Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

8

1,976 views

Published on

Лекц 8

Published in: Technology
  • Be the first to comment

8

  1. 1. Лекц №8
  2. 2. Интернэт: Мэдээллийг хуваан ашиглах/дамжуулах TCP/IP протокол ашигладаг хэдэн сая компьютерийг холбосон физик сүлжээ • Бодит байдалд, интернэт бол жижиг сүлжээний нийлэмж • Интернет гэдэг нь стандарт IP протоколыг ашиглан өгөгдлийг дамжуулах боломж бүхий харилцан холбогдсон компьютерийн сүлжээ бөгөөд энэхүү сүлжээ нь Дэлхий даяар тархсан байдаг. Үндсэндээ интернетийг "сүлжээнүүдийн сүлжээ" хэмээн нэрлэж болох ба уг сүлжээнд хот хоорондын, академик, бизнес болон засгийн газрын гэх мэт хэдэн сая сүлжээнүүд багтсан байна. World Wide Web: Ерөнхий HTTP протоколыг ашиглан хандах боломжтой, Интернэтэд байрласан хоорондоо дотоод холбоо бүхий мультимедиа баримтуудын цуглуулга Интернэт бол техник хангамж; Вэб бол програм хангамж ИНТЕРНЭТ
  3. 3. ТОВЧ ТҮҮХ • 1960 оны эхээр алс зайны компьютерийн сүлжээний санаа гарч байсан • АНУ-ын Батлан хамгаалах яаж төвлөрсөн болон тархсан сүлжээг хөгжүүлэхэд анхаарч байв • 1969 онд, Дэвшилтэт Судалгааны Төслийн Агентлаг (Advanced Research Project Agency) “ARPANET” төслийг санхүүжүүлснээр компьютерийг хооронд холбож эхэлсэн. • 1970 онд 56Kb/sec хурдтай байсан (харин телефон шугам - 110 Kb/sec), ARPANET сүлжээ жилд хоёр дахин томорч байв • 1972 онд цахим шуудан үүссэн. Төвлөрсөн биш сүлжээнд шинэ компьютер холбоход хялбар байв. • 1984 он гэхэд ойролцоогоор 1000 гаруй батлан хамгаалахын болон судалгаа шинжилгээний компьютерүүдийг холбосон • 1986 онд NSFNET сүлжээг байгуулав. Харин, ARPANET батлан хамгаалахын засгийн газрын компьютерийг холбосон сүлжээ болж үлдсэн • 1990, Интернэт бүх коллеж ба их сургуулийн компьютерийг холбожээ • 1992, ойролцоогоор 1,000,000 холбогдсон. Интернэтийн удирдлагыг ашгийн бус байгууллагад шилжүүлсэн
  4. 4. ТОВЧ ТҮҮХ Интернэт Монголд • 1992 онд Цахилгаан холбоонд технологийн шинэчлэлт хийж, аналог системийг тоон технологиор сольсноор шилэн кабелын сүлжээ үүсэж Монголд интернэт хөгжих таатай нөхцөл бүрдсэн юм. • 1994 онд Монгол улс Интернэтэд холбогдож, • Датаком компани 1996 онд интернэтийн сүлжээ оруулж ирснээр Монголын интернэтийн хөгжлийн суурь тавигдсан. Өнөөдөр Монголын хүн амын ихэнх хувь нь интернэт ашиглаж байна. Сүлжээний ангилал Ангилал – Хамрах хүрээгээр Компьютерын сүлжээг хамрах хүрээгээр нь ангилбал: Personal area network – Хувийн сүлжээ (PAN), Local Area Network – Дотоод сүлжээ (LAN), Campus Area Network – Цогцолборын сүлжээ (CAN), Metropolitan area network – Хотын сүлжээ (MAN), болон Wide area network - Өргөн бүсийн сүлжээ (WAN) гэж болно. Ангилал - Холболтын арга замаараа Компьютерын сүлжээг мөн сүлжээний бүрэлдэхүүн төхөөрөмжүүдийг холбох техник хангамж талаар нь Optical fiber – Шилэн кабель, Ethernet – Сүлжээний холболт, Wireless LAN – Утасгүй сүлжээ, HomePNA – Энгийн телефон холболт, болон Power line communication – Цахилгааны шугамын холболт гэж. Ердийн сүлжээний холболт (Ethernet) нь бодит кабелаар төхөөрөмжүүдийг холбодог. Төхөөрөмжүүд нь компьютер, хэвлэгч, сканнер гэх мэтээс гадна hub, switch, bridges, router зэрэг сүлжээний төхөөрөмжүүд юм. Утасгүй сүлжээ нь төхөөрөмжүүдийг холбохдоо кабель хэрэглэдэггүй бөгөөд радио долгион ашиглан холбодог.
  5. 5. Ангилал - Ажил үүргийн хамаарлаараа (Сүлжээний бүтэц, зохион байгуулалт) Компьютерын сүлжээг бүрэлдэхүүн хэсгүүдэд хоорондоо харьцаж байгаа үүргийн дагуу ангилж болох ба Active Networking – Идэвхтэй сүлжээ, Client-Server - Хэрэглэгч – Сервер болон Peer-to-peer – Шууд харилцах бүтэцтэй хэмээн үзэж болно. Ангилал - Сүлжээний бүтцээрээ Сүлжээг байгуулахад хэрэглэсэн бүтцийн дагуу Point-to-point – Хоорондын, Linear network – Цуваа сүлжээ, Bus network – Салаалсан сүлжээ, Star network – Од сүлжээ, Ring network – Цагираг сүлжээ, Mesh network – Уялдуулсан сүлжээ, Star-bus network – Цуваа-Цацраг, Tree or Hierarchical topology network – Салбарлан шаталсан сүлжээ гэх мэтээр ангилна.
  6. 6. Тодорхой сэдвийн дагуу бэлтгэсэн текст, зураг, дуу авиа, дүрс хөдөлгөөн, холбоостой төрөл бүрийн мэдээлэл бүхий хуудас байдлаар цахим баримт бичгийг вэб хуудас (Web Page) гэдэг. Тодорхой нэг сэдвийн дагуух өөр хоорондоо гипертекстээр холбогдсон вэб хуудсуудын цуглуулгыг вэб сайт (Web Site) гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл олон вэб хуудсуудаас тогтох цогц мэдээллийн санг вэб сайт гэнэ. Вэб сайтыг дуудахад хамгийн түрүүнд нээгдэх хуудсыг вэб сайтын нүүр хуудас (Home Page) гэж нэрлэдэг. Вэб сайт нь http://www........ бүтэц бүхий вэбийн URL (Uniform Resource Locator) хаягтай байдаг бол нүүр хуудас нь эхэлж дуудагдах файл учир index.html нэртэй байна. URL хаягийг оруулахад сервер автоматаар index.html хуудсыг хайж олоод хэрэглэгчид илгээдэг. Вэб сайт нь хэрэглэгчдэд хэрэгцээтэй төрөл бүрийн мэдээллийг агуулахаас гадна арилжаа худалдаа хийх, сургалт, судалгаа явуулах зэрэг өргөн хүрээний үйлчилгээг үзүүлдэг. Орчин үед вэб сайт нь байгууллага, бизнес, хувь хүний нэр төрийн илэрхийлэл болж байна. ВЭБ САЙТ
  7. 7. 1. Uniform Resource Locator • Яаж, хаанаас дурын интернэт нөөцийг олох вэ? гэсэн асуултад хариулж чадах нэрлэх схем FTP – File Transfer Protocol ftp:// http:// mailto: www.le.ac.uk /cc/www/ index.html info @msuac.edu.mn file.txt/path/ftp.website.ac.uk URL Scheme Internet Resource Uniform Resource Locator Uniform Resource Locators [2] .com – commercial /арилжаа, худалдаа/ .edu – educational /боловсрол/ .org – organization/association /байгууллага/ .net – computer network /сүлжээ/ .gov – government /засгийн газар/ .mn – Mongolia, Myanmar .ru – Russia
  8. 8. Вэб хэрхэн ажилладаг вэ? - Вэбийг үзэх • Вэбийг үзэхийн тулд тусгай програм буюу вэб браузер (Web browser) програм хэрэгтэй. Internet Explorer, Netscape Communicator, Mozzila Firebox зэрэг олон браузер програмууд байдаг . - Вэбийг үзүүлэх • Хэрэглэгч вэб сайтыг үзэхийн тулд тухайн вэб сайтынхаа хаягийг вэб браузер програмынхаа Address буюу хаягийн мөрөнд оруулаад гарын Enter товчлуур дээр дарснаар браузер програм хүсэлтийг вэб сервер рүү илгээдэг. Вэб сервер хариу болгож, HTML хуудсыг буцаадаг.
  9. 9. - Вэб хуудас боловсруулах Вэб хуудас боловсруулахдаа DOS Editor, Norton Editor, Notepad, Write, Microsoft Word зэрэг ердийн бичвэр боловсруулах програмуудыг ашиглаж болно. Түүнчлэн вэб хуудас бэлтгэх зориулалтын Microsoft Office FrontPage, CuteHTML, Macromedia Flash, Dreamweaver, Adobe Golife, Hotdog, Netscape Composer зэрэг тусгай програм хангамжуудыг ашиглаж болно. - Вэб сайтын ангилал Вэб сайтыг хэрэглэх зорилгоос шалтгаалан статик ба динамик хуудас гэж ангилдаг. Статик (идэвхгүй) хуудас нь хэрэглэгчийн хүсэлтэнд зориулж урьдчилан бэлтгэсэн HTML хуудас (вэб хуудас) юм. Вэб сервер ийм хуудсыг ямар нэгэн тусгай үйлдэл хийлгүйгээр хэрэглэгчид шууд илгээдэг. Динамик (идэвхтэй) хуудас нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу үүсгэгддэг. Хэрэглэгч вэб браузер дээр өөрийн санал, хүсэлт, сэтгэгдлийг бөглөж, сонголт хийгээд тухайн маягт дээрх илгээх товчийг дээр дарснаар мэдээлэл серверт илгээгддэг. Сервер уг мэдээллийг хүлээн авч өгөгдлийн санд хадгалан боловсруулалт хийгээд үр дүнг нь HTML хуудсаар хэрэглэгчид илгээдэг. Энд вэб мастерийн тусламжгүйгээр маш хурдан хугацаанд вэб хуудас үүсгэгддэг. Олон вэб хуудасны нэгдэл Хоорондоо дотоод холбоо бүхий вэб хуудасны цуглуулга - Вэб хуудас юунаас тогтдог вэ? Вэб хуудас нь бичвэр, зураг, хүснэгт, хөдөлгөөнт дүрс, дуу авиа зэрэг олон төрлийн мэдээллээс бүрддэг . Олон тооны хүснэгтээс тогтож, бичвэр, зургийн байршлыг тодорхойлдог боловч тэдгээр хүснэгтүүдийг хэрэглэгчид шууд харагдахааргүйгээр хүрээ оруулдаг. Энэ нь вэбийн дизайнтай холбоотой. Вэб дээрх зураг нь .jpeg, .gif, .png өргөтгөлтэй байна.
  10. 10. HTML баримт
  11. 11. Client Web server www.msuac.edu.mn Web server www.yahoo.com 69.147.114.224 index.htm search.asp style.css banner.swf photo.jpg config.xml avatar.flv … http://www.msuac.edu.mn index.htm HTML page … images, video, file Web server www.google.com 66.102.7.99 Web server www.google.com Request Response Server sideClient side Web server www.google.com Web server
  12. 12. • Transmission Control Protocol (TCP) • Нэг компьютер дээр ө.х нэг IP хаяг дээр олон програмууд ажиллдаг тул IP хаягаар ирж буй мэдээллийг удирдан чиглүүлэх шаардлагатай. • multiplexing: • Port : програм болон сервист оноосон дугаар • port 192 : web browser • port 168: e-mail • port 13: ssh • port 10: AOL Instant Messenger • зарим програм (games, streaming media programs) TCP протоколын оронд UDP протоколыг ашигладаг. Internet protocol (IP)  Cүлжээнд байгаа бүх компьютер болон түүнтэй адилтгах зүйлийг хооронд нь ялгах зориулалттай. IP хаяг нь цаанаа 3232238858 ->192.168.13.10 гэх мэт тоонууд байдаг. Портыг хоёртын тоолол рүү хөрвүүлбэл 192=11000000 168=10101000 13= 00001101 10= 00001010 4*8=32 бит тоог аравтын тоолол руу хөрвүүлбэл 3232238858 тоо гарч ирэх юм. http://3232238858 = http://192.168.13.10 Вэб хөтөч Domain Name Server (DNS) system Сүлжээн дэх IP хаягуудыг хэрэглэхэд амархан болгох үүрэгтэй. http://209.85.171.99=http://google.com 1. Top level domains http://www.google.com http://yahoo.com 2.Second level domains Худалдаж авдаг домайн http://www.таны нэр.com http://www.msuac.edu.mn 3. Third level domains Subdomain http://games.yahoo.com http://scc.msuac.edu.mn
  13. 13. Вэб хөтчийн ажиллагаа? webpage.html Web User Web User Input Browser HTML Processor body html ph1 parser Instructions to software Presentation Баримтын бүтцийг ойлгож уншаад дэлгэцэлж чаддаг, бас скрипт програмыг ажиллуулах боломжтой програм хангамж Software which understands and displays Documents, and runs script programs (e.g. javascript, DHTML)
  14. 14. Үндсэн сурах бичиг: 1. Монхоон Р. Компьютер, мэдээлийн технологи, УБ., 2011. х.115-х.122 2. Мөнхчимэг. Б, Болор. Л. Компьютерийн мэдлэг УБ., 2012. х.159-х.170 Электрон эх үүсвэр: 1. http://www.learnthenet.com/english/section/email.html 2. http://s-it101.blogspot.com/p/sssss.html 15 АШИГЛАСАН МАТЕРИАЛ:

×