер нь хоёр сүлжээний адаптертай
байх бөгөөд нэг нь hub/switch-тэй, харин нөгөө нь
интернетэд холбогдсон байх болно.
43
Cables
• Компьютерын сүлжээнд хэрэглэдэг кабель
утсуудыг ерөнхийд нь:
UTP – Бүрхүүлгүй мушгиа багц утсан кабель
STP – Бүрхүүлтэй мушгиа багц утсан кабель
Coaxial - Коаксиаль кабель
Fiber (optic) – Шилэн кабель
гэж ангилна.
• Одоо байгаа кабелиудаас хамгийн дэвшилтэт
нь шилэн буюу оптик кабель. Дамжуулах хурд
100mbps-1gbps. Ашиглагдсан технологи нь
дохиог гэрлийн (фотонуудын) урсгал болгож
кодлох. Бас өндөр үнэтэй.
44
Интернетэд шууд холбогдсон
байдал
45
Router ашиглан сүлжээнд
холбосон байдал
46
Hub эсвэл Switch ашиглан
сүлжээнд холбосон байдал
47
Телефон утасны шугам ашиглан
холбосон байдал
48
Wi-Fi технологи ашиглан утасгүй
холбосон байдал
49
Ашигласан материал,
мэдээллийн эх үүсвэр
• Networking - Computer and Wireless Networking Basics
http://compnetworking.about.com
• An Educators Guide to School Networks
http://fcit.usf.edu/Network/default.htm
• The Site for Networking Professionals
http://www.firewall.cx/topologies.php
• Networking Turorial
http://www.exforsys.com/tutorials/networking.html
• Internet Protocol definition from
SearchUnifiedCommunications.com
http://searchunifiedcommunications.techtarget.com/sDefinition/0,
,sid186_gci214031,00.html
• TCP definition from SearchUnifiedCommunications.com
http://searchnetworking.techtarget.com/dictionary/definition/what
-is-TCP.html
• etc.
50
Төгсөв

More Related Content

What's hot

Lekts presentation6
Lekts presentation6Lekts presentation6
Lekts presentation6ganzorigb
 
Cs101 lecture3
Cs101 lecture3Cs101 lecture3
Cs101 lecture3Purev
 
компьютер сүлжээ тэдгээрийн тухай
компьютер сүлжээ тэдгээрийн тухайкомпьютер сүлжээ тэдгээрийн тухай
компьютер сүлжээ тэдгээрийн тухайBatsukh Nasantogtokh
 
өгөгдөл дамжуулах
өгөгдөл дамжуулахөгөгдөл дамжуулах
өгөгдөл дамжуулахOidov Umbelee
 
лабораторийн ажил 7
лабораторийн ажил 7лабораторийн ажил 7
лабораторийн ажил 7taivna
 
Лекц 3
Лекц 3Лекц 3
Лекц 3Muuluu
 
компьютерийн сүлжээний техник хангамж
компьютерийн сүлжээний  техник хангамжкомпьютерийн сүлжээний  техник хангамж
компьютерийн сүлжээний техник хангамжЖавзмаа Ж
 
компьютерийн сүлжэээ
компьютерийн сүлжэээкомпьютерийн сүлжэээ
компьютерийн сүлжэээjkhsak
 
Mtms2b software
Mtms2b   softwareMtms2b   software
Mtms2b softwareBabaa Naya
 
өгөгдөл дамжуулах 4
өгөгдөл дамжуулах 4өгөгдөл дамжуулах 4
өгөгдөл дамжуулах 4Oidov Umbelee
 
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангикомпьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангиchoi_adiyaa
 

What's hot (18)

Lekts presentation6
Lekts presentation6Lekts presentation6
Lekts presentation6
 
дотоод сүлжээний зохион байгуулалт
дотоод сүлжээний зохион байгуулалтдотоод сүлжээний зохион байгуулалт
дотоод сүлжээний зохион байгуулалт
 
Cs101 lecture3
Cs101 lecture3Cs101 lecture3
Cs101 lecture3
 
IP hicheel 1
IP hicheel 1IP hicheel 1
IP hicheel 1
 
компьютер сүлжээ тэдгээрийн тухай
компьютер сүлжээ тэдгээрийн тухайкомпьютер сүлжээ тэдгээрийн тухай
компьютер сүлжээ тэдгээрийн тухай
 
өгөгдөл дамжуулах
өгөгдөл дамжуулахөгөгдөл дамжуулах
өгөгдөл дамжуулах
 
Suljee
SuljeeSuljee
Suljee
 
лабораторийн ажил 7
лабораторийн ажил 7лабораторийн ажил 7
лабораторийн ажил 7
 
Lab4
Lab4Lab4
Lab4
 
Lecture 1 2
Lecture 1 2Lecture 1 2
Lecture 1 2
 
Лекц 3
Лекц 3Лекц 3
Лекц 3
 
Hardware national odp
Hardware national odpHardware national odp
Hardware national odp
 
дотоод сүлжээ
дотоод сүлжээдотоод сүлжээ
дотоод сүлжээ
 
компьютерийн сүлжээний техник хангамж
компьютерийн сүлжээний  техник хангамжкомпьютерийн сүлжээний  техник хангамж
компьютерийн сүлжээний техник хангамж
 
компьютерийн сүлжэээ
компьютерийн сүлжэээкомпьютерийн сүлжэээ
компьютерийн сүлжэээ
 
Mtms2b software
Mtms2b   softwareMtms2b   software
Mtms2b software
 
өгөгдөл дамжуулах 4
өгөгдөл дамжуулах 4өгөгдөл дамжуулах 4
өгөгдөл дамжуулах 4
 
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангикомпьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
 

Similar to Mtms5 network

Similar to Mtms5 network (20)

Network
NetworkNetwork
Network
 
компьютерийн сүлжээний тухай тухай ойлголт.hhb
компьютерийн сүлжээний тухай тухай ойлголт.hhbкомпьютерийн сүлжээний тухай тухай ойлголт.hhb
компьютерийн сүлжээний тухай тухай ойлголт.hhb
 
Random 140516030643-phpapp02
Random 140516030643-phpapp02Random 140516030643-phpapp02
Random 140516030643-phpapp02
 
Lab-7
Lab-7Lab-7
Lab-7
 
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангикомпьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
 
Cem2
Cem2Cem2
Cem2
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
8
88
8
 
Network technology
Network technologyNetwork technology
Network technology
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 
4
44
4
 
Lab7
Lab7Lab7
Lab7
 
Lab7
Lab7Lab7
Lab7
 
Random 121207004607-phpapp02
Random 121207004607-phpapp02Random 121207004607-phpapp02
Random 121207004607-phpapp02
 
Random 121207004607-phpapp02
Random 121207004607-phpapp02Random 121207004607-phpapp02
Random 121207004607-phpapp02
 
Сүлжээ
СүлжээСүлжээ
Сүлжээ
 
012 sec arch fw
012 sec arch fw012 sec arch fw
012 sec arch fw
 
Random 121218092522-phpapp01
Random 121218092522-phpapp01Random 121218092522-phpapp01
Random 121218092522-phpapp01
 
012 sec arch fw
012 sec arch fw012 sec arch fw
012 sec arch fw
 
Suljee
SuljeeSuljee
Suljee
 

More from Babaa Naya

Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам
Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам
Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам Babaa Naya
 
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...Babaa Naya
 
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...Babaa Naya
 
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...Babaa Naya
 
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgoo
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgooSuraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgoo
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgooBabaa Naya
 
Img 20210105 0002
Img 20210105 0002Img 20210105 0002
Img 20210105 0002Babaa Naya
 
Img 20210105 0001
Img 20210105 0001Img 20210105 0001
Img 20210105 0001Babaa Naya
 
Cisco packet tracer
Cisco packet tracerCisco packet tracer
Cisco packet tracerBabaa Naya
 
Cisco packet tracer
Cisco packet tracerCisco packet tracer
Cisco packet tracerBabaa Naya
 

More from Babaa Naya (20)

Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам
Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам
Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам
 
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...
 
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...
 
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...
 
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgoo
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgooSuraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgoo
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgoo
 
Img 20210105 0002
Img 20210105 0002Img 20210105 0002
Img 20210105 0002
 
Img 20210105 0001
Img 20210105 0001Img 20210105 0001
Img 20210105 0001
 
Cisco packet tracer
Cisco packet tracerCisco packet tracer
Cisco packet tracer
 
Cisco packet tracer
Cisco packet tracerCisco packet tracer
Cisco packet tracer
 
Lab10
Lab10Lab10
Lab10
 
Lab9
Lab9Lab9
Lab9
 
Lab8
Lab8Lab8
Lab8
 
Lab7
Lab7Lab7
Lab7
 
Lab6
Lab6Lab6
Lab6
 
Lab 6
Lab 6Lab 6
Lab 6
 
Lab5
Lab5Lab5
Lab5
 
Lab3
Lab3Lab3
Lab3
 
Lab2
Lab2Lab2
Lab2
 
Lab1
Lab1Lab1
Lab1
 
D.sa302 lab 1
D.sa302 lab 1D.sa302 lab 1
D.sa302 lab 1
 

Mtms5 network

  • 1. 1 Мэдээллийн технологи. Мэдээллийн систем Компьютерын сүлжээний талаарх анхдагч мэдээллүүд ©Б.Алтанхүү, МУИС-ФЭС
  • 2. 2 Компьютерын сүлжээ гэж юу вэ? • Компьютерын сүлжээ (computer networks) гэдэг нь, мэдээлэл солилцох зорилгоор 2 буюу түүнээс олон компьютерыг өөр хооронд нь холбож үүсгэсэн сүлжээг хэлнэ. • Сүлжээ үүсгэхийн тулд компьютерын техник хангамж, програм хангамжийн аль аль нь чухал үүрэгтэй.
  • 3. 3 Сүлжээг ангилах нь • Компьютерын сүлжээг дараах байдлуудаар ангилан авч үздэг. Үүнд: Network area буюу хамрах хүрээгээр (нутаг дэвсгэрээр) Network design буюу Сүлжээний зохион байгуулалтаар Network topology буюу Сүлжээний бүтцээр Network protocol буюу Сүлжээний протоколоор г.м.
  • 4. 4 Network area • Компьютерын сүлжээг хамрах нутаг дэвсгэрээр нь: LAN - Local Area Network WLAN - Wireless Local Area Network WAN - Wide Area Network MAN - Metropolitan Area Network SAN - Storage Area Network, System Area Network, Server Area Network, буюу заримдаа Small Area Network гэнэ. CAN - Campus Area Network, Controller Area Network, буюу заримдаа Cluster Area Network гэнэ. PAN - Personal Area Network DAN - Desk Area Network г.м.-ээр ангилна. Эдгээрээс хамгийн түгээмэл, хамгийн анхдагчууд нь LAN ба WAN юм.
  • 5. 5 Network area: LAN • Local Area Network (LAN) нь харьцангуй бага нутаг дэвсгэрийг хамарсан сүлжээ. • Ихэвчлэн ямар нэг байгууллага, сургуулийн хүрээнд ийм сүлжээ тавигддаг. Албан байгууллагаас гадна хувь хүмүүс ч гэсэн бас хэрэглэдэг. • LAN нь ямар нэг барилгыг бүхэлд нь хамарсан байж болно. • Эсвэл, бүр барилгын өрөө бүрт нэг LAN-тай, тиймээс тухайн бүхэлдээ хэд хэдэн LAN-тай байж болно. • Заримдаа LAN нь ойролцоо орших хэд хэдэн барилгыг хамарсан байж болно. • Заримдаа дотоод сүлжээ гэж нэрийддэг.
  • 6. 6 Network area: WAN • Wide Area Network (WAN) нь харьцангуй өргөн нутаг дэвсгэрийг хамардаг сүлжээ. Нутаг дэвсгэр нь хот, муж, улс г.м. Өнөөдөр дэлхий дээр байгаа хамгийн том WAN бол Интернет. • Үнэн хэрэгтээ WAN бол газарзүйн байрлалын хувьд нэг нэгээсээ алслагдсан, өөр хоорондоо холбогдсон LAN-уудын цогц юм. LAN- уудыг өөр хооронд нь router (роүтэр) хэмээх төхөөрөмж холбон WAN үүсгэдэг байна. • WAN-уудыг мөн router-ээр хооронд нь холбож, илүү том WAN үүсгэнэ. • WAN нь ихэвчлэн бүлэг хүмүүс эсвэл байгууллагуудын хамтын удирдлага, зохицуулалт дор оршдог байна. Үүгээрээ бас LAN-аас ялгаатай.
  • 7. 7 Network area: WLAN • Wireless Local Area Network (WLAN) нь WiFi технологи буюу утасгүй холболтын технологи ашигласан LAN юм.
  • 8. 8 ISP - Internet Service Provider • Хэрэглэгчид (ж.нь байгууллага) ихэвчлэн нэг LAN ашигладаг ба түүнээсээ router-ын тусламжтайгаар интернет рүү гардаг. Хэрэглэгчийг LAN-аас нь интернетийн WAN руу холбож өгөх үйлчилгээг үзүүлдэг бизнесийн байгууллыг Internet Service Provider (ISP) гэнэ. • Монголын ISP-үүд: Micom, MagicNet, Mobinet, Railcom г.м. • ISP нь интернетэд холбогдож буй router, мөн router-т холбогдож буй бүх компьютерт өөрийн гэсэн тодорхой дугаар олгодог. Ийм дугаарыг IP хаяг (IP address) гэдэг.
  • 9. 9 IP-хаяг • Интернетэд холбогдсон аливаа компьютер түүнийг бусад олон компьютерээс ялгаж өгдөг дугаартай болдог. Ийм дугаарыг IP-address (IP-хаяг) гэнэ. • Өнөөдөр интернетэд хэрэглэгдэж буй IP-хаяг нь 4 дэд хэсгээс тогтсон, 32-битийн урттай бүхэл тоо байдаг. Заримдаа IPv4 (4-р хувилбарын IP) гэж нэрийднэ. • Дэлхий даяар интернет хэрэглэгчдийн тоо байнга өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор IPv4-хаяглалт удахгүй дүүрэх төлөвтэй. Тиймээс сүүлийн үед IPv6 хаяглалтын талаар яригдаж эхлэсэн. Энэ нь 8 хэсгээс тогтсон, 128-битийн урттай бүхэл тоо юм.
  • 10. 10 IP-хаяг • IPv4 хаягийн жишээ: 72.14.235.99 Энэ тоо бол бидний сайн мэдэх хайлтын Google системийн хаяг юм. • Өөр нэг жишээ: 202.131.227.145 Харин энэ бол манай МУИС-ийн веб серверийн хаяг. • IP-хаягийн дөрвөн хэсэг бүрд 0-255 хоорондох тоо байна.
  • 11. 11 Network design • Компьютерын сүлжээг дизайн буюу зохион байгуулалтаар нь: Client-Server Peer-to-Peer г.м. төрлүүдэд хувааж үздэг. • Сүлжээний зохион байгуулалт гэдэг нь сүлжээнд холбогдсон компьютерууд (ж.нь 2 компьютер) өөр хоорондоо ямар зарчмын дагуу “харьцаж” мэдээлэл солилцож байна вэ гэдгийг тодорхойлсон ойлголт.
  • 12. 12 Network design: Client-Server • Client-Server гэсэн загвараар бол, хоорондоо мэдээлэл солилцож буй хоёр компьютерыг: Client Server гэж хуваана. • Client компьютерээс Server компьютер луу ямар нэг мэдээлэл авахыг хүссэн “хүсэлт” (request) явуулна. Server компьютер нь уг “хүсэлтийг” хүлээж аваад, харгалзах мэдээллийг Client руу илгээнэ. • Client-Server гэсэн системийн хувьд Server илүү давуу эрхтэй байж, тухайн Client-тэй харьцах уу үгүй юу гэдгээ шийддэг. • Практик дээр, нэг Server олон Client- тэй харьцаж ажиллах нь түгээмэл.
  • 13. 13 Network design: Client-Server • Тиймээс Server болж буй компьютер ихэвчлэн Client- ийг бодвол илүү өндөр хүчин чадалтай (CPU хурд, санах ойн багтаамж өндөр, хатуу диск их зайтай) байх нь зүй. • Сүлжээнд тулгуурласан ийм Client-Server загварын түгээмэл жишээ гэвэл: Web (WWW) FTP г.м.
  • 14. 14 Network design: Client-Server • Ж.нь Web буюу WWW бол интернетийн сүлжээнд тулгуурласан Client-Server загвараар ажилладаг систем юм. • Интернет дэхь веб сайт нь веб сервер (web server) хэмээн нэрлэгдэх компьютер дээр байрлаж байдаг. Хэрэглэгчийн буюу Client компьютерээс тухайн веб сайтыг үзэх request-ийг web server-лүү илгээнэ. Web server нь Client-ийн нэхэмжилсэн веб хуудсыг хэрэглэгч лүү илгээж, хэрэглэгч өөрийн компьютер дээр түүнийг хардаг. Нэг веб сервер нэгэн зэрэг маш олон хэрэглэгчтэй ажиллаж байдаг. • Server-ээс дамжуулсан веб материалыг Client машин дээр гаргаж үзүүлдэг програмыг web browser (веб браузер) гэдэг. Ж.нь Internet Explorer, Mozilla FireFox г.м. • Веб серверийг заримдаа HTTP server гэж нэрлэдэг.
  • 15. 15 Network design: Client-Server • FTP бол интернетийн сүлжээнд тулгуурласан, Client- Server загвараар ажилладаг, файл солилцох систем юм. • FTP-server хэмээн нэрлэгдэх компьютер дээр файлууд, өгөгдлийн баазууд хадгалагдаж байдаг. • Хэрэглэгчийн компьютер буюу FTP-client-ээс сервер луу холбогдож файл татаж авах/аваачих үйлдлийг хийнэ. Нэг FTP-server хэд хэдэн client-тэй ажиллах боломжтой. • FTP нь интернетийн хүрээнд ч, мөн LAN-ны хүрээнд ч ажиллана. • Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс FTP сервер нь client-ийг холбохдоо тулд username, password нэхдэг. Гэхдээ зарим олон нийтийн зориулалттай FTP серверүүд ийм шаардлага тавьдаггүй.
  • 16. 16 Network design: Peer-to-Peer • Peer-to-Peer загвараар бол, мэдээлэл солилцож буй хоёр компьютер “ижил эрхтэйгээр” харьцана. • Нэг компьютер нөгөөгөөсөө мэдээлэл авч байхад, нөгөөдөх нь буцаагаад бас өөр мэдээлэл авч байж болно. • Ер нь бол харьцангуй жижиг хамрах хүрээ бүхий LAN-ийн машинууд ийм зохион байгуулалтаар харьцдаг байж болно. Гэхдээ бас интернетэд тулгуурласан peer-to-peer байдаг. Ж.нь Limewire, Kazaa г.м. програмууд ийм загвараар ажилладаг.
  • 17. 17 Network Topology • Сүлжээний топологи гэдэг нь компьютеруудыг ямар схемийн дагуу холбож сүлжээ үүсгэж байна вэ гэдгийг тодорхойлсон ойлголт. Ө.х. компьютерууд хоорондоо холбогдоод ямар “хэлбэр дүрс” үүсгэхийг хэлнэ. bus ring star tree mesh гэсэн топологиуд бий.
  • 18. 18 Network Topology: Bus • Энэ схемийн дагуу, бүх компьютерууд нэг ерөнхий кабельд цувран холбогдсон байна. Ерөнхий кабелийг backbone буюу суурь шугам хэмээн нэрийднэ. • Суурь шугам нь ихэвчлэн зэс голтой, диэлектрик бүрхүүлтэй, тэрнийхээ гадуур металл бүрхүүлтэй кабель утас байдаг. Ийм кабелийг коаксиал кабель гэдэг.
  • 19. 19 Network Topology: Bus • Бүх компьютер суурь шугамаар дамжуулан мэдээллээ солилцоно. Гэхдээ хугацааны тухайн агшинд зөвхөн нэг л машин мэдээллээ “цацах” боломжтой. Мэдээлэл зөвхөн хаягласан компьютертээ л очно, “зам зуурын” машинууд уг мэдээллийг “харж байх” боловч хүлээн авалгүй зүгээр “өнгөрүүлнэ”. • Шугаман хэлбэртэй учраас backbone нь эхлэл төгсгөл дээрээ terminator хэмээн нэрлэглэх тусгай “шингээгч” төхөөрөмжүүдтэй байна. Terminator нь цахилгаан дохионд эсэргүүцэл үзүүлэх замаар түүнийг шингээх буюу замхруулж, буцаж “ойхоос” сэргийлдэг. • Давуу тал: Сүлжээг өргөтгөх, ө.х. нэмж компьютер холбоход хялбар. Бусад топологийг бодоход хамаагүй богино кабель хэрэглэнэ, зардал хямд. • Гэхдээ: Компьютерын тоо олшроход хурд багасна. Суурь шугам гэмтэхэд сүлжээ бүхэлдээ ажиллагаагүй болно.
  • 20. 20 Network Topology: Ring • Энэ схемийн дагуу, компьютер бүр хоёр хөрштэй байна. • Нэг компьютерээс гарсан мэдээлэл хаягласан компьютертээ очих хүртлээ “цагиргаар” явна. Ингэхдээ завсрын бүх компьютерыг дамжина. Тиймээс хэрэв сүлжээний аль нэг хэсэгт гэмтэл гарвал сүлжээ бүхэлдээ жагсаалаас гардаг. • Үүнээс зайлсхийхийн тулд сүлжээгээр урсах мэдээлэл чиглэлээ өөрчлөх боломжтой байдаг. Хэрэв нэг чиглэлд явсан мэдээллийн урсгал тасалдвал тэр даруй нөгөө чиглэл рүү урсана.
  • 21. 21 Network Topology: Ring • Практикт энэ схемийг хэрэгжүүлэхдээ Token-Ring хэмээх технологийг ашигладаг. • Token гэдэг нь сүлжээгээр урсаж байдаг тусгай битүүдийн комбинаци юм. Token нь сүлжээн дэхь мэдээллийн урсгалыг зохицуулна. Сүлжээнд зөвхөн ганц л Token байна. • Token нь сүлжээний компьютеруудыг ээлж дараалан дайран өнгөрч байдаг. Аль нэг компьютер сүлжээнд мэдээлэл гаргахын тулд Tocken-ыг “барьж аваад”, мэдээллээ “залгана”. Ө.х. тухайн мөчид Tocken битүүд аль компьютерыг дайран өнгөрч байна, тэр компьютер сүлжээ рүү мэдээллээ гаргах боломжтой болно гэсэн үг. • Ийм учраас хоёр компьютер нэгэн зэрэг сүлжээгээр мэдээлэл цацах гэсэн давхардал үүсдэггүй байна.
  • 22. 22 Network Topology: Star • Энэ схемийн дагуу, компьютерууд ерөнхий зангилаа цэгт холбогдсон байдаг. • Зангилаа цэг нь: Hub Switch Router г.м. төхөөрөмж байна. • Нэг компьютерээс гарсан мэдээлэл заавал зангилаа цэгээр дамжин хаягласан компьютерт очно. • Энэ утгаараа, зангилаа цэг (ө.х. тэнд суурилсан төхөөрөмж) нь сүлжээг бүхэлд нь хянаж, удирдана. • Компьютеруудыг ихэвчлэн UTP-cable (unshielded twisted pair cable) буюу бүрхүүлгүй мушгиа багц утсан кабелиар холбосон байдаг.
  • 23. 23 Network Topology: Star • Давуу тал: Сүлжээг угсарч, холбоход хялбар. Сүлжээний аль нэг компьютер, эсвэл түүнийг холбосон кабель гэмтлээ гэхэд сүлжээ бүхэлдээ ажиллагаанаас гарахгүй. Сүлжээнд гарсан гэмтлийг тогтоох, аль нэг хэсгийг салгахад хялбар г.м. • Гэхдээ: Bus топологийг бодоход илүү урт кабель шаардлагатай. Зангилаа цэг дээрх төхөөрөмж гэмтвэл сүлжээ бүхэлдээ жагсаалаас гарна. Зангилаа цэг дээр байрлах төхөөрөмжөөс шалтгаалан сүлжээний өртөг Bus топологиос өндөр байна г.м.
  • 24. 24 Network Topology: Tree • Энэ топологи нь өөр хоорондоо Bus схемээр холбогдсон бүлэг Star схемээс тогтоно. Ө.х. Bus болон Star топологийн гибрид (нэгдэл) юм. • Star топологиудыг хооронд нь холбосон суурь шугамыг trunk хэмээн нэрийднэ. • Tree топологи нь аливаа сүлжээг цаашид өргөтгөхөд дан Bus, дан Star схемүүдийг бодвол илүү тохиромжтой. • Учир нь дан Bus схемд, компьютерын тоо олшроход мэдээллийн урсгалын туулах зам, хугацаа ихэсдэг бол Star схемд, компьютерын тоо нь зангилаа цэгийн холболтын тоогоор хязгаарлагддаг.
  • 25. 25 Network Topology: Tree • Trunk буюу суурь шугамыг бид мод гэж төсөөлж болно. Харин түүнээс салбарлаж гарсан Star топологиудыг энэ модны мөчирүүдтэй зүйрлэж болно. • Хэрэв суурь шугам гэмтвэл сүлжээ бүхэлдээ жагсаалаас гарна. • Гэхдээ нэг мөчир нь, ө.х. тухайн нэг Star схем дотроо ажилласан хэвээр байх болно. • Жижиг газар, байгууллагад ийм схем тохиромжгүй. Харин их дээд сургууль, коллеж гэх мэт газруудын том хүрээтэй, олон салаатай сүлжээнд тохиромжтой.
  • 26. 26 Network Topology: Mesh • Энэ схемийн дагуу, бүх компьютер өөр хоорондоо кабель утсаар холбогдоно. Тийм ч учраас mesh буюу тор гэж нэрлээд байгаа. • Нэг компьютерээс нөгөө рүү өгөгдөл явуулах болоход хэд хэдэн боломжит маршрут (route) гарч ирнэ. • Эхлээд боломжит хамгийн богино маршрут автоматаар сонгогддог байна. Хэрэв тухайн маршрут боломжгүй байвал өөр маршрут сонгоно. Үүгээрээ бусад топологиос ялгаатай. Хэрэв бүх компьютер, бүх кабель гэмтээгүй л бол, тухайн мэдээлэл хаягласан газартаа ямар ч байсан очно гэсэн үг.
  • 27. 27 Network Topology: Mesh • Тийм учраас ийм топологийг заримдаа self-healing схем буюу өөрөө засрагч буюу хэмээн нэрийддэг. • Ихэвчлэн WAN үүсгэхдээ энэ технологийг ашигладаг байна. Ө.х. LAN- уудыг хооронд ийм схемээр холбоно гэсэн үг. Ж.нь Internet ийм топологиор үүсгэгдсэн байдаг. • Мэдээж маш их кабель утас ашиглагдана. Тэр утгаараа зардал ихтэй гэж болно.
  • 28. 28 Хүснэгт Топологи Кабель утас Протокол Bus Twisted Pair Coaxial Fiber (шилэн) Ethernet LocalTalk Ring Twisted Pair Token Ring Tree Twisted Pair Coaxial Fiber (шилэн) Ethernet Mesh Twisted Pair Coaxial Fiber (шилэн) Star Twisted Pair Fiber (шилэн) Ethernet LocalTalk
  • 29. 29 Топологи сонгох • Дурдсан бүхэнд үндэслээд, топологийг сонгохдоо: Өртөг – энд бол магадгүй Bus топологи хамгийн хямд нь. Нэмэлт төхөөрөмж хэрэггүй. Кабель утасны урт – Bus топологи хамгийн богино утсыг хэрэглэнэ. Өргөтгөх боломж – Star топологи хамгийн хялбар нь байж магад. Шууд нэмэлт hub залгаад л болоо. Кабель утасны төрөл – хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь utp-кабель. г.м.-ийг тооцох хэрэгтэй.
  • 30. 30 Network Protocols • Протокол гэдэг нь сүлжээнд холбогдсон компьютеруудын өөр хоорондоо “ярилцдаг хэл” юм. • Илүү албан ёсны хэлээр бол, янз бүрийн төрлийн компьютерууд хоорондоо холбогдож, мэдээлэл солилцохын тулд баримтлах дүрэм заавар, аргын цогц юм. • Сүлжээний протокол нь хамгийн ерөнхийдөө: компьютерууд сүлжээнд хэрхэн нэг нэгнээ таниж, холбогдох мэдээллийг яаж илгээх, хүлээж авах г.м.-ийг тодорхойлно. • Аливаа хоёр компьютер хоорондоо холбогдож, мэдээлэл солилцохын тулд хоёулаа нэг протоколоор харьцах ёстой. • Мэдээж сүлжээний протокол стандартчилагдсан байх ёстой.
  • 31. 31 Network Protocols • Стандарт протоколууд нь компьютерын програм хангамжид (ж.нь ҮС-ийн бүрдэлд), заримдаа бүр hardware төвшинд интегралчлагдсан байдаг. • Хамгийн түгээмэл хэрэглэгддэг стандарт протоколуудаас дурдвал: IP (Internet Protocols) TCP (Transmission Control Protocol) DHCP (Dynamic Host Configuration Protocol) HTTP (Hypertext Transfer Protocol) FTP (File Transfer Protocol) SMTP (Simple Mail Transfer Protocol) г.м.
  • 32. 32 Network Protocols: IP ба TCP • Интернетэд холбогдсон компьютер сүлжээнд өгөгдөл дамжуулахдаа ашигладаг бүлэг протоколыг IP (Internet Protocols) гэнэ. IP нь зөвхөн өгөгдлийг илгээхэд оролцоно. • Харин явуулах өгөгдлийн урсгалыг багцлаад, эрэмбэлээд, дамжууллын явцад хадгалж байх үүргийг илгээгч компьютерын TCP (Transmission Control Protocol) протокол гүйцэтгэдэг байна. Харин хүлээн авагч компьютерын TCP нь ирж буй өгөгдлийн урсгалыг “хүлээж авах” үүргийг гүйцэтгэнэ. • Ийнхүү TCP/IP хослол нь интернетийн орчинд компьютерууд хоорондоо холбогдох нөхцлийг бүрдүүлж байдаг.
  • 33. 33 Network Protocols: HTTP ба FTP • Интернетээр веб мэдээлэл дамжуулахад зориулагдсан протоколыг HTTP (Hyper Text Transfer Protocol) гэдэг. Энэ протокол нь web server ба клиентийн browser-ын хооронд өгөгдөл солилцох стандарт арга юм. • Клиент нь вебийг үзэхийн тулд, вебийг агуулж буй server-ийн хаяг, үзэх веб хуудсын нэр, веб хуудсыг дамжуулах протоколын нэр зэргээс тогтсон бичиглэлийг browser-таа оруулдаг. Энэ бичиглэлийг url-хаяг гэнэ. Браузер url-хаягийн дагуу server-т хандаж, заасан веб хуудсыг үзэх “хүсэлт”-ийг дамжуулдаг. Тэгээд web server хариу үйлдлийг хийнэ. URL-хаягийн жишээ: http://www.website.com/webpage.html • Интернетээр файл дамжуулахад зориулагдсан протоколыг FTP (File Transfer Protocol) гэдэг. Энэ протокол нь web server ба клиентийн компьютерын хооронд файл солилцох стандарт арга юм. • HTTP, FTP протоколууд нь TCP/IP дээр тулгуурлан ажилладаг.
  • 34. 34 Сүлжээний төхөөрөмжүүд • Компьютерын сүлжээнд ашиглагддаг (компьютерээс гадна) стандарт төхөөрөмжүүд бол: Network adapter Hub Switch Router Cables г.м. болно.
  • 35. 35 Network adapter • Network adapter буюу Сүлжээний карт нь компьютер, кабель утас хоёрыг холбох зориулалттай төхөөрөмж юм. • Заримдаа Network Interface Card (NIC) хэмээн нэрийднэ. • Монголоор заримдаа LAN карт хэмээн нэрийднэ. • Сүлжээний кард нь: Дохиог сүлжээний кабелиар дамжуулахад бэлтгэх Өөр компьютерээс дохио хүлээн авах Хүлээн авсан дохиог хувиргаж компьютертээ дамжуулах г.м. үндсэн үүрэгтэй.
  • 36. 36 Network adapter • LAN-д холбогдсон сүлжээний адаптер болгон өөрийн гэсэн дахин давтагдашгүй хаягтай болдог байна. Үүнийхээ тусламжтайгаар тэд LAN дотроо нэг нэгээсээ ялгагдана. Ийм хаягийг MAC-хаяг (Media Access Control address) гэдэг. • Заримдаа физик хаяг, төхөөрөмжийн хаяг гэх мэтээр нэрлэнэ. • Энэ нь 12 оронтой 16-тын тоо байдаг. • Сүлжээгээр дамжиж буй дохио нь үүсгэгчийнхээ MAC-хаяг, хүлээн авагчийн MAC-хаяг зэргийг өөртөө нэмэлт байдлаар агуулсан байдаг байна.
  • 37. 37 IP-хаяг ба MAC-хаяг • Үнэн хэрэгтээ сүлжээнд холбогдсон компьютер хоёр төрлийн хаягтай байдаг нь ойлгомжтой боллоо. Нэг нь IP-хаяг, нөгөө нь MAC-хаяг. • IP-хаяг нь сүлжээн дэхь компьютерыг програм хангамж талаас нь төлөөлж, харин MAC-хаяг нь hardware талаас төлөөлнө гэж хэлж болно. • MAC-хаяг нь сүлжээн дэхь байрлалаас үл хамааран тогтмол байдаг бол IP-хаяг нь компьютер сүлжээнд хаанаас орж буйгаас хамааран өөрчлөгдөж байдаг байна. Ж.нь нэг ноутбукийг монголоос нетэд холбох, америкаас нэтэд холбоход MAC-хаяг нь өөрчлөгдөхгүй харин IP-хаяг нь өөрчлөгдөнө.
  • 38. 38 Hub • Сүлжээний hub (хааб) нь хэд хэдэн компьютерыг нэг цэгт төвлөрүүлэн холбох үүрэгтэй зангилаа төхөөрөмж юм. • Hub нь түүний нэг портоор (ж.нь интернетээс) ирсэн дохиог хүлээж аваад бусад портуудад хувилж тараадаг. Эдгээр портуудад нь холбогдсон дотоод сүлжээний компьютерууд тус бүрдээ дохиог хүлээж авна. • Hub нь дохиог хүлээж аваад ямар нэг боловсруулалт хийхгүй, зүгээр л хувилж тараана. • Зураг дээр 24 порттой (оролттой) хаабыг үзүүлэв. • Компьютерууд UTP кабелиар түүнд холбогдоно. • Мөн өөр hub бас холбогдож болно. • Star топологийг хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой.
  • 39. 39 Hub • Зураг дээр, хааб хэрхэн ажилладагийг харуулжээ. • 1-р портоос ямар нэг дохиог 6-р портод зориулан дамжуулж байна гэе. Гэтэл дохио бүх портод очно. Гэхдээ порт 6-аас бусад нь түүнийг хүлээн авахгүй. • Бусад портууд тухайн дохио өөрт нь зориулагдаагүй гэдгийг яаж мэддэг вэ? • Энэ нь тухайн портод харгалзах компьютерын сүлжээний адаптераар хийгддэг байна. Сүлжээний адаптер нь дохионд агуулагдах нэмэлт мэдээлэл буюу хүлээн авагчийн MAC хаягийг уншаад өөрийнх нь мөн үү биш үү гэдгийг тогтоодог байна.
  • 40. 40 Switch • Хааб нь дохиог ямар нэг байдлаар “нээж үзэхгүй”, шууд л дамжуулна. • Тэгвэл Switch нь хаабыг бодвол арай “ухаалаг” төхөөрөмж юм. Тиймээс арай илүү үнэтэй байдаг. • Switch ч гэсэн хэд хэдэн компьютерыг нэг цэгт төвлөрүүлэн холбох үүрэгтэй зангилаа төхөөрөмж. Гэхдээ хааб шиг зүгээр л бүх порт руу дохиог хувилж цацахгүй. Харин дохиог шалгаж, хүлээн авагчийнх нь MAC-хаягийг уншаад зөвхөн харгалзах ганц порт руу л дохиог илгээдэг байна.
  • 41. 41 Router • Router нь нэг сүлжээг (LAN, WAN) нөгөө сүлжээтэй (LAN, WAN) холбоход хэрэглэгддэг төхөөрөмж. • Ж.нь манай сургуулийн LAN интернетэд холбогдохын тулд router ашиглаж байгаа. • Router буюу маршрутизатор нь хүлээж авсан дохионы илгээгч, хүлээн авагчийн хаяг дээр тулгуурлан дохиог илгээх хамгийн тохиромжит маршрутыг сонгодог байна. • Ө.х. үүнийг гүйцэтгэх алгоритм бүхий програм хангамжийг өөртөө агуулж байдаг. Энэ утгаараа, router бол компьютер юм. Hub, switch-ээс илүү үнэтэй.
  • 42. 42 Router • Router нь hub, switch-ээс хамаагүй илүү боловсронгуй төхөөрөмж бөгөөд: Дохиог илгээх тохиромжит замыг сонгоно. Өөр өөр протоколтой сүлжээнүүдийн хооронд дохиог роүтлэнэ. Өөр топологитой (Bus, Star, Ring г.м.) сүлжээнүүдийн хооронд дохиог роүтлэнэ. Дохиог шилэн, коаксиал, utp-stp кабелиар роүтлэнэ. • Иймээс router нь LAN-ийн компьютерын интернет рүү гарах “гарц” (gateway) болж чаддаг. • Гэтэл жирийн hub/switch ингэж чадахгүй. Хэрэв ямар нэг LAN-аас router ашиглалгүйгээр харин hub/switch ашиглан “гадагшаа” хандахыг хүсвэл hub/switch-ээ дахиад өөр нэг компьютерт холбох хэрэгтэй болно. Харин энэ компьютер нь хоёр сүлжээний адаптертай байх бөгөөд нэг нь hub/switch-тэй, харин нөгөө нь интернетэд холбогдсон байх болно.
  • 43. 43 Cables • Компьютерын сүлжээнд хэрэглэдэг кабель утсуудыг ерөнхийд нь: UTP – Бүрхүүлгүй мушгиа багц утсан кабель STP – Бүрхүүлтэй мушгиа багц утсан кабель Coaxial - Коаксиаль кабель Fiber (optic) – Шилэн кабель гэж ангилна. • Одоо байгаа кабелиудаас хамгийн дэвшилтэт нь шилэн буюу оптик кабель. Дамжуулах хурд 100mbps-1gbps. Ашиглагдсан технологи нь дохиог гэрлийн (фотонуудын) урсгал болгож кодлох. Бас өндөр үнэтэй.
  • 46. 46 Hub эсвэл Switch ашиглан сүлжээнд холбосон байдал
  • 47. 47 Телефон утасны шугам ашиглан холбосон байдал
  • 48. 48 Wi-Fi технологи ашиглан утасгүй холбосон байдал
  • 49. 49 Ашигласан материал, мэдээллийн эх үүсвэр • Networking - Computer and Wireless Networking Basics http://compnetworking.about.com • An Educators Guide to School Networks http://fcit.usf.edu/Network/default.htm • The Site for Networking Professionals http://www.firewall.cx/topologies.php • Networking Turorial http://www.exforsys.com/tutorials/networking.html • Internet Protocol definition from SearchUnifiedCommunications.com http://searchunifiedcommunications.techtarget.com/sDefinition/0, ,sid186_gci214031,00.html • TCP definition from SearchUnifiedCommunications.com http://searchnetworking.techtarget.com/dictionary/definition/what -is-TCP.html • etc.