SlideShare a Scribd company logo
Жорж Орвелл
Амьтны ферм
www.kiebooks.com
ӨМНӨХ ҮГ
Миний бие олон улсын мэргэжилтэнүүдтэй төсөл дээр ажиллах зав зайгаар дорно
өрнийн тухай элдвийг хүүрнэх зуур англиар ярьдаг орнуудад Жорж Орвелл хэмээх ер бусын
зохиолч агсаны бүтээлүүд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг, тэрээр “ Амьтны ферм “ туужаараа
нэрд гарсаныг мэдэж номыг олж уншихад албэн тушаал, эрх мэдлийн төлөө хайр найргүй
тулаан, өндөр албан тушаалд гарагсдын ааш авир хэрхэн өөрчлөгддөг, тэдгээрээс албан
тушаалаа хувийнхаа зорилгод ашиглахад албатуудынх нь харанхуй бүдүүлэгбайдал, номхон
хүлцэнгүй зан ямар их боломж олгодог тухай өгүүлсэн байсан нь ардчилалд сурзлцаж буй
бидний монголчуудын хувьд улс төрийн тэмцлийн эцсийн зорилго, улс төрчдийг таньж
мэдэхэд, тэдний буруутай үйл ажиллагааг таслан зогсооход зарим талаар сургамж болох
төдийгүй, магадгүй улс төрийн тавцанд амжилт олохыг хүсч буй нэгэнд эрх биш нэгийг
бодогдуулах болов уу гэсэндээ туужийг монгол хэлнээ буулгасан минь энэ ээ. Тухайн үедээ
утга зохиол шүүмжлэгчид Жорж Орвеллийг” Эзэн - фермерээ эсэргүүцэн боссон мал
амьтадын тэмцлийн ялалтыг сэргэлэн гахайнууд хувийнхаа зорилгод хэрхэн ашиглаж
байгаагаар улс төрийн тэмцлийг дүрслэн харуулснаарэа үнэхээр өөрөөр сэтгэжээ, өвөрмөц
егөөджээ “ гэж зохиолчийнх нь хувьд үнэлээд, туужийг нь “ Амьтны ферм “ нь хорьдугаар
зууны улс төрийн ширээний сонгодог зохиол мөн гэж тодорхойлж байсан юм билээ.
“Амьтны ферм “ тууж нь анх 1945 онд хэвлэгдсэнээсээ хойш 1988 он хүртэлх 43 жилийн 27-д
нь дахин дахин хэвлэгдэхдээ 19 жилд нь, жилд 2-3 удаа хэвлэгдэж нэг ээлжиндээ хоёр саяаас
дээш хувиар борлогдож байсныг, мөн жараад онд орос орчуулгыг нь хуучин Зөвлөлт Холбоот
Улс, Бүгд Найрамдах Болгар Ард Улсад нууцаар уншиж байсныг тус тус дурьдахад энэ номын
үнэ цэнэ ойлгогдоно бизээ.
Орчуулагч би бээр гадаадын онц сонирхолтой номыг төрөлх хэлнээ буулгахыг зориод
зогссонгүй”, “өөрөөр сэтгэдэг, өвөрмөц егөөддөг” Жорж Орвелл агсаныг зохиолчынх нь хувьд
монгол уншигчиддаа нээхийг оролдлоо. Тэрээр олон сайхан зохиол бүтээл туурвисны дотор
хорьдугаар зууны төгсгөлд дэлхийн улс орнууд ямар байдалтай байхыг зөгнөж бичсэн нэгэн
роман нь барууны ертөнцийг багагүй шуугиулсан гэдэг. Манай уншигчид ч энэ номоор
мэлмий оюунаа мялаах болов уу.
Хэдийгээр би уран зохиолын орчуулагчийнхаа хувьд туршлагагүй нэгэн боловч “Амьтны
ферм” - ийг хөрвүүлэх явцад Их Нацагдоржийн “ Өсөхөөс сурсан үндэсний хэл - мартаж
болшгүй соёл “ - ыг Билгүүн номч Бямбын Ринчин: “Чихну чимэгт аялгуу сайхан монгол хэл
ээ
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ ээ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юугаа магтмуу би “
гэж гайхах нь аргагүй байсныг мэдэрсэнээ уншигч тантай хуваалцюу. Өчүүхэн миний уран
зохиолын салбарт орчуулах чадвараа сорьсон анхны ном болох” Амьтны ферм “ туужийн үг
хэллэг, найрлага уншигч таны сэтгэлд үл нийцэх аваас молхи намайг өршөөж үнэт зөвлөгөө,
санал сэтгэгдлээ “ Улаанбаатар, шуудангийн салбар 49, ш/х 172” гэсэн хаягаар ирүүлбэл би
бээр ихэд баярлах болно.
Номоо гаргахад гүн туслалцаа үзүүлсэн Азийн Хөгжлийн Банкны зөвлөх ноён Девид Жент,
хамтарч ажилласан редактор Д. Урианхай, зураач С. Бадрал, хэвлэлийн” Т&11” компаний
хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Орчуулагч Бат- Очирын Эрдэнэцэцэг 1999 оны З-рсар
Жорж Орвелл
Эрик Арфур Влейр ( Жорж Орвелл ) эцгийнхээ төрийн алба хашиж байсан Энэтхэг оронд
1903 онд төржээ. Тэдний гэр бүл 1907 онд Англид буцаж ирсэн бөгөөд Орвелл
1917ондИтоны коллежид элсэн орж улмаар сургуулиас нь эрхлэн гаргадаг төрөл бүрийн
сэтгүүлд өөрийнхээ нийтлэлийг тогтмол хэвлүүлж байжээ. Коллежээ төгссөнийхөө дараа
жил, 1921 онд Бирм дэх Энэтхэгийн эзэнт улсын цагдаагийн албанд орж 1928 онд цагдаагийн
ажлаа орхив. Энэ үед тэрээр империализмийг үзэн ядах болсон бөгөөд энэ тухайгаа “ Бирмд
өнгөрүүлсэн өдрүүд” (1934 он) хэмээх анхныхаа романд өгүүлсэн юм.
Үүний дараа нилээд хэдэн жил ядуу хэрмэл амьдралаар амьдарсан нь “Парис, Лондонгоор
өгсөж уруудахуй” романаа бичихэд нь туршлага болсон байна. Тэр хэсэг хугацаанд дунд
сургуульд багшилсан боловч эрүүл мэндийн улмаас ажлаа орхиж Хампстидын номын
дэлгүүрт хорогдуулсан цагаар туслахаар ажиллажээ. Хожим нь Орвелл “Английн шинэ долоо
хоног” хэвлэлийн газарт роман бичиж өгөх замаар амьжиргаагаа залгуулах болсон бөгөөд
тэндээ 1947 он хүртэл ажиллажээ. 1936 онд ажилгүйдлээрээ алдаршсан Ланкашайр,
Еркшайр хотуудад очиж борчуул ядуусын арчаагүй дорой амьдралыг нүдээр үзэж улмаар энэ
тухайгаа “ Виган Пиер хүрэх зам “ (1937 он) романдаа тод өгүүлсэн юм.
1936 оны сүүлээр Орвелл Испанид очиж бүгд найрамдахчуудын талд байлдаж яваад
шархдажээ. Түүний иргэний дайны тухай бичсэн “ Каталинад үзүүлэх хүндэтгэл” роман нь
уран бүтээлийнх нь оргил нь гэж үнэлэгдэх нь олонтай. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны
жилүүдэд “ Өрхийн хамгаалалт “ нийгэмлэгийн гишүүнээр ажиллахын зэрэгцээ 1940-1943
онуудад ВВС-ийн Дорнын мэдээллийн :азарт алба хашжээ. Орвелл “Трибюни“ сонины
редактороор ажиллаж байхдаа улс төр, уран зохиолын нүүр тогтмол бэлтгэж байв. 1945
оноос “ Обзервер “ сонины цэргийн сурвалжлагчаар ажиллаж, хожим нь “ Манчестер
ивенинг нювс “ сонины байнгын бичигч болжээ.
Орвелл сүрьеэ өвчнөөр хүндээр өвчилж 1947 онд эмнэлэгт хэвтсэнээс хойш хэвтэрт байсаар
1950 онд 46 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Уран бүтээл туурвисан хугацаандаа нилээд олон ном бичсэн боловч тус бүрдээ хоёр сая гаруй
хувиар борлогдсон “ Амьтны Ферм “ , “ 1984 онд “ хэмээх номуудаа хэвлэгдсэний дараа нэрд
гарсан юм. Орвеллийн бүх номыг зөвхөн “ Пингвин “ (“ Оцон шувуу “) хэвлэлийн газарт
хэвлэдэг.
БҮЛЭГ I
Эзэмшлийн Фермийн эзэн ноён Жонес шөнөдөө тахианыхаа байрны хаалгыг түгжсэн боловч
онгорхой нүх сүвийг нь хаасан эсэхээ санахгүй боптлоо их уусан байлаа.Тэрээр
дэнлүүнийхээ гэрлийг тал тал тийш нь цацруулан гуйвсаар хашааг хөндлөн огтолж, гарах
хаалгыг өшигчин гарч хоолны шүүгээнд байсан торхноос сүүлчийнхээ шар айргийг аягалан
ууж аваад хатагтай Жонесын аль хэдийнээ хурхирч хэвтээ газарруу очиж унтахаар зүглэв.
Унтлагын өрөөний гэрэл унтрангуут фермийн цогцолбор барилга тэр чигээрээ хөдөлгөөнд
орж бужигнаад явчихав. Цайвар зүстэй.нэр хүнд бүхий хөгшин Мажор хэмээх бодон урьд
шөнө хачин зүүд зүүдэлснээ бусад амьтдад сонсгохыг хүсэж байгаа тухай яриа өдөржингөө
тархсан юм. Ноён Жонес замаас аятайхан шиг зайлаад өгөнгүүт бүгдээрээ том саравчинд
цуглархаар тохиролцоцгоосон байв. Хөгшин Мажор ( хэдийгээр түүний албан ёсны нэр нь
“Сайхан Виллингдон” боловч түүнийг дандаа ингэж дуудна) ферм дээрээ өндөр нэр хүндтэй
нэгэн.
Том саравчны нэгэн буланд өндөрлөж зассан тавцан дээр, дэнлүүнээс цацарч буй гэрлийн
доорх сүрлэн орон дээрээ Мажор аль хэдийнэ тухлан хэвтжээ. Тэрбээр арванхоёр настай,
нилээд хожуу биерхэг болсон боловч одоо хүртэл сүр жавхлантай харагддаг, соёогоо хэзээ ч
тайруулж байгаагүйг нь эс тооцвол ухаалаг, уужуу сэтгэлтэй гахай байлаа. Удалгүй бусад
амьтад хүрэлцэн ирж элдэв ааш авир гаргасаар дор бүрнээ байраа эзэлцгээв, Эхлээд
Блуебелл.Жессие.Пинчер хэмээх гурван нохой ирж, дараа нь гахайнууд өндөрлөсөн
тавцангийн урд талын сүрэл дээр тэр даруйдаа хэвтээд өглөө. Тахианууд цонхны янз дээр
байраэ эзлэхэд тагтаанууд саравчны нуруу модон дээр далавчааоаа алгадан бууж, хонь,
үнээнүүд гахайнуудын ард хэвтээд хивж эхлэв. Боксёр.Кловер хэмээх тэрэгний хоёр морьд
алгуур алхалсаар хамт орж ирэн, сүрлэн дотроос харагдахгүй жижиг амьтадыг гишгэчих бий
гэж эмээн үсэрхэг далбан туурайгаа их л болгоомжтой өргөж буулгана. Кловер бол дөрөв дэхь
жилдээ унагаласнаас хойш галбир төрхөндөө огтхон ч эргэж орж чадаагүй хязаалан насны
биерхэг гүү болно. Боксёр бараг арваннайман сөөм өндөр, жирийн хоёр морийг нийлүүлсэн
шиг тэнхээтэй асар том амьтан. Хамар доорх цагаан зураас нь түүнийг тэнэгдүү төрхтэй
болгодог ч тэрбээр тэргүүн зэргийн ухаалаг, соёлтой нэгэн биш гэлээ гэхэд түүнийг төлөв
төвшин зантай, ажиллах асар их чадвартаид нь бүх нийтээрээ хүндэлдэг байлаа.Морьдын
араас нь Мюриел нэрт цагаан ухна, Бенжамин нэрт илжиг ирлээ. Бенжамин фермийнхээ
хамгийн настай, хамгийн ааш муутай амьтан. Тэр хааяа нэг ярина. Ярихлаараа голдуу утгагүй
юм ярина.Жишээлбэл: бурхан түүнд ялаа үргээ гэж сүүл заяасан, удахгүй сүүл ч үгүй, ялаа ч
үгүй болно гэх мэтээр ярина. Фермийн амьтадаас тэр ганцаарханаа инээдэггүй байлаа.
Хэрэв түүнээс яагаад инээхгүй байгааг нь асуувал инээх юм юу ч олж харсангүй гэнэ.
Хэдийгээр нийтэд ил мэдэгдээгүй ч тэр Боксёртой үнэнчээр дотносоно.Тэр хоёр жимсний
бутны арын хашаанд бөөр бөөрөөрөө шүргэлцэн хоорондоо нэг ч үг дуугарахгүйгээр ням
гаригыг хамт өнгөрөөнө. Эхээс өнчирсөн нугасны дэгдээхэйнүүд саравчинд жагсаалаараа
орж ирэн гишгүүлчихгүй байх газар хайн сулхан дуугаар ганганаж тал тал тийшээ ханарч
байх зуур хоёр морь хэвтэрээ оллоо. Кловер аврага том хаагаараа тэдний дэргэд хана
босгоход нугасны дэгдээхэйнүүд түүний нөмөрт тухлаж төдөлгүй зүүрмэглэцгээв. Эцсийн
мөчид ноён Жонесын тагнуул хөөрхөн цагаан тэнэг гүү Моллие дөрвөлжин ёотон зажилж
цэмцэгнэн гунхсаар орж ирлээ. Тэр урдуур суудлаа эзэлж бусдын анхаарал татахын тулд
улаан тууз зүүсэн цагаан дэлээ сэгсэрч эхэллээ. Хамгийн сүүлд муур орж ирээд дулаан газар
олох гэж ердийнхөөрөө ийш тийш харсаар эцэст нь Боксёр.Кловер хоёрын дунд орж
тухаллаа.Тэгээд тэндээ Мажорын ярианаас нэг ч үг үл сонсон сэтгэл хангалуун хүржигнэн
хэвтэнэ.
Яг одоо гарах хаалганы ар талын шургааган дээр унтаж байгаа тэжээмэл хэрээ Мозесоос
бусад бүх амьтад цугларчээ.Тэд бүгдээрээ тухлаж анхаарлаа төвлөрүүлсэн байхыг Мажор
хараад, хоолойгаа засаж ийн ярьж эхлэв:
'Нөхөд өө, та нар урьд шөнө миний зүүдэлсэн сонин зүүдний тухай аль хэдийнэ сонссон биз.
Гэвч би зүүднийхээ талаар хойно ярина. Эхлээд өөр юм хэлэх хэрэгтэй байна. Нөхөд өө, би
та нартай олон сар хамт амьдарна гэж бодохгүй байна, би бээр, миний үүрэг бол амьдралдаа
олж авсан ур ухаанаа та нарт дамжуулах явдал гэдгийг ухамсарлаж байна. Би урт насаллаа,
хэвтэртээ ганцаараа хэвтэж байхдаа надад юм бодох цаг их байсан бөгөөд одоо амьтдын
амьдарч байгаа энэ ертөнцийн амьдралын үнэнийг ойлгосон гэж хэлж чадна гэж бодож
байна. Энэ тухай л би та нарт хэлэх гэсэн юм.
“Тэхлээр одоо, нөхөд өө,бидний амьдрал гэж хэрэг дээрээ юу юм бэ? Улаан нүүррүү нь
эгцлэн харья л даа: бидний амьдрал ядуу, хүнд хүчир, мөн богинохон. Бид төрөөд барагдтал
албадан хөдөлмөр эрхлэдэг. Бидний ашиг шим дуусах мөчид бид жигшүүрт харгислалд
өртдөг.Английн ямарч амьтан аз жаргал гэж юу байдгыг, мөн настай болхоороо амар тайван
амьдрал гэж юу байдгыг ерөөс мэддэггүй. Англид эрх чөлөөтэй амьтан гэж байхгүй. Амьтад
аз жаргалгүй, боолын амьдралтай. Энэ бол энгийн үнэн.
“Гэвч үүнийг бурхнаас заяасан золгүй хувь заяа гэх үү? Манай газар нутаг өөрийнхөө хөрсөн
дээр идээшлэгчдээ аятай тохитой байлгаж чадахааргүй ядуу юу? Үгүй шүү нөхөд өө, мянган
удаа үгүй. Английн хөрс үржил шимтэй, цаг агаар нь сайхан, газар нутаг маань одоо хөрсөн
дээрээ идээшилж байгаагаас хавьгүй олон амьтдыг цадтал нь хооллож чадна. Манай ганц энэ
ферм л гэхэд зургаан морь, хорин үнээ, зуу зуун хонь тэжээх чадалтай бөгөөд тэд бүгдээрээ
бидний санаанд оромгүй тав тух, нэр төртэй нөхцөлд байх бололцоотой. Тэгвэл яагаад
бидний хувьд энэ ядуу амьдрал үргэлжилсээр байна вэ? Яагаад гэвэл бидний хөдөлмөрийн үр
дүнг бараг бүгдийг нь хүн төрөлхтөн биднээс хулгайлж авдагаас л тэр. Нөхөд өө, энд л
бидний асуудлын хариулт байгаа юм. Ганц үгээр хэлвэл, энэ бол ХҮН гэдэг амьтнаас болж
байна! Хүн бол үнэндээ бидний цорын ганц дайсан. Хүнийг л замаасаа зайлуулчихвал өлсөх
болон илүү цагаар ажиллах явдал үгүй болно.
“Өөрөө юу ч үйлдвэрлэхгүй байж идэж үгүй хийдэг цорын ганц амьтан бол хүн! Тэр, сүү
гаргадаггүй, өндөг дардаггүй, бие нь хэтэрхий сул тул анжис чирч чадахгүйн дээр бүжин
гүйцэхээр хурдан гүйж ч чадахгүй. Ийм байж бас бүх амьтдын эзэн гээд байгаа юм аа. Тэр,
амьтдыг ажиллуулаад тэднийг өлсгөж үхүүлэхгүйн тулд хөдөлмөрийнх нь үр дүнгээс өчүүхэн
бага хэсгийг л хоол тэжээлд буцааж өгөөд үлдсэнийг нь өөртөө авдаг. Газар хагалж үр дүн
гаргах нь бидний ажил атал биднээс нэг нь ч нүцгэн арьснаасаа өөр ямар ч өмчгүй. Миний
өмнө хэвтэж байгаа үнээнүүд та нар гэхэд л ноднин жил хэдэн мянган галлон сүү өгсөн бэ?
Эрүүл чийрэг тугал төллөхөд зориулагдсан байх ёстой тэр сүү хаачсан бэ? Тэр сүүний дусал
бүр манай дайсны хоолой руу орсон, тахианууд та нар ч гэсэн,энэ жил хэдэн өндөг дараад,
хэд нь дэгдээхэй болов оо ? Үлдсэн өндгийг бүгдээрэнг нь Жонес ажилчиддаа мөнгө болгож
өгөх гээд захруу аваачсан. За тэгээд та, Кловер, таны гаргасан нөгөө дөрвөн унага чинь хаана
байна аа? Хөгшин болохоор тань хэн таныг асарч тав тухтай байлгах юм бэ? Ойндоо хүрэхээр
нь унага бүрийг худалдчихсан, та тэднийхээ нэгийг нь ч дахин хэзээч олж харахгүй. Дөрвөн
удаа унагалж бүхий л амьдралынхаа туршид талбайд ажилласаныхаа төлөө та өчүүхэн бага
хоол, зүчээнээс өөр юутай байж үзсэн юм бэ?”
“Тэр ч байтугай, өнөөгийн бидний энэ ядуу амьдралаас илүү ядуу амьдрал байдаг гэж үзэх
боломжгүй. Миний хувьд бол өөрийгөө азтай нэгэн гэж хэлэхгүй. Би арван хоёр настай,
дөрвөн зуу гаруй төлтэй. Энэ бол гахайн амьдралын жинхэнэ дүр төрх. Гэвч ямар ч амьтан
эцэстээ ирт хутганаас зайлж чаддаггүй. Миний урд сууж байгаа залуу гахайнууд та нар
боддоо, та нарын хэн нь ч ганц жилийн дотор л амьдралаасаа уйдах болно. Үнээ, гахай,
тахиа, хонь, ер нь амьтан бүр бүгдээрээ тэр аймшигийг үзэх ёстой. Тэр ч бүү хэл морь, нохой
ч дээрдэхээр хувь заяатай биш. Тухайлбал, Боксёр та, таны хүчирхэг булчин шөрмөс хүч
харих үед Жонес таныг үнэг барьдаг нохойнд чанаж өгөх гэж хоолойг тань огтлох нядлагч руу
явуулчихна. Нохдын тухайд бол тэднийг хөгшрөөд шүд нь унах үед Жонес хүзүүнд нь туйпуу
дүүжлээд хамгийн ойролцоох худаг руу түлхчихнэ.
“Ингэхээр нөхөд өө, бидний энэ амьдралын хамаг зовлон бэрхшээл хүн төрөлхтөний
түрэмгийлэлээс шалтгаалдаг нь тов тодорхой биш байна гэж үү? Гагцхүү хүнийг л
зайлуулчихвал бидний хөдөлмөрийн үр дүн бидний өөрсдийнх болно. Бараг нэг шөнийн
дотор бид баян бөгөөд эрх чөлөөтэй болж чадна. Тэгвэл бид юу хийх ёстой вэ? Тийм ээ,
хүмүүний дарангуйлалыг устгахын төлөө өдөржин шөнөжин бие сэтгэлээрээ ажиллах
хэрэгтэй байна. БОСЛОГО! Нөхөд өө, энэ бол миний та нарт захих гэсэн зүйл юм. Энэ
Бослого хэзээ гарахыг би мэдэхгүй, долоо хоногийн дараа ч юм уу, эсвэл зуун жилийн дараа ч
гарч болзошгүй, гэвч хөл доороо сүрэл байгааг харж байгаа шигээ эрт орой алин боловч
шудрага ёс тогтно гэдгийг би харж байна.Үлдсэн амьдралынхаа богинохон хугацаанд нөхөд
минь, энэ асуудал дээр хараа хяналтаа тавьж байгаарай! Хойч үеийнхэн тэмцлийг ялалтанд
хүргэх хүртэл та бүхэн дээр дурдсан миний захисан бүх зүйлийг дараа дараагийнхандаа
дамжуулаарай.
“Тэгээд нөхөд өө, та нар шийдвэр гаргахдаа хэзээ ч эргэлзэхгүй байх ёстойг санаж
байгаарай. Ямарч нотолгоо баталгаа та нарыг замаас хазайлгах ёсгүй. Хүн, амьтан хоёр
нийтлэг сонирхолтой, нэг нь цэцэглэн хөгжвөл нөгөө нь мөн цэцэглэн хөгжинө гэж тэдний
хэлэхийг хэзээ ч бүү сонс. Тэгээд амьтад бид тэмцэхдээ үлгэр жишээч нэгдэлтэй, үлгэр
жишээч нөхөрлөлтэй байна шүү. Бүх хүмүүс дайсан, бүх амьтад нөхөр болно”
Яг энэ мөчид аймшигтай дуу гарлаа. Мажорыг ярьж байх зуур дөрвөн том үхэр оготно
нүхнээсээ гарч ирэн хойд хөл дээрээ цомцойн сууж түүний хэлэхийг сонсоно. Гэтэл ноход
тэднийг гэнэтхэн олж харсанд, оготнууд маш хурдан хөдөлж нүхэндээ орсоныхоо ачаар амиа
аврав. Мажор дуугай болохын дохио болгож урд хөлөө өргөлөө.
Тэр, “Нөхөд өө, энд шийдвэл зохих нэг асуудал байна.Үхэр оготно, бүжин мэтийн хээрээр
амьдардаг амьтад бидний нөхөр үү, эсвэл дайсан уу? Энэ асуудлыг хэлэлцүүлэхийг
зөвшөөрнө үү. Үхэр оготно нөхөр мөн үү? гэдэг асуудлыг би хурлаар хэлэлцүүлэхийг санал
болгож байна” гэв.
Хэлэлцэх асуудлыг шууд хүлээн авч олонхийн саналаар үхэр оготныг нөхөр мөн гэж тогтов.
Гурван нохой, муур гэсэн дөрөвхөн амьтан эсэргүүцэхэд хоёр чиглэлээр санал хураах нь
зүйтэй гэлээ. Мажор:
“Надад бас хэлмээр бага сага зүйл байна. Та нарын дайсагнах зүйл чинь бол ХҮН ба түүнтэй
холбогдсон бүх юмс гэдгийг үргэлж санаж байвал зохино гэдэг ганцхан зүйлийг давтаж
хэлье. Хоёр хөл дээрээ яеагч бол дайсан шүү. Дөрвөн хөл дээрээ явагчид хийгээд,мөн
жигүүртнүүд нөхөр шүү.Мөн түүнчлэн хүний эсрэг тэмцэхдээ бид түүнтэй адил болох ёсгүй
гэдгийг санаж яваарай. Хүнийг ялчихсан үедээ ч муу муухай зуршлыг нь бүү аваарай. Ямар ч
амьтан хэзээ ч байранд амьдрах, оронд унтах, хувцас өмсөх.архи уух, тамхи татах, мөнгөтэй
харьцах,худалдаа эрхлэх ёсгүй. ХҮНИЙ бүх зуршил бол нүгэл юм. Дээр хэлсэнчлэн ямар ч
эмьтан өөрийнхөө төрх, зан чанарыг алдаж болохгүй. Дорой ч бай, хүчтэй ч бай, ухаантай ч
бай, тэнэг ч бай, бид бүгдээрээ л ах дүү нар. Ямар ч амьтан өөр бусад амьтнаа хэзээ ч
егүүтгэх ёсгүй. Бүх амьтад тэгш эрхтэй” гэж үргэлжлүүлэн хэллээ.
“Одоо би та нарт урьд шөнийнхөө зүүдний тухай ярья. Би та нарт тэр зүүдээ дүрслэн хэлж
чадахгүй байна. Энэ зүүд бол ертөнц дээр Хүн устаж үгүй болох цагийн тухай зүүд байсан.
Гэвч энэ зүүд надад мартаад удаж байгаа нэг зүйлийг минь санагдуулсан юм. Олоон жилийн
өмнө намайг жижигхэн торой байхад миний ээж бусад мэгжнүүдийн хамт зөвхөн аяыг нь
эхний гурван үгтэй нь мэддэг байсан нэгэн хуучны дуу дуулдаг байлаа. Би торой байхдаа энэ
дууны аяыг мэддэг байсан боловч олон жил өнгөрч ой ухаанаас минь арчигджээ.
Сонирхолтой нь энэ дуу урьд шөнө зүүдэнд минь орж ирдэг юм байна. Тэр ч бүү хэл, үг нь
хүртэл орж ирсэн гээч. Олон жилийн өмнө амьтад дуулж байсан боловч хойч үедээ
дамжуулж чадалгүй алдарсан дууны үг байсан гэдэгт би итгэлтэй байна. Нөхөд өө, одоо би та
нарт тэр дууг дуулж өгье. Би хөгшин болохоор хоолой маань сөөнгө шүү, гэвч би та нарт аяыг
нь зааж өгөхөөр та нар өөрөө өөрсөддөө зориулж сайхан дуулах болно. Энэ дууг” Английн
амьтад” гэдэг юм.
Хөгшин Мажор хоолойгоо засаад дуулж эхлэв. Түүний хэлсэнчлэн хоолой нь сөөнгө байсан
боловч дажгүй дуулчихав. Харин ая нь “Энэрэл”, “Ла Кукарача” гэдэг дуунуудын холилдсон
ая байв. Үг нь:
Английн амьтад,Ирландийн амьтад
Газар газрын амьтад, цаг цагийн амьтад
Алс ирээдүйд ирэх алтан үеийн тухай
Аяа, миний цоглог дууг түрнэ.
Эрт орой хэзээ нэгэн цагт
Эзэрхэг түрэмгий хүн хөөгдөх тэр үед
Английн үржил шимт хөрсөн дээгүүр
Амьтад бид дангаараа алхлах болно.
Хонх, дөр хамраас минь салж
Тэрэг тоног нуруунаас минь ховхорч
Амгаа хошуувч хог дээр хаягдаж
Ташуур туйван тасхийхгүй болно.
Санасан бодсоноос илүү эд баялаг
Сайхан арвай, овъёос, өвс хадлан
Хошингор, буурцаг, тэвш дүүрэн хоол
Тэр цагт бүгд биднийх болно.
Бид эрх чөлөөтэй болох тэр өдөр
Английн газар шороо гялалзан гэрэлтэж
Мөрөн голын ус ариусан цэвэршиж
Сайхан хоолны үнэр салхиар тархана.
Өөрчлөлт гарахаас өмнө
Эрх чөлөөтэй болох өдрийн төлөө
Бүгдээрээ бид зүтгэх ёстой.
Үнээ, морь, галуу, хяруул хэн ч бай
Эрх чөлөөний төлөө эцэж цуцахгүй зүтгэе!
Английн амьтад, Ирландийн амьтад
Газар газрын амьтад, цаг цагийн амьтад
Алс ирээдүйд ирэх алтан үеийн тухай
Миний дууг сонсуут түгээнэ
Дууг дуулаад амьтадын сэтгэл асар их догдоллоо. Бараг л Мажорыг дуулж дуусахаас нь өмнө
тэд дуугаа хар аяндаа эхэлж байв.Хамгийн мулгуунууд нь хүртэл аяыг нь хэдэн үгтэй
тогтоочихоод байхад гахай, нохой мэтийн сэргэлэн амьтад хэдхээн мөчийн дотор дуугаа
бүтнээр нь сурчихав.Тэгээд хэдэн мөч бэлтгэсэний дараа ферм даяараа “Английн амьтад”ыг
сүр жавхлантайяа түрэн дууллаа. Үнээнүүд мөөрөн, ноход хуцан, морьд баяртайгаар янцгааж,
галуунууд ганганан дууллаа.Тэд дуугаа таван удаа амжилттай дуулсандаа баяртай байсан
бөгөөд хэрэв тэдний дуулахыг тасалдуулаагүй бол шөнөжин ч дуулж чадах байв.
Харамсалтай нь чимээ шуугиан ноён Жонесийг сэрээж тэрбээр хашаан дотор үнэг явж байна
гэж бодон орноосоо үсрэн бослоо.Тэр унтлагынхаа өрөөний буланд үргэлж бэлэн байдаг
буугаа шүүрэн авч харанхуйруу зургаа буудав. Сумнууд саравчны хананд туссанаас хурал
яаралтай тарав. Амьтан бүр тус тусын унтдаг газар руу явлаа. Шувуунууд нуруу модон дээрээ
үсрэн гарч, амьтад сүрлэн дээрээ хэвтэж энэ мөчид ферм тэр чигээрээ нойронд автлаа.
БҮЛЭГ II
Гурван шөнийн дараа хөгшин Мажор унтаагаараа чимээгүйхэн өнгөрлөө. Түүнийг жимсний
бутны ёроолд оршуулав.
Гурван сарын эхэн үе байлаа. Дараагийн гурван сард нууц ажиллагаа маш идэвхитэй
өрнөлөө. Мажорын хэлсэн үг фермийн арай илүү ухаантай гэгддэг амьтадад амьдралдаа
баримтлах шинэ чиг шугамыг бүрэн төгс зааж өгөв.Тэд Мажорын зөгнөж хэлсэн “Бослого”
хэзээ гарахыг мэдэхгүй, тэдний үед гарна гэж бодох үндэс шалтгаан байгаагүй боловч түүнд
бэлтгэх нь тэдний үүрэг гэдгийг тов тодорхой ойлгож байлаа. Амьтадын дотроос хамгийн
ухаантай нь гэж нийтээр зөвшөөрсөн гахайнуудад бусаддаа зааж зааварлах, зохион байгуулах
үүрэг оногдсон нь зүй ёсны хэрэг байв. Гахайнуудын сор нь ноён Жонесын худалдах гэж
байсан Сноуболл, Наполеон хэмээх хоер залуу азарган гахай байлаа. Наполеон хавьгүй том
биетэй, гал цогтой Беркшайре үүлдрийн азарган болно. Тэр фермдээ ганцаараа Беркшайре
үүлдрийнх бөгөөд нэг их сайн илтгэгч биш боловч санасандаа хүрдэг нэгэн. Сноуболл
Наполеоныгоо бодоход сэргэлэн цовоо, хурдан ярьдаг, санаж сэдэмтгий гахай боловч зан
араншингийн хувьд нөгөөхтэйгээ адилгүй. Фермийн бусад бүх эр гахайнууд нь бодон байв.
Тэдэн дундаасаа хамгийн нэртэй нь жижигхэн тарган, цулцгар хацартай, гялалзсан нүдтэй,
шаламгай хөдөлгөөнтэй, шаардангуй дуутай Скүиэлер хэмээх гахай болно. Тэр уран илтгэгч
бөгөөд хэцүү асуудлаар маргахаараа хөлгийн дарга шиг тал тал тийшээ алхалж сүүлээ
модойлгохоороо яагаад ч юм үнэмшил төрүүлдэг байв. Нөхөд нь Скүиэлерийг харыг цагаан
болгож чадна гэнэ.
Энэ гурав нийлж байгаад хөгшин Мажорын сургаалийг цогц бодлого болгож, “амьтанизм”
гэж нэрлэлээ. Хэдэн шөнийн туршид ноён Жонесийг унтсаны дараа тэд саравчинд цугларч
бусад амьтаддаа амьтанизмын зарчмыг тайлбарлан таниулав. Эхэндээ мунхаг мулгуу,
хайхрамжгүй байдалтай тулгарч байлаа. Зарим амьтад “Эзнээ” гэж үздэг ноён Жонест үнэнч
байх үүргийн тухай ярьж, эсвэл ноён Жонес биднийг тэжээдэг гэх мэт жижигхэн юм
сануулна. Нэг хэсэг нь хэрэв түүнийг хөөчихвөл бид өлсөж үхнэ гэсэн санаагаар “ Бид яагаад
заавал бидний нас барсаны дараа болох зүйлд санаа зовох ёстой юм бэ?” гэх юм уу, үгүй бол
“ Ямар ч байсан энэ бослого гарлаа гэж бодоход бид үүний төлөө зүтгэсэн зүтгээгүйн ялгаа
нь юу байх вэ?” гэж асуухад гахайнууд ингэж бодох нь амьтанизмын ёс зүйд харшилна гэж
тэдэнд ойлгуулах гэж нилээд бэрхшээлтэй тулгарлаа. Бүхнээс тэнэг асуултыг цагаан гүү
Моллие тавив. Түүний Сноуболлоос асуусан анхны асуулт нь “Бослогын дараа ёотон олдох
уу?” гэсэн асуулт байлаа.
Сноуболл “Үгүй ээ, бид энэ ферм дээр ёотон үйлдвэрлэх бодолгүй байгаа. Тэгээд ч танд
ёотон хэрэггүй. Та овёс, өвсийг хүссэн хэмжээгээрээ хүртэх болно” гэж ширүүхэн хэллээ.
“Би одоогийнх шигээ дэлэн дээрээ тууз зүүх зөвшөөрөлтэй байх уу?” гэж Моллие асуулаа. “
Нөхөр минь ээ, таны тэгэж их зовоод байгаа тэр тууз чинь боолчлогдлын бэлгэ тэмдэг шүү
дээ. Эрх чөлөө гэдэг бол туузнаас илүү чухал гэдгийг та ойлгохгүй байна уу?” гэж Сноуболл
хэлэв.
Моллие түүний хэлэхийг зөвшөөрсөн боловч ойлгосон шинж мэдэгдсэнгүй.
Гахайнууд тэжээмэл хэрээ Мозесийн гаргасан худал яриаг намжаах гэж ихээхэн тэмцэл
хийлээ. Мозес ноён Жонесийн хайртай амьтан байсан бөгөөд мөн тагнуул, хов яригч
төдийгүй сайн илтгэгч байсан юм. Тэр бүх амьтад ертөнцийн мөнх бусыг үзэхээрээ очдог
Мөсөнчихрэн уул нэртэй нууц орон байдагийг бусаддаа мэдүүлэхийг хүсэж байв. Энэ орон нь
хаа нэгтээ тэнгэр дээр үүлнээс бага зэрэг зайтай оршдог юм байх аа. Мөсөнчихрэн Уул
долоон өдөртэй, бүхий л жилийн турш хошингор цэцэг ургадаг улиралтай, хашаа хороонд нь
дөрвөлжин ёотон болон маалинган бялуу ургадаг гэнэ. Мозес элдэв түүх ярьж ажил
хийдэггүй болохоор амьтад түүнийг үзэн яддаг боловч тэдний зарим нь Мөсөнчихрэн Ууланд
итгэдэг тул гахайнууд тийм газар байдаггүй гэж арай ядан үнэмшүүлэв. Тэдний талыг
үнэнчээр баримтлагч ньтэрэгний морь Боксёр,Кловер хоёр байлаа.Энэ хоёр бие дааж
бодохдоо маруухан боловч нэгэн цагт гахайнуудыг өөрсдийнхөө багш гэж тооцох болсоноос
хойш тэдний хэлсэн зүйл бүрийг хүлээн авч бусаддаа энгийн хэлбэрээр дамжуулж
ойлгуулна.Тэд саравчинд болдог нууц хуралд байнга ирэх бөгөөд хурал өндөрлөхөд үргэлж
“Английн амьтад”ыг удирдаж дуулуулна.
Одоо Бослого нь хэн нэгний бодож байсанаас хавьгүй эрт, мөн амархан гарчих боломжтой
боллоо. Өнгөрсөн хугацаанд ноён Жонес ажилсаг эзэн, чадварлаг фермер гэдгээ харуулж
байсан боловч сүүлийн үед уруудах болсон юм. Хуулийн байгууллагаар давж заалдаад мөнгөө
алдсандаа ихэд гутарч хирээс хэтрүүлэн уух болжээ.Тэр бүхэл өдрийн туршид хэдэн цагаар
гал тогооны өрөөнд байдаг виндзор хийцийн түшлэгтэй модон сандалдаа шигдэн сууж сонин
уншиж, юм ууж байх зуураа шар айрганд дүрж чийглэсэн талхны захаар үе үе Мозесийг
хооллоно. Жонесийн ажилчид нь нь залхуу, үнэнч биш байсаны зэрэгцээ талбай нь зэрлэг
өвсөнд идэгдсэн, байшингуудын дээвэр нь цоорхой,хашаа хороо нь эвдэрч хэмхэрсэн, мал
амьтад нь дутуу дулимаг хоолтой байлаа.
Зургаан сар гарч өвс хадах цаг бараг хаяанд ирлээ. Бямба гаригт тохиосон зуны дунд сарын
Иеийн өдөр ноён Жонес Виллингтон орж “Улаан Арслан” нэрт буурчийн газар их ууснаас
ням гаригийн үд дунд хүртэл эргэж ирсэнгүй. Ноён Жонес буцаж ирүүтээ үүдний өрөөний
буйдан дээр “Дэлхийн мэдээ” сонингоор нүүрээ бүтээн шууд унтаад өгөв. Орой болоход
амьтад хоолгүй л байлаа.Эцсийи эцэст тэд үүнийг удаан тэсвэрлэж чадсангүй. Үнээнүүдийн
нэг нь эврээрээ хашааныхаа хаалгыг эвдлэхэд бусад бүх амьтад бие биендээ туслан хашаанаас
гарч эхэллээ. Дараагийн мөч гэхэд ноён Жонес дөрвөн залуугийн хамт гартаа ташуур
барьсаар саравчинд орж ирэн зүг бүррүү ороолгож гарав. Үүнийг тэсвэрлэх нь өлсгөлөн
амьтадын хувьд хирээс хэтэрсэн зүйл байв. Хэдийгээр урьдчилан төлөвлөсөн зүйл байгаагүй
ч тэд өөрсдийг нь тамлагчидруу нэгэн санаагаар довтлон залуусынхаа хамт тал талаасаа
мөргүүлж өшигчүүлж байгаагаа гэнэт ухаарав. Тэд байдлыг хянах чадвараа бүрэн алдлаа.
Мөчийн дараа гэхэд мөнөө тав тавуулаа ялсан амьтдад туугдан төв замруу ордог тэрэгний зам
даган нисэж явав.
Хатагтай Жонес юу болоод байгааг унтлагын өрөөнийхөө цонхоор хараад том цүнхэнд ойр
зуур хэрэглэх хэдэн зүйлээ чихэж аваад өөр хаалгаар фермээс гарч одлоо. Мозес сургааг
модноосоо үсрэн бууж чангаар гуаглан араас нь дэвэв.Энэ үеэр амьтад Жонесыг болон
залуусыг зам уруудуулан хөөж араас нь таван тонны хүнд хаалгаа хааж байв. Бараг л тэд юу
болсоныг ойлгохоос өмнө Жонес хөөгдөж Эзэмшлийн Ферм тэднийх болж Бослого
амжилттай өндөрлөв. Эхний мөчид амьтад амжилтандаа итгэн ядаж байв. Хүн төрөлхтөнөөс
нэг нь ч ойр хавьд нуугдаж үлдээгүй гэдэгт итгэлтэй байхын тулд эхлээд фермийнхээ зах
хязгаараар биечлэн давхиж үзлээ. Дараа нь төв байр руу буцан орж хараал идмэр Жонесийн
засаглалын сүүлчийн ул мөрийг арчин хаяв. Морины зүчээний шувтарганд байдаг, морьдыг
тэргэнд хөллөдөг өрөөг бүрмөсөн эвдэж, амгаа, хазаар, самсааны гарих, нохойн гинж, ноён
Жонесийн торой, унага хөнгөлөхдөө хэрэглэдэг байсан хурц хутгануудыг бүгдийг нь аль
болох хол шидлээ. Талбай дээр улалзан асаж буй гал руу бурантаг, шидмэс, нүдний хаалт,
хамраас зүүдэг балиар хувин нисэв. Бүхэл бүтэн овоо босжээ. Хогон овоо дөл болон шатаж
байгааг харсан амьтад бүгдээрээ баясгалантайяа цоройн харайна. Сноуболл ч бас ажилд
оролцож, голдуу зах гардаг өдөр морьдын дэл сүүлийг гоёдог хонхнуудыг гал руу шидлээ.
“Хонх бол хүний шинжийг илтгэсэн хувцас л гэсэн үг.Бүх амьтад нүцгэн явбал зохино” гэж
тэр хэлэв. Боксёр үүнийг сонсоод чих рүүгээ ялаа оруулахгүй гэж зун өмсдөг байсан сүрлэн
бүрх малгайгаа бусад зүйлийнхээ хамт галруу шидлээ. Амьтад ноён Жонесийг сануулж буй
бүгдийг хэсэгхэн зуурт устгаж амжлаа. Дараа нь Наполеон тэднийг саравчруу дагуулан ирж
бүгдэд нь хоёр дахин их тариа, нохой бүрт хоёр ширхэг жигнэмэг өгөв. Дараа нь тэд
“Английн амьтад”-ыг эхнээс нь эцэст нь хүртэл долоон удаа дуулаад унтах аяаа бодож, урьд
өмнө байгаагүйгээр сайхан унтлаа.
Тэд ердийнхөөрөө үүрээр сэрцгээсэн боловч гэнэтхэн гайхамшигтай сайхан зүйл
тохилдсоныг санаж хамтдаа билчээррүүгээ давхив. Билчээрээс жаахан уруудахад оройд нь
гараад фермийн ихэнхийг харж болохуйц толгод байна.Амьтад толгодын орой руу давхилдан
гарч эргэн тойрноо өглөөний тунгалаг наранд ажиглан харлаа.Тийм ээ, энэ бүгд бол тэднийх,
хараа нь хүрч байгаа юм болгон тэд нарынх байлаа. Ингэж бодохоос тэд хөөрөн баясаж эргэн
тойрон дүүлж, догдолсондоо дээш дээш үсрэн бие биенээ агаарт шиднэ.Тэд шүүдэр дээгүүр
гулгаж, зун цагийн амтлаг өвсийг зулгааж, буурал хорвоогийн хэсэг газрыг сэндийчиж тансаг
үнэрийг нь хүртлээ. Дараа нь тэд жагсаалаараа явж бүхий л фермийн хадлан, тариалалтын
талбай, жимсний бут, шалбааг, төглийг үг хэлгүй боловч сэтгэл хангалуун шалгалаа.
Хэдийгээр тэд энэ бүгдийг урьд нь анзаарч байгаагүй боловч одоо ч гэсэн энэ бүхэн
өөрсдийнх нь юм шүү гэдэгт итгэж ядан байв.
Дараа нь фермийн цогцолбор руу жагсаалаараа очиж төв байрны үүдэнд дуугаа хураан
зогсоцгоов. Тэр байр бас л өөрсдийнх нь байсан боловч тэд дотогш орохоос айцгаалаа. Гэсэн
хэдий ч нэгэн мөчийн дараа Сноубол, Наполеон хоёр хаалгыг хаагаараа түлхэж онгойлгоход
ямар нэгэн зүйлийг бусниулахаас ихэд эмээн нэг нэгээр цувран орцгоов. Тэд өрөөнөөс
өрөөрүү хөнгөн хөнгөн гишгэлэн матрацтай ор, шилэн хундаганууд, морины сүүлээр хийсэн
буйдан, Брюселийн хивс, зочны өрөөний карниз дээрх Хатан хаан Викториягийн хөргийг
алмайран ширтэнэ. Тэд шатаар уруудах үедээ Моллие алга болсоныг олж мэдлээ. Нэг хэсэг нь
буцаж яваад Моллиег хамгийн гоё унтлагын өрөөнд үлдэж хоцорсон байсаныг оллоо. Тэр
хатагтай Жонесын энгэсэгний ширээн дээрээс нэг цэнхэр тууз аваад дал мөрөндөө
барьчихсан толинд өөрийгөө харж баясан тэнэгтэж байв. Нөхөд нь түүнийг хатуухан зэмлээд
гарч одов. Тэд байранд тавьсан зүйлээс галын өрөөнд байсан гахайн хэсэг махыг гадагш
чулуудаж, угаалгын саванд байсан торхтой шар айргийг Боксёр туурайгаараа хага
өшиглөсөнийг эс тооцвол өөр бусад юманд хүрсэнгүй. Тэд төв байрыг музей болгох нь зүйтэй
гэж үзэж нэн даруй тогтоол гарган санал нэгтэй баталлаа. Ямарч амьтан энд хэзээ ч амьдрах
ёсгүй гэдгийг бүгд зөвшөөрцгөөв.
Амьтад өглөөнийхөө цайг ууж дуусахад Сноуболл, Наполеон хоёр бүгдийг нь дахин дуудав. “
Нөхөд өө, одоо зургаан цаг хагас болж байна. Бидний өмнө урт өдөр байна. Өнөөдөр бид
ургацаа хурааж эхлэнэ. Гэвч үүнээс урьтаж хийх ёстой өөр нэг зүйл байна” гэж Сноуболл
хэлэв. Гахайнууд овоолсон хогон дотроос ноён Жонесийн хүүхдүүдийн үздэг байсан
үсэглэлийн номыг олж сүүлийн гурван сарын туршид бие биендээ уншиж бичихийг зааснаа
сая л ил гаргаж хэллээ. Наполеон хар цагаан өнгийн савтай будаг авчруулж тэднийг төв зам
руу хардаг таван тонны хаалга руу дагуулан уруудав. Тэгээд Сноуболл турууныхаа салаанд
бийр хавчуулж (хамгийн сайн бичдэг нь Сноуболл байв) хаалганы оройд “ЭЗЭМШЛИЙН
ФЕРМ” гэж бичээстэй байсаныг дарж оронд нь “АМЬТАНЫ ФЕРМ” гэж бичлээ. Үүнээс
хойш фермийг ингэж нэрлэх болжээ. Дараа нь тэд фермийн цогцолборруу буцаж ирэв.
Сноуболл, Наполеон хоёр шат авчруулж том саравчны шувтрагын хананы эсрэг талд
байрлуулахыг тушаав. Тэд гахайнуудын сүүлийн гурван сард сурсан эрдмээс үзэхэд
амьтанизмын зарчмыг цөөлж Долоон Журам болгох хэрэгтэй байна гэж тайлбарлав. Энэхүү
Долоон Журамыг одоо ханан дээр бичнэ. Эдгээр нь “Амьтаны Ферм”-д амьдарч буй бүхий л
амьтаны хувьд үеийн үед хэлбэрэлтгүй дагаж мөрдөх ёстой хууль болно. Сноуболл зарим
нэгэн бэрхшээлтэйгээр ( шатан дээр тэнцвэрээ олох нь гахайны хувьд тийм ч хялбар зүйл
биш ээ) дээш авирч хэдэн шатны доор Скүилерээр савтай будгаа бариулан зогсоож байгаад
ажиллаж эхлэв. Журмыг таараар бүрсэн ханан дээр гучин яардын цаанаас ч уншиж
болохуйцаар том цагаан үсгээр бичлээ. Журам нь ийм ажээ:
ДОЛООН ЖУРАМ
1. Хоёр хөл дээрээ явагч бол дайсан.
2. Дөрвөн хөл дээрээ явагчид болон жигүуртнүүд бол нөхөр мөн.
3. Ямар ч амьтан хувцас өмсөхгүй.
4. Ямар ч амьтан хөнжилд унтахгүй.
5. Ямар ч амьтан архи сархад уухгүй.
6. Ямар ч амьтан өөр бусад амьтанаа егүүтгэхгүй.
7. Бүх амьтад тэгш эрхтэй.
“Нөхөр” гэж бичихдээ “нөөхөр” гэж бичсэн, мөн '5' үсэгнүүдийн нэгийг нь буруу харуулж
бичсэнийг эс тооцвол энэ нь маш нямбай бичлэг болсон бөгөөд өргөлт нь бүх үеүүддээ зөв
байлаа. Сноуболл бусаддаа зориулж “журам”аа чангаар уншив. Бүх амьтад журмыг бүрэн
дүүрэн зөвшөөрч толгой дохиж байхад сэргэлэн нэг нь шууд цээжилж эхлэлээ.
Сноуболл будагтай бийрээ доош буулгаад “Одоо нөхөд өө, хадлангийн талбай руу! Бид Жонес
болон түүний залуусын хаддагаас илүү хурдан хадаж чадна гэсэн сэтгэлээс хандъя” гэв.
Гэвч яг энэ мөчид сүүл хирдээ хүнд байдалд орсон шиг байсан гурван үнээ чангаар мөөрөв.
Хорин дөрвөн цаг саалгаагүйгээс хөх нь бараг л чинэжээ. Гахайнууд бага зэрэг
бодолхийлсэнээ хувин авчруулж үнээг дажгүй сааж орхив.Тэд нарын хөл ийм ажил хийхэд
сайн зохицжээ. Удалгүй таван хувин тослог сүүгээр хөөсрөн дүүрэхэд ихэнх амьтад ихэд
сонирхон харлаа. “ Энэ их сүүг яах вэ?” гэж хэн нэг нь асуув.
“Заримдаа Жонес сүүний хагасыг нь бидний сангастай хольчихдог байсан” гэж тахиануудын
нэг нь хэлэв.
Наполеон хувингийн урд гарч зогсоод “ Сүүний талаар бүү санаа зов! Арга хэмжээ авах л
болно.Хадлан л илүү чухал байна даа. Нөхөр Сноуболл та нарыг дагуулж явна. Хэдэн минут
болоод би очно. Урагшаа нөхөд өө! Ургац биднийг хүлээж байна!” гэж хашгирав. Тэгээд
амьтад ургацаа хураахаар талбайруу бөөнөөрөө уруудацгаав. Тэд орой буцаж ирэхдээ сүү алга
болсоныг анзаарлаа.
БҮЛЭГ III
Хадлангаа авах гэж тэд хичнээн их хедөлмөрлөж хүнд хүчрийг туулав аа! Гэсэн хэдий ч
тэдний хүч чармайлт талаар өнгөрсөнгүй. Хадлангаа санаснаас ч илүү амжилттай хураалаа.
Заримдаа ажил хүнд байв. Багаж хэрэгсэл нь амьтанд биш хүнд зориулагдсан болохоор
тэдгээрийг нэг ч амьтан хойд хөл дээрээ зогсоод хэрэглэж чадахгүй байсанаас нааш цааш
татаж ажиллах нь маш хэцүү байлаа. Гэвч гахайнууд сэргэлэн амьтад болохоор ямарч хүнд
байдлаас гарах аргыг олж чадна. Морьдын хувьд гэвэл талбайн инч бүрийг мэддэг, хадна,
бөхийнө гэгч юу болохыг сайн ойлгодог байсан учир ажлаа Жонес болои түүний залуусын
хийдгээс илүү сайн хийлээ. Гахайнууд идэвхитэй үүргийг өөрсөд дээрээ авсан нь мэдээж.
Боксёр, Кловер хоёр “ Гишгэ, нөхөр минь !” эсвэл “ Ваа, ухар нөхөр минь !” гэж албатай юм
шиг ард нь алхан хашгирах нэгэн гахайны хамт анжис ч юм уу, эсвэл, морин тармуур
хөлөглөн ( мэдээжээр эдгээр өдрүүдэд ямарч жолоо цулбуурын хэрэг байсангүй ) талбайг
тойрон эргэж нягтруулан гишгэнэ. Өвсөө хадах гэж амьтан бүр дуулгавартай нь аргагүй
ажиллана. Тэрч байтугай галуу, тахианууд ч өдөржингөө наранд нааш цааш явж хошуугаараа
үмх өвс зөөнө. Эцсийн эцэст тэд хоёр өдрийн дотор хадлангаа авч дууслаа. Тэд хадландаа
Жонес болон түүний ажилчдын зарцуулж байсанаас бага хугацаа зарлаа. Түүгээр ч үл барам
авсан ургац нь фермийн урьд өмнө авч байсан ургацаас хамгийн арвин нь боллоо. Хаягдал
огтхон ч гарсангүй. Галуу, тахианууд хурц нүдээрээ нарийхан өвсийг ч олж харж цуглуулна.
Мөн фермийн нэг ч амьтан амандаа багтахаас илүү өвс хулгайлсангүй.
Тэр зунжингаа фермийн ажил яг цагийн зүүгээр явлаа. Ийм юманд хүрч болно гэж хэзээ ч
бодож байгаагүй амьтад жаргалтай байв. Идсэн хоол бүр нь баяр баясгалан авчирна. Одоо бол
энэ нь тэдэнд эзний дуртай дургүй хуваан өгдөг хоол биш харин өөрсдөдөө зориулж өөрсдөө
үйлдвэрлэсэн өөрсдийнх нь хоол болох нь нэгэнт үнэн байлаа. Сорон мөлжигч хүн байхгүй
болсон тул идэх юм элбэг олдоно. Амьтад хэдийгээр аливаа зүйлд туршлагагүйтэж байсан ч
чөлөөт цаг ихтэй болов. Тэдэнд олон янзын бэрхшээл тохиолдоно. Жишээлбэл, Ферм угаасаа
бутлагч машинтай байгаагүй болохоор оны сүүлээр тариагаа хураахдаа дээр үеийнх шиг
хөлөөрөө давтаж өчүүхэн сүрэл бүрийг үлээх хэрэг гарч байлаа. Гэвч ухаалаг гахайнууд,
хүчирхэг булчин шөрмөст Боксёр үргэлж тэднийг араасаа чирнэ. Боксёр бүгдийн гайхал
бишрэлийг төрүүлнэ. Бүр Жонесын үед ч тэр их ажилладаг байсан бөгөөд харин одоо бол нэг
морь гэхээсээ гурван морь шиг санагдах нь их боллоо. Фермийн бүхий л ажил түүний
хүчирхэг нуруун дээр тогтож байдаг мэт санагдах өдрүүд ч гарна. Хаана л хэцүү ажил байна,
тэр тэнд өглөөнөөс үдэш болтол чирэхийг нь чирч, гулдрахыг нь гулдарч ажиллана. Тэрээр,
өглөөдөө түүнийг өрөөл бусдаас цаг хагасын өмнө сэрээж байхыг эр тахиануудын нэгэнтэй
тохиролцоод ердийн ажлын өдөр эхлэхээс өмнө хамгийн шаардлагатай ажлыг сайн дураараа
хийнэ. Асуудал гарах бүр, саад тотгор учрах бүр, өөрийн хувийн уриа болгон тунхагласан “Би
улам их ажиллана” гэдэг үгээ хэлнэ. Амьтан бүр чадлынхаа хирээр ажиллана. Жишээлэхэд
тахиа, галуунууд ургацын үеэр таван талхтай тэнцэхүйц хаягдал тариа цуглууллаа. Хэн ч
хулгай хийсэнгүй, хэн ч хоолоо голж үглэсэнгүй, урьд нь амьдралын жирийн үзэгдэл болж
байсан хэрүүл маргаан, атаа хорсол бараг арилав. Хэн ч ажлаас хойш суусангүй, цааргалсан
амьтан бараг гарсангүй. Моллие өглөө босохдоо дуртай биш, туурайнд нь чулуу орсон
шалтгаанаар ажлаас эрт явдаг нь л үнэн байв. Мөн муурны байдал нэг л жигтэй. Ажил хийх
шаардлагатай болохоор муур олдохгүй болчихдогыг удалгүй анзаарцгаав. Тэр хэдэн цагаар
алга болж болж хоолны цагаар, эсвэл ажлын цаг дуусах дөхүүлээд юу ч болоогүй юм шиг
ирнэ. Гэвч үргэлж онцгой сайханаар уучлал гуйж, эелдэгээр мушилзан хүржигнэхэд нь
түүний сайхан үгэнд итгэхгүй байхын аргагүй. Гагцхүү хөгшин сармагчин Бенжамин Бослого
гарсанаас хойш огт өөрчлөгдсөнгүй. Тэр Жонесын үед байсан шигээ өөр юм хийх дургүй
зангаараа нөгөө л хийдэг ажлаа зугуухан хийх бөгөөд хэзээ ч ажлаас хойш суухгүй, онцгой
ажилд хэзээ ч сайн дураараа оролцохгүй. Тэрээр Бослого, түүний үр дүнгийн талаар ямарч
санал бодол хэлэхгүй.Түүнээс Жонесыг явсанаас хойш яагаад аз жаргалтай харагдахгүй
байгаа тухай асуувал ердөө л “ Сармагчингууд л урт насладаг. Та нарын хэн нь ч үхээд хэвтэж
байгаа сармагчин үзээгүй” гэж хариулах бөгөөд нөхөд нь түүний энэ үл ойлгогдом хариултыг
зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрнэ. Ням гаригг ажил хийхгүй.Өглөөний хоолоо ердийнхөөс
нэг цагийн хожуу идэж, дараа нь долоо хоногийн ажлаа хэлэлцдэг ёслолоо таслахгүй хийнэ.
Хамгийн эхлээд тугаа өргөнө.Сноуболл ажлын өрөөнөөс хатагтай Жонесын хэрэглэж байсан
ширээний хуучин ногоон бүтээлэг олж дээр нь цагаанаар эвэр туурай зурлаа. Туг өргөх
ёслолыг ням гаригийн өглөө бүр төв байрны цэцэрлэгт хийнэ. Сноуболл,туг ногоон өнгөтэй
байгаа учрыг, ногоон өнгө нь Английн ногоон газар шороог, эвэр туурай нь хүн төрөлхтөнийг
бүрмөсөн унагаахын төлөө тэмцэх зорилготой ирээдүйн Амьтны Улсын сүлдийг харуулж
байгаа юм гэж тайлбарлав. Тугаа өргөсөний дараа бүх амьтад Хурал гэж нэрлэгдэх болсон
Чуулганд оролцохоор том саравч руу жагсаалаар орно. Хурал дээр ирэх долоо хоногийн
ажлыг төлөвлөж тогтоол шийдвэрээ хэлэлцэн батлана.
Гахайнууд үргэлж тогтоол оруулж ирнэ. Бусад амьтад тогтоолд яаж санал өгөхийг ойлгодог
болсон боловч ямар ч тогтоолыг өөрсдийнхөө толгойгоор хэзээ ч боловсруулж чадахгүй.
Асуудал хэлэлцүүлэхэд Сноуболл, Наполеон хоёр идэвхитэй чанараараа бусдаасаа хол
түрүүлж байв. Гэвч энэ хоёр этгээд хэзээч зөвшилцөлд хүрдэггүй нь анзаарагдлаа. Тэдний
хэн нэг нь ямар нэгэн санал гаргавал нөгөөдөх нь ямар ч байсан эсрэг юм хийнэ. Олон жил
ажилласан амьтдад зориулж жимсний бутны ард хэсэгхэн зайд амралтын газар байгуулах
тухай асуудлыг хэн ч эсэргүүцэлгүй шийдчихээд байхад хүртэл ямар амьтан хэдэн насандаа
тэтгэвэрт гарч байх нь зохистой талаар маш ширүүн маргаан өрнүүлэх жишээтэй. Хуралаа
үргэлж “Английн амьтад”-ыг дуулж өндөрлөх бөгөөд үдээс хойш чөлөөт цаг болно.
Гахайнууд ажлын өрөөний хойморын хэсгийг өөрсөддөө зориулж штаб болголоо. Эндээ тэд
төв байрны гаднаас олсон номноос дархан, мужааны болон бусад шаардлагатай урлагт
суралцана. Сноуболл өөрөө “Амьтаны хороо” гэж нэр өгсөн байгууллага байгуулж түүндээ
нөхдийгөө орохыг уриалан бас л завгүй. Үүнийгээ тэр цөхрөлтгүй хөөцөлдөнө. Тэр тахианд
зориулж “Өндөгний Үйлдвэрлэлийн Хороо”, үнээнд зориулж “Цэвэрхэн Сүүлний Холбоо”,
Мэрэгч нөхдөд зориулж Дахин Боловсрол олгох Хороо (үхэр оготоно болон бүжинг сургах
зорилготой), хонинд зориулж “Цагаан Ноосны Хөдөлгөөн”, болон бусад олон төрлийн
байгууллага байгуулсны зэрэгцээ уншиж бичиж сурах анги нээлээ. Эдгээр төслүүд нь бүгд
бүтлийг олсонгүй. Жишээлэхэд л мэрэгч амьтадыг сургах оролдлого бараг тэр даруйдаа
балран уналаа. Тэд урьдынх шигээ их л додигор явах бөгөөд тэднийг элбэг дэлбэг зочилж
дайлахад ийм байх ёстой юм шиг бодно. Муур “Дахин Боловсрол олгох Хороо”-д орж хэдэн
өдөр маш идэвхитэй явлаа. Тэр нэг өдөр дээвэр дээр суучихаад өөрийг нь ирэхэд дөнгөж
мөчир дээр бууж байгаа хэдэн бор шувуутай ярилцаж харагдав. Тэр бор шувуудад “одоо бүх
амьтад бие биендээ нөхөр болсон, ямарч бор шувуу, хүсвэл миний савран дээр сууж болно”
гэж хэлсэн боловч бор шувуунууд зай барьсаар үлдлээ.
Гэсэн хэдий ч уншиж бичих хичээл ихээхэн амжилттай өнгөрлөө. Намар гэхэд фермийн
бараг л амьтан бүр нь ямар нэг хэмжээгээр бичиг үсэгт тайлагджээ.
Гахайнуудын хувьд бол аль хэдийнэ маш сайн уншиж бичиж чаддаг болжээ. Хэдийгээр ноход
хангалттай сайн уншиж сурсан боловч ДОЛООН ЖУРАМ-аас өөр зүйл унших огт
сонирхолгүй.
Мюриел нэртэй ямаа зарим нэг хэмжээгээр нохдоос илүү унших бөгөөд овоолоостой хогон
дээрээс олсон сонины тасархайг заримдаа орой үдшийн цагаар бусаддаа дуудаж өгнө.
Бенжамин хэзээ ч хийхгүй. Түүний мэдэхээс уншчихмаар юм олдохгүй байна гэж тэр хэлнэ.
Кловер цагаан толгойгоо бүхэлд нь цээжилсэн боловч үсгээ холбон уншиж чадахгүй. Боксёр
“D” үсэгнээс хэтэрч чадахгүй. Тэр аврага том туурайгаараа шороон дээр А, В, С, D гэж бичин
чихээ сортойлгон үсэгнүүдээ гөлрөн зогсож үе үе духруугаа унжсан чөхөлөө сэгсчин дараа
нь ямар үсэг байдгийг санах гэж оролдох боловч амжилт олох нь үгүй. Хэд хэдэн удаа тэр Е,
Р, С, Н үсэгнүүдийг цээжилж үе үе санаж чаддаг байсан боловч ингэхээрээ үргэлж А, В, С, D-
гээ мартчихдаг нь тодорхой болов. Эцэст нь тэр эхний дөрвөн үсгийг сурахаар шийдэж
толгойдоо баттай хийж авах гэж тэдгээрээ өдөр бүр нэгээс хоёр удаа бичнэ. Моллие ямарч
үсэг сурахаас татгалзсан боловч өөрийнхөө нэрэнд ордог зургаан үсгийг мэдэж авлаа. Тэр
үсэгнүүдээ мөчрөөр нямбай гэгч нь өрж нэг хоёр цэцгээр чимэглээд сэтгэл хангалуун тойрон
алхана.
Фермийн бусад амьтдаас нэг нь ч “А” үсгээс хэтэрч чадсангүй. Түүнчлэн хонь, тахиа, галуу
мэтийн тэнэг амьтад “Долоон Журам”-ыг цээжлэх чадваргүй нь тодорхой боллоо. Сноуболл
нилээд бодсоны эцэст “Долоон Журам”-ыг товчилж “ Дөрвөн хөлтөн сайн, хоёр хөлтөн муу”
гэсэн ганцхан хэллэгт багтаах нь үр дүнтэй байж болох юм гэж мэдэгдэв. Тэрээр энэхүү
хэллэг нь амьтнизмын үндсэн зарчмыг өөртөө агуулсан болно гэж хэлнэ. Хэн бугай нь ч гэсэн
үүнийг өөрийн болгоод авчихвал хүний нөлөөнд өртөхгүй байж чадах ажээ. Шувуунууд
өөрсдийгөө хоёр хөлтэйд тооцогдоно гэж үзээд эхлээд эсэргүүцэл илэрхийлсэн боловч
Сноуболл тийм биш гэдгийг батлаж өглөө.
“Шувууны далавч нь нарийн төвөгтэй үйлдэл хийдэггүй, харин урагш хөдлөхөд зориулагдсан
эрхтэн. Иймд далавчийг хөлөнд тооцвол зохино. Хүний ялгарах тэмдэг нь хамаг муу муухай
зүйлээ хийдэг гар нь шүү дээ” гэж тэр хэллээ.
Шувуунууд Сноуболлын урт үгийг ойлгоогүй ч тайлбарыг нь хүлээн авлаа. Хүлцэнгүй номхон
бүх амьтад шинэ хэллэгээ цээжлэхээр суув. Саравчны төгсгөлийн ханан дээр Долоон
Журмын дээд талд том үсгээр ДӨРВӨН ХӨЛТӨН САЙН, ХОЁР ХӨЛТӨН МУУ гэж бичив.
Нэг удаа тэд хэллэгээ цээжээр уншихад хонинууд ихэд таашаалаа. Билчээрт байхдаа ч тэд
бүгдээрээ “Дөрвөн хөлтөн сайн, хоёр хөлтөн муу, Дөрвөн хөлтөн сайн, хоёр хөлтөн муу”
гэж майлж эхлээд түүнийгээ хэдэн цагаар эцэст нь хүртэл давтах бөгөөд ингэхээсээ огтхон ч
залхахгүй.
Наполеон Сноуболлын хороонуудыг ер сонирхохгүй. Тэрээр залуучуудын боловсролын
асуудал нь аль хэдийнэ насанд хүрсэн амьтадын төлөө ямар нэгэн зүйл хийхээс илүү чухал
гэж хэлнэ. Хадлангаа хураасаны дараахан Жессие Блуебел хоёр томоос том есөн гөлөг
төрүүлдэг юм байна. Удалгүй Наполеон тэдний боловсролыг өөрийн биеэр хариуцана гэж
хэлэн хөхнөөс гарган ээжээс нь салган авлаа. Тэр гөлөгнүүдийг зөвхөн ажлын өрөөнөөс шат
тавьж ордог дээврийн хонгилд аваачиж фермийн бусад амьтад тэдний байдаг эсэхийг
төдөлгүй марттал нь байлгав.
Сүү хаашаа алга болсон нууц илэрлээ.Сүүг өдөр бүр гахайны тэжээлд хольж өгдөг ажээ. Эрт
ургацын алим боловсорч гүйцэн бутан доорхи өвс унанги жимсээр дүүрлээ. Мэдээж хэрэг
амьтад энэ бүхнээ тэнцүүхэн хувааж иднэ гэж бодож байлаа. Гэтэл нэг л өдөр бүх
жимснүүдийг цуглуулж гахайнуудын тусыг олсонгүй. Энэ асуудлаар бүх гахайнууд, тэрч
байтугай Сноуболл Наполеон хоёр ч бүрэн санал нийлж байв. Тэд Скүиэлерийг нөхдүүдэд
зохих тайлбар хий гэж явууллаа.
“Нөхөд өө, би.та нарыг ойлгохгүй гэж бодож байна. Гахайнууд бид үүнийг хувиа хичээж давуу
эрх эдлэх гэсэндээ хийж байна гэж бодож байна уу? Үнэн хэрэг дээрээ бидний ихэнх нь сүү,
алиманд дургүйш дээ. Би ч гэсэн дургүй. Бид энэ юмнуудыг авах болсон цорын ганц зорилго
бол эруүл мэндээ л хамгаалах гэсэн хэрэг. Сүү алим нь гахай эрүүл саруул байхад зайлшгүй
шаардлагатай бүхий л бодисыг агуулдаг юм аа. (Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан юм
шүү, нөхөд өө) Гахайнууд бид оюуны ажилтай амьтад. Энэ фермийн бүхий л удирдлага,
зохион байгуулалт биднээс шалтгаалдаг. Бид өдөржин шөнөжин та нарын аж байдлыг харж
ханддаг. Та нарыг л гэж бид тэр сүүг ууж, алимыг идэж байна. Хэрэв бид үүргээ биелүүлж
чадахгүйд хүрвэл юу болохыг та нар мэдэх үү? Жонес буцаад ирнэ ш дээ ! Тийм ээ, Жонес
буцаад ирнэ! Тийм биз дээ, нөхөд өө?” гэж ориллоо. Скүиэлер сүүлээ модойлгон нааш цааш
харайн “ Та нарын дотор Жонесын буцаж ирэхийг хүсэж байгаа нэг ч амьтан байхгүй биз
дээ?” гэж бараг л гуйх шахам хашгирав.
Хэрэв тэнд амьтдын хувьд цорын ганц нийтлэг зүйл байсан гэвэл энэ нь тэд нар Жонесын
буцаж ирэхийг хүсэхгүй байсан явдал л болно. Энэ тухай тэдэнд иймэрхүү маягаар
тайлбарлахад дахин юу ч хэлсэнгүй. Гахайнуудыг бие сайтай байлгах нь чухал гэдэг нь
илэрхий боллоо. Иймд хойшид маргаан гаргахгүйгээр сүү, газар унасан алим (түүнчлэн
боловсруулаад хураасаи алимны ихэнх )-ыг зөвхөн гахайнуудад зориулж иөөцлөж байхыг
зөвшөөрцгөөв.
БҮЛЭГ IV
Зун гэхэд Амьтны Фермд гарсан сонин хачны талаарх мэдээ улс орны тэн хагасаар нэг
тархлаа. Сноуболл Наполеон хоёр тагтаануудад хөрш зэргэлдээ фермийн амьтадын дунд орж
Бослогын тухай ярьж, ”Английн Амьтад”-ын аяыг заах үүрэг өгч өдөр бүр гадагш нь нисгэнэ.
Энэ үеэр ноён Жонес Виллингдон хотын “Улаан арслан” нэртэй шар айрагны газар сууж
ихэнх цагаа өнгөрөөнө. Тэрбээр яриаг нь сонсох дуртай болгонд тусыг усаар хариулдаг хэсэг
амьтад түүнийг өмчнөөс нь салгасанаас болж аймшигтай хилс хилмэгээр зовж зүдэрч яваагаа
гомдоллон ярина. Бусад эздүүд түүнд зарчмын хувьд талтай байсан боловч эхний үед нэг их
тусласангүй. Тэдний аль нь ч Жонест тохиосон гай гамшгийг өөрийнхөө ашиг сонирхолд
нийцүүлэн ашиглаж чадахгүй байгаагаа дор бүрдээ дотроо гайхна. Амьтаны Фермтэй аж
ахуйн холбоотой хоёр ферм байнгын муу ажилтай байдаг нь бас ч гэж азтай хэрэг байв.
Тэдний нэг болох Фоксвоод нь нөгөөгөөсөө арай том ч, ихэд бөглүүширсэн, хуучин загварын,
бут сөөгөндөө ихээхэн идэгдсэн, бүх билчээр нь талхлагдаж дууссан, хашаа саравч нь
хэлэхийн аргагүй танагаа барсан ферм болно.Түүний эзэн фермер нь ноён Пилкингтон
хэмээх хөл хөнгөнтэй, улирлын байдлаас шалтгаалж цагийнхаа ихэнхийг загасчлах,
ангуучлахад зориулдаг нэгэн юм. Нөгөө Пинчфиелд нэртэй нь арай бага, арай дөмөг болно.
Үүний эзнийг нь ноён Фредерик гэх бөгөөд тэрээр зальтай, эцэс төгсгөлгүй давж заалдаж
явдаг, гэрээ байгуулахдаа хэцүү нөхцөл тулгадагаараа алдаршсан нэгэн. Бие биендээ огтхонч
таалагддаггүй энэ хоёр хүний хувьд ямар нэгэн зөвшилд хүрнэ гэдэг маш хэцүү асуудал
төдийгүй хоёулангынх нь эрх ашгийг хөндсөн зүйл дээр ч зохицох нь үгүй.
Гэсэн хэдий ч тэр хоёр хоёулаа Амьтны Фермд гарсан бослогоос маш их айж амьтад нь энэ
тухай их юм мэдэж авахаас сэргийлэх гэж ихэд сэтгэл зовнино. Амьтад өөрсдөө фермээ
ажиллуулна гэхээр эхний үед тэдний хөх инээд нь хүрч байлаа. Тэд бүх юм хоёр долоо
хоногоос хэтрэхгүй нурна гэж хэлнэ. Тэр хоёр “Эзэмшлийн Ферм” ( тэд “Амьтны Ферм”
гэдэг нэрийг тэвчиж чадахгүй байсан учраас “Эзэмшлийн Ферм” гэж нэрлэхийг шаардана)-
ийн амьтад хоорондоо үргэлжийн мөнхөд тэмцэлддэг, үхэлд хүргэх өлсгөлөн нь эрс өсөж
байгаа гэсэн цуурхал тараалаа. Хэсэг хугацаа өнгөрөхөд амьтад өлсгөлөнгөөр үхэхгүй нь
тодорхой болоход Фредерик, Пилкингтон хоёр дууныхаа аяыг өөрчилж Амьтны Ферм дээр
цэцэглэж буй муу муухай зүйлийн тухай ярьж эхлэв. Энэ нь амьтад тэнд бие биенээ барьж
идэх дадлага хийж байгаа, нэг нь нөгөөдөө товруутай тах суулгаж тамладаг, эмэгчнүүдээ
нийтээрээ хэрэглэдэг тухай цуу яриа болно. Пилкингтон, Фредерик хоёр байгалийн жам
ёсны эсрэг бослого гаргавал ингэдэг юм гэж хэлнэ.
Гэлээ ч эдгээр ярианд хэн ч бүрэн дүүрэн итгэхгүй байлаа. Хүн төрхтнүүдээ хөөгөөд
явуулсан болон амьтад өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдвэрлэж байгаа, эвдэрч хэмхэрсэн
эд хогшлоо засаж сэлбэн ажилд оруулсан сайхан фермийн тухай болон босогчдын тухай цуу
үг тэр жилдээ хөдөөгөөр нэг давалгааллаа. Үргэлж номхон хүлцэнгүй байдаг бухнууд
гэнэтхэн зэрлэг догшин болж, хонинууд хашаагаа эвдэж гэрийн хошингор зулгааж, үнээнүүд
хувингаа өшигчиж, ангийн морьд саравчиндаа орохгүй зугатааж, эздээ буруу талруугаа
бусган хаях болов. Дээр дурдсан бүх зүйлээс гадна “Английн Амьтад”-ын аяыг нь байтугай
үгийг нь газар сайгүй мэддэг боллоо. Дуу гайхмаар хурдан тархлаа. Хэдийгээр хүмүүс дууг
зүгээр л нэг инээдтэй зүйл гэж бодож байгаа дүр үзүүлэх боловч сонсохоороо уур хилэнгээ
багтааж ядна. Тэд, амьтад хүртэл яахлаараа ийм муухай хог шиг дуу дуулж чадаж байгааг
ойлгохгүй байна гэцгээнэ. Ямар ч амьтан энэ дууг сонсонгуутаа өлгөж авна. Дууг дарах ямарч
арга байсангүй. Энэ дууг хар хэрээнүүд хашаан дээр сууж исгэрч, тагтаанууд хайлаас модон
дээрээс гөвтнөсөөр дарханы газрын чимээ, сүмийн хонхны дуу болж хувирлаа. Хүмүүнүүд
үүнийг сонсохоороо ирээдүйд хувь заяа нь мөхөхийг зөгнөн сэмхэндээ дагжин чичирнэ.
Аравдугаар сарын эхээр, тариагаа хурааж заримыг нь цайруулчихаад байсан үед тагтаанууд
агаарт эргэлдэж эргэлдэж “Амьтны Ферм”-ийн талбайд айж сандарсан байдалтай буулаа.
Жонес бүх залуустайгаа Фоксвоод, Пинчфиелдээс хэд хэдэн хүн дагуулчихсан таван тоннын
хүнд хаалгаар орж фермрүү хөтлөдөг морин тэрэгний замаар өгсөн гарч ирлээ. Гартаа буу
барьчихаад толгойд нь алхалж яваа Жонесоос бусад нь бүгдээрээ саваа мод барьжээ. Тэд
фермийг дахии булаан авах гэж байгаа нь тодорхой болов.
Ийм юм болно гэж аль эртээс мэдэж байсан бөгөөд бүх бэлтгэлийг хангасан байлаа.
Сноуболл фермийн гол байрнаас олдсон Жюлиус Каезарын аян дайн гэдэг номыг
судалсаныхаа хувьд батлан хамгаалах ажиллагааг хариуцах болсон юм. Тэр маш хурдан
тушаал буулгахад амьтан бүр хоёр хормын дотор байраа эзлэв.
Хүмүүс фермийн цогцолбор руу дөхөн ирэхэд Сноуболл анхныхаа давшилтаа эхэллээ. Эрчүүд
тэдэнтэй орооцолдож байх зуур хашааны ард нуугдаж байсан галуунууд гэнэт гарч ирэн
эрчүүдийн гуяыг хорлонтойёо тоншино. Гэвч энэ нь бага зэргийн үймээн сандраан бий
болгох гэсэн хөнгөн чанарын “шоглолт” байсан тул эрчүүд саваа модныхоо тусламжтайгаар
галуунуудаас амархаан гэгч нь салав. Сноуболл хоёр дахь давшилтаа хийлээ. Мюриел,
Бенжамин хоёр болон бүх хонинууд Сноуболлоор толгойлуулан гэнэт гарч ирэн эрчүүдийг
тал талаас нь дайран хэмх мөргөнө. Энэ үед Бенжамин тэднийг тойрон гүйж жижигхжн
туурайгаараа өшигчинө. Гэвч саваа модтой, тахтай гуталтай эрчүүд тэдний хувьд мөн л
хүчтэй хэвээр байв. Сноуболл гэнэтхэн муухай орилж ухрах дохио өгөхөд бүх амьтад эргэн
зугтаж хаалгаар хашааруу орлоо.
Эрчүүд ялсандаа баярлан хашгирна. Тэд хүсэж байсан юмаа олж харлаа. Дайснууд нь ухрахад
тэд араас нь эмх замбараагүй элдэнэ. Сноуболлын хүсэн хүлээж байсан зүйл яг энэ мөн байв.
Тэд хашааруу бүгдээрээ орж ирэнгүүт нь гацаа хийхээр үнээний саравчинд хэвтэж байсан
гурван морь, гурван үнээ, үлдсэн хэсэг гахай тэднийг тас татан хаяхаар ар талаас гэнэт гарч
ирэв. Сноуболл одоо л дайрах дохио өглөө. Тэр өөрөө шууд Жонесруу дайрлаа. Жонес
Сноуболлын ирж явахыг хараад буугаа авч галлалаа. Сум цэцэн тусаж Сноуболлын нуруу
даган цусан судал урсав. Нэг хонь үхэдхийн уналаа. Мөчийн төдийд ч зогсохгүйгээр
Сноуболл Жонесын хөлрүү арвантав дахь чулуугаа буулгалаа. Жонес исгэрээн шунгинаан
дунд эргэж хөрвөсөөр байтал гараас нь буу нь мултран унав. Гэвч хамгийн аймшигтай
үзвэрийг хойт хоёр хөл дээрээ босчихоод тахтай, аврага том туурайгаараа азрага аятай
самчиж байгаа Боксёр үзүүллээ. Түүний анхны самраа Фоксвоодын нэгэн чийрэг залуугийн
гавалд тусахад тэрээр лаг шавар дотор үхэдхийн уналаа. Харсаар байтал хэдэн эр саваагаа
хаячихаад зугатах гэж оролдоно. Тэд сандарлаа. Дахин нэг мөч өнгөрөхөд бүх амьтад нийлээд
тэднийг хашаа тойруулан элдэж явав. Эрчүүд цусаа гоожуулсан, зодуулж нүдүүлсэн,
сийчүүлсэн, өшигчүүлсэн байлаа. Фермд тэднээс ямар нэгэн байдлаар хувийнхаа өс хонзонг
авч чадаагүй нэг ч амьтан үлдсэнгүй. Муур хүртэл гэнэтхэн дээвэр дээрээс үхэрчиний мөрөн
дээр үсрэн бууж хүзүүнд нь хумсаа шигтгэхэд тэрээр аймаар муухай орилов. Байдал нэгэнт
тодорхой болмогц эрчүүд хашаанаас бушуухан гарч төв замруу ороод авах юмсан гэж
бодно.Дайран орсоноосоо хойш тэд таван минутын дотор ирсэн замаараа шившигтэйгээр
ухарч явав. Тэдний араас галуун сүрэг ганганан дагаж бүхий л замын турш булчинг нь
тоншлоо. Эрчүүдээс нэгээс бусад нь яваад өглөө. Хашаанд буцаж орж ирээд Боксёр түрүүлгээ
харж шаварт шигдсэн чийрэг залууг гэдрэг нь харуулахыг оролдон урд хөлөөрөө газар
сэндийчлээ. Хөвгүүн хөдөлсөнгүй.
“Тэр үхчихжээ. Ийм юм хийх санаа надад байгаагүй ээ. Би төмөр тахтайгаа мартчихсан
байжээ. Би үүнийг санаатай үйлдээгүй гэдэгт хэн итгэх юм бэ?” гэж Боксёр харамсан
хэллээ.
“Бүү уян сэтгэл гарга, нөхөр минь ! Дайн бол дайн. Ердөө л ганцын зэрэг сайн хүн үхээ л
биз” гэж шархнаасаа цус дуслуулсаар байгаа Сноуболл хэллээ.
“Надад амьдрах хүсэл алга. Хүмүүний амьдралаар ч амьдрамааргүй байна” гэж Боксёр
давтан хэлэхэд түүний нүд нулимсаар дүүрсэн байв.
“Моллие хаа байна аа?” гэж хэн нэг нь дуу алдлаа. Моллие нээрээ алга болжээ. Нэг хэсэгтээ
нилээд түгшицгээв. Эрчүүд түүнийг ямар нэгэн байдлаар хорлосон, эсвэл аваад явчихсан юм
болов уу гэж айцгаав. Эцэст нь Моллиег зүчээнд тэжээлийн тэвшин доторх өвсрүү толгойгоо
шургуулаад нуугдчихсан байхыг оллоо. Буу дуугарангуут тэрээр нисэн оджээ. Моллиег хайсан
амьтад буцаж ирэхэд нөгөө чийрэг залуу маань хэрэг дээрээ гайхамшиг гэж юу байдгийг
үзүүлэн аль хэдийнэ зүгээр болчихоод арилаад өгсөн байв. Догдолж хөөрсөн амьтад дахин
цугларч тулалдаанд байгуулсан гаьяагаа тус бүртээ хоолойныхоо хирээр хашгиран ярина.
Бэсрэгхэн ялалтын баяраа тэр даруйдаа тэмдэглэв. Тугаа өргөж, “Английн амьтад”- ыг хэд
хэдэн удаа дууллаа. Дараа нь алагдсан хонийг хундэтгэлтэй оршуулж булшин дээр нь
долоогоны мод суулгав. Оршуулган дээр Сноуболл, хэрэв шаардлага гарвал бүх амьтад
Амьтны Фермийн төлөө амь насаа зориулахад бэлэн эх оронч байх хэрэгтэй тухай товчхон үг
хэллээ. Амьтад цэргийн гавьяаны “Амьтаны баатар, Нэгдүгээр зэрэг”-ийн одон бий болгохыг
санал нэгтэй шийдвэрлэж Сноуболл, Боксер хоёрт олгохоор тогтлоо. Энэ нь хүрлээр цутгасан
медаль (тэнд нээрээ ажлын өрөөнөөс олдсон хэсэг хуучин морин-хүрэл буулга байсан юм )
бөгөөд түүнийг ням гариг болон баяр ёслолын өдрүүдээр зүүх юм. Түүнчлэн “ Амьтны
баатар, Хоёрдугаар зэрэг “-ийн одонг бий болгож алагдсан хонийг нэхэн шагнав.
Тулалдаанаа юуны тулалдаан гэж нэрлэхэв гэдэг дээр их маргалаа. Эцсийн эцэст гацаа
хаанаас эхлэл авсаныг анхааран үзэж түүндээ “Үнээний Саравчны Тулалдаан” гэсэн нэр өгөв.
Ноён Жонесын бууг шавар дотроос олж, төв байранд сум байгааг мэдэж авцгаав. Бууг их буу
шиг тугны хөлд байрлуулж жилд хоёр удаа буюу, нэг нь арван сарын арван хоёронд “Үнээний
Саравчны Тулалдаан”-ы өдрөөр, нөгөө нь Зуны дунд сард буюу Бослогын ойгоор буудаж
байхаар тус тус тогтлоо.
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm
Animal farm

More Related Content

What's hot

Lecture 7 8.
Lecture 7 8.Lecture 7 8.
Lecture 7 8.
Ge Go
 
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"
surenee
 
үет хөлтний хүрээ
үет хөлтний хүрээүет хөлтний хүрээ
үет хөлтний хүрээ
ajaa97
 
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/
Adilbishiin Gelegjamts
 
тамхины хор уршиг
тамхины хор уршигтамхины хор уршиг
тамхины хор уршиг
tuya0507
 
Ном унших зөвлөмж
Ном унших зөвлөмжНом унших зөвлөмж
Ном унших зөвлөмж
b_hi
 
гадаргуун үзэгдэл 11
гадаргуун үзэгдэл 11гадаргуун үзэгдэл 11
гадаргуун үзэгдэл 11
davaa627
 
газрын гадаргын өөрчлөглөлт өгөршил
газрын гадаргын өөрчлөглөлт өгөршилгазрын гадаргын өөрчлөглөлт өгөршил
газрын гадаргын өөрчлөглөлт өгөршил
Ganbat Narantsetseg
 

What's hot (20)

Lecture 7 8.
Lecture 7 8.Lecture 7 8.
Lecture 7 8.
 
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"
Монголын түүх "Дөрвөлжин булш, буган чулуун хөшөө"
 
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptxГазарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptx
 
Eeljit hichel plan zurag
Eeljit hichel plan zuragEeljit hichel plan zurag
Eeljit hichel plan zurag
 
үет хөлтний хүрээ
үет хөлтний хүрээүет хөлтний хүрээ
үет хөлтний хүрээ
 
хүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулгахүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулга
 
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/
 
Guide surgalt flora of mongolia
Guide surgalt flora of mongoliaGuide surgalt flora of mongolia
Guide surgalt flora of mongolia
 
тамхины хор уршиг
тамхины хор уршигтамхины хор уршиг
тамхины хор уршиг
 
Ном унших зөвлөмж
Ном унших зөвлөмжНом унших зөвлөмж
Ном унших зөвлөмж
 
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬБАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БАЙГАЛЬ
 
гадаргуун үзэгдэл 11
гадаргуун үзэгдэл 11гадаргуун үзэгдэл 11
гадаргуун үзэгдэл 11
 
Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science
 
Ugsiin aimag
Ugsiin aimagUgsiin aimag
Ugsiin aimag
 
Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламж үзүүлэх идэвхижүүлэгчийн гарын авлаг...
Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламж үзүүлэх идэвхижүүлэгчийн гарын авлаг...Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламж үзүүлэх идэвхижүүлэгчийн гарын авлаг...
Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламж үзүүлэх идэвхижүүлэгчийн гарын авлаг...
 
газрын гадаргын өөрчлөглөлт өгөршил
газрын гадаргын өөрчлөглөлт өгөршилгазрын гадаргын өөрчлөглөлт өгөршил
газрын гадаргын өөрчлөглөлт өгөршил
 
Lekts 2
Lekts 2Lekts 2
Lekts 2
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
лабугайн нулимс
лабугайн нулимслабугайн нулимс
лабугайн нулимс
 
8-р анги газар зүйн зураг
8-р анги газар зүйн зураг8-р анги газар зүйн зураг
8-р анги газар зүйн зураг
 

More from amingooamy (20)

Shulguud lhagvasuren
Shulguud  lhagvasurenShulguud  lhagvasuren
Shulguud lhagvasuren
 
Yu ch bitgii orold robiert shiekli
Yu ch bitgii orold  robiert shiekliYu ch bitgii orold  robiert shiekli
Yu ch bitgii orold robiert shiekli
 
Dashbalbariin shulguud
Dashbalbariin shulguudDashbalbariin shulguud
Dashbalbariin shulguud
 
Tsetsgend durtai er
Tsetsgend durtai erTsetsgend durtai er
Tsetsgend durtai er
 
Hulan bid 2
Hulan bid 2Hulan bid 2
Hulan bid 2
 
Xoit nasandaa uchirna
Xoit nasandaa uchirnaXoit nasandaa uchirna
Xoit nasandaa uchirna
 
Uhliin aylal
Uhliin aylalUhliin aylal
Uhliin aylal
 
Tanihgui emegtein zahidal
Tanihgui emegtein zahidalTanihgui emegtein zahidal
Tanihgui emegtein zahidal
 
Yavuukhulan tuuver zoxiol
Yavuukhulan tuuver zoxiolYavuukhulan tuuver zoxiol
Yavuukhulan tuuver zoxiol
 
Nuutsgai xairiin payan
Nuutsgai xairiin payanNuutsgai xairiin payan
Nuutsgai xairiin payan
 
Zuun jiliin gantsaardal
Zuun jiliin gantsaardalZuun jiliin gantsaardal
Zuun jiliin gantsaardal
 
Zaluu nas choinom
Zaluu nas choinomZaluu nas choinom
Zaluu nas choinom
 
Deevriin.oroon.deh.minii.moroodol
Deevriin.oroon.deh.minii.moroodolDeevriin.oroon.deh.minii.moroodol
Deevriin.oroon.deh.minii.moroodol
 
Geishagiin dursamj
Geishagiin dursamjGeishagiin dursamj
Geishagiin dursamj
 
Anxnii durlal
Anxnii durlalAnxnii durlal
Anxnii durlal
 
Akvarium viktor suvorov
Akvarium   viktor suvorovAkvarium   viktor suvorov
Akvarium viktor suvorov
 
1984
19841984
1984
 
200 sain ajil herluf bidstruf
200 sain ajil herluf bidstruf200 sain ajil herluf bidstruf
200 sain ajil herluf bidstruf
 
33 khoriotoi nom orch b.oiuunchimegh
33 khoriotoi nom   orch b.oiuunchimegh33 khoriotoi nom   orch b.oiuunchimegh
33 khoriotoi nom orch b.oiuunchimegh
 
Aluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsurenAluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsuren
 

Animal farm

  • 1.
  • 3. ӨМНӨХ ҮГ Миний бие олон улсын мэргэжилтэнүүдтэй төсөл дээр ажиллах зав зайгаар дорно өрнийн тухай элдвийг хүүрнэх зуур англиар ярьдаг орнуудад Жорж Орвелл хэмээх ер бусын зохиолч агсаны бүтээлүүд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг, тэрээр “ Амьтны ферм “ туужаараа нэрд гарсаныг мэдэж номыг олж уншихад албэн тушаал, эрх мэдлийн төлөө хайр найргүй тулаан, өндөр албан тушаалд гарагсдын ааш авир хэрхэн өөрчлөгддөг, тэдгээрээс албан тушаалаа хувийнхаа зорилгод ашиглахад албатуудынх нь харанхуй бүдүүлэгбайдал, номхон хүлцэнгүй зан ямар их боломж олгодог тухай өгүүлсэн байсан нь ардчилалд сурзлцаж буй бидний монголчуудын хувьд улс төрийн тэмцлийн эцсийн зорилго, улс төрчдийг таньж мэдэхэд, тэдний буруутай үйл ажиллагааг таслан зогсооход зарим талаар сургамж болох төдийгүй, магадгүй улс төрийн тавцанд амжилт олохыг хүсч буй нэгэнд эрх биш нэгийг бодогдуулах болов уу гэсэндээ туужийг монгол хэлнээ буулгасан минь энэ ээ. Тухайн үедээ утга зохиол шүүмжлэгчид Жорж Орвеллийг” Эзэн - фермерээ эсэргүүцэн боссон мал амьтадын тэмцлийн ялалтыг сэргэлэн гахайнууд хувийнхаа зорилгод хэрхэн ашиглаж байгаагаар улс төрийн тэмцлийг дүрслэн харуулснаарэа үнэхээр өөрөөр сэтгэжээ, өвөрмөц егөөджээ “ гэж зохиолчийнх нь хувьд үнэлээд, туужийг нь “ Амьтны ферм “ нь хорьдугаар зууны улс төрийн ширээний сонгодог зохиол мөн гэж тодорхойлж байсан юм билээ. “Амьтны ферм “ тууж нь анх 1945 онд хэвлэгдсэнээсээ хойш 1988 он хүртэлх 43 жилийн 27-д нь дахин дахин хэвлэгдэхдээ 19 жилд нь, жилд 2-3 удаа хэвлэгдэж нэг ээлжиндээ хоёр саяаас дээш хувиар борлогдож байсныг, мөн жараад онд орос орчуулгыг нь хуучин Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Болгар Ард Улсад нууцаар уншиж байсныг тус тус дурьдахад энэ номын үнэ цэнэ ойлгогдоно бизээ. Орчуулагч би бээр гадаадын онц сонирхолтой номыг төрөлх хэлнээ буулгахыг зориод зогссонгүй”, “өөрөөр сэтгэдэг, өвөрмөц егөөддөг” Жорж Орвелл агсаныг зохиолчынх нь хувьд монгол уншигчиддаа нээхийг оролдлоо. Тэрээр олон сайхан зохиол бүтээл туурвисны дотор хорьдугаар зууны төгсгөлд дэлхийн улс орнууд ямар байдалтай байхыг зөгнөж бичсэн нэгэн роман нь барууны ертөнцийг багагүй шуугиулсан гэдэг. Манай уншигчид ч энэ номоор мэлмий оюунаа мялаах болов уу. Хэдийгээр би уран зохиолын орчуулагчийнхаа хувьд туршлагагүй нэгэн боловч “Амьтны ферм” - ийг хөрвүүлэх явцад Их Нацагдоржийн “ Өсөхөөс сурсан үндэсний хэл - мартаж болшгүй соёл “ - ыг Билгүүн номч Бямбын Ринчин: “Чихну чимэгт аялгуу сайхан монгол хэл ээ Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ ээ Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч Сод их билэгт түмэн юугаа магтмуу би “ гэж гайхах нь аргагүй байсныг мэдэрсэнээ уншигч тантай хуваалцюу. Өчүүхэн миний уран зохиолын салбарт орчуулах чадвараа сорьсон анхны ном болох” Амьтны ферм “ туужийн үг хэллэг, найрлага уншигч таны сэтгэлд үл нийцэх аваас молхи намайг өршөөж үнэт зөвлөгөө,
  • 4. санал сэтгэгдлээ “ Улаанбаатар, шуудангийн салбар 49, ш/х 172” гэсэн хаягаар ирүүлбэл би бээр ихэд баярлах болно. Номоо гаргахад гүн туслалцаа үзүүлсэн Азийн Хөгжлийн Банкны зөвлөх ноён Девид Жент, хамтарч ажилласан редактор Д. Урианхай, зураач С. Бадрал, хэвлэлийн” Т&11” компаний хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Орчуулагч Бат- Очирын Эрдэнэцэцэг 1999 оны З-рсар
  • 5. Жорж Орвелл Эрик Арфур Влейр ( Жорж Орвелл ) эцгийнхээ төрийн алба хашиж байсан Энэтхэг оронд 1903 онд төржээ. Тэдний гэр бүл 1907 онд Англид буцаж ирсэн бөгөөд Орвелл 1917ондИтоны коллежид элсэн орж улмаар сургуулиас нь эрхлэн гаргадаг төрөл бүрийн сэтгүүлд өөрийнхээ нийтлэлийг тогтмол хэвлүүлж байжээ. Коллежээ төгссөнийхөө дараа жил, 1921 онд Бирм дэх Энэтхэгийн эзэнт улсын цагдаагийн албанд орж 1928 онд цагдаагийн ажлаа орхив. Энэ үед тэрээр империализмийг үзэн ядах болсон бөгөөд энэ тухайгаа “ Бирмд өнгөрүүлсэн өдрүүд” (1934 он) хэмээх анхныхаа романд өгүүлсэн юм. Үүний дараа нилээд хэдэн жил ядуу хэрмэл амьдралаар амьдарсан нь “Парис, Лондонгоор өгсөж уруудахуй” романаа бичихэд нь туршлага болсон байна. Тэр хэсэг хугацаанд дунд сургуульд багшилсан боловч эрүүл мэндийн улмаас ажлаа орхиж Хампстидын номын дэлгүүрт хорогдуулсан цагаар туслахаар ажиллажээ. Хожим нь Орвелл “Английн шинэ долоо хоног” хэвлэлийн газарт роман бичиж өгөх замаар амьжиргаагаа залгуулах болсон бөгөөд тэндээ 1947 он хүртэл ажиллажээ. 1936 онд ажилгүйдлээрээ алдаршсан Ланкашайр, Еркшайр хотуудад очиж борчуул ядуусын арчаагүй дорой амьдралыг нүдээр үзэж улмаар энэ тухайгаа “ Виган Пиер хүрэх зам “ (1937 он) романдаа тод өгүүлсэн юм. 1936 оны сүүлээр Орвелл Испанид очиж бүгд найрамдахчуудын талд байлдаж яваад шархдажээ. Түүний иргэний дайны тухай бичсэн “ Каталинад үзүүлэх хүндэтгэл” роман нь уран бүтээлийнх нь оргил нь гэж үнэлэгдэх нь олонтай. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд “ Өрхийн хамгаалалт “ нийгэмлэгийн гишүүнээр ажиллахын зэрэгцээ 1940-1943 онуудад ВВС-ийн Дорнын мэдээллийн :азарт алба хашжээ. Орвелл “Трибюни“ сонины редактороор ажиллаж байхдаа улс төр, уран зохиолын нүүр тогтмол бэлтгэж байв. 1945 оноос “ Обзервер “ сонины цэргийн сурвалжлагчаар ажиллаж, хожим нь “ Манчестер ивенинг нювс “ сонины байнгын бичигч болжээ. Орвелл сүрьеэ өвчнөөр хүндээр өвчилж 1947 онд эмнэлэгт хэвтсэнээс хойш хэвтэрт байсаар 1950 онд 46 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Уран бүтээл туурвисан хугацаандаа нилээд олон ном бичсэн боловч тус бүрдээ хоёр сая гаруй хувиар борлогдсон “ Амьтны Ферм “ , “ 1984 онд “ хэмээх номуудаа хэвлэгдсэний дараа нэрд гарсан юм. Орвеллийн бүх номыг зөвхөн “ Пингвин “ (“ Оцон шувуу “) хэвлэлийн газарт хэвлэдэг.
  • 6. БҮЛЭГ I Эзэмшлийн Фермийн эзэн ноён Жонес шөнөдөө тахианыхаа байрны хаалгыг түгжсэн боловч онгорхой нүх сүвийг нь хаасан эсэхээ санахгүй боптлоо их уусан байлаа.Тэрээр дэнлүүнийхээ гэрлийг тал тал тийш нь цацруулан гуйвсаар хашааг хөндлөн огтолж, гарах хаалгыг өшигчин гарч хоолны шүүгээнд байсан торхноос сүүлчийнхээ шар айргийг аягалан ууж аваад хатагтай Жонесын аль хэдийнээ хурхирч хэвтээ газарруу очиж унтахаар зүглэв. Унтлагын өрөөний гэрэл унтрангуут фермийн цогцолбор барилга тэр чигээрээ хөдөлгөөнд орж бужигнаад явчихав. Цайвар зүстэй.нэр хүнд бүхий хөгшин Мажор хэмээх бодон урьд шөнө хачин зүүд зүүдэлснээ бусад амьтдад сонсгохыг хүсэж байгаа тухай яриа өдөржингөө тархсан юм. Ноён Жонес замаас аятайхан шиг зайлаад өгөнгүүт бүгдээрээ том саравчинд цуглархаар тохиролцоцгоосон байв. Хөгшин Мажор ( хэдийгээр түүний албан ёсны нэр нь “Сайхан Виллингдон” боловч түүнийг дандаа ингэж дуудна) ферм дээрээ өндөр нэр хүндтэй нэгэн. Том саравчны нэгэн буланд өндөрлөж зассан тавцан дээр, дэнлүүнээс цацарч буй гэрлийн доорх сүрлэн орон дээрээ Мажор аль хэдийнэ тухлан хэвтжээ. Тэрбээр арванхоёр настай, нилээд хожуу биерхэг болсон боловч одоо хүртэл сүр жавхлантай харагддаг, соёогоо хэзээ ч тайруулж байгаагүйг нь эс тооцвол ухаалаг, уужуу сэтгэлтэй гахай байлаа. Удалгүй бусад амьтад хүрэлцэн ирж элдэв ааш авир гаргасаар дор бүрнээ байраа эзэлцгээв, Эхлээд Блуебелл.Жессие.Пинчер хэмээх гурван нохой ирж, дараа нь гахайнууд өндөрлөсөн тавцангийн урд талын сүрэл дээр тэр даруйдаа хэвтээд өглөө. Тахианууд цонхны янз дээр байраэ эзлэхэд тагтаанууд саравчны нуруу модон дээр далавчааоаа алгадан бууж, хонь, үнээнүүд гахайнуудын ард хэвтээд хивж эхлэв. Боксёр.Кловер хэмээх тэрэгний хоёр морьд алгуур алхалсаар хамт орж ирэн, сүрлэн дотроос харагдахгүй жижиг амьтадыг гишгэчих бий гэж эмээн үсэрхэг далбан туурайгаа их л болгоомжтой өргөж буулгана. Кловер бол дөрөв дэхь жилдээ унагаласнаас хойш галбир төрхөндөө огтхон ч эргэж орж чадаагүй хязаалан насны биерхэг гүү болно. Боксёр бараг арваннайман сөөм өндөр, жирийн хоёр морийг нийлүүлсэн шиг тэнхээтэй асар том амьтан. Хамар доорх цагаан зураас нь түүнийг тэнэгдүү төрхтэй болгодог ч тэрбээр тэргүүн зэргийн ухаалаг, соёлтой нэгэн биш гэлээ гэхэд түүнийг төлөв төвшин зантай, ажиллах асар их чадвартаид нь бүх нийтээрээ хүндэлдэг байлаа.Морьдын араас нь Мюриел нэрт цагаан ухна, Бенжамин нэрт илжиг ирлээ. Бенжамин фермийнхээ хамгийн настай, хамгийн ааш муутай амьтан. Тэр хааяа нэг ярина. Ярихлаараа голдуу утгагүй юм ярина.Жишээлбэл: бурхан түүнд ялаа үргээ гэж сүүл заяасан, удахгүй сүүл ч үгүй, ялаа ч үгүй болно гэх мэтээр ярина. Фермийн амьтадаас тэр ганцаарханаа инээдэггүй байлаа. Хэрэв түүнээс яагаад инээхгүй байгааг нь асуувал инээх юм юу ч олж харсангүй гэнэ. Хэдийгээр нийтэд ил мэдэгдээгүй ч тэр Боксёртой үнэнчээр дотносоно.Тэр хоёр жимсний бутны арын хашаанд бөөр бөөрөөрөө шүргэлцэн хоорондоо нэг ч үг дуугарахгүйгээр ням гаригыг хамт өнгөрөөнө. Эхээс өнчирсөн нугасны дэгдээхэйнүүд саравчинд жагсаалаараа орж ирэн гишгүүлчихгүй байх газар хайн сулхан дуугаар ганганаж тал тал тийшээ ханарч байх зуур хоёр морь хэвтэрээ оллоо. Кловер аврага том хаагаараа тэдний дэргэд хана босгоход нугасны дэгдээхэйнүүд түүний нөмөрт тухлаж төдөлгүй зүүрмэглэцгээв. Эцсийн мөчид ноён Жонесын тагнуул хөөрхөн цагаан тэнэг гүү Моллие дөрвөлжин ёотон зажилж цэмцэгнэн гунхсаар орж ирлээ. Тэр урдуур суудлаа эзэлж бусдын анхаарал татахын тулд
  • 7. улаан тууз зүүсэн цагаан дэлээ сэгсэрч эхэллээ. Хамгийн сүүлд муур орж ирээд дулаан газар олох гэж ердийнхөөрөө ийш тийш харсаар эцэст нь Боксёр.Кловер хоёрын дунд орж тухаллаа.Тэгээд тэндээ Мажорын ярианаас нэг ч үг үл сонсон сэтгэл хангалуун хүржигнэн хэвтэнэ. Яг одоо гарах хаалганы ар талын шургааган дээр унтаж байгаа тэжээмэл хэрээ Мозесоос бусад бүх амьтад цугларчээ.Тэд бүгдээрээ тухлаж анхаарлаа төвлөрүүлсэн байхыг Мажор хараад, хоолойгаа засаж ийн ярьж эхлэв: 'Нөхөд өө, та нар урьд шөнө миний зүүдэлсэн сонин зүүдний тухай аль хэдийнэ сонссон биз. Гэвч би зүүднийхээ талаар хойно ярина. Эхлээд өөр юм хэлэх хэрэгтэй байна. Нөхөд өө, би та нартай олон сар хамт амьдарна гэж бодохгүй байна, би бээр, миний үүрэг бол амьдралдаа олж авсан ур ухаанаа та нарт дамжуулах явдал гэдгийг ухамсарлаж байна. Би урт насаллаа, хэвтэртээ ганцаараа хэвтэж байхдаа надад юм бодох цаг их байсан бөгөөд одоо амьтдын амьдарч байгаа энэ ертөнцийн амьдралын үнэнийг ойлгосон гэж хэлж чадна гэж бодож байна. Энэ тухай л би та нарт хэлэх гэсэн юм. “Тэхлээр одоо, нөхөд өө,бидний амьдрал гэж хэрэг дээрээ юу юм бэ? Улаан нүүррүү нь эгцлэн харья л даа: бидний амьдрал ядуу, хүнд хүчир, мөн богинохон. Бид төрөөд барагдтал албадан хөдөлмөр эрхлэдэг. Бидний ашиг шим дуусах мөчид бид жигшүүрт харгислалд өртдөг.Английн ямарч амьтан аз жаргал гэж юу байдгыг, мөн настай болхоороо амар тайван амьдрал гэж юу байдгыг ерөөс мэддэггүй. Англид эрх чөлөөтэй амьтан гэж байхгүй. Амьтад аз жаргалгүй, боолын амьдралтай. Энэ бол энгийн үнэн. “Гэвч үүнийг бурхнаас заяасан золгүй хувь заяа гэх үү? Манай газар нутаг өөрийнхөө хөрсөн дээр идээшлэгчдээ аятай тохитой байлгаж чадахааргүй ядуу юу? Үгүй шүү нөхөд өө, мянган удаа үгүй. Английн хөрс үржил шимтэй, цаг агаар нь сайхан, газар нутаг маань одоо хөрсөн дээрээ идээшилж байгаагаас хавьгүй олон амьтдыг цадтал нь хооллож чадна. Манай ганц энэ ферм л гэхэд зургаан морь, хорин үнээ, зуу зуун хонь тэжээх чадалтай бөгөөд тэд бүгдээрээ бидний санаанд оромгүй тав тух, нэр төртэй нөхцөлд байх бололцоотой. Тэгвэл яагаад бидний хувьд энэ ядуу амьдрал үргэлжилсээр байна вэ? Яагаад гэвэл бидний хөдөлмөрийн үр дүнг бараг бүгдийг нь хүн төрөлхтөн биднээс хулгайлж авдагаас л тэр. Нөхөд өө, энд л бидний асуудлын хариулт байгаа юм. Ганц үгээр хэлвэл, энэ бол ХҮН гэдэг амьтнаас болж байна! Хүн бол үнэндээ бидний цорын ганц дайсан. Хүнийг л замаасаа зайлуулчихвал өлсөх болон илүү цагаар ажиллах явдал үгүй болно. “Өөрөө юу ч үйлдвэрлэхгүй байж идэж үгүй хийдэг цорын ганц амьтан бол хүн! Тэр, сүү гаргадаггүй, өндөг дардаггүй, бие нь хэтэрхий сул тул анжис чирч чадахгүйн дээр бүжин гүйцэхээр хурдан гүйж ч чадахгүй. Ийм байж бас бүх амьтдын эзэн гээд байгаа юм аа. Тэр, амьтдыг ажиллуулаад тэднийг өлсгөж үхүүлэхгүйн тулд хөдөлмөрийнх нь үр дүнгээс өчүүхэн бага хэсгийг л хоол тэжээлд буцааж өгөөд үлдсэнийг нь өөртөө авдаг. Газар хагалж үр дүн гаргах нь бидний ажил атал биднээс нэг нь ч нүцгэн арьснаасаа өөр ямар ч өмчгүй. Миний өмнө хэвтэж байгаа үнээнүүд та нар гэхэд л ноднин жил хэдэн мянган галлон сүү өгсөн бэ? Эрүүл чийрэг тугал төллөхөд зориулагдсан байх ёстой тэр сүү хаачсан бэ? Тэр сүүний дусал бүр манай дайсны хоолой руу орсон, тахианууд та нар ч гэсэн,энэ жил хэдэн өндөг дараад, хэд нь дэгдээхэй болов оо ? Үлдсэн өндгийг бүгдээрэнг нь Жонес ажилчиддаа мөнгө болгож
  • 8. өгөх гээд захруу аваачсан. За тэгээд та, Кловер, таны гаргасан нөгөө дөрвөн унага чинь хаана байна аа? Хөгшин болохоор тань хэн таныг асарч тав тухтай байлгах юм бэ? Ойндоо хүрэхээр нь унага бүрийг худалдчихсан, та тэднийхээ нэгийг нь ч дахин хэзээч олж харахгүй. Дөрвөн удаа унагалж бүхий л амьдралынхаа туршид талбайд ажилласаныхаа төлөө та өчүүхэн бага хоол, зүчээнээс өөр юутай байж үзсэн юм бэ?” “Тэр ч байтугай, өнөөгийн бидний энэ ядуу амьдралаас илүү ядуу амьдрал байдаг гэж үзэх боломжгүй. Миний хувьд бол өөрийгөө азтай нэгэн гэж хэлэхгүй. Би арван хоёр настай, дөрвөн зуу гаруй төлтэй. Энэ бол гахайн амьдралын жинхэнэ дүр төрх. Гэвч ямар ч амьтан эцэстээ ирт хутганаас зайлж чаддаггүй. Миний урд сууж байгаа залуу гахайнууд та нар боддоо, та нарын хэн нь ч ганц жилийн дотор л амьдралаасаа уйдах болно. Үнээ, гахай, тахиа, хонь, ер нь амьтан бүр бүгдээрээ тэр аймшигийг үзэх ёстой. Тэр ч бүү хэл морь, нохой ч дээрдэхээр хувь заяатай биш. Тухайлбал, Боксёр та, таны хүчирхэг булчин шөрмөс хүч харих үед Жонес таныг үнэг барьдаг нохойнд чанаж өгөх гэж хоолойг тань огтлох нядлагч руу явуулчихна. Нохдын тухайд бол тэднийг хөгшрөөд шүд нь унах үед Жонес хүзүүнд нь туйпуу дүүжлээд хамгийн ойролцоох худаг руу түлхчихнэ. “Ингэхээр нөхөд өө, бидний энэ амьдралын хамаг зовлон бэрхшээл хүн төрөлхтөний түрэмгийлэлээс шалтгаалдаг нь тов тодорхой биш байна гэж үү? Гагцхүү хүнийг л зайлуулчихвал бидний хөдөлмөрийн үр дүн бидний өөрсдийнх болно. Бараг нэг шөнийн дотор бид баян бөгөөд эрх чөлөөтэй болж чадна. Тэгвэл бид юу хийх ёстой вэ? Тийм ээ, хүмүүний дарангуйлалыг устгахын төлөө өдөржин шөнөжин бие сэтгэлээрээ ажиллах хэрэгтэй байна. БОСЛОГО! Нөхөд өө, энэ бол миний та нарт захих гэсэн зүйл юм. Энэ Бослого хэзээ гарахыг би мэдэхгүй, долоо хоногийн дараа ч юм уу, эсвэл зуун жилийн дараа ч гарч болзошгүй, гэвч хөл доороо сүрэл байгааг харж байгаа шигээ эрт орой алин боловч шудрага ёс тогтно гэдгийг би харж байна.Үлдсэн амьдралынхаа богинохон хугацаанд нөхөд минь, энэ асуудал дээр хараа хяналтаа тавьж байгаарай! Хойч үеийнхэн тэмцлийг ялалтанд хүргэх хүртэл та бүхэн дээр дурдсан миний захисан бүх зүйлийг дараа дараагийнхандаа дамжуулаарай. “Тэгээд нөхөд өө, та нар шийдвэр гаргахдаа хэзээ ч эргэлзэхгүй байх ёстойг санаж байгаарай. Ямарч нотолгоо баталгаа та нарыг замаас хазайлгах ёсгүй. Хүн, амьтан хоёр нийтлэг сонирхолтой, нэг нь цэцэглэн хөгжвөл нөгөө нь мөн цэцэглэн хөгжинө гэж тэдний хэлэхийг хэзээ ч бүү сонс. Тэгээд амьтад бид тэмцэхдээ үлгэр жишээч нэгдэлтэй, үлгэр жишээч нөхөрлөлтэй байна шүү. Бүх хүмүүс дайсан, бүх амьтад нөхөр болно” Яг энэ мөчид аймшигтай дуу гарлаа. Мажорыг ярьж байх зуур дөрвөн том үхэр оготно нүхнээсээ гарч ирэн хойд хөл дээрээ цомцойн сууж түүний хэлэхийг сонсоно. Гэтэл ноход тэднийг гэнэтхэн олж харсанд, оготнууд маш хурдан хөдөлж нүхэндээ орсоныхоо ачаар амиа аврав. Мажор дуугай болохын дохио болгож урд хөлөө өргөлөө. Тэр, “Нөхөд өө, энд шийдвэл зохих нэг асуудал байна.Үхэр оготно, бүжин мэтийн хээрээр амьдардаг амьтад бидний нөхөр үү, эсвэл дайсан уу? Энэ асуудлыг хэлэлцүүлэхийг зөвшөөрнө үү. Үхэр оготно нөхөр мөн үү? гэдэг асуудлыг би хурлаар хэлэлцүүлэхийг санал болгож байна” гэв.
  • 9. Хэлэлцэх асуудлыг шууд хүлээн авч олонхийн саналаар үхэр оготныг нөхөр мөн гэж тогтов. Гурван нохой, муур гэсэн дөрөвхөн амьтан эсэргүүцэхэд хоёр чиглэлээр санал хураах нь зүйтэй гэлээ. Мажор: “Надад бас хэлмээр бага сага зүйл байна. Та нарын дайсагнах зүйл чинь бол ХҮН ба түүнтэй холбогдсон бүх юмс гэдгийг үргэлж санаж байвал зохино гэдэг ганцхан зүйлийг давтаж хэлье. Хоёр хөл дээрээ яеагч бол дайсан шүү. Дөрвөн хөл дээрээ явагчид хийгээд,мөн жигүүртнүүд нөхөр шүү.Мөн түүнчлэн хүний эсрэг тэмцэхдээ бид түүнтэй адил болох ёсгүй гэдгийг санаж яваарай. Хүнийг ялчихсан үедээ ч муу муухай зуршлыг нь бүү аваарай. Ямар ч амьтан хэзээ ч байранд амьдрах, оронд унтах, хувцас өмсөх.архи уух, тамхи татах, мөнгөтэй харьцах,худалдаа эрхлэх ёсгүй. ХҮНИЙ бүх зуршил бол нүгэл юм. Дээр хэлсэнчлэн ямар ч эмьтан өөрийнхөө төрх, зан чанарыг алдаж болохгүй. Дорой ч бай, хүчтэй ч бай, ухаантай ч бай, тэнэг ч бай, бид бүгдээрээ л ах дүү нар. Ямар ч амьтан өөр бусад амьтнаа хэзээ ч егүүтгэх ёсгүй. Бүх амьтад тэгш эрхтэй” гэж үргэлжлүүлэн хэллээ. “Одоо би та нарт урьд шөнийнхөө зүүдний тухай ярья. Би та нарт тэр зүүдээ дүрслэн хэлж чадахгүй байна. Энэ зүүд бол ертөнц дээр Хүн устаж үгүй болох цагийн тухай зүүд байсан. Гэвч энэ зүүд надад мартаад удаж байгаа нэг зүйлийг минь санагдуулсан юм. Олоон жилийн өмнө намайг жижигхэн торой байхад миний ээж бусад мэгжнүүдийн хамт зөвхөн аяыг нь эхний гурван үгтэй нь мэддэг байсан нэгэн хуучны дуу дуулдаг байлаа. Би торой байхдаа энэ дууны аяыг мэддэг байсан боловч олон жил өнгөрч ой ухаанаас минь арчигджээ. Сонирхолтой нь энэ дуу урьд шөнө зүүдэнд минь орж ирдэг юм байна. Тэр ч бүү хэл, үг нь хүртэл орж ирсэн гээч. Олон жилийн өмнө амьтад дуулж байсан боловч хойч үедээ дамжуулж чадалгүй алдарсан дууны үг байсан гэдэгт би итгэлтэй байна. Нөхөд өө, одоо би та нарт тэр дууг дуулж өгье. Би хөгшин болохоор хоолой маань сөөнгө шүү, гэвч би та нарт аяыг нь зааж өгөхөөр та нар өөрөө өөрсөддөө зориулж сайхан дуулах болно. Энэ дууг” Английн амьтад” гэдэг юм. Хөгшин Мажор хоолойгоо засаад дуулж эхлэв. Түүний хэлсэнчлэн хоолой нь сөөнгө байсан боловч дажгүй дуулчихав. Харин ая нь “Энэрэл”, “Ла Кукарача” гэдэг дуунуудын холилдсон ая байв. Үг нь: Английн амьтад,Ирландийн амьтад Газар газрын амьтад, цаг цагийн амьтад Алс ирээдүйд ирэх алтан үеийн тухай Аяа, миний цоглог дууг түрнэ. Эрт орой хэзээ нэгэн цагт Эзэрхэг түрэмгий хүн хөөгдөх тэр үед Английн үржил шимт хөрсөн дээгүүр
  • 10. Амьтад бид дангаараа алхлах болно. Хонх, дөр хамраас минь салж Тэрэг тоног нуруунаас минь ховхорч Амгаа хошуувч хог дээр хаягдаж Ташуур туйван тасхийхгүй болно. Санасан бодсоноос илүү эд баялаг Сайхан арвай, овъёос, өвс хадлан Хошингор, буурцаг, тэвш дүүрэн хоол Тэр цагт бүгд биднийх болно. Бид эрх чөлөөтэй болох тэр өдөр Английн газар шороо гялалзан гэрэлтэж Мөрөн голын ус ариусан цэвэршиж Сайхан хоолны үнэр салхиар тархана. Өөрчлөлт гарахаас өмнө Эрх чөлөөтэй болох өдрийн төлөө Бүгдээрээ бид зүтгэх ёстой. Үнээ, морь, галуу, хяруул хэн ч бай Эрх чөлөөний төлөө эцэж цуцахгүй зүтгэе! Английн амьтад, Ирландийн амьтад Газар газрын амьтад, цаг цагийн амьтад Алс ирээдүйд ирэх алтан үеийн тухай Миний дууг сонсуут түгээнэ Дууг дуулаад амьтадын сэтгэл асар их догдоллоо. Бараг л Мажорыг дуулж дуусахаас нь өмнө тэд дуугаа хар аяндаа эхэлж байв.Хамгийн мулгуунууд нь хүртэл аяыг нь хэдэн үгтэй тогтоочихоод байхад гахай, нохой мэтийн сэргэлэн амьтад хэдхээн мөчийн дотор дуугаа бүтнээр нь сурчихав.Тэгээд хэдэн мөч бэлтгэсэний дараа ферм даяараа “Английн амьтад”ыг
  • 11. сүр жавхлантайяа түрэн дууллаа. Үнээнүүд мөөрөн, ноход хуцан, морьд баяртайгаар янцгааж, галуунууд ганганан дууллаа.Тэд дуугаа таван удаа амжилттай дуулсандаа баяртай байсан бөгөөд хэрэв тэдний дуулахыг тасалдуулаагүй бол шөнөжин ч дуулж чадах байв. Харамсалтай нь чимээ шуугиан ноён Жонесийг сэрээж тэрбээр хашаан дотор үнэг явж байна гэж бодон орноосоо үсрэн бослоо.Тэр унтлагынхаа өрөөний буланд үргэлж бэлэн байдаг буугаа шүүрэн авч харанхуйруу зургаа буудав. Сумнууд саравчны хананд туссанаас хурал яаралтай тарав. Амьтан бүр тус тусын унтдаг газар руу явлаа. Шувуунууд нуруу модон дээрээ үсрэн гарч, амьтад сүрлэн дээрээ хэвтэж энэ мөчид ферм тэр чигээрээ нойронд автлаа.
  • 12. БҮЛЭГ II Гурван шөнийн дараа хөгшин Мажор унтаагаараа чимээгүйхэн өнгөрлөө. Түүнийг жимсний бутны ёроолд оршуулав. Гурван сарын эхэн үе байлаа. Дараагийн гурван сард нууц ажиллагаа маш идэвхитэй өрнөлөө. Мажорын хэлсэн үг фермийн арай илүү ухаантай гэгддэг амьтадад амьдралдаа баримтлах шинэ чиг шугамыг бүрэн төгс зааж өгөв.Тэд Мажорын зөгнөж хэлсэн “Бослого” хэзээ гарахыг мэдэхгүй, тэдний үед гарна гэж бодох үндэс шалтгаан байгаагүй боловч түүнд бэлтгэх нь тэдний үүрэг гэдгийг тов тодорхой ойлгож байлаа. Амьтадын дотроос хамгийн ухаантай нь гэж нийтээр зөвшөөрсөн гахайнуудад бусаддаа зааж зааварлах, зохион байгуулах үүрэг оногдсон нь зүй ёсны хэрэг байв. Гахайнуудын сор нь ноён Жонесын худалдах гэж байсан Сноуболл, Наполеон хэмээх хоер залуу азарган гахай байлаа. Наполеон хавьгүй том биетэй, гал цогтой Беркшайре үүлдрийн азарган болно. Тэр фермдээ ганцаараа Беркшайре үүлдрийнх бөгөөд нэг их сайн илтгэгч биш боловч санасандаа хүрдэг нэгэн. Сноуболл Наполеоныгоо бодоход сэргэлэн цовоо, хурдан ярьдаг, санаж сэдэмтгий гахай боловч зан араншингийн хувьд нөгөөхтэйгээ адилгүй. Фермийн бусад бүх эр гахайнууд нь бодон байв. Тэдэн дундаасаа хамгийн нэртэй нь жижигхэн тарган, цулцгар хацартай, гялалзсан нүдтэй, шаламгай хөдөлгөөнтэй, шаардангуй дуутай Скүиэлер хэмээх гахай болно. Тэр уран илтгэгч бөгөөд хэцүү асуудлаар маргахаараа хөлгийн дарга шиг тал тал тийшээ алхалж сүүлээ модойлгохоороо яагаад ч юм үнэмшил төрүүлдэг байв. Нөхөд нь Скүиэлерийг харыг цагаан болгож чадна гэнэ. Энэ гурав нийлж байгаад хөгшин Мажорын сургаалийг цогц бодлого болгож, “амьтанизм” гэж нэрлэлээ. Хэдэн шөнийн туршид ноён Жонесийг унтсаны дараа тэд саравчинд цугларч бусад амьтаддаа амьтанизмын зарчмыг тайлбарлан таниулав. Эхэндээ мунхаг мулгуу, хайхрамжгүй байдалтай тулгарч байлаа. Зарим амьтад “Эзнээ” гэж үздэг ноён Жонест үнэнч байх үүргийн тухай ярьж, эсвэл ноён Жонес биднийг тэжээдэг гэх мэт жижигхэн юм сануулна. Нэг хэсэг нь хэрэв түүнийг хөөчихвөл бид өлсөж үхнэ гэсэн санаагаар “ Бид яагаад заавал бидний нас барсаны дараа болох зүйлд санаа зовох ёстой юм бэ?” гэх юм уу, үгүй бол “ Ямар ч байсан энэ бослого гарлаа гэж бодоход бид үүний төлөө зүтгэсэн зүтгээгүйн ялгаа нь юу байх вэ?” гэж асуухад гахайнууд ингэж бодох нь амьтанизмын ёс зүйд харшилна гэж тэдэнд ойлгуулах гэж нилээд бэрхшээлтэй тулгарлаа. Бүхнээс тэнэг асуултыг цагаан гүү Моллие тавив. Түүний Сноуболлоос асуусан анхны асуулт нь “Бослогын дараа ёотон олдох уу?” гэсэн асуулт байлаа. Сноуболл “Үгүй ээ, бид энэ ферм дээр ёотон үйлдвэрлэх бодолгүй байгаа. Тэгээд ч танд ёотон хэрэггүй. Та овёс, өвсийг хүссэн хэмжээгээрээ хүртэх болно” гэж ширүүхэн хэллээ. “Би одоогийнх шигээ дэлэн дээрээ тууз зүүх зөвшөөрөлтэй байх уу?” гэж Моллие асуулаа. “ Нөхөр минь ээ, таны тэгэж их зовоод байгаа тэр тууз чинь боолчлогдлын бэлгэ тэмдэг шүү дээ. Эрх чөлөө гэдэг бол туузнаас илүү чухал гэдгийг та ойлгохгүй байна уу?” гэж Сноуболл хэлэв. Моллие түүний хэлэхийг зөвшөөрсөн боловч ойлгосон шинж мэдэгдсэнгүй.
  • 13. Гахайнууд тэжээмэл хэрээ Мозесийн гаргасан худал яриаг намжаах гэж ихээхэн тэмцэл хийлээ. Мозес ноён Жонесийн хайртай амьтан байсан бөгөөд мөн тагнуул, хов яригч төдийгүй сайн илтгэгч байсан юм. Тэр бүх амьтад ертөнцийн мөнх бусыг үзэхээрээ очдог Мөсөнчихрэн уул нэртэй нууц орон байдагийг бусаддаа мэдүүлэхийг хүсэж байв. Энэ орон нь хаа нэгтээ тэнгэр дээр үүлнээс бага зэрэг зайтай оршдог юм байх аа. Мөсөнчихрэн Уул долоон өдөртэй, бүхий л жилийн турш хошингор цэцэг ургадаг улиралтай, хашаа хороонд нь дөрвөлжин ёотон болон маалинган бялуу ургадаг гэнэ. Мозес элдэв түүх ярьж ажил хийдэггүй болохоор амьтад түүнийг үзэн яддаг боловч тэдний зарим нь Мөсөнчихрэн Ууланд итгэдэг тул гахайнууд тийм газар байдаггүй гэж арай ядан үнэмшүүлэв. Тэдний талыг үнэнчээр баримтлагч ньтэрэгний морь Боксёр,Кловер хоёр байлаа.Энэ хоёр бие дааж бодохдоо маруухан боловч нэгэн цагт гахайнуудыг өөрсдийнхөө багш гэж тооцох болсоноос хойш тэдний хэлсэн зүйл бүрийг хүлээн авч бусаддаа энгийн хэлбэрээр дамжуулж ойлгуулна.Тэд саравчинд болдог нууц хуралд байнга ирэх бөгөөд хурал өндөрлөхөд үргэлж “Английн амьтад”ыг удирдаж дуулуулна. Одоо Бослого нь хэн нэгний бодож байсанаас хавьгүй эрт, мөн амархан гарчих боломжтой боллоо. Өнгөрсөн хугацаанд ноён Жонес ажилсаг эзэн, чадварлаг фермер гэдгээ харуулж байсан боловч сүүлийн үед уруудах болсон юм. Хуулийн байгууллагаар давж заалдаад мөнгөө алдсандаа ихэд гутарч хирээс хэтрүүлэн уух болжээ.Тэр бүхэл өдрийн туршид хэдэн цагаар гал тогооны өрөөнд байдаг виндзор хийцийн түшлэгтэй модон сандалдаа шигдэн сууж сонин уншиж, юм ууж байх зуураа шар айрганд дүрж чийглэсэн талхны захаар үе үе Мозесийг хооллоно. Жонесийн ажилчид нь нь залхуу, үнэнч биш байсаны зэрэгцээ талбай нь зэрлэг өвсөнд идэгдсэн, байшингуудын дээвэр нь цоорхой,хашаа хороо нь эвдэрч хэмхэрсэн, мал амьтад нь дутуу дулимаг хоолтой байлаа. Зургаан сар гарч өвс хадах цаг бараг хаяанд ирлээ. Бямба гаригт тохиосон зуны дунд сарын Иеийн өдөр ноён Жонес Виллингтон орж “Улаан Арслан” нэрт буурчийн газар их ууснаас ням гаригийн үд дунд хүртэл эргэж ирсэнгүй. Ноён Жонес буцаж ирүүтээ үүдний өрөөний буйдан дээр “Дэлхийн мэдээ” сонингоор нүүрээ бүтээн шууд унтаад өгөв. Орой болоход амьтад хоолгүй л байлаа.Эцсийи эцэст тэд үүнийг удаан тэсвэрлэж чадсангүй. Үнээнүүдийн нэг нь эврээрээ хашааныхаа хаалгыг эвдлэхэд бусад бүх амьтад бие биендээ туслан хашаанаас гарч эхэллээ. Дараагийн мөч гэхэд ноён Жонес дөрвөн залуугийн хамт гартаа ташуур барьсаар саравчинд орж ирэн зүг бүррүү ороолгож гарав. Үүнийг тэсвэрлэх нь өлсгөлөн амьтадын хувьд хирээс хэтэрсэн зүйл байв. Хэдийгээр урьдчилан төлөвлөсөн зүйл байгаагүй ч тэд өөрсдийг нь тамлагчидруу нэгэн санаагаар довтлон залуусынхаа хамт тал талаасаа мөргүүлж өшигчүүлж байгаагаа гэнэт ухаарав. Тэд байдлыг хянах чадвараа бүрэн алдлаа. Мөчийн дараа гэхэд мөнөө тав тавуулаа ялсан амьтдад туугдан төв замруу ордог тэрэгний зам даган нисэж явав. Хатагтай Жонес юу болоод байгааг унтлагын өрөөнийхөө цонхоор хараад том цүнхэнд ойр зуур хэрэглэх хэдэн зүйлээ чихэж аваад өөр хаалгаар фермээс гарч одлоо. Мозес сургааг модноосоо үсрэн бууж чангаар гуаглан араас нь дэвэв.Энэ үеэр амьтад Жонесыг болон залуусыг зам уруудуулан хөөж араас нь таван тонны хүнд хаалгаа хааж байв. Бараг л тэд юу болсоныг ойлгохоос өмнө Жонес хөөгдөж Эзэмшлийн Ферм тэднийх болж Бослого амжилттай өндөрлөв. Эхний мөчид амьтад амжилтандаа итгэн ядаж байв. Хүн төрөлхтөнөөс
  • 14. нэг нь ч ойр хавьд нуугдаж үлдээгүй гэдэгт итгэлтэй байхын тулд эхлээд фермийнхээ зах хязгаараар биечлэн давхиж үзлээ. Дараа нь төв байр руу буцан орж хараал идмэр Жонесийн засаглалын сүүлчийн ул мөрийг арчин хаяв. Морины зүчээний шувтарганд байдаг, морьдыг тэргэнд хөллөдөг өрөөг бүрмөсөн эвдэж, амгаа, хазаар, самсааны гарих, нохойн гинж, ноён Жонесийн торой, унага хөнгөлөхдөө хэрэглэдэг байсан хурц хутгануудыг бүгдийг нь аль болох хол шидлээ. Талбай дээр улалзан асаж буй гал руу бурантаг, шидмэс, нүдний хаалт, хамраас зүүдэг балиар хувин нисэв. Бүхэл бүтэн овоо босжээ. Хогон овоо дөл болон шатаж байгааг харсан амьтад бүгдээрээ баясгалантайяа цоройн харайна. Сноуболл ч бас ажилд оролцож, голдуу зах гардаг өдөр морьдын дэл сүүлийг гоёдог хонхнуудыг гал руу шидлээ. “Хонх бол хүний шинжийг илтгэсэн хувцас л гэсэн үг.Бүх амьтад нүцгэн явбал зохино” гэж тэр хэлэв. Боксёр үүнийг сонсоод чих рүүгээ ялаа оруулахгүй гэж зун өмсдөг байсан сүрлэн бүрх малгайгаа бусад зүйлийнхээ хамт галруу шидлээ. Амьтад ноён Жонесийг сануулж буй бүгдийг хэсэгхэн зуурт устгаж амжлаа. Дараа нь Наполеон тэднийг саравчруу дагуулан ирж бүгдэд нь хоёр дахин их тариа, нохой бүрт хоёр ширхэг жигнэмэг өгөв. Дараа нь тэд “Английн амьтад”-ыг эхнээс нь эцэст нь хүртэл долоон удаа дуулаад унтах аяаа бодож, урьд өмнө байгаагүйгээр сайхан унтлаа. Тэд ердийнхөөрөө үүрээр сэрцгээсэн боловч гэнэтхэн гайхамшигтай сайхан зүйл тохилдсоныг санаж хамтдаа билчээррүүгээ давхив. Билчээрээс жаахан уруудахад оройд нь гараад фермийн ихэнхийг харж болохуйц толгод байна.Амьтад толгодын орой руу давхилдан гарч эргэн тойрноо өглөөний тунгалаг наранд ажиглан харлаа.Тийм ээ, энэ бүгд бол тэднийх, хараа нь хүрч байгаа юм болгон тэд нарынх байлаа. Ингэж бодохоос тэд хөөрөн баясаж эргэн тойрон дүүлж, догдолсондоо дээш дээш үсрэн бие биенээ агаарт шиднэ.Тэд шүүдэр дээгүүр гулгаж, зун цагийн амтлаг өвсийг зулгааж, буурал хорвоогийн хэсэг газрыг сэндийчиж тансаг үнэрийг нь хүртлээ. Дараа нь тэд жагсаалаараа явж бүхий л фермийн хадлан, тариалалтын талбай, жимсний бут, шалбааг, төглийг үг хэлгүй боловч сэтгэл хангалуун шалгалаа. Хэдийгээр тэд энэ бүгдийг урьд нь анзаарч байгаагүй боловч одоо ч гэсэн энэ бүхэн өөрсдийнх нь юм шүү гэдэгт итгэж ядан байв. Дараа нь фермийн цогцолбор руу жагсаалаараа очиж төв байрны үүдэнд дуугаа хураан зогсоцгоов. Тэр байр бас л өөрсдийнх нь байсан боловч тэд дотогш орохоос айцгаалаа. Гэсэн хэдий ч нэгэн мөчийн дараа Сноубол, Наполеон хоёр хаалгыг хаагаараа түлхэж онгойлгоход ямар нэгэн зүйлийг бусниулахаас ихэд эмээн нэг нэгээр цувран орцгоов. Тэд өрөөнөөс өрөөрүү хөнгөн хөнгөн гишгэлэн матрацтай ор, шилэн хундаганууд, морины сүүлээр хийсэн буйдан, Брюселийн хивс, зочны өрөөний карниз дээрх Хатан хаан Викториягийн хөргийг алмайран ширтэнэ. Тэд шатаар уруудах үедээ Моллие алга болсоныг олж мэдлээ. Нэг хэсэг нь буцаж яваад Моллиег хамгийн гоё унтлагын өрөөнд үлдэж хоцорсон байсаныг оллоо. Тэр хатагтай Жонесын энгэсэгний ширээн дээрээс нэг цэнхэр тууз аваад дал мөрөндөө барьчихсан толинд өөрийгөө харж баясан тэнэгтэж байв. Нөхөд нь түүнийг хатуухан зэмлээд гарч одов. Тэд байранд тавьсан зүйлээс галын өрөөнд байсан гахайн хэсэг махыг гадагш чулуудаж, угаалгын саванд байсан торхтой шар айргийг Боксёр туурайгаараа хага өшиглөсөнийг эс тооцвол өөр бусад юманд хүрсэнгүй. Тэд төв байрыг музей болгох нь зүйтэй гэж үзэж нэн даруй тогтоол гарган санал нэгтэй баталлаа. Ямарч амьтан энд хэзээ ч амьдрах ёсгүй гэдгийг бүгд зөвшөөрцгөөв.
  • 15. Амьтад өглөөнийхөө цайг ууж дуусахад Сноуболл, Наполеон хоёр бүгдийг нь дахин дуудав. “ Нөхөд өө, одоо зургаан цаг хагас болж байна. Бидний өмнө урт өдөр байна. Өнөөдөр бид ургацаа хурааж эхлэнэ. Гэвч үүнээс урьтаж хийх ёстой өөр нэг зүйл байна” гэж Сноуболл хэлэв. Гахайнууд овоолсон хогон дотроос ноён Жонесийн хүүхдүүдийн үздэг байсан үсэглэлийн номыг олж сүүлийн гурван сарын туршид бие биендээ уншиж бичихийг зааснаа сая л ил гаргаж хэллээ. Наполеон хар цагаан өнгийн савтай будаг авчруулж тэднийг төв зам руу хардаг таван тонны хаалга руу дагуулан уруудав. Тэгээд Сноуболл турууныхаа салаанд бийр хавчуулж (хамгийн сайн бичдэг нь Сноуболл байв) хаалганы оройд “ЭЗЭМШЛИЙН ФЕРМ” гэж бичээстэй байсаныг дарж оронд нь “АМЬТАНЫ ФЕРМ” гэж бичлээ. Үүнээс хойш фермийг ингэж нэрлэх болжээ. Дараа нь тэд фермийн цогцолборруу буцаж ирэв. Сноуболл, Наполеон хоёр шат авчруулж том саравчны шувтрагын хананы эсрэг талд байрлуулахыг тушаав. Тэд гахайнуудын сүүлийн гурван сард сурсан эрдмээс үзэхэд амьтанизмын зарчмыг цөөлж Долоон Журам болгох хэрэгтэй байна гэж тайлбарлав. Энэхүү Долоон Журамыг одоо ханан дээр бичнэ. Эдгээр нь “Амьтаны Ферм”-д амьдарч буй бүхий л амьтаны хувьд үеийн үед хэлбэрэлтгүй дагаж мөрдөх ёстой хууль болно. Сноуболл зарим нэгэн бэрхшээлтэйгээр ( шатан дээр тэнцвэрээ олох нь гахайны хувьд тийм ч хялбар зүйл биш ээ) дээш авирч хэдэн шатны доор Скүилерээр савтай будгаа бариулан зогсоож байгаад ажиллаж эхлэв. Журмыг таараар бүрсэн ханан дээр гучин яардын цаанаас ч уншиж болохуйцаар том цагаан үсгээр бичлээ. Журам нь ийм ажээ: ДОЛООН ЖУРАМ 1. Хоёр хөл дээрээ явагч бол дайсан. 2. Дөрвөн хөл дээрээ явагчид болон жигүуртнүүд бол нөхөр мөн. 3. Ямар ч амьтан хувцас өмсөхгүй. 4. Ямар ч амьтан хөнжилд унтахгүй. 5. Ямар ч амьтан архи сархад уухгүй. 6. Ямар ч амьтан өөр бусад амьтанаа егүүтгэхгүй. 7. Бүх амьтад тэгш эрхтэй. “Нөхөр” гэж бичихдээ “нөөхөр” гэж бичсэн, мөн '5' үсэгнүүдийн нэгийг нь буруу харуулж бичсэнийг эс тооцвол энэ нь маш нямбай бичлэг болсон бөгөөд өргөлт нь бүх үеүүддээ зөв байлаа. Сноуболл бусаддаа зориулж “журам”аа чангаар уншив. Бүх амьтад журмыг бүрэн дүүрэн зөвшөөрч толгой дохиж байхад сэргэлэн нэг нь шууд цээжилж эхлэлээ. Сноуболл будагтай бийрээ доош буулгаад “Одоо нөхөд өө, хадлангийн талбай руу! Бид Жонес болон түүний залуусын хаддагаас илүү хурдан хадаж чадна гэсэн сэтгэлээс хандъя” гэв. Гэвч яг энэ мөчид сүүл хирдээ хүнд байдалд орсон шиг байсан гурван үнээ чангаар мөөрөв. Хорин дөрвөн цаг саалгаагүйгээс хөх нь бараг л чинэжээ. Гахайнууд бага зэрэг
  • 16. бодолхийлсэнээ хувин авчруулж үнээг дажгүй сааж орхив.Тэд нарын хөл ийм ажил хийхэд сайн зохицжээ. Удалгүй таван хувин тослог сүүгээр хөөсрөн дүүрэхэд ихэнх амьтад ихэд сонирхон харлаа. “ Энэ их сүүг яах вэ?” гэж хэн нэг нь асуув. “Заримдаа Жонес сүүний хагасыг нь бидний сангастай хольчихдог байсан” гэж тахиануудын нэг нь хэлэв. Наполеон хувингийн урд гарч зогсоод “ Сүүний талаар бүү санаа зов! Арга хэмжээ авах л болно.Хадлан л илүү чухал байна даа. Нөхөр Сноуболл та нарыг дагуулж явна. Хэдэн минут болоод би очно. Урагшаа нөхөд өө! Ургац биднийг хүлээж байна!” гэж хашгирав. Тэгээд амьтад ургацаа хураахаар талбайруу бөөнөөрөө уруудацгаав. Тэд орой буцаж ирэхдээ сүү алга болсоныг анзаарлаа.
  • 17. БҮЛЭГ III Хадлангаа авах гэж тэд хичнээн их хедөлмөрлөж хүнд хүчрийг туулав аа! Гэсэн хэдий ч тэдний хүч чармайлт талаар өнгөрсөнгүй. Хадлангаа санаснаас ч илүү амжилттай хураалаа. Заримдаа ажил хүнд байв. Багаж хэрэгсэл нь амьтанд биш хүнд зориулагдсан болохоор тэдгээрийг нэг ч амьтан хойд хөл дээрээ зогсоод хэрэглэж чадахгүй байсанаас нааш цааш татаж ажиллах нь маш хэцүү байлаа. Гэвч гахайнууд сэргэлэн амьтад болохоор ямарч хүнд байдлаас гарах аргыг олж чадна. Морьдын хувьд гэвэл талбайн инч бүрийг мэддэг, хадна, бөхийнө гэгч юу болохыг сайн ойлгодог байсан учир ажлаа Жонес болои түүний залуусын хийдгээс илүү сайн хийлээ. Гахайнууд идэвхитэй үүргийг өөрсөд дээрээ авсан нь мэдээж. Боксёр, Кловер хоёр “ Гишгэ, нөхөр минь !” эсвэл “ Ваа, ухар нөхөр минь !” гэж албатай юм шиг ард нь алхан хашгирах нэгэн гахайны хамт анжис ч юм уу, эсвэл, морин тармуур хөлөглөн ( мэдээжээр эдгээр өдрүүдэд ямарч жолоо цулбуурын хэрэг байсангүй ) талбайг тойрон эргэж нягтруулан гишгэнэ. Өвсөө хадах гэж амьтан бүр дуулгавартай нь аргагүй ажиллана. Тэрч байтугай галуу, тахианууд ч өдөржингөө наранд нааш цааш явж хошуугаараа үмх өвс зөөнө. Эцсийн эцэст тэд хоёр өдрийн дотор хадлангаа авч дууслаа. Тэд хадландаа Жонес болон түүний ажилчдын зарцуулж байсанаас бага хугацаа зарлаа. Түүгээр ч үл барам авсан ургац нь фермийн урьд өмнө авч байсан ургацаас хамгийн арвин нь боллоо. Хаягдал огтхон ч гарсангүй. Галуу, тахианууд хурц нүдээрээ нарийхан өвсийг ч олж харж цуглуулна. Мөн фермийн нэг ч амьтан амандаа багтахаас илүү өвс хулгайлсангүй. Тэр зунжингаа фермийн ажил яг цагийн зүүгээр явлаа. Ийм юманд хүрч болно гэж хэзээ ч бодож байгаагүй амьтад жаргалтай байв. Идсэн хоол бүр нь баяр баясгалан авчирна. Одоо бол энэ нь тэдэнд эзний дуртай дургүй хуваан өгдөг хоол биш харин өөрсдөдөө зориулж өөрсдөө үйлдвэрлэсэн өөрсдийнх нь хоол болох нь нэгэнт үнэн байлаа. Сорон мөлжигч хүн байхгүй болсон тул идэх юм элбэг олдоно. Амьтад хэдийгээр аливаа зүйлд туршлагагүйтэж байсан ч чөлөөт цаг ихтэй болов. Тэдэнд олон янзын бэрхшээл тохиолдоно. Жишээлбэл, Ферм угаасаа бутлагч машинтай байгаагүй болохоор оны сүүлээр тариагаа хураахдаа дээр үеийнх шиг хөлөөрөө давтаж өчүүхэн сүрэл бүрийг үлээх хэрэг гарч байлаа. Гэвч ухаалаг гахайнууд, хүчирхэг булчин шөрмөст Боксёр үргэлж тэднийг араасаа чирнэ. Боксёр бүгдийн гайхал бишрэлийг төрүүлнэ. Бүр Жонесын үед ч тэр их ажилладаг байсан бөгөөд харин одоо бол нэг морь гэхээсээ гурван морь шиг санагдах нь их боллоо. Фермийн бүхий л ажил түүний хүчирхэг нуруун дээр тогтож байдаг мэт санагдах өдрүүд ч гарна. Хаана л хэцүү ажил байна, тэр тэнд өглөөнөөс үдэш болтол чирэхийг нь чирч, гулдрахыг нь гулдарч ажиллана. Тэрээр, өглөөдөө түүнийг өрөөл бусдаас цаг хагасын өмнө сэрээж байхыг эр тахиануудын нэгэнтэй тохиролцоод ердийн ажлын өдөр эхлэхээс өмнө хамгийн шаардлагатай ажлыг сайн дураараа хийнэ. Асуудал гарах бүр, саад тотгор учрах бүр, өөрийн хувийн уриа болгон тунхагласан “Би улам их ажиллана” гэдэг үгээ хэлнэ. Амьтан бүр чадлынхаа хирээр ажиллана. Жишээлэхэд тахиа, галуунууд ургацын үеэр таван талхтай тэнцэхүйц хаягдал тариа цуглууллаа. Хэн ч хулгай хийсэнгүй, хэн ч хоолоо голж үглэсэнгүй, урьд нь амьдралын жирийн үзэгдэл болж байсан хэрүүл маргаан, атаа хорсол бараг арилав. Хэн ч ажлаас хойш суусангүй, цааргалсан амьтан бараг гарсангүй. Моллие өглөө босохдоо дуртай биш, туурайнд нь чулуу орсон шалтгаанаар ажлаас эрт явдаг нь л үнэн байв. Мөн муурны байдал нэг л жигтэй. Ажил хийх шаардлагатай болохоор муур олдохгүй болчихдогыг удалгүй анзаарцгаав. Тэр хэдэн цагаар алга болж болж хоолны цагаар, эсвэл ажлын цаг дуусах дөхүүлээд юу ч болоогүй юм шиг
  • 18. ирнэ. Гэвч үргэлж онцгой сайханаар уучлал гуйж, эелдэгээр мушилзан хүржигнэхэд нь түүний сайхан үгэнд итгэхгүй байхын аргагүй. Гагцхүү хөгшин сармагчин Бенжамин Бослого гарсанаас хойш огт өөрчлөгдсөнгүй. Тэр Жонесын үед байсан шигээ өөр юм хийх дургүй зангаараа нөгөө л хийдэг ажлаа зугуухан хийх бөгөөд хэзээ ч ажлаас хойш суухгүй, онцгой ажилд хэзээ ч сайн дураараа оролцохгүй. Тэрээр Бослого, түүний үр дүнгийн талаар ямарч санал бодол хэлэхгүй.Түүнээс Жонесыг явсанаас хойш яагаад аз жаргалтай харагдахгүй байгаа тухай асуувал ердөө л “ Сармагчингууд л урт насладаг. Та нарын хэн нь ч үхээд хэвтэж байгаа сармагчин үзээгүй” гэж хариулах бөгөөд нөхөд нь түүний энэ үл ойлгогдом хариултыг зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрнэ. Ням гаригг ажил хийхгүй.Өглөөний хоолоо ердийнхөөс нэг цагийн хожуу идэж, дараа нь долоо хоногийн ажлаа хэлэлцдэг ёслолоо таслахгүй хийнэ. Хамгийн эхлээд тугаа өргөнө.Сноуболл ажлын өрөөнөөс хатагтай Жонесын хэрэглэж байсан ширээний хуучин ногоон бүтээлэг олж дээр нь цагаанаар эвэр туурай зурлаа. Туг өргөх ёслолыг ням гаригийн өглөө бүр төв байрны цэцэрлэгт хийнэ. Сноуболл,туг ногоон өнгөтэй байгаа учрыг, ногоон өнгө нь Английн ногоон газар шороог, эвэр туурай нь хүн төрөлхтөнийг бүрмөсөн унагаахын төлөө тэмцэх зорилготой ирээдүйн Амьтны Улсын сүлдийг харуулж байгаа юм гэж тайлбарлав. Тугаа өргөсөний дараа бүх амьтад Хурал гэж нэрлэгдэх болсон Чуулганд оролцохоор том саравч руу жагсаалаар орно. Хурал дээр ирэх долоо хоногийн ажлыг төлөвлөж тогтоол шийдвэрээ хэлэлцэн батлана. Гахайнууд үргэлж тогтоол оруулж ирнэ. Бусад амьтад тогтоолд яаж санал өгөхийг ойлгодог болсон боловч ямар ч тогтоолыг өөрсдийнхөө толгойгоор хэзээ ч боловсруулж чадахгүй. Асуудал хэлэлцүүлэхэд Сноуболл, Наполеон хоёр идэвхитэй чанараараа бусдаасаа хол түрүүлж байв. Гэвч энэ хоёр этгээд хэзээч зөвшилцөлд хүрдэггүй нь анзаарагдлаа. Тэдний хэн нэг нь ямар нэгэн санал гаргавал нөгөөдөх нь ямар ч байсан эсрэг юм хийнэ. Олон жил ажилласан амьтдад зориулж жимсний бутны ард хэсэгхэн зайд амралтын газар байгуулах тухай асуудлыг хэн ч эсэргүүцэлгүй шийдчихээд байхад хүртэл ямар амьтан хэдэн насандаа тэтгэвэрт гарч байх нь зохистой талаар маш ширүүн маргаан өрнүүлэх жишээтэй. Хуралаа үргэлж “Английн амьтад”-ыг дуулж өндөрлөх бөгөөд үдээс хойш чөлөөт цаг болно. Гахайнууд ажлын өрөөний хойморын хэсгийг өөрсөддөө зориулж штаб болголоо. Эндээ тэд төв байрны гаднаас олсон номноос дархан, мужааны болон бусад шаардлагатай урлагт суралцана. Сноуболл өөрөө “Амьтаны хороо” гэж нэр өгсөн байгууллага байгуулж түүндээ нөхдийгөө орохыг уриалан бас л завгүй. Үүнийгээ тэр цөхрөлтгүй хөөцөлдөнө. Тэр тахианд зориулж “Өндөгний Үйлдвэрлэлийн Хороо”, үнээнд зориулж “Цэвэрхэн Сүүлний Холбоо”, Мэрэгч нөхдөд зориулж Дахин Боловсрол олгох Хороо (үхэр оготоно болон бүжинг сургах зорилготой), хонинд зориулж “Цагаан Ноосны Хөдөлгөөн”, болон бусад олон төрлийн байгууллага байгуулсны зэрэгцээ уншиж бичиж сурах анги нээлээ. Эдгээр төслүүд нь бүгд бүтлийг олсонгүй. Жишээлэхэд л мэрэгч амьтадыг сургах оролдлого бараг тэр даруйдаа балран уналаа. Тэд урьдынх шигээ их л додигор явах бөгөөд тэднийг элбэг дэлбэг зочилж дайлахад ийм байх ёстой юм шиг бодно. Муур “Дахин Боловсрол олгох Хороо”-д орж хэдэн өдөр маш идэвхитэй явлаа. Тэр нэг өдөр дээвэр дээр суучихаад өөрийг нь ирэхэд дөнгөж мөчир дээр бууж байгаа хэдэн бор шувуутай ярилцаж харагдав. Тэр бор шувуудад “одоо бүх амьтад бие биендээ нөхөр болсон, ямарч бор шувуу, хүсвэл миний савран дээр сууж болно” гэж хэлсэн боловч бор шувуунууд зай барьсаар үлдлээ. Гэсэн хэдий ч уншиж бичих хичээл ихээхэн амжилттай өнгөрлөө. Намар гэхэд фермийн
  • 19. бараг л амьтан бүр нь ямар нэг хэмжээгээр бичиг үсэгт тайлагджээ. Гахайнуудын хувьд бол аль хэдийнэ маш сайн уншиж бичиж чаддаг болжээ. Хэдийгээр ноход хангалттай сайн уншиж сурсан боловч ДОЛООН ЖУРАМ-аас өөр зүйл унших огт сонирхолгүй. Мюриел нэртэй ямаа зарим нэг хэмжээгээр нохдоос илүү унших бөгөөд овоолоостой хогон дээрээс олсон сонины тасархайг заримдаа орой үдшийн цагаар бусаддаа дуудаж өгнө. Бенжамин хэзээ ч хийхгүй. Түүний мэдэхээс уншчихмаар юм олдохгүй байна гэж тэр хэлнэ. Кловер цагаан толгойгоо бүхэлд нь цээжилсэн боловч үсгээ холбон уншиж чадахгүй. Боксёр “D” үсэгнээс хэтэрч чадахгүй. Тэр аврага том туурайгаараа шороон дээр А, В, С, D гэж бичин чихээ сортойлгон үсэгнүүдээ гөлрөн зогсож үе үе духруугаа унжсан чөхөлөө сэгсчин дараа нь ямар үсэг байдгийг санах гэж оролдох боловч амжилт олох нь үгүй. Хэд хэдэн удаа тэр Е, Р, С, Н үсэгнүүдийг цээжилж үе үе санаж чаддаг байсан боловч ингэхээрээ үргэлж А, В, С, D- гээ мартчихдаг нь тодорхой болов. Эцэст нь тэр эхний дөрвөн үсгийг сурахаар шийдэж толгойдоо баттай хийж авах гэж тэдгээрээ өдөр бүр нэгээс хоёр удаа бичнэ. Моллие ямарч үсэг сурахаас татгалзсан боловч өөрийнхөө нэрэнд ордог зургаан үсгийг мэдэж авлаа. Тэр үсэгнүүдээ мөчрөөр нямбай гэгч нь өрж нэг хоёр цэцгээр чимэглээд сэтгэл хангалуун тойрон алхана. Фермийн бусад амьтдаас нэг нь ч “А” үсгээс хэтэрч чадсангүй. Түүнчлэн хонь, тахиа, галуу мэтийн тэнэг амьтад “Долоон Журам”-ыг цээжлэх чадваргүй нь тодорхой боллоо. Сноуболл нилээд бодсоны эцэст “Долоон Журам”-ыг товчилж “ Дөрвөн хөлтөн сайн, хоёр хөлтөн муу” гэсэн ганцхан хэллэгт багтаах нь үр дүнтэй байж болох юм гэж мэдэгдэв. Тэрээр энэхүү хэллэг нь амьтнизмын үндсэн зарчмыг өөртөө агуулсан болно гэж хэлнэ. Хэн бугай нь ч гэсэн үүнийг өөрийн болгоод авчихвал хүний нөлөөнд өртөхгүй байж чадах ажээ. Шувуунууд өөрсдийгөө хоёр хөлтэйд тооцогдоно гэж үзээд эхлээд эсэргүүцэл илэрхийлсэн боловч Сноуболл тийм биш гэдгийг батлаж өглөө. “Шувууны далавч нь нарийн төвөгтэй үйлдэл хийдэггүй, харин урагш хөдлөхөд зориулагдсан эрхтэн. Иймд далавчийг хөлөнд тооцвол зохино. Хүний ялгарах тэмдэг нь хамаг муу муухай зүйлээ хийдэг гар нь шүү дээ” гэж тэр хэллээ. Шувуунууд Сноуболлын урт үгийг ойлгоогүй ч тайлбарыг нь хүлээн авлаа. Хүлцэнгүй номхон бүх амьтад шинэ хэллэгээ цээжлэхээр суув. Саравчны төгсгөлийн ханан дээр Долоон Журмын дээд талд том үсгээр ДӨРВӨН ХӨЛТӨН САЙН, ХОЁР ХӨЛТӨН МУУ гэж бичив. Нэг удаа тэд хэллэгээ цээжээр уншихад хонинууд ихэд таашаалаа. Билчээрт байхдаа ч тэд бүгдээрээ “Дөрвөн хөлтөн сайн, хоёр хөлтөн муу, Дөрвөн хөлтөн сайн, хоёр хөлтөн муу” гэж майлж эхлээд түүнийгээ хэдэн цагаар эцэст нь хүртэл давтах бөгөөд ингэхээсээ огтхон ч залхахгүй. Наполеон Сноуболлын хороонуудыг ер сонирхохгүй. Тэрээр залуучуудын боловсролын асуудал нь аль хэдийнэ насанд хүрсэн амьтадын төлөө ямар нэгэн зүйл хийхээс илүү чухал гэж хэлнэ. Хадлангаа хураасаны дараахан Жессие Блуебел хоёр томоос том есөн гөлөг төрүүлдэг юм байна. Удалгүй Наполеон тэдний боловсролыг өөрийн биеэр хариуцана гэж хэлэн хөхнөөс гарган ээжээс нь салган авлаа. Тэр гөлөгнүүдийг зөвхөн ажлын өрөөнөөс шат
  • 20. тавьж ордог дээврийн хонгилд аваачиж фермийн бусад амьтад тэдний байдаг эсэхийг төдөлгүй марттал нь байлгав. Сүү хаашаа алга болсон нууц илэрлээ.Сүүг өдөр бүр гахайны тэжээлд хольж өгдөг ажээ. Эрт ургацын алим боловсорч гүйцэн бутан доорхи өвс унанги жимсээр дүүрлээ. Мэдээж хэрэг амьтад энэ бүхнээ тэнцүүхэн хувааж иднэ гэж бодож байлаа. Гэтэл нэг л өдөр бүх жимснүүдийг цуглуулж гахайнуудын тусыг олсонгүй. Энэ асуудлаар бүх гахайнууд, тэрч байтугай Сноуболл Наполеон хоёр ч бүрэн санал нийлж байв. Тэд Скүиэлерийг нөхдүүдэд зохих тайлбар хий гэж явууллаа. “Нөхөд өө, би.та нарыг ойлгохгүй гэж бодож байна. Гахайнууд бид үүнийг хувиа хичээж давуу эрх эдлэх гэсэндээ хийж байна гэж бодож байна уу? Үнэн хэрэг дээрээ бидний ихэнх нь сүү, алиманд дургүйш дээ. Би ч гэсэн дургүй. Бид энэ юмнуудыг авах болсон цорын ганц зорилго бол эруүл мэндээ л хамгаалах гэсэн хэрэг. Сүү алим нь гахай эрүүл саруул байхад зайлшгүй шаардлагатай бүхий л бодисыг агуулдаг юм аа. (Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан юм шүү, нөхөд өө) Гахайнууд бид оюуны ажилтай амьтад. Энэ фермийн бүхий л удирдлага, зохион байгуулалт биднээс шалтгаалдаг. Бид өдөржин шөнөжин та нарын аж байдлыг харж ханддаг. Та нарыг л гэж бид тэр сүүг ууж, алимыг идэж байна. Хэрэв бид үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл юу болохыг та нар мэдэх үү? Жонес буцаад ирнэ ш дээ ! Тийм ээ, Жонес буцаад ирнэ! Тийм биз дээ, нөхөд өө?” гэж ориллоо. Скүиэлер сүүлээ модойлгон нааш цааш харайн “ Та нарын дотор Жонесын буцаж ирэхийг хүсэж байгаа нэг ч амьтан байхгүй биз дээ?” гэж бараг л гуйх шахам хашгирав. Хэрэв тэнд амьтдын хувьд цорын ганц нийтлэг зүйл байсан гэвэл энэ нь тэд нар Жонесын буцаж ирэхийг хүсэхгүй байсан явдал л болно. Энэ тухай тэдэнд иймэрхүү маягаар тайлбарлахад дахин юу ч хэлсэнгүй. Гахайнуудыг бие сайтай байлгах нь чухал гэдэг нь илэрхий боллоо. Иймд хойшид маргаан гаргахгүйгээр сүү, газар унасан алим (түүнчлэн боловсруулаад хураасаи алимны ихэнх )-ыг зөвхөн гахайнуудад зориулж иөөцлөж байхыг зөвшөөрцгөөв.
  • 21. БҮЛЭГ IV Зун гэхэд Амьтны Фермд гарсан сонин хачны талаарх мэдээ улс орны тэн хагасаар нэг тархлаа. Сноуболл Наполеон хоёр тагтаануудад хөрш зэргэлдээ фермийн амьтадын дунд орж Бослогын тухай ярьж, ”Английн Амьтад”-ын аяыг заах үүрэг өгч өдөр бүр гадагш нь нисгэнэ. Энэ үеэр ноён Жонес Виллингдон хотын “Улаан арслан” нэртэй шар айрагны газар сууж ихэнх цагаа өнгөрөөнө. Тэрбээр яриаг нь сонсох дуртай болгонд тусыг усаар хариулдаг хэсэг амьтад түүнийг өмчнөөс нь салгасанаас болж аймшигтай хилс хилмэгээр зовж зүдэрч яваагаа гомдоллон ярина. Бусад эздүүд түүнд зарчмын хувьд талтай байсан боловч эхний үед нэг их тусласангүй. Тэдний аль нь ч Жонест тохиосон гай гамшгийг өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн ашиглаж чадахгүй байгаагаа дор бүрдээ дотроо гайхна. Амьтаны Фермтэй аж ахуйн холбоотой хоёр ферм байнгын муу ажилтай байдаг нь бас ч гэж азтай хэрэг байв. Тэдний нэг болох Фоксвоод нь нөгөөгөөсөө арай том ч, ихэд бөглүүширсэн, хуучин загварын, бут сөөгөндөө ихээхэн идэгдсэн, бүх билчээр нь талхлагдаж дууссан, хашаа саравч нь хэлэхийн аргагүй танагаа барсан ферм болно.Түүний эзэн фермер нь ноён Пилкингтон хэмээх хөл хөнгөнтэй, улирлын байдлаас шалтгаалж цагийнхаа ихэнхийг загасчлах, ангуучлахад зориулдаг нэгэн юм. Нөгөө Пинчфиелд нэртэй нь арай бага, арай дөмөг болно. Үүний эзнийг нь ноён Фредерик гэх бөгөөд тэрээр зальтай, эцэс төгсгөлгүй давж заалдаж явдаг, гэрээ байгуулахдаа хэцүү нөхцөл тулгадагаараа алдаршсан нэгэн. Бие биендээ огтхонч таалагддаггүй энэ хоёр хүний хувьд ямар нэгэн зөвшилд хүрнэ гэдэг маш хэцүү асуудал төдийгүй хоёулангынх нь эрх ашгийг хөндсөн зүйл дээр ч зохицох нь үгүй. Гэсэн хэдий ч тэр хоёр хоёулаа Амьтны Фермд гарсан бослогоос маш их айж амьтад нь энэ тухай их юм мэдэж авахаас сэргийлэх гэж ихэд сэтгэл зовнино. Амьтад өөрсдөө фермээ ажиллуулна гэхээр эхний үед тэдний хөх инээд нь хүрч байлаа. Тэд бүх юм хоёр долоо хоногоос хэтрэхгүй нурна гэж хэлнэ. Тэр хоёр “Эзэмшлийн Ферм” ( тэд “Амьтны Ферм” гэдэг нэрийг тэвчиж чадахгүй байсан учраас “Эзэмшлийн Ферм” гэж нэрлэхийг шаардана)- ийн амьтад хоорондоо үргэлжийн мөнхөд тэмцэлддэг, үхэлд хүргэх өлсгөлөн нь эрс өсөж байгаа гэсэн цуурхал тараалаа. Хэсэг хугацаа өнгөрөхөд амьтад өлсгөлөнгөөр үхэхгүй нь тодорхой болоход Фредерик, Пилкингтон хоёр дууныхаа аяыг өөрчилж Амьтны Ферм дээр цэцэглэж буй муу муухай зүйлийн тухай ярьж эхлэв. Энэ нь амьтад тэнд бие биенээ барьж идэх дадлага хийж байгаа, нэг нь нөгөөдөө товруутай тах суулгаж тамладаг, эмэгчнүүдээ нийтээрээ хэрэглэдэг тухай цуу яриа болно. Пилкингтон, Фредерик хоёр байгалийн жам ёсны эсрэг бослого гаргавал ингэдэг юм гэж хэлнэ. Гэлээ ч эдгээр ярианд хэн ч бүрэн дүүрэн итгэхгүй байлаа. Хүн төрхтнүүдээ хөөгөөд явуулсан болон амьтад өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдвэрлэж байгаа, эвдэрч хэмхэрсэн эд хогшлоо засаж сэлбэн ажилд оруулсан сайхан фермийн тухай болон босогчдын тухай цуу үг тэр жилдээ хөдөөгөөр нэг давалгааллаа. Үргэлж номхон хүлцэнгүй байдаг бухнууд гэнэтхэн зэрлэг догшин болж, хонинууд хашаагаа эвдэж гэрийн хошингор зулгааж, үнээнүүд хувингаа өшигчиж, ангийн морьд саравчиндаа орохгүй зугатааж, эздээ буруу талруугаа бусган хаях болов. Дээр дурдсан бүх зүйлээс гадна “Английн Амьтад”-ын аяыг нь байтугай үгийг нь газар сайгүй мэддэг боллоо. Дуу гайхмаар хурдан тархлаа. Хэдийгээр хүмүүс дууг зүгээр л нэг инээдтэй зүйл гэж бодож байгаа дүр үзүүлэх боловч сонсохоороо уур хилэнгээ
  • 22. багтааж ядна. Тэд, амьтад хүртэл яахлаараа ийм муухай хог шиг дуу дуулж чадаж байгааг ойлгохгүй байна гэцгээнэ. Ямар ч амьтан энэ дууг сонсонгуутаа өлгөж авна. Дууг дарах ямарч арга байсангүй. Энэ дууг хар хэрээнүүд хашаан дээр сууж исгэрч, тагтаанууд хайлаас модон дээрээс гөвтнөсөөр дарханы газрын чимээ, сүмийн хонхны дуу болж хувирлаа. Хүмүүнүүд үүнийг сонсохоороо ирээдүйд хувь заяа нь мөхөхийг зөгнөн сэмхэндээ дагжин чичирнэ. Аравдугаар сарын эхээр, тариагаа хурааж заримыг нь цайруулчихаад байсан үед тагтаанууд агаарт эргэлдэж эргэлдэж “Амьтны Ферм”-ийн талбайд айж сандарсан байдалтай буулаа. Жонес бүх залуустайгаа Фоксвоод, Пинчфиелдээс хэд хэдэн хүн дагуулчихсан таван тоннын хүнд хаалгаар орж фермрүү хөтлөдөг морин тэрэгний замаар өгсөн гарч ирлээ. Гартаа буу барьчихаад толгойд нь алхалж яваа Жонесоос бусад нь бүгдээрээ саваа мод барьжээ. Тэд фермийг дахии булаан авах гэж байгаа нь тодорхой болов. Ийм юм болно гэж аль эртээс мэдэж байсан бөгөөд бүх бэлтгэлийг хангасан байлаа. Сноуболл фермийн гол байрнаас олдсон Жюлиус Каезарын аян дайн гэдэг номыг судалсаныхаа хувьд батлан хамгаалах ажиллагааг хариуцах болсон юм. Тэр маш хурдан тушаал буулгахад амьтан бүр хоёр хормын дотор байраа эзлэв. Хүмүүс фермийн цогцолбор руу дөхөн ирэхэд Сноуболл анхныхаа давшилтаа эхэллээ. Эрчүүд тэдэнтэй орооцолдож байх зуур хашааны ард нуугдаж байсан галуунууд гэнэт гарч ирэн эрчүүдийн гуяыг хорлонтойёо тоншино. Гэвч энэ нь бага зэргийн үймээн сандраан бий болгох гэсэн хөнгөн чанарын “шоглолт” байсан тул эрчүүд саваа модныхоо тусламжтайгаар галуунуудаас амархаан гэгч нь салав. Сноуболл хоёр дахь давшилтаа хийлээ. Мюриел, Бенжамин хоёр болон бүх хонинууд Сноуболлоор толгойлуулан гэнэт гарч ирэн эрчүүдийг тал талаас нь дайран хэмх мөргөнө. Энэ үед Бенжамин тэднийг тойрон гүйж жижигхжн туурайгаараа өшигчинө. Гэвч саваа модтой, тахтай гуталтай эрчүүд тэдний хувьд мөн л хүчтэй хэвээр байв. Сноуболл гэнэтхэн муухай орилж ухрах дохио өгөхөд бүх амьтад эргэн зугтаж хаалгаар хашааруу орлоо. Эрчүүд ялсандаа баярлан хашгирна. Тэд хүсэж байсан юмаа олж харлаа. Дайснууд нь ухрахад тэд араас нь эмх замбараагүй элдэнэ. Сноуболлын хүсэн хүлээж байсан зүйл яг энэ мөн байв. Тэд хашааруу бүгдээрээ орж ирэнгүүт нь гацаа хийхээр үнээний саравчинд хэвтэж байсан гурван морь, гурван үнээ, үлдсэн хэсэг гахай тэднийг тас татан хаяхаар ар талаас гэнэт гарч ирэв. Сноуболл одоо л дайрах дохио өглөө. Тэр өөрөө шууд Жонесруу дайрлаа. Жонес Сноуболлын ирж явахыг хараад буугаа авч галлалаа. Сум цэцэн тусаж Сноуболлын нуруу даган цусан судал урсав. Нэг хонь үхэдхийн уналаа. Мөчийн төдийд ч зогсохгүйгээр Сноуболл Жонесын хөлрүү арвантав дахь чулуугаа буулгалаа. Жонес исгэрээн шунгинаан дунд эргэж хөрвөсөөр байтал гараас нь буу нь мултран унав. Гэвч хамгийн аймшигтай үзвэрийг хойт хоёр хөл дээрээ босчихоод тахтай, аврага том туурайгаараа азрага аятай самчиж байгаа Боксёр үзүүллээ. Түүний анхны самраа Фоксвоодын нэгэн чийрэг залуугийн гавалд тусахад тэрээр лаг шавар дотор үхэдхийн уналаа. Харсаар байтал хэдэн эр саваагаа хаячихаад зугатах гэж оролдоно. Тэд сандарлаа. Дахин нэг мөч өнгөрөхөд бүх амьтад нийлээд тэднийг хашаа тойруулан элдэж явав. Эрчүүд цусаа гоожуулсан, зодуулж нүдүүлсэн, сийчүүлсэн, өшигчүүлсэн байлаа. Фермд тэднээс ямар нэгэн байдлаар хувийнхаа өс хонзонг авч чадаагүй нэг ч амьтан үлдсэнгүй. Муур хүртэл гэнэтхэн дээвэр дээрээс үхэрчиний мөрөн дээр үсрэн бууж хүзүүнд нь хумсаа шигтгэхэд тэрээр аймаар муухай орилов. Байдал нэгэнт
  • 23. тодорхой болмогц эрчүүд хашаанаас бушуухан гарч төв замруу ороод авах юмсан гэж бодно.Дайран орсоноосоо хойш тэд таван минутын дотор ирсэн замаараа шившигтэйгээр ухарч явав. Тэдний араас галуун сүрэг ганганан дагаж бүхий л замын турш булчинг нь тоншлоо. Эрчүүдээс нэгээс бусад нь яваад өглөө. Хашаанд буцаж орж ирээд Боксёр түрүүлгээ харж шаварт шигдсэн чийрэг залууг гэдрэг нь харуулахыг оролдон урд хөлөөрөө газар сэндийчлээ. Хөвгүүн хөдөлсөнгүй. “Тэр үхчихжээ. Ийм юм хийх санаа надад байгаагүй ээ. Би төмөр тахтайгаа мартчихсан байжээ. Би үүнийг санаатай үйлдээгүй гэдэгт хэн итгэх юм бэ?” гэж Боксёр харамсан хэллээ. “Бүү уян сэтгэл гарга, нөхөр минь ! Дайн бол дайн. Ердөө л ганцын зэрэг сайн хүн үхээ л биз” гэж шархнаасаа цус дуслуулсаар байгаа Сноуболл хэллээ. “Надад амьдрах хүсэл алга. Хүмүүний амьдралаар ч амьдрамааргүй байна” гэж Боксёр давтан хэлэхэд түүний нүд нулимсаар дүүрсэн байв. “Моллие хаа байна аа?” гэж хэн нэг нь дуу алдлаа. Моллие нээрээ алга болжээ. Нэг хэсэгтээ нилээд түгшицгээв. Эрчүүд түүнийг ямар нэгэн байдлаар хорлосон, эсвэл аваад явчихсан юм болов уу гэж айцгаав. Эцэст нь Моллиег зүчээнд тэжээлийн тэвшин доторх өвсрүү толгойгоо шургуулаад нуугдчихсан байхыг оллоо. Буу дуугарангуут тэрээр нисэн оджээ. Моллиег хайсан амьтад буцаж ирэхэд нөгөө чийрэг залуу маань хэрэг дээрээ гайхамшиг гэж юу байдгийг үзүүлэн аль хэдийнэ зүгээр болчихоод арилаад өгсөн байв. Догдолж хөөрсөн амьтад дахин цугларч тулалдаанд байгуулсан гаьяагаа тус бүртээ хоолойныхоо хирээр хашгиран ярина. Бэсрэгхэн ялалтын баяраа тэр даруйдаа тэмдэглэв. Тугаа өргөж, “Английн амьтад”- ыг хэд хэдэн удаа дууллаа. Дараа нь алагдсан хонийг хундэтгэлтэй оршуулж булшин дээр нь долоогоны мод суулгав. Оршуулган дээр Сноуболл, хэрэв шаардлага гарвал бүх амьтад Амьтны Фермийн төлөө амь насаа зориулахад бэлэн эх оронч байх хэрэгтэй тухай товчхон үг хэллээ. Амьтад цэргийн гавьяаны “Амьтаны баатар, Нэгдүгээр зэрэг”-ийн одон бий болгохыг санал нэгтэй шийдвэрлэж Сноуболл, Боксер хоёрт олгохоор тогтлоо. Энэ нь хүрлээр цутгасан медаль (тэнд нээрээ ажлын өрөөнөөс олдсон хэсэг хуучин морин-хүрэл буулга байсан юм ) бөгөөд түүнийг ням гариг болон баяр ёслолын өдрүүдээр зүүх юм. Түүнчлэн “ Амьтны баатар, Хоёрдугаар зэрэг “-ийн одонг бий болгож алагдсан хонийг нэхэн шагнав. Тулалдаанаа юуны тулалдаан гэж нэрлэхэв гэдэг дээр их маргалаа. Эцсийн эцэст гацаа хаанаас эхлэл авсаныг анхааран үзэж түүндээ “Үнээний Саравчны Тулалдаан” гэсэн нэр өгөв. Ноён Жонесын бууг шавар дотроос олж, төв байранд сум байгааг мэдэж авцгаав. Бууг их буу шиг тугны хөлд байрлуулж жилд хоёр удаа буюу, нэг нь арван сарын арван хоёронд “Үнээний Саравчны Тулалдаан”-ы өдрөөр, нөгөө нь Зуны дунд сард буюу Бослогын ойгоор буудаж байхаар тус тус тогтлоо.