ИЛТГЭЛ
Сэдэв: “ЕБС-ийн гадаад хэлний багш нарын Ёс зүйн тухай ойлголт,
тулгамдаж буй бэрхшээлүүдийг тодорхойлох”
Гадаад хэлний багш
Д. Эрдэнэбаяр
2022.10.13
Оршил
Аль ч мэргэжилд тавигддаг ёс зүйн шаардлага нь багшийн мэргэжилд ч мөн
адил тавигдана. Ёс зүй -гэх ойлголт нь эртний грекийн Ethos буюу хамтран амьдрах,
оршин амьдрах газар гэдэг утгатайгаар илэрхийлэгддэг байжээ. Хожим нь ”ёс заншил,
сэтгэлгээний хэв маяг, хүн чанар, үнэт зүйл” гэсэн агуулгатай болж, тэдгээрийн шинж
чанарыг илэрхийлэх болсон байна. Ёс зүй гэдэг нь хүний сайн сайхан үйлийг хэлнэ гэж
ойлгож болно гээд эртний грекийн гүн ухаантан Аристотель хүний зан төлөвийн
өвөрмөц шинжийг илэрхийлэхийн тулд “Этос” гэх ойлголтыг анх хэрэглэсэн.. Этика
буюу ёс зүй хэмээх ойлголт нь шинжлэх ухааны тодорхойлолтын хувьд эртний Ромын
Эзэнт гүрнээс үүдэлтэй гэж үздэг. Ромчүүд Этос гэсэн үгнээс Мораль гэх ойлголтыг
ялган гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл 2 өөр үг боловч нэг ижил утга санааг илэрхийлдэг
байж. Харин яваандаа Этика нь Ёс зүй, Мораль нь Ёс суртахуун гэх ойлголтуудыг
тус тусдаа илэрхийлэх болсон. Ингээд Этика буюу ёс зүй нь тусдаа бие даасан салбар
шинжлэх ухаан болон хөгжиж, харин Мораль буюу ёс суртахуун нь түүний нэгэн
судлагдхуун болсон гэж ойлгоно. Иймд "ёс зүй" бол "ёс суртахууны" тухай шинжлэх
ухаан юм гэсэн дүгнэлтийг гаргаж болно. Ёс зүй нь хувь хүний ёс суртахуунлаг шинж
чанарын буюу сайн чанаруудын нийлбэр цогцыг нөгөө талаас хүмүүсийн хоорондын
харилцааны хэм хэмжээний нийлбэр цогцыг хамран судалдаг шинжлэх ухаан юм.
Тайлбар ( Боловсрол дахь-багшийн-сургуулийн гадаад хэлний багш нар)
Судалгааны арга зүй
Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн гадаад хэлний
багш нараас “ Google form”-ын аргаар багшийн судалгаа авсан болно. “ Google form”-ын
арга нь бусдыг олноор нь хамруулан судалдаг. Энэ аргыг сүүлийн үед нэлээд өргөн
хэрэглэж байгаа юм. Олон хүнийг зэрэг хамрах боломжтой байдагт энэ аргын давуу тал
оршино.
Судалгааны зорилго, зорилт:
Сургуулийн гадаад хэлний багш нарын Ёс зүйн тухай ойлголт, тулгамдаж буй
бэрхшээлүүдийг тодорхойлох.
Сорил туршилт гүйцэтгэсэн арга: “Google form”
Мэдээлэл цуглуулсан арга: “Google form”
Үндсэн хэсэг
Боловсролын харилцааны гол чухал субъект болох багш түүний үйл
ажиллагаа, боловсролын ёс зүйн тухай асуудал нь өнөөгийн нийгмийн хэрэгцээ
шаардлагаас урган гарсан. Багш гэдэг нь өсвөр залуу үеийнхэнд амьдрал ахуйд нь
хэрэгтэй мэдлэг, арга барил, чадвар, туршлага олж авахад нь туслах, тэднийг иргэн –
бие хүн болон хөгжин төлөвших, нийгэмших ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион
явуулах ур чадвар бүхий бие хүн юм. Багшийн үйл ажиллагааны объект нь өсөж хөгжиж
байгаа хүүхэд залуусын хөгжин төлөвших үйл явц, сурч танин мэдэх үйл ажиллагаа
байдаг. Энэхүү сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны зорилгыг хэрэгжүүлэх сургалтын
орчин нөхцөл, агуулга, арга зүй багшаас шалтгаалахын зэрэгцээ, бусад хүчин зүйлээс –
нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлээс давхар шалтгаалдаг. Өнөө цагийн нэг гол
хүчин зүйл нь Ёс зүй юм. Боловсрол дахь ёс зүйн асуудлыг олон арван эрдэмтэд
хөндөж байсан ба судлаач Л.И.Рувинский сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны
зорилгыг амжилттай хэрэгжүүлэхэд багш өөр хүн болон хувирч, дуу хоолой , нүүрний
хувирал болон биеийн хөдөлгөөн зэргээ хооронд нь зохицуулан өөрчлөх чадвартай
байх ёстой гэж үзсэн байдаг.
1. Багшийн дуу хоолойгоо эзэмдэх техник. Багш гаргаж буй дуу авиагаа ойр, дунд,
холын гээд чухам ямар зайд хүргэхээ тоцоолон тохируулах явдал .
2. Нүүрний хувиралын техник. Багш баяр баясгалан, тайван өөртөө итгэлтэй, хүүхдэд
өөдрөг хандах хандлага хэнийг ч хүлээн авч ойлгох бэлэн байгаа байдлыг илэрхийлж
байх ёстой. Ялангуяа багш харцаар маш их зүйлийг илэрхийлж чаддаг байхын зэрэгцээ
сэтгэл санааны таагүй байдлаа нуун далдалж чаддаг байх ёстой.
3. Хэл ярианы техник. Багш үгийг цэвэр тод, чанга бус , хэт намуун бус ярих мөн
ярианы өндөр нам нь тухайн нөхцөлд тохирон өөрчлөгдөж байх нь чухал.
4. Хөдөлгөөний техник. Багш ангид хүнд алхах, хайш яайш суух, гараа их хөдөлгөх ,
толгойгоо янз бүр болгон хөдөлгөх нь сурагчдын анхаарлыг сарниулах муу нөлөөтэй
тул багш үйлдэл, хөдөлгөөнөө эвсэлтэй зөөлөн, хөнгөн хийх хэрэгтэй юм байна.
Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас 2022 оны хичээлийн жилийг ёс зүйн жил
болгон зарлаж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн
боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг
боловсруулан баталсан байдаг. Судалгаанд багш нарын ёс зүйн дүрэм дэх үндэслэл,
баримтлах зарчим, хэм хэмжээ, хариуцлага, хэрэгжилт зэргийн мэдлэг талаас нь биш
багшийн ёс суртахуунлаг шинж чанар талаас нь тандахыг зорьсон.
Судлаач И.И.Чернокозов багшийн ёс зүйн асуудлыг судлаад дараах хэм хэмжээнээс
бүрддэг гэж үзжээ.
1. Хүүхдийг хүндлэн, хүндэтгэх шаардлага хоёрыг хослуулсан.
2. Хүүхдийг зөв хайрлах, анхаарал тавих.
3. Хүүхдийнхээ дотоод ертөнц , бие авч явах байдлыг үргэлж судалж байх.
4. Хүүхдийн боломж , үзэл бодол, авьяас билэгт үргэлж анхаарч , өөдрөг хандах.
5. Биеэ эзэмдэж, тэвчээртэй байх, хүүхдийн алдаа дутагдалд тэвчээртэй байж, засаж
залруулж байх.
6. Хэзээ ч хүүхдийг доромжилж гомдоож болохгүй.
7. Хүүхдэд элэгсэг, найрсаг хандах.
8. Үнэнч шударга зарчимч байх.
9. Ямагт хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлэх, биеэ зөв авч явах ёстой гэж үзжээ.
Судалгааны үр дүнг авч үзье.
Судалгаа №1
Судалгаанд хамрагдсан хүний тоо: 18
Огноо: 2022.10.13
Хаана: 53-р сургууль
Судалгааны асуулга- нийт 3
Судалгааны үр дүн:
Судлаач Л.И.Рувинский сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны зорилгыг амжилттай
хэрэгжүүлэхэд шаардлагатай хэм хэмжүүрийн тухайд:
1. Та анги танхимд хичээл зааж байхдаа гаргаж буй дуу авиагаа хол ойр,дунд гэх мэт
ямар зайд хүргэхээ тооцон тохируулж чаддаг уу? гэсэн асуултад гадаад хэлний багш
нараас авсан судалгаанд оролцогчдын 11 хүн буюу 78.6% нь, 3 хүн буюу 21.4% нь
заримдаа гэж хариулсан байна.
2. Та хичээл дээр үргэлж баяр баясгалантай, тайван өөртөө итгэлтэй байж чаддаг уу?
гэсэн асуултад оролцогчдын 7 хүн буюу 50% тийм, 50 хувь нь заримдаа гэж
хариулсан байна.
3. Та анги танхимд хичээл хөтлөн явуулж байхдаа өөрийн үйлдэл, хөдөлгөөн, хэл
яриагаа үргэлж хянаж чаддаг уу? гэсэн асуултад оролцогчдын 11 хүн буюу 78.6% нь
тийм, 3 хүн буюу 21.4% нь заримдаа гэж хариулсан байна.
Судалгааны дүнгээс харахад сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны зорилгыг
амжилттай хэрэгжүүлэхэд багш өөр хүн болон хувирч, дуу хоолой , нүүрний хувирал
болон биеийн хөдөлгөөн зэргээ хооронд нь зохицуулан өөрчлөх чадвартай байх ёстой
гэж ихэнх багш нар үзсэн байна.
Судалгаа №2
Судалгаанд оролцсон 14 багш
Судалгааны асуулга- нийт 2
Судалгааны үр дүн
Судлаач, багш И.И.Чернокозовын багшийн ёс зүйн хэм хэмжээний 2 хүчин зүйлийн
хувьд гадаад хэлний багш нараас авсан судалгаанд:
1. Та хүүхдийг доромжилж, гомдоохгүй элэгсэг найрсаг хандаж чаддаг уу? гэсэн
асуултад оролцогчдын 12 хүн буюу 85.7% нь тийм, 2 хүн буюу 14.3 хувь нь
заримдаа.
2. Та хүүхдэд үлгэр дуурайлал үзүүлж, бие зөв авч явдаг гэж боддог уу? гэсэн асуултад
оролцогчдын 12 хүн буюу 85.7% нь тийм, 2 хүн буюу 14.3 хувь нь заримдаа.
Судалгааны дүнгээс харахад сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны зорилгыг
амжилттай хэрэгжүүлэхэд багш хүүхдийг доромжилж, гомдоохгүй элэгсэг найрсаг
хандаж, үлгэр дуурайлал үзүүлж, бие зөв авч явах ёстой гэж ихэнх багш нар үзсэн
байна.
Судалгаа №3
Судалгаанд оролцсон 14 багш
Судалгааны асуулга- нийт 4
Судалгааны үр дүн
1. Багшийн ёс зүйн дүрэмтэй уншиж танилцсан уу? гэсэн асуултад судалгаанд
оролцсон нийт багш нар буюу 100% нь тийм гэж хариулсан.
2. Багшийн ёс зүйн дүрмийг унших явцад танд ойлгомжгүй зүйлс байсан уу? гэсэн
асуултад судалгаанд оролцсон нийт багш нарын 10 хүн буюу 71.4 % нь үгүй, 4 хүн
буюу 28.6 % нь тийм гэж хариулсан.
3. Багшийн ёс зүйн дүрмийг унших явцад танд санал нийлэхгүй байгаа зүйлс байсан
уу? гэсэн асуултад судалгаанд оролцсон нийт багш нарын 12 хүн буюу 85.7 % нь
үгүй, 2 хүн буюу 14.3 % нь тийм гэж хариулсан.
4. Багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах тал дээр аливаа сургалт, үйл
ажиллагааг сургуулийн зүгээс явуулах шаардлагатай юу? гэсэн асуултад
судалгаанд оролцсон нийт багш нарын 11 хүн буюу 78.6 % нь үгүй, 3 хүн буюу 21.4
% нь тийм гэж хариулсан.
Багшийн мэргэжил нь нийгэмд хамгийн ойр мэргэжил бөгөөд ёс суртахууны чанарыг
хамгийн их шаарддаг мэргэжил юм. Тиймдээ ч боловсролын салбар 2022 оныг ёс зүйн
жил болгон зарласан билээ. НЕБ-ын 53 дугаар сургуулийн гадаад хэлний багш нар
Багшийн ёс зүйн дүрэмтэй уншиж танилцан, санал нийлж, албан үүргээ гүйцэтгэхэд
баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг даган биелүүлж, ёс зүйн зарчим, хэм хэмжээ
зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалж байдаг нь
судалгаанаас харагдаж байна.
Ном зүй:
1. "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн
боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм"
Leglinfo.mn
2. unjiieducationstudy.blogspot.com Сэтгэлийн боловсрол УБ
2016
3. edu.blogmn.net Багшийн ёс зүй УБ
2009
4. Л.И.Рувинский Сурган хүмүүжүүлэх арга, техник 1987
5. И.И.Чернокозов Киев 1988

ЕБС-ийн гадаад хэлний багш нарын Ёс зүйн тухай ойлголт, тулгамдаж буй бэрхшээлүүдийг тодорхойлох.docx

  • 1.
    ИЛТГЭЛ Сэдэв: “ЕБС-ийн гадаадхэлний багш нарын Ёс зүйн тухай ойлголт, тулгамдаж буй бэрхшээлүүдийг тодорхойлох” Гадаад хэлний багш Д. Эрдэнэбаяр 2022.10.13
  • 2.
    Оршил Аль ч мэргэжилдтавигддаг ёс зүйн шаардлага нь багшийн мэргэжилд ч мөн адил тавигдана. Ёс зүй -гэх ойлголт нь эртний грекийн Ethos буюу хамтран амьдрах, оршин амьдрах газар гэдэг утгатайгаар илэрхийлэгддэг байжээ. Хожим нь ”ёс заншил, сэтгэлгээний хэв маяг, хүн чанар, үнэт зүйл” гэсэн агуулгатай болж, тэдгээрийн шинж чанарыг илэрхийлэх болсон байна. Ёс зүй гэдэг нь хүний сайн сайхан үйлийг хэлнэ гэж ойлгож болно гээд эртний грекийн гүн ухаантан Аристотель хүний зан төлөвийн өвөрмөц шинжийг илэрхийлэхийн тулд “Этос” гэх ойлголтыг анх хэрэглэсэн.. Этика буюу ёс зүй хэмээх ойлголт нь шинжлэх ухааны тодорхойлолтын хувьд эртний Ромын Эзэнт гүрнээс үүдэлтэй гэж үздэг. Ромчүүд Этос гэсэн үгнээс Мораль гэх ойлголтыг ялган гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл 2 өөр үг боловч нэг ижил утга санааг илэрхийлдэг байж. Харин яваандаа Этика нь Ёс зүй, Мораль нь Ёс суртахуун гэх ойлголтуудыг тус тусдаа илэрхийлэх болсон. Ингээд Этика буюу ёс зүй нь тусдаа бие даасан салбар шинжлэх ухаан болон хөгжиж, харин Мораль буюу ёс суртахуун нь түүний нэгэн судлагдхуун болсон гэж ойлгоно. Иймд "ёс зүй" бол "ёс суртахууны" тухай шинжлэх ухаан юм гэсэн дүгнэлтийг гаргаж болно. Ёс зүй нь хувь хүний ёс суртахуунлаг шинж чанарын буюу сайн чанаруудын нийлбэр цогцыг нөгөө талаас хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээний нийлбэр цогцыг хамран судалдаг шинжлэх ухаан юм. Тайлбар ( Боловсрол дахь-багшийн-сургуулийн гадаад хэлний багш нар) Судалгааны арга зүй Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн гадаад хэлний багш нараас “ Google form”-ын аргаар багшийн судалгаа авсан болно. “ Google form”-ын арга нь бусдыг олноор нь хамруулан судалдаг. Энэ аргыг сүүлийн үед нэлээд өргөн хэрэглэж байгаа юм. Олон хүнийг зэрэг хамрах боломжтой байдагт энэ аргын давуу тал оршино. Судалгааны зорилго, зорилт: Сургуулийн гадаад хэлний багш нарын Ёс зүйн тухай ойлголт, тулгамдаж буй бэрхшээлүүдийг тодорхойлох. Сорил туршилт гүйцэтгэсэн арга: “Google form” Мэдээлэл цуглуулсан арга: “Google form”
  • 3.
    Үндсэн хэсэг Боловсролын харилцааныгол чухал субъект болох багш түүний үйл ажиллагаа, боловсролын ёс зүйн тухай асуудал нь өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагаас урган гарсан. Багш гэдэг нь өсвөр залуу үеийнхэнд амьдрал ахуйд нь хэрэгтэй мэдлэг, арга барил, чадвар, туршлага олж авахад нь туслах, тэднийг иргэн – бие хүн болон хөгжин төлөвших, нийгэмших ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион явуулах ур чадвар бүхий бие хүн юм. Багшийн үйл ажиллагааны объект нь өсөж хөгжиж байгаа хүүхэд залуусын хөгжин төлөвших үйл явц, сурч танин мэдэх үйл ажиллагаа байдаг. Энэхүү сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны зорилгыг хэрэгжүүлэх сургалтын орчин нөхцөл, агуулга, арга зүй багшаас шалтгаалахын зэрэгцээ, бусад хүчин зүйлээс – нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлээс давхар шалтгаалдаг. Өнөө цагийн нэг гол хүчин зүйл нь Ёс зүй юм. Боловсрол дахь ёс зүйн асуудлыг олон арван эрдэмтэд хөндөж байсан ба судлаач Л.И.Рувинский сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны зорилгыг амжилттай хэрэгжүүлэхэд багш өөр хүн болон хувирч, дуу хоолой , нүүрний хувирал болон биеийн хөдөлгөөн зэргээ хооронд нь зохицуулан өөрчлөх чадвартай байх ёстой гэж үзсэн байдаг. 1. Багшийн дуу хоолойгоо эзэмдэх техник. Багш гаргаж буй дуу авиагаа ойр, дунд, холын гээд чухам ямар зайд хүргэхээ тоцоолон тохируулах явдал . 2. Нүүрний хувиралын техник. Багш баяр баясгалан, тайван өөртөө итгэлтэй, хүүхдэд өөдрөг хандах хандлага хэнийг ч хүлээн авч ойлгох бэлэн байгаа байдлыг илэрхийлж байх ёстой. Ялангуяа багш харцаар маш их зүйлийг илэрхийлж чаддаг байхын зэрэгцээ сэтгэл санааны таагүй байдлаа нуун далдалж чаддаг байх ёстой. 3. Хэл ярианы техник. Багш үгийг цэвэр тод, чанга бус , хэт намуун бус ярих мөн ярианы өндөр нам нь тухайн нөхцөлд тохирон өөрчлөгдөж байх нь чухал. 4. Хөдөлгөөний техник. Багш ангид хүнд алхах, хайш яайш суух, гараа их хөдөлгөх , толгойгоо янз бүр болгон хөдөлгөх нь сурагчдын анхаарлыг сарниулах муу нөлөөтэй тул багш үйлдэл, хөдөлгөөнөө эвсэлтэй зөөлөн, хөнгөн хийх хэрэгтэй юм байна. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас 2022 оны хичээлийн жилийг ёс зүйн жил болгон зарлаж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн
  • 4.
    боловсролын төвийн багш,удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг боловсруулан баталсан байдаг. Судалгаанд багш нарын ёс зүйн дүрэм дэх үндэслэл, баримтлах зарчим, хэм хэмжээ, хариуцлага, хэрэгжилт зэргийн мэдлэг талаас нь биш багшийн ёс суртахуунлаг шинж чанар талаас нь тандахыг зорьсон. Судлаач И.И.Чернокозов багшийн ёс зүйн асуудлыг судлаад дараах хэм хэмжээнээс бүрддэг гэж үзжээ. 1. Хүүхдийг хүндлэн, хүндэтгэх шаардлага хоёрыг хослуулсан. 2. Хүүхдийг зөв хайрлах, анхаарал тавих. 3. Хүүхдийнхээ дотоод ертөнц , бие авч явах байдлыг үргэлж судалж байх. 4. Хүүхдийн боломж , үзэл бодол, авьяас билэгт үргэлж анхаарч , өөдрөг хандах. 5. Биеэ эзэмдэж, тэвчээртэй байх, хүүхдийн алдаа дутагдалд тэвчээртэй байж, засаж залруулж байх. 6. Хэзээ ч хүүхдийг доромжилж гомдоож болохгүй. 7. Хүүхдэд элэгсэг, найрсаг хандах. 8. Үнэнч шударга зарчимч байх. 9. Ямагт хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлэх, биеэ зөв авч явах ёстой гэж үзжээ. Судалгааны үр дүнг авч үзье. Судалгаа №1 Судалгаанд хамрагдсан хүний тоо: 18 Огноо: 2022.10.13 Хаана: 53-р сургууль Судалгааны асуулга- нийт 3
  • 6.
    Судалгааны үр дүн: СудлаачЛ.И.Рувинский сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны зорилгыг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай хэм хэмжүүрийн тухайд: 1. Та анги танхимд хичээл зааж байхдаа гаргаж буй дуу авиагаа хол ойр,дунд гэх мэт ямар зайд хүргэхээ тооцон тохируулж чаддаг уу? гэсэн асуултад гадаад хэлний багш нараас авсан судалгаанд оролцогчдын 11 хүн буюу 78.6% нь, 3 хүн буюу 21.4% нь заримдаа гэж хариулсан байна. 2. Та хичээл дээр үргэлж баяр баясгалантай, тайван өөртөө итгэлтэй байж чаддаг уу? гэсэн асуултад оролцогчдын 7 хүн буюу 50% тийм, 50 хувь нь заримдаа гэж хариулсан байна. 3. Та анги танхимд хичээл хөтлөн явуулж байхдаа өөрийн үйлдэл, хөдөлгөөн, хэл яриагаа үргэлж хянаж чаддаг уу? гэсэн асуултад оролцогчдын 11 хүн буюу 78.6% нь тийм, 3 хүн буюу 21.4% нь заримдаа гэж хариулсан байна. Судалгааны дүнгээс харахад сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны зорилгыг амжилттай хэрэгжүүлэхэд багш өөр хүн болон хувирч, дуу хоолой , нүүрний хувирал болон биеийн хөдөлгөөн зэргээ хооронд нь зохицуулан өөрчлөх чадвартай байх ёстой гэж ихэнх багш нар үзсэн байна. Судалгаа №2
  • 7.
    Судалгаанд оролцсон 14багш Судалгааны асуулга- нийт 2 Судалгааны үр дүн Судлаач, багш И.И.Чернокозовын багшийн ёс зүйн хэм хэмжээний 2 хүчин зүйлийн хувьд гадаад хэлний багш нараас авсан судалгаанд:
  • 8.
    1. Та хүүхдийгдоромжилж, гомдоохгүй элэгсэг найрсаг хандаж чаддаг уу? гэсэн асуултад оролцогчдын 12 хүн буюу 85.7% нь тийм, 2 хүн буюу 14.3 хувь нь заримдаа. 2. Та хүүхдэд үлгэр дуурайлал үзүүлж, бие зөв авч явдаг гэж боддог уу? гэсэн асуултад оролцогчдын 12 хүн буюу 85.7% нь тийм, 2 хүн буюу 14.3 хувь нь заримдаа. Судалгааны дүнгээс харахад сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны зорилгыг амжилттай хэрэгжүүлэхэд багш хүүхдийг доромжилж, гомдоохгүй элэгсэг найрсаг хандаж, үлгэр дуурайлал үзүүлж, бие зөв авч явах ёстой гэж ихэнх багш нар үзсэн байна. Судалгаа №3 Судалгаанд оролцсон 14 багш Судалгааны асуулга- нийт 4
  • 9.
    Судалгааны үр дүн 1.Багшийн ёс зүйн дүрэмтэй уншиж танилцсан уу? гэсэн асуултад судалгаанд оролцсон нийт багш нар буюу 100% нь тийм гэж хариулсан. 2. Багшийн ёс зүйн дүрмийг унших явцад танд ойлгомжгүй зүйлс байсан уу? гэсэн асуултад судалгаанд оролцсон нийт багш нарын 10 хүн буюу 71.4 % нь үгүй, 4 хүн буюу 28.6 % нь тийм гэж хариулсан. 3. Багшийн ёс зүйн дүрмийг унших явцад танд санал нийлэхгүй байгаа зүйлс байсан уу? гэсэн асуултад судалгаанд оролцсон нийт багш нарын 12 хүн буюу 85.7 % нь үгүй, 2 хүн буюу 14.3 % нь тийм гэж хариулсан.
  • 10.
    4. Багшийн ёсзүйн дүрмийн хэрэгжилтийг хангах тал дээр аливаа сургалт, үйл ажиллагааг сургуулийн зүгээс явуулах шаардлагатай юу? гэсэн асуултад судалгаанд оролцсон нийт багш нарын 11 хүн буюу 78.6 % нь үгүй, 3 хүн буюу 21.4 % нь тийм гэж хариулсан. Багшийн мэргэжил нь нийгэмд хамгийн ойр мэргэжил бөгөөд ёс суртахууны чанарыг хамгийн их шаарддаг мэргэжил юм. Тиймдээ ч боловсролын салбар 2022 оныг ёс зүйн жил болгон зарласан билээ. НЕБ-ын 53 дугаар сургуулийн гадаад хэлний багш нар Багшийн ёс зүйн дүрэмтэй уншиж танилцан, санал нийлж, албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг даган биелүүлж, ёс зүйн зарчим, хэм хэмжээ зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалж байдаг нь судалгаанаас харагдаж байна. Ном зүй: 1. "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм" Leglinfo.mn 2. unjiieducationstudy.blogspot.com Сэтгэлийн боловсрол УБ 2016 3. edu.blogmn.net Багшийн ёс зүй УБ 2009
  • 11.
    4. Л.И.Рувинский Сурганхүмүүжүүлэх арга, техник 1987 5. И.И.Чернокозов Киев 1988