Эхийг уншаад, зөв бичих дүрмийн алдаатай
5 үгийг олж, засаж бичээрэй.
50. Ганц хором гэдэг аюултай урт ужиг болохыг тэр хоёр зүрхэндээ
ортол мэдрэв. “Жа гүйцээе” гээд өвгөн гүцтэйг ховох соров. Дэндүү
эрдэм чадал төгс, “дагсал” буюу ном хаялцах ухаанаараа Лхас, Утай
хүртэл шагшигдсан өвгөн аграмбийн гараас мөнгөн гүц сугран хүүгийн
өлмий дор өнхөрөв. “Алтан жүн” жор хэмээх алдарт эмээ алдчих вий
гэсэн шиг өврөө тэмтрээд зогсож байгаа хүүгийн нүдэн дэх хяруу аль
хэдийнээ алга болсоныг олж харахаар байлаа.
До. Цэнджав.
51. Бодончар богд
Бодончар орогшин хул мориныхоо согсоо гөхлийг ширтэн
гэлдэрүүлж явна. Тэр мунхаг ядуу гэж урагт үл тооцогдон ах нартаа
адлагдан хөөгдсөндөө нэг эх гутарсан ч үгүй. Харин ч ухаан тилж,
нэгийг бодон хоёрыг эргэцүүлэх хугцаатай боллоо гэж тайвшрана.
Олон сүргийн дундаас зүс буруу гэж энэ муу гол дайрт годил сүүлт
орогшин хул морийг ах нар маань өгсөн юм. Нээрээ морины минь
гөхөл гэхэд л тийм гэж зүслэхийн аргагүй түмэн өнгийн үс холилдсон нь
сонин юм.
52. “Орогшин хул морь минь чи тэнгэрийн хөвгүүн хаан хүний нөхөр,
эрдэнт хүлэг гэдэгээ мэдэж ав” гэж Бодончар мунхаг морьтойгоо яриж
явлаа. Орогшин хул морь нь хэрэмний чих шиг урт шар хялгастай, бор
улаан, ягаавтар зүс холилдсон үзэмжит урт чихээ солбиулан “За ойлгож
байна аа эзэн богд минь” гэх шиг ялаархан, хазаар дарна. Бодончар
мунхагт ах нар нь нум сум ч өгсөнгүй. Харин хүрэл бууран сав хоёрыг,
нэг жижиг тогоо төдийхөн хувь хүртээсэнийг ширэн богцондоо хийн
ганзаглажээ.
53. Бодончар Алунгоо эхийнхээ таван мөсний сургаалийг
эргэцүүлэхийн сацуу гэдсээ тэжээх аргийг мөн сүвэгчилэн хялагсан урхи
томж түүгээрээ нэгэн харцага барьж аваад модны ёроолоос аргамжиж
орхиод, эмбүүл сууцаа ойн нууцхан чөлөөнд барив. Тэнгэр язгуурт
Бодончар богдыг идэр насандаа ах нарын мунхагаас болоод өвсөн
эмбүүлд толгой хорогдож байсныг миний орогшин хул морь, анч бор
харцага хоёроос минь өөр амьтан мэдэх учиргүй гэж өөртөө
тангараглав.
54. Харцага нь Бодончарт заяагаар дохиосон бололтой. Нугас
галуу барих аргыг төдөлгүй сурч эзнээ тэжээж эхлэлээ.
Бодончар, амьдарч байгаа Балжын арал гэдэг газраасаа тэрүүхэн
доргош буусан нэгэн бүлэг иргэнийд бууж мордон цэгээ уудаг
болов. Тэрхүү бүлэг хүмүүс их бага, сайн муу, толгой шийр цөм
нэгэн адил чацуу байгааг ажиглаад, эзэлхэд тун хялбар иргэн юм
даа гэж бодох болов.
55. Мөнөөх бүлэг иргэн гол дайрт, годил сүүлт орогшин хул
морьтой, эр бор харцага барисан хорь гаруйхан настай, идэрмэг
сэрэглэн үг яриатай залуу эрийг ихэд сонирхон, байгаа бүхнээрээ
дайлж цайлав ч чухам түүнийг хаана амьдардаг, ямар овгын
хүмүүн болохыг асууж шалгаасан нь нэгээхэн үгүй. Харин эр бор
харцгаа бидэнд өгөөч гэж ам бузарлаад авчээ.
56. Бодончар энэ бор харцага бол орогшин хул морь бид хоёрын
итгэлт нөхөр, миний сүлд хийморын шүтээн юм гээд огт
халгаасангүй. Түүнд эрх чацуу бүлэг иргэд нэг их юм бодсонгүй,
бас харцагыг яаж ингэж гаршуулдагийг ч асуусангүй. Бүлэг
ирэгний хүрээнд бууж гэдсээ цайлгасан Бодончар гэр сууц руугаа
очож, сэтгэлээ цайлгах минь гэж орогшин хул мориндоо хэлээд
мордно.
57. Муу мориныхоо ялаа ч үргээхгүй годил сүүлэнд хялгас
нэмэж, сугсарсан сүүлтэй бологсон нь орогшин хулд таатай
сайхныг хэлээд яахав. Бодончар морио зүдрээчих вий гэж чонон
шогшоогоор шогшисоор мөр зүгээ бага зэрэг бурууласхийн
дөлсөөр, эмбүүл сууцнаа эрнэ. Бодончарын эмбүүлийн хойморт
Алунгоо эхийнх нь зүүж явсан тэнгэр шүтээн Бөртэ Чино, Хоо
Маралын хүрэл зүүлт залаастай бий.
58. Бодончар шүтээндээ залибраад, энэ шүтээн залаастай байгаа
газар тэнгэрийн хөвгүүн газрын иргэдийг захирах хаан болгох
хувь ирнэ гэдэг итэглииг өврөлнө. Намрын дунд сарын дүүрэн
сартай шөнө Бодончар эмбүүлийнхээ үүдэнд шөнөжин тэнгэр
ширтин суув. Тэнгэрийн заадас орогшин хул морины Балжийн
арлыг баруунтаа нэг, зүүнтээ нэг давихсан цайвар зам шиг
санагдана.
59. Бодончар ододыг ширтэн одод хүртэл тод бүдэг, хол ойр байх атал
энэ бүлэг иргэд ив ижил, тэв тэнцүү нь хачин юм гэж бодно.
Бодончарыг эмбүүлдээ ирхэд хоймрын хүрэл шүтээн сарны гэрэлд туяа
цацраан гялсхийх шиг санагдаад орхив. Огт гялалзах учиргүй шүтээн
минь яагаад гэрэл цацраах болов гэж Бодончар гайхсхийв. Тэр шөнө
идэр залуу Бодончарын зүүдэнд Алунгоо эх нь өвсөн эмбүүлд нь
заларч мөнөөх хүүхэд ахуйд нь таван мөс багцлан, хуглуулах гэж
байсан залуу дүрээрээ инээмсгэлэн:
60. Хүү минь! Би чамд мөнөөхи таван мөсийг авч эрлээ. Миний хүү ах
нартайгаа эв эеийг эрхэмлэхийг хэчээгээрэй. Мөн тэгээд бие тэргүүтэй,
дээл захтайг бүү мартаарай гээд нэгэн их гэрэл цацруулаад үгүй болов.
Бодончар тэр дорхиноо сэрлээ. Сар шингэсэн тас харанхуй. Гадаа
орогшин хул морь нь өвс ширд ширд хазлах дууладна. Бодончар
амандаа "Бие тэргүүтэй дээл захтай нь сайн, бие тэргүүтэй дээл захтай
нь сайн" гэж шивнэлээ. Энэ үгийг мартаж болохгүй юм шүү гэж өөртөө
андгайлав. Ж.Саруулбуян
61. Эвэр
Алтайн хүрэн цохионы нөмөрт хавсрагатай өдөр эхээс мэндэлсэн
янгирын бор ишиг наран наашлах тутам хөрвөжин торниж, шөрмөс
чангаран туурай хатахын хирээр толгой дээр нь хоёр газар товойж,
арьс загатнах болов. Ишиг эхлээд яах гэж загатнаж байгааг үл мэдэн
хаданд хааяа үрчихээд л ээвэр газар тагшин тоголж сүрэг даган
тачигнаж явах бөлгөө. Удахгүй арьс загатнахаа болиод өвдөж эхлэв.
62. Шүдлэн насанд эвэр нь овоо хэвээ олж дугуйран, хэдэн
сайхан эржгэртэй болоод үзүүр нь шовхорч эхлэжээ. Аргил
тэхийн долоон төө эвэр, эцэг тэхийн таван төө эвэр гадаад
анчины ганзага мялааж Берлин, Парис одсон болхоор эдүгээ бор
халиун сүрэгтээ эхний дөрөвт орох болжээ. Энэ нь хэдийгээр
шүдлэн ямаанд багадахааргүй байр суурь болов ч сүрэг
тэргүүлэх хүсэлд эрт донотсон залуу янгирт шившигтэй
санагдaна.
63. Нэгэн өдөр янгирын сүрэг байрлал солих болж хавцалын эрмэг
нарийн жэмээр бэдрэв. Янгирын хуулиар бол ганц ганцаар цувран явах
ёстой боловч эх янгир бор шүдлэнг туурай гүйцэд хатаагүй юм хэмээн
хамгийн хавцал талаас нь түшиж явлаа. Удаан ургаж байгаа эвэр,
ургаж ядсан цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдаж явсан залуу янгирын
цус дээшээ огшин эврийн үзүүрт халуу оргин чинрээд ирэв. Хадан хана
руу хадарч орхивол яс тугалмай янгинан тархи дүйрээд уурандаа
иргэж эхийн бөөр лүү сэжив.
64. Санаандгүй явсан их янгир ганц тэрсхийгээд хавцлын
харанхуй руу пижгэнэн одход залуу янгир айсан ч үгүй, ичсэн ч
үгүй, гэмшсэн ч үгүй гагцхүү яах гэж тэр хөгшин зөнөг цуваж
явалгүй зэргэцэн чихэлдээд байсанд л баахан гайхаж, зай
чөлөөтэй болсонд баярлах бөлгөө. Эхээ ольсон эврийн үзүүрт
арьс үс шалбарч, дусал цус наалдаад байвч залуу янгирт анхаарч
мэдэх зав байсангүй.
65. Харин хожим нь тогтоол уснаас уухдаа толидон харахад тэр
талын эвэр арай дотогшоо дугуйраад байгаа нь ажиглагдах болжээ.
Хоёр өөр эвэртэй байх нь сүргийн тэргүүний сүр хүчинд сайнгүй ч
гэсэн урт л ургаж байвал учиртай гэж тэр бодно. Хоёр жил өнгөрлөө.
Дахиад хоёр тих ногоон мөнгөний золиосонд одож, бор халиун
сүргийн тэргүүнтэн болоход ганц хуруу тутав. Гэвч түүнд тэргүүн
болхын хүслэнгээс өөр нэг бодох юм бий боллоо. Юу гэвэл нөгөө
дотгошоо дугуйрсан эврийн үзүүр явсаар чамархайд тулжээ.
66. Яагаад тэгсэнийг тэрбээр яаж ч бодоод эс ухаарна. Эвэр хэдхэн
сарын дотор араасаа хонхойлгон дарж өвтгөх болов. Тэгснээ арьс
цоороод цус шүүс гоожиж ялаа батагна салахаа болилоо. Залуу янгир
дэндүү хурдан ургаж байгаа эвэр хайр найргүй довтлогох цаг хугацаа
хоёрыг зүхэн бухимдав ч эвэр хэдүйнээ маханд шигдэн оржээ. Бусдын
эвэр толгой тойрон ургаж эсвэл дээшээ сэрийж байхад миний эвэр
яагаад? хэмээн тэрбээр шаналан бодовч хариу үл олдно.
67. Эвэр ургасаар ясаа цоолов. Тисгэлгүй өвдхийн манан дотор
"яагаад" гэсэн асуултын хариу төөрсөн янзага шиг сүүтийвч бие
нь үл баригдана. Эвэр тархиндаа тулжээ. Тархиний бор халис
цоорох хоромд л "Миний эвэр буруу ургажээ" гэсэн там тумхан
ухаарал янгирын толгойд нэг орж ирээд үүрд замхрасан нь
шувуу суунгуут үргэн нисэхийн адил бөлгөө. Ж.Лхагва
68. Нүнжиг
Халуун хөнжил хуу татахад уулын сэрүүн цэнгэг агаар намайг
тэврэн авна. "Эр хүн шиг эрвэлзэнэ ээ хө. Моридоо татах боллоо"
гэх Цогоо ахын дуу сонсогдоно. Хилтгий саран баруун уулын шил
дээр очиж, цолмон хөөрчээ. Шүүдэрт ногоонд хөл нүцгэн гүйхэд
уулын хүүшэд таван алдын аргамжаатай бага зээрд намайг
таниж, аяархан үүрснэ. Болжмор жиргэж, хөх агийн үнэр үүлэн
сүүдэр шиг унанa.
69. Цогоо ах хоёр загалаа хөтлөөд, морин цагаан шүд гарган
"Бор борын бялзуухай"-г салхи сэвэлзтэл эсгэрнэ. Унаж яваа урт
борлог морь нь даага шиг багадж харагдана. Би шагай зээрдийг
хөтлөж, бага зээрд хантайргатай сул дагана. Маргааш яaх бол
гэхээс миний зүрх огшин амьсгал дээрдэнэ. "Хүний газар нэрээ
хичээнэ. Морьдоосоон нүд салгаж болохгүй" гэж Цогоо ах
захьна. Наадмын замд явахад газар дэндүү холдож, уулс
хэтэрхий томдож үзэгдэнэ.
70. Инээхийн дон дуссан Цогоо ах, хоёр зээрдийн хооронд
хотонгын хошуун хусуураан барин гүйж, "хөдөлгө хөдөлгө" гэж
бахардан хэлнэ. Би бага зээрдээ хөтлөн тойрон шавсан олны
дундуур зай гарган явахад гайхан биширсэн түмэн харц өвдөг
чичирүүлнэ. Хоолой арган нүдэнд чийг даана. “ Бугатын хоёр
зээрд, “Өчигдөр их насанд удаа ташаа түрүү магнайлсан хоёр
загалын дүү морьд юм гэнээ” гэх үгс чихэнд там тум атлаа
чээжинд яруу.
71. Намайг нутгын улс бараадуулж өгөөд Цогоо ах шагай зээрдээ
хөтлөн зам салан давхиж одлоо. Будар будар тоос нь миний
чээжинд суунгална. Аргагүй шүү дээ, миний ах биш юм чинь.
"Эрхлэж дагадаг бага зээрд минь танихгүй хүнд хөтлүүлэн хаа
газар янцгааж яваа бол" хэмээн санахад би дотуур мэгшнэ. Их
хоёр загал ч гэсэн дээ. Буга хайрханыхаа мөнх цасан усаар
ундаалж өссөн болохоор бусдын газрын ногоо нь хүртэл амнаас
унаж байгаа биз.
72. Тооно тэгэнсэн хоёр од хэлтийжээ. "Шагай зээрдэд хичнээн их үнэ
хаясан гээч. Гэтэл энэ Борхүү уйлаад салдаггүй. Ерөөсөө эхлээд л
загалаа хүнд өгөхөд мэлтэлзүүлж эхэлсэн юм. Аргадаж, аашлаж ядлаа.
Сүүлдээ бүр дотор эвдрээд... Тэгээд шагай зээрдээ аваад үлдсэн юм.
Тэгтэл арван найман адууг минь хүйгээр нь аянга нэргэчихсэн мөртөө
ганц шагай зээрд зүгээр шүү. Нөгөө хэдийгээ санадаг ч юм уу, адгуусны
зөн ч юм уу, адуу цахлаад, салж зогсоод нэг л биш байсан юм" гэх
Цогоо ахын дуу сонсогдоно
73. Өглөө нь айргаар мялаалгасан юм шиг билэгт цагаан сартай, ханан
сайхан хавирга, хаан суудал ташаатай шагай зээрд морь манай
шузганд уяатай байхийм гэж хэн ч санасангүй. Амгай зуузайд нь алд
цэнхэр хадаг зүүгээд орхижээ. Шагай зээрд намайг танивуу, эвшээн
тамьшаагаад, толгойгоо өгөн маажуулах гэж шөргөөнө. Тэр тоолонд
хадаг намирна. Мичэд гудайлгаад мордсон Цогоо ах маань хаана
дуулж яваа бол гэж санахад дуртмал нарны туяанд уул тал налайвч,
тэртээ хөндийн хөх униар суунаглана.
74. Цогоо ахыг ятгаж, шагай зээрдийг нь буцаахаар мордсон аавын
бараа дурангын аманд тодорж, тодрох тусмаа томроно Уяан дээр
угтсан ээжд хэлсэн үгийг нь сонсвоос ирээд буцсаныхаа маргааш Цогоо
ах сайхан захчин хүүхнийхээ нутаг руу аймаг дамжаад нүүгээд
явчихсан байна гэнэ. Талд таана хэнзлэж, ууланд тошлог хүрэнтэж
эхэлсэн тэр цагт орой дээрээ хоёр цохиотой Мөстийн их нуруу, уужим
суудалтай монгол эмээл шиг эзгүйрч харагдаж билээ. Д.Норов
75. Гашуухан заяаны зурвас
Цуут Егүзэр хутгатын нутагт би хэдэн жилийн өмнө нэгэн
өвгөнтэй танилцаж билээ. Буурал санчагтай, том дөрвөлжин
толгойтой тэр өвөгнийг нутгынхан нь “хашир” Мажиг гэнэ. Үзтэл
үхэхээс бусдыг үзсэн байрын олон үрчилээт нүүрнийх нь баруун
шанаанд хөндлөн гялайсан сорви нь бий. Түүнийг нь Халх голоос
олсон сумны сорви гэж бас нэг танил маань хэлсэн билээ.
76. Холоос очсон намайг сонжох мэт үе үе ажиглан байгаа цэхэр
хүрээ суусан жартгай нүд нь ч гэсэн аргагүй л хашрыг элтгэнэ.
Сүрхий урт ургасан буурал хөмсөг нь хүртэл болгоомжилон
сэрэвийж байх шиг ээ. Тэгээд ч нутгийнхан нь олон Мажгаасаа
ялган “Хашир” гэдэг тодотгол түүний нэрэнд зүүгээ биз. Эрт
эдүгээгийн олон юм ярилцаж байж, сэтгэл нээлцсэн хойноо би:
77. -Танай энэ нутаг ч гайхалтай сайхан газар юм аа. Тал, ухаа толгод,
хайлаасан шугуй, ан амьтан... гэж яритал Мажиг гуайн үрчлээт нүүр
тэнийсхийх шиг болон инээмсгэлээд - Нэг байтугай хэдэн нас заяасан ч
уйдаж салхын аргагүй нутаг шүү! гэлээ. Тэгснээ санаа алдаж
бодлогошроод - Би чамд нэг сонин юм яръя! гэв. Би уухайн тас чих
дэвслээ. -1939 оны хавар цаг сан. Би Дорнод хилд цэрэгийн алба хааж
байлаа.
78. Цаг түгшүүртэй. Япончууд Халх голын цаад талд хүчээ
хуралдуулж байв. Манай застав суурингаа орхиод, хэлдээ
ойртон хээрийн байр эзлээд байсан юм. Бидний эсрэг талын
хайлаастай хэсэг манханд Японы армын нэг хороо байр эзлэсэн
нь мэдэгдэж байлаа. Хэлийн шугамын хоёр талд өөд өөдөөсөө
ансан бидний хооронд 200 метр л зай байсан байх.
79. Нэг шөнө би нөхөртэйгөө хамт харуулд гарсан юм сан. Үүрийн
өмнөх үнэгэн харанхуйгаар дайсны зүгээс гэнэт буу тачгинаж
гарав. Тэгсэнээ чимээгүй болж, хоёр удаа цагаан пуужин хөөрөн
ойр хавийг гэрэлтүүлээд бүдэгрэн бүдгэрсээр манхан руу унаж
улам харанхуй боллоо. Бидний зүрх түгшүүртээгээр цохилож,
чих улам сонор болон таг харанхуй руу нүд цавчалгүй ширтэн
байж билээ.
80. Үүрийн гозон гэгээнд бидний өмнөх жижиг манханы орой
дээрх сэрвийсэн намхан хэдэн бут үзэгдэх болов. Яг энэ манхан
дээгүүр хилийн шугам байгаа гэж дарга маань хэлж байсан юм.
Тэгтэл... тэгтэл сэрвэгэр бутны дээгүүр нэг хүний толгой цухуйлаа.
Би яаран бууныхаа хараанд оруултал ахлах нөхөр маань - Хүлээж
бай! гэж шивгэнэв. Тэр амидаар нь барьхыг бодсон биз

Хэл-бичгийн-шалгалт-ЗБД.pptx........................

  • 1.
    Эхийг уншаад, зөвбичих дүрмийн алдаатай 5 үгийг олж, засаж бичээрэй.
  • 2.
    50. Ганц хоромгэдэг аюултай урт ужиг болохыг тэр хоёр зүрхэндээ ортол мэдрэв. “Жа гүйцээе” гээд өвгөн гүцтэйг ховох соров. Дэндүү эрдэм чадал төгс, “дагсал” буюу ном хаялцах ухаанаараа Лхас, Утай хүртэл шагшигдсан өвгөн аграмбийн гараас мөнгөн гүц сугран хүүгийн өлмий дор өнхөрөв. “Алтан жүн” жор хэмээх алдарт эмээ алдчих вий гэсэн шиг өврөө тэмтрээд зогсож байгаа хүүгийн нүдэн дэх хяруу аль хэдийнээ алга болсоныг олж харахаар байлаа. До. Цэнджав.
  • 3.
    51. Бодончар богд Бодончаророгшин хул мориныхоо согсоо гөхлийг ширтэн гэлдэрүүлж явна. Тэр мунхаг ядуу гэж урагт үл тооцогдон ах нартаа адлагдан хөөгдсөндөө нэг эх гутарсан ч үгүй. Харин ч ухаан тилж, нэгийг бодон хоёрыг эргэцүүлэх хугцаатай боллоо гэж тайвшрана. Олон сүргийн дундаас зүс буруу гэж энэ муу гол дайрт годил сүүлт орогшин хул морийг ах нар маань өгсөн юм. Нээрээ морины минь гөхөл гэхэд л тийм гэж зүслэхийн аргагүй түмэн өнгийн үс холилдсон нь сонин юм.
  • 4.
    52. “Орогшин хулморь минь чи тэнгэрийн хөвгүүн хаан хүний нөхөр, эрдэнт хүлэг гэдэгээ мэдэж ав” гэж Бодончар мунхаг морьтойгоо яриж явлаа. Орогшин хул морь нь хэрэмний чих шиг урт шар хялгастай, бор улаан, ягаавтар зүс холилдсон үзэмжит урт чихээ солбиулан “За ойлгож байна аа эзэн богд минь” гэх шиг ялаархан, хазаар дарна. Бодончар мунхагт ах нар нь нум сум ч өгсөнгүй. Харин хүрэл бууран сав хоёрыг, нэг жижиг тогоо төдийхөн хувь хүртээсэнийг ширэн богцондоо хийн ганзаглажээ.
  • 5.
    53. Бодончар Алунгооэхийнхээ таван мөсний сургаалийг эргэцүүлэхийн сацуу гэдсээ тэжээх аргийг мөн сүвэгчилэн хялагсан урхи томж түүгээрээ нэгэн харцага барьж аваад модны ёроолоос аргамжиж орхиод, эмбүүл сууцаа ойн нууцхан чөлөөнд барив. Тэнгэр язгуурт Бодончар богдыг идэр насандаа ах нарын мунхагаас болоод өвсөн эмбүүлд толгой хорогдож байсныг миний орогшин хул морь, анч бор харцага хоёроос минь өөр амьтан мэдэх учиргүй гэж өөртөө тангараглав.
  • 6.
    54. Харцага ньБодончарт заяагаар дохиосон бололтой. Нугас галуу барих аргыг төдөлгүй сурч эзнээ тэжээж эхлэлээ. Бодончар, амьдарч байгаа Балжын арал гэдэг газраасаа тэрүүхэн доргош буусан нэгэн бүлэг иргэнийд бууж мордон цэгээ уудаг болов. Тэрхүү бүлэг хүмүүс их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байгааг ажиглаад, эзэлхэд тун хялбар иргэн юм даа гэж бодох болов.
  • 7.
    55. Мөнөөх бүлэгиргэн гол дайрт, годил сүүлт орогшин хул морьтой, эр бор харцага барисан хорь гаруйхан настай, идэрмэг сэрэглэн үг яриатай залуу эрийг ихэд сонирхон, байгаа бүхнээрээ дайлж цайлав ч чухам түүнийг хаана амьдардаг, ямар овгын хүмүүн болохыг асууж шалгаасан нь нэгээхэн үгүй. Харин эр бор харцгаа бидэнд өгөөч гэж ам бузарлаад авчээ.
  • 8.
    56. Бодончар энэбор харцага бол орогшин хул морь бид хоёрын итгэлт нөхөр, миний сүлд хийморын шүтээн юм гээд огт халгаасангүй. Түүнд эрх чацуу бүлэг иргэд нэг их юм бодсонгүй, бас харцагыг яаж ингэж гаршуулдагийг ч асуусангүй. Бүлэг ирэгний хүрээнд бууж гэдсээ цайлгасан Бодончар гэр сууц руугаа очож, сэтгэлээ цайлгах минь гэж орогшин хул мориндоо хэлээд мордно.
  • 9.
    57. Муу мориныхооялаа ч үргээхгүй годил сүүлэнд хялгас нэмэж, сугсарсан сүүлтэй бологсон нь орогшин хулд таатай сайхныг хэлээд яахав. Бодончар морио зүдрээчих вий гэж чонон шогшоогоор шогшисоор мөр зүгээ бага зэрэг бурууласхийн дөлсөөр, эмбүүл сууцнаа эрнэ. Бодончарын эмбүүлийн хойморт Алунгоо эхийнх нь зүүж явсан тэнгэр шүтээн Бөртэ Чино, Хоо Маралын хүрэл зүүлт залаастай бий.
  • 10.
    58. Бодончар шүтээндээзалибраад, энэ шүтээн залаастай байгаа газар тэнгэрийн хөвгүүн газрын иргэдийг захирах хаан болгох хувь ирнэ гэдэг итэглииг өврөлнө. Намрын дунд сарын дүүрэн сартай шөнө Бодончар эмбүүлийнхээ үүдэнд шөнөжин тэнгэр ширтин суув. Тэнгэрийн заадас орогшин хул морины Балжийн арлыг баруунтаа нэг, зүүнтээ нэг давихсан цайвар зам шиг санагдана.
  • 11.
    59. Бодончар ододыгширтэн одод хүртэл тод бүдэг, хол ойр байх атал энэ бүлэг иргэд ив ижил, тэв тэнцүү нь хачин юм гэж бодно. Бодончарыг эмбүүлдээ ирхэд хоймрын хүрэл шүтээн сарны гэрэлд туяа цацраан гялсхийх шиг санагдаад орхив. Огт гялалзах учиргүй шүтээн минь яагаад гэрэл цацраах болов гэж Бодончар гайхсхийв. Тэр шөнө идэр залуу Бодончарын зүүдэнд Алунгоо эх нь өвсөн эмбүүлд нь заларч мөнөөх хүүхэд ахуйд нь таван мөс багцлан, хуглуулах гэж байсан залуу дүрээрээ инээмсгэлэн:
  • 12.
    60. Хүү минь!Би чамд мөнөөхи таван мөсийг авч эрлээ. Миний хүү ах нартайгаа эв эеийг эрхэмлэхийг хэчээгээрэй. Мөн тэгээд бие тэргүүтэй, дээл захтайг бүү мартаарай гээд нэгэн их гэрэл цацруулаад үгүй болов. Бодончар тэр дорхиноо сэрлээ. Сар шингэсэн тас харанхуй. Гадаа орогшин хул морь нь өвс ширд ширд хазлах дууладна. Бодончар амандаа "Бие тэргүүтэй дээл захтай нь сайн, бие тэргүүтэй дээл захтай нь сайн" гэж шивнэлээ. Энэ үгийг мартаж болохгүй юм шүү гэж өөртөө андгайлав. Ж.Саруулбуян
  • 13.
    61. Эвэр Алтайн хүрэнцохионы нөмөрт хавсрагатай өдөр эхээс мэндэлсэн янгирын бор ишиг наран наашлах тутам хөрвөжин торниж, шөрмөс чангаран туурай хатахын хирээр толгой дээр нь хоёр газар товойж, арьс загатнах болов. Ишиг эхлээд яах гэж загатнаж байгааг үл мэдэн хаданд хааяа үрчихээд л ээвэр газар тагшин тоголж сүрэг даган тачигнаж явах бөлгөө. Удахгүй арьс загатнахаа болиод өвдөж эхлэв.
  • 14.
    62. Шүдлэн насандэвэр нь овоо хэвээ олж дугуйран, хэдэн сайхан эржгэртэй болоод үзүүр нь шовхорч эхлэжээ. Аргил тэхийн долоон төө эвэр, эцэг тэхийн таван төө эвэр гадаад анчины ганзага мялааж Берлин, Парис одсон болхоор эдүгээ бор халиун сүрэгтээ эхний дөрөвт орох болжээ. Энэ нь хэдийгээр шүдлэн ямаанд багадахааргүй байр суурь болов ч сүрэг тэргүүлэх хүсэлд эрт донотсон залуу янгирт шившигтэй санагдaна.
  • 15.
    63. Нэгэн өдөрянгирын сүрэг байрлал солих болж хавцалын эрмэг нарийн жэмээр бэдрэв. Янгирын хуулиар бол ганц ганцаар цувран явах ёстой боловч эх янгир бор шүдлэнг туурай гүйцэд хатаагүй юм хэмээн хамгийн хавцал талаас нь түшиж явлаа. Удаан ургаж байгаа эвэр, ургаж ядсан цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдаж явсан залуу янгирын цус дээшээ огшин эврийн үзүүрт халуу оргин чинрээд ирэв. Хадан хана руу хадарч орхивол яс тугалмай янгинан тархи дүйрээд уурандаа иргэж эхийн бөөр лүү сэжив.
  • 16.
    64. Санаандгүй явсаних янгир ганц тэрсхийгээд хавцлын харанхуй руу пижгэнэн одход залуу янгир айсан ч үгүй, ичсэн ч үгүй, гэмшсэн ч үгүй гагцхүү яах гэж тэр хөгшин зөнөг цуваж явалгүй зэргэцэн чихэлдээд байсанд л баахан гайхаж, зай чөлөөтэй болсонд баярлах бөлгөө. Эхээ ольсон эврийн үзүүрт арьс үс шалбарч, дусал цус наалдаад байвч залуу янгирт анхаарч мэдэх зав байсангүй.
  • 17.
    65. Харин хожимнь тогтоол уснаас уухдаа толидон харахад тэр талын эвэр арай дотогшоо дугуйраад байгаа нь ажиглагдах болжээ. Хоёр өөр эвэртэй байх нь сүргийн тэргүүний сүр хүчинд сайнгүй ч гэсэн урт л ургаж байвал учиртай гэж тэр бодно. Хоёр жил өнгөрлөө. Дахиад хоёр тих ногоон мөнгөний золиосонд одож, бор халиун сүргийн тэргүүнтэн болоход ганц хуруу тутав. Гэвч түүнд тэргүүн болхын хүслэнгээс өөр нэг бодох юм бий боллоо. Юу гэвэл нөгөө дотгошоо дугуйрсан эврийн үзүүр явсаар чамархайд тулжээ.
  • 18.
    66. Яагаад тэгсэнийгтэрбээр яаж ч бодоод эс ухаарна. Эвэр хэдхэн сарын дотор араасаа хонхойлгон дарж өвтгөх болов. Тэгснээ арьс цоороод цус шүүс гоожиж ялаа батагна салахаа болилоо. Залуу янгир дэндүү хурдан ургаж байгаа эвэр хайр найргүй довтлогох цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдав ч эвэр хэдүйнээ маханд шигдэн оржээ. Бусдын эвэр толгой тойрон ургаж эсвэл дээшээ сэрийж байхад миний эвэр яагаад? хэмээн тэрбээр шаналан бодовч хариу үл олдно.
  • 19.
    67. Эвэр ургасаарясаа цоолов. Тисгэлгүй өвдхийн манан дотор "яагаад" гэсэн асуултын хариу төөрсөн янзага шиг сүүтийвч бие нь үл баригдана. Эвэр тархиндаа тулжээ. Тархиний бор халис цоорох хоромд л "Миний эвэр буруу ургажээ" гэсэн там тумхан ухаарал янгирын толгойд нэг орж ирээд үүрд замхрасан нь шувуу суунгуут үргэн нисэхийн адил бөлгөө. Ж.Лхагва
  • 20.
    68. Нүнжиг Халуун хөнжилхуу татахад уулын сэрүүн цэнгэг агаар намайг тэврэн авна. "Эр хүн шиг эрвэлзэнэ ээ хө. Моридоо татах боллоо" гэх Цогоо ахын дуу сонсогдоно. Хилтгий саран баруун уулын шил дээр очиж, цолмон хөөрчээ. Шүүдэрт ногоонд хөл нүцгэн гүйхэд уулын хүүшэд таван алдын аргамжаатай бага зээрд намайг таниж, аяархан үүрснэ. Болжмор жиргэж, хөх агийн үнэр үүлэн сүүдэр шиг унанa.
  • 21.
    69. Цогоо аххоёр загалаа хөтлөөд, морин цагаан шүд гарган "Бор борын бялзуухай"-г салхи сэвэлзтэл эсгэрнэ. Унаж яваа урт борлог морь нь даага шиг багадж харагдана. Би шагай зээрдийг хөтлөж, бага зээрд хантайргатай сул дагана. Маргааш яaх бол гэхээс миний зүрх огшин амьсгал дээрдэнэ. "Хүний газар нэрээ хичээнэ. Морьдоосоон нүд салгаж болохгүй" гэж Цогоо ах захьна. Наадмын замд явахад газар дэндүү холдож, уулс хэтэрхий томдож үзэгдэнэ.
  • 22.
    70. Инээхийн дондуссан Цогоо ах, хоёр зээрдийн хооронд хотонгын хошуун хусуураан барин гүйж, "хөдөлгө хөдөлгө" гэж бахардан хэлнэ. Би бага зээрдээ хөтлөн тойрон шавсан олны дундуур зай гарган явахад гайхан биширсэн түмэн харц өвдөг чичирүүлнэ. Хоолой арган нүдэнд чийг даана. “ Бугатын хоёр зээрд, “Өчигдөр их насанд удаа ташаа түрүү магнайлсан хоёр загалын дүү морьд юм гэнээ” гэх үгс чихэнд там тум атлаа чээжинд яруу.
  • 23.
    71. Намайг нутгынулс бараадуулж өгөөд Цогоо ах шагай зээрдээ хөтлөн зам салан давхиж одлоо. Будар будар тоос нь миний чээжинд суунгална. Аргагүй шүү дээ, миний ах биш юм чинь. "Эрхлэж дагадаг бага зээрд минь танихгүй хүнд хөтлүүлэн хаа газар янцгааж яваа бол" хэмээн санахад би дотуур мэгшнэ. Их хоёр загал ч гэсэн дээ. Буга хайрханыхаа мөнх цасан усаар ундаалж өссөн болохоор бусдын газрын ногоо нь хүртэл амнаас унаж байгаа биз.
  • 24.
    72. Тооно тэгэнсэнхоёр од хэлтийжээ. "Шагай зээрдэд хичнээн их үнэ хаясан гээч. Гэтэл энэ Борхүү уйлаад салдаггүй. Ерөөсөө эхлээд л загалаа хүнд өгөхөд мэлтэлзүүлж эхэлсэн юм. Аргадаж, аашлаж ядлаа. Сүүлдээ бүр дотор эвдрээд... Тэгээд шагай зээрдээ аваад үлдсэн юм. Тэгтэл арван найман адууг минь хүйгээр нь аянга нэргэчихсэн мөртөө ганц шагай зээрд зүгээр шүү. Нөгөө хэдийгээ санадаг ч юм уу, адгуусны зөн ч юм уу, адуу цахлаад, салж зогсоод нэг л биш байсан юм" гэх Цогоо ахын дуу сонсогдоно
  • 25.
    73. Өглөө ньайргаар мялаалгасан юм шиг билэгт цагаан сартай, ханан сайхан хавирга, хаан суудал ташаатай шагай зээрд морь манай шузганд уяатай байхийм гэж хэн ч санасангүй. Амгай зуузайд нь алд цэнхэр хадаг зүүгээд орхижээ. Шагай зээрд намайг танивуу, эвшээн тамьшаагаад, толгойгоо өгөн маажуулах гэж шөргөөнө. Тэр тоолонд хадаг намирна. Мичэд гудайлгаад мордсон Цогоо ах маань хаана дуулж яваа бол гэж санахад дуртмал нарны туяанд уул тал налайвч, тэртээ хөндийн хөх униар суунаглана.
  • 26.
    74. Цогоо ахыгятгаж, шагай зээрдийг нь буцаахаар мордсон аавын бараа дурангын аманд тодорж, тодрох тусмаа томроно Уяан дээр угтсан ээжд хэлсэн үгийг нь сонсвоос ирээд буцсаныхаа маргааш Цогоо ах сайхан захчин хүүхнийхээ нутаг руу аймаг дамжаад нүүгээд явчихсан байна гэнэ. Талд таана хэнзлэж, ууланд тошлог хүрэнтэж эхэлсэн тэр цагт орой дээрээ хоёр цохиотой Мөстийн их нуруу, уужим суудалтай монгол эмээл шиг эзгүйрч харагдаж билээ. Д.Норов
  • 27.
    75. Гашуухан заяанызурвас Цуут Егүзэр хутгатын нутагт би хэдэн жилийн өмнө нэгэн өвгөнтэй танилцаж билээ. Буурал санчагтай, том дөрвөлжин толгойтой тэр өвөгнийг нутгынхан нь “хашир” Мажиг гэнэ. Үзтэл үхэхээс бусдыг үзсэн байрын олон үрчилээт нүүрнийх нь баруун шанаанд хөндлөн гялайсан сорви нь бий. Түүнийг нь Халх голоос олсон сумны сорви гэж бас нэг танил маань хэлсэн билээ.
  • 28.
    76. Холоос очсоннамайг сонжох мэт үе үе ажиглан байгаа цэхэр хүрээ суусан жартгай нүд нь ч гэсэн аргагүй л хашрыг элтгэнэ. Сүрхий урт ургасан буурал хөмсөг нь хүртэл болгоомжилон сэрэвийж байх шиг ээ. Тэгээд ч нутгийнхан нь олон Мажгаасаа ялган “Хашир” гэдэг тодотгол түүний нэрэнд зүүгээ биз. Эрт эдүгээгийн олон юм ярилцаж байж, сэтгэл нээлцсэн хойноо би:
  • 29.
    77. -Танай энэнутаг ч гайхалтай сайхан газар юм аа. Тал, ухаа толгод, хайлаасан шугуй, ан амьтан... гэж яритал Мажиг гуайн үрчлээт нүүр тэнийсхийх шиг болон инээмсгэлээд - Нэг байтугай хэдэн нас заяасан ч уйдаж салхын аргагүй нутаг шүү! гэлээ. Тэгснээ санаа алдаж бодлогошроод - Би чамд нэг сонин юм яръя! гэв. Би уухайн тас чих дэвслээ. -1939 оны хавар цаг сан. Би Дорнод хилд цэрэгийн алба хааж байлаа.
  • 30.
    78. Цаг түгшүүртэй.Япончууд Халх голын цаад талд хүчээ хуралдуулж байв. Манай застав суурингаа орхиод, хэлдээ ойртон хээрийн байр эзлээд байсан юм. Бидний эсрэг талын хайлаастай хэсэг манханд Японы армын нэг хороо байр эзлэсэн нь мэдэгдэж байлаа. Хэлийн шугамын хоёр талд өөд өөдөөсөө ансан бидний хооронд 200 метр л зай байсан байх.
  • 31.
    79. Нэг шөнөби нөхөртэйгөө хамт харуулд гарсан юм сан. Үүрийн өмнөх үнэгэн харанхуйгаар дайсны зүгээс гэнэт буу тачгинаж гарав. Тэгсэнээ чимээгүй болж, хоёр удаа цагаан пуужин хөөрөн ойр хавийг гэрэлтүүлээд бүдэгрэн бүдгэрсээр манхан руу унаж улам харанхуй боллоо. Бидний зүрх түгшүүртээгээр цохилож, чих улам сонор болон таг харанхуй руу нүд цавчалгүй ширтэн байж билээ.
  • 32.
    80. Үүрийн гозонгэгээнд бидний өмнөх жижиг манханы орой дээрх сэрвийсэн намхан хэдэн бут үзэгдэх болов. Яг энэ манхан дээгүүр хилийн шугам байгаа гэж дарга маань хэлж байсан юм. Тэгтэл... тэгтэл сэрвэгэр бутны дээгүүр нэг хүний толгой цухуйлаа. Би яаран бууныхаа хараанд оруултал ахлах нөхөр маань - Хүлээж бай! гэж шивгэнэв. Тэр амидаар нь барьхыг бодсон биз