Эртний 7 гайхамшиг
                            Гизагийн агуу пирамид гэдэг Хеопсын (Хуфугийн) пирамид
                            нь өнөөгийн Египет улсын нийслэл Кайр хотын ойролцоох
                            Гизад орших хаадын оршуулгын цогцолбор пирамидуудын
                            хамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд Эртний Дэлхийн
                            7 гайхамшгаас үлдсэн цорын ганц бүтээл юм. Энэхүү
                            байгууламжийг Египетийн дөрөв дэх хаант улсын фараон
                            Хуфугийн (Грекээр Хеопс хэмээн дуудагддаг) шарилыг
                            хадгалах булш гэж үздэг. 20 жилийн турш барьж МЭӨ 2560
онд дуусгасан гэж таамагладаг. Уг пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийн
турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан байна.



                                     Вавилоны дүүжин цэцэрлэг буюу Семирамидын
                               дүүжин цэцэрлэг нь өнөөгийн Иракийн Ал Хилла хотын
                               ойролцоо байсан. Энэ байгууламжийг МЭӨ 600 оны
                               орчимд шинэ Вавилоны хаант улс буюу Чалдийн хаан
                               Навуходоносор II-ын зарлигаар байгуулсан. Тэрээр
                               өөрийн эхнэр Мэдиагийн Амитист зориулан бариулсан
                               бөгөөд урт наст модод, анхилуун үнэрт цэцэгс, ургамлыг
                               түүний эх орноос авчруулан ургуулжээ. Уг цэцэрлэг МЭӨ
                               I зууны үед газар хөдлөлтөөр сүйрсэн гэж тэмдэглэгдсэн.
                               Грекийн түүхч Диодорус Сикулус, газарзүйч Страбо
                               нар өндөр, сахлаг ургамал бүхий дүүжин цэцэрлэгийн
                               талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Усалгааны систем
                               нь Архимедын шургийн дүрэм ашигладаг байсан гэж
таамагладаг.


                                      Олимп уулан дахь Зевсийн хөшөө нь Эртний
                               Дэлхийн 7 гайхамшигт ордог. Уг хөшөөг сонгодог үеийн
                               алдарт уран барималч Фидиас МЭӨ 432 оны орчимд
                               Грекийн Олимп уулнаа барьсан байна. Суумал дүртэй уг
                               хөшөө нь өргөн цэлгэр сүмийн хойморт байрласан,
                               ойролцоогоор 12 метр өндөр байсан ажээ. “Хэрэв Зевс
                               босоод зогссон бол сүмдээ багтахгүй байх байсан” гэж
                               МЭӨ I зууны үед газарзүйч Страбо тэмдэглэсэн байдаг.
                               Зевсийн баруун гарт нь ялалтын охин тэнгэр Никейгийн
                               багахан хөшөө, зүүн гарт нь гэрэлт таяг бариулж, бүргэд
                               суулгасан байдаг байв.

                               Фидиасийн загварыг эх болгон гантиг, хүрлээр сэргээн
                               босгосон Сууж буй Зевс. МЭV зууны үед сөнөхдөө
                               Константинополь хот улсын мэдэлд байхдаа их түймэрт
                               автан шатаж үгүй болсон гэдэг. 1954-1958 оны хооронд
                               Олимп уулнаа археологийн малталт хийж уг
                               байгууламжийн суурь байх боломжтойг нотолсон.
Артемисийн сүм нь Дианагийн сүм хэмээн
                                    нэрлэгддэг. Уг байгууламж нь Артемист зориулан
                                    байгуулагдсан бөгөөд Персийн Ахейменидийн улсын
                                    (одоогийн Турк) нутаг Эфест МЭӨ 500 оны орчимд
                                    баригджээ. Лидийн Кроесусын зарлигаар баригдсан
                                    бөгөөд 120 гаруй жилийн турш барьж байгуулсан
                                    байна. Эфесийн Артемис нь гоо үзэсгэлэнт залуу
                                    бүсгүйн дүртэй бөгөөд түүний хувцасны чимэглэл
                                    нь өндгийг санагдуулам байжээ. Эртний Грекийн
                                    соёл иргэншлээс өмнөх шашны онцлог Артемисийн
                                    баримлуудад тусгалаа олсон байдаг Артемисийн
сүм МЭӨ 321 оны 7 сарын 21-нд Геростратус хэмээх хүний санаатайгаар шатаасан
үйлдлээс болж сүйрсэн.

                                            Мауссоллосын булш, Маузоллосын бунхан
                                     эсвэл Галикарнассусын бунхан гэж нэрлэгддэг энэ
                                     байгууламж нь МЭӨ 353-350 оны хооронд Персийн
                                     нэгэн хаант улсын хаан Мауссоллос болон түүний
                                     эхнэр болон эгч нь болох Кариагийн Артемис II нарт
                                     зориулан Галикарнассус буюу одоогийн Турк улсын
                                     Бодрумд баригджээ. Уг барилгыг Грекийн архитекторч
                                     Сатирус, Пифиус нарын удирдлага дор барьсан
                                     бөгөөд ойролцоогоор 45 метр өндөр, эртний Грекийн
                                     уран барилгын мастерууд болох Леокарес, Бриаксис,
                                     Паросын Скопас болон Тимофиус нарын уран
барилгын онцлогийг тусган, чимэглэл бүхий 4-н өөр талтай хийсэн бөгөөд Сидоны
Антипатер Эртний Дэлхийн 7 гайхамшгийн нэг гэж нэрлэсэн байдаг. Мавзолиум буюу
Мавзолей (Өрнө дахинд бунхан хэмээн ойлгогддог) хэмээх үг нь ерөнхийдөө аварга том
бунханг илэрхийлдэг бөгөөд Мауссоллост зориулсан хэмээх утгатай Грек үг юм.

                                 Родос арлын Колоссус нь МЭӨ 292-280 оны хооронд
                          уран барималч Линдосын Чаресын удирдлага дор Грекийн
                          Родос арал дээр байгуулагдсан Эртний Грекийн нарны бурхан
                          Гелиосийн аварга хөшөө юм. Уг хөшөө нь эвдрэхээсээ өмнө
                          эртний ертөнцийн хамгийн өндөр байгууламж байсан бөгөөд
                          ойролцоогоор 30 метр өндөртэй байсан. Тухайн үеийн шинжлэх
                          ухааны тооцооллыг ашиглан Мандраки усан боомтын орох
                          хэсгийн амны 15м гүн усанд аварга чулуун тулгуур багануудыг
                          зоож, хөшөөг байрлуулахаар шийджээ. Хөшөөг ойролцоогоор 30м
                          өндөр байхаар тооцоолж төмөр их бие зангидан, дээд хэсэгт нь
                          дохионы галт бамбар асаахуйцаар тооцсон тоосгон цамхаг хийж,
                          гадар хэсгийг нь бүхлээр нь зэс хавтангаар бүржээ. Хөшөөний
                          дээд хэсэгт аварга том дөлөн хүрээг шавраар урлаж, баримлыг
                          хийх явцад түүнийг тойрон асар том хог шороо, чулуун овоо бий
                          болж, алсаас харахад галт уул мэт харагддаг байв. Уран барилга
                          бүрэн хийгдэж дуусмагц шавар, шороо хогийг зайлуулжээ. Аварга
хөшөөг 12 жилийн турш барьж, МЭӨ 280онд бүрэн дууссан байна. Гелиосийн хөшөө нь 54
жилийн турш сүндэрлээд МЭӨ 208 онд Родос аралд болсон газар хөдлөлтөөр сүйрчээ.
Хөшөө өвдөгний хэсгээрээ хугарч, газарт унасан байна. Птолемей III хаан хөшөөг дахин
сэргээх тусламж хүссэн боловч Родосчуудын зөнч лам нар Гелиос бурхны хилэнгээр нурсан
тул дахин бүтээх хэрэггүй гэж саналыг зөвшөөрөөгүй байна.Уг хөшөөний үлдэгдэл 800
жилийн турш харагдсаар байсан бөгөөд аялагчид түүнийг гайхан биширдэг байжээ.
Александрын гэрэлт цамхаг ба
                                  Александрын Фарос нь МЭӨ III зуунд(МЭӨ
                                  285-247оны хооронд) Египетийн Александрия
                                  хотын усан боомтод зориулан баригдсан.115-
                                  150м өндөр уг байгууламж олон зууны турш
                                  хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр
                                  барилга байсан. Цамхгийн дээр том түүдэг
                                  асаан усан онгоцнуудад зүг чиг заах
                                  зорилгоор ашиглагдаж байв. Александрыг 33
                                  насандаа гэнэт таалал төгсөхөд Птолемей I
                                  МЭӨ 305онд өөрийгөө хаан ширээнд
                                  өргөмжлөн Египетийг захирах болжээ. Тэрээр
хаан ширээнд суумагц Фарос арал дээр гэрэлт цамхаг барихыг зарлигджээ. Уг
цамхаг түүний хүү Птолемей Филадельфосын хаанчлалын үед баригдаж
дуусчээ. Цамхаг 3 түвшинтэй хийгдсэн. Суурийн хэсэг нь намхавтар, дөрвөн
талтай ба дунд хэсэгтээ 8 тал бүхий нарийвтар, дээд хэсэгтээ нарийн дугуй
хэлбэртэй байжээ. Оройн хэсэгт нарны гэрэл өдөржин тусахаар толинууд
суулгасан ба шөнө нь алсаас харагдахуйц гал асаадаг байв. Ромын эзэнт улсын
үед суурь барилгын 4 булангийн оройд Тритоны цутгамал баримлыг
байрлуулсан Цамхаг 1223,1303 оны хүчтэй газар хөдлөлтөд нурсан.1480онд
Египетийн султан Кайт бэй цамхгийн суурин дээр нуранги чулууны заримыг
ашиглан дундад зууны үеийн хэлбэрээр цайзыг байгуулсан.

                  Шинэ цагийн 7 гайхамшиг
                                Цагаан хэрмийг МЭӨ VI зуунаас МЭ XVI зууны
                                хооронд барьж, сэргээж, ашиглаж, чулуу
                                шавраар барьжээ. Уг хэрмийг Хятадын хаант
                                улсууд Хүннү болон бусад монголын
                                нүүдэлчдээс хамгаалах зорилгоор умард
                                хилийнхээ дагуу барьжээ. Анх уг хэрэм тусдаа
                                салангид хэрэмүүд байсныг Хятадын анхны
                                нэгдсэн Цин гүрнийг байгуулсан Цин Ши
                                Хуанди МЭӨ 220-200оны хооронд нэгтгэж
                                барьжээ. Манж Чин улсын Энх амгалан хаан
                                цагаан хэрмийг хамгаалалтын өртөг ихтэй, мөн
                                найдваргүй бэхлэлт гэж цаашид засаж сэлбэх
ажлыг зогсоожээ. 1980-аад оноос эхлэн уг хэрмийг дахин шинэчлэн
засаж,сэргээн босгож байна. Цагаан хэрэм нь ойролцоогоор 6,700 км урттай. Уг
хэрмийг Өвөр Монголын өмнө талаар, зүүнээс баруун тийш барьсан байна.
Хятадын Мин улсын үед уг хэрмийг сая гаруй цэрэг хамгаалж байв. Уг хэрмийг
барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж тооцдог байна.

      Петра нь Йордан улсын Маан амбан захирагчийн тойргийн Ваади Арабад
орших археологийн бүс юм. Сөнөсөн тэнгисээс Арабын булан хүртэлх аварга
хөндий Ваади Арабад сүндэрлэх Хор уулын энгэрт уг байгууламжийг барьжээ.
Петраг хадан ханыг цоолборлон байгуулсан байдаг. Шинэ Персүүдийн халдан
довтолгоо ширүүсч, байгалийн гамшиг их болох болсон нь Арабын худалдааны
гол төв Петрад шинэ барилга байгууламжууд сүндэрлэхэд хориг болж, мөхлийн
шатандаа оржээ. МЭ 363онд болсон газар хөдлөлтөөр хотын маш олон барилга
нурж, хотын ус түгээлтийн систем бүхэлдээ эвдэрчээ. 2006 онд уран
барилгачдын нэгэн баг Петрагийн загварыг сэргээн
                        босгож, аялагчдын төв байгуулсан нь гайхалтай
                        амжилтанд хүрчээ.

                                       Бразилийн Рио-де-Жанейр хотын бэлэг тэмдэг
                                       болсон Христийн аврага том хөшөө нь 2007 онд
                                       ертөнцийн 7 гайхамшгийн нэгээр бүртгэгдсэн
                                       билээ.Хөшөө нь Корковадын толгодын орой дээр
                                       704 метр өндөрт оршино. Хөшөөний өндөр нь
                                       суурь орохгүйгээр 30 метр.1922 онд Бразилийн эрх
                                       чөлөөгөө олсны 100-н жилийн ойг тэмдэглэх
                                       хүрээнд улс үндэснийхээ бэлэг тэмдэг болж чадах
                                       тийм хөшөө дурсгалын уралдаан зарласан байна.
                                       Энэ уралдаанд Эктор да Силва Коста гэдэг
                                       барималчны алдалсан гараараа хотыг тэвэрч
                                       байгаа гэсэн санааг гаргасан Христийн баримал
түрүүлсэн юм. Баримлын толгой 35,6тн, Гарын алга 9тн, Алдалсан гар 23м. 1931 оны 10
сарын 12ны өдөр Коркодавын толгодын орой дээр уг бүтээлээ байрлуулж нээлтээ
хийжээ.1985 оноос бараг уулын орой хүртэл трамвай явдаг болсон бөгөөд зогсоолоос 220
шат өгсөөд хөшөөний сууринд хүрдэг байна. Энд алсыг харах талбай байрлана.

                                          Мачу Пикчу нь Кускогоос баруун хойд зүйгт 70
                                          орчим км-т, Перугийн Урубамба хөндийн
                                          орчимд орших далайн түвшнээс дээш 2430м
                                          өргөгдсөн уулсын оргил хяр дээр байгуулагдсан
                                          Колумбын өмнөх Инкүүдийн хот юм. Уг газар нь
                                          Инкийн орхигдсон хот гэж алдаршсан. Уг хот
                                          нь 1450он орчим баригдаж, хүмүүс тэнд 100
                                          гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд
                                          Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр
                                          орхисон байна. Үүнээс хойш олон зууны турш
                                          уугуул нутгийнхнаас бусад хүмүүсийн хэн нь ч
                                          энэ хотын талаар мэдэхгүй байсаар ХХ зуунтай
                                          золгосон байна. 1911 онд АНУ-ын түүхч Хирам
                                          Бинхам Мачу Пикчуг дэлхий дахинаа нээж
өгчээ. Мачу Пикчу нь Инкүүдийн сонгодог Архитектур болох Хуурай-хадан хана аргаар
баригдсан ба хотын гол байгууламж нь Нарны сүм Интихуатана юм.Уг хотыг үзэхээр зөвхөн
2003 он гэхэд 400000 жуулчин ирсэн нь түүнийг хэр алдартай болохыг харуулж байсан.
Колизей нь Ром хотноо орших аварга том
                                            амфитеатр юм. Ромын эзэн хаан Веспасианы
                                            зарлигаар эхлүүлсэн байгууламж Титусын үед
                                            буюу МЭ70-МЭ72оны хооронд баригдаж
                                            дуусчээ. Колизей 80000 үзэгчийн багтаамжтай,
                                            уртасгасан дугуй хэлбэртэй, гадна талдаа
                                            нуман хаалганы хэлбэр бүхий гурван давхар
                                            нийтдээ 240 цонхтой юм. Уг байгууламжийн
                                            гадна талыг гантигаар өнгөлж 64 том
                                            хаалгатай, тайзнаас 4м өндөр ханаар
                                            заагласан 80 эгнээ суудалтай. Театрын доод
                                            хэсэгт өндөр саравч дор хаан болон ромын
                                            язгууртнуудад зориулсан суудлууд байна.
                                            Колизей дээвэргүй учир бороо орсон юм уу
халуун нар төөнөсөн үед зотон саравчийг татлага олсоор татаж театрыг бүрхдэг байжээ. 2,3
давхрууд эр зоригийг илэрхийлсэн гантиг баримлуудаар чимэглэгджээ. Амфитеатр нь 846
тохой буюу 258м өргөнтэй.

                                          Чичэн Итца нь умард Маяагийн нам дор газарт
                                          байрлах Маяагийн соёл иргэншлийн бий
                                          болгосон Колумбаас өмнөх үеийн археологийн
                                          аварга том төв юм. Чичэн Итцагийн дурсгалт
                                          газар Бабачаногийн гэр бүлийн хувийн эзэмшил
                                          газар ордог ч Мексикийн Антропологи, Түүх
                                          судлалын Үндэсний институтын хяналтан дор
                                          холбооны өмч хэлбэртэйгээр оршдог байна.
                                          Умард Юкатан гадаргын ус багатай бөгөөд гол
                                          мөрөн маш цөөн, хуурай уур амьсгалтай. Чичэн
                                          нь энэ бүс нутгийн ганц усны баялаг сан бүхий
                                          нэн тааламжтай газар байсан тул хүн ам ихээр
суурьшиж эхэлжээ.Чичэн Итца нь сонгодог үеийн эхээр буюу 600 оны орчмоос товойн гарч
иржээ. Хожуу сонгодог үеэс бүс нутгийн хэмжээндээ улс төр, нийгэм-соёл, эдийн засаг, оюун
санааны амьдралын хамгийн хүчирхэг ноёлох гол төв болжээ. Чичэн Итца нь маш том хот
байсан бөгөөд ойролцоогоор 5 км квадрат нутаг дэвсгэрийг хамарч байсан. Эдийн засгийн
хүчин чадавхаараа умард Маяачууд дунд тэргүүлэх байр суурьтай байсан ба худалдааны
сайн сүлжээтэй байсан. 1221 онд бослого гарч, иргэний дайн дэгдэж үүнийг батлах мэт
Чичэн Итцагийн барилгуудын дийлэнх модон хийцүүдэд шатсан ул мөр байдаг.



                                         Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших
                                         бунхан ба Их Моголын эзэнт гүрний хаан Шах
                                         Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд
                                         зориулан бариулжээ.Таж Махал нь Моголын
                                         архитектурын хамгийн тод жишээ гэгддэг бөгөөд
                                         Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын
                                         архитектурын хэв маяг шингэсэн байдаг.Цасан
                                         цагаан гантигаар бүтээгдсэн бөмбөгөр орой нь
                                         Таж Махалын цогцолбор байгууламжийн хамгийн
                                         алдартай нь юм. Мянга мянган уран дархан, гар
                                         урлалчдын хүч хөдөлмөр шингэсэн Таж Махал
                                         нь 1632оны орчимд баригдан эхэлж, 1653оны
орчимд дуусчээ. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Там Махалын ерөнхий
дизайнераар ажилласан гэдэг. Таж Махалыг ертөнцөд дахин давтагдахгүй бүтээл болгохын
тулд газар газраас авчирсан урчуудыг сүмийг барьж дуусахад нь их цайллага хийж, тэр
цайллага дээр гары нь тас цавчсан гэдэг домог байдаг. Таж Махалын сүмийн оройгоос хатны
магнай дээрх очир алмазанд өдөр нарны гэрэл, шөнө сарны гэрэл тусч тал тал тийш гэрэл
цацарч байхаар зохион бүтээхийг хүсчээ. Удаан үргэлжилсэн ажил дууссан уу гэхэд урчууд
эзэн хаанд ялихгүй юм үлдсэн учраас "дууссан" гэж хэлсэн аж. Нэгэнт дууссан гэсэн учраас
хаан урчуудын гарыг тасдах тушаал буулгахад урчууд зөвхөн хатны магнай дээр тусах
тусгалын хийц дутуу байгааг хэлэхэд амиа хамгаалахын тулд худал хэлж байна хэмээн
санаад тэдний гарыг тасдаж, архитекторын нүдийг сохолсон гэдэг. Тиймээс Тажмахалын
оройгоос нарны гэрэл тусах бус борооны ус нулимс мэт дусалдаг болсон гэдэг домог байдаг
юм. Энэ домгоор бичсэн "Таж Махалын нулимс" гэдэг өгүүллэг байдаг.

эртний 7 гайхамшиг

  • 1.
    Эртний 7 гайхамшиг Гизагийн агуу пирамид гэдэг Хеопсын (Хуфугийн) пирамид нь өнөөгийн Египет улсын нийслэл Кайр хотын ойролцоох Гизад орших хаадын оршуулгын цогцолбор пирамидуудын хамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд Эртний Дэлхийн 7 гайхамшгаас үлдсэн цорын ганц бүтээл юм. Энэхүү байгууламжийг Египетийн дөрөв дэх хаант улсын фараон Хуфугийн (Грекээр Хеопс хэмээн дуудагддаг) шарилыг хадгалах булш гэж үздэг. 20 жилийн турш барьж МЭӨ 2560 онд дуусгасан гэж таамагладаг. Уг пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийн турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан байна. Вавилоны дүүжин цэцэрлэг буюу Семирамидын дүүжин цэцэрлэг нь өнөөгийн Иракийн Ал Хилла хотын ойролцоо байсан. Энэ байгууламжийг МЭӨ 600 оны орчимд шинэ Вавилоны хаант улс буюу Чалдийн хаан Навуходоносор II-ын зарлигаар байгуулсан. Тэрээр өөрийн эхнэр Мэдиагийн Амитист зориулан бариулсан бөгөөд урт наст модод, анхилуун үнэрт цэцэгс, ургамлыг түүний эх орноос авчруулан ургуулжээ. Уг цэцэрлэг МЭӨ I зууны үед газар хөдлөлтөөр сүйрсэн гэж тэмдэглэгдсэн. Грекийн түүхч Диодорус Сикулус, газарзүйч Страбо нар өндөр, сахлаг ургамал бүхий дүүжин цэцэрлэгийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Усалгааны систем нь Архимедын шургийн дүрэм ашигладаг байсан гэж таамагладаг. Олимп уулан дахь Зевсийн хөшөө нь Эртний Дэлхийн 7 гайхамшигт ордог. Уг хөшөөг сонгодог үеийн алдарт уран барималч Фидиас МЭӨ 432 оны орчимд Грекийн Олимп уулнаа барьсан байна. Суумал дүртэй уг хөшөө нь өргөн цэлгэр сүмийн хойморт байрласан, ойролцоогоор 12 метр өндөр байсан ажээ. “Хэрэв Зевс босоод зогссон бол сүмдээ багтахгүй байх байсан” гэж МЭӨ I зууны үед газарзүйч Страбо тэмдэглэсэн байдаг. Зевсийн баруун гарт нь ялалтын охин тэнгэр Никейгийн багахан хөшөө, зүүн гарт нь гэрэлт таяг бариулж, бүргэд суулгасан байдаг байв. Фидиасийн загварыг эх болгон гантиг, хүрлээр сэргээн босгосон Сууж буй Зевс. МЭV зууны үед сөнөхдөө Константинополь хот улсын мэдэлд байхдаа их түймэрт автан шатаж үгүй болсон гэдэг. 1954-1958 оны хооронд Олимп уулнаа археологийн малталт хийж уг байгууламжийн суурь байх боломжтойг нотолсон.
  • 2.
    Артемисийн сүм ньДианагийн сүм хэмээн нэрлэгддэг. Уг байгууламж нь Артемист зориулан байгуулагдсан бөгөөд Персийн Ахейменидийн улсын (одоогийн Турк) нутаг Эфест МЭӨ 500 оны орчимд баригджээ. Лидийн Кроесусын зарлигаар баригдсан бөгөөд 120 гаруй жилийн турш барьж байгуулсан байна. Эфесийн Артемис нь гоо үзэсгэлэнт залуу бүсгүйн дүртэй бөгөөд түүний хувцасны чимэглэл нь өндгийг санагдуулам байжээ. Эртний Грекийн соёл иргэншлээс өмнөх шашны онцлог Артемисийн баримлуудад тусгалаа олсон байдаг Артемисийн сүм МЭӨ 321 оны 7 сарын 21-нд Геростратус хэмээх хүний санаатайгаар шатаасан үйлдлээс болж сүйрсэн. Мауссоллосын булш, Маузоллосын бунхан эсвэл Галикарнассусын бунхан гэж нэрлэгддэг энэ байгууламж нь МЭӨ 353-350 оны хооронд Персийн нэгэн хаант улсын хаан Мауссоллос болон түүний эхнэр болон эгч нь болох Кариагийн Артемис II нарт зориулан Галикарнассус буюу одоогийн Турк улсын Бодрумд баригджээ. Уг барилгыг Грекийн архитекторч Сатирус, Пифиус нарын удирдлага дор барьсан бөгөөд ойролцоогоор 45 метр өндөр, эртний Грекийн уран барилгын мастерууд болох Леокарес, Бриаксис, Паросын Скопас болон Тимофиус нарын уран барилгын онцлогийг тусган, чимэглэл бүхий 4-н өөр талтай хийсэн бөгөөд Сидоны Антипатер Эртний Дэлхийн 7 гайхамшгийн нэг гэж нэрлэсэн байдаг. Мавзолиум буюу Мавзолей (Өрнө дахинд бунхан хэмээн ойлгогддог) хэмээх үг нь ерөнхийдөө аварга том бунханг илэрхийлдэг бөгөөд Мауссоллост зориулсан хэмээх утгатай Грек үг юм. Родос арлын Колоссус нь МЭӨ 292-280 оны хооронд уран барималч Линдосын Чаресын удирдлага дор Грекийн Родос арал дээр байгуулагдсан Эртний Грекийн нарны бурхан Гелиосийн аварга хөшөө юм. Уг хөшөө нь эвдрэхээсээ өмнө эртний ертөнцийн хамгийн өндөр байгууламж байсан бөгөөд ойролцоогоор 30 метр өндөртэй байсан. Тухайн үеийн шинжлэх ухааны тооцооллыг ашиглан Мандраки усан боомтын орох хэсгийн амны 15м гүн усанд аварга чулуун тулгуур багануудыг зоож, хөшөөг байрлуулахаар шийджээ. Хөшөөг ойролцоогоор 30м өндөр байхаар тооцоолж төмөр их бие зангидан, дээд хэсэгт нь дохионы галт бамбар асаахуйцаар тооцсон тоосгон цамхаг хийж, гадар хэсгийг нь бүхлээр нь зэс хавтангаар бүржээ. Хөшөөний дээд хэсэгт аварга том дөлөн хүрээг шавраар урлаж, баримлыг хийх явцад түүнийг тойрон асар том хог шороо, чулуун овоо бий болж, алсаас харахад галт уул мэт харагддаг байв. Уран барилга бүрэн хийгдэж дуусмагц шавар, шороо хогийг зайлуулжээ. Аварга хөшөөг 12 жилийн турш барьж, МЭӨ 280онд бүрэн дууссан байна. Гелиосийн хөшөө нь 54 жилийн турш сүндэрлээд МЭӨ 208 онд Родос аралд болсон газар хөдлөлтөөр сүйрчээ. Хөшөө өвдөгний хэсгээрээ хугарч, газарт унасан байна. Птолемей III хаан хөшөөг дахин сэргээх тусламж хүссэн боловч Родосчуудын зөнч лам нар Гелиос бурхны хилэнгээр нурсан тул дахин бүтээх хэрэггүй гэж саналыг зөвшөөрөөгүй байна.Уг хөшөөний үлдэгдэл 800 жилийн турш харагдсаар байсан бөгөөд аялагчид түүнийг гайхан биширдэг байжээ.
  • 3.
    Александрын гэрэлт цамхагба Александрын Фарос нь МЭӨ III зуунд(МЭӨ 285-247оны хооронд) Египетийн Александрия хотын усан боомтод зориулан баригдсан.115- 150м өндөр уг байгууламж олон зууны турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр барилга байсан. Цамхгийн дээр том түүдэг асаан усан онгоцнуудад зүг чиг заах зорилгоор ашиглагдаж байв. Александрыг 33 насандаа гэнэт таалал төгсөхөд Птолемей I МЭӨ 305онд өөрийгөө хаан ширээнд өргөмжлөн Египетийг захирах болжээ. Тэрээр хаан ширээнд суумагц Фарос арал дээр гэрэлт цамхаг барихыг зарлигджээ. Уг цамхаг түүний хүү Птолемей Филадельфосын хаанчлалын үед баригдаж дуусчээ. Цамхаг 3 түвшинтэй хийгдсэн. Суурийн хэсэг нь намхавтар, дөрвөн талтай ба дунд хэсэгтээ 8 тал бүхий нарийвтар, дээд хэсэгтээ нарийн дугуй хэлбэртэй байжээ. Оройн хэсэгт нарны гэрэл өдөржин тусахаар толинууд суулгасан ба шөнө нь алсаас харагдахуйц гал асаадаг байв. Ромын эзэнт улсын үед суурь барилгын 4 булангийн оройд Тритоны цутгамал баримлыг байрлуулсан Цамхаг 1223,1303 оны хүчтэй газар хөдлөлтөд нурсан.1480онд Египетийн султан Кайт бэй цамхгийн суурин дээр нуранги чулууны заримыг ашиглан дундад зууны үеийн хэлбэрээр цайзыг байгуулсан. Шинэ цагийн 7 гайхамшиг Цагаан хэрмийг МЭӨ VI зуунаас МЭ XVI зууны хооронд барьж, сэргээж, ашиглаж, чулуу шавраар барьжээ. Уг хэрмийг Хятадын хаант улсууд Хүннү болон бусад монголын нүүдэлчдээс хамгаалах зорилгоор умард хилийнхээ дагуу барьжээ. Анх уг хэрэм тусдаа салангид хэрэмүүд байсныг Хятадын анхны нэгдсэн Цин гүрнийг байгуулсан Цин Ши Хуанди МЭӨ 220-200оны хооронд нэгтгэж барьжээ. Манж Чин улсын Энх амгалан хаан цагаан хэрмийг хамгаалалтын өртөг ихтэй, мөн найдваргүй бэхлэлт гэж цаашид засаж сэлбэх ажлыг зогсоожээ. 1980-аад оноос эхлэн уг хэрмийг дахин шинэчлэн засаж,сэргээн босгож байна. Цагаан хэрэм нь ойролцоогоор 6,700 км урттай. Уг хэрмийг Өвөр Монголын өмнө талаар, зүүнээс баруун тийш барьсан байна. Хятадын Мин улсын үед уг хэрмийг сая гаруй цэрэг хамгаалж байв. Уг хэрмийг барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж тооцдог байна. Петра нь Йордан улсын Маан амбан захирагчийн тойргийн Ваади Арабад орших археологийн бүс юм. Сөнөсөн тэнгисээс Арабын булан хүртэлх аварга хөндий Ваади Арабад сүндэрлэх Хор уулын энгэрт уг байгууламжийг барьжээ. Петраг хадан ханыг цоолборлон байгуулсан байдаг. Шинэ Персүүдийн халдан довтолгоо ширүүсч, байгалийн гамшиг их болох болсон нь Арабын худалдааны гол төв Петрад шинэ барилга байгууламжууд сүндэрлэхэд хориг болж, мөхлийн шатандаа оржээ. МЭ 363онд болсон газар хөдлөлтөөр хотын маш олон барилга нурж, хотын ус түгээлтийн систем бүхэлдээ эвдэрчээ. 2006 онд уран
  • 4.
    барилгачдын нэгэн багПетрагийн загварыг сэргээн босгож, аялагчдын төв байгуулсан нь гайхалтай амжилтанд хүрчээ. Бразилийн Рио-де-Жанейр хотын бэлэг тэмдэг болсон Христийн аврага том хөшөө нь 2007 онд ертөнцийн 7 гайхамшгийн нэгээр бүртгэгдсэн билээ.Хөшөө нь Корковадын толгодын орой дээр 704 метр өндөрт оршино. Хөшөөний өндөр нь суурь орохгүйгээр 30 метр.1922 онд Бразилийн эрх чөлөөгөө олсны 100-н жилийн ойг тэмдэглэх хүрээнд улс үндэснийхээ бэлэг тэмдэг болж чадах тийм хөшөө дурсгалын уралдаан зарласан байна. Энэ уралдаанд Эктор да Силва Коста гэдэг барималчны алдалсан гараараа хотыг тэвэрч байгаа гэсэн санааг гаргасан Христийн баримал түрүүлсэн юм. Баримлын толгой 35,6тн, Гарын алга 9тн, Алдалсан гар 23м. 1931 оны 10 сарын 12ны өдөр Коркодавын толгодын орой дээр уг бүтээлээ байрлуулж нээлтээ хийжээ.1985 оноос бараг уулын орой хүртэл трамвай явдаг болсон бөгөөд зогсоолоос 220 шат өгсөөд хөшөөний сууринд хүрдэг байна. Энд алсыг харах талбай байрлана. Мачу Пикчу нь Кускогоос баруун хойд зүйгт 70 орчим км-т, Перугийн Урубамба хөндийн орчимд орших далайн түвшнээс дээш 2430м өргөгдсөн уулсын оргил хяр дээр байгуулагдсан Колумбын өмнөх Инкүүдийн хот юм. Уг газар нь Инкийн орхигдсон хот гэж алдаршсан. Уг хот нь 1450он орчим баригдаж, хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна. Үүнээс хойш олон зууны турш уугуул нутгийнхнаас бусад хүмүүсийн хэн нь ч энэ хотын талаар мэдэхгүй байсаар ХХ зуунтай золгосон байна. 1911 онд АНУ-ын түүхч Хирам Бинхам Мачу Пикчуг дэлхий дахинаа нээж өгчээ. Мачу Пикчу нь Инкүүдийн сонгодог Архитектур болох Хуурай-хадан хана аргаар баригдсан ба хотын гол байгууламж нь Нарны сүм Интихуатана юм.Уг хотыг үзэхээр зөвхөн 2003 он гэхэд 400000 жуулчин ирсэн нь түүнийг хэр алдартай болохыг харуулж байсан.
  • 5.
    Колизей нь Ромхотноо орших аварга том амфитеатр юм. Ромын эзэн хаан Веспасианы зарлигаар эхлүүлсэн байгууламж Титусын үед буюу МЭ70-МЭ72оны хооронд баригдаж дуусчээ. Колизей 80000 үзэгчийн багтаамжтай, уртасгасан дугуй хэлбэртэй, гадна талдаа нуман хаалганы хэлбэр бүхий гурван давхар нийтдээ 240 цонхтой юм. Уг байгууламжийн гадна талыг гантигаар өнгөлж 64 том хаалгатай, тайзнаас 4м өндөр ханаар заагласан 80 эгнээ суудалтай. Театрын доод хэсэгт өндөр саравч дор хаан болон ромын язгууртнуудад зориулсан суудлууд байна. Колизей дээвэргүй учир бороо орсон юм уу халуун нар төөнөсөн үед зотон саравчийг татлага олсоор татаж театрыг бүрхдэг байжээ. 2,3 давхрууд эр зоригийг илэрхийлсэн гантиг баримлуудаар чимэглэгджээ. Амфитеатр нь 846 тохой буюу 258м өргөнтэй. Чичэн Итца нь умард Маяагийн нам дор газарт байрлах Маяагийн соёл иргэншлийн бий болгосон Колумбаас өмнөх үеийн археологийн аварга том төв юм. Чичэн Итцагийн дурсгалт газар Бабачаногийн гэр бүлийн хувийн эзэмшил газар ордог ч Мексикийн Антропологи, Түүх судлалын Үндэсний институтын хяналтан дор холбооны өмч хэлбэртэйгээр оршдог байна. Умард Юкатан гадаргын ус багатай бөгөөд гол мөрөн маш цөөн, хуурай уур амьсгалтай. Чичэн нь энэ бүс нутгийн ганц усны баялаг сан бүхий нэн тааламжтай газар байсан тул хүн ам ихээр суурьшиж эхэлжээ.Чичэн Итца нь сонгодог үеийн эхээр буюу 600 оны орчмоос товойн гарч иржээ. Хожуу сонгодог үеэс бүс нутгийн хэмжээндээ улс төр, нийгэм-соёл, эдийн засаг, оюун санааны амьдралын хамгийн хүчирхэг ноёлох гол төв болжээ. Чичэн Итца нь маш том хот байсан бөгөөд ойролцоогоор 5 км квадрат нутаг дэвсгэрийг хамарч байсан. Эдийн засгийн хүчин чадавхаараа умард Маяачууд дунд тэргүүлэх байр суурьтай байсан ба худалдааны сайн сүлжээтэй байсан. 1221 онд бослого гарч, иргэний дайн дэгдэж үүнийг батлах мэт Чичэн Итцагийн барилгуудын дийлэнх модон хийцүүдэд шатсан ул мөр байдаг. Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан ба Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ.Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг.Цасан цагаан гантигаар бүтээгдсэн бөмбөгөр орой нь Таж Махалын цогцолбор байгууламжийн хамгийн алдартай нь юм. Мянга мянган уран дархан, гар урлалчдын хүч хөдөлмөр шингэсэн Таж Махал нь 1632оны орчимд баригдан эхэлж, 1653оны
  • 6.
    орчимд дуусчээ. Персийнуран барилгач Устад Ахмад Лахаури Там Махалын ерөнхий дизайнераар ажилласан гэдэг. Таж Махалыг ертөнцөд дахин давтагдахгүй бүтээл болгохын тулд газар газраас авчирсан урчуудыг сүмийг барьж дуусахад нь их цайллага хийж, тэр цайллага дээр гары нь тас цавчсан гэдэг домог байдаг. Таж Махалын сүмийн оройгоос хатны магнай дээрх очир алмазанд өдөр нарны гэрэл, шөнө сарны гэрэл тусч тал тал тийш гэрэл цацарч байхаар зохион бүтээхийг хүсчээ. Удаан үргэлжилсэн ажил дууссан уу гэхэд урчууд эзэн хаанд ялихгүй юм үлдсэн учраас "дууссан" гэж хэлсэн аж. Нэгэнт дууссан гэсэн учраас хаан урчуудын гарыг тасдах тушаал буулгахад урчууд зөвхөн хатны магнай дээр тусах тусгалын хийц дутуу байгааг хэлэхэд амиа хамгаалахын тулд худал хэлж байна хэмээн санаад тэдний гарыг тасдаж, архитекторын нүдийг сохолсон гэдэг. Тиймээс Тажмахалын оройгоос нарны гэрэл тусах бус борооны ус нулимс мэт дусалдаг болсон гэдэг домог байдаг юм. Энэ домгоор бичсэн "Таж Махалын нулимс" гэдэг өгүүллэг байдаг.