SlideShare a Scribd company logo
1 of 65
Download to read offline
1
Стивен Кинг “ҮХЛИЙН АЯЛАЛ”
Дэлхий даяар алдартай “Үхлийн аялал” тэмцээн эхэллээ. 100 залуу гараанаас хөдөллөө. Тэд
зогсох амрах эрхгүй, тэгвэл цувааг дагалдан яваа цэргүүд буудаад алчихна. Энэ залуусын
зөвхөн ганц нь ялах ёстой. Үлдсэн 99 нь тэмцээний замд амь алдана. Хүн амьдрахын тулд
зогсохгүй, суухгүй, хэвтэхгүй хэр хол явж чадах вэ? 100 километр үү? 200... 300 юу? Хэн энэ
залуусаас ганцаар амьд үлдэх вэ? Үхлийн аялалд үхэхгүйн тулд хөлийн улны яс цухуйж,
шөрмөс тасарч, цус асгарч байсан ч тэд явсаар, явж чадахгүй нь мөлхсөөр...
Тэргүүн дэвтэр
1-р бүлэг
Өглөө эрт цэргийн хамгаалалттай авто зогсоол дээр тун удаан гүйж, эцэж ядарсан бяцхан
нохойтой адил харагдах хуучин цэнхэр “форд” ирж зогслоо. Хамгаалалтын албаны цэрэг,
уйдаж гүйцсэн залуу эр ирсэн хүмүүсээс биеийн байцаалт шаардав. Арын суудлаас залуу
хүү цэнхэр хуванцар карт гарган эхдээ дамжуулахад тэр байцаалтыг цэрэгт өглөө. Харуул
хөдөөгийн эль хуль газар байраа олоогүй мэт хачин этгээд харагдах компьютерт картыг
хийхэд хормын дараа дэлгэцэн дээр ирсэн залуугийн биеийн байцаалтын бичгүүд тодров.
Гаррати Реймонд Дэйвис
Шоссэ 1. Паунал хот. Мэн муж.
Андроскоггин тойрог.
Үнэмлэх № 49 801 89
Хамгаалагч товчлуурыг дарахад дэлгэц дахин өнгөгүйхоосон боллоо. Тэр машинаа зогсоолд
аваачиж тавь хэмээн дохив.
-Тэд нар үнэмлэхийг чинь буцааж өгөхгүй юм уу? –гэж хатагтай Гаррати асуулаа.
–Тэд нар чинь...
-Үгүй, тэд үнэмлэхийг хурааж авдаг юм, -гэж Гаррати тэвчээртэй нь аргагүй тайлбарлав.
-Энэ чинь надад ерөөсөө таалагдахгүй байна. Ерөөсөө... –гэж хатагтай Гаррати машинаа
хоосон зайд тавингаа үглэв. Тэр хүүтэйгээ замд гарсан шөнийн 2 цагаас эхлэн яг ингэж
үглэсээр яваа юм. Үглэх ч гэж, уйлах нь холгүй юм болж байлаа.
-Тайван бай л даа, ээж, гэж Гаррати сөөнгөтөн хэлэв. Тэр эргэн тойрноо харж, биеэ барьж,
тайвшрах ёстой, бас хүлээх гэдэг чинь үргэлж айдас хүйтсээр дүүрэн байдаг. Ээж нь
машинаа унтрааж амжаагүй байхад тэр ухасхийн гарлаа. Өндөр, туранхай, булчинлаг
Гаррати наранд гандсан эрээн цэрэг хүрэм, жинс, аяны гутал өмсчээ.
Хавар. Өглөөний хүйтэн агаар. Найман цаг.
Ээж нь бас өндөр, гэхдээ маш туранхай. Тэр айж, сандарч бас бухимджээ. Царай нь хүнд
өвчин туссан мэт харагдана. Ган төмөр шиг өнгөтэй үс нь эмх замбараагүй сэгсийжээ. Тэр
дөнгөж саяхан гэнэт турчихсан мэт хувцас нь хэлхийн унжина.
-Рей, -гэж хатагтай Гаррати хүү нь саяхнаас сонсохоос дургүй нь хүрдэг болсон залирхаг
өнгөөр шивнэв. –Рей, сонсооч...
Рей толгой дохиод хүрэмнийхээ цахилгааныг оролдон дуугүй зогсов. Хамгаалагчдын нэг нь
гялгар ууттай эрдэнэ шиш идэж, гартаа комикс барин хуудсыг нь залхуутай эргүүлнэ.
Гаррати түүнийг, түүний барьсан номыг нь ширтэн, “Энэ бүхэн үнэхээр бодит зүйл” хэмээн
бодож байлаа. Тэгээд анх удаа тайвшрах шиг болов.
-Больж, татгалзаж амжина шүү дээ...
Хүлээлтийн айдас Рейг дахин хүлэх мэт болов.
-үгүй, оройтсон, ээжээ. Өчигдөр сүүлчийн өдөр байсан.
Бас дахиад л өнөөх залирхаг шивнээн:
-Тэд нар ойлгоно. Би мэдэж байна. Ерөнхий...
-Ерөнхий... –гэж Гаррати эхлснээ ээж нь цочин давхийхийг хараад хэсэг дуугүй болов. -Ээж,
Ерөнхий намайг яахыг та мэднэ шүү дээ.
Бас нэг машин хаалганы дэргэд ирж, жолооч нь бичиг баримтаа хураалгасны дараа зогсоолд
очин зогсов. Машинаас хар үстэй залуу бууж, араас нь эцэг эх нь гарч ирлээ. Тэд машиныхаа
дэргэд зогсоцгоон, баг нь хүнд байдалд орсон бейсболчид мэт зөвлөлдөж гарлаа. Хар үст
залуугийн нуруунд үе тэнгийхний нь дунд моодонд орсон үүргэвч харагдана. Гаррати
үүргэвчээ авсан бол дээр байж гэж бодлоо.
2
-Чи тэгээд татгалзахгүй юм уу?
Рей дөнгөж арван есөн настай боловч гэмших сэтгэлгээ гэж юу байдгийг сайн мэддэг
болжээ. Хатагтай Гаррати дэндүү ядарч, уй гашууд хэт автсанаас хүүгийнхээ ухаангүй тэнэг
хүслийг нь бүр эхнээс нь таслан зогсоож чадаагүй юм.
Тэгээд гэрт нь компьютерийн дэлгэц гэнэт гэрэлтэн асч, өнгөлөн далдлах эрээн хувцастай
цэргүүд хүрч ирэн, хүүд нь бичиг гардуулахад юм хэлж, эсэргүүцээгүй. Өчигдөр хүүг нь эрх
чөлөөлт хорвоо ертөнцтэй холбож байсан гүүр нэгмөсөн, эргэлт буцалтгүй шатан алга
болжээ.
Гаррати эхийнхээ мөрийг иллээ.
-Ээж минь, энэ бол миний хүсэл байсан. Таных биш, би үүнийг мэдэж байна. Би... –Тэр эргэн
тойрноо харлаа. Хэн ч тэднийг тоож анхаарч байгаа шинж алга. –Би танд хайртай, ээж,
гэхдээ ямарч байсан энэ бол хамгийн зөв зам гэдэгт би итгэлтэй байна.
-Үгүй, худлаа, -гэж хатагтай Гаррати уйлах шахан өгүүллээ. –Энэ бол зөв зөм огт биш, хэрэв
аав чинь байсан бол...
-Аав одоо байхгүй. –Рей ээжийгээ уйлчих вий гэж айсандаа хэтэрхий хатуу ярьж байв. Хэрэв
түүнийг өөрөөс нь хүчээр холдуулах болвол яах вэ? Энэ бодол түүнийг ухааруулах мэт болж,
тэр арай зөөлөн ярьж эхлэв. –Одоо явъя, ээж. Тэгэх үү, за явъя.
Ээжийнх нь уруул чичирж байсан ч зөвшөөрөн толгой дохив. Одоо нэгэнт оройтжээ. Ямар ч
арга байхгүй.
Нарс моддын навчис салхинд сэржигнэн, толгой дээр үүлгүй тэнгэр цэнхэртэнэ. Засмал зам
дээр Америк, Канадын хилийн эрээн хаалга харагдана. Рей гэнэт айдас түгшүүр нь намжиж,
тэр урагш явахыг хүсч байгаагаа мэдрэв.
-Би шөнө хийсэн юм. Чи авах уу, нэг их хүнд биш шүү дээ. –Ээж нь түүнд гялгар цаасанд
боосон жигнэмэг өглөө.
-Авна, авна. –Рей ээжийгээ зөөлөн тэвэрлээ. Тэгээд хацар дээр нь үнсэв. Тэр өөрөө уйлах
шахаж байлаа. Гэвч тэр биеэ барьж, Ерөнхий командлагчийн инээмсэглэж буй царайг
дотроо төсөөлөн бодоод жигнэмэгийг хүрэмнийхээ халаасанд хийв.
-Баяртай, ээжээ.
-Баяртай хүү минь. Ээж нь хүүгээ хүлээнэ.
Ээж нь машиндаа сууж, асаалаа. Гаррати ээжийгээ ширтэн зогссоор байв. Ээж нь түүнрүү
эцсийн удаа гараа даллаад хөдөллөө. Түүний хацрыг нь даган нулимс тасралтгүй урсана.
Удалгүй машин далд ороход Гаррати мэдэхгүй газар, танихгүй хүмүүсийн дунд ганцаар
зогсон хоцорлоо.
Тэр дахин зам руу харав. Хар үстэй залуу ойрхон зогсоод эцэг эх нь холдон явж байгааг харж
байлаа. Гаррати түүн рүү дөхөж очив.
-Сайн уу.
Залуу түүнийг хөлөөс нь толгойг нь хүртэл ажиглан харлаа.
-Сайн. Сайн уу.
-Намайг Рей Гаррати гэдэг.
-Питер Макврайс.
-Чи бэлэн үү?
Макврайс мөрөө хавчлаа.
-Тулалдаанд орох гэж яарч л байна. Гэхдээ энэ чинь хамгийн тэнэг хэрэг.
Гаррати толгой дохив. Машинууд ар араасаа цувран хөдлөн явцгааж байлаа. Нэг эмэгтэй
чангаар хашгиран уйлна. Гаррати, Макврайс хоёр өөрсдөө ч мэдэлгүй бие биесдээ наалдах
шахам ойртжээ. Гэхдээ тэд эргэж харсангүй. Тэдний өмнө өргөн асфальтан зам харлана.
-Үд болоход асфальт хална даа, -гэж Макврайс хэллээ. –Би замын захаар явна.
Гаррати толгой дохив. Макврайс түүнийг бодлогшронгуй ширтлээ.
-Чиний жин хэд вэ?
-Далан нэг.
-Минийх далан гурав. Хүнд жинтэй нь эхэлж ядардаг гэсэн, гэхдээ би дажгүй бэлтгэл сайтай
юм шиг санагдаад байна.
Макврайс зүгээр бэлтгэл сайтай биш, бүр гайхалтай сайн бэлтгэсэн мэт Гарратид санагджээ.
Хүнд жинтэй нь амархан ядардаг гэж хэнээс сонссоныг нь асуух гэснээ тэр болив.
Аяллынхан, (Хууль ёсоор ингэж нэрлэдэг, харин оролцогчид, бас үзэгчид ч үүнийг “Үхлийн
аялал” гэж нэрлэдэг болсоор уджээ) сүжигтэй улс, тэд элдэв илүү юм ярихгүйг хичээдэг.
Залуус хэсэг бүлгээрээ шавааралдан, модны сүүдэрт сууцгаана. Макврайс, Гаррати хоёр
3
ярилцаж буй хоёр залуугийн дэргэд очиж суулаа.
-За бас нядалгааны хоёр хурга ирлээ. Намайг Хэнк Олсон гэдэг.
Аялал бол миний хувьд ердөө л тоглоом, -гэж тэдний нэг хэлэв.
-Намайг Арт Бейкер гэдэг, -гэж нөгөө залуу нь өмнө зүгийн аялгуутай зөөлөн хоолойгоор
дуугарав. Тэд гар барьцгаалаа. Нарс модны мөчир дээр суусан нэг туранхай хүү сэндвич
идэж дуусаад цаасыг нь базан газар шидлээ. “Энэ ч амархан дуусах хүн байна даа” –гэж
Гаррати бодов. Тэгээд санаа нь бага ч гэсэн амрах мэт боллоо.
-Тэр толбыг харж байна уу? –гэж Олсон гэнэт асуув. Замын хажууд хар бараан толбо
харагдана.
-Уржнан жилийн Үхлийн аяллаас үлдсэн юм, -гэж Олсон хэлээд инээмсэглэв. –Дөнгөж есөн
цагт нэг пацаан гараан дээрээ л хөдөлж чадахаа байчихсан. Бүр айчихаад, гар хөл нь
хөшчихсөн юм уу, яасан юм. Гурван торгууль аваад, тэгээд цэргүүд хөөрхийг шууд л энд,
есөн цаг гурван минутад, гарааны дэргэд буудчихсан.
Арт Бейкер ухасхийн босов.
-Ерөнхий ирлээ!
Зам дээр хүрэн улаан жип гарч ирэн, гарааны дэргэд ирж зогсов. Түүний араас радар
холбооны антенн туялзуулсан жижгхэн ачааны машин ирж зогслоо. Ачаан дээр байлдааны
карабин мөрөвчилсөн хоёр цэрэг суужээ. Тэднийг хараад Гарратийн нуруу руу хүйт даах шиг
боллоо. Залуусын зарим нь босон харайцгаав. Жип машинаас Ерөнхий гарч ирлээ. Тэр
цэргийн хувцас өмсөж, суран бүсэндээ гар буу зүүжээ.
-Сууцгаа залуусаа. Та нар арван гуравдугаар зөвлөмжийг санаж байгаа биз? –гэж тэр
хэллээ. Арван гуравдугаар зөвлөмж нь: “Хүчээ аль болох хэмнэ” гэдэг юм.
-Би үг хэлэхгүй, -гэж Ерөнхий хэллээ. –Би зөвхөн та бүхний дунд байгаа ялагчид баяр хүргэж,
ялагдагсдад хүндэтгэл үзүүлэх гэсэн юм.
Гаррати хаврын цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалав. Сайхан өдөр болох нь. Үхлийн
аялалд яг таарах өдөр. Ерөнхий тэдэн рүү эргэлээ. Одоо тэр гартаа зузаан хавтас барьжээ.
-Та нар дугаараа аваад, гарааг зарлатал сууцгаа. Анхааралтай байгаарай. Тэр хавтсаа
нээлээ.
-Ааронсон.
Намхан, пагдгар, тосгоны байрын залуу хүү Ерөнхийгөөс айаж эмээсэн шинжтэй ойртож, “1”
гэсэн дугаартай хуванцар карт аваад энгэртээ хадав.
-Абрахам.
Өндөр, улаан шаргал үстэй, майк, жинс өмсөж, хүрмээ бэлхүүсээрээ ороон боосон залуу
бослоо.
-Бейкер, Артур.
-Би! –гэж Бейкер дуугараад өндийв. Түүний зориудын залхуутай удаан хөдөлгөөн нь
Гарратийн сэтгэлийг түгшээв. Бейкер бол хүчтэй залуу. Тэр удаан тэснэ. Бейкер “3” гэсэн
дугаар энгэртээ хадчихсан эргэж ирлээ. Дугаарыг найм дөч хүртэл гардууллаа. Нэг ч хүн
хулчийсангүй, бүгд иржээ. Нөөцөнд байсан залуус машиндаа сууцгаан, Аяллыг гэртээ
зурагтаар үзэхээр хөдөлцгөөв. Эхэллээ, гэж Гаррати бодлоо. Бүх зүйл эргэлт буцалтгүй
болсон. Түүнд Ерөнхий “47” гэсэн дугаар гардуулжээ. Питер Макврайс жаран нэг, Хэнк Олсон
дал гэсэн дугаар авчээ. Модны мөчир дээр суугаад сэндвич идэж байсан туранхай хүүг
Стеббинс гэдэг аж. Эцсийн “100” дугаарыг Зак гэдэг өндөр, булиа, гал улаан үстэй залуу
авчээ. Дараа нь фургоноор ирсэн гурван цэрэг тэдэнд цүнхтэй бүс өглөө. Цүнхэнд өндөр
илчлэгтэй аяны хүнс бүхий шүдний оо шиг савнууд байна. Бас цэвэр устай дашмаг өгөв.
Залуус цүнхийг бүсэлцгээж, дашмагаа бүсэндээ бэхэлцгээв.
Ерөнхий цагаа харлаа. Гараати ч цагаа харав. 8:56 –ийм хурдан уу?
-Арав арваар эгнээд, -гэж Ерөнхий хашгирлаа. –Хүсвэл найз нөхөдтөйгөө нэг эгнээнд жагсаж
болно шүү.
Гаррати өндийв. Түүний бие хачин жингүй, бас мэдрэлгүй, яг л хүнийх мэт болжээ.
-За, явцгаая, -гэж Макврайс хэллээ. –Бүгдэд амжилт хүсье.
-Амжилт хүсье, -гэж өөрөө ч мэдэлгүй Гаррати дуугарлаа.
-Миний тэнэг толгой яачихав аа? –гэж Макврайс дуу алдав.
Түүний царай гэнэт цонхийн цайж, дух нь хөлрөн, тэр саяхан сайтар бэлтгэсэн тамирчин мэт
байсан бол одоо шал өөр болжээ. Хацар дээрх сорив нь хачин тод харагдана.
Стеббинс хөнгөн алхлан жагсаалын хамгийн эцэст очиж зогсов.
Олсон, Бейкер, Макврайс, Гаррати нар гуравдугаар эгнээнд жагсчээ. Гаррати хөлөө хачин
4
хурцаар мэдэрч байлаа. Хөл нь гэнэт хөшөөд, тэр энд, гараан дээр буудуулчих юм болов уу?
Ерөнхий цагаа анхааралтай харж байв. 8:59. Тэр гараа аажмаар өргөв. Зуун залуу түүнийг
ширтэнэ. Хачин эвгүй, нам гүм болжээ. 9:00. Ерөнхий гараа огцом буулгалаа.
-Бүгдэд амжилт хүсье! –гэж тэр хашгирав. Залуус урагш хөдөллөө.
Гаррати ч урагш хөдлөв. Тэр хөшсөнгүй. Хэн ч хөшсөнгүй. Гарратийн зүүн талд Макврайс,
баруун талд нь Олсон явна. Зэрэг алхах залуусын хөлийн чимээ чанга, сүртэй сонсогдож
байв. Тэд сүүдрээс гарч, хаврын дулаан наран ээж эхэллээ. Гаррати тайвширч, гараа
өмднийхөө халаасанд хийгээд Макврайстай хөл нийлүүлэн алхаж эхлэв. Жагсаалын эгнээ
задарч, хүн бүр өөрийн хөдөлгөөний хэм, алхааны хурдыг сонгож эхэллээ. Ачааны жижиг
машин замын хажуугаар тэднийг даган явна. Машины тавган антенн тасралтгүй эргэлдэж,
явж байгаа хүн нэг бүрийн алхааны хурдыг хянан, кабин доторх хүчирхэг компьютерт
дамжуулж байв. Тэдний явах хамгийн бага хурд нь цагт 6,5 км юм.
-Торгууль! Наян наймыг нэг торголоо!
Гаррати цочин давхийж, эргэн харлаа. Стеббинс торгуулжээ. Тэр гарааны шугам далд
орохоос өмнө буудуулна гэж яагаад ч юм, Гаррати боджээ.
-Энэ чинь зөв хэрэг, -гэж Олсон дуугарав.
-Юу гэсэн үг вэ? –гэж Гаррати арай ядан асуулаа.
-Тэр огт ядраагүй байхдаа нэг торгууль авчихлаа, одоо тэр тайвширсан. Тэгээд юунд ч
анхаарлаа хандуулахгүй. Нэг цаг торгуульгүй явбал өмнөх нэг торгууль хүчингүй болно. Тэр
яг зөв тооцоолсон байна.
Энэ тухай дурэмд заасныг Гаррати сайн мэднэ. Тэд гурван удаа торгодог. Хэрэв чиний
алхааны хурд дөрөв дэх удаагаа цагт 6,5 км-ээс удаан болвол тэд чамайг... буудаж орхино.
Гэхдээ хэрэв гурван торгууль авчихаад гурван цаг зөв явбал бүх торгууль хүчингүй болно.
-Тиймээ, арав ноль хоёрт түүнд асуудал байхгүй болно, -гэж Олсон хэллээ.
Гаррати урагш хурдан алхалж байв. Аялагчид гүвээн дээр гарч, нарсан ойтой өргөн
хөндийрүү уруудаж эхлэхэд гарааны шугам далд оржээ. Замын хоёр талаар саяхан хагалсан
ногооны дөрвөлжин талбай бараантана.
-Энд төмс тарьдаг гэсэн, -гэж Макврайс дуугарав.
-Тиймээ, дэлхийн хамгийн сайхан төмс, -гэж Гаррати хариуллаа.
-Чи Мэн мужийнх уу? –гэж Бейкер асуув.
-Тиймээ, эндхийнх. –Гаррати урагш харлаа. Цагт найм орчим км-ийн хурдтай яваа хэсэг
залуус үндсэн хэсгээс нилээд тасарчээ. Тэдний хоёр нь нуруундаа бүргэдийн зурагтай
ижилхэн савхин цамц өмссөн харагдана. Тэднийг гүйцмээр санагдсан ч Гаррати яарахыг
хүссэнгүй. “Хүчээ аль болох хэмнэ” -арван гуравдугаар зөвлөмж.
-Зам чиний хотод ойрхон өнгөрөх үү? –гэж Макврайс асуулаа.
-Таван км-ийн зайтай. Ээж, найз охин хоёр маань намайг харах гэж ирэх байх. Би хүрч
чадвал шүү дээ, -гэж Гаррати итгэлгүйхэн хэллээ.
-Чөтгөр гэж, бид энэ мужийг туулж өнгөрөхөд хорин таваас илүү хүн үхэхгүй! –гэж Олсон дуу
алдав.
Тэд дуугүй боллоо. Жагсаалаас хорин таваас илүү хүн гарна, үүнийг Гаррати мэдэж байлаа.
Олсон ч мэдэж байгаа байх. Бас хоёр залуу торгууль авч, Олсон тайвшруулж байсан ч
Гарратийн зүрх базалж байлаа. Тэр эргэн, Стеббинсийг олж харлаа. Тэр мөн л хамгийн
сүүлчийн эгнээндээ, сэндвич зажлан явна. Түүний хүрэмний халааснаас бас нэг боодол
сэндвич цухуйна. Стеббинсийн ээж нь сэнвичийг хийсэн байхдаа гэж Гаррати бодоод
ээжийнхээ өгсөн боодол жигнэмэгийг саналаа.
-Яагаад Үхлийн аялалын гараанд үзэгчдийг байлгадаггүй юм бол? –гэж тэр асуув.
-Аяллынхныг сатааруулахгүй гэж, -хэн нэгэн ард огцом дуугарав. Гаррати эргэн харлаа.
Түүний ард намхан, хар үстэй, сүрхий хянуур байрын хүү явна. Тэр энгэртээ “5” дугаартай
карт зүүжээ.
-Сатааруулахгүй, -гэж Гаррати давтлаа.
-Тийм. -5 номер түүнтэй зэрэгцэн алхав. –Гарааны үед бүгд дээд зэргээр анхаарлаа
төвлөрүүлж, тайвшрах ёстой гэж Ерөнхий хэлсэн. Би ч зөв гэж бодож байна. Телекамер,
үзэгчид дараа нь амжина. Харин одоо бид анхааралтай байх ёстой.
-Би ч хөлөө өргөж, буулгахад л хамаг анхаарлаа төвлөрүүлээд байна, -гэж Олсон хэлэв.
Тав гомдсон бололтой.
-Тайвшрах хэрэгтэй. Анхаарлаа өөртөө төвлөрүүл. Намайг Гэри Баркович гэдэг. Колумб
5
тойрог, Вашингтон хот.
Таван минутын дараа нэг цэрэг гэнэт хашгирав:
-Тав! Тавыг нэг торголоо!
-Миний гутланд чулуу орчихож! –гэж Баркович сөөнгөтөн шивнэв.
Цэрэг дахин дуугарсангүй. Тэр Барковичийг хажууд нь ойртой ирмэгц машинаас үсрэн
буулаа. Гарт нь гялалзсан ган хронометр харагдана. Баркович зогсож, гутлаа тайлав. Тэгээд
чулууг сэгсрэн унагалаа.
-Тавыг хоёр дахь удаа торголоо! –гэж цэрэг зарлахад ч түүний бараан, хачин төвлөрсөн
царай өөрчлөгдсөнгүй. Тэр хөлийнхөө улыг алгаараа иллээ.
-Хөөрхий! –гэж Олсон санаа алдах мэт дуугарав. Залуус бүгд эргэж, нуруугаараа урагш явж
байлаа. Хамгийн ард явж байсан Стеббинс Барковичийн хажуугаар түүнийг харах ч үгүй
зөрөн өнгөрөв. Баркович зам дээр ганцаараа үлдээд гутлаа хурдан үдэж эхэллээ.
-Тавыг гурав дахь удаа торголоо. Сүүлчийн удаа!
Гарратийн гэдэс хачин эвгүй базлах мэт болов. Тэр харахыг хүссэнгүй, гэвч харахгүй байж
чадсангүй. Барковичийн сүүлчийн секундууд дуусч байгааг тэр бие махбодиороо мэдэрч
байв.
-Өнгөрлөө, хөөрхий залуу. Одоо түүнийг...
Баркович хурдан өндиийв. Тэгээд өвдгөө гараараа цохилон тоосыг нь гүвээд гүйхээрээ
бусдыг гүйцэж, тайван алхалж эхэллээ. Тэр өөрийг нь хараагүй мэт явах Стеббинсийг
гүйцэж, Олсоны дэргэд ирэв.
Баркович инээмсэглэж, хар нүд нь гялалзана.
-Харав уу, би амарчихлаа. Энэ бол урдаас төлөвлөсөн зүйл.
-Чи л тэгэж бодож байгаа байх. –Олсон уурласан мэт харагдана. –Чи гурван торгуультай. Нэг
муу бүтэн хагас минутын төлөө одоо чи гурван цаг тасралтгүй яавах боллоо. Амралт гэнэ
шүү, бид чинь дөнгөж сая л гараанаас гарсан биз дээ!
Баркович уурлаж, гомдсон нүдээр Олсоныг ширтэв.
-Хэн нь эхэлж чадхийхийг харж л байя! Энэ чинь миний төлөвлөгөө мэдэв үү!
-Чиний төлөвлөгөө чинь миний хошногоноос байсхийгээд л унадаг нэг юмыг сангдуулж
байна, -гэж Олсон хариуллаа. Бейкер инээд алдав.
Баркович хамраа хөдөлгөн дуугаргаад урагш хурдан алхлав.
Олсон биеэ барьж чадсангүй, дахин хашгирлаа:
-Хөөе, чи бүдрээд уначихав. Одоо чамайг торгож маяглахгүй, шууд л...
Баркович эргэж харсангүй. Есөн цаг арван гурван минутад, тэд гүвээний оройд хүрч, уруудаж
эхлэхэд тэднийг Ерөнхийн жип гүйцэж ирэв. Ерөнхий гартаа чанга яригч барьжээ:
-Та нар эхний нэг километрийг амжилттай давлаа. Баяр хүргэе. Одоогоор Аяллынхан бүрэн
бүрэлдэхүүнээрээ явсан хамгийн урт зай нь арван хоёр километр, гурван зуун метр гэдгийг
сануулахад илүүдэхгүй болов уу. Та бүхэн энэ үзүүлэлтийг давна гэдэгт би итгэлтэй байна!
Жип урагш давхин одлоо. “Арван гуравхан километр ч хүрэхгүй,” –гэж Гаррати айж гайхан
бодов. Ямар хачин юм бэ. Тэр ямар ч байсан үд дунд хүртэл хэн ч, бүр Стеббинс ч
жагсаалаас гарахгүй гэж бодож байсан юм. Баркович... тэр ойрын нэг цагт ганц л удаа
хурдаа хасвал...
Тэд жижигхэн тосгоны дундуур явж, дэлгүүр, шатахуун түгээх цэгийн хажуугаар өнгөрлөө.
Хоёр өвгөн сандал дээр яст мэлхийнүүд мэт суугаад ухархайндаа шигдсэн хөнхгөр нүдээрээ
Аяллынхныг анхааралтай ширтэцгээнэ. Дэлгүүрийн сүүдрэвчинд зогсох бусгүй бяцхан хүүгээ
өндөр өргөн Аяллынхныг харуулж байлаа. Арван хоёр орчим насны хоёр хүү тэднийг
гунигтайгаар харан зогсоно.
Тэд хэр хол явснаа тооцоолж эхэллээ. Урагш явсан арван хэдэн залуусын араас нэг
фургонтой цэргүүд явсан гэж нэг нь хэлэв. Хэн нэг нь бид цагт арван хоёр км явж байна
гэлээ. Бас нэг нь үгүй, арван таван км гэж зөрөв. Бас нэг нь урагш тасарсан залуусын нэг нь
эцэж, бүр хоёр торгууль авсан гэв. Хэрэв тийм бол бид түүнийг гүйцчихсэн байх ёстой гэж
Гаррати бодлоо. Олсон бүр гараанаас эхлэн идсэн шоколадаа дуусгаад усаар даруулав.
Бусад залуус ч юм идэж байлаа, харин Гаррати сайн өлсөж аваад юмаа идэхээр шийджээ.
Тэдэнд өгсөн хүнс маш тэжээллэг гэж тэр сонссон юм. Сансрын нисэгчид ийм хүнс
хэрэглэдэг гэсэн.
Арван нэгэн цагт тэд “ЛАЙМСТОУН. 16км” гэсэн бичигтэй самбарын дэргэдүүр өнгөрөв.
Гаррати амьдралдаа аав, ээжтэйгээ хамт ганц удаа үзсэн аяллыг эргэн саналаа. Тэд
Фрипорт хотод очиж, хажуугаар нь өнгөрч яваа Аяллынхныг харсан юм. Залуус маш ядарч,
6
нүд нь хар хөх хүрээтэй болоод, “ураа” хашгирцгааж, гар даллах үзэгчдийг огт анхаарахгүй
явцгааж байсан. Гэвч үзэгчид дэмжиж байгаа, эсвэл бооцоо тавьсан хүмүүсийнхээ нэрийг
дуудан хашгирцгааж байлаа. Аав нь Бангор хот хүртэл үзэгчид тасралтгүй зогсож байна гэж
ярьж байсан. Тэр жил Аяллынхан Фрипорт хотод наад зах ньдалан хоёр цаг явсны дараа
ирцгээсэн юм. Гаррати тэгэхэд арван настай байсан, тиймээс ч үйл явдал түүнд лут сүртэй
санагджээ. Ерөнхий Аяллынхныг хотоос зургаан км зайтай явахад нь үг хэлсэн. Тэр тэмцээн,
эх оронч үзэл, бас үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг ойлгомжгүй үг хэлж байсан.
Нэг аялагч тэгэхэд байнга хашгирч байсан. Тэр алхам бүрдээ Чадахгүй нь. Чадахгүй нь.
Чадахгүй нь! Гэж хашгирч байв. Тэгэхдээ яваад л байсан. Бүр аялагчид Бины номын санг
өнгөрч, 1-р хурдны замд гаран далд ороход ч тэр явсаар л байсан.
Гаррати уснаасаа балгаад Баркович яаж яваа бол хэмээн бодов.
Тэд байшингуудын хажуугаар явцгаалаа. Хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ гарцгааж, кока-кола
уун, тэдний зүг гар даллан хашгиралдана.
-Гаррати, -гэж Макврайс дуугарлаа. –Хараач, тэнд танайхан байна!
Замын хажууд арван зургаа орчим насны, цагаан футболк, дугуйчдын улаан судалтай бариу
шорт өмссөн хөөрхөн охин зогсоно. Тэр гартаа: “Ураа-Гаррати-№47. Бид чамд хайртай!” –
гэсэн бичигтэй самбар барьжээ.
Гарратийн зүрх хүчтэй цохилов. Гэнэт тэр өөрийгөө заавал ялна гэж бодлоо. Охиныг хараад
тэр гэнэт ингэж боджээ.
Арван гуравдугаар зөвлөмжийг чөтгөр аваг. Гаррати замын хажуу руу ухасхийлээ. Охин
түүний дугаарыг хараад дуу алдав. Урдаас нь ухасхийн, тэвэрч аваад уруулыг нь шимэн
үнсэв. Гаррати ч охиныг байдгаараа озлоо. Тэр охины зөөлөн бондгор өгзгийг базлаа.
-Торгууль! Дөчин долоог нэг торголоо!
Гаррати арагш ухраад инээмсэглэв:
-Баярлалаа...
-Өө, тэгэлгүй яахав!
Охины хоёр нүд од мэт гялалзана.
Гаррати цэрэг дахин торгохоор амаа ангайж байгааг хараад хурдхан эргэж, аахилж, бас
инээчихсэн, жагсаалд гүйн орлоо. Олсон ч инээмсэглэж харагдана.
-Би ч ийм охины төлөө гурван торгуулийг тоохгүй байхсан.
Гаррати эргэн харж охин руу гараараа даллав. Тэгээд урагш алхалж эхэллээ. Одоо бас нэг
торгууль авчихгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй. Гэвч тэр хүч чадлаар дүүрэн байна. Тэр
бүр Флорида хүртэл алхсан ч тоохгүй. Тэр улам хурдан алхалж эхлэв.
-Рей, чи юундаа яараад байгаа юм бэ! –Макврайс инээмсэглэнэ.
Тиймээ, түүний зөв. Зөөлөн явбал хол явна. Зургадугаар зөвлөмж.
-Шадар гурван цэргийн уриа энд тохирохгүй шүү, Гаррати. Чи сайн залуу, надад таалагдаж
байна, бас охидод ч таалагддаг юм байна. Гэхдээ л чи бүдрээд уначихвал би чамд
туслахгүй.
-Тиймээ.
Гаррати инээмсэглэсэн ч дотор нь эвгүй оргижээ.
-Гэхдээ л энд бид хамт явж байна, -гэж Бейкер зөөлөн хэлэв.
-Тиймээс нэгнийхээ дургүйг хүргэх хэрэггүй.
Макврайс дахин инээмсэглэв:
-Бас л зөв.
Зам уул өөд өгсөж, залуус дуугаа хураацгаав. Гаррати хүрмээ тайлан мөрөндөө тохлоо.
Хэдэн хормын дараа тэд газар унагасанноосон цамцны хажуугаар явж өнгөрөв. Орой нь хэн
нэгэн энэ цамцныхаа тухай харамсан бодох болно. Урд яваа залуусын нэг нь эцэж эхэлж
байгаа бололтой. Гаррати энэ тухай бодохгүй байхыг хичээлээ.
Намайг Харкнесс гэдэг. Дугаар дөчин ес. Чи Гаррати. Дөчин долоо, тийм үү?
Гаррати Харкнессийг харав. Үсээ богинохон засуулсан, нүдний шилтэй залуу байна. Нүүр нь
хөлөрч, улайжээ.
-Яг тийм.
Харкнессийн гар дэвтэр харагдана. Тэр дэвтэртээ Гарратийн нэрийг бичлээ. Бичиж байхдаа
тэр алхааны хэм алдаж, урдаа яваа залууг мөргөж орхив. Цаадах нь чөтгөр ав, замаа харж
яваач хэмээн уурлажээ. Гаррати золтой л инээчихсэнгүй.
-Би бүх аялагчдын нэрийг бичиж авч байгаа, -гэж Харкнесс хэллээ. Цаг арав хагас болж, тэд
Лаймстоунаас арван гурван километр зайтай явж байлаа. Аяллын дээд амжилтыг эвдэхэд
7
хоёр км үлджээ.
-Би ном бичнэ,- гэж Харкнесс мөрөөдөлд автсан шинжтэй дуугарав. –Бүх зүйл дууссаны
дараа би ном бичнэ.
Гаррати инээд алдлаа:
-Хэрэв чи ялах юм бол ном бичих л байх.
Харкнесс мөрөө хавчив:
-Харин тийм. Ялж байж л бичнэ л дээ. Гэхдээ сонсооч, Аяллынханы тухай оролцогч хүний,
дотроос нь харж бичсэн ном ч зохиолчийг баян хүн болгоно доо!
Макврайс инээлээ:
-Хэрэв чи ялчихвал номтой номгүй асар баян хүн болно шүү дээ.
Харкнесс бодлогошрон хөмсгөө зангидав:
-Тэгэх байх... гэхдээ л сонирхолтой ном болно шүү дээ.
Тэд урагш явсаар. Харкнесс аялагчдын нэрсийг бичсээр байв. Залуус инээлдэн нэрээ
хэлцгээж, ном бичиж, асар их амжилт олохыг ерөөцгөөнө. Аялагчид есөн км явжээ. Дээд
амжилтыг эвдэх нь бараг найдвартай боллоо гэж залуус ярьцгаана. Чухам яах гэж дээд
амжилтыг эвдэх гээд байгааг Гаррати ойлгосонгүй. Эхнээсээ л олон хүн жагсаалаас гарвал
үлдэснүүд нь ялахад илүү шанс үлдмээр юм. Бас үдээс хойш дуу цахилгаантай бороо орно
гэсэн яриа тархав. Хэн нэг нь транзистортой яваа бололтой. Хэрэв мэдээ үнэн бол эвгүй юм
болж мэднэ. Тавдугаар сарын эхний азарган бороо хүйтэн байдаг.
Макврайс гараа савлан, итгэлтэй алхална. Тэр огт ядарсан шинжгүй явна. Бейкер гүйх мэт
богинохон алхлан, заримдаа дуу аялж, үзэгчид, хүмүүс рүү гараа даллан инээмсэглэнэ. Тэр ч
бас огт ядраагүй нь ойлгомжтой. Олсоны яриа хөөрөө нь эрс багасчээ. Тэр байсхийгээд
хөлөө гэнэт, хурдан нугалахад үе нь шажигнан дуугарахыг Гаррати сонсож байв. Есөн км
түүнд яггүй хүнд тусав бололтой. Тэр нэг дашмагтай усаа ууж дууссан биз. Удахгүй тэр шээх
хэрэгтэй болно. Баркович бүлэг залуусын урд, тэргүүлж яваа хэсгийг гүйцэх гэсэн мэт
алхална. Тэр нэг торгуулиасаа хагацсан ч таван минутын дараа бас нэг торгууль авч
амжжээ. Стеббинс урьдын адил ганцаар явна. Хэн нэгэнтэй түүний ярихыг нь Гаррати
хараагүй. Тэр Стеббинсийг удахгүй жагсаалаас гарна гэж бодсоор л байлаа, гэх чухам
яагаад тэгж бодоод байгаагаа Гаррати өөрөө ч ойлгохгүй байв. Стеббинс ногоон ноосон
цамцаа тайлаад нөгөө гартаа сүүлчийн сэндвичээ барьжээ. Тэр хэнийг ч харахгүй, нүүр нь
баг мэт хөдөлгөөнгүй явна.
Тэд урагш явсаар байв.
Замын зөрлөг дээр цагдаа нар хөдөлгөөнийг хаачихсан, Аяллынхныг гараараа даллан
мэндэлцгээж байв. Гаррати хариуд нь инээмсэглэн дохив. Машинууд сигналдаж, нэг эмэгтэй
хүүгээ дуудан хашгирч гарлаа. Эмэгтэй замын хажууд зогсоод хүүгээ аяллаас гарчихаагүй
биз хэмээн шалгаж байх мэт харагдана.
-Перси! Перси!
Перси гэдэг залуу 31 номертой явна. Түүний царай улайж, ээж рүүгээ даллаад урагш хурдан
алхлав. Эмэгтэй зам руу ухасхийлээ. Машины ачаан дээр яваа цэргүүд анхааралтай харж
эхэлсэн ч замын цагдаа эмэгтэйг барьж авлаа. Аяллынхан тойргоор алхлан, зөрлөг
харгадахаа болив. Тэд “ЛАЙМСТОУН. 12км” гэсэн самбарыг өнгөрлөө. Цаахан талд нь
“ЛАЙМСТОУН ХОТЫНХОН АЯЛЛЫНХАНД БАЯР ХҮРГЭЖ БАЙНА” гэсэн самбар харагдана.
Дээд амжилтыг эвдэхэд км орчим л үлджээ. Залуус 7 номертой, керли гэдэг залуугийн тухай
ярьцгааж эхлэв. Керлийн хөлийн нь шөрмөс татаад, тэр нэг торгууль авчихсан яваа гэнэ.
Гаррати хурдан алхлан Олсон, Макврайс хоёрын дэргэд очлоо.
-Тэр хаана явна?
Олсон өндөр, цэнхэр жинстэй, болгоомжтой алхалж буй залууг заав. Түүний туранхай
царайд шаналал тодорчээ. Тэр баруун хөлөө байдгаараа бүлтийн ширтэж явлаа. Залуу
хөлөө тэвчээч хэмээн гуйх мэт. Тэр ихэд сандарч, энэ нь нүүрэн дээр нь бичээстэй байлаа.
-Торгууль! Долоог торголоо!
Керли хурдан явахыг хичээнэ. Тэр аахилан амьсгаадаж байлаа. Ядарснаас ч биш, айснаас
тэр байх гэж Гаррати бодлоо. Тэр Керлигээс бусад бүхнийг мартжээ. Керлийг харж, өөрөө ч
нэг цагийн дараа, эсвэл нэг хоногийн дараа яг ингэх байх гэж бодлоо.
Түүнийг өмнө амьдралдаа хэзээч үзээгүй гаслам үйл явдал болж байлаа.
Керли аажмаар хоцорч, түүнтэй зэрэгцэн явах гээд хамт алхаагаа удаашруулсан хэд хэдэн
аялагч торгууль авав. Керли ялагдахад тун дөхжээ.
-Долоог торголоо! Гурав дахь удаагаа долоог торголоо!
8
-Миний шөрмөс татаад байна! –гэж Керли сөөнгөтөн хашгирав.
-Энэ чинь шударга биш! Миний шөрмөс татаад байнан шүү дээ!
Тэр одоо гарратийн хажууханд явна. Түүний төвөнх дээш доош хөдлөхийг Гаррати харж
явлаа. Керли явдал дундаа хөлөө хар чадлаараа илж базалж байв. Керлигээс ухаангүй
айдсын давалгаа тал бүр тийш цацалж байгааг Гаррати мэдрэх шиг болов. Энэ давалгаан
бяц гишгэсэн нимбэгний үнэртэй ажээ. Тэр гэнэт:
-Бурханы аврал! Зүгээр болчихлоо! –гэж дуу алдав.
Хэн ч, юу ч хэлсэнгүй. Гаррати хатуу догшноор харамсах мэт санагдахад нүүрээ бурууллаа.
Энэ бол өөдгүй муухай, хүний үнэргүй явдал гэдгийг тэр ойлгож байсан ч өөрөөс нь өмнө хэн
нэгэн буудуулахыг харахыг тэсэшгүй ихээр хүсч байлаа. Хэн ч хамгийн түрүүнд буудуулан
унахыг хүсэхгүй.
Цаг 11:05. Тэд дээд амжилтыг лав эвдсэн байх. Удахгүй тэд Лаймстоун хүрнэ. Олсон бас л
хоёр хөлөө ээлжлэн хачин эвгүй нугалж явааг Гаррати харлаа. Тэр Олсон дууриан өвдгөө
нугалахад үе нь чадхийн дуугарах сонсогдов. Тэдний хөл хөшиж эхэлжээ. Гэхдээ хөлийн ул
өвдөхгүй л байна. Энэ хамгийн чухал. Аялагчдын яваа хурдны замыг ойр ойрхон хөндлөн
замууд огтолж, замын цагдаа нар, бас үзэгчид, сигналаа хангинуулан угтах машинууд
олширч эхлэв. Үзэгчид гар даллан хашгиралдана. Төрсөн нутагтаа яваа Гарратид энэ
бүхнээр бахархах сэтгэгдэл төрлөө.
Керли гэнэт дуу алдан хашгирлаа. Гаррати эргэж харвал Керли бөхийж, хоёр гараараа хөлөө
барьсан харагдана. Тэр маш удаан боловч урагш явсаар байв. Дэндүү удаан...
Үйл явдал хачин хурдан болж өнгөрлөө. Дагалдагч машины ачаан дээрх цэргүүд карабинаа
өргөцгөөв.
Үзэгчид цааш юу болохыг мэдрэн дуу алдацгааж, Аялагчид ч, Гаррати ч дуу алдлаа. Керли
жагсаалаас гарах болжээ. Карабины замгийг татах дуун тодхон сонсогдов. Залуус бутран,
Керлигээс холдон гүйлдлээ. Керли наранд гялалзах зам дээр ганцаар үлджээ.
-Энэ чинь шударга биш! –гэж тэр ориллоо. –Энэ чинь шударга биш!
Аялагчид модны сүүдэр туссан замаар алхацгаана. Зарим нь эргэн харж, зарим нь урагш
ширтэцгээнэ. Гаррати эргэн харлаа. Үзэгчид нам гүм болжээ.
-Энэ чинь шударга...
Дөрвөн карабин зэрэг шахам тасхийв. Маш чанга дуугарлаа. Буун дуу цууриатан, толгодод
хүрээд эргэн ирлээ.
Керлийн пинтүү халимагтай толгой гэнэт алга болж, тал бүр тийш цус, тархи гавлын ясны
хэлтэрхий холилдсон бантан цацагдав. Түүний толгойгүй бие элстэй шуудай адил замын
цагаан зурвас дээр лүгхийн унажээ.
“99 үлдлээ, -гэж Гаррати бодов. –Ширээн дээр 99 шил байна. Удахгүй бас нэг нь, дараа нь
бас нэг нь унаж хагарна. Бурхан минь, бурхан минь...”
Стеббинс цогцсон дээгүүр алхлаа. Нэг хөлөөрөө тэр цусан шалбааг дээр гишгэж, цааш
явахад нь зам дээр улаан мөр үлдлээ. Стеббинс доош тонгойж, Керлигээс үлдсэн зүйлийг
харсангүй. Түүний нүүр царай ч хувирсангүй. “Стеббинс, муу новш, -гэж Гаррати бодов, -уг нь
чи л эхлээд чадхийх байсан шүү дээ”. Тэр цааш явлаа. Түүний дотор муухай оргиж,
огиулмаар санагджээ.
“Фольксваген” фургоны дэргэд зогсох эмэгтэй алгаараа нүүрээ даржээ. Түүний нимгэн
даашинзны цаанаас бяцхан цэнхэр дотоож гэрэлтэн харагдана. Халзан толгойтой бүдүүн эр
Керлийн цогцсийг гөлийн ширтэж, эрүүгээ базална.
Тэд урагш явсаар байлаа. Гаррати дахин Олсон, Бейкер, Макврайс нарын дэргэд ирлээ. Энэ
гурван залуу бие биеэсээ дэмжлэг хүсэх мэт ойрхон явцгаана. Одоо тэд урагш ширтэцгээн,
үг дуугүй явцгааж байв. Буун дуу агаарт цууриатсаар байх мэт санагдана. Гаррати зам дээр
улайран үлдсэн Стеббинсийн цусан мөрийг санасаар байлаа. Керлиг буудахад өвдсөн болов
уу? Түүнийг сум цохихыг мэдэрсэн болов уу? Эсвэл юу ч мэдрэлгүй, гэнэт үхчихсэн болов
уу? Мэдээж хэрэг өвдсөн. Чи одоохон үхнэ, тэгээд чамд хэн ч туслахгүй, хэн ч хамгаалахгүй
гэдгийг мэдрэх чин хамгийн аймшигтай тамлал байх ёстой.
Керли буудуулахаас өмнө Аялагчид бараг арван таван километр явсан, дээд амжилтыг
эвдсэн учир Ерөнхий ч цатгалан гахай шиг баяртай байна гэж залуус ярилцлаа. Керлийн
цогцсыг яасан бол гэж Гаррати гэнэт бодоод эргэн харав. Гэвч тэд булан тойрч, юу ч
харагдахгүй болжээ.
-Цүнхэнд чинь юу байгаа юм? –гэж Бейкер гэнэт Макврайсаас асуув. Тэр тайван асуух гэж
оролдсон ч хачин огцом, чанга дуугарчээ.
9
-Цэвэр цамц, -гэж Макврайс хариулав. –Бас шүүрхий махтай хамбургер.
-Шүүрхий махтай хамбургер! –гэж Олсон ярвайн дуугарав.
-Цустай, шүүрхий мах хүч нэмэгдүүлдэг юм, гэж Макврайс хэллээ.
-Гэдэс чинь өвдөж баларна даа. Эсвэл бөөлжинө.
Макврайс дуугүй инээмсэглэв. Гаррати шүүрхий махтай хамбургер авдаг байж гэж бодов.
Тэр эрч хүчээ сэлбэх талаар сайн мэдэхгүй, зүгээр л хамбургерт дуртай юм. Шоколад,
нухашнаас хамаагүй дээр. Тэр жигнэмэгээ саналаа. Гэвч Керли алуулахыг харснаас хойш
юм идэх хүсэл нь алга болжээ.
Аялагч залуусын нэг нь жагсаалаас гарч, буудуулсныг сонссон үзэгчид залуусыг улам
чангаар дэмжин хашгиралдана. Энэ олон улсын өмнө буудуулах ч муухай юм даа гэж
Гаррати эхлээд бодсон ч яг буудуулах дээр тулвал үзэгчид ч ёстой яамай мэт санагджээ.
Гэхдээ л эвгүй юм. Гаррати энэ тухай бодохгүйг хичээлээ.
Цаг 12:00. Тэд зэвэрсэн төмөр гүүрээр гарахад “ЛАЙМСТОУН. АЯЛЛЫНХАН ТАВТАЙ
МОРИЛНО УУ!” гэсэн самбар угтлаа. Зам өргөсөж, аялагчид замаар чөлөөтөй тархан алхалж
эхлэв. Одоо Керли дөрвөн километрийн ард үлджээ. Гаррати боодолтой жигнэмэгээ гаргаж
харлаа. Тэгээд ээжийгээ өрөвдөх сэтгэлээ дарахыг оролдов. Фрипортод тэр ээж, Жен хоёрыг
харах болно. Тэд ирнэ гэж амалсан. Тэр нэг жигнэмэг идээд сэтгэл нь жаахан тайвшрах шиг
боллоо.
-Сонсооч, би чухам юу хүсч энэ үхлийн аялалд оролцох болсноо одоо ч ойлгохгүй л явна, -
гэж Макврайс хэллээ. –Би юугаар ч дутаагүй. Өөрөөр хэлбэл миний ээж хүнд өвчтэй хөгшин
эмгэн биш, аавд хиймэл бөөр ч юмуу, тийм юмны хэрэг байхгүй. Надад цус багадалтаас үхэж
байгаа дүү байхгүй. –Тэр инээд алдаад дашмагаа онгойлгов.
-Тэгвэл чи өөрийн гэсэн зорилготой л хүн байх.
-Үгүй, надад тийм зорилго ч байхгүй. Ерөөсөө энэ аялалд яах гэж оролцож байгаагаа би
өөрөө ч мэдэхгүй.
-Бүү тэгж ярь, -гэж Гаррати ятгав. –Хэрэв чамайг бүхнийг шинээ эхэл гэвэл...
-Мэдээж, би дахиад л оролцох саналаа явуулна. Гэхдээ...
-Хөөе, хүрээд ирлээ! –гэж урд яваа Пирсон хашгирав. Тэд үнэхээр хотод ороод иржээ.
Гоёмсог хувийн байшингуудийн өмнөх ногоон зүлгэн дээр хүмүүс зогсоод хашгирч, гараа
даллацгаана. Гарратид үзэгчид бүгд сууж байгаа мэт санагдлаа. Зүлгэн дээр, зөөлөн сандал
дээр, машины кабинд, бүгд л сууцгааж байна. Гарратийн уур, атаархал зэрэг шатлаа.
Сууцгаа, хашгирцгаа новшнуудаа. Би та нарыг харах ч үгүй. Тэр аажмаар тайвширч,
нутагтаа, Мэн мужид яваагаа дахин саналаа. Тэгээд өөрт нь баяр хүргэсэн бүх хүмүүс, бүх
хөөрхөн охидод хариу даллаж явахаар шийдэв.
Тэд явсаар, явсаар л байна. Сикамора-стрит. Кларк-авеню. Эксчейнж-стрит. Жунипер-лейн.
“Наррагансетт” пивоны рекламтай дэлгүүр. Замын хажуугаар хүмүүс эгнээ болон зогсчээ.
Үнэнийг хэлэхэд Гаррати илүү олон хүн цуглана гэж бодож байсан юм. Жинхэнэ олон үзэгчид
цуглах цаг болоогүйг тэр ойлгож байсан ч чамламаар санагдсан хэвээр. Хөөрхий Керли
үүнийг ч харж чадсангүй. Хажуугийн замаар Ерөнхийн жип давхин ирж, тэдний хажуугаар
зөөлөн явж эхлэв. Түрүүлсэн залуус тээр урд явна. Хүмүүс хашгиралдах нь улам чангарч,
Ерөнхий гар өргөн мэндчилж байв. Тэр чанга яригчаа өргөлөө:
-Залуусаа, би та нараар бахархаж байна!
Гарратийн ард хэн нэгэн:
-Муу нохойн баас, -гэж тодхон хэлэв.
Машины мотор хүрхрэн дуугарч, жип ухасхийн алга боллоо.
12:30-д тэд хотын төвд орж ирэв. Гурван супермаркет, “Макдоналдс” кафе, “Бургер-кинг”,
“Пицца-хат”, дараа нь үйлдвэрийн дүүрэг, ингээд л Лаймстоун дуусах шив.
-Шалихгүй хот шив, -гэж Бейкер дуугарлаа. Олсон инээд алдав.
-Ийм жижг хотод л амьдрал сайхан байдаг юм, -гэж Гаррати хэлэв.
-Амьдрал сайхан хотод л амьдрахгүй юмсан, Бурхан минь, -гээд Макврайс инээд алдлаа.
-Дурын л хэрэг, -гэж Гаррати гомдсон шинжтэй хэлжээ.
Нэг цаг болоход Лаймстоун тэдний сэтгэлд л үлджээ. Жинсэн хослолтой бяцхан хүү тун
бахархсан шинжтэй тэдний хажууд бараг бүтэн хагас километр алхаад газар суун үлдэв.
Гүвээ толгод олширч эхэллээ. Аялал эхэлснээс хойш анх удаа Гаррати хөлөрч байгаагаа
мэдэрлээ. Цамц нь түүний нуруунд наалджээ. Өрнө зүгт үүл хуралдаж байна.
-Гаррати, дараагийн хот?
10
-Карибу байхаа.
Нэг хагас болж байна. Аялагчид хорин есөн километр явчихжээ. Ерэн есөн хүнтэйгээр өмнөх
аялагчид хамгийн хол нь хэдэн километр явсан бол гэж Гаррати бодлоо. Бараг гучин
километр... Лут байна. Гучин километр гэдэг чинь бахархаж болох үзүүлэлт шүү. Би зогсож
амралгүй гучин километр явсан. Гучин километр.
-Карибу хүртэл хэд вэ? –гэж Макврайс асуув.
-Тавь орчим километр байх.
-Тавин километр. Бурхан минь... –гэж Пирсон дуугарлаа.
-Карибу ч Лаймстоунаас том хот шүү, - гэж Гаррати хэлэв.
Яагаад ч юм, тэр эндхийн хотуудыг магтсаар л байв. Магадгүй, түүний Мэн мужид хамт яваа
залуусын ихэнх нь үхэх болохоор тэр биз. Мэнд бүгд ч үхэж магад. Аяллын бүх түүхэнд
зургаан удаа аялагчид Нью-Хэмпшир мужийн хилийг давж, ганц удаа аялагчид Массачусетс
хүрч байжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ амжилт хэзээ ч давтагдахгүй. Тэр
өөрөө ч Мэнд үхэж тун магад. Гэхдээ тэр төрсөн нутагтаа үхнэ. Энэ нь Ерөнхийд таалагдах
биз. “Төрсөн нутагтаа үхсэн Гаррати”.
Тэр дашмагаа ам руугаа тонгойлгоод хоосныг нь анзаарав.
-Дашмаг! -гэж тэр хашгирлаа. –Дөчин долоод дашмаг!
Машин дээрээс цэрэг үсрэн бууж, түүнд дашмагтай ус атгууллаа.
Хажуугаар нь 93 дугаартай залуу алхлан өнгөрөв. Тэр хөл рүүгээ анхааралтай ширтэн, уруул
нь хөдөлнө. Бас тэр жаахан гуйвж явлаа.
-Сайн уу, -гэж Гаррати хэлэв. 93 түүн рүү харлаа. Түүний нүд нь яг буудуулахын өмнөх
Керлийн нүд шиг хоосон юм. 93 ядарсныг Гаррати ухаарав. Залуу ядарснаа мэдэж, айж
байна. Гаррати дотор нь эвгүй оргихыг дахин мэдэрлээ. Хоёр цагт залуус дахин ярилцаж
эхлэв. Тэдний дунд шинэ мэдээ амнаас ам дамжин асар хурдан тархаж байлаа. Жишээ нь,
удахгүй бороо орох гэнэ. Транзистортой залуу удахгүй лут ширүүн бороо орно гэж хэлжээ.
Ам дамжсан яриа үргэлж шахам үнэн байдаг. Хэрэв хэн нэгэн эцэж эхэлж байна гэвэл
залуугийн байдал үнэхээр хүндэрч байна гэсэн үг.
Энэ удаа ес дугаартай, Эвинг гэдэг залуугийн хөл нь цэврүүтэж, хоёр торгууль авсан гэцгээв.
Гаррати энэ тухай Бейкерт хэлэв.
-Тэр хар залуу мөн биз?
-Хар юмуу, цагаан юмуу, бүү мэд.
-Мөн, тэр хар залуу, -гэж Пирсон хэлэв. Гаррати эргэн, хар арьст залуугийн нүүрэн дээр
бөнжигнөн гялалзах хөлсийг харав. Бас Эвинг пүүзтэй явж байгааг хараад айдасд автлаа.
Гуравдугаар зөвлөмж: Пүүз өмсөж болохгүй. Үхлийн аялалд пүүз өмсөх нь хөлөө
цэврүүтүүлэх хамгийн найдвартай арга.
-Бид хамт ирсэн юм, -гэж Бейкер хэлэв. –Тэр Техасынх. Бейкер торгуулчихгүйн тулд
аажмаар хурдаа хассаар Эвингтэй зэрэгцэж, ярилцаж эхлэв. Түүний царай улам барайхыг
Гаррати харж байв. Удалгүй Бейкер түүний дэргэд хүрч ирлээ.
-Гурван километрийн өмнө хөлд нь цэврүү үсэрсэн гэнэ. Лаймстоунд цэврүү нь хагарч, одоо
түүний хөлнөөс идээ гоожиж байна.
Гаррати Стеббинсийг саналаа. Стеббинс кедтэй яваа. Магадгүй, түүний хөл ч бас цэврүүтээ
биз.
-Торгууль. Есийг гуравдахь удаа торголоо!
Цэргүүд Эвингийг анхааралтай харцгаана. Аялагчид ч түүнийг харцгааж байв. Нимгэн
цамцны дор булчин нь оволзохыг Гаррати харж байлаа. Эвинг булчинлаг, сайхан биетэй
залуу юм. Даанч түүний хөл цэврүүтэж, идээ гоожиж байгаа. Ямар ч бэлтгэл, ямар ч булчин
түүнийг цэврүү, идээнээс аварч чадахгүй. Цэврүү, идээ, гэнэтийн шөрмөс таталт, тэгээд үхэл.
Энэ Эвинг хөлдөө пүүз угалж байхдаа юу бодож байсан юм бол?
Тэдний дэргэд Баркович ирлээ. Тэр ч бас Эвингийг харж байв.
-Цэврүү! –Энэ үгийг Баркович хар залуугийн эх нь янхан гэхтэй адилаар хэлэв. –Энэ тэнэг
негр ч аргагүй л дээ. Толгой нь ажилладаггүй хар мал!
-Зайл, -гэж Бейкер тайван хэллээ. –Зайл, эс тэгвэл би чамайг нухаж орхино шүү!
-Болохгүй дээ, дүрэм зөрчиж болохгүй, -гэж Баркович хүйтнээр хариуллаа. Гэхдээ л тэр
холдов. Тэднээс хорт утаан үүл холдох мэт болжээ.
Цаг 2:30. Аялагчид гүвээний орой дээр гарч, Гаррати алсад өндөр уулс цэнхэртэхийг олж
харав. Өрнө зүгт бөөгнөсөн үүл өтгөрөн харлаж, салхи ширүүсэн, Гарратийн хөлсийн
хатаалаа.
11
Байшин чиргүүлтэй “Форд”-ын дэргэд огсох хэдэн эрчүүд тэднийг угтан гар даллаж,
хашгиралдав. Эрчүүд бүгд сүрхий халамцуу харагдана. Гаррати шүдний оо шиг савны
бөглөөг авч, ам руугаа шахав. Өтгөрүүлсэн хүнс гахайн махны амттай ажээ.
Арван минутын дараа Эвинг толгойдоо буудуулан хөсөр уналаа.
Эцсийн удаа хурд нь тогтоосон хэмжээнээс удаашрах үед Эвинг өөрийг нь хамгаална гэж
найдсан мэт хэсэг залуусын дунд явсан юм. Гэвч цэргүүд юу хийхээ мэдэж байлаа. Тэд
мэргэжлийн цэргүүд. Тэд залуусыг түлхэн зайлуулаад Эвингийг замын хажуу руу чирцгээв.
Эвинг эсэргүүцэхийг оролдоход нэг цэрэг түүний гарыг мушгин сөхрүүлж, нөгөөх нь карабины
амыг толгойд нь тулган бууджээ. Эвингийн нэг хөл нь таваганан чичрэв.
-Түүний цус нь биднийхтэй адил улаан юм, -гэж Макврайс гэнэт хэллээ. Чив чимээгүйд
түүний дуу хачин чанга сонсогдов. Түүний төвөнх нь овгосхийж, хоолойд нь нэг юм
дуугарлаа.
Хоёр залуу алууллаа. Үлдэгсэдийн амьд гарах шанс өчүүхнээр нэмэгджээ. Гаррати ядарч
байгаагаа мэдэрч эхэллээ.
Дэд дэвтэр
Урагшаа!
3-р бүлэг
3:15-д борооны анхны дуслууд зам дээр унав. Толгой дээр аймаар, хар бараан үүл
хуралджээ. Тэнгэр чих дүлийрэм дуугарч, тээр урд аянга цахилгаан гялалзлаа. Гаррати
хүрмээ өмсч, цахилгааныг нь татан, захыг нь босголоо. Ирээдүйд зохиолч болох
магадлалтай Харкнесс дэвтрээ гялгар уутанд шургуулжээ. Баркович өргөн хүрээтэй малгай
өмслөө. Тэнгэр дахин дуугарлаа.
-Эхэллээ! –гэж Олсон дуу алдав.
Бороо асгаж гарлаа. Эхний хэдэн хором бороо асар хүчтэй орж, Гаррати бүр ертөнцөөс
тусгаарлагдсан мэт юу ч харахаа байв. Залуус дорхноо л шолбойтол норцгоожээ. Гаррати
нүүрээ бороонд тавин дээш харж инээмсэглэлээ. Цэргүүд түүнийг харж байгаа болов уу.
Чимээгүйхэн... Гаррати чухам юу хийхээ шийдэж амжаагүй байтал бороо зөөлөрч, хамт яваа
залуус нь харагдаж эхлэв. Гаррати эргэн, Стеббинсийг олж харлаа. Стеббинс хоёр гараа
элгэндээ тэврээд бөгтийн явна. Түүний хөлийн нь шөрмөс татсан байх гэж Гаррати цочин
бодов. Гэвч Стеббинс ууттай сендвичээ борооноос хамгаалан тэврээд явж байгааг хараад
түүний санаа нь амарч, “Ээж нь гэж, гялгар уутанд хийгээд өгчихгүй, тэнэг юм байх даа” –
хэмээн боджээ. Бороо нэг зөөлөрч нэг ширүүсэн хэсэг орсноо татарч, шивэрч эхэллээ.
Борооны ус хамаг ядаргааг нь угаачих шиг, Гаррати дахин хөнгөн, цовоо болсноо мэдэрлээ.
Түүний хажууд хэтэрхий өргөн, нойторч хүндэрсэн жинсээ татсаар Пирсон алхана. Урд нь
Макврайс явдал дундаа шээж байлаа. Гаррати цэргүүдийг харав. Тэд ч бас норж, гэхдээ
тоосон шинж алга. Цэргүүдийн хүйтэн царайд ямар ч сэтгэлийн хөдөлгөөн илэрсэнгүй.
-Энэ залуу, ерөөсөө дуугарахгүй юм, -Бейкер бөгтийн алхлах Стеббинсийг заав. Хүүгийн
улаан хүрэн өмд норж, бараг хар өнгөтэй болжээ.
Макврайс өмднийхөө цахилгааныг татах гэж будилж байж торгууль авлаа.
-Хөөе, -гэж Олсон дуу алдлаа. –Миний хөл нэг л хачин болчихлоо!
Түүний нудэнд ухаангүй айдас тодрохыг Гаррати олж харав.
-Яаж байна?
-Хамаг булчин... хачин сул болчихлоо.
-Тайван яв, -гэж Макврайс хэлэв. –Минийх ч бас тэгсэн, аяндаа зүгээр болчихдог юм билээ.
-Нээрэн үү? –Олсон тайвширч эхэллээ.
-Нээрэн, тайван яв.
Гэнэт буу хоёр дахин тасхийж, хэн нэгэн хашгираад, дараа нь дахин буу тасхийв.
Тэдний урд цэнхэр цамц, хальар цагаан өмдтэй залуу шалбааганд нүүрээ наан хэвтэнэ. Нэг
гутал хөлнөөс нь мултран унажээ. Гаррати залуугийн толгойн дахь нүхийг харан, дээгүүр нь
алхан өнгөрөв. Энэ залуу зүгээр л тогтоосон хурдтай явж чадаагүй гэнэ. Хөл нь цэврүүтэж,
идээлээгүй, шөрмөс нь татаагүй, зүгээр л ядраад хурдан явж чадаагүй. Гаррати энэ
залуугийн нэрийг мэдэхгүй, магадгүй хэн ч мэдэхгүй биз. Тэр Стеббинс шиг ганцаар явсан
байх.
12
Аялагчид дөчин километр явжээ. Одоо тэд битүү ой, тариан талбай, хааяа тааралдах
байшингууд, хажууд нь зогсоцгоох цөөхөн үзэгчдийн хажуугаар явцгааж байв. Тэд ашиглахаа
байсан төмөр замыг огтлох үед нэг залуу бүдрэн унаж, торгууль аваад цус урсах өвдгөө илэн
гүйсээр эгнээндээ оров. Карибу хүртэл гучин километр үлдэж, гэхдээ тэд харанхуйгаас өмнө
хотод орж амжихгүй.
Цаг 3:40. Тэнгэр цэлмэж, наран үүлний цаанаас бултайх өрнө зүгт солонго татжээ.
Цэргүүдийн суусан машины моторын зөөлөн нүргэлэх дуу залуусыг бүүвэйлэх мэт
сонсогдоно. Гаррати явдал дундаа үүрэглэж эхэллээ. Тээр урд Фрипорт байгаа. Гэхдээ
өнөөдөр биш, маргааш ч биш. Их удаан явж хүрнэ. Тэр шалбааганд хөлөө дүрээд бүрмөсөн
сэргэв. Пирсон түүнийг хараад нүдний шилээ заслаа.
-Өнөөх төмөр замд тээглэж унасан залууг санаж байна. уу?
-Зак гэдэг байхаа?
-Тийм. Зак. Хөлнөөс нь цус гоожоод л байгаа гэнэ.
-Хөөе, гаж донтоон, Карибу хүртэл хэд үлдэв?
Гаррати эргэж харлаа. Баркович. Тэр малгайгаа арын халаасандаа хийгээд, зэвүүн
инээмсэглэн алхаж явна.
-Би яаж мэдэх юм.
-Чи эндхийнх гээ биз дээ?
-Хорин тав, зургаан километр үлдсэн, -гэж Макврайс хэллээ. –Одоо эндээс тонилж үз.
Баркович гомдсон мэт урвайн холдов.
-Энэ ч удахгүй чадхийх байх даа, -гэж Гаррати хэллээ.
-Битгий тоо, -гэж Макврайс хэллээ. –Зүгээр л би түүнийг заавал ялна гэж бодож яв. Харин чи
ялах байх шүү.
Гаррати уруулаа долоов.
-Живж байгаа хүний бүх амьдрал нүдэнд нь харагдаж өнгөрдөг гэсэн, чи сонссон уу?
-Номноос уншсан санагдаж байна. эсвэл кинод гардаг билүү?
-Тэгвэл бид ч бас бүх амьдарлаа харах байх даа. Макврайс санаа алдав.
-Тэгэхгүй л юмсан.
Дөрвөн цагин үед солонго арилжээ. Тэдний дэргэд 8 дугаартай Дэйвидсон ирлээ.
-Зак хүнд байдалд ороод байна, -гэж тэр хэлэв.
Гаррати анх энэ залууг үүргэвчтэй явахыг нь харсан юм. Харин Дэйвидсон одоо үүргэвчгүй
явна. Хаяж амжжээ.
-Цус гоожоод л байна уу? –гэж Макврайс асуув.
-Харин тийм. –Дэйвидсон толгой сэгсэрлээ. –хачин юм шүү. Унаж л байдаг, шалбалж л
байдаг. Гэтэл одоо түүнд оёдол тавих хэрэгтэй болоод байна. Хараач!
Зам дээр улаан толбо цувран харлана.
-Тэр айж байна уу? –гэж Олсон асуув.
-Юу ч биш гэж байна. Гэхдээ би айж байна. Би өөрийгөө, та нарыг өрөвдөж, айж байна.
Дэйвидсон айж бүлтийсэн саарал нүдээрээ тэднийг ширтэв.
Тэд явсаар байлаа.
-Макврайс! –гэж Олсон хашгирлаа.
-Яав?
-Зүгээр болохгүй байна. Миний хөл зүгээр болохгүй байна. Өвдөг чичрээд би сөхөрчих гээд
байна!
Макврайс дуугарсангүй. Жаргаж буй нарны гэрэлд түүний хацар дээрх сорив улам тод
харагдана.
-Тамхи байна уу? –гэж Олсон асуув. Макврайс хайрцагтай “Мэллоу” тамхиа сарвайв.
-Май, бүгдийг нь ав. Олсон амандаа тамхи зууж, хурдан асаав. Тэгээд машин дээрээс өөрийг
нь харж буй цэрэг рүү хэлээ гаргалаа.
Тэд намайг хараад л байна. Цаг гаран харцгааж байгаа юм. Далдыг хардаг юм шиг, хогнууд!
–гэж Олсон чанга хашгирлаа. Түүний дуунд айдас тод сонсогдов. Цэргүүд тоосон шинжгүй
түүнийг ширтэцгээнэ. Цаг дөрөв хагас болоход тэд дөчин найман километр явсан байлаа.
Нар жаргах дөхөж, тэнгэрийн хаяа улайрчээ. Тэнгэр бүрэн цэлмэж, эхлээд цэнхэртэж
байснаа хурдан бүрэнхий болж эхэллээ. Удахгүй шөнө болно. Гаррати айж, сандарч
байгаагаа мэдэрлээ. Тэр өдрийн гэрэл, нарны туяаг сүүлчийн удаа харж байгаа мэь хачин
оргиод явчихав. Тэр энэ өдөр дуусахгүй, нар жаргахгүй, бүрэнхий тасрахгүй байгаасай гэж
тэсэшгүй хүсэн бодлоо.
13
-Торгууль. Зууг гуравдахь удаа торголоо!
Зак эргэн харав. Түүний нүд булингартаж, юу ч ойлгоогүй мэт харагдана. Өмдний нь баруун
шуумаг цусанд будагджээ. Гэнэт Зак хар хурдаараа алхалж эхлэв. Тэр хүмүүсийг хөл
бөмбөгчин мэт сүлжин урагш гүйх шахам алхлаа. Ачааны машин ч хурдаа нэмэн түүний
араас дагав. Машин ойртож байгааг сонссон Зак бүр гүйж эхэллээ. Тэр бүдчин, эв хавгүй
гүйлээ. Зам дээр цусан толбо үлдэж байв. Зак урагш тасарч, түүний эв хавгүй мурилзах бие
бүр үзэгдэхгүй боллоо. Машинаас хоёр цэрэг үсрэн бууж, аялагчдын хажууд алхаж эхлэхэд
машин Закын араас ухасхийв.
Хэн ч дуугарсангүй, бүгд чих тавин чагнацгаана. Их удаан, маш удаан юу ч сонсогдсонгүй.
Шувууд жиргэхээс өөр чимээ гарахгүй л байлаа.
Гэнэт буу тасхийж, дараа нь дахин буу дуугарлаа. Гүвээн дээр гараад тэд километр орчмын
цаана зогсох машиныг олж харцгаав. Машины яндангаас цэнхэр утаа олгойдно. Зак
харагдсангүй. Тэр хаа ч алга.[align=center][/align]
-Ерөнхий хаа байна? –гэж хэн нэгэн хашгирлаа. Дуунд айдас, ухаангүй айдас шингэжээ. Энэ
бол 48 дугаартай, Гриббл гэдэг бөөрөнхий толгойтой залуу байлаа. Цэргүүд замын
хажуугаар үг дуугүй алхалцгаана.
-Тэр бас л үг хэлж байгаа юу? –гэж Гриббл хашгирлаа. –Тэр үг хэлж л чаддаг, тиймүү? Тэр
чинь алуурчин! Алуурчин мэдэв үү! Би хэлнэ... Би улаан нүүрэн дээр нь түүнийг алуурчин гэж
хэлнэ! Гриббл байдгаараа хашгирч, бүр урагш явахаа ч мартжээ. Цэргүүд түүнийг харцгаав.
-Торгууль! Дөчин наймыг торголоо!
Гриббл дуугүй болж урагш сандран ухасхийв. Тэр хөл рүүгээ ширтэн, үг дуугүй алхалж
эхэллээ. Удалгүй аялагчид цэргийн машинтай зэрэгцэж, машин тэдний араас хөдлөв.
Таван цагт Гаррати хүнсээ гаргаж, загасны нухаш, хэдэн жигнэмэг, бяслаг идээд уснаасаа
ханатлаа уув. Тэгээд биеэ барин үлдсэн хүнсээ далд хийлээ. Дашмагтай усыг тэр хүссэн
цагтаа авч болно, харин идэх юм маргааш өглөөний есөн цаг хүртэл өгөхгүй, гэтэл шөнө юм
идмээр санагдвал яах билээ?
-Бидний амьдрах эсэх шийдэгдэж байхад юм идэх хүсэл огт багасахгүй юм, -гэж Бейкер
дуугарлаа.
-Гэхдээ л биеэ барих хэрэгтэй. Шөнө өлдөөд, ухаан алдаад уначихвал яана. –Гаррати санаа
алдав. –Асуух, бодох юм мөн ч их байна...
-Жишээ нь?
-Жишээ нь энэ залуу, -Гаррати аяллын эхний мөчөөс л алхаагаа огт өөрчлөөгүй, ганцаар
бөгтийн явсаар байгаа Стеббинсийг заав. –Тэр яах гэж энд яваа юм, яагаад хэнтэй ч, юу ч
ярьдаггүй юм бүү мэд. Хэзээ үхэхээ ч тоохгүй байх шиг.
-Гаррати, бид бүгд үхнэ шүү дээ.
-Өнөөдөр үхэхгүй гэж найдаж байна.
Гаррати аяархан ярьж байсан ч гэнэт бие нь дагжин чичирлээ. Түүний давсаг нь чинэрэн
өвдөх шиг болов. Тэр явдал дундаа эргэж, өмднийхөө цахилгааныг буулгалаа.
-Шагналын тухай чи юу гэж бодож байна?
-Тэр тухай огт бодохгүй байсан нь дээр. –Гаррати шээж эхлэв. Дараа нь цахилгаанаа татаад
урагш эргэн алхалж эхэллээ. Тэр торгууль авалгүй ажлаа дуусгасандаа баярлажээ.
-Харин би шагналын тухай бодож л байна, -гэж Бейкер мөрөөдөх мэт дуугарлаа. –Яг
шагналын тухай биш, авах мөнгөө л бодож байна. Бүх мөнгөнийхөө тухай.
-Харин би мөнгөний тухай огт бодохгүй байна, -гэж Гаррати хариуллаа.
-Чи ч төмсний шөл идэж өссөн хүн байна л даа. Аав чинь хааяа хүсвэл танайх гахайн
хавиргатай шөл хийдэг байсан биз.
-Тиймээ, энэ ч нөлөөлсөн, гэхдээ энэ хамгийн чухал биш.
-Мөнгөө диваажин руу авч явахгүй гэж чи хэлэх гээд байна уу?
Гаррати Макврайс руу харлаа. Макврайс эвгүй инээмсэглэж байв.
-Тиймээ, -гэж Гаррати хэлэв. –Бид энэ ертөнцөд юу ч авчраагүй, юу ч авч явахгүй.
-Зөв, гэхдээ ирэх, явахын хоорондох хугацаанд сайхан амьдрах хэрэгтэй, тийм үү? –гэж
Макврайс асуулаа.
-Сайхан амьдрах... Чөтгөр гэж, энэ машин дээр яваа новшнууд одоо чамайг буудчихвал эмч
нар бөгс рүү чинь сая доллар чихсэн ч чи амь орохгүй...
-Би үхээгүй, амьд байна, -гэж Бейкер хэллээ.
-Чи ойлгосонгүй. Төмсний шөл иднэ үү, тугалын мах иднэ үү, ордонд амьдарна уу, овоохойд
амьдарна уу, ялгаагүй, үхэхээр чинь чамайг Зак, Эвинг нар шиг адилхан л мооргонд хийнэ.
14
Байсхийгээд, бага багаар авч байсан нь хамаагүй дээр. Балын бага нь амттай гэдэг...
-Дэмий яриа, -гэж Макврайс дуугарав.
-Тэгвэл чи яана гэж бодож байгаа хүн бэ?
-Мэдэхгүй. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр миний үзэл бодол сүрхий өөрчлөгдөөд байна...
Тэд дуугүй явцгаав. Гаррати жигнэмэгээ гарган, нөхөддөө тараалаа. Илүү юм ярьсандаа тэр
жаахан гэмшжээ. Урагш тасарсан гурав, дөрвөн залуугийн явдал удааширч, тэд тавин
метрийн цаахна харагдана. Зам аажмаар өгссөөр байлаа. Гаррати гэнэт газар хэвтэх
хүнстэй бүсэн дээр гишгэж, гайхсандаа эргэн тойрноо харлаа. Энэ бол Олсоны бүс байжээ.
Олсон гэдсээ тэмтрэн, ийш тийш хүрлийн харж байв.
-Би бүсээ унагачихлаа. Юм идэх гээд, тэгээд унагачихлаа. –Тэр инээх гэсэн боловч
чадсангүй. –Би юм идмээр байна, -гэж Олсон хэлэв.
Хэн ч хариу дуугарсангүй. Бүгд бүсэн дээгүүр алхлан өнгөрч байв. Бөхийж, бүсийг авах гээд
торгуулах хүн олдсонгүй.
-Би юм идмээр байна, -гэж Олсон дахин хэллээ.
Ерөнхий чанга залууст дуртай гэсэн байхаа? –гэж Гаррати бодлоо. Олсон л лав одоо чанга
залуутай адилгүй харагдаж байна. Гаррати бүсэн дэхээ шалгав. Түүнд гурван ширхэг
өтгөрүүлсэн хоол, жигнэмэг, дөрвөлжин бяслаг үлджээ.
-Май, үүнийг ид, -тэр бяслагаа Олсонд өгөв.
Олсон үг дуугүй идэж эхллээ.
-Шадар цэрэг, -гэж Макврайс инээмсэглэн дуугарав.
Харанхуй болж эхэлжээ. Нам дор газар цагаан манан хөшиглөнө.
-Хүүе, хэн нэгэн мананд төөрөөд замаас гарчихвал яах бол? –гэж хэн нэгэн сонирхов.
-Тэнэг мал, чи оролдоод үз л дээ, -гэж Барковичийн муухай дуу тэр дорхноо л сонсогдлоо.
Дөрөв, дөрвөн хүн жагсаалаас гарлаа, гэж гаррати бодов. Найман цаг хагас явахад дөрөвхөн
хүн л жагсаалаас гарлаа. “Би тэднийг бүгдийг нь ялж яасан ч чадахгүй. Бүгдийг нь ялж
чадахгүй. Гэхдээ яагаад үгүй гэж? Хэн нэгэн ялах л ёстой шүү дээ”. Харанхуй болоход
залуусын яриа ч намдлаа. Харанхуй, чийглэг агаар, зам дээрх шалбаагнууд... Анх удаа
Гарратид энэ бүхэн үнэн бодит биш мэт санагдаж, тэр ээж, Жен нарыгаа харахыг тэсэшгүй
ихээр хүсэв. Тэр энд ямар чөтгөрөө хийж байгаа юм бол, яаж ингэж өөрийгөө баллаж чадваа.
Тэр ийм юм болно гэж төсөөлөөгүй хэмээн өөрийгөө хуурч ч чадсангүй. Тэр ганцаараа ч
ингэж баларсан юм биш. Түүнтэй хамт одоо ерэн таван тэнэг толгойнууд хамт яваа. Урд нь
хэн нэгэн аяархан гиншин уйлахыг Гаррати сонслоо.
Карибу хүртэл 16 км явах хэрэгтэй. Тэнд ядаж гэрэлтэй байх болно. Гаррати жаахан
тайвширлаа. Эцсийн эцэст бүх зүйл тийм ч муу биш, тэр амьд байна, хэзээ үхэх тухай бодох
хэрэггүй.
Урд нь түрүүлж явсан Трейвин гэдэг залууг үндсэн бүлэг гүйцэж ирэв. Залуусын ярьж
байгаагаар Трейвиний гэдэс өвдөж, тэр гүйлгэж эхэлжээ. Гаррати эхлээд итгээгүй боловч
Трейвинийг хараад итгэлээ. Залуу явдал дундаа өмдөө татаж байв. Тэр суух бүрдээ торгууль
авч байлаа. Яадаг юм, явдал дундаа л гаргаж байна биз, гэж Гаррати бодов. Үхсэнээс
үмхийрч, заваарч явсан нь дээр. Трейвин гэдсээ тэврэн, Стеббинс шиг бөхийн алхална.
Түүний хамаг бие байсхийгээл чичирж, гэдэс нь базалж байгааг нотолж байв. Гарратийн
дотор муухай оргив. Ямар ч романтик, нууцлаг, баатарлаг юм алга. Залуугийн гэдэс л өвдөж,
өөр юмгүй. Цэргүүд Трейвинг анхааралтай харцгааж байв. Удалгүй Трейвин унаж, цэргүүд
түүнийг өмдөө тайлсан чигээр нь буудлаа. Трейвин дээш эргэхэд залуус гомдсон, өвдсөнөөс
ярвайсан царайг нь харцгаав. Нэг залуу огиулж, тэр дорхноо торгууль авчээ.
-Дараагийнх нь энэ залуу, -гэж Харкнесс дуугарав.
-Амаа тат, за юу. Амаа тат, -гэж Гаррати хэллээ. Харкнесс гэмших мэт нүдний шилээ аван
арчиж эхлэв. Тэднийг хэсэг хүүхдүүд угтан, хашгиралдаж гарлаа. Тэд зүлгэн дээр кока-кола
уун сууцгаана. Хүүхдүүд Гарратиг таньж, босон харайцгааж хашгиралдаж, алга ташиж гарав.
Олсон чангаар мөргөл уншиж эхэллээ. Гаррати түүнийг түгшин ширтэв.
-Тэр хэдэн торгууль авсан бэ? –гэж Пирсон асуув.
-Миний мэдэхийн ганцыг ч аваагүй, -гэж Бейкер хариуллаа.
-Гэхдээ л тэр тааруухан харагдаж байна.
-Бид бүгд л тааруухан харагдаж байгаа, -гэж Макврайс хэллээ.
Тэд дахин дуугүй болцгоолоо. Хөл нь өвдөж байгааг Гаррати мэдэрлээ.
Тас харанхуй болжээ. Карибу хүртэл 10 км үлджээ. Гаррати найз охин Женийгээ бодож,
танихгүй охиныг үнссэндээ гэмших шиг болов. Жен бол бэлхүүсээ давсан урт үстэй охин. Бас
15
тэр том хөхтэй. Тэд үнсэлцдэг байсан ч үүнээс илүүг хийж амжаагүй. Гаррати бол зандан
хэвээр яваа залуу.
Тэд карибу хотын захад ирлээ. Тэднийг бөөн бөөн хүмүүс, телевизийн автобус угтав. Замын
гэрэл сүү мэт мэлтийнэ. Телевизийн сурвалжлагч бүдүүн эр микрофон барьсаар тэдэн рүү
гүйж ирлээ. Тэр аль тааралдсанаас асууж гарав:
-Та ядарч байна уу?
-Үгүй. Гайгүй.
-Та өөрийгөө ялна гэж бодож байна уу?
-Мэдэхгүй. Ялах л байх. Би огт ядраагүй байна...
Үзэгчид хашгиралдан, алга ташилт нижигнэнэ. Аялагчид булан тойрч, жижигхэн дэлгүүрийн
хажуугаар өнгөрөв. Дэлгүүрийн эзэн, цагаан костюмтай намхан эр элдэв ундаа овоолсон
ширээний дэргэд “АЯЛАГЧДАД “ЭВА” ДЭЛГҮҮР БЭЛЭГЛЭЖ БАЙНА” гэсэн самбар барин
зогсоно. Түүний дэргэд хоёр цагдаа зогсоод аялагчдад хэн ч, юугаар ч тусалж болохгүйг
тайлбарлаж байлаа.
Залуус “Карибу пэйпер миллс инкорпорейтед” үйлдвэрийн аварга том байшингийн
дэргэдүүр, бохир голын эргээр явж өнгөрөв. Энэ цаасны үйлдвэрийн ажилчид замын
хажуугаар эгнэн зогсоод аялагчдыг хашгиралдан угтжээ. Тэдний зарим нь Ерөнхийн том
гэгчийн зураг барьцгаасан харагдана. Ажилчид алга ташицгаан, инээлдэж байснаа хамгийн
сүүлд яваа Стеббинсийг хараад шүгэлдэцгээж эхлэв. Гаррати эргэн харахад ажилчид
цувралдан үйлдвэр рүүгээ орцгоож байлаа.
-Тэр чамаас юу асуусан бэ? –гэж хэн нэгэн хяхтнасан сөөнгө хоолойгоор асуув. Гаррати
ууртайгаар эргэн Барковичийг ширтлээ.
-Хэн, юу асуусан гэж?
-Тэнэг минь, сурвалжлагч юу гэж асуусан бэ?
-Тэр надаас юу ч асуугаагүй.
Баркович зайлаад өгөөсэй, гэж Гаррати бодлоо.
-Тэгвэл надаас тэр юм асуусан, -гэж Баркович бардамнан дуугарав. –Тэр надаас ядарч
байна уу гэж асуусан. Харин би огт ядраагүй, маш сайхан байна. ийм маягаар би эцэс
төгсгөлгүй явж чадна. Энэ новшнуудыг бүгдийг нь ялна гэсэн.
-Амаа татаач, чи, -гэж Пирсон хэлэв.
-Гонжийсон новш минь, яамтай хэн ярьсан юм? –гэж Баркович үсчлээ.
-Зайлаад аль, -гэж Макврайс дуугарлаа. –Чамайг харахаар толгой өвдөөд байна.
Баркович тэссэнгүй урагшилж, Колли Паркертай зэрэгцлээ.
-Тэр чамаас юу асуусан бэ?
-Хижиг минь, хамрыг чинь тас татаад аманд инь чихчихээгүй дээр зайл! –гэж Паркер
уухиллаа. Баркович хурдан холдов. Паркер бол ууртай, аюултай залуу гэдэг нь үнэн
бололтой.
-Өөдгүй новш шүү, энэ Баркович, -гэж Макврайс хэллээ. –Тэр сурвалжлагчид олон хүний
хүүрэн дээр бүжиглэнэ гэж хэлсэн. Тэр нь ч үнэн. Тэр ингэж бодож байгаагийнхаа хүчинд л
явж байгаа юм.
-Дахиж надад ойртвол би түүнийг цохиж унагана, -гэж Олсон ядарсан хоолойгоор хэлэв.
-Хүүе болохгүй. Наймдугаар зөвлөмж: бусад аялагчдад саад хийж болохгүй!
-Аа, наад зөвлөмжөөрөө бөгсөө арч, мэдэв үү, -гэж Олсон инээмсэглэв.
Оройн долоон цагаас эхлэн хурдны доод хэмжээнд явцгааж байсан аяллынхны алхаа бага
зэрэг түргэсэв. Үдшийн сэрүүн тэднийг сэргээжээ.
-Бид хаана билээ, төлбөртэй замаар явах ёстой байхаа? –гэж Бейкер асуулаа.
Гаррати эргэж харав:
-Олдтаунд. Тэр хүртэл 190 гаран километр...
Харкнесс исгэрлээ.
Аялагчид Карибу хотын төвд орж ирлээ. Гараанаас тэд 70 гаран километр холджээ.
Карибу бодсон шиг том хот огт биш ажээ. Яг л Лаймстоун шиг жирийн нэгэн үйлдвэрийн
хотхон, хэдэн шатахуун түгээх цэг, дэлгүүр, худалдааны төв, дайчдын хөшөө бүхий цэцэрлэг,
тэгээд л гүйцээ. Дунд сургуулийн хөгжмийн бүлгэмийн хүүхдүүд үндэсний сулд дууллыг
гайхалтай мурий хазгай хөгжимдлөө. Эндээс холын хол газар шуугиан дэгдээсэн эмэгтэй энд
бас л ирчихэж. Тэр хүү Персигээ хайсан хэвээр. Энэ удаа эмэгтэй цагдаа нарын
хамгаалалтыг сэтлэн, зам дээр гараад ирчихсэн, аялагчдын урдаас гүйн ирж явлаа. Тэр
залуусын дунд хутгалдан орж, түлхэлцэн, бүр нэг залууг дэгээдээд унагаж орхив. Тэр Персиг
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal
Uhliin aylal

More Related Content

What's hot

Xyanalt
XyanaltXyanalt
Xyanalt
slpmn
 
Монголбанк Бодлогын Хүүгээ Яагаад Өсгөв /МБ www.mongolbank.mn/
Монголбанк Бодлогын Хүүгээ Яагаад Өсгөв /МБ www.mongolbank.mn/Монголбанк Бодлогын Хүүгээ Яагаад Өсгөв /МБ www.mongolbank.mn/
Монголбанк Бодлогын Хүүгээ Яагаад Өсгөв /МБ www.mongolbank.mn/
Adilbishiin Gelegjamts
 
харилцах онцлог
харилцах онцлогхарилцах онцлог
харилцах онцлог
guest425b9c5
 
Beeline Brand Book
Beeline Brand BookBeeline Brand Book
Beeline Brand Book
Petr Malukov
 

What's hot (20)

Tanihgui emegtein zahidal
Tanihgui emegtein zahidalTanihgui emegtein zahidal
Tanihgui emegtein zahidal
 
Ppth22
Ppth22Ppth22
Ppth22
 
Ppth23
Ppth23Ppth23
Ppth23
 
Xyanalt
XyanaltXyanalt
Xyanalt
 
Монголбанк Бодлогын Хүүгээ Яагаад Өсгөв /МБ www.mongolbank.mn/
Монголбанк Бодлогын Хүүгээ Яагаад Өсгөв /МБ www.mongolbank.mn/Монголбанк Бодлогын Хүүгээ Яагаад Өсгөв /МБ www.mongolbank.mn/
Монголбанк Бодлогын Хүүгээ Яагаад Өсгөв /МБ www.mongolbank.mn/
 
Ppth24
Ppth24Ppth24
Ppth24
 
eGov Regions Rf
eGov Regions RfeGov Regions Rf
eGov Regions Rf
 
Критерии противопоказаний для лиц, поступающих на службу в МВД
Критерии  противопоказаний  для  лиц, поступающих на службу в МВДКритерии  противопоказаний  для  лиц, поступающих на службу в МВД
Критерии противопоказаний для лиц, поступающих на службу в МВД
 
Tsetsgend durtai er
Tsetsgend durtai erTsetsgend durtai er
Tsetsgend durtai er
 
Ppth19
Ppth19Ppth19
Ppth19
 
харилцах онцлог
харилцах онцлогхарилцах онцлог
харилцах онцлог
 
Geishagiin dursamj
Geishagiin dursamjGeishagiin dursamj
Geishagiin dursamj
 
Hulan bid 2
Hulan bid 2Hulan bid 2
Hulan bid 2
 
Vzehiin hyzgaar
Vzehiin hyzgaarVzehiin hyzgaar
Vzehiin hyzgaar
 
Aluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsurenAluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsuren
 
МЭРТ 19_04_2009 МФЦ регионы Rostov
МЭРТ 19_04_2009 МФЦ регионы RostovМЭРТ 19_04_2009 МФЦ регионы Rostov
МЭРТ 19_04_2009 МФЦ регионы Rostov
 
Nuutsgai xairiin payan
Nuutsgai xairiin payanNuutsgai xairiin payan
Nuutsgai xairiin payan
 
Akvarium viktor suvorov
Akvarium   viktor suvorovAkvarium   viktor suvorov
Akvarium viktor suvorov
 
Ppth18
Ppth18Ppth18
Ppth18
 
Beeline Brand Book
Beeline Brand BookBeeline Brand Book
Beeline Brand Book
 

More from amingooamy (13)

Yu ch bitgii orold robiert shiekli
Yu ch bitgii orold  robiert shiekliYu ch bitgii orold  robiert shiekli
Yu ch bitgii orold robiert shiekli
 
Yavuukhulan tuuver zoxiol
Yavuukhulan tuuver zoxiolYavuukhulan tuuver zoxiol
Yavuukhulan tuuver zoxiol
 
Zuun jiliin gantsaardal
Zuun jiliin gantsaardalZuun jiliin gantsaardal
Zuun jiliin gantsaardal
 
Zaluu nas choinom
Zaluu nas choinomZaluu nas choinom
Zaluu nas choinom
 
Deevriin.oroon.deh.minii.moroodol
Deevriin.oroon.deh.minii.moroodolDeevriin.oroon.deh.minii.moroodol
Deevriin.oroon.deh.minii.moroodol
 
Anxnii durlal
Anxnii durlalAnxnii durlal
Anxnii durlal
 
1984
19841984
1984
 
200 sain ajil herluf bidstruf
200 sain ajil herluf bidstruf200 sain ajil herluf bidstruf
200 sain ajil herluf bidstruf
 
33 khoriotoi nom orch b.oiuunchimegh
33 khoriotoi nom   orch b.oiuunchimegh33 khoriotoi nom   orch b.oiuunchimegh
33 khoriotoi nom orch b.oiuunchimegh
 
Koralin nil gieiman
Koralin   nil gieimanKoralin   nil gieiman
Koralin nil gieiman
 
Sarny tuiaa natsuki mamiiaa
Sarny tuiaa   natsuki mamiiaaSarny tuiaa   natsuki mamiiaa
Sarny tuiaa natsuki mamiiaa
 
Animal farm
Animal farmAnimal farm
Animal farm
 
4 bish 4
4 bish 44 bish 4
4 bish 4
 

Uhliin aylal

  • 1. 1 Стивен Кинг “ҮХЛИЙН АЯЛАЛ” Дэлхий даяар алдартай “Үхлийн аялал” тэмцээн эхэллээ. 100 залуу гараанаас хөдөллөө. Тэд зогсох амрах эрхгүй, тэгвэл цувааг дагалдан яваа цэргүүд буудаад алчихна. Энэ залуусын зөвхөн ганц нь ялах ёстой. Үлдсэн 99 нь тэмцээний замд амь алдана. Хүн амьдрахын тулд зогсохгүй, суухгүй, хэвтэхгүй хэр хол явж чадах вэ? 100 километр үү? 200... 300 юу? Хэн энэ залуусаас ганцаар амьд үлдэх вэ? Үхлийн аялалд үхэхгүйн тулд хөлийн улны яс цухуйж, шөрмөс тасарч, цус асгарч байсан ч тэд явсаар, явж чадахгүй нь мөлхсөөр... Тэргүүн дэвтэр 1-р бүлэг Өглөө эрт цэргийн хамгаалалттай авто зогсоол дээр тун удаан гүйж, эцэж ядарсан бяцхан нохойтой адил харагдах хуучин цэнхэр “форд” ирж зогслоо. Хамгаалалтын албаны цэрэг, уйдаж гүйцсэн залуу эр ирсэн хүмүүсээс биеийн байцаалт шаардав. Арын суудлаас залуу хүү цэнхэр хуванцар карт гарган эхдээ дамжуулахад тэр байцаалтыг цэрэгт өглөө. Харуул хөдөөгийн эль хуль газар байраа олоогүй мэт хачин этгээд харагдах компьютерт картыг хийхэд хормын дараа дэлгэцэн дээр ирсэн залуугийн биеийн байцаалтын бичгүүд тодров. Гаррати Реймонд Дэйвис Шоссэ 1. Паунал хот. Мэн муж. Андроскоггин тойрог. Үнэмлэх № 49 801 89 Хамгаалагч товчлуурыг дарахад дэлгэц дахин өнгөгүйхоосон боллоо. Тэр машинаа зогсоолд аваачиж тавь хэмээн дохив. -Тэд нар үнэмлэхийг чинь буцааж өгөхгүй юм уу? –гэж хатагтай Гаррати асуулаа. –Тэд нар чинь... -Үгүй, тэд үнэмлэхийг хурааж авдаг юм, -гэж Гаррати тэвчээртэй нь аргагүй тайлбарлав. -Энэ чинь надад ерөөсөө таалагдахгүй байна. Ерөөсөө... –гэж хатагтай Гаррати машинаа хоосон зайд тавингаа үглэв. Тэр хүүтэйгээ замд гарсан шөнийн 2 цагаас эхлэн яг ингэж үглэсээр яваа юм. Үглэх ч гэж, уйлах нь холгүй юм болж байлаа. -Тайван бай л даа, ээж, гэж Гаррати сөөнгөтөн хэлэв. Тэр эргэн тойрноо харж, биеэ барьж, тайвшрах ёстой, бас хүлээх гэдэг чинь үргэлж айдас хүйтсээр дүүрэн байдаг. Ээж нь машинаа унтрааж амжаагүй байхад тэр ухасхийн гарлаа. Өндөр, туранхай, булчинлаг Гаррати наранд гандсан эрээн цэрэг хүрэм, жинс, аяны гутал өмсчээ. Хавар. Өглөөний хүйтэн агаар. Найман цаг. Ээж нь бас өндөр, гэхдээ маш туранхай. Тэр айж, сандарч бас бухимджээ. Царай нь хүнд өвчин туссан мэт харагдана. Ган төмөр шиг өнгөтэй үс нь эмх замбараагүй сэгсийжээ. Тэр дөнгөж саяхан гэнэт турчихсан мэт хувцас нь хэлхийн унжина. -Рей, -гэж хатагтай Гаррати хүү нь саяхнаас сонсохоос дургүй нь хүрдэг болсон залирхаг өнгөөр шивнэв. –Рей, сонсооч... Рей толгой дохиод хүрэмнийхээ цахилгааныг оролдон дуугүй зогсов. Хамгаалагчдын нэг нь гялгар ууттай эрдэнэ шиш идэж, гартаа комикс барин хуудсыг нь залхуутай эргүүлнэ. Гаррати түүнийг, түүний барьсан номыг нь ширтэн, “Энэ бүхэн үнэхээр бодит зүйл” хэмээн бодож байлаа. Тэгээд анх удаа тайвшрах шиг болов. -Больж, татгалзаж амжина шүү дээ... Хүлээлтийн айдас Рейг дахин хүлэх мэт болов. -үгүй, оройтсон, ээжээ. Өчигдөр сүүлчийн өдөр байсан. Бас дахиад л өнөөх залирхаг шивнээн: -Тэд нар ойлгоно. Би мэдэж байна. Ерөнхий... -Ерөнхий... –гэж Гаррати эхлснээ ээж нь цочин давхийхийг хараад хэсэг дуугүй болов. -Ээж, Ерөнхий намайг яахыг та мэднэ шүү дээ. Бас нэг машин хаалганы дэргэд ирж, жолооч нь бичиг баримтаа хураалгасны дараа зогсоолд очин зогсов. Машинаас хар үстэй залуу бууж, араас нь эцэг эх нь гарч ирлээ. Тэд машиныхаа дэргэд зогсоцгоон, баг нь хүнд байдалд орсон бейсболчид мэт зөвлөлдөж гарлаа. Хар үст залуугийн нуруунд үе тэнгийхний нь дунд моодонд орсон үүргэвч харагдана. Гаррати үүргэвчээ авсан бол дээр байж гэж бодлоо.
  • 2. 2 -Чи тэгээд татгалзахгүй юм уу? Рей дөнгөж арван есөн настай боловч гэмших сэтгэлгээ гэж юу байдгийг сайн мэддэг болжээ. Хатагтай Гаррати дэндүү ядарч, уй гашууд хэт автсанаас хүүгийнхээ ухаангүй тэнэг хүслийг нь бүр эхнээс нь таслан зогсоож чадаагүй юм. Тэгээд гэрт нь компьютерийн дэлгэц гэнэт гэрэлтэн асч, өнгөлөн далдлах эрээн хувцастай цэргүүд хүрч ирэн, хүүд нь бичиг гардуулахад юм хэлж, эсэргүүцээгүй. Өчигдөр хүүг нь эрх чөлөөлт хорвоо ертөнцтэй холбож байсан гүүр нэгмөсөн, эргэлт буцалтгүй шатан алга болжээ. Гаррати эхийнхээ мөрийг иллээ. -Ээж минь, энэ бол миний хүсэл байсан. Таных биш, би үүнийг мэдэж байна. Би... –Тэр эргэн тойрноо харлаа. Хэн ч тэднийг тоож анхаарч байгаа шинж алга. –Би танд хайртай, ээж, гэхдээ ямарч байсан энэ бол хамгийн зөв зам гэдэгт би итгэлтэй байна. -Үгүй, худлаа, -гэж хатагтай Гаррати уйлах шахан өгүүллээ. –Энэ бол зөв зөм огт биш, хэрэв аав чинь байсан бол... -Аав одоо байхгүй. –Рей ээжийгээ уйлчих вий гэж айсандаа хэтэрхий хатуу ярьж байв. Хэрэв түүнийг өөрөөс нь хүчээр холдуулах болвол яах вэ? Энэ бодол түүнийг ухааруулах мэт болж, тэр арай зөөлөн ярьж эхлэв. –Одоо явъя, ээж. Тэгэх үү, за явъя. Ээжийнх нь уруул чичирж байсан ч зөвшөөрөн толгой дохив. Одоо нэгэнт оройтжээ. Ямар ч арга байхгүй. Нарс моддын навчис салхинд сэржигнэн, толгой дээр үүлгүй тэнгэр цэнхэртэнэ. Засмал зам дээр Америк, Канадын хилийн эрээн хаалга харагдана. Рей гэнэт айдас түгшүүр нь намжиж, тэр урагш явахыг хүсч байгаагаа мэдрэв. -Би шөнө хийсэн юм. Чи авах уу, нэг их хүнд биш шүү дээ. –Ээж нь түүнд гялгар цаасанд боосон жигнэмэг өглөө. -Авна, авна. –Рей ээжийгээ зөөлөн тэвэрлээ. Тэгээд хацар дээр нь үнсэв. Тэр өөрөө уйлах шахаж байлаа. Гэвч тэр биеэ барьж, Ерөнхий командлагчийн инээмсэглэж буй царайг дотроо төсөөлөн бодоод жигнэмэгийг хүрэмнийхээ халаасанд хийв. -Баяртай, ээжээ. -Баяртай хүү минь. Ээж нь хүүгээ хүлээнэ. Ээж нь машиндаа сууж, асаалаа. Гаррати ээжийгээ ширтэн зогссоор байв. Ээж нь түүнрүү эцсийн удаа гараа даллаад хөдөллөө. Түүний хацрыг нь даган нулимс тасралтгүй урсана. Удалгүй машин далд ороход Гаррати мэдэхгүй газар, танихгүй хүмүүсийн дунд ганцаар зогсон хоцорлоо. Тэр дахин зам руу харав. Хар үстэй залуу ойрхон зогсоод эцэг эх нь холдон явж байгааг харж байлаа. Гаррати түүн рүү дөхөж очив. -Сайн уу. Залуу түүнийг хөлөөс нь толгойг нь хүртэл ажиглан харлаа. -Сайн. Сайн уу. -Намайг Рей Гаррати гэдэг. -Питер Макврайс. -Чи бэлэн үү? Макврайс мөрөө хавчлаа. -Тулалдаанд орох гэж яарч л байна. Гэхдээ энэ чинь хамгийн тэнэг хэрэг. Гаррати толгой дохив. Машинууд ар араасаа цувран хөдлөн явцгааж байлаа. Нэг эмэгтэй чангаар хашгиран уйлна. Гаррати, Макврайс хоёр өөрсдөө ч мэдэлгүй бие биесдээ наалдах шахам ойртжээ. Гэхдээ тэд эргэж харсангүй. Тэдний өмнө өргөн асфальтан зам харлана. -Үд болоход асфальт хална даа, -гэж Макврайс хэллээ. –Би замын захаар явна. Гаррати толгой дохив. Макврайс түүнийг бодлогшронгуй ширтлээ. -Чиний жин хэд вэ? -Далан нэг. -Минийх далан гурав. Хүнд жинтэй нь эхэлж ядардаг гэсэн, гэхдээ би дажгүй бэлтгэл сайтай юм шиг санагдаад байна. Макврайс зүгээр бэлтгэл сайтай биш, бүр гайхалтай сайн бэлтгэсэн мэт Гарратид санагджээ. Хүнд жинтэй нь амархан ядардаг гэж хэнээс сонссоныг нь асуух гэснээ тэр болив. Аяллынхан, (Хууль ёсоор ингэж нэрлэдэг, харин оролцогчид, бас үзэгчид ч үүнийг “Үхлийн аялал” гэж нэрлэдэг болсоор уджээ) сүжигтэй улс, тэд элдэв илүү юм ярихгүйг хичээдэг. Залуус хэсэг бүлгээрээ шавааралдан, модны сүүдэрт сууцгаана. Макврайс, Гаррати хоёр
  • 3. 3 ярилцаж буй хоёр залуугийн дэргэд очиж суулаа. -За бас нядалгааны хоёр хурга ирлээ. Намайг Хэнк Олсон гэдэг. Аялал бол миний хувьд ердөө л тоглоом, -гэж тэдний нэг хэлэв. -Намайг Арт Бейкер гэдэг, -гэж нөгөө залуу нь өмнө зүгийн аялгуутай зөөлөн хоолойгоор дуугарав. Тэд гар барьцгаалаа. Нарс модны мөчир дээр суусан нэг туранхай хүү сэндвич идэж дуусаад цаасыг нь базан газар шидлээ. “Энэ ч амархан дуусах хүн байна даа” –гэж Гаррати бодов. Тэгээд санаа нь бага ч гэсэн амрах мэт боллоо. -Тэр толбыг харж байна уу? –гэж Олсон гэнэт асуув. Замын хажууд хар бараан толбо харагдана. -Уржнан жилийн Үхлийн аяллаас үлдсэн юм, -гэж Олсон хэлээд инээмсэглэв. –Дөнгөж есөн цагт нэг пацаан гараан дээрээ л хөдөлж чадахаа байчихсан. Бүр айчихаад, гар хөл нь хөшчихсөн юм уу, яасан юм. Гурван торгууль аваад, тэгээд цэргүүд хөөрхийг шууд л энд, есөн цаг гурван минутад, гарааны дэргэд буудчихсан. Арт Бейкер ухасхийн босов. -Ерөнхий ирлээ! Зам дээр хүрэн улаан жип гарч ирэн, гарааны дэргэд ирж зогсов. Түүний араас радар холбооны антенн туялзуулсан жижгхэн ачааны машин ирж зогслоо. Ачаан дээр байлдааны карабин мөрөвчилсөн хоёр цэрэг суужээ. Тэднийг хараад Гарратийн нуруу руу хүйт даах шиг боллоо. Залуусын зарим нь босон харайцгаав. Жип машинаас Ерөнхий гарч ирлээ. Тэр цэргийн хувцас өмсөж, суран бүсэндээ гар буу зүүжээ. -Сууцгаа залуусаа. Та нар арван гуравдугаар зөвлөмжийг санаж байгаа биз? –гэж тэр хэллээ. Арван гуравдугаар зөвлөмж нь: “Хүчээ аль болох хэмнэ” гэдэг юм. -Би үг хэлэхгүй, -гэж Ерөнхий хэллээ. –Би зөвхөн та бүхний дунд байгаа ялагчид баяр хүргэж, ялагдагсдад хүндэтгэл үзүүлэх гэсэн юм. Гаррати хаврын цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалав. Сайхан өдөр болох нь. Үхлийн аялалд яг таарах өдөр. Ерөнхий тэдэн рүү эргэлээ. Одоо тэр гартаа зузаан хавтас барьжээ. -Та нар дугаараа аваад, гарааг зарлатал сууцгаа. Анхааралтай байгаарай. Тэр хавтсаа нээлээ. -Ааронсон. Намхан, пагдгар, тосгоны байрын залуу хүү Ерөнхийгөөс айаж эмээсэн шинжтэй ойртож, “1” гэсэн дугаартай хуванцар карт аваад энгэртээ хадав. -Абрахам. Өндөр, улаан шаргал үстэй, майк, жинс өмсөж, хүрмээ бэлхүүсээрээ ороон боосон залуу бослоо. -Бейкер, Артур. -Би! –гэж Бейкер дуугараад өндийв. Түүний зориудын залхуутай удаан хөдөлгөөн нь Гарратийн сэтгэлийг түгшээв. Бейкер бол хүчтэй залуу. Тэр удаан тэснэ. Бейкер “3” гэсэн дугаар энгэртээ хадчихсан эргэж ирлээ. Дугаарыг найм дөч хүртэл гардууллаа. Нэг ч хүн хулчийсангүй, бүгд иржээ. Нөөцөнд байсан залуус машиндаа сууцгаан, Аяллыг гэртээ зурагтаар үзэхээр хөдөлцгөөв. Эхэллээ, гэж Гаррати бодлоо. Бүх зүйл эргэлт буцалтгүй болсон. Түүнд Ерөнхий “47” гэсэн дугаар гардуулжээ. Питер Макврайс жаран нэг, Хэнк Олсон дал гэсэн дугаар авчээ. Модны мөчир дээр суугаад сэндвич идэж байсан туранхай хүүг Стеббинс гэдэг аж. Эцсийн “100” дугаарыг Зак гэдэг өндөр, булиа, гал улаан үстэй залуу авчээ. Дараа нь фургоноор ирсэн гурван цэрэг тэдэнд цүнхтэй бүс өглөө. Цүнхэнд өндөр илчлэгтэй аяны хүнс бүхий шүдний оо шиг савнууд байна. Бас цэвэр устай дашмаг өгөв. Залуус цүнхийг бүсэлцгээж, дашмагаа бүсэндээ бэхэлцгээв. Ерөнхий цагаа харлаа. Гараати ч цагаа харав. 8:56 –ийм хурдан уу? -Арав арваар эгнээд, -гэж Ерөнхий хашгирлаа. –Хүсвэл найз нөхөдтөйгөө нэг эгнээнд жагсаж болно шүү. Гаррати өндийв. Түүний бие хачин жингүй, бас мэдрэлгүй, яг л хүнийх мэт болжээ. -За, явцгаая, -гэж Макврайс хэллээ. –Бүгдэд амжилт хүсье. -Амжилт хүсье, -гэж өөрөө ч мэдэлгүй Гаррати дуугарлаа. -Миний тэнэг толгой яачихав аа? –гэж Макврайс дуу алдав. Түүний царай гэнэт цонхийн цайж, дух нь хөлрөн, тэр саяхан сайтар бэлтгэсэн тамирчин мэт байсан бол одоо шал өөр болжээ. Хацар дээрх сорив нь хачин тод харагдана. Стеббинс хөнгөн алхлан жагсаалын хамгийн эцэст очиж зогсов. Олсон, Бейкер, Макврайс, Гаррати нар гуравдугаар эгнээнд жагсчээ. Гаррати хөлөө хачин
  • 4. 4 хурцаар мэдэрч байлаа. Хөл нь гэнэт хөшөөд, тэр энд, гараан дээр буудуулчих юм болов уу? Ерөнхий цагаа анхааралтай харж байв. 8:59. Тэр гараа аажмаар өргөв. Зуун залуу түүнийг ширтэнэ. Хачин эвгүй, нам гүм болжээ. 9:00. Ерөнхий гараа огцом буулгалаа. -Бүгдэд амжилт хүсье! –гэж тэр хашгирав. Залуус урагш хөдөллөө. Гаррати ч урагш хөдлөв. Тэр хөшсөнгүй. Хэн ч хөшсөнгүй. Гарратийн зүүн талд Макврайс, баруун талд нь Олсон явна. Зэрэг алхах залуусын хөлийн чимээ чанга, сүртэй сонсогдож байв. Тэд сүүдрээс гарч, хаврын дулаан наран ээж эхэллээ. Гаррати тайвширч, гараа өмднийхөө халаасанд хийгээд Макврайстай хөл нийлүүлэн алхаж эхлэв. Жагсаалын эгнээ задарч, хүн бүр өөрийн хөдөлгөөний хэм, алхааны хурдыг сонгож эхэллээ. Ачааны жижиг машин замын хажуугаар тэднийг даган явна. Машины тавган антенн тасралтгүй эргэлдэж, явж байгаа хүн нэг бүрийн алхааны хурдыг хянан, кабин доторх хүчирхэг компьютерт дамжуулж байв. Тэдний явах хамгийн бага хурд нь цагт 6,5 км юм. -Торгууль! Наян наймыг нэг торголоо! Гаррати цочин давхийж, эргэн харлаа. Стеббинс торгуулжээ. Тэр гарааны шугам далд орохоос өмнө буудуулна гэж яагаад ч юм, Гаррати боджээ. -Энэ чинь зөв хэрэг, -гэж Олсон дуугарав. -Юу гэсэн үг вэ? –гэж Гаррати арай ядан асуулаа. -Тэр огт ядраагүй байхдаа нэг торгууль авчихлаа, одоо тэр тайвширсан. Тэгээд юунд ч анхаарлаа хандуулахгүй. Нэг цаг торгуульгүй явбал өмнөх нэг торгууль хүчингүй болно. Тэр яг зөв тооцоолсон байна. Энэ тухай дурэмд заасныг Гаррати сайн мэднэ. Тэд гурван удаа торгодог. Хэрэв чиний алхааны хурд дөрөв дэх удаагаа цагт 6,5 км-ээс удаан болвол тэд чамайг... буудаж орхино. Гэхдээ хэрэв гурван торгууль авчихаад гурван цаг зөв явбал бүх торгууль хүчингүй болно. -Тиймээ, арав ноль хоёрт түүнд асуудал байхгүй болно, -гэж Олсон хэллээ. Гаррати урагш хурдан алхалж байв. Аялагчид гүвээн дээр гарч, нарсан ойтой өргөн хөндийрүү уруудаж эхлэхэд гарааны шугам далд оржээ. Замын хоёр талаар саяхан хагалсан ногооны дөрвөлжин талбай бараантана. -Энд төмс тарьдаг гэсэн, -гэж Макврайс дуугарав. -Тиймээ, дэлхийн хамгийн сайхан төмс, -гэж Гаррати хариуллаа. -Чи Мэн мужийнх уу? –гэж Бейкер асуув. -Тиймээ, эндхийнх. –Гаррати урагш харлаа. Цагт найм орчим км-ийн хурдтай яваа хэсэг залуус үндсэн хэсгээс нилээд тасарчээ. Тэдний хоёр нь нуруундаа бүргэдийн зурагтай ижилхэн савхин цамц өмссөн харагдана. Тэднийг гүйцмээр санагдсан ч Гаррати яарахыг хүссэнгүй. “Хүчээ аль болох хэмнэ” -арван гуравдугаар зөвлөмж. -Зам чиний хотод ойрхон өнгөрөх үү? –гэж Макврайс асуулаа. -Таван км-ийн зайтай. Ээж, найз охин хоёр маань намайг харах гэж ирэх байх. Би хүрч чадвал шүү дээ, -гэж Гаррати итгэлгүйхэн хэллээ. -Чөтгөр гэж, бид энэ мужийг туулж өнгөрөхөд хорин таваас илүү хүн үхэхгүй! –гэж Олсон дуу алдав. Тэд дуугүй боллоо. Жагсаалаас хорин таваас илүү хүн гарна, үүнийг Гаррати мэдэж байлаа. Олсон ч мэдэж байгаа байх. Бас хоёр залуу торгууль авч, Олсон тайвшруулж байсан ч Гарратийн зүрх базалж байлаа. Тэр эргэн, Стеббинсийг олж харлаа. Тэр мөн л хамгийн сүүлчийн эгнээндээ, сэндвич зажлан явна. Түүний хүрэмний халааснаас бас нэг боодол сэндвич цухуйна. Стеббинсийн ээж нь сэнвичийг хийсэн байхдаа гэж Гаррати бодоод ээжийнхээ өгсөн боодол жигнэмэгийг саналаа. -Яагаад Үхлийн аялалын гараанд үзэгчдийг байлгадаггүй юм бол? –гэж тэр асуув. -Аяллынхныг сатааруулахгүй гэж, -хэн нэгэн ард огцом дуугарав. Гаррати эргэн харлаа. Түүний ард намхан, хар үстэй, сүрхий хянуур байрын хүү явна. Тэр энгэртээ “5” дугаартай карт зүүжээ. -Сатааруулахгүй, -гэж Гаррати давтлаа. -Тийм. -5 номер түүнтэй зэрэгцэн алхав. –Гарааны үед бүгд дээд зэргээр анхаарлаа төвлөрүүлж, тайвшрах ёстой гэж Ерөнхий хэлсэн. Би ч зөв гэж бодож байна. Телекамер, үзэгчид дараа нь амжина. Харин одоо бид анхааралтай байх ёстой. -Би ч хөлөө өргөж, буулгахад л хамаг анхаарлаа төвлөрүүлээд байна, -гэж Олсон хэлэв. Тав гомдсон бололтой. -Тайвшрах хэрэгтэй. Анхаарлаа өөртөө төвлөрүүл. Намайг Гэри Баркович гэдэг. Колумб
  • 5. 5 тойрог, Вашингтон хот. Таван минутын дараа нэг цэрэг гэнэт хашгирав: -Тав! Тавыг нэг торголоо! -Миний гутланд чулуу орчихож! –гэж Баркович сөөнгөтөн шивнэв. Цэрэг дахин дуугарсангүй. Тэр Барковичийг хажууд нь ойртой ирмэгц машинаас үсрэн буулаа. Гарт нь гялалзсан ган хронометр харагдана. Баркович зогсож, гутлаа тайлав. Тэгээд чулууг сэгсрэн унагалаа. -Тавыг хоёр дахь удаа торголоо! –гэж цэрэг зарлахад ч түүний бараан, хачин төвлөрсөн царай өөрчлөгдсөнгүй. Тэр хөлийнхөө улыг алгаараа иллээ. -Хөөрхий! –гэж Олсон санаа алдах мэт дуугарав. Залуус бүгд эргэж, нуруугаараа урагш явж байлаа. Хамгийн ард явж байсан Стеббинс Барковичийн хажуугаар түүнийг харах ч үгүй зөрөн өнгөрөв. Баркович зам дээр ганцаараа үлдээд гутлаа хурдан үдэж эхэллээ. -Тавыг гурав дахь удаа торголоо. Сүүлчийн удаа! Гарратийн гэдэс хачин эвгүй базлах мэт болов. Тэр харахыг хүссэнгүй, гэвч харахгүй байж чадсангүй. Барковичийн сүүлчийн секундууд дуусч байгааг тэр бие махбодиороо мэдэрч байв. -Өнгөрлөө, хөөрхий залуу. Одоо түүнийг... Баркович хурдан өндиийв. Тэгээд өвдгөө гараараа цохилон тоосыг нь гүвээд гүйхээрээ бусдыг гүйцэж, тайван алхалж эхэллээ. Тэр өөрийг нь хараагүй мэт явах Стеббинсийг гүйцэж, Олсоны дэргэд ирэв. Баркович инээмсэглэж, хар нүд нь гялалзана. -Харав уу, би амарчихлаа. Энэ бол урдаас төлөвлөсөн зүйл. -Чи л тэгэж бодож байгаа байх. –Олсон уурласан мэт харагдана. –Чи гурван торгуультай. Нэг муу бүтэн хагас минутын төлөө одоо чи гурван цаг тасралтгүй яавах боллоо. Амралт гэнэ шүү, бид чинь дөнгөж сая л гараанаас гарсан биз дээ! Баркович уурлаж, гомдсон нүдээр Олсоныг ширтэв. -Хэн нь эхэлж чадхийхийг харж л байя! Энэ чинь миний төлөвлөгөө мэдэв үү! -Чиний төлөвлөгөө чинь миний хошногоноос байсхийгээд л унадаг нэг юмыг сангдуулж байна, -гэж Олсон хариуллаа. Бейкер инээд алдав. Баркович хамраа хөдөлгөн дуугаргаад урагш хурдан алхлав. Олсон биеэ барьж чадсангүй, дахин хашгирлаа: -Хөөе, чи бүдрээд уначихав. Одоо чамайг торгож маяглахгүй, шууд л... Баркович эргэж харсангүй. Есөн цаг арван гурван минутад, тэд гүвээний оройд хүрч, уруудаж эхлэхэд тэднийг Ерөнхийн жип гүйцэж ирэв. Ерөнхий гартаа чанга яригч барьжээ: -Та нар эхний нэг километрийг амжилттай давлаа. Баяр хүргэе. Одоогоор Аяллынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ явсан хамгийн урт зай нь арван хоёр километр, гурван зуун метр гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу. Та бүхэн энэ үзүүлэлтийг давна гэдэгт би итгэлтэй байна! Жип урагш давхин одлоо. “Арван гуравхан километр ч хүрэхгүй,” –гэж Гаррати айж гайхан бодов. Ямар хачин юм бэ. Тэр ямар ч байсан үд дунд хүртэл хэн ч, бүр Стеббинс ч жагсаалаас гарахгүй гэж бодож байсан юм. Баркович... тэр ойрын нэг цагт ганц л удаа хурдаа хасвал... Тэд жижигхэн тосгоны дундуур явж, дэлгүүр, шатахуун түгээх цэгийн хажуугаар өнгөрлөө. Хоёр өвгөн сандал дээр яст мэлхийнүүд мэт суугаад ухархайндаа шигдсэн хөнхгөр нүдээрээ Аяллынхныг анхааралтай ширтэцгээнэ. Дэлгүүрийн сүүдрэвчинд зогсох бусгүй бяцхан хүүгээ өндөр өргөн Аяллынхныг харуулж байлаа. Арван хоёр орчим насны хоёр хүү тэднийг гунигтайгаар харан зогсоно. Тэд хэр хол явснаа тооцоолж эхэллээ. Урагш явсан арван хэдэн залуусын араас нэг фургонтой цэргүүд явсан гэж нэг нь хэлэв. Хэн нэг нь бид цагт арван хоёр км явж байна гэлээ. Бас нэг нь үгүй, арван таван км гэж зөрөв. Бас нэг нь урагш тасарсан залуусын нэг нь эцэж, бүр хоёр торгууль авсан гэв. Хэрэв тийм бол бид түүнийг гүйцчихсэн байх ёстой гэж Гаррати бодлоо. Олсон бүр гараанаас эхлэн идсэн шоколадаа дуусгаад усаар даруулав. Бусад залуус ч юм идэж байлаа, харин Гаррати сайн өлсөж аваад юмаа идэхээр шийджээ. Тэдэнд өгсөн хүнс маш тэжээллэг гэж тэр сонссон юм. Сансрын нисэгчид ийм хүнс хэрэглэдэг гэсэн. Арван нэгэн цагт тэд “ЛАЙМСТОУН. 16км” гэсэн бичигтэй самбарын дэргэдүүр өнгөрөв. Гаррати амьдралдаа аав, ээжтэйгээ хамт ганц удаа үзсэн аяллыг эргэн саналаа. Тэд Фрипорт хотод очиж, хажуугаар нь өнгөрч яваа Аяллынхныг харсан юм. Залуус маш ядарч,
  • 6. 6 нүд нь хар хөх хүрээтэй болоод, “ураа” хашгирцгааж, гар даллах үзэгчдийг огт анхаарахгүй явцгааж байсан. Гэвч үзэгчид дэмжиж байгаа, эсвэл бооцоо тавьсан хүмүүсийнхээ нэрийг дуудан хашгирцгааж байлаа. Аав нь Бангор хот хүртэл үзэгчид тасралтгүй зогсож байна гэж ярьж байсан. Тэр жил Аяллынхан Фрипорт хотод наад зах ньдалан хоёр цаг явсны дараа ирцгээсэн юм. Гаррати тэгэхэд арван настай байсан, тиймээс ч үйл явдал түүнд лут сүртэй санагджээ. Ерөнхий Аяллынхныг хотоос зургаан км зайтай явахад нь үг хэлсэн. Тэр тэмцээн, эх оронч үзэл, бас үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг ойлгомжгүй үг хэлж байсан. Нэг аялагч тэгэхэд байнга хашгирч байсан. Тэр алхам бүрдээ Чадахгүй нь. Чадахгүй нь. Чадахгүй нь! Гэж хашгирч байв. Тэгэхдээ яваад л байсан. Бүр аялагчид Бины номын санг өнгөрч, 1-р хурдны замд гаран далд ороход ч тэр явсаар л байсан. Гаррати уснаасаа балгаад Баркович яаж яваа бол хэмээн бодов. Тэд байшингуудын хажуугаар явцгаалаа. Хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ гарцгааж, кока-кола уун, тэдний зүг гар даллан хашгиралдана. -Гаррати, -гэж Макврайс дуугарлаа. –Хараач, тэнд танайхан байна! Замын хажууд арван зургаа орчим насны, цагаан футболк, дугуйчдын улаан судалтай бариу шорт өмссөн хөөрхөн охин зогсоно. Тэр гартаа: “Ураа-Гаррати-№47. Бид чамд хайртай!” – гэсэн бичигтэй самбар барьжээ. Гарратийн зүрх хүчтэй цохилов. Гэнэт тэр өөрийгөө заавал ялна гэж бодлоо. Охиныг хараад тэр гэнэт ингэж боджээ. Арван гуравдугаар зөвлөмжийг чөтгөр аваг. Гаррати замын хажуу руу ухасхийлээ. Охин түүний дугаарыг хараад дуу алдав. Урдаас нь ухасхийн, тэвэрч аваад уруулыг нь шимэн үнсэв. Гаррати ч охиныг байдгаараа озлоо. Тэр охины зөөлөн бондгор өгзгийг базлаа. -Торгууль! Дөчин долоог нэг торголоо! Гаррати арагш ухраад инээмсэглэв: -Баярлалаа... -Өө, тэгэлгүй яахав! Охины хоёр нүд од мэт гялалзана. Гаррати цэрэг дахин торгохоор амаа ангайж байгааг хараад хурдхан эргэж, аахилж, бас инээчихсэн, жагсаалд гүйн орлоо. Олсон ч инээмсэглэж харагдана. -Би ч ийм охины төлөө гурван торгуулийг тоохгүй байхсан. Гаррати эргэн харж охин руу гараараа даллав. Тэгээд урагш алхалж эхэллээ. Одоо бас нэг торгууль авчихгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй. Гэвч тэр хүч чадлаар дүүрэн байна. Тэр бүр Флорида хүртэл алхсан ч тоохгүй. Тэр улам хурдан алхалж эхлэв. -Рей, чи юундаа яараад байгаа юм бэ! –Макврайс инээмсэглэнэ. Тиймээ, түүний зөв. Зөөлөн явбал хол явна. Зургадугаар зөвлөмж. -Шадар гурван цэргийн уриа энд тохирохгүй шүү, Гаррати. Чи сайн залуу, надад таалагдаж байна, бас охидод ч таалагддаг юм байна. Гэхдээ л чи бүдрээд уначихвал би чамд туслахгүй. -Тиймээ. Гаррати инээмсэглэсэн ч дотор нь эвгүй оргижээ. -Гэхдээ л энд бид хамт явж байна, -гэж Бейкер зөөлөн хэлэв. -Тиймээс нэгнийхээ дургүйг хүргэх хэрэггүй. Макврайс дахин инээмсэглэв: -Бас л зөв. Зам уул өөд өгсөж, залуус дуугаа хураацгаав. Гаррати хүрмээ тайлан мөрөндөө тохлоо. Хэдэн хормын дараа тэд газар унагасанноосон цамцны хажуугаар явж өнгөрөв. Орой нь хэн нэгэн энэ цамцныхаа тухай харамсан бодох болно. Урд яваа залуусын нэг нь эцэж эхэлж байгаа бололтой. Гаррати энэ тухай бодохгүй байхыг хичээлээ. Намайг Харкнесс гэдэг. Дугаар дөчин ес. Чи Гаррати. Дөчин долоо, тийм үү? Гаррати Харкнессийг харав. Үсээ богинохон засуулсан, нүдний шилтэй залуу байна. Нүүр нь хөлөрч, улайжээ. -Яг тийм. Харкнессийн гар дэвтэр харагдана. Тэр дэвтэртээ Гарратийн нэрийг бичлээ. Бичиж байхдаа тэр алхааны хэм алдаж, урдаа яваа залууг мөргөж орхив. Цаадах нь чөтгөр ав, замаа харж яваач хэмээн уурлажээ. Гаррати золтой л инээчихсэнгүй. -Би бүх аялагчдын нэрийг бичиж авч байгаа, -гэж Харкнесс хэллээ. Цаг арав хагас болж, тэд Лаймстоунаас арван гурван километр зайтай явж байлаа. Аяллын дээд амжилтыг эвдэхэд
  • 7. 7 хоёр км үлджээ. -Би ном бичнэ,- гэж Харкнесс мөрөөдөлд автсан шинжтэй дуугарав. –Бүх зүйл дууссаны дараа би ном бичнэ. Гаррати инээд алдлаа: -Хэрэв чи ялах юм бол ном бичих л байх. Харкнесс мөрөө хавчив: -Харин тийм. Ялж байж л бичнэ л дээ. Гэхдээ сонсооч, Аяллынханы тухай оролцогч хүний, дотроос нь харж бичсэн ном ч зохиолчийг баян хүн болгоно доо! Макврайс инээлээ: -Хэрэв чи ялчихвал номтой номгүй асар баян хүн болно шүү дээ. Харкнесс бодлогошрон хөмсгөө зангидав: -Тэгэх байх... гэхдээ л сонирхолтой ном болно шүү дээ. Тэд урагш явсаар. Харкнесс аялагчдын нэрсийг бичсээр байв. Залуус инээлдэн нэрээ хэлцгээж, ном бичиж, асар их амжилт олохыг ерөөцгөөнө. Аялагчид есөн км явжээ. Дээд амжилтыг эвдэх нь бараг найдвартай боллоо гэж залуус ярьцгаана. Чухам яах гэж дээд амжилтыг эвдэх гээд байгааг Гаррати ойлгосонгүй. Эхнээсээ л олон хүн жагсаалаас гарвал үлдэснүүд нь ялахад илүү шанс үлдмээр юм. Бас үдээс хойш дуу цахилгаантай бороо орно гэсэн яриа тархав. Хэн нэг нь транзистортой яваа бололтой. Хэрэв мэдээ үнэн бол эвгүй юм болж мэднэ. Тавдугаар сарын эхний азарган бороо хүйтэн байдаг. Макврайс гараа савлан, итгэлтэй алхална. Тэр огт ядарсан шинжгүй явна. Бейкер гүйх мэт богинохон алхлан, заримдаа дуу аялж, үзэгчид, хүмүүс рүү гараа даллан инээмсэглэнэ. Тэр ч бас огт ядраагүй нь ойлгомжтой. Олсоны яриа хөөрөө нь эрс багасчээ. Тэр байсхийгээд хөлөө гэнэт, хурдан нугалахад үе нь шажигнан дуугарахыг Гаррати сонсож байв. Есөн км түүнд яггүй хүнд тусав бололтой. Тэр нэг дашмагтай усаа ууж дууссан биз. Удахгүй тэр шээх хэрэгтэй болно. Баркович бүлэг залуусын урд, тэргүүлж яваа хэсгийг гүйцэх гэсэн мэт алхална. Тэр нэг торгуулиасаа хагацсан ч таван минутын дараа бас нэг торгууль авч амжжээ. Стеббинс урьдын адил ганцаар явна. Хэн нэгэнтэй түүний ярихыг нь Гаррати хараагүй. Тэр Стеббинсийг удахгүй жагсаалаас гарна гэж бодсоор л байлаа, гэх чухам яагаад тэгж бодоод байгаагаа Гаррати өөрөө ч ойлгохгүй байв. Стеббинс ногоон ноосон цамцаа тайлаад нөгөө гартаа сүүлчийн сэндвичээ барьжээ. Тэр хэнийг ч харахгүй, нүүр нь баг мэт хөдөлгөөнгүй явна. Тэд урагш явсаар байв. Замын зөрлөг дээр цагдаа нар хөдөлгөөнийг хаачихсан, Аяллынхныг гараараа даллан мэндэлцгээж байв. Гаррати хариуд нь инээмсэглэн дохив. Машинууд сигналдаж, нэг эмэгтэй хүүгээ дуудан хашгирч гарлаа. Эмэгтэй замын хажууд зогсоод хүүгээ аяллаас гарчихаагүй биз хэмээн шалгаж байх мэт харагдана. -Перси! Перси! Перси гэдэг залуу 31 номертой явна. Түүний царай улайж, ээж рүүгээ даллаад урагш хурдан алхлав. Эмэгтэй зам руу ухасхийлээ. Машины ачаан дээр яваа цэргүүд анхааралтай харж эхэлсэн ч замын цагдаа эмэгтэйг барьж авлаа. Аяллынхан тойргоор алхлан, зөрлөг харгадахаа болив. Тэд “ЛАЙМСТОУН. 12км” гэсэн самбарыг өнгөрлөө. Цаахан талд нь “ЛАЙМСТОУН ХОТЫНХОН АЯЛЛЫНХАНД БАЯР ХҮРГЭЖ БАЙНА” гэсэн самбар харагдана. Дээд амжилтыг эвдэхэд км орчим л үлджээ. Залуус 7 номертой, керли гэдэг залуугийн тухай ярьцгааж эхлэв. Керлийн хөлийн нь шөрмөс татаад, тэр нэг торгууль авчихсан яваа гэнэ. Гаррати хурдан алхлан Олсон, Макврайс хоёрын дэргэд очлоо. -Тэр хаана явна? Олсон өндөр, цэнхэр жинстэй, болгоомжтой алхалж буй залууг заав. Түүний туранхай царайд шаналал тодорчээ. Тэр баруун хөлөө байдгаараа бүлтийн ширтэж явлаа. Залуу хөлөө тэвчээч хэмээн гуйх мэт. Тэр ихэд сандарч, энэ нь нүүрэн дээр нь бичээстэй байлаа. -Торгууль! Долоог торголоо! Керли хурдан явахыг хичээнэ. Тэр аахилан амьсгаадаж байлаа. Ядарснаас ч биш, айснаас тэр байх гэж Гаррати бодлоо. Тэр Керлигээс бусад бүхнийг мартжээ. Керлийг харж, өөрөө ч нэг цагийн дараа, эсвэл нэг хоногийн дараа яг ингэх байх гэж бодлоо. Түүнийг өмнө амьдралдаа хэзээч үзээгүй гаслам үйл явдал болж байлаа. Керли аажмаар хоцорч, түүнтэй зэрэгцэн явах гээд хамт алхаагаа удаашруулсан хэд хэдэн аялагч торгууль авав. Керли ялагдахад тун дөхжээ. -Долоог торголоо! Гурав дахь удаагаа долоог торголоо!
  • 8. 8 -Миний шөрмөс татаад байна! –гэж Керли сөөнгөтөн хашгирав. -Энэ чинь шударга биш! Миний шөрмөс татаад байнан шүү дээ! Тэр одоо гарратийн хажууханд явна. Түүний төвөнх дээш доош хөдлөхийг Гаррати харж явлаа. Керли явдал дундаа хөлөө хар чадлаараа илж базалж байв. Керлигээс ухаангүй айдсын давалгаа тал бүр тийш цацалж байгааг Гаррати мэдрэх шиг болов. Энэ давалгаан бяц гишгэсэн нимбэгний үнэртэй ажээ. Тэр гэнэт: -Бурханы аврал! Зүгээр болчихлоо! –гэж дуу алдав. Хэн ч, юу ч хэлсэнгүй. Гаррати хатуу догшноор харамсах мэт санагдахад нүүрээ бурууллаа. Энэ бол өөдгүй муухай, хүний үнэргүй явдал гэдгийг тэр ойлгож байсан ч өөрөөс нь өмнө хэн нэгэн буудуулахыг харахыг тэсэшгүй ихээр хүсч байлаа. Хэн ч хамгийн түрүүнд буудуулан унахыг хүсэхгүй. Цаг 11:05. Тэд дээд амжилтыг лав эвдсэн байх. Удахгүй тэд Лаймстоун хүрнэ. Олсон бас л хоёр хөлөө ээлжлэн хачин эвгүй нугалж явааг Гаррати харлаа. Тэр Олсон дууриан өвдгөө нугалахад үе нь чадхийн дуугарах сонсогдов. Тэдний хөл хөшиж эхэлжээ. Гэхдээ хөлийн ул өвдөхгүй л байна. Энэ хамгийн чухал. Аялагчдын яваа хурдны замыг ойр ойрхон хөндлөн замууд огтолж, замын цагдаа нар, бас үзэгчид, сигналаа хангинуулан угтах машинууд олширч эхлэв. Үзэгчид гар даллан хашгиралдана. Төрсөн нутагтаа яваа Гарратид энэ бүхнээр бахархах сэтгэгдэл төрлөө. Керли гэнэт дуу алдан хашгирлаа. Гаррати эргэж харвал Керли бөхийж, хоёр гараараа хөлөө барьсан харагдана. Тэр маш удаан боловч урагш явсаар байв. Дэндүү удаан... Үйл явдал хачин хурдан болж өнгөрлөө. Дагалдагч машины ачаан дээрх цэргүүд карабинаа өргөцгөөв. Үзэгчид цааш юу болохыг мэдрэн дуу алдацгааж, Аялагчид ч, Гаррати ч дуу алдлаа. Керли жагсаалаас гарах болжээ. Карабины замгийг татах дуун тодхон сонсогдов. Залуус бутран, Керлигээс холдон гүйлдлээ. Керли наранд гялалзах зам дээр ганцаар үлджээ. -Энэ чинь шударга биш! –гэж тэр ориллоо. –Энэ чинь шударга биш! Аялагчид модны сүүдэр туссан замаар алхацгаана. Зарим нь эргэн харж, зарим нь урагш ширтэцгээнэ. Гаррати эргэн харлаа. Үзэгчид нам гүм болжээ. -Энэ чинь шударга... Дөрвөн карабин зэрэг шахам тасхийв. Маш чанга дуугарлаа. Буун дуу цууриатан, толгодод хүрээд эргэн ирлээ. Керлийн пинтүү халимагтай толгой гэнэт алга болж, тал бүр тийш цус, тархи гавлын ясны хэлтэрхий холилдсон бантан цацагдав. Түүний толгойгүй бие элстэй шуудай адил замын цагаан зурвас дээр лүгхийн унажээ. “99 үлдлээ, -гэж Гаррати бодов. –Ширээн дээр 99 шил байна. Удахгүй бас нэг нь, дараа нь бас нэг нь унаж хагарна. Бурхан минь, бурхан минь...” Стеббинс цогцсон дээгүүр алхлаа. Нэг хөлөөрөө тэр цусан шалбааг дээр гишгэж, цааш явахад нь зам дээр улаан мөр үлдлээ. Стеббинс доош тонгойж, Керлигээс үлдсэн зүйлийг харсангүй. Түүний нүүр царай ч хувирсангүй. “Стеббинс, муу новш, -гэж Гаррати бодов, -уг нь чи л эхлээд чадхийх байсан шүү дээ”. Тэр цааш явлаа. Түүний дотор муухай оргиж, огиулмаар санагджээ. “Фольксваген” фургоны дэргэд зогсох эмэгтэй алгаараа нүүрээ даржээ. Түүний нимгэн даашинзны цаанаас бяцхан цэнхэр дотоож гэрэлтэн харагдана. Халзан толгойтой бүдүүн эр Керлийн цогцсийг гөлийн ширтэж, эрүүгээ базална. Тэд урагш явсаар байлаа. Гаррати дахин Олсон, Бейкер, Макврайс нарын дэргэд ирлээ. Энэ гурван залуу бие биеэсээ дэмжлэг хүсэх мэт ойрхон явцгаана. Одоо тэд урагш ширтэцгээн, үг дуугүй явцгааж байв. Буун дуу агаарт цууриатсаар байх мэт санагдана. Гаррати зам дээр улайран үлдсэн Стеббинсийн цусан мөрийг санасаар байлаа. Керлиг буудахад өвдсөн болов уу? Түүнийг сум цохихыг мэдэрсэн болов уу? Эсвэл юу ч мэдрэлгүй, гэнэт үхчихсэн болов уу? Мэдээж хэрэг өвдсөн. Чи одоохон үхнэ, тэгээд чамд хэн ч туслахгүй, хэн ч хамгаалахгүй гэдгийг мэдрэх чин хамгийн аймшигтай тамлал байх ёстой. Керли буудуулахаас өмнө Аялагчид бараг арван таван километр явсан, дээд амжилтыг эвдсэн учир Ерөнхий ч цатгалан гахай шиг баяртай байна гэж залуус ярилцлаа. Керлийн цогцсыг яасан бол гэж Гаррати гэнэт бодоод эргэн харав. Гэвч тэд булан тойрч, юу ч харагдахгүй болжээ. -Цүнхэнд чинь юу байгаа юм? –гэж Бейкер гэнэт Макврайсаас асуув. Тэр тайван асуух гэж оролдсон ч хачин огцом, чанга дуугарчээ.
  • 9. 9 -Цэвэр цамц, -гэж Макврайс хариулав. –Бас шүүрхий махтай хамбургер. -Шүүрхий махтай хамбургер! –гэж Олсон ярвайн дуугарав. -Цустай, шүүрхий мах хүч нэмэгдүүлдэг юм, гэж Макврайс хэллээ. -Гэдэс чинь өвдөж баларна даа. Эсвэл бөөлжинө. Макврайс дуугүй инээмсэглэв. Гаррати шүүрхий махтай хамбургер авдаг байж гэж бодов. Тэр эрч хүчээ сэлбэх талаар сайн мэдэхгүй, зүгээр л хамбургерт дуртай юм. Шоколад, нухашнаас хамаагүй дээр. Тэр жигнэмэгээ саналаа. Гэвч Керли алуулахыг харснаас хойш юм идэх хүсэл нь алга болжээ. Аялагч залуусын нэг нь жагсаалаас гарч, буудуулсныг сонссон үзэгчид залуусыг улам чангаар дэмжин хашгиралдана. Энэ олон улсын өмнө буудуулах ч муухай юм даа гэж Гаррати эхлээд бодсон ч яг буудуулах дээр тулвал үзэгчид ч ёстой яамай мэт санагджээ. Гэхдээ л эвгүй юм. Гаррати энэ тухай бодохгүйг хичээлээ. Цаг 12:00. Тэд зэвэрсэн төмөр гүүрээр гарахад “ЛАЙМСТОУН. АЯЛЛЫНХАН ТАВТАЙ МОРИЛНО УУ!” гэсэн самбар угтлаа. Зам өргөсөж, аялагчид замаар чөлөөтөй тархан алхалж эхлэв. Одоо Керли дөрвөн километрийн ард үлджээ. Гаррати боодолтой жигнэмэгээ гаргаж харлаа. Тэгээд ээжийгээ өрөвдөх сэтгэлээ дарахыг оролдов. Фрипортод тэр ээж, Жен хоёрыг харах болно. Тэд ирнэ гэж амалсан. Тэр нэг жигнэмэг идээд сэтгэл нь жаахан тайвшрах шиг боллоо. -Сонсооч, би чухам юу хүсч энэ үхлийн аялалд оролцох болсноо одоо ч ойлгохгүй л явна, - гэж Макврайс хэллээ. –Би юугаар ч дутаагүй. Өөрөөр хэлбэл миний ээж хүнд өвчтэй хөгшин эмгэн биш, аавд хиймэл бөөр ч юмуу, тийм юмны хэрэг байхгүй. Надад цус багадалтаас үхэж байгаа дүү байхгүй. –Тэр инээд алдаад дашмагаа онгойлгов. -Тэгвэл чи өөрийн гэсэн зорилготой л хүн байх. -Үгүй, надад тийм зорилго ч байхгүй. Ерөөсөө энэ аялалд яах гэж оролцож байгаагаа би өөрөө ч мэдэхгүй. -Бүү тэгж ярь, -гэж Гаррати ятгав. –Хэрэв чамайг бүхнийг шинээ эхэл гэвэл... -Мэдээж, би дахиад л оролцох саналаа явуулна. Гэхдээ... -Хөөе, хүрээд ирлээ! –гэж урд яваа Пирсон хашгирав. Тэд үнэхээр хотод ороод иржээ. Гоёмсог хувийн байшингуудийн өмнөх ногоон зүлгэн дээр хүмүүс зогсоод хашгирч, гараа даллацгаана. Гарратид үзэгчид бүгд сууж байгаа мэт санагдлаа. Зүлгэн дээр, зөөлөн сандал дээр, машины кабинд, бүгд л сууцгааж байна. Гарратийн уур, атаархал зэрэг шатлаа. Сууцгаа, хашгирцгаа новшнуудаа. Би та нарыг харах ч үгүй. Тэр аажмаар тайвширч, нутагтаа, Мэн мужид яваагаа дахин саналаа. Тэгээд өөрт нь баяр хүргэсэн бүх хүмүүс, бүх хөөрхөн охидод хариу даллаж явахаар шийдэв. Тэд явсаар, явсаар л байна. Сикамора-стрит. Кларк-авеню. Эксчейнж-стрит. Жунипер-лейн. “Наррагансетт” пивоны рекламтай дэлгүүр. Замын хажуугаар хүмүүс эгнээ болон зогсчээ. Үнэнийг хэлэхэд Гаррати илүү олон хүн цуглана гэж бодож байсан юм. Жинхэнэ олон үзэгчид цуглах цаг болоогүйг тэр ойлгож байсан ч чамламаар санагдсан хэвээр. Хөөрхий Керли үүнийг ч харж чадсангүй. Хажуугийн замаар Ерөнхийн жип давхин ирж, тэдний хажуугаар зөөлөн явж эхлэв. Түрүүлсэн залуус тээр урд явна. Хүмүүс хашгиралдах нь улам чангарч, Ерөнхий гар өргөн мэндчилж байв. Тэр чанга яригчаа өргөлөө: -Залуусаа, би та нараар бахархаж байна! Гарратийн ард хэн нэгэн: -Муу нохойн баас, -гэж тодхон хэлэв. Машины мотор хүрхрэн дуугарч, жип ухасхийн алга боллоо. 12:30-д тэд хотын төвд орж ирэв. Гурван супермаркет, “Макдоналдс” кафе, “Бургер-кинг”, “Пицца-хат”, дараа нь үйлдвэрийн дүүрэг, ингээд л Лаймстоун дуусах шив. -Шалихгүй хот шив, -гэж Бейкер дуугарлаа. Олсон инээд алдав. -Ийм жижг хотод л амьдрал сайхан байдаг юм, -гэж Гаррати хэлэв. -Амьдрал сайхан хотод л амьдрахгүй юмсан, Бурхан минь, -гээд Макврайс инээд алдлаа. -Дурын л хэрэг, -гэж Гаррати гомдсон шинжтэй хэлжээ. Нэг цаг болоход Лаймстоун тэдний сэтгэлд л үлджээ. Жинсэн хослолтой бяцхан хүү тун бахархсан шинжтэй тэдний хажууд бараг бүтэн хагас километр алхаад газар суун үлдэв. Гүвээ толгод олширч эхэллээ. Аялал эхэлснээс хойш анх удаа Гаррати хөлөрч байгаагаа мэдэрлээ. Цамц нь түүний нуруунд наалджээ. Өрнө зүгт үүл хуралдаж байна. -Гаррати, дараагийн хот?
  • 10. 10 -Карибу байхаа. Нэг хагас болж байна. Аялагчид хорин есөн километр явчихжээ. Ерэн есөн хүнтэйгээр өмнөх аялагчид хамгийн хол нь хэдэн километр явсан бол гэж Гаррати бодлоо. Бараг гучин километр... Лут байна. Гучин километр гэдэг чинь бахархаж болох үзүүлэлт шүү. Би зогсож амралгүй гучин километр явсан. Гучин километр. -Карибу хүртэл хэд вэ? –гэж Макврайс асуув. -Тавь орчим километр байх. -Тавин километр. Бурхан минь... –гэж Пирсон дуугарлаа. -Карибу ч Лаймстоунаас том хот шүү, - гэж Гаррати хэлэв. Яагаад ч юм, тэр эндхийн хотуудыг магтсаар л байв. Магадгүй, түүний Мэн мужид хамт яваа залуусын ихэнх нь үхэх болохоор тэр биз. Мэнд бүгд ч үхэж магад. Аяллын бүх түүхэнд зургаан удаа аялагчид Нью-Хэмпшир мужийн хилийг давж, ганц удаа аялагчид Массачусетс хүрч байжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ амжилт хэзээ ч давтагдахгүй. Тэр өөрөө ч Мэнд үхэж тун магад. Гэхдээ тэр төрсөн нутагтаа үхнэ. Энэ нь Ерөнхийд таалагдах биз. “Төрсөн нутагтаа үхсэн Гаррати”. Тэр дашмагаа ам руугаа тонгойлгоод хоосныг нь анзаарав. -Дашмаг! -гэж тэр хашгирлаа. –Дөчин долоод дашмаг! Машин дээрээс цэрэг үсрэн бууж, түүнд дашмагтай ус атгууллаа. Хажуугаар нь 93 дугаартай залуу алхлан өнгөрөв. Тэр хөл рүүгээ анхааралтай ширтэн, уруул нь хөдөлнө. Бас тэр жаахан гуйвж явлаа. -Сайн уу, -гэж Гаррати хэлэв. 93 түүн рүү харлаа. Түүний нүд нь яг буудуулахын өмнөх Керлийн нүд шиг хоосон юм. 93 ядарсныг Гаррати ухаарав. Залуу ядарснаа мэдэж, айж байна. Гаррати дотор нь эвгүй оргихыг дахин мэдэрлээ. Хоёр цагт залуус дахин ярилцаж эхлэв. Тэдний дунд шинэ мэдээ амнаас ам дамжин асар хурдан тархаж байлаа. Жишээ нь, удахгүй бороо орох гэнэ. Транзистортой залуу удахгүй лут ширүүн бороо орно гэж хэлжээ. Ам дамжсан яриа үргэлж шахам үнэн байдаг. Хэрэв хэн нэгэн эцэж эхэлж байна гэвэл залуугийн байдал үнэхээр хүндэрч байна гэсэн үг. Энэ удаа ес дугаартай, Эвинг гэдэг залуугийн хөл нь цэврүүтэж, хоёр торгууль авсан гэцгээв. Гаррати энэ тухай Бейкерт хэлэв. -Тэр хар залуу мөн биз? -Хар юмуу, цагаан юмуу, бүү мэд. -Мөн, тэр хар залуу, -гэж Пирсон хэлэв. Гаррати эргэн, хар арьст залуугийн нүүрэн дээр бөнжигнөн гялалзах хөлсийг харав. Бас Эвинг пүүзтэй явж байгааг хараад айдасд автлаа. Гуравдугаар зөвлөмж: Пүүз өмсөж болохгүй. Үхлийн аялалд пүүз өмсөх нь хөлөө цэврүүтүүлэх хамгийн найдвартай арга. -Бид хамт ирсэн юм, -гэж Бейкер хэлэв. –Тэр Техасынх. Бейкер торгуулчихгүйн тулд аажмаар хурдаа хассаар Эвингтэй зэрэгцэж, ярилцаж эхлэв. Түүний царай улам барайхыг Гаррати харж байв. Удалгүй Бейкер түүний дэргэд хүрч ирлээ. -Гурван километрийн өмнө хөлд нь цэврүү үсэрсэн гэнэ. Лаймстоунд цэврүү нь хагарч, одоо түүний хөлнөөс идээ гоожиж байна. Гаррати Стеббинсийг саналаа. Стеббинс кедтэй яваа. Магадгүй, түүний хөл ч бас цэврүүтээ биз. -Торгууль. Есийг гуравдахь удаа торголоо! Цэргүүд Эвингийг анхааралтай харцгаана. Аялагчид ч түүнийг харцгааж байв. Нимгэн цамцны дор булчин нь оволзохыг Гаррати харж байлаа. Эвинг булчинлаг, сайхан биетэй залуу юм. Даанч түүний хөл цэврүүтэж, идээ гоожиж байгаа. Ямар ч бэлтгэл, ямар ч булчин түүнийг цэврүү, идээнээс аварч чадахгүй. Цэврүү, идээ, гэнэтийн шөрмөс таталт, тэгээд үхэл. Энэ Эвинг хөлдөө пүүз угалж байхдаа юу бодож байсан юм бол? Тэдний дэргэд Баркович ирлээ. Тэр ч бас Эвингийг харж байв. -Цэврүү! –Энэ үгийг Баркович хар залуугийн эх нь янхан гэхтэй адилаар хэлэв. –Энэ тэнэг негр ч аргагүй л дээ. Толгой нь ажилладаггүй хар мал! -Зайл, -гэж Бейкер тайван хэллээ. –Зайл, эс тэгвэл би чамайг нухаж орхино шүү! -Болохгүй дээ, дүрэм зөрчиж болохгүй, -гэж Баркович хүйтнээр хариуллаа. Гэхдээ л тэр холдов. Тэднээс хорт утаан үүл холдох мэт болжээ. Цаг 2:30. Аялагчид гүвээний орой дээр гарч, Гаррати алсад өндөр уулс цэнхэртэхийг олж харав. Өрнө зүгт бөөгнөсөн үүл өтгөрөн харлаж, салхи ширүүсэн, Гарратийн хөлсийн хатаалаа.
  • 11. 11 Байшин чиргүүлтэй “Форд”-ын дэргэд огсох хэдэн эрчүүд тэднийг угтан гар даллаж, хашгиралдав. Эрчүүд бүгд сүрхий халамцуу харагдана. Гаррати шүдний оо шиг савны бөглөөг авч, ам руугаа шахав. Өтгөрүүлсэн хүнс гахайн махны амттай ажээ. Арван минутын дараа Эвинг толгойдоо буудуулан хөсөр уналаа. Эцсийн удаа хурд нь тогтоосон хэмжээнээс удаашрах үед Эвинг өөрийг нь хамгаална гэж найдсан мэт хэсэг залуусын дунд явсан юм. Гэвч цэргүүд юу хийхээ мэдэж байлаа. Тэд мэргэжлийн цэргүүд. Тэд залуусыг түлхэн зайлуулаад Эвингийг замын хажуу руу чирцгээв. Эвинг эсэргүүцэхийг оролдоход нэг цэрэг түүний гарыг мушгин сөхрүүлж, нөгөөх нь карабины амыг толгойд нь тулган бууджээ. Эвингийн нэг хөл нь таваганан чичрэв. -Түүний цус нь биднийхтэй адил улаан юм, -гэж Макврайс гэнэт хэллээ. Чив чимээгүйд түүний дуу хачин чанга сонсогдов. Түүний төвөнх нь овгосхийж, хоолойд нь нэг юм дуугарлаа. Хоёр залуу алууллаа. Үлдэгсэдийн амьд гарах шанс өчүүхнээр нэмэгджээ. Гаррати ядарч байгаагаа мэдэрч эхэллээ. Дэд дэвтэр Урагшаа! 3-р бүлэг 3:15-д борооны анхны дуслууд зам дээр унав. Толгой дээр аймаар, хар бараан үүл хуралджээ. Тэнгэр чих дүлийрэм дуугарч, тээр урд аянга цахилгаан гялалзлаа. Гаррати хүрмээ өмсч, цахилгааныг нь татан, захыг нь босголоо. Ирээдүйд зохиолч болох магадлалтай Харкнесс дэвтрээ гялгар уутанд шургуулжээ. Баркович өргөн хүрээтэй малгай өмслөө. Тэнгэр дахин дуугарлаа. -Эхэллээ! –гэж Олсон дуу алдав. Бороо асгаж гарлаа. Эхний хэдэн хором бороо асар хүчтэй орж, Гаррати бүр ертөнцөөс тусгаарлагдсан мэт юу ч харахаа байв. Залуус дорхноо л шолбойтол норцгоожээ. Гаррати нүүрээ бороонд тавин дээш харж инээмсэглэлээ. Цэргүүд түүнийг харж байгаа болов уу. Чимээгүйхэн... Гаррати чухам юу хийхээ шийдэж амжаагүй байтал бороо зөөлөрч, хамт яваа залуус нь харагдаж эхлэв. Гаррати эргэн, Стеббинсийг олж харлаа. Стеббинс хоёр гараа элгэндээ тэврээд бөгтийн явна. Түүний хөлийн нь шөрмөс татсан байх гэж Гаррати цочин бодов. Гэвч Стеббинс ууттай сендвичээ борооноос хамгаалан тэврээд явж байгааг хараад түүний санаа нь амарч, “Ээж нь гэж, гялгар уутанд хийгээд өгчихгүй, тэнэг юм байх даа” – хэмээн боджээ. Бороо нэг зөөлөрч нэг ширүүсэн хэсэг орсноо татарч, шивэрч эхэллээ. Борооны ус хамаг ядаргааг нь угаачих шиг, Гаррати дахин хөнгөн, цовоо болсноо мэдэрлээ. Түүний хажууд хэтэрхий өргөн, нойторч хүндэрсэн жинсээ татсаар Пирсон алхана. Урд нь Макврайс явдал дундаа шээж байлаа. Гаррати цэргүүдийг харав. Тэд ч бас норж, гэхдээ тоосон шинж алга. Цэргүүдийн хүйтэн царайд ямар ч сэтгэлийн хөдөлгөөн илэрсэнгүй. -Энэ залуу, ерөөсөө дуугарахгүй юм, -Бейкер бөгтийн алхлах Стеббинсийг заав. Хүүгийн улаан хүрэн өмд норж, бараг хар өнгөтэй болжээ. Макврайс өмднийхөө цахилгааныг татах гэж будилж байж торгууль авлаа. -Хөөе, -гэж Олсон дуу алдлаа. –Миний хөл нэг л хачин болчихлоо! Түүний нудэнд ухаангүй айдас тодрохыг Гаррати олж харав. -Яаж байна? -Хамаг булчин... хачин сул болчихлоо. -Тайван яв, -гэж Макврайс хэлэв. –Минийх ч бас тэгсэн, аяндаа зүгээр болчихдог юм билээ. -Нээрэн үү? –Олсон тайвширч эхэллээ. -Нээрэн, тайван яв. Гэнэт буу хоёр дахин тасхийж, хэн нэгэн хашгираад, дараа нь дахин буу тасхийв. Тэдний урд цэнхэр цамц, хальар цагаан өмдтэй залуу шалбааганд нүүрээ наан хэвтэнэ. Нэг гутал хөлнөөс нь мултран унажээ. Гаррати залуугийн толгойн дахь нүхийг харан, дээгүүр нь алхан өнгөрөв. Энэ залуу зүгээр л тогтоосон хурдтай явж чадаагүй гэнэ. Хөл нь цэврүүтэж, идээлээгүй, шөрмөс нь татаагүй, зүгээр л ядраад хурдан явж чадаагүй. Гаррати энэ залуугийн нэрийг мэдэхгүй, магадгүй хэн ч мэдэхгүй биз. Тэр Стеббинс шиг ганцаар явсан байх.
  • 12. 12 Аялагчид дөчин километр явжээ. Одоо тэд битүү ой, тариан талбай, хааяа тааралдах байшингууд, хажууд нь зогсоцгоох цөөхөн үзэгчдийн хажуугаар явцгааж байв. Тэд ашиглахаа байсан төмөр замыг огтлох үед нэг залуу бүдрэн унаж, торгууль аваад цус урсах өвдгөө илэн гүйсээр эгнээндээ оров. Карибу хүртэл гучин километр үлдэж, гэхдээ тэд харанхуйгаас өмнө хотод орж амжихгүй. Цаг 3:40. Тэнгэр цэлмэж, наран үүлний цаанаас бултайх өрнө зүгт солонго татжээ. Цэргүүдийн суусан машины моторын зөөлөн нүргэлэх дуу залуусыг бүүвэйлэх мэт сонсогдоно. Гаррати явдал дундаа үүрэглэж эхэллээ. Тээр урд Фрипорт байгаа. Гэхдээ өнөөдөр биш, маргааш ч биш. Их удаан явж хүрнэ. Тэр шалбааганд хөлөө дүрээд бүрмөсөн сэргэв. Пирсон түүнийг хараад нүдний шилээ заслаа. -Өнөөх төмөр замд тээглэж унасан залууг санаж байна. уу? -Зак гэдэг байхаа? -Тийм. Зак. Хөлнөөс нь цус гоожоод л байгаа гэнэ. -Хөөе, гаж донтоон, Карибу хүртэл хэд үлдэв? Гаррати эргэж харлаа. Баркович. Тэр малгайгаа арын халаасандаа хийгээд, зэвүүн инээмсэглэн алхаж явна. -Би яаж мэдэх юм. -Чи эндхийнх гээ биз дээ? -Хорин тав, зургаан километр үлдсэн, -гэж Макврайс хэллээ. –Одоо эндээс тонилж үз. Баркович гомдсон мэт урвайн холдов. -Энэ ч удахгүй чадхийх байх даа, -гэж Гаррати хэллээ. -Битгий тоо, -гэж Макврайс хэллээ. –Зүгээр л би түүнийг заавал ялна гэж бодож яв. Харин чи ялах байх шүү. Гаррати уруулаа долоов. -Живж байгаа хүний бүх амьдрал нүдэнд нь харагдаж өнгөрдөг гэсэн, чи сонссон уу? -Номноос уншсан санагдаж байна. эсвэл кинод гардаг билүү? -Тэгвэл бид ч бас бүх амьдарлаа харах байх даа. Макврайс санаа алдав. -Тэгэхгүй л юмсан. Дөрвөн цагин үед солонго арилжээ. Тэдний дэргэд 8 дугаартай Дэйвидсон ирлээ. -Зак хүнд байдалд ороод байна, -гэж тэр хэлэв. Гаррати анх энэ залууг үүргэвчтэй явахыг нь харсан юм. Харин Дэйвидсон одоо үүргэвчгүй явна. Хаяж амжжээ. -Цус гоожоод л байна уу? –гэж Макврайс асуув. -Харин тийм. –Дэйвидсон толгой сэгсэрлээ. –хачин юм шүү. Унаж л байдаг, шалбалж л байдаг. Гэтэл одоо түүнд оёдол тавих хэрэгтэй болоод байна. Хараач! Зам дээр улаан толбо цувран харлана. -Тэр айж байна уу? –гэж Олсон асуув. -Юу ч биш гэж байна. Гэхдээ би айж байна. Би өөрийгөө, та нарыг өрөвдөж, айж байна. Дэйвидсон айж бүлтийсэн саарал нүдээрээ тэднийг ширтэв. Тэд явсаар байлаа. -Макврайс! –гэж Олсон хашгирлаа. -Яав? -Зүгээр болохгүй байна. Миний хөл зүгээр болохгүй байна. Өвдөг чичрээд би сөхөрчих гээд байна! Макврайс дуугарсангүй. Жаргаж буй нарны гэрэлд түүний хацар дээрх сорив улам тод харагдана. -Тамхи байна уу? –гэж Олсон асуув. Макврайс хайрцагтай “Мэллоу” тамхиа сарвайв. -Май, бүгдийг нь ав. Олсон амандаа тамхи зууж, хурдан асаав. Тэгээд машин дээрээс өөрийг нь харж буй цэрэг рүү хэлээ гаргалаа. Тэд намайг хараад л байна. Цаг гаран харцгааж байгаа юм. Далдыг хардаг юм шиг, хогнууд! –гэж Олсон чанга хашгирлаа. Түүний дуунд айдас тод сонсогдов. Цэргүүд тоосон шинжгүй түүнийг ширтэцгээнэ. Цаг дөрөв хагас болоход тэд дөчин найман километр явсан байлаа. Нар жаргах дөхөж, тэнгэрийн хаяа улайрчээ. Тэнгэр бүрэн цэлмэж, эхлээд цэнхэртэж байснаа хурдан бүрэнхий болж эхэллээ. Удахгүй шөнө болно. Гаррати айж, сандарч байгаагаа мэдэрлээ. Тэр өдрийн гэрэл, нарны туяаг сүүлчийн удаа харж байгаа мэь хачин оргиод явчихав. Тэр энэ өдөр дуусахгүй, нар жаргахгүй, бүрэнхий тасрахгүй байгаасай гэж тэсэшгүй хүсэн бодлоо.
  • 13. 13 -Торгууль. Зууг гуравдахь удаа торголоо! Зак эргэн харав. Түүний нүд булингартаж, юу ч ойлгоогүй мэт харагдана. Өмдний нь баруун шуумаг цусанд будагджээ. Гэнэт Зак хар хурдаараа алхалж эхлэв. Тэр хүмүүсийг хөл бөмбөгчин мэт сүлжин урагш гүйх шахам алхлаа. Ачааны машин ч хурдаа нэмэн түүний араас дагав. Машин ойртож байгааг сонссон Зак бүр гүйж эхэллээ. Тэр бүдчин, эв хавгүй гүйлээ. Зам дээр цусан толбо үлдэж байв. Зак урагш тасарч, түүний эв хавгүй мурилзах бие бүр үзэгдэхгүй боллоо. Машинаас хоёр цэрэг үсрэн бууж, аялагчдын хажууд алхаж эхлэхэд машин Закын араас ухасхийв. Хэн ч дуугарсангүй, бүгд чих тавин чагнацгаана. Их удаан, маш удаан юу ч сонсогдсонгүй. Шувууд жиргэхээс өөр чимээ гарахгүй л байлаа. Гэнэт буу тасхийж, дараа нь дахин буу дуугарлаа. Гүвээн дээр гараад тэд километр орчмын цаана зогсох машиныг олж харцгаав. Машины яндангаас цэнхэр утаа олгойдно. Зак харагдсангүй. Тэр хаа ч алга.[align=center][/align] -Ерөнхий хаа байна? –гэж хэн нэгэн хашгирлаа. Дуунд айдас, ухаангүй айдас шингэжээ. Энэ бол 48 дугаартай, Гриббл гэдэг бөөрөнхий толгойтой залуу байлаа. Цэргүүд замын хажуугаар үг дуугүй алхалцгаана. -Тэр бас л үг хэлж байгаа юу? –гэж Гриббл хашгирлаа. –Тэр үг хэлж л чаддаг, тиймүү? Тэр чинь алуурчин! Алуурчин мэдэв үү! Би хэлнэ... Би улаан нүүрэн дээр нь түүнийг алуурчин гэж хэлнэ! Гриббл байдгаараа хашгирч, бүр урагш явахаа ч мартжээ. Цэргүүд түүнийг харцгаав. -Торгууль! Дөчин наймыг торголоо! Гриббл дуугүй болж урагш сандран ухасхийв. Тэр хөл рүүгээ ширтэн, үг дуугүй алхалж эхэллээ. Удалгүй аялагчид цэргийн машинтай зэрэгцэж, машин тэдний араас хөдлөв. Таван цагт Гаррати хүнсээ гаргаж, загасны нухаш, хэдэн жигнэмэг, бяслаг идээд уснаасаа ханатлаа уув. Тэгээд биеэ барин үлдсэн хүнсээ далд хийлээ. Дашмагтай усыг тэр хүссэн цагтаа авч болно, харин идэх юм маргааш өглөөний есөн цаг хүртэл өгөхгүй, гэтэл шөнө юм идмээр санагдвал яах билээ? -Бидний амьдрах эсэх шийдэгдэж байхад юм идэх хүсэл огт багасахгүй юм, -гэж Бейкер дуугарлаа. -Гэхдээ л биеэ барих хэрэгтэй. Шөнө өлдөөд, ухаан алдаад уначихвал яана. –Гаррати санаа алдав. –Асуух, бодох юм мөн ч их байна... -Жишээ нь? -Жишээ нь энэ залуу, -Гаррати аяллын эхний мөчөөс л алхаагаа огт өөрчлөөгүй, ганцаар бөгтийн явсаар байгаа Стеббинсийг заав. –Тэр яах гэж энд яваа юм, яагаад хэнтэй ч, юу ч ярьдаггүй юм бүү мэд. Хэзээ үхэхээ ч тоохгүй байх шиг. -Гаррати, бид бүгд үхнэ шүү дээ. -Өнөөдөр үхэхгүй гэж найдаж байна. Гаррати аяархан ярьж байсан ч гэнэт бие нь дагжин чичирлээ. Түүний давсаг нь чинэрэн өвдөх шиг болов. Тэр явдал дундаа эргэж, өмднийхөө цахилгааныг буулгалаа. -Шагналын тухай чи юу гэж бодож байна? -Тэр тухай огт бодохгүй байсан нь дээр. –Гаррати шээж эхлэв. Дараа нь цахилгаанаа татаад урагш эргэн алхалж эхэллээ. Тэр торгууль авалгүй ажлаа дуусгасандаа баярлажээ. -Харин би шагналын тухай бодож л байна, -гэж Бейкер мөрөөдөх мэт дуугарлаа. –Яг шагналын тухай биш, авах мөнгөө л бодож байна. Бүх мөнгөнийхөө тухай. -Харин би мөнгөний тухай огт бодохгүй байна, -гэж Гаррати хариуллаа. -Чи ч төмсний шөл идэж өссөн хүн байна л даа. Аав чинь хааяа хүсвэл танайх гахайн хавиргатай шөл хийдэг байсан биз. -Тиймээ, энэ ч нөлөөлсөн, гэхдээ энэ хамгийн чухал биш. -Мөнгөө диваажин руу авч явахгүй гэж чи хэлэх гээд байна уу? Гаррати Макврайс руу харлаа. Макврайс эвгүй инээмсэглэж байв. -Тиймээ, -гэж Гаррати хэлэв. –Бид энэ ертөнцөд юу ч авчраагүй, юу ч авч явахгүй. -Зөв, гэхдээ ирэх, явахын хоорондох хугацаанд сайхан амьдрах хэрэгтэй, тийм үү? –гэж Макврайс асуулаа. -Сайхан амьдрах... Чөтгөр гэж, энэ машин дээр яваа новшнууд одоо чамайг буудчихвал эмч нар бөгс рүү чинь сая доллар чихсэн ч чи амь орохгүй... -Би үхээгүй, амьд байна, -гэж Бейкер хэллээ. -Чи ойлгосонгүй. Төмсний шөл иднэ үү, тугалын мах иднэ үү, ордонд амьдарна уу, овоохойд амьдарна уу, ялгаагүй, үхэхээр чинь чамайг Зак, Эвинг нар шиг адилхан л мооргонд хийнэ.
  • 14. 14 Байсхийгээд, бага багаар авч байсан нь хамаагүй дээр. Балын бага нь амттай гэдэг... -Дэмий яриа, -гэж Макврайс дуугарав. -Тэгвэл чи яана гэж бодож байгаа хүн бэ? -Мэдэхгүй. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр миний үзэл бодол сүрхий өөрчлөгдөөд байна... Тэд дуугүй явцгаав. Гаррати жигнэмэгээ гарган, нөхөддөө тараалаа. Илүү юм ярьсандаа тэр жаахан гэмшжээ. Урагш тасарсан гурав, дөрвөн залуугийн явдал удааширч, тэд тавин метрийн цаахна харагдана. Зам аажмаар өгссөөр байлаа. Гаррати гэнэт газар хэвтэх хүнстэй бүсэн дээр гишгэж, гайхсандаа эргэн тойрноо харлаа. Энэ бол Олсоны бүс байжээ. Олсон гэдсээ тэмтрэн, ийш тийш хүрлийн харж байв. -Би бүсээ унагачихлаа. Юм идэх гээд, тэгээд унагачихлаа. –Тэр инээх гэсэн боловч чадсангүй. –Би юм идмээр байна, -гэж Олсон хэлэв. Хэн ч хариу дуугарсангүй. Бүгд бүсэн дээгүүр алхлан өнгөрч байв. Бөхийж, бүсийг авах гээд торгуулах хүн олдсонгүй. -Би юм идмээр байна, -гэж Олсон дахин хэллээ. Ерөнхий чанга залууст дуртай гэсэн байхаа? –гэж Гаррати бодлоо. Олсон л лав одоо чанга залуутай адилгүй харагдаж байна. Гаррати бүсэн дэхээ шалгав. Түүнд гурван ширхэг өтгөрүүлсэн хоол, жигнэмэг, дөрвөлжин бяслаг үлджээ. -Май, үүнийг ид, -тэр бяслагаа Олсонд өгөв. Олсон үг дуугүй идэж эхллээ. -Шадар цэрэг, -гэж Макврайс инээмсэглэн дуугарав. Харанхуй болж эхэлжээ. Нам дор газар цагаан манан хөшиглөнө. -Хүүе, хэн нэгэн мананд төөрөөд замаас гарчихвал яах бол? –гэж хэн нэгэн сонирхов. -Тэнэг мал, чи оролдоод үз л дээ, -гэж Барковичийн муухай дуу тэр дорхноо л сонсогдлоо. Дөрөв, дөрвөн хүн жагсаалаас гарлаа, гэж гаррати бодов. Найман цаг хагас явахад дөрөвхөн хүн л жагсаалаас гарлаа. “Би тэднийг бүгдийг нь ялж яасан ч чадахгүй. Бүгдийг нь ялж чадахгүй. Гэхдээ яагаад үгүй гэж? Хэн нэгэн ялах л ёстой шүү дээ”. Харанхуй болоход залуусын яриа ч намдлаа. Харанхуй, чийглэг агаар, зам дээрх шалбаагнууд... Анх удаа Гарратид энэ бүхэн үнэн бодит биш мэт санагдаж, тэр ээж, Жен нарыгаа харахыг тэсэшгүй ихээр хүсэв. Тэр энд ямар чөтгөрөө хийж байгаа юм бол, яаж ингэж өөрийгөө баллаж чадваа. Тэр ийм юм болно гэж төсөөлөөгүй хэмээн өөрийгөө хуурч ч чадсангүй. Тэр ганцаараа ч ингэж баларсан юм биш. Түүнтэй хамт одоо ерэн таван тэнэг толгойнууд хамт яваа. Урд нь хэн нэгэн аяархан гиншин уйлахыг Гаррати сонслоо. Карибу хүртэл 16 км явах хэрэгтэй. Тэнд ядаж гэрэлтэй байх болно. Гаррати жаахан тайвширлаа. Эцсийн эцэст бүх зүйл тийм ч муу биш, тэр амьд байна, хэзээ үхэх тухай бодох хэрэггүй. Урд нь түрүүлж явсан Трейвин гэдэг залууг үндсэн бүлэг гүйцэж ирэв. Залуусын ярьж байгаагаар Трейвиний гэдэс өвдөж, тэр гүйлгэж эхэлжээ. Гаррати эхлээд итгээгүй боловч Трейвинийг хараад итгэлээ. Залуу явдал дундаа өмдөө татаж байв. Тэр суух бүрдээ торгууль авч байлаа. Яадаг юм, явдал дундаа л гаргаж байна биз, гэж Гаррати бодов. Үхсэнээс үмхийрч, заваарч явсан нь дээр. Трейвин гэдсээ тэврэн, Стеббинс шиг бөхийн алхална. Түүний хамаг бие байсхийгээл чичирж, гэдэс нь базалж байгааг нотолж байв. Гарратийн дотор муухай оргив. Ямар ч романтик, нууцлаг, баатарлаг юм алга. Залуугийн гэдэс л өвдөж, өөр юмгүй. Цэргүүд Трейвинг анхааралтай харцгааж байв. Удалгүй Трейвин унаж, цэргүүд түүнийг өмдөө тайлсан чигээр нь буудлаа. Трейвин дээш эргэхэд залуус гомдсон, өвдсөнөөс ярвайсан царайг нь харцгаав. Нэг залуу огиулж, тэр дорхноо торгууль авчээ. -Дараагийнх нь энэ залуу, -гэж Харкнесс дуугарав. -Амаа тат, за юу. Амаа тат, -гэж Гаррати хэллээ. Харкнесс гэмших мэт нүдний шилээ аван арчиж эхлэв. Тэднийг хэсэг хүүхдүүд угтан, хашгиралдаж гарлаа. Тэд зүлгэн дээр кока-кола уун сууцгаана. Хүүхдүүд Гарратиг таньж, босон харайцгааж хашгиралдаж, алга ташиж гарав. Олсон чангаар мөргөл уншиж эхэллээ. Гаррати түүнийг түгшин ширтэв. -Тэр хэдэн торгууль авсан бэ? –гэж Пирсон асуув. -Миний мэдэхийн ганцыг ч аваагүй, -гэж Бейкер хариуллаа. -Гэхдээ л тэр тааруухан харагдаж байна. -Бид бүгд л тааруухан харагдаж байгаа, -гэж Макврайс хэллээ. Тэд дахин дуугүй болцгоолоо. Хөл нь өвдөж байгааг Гаррати мэдэрлээ. Тас харанхуй болжээ. Карибу хүртэл 10 км үлджээ. Гаррати найз охин Женийгээ бодож, танихгүй охиныг үнссэндээ гэмших шиг болов. Жен бол бэлхүүсээ давсан урт үстэй охин. Бас
  • 15. 15 тэр том хөхтэй. Тэд үнсэлцдэг байсан ч үүнээс илүүг хийж амжаагүй. Гаррати бол зандан хэвээр яваа залуу. Тэд карибу хотын захад ирлээ. Тэднийг бөөн бөөн хүмүүс, телевизийн автобус угтав. Замын гэрэл сүү мэт мэлтийнэ. Телевизийн сурвалжлагч бүдүүн эр микрофон барьсаар тэдэн рүү гүйж ирлээ. Тэр аль тааралдсанаас асууж гарав: -Та ядарч байна уу? -Үгүй. Гайгүй. -Та өөрийгөө ялна гэж бодож байна уу? -Мэдэхгүй. Ялах л байх. Би огт ядраагүй байна... Үзэгчид хашгиралдан, алга ташилт нижигнэнэ. Аялагчид булан тойрч, жижигхэн дэлгүүрийн хажуугаар өнгөрөв. Дэлгүүрийн эзэн, цагаан костюмтай намхан эр элдэв ундаа овоолсон ширээний дэргэд “АЯЛАГЧДАД “ЭВА” ДЭЛГҮҮР БЭЛЭГЛЭЖ БАЙНА” гэсэн самбар барин зогсоно. Түүний дэргэд хоёр цагдаа зогсоод аялагчдад хэн ч, юугаар ч тусалж болохгүйг тайлбарлаж байлаа. Залуус “Карибу пэйпер миллс инкорпорейтед” үйлдвэрийн аварга том байшингийн дэргэдүүр, бохир голын эргээр явж өнгөрөв. Энэ цаасны үйлдвэрийн ажилчид замын хажуугаар эгнэн зогсоод аялагчдыг хашгиралдан угтжээ. Тэдний зарим нь Ерөнхийн том гэгчийн зураг барьцгаасан харагдана. Ажилчид алга ташицгаан, инээлдэж байснаа хамгийн сүүлд яваа Стеббинсийг хараад шүгэлдэцгээж эхлэв. Гаррати эргэн харахад ажилчид цувралдан үйлдвэр рүүгээ орцгоож байлаа. -Тэр чамаас юу асуусан бэ? –гэж хэн нэгэн хяхтнасан сөөнгө хоолойгоор асуув. Гаррати ууртайгаар эргэн Барковичийг ширтлээ. -Хэн, юу асуусан гэж? -Тэнэг минь, сурвалжлагч юу гэж асуусан бэ? -Тэр надаас юу ч асуугаагүй. Баркович зайлаад өгөөсэй, гэж Гаррати бодлоо. -Тэгвэл надаас тэр юм асуусан, -гэж Баркович бардамнан дуугарав. –Тэр надаас ядарч байна уу гэж асуусан. Харин би огт ядраагүй, маш сайхан байна. ийм маягаар би эцэс төгсгөлгүй явж чадна. Энэ новшнуудыг бүгдийг нь ялна гэсэн. -Амаа татаач, чи, -гэж Пирсон хэлэв. -Гонжийсон новш минь, яамтай хэн ярьсан юм? –гэж Баркович үсчлээ. -Зайлаад аль, -гэж Макврайс дуугарлаа. –Чамайг харахаар толгой өвдөөд байна. Баркович тэссэнгүй урагшилж, Колли Паркертай зэрэгцлээ. -Тэр чамаас юу асуусан бэ? -Хижиг минь, хамрыг чинь тас татаад аманд инь чихчихээгүй дээр зайл! –гэж Паркер уухиллаа. Баркович хурдан холдов. Паркер бол ууртай, аюултай залуу гэдэг нь үнэн бололтой. -Өөдгүй новш шүү, энэ Баркович, -гэж Макврайс хэллээ. –Тэр сурвалжлагчид олон хүний хүүрэн дээр бүжиглэнэ гэж хэлсэн. Тэр нь ч үнэн. Тэр ингэж бодож байгаагийнхаа хүчинд л явж байгаа юм. -Дахиж надад ойртвол би түүнийг цохиж унагана, -гэж Олсон ядарсан хоолойгоор хэлэв. -Хүүе болохгүй. Наймдугаар зөвлөмж: бусад аялагчдад саад хийж болохгүй! -Аа, наад зөвлөмжөөрөө бөгсөө арч, мэдэв үү, -гэж Олсон инээмсэглэв. Оройн долоон цагаас эхлэн хурдны доод хэмжээнд явцгааж байсан аяллынхны алхаа бага зэрэг түргэсэв. Үдшийн сэрүүн тэднийг сэргээжээ. -Бид хаана билээ, төлбөртэй замаар явах ёстой байхаа? –гэж Бейкер асуулаа. Гаррати эргэж харав: -Олдтаунд. Тэр хүртэл 190 гаран километр... Харкнесс исгэрлээ. Аялагчид Карибу хотын төвд орж ирлээ. Гараанаас тэд 70 гаран километр холджээ. Карибу бодсон шиг том хот огт биш ажээ. Яг л Лаймстоун шиг жирийн нэгэн үйлдвэрийн хотхон, хэдэн шатахуун түгээх цэг, дэлгүүр, худалдааны төв, дайчдын хөшөө бүхий цэцэрлэг, тэгээд л гүйцээ. Дунд сургуулийн хөгжмийн бүлгэмийн хүүхдүүд үндэсний сулд дууллыг гайхалтай мурий хазгай хөгжимдлөө. Эндээс холын хол газар шуугиан дэгдээсэн эмэгтэй энд бас л ирчихэж. Тэр хүү Персигээ хайсан хэвээр. Энэ удаа эмэгтэй цагдаа нарын хамгаалалтыг сэтлэн, зам дээр гараад ирчихсэн, аялагчдын урдаас гүйн ирж явлаа. Тэр залуусын дунд хутгалдан орж, түлхэлцэн, бүр нэг залууг дэгээдээд унагаж орхив. Тэр Персиг