More Related Content
PDF
160622 cvt newsletter mon DOCX
PDF
PPTX
PPT
PDF
PPTX
150831 sb tsg zus.arbeit mit der berufsschule mon PPTX
Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо, түншлэлийн бодлого үйл ажиллагаа Similar to Cvt newsletter. mon
PPTX
Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшийн хөгжил PPTX
МБ-ын сургалтыгтүншлэлд тулгуурлан явуулахад тулгамдаж буй асуудал PPTX
МСҮТ-ийн үнэлэмжийн асуудал DOCX
PDF
PPTX
Мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгыг боловсролын үүрэг, зорилтын үүднээс авч ... PPTX
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ PPTX
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ PPTX
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ PPTX
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТ бүтээн байгуулалтын гарц - Boldgerel PPTX
PPT
ÕÀÀÈÑ Îþóòíû õºäºëìºð ýðõëýëòèéã äýìæèõ òºâ PPTX
PPTX
МБС-ын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн уялдаа холбоо PPTX
МБС - ийн зорилго ач холбогдол PPTX
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан мэргэжлийн боловсролын тогтолцооны ... DOCX
Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа PPT
PPTX
DOC
More from tg_tuvshee
PDF
PDF
Friendship RAR JAC _MN.pdf PDF
Darkhan city forum ENG cover.pdf PDF
Darkhan city forum ENG.pdf PDF
Darkhan city forum MN.pdf PDF
Darkhan city forum MN cover.pdf DOCX
ENG_Operational Manual_EU DIEH_ Year -1 _ Version _15.08.docx DOCX
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx DOCX
IDEF_Mon-Operational-manual.docx PDF
Friendship Darkhan Project.pdf PDF
MB-surgaltiin-tuluvluguu.pdf PDF
PDF
PDF
PDF
Agro Alfa Mongolian Sugar Project PDF
PDF
PDF
PPTX
тазг н тээврийн үйлчилгээний одоогийн байдал болон том оврын автобусны судалгаа PPTX
Cvt newsletter. mon
- 1.
„Ашигт малтмалын салбардахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт“ төсөл
Мэдээллийн товхимол
2016 он 5 сар
- 2.
Агуулга
1. Танилцуулга........……………………………………………………………………………………………………………………………….…………………………… 1
2.“Кристиани” хэвлэлийн газрын сурах бичгүүд монгол хэл дээр хэвлэгдэн гарлаа........……………………………………………... 1
3. Хөдөлмөрийн салбар шилдгүүдээ шалгарууллаа................................................................................................................ 2
4. Ажил мэргэжлийн мэдээллийн төв нээгдлээ.......................……………………………………………………………………………………..…...2
5. Барилгын механик ба гагнуурын анхан шатны сургалт………………..………………………………………………………………………………. 3
6. Нийт хамт олны шагнал.....……..…………………………………………………………………………………………………………………………...............3
7. Улаанбаатар хот дахь барилгын физик ба хуурай хийцийн сургалтууд…...............................……………...……..……………….. 4
8. Улаангомд явагдсан богино хугацааны чадамж олгох сургалтууд …….……………….................……………………………………...... 4
9. ХБНГУ болон Швейцарь Улсад зохион байгуулагдсан „Xөдөлмөр эрхлэлтийн бодлого, ажил мэргэжлийн
зөвлөгөө“ сэдэвт туршлага судлах аялал………………………………………………………………………………………….………………………..….. 5
10. МБС-ын тухай хуулийн шинэчлэл........................................................................................................................................... 6
- 3.
1
ТСМБС төслийн хамтолон
„Ашигт малтмалын салбар дахь түншлэлд
суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт“
(ТСМБС) төслийг Герман, Швейцарь,
Австрали Улсын Засгийн газрын
санхүүжилтээр Монгол Улсын Хөдөлмөрийн
яам болон „Германы Олон Улсын Хамтын
Ажиллагааны Нийгэмлэг“ (GIZ) хамтран
хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн эхний үе 2013 оны 3-р сараас 2016
оны 2-р сарыг дуустал амжилттай
хэрэгжсэн. Төслийн 2-р үе 2019 оны 2-р сар
хүртэл үргэжилнэ. Энэхүү мэдээллийн
товхимолоор төслийн 1-р үеийн төгсгөлд
явагдсан зарим үйл ажиллааний талаар
мэдээлж байгаа бөгөөд 2-р үед явагдаж
эхлээд байгаа үйл ажиллагааны талаарх
мэдээллийг удахгүй та
бүхэнд хүргэх болно.
Кристиани хэвлэлийн газрын сурах бичгүүд
монгол хэл дээр хэвлэгдэн гарлаа
ХБНГУ-ын Кристиани компани нь техникийн
мэргэжлийн сурах бичгүүдийг олон арван жил
чанарын өндөр түвшинд хэвлэн гаргаж буй нэр
хүндтэй хэвлэлийн үйлдвэр юм. ТСМБС төслийн үр
дүнд тус хэвлэлийн газрын сурах бичгүүдийг монгол
хэл дээр ашиглах боломж 2016 оны 2-р сараас эхлэн
нээгдлээ. МБС-ын салбарын хөгжилд хувь нэмэр
оруулах үүднээс ТСМБС төсөл нь Кристиани
хэвлэлийн компанийн 80 гаруй сурах бичгийг Монгол
Улсад ашиглах албан ёсны эрхийг авсан байна.
Сурах бичгүүдийг мэргэжлийн орчуулагчид герман
хэлнээс хөрвүүлж, мэргэжлийн холбоод хянан
тохиолдуулсан бөгөөд сурах бичгүүдийг гардуулах
ёслолын ажиллагаа 2016 оны 2-р сарын 4-ний өдөр
Улаанбаатар хотын Барилгын Политехникийн
Коллежийн байранд болж өнгөрсөн юм. Энэхүү арга
хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Төрийн нарийн
бичгийн дарга Ю.Идэрцогт, ХБНГУ-с Монгол Улсад
суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Герхард
Тийдеманн болон Австрали Улсаас Монгол суугаа
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Лангтри
тэргүүтэй дотоод, гадаадын хүндэт зочид,
төлөөлөгчид, албаны хүмүүс оролцсон байна.
Зүүн гар талаас: Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ХБНГУ-с
Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Герхард
Тийдеманн, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд
бүрэн эрхт элчин сайд Жон Лангтри нар сурах бичиг гардуулах
ёслолын үеэр
Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ МБС-ын
салбарын ирээдүйн хөгжилд эдгээр сурах
бичгүүдийн оруулах хувь нэмрийг онцлон
тэмдэглээд ТСМБС-ыг санхүүжүүлж буй ХБНГУ,
Швейцарь болон Австрали Улсын Засгийн газар,
номыг орчуулсан мэргэжлийн орчуулагч нар,
хянан тохиолдуулсан мэргэжлийн холбоод болон
ТСМБС төслийн хамт олонд талархал
илэрхийлсэн юм. Ийнхүү МБС-ын байгууллагууд
Кристиани хэвлэлийн газрын сурах бичгүүдийг
ашиглах боломжтой боллоо.
Монгол хэл дээр хэвлэгдэн гарсан Кристиани
компанийн сурах бичгүүд
- 4.
2
2016 оны 2-рсард Монгол Улсын Хөдөлмөрийн яам
“Хөдөлмөрийн хүн танаа” ёслолын арга хэмжээг
Хөдөлмөрийн салбарын шилдгүүдийг тодруулах, тэдэнд
хүндэтгэл үзүүлэх зорилгоор анх удаагаа зохион
явуулсан юм. ТСМБС төсөл болон төслийн түнш МБС-
ын байгууллагууд уг ёслолын ажиллагаанд амжилт
арвинтай оролцлоо. „Шилдэг сургалтын төв“ номинацид
ТСМБС төслийн түнш 3 сургууль нэр дэвшснээс
Өмнөговь Политехникийн Коллеж шалгарсан. Мөн
“Шилдэг суралцагч“ ангилалд Бразилийн Сан Пауло
хотод болсон "Дэлхийн ур чадвар" тэмцээнд оролцсон
3 оролцогч нэр дэвшсэн байлаа. „Дэлхийн ур чавдар“
тэмцээнд Монголын багийг оролцоход БНСУ-ын Олон
улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA) болон
ТСМБС төсөл дэмжлэг үзүүлэн Монгол Улсын
Хөдөлмөрийн яамтай амжилттай хамтран ажилласан ба
Хөдөлмөрийн салбар шилдгүүдээ
шалгаруулав
УИХ- ын гишүүн хатагтай С.Оюун болон “Шилдэг түнш байгууллага“
номинацид нэр дэвшсэн ТМСБС төслийн удирдагч Др. Хартвиг нар
„Хөдөлмөрийн хүн танаа“ арга хэмжээний үеэр
ТСМБС төслийн дэмжлэгтэйгээр Ажил мэргэжлийн
мэдээллийн төв Хан-Уул дүүрэг дэх Хөдөлмөрийн ордонд
нээгдлээ. 2016 оны 2-р сарын 4-нд төвийн нээлт болсон
бөгөөд ажил мэргэжилтэй холбоотой бүх мэдээ, мэдээлэл,
мэргэжлийн зөвөлгөөг энэ төвөөс авах боломжтой.
“Шилдэг суралцагч“-р Сан Паулод CNC токарь
фрейзерийн төрлөөр өрсөлдсөн Х. Лхагва шалгарав.
ТСМБС төслийн хувьд “Шилдэг түнш байгууллага“
номинацид нэр дэвшсэн юм. “Хөдөлмөрийн хүн танаа“
арга хэмжээ цаашид жил бүр явагдах юм байна.
Ажил мэргэжлийн мэдээллийн
төв нээгдлээ
Төвийн зорилго бол ЕБС-ын сурагчид, залуус
болон ажил хайгчдад хөдөлмөр эрхлэх
боломжуудыг таниулахад оршиж байна. Хүн
мэргэжлээ сонгохын өмнө өөрийн хүсэл
сонирхол, ур чадвар, хөдөлмөрийн зах зээл
дээрх боломжуудыг зөв таньж мэдэх нь чухал
байдаг. Тийм учраас ажил мэргэжлийн
мэдээллийн төв нь ганцаарчилсан болон
бүлгийн зөвлөгөөг хүүхэд залуучуудад санал
болгохоос гадна хувь хүний ур чавдарыг
тодорхойлох тестийг цахим хэлбэрээр явуулж
байгаа. Түүнээс гадна хүссэн хүн бүр тус
төвийн номын сангаар үйлчлүүлж ажил
мэргэжилтэй холбоотой олон төрлийн ном,
мэдээллийн товхимолуудыг ашиглаж болох
аж. Энэ төвийн зарим үйлчилгээг
www.mergejil.mn цахим хуудаснаас авч болно.
Энэ хуудаснаас ухаалаг гар утсанд зориулсан
ажил мэргэжлийн мэдээлэллийн программыг
үнэ төлбөргүй татаж авах боломжтой.
Хан-Уул дүүрэг дэх Хөдөлмөрийн ордонд
Ажил мэргэжлийн Мэдээллийн төв шинээр нээгдлээ
Хүндэт зочин: Швейцарийн хөгжлийн агентлагийн
хамтын ажиллагааны захирал, ерөнхий консул, ноён Маркус
Вальдфогел Ажил мэргэжлийн мэдээллийн төвийн нээлтийн
ёслолын ажиллагаанд оролцож үг хэлэв
- 5.
3
Барилгын механик багагнуурын
анхан шатны сургалт
ТСМБС төслийн хөгжлийн зөвлөхүүд нь Европоос
томилогдон ирж МБС-ын байгууллагууд дээр
ажиллаж байгаа техникийн өндөр боловсролтой,
туршлагатай мэргэжилтэнүүд юм. Тэд төсөлд
хамрагдаж буй МБС-ыг техник мэргэжлийн болон
ур чадвар эзэмшүүлах богино хугацааны
сургалтууд зохион явуулахад нь өөрсдийн
мэргэжлийн дагуу зөвлөгөө өгч хамтран
ажилладаг.
Ноён Путцке сургалтанд оролцогчидын хамтаар. Сургалтанд
орологсод өөрсдийн гараар жижиг төмөр зуух гагнасан юм.
16 цагийн онолын, 64 цагийн дадлагын хичээлээс
бүрдсэн уг сургалтанд нийт 14 оролцогч
хамрагдлаа. Онолын хичээлийн хүрээнд тэд метал
боловсруулах болон гагнуурын анхан шатны мэдлэг,
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн
стандарттай танилцжээ. Төмөр шат, төмөр зуухны
загвар хийх, гагнах ажлуудыг дадлагын ажлын
хүрээнд оролцогчид өөрсдөө хийж гүйцэтгэсэн
байна. Р. Путцке оролцогчдын ур чадварыг өндрөөр
үнэлж тэдний сурах чадвар, идэвхи зүтгэлийг
онцолж байлаа.
Жишээлбэл 2015 оны 11-р сард Завхан аймгийн
Улиастай хотод явагдсан барилгын механик,
гагнуурын богино хугацааны сургалтанд н. Путцке
зөвлөгчөөр хамтран ажилласан.
суралцагчдад цахилгаан болон мехатроникийн
чиглэлээр зөвлөгөө өгч ажилладаг. Түүнээс гадна
өөр бусад аймгуудад богино хугацааны ур чадвар
олгох сургалт явагдахад н. Моейр зөвлөхөөр
хамтарч ажилладаг билээ.
Бразилийн Сан Пауло хотод болсон "Дэлхийн ур
чадвар“ тэмцээнд Монгол Улсыг цахилгааны
төрөлд төлөөлөн оролцсон н. Галбадрахын
бэлтгэлийг хангахад Уул уурхай, эрчим хүчний
Политехник Коллежийн цахилгааны багш Д.
Бадамсүрэнтэй амжилттай хамтран ажилласан нь
түүний ажлын чанарын нэгэн илэрхийлэл юм.
"Дарханд бид амжилттай ажиллаж байгаагийн
үндэс нь ТСМБС төсөл, сургуулийн удирдлага,
орон нутгийн ААН-үүд хоорондын үр дүнтэй
хамтын ажиллагаа, мөн төслийн хүрээнд
хэрэгжиж байгаа үйл ажиллагаануудын уялдаа
холбоо юм. Тухайлбал багаж хэрэгслийн хангамж,
Хөдөлмөрийн салбарын шилдэг ажилтан Б. Мойер
Ноён Рүдигер Путцке 2014 оноос хойш Завхан,
Баянхонгор, Говь-Алтай аймгуудад хөгжлийн
зөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр барилгын
механик мэргэжилтэй ба агааржуулалтын
техникийн салбарт 20 гаруй жил ажилласан
туршлагатай. Мөн эрүүл мэндийн салбарт гэмтэл,
үе мөчний техникийн чиглэлээр 5 жил ажиллажээ.
Нийт хамт олны шагнал
„Энэ бол манай нийт хамт олны шагнал юм“ хэмээн
ноён Бернд Мойер “Хөдөлмөрийн салбарын шилдэг
ажилтан” шагналыг Монгол Улсын Хөдөлмөрийн
яамнаас гардаж авсныхаа дараа хэлсэн юм. Тэр
цахилгааны мастер мэргэжилтэй бөгөөд 2013 оноос
эхлэн Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим
хүчний Политехникийн Коллежид ТСМБС төслийн
хүрээнд хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байна. 1981
оноос хойш хөгжлийн зөвлөхөөр ажиллахдаа н. Мойер
өмнө нь Лаос, Тайландын техник, мэргэжлийн
сургуульд ажиллаж байжээ. Одоо тэрээр Уул уурхай,
эрчим хүчний Политехник Коллежийн багш, ажилчид,
- 6.
4
сургалтын хөтөлбөр боловсруулах,сургалтын
материал нийлүүлэх болон хүний нөөцийг
чадавхижуулах гэх мэт. Энэ бүх амжилттай
хэрэгжиж буй ажлууд маань Дарханд МБС-ын
чанарыг сайжруулж залуучуудын хөдөлмөр
эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж
байгаа гэж би үздэг. Манай төслийн зорилго ч бас
ийм юм“ гэж н. Мойер хэлсэн юм.
Улаанбаатар хот дахь барилгын физик ба
хуурай хийцийн сургалтууд
2015 оны 11-р сард ТСМБС төслийн хөгжлийн
зөвлөх Эрих Гийзе, Норберт Хоон нар Улаанбаатар
хотод явагдсан барилгын физикийн багш нарын
сургалтанд зөвлөгчөөр ажилласан юм. Ноён Эрих
Гийзe мужааны мастер, барилгын эрчим хүчний
зөвлөх мэргэжилтэй бөгөөд Улаанбаатар хотын
Техник, технологийн дээд сургуульд хөгжлийн
зөвлөхөөр ажилладаг. Ноён Норберт Хооны хувьд
төмөр бетон эдлэлийн мастер, өрөг угсрагчийн
мэргэжилтэй ба Улаанбаатар хотын Барилгын
Политехникийн Коллежийн хөгжлийн зөвлөхөөр
ажиллаж байна.
н. Хоон Улаанбаатар хотын Барилгын Политехникийн Коллежид
хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байна
Сургалт Улаанбаатар хотын Барилгын
Политехникийн Коллеж болон Техник, технологийн
дээд сургууль дээр явагдсан. Сургалтын эхний 3
хоногт оролцогчид барилгын физикийн үндэсийг
судалж дулаан хэмжих дурангаар барилгын
дулааныг хэмжих, протокол бичиг аргуудад
суралцсан байна. Сургалтын сүүлийн 2 өдөр тэд
барилгын хана фасадыг дулаалах, дулаан
алдагдлыг тодорхойлох, арилгах, дулааны
алдагдлаас хэрхэн урьдчлан сэргийлэх зэрэг
мэдлэгийг олж авчээ.
н. Гийзe Улаанбаатар хотын Инженер, технологийн
сургуулийн хөгжлийн зөвлөхөөр 2013 оноос эхлэн ажиллаж байна
2016 оны 1 сард н. Гийзе, н. Хоон нар Улаанбаатар
Барилгын Политехникийн Коллеж дээр хуурай
хийцийн чиглэлээр ажлын байран дээрх сургалт
явуулсан байна. Барилгын Политехник Коллеж
болон Техник, технологийн дээд сургуулийн
мэргэжлийн багш нар уг сургалтанд оролцов.
Сургалтын зорилго бол оролцогчдын эзэмшсэн
мэдлэгийг сэргээх, сайжруулах зорилготой
байлаа. Сургалтын агуулга нь төрөл бүрийн гипсэн
хавтан ашиглаж барилгын ханыг хуурай хийцийн
аргаар барих аргуудаас бүрдсэн байсан. Дадлагын
ажлын хүрээнд оролцогчид Барилгын
Политехникийн Коллежийн сантехникийн дадлагын
газарт сургалтын кабинууд барьсан юм. Сургалтын
үеэр хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой
анхаарал хандуулж байлаа. Н. Хоон болон н.
Гийзе нар сургалтын явцад оролцогчид
мэргэжлийнхээ мэдлэг, ур чадварыг харуулж төрөл
бүрийн шинэ санаа гаргаж идэвхтэй оролцож
байгааг онцлон тэмдэглэж байв.
Улаангомд явагдсан богино хугацааны
чадамж олгох сургалтууд
2016 оны 1-р сард ТСМБС төслийн хөгжлийн
зөвлөх, сантехник, дулаан болон мужааны
мастер ноён Рубен Цийлер Улаангомд
зохиогдсон өрөг угсрагчийн чадамж олгох богино
хугацааны сургалтанд багш болон оролцогчдод
зөвлөгөө өгч хамтран ажилласан юм.
Оролцогчид сургалтын онолын хэсэгт өрөг угсрах
анхан шатны онолын мэдлэгтэй танилцаж,
дадлагын хэсэгт өөрсдийн гараар өрөг угсарч
онолын мэдлэгээ бататгасан. Сургалтыг
- 7.
5
удирдаж байсан хоёрбагш н. Ганцэцэг болон н.
Батдэлгэр нар нь өмнө нь ТСМБС төслийн
хүрээнд ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэх
сургалтанд хамрагдаж байсан туршлагатай багш
нар байв.
Онолын хичээлийн дараа сургалтанд
хамрагдсан 51 оролцогч Улаангом дахь
Политехникийн Коллежийн өрөг угсрагчийн
дадлагын газарт сургалтаар олж авсан мэдлэгээ
практик дээр туршиж үзсэн. Тэд сургалт удирдаж
байсан багш нар болон н. Цийлерийн
дэмжлэгтэйгээр 8 ширхэг сургалтын кабинуудыг
барьжээ. Оролцогчид өрөг угсрах ажлаа маш
амжилттай гүйцэтгэсэн юм.
“Сургалт үр дүнтэй боллоо. Сайн сурталчилгааны
үр дүнд хүмүүсийн сонирхолыг татаж чадсан
байна. Оролцогчид шинээр олж авсан мэдлэгтээ
сэтгэл хангалуун, урам зоригоор дүүрэн байгаа нь
харагдаж байна“ гэж н. Цийлер хэлэв.
Улаангомын Политехникийн коллежид барилгын
мужааны чиглэлээр богино хугацааны ур чадвар
олгох бас нэгэн сургалт нэг 1 сард явагдсан
байна. Уг сургалтанд н. Цийлер зөвлөхөөр
ажилласан. Сургалтын хүрээнд оролцогчид
барилгын мужаан, хөдөлмөрийн аюулгүй
байдлын онолын суурь мэдлэгтэй танилцаж н.
Цийлер болон сургалт удирдаж байсан багш
нарын хамтаар Политехникийн коллежийн өрөг
угсралтын дадлагын газарт нэмэлт давхар
модон эдлэлээр бүтээжээ. Ингэж оролцогчдод
онолын шинээр олж авсан онолын мэдлэгээ
практик дээр ашиглах боломж олдсон юм.
"Сургалт маш сайн зохион байгуулалттай
боллоо. Би барилгын мужааны ажлын талаар
олон шинэ зүйл сурлаа" гэж сургалтанд
оролцсон н. Баярсайхан хэлж байсан юм.
н. Цийлер сургалтанд оролцогчдын хамт
төлөөлөл оролцсон найман гишүүний
бүрэлдэхүүнтэйгээр хамрагдлаа. Аялалын
зорилго нь ХБНГУ болон Швейцар Улсын
Хөдөлмөрийн зах зээлийн бодлого, үйл
ажиллагаатай танилцах, хамтын ажиллагааг
өргөжүүлэх, туршлага судлах явдал байсан юм.
ХБНГУ болон Швейцарь Улсад зохион
байгуулагдсан “Хөдөлмөр эрхлэлтийн
бодлого, ажил мэргэжлийн зөвлөгөө” сэдэвт
туршлага судлах аялал
ХБНГУ болон Швейцарь Улсад 2016 оны 02
дугаар сарын 13-наас 25-ны өдрүүдэд ТМСБС
төслөөс зохион байгуулсан “Хөдөлмөр
эрхлэлтийн бодлого, ажил мэргэжлийн зөвлөгөө”
сэдэвт туршлага судлах аялалд тус яамны
удирдах албан тушаалтнууд, холбогдох
мэргэжилтнүүд „Германы олон улсын хамтын
ажиллагааны нийгэмлэг“ (GIZ), Швейцарийн
хөгжлийн агентлагийн төслийн мэргэжилтнүүдийн
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн үйл ажиллагаатай
танилцах үеэр,Берн хот
Туршлага судлах аялал нь ХБНГУ-ын Берлин,
Магдебург, Халле, Эрфурт, Нюрнберг,
Маннхайм, Хайделберг хотууд болон
Швейцарын Берин, Цюрих хотуудад зохион
байгуулагдсан. Уг аялалын үеэр дараах
агуулгын дагуу холбогдох мэдээлэлтэй
танилцан, харилцан санал солилцсон юм. Үүнд:
- ХБНГУ болон мужийн түвшин дэх
хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэй
бодлого
- Германы Ажил олгогч болон ҮЭХ-ын
бүтэц, тэдгээрийг хөдөлмөрийн зах зээл
дэх үүрэг даалгавар
- 8.
6
- Мэргэжлийн мэдээллийнтөвийн үйл ажиллагаа
- Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа
- Хөдөлмөрийн салбарын мэргэжилтнүүдийг
бэлтгэх сургалт
- Швейцарын хөдөлмөрийн зах зээлийн бодлого,
Хөдөлмөрийн хэлтсүүдийн зохион байгуулалт,
үүрэг даалгавар
ХБНГУ болон Монгол Улсын Хөдөлмөрийн салбарын
ерөнхий бүтэц, чиг үүрэг, хэрэгжүүлж буй бодлого, үйл
ажиллагаанд ижил төстэй зүйлүүд ихээр ажиглагдаж
байсан ч манай орны хувьд сайжруулах шаардлагатай,
сайн туршлага болохуйц арга хэмжээнүүдийн талаар
онцлон дурдахад:
- Тус улс эдийн засгийн хүндрэлтэй үед
богиносгосон хөдөлмөр эрхлэлтийн аргыг
хэрэглэн ажлын байрыг тогтвортой хадгалж
чадсан
- Хувийн хэвшлүүд эдийн засгийн салбар бүрээр
мэргэжлийн холбоодыг байгуулж, дотооддоо
дүрэм журам, тариф тогтоож ажилладагаараа
тухайн салбарын онцлогт тохирсон нөхцлийг бий
болгож чадсан.
- Мэргэжлийн боловсолын систем дэх нийгмийн
түншүүдийн гүйцэтгэх үүрэг тодорхой буюу
мэргэжлийн боловсролын хос сургалтын аргыг
маш оновчтой хэрэгжүүлсэн.
- Ажил мэргэжлийн мэдээллийн төвийг улсын
хэмжээнд нэг стандартын дагуу тоноглож,
иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх тэгш боломжоор
хангасан.
- Хөдөлмөрийн зах зээлийн удирдлага ба ажил
мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө
чиглэлүүдээр хөдөлмөрийн салбарт ажиллах
баклаврын мэргэжлийг олгодог гэх мэт.
Аялалд оролцогсод маш чухал үнэ цэнэтэй
туршлага хуримтлуулж, олон шинэ санаа,
мэдээ, мэдлэгийг аялалын хүрээнд олж
авсан юм.
МБС-ын тухай хуулийн шинэчлэл
Монгол Улсын Засгийн газар мэргэжлийн
боловсрол, сургалтын тухай хуулинд нэмэлт
өөрчлөлтүүдийг оруулаад удаагүй байгаа
билээ. Хуулийг шинэчлэхэд ТСМБС төсөл
болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн
холбоо МБС-ын салбарт хэрэгжиж буй бусад
төслүүд, түнш байгууллагуудын хамтаар
зөвлөгөө өгч ажилласан. Хуулинд орсон хоёр
чухал өөрчлөлт бол МБС-ын
байгууллагуудыг орлого олох үйл ажиллагаа
явуулахыг зөвшөөрсөн, мөн үйлдвэрлэлийн
дадлагажуулагч багшийн журмыг баталсан
явдал байлаа. Шинэчлэгдсэн хуулиар
томоохон үйлдвэрийн газрууд үйлдвэрлэлийн
дадлагажуулагч багшийг заавал ажиллуулдаг
журамтай болсон. Үйлдвэрлэлийн
дадлагажуулагч багш нь үйлдвэрийн дадлага
хийж буй МБС-ын байгууллагын
суралцагчдыг удирдан зохион байгуулж
зөвлөх үүрэгтэй ба жижиг үйлдвэрийн
газрууд ч гэсэн дадлагажуулагч багшийг
ажиллуулах боломжтой. ХБНГУ болон
Швейцарь Улсын МБС-ын хосмог систем,
Австрали Улсын үйлдвэрлэлийн
дадлагажуулагч багшийн системийн
жишээнээс харахад үйлдвэрлэлийн дадлага
үйлдвэрлэлийн дадлага явуулж буй үйлдвэр
бүхэн мэргэшсэн дадлагажуулагч
багштай байх нь чухал ач холбогдолтой юм.
Хүний нөөцийг нэмэгдүүлэх замаар биш
туршлагатай мэргэжилтнээ хүүхэд
залуучуудтай ажлын байран дээр хэрхэн
ажиллах талаар заах арга зүйн сургалтанд
хамруулж дадлагажуулагч багшийг бэлтгэж
болно. Үр дүнд нь суралцагчид
мэргэжлээрээ хөдөлмөр эрхлэхэд
шаардлагатай ур чадварыг эзэмших бол
үйлдвэрийн газрууд хүний нөөцөө
нэмэгдүүлэх, ирээдүйн залуу халаагаа
бэлтгэх, ур чадвартай ажилтан сонгон авах
боломжийг олж авна. ТСМБС төсөл түнш
байгууллагуудынхаа хамтаар Хөдөлмөрийн
яаманд үйлдвэрлэлийн дадлагажуулагч
багшийг бэлтгэх, дүгнэх, бүртгэх үндэсний
журмыг боловсруулахад зөвлөж ажиллах
саналыг дэвшүүлээд байгаа. Хуулинд
гарсан дараагийн нэг чухал өөрчлөлт бол
МБС-ын байгууллагууд орлого олох үйл
ажиллагаа явуулах эрхтэй болсон явдал
юм. Өмнө нь МБС-ын байгууллагууд ямр нэг
орлогоо Сангийн яаманд шилжүүлдэг
байсан. Тийм болохоор ажилгүй иргэд,
хувиараа хөдөлмөр эрхлэгчид, үйлдвэрийн
ажилчдад зориулсан ур чадвар олгох
богино хугацааны сургалт болон мэргэжил
дээшлүүлэх сургалтыг явуулж нэмэлт
орлого бүрдүүлэх сонирхол хязгаарлагдмал
байсан юм. Хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь
Монголын МБС-ыг орчин үеийн түвшинд
хүргэхэд хийгдэж байгаа маш том алхам
бөгөөд зах зээлийн эрэлтэд тулгуурласан
ур чадвартай ажилтан бэлтгэх, хүн амын
хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэхэд чухал
ач холбогдолтой үйл явдал боллоо.
- 9.
Холбооны аж ахуйннэгжийн хувьд, ГОУХАН нь Германы
Засгийн газрыг тогтвортой хөгжлийн төлөө олон улсын
хамтын ажиллагааны салбарын хүрээн дэхь зорилгодоо
хүрэхийн тулд дэмждэг
Эрхлэн гаргасан
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг
(GIZ)
Бүртгэгдсэн албан газар: Бонн болон Эшборн, ХБНГУ
“Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан
мэргэжлийн боловсрол, сургалт (МБС)”
Хөдөлмөрийн ордон
6-р давхарт
Чингисийн өргөн чөлөө, 2-р хороо, Хан-Уул дүүрэг
Ш/Х- 1264 Улаанбаатар- 14251,
Монгол Улс
Утас: +976 7000 5340
Факс: +976 7000 5341
Имэйл: bataev.zolbaatar @giz.de
Цахим хуудас: www.giz.de
Дугаар хариуцсан:
Доктор Юрген Хартвиг
Зохиогч:
Ноён Батаевын Золбаатар
Зургийг
© GIZ