Download free for 30 days
Sign in
Upload
Language (EN)
Support
Business
Mobile
Social Media
Marketing
Technology
Art & Photos
Career
Design
Education
Presentations & Public Speaking
Government & Nonprofit
Healthcare
Internet
Law
Leadership & Management
Automotive
Engineering
Software
Recruiting & HR
Retail
Sales
Services
Science
Small Business & Entrepreneurship
Food
Environment
Economy & Finance
Data & Analytics
Investor Relations
Sports
Spiritual
News & Politics
Travel
Self Improvement
Real Estate
Entertainment & Humor
Health & Medicine
Devices & Hardware
Lifestyle
Change Language
Language
English
Español
Português
Français
Deutsche
Cancel
Save
EN
Uploaded by
enhuchral
783 views
Hurdan mori
Technology
◦
Business
◦
Read more
0
Save
Share
Embed
Embed presentation
Download
Download to read offline
1
/ 3
2
/ 3
3
/ 3
More Related Content
PPT
лекц 6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012
by
serkaubuns
PPTX
Охидын шилжилтийн нас, бэлгийн бойжилт
by
Мэндбаяр Мөнхдөл
PPTX
Үелэх хандлага
by
AriunbolorChimedOchi1
PPTX
эрүүл мэнд гэж юу вэ
by
Gantsetseg Ganbat
PPT
Дүрсийн хүрээний урт 3-р анги
by
bdeegii_9100
PPTX
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
by
Umguullin Mongol Umguulugch
PDF
Боловсролын зорилгын таксономын хөгжил
by
zob_2007
ODP
үет хөлтний хүрээ
by
ajaa97
лекц 6. осол гэмтэл, анхн ы тусламж урьдчилан сэрг ийлэлт 2012
by
serkaubuns
Охидын шилжилтийн нас, бэлгийн бойжилт
by
Мэндбаяр Мөнхдөл
Үелэх хандлага
by
AriunbolorChimedOchi1
эрүүл мэнд гэж юу вэ
by
Gantsetseg Ganbat
Дүрсийн хүрээний урт 3-р анги
by
bdeegii_9100
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
by
Umguullin Mongol Umguulugch
Боловсролын зорилгын таксономын хөгжил
by
zob_2007
үет хөлтний хүрээ
by
ajaa97
What's hot
DOCX
3 р анги жишиг даалгавар
by
ssuserc0f73c
PPTX
гэр бүл төлөвлөлт
by
Virgo Muujig
DOCX
биологи 8, 7 р ангийн тест
by
Chimeg Tsetseg
PPTX
Байгууллагад KPI-ыг нэвтэрүүлэх нь
by
olzii
PPT
цус алдалтын үед
by
Ganerdene Jargalsakhan
PPT
Zagas
by
Enkhbold Myagmarsuren
DOCX
dasdasdasdas
by
Oyuntsetseg Temuujin
PPTX
цус алдалтыг тогтоох
by
Bat-Erdene Uuganjavkhaa
DOCX
10-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН ДААЛГАВАР
by
Хөвсгөл аймаг Боловсролын газар
ODP
хичээл6
by
Otgon Smile
DOCX
монгол хэл-5-анги-жишиг-даалгавар
by
MunkhbayarBadamtsets
ODP
хичээл 5
by
shand1_Bondok
ODP
эсээ
by
chimgee21
PPT
Biochemistry l7
by
ariunsanaaubu
ODP
халдварт бус өвчин
by
tuya0507
PPTX
ургамлын үржлийн эрхтэн
by
Oidov Tungaa
PPTX
Чөлөөт ажиглалт хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээнд нөлөөлөх нь
by
tumbur tumee
PPTX
Ажлын байранд яаралтай анхны тусламж үзүүлэх нь
by
Umguullin Mongol Umguulugch
PPTX
Ulamj zasal
by
Chuluunchimegubuns
PPTX
Тэмдэг нэр үгийн аймаг
by
Ge Go
3 р анги жишиг даалгавар
by
ssuserc0f73c
гэр бүл төлөвлөлт
by
Virgo Muujig
биологи 8, 7 р ангийн тест
by
Chimeg Tsetseg
Байгууллагад KPI-ыг нэвтэрүүлэх нь
by
olzii
цус алдалтын үед
by
Ganerdene Jargalsakhan
Zagas
by
Enkhbold Myagmarsuren
dasdasdasdas
by
Oyuntsetseg Temuujin
цус алдалтыг тогтоох
by
Bat-Erdene Uuganjavkhaa
10-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН ДААЛГАВАР
by
Хөвсгөл аймаг Боловсролын газар
хичээл6
by
Otgon Smile
монгол хэл-5-анги-жишиг-даалгавар
by
MunkhbayarBadamtsets
хичээл 5
by
shand1_Bondok
эсээ
by
chimgee21
Biochemistry l7
by
ariunsanaaubu
халдварт бус өвчин
by
tuya0507
ургамлын үржлийн эрхтэн
by
Oidov Tungaa
Чөлөөт ажиглалт хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээнд нөлөөлөх нь
by
tumbur tumee
Ажлын байранд яаралтай анхны тусламж үзүүлэх нь
by
Umguullin Mongol Umguulugch
Ulamj zasal
by
Chuluunchimegubuns
Тэмдэг нэр үгийн аймаг
by
Ge Go
Similar to Hurdan mori
DOCX
амьтад
by
tseekoonee
DOCX
Dund hut in angi mongol hool lekts 4
by
Lha Bolorerdene
PPTX
Khishigjargal 2
by
Changmi Rose
DOCX
ёс ёмбогор
by
gganchimeg
PPTX
Lekts 13
by
bhishgee
PPTX
Hicheel1 ойн амьтад
by
Changmi Rose
PDF
тууш тодруулан бичих эх 60 хуудас
by
TsolmonEnkhtuul
PPTX
Hicheel1 ойн амьтад
by
otgoo80
PDF
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
by
gganchimeg
ODP
Hicheel1 ойн амьтад
by
Uuganaa_9x9
PDF
Batjargal b
by
Sergelenbat Luvsannyam
DOC
Mongol oron sudlal
by
Prime Rose Snowdrop
PPTX
65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан
by
Batamgalan Rentsendorj
PPTX
найруулсан хорын өвчин
by
Tugsuu Tugsuu
DOCX
Dund hut in angi mongol hool lekts 5
by
Lha Bolorerdene
PPTX
Lecture 10,11
by
munkhuu_a
PDF
эх
by
school14
PDF
эх
by
Zaya80
PDF
эх
by
Zaya80
DOC
монголын байгалийн газарзүй
by
batsuuri
амьтад
by
tseekoonee
Dund hut in angi mongol hool lekts 4
by
Lha Bolorerdene
Khishigjargal 2
by
Changmi Rose
ёс ёмбогор
by
gganchimeg
Lekts 13
by
bhishgee
Hicheel1 ойн амьтад
by
Changmi Rose
тууш тодруулан бичих эх 60 хуудас
by
TsolmonEnkhtuul
Hicheel1 ойн амьтад
by
otgoo80
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
by
gganchimeg
Hicheel1 ойн амьтад
by
Uuganaa_9x9
Batjargal b
by
Sergelenbat Luvsannyam
Mongol oron sudlal
by
Prime Rose Snowdrop
65 сургууль газар зүй хичээл Багш Бат-Амгалан
by
Batamgalan Rentsendorj
найруулсан хорын өвчин
by
Tugsuu Tugsuu
Dund hut in angi mongol hool lekts 5
by
Lha Bolorerdene
Lecture 10,11
by
munkhuu_a
эх
by
school14
эх
by
Zaya80
эх
by
Zaya80
монголын байгалийн газарзүй
by
batsuuri
Hurdan mori
1.
Хурдан морь
Хурдан морины шинж Монголчууд эрт цагаас эхлэн адуу малаа маллаж, агт морьдыг сонгон хурд, шандсыг нь сорьж ирсэн туршлагадаа тулгуурлан шандас сайт хурдан хүлгийг түмэн агтнаасаа сонгон олж, удам залган үржүүлэх шинжлэх ухааны үндэстэй мэдлэг ухааны цогцолборыг бий болгожээ. Манай монгол адуу нь дэлхийн бусад орны адуунаас өвөрмөц бие галбиртай, өөрийн нутаг орны уур амьсгал, өвс ургамал, малч монголчуудын аж төрөл, ахуйн хэрэгцээнд сайтар зохицсон жич үүлдрийн мал юм. Монгол адуу бие багатай байдаг нь бэлчээр тэжээлийн хангамж хүртэмж, эрчим хүчний хямгатай зарцуулалттай холбоотой бөгөөд энэ харьцангуй бага биедээ багтахгүй хүчирхэг булчин шандастай, биелэг урт хөл, бахим чийрэг хүзүү, өргөн цээж, шулуун тавиу нуруу, тэгш сагаг, ирмүүн шөрмөс, шингэвтэр дэл сүүлтэйгээрээ манай нутгийн зэрлэг тахийг санагдуулах нэг удмын амьтан юм. Энэ онцлог нь эрс тэс уур амьсгалтай идэш бэлчээрийн өгөөж нь улирлын аясаар эрс хэлбэлздэг нутгийнхаа нөхцөлд харьцангуй богино хугацаанд онгийн хүч авч, тарга тэвээргээ удаан хадгалж чаддаг, өл сайн даадаг, холын аян, удаан эдэлгээг тэсвэрлэдэг, өлчир чийрэг бас өвчин эмгэгт тэр бүр автдаггүй зэрэг олон сайн чанарыг бүрдүүлдэг байна. Манай өвөг дээдэс энэ сайн удамт адуун сүргийнхээ дотроос удам гарал, хэлбэр галбир, алхаа гишгээ, бие цогцсын дотоод, гадаад олон шинжээр нь хурдан хүлгийг шинжих арга ухааныг бүрдүүлжээ. Монгол малчид малаа гадаад шинжээр нь сүү шим, үр төл, хурдан хүчийг нь илэрхий мэддэг төдийгүй малын галбир, зүсээр нь түүний олон шинж чанарыг шууд хэлж чаддаг. Манай малчид хэзээнээсээ ”холын аян эрэл мэт даацтай явдалд бараан зүсмийн морь сайн, ойрын цочмог түргэн хэрэгт хөнгөн хөлтэй нимгэн арьстай, цайвар зүсмийн морь сайн” гэдгийг өсвөр хойч үедээ хэлж сургасаар иржээ. Монголчууд морины хурдны шинжийг илэрхийлсэн маш олон нэр томьёо, ухагдахууныг хэрэглэдэг. Тэдгээр ойлголт ухагдахуун нь морь малын биеийн бүтэц, физиологийн чадвар, цаг улирлын байдал, нутаг орны онцлог зэрэг бодит зүйлтэй нягт холбоотой, үндэслэлтэй байдаг. Эртний нэгэн сударт дурдсанаар хурдан морийг гадар, дотор, нууц гурван зүйлээр шинжилнэ. Гадаад хэвийгш шинжихэд: Арван гурван их хэрэгтэй. Үүнд: Манлай, эрүү, хөмсөг, бүгд яс, нуруу, гэдэс, хөх мах, булчин, омруу, дөрвөн туурай эдгээр болно.
2.
Есөн урт
хэрэгтэй. Энэ нь дөрвөн шилбэ, нуруу, хоншоор, сагалдарга, хэл, чих болно. Зургаан бүдүүн хэрэгтэй. Энэ хоёр чихний уг,толгойн хэв, хөлийн уг, сүүлийн уг, умдаг болно. Зургаан нарийн хэрэгтэй. Үүнд: Хүзүү моголцог нарийн хоншоор тэгш нарийн, хоёр чихний мөг, хоёр чихний үзүүр шовх нарийн эдгээр билээ. Есөн агуу хэрэгтэй. Үүнд: дөрвөн туурай, хамрын нүх, хоёр чихний хонхор, омруу салтаа эдгээр агуу байх хэрэгтэй. Таван охор хэрэгтэй. Сүүл, бугалага, бэвэрхий, хазлуур болно. Гурван өндөр хэрэгтэй. Үүнд: Дух /овоо/, мундаа, харгам эдгээр болно. Эдгээр 51 шинж моринд бүрэн төгс байх нь чухаг ховор бөгөөд хэрвээ бүрэн байвал, их хурдан хүлэг тэр мөн. Эдгээр шинж моринд хэдий олон байвал төдий хурдан байна гэж бичсэн байдаг. Мөн зүрхний тэмдэг нүдэнд гарах тул зүрх сайтай морины нүд хар улаан, хүрэн байх бөгөөд хол давхил уул бөглөсөн бэрх газраас хашигнан үл айх сайн шинж юм. Уушигны тэмдэг хамрын самсааны хөндийд гарах тул хамрын нүх дүүрэн их бол уушги их сайн гэх зэргээр дурьдсан. Гадаад шинжид бас ташаа агуу болоод өндөр, өнчин сүвээ нь ташаанаасаа агуу, үс нь эрчимт ёнхор утас мэт, шөрмөс нь ончит нумын хөвч мэт, шүдний цөгц нь гүн, туурайн гахай гүн, сүүлийн ясны үзүүр, ташаан толгойноос 68 см илүү, соёо шүд хоёрын хооронд зай их бөгөөд соёо нь арааны зүг матигар, буйлны чиг мах 12 шүдний үзүүрт тулах шахсан биеийн булчин чийрэг, хөл толгой хатангир морь хурдан” байна. Шинжний сударт бас “угалзын биетэй, аргалын бэрэвхийтэй, өвөөлжин овоотой, бүдүүн борвитой, бөгс нь бөхийж ниссэн харцага мэт, зогсох нь мэлхий дүүхийх мэт хэлбэртэй морь хурдан хүлэг” гэжээ. Дөрвөн өнцөг тэгш мурийгүй шулуун, нус шүлс, үүдэн шүд, араа соёо тэгш, төгрөг бөөрөнхий торгон өнгөтэй, соёоны үзүүрт хурц бат бөх тослог зөөлөн, хэл нимгэн улаан, нохойн хэл мэт өнгөтэй, мөн хэл нь өнгөргүй морь хурдан сайн байна. Мөн уруул зөөлөн эелдэг, мах дэлгэр сайхан, хамрын уг тэгш, хоншоор шулуун, хацар өндөр, хамар, хацрын арьс нимгэн, нүдний цэцгий тунгалаг гэрэлтэй бөгөөд бал мэт цайвар шар тогосын ба галбингаагийн нүд мэт түүнчлэн ангир, гургуул, ятуу, заан, арслан, гөрөөс, богширгын нүд мэт нүдтэй, сормуус өтгөн, хөмсөг тэгшхэн, судас шөрмөс далд, магнай дэлгэр уудам, хацар өргөн, чихэндээ үс ихтэй, толгой тэгш урт, сүүл дунд зэрэг, үс нь буржгар, их биеийн үс зузаан, эелдэг тослог зөөлөн задгай, мах чанга, шанаа төгрөг бөгөөд найлзуурхайгүй, туурай өндөр цомбон төгрөг, ул хатуу дундаа гүн, гахай их, мөр эгэм дэлгэр, гэдэс төгрөг гөрөөсөн хэлбэртэй, хондлой тэгш бөөрөнхий, бөхтрөг гол нуруунаас арай өндөр, салтаа агуу
3.
морь
хурдан хүлэг байна. Ташаан толгой өгзөгний шонтгор хоёрын хооронд 40 см хэрийн зайтай, урт хөлийн шөрмөс яс хоёрын хооронд 2 см гаруй зайтай босоо богино борвитой, шилбэ бүдүүн туурай хомбон ирмэгтэй бөгөөд ширхэг сайтай, сагагийн дотор эвэртэй, салтаа уужим зайтай, ухархай хонхор, толгой, чих нүд их, хамрын нүх агуу, чих хурц, үс тачир нимгэн, гэдэс сайтай, соёо хурц, ямаан толгойтой морь хурдан байна. Хурдан үрээг шүдлэнд нь хөнгөлбөл яс хөнгөн гоё үзэсгэлэнтэй, арьс нимгэн наранд давхихад боохгүй байдаг. Төв аймагт хурдан морийг шинжлэн бичихдээ: Хурдан морь биеийн том жижгээс үл холбогдоно. Мундаа, сэрвээ өндөр, гурван овоо тэнцүү, хөх мах өргөн тэнэгэр, аман хүзүү урт амьсгал аажим, сүвээний адгийн хавирга ташаан толгой хоёрын хооронд 6 см урт зайтай, харвирганы үзүүр матлага сайтай бөөрөнхий, хошного цаана 5 см хэр хол байна гэж бичжээ. Хэнтий аймагт хурдан морины шинжийг тодорхойлохдоо: Толгойн мах бага, гурвалжин хөмсөгтэй, зузаан өндөр мундаатай, дөрвөн хөл шулуун, дэл, сүүл шингэн бөгөөд зөөлөн ширхэг нарийн арьс нимгэн элбэг бол хурдан байна. Хөвсгөл аймагт хурдан морийг шинжлэн бичихдээ: Чих урт хурц, үнэгний чих мэт, магнай тэнүүн хошуу дөрвөлжин, хамрын нүх агуу, хүзүү богино, нүд хурц хар, ухархай өндөр зовхи зузаан, шүд соёо урт, хол ойрын зай тэгш, туурай хомбон, шөрмөс бүлхэнд хол зайтай, хавирга бөөрөнхий завсрын зай дунд хавирга илүү, арьс уудам элбэг, зоо сэрвээ тэгш, гоё дугаргий, хошного хол, борви шанд хүртэл махлаг булчин сайтай, бие зузаан бөгөөд тэгш, өмнөөс нь харвал гэдгэр хойноос нь харвал бөгтөр юм шиг морь хурдан байна. Эдгээрээс үзэхэд хурдан морины шинж нь ерөнхийдөө адил боловч бага зэрэг зөрүү орон нутаг бүрд байгаа нь нутаг нутгийн морины удам ба дасгал хийж давхил сурсан зэргээс холбогдохын дээр газрын байдал, өндөр нам, ус өвс ялгавартай, уяж сойх арга ялгаатай нь харагдана. Хурдан морийг хуртай тарган оруулахгүйг хичээх боловч, өвлийн дүн хүйтэн, хаврын хавсарганд их унах муу болно.
Download