SlideShare a Scribd company logo
Түүхч Геродот /МЭӨ484 – 425/, эрдэмтэн Киренегийн Каллимакус /МЭӨ 305-204 он орчим/
эртний үеийн “7 гайхамшиг”-ийн жагсаалт хийсэн нь Александрия хотын музейд хадгалагддаг
байсан тухай бичигдсэн байдаг ч өнөө үед уг бичээсүүд хадгалагдаж үлдээгүй байна. МЭӨ 140
оны үед Сидоны Антипатер энэхүү гайхамшигуудын жагсаалтыг эмхлэн нэгтгэж,
байгууламжуудын бүтцийг тайлбарласан яруу найраг тууривжээ.
“...Би хос дугуйт тулааны морин тэрэг явж болохуйц зам бүхий Вавилоны өргөн хэрэм,
дүүжинт цэцэрлэг, Олимп уулын Зевс, Родосын Гелиос, агуу Пирамидууд, Мауссолосын бунханг
нүдээрээ үзсэн боловч тэдгээрийн аль нь ч үүлсийн дээр сүндэрлэх Артемисийн сүмийн гуа
үзэсгэлэнг үл гүйцэх билээ...” Антипатер, Грекийн утга зохиолын цоморлиг, IX.58
VI зууны сүүлч үеэр инженер Византийн Фило хүснэгтээр зохион гаргажээ.
                                                                   Ү гү й
                Баригдсан                                                       Устгагдсан
  Гайхамшиг               Байгуулагчид            Онцлог          болсон
                   үе                                                           шалтгаан
                                                                    үе
                                         Эртний Египетийн 4
                                                                 өнөөдөр
Гизагийн аугаа МЭӨ                       дэх эзэнт улсын Фараон
                         Египетүүд                               оршин      -
Пирамид        2650-2500                 Хуфугийн шарил
                                                                 буй
                                         хадгалах байгууламж.
                                         Диодориусийн
                                         тодорхойлсноор олон
                                         түвшин бүхий
                                         цэцэрлэгийн нийт
Вавилоны                                 өндөр 22 метр орчим МЭӨ I
дүүжинт         МЭӨ 600    Вавилончууд байсан ба ус түгээх       зууны      Газар хөдлөлт
цэцэрлэг                                 механик системтэй       дараа
                                         байсан. Олон тооны
                                         гоёмсог цэцэгс, моддыг
                                         шатлуулан тарьсан
                                         байжээ.
                                         12 м өндөр бурхан,
                                                                            мэдэгдээгүй,
Олимп дахь                               түүнийг байрлуулсан V-VI
              МЭӨ 435      Грекчүүд                                         газар хөдлөлт,
Зевсийн хөшөө                            сүмийн барилгын         зуунд
                                                                            түймэрт устсан.
                                         архитектур
                                         Грекийн домгийн дарь
                                         эх Артемист зориулан
                                         барьж байгуулахад 120
Эфес дэх
                           Лидичүүд,     жил зарцуулсан.         МЭӨ
Артемисийн      МЭӨ 550                                                     шатаагдсан
                           Персүүд, Грек Геростратус гэгч хүн 356
сүм
                                         алдар нэртэй болохын
                                         тулд уг сүмийг
                                         шатаасан.
Галикарнассын МЭӨ 351      Перс, Грек    Oйролцоогоор 45 метр 1494 онд      Газар
Бодрум бунхан                            өндөр, 4 тал бүхий гоёл            хөдлөлтөд
                                         чимэглэл бүхий                     гэмтсэн ба
                                         барилга. Мавзолей нь уг            Европынхон
                                         хааны нэрээс бий                   Загалмайтны
                                         болсон..                           аян дайны үед
нураасан.
                                          Грекийн домгийн
                                          бурхан Гелиосын
Родос арлын                               аварга хөшөө бөгөөд
                МЭӨ                                                МЭӨ
Гелиосын                    Грекчүүд      Нью Йоркийн Эрх                   Газар хөдлөлт
                292-280                                            224
хөшөө                                     чөлөөний хөшөөний
                                          3/4-тай дүйцэхүйц том
                                          байжээ.
                                          Oйролцоогоор 115-135
                                          метр өндөр байсан нь
Александрын     МЭӨ III                   олон зууны турш хүн 1303-148
                            Грек                                            Газар хөдлөлт
гэрэлт цамхаг зуун                        төрөлхтний байгуулсан 0 он
                                          хөмгийн өндөр барилга
                                          байсан юм.
Грекчүүд энэхүү зүйлсийг гайхамшиг гэхээсээ илүү заавал үзэх ёстой байгууламжууд гэж
тооцдог байжээ.
Антипатерын өөрийнх нь зохиосон гайхамшигуудын жагсаалтад Александрын гэрэлт цамхаг
ороогүй байдаг бөгөөд түүний оронд Вавилоны Иштар хаалга дурдагдсан байдаг. Гэвч VI
зуунаас хойш энэ нь хасагдсан байна. Эдгээр байгууламжуудаас Гизагийн Пирамид л устаж
үгүй бололгүйгээр өнөөг хүрсэн билээ. Дүүжинт цэцэрлэг оршин байсан эсэх нь тодорхойгүй
байдаг. Харин бусад 5 бүтээл оршин байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Артемисийн сүм болон
Зевсийн хөшөө нь түймэрт үрэгдсэн бол Александрийн гэрэлт цамхаг, Колоссус, Мауссолосын
бунхан нь газар хөдлөлтөд эвдрэн үгүй болжээ. Мауссолосын бунхан, Артемисийн сүмийн
загвар Лондоны Британийн музейд байдаг.
гараар болон байгаль өөрөө бүтээсэн гайхалтай зүйлсийг Дэлхийн гайхамшгуудын тоонд
оруулдаг. Анх эртний Грекийн хүмүүс Газрын дундад тэнгис орчмын, хүний гараар бүтээсэн
гайхалтай барилга, байгууламжуудаас эртний Дэлхийн 7 гайхамшиг гэсэн жагсаалт бий
болгосон нь дараа дараагийн үеийн гайхамшгуудыг нэрлэх, сонирхон судлах эх үндэс болжээ.
Одоогоор дундад зууны үе, орчин үе, байгалийн гайхамшгууд гэсэн ойлголт нилээд өргөн
тархсан байдаг.
Агуулга
[нуух]
   • 1
     Эртни
     й
     дэлхи
     йн 7
     гайхам
     шиг
   • 2
     Дунда
     д
     зууны
     7
     гайхам
     шиг
   • 3
     Амери
     кийн
     иргэни
     й
     барилг
     ын
     инжне
     рийн
     нийгэ
     млэги
     йн
     тодорх
     ойлсо
     н
     орчин
     цагийн
     7
     гайхам
     шиг
   • 4
     Аялал
     жуулч
     лалд
     тохиро
     мжтой
     гайхам
     шигт
     байгуу
     ламж,
[засварлах] Эртний дэлхийн 7 гайхамшиг




Гизагийн аугаа Пирамид
Эртний Дэлхийн 7 гайхамшиг нь сонгодог үеийн хүний гараар бүтээгдсэн уран нарийн хийц
бүхий маш алдартай байгууламжууд билээ. Энэ бүтээлүүд нь Газрын дундад тэнгисийн эрэг
орчмын нутгуудад бүтээгдсэн барилга байгууламжууд бөгөөд Эртний Грек хүмүүсийн үзэл
бодлоор илэрхийлэгдсэн байдаг. Үүнд Гизагийн агуу Пирамид, Вавилоны дүүжинт цэцэрлэг,
Артемисийн сүм, Олимп дахь Зевсийн хөшөө, Мауссолос хааны бунхан, Родоссийн Колоссус,
Александрын гэрэлт цамхаг ордог. Грекчүүд энэхүү зүйлсийг гайхамшиг гэхээсээ илүү заавал
үзэх ёстой байгууламжууд гэж тооцдог байжээ.


[засварлах] Дундад зууны 7 гайхамшиг




Хятадын цагаан хэрэм
Яг тогтсон нэр заасан байгууламжуудыг оруулсан жагсаалт хийгдэж байгаагүй. Ерөнхийд нь
долоогийн тоонд хязгаарлалгүйгээр “дундад зууны үеийн гайхамшгууд”, “Дундад зууны үеийн
дурсгалууд”, “дундад зууны үеийн архитектурын гайхамшгууд” хэмээн нэрлэх нь элбэг байдаг.
Энэ нэр томъёог янз бүрийн хэлбэрээр үүсгэн цаашид үргэлжлүүлсээр байна. Гэхдээ энэ
жагсаалтад орсон зүйлс бүгдээрээ дундад зуунд байгуулагдсан зүйлс биш ерөөсөө сэргэн
мандалтын үеийн өмнө XVI зуунаас өмнөх бүх үеийн дурсгалуудыг дундад зууны бүтээл гэж
ойлгодог байсан XVIII-XIX зууны олон нийтийн дунд байсан хандлагаас бий болсон ажээ.
Таж Махал

   • Стоунхэнж
   • Колизей
   • Ком Эль Шокaфагийн бунхан
   • Хятадын цагаан хэрэм
   • Нанжингийн шаазан цамхаг
   • Хажи Софи
   • Пизагийн хазгай цамхаг
Мөн нэмэлтээр дараахь байгууламжуудыг оруулах хандлага байдаг.

   • Таж Махал
   • Кайрын Саладин цайз
   • Эли цогчин дуган
   • Клуни хийд


[засварлах] Америкийн иргэний барилгын инжнерийн
нийгэмлэгийн тодорхойлсон орчин цагийн 7 гайхамшиг




Алтан хаалга гүүр
                     Шав        Барьж
   Гайхамшиг                                                 Байрлал
                    тавьсан     дууссан
Ла-Маншийн
                   1987.12.1     1984.5.6    Англи, Францын хооронд Дүвэрийн хоолой
хоолой
Тауэрийн цамхаг    1973.2.6      1976.6.26   Торонто, Онтарио, Канад
Эмпайр стэйт
                   1930.1.22     1931.5.1    Нью Йорк, Нью Йорк муж, АНУ
билдинг
                                             Сан Францискогийн хойд талд орших Алтан
Алтан хаалга гүүр 1933.1.5       1937.5,27
                                             хаалга хоолой, Калифорни, АНУ
                   1970 оны 1
Итайпу хаалт                  1984.5.5       Бразил, Парагвайн хооронд орших Парана гол
                   сар
Дельта
                   1950          1997.5.10   Голланд, Европ
төхөөрөмж
Панамын суваг      1980.1.1      1914.1.7    Төв Америкийн Панамын хүзүүвч

[засварлах] Аялал жуулчлалд тохиромжтой гайхамшигт
байгууламж, газрууд




Мачу Пикчу
Аялал жуучлалын сэтгүүлч, зохиолч Ховард Хилманн хүн бүр аялж, үзэхэд илүүдэхгүй дэлхий
дээрхи хүний гараар бүтээгдсэн болон байгалийн гайхамшгуудыг нэрлэсэн байдаг. Үүнд:

[засварлах] Хү ний гараар бү тээгдсэн гайхамшгууд
   1.   Гизагийн аугаа Пирамид
   2.   Хятадын цагаан хэрэм
   3.   Таж Махал
   4.   Мачу Пикчу
   5.   Бали
   6.   Ангкор Ват
   7.   Хориотой хот
   8.   Баган сүм & Пагодас
9. Карнак сүм
   10.Теотихуакан

[засварлах] Байгалийн гайхамшгууд




Гранд Каньон
   1. Серенгетийн нүүдэл
   2. Галапагосын арлууд
   3. Гранд Каньон
   4. Игуазу хүрхрээ
   5. Амазонкын ширэнгэ ой
   6. Нгоронгоро галт уул
   7. Их шүрэн далан
   8. Викториа хүрхрээ
   9. Бора бора
   10.Кападокиа


[засварлах] Байгалийн гайхамшгууд




Умард туйлын туяа
Мэдээллийн СиЭнЭн (CNN) агентлагийн тодорхойлсноор дараах зүйлс нь гайхамшигт
тооцогддог.

   • Гранд Каньон
   • Их шүрэн далан
   • Рио де Жанейрогийн боомт
   • Эверест оргил
   • Туйлын туяа
• Парикутин галт уул
   • Викториа хүрхрээ


[засварлах] Усан доорхи гайхамшгууд




Байгал нуур

   • Палау
   • Белизийн шүрэн хадны систем
   • Их шүрэн далан
   • Далайн гүний хавхлагууд
   • Галапагосын арлууд
   • Байгал нуур
   • Умард улаан тэнгис


[засварлах] Шинэ ертө нцийн 7 гайхамшиг




Чичэн Ица

2001 онд Швейцари улсын “Нээлттэй шинэ ертөнц” корпораци (NOWC) “Ертөнцийн шинэ 7
гайхамшиг”-ийг тодорхойлохоор санаачлан дэлхий дээрх хүний гараар бүтээгдсэн 200 шилдэг
дурсгалын байгууламжуудыг сонгон өрсөлдүүлэн 21-ийг нь шалгаруулан, дэлхий нийтийн
санал асуулгаар 2007 оны 7 сарын 7-нд дэлхийн 7 гайхамшгийг зарласан байна. Үүнд:
                      Гайхамшиг                                Огноо          Байршил
Хятадын цагаан хэрэм                                     МЭӨ V зуун – XVI зуун   БНХАУ
Петра                                                    мэдэгдэхгүй             Йордан
Аврагч Христ (хөшөө)                                     1931                    Бразил
Мачу Пикчу                                               1450 он орчим           Перу
Чичен Ица                                                600 он орчим            Мексик
Колизей                                                  МЭ 80 он                Итали
Таж Махал                                                1648 он                 Энэтхэг
Гизагийн аугаа Пирамид (хүндэтгэлийн үүднээс оруулсан)   МЭӨ 2560 он             Египет

[засварлах] USA Today сонины шинэ 7 гайхамшиг




Потала ордон
Америкийн үндэсний өдөр тутмын хэвлэл USA Today санаачлан “Сайн байна уу? Америк орон”
телевизийн нэвтрүүлгээр дамжуулан тодруулсан 7 гайхамшиг гэж бас байдаг ажээ. Үүнд:
Дэс дугаар                      Гайхамшиг                              Байршил
1            Потала ордон                                       Түвд, БНХАУ
2            Йерусалимын хуучин хот                             Израйль
3            Туйлын мөсөн бүрхүүлүүд                            туйлын бүсүүд
4            Папаханануамокуакеа далайн үндэсний цогцолбор      Хавай, АНУ
5            Интернэт                                           N/A
6            Майячуудын архитектур                              Юкатаны хойг, Мексик
7            Серенгети, Масай мара дахь их нүүдэл               Танзани ба Кени
8            Гранд каньон (үзэгчдийн сонгосон 8 дахь гайхамшиг) Аризона муж, АНУ

[засварлах] Ү ндэсний хэмжээний 7 гайхамшгууд
   • Канадын 7 гайхамшиг
   • Португалын 7 гайхамшиг
   • Уэльсийн 7 гайхамшиг
   • Украйны 7 гайхамшиг


[засварлах]
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Монголын ард түмний түүх, соёл, урлагийн үнэт
зүйлс болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нутгийг олон түмэнд
танилцуулах, хамгаалах, өсвөр үеийнхний мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд эх орноороо бахархах,
хайрлах үзлийг бий болгож төлөвшүүлэх, улмаар Монгол орны гадаад сурталчилгааг
сайжруулах, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Аялал Жуулчлалын Холбоо
хамтран Монголын есөн гайхамшгийг ард түмний саналаар тодруулж эхэллээ. Есөн гайхамшигт
нийт Монгол орны өнцөг булан бүрээс 100 гаруй материал ирснээс Монголын Аялал
Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгчийн баталсан шинжээчдийн багийн бүрэлдэхүүн 20
нэрсийг сонгож та бүхэнд танилцуулж байна.
Монголын есөн гайхамшгийг тодруулах нь эх орноо хайрлан хамгаалах төдийгүй аялал
жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зэрэг олон боломж бий болох ач холбогдолтой
билээ.
Ингээд та бүхэндээ Монголын есөн гайхамшигт нэр дэвшсэн бүтээл болон үзэсгэлэнт
газруудаас Шинжээчдийн олон нийтэд санал болгож буй 20 саналын жагсаалтыг хүргэж байна.
-Байгалийн үзэсгэлэнт газрууд-
1. Бурхан Халдун Уул
Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд
түүний онгон байдаг гэсэн домогтой, Монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Эзэн богд
Чингисийн үеэс тахигдаж ирсэн анхны Төрийн тахилгат уул.
2. Хөвсгөл нуур
Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт
цэнгэг усны 0.4 хувь болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол
эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг.
3. Хэрмэн цав
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Хүний хөл төдийлөн хүрээгүй, эртний үлэг
гүрвэлийн өлгий нутаг, их далайн ай сав байсан ба үлэг гүрвэлийн яс, палеонтлогийн олдвороор
баялаг нутаг.
4. Алтай Таван богд уул, Потанины мөсөн гол, Цагаан гол
Алтай Таван богд нь Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутагт байрладаг ба түүний
биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос
бүрдэнэ.
Мөсөн голоос эх авсан Цагаан гол зэрэг нийлээд жуулчдын сонирхолыг татдаг газар. Мөсөн гол
нь 30 км урт, 300-500 м өргөн, 50-200 м гүн ангалуудтай. Мөнх цаст мөсөн гол.
5. Ээж хайрхан
Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Захуй зарманы говьд байдаг. Уулын хажууд тогтсон
тогооны ус хальж доод талын тогоо руу урсана. Цөлийн нар салхи энэ уулын хажуу хормойн
хад чулууг элдэв дүрстэй болгон элээж, нүх сүв гаргасан нь уран хүн хийсэн гэлтэй. Уулын
баруун хэсэгт чулуулгын лав судал дагаж цувран тогтсон 9 тогоо нь ногоон хүрээтэй бөгөөд
эхний тогоо дүүрээд усаа 40-50см жижиг хүрхрээ үүсгэн нөгөөдөө юүлдэг. Тогоонууд
дундажаар 2-3м . Ээж хайрхан ууланд мазаалай, заг, хөх ногоон зээргэнэ зэрэг бий.
6. Тэрхийн Цагаан нуур, Хорго
Архангай аймгийн Тариат сум. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч
галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгий өрх, хүрмэн хад, цохио
ангал агуй асга хоргодох газар ирхтэй тул Хорго гэж нэрлэсэн. Амсар нь 300-400м, гүн нь 70-80
м, гадна талын налуу нь 35-40 хэм, тогооны дотор налуу нь 45-50 хэм.
Тэрхийн Цагаан нуур д.т.дээш 2060 метр өндөрт байдаг. Нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай,
урт 16 км, өргөн 5-6 км, гүн 6-20 м. Ганц Суман гол тэндээс эх аван урсдаг. Дундаа жижиг
аралтай.
7.Увс нуур, Их нууруудын хотгор
Увс нуур нь далайн түвшнээс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутаг
дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга
том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын
хойд хагаст оршино. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагиль, Боршоо, Хөндлөн,
Торхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор
уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн
бүх бүслүүр нэг дор байдаг тул Юнескогийн байгалийн өвд орсон. Гадагшаа урсгалгүй.
8. Хонгорын гол, Хонгорын элс
Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг. 180 км үргэлжлэх элсэн манхан нь 3-15 км өргөнтэй,
10-30 м өндөртэй болно. Мөн хонгорын элсний араас хөвөө нийлэн урсах Хонгорын гол, сэрүүн
булаг, Ар гангаадаг нуур оршдог. Салхинд хүнгэнэн дуугарах Дүнгэнээгийн элс бас бий.
9. Байгалийн түүхийн музейд орших махчин идэшт Тарбозаврын бүтэн араг яс
Энэ нь 1981 онд Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цавийн хоолойноос олдсон махан
идэшт Тарбозаврын чулуужсан араг яс юм.
10. Баянзаг, Улаан эрэг
Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Дэлхийд Монголын говийг анх сонсгосон заган ой,
эртний үлэг гүрвэлийн өлгий, улсын хамгаалтанд орсон түүх соёлын үл хөдлөх дурсгал.
Америкийн эрдэмтэн Эндрюс энд ирээд GOBI гэдэг үгийг Дэлхийд анх таниулсан. Дэлхийн
байгалийн 7 гайхамшигт нэр дэвшиж буй газар.
11. Монгол Дагуурын ДЦ Газар
1992 онд 1030 ам.дөр.км талбайгаар Дархан цаазат газрын хамгаалалтад авсан. Дорнод аймгийн
Чулуунхороот сумын нутагт А хэсэг нь, Гурванзагал, Дашбалбар сумпын зааг нутагт Б хэсэг нь
оршино. Дэлхийд нэн ховордсон 15 зүйл тогорууны 6 нь Монгол Дагуурт байдаг. Дэлхийн
хэмжээнд хамгаалалтад орвол зохих 200 газрын нэг.
-Хүний гараар бүтсэн түүх соёлын дурсгалт газрууд-
1.Монголын анхдугаар Богд Занабазарын шилдэг уран бүтээлүүд
Өндөр гэгээн Занабазарын Очирдарь, Майдар, Дарь эх, Язгуурын таван бурхан, найман мөнгөн
суварга тэргүүтэй, ухааны ур, гарын ид шалгасан алдарт бүтэн цутгуур болон зургууд байдаг.
2.Гандан хийд дэх Мэгжид жанрайсэг бурхан
1911 онд энэрлийн бэлэгдэл Мэгжиджанрайсаг/Аръяабало/ бурханд зориулан сүм босгохыг VIII
Богд Жавзандамба зарлиг буулгасан. Барилгын ажилд 236000 лан мөнгө зарцуулсанаас100 000
лан мөнгийг бурхан бүтээхэд зориулжээ.1913 онд дууссан. Дэлхийн 2-р дайны үед бурханыг
буулгаж Орос руу сумны үйлдвэрт ачуулсан түүхтэй. 1996 онд Жанрайсаг бурханыг дахин
бүтээж, сүмийг шүтээний газар босгосон. Өнөөдөр Жанрайсаг бурхан нь байшин дотор байдаг
хамгийн том бурхан хэмээн тооцогддог.
3. Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг
Ховд аймгийн Манхан сумын нутаг Монгол улсын нутгаас палеолитийн үеийн урлагийн бүтээл
болох зосон зураг энэ агуйгаас олдсон бөгөөд тэр нь одоогоор Монголд төдийгүй Төв Азийн
Хүй нэгдлийн урлагийн голoмт хэмээн зүй ёсоор тооцогдож байна. Агуйн хананд ан амьтан мод
зэргийг дүрслэхдээ нэг хэсгийг улаан хүрэндүү нөгөө хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан
зосоор зуржээ. Агуйн өндөр 2.5м ханатай байна.
4. Ноён уулын Хүннүгийн булш
Төв аймгийн Батсүмбэр сум УБ хотоос зүүн хойт зүгт 140 км-т Төв аймгийн нутагт Ноён уулын
булш буюу Хүннүгийн их хаадын хориг гэж нэрлэгдсэн нийтдээ 200 гаруй булш бүхий газар
байдаг. Энэ дурсгалыг 1912 онд “Монголор” алт олборлох нийгэмлэгийн техникч Баллод гэгч
алтны судал хайж яваад нээсэн байна. 1923 онд Оросын эрдэмтэн П.Козлов Хүннүгийн хаадын
эдгээр булшны заримыг малтан эд өлгийн ихээхэн зүйлийг олсон бөгөөд түүний ихэнх нь
Санкт-Петербургийн Эрмитажид, багахан хэсэг нь Төв музейд байдаг.
5. Орхоны хөндийн байгаль, түүх, соёлын цогцолбор
Хар Хорум хот, хөшөө дурсгалууд орно.
6. Хэнтий аймаг Бат ширээт сум
Рашаан хад Рашаан хад нь Төв ази, Монгол орны шинэ чулуун зэвсгийн үеэс эхлээд XVI зууны
үе хүртэлх он цагийг хамааруулсан түүхийн өргөн зайг тандан судлах, баялаг дурсгалын
цогцолбор. Энд чулуун зэвсэг, хадны сүг зураг, элдэв цаг үед хамааралтай бичээс, хүрэл болон
төмөр, хүннүгийн үеийн булш олон арваараа байдаг.
7. Женко турын 13-р зуун, Алтан ташуур цогцолбор
Төв аймгийн Эрдэнэ сум Гурван мэргэдэд эхнэр хүүхдээ алдсан Тэмүүжин тэднийг дайлaхаар
явах замдаа Цонжин болдог буюу одоогийн Алтан ташуур цогцолбор баригдсан газраас нэгэн
ташуур олсон гэдэг. Энд Чингис хааны 40 м өндөр хөшөө баригдсан нь хамгийн том Чингис
хааны морьт хөшөө. 13-р зуун цогцолбор нь Улаанбаатар хотоос зүүн тийш 96 км-т оршдог.
Энэхүү цогцолбор нь 13-р зууны монголын амьдарлыг харуулсан ба Өртөө улаа харуулын отог,
Урчуудын отог, Номын өргөө, Бөөгийн отог, Малчны отог, Хааны өргөө зэргээс бүрдэнэ.
8. Хөшөө цайдам, Хар балгас, Культегений хөшөө
Түрэгийн эзэнт гүрний дурсгал Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд - Энэ нь Зүүн Түрэг
улсын төрийн нэрт зүтгэлтэн Билгээ хаан (683-734) болон Культегин (Түрэгийн цэргийн
жанжин, Билгээ хааны дүү, 684-731) нарын дурсгалд зориулан босгосон хоёр цогцолбороос
бүрдэнэ. Эдгээр дурсгалууд Төв Азид манай эриний VI-VIII зуунд ноёрхож байсан Түрэгийн
эзэнт гүрний хамгийн чухалд тооцогддог дурсгал. Энэ дурсгал дээр бичигдсэн Түрэгийн руни
бичээс Төв азийн түүх, соёлын судалгаанд хосгүй үнэтэй мэдээллийг хадгалж байдаг. Архангай
аймаг Хашаат сум .
Хар балгас хотын туурь – Архангайн Хотонт сумын нутагт байдаг. Энэ хотыг МЭ 761 онд
Уйгарын хаан Тейлогийн ордныг барьж эхэлсэнээр үүсгэжээ. Хар балгас нь Уйгурын эзэнт
гүрний засаг захиргааны төв, худалдаа эдийн засгийн тив хоорондын гүүр болж байжээ.
Байгалийн маш үзэсгэлэнтэй газар байрладаг. Олонхи нүүдэлчид хотоо тойруулан хэрэм барьж
байгаагүй атал Хар балгаст ийм хэрэм барьж байжээ. 840 онд Хэргэсүүд довтолсноор эвдэн
сүйтгэгдсэн. Хот нь 5 х10 км газар нутгийг эзэлж, хааны ордон нь 412 х 491 м хэмжээтэй байсан
байна. Анх 1889 онд Оросын шинжээч Н.М.Ядринцев нутгийн хүмүүсийн тусламжтайгаар
олсон. 1975 онд МЗТСХЭ-ийн бичээс судлалын хэсгийнхэн руни бичээстэй болохыг тогтоосон.
Нүүрэн талдаа 103 үсэг зурлага, 22 цэгийг 20-50см урт богино харилцан адилгүй 12 мөр болгон
цохисон байна.
Культегений хөшөөний өндөр 3.33м, өргөн 1.32м, 0.46м зузаан ба Түрэгийн хаан Билгэ дүү
Культегиний гэгээн дурсгалд зориулан босгуулж, үгийг Культегиний ач Йолуг тегин 20 хоног
сийлжээ.
9. Амарбаясгалант хийд
Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сум. Манжийн төрийн бодлогоор буддын шашны нэгэн урсгал
болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэх үүднээс Манжийн Хаан Энх-Амгалангийн зарлигаар
Монголын төр шашны нэрт зүтгэлтэн анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар 1727-1736 онд
барьжээ.
Ертө нцийн долоон гайхамшиг
100 сая хүн энд нийтэлсэн 7 газрыг Дэлхийн гайхамшиг гэдэгтэй санал нэгддэг.
Чичен Итзагийн пирамид (МЭӨ 800 оны өмнө) Мексик, Юкатан Пенинсула
Чичен Итза, Маяачуудын иргэншлийн улс төр, эдийн засгийн төв ба Маяачуудын хамгийн алдартай
сүмийн хот. Түүний олон барилга байгууламжууд - Кукулкан Пирамид, Чак Мүүлийн Сүм, Мянган Баганат
Танхим, Хоригдолуудын Тоглоомын Талбайг тэдгээрийн хосгүй архитектурын орон зай, бүтээл туурвилыг
одоо ч үзэж сонирхох боломжтой. Пирамид бол Маягийн сүмүүдийн хамгийн сүүлийн ба хамгийн
гайхамшигтай нь гэж бараг болно.




Аврагч Христ (1931) Рио де Жанейро, Бразил
Корковадо уулын дээр байрлан Рио де Жанейро хотыг дээрээс нь харж байдаг 38 метр орчим өндөртэй
Христийн хөшөө. Бразилын Хейтор да Силва Костагийн зохион бүтээснээр Францын барималч Пол
Ландовски нарын урласан энэ хөшөө дэлхийд хамгийн нэр алдартай хөшөөнүүдийн нэг юм. Хөшөөг 5
жилийн туршид барьсан ба 1931 оны 10 сарын 12-нд нээсэн юм байна. Хотын билэг тэмдэг болоод
зогсохгүй Бразилчуудын аянчин жуулчдыг хүлээн авах дулаан сэтгэлийн гэрч болдог ажээ.




Ромын Колизей (МЭ 70 – 82 он) Ром хот, Итали
Колизей нь Ром хотноо орших аварга том амфитеатр юм. Ромын эзэн хаан Веспасианы зарлигаар
эхлүүлсэн уг байгууламж Титусын үед буюу МЭ 70 – МЭ 72 оны хооронд баригдаж дуусчээ. Колизей 80000
үзэгчийн багтаамжтай бөгөөд уртасгасан дугуй хэлбэртэй, гадна талдаа нуман хаалганы хэлбэр бүхий
гурван давхар нийтдээ 240 цонхтой юм. Эдгээр цонхны цаана үзэгчид амрах, жижиг худалдаа хийх
өрөөнүүд байдаг. Уг байгууламжийн гадна талыг гантигаар өнгөлж 64 том хаалгаар нь үзэгчид орж ирэх
ба тайзнаас 4 метр өндөр ханаар заагласан 80 эгнээ суудалтай. Театрын доод хэсэгт нь өндөр саравч дор
хаан болон ромын язгууртнуудад зориулсан суудлууд байна. Тэдгээрийг хааны ордонтой газар доогуурх
хонгилоор холбожээ. Колизей дээвэргүй учир бороо орсон юм уу халуун нар төөнөсөн үед зотон
саравчийг татлага олсоор татаж театрыг бүрхдэг байжээ. Хоёр, гуравдугаар давхрууд эр зоригийг
илэрхийлсэн гантиг баримлуудаар чимэглэгдсэн байдаг байв. Амфитеатр нь 846 тохой буюу 258 метр
өргөнтэй байдаг. Энд гладиаторуудын ирүүл тулаан, махчин араатнууд хоригдлуудыг хэрхэн идэж байгаа
болон мэсчин боолуудын амьтдын эсрэг тулалдаануудыг явуулдаг байв. Колизейд Ромын эзэнт гүрний
иргэдийг хөнөөдөггүй байв.
Таж Махал (МЭ 1630 он) Агра, Энэтхэг
Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан
өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ. Таж Махал нь Моголын архитектурын хамгийн
тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн
байдаг. 1983 онд Таж Махал нь ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ
Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” хэмээн тэмдэглэгдсэн
байдаг.

Цасан цагаан гантигаар бүтээгдсэн бөмбөгөр орой нь Таж Махалын цогцолбор байгууламжын хамгийн
алдартай нь юм. Мянга мянган уран дархан, гар урлалчдын хүч хөдөлмөр шингэсэн Таж Махал нь 1632
оны орчимд баригдан эхэлж, 1653 оны орчимд дуусчээ. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Там
Махалын ерөнхий дизайнераар ажилласан гэдэг.
Хятадын цагаан хэрэм (МЭӨ 6-р зуунаас МЭ 16-р зуун) China
Цагаан хэрэм нь МЭӨ 6-р зуунаас МЭ 16-р зууны хооронд барьж, сэргээн засварлаж, ашиглаж байсан
чулуу болон шавраар барьсан хэрэм юм. Уг хэрмийг Хятадын хаант улсууд умард зүгийн нүүдэлчид буюу
Хүннү болон бусад Монгол овгийн нүүдэлчдээс хамгаалах зорилгоор барьсан байна. Анх уг хэрэм нь тус
тусдаа салангид хэрэмүүд байсныг Хятадын анхны нэгдсэн Цин гүрнийг байгуулсан Цинши хуандий МЭӨ
220-200 оны хооронд нэгтгэж барьжээ. Манж Чин улсын Энх амгалан хаан цагаан хэрмийг хамгаалалтын
өртөг ихтэй, мөн найдваргүй бэхлэлт гэж үзэн цаашид засаж сэлбэх ажлыг зогсоосон байна. 1980-аад
оноос эхлэн уг хэрмийг дахин шинэчлэн засаж, сэргээн босгож байна.

Цагаан хэрэм нь ойролцоогоор 6,700 км урттай. Уг хэрмийг Өвөр Монголын өмнө талаар, зүүнээс баруун
тийш барьсан байна. Хятадын Мин улсын үед уг хэрмийг сая гаруй цэрэг хамгаалж байв. Уг хэрмийг барих
явцад 2-3 сая хүн нас барсан гэж тооцдог ба сансараас харагддаг хүний гараар бүтсэн хамгийн том
байгууламж гэж үздэг.
Петра (9 B.C. – 40 A.D.), Йордан
Петра нь Йордан улсын Маан амбан захирагчийн тойргийн Ваади Арабад орших археологийн бүс юм.
Сөнөсөн тэнгисээс Арабын булан хүртэлх аварга хөндий Ваади Арабад сүндэрлэх Хор уулын энгэрт уг
байгууламжийг барьсан байдаг. Петраг хадан ханыг цоолборлон байгуулсан байдаг бөгөөд Дэлхийн
гайхамшгуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог. 1812 онд Швейцарийн Иохан Людвиг Буркхардт уг
байгууламжийг нээх хүртэл хүртэл Өрнөдийн ертөнц Петрагийн талаар огт мэддэггүй байв. Ньюдигэйтийн
шагналт Жон Ульяам Бургон Петраг үзснийхээ дараа “Ертөнцийн насны тэн хагастай хамт байсан Улаан
сарнай лугаа хот ” хэмээсэн байдаг. ЮНЕСКО 1985 онд “Петра нь хүн төрөлхтөний соёлын өвийн хамгийн
гайхамшигт шинж чанаруудыг агуулсан бүтээлүүдийн нэг” хэмээн үзэж, Дэлхийн өвд бүртгэн авчээ. аялагч
Петрагийн барилгуудын үлдэцийг харвал Набатей, Греко-Роман урлагийн аль алиных нь хэв маягийг
агуулсан нь илт мэдрэгддэг байна.

МЭ 363 онд болсон газар хөдлөлтийн уршгаар хотын маш олон барилга нуран унаж, хотын амин сүнс ус
түгээлтийн систем бүхэлдээ эвдэрчээ. Энэ явдал хотыг гэнэтийн мөхөлд хүргэв. Дундад зууны үед Петра
нь адал явдал хайгчид, аянчин гийчдийн очих дуртай хамгийн гайхалтай газруудын нэг байсан бөгөөд XIII
зууны үед Египетийн султан Бейбарс орхигдсон хотын туурийг очиж үзэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн
үлджээ.




Мачу Пикчу (1460-1470), Перу
Мачу Пикчу буюу Кечуа хэлээр "Хуучин оргил" хэмээн утгачилагддаг уг газар нь Кускогоос баруун хойд
зүйгт 70 орчим км-т, Перугийн Урубамба хөндийн орчимд орших далайн түвшнээс дээш 2430 метр
өргөгдсөн уулсын оргил хяр дээр байгуулагдсан Колумбын өмнөх Инкүүдийн хот юм. Уг газар нь Инкийн
орхигдсон хот хэмээн нэрлэгдэж машид алдаршсан бөгөөд магадгүй дэлхийн дийлэнх хүмүүст Инкийн
эзэнт гүрэнг дурсахад хамгийн түрүүнд санаанд нь ордог алдартай газар байж ч болох юм.
Уг хот нь 1450 он орчим баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд
Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна. Үүнээс хойш олон зууны турш уугуул
нутгийнхнаас бусад хүмүүсийн хэн нь ч энэ хотын талаар мэдэхгүй байсаар хорьдугаар зуунтай золгосон
байна. 1911 онд АНУ-ын түүхч Хирам Бинхам Мачу Пикчуг дэлхий дахинаа нээж өгсөн байна.

Үүнээс хойш Мачу Пикчу нь жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болсон бөгөөд 1981 онд Перугийн
түүхийн өвийн хамгаалалд бүртгэгдсэн ба 1983 онд ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Мөн
шинэ    ертөнцийн   7    гайхамшигт   дэлхий   нийтийн     санал   асуулгаар   шалгаран    оржээ.

Мачу Пикчу нь Инкүүдийн сонгодог Архитектур болох Хуурай-хадан хана аргаар баригдсан ба хотын гол
байгууламж            нь            Нарны             сүм             Интихуатана             юм.
7 gaihamshig
7 gaihamshig

More Related Content

Viewers also liked

Бие даалтын удирдамж
Бие даалтын удирдамжБие даалтын удирдамж
Бие даалтын удирдамжChinzorig Undarmaa
 
монголын гайхамшиг
монголын гайхамшигмонголын гайхамшиг
монголын гайхамшигenkhee lkhagwae
 
Үгийн тайлбар
Үгийн тайлбар Үгийн тайлбар
Үгийн тайлбар
Saranch
 
Mt бие даалт энхзул мөнхцэцэг
Mt бие даалт энхзул мөнхцэцэгMt бие даалт энхзул мөнхцэцэг
Mt бие даалт энхзул мөнхцэцэг
E-Gazarchin Online University
 

Viewers also liked (6)

Бие даалтын удирдамж
Бие даалтын удирдамжБие даалтын удирдамж
Бие даалтын удирдамж
 
монголын гайхамшиг
монголын гайхамшигмонголын гайхамшиг
монголын гайхамшиг
 
цутгуурын систем
цутгуурын системцутгуурын систем
цутгуурын систем
 
Үгийн тайлбар
Үгийн тайлбар Үгийн тайлбар
Үгийн тайлбар
 
Mt бие даалт энхзул мөнхцэцэг
Mt бие даалт энхзул мөнхцэцэгMt бие даалт энхзул мөнхцэцэг
Mt бие даалт энхзул мөнхцэцэг
 
хэлц үг
хэлц үгхэлц үг
хэлц үг
 

More from 92baaska96

5д нийгмийн ухаан
5д нийгмийн ухаан 5д нийгмийн ухаан
5д нийгмийн ухаан 92baaska96
 
5д нийгмийн ухаан
5д нийгмийн ухаан 5д нийгмийн ухаан
5д нийгмийн ухаан 92baaska96
 
харилцаа алтантуяа
харилцаа алтантуяахарилцаа алтантуяа
харилцаа алтантуяа92baaska96
 
харилцаа алтантуяа
харилцаа алтантуяахарилцаа алтантуяа
харилцаа алтантуяа92baaska96
 
харилцаа алтантуяа
харилцаа алтантуяахарилцаа алтантуяа
харилцаа алтантуяа92baaska96
 
харилцаа алтантуяа
харилцаа алтантуяахарилцаа алтантуяа
харилцаа алтантуяа92baaska96
 
харилцаа алтантуяа
харилцаа алтантуяахарилцаа алтантуяа
харилцаа алтантуяа92baaska96
 
харилцаа алтантуяа
харилцаа алтантуяахарилцаа алтантуяа
харилцаа алтантуяа92baaska96
 
харилцаа алтантуяа
харилцаа алтантуяахарилцаа алтантуяа
харилцаа алтантуяа92baaska96
 
цахим хичээл г э а
цахим хичээл г э ацахим хичээл г э а
цахим хичээл г э а92baaska96
 
цахим хичээл г э а
цахим хичээл г э ацахим хичээл г э а
цахим хичээл г э а92baaska96
 
Niigmiin status niigem 10 r.baasansuren tsahim hicheeliin hereglegdehuun-3
Niigmiin status niigem 10 r.baasansuren tsahim hicheeliin hereglegdehuun-3Niigmiin status niigem 10 r.baasansuren tsahim hicheeliin hereglegdehuun-3
Niigmiin status niigem 10 r.baasansuren tsahim hicheeliin hereglegdehuun-392baaska96
 
Halh golin baildaan mongolin tuuh 9 r.baasansuren tsahim hereglegdehuun-4
Halh golin baildaan mongolin tuuh 9  r.baasansuren tsahim hereglegdehuun-4Halh golin baildaan mongolin tuuh 9  r.baasansuren tsahim hereglegdehuun-4
Halh golin baildaan mongolin tuuh 9 r.baasansuren tsahim hereglegdehuun-492baaska96
 
Thahim hicheel 1 r.baasansuren niigmiin uhaan -10 .irgediin uls toriin oroltsoo.
Thahim hicheel 1 r.baasansuren niigmiin uhaan -10 .irgediin uls toriin oroltsoo.Thahim hicheel 1 r.baasansuren niigmiin uhaan -10 .irgediin uls toriin oroltsoo.
Thahim hicheel 1 r.baasansuren niigmiin uhaan -10 .irgediin uls toriin oroltsoo.92baaska96
 
Mongolin tuuh test
Mongolin tuuh testMongolin tuuh test
Mongolin tuuh test92baaska96
 

More from 92baaska96 (18)

5д нийгмийн ухаан
5д нийгмийн ухаан 5д нийгмийн ухаан
5д нийгмийн ухаан
 
5д нийгмийн ухаан
5д нийгмийн ухаан 5д нийгмийн ухаан
5д нийгмийн ухаан
 
харилцаа алтантуяа
харилцаа алтантуяахарилцаа алтантуяа
харилцаа алтантуяа
 
харилцаа алтантуяа
харилцаа алтантуяахарилцаа алтантуяа
харилцаа алтантуяа
 
харилцаа алтантуяа
харилцаа алтантуяахарилцаа алтантуяа
харилцаа алтантуяа
 
харилцаа алтантуяа
харилцаа алтантуяахарилцаа алтантуяа
харилцаа алтантуяа
 
хичээл3
хичээл3хичээл3
хичээл3
 
харилцаа алтантуяа
харилцаа алтантуяахарилцаа алтантуяа
харилцаа алтантуяа
 
харилцаа алтантуяа
харилцаа алтантуяахарилцаа алтантуяа
харилцаа алтантуяа
 
харилцаа алтантуяа
харилцаа алтантуяахарилцаа алтантуяа
харилцаа алтантуяа
 
цахим хичээл г э а
цахим хичээл г э ацахим хичээл г э а
цахим хичээл г э а
 
цахим хичээл г э а
цахим хичээл г э ацахим хичээл г э а
цахим хичээл г э а
 
Niigmiin status niigem 10 r.baasansuren tsahim hicheeliin hereglegdehuun-3
Niigmiin status niigem 10 r.baasansuren tsahim hicheeliin hereglegdehuun-3Niigmiin status niigem 10 r.baasansuren tsahim hicheeliin hereglegdehuun-3
Niigmiin status niigem 10 r.baasansuren tsahim hicheeliin hereglegdehuun-3
 
Halh golin baildaan mongolin tuuh 9 r.baasansuren tsahim hereglegdehuun-4
Halh golin baildaan mongolin tuuh 9  r.baasansuren tsahim hereglegdehuun-4Halh golin baildaan mongolin tuuh 9  r.baasansuren tsahim hereglegdehuun-4
Halh golin baildaan mongolin tuuh 9 r.baasansuren tsahim hereglegdehuun-4
 
Thahim hicheel 1 r.baasansuren niigmiin uhaan -10 .irgediin uls toriin oroltsoo.
Thahim hicheel 1 r.baasansuren niigmiin uhaan -10 .irgediin uls toriin oroltsoo.Thahim hicheel 1 r.baasansuren niigmiin uhaan -10 .irgediin uls toriin oroltsoo.
Thahim hicheel 1 r.baasansuren niigmiin uhaan -10 .irgediin uls toriin oroltsoo.
 
Mongolin tuuh test
Mongolin tuuh testMongolin tuuh test
Mongolin tuuh test
 
Angi
AngiAngi
Angi
 
Untitled 2
Untitled 2Untitled 2
Untitled 2
 

7 gaihamshig

  • 1. Түүхч Геродот /МЭӨ484 – 425/, эрдэмтэн Киренегийн Каллимакус /МЭӨ 305-204 он орчим/ эртний үеийн “7 гайхамшиг”-ийн жагсаалт хийсэн нь Александрия хотын музейд хадгалагддаг байсан тухай бичигдсэн байдаг ч өнөө үед уг бичээсүүд хадгалагдаж үлдээгүй байна. МЭӨ 140 оны үед Сидоны Антипатер энэхүү гайхамшигуудын жагсаалтыг эмхлэн нэгтгэж, байгууламжуудын бүтцийг тайлбарласан яруу найраг тууривжээ. “...Би хос дугуйт тулааны морин тэрэг явж болохуйц зам бүхий Вавилоны өргөн хэрэм, дүүжинт цэцэрлэг, Олимп уулын Зевс, Родосын Гелиос, агуу Пирамидууд, Мауссолосын бунханг нүдээрээ үзсэн боловч тэдгээрийн аль нь ч үүлсийн дээр сүндэрлэх Артемисийн сүмийн гуа үзэсгэлэнг үл гүйцэх билээ...” Антипатер, Грекийн утга зохиолын цоморлиг, IX.58 VI зууны сүүлч үеэр инженер Византийн Фило хүснэгтээр зохион гаргажээ. Ү гү й Баригдсан Устгагдсан Гайхамшиг Байгуулагчид Онцлог болсон үе шалтгаан үе Эртний Египетийн 4 өнөөдөр Гизагийн аугаа МЭӨ дэх эзэнт улсын Фараон Египетүүд оршин - Пирамид 2650-2500 Хуфугийн шарил буй хадгалах байгууламж. Диодориусийн тодорхойлсноор олон түвшин бүхий цэцэрлэгийн нийт Вавилоны өндөр 22 метр орчим МЭӨ I дүүжинт МЭӨ 600 Вавилончууд байсан ба ус түгээх зууны Газар хөдлөлт цэцэрлэг механик системтэй дараа байсан. Олон тооны гоёмсог цэцэгс, моддыг шатлуулан тарьсан байжээ. 12 м өндөр бурхан, мэдэгдээгүй, Олимп дахь түүнийг байрлуулсан V-VI МЭӨ 435 Грекчүүд газар хөдлөлт, Зевсийн хөшөө сүмийн барилгын зуунд түймэрт устсан. архитектур Грекийн домгийн дарь эх Артемист зориулан барьж байгуулахад 120 Эфес дэх Лидичүүд, жил зарцуулсан. МЭӨ Артемисийн МЭӨ 550 шатаагдсан Персүүд, Грек Геростратус гэгч хүн 356 сүм алдар нэртэй болохын тулд уг сүмийг шатаасан. Галикарнассын МЭӨ 351 Перс, Грек Oйролцоогоор 45 метр 1494 онд Газар Бодрум бунхан өндөр, 4 тал бүхий гоёл хөдлөлтөд чимэглэл бүхий гэмтсэн ба барилга. Мавзолей нь уг Европынхон хааны нэрээс бий Загалмайтны болсон.. аян дайны үед
  • 2. нураасан. Грекийн домгийн бурхан Гелиосын Родос арлын аварга хөшөө бөгөөд МЭӨ МЭӨ Гелиосын Грекчүүд Нью Йоркийн Эрх Газар хөдлөлт 292-280 224 хөшөө чөлөөний хөшөөний 3/4-тай дүйцэхүйц том байжээ. Oйролцоогоор 115-135 метр өндөр байсан нь Александрын МЭӨ III олон зууны турш хүн 1303-148 Грек Газар хөдлөлт гэрэлт цамхаг зуун төрөлхтний байгуулсан 0 он хөмгийн өндөр барилга байсан юм. Грекчүүд энэхүү зүйлсийг гайхамшиг гэхээсээ илүү заавал үзэх ёстой байгууламжууд гэж тооцдог байжээ. Антипатерын өөрийнх нь зохиосон гайхамшигуудын жагсаалтад Александрын гэрэлт цамхаг ороогүй байдаг бөгөөд түүний оронд Вавилоны Иштар хаалга дурдагдсан байдаг. Гэвч VI зуунаас хойш энэ нь хасагдсан байна. Эдгээр байгууламжуудаас Гизагийн Пирамид л устаж үгүй бололгүйгээр өнөөг хүрсэн билээ. Дүүжинт цэцэрлэг оршин байсан эсэх нь тодорхойгүй байдаг. Харин бусад 5 бүтээл оршин байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Артемисийн сүм болон Зевсийн хөшөө нь түймэрт үрэгдсэн бол Александрийн гэрэлт цамхаг, Колоссус, Мауссолосын бунхан нь газар хөдлөлтөд эвдрэн үгүй болжээ. Мауссолосын бунхан, Артемисийн сүмийн загвар Лондоны Британийн музейд байдаг. гараар болон байгаль өөрөө бүтээсэн гайхалтай зүйлсийг Дэлхийн гайхамшгуудын тоонд оруулдаг. Анх эртний Грекийн хүмүүс Газрын дундад тэнгис орчмын, хүний гараар бүтээсэн гайхалтай барилга, байгууламжуудаас эртний Дэлхийн 7 гайхамшиг гэсэн жагсаалт бий болгосон нь дараа дараагийн үеийн гайхамшгуудыг нэрлэх, сонирхон судлах эх үндэс болжээ. Одоогоор дундад зууны үе, орчин үе, байгалийн гайхамшгууд гэсэн ойлголт нилээд өргөн тархсан байдаг.
  • 3.
  • 4. Агуулга [нуух] • 1 Эртни й дэлхи йн 7 гайхам шиг • 2 Дунда д зууны 7 гайхам шиг • 3 Амери кийн иргэни й барилг ын инжне рийн нийгэ млэги йн тодорх ойлсо н орчин цагийн 7 гайхам шиг • 4 Аялал жуулч лалд тохиро мжтой гайхам шигт байгуу ламж,
  • 5. [засварлах] Эртний дэлхийн 7 гайхамшиг Гизагийн аугаа Пирамид Эртний Дэлхийн 7 гайхамшиг нь сонгодог үеийн хүний гараар бүтээгдсэн уран нарийн хийц бүхий маш алдартай байгууламжууд билээ. Энэ бүтээлүүд нь Газрын дундад тэнгисийн эрэг орчмын нутгуудад бүтээгдсэн барилга байгууламжууд бөгөөд Эртний Грек хүмүүсийн үзэл бодлоор илэрхийлэгдсэн байдаг. Үүнд Гизагийн агуу Пирамид, Вавилоны дүүжинт цэцэрлэг, Артемисийн сүм, Олимп дахь Зевсийн хөшөө, Мауссолос хааны бунхан, Родоссийн Колоссус, Александрын гэрэлт цамхаг ордог. Грекчүүд энэхүү зүйлсийг гайхамшиг гэхээсээ илүү заавал үзэх ёстой байгууламжууд гэж тооцдог байжээ. [засварлах] Дундад зууны 7 гайхамшиг Хятадын цагаан хэрэм Яг тогтсон нэр заасан байгууламжуудыг оруулсан жагсаалт хийгдэж байгаагүй. Ерөнхийд нь долоогийн тоонд хязгаарлалгүйгээр “дундад зууны үеийн гайхамшгууд”, “Дундад зууны үеийн дурсгалууд”, “дундад зууны үеийн архитектурын гайхамшгууд” хэмээн нэрлэх нь элбэг байдаг. Энэ нэр томъёог янз бүрийн хэлбэрээр үүсгэн цаашид үргэлжлүүлсээр байна. Гэхдээ энэ жагсаалтад орсон зүйлс бүгдээрээ дундад зуунд байгуулагдсан зүйлс биш ерөөсөө сэргэн мандалтын үеийн өмнө XVI зуунаас өмнөх бүх үеийн дурсгалуудыг дундад зууны бүтээл гэж ойлгодог байсан XVIII-XIX зууны олон нийтийн дунд байсан хандлагаас бий болсон ажээ.
  • 6. Таж Махал • Стоунхэнж • Колизей • Ком Эль Шокaфагийн бунхан • Хятадын цагаан хэрэм • Нанжингийн шаазан цамхаг • Хажи Софи • Пизагийн хазгай цамхаг Мөн нэмэлтээр дараахь байгууламжуудыг оруулах хандлага байдаг. • Таж Махал • Кайрын Саладин цайз • Эли цогчин дуган • Клуни хийд [засварлах] Америкийн иргэний барилгын инжнерийн нийгэмлэгийн тодорхойлсон орчин цагийн 7 гайхамшиг Алтан хаалга гүүр Шав Барьж Гайхамшиг Байрлал тавьсан дууссан
  • 7. Ла-Маншийн 1987.12.1 1984.5.6 Англи, Францын хооронд Дүвэрийн хоолой хоолой Тауэрийн цамхаг 1973.2.6 1976.6.26 Торонто, Онтарио, Канад Эмпайр стэйт 1930.1.22 1931.5.1 Нью Йорк, Нью Йорк муж, АНУ билдинг Сан Францискогийн хойд талд орших Алтан Алтан хаалга гүүр 1933.1.5 1937.5,27 хаалга хоолой, Калифорни, АНУ 1970 оны 1 Итайпу хаалт 1984.5.5 Бразил, Парагвайн хооронд орших Парана гол сар Дельта 1950 1997.5.10 Голланд, Европ төхөөрөмж Панамын суваг 1980.1.1 1914.1.7 Төв Америкийн Панамын хүзүүвч [засварлах] Аялал жуулчлалд тохиромжтой гайхамшигт байгууламж, газрууд Мачу Пикчу Аялал жуучлалын сэтгүүлч, зохиолч Ховард Хилманн хүн бүр аялж, үзэхэд илүүдэхгүй дэлхий дээрхи хүний гараар бүтээгдсэн болон байгалийн гайхамшгуудыг нэрлэсэн байдаг. Үүнд: [засварлах] Хү ний гараар бү тээгдсэн гайхамшгууд 1. Гизагийн аугаа Пирамид 2. Хятадын цагаан хэрэм 3. Таж Махал 4. Мачу Пикчу 5. Бали 6. Ангкор Ват 7. Хориотой хот 8. Баган сүм & Пагодас
  • 8. 9. Карнак сүм 10.Теотихуакан [засварлах] Байгалийн гайхамшгууд Гранд Каньон 1. Серенгетийн нүүдэл 2. Галапагосын арлууд 3. Гранд Каньон 4. Игуазу хүрхрээ 5. Амазонкын ширэнгэ ой 6. Нгоронгоро галт уул 7. Их шүрэн далан 8. Викториа хүрхрээ 9. Бора бора 10.Кападокиа [засварлах] Байгалийн гайхамшгууд Умард туйлын туяа Мэдээллийн СиЭнЭн (CNN) агентлагийн тодорхойлсноор дараах зүйлс нь гайхамшигт тооцогддог. • Гранд Каньон • Их шүрэн далан • Рио де Жанейрогийн боомт • Эверест оргил • Туйлын туяа
  • 9. • Парикутин галт уул • Викториа хүрхрээ [засварлах] Усан доорхи гайхамшгууд Байгал нуур • Палау • Белизийн шүрэн хадны систем • Их шүрэн далан • Далайн гүний хавхлагууд • Галапагосын арлууд • Байгал нуур • Умард улаан тэнгис [засварлах] Шинэ ертө нцийн 7 гайхамшиг Чичэн Ица 2001 онд Швейцари улсын “Нээлттэй шинэ ертөнц” корпораци (NOWC) “Ертөнцийн шинэ 7 гайхамшиг”-ийг тодорхойлохоор санаачлан дэлхий дээрх хүний гараар бүтээгдсэн 200 шилдэг дурсгалын байгууламжуудыг сонгон өрсөлдүүлэн 21-ийг нь шалгаруулан, дэлхий нийтийн санал асуулгаар 2007 оны 7 сарын 7-нд дэлхийн 7 гайхамшгийг зарласан байна. Үүнд: Гайхамшиг Огноо Байршил
  • 10. Хятадын цагаан хэрэм МЭӨ V зуун – XVI зуун БНХАУ Петра мэдэгдэхгүй Йордан Аврагч Христ (хөшөө) 1931 Бразил Мачу Пикчу 1450 он орчим Перу Чичен Ица 600 он орчим Мексик Колизей МЭ 80 он Итали Таж Махал 1648 он Энэтхэг Гизагийн аугаа Пирамид (хүндэтгэлийн үүднээс оруулсан) МЭӨ 2560 он Египет [засварлах] USA Today сонины шинэ 7 гайхамшиг Потала ордон Америкийн үндэсний өдөр тутмын хэвлэл USA Today санаачлан “Сайн байна уу? Америк орон” телевизийн нэвтрүүлгээр дамжуулан тодруулсан 7 гайхамшиг гэж бас байдаг ажээ. Үүнд: Дэс дугаар Гайхамшиг Байршил 1 Потала ордон Түвд, БНХАУ 2 Йерусалимын хуучин хот Израйль 3 Туйлын мөсөн бүрхүүлүүд туйлын бүсүүд 4 Папаханануамокуакеа далайн үндэсний цогцолбор Хавай, АНУ 5 Интернэт N/A 6 Майячуудын архитектур Юкатаны хойг, Мексик 7 Серенгети, Масай мара дахь их нүүдэл Танзани ба Кени 8 Гранд каньон (үзэгчдийн сонгосон 8 дахь гайхамшиг) Аризона муж, АНУ [засварлах] Ү ндэсний хэмжээний 7 гайхамшгууд • Канадын 7 гайхамшиг • Португалын 7 гайхамшиг • Уэльсийн 7 гайхамшиг • Украйны 7 гайхамшиг [засварлах] Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Монголын ард түмний түүх, соёл, урлагийн үнэт
  • 11. зүйлс болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нутгийг олон түмэнд танилцуулах, хамгаалах, өсвөр үеийнхний мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд эх орноороо бахархах, хайрлах үзлийг бий болгож төлөвшүүлэх, улмаар Монгол орны гадаад сурталчилгааг сайжруулах, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран Монголын есөн гайхамшгийг ард түмний саналаар тодруулж эхэллээ. Есөн гайхамшигт нийт Монгол орны өнцөг булан бүрээс 100 гаруй материал ирснээс Монголын Аялал Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгчийн баталсан шинжээчдийн багийн бүрэлдэхүүн 20 нэрсийг сонгож та бүхэнд танилцуулж байна. Монголын есөн гайхамшгийг тодруулах нь эх орноо хайрлан хамгаалах төдийгүй аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зэрэг олон боломж бий болох ач холбогдолтой билээ. Ингээд та бүхэндээ Монголын есөн гайхамшигт нэр дэвшсэн бүтээл болон үзэсгэлэнт газруудаас Шинжээчдийн олон нийтэд санал болгож буй 20 саналын жагсаалтыг хүргэж байна. -Байгалийн үзэсгэлэнт газрууд- 1. Бурхан Халдун Уул Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний онгон байдаг гэсэн домогтой, Монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Эзэн богд Чингисийн үеэс тахигдаж ирсэн анхны Төрийн тахилгат уул. 2. Хөвсгөл нуур Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг. 3. Хэрмэн цав Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Хүний хөл төдийлөн хүрээгүй, эртний үлэг гүрвэлийн өлгий нутаг, их далайн ай сав байсан ба үлэг гүрвэлийн яс, палеонтлогийн олдвороор баялаг нутаг. 4. Алтай Таван богд уул, Потанины мөсөн гол, Цагаан гол Алтай Таван богд нь Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүрдэнэ. Мөсөн голоос эх авсан Цагаан гол зэрэг нийлээд жуулчдын сонирхолыг татдаг газар. Мөсөн гол нь 30 км урт, 300-500 м өргөн, 50-200 м гүн ангалуудтай. Мөнх цаст мөсөн гол. 5. Ээж хайрхан Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Захуй зарманы говьд байдаг. Уулын хажууд тогтсон тогооны ус хальж доод талын тогоо руу урсана. Цөлийн нар салхи энэ уулын хажуу хормойн хад чулууг элдэв дүрстэй болгон элээж, нүх сүв гаргасан нь уран хүн хийсэн гэлтэй. Уулын баруун хэсэгт чулуулгын лав судал дагаж цувран тогтсон 9 тогоо нь ногоон хүрээтэй бөгөөд эхний тогоо дүүрээд усаа 40-50см жижиг хүрхрээ үүсгэн нөгөөдөө юүлдэг. Тогоонууд дундажаар 2-3м . Ээж хайрхан ууланд мазаалай, заг, хөх ногоон зээргэнэ зэрэг бий. 6. Тэрхийн Цагаан нуур, Хорго Архангай аймгийн Тариат сум. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгий өрх, хүрмэн хад, цохио ангал агуй асга хоргодох газар ирхтэй тул Хорго гэж нэрлэсэн. Амсар нь 300-400м, гүн нь 70-80 м, гадна талын налуу нь 35-40 хэм, тогооны дотор налуу нь 45-50 хэм. Тэрхийн Цагаан нуур д.т.дээш 2060 метр өндөрт байдаг. Нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт 16 км, өргөн 5-6 км, гүн 6-20 м. Ганц Суман гол тэндээс эх аван урсдаг. Дундаа жижиг
  • 12. аралтай. 7.Увс нуур, Их нууруудын хотгор Увс нуур нь далайн түвшнээс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын хойд хагаст оршино. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагиль, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг тул Юнескогийн байгалийн өвд орсон. Гадагшаа урсгалгүй. 8. Хонгорын гол, Хонгорын элс Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг. 180 км үргэлжлэх элсэн манхан нь 3-15 км өргөнтэй, 10-30 м өндөртэй болно. Мөн хонгорын элсний араас хөвөө нийлэн урсах Хонгорын гол, сэрүүн булаг, Ар гангаадаг нуур оршдог. Салхинд хүнгэнэн дуугарах Дүнгэнээгийн элс бас бий. 9. Байгалийн түүхийн музейд орших махчин идэшт Тарбозаврын бүтэн араг яс Энэ нь 1981 онд Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цавийн хоолойноос олдсон махан идэшт Тарбозаврын чулуужсан араг яс юм. 10. Баянзаг, Улаан эрэг Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Дэлхийд Монголын говийг анх сонсгосон заган ой, эртний үлэг гүрвэлийн өлгий, улсын хамгаалтанд орсон түүх соёлын үл хөдлөх дурсгал. Америкийн эрдэмтэн Эндрюс энд ирээд GOBI гэдэг үгийг Дэлхийд анх таниулсан. Дэлхийн байгалийн 7 гайхамшигт нэр дэвшиж буй газар. 11. Монгол Дагуурын ДЦ Газар 1992 онд 1030 ам.дөр.км талбайгаар Дархан цаазат газрын хамгаалалтад авсан. Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт А хэсэг нь, Гурванзагал, Дашбалбар сумпын зааг нутагт Б хэсэг нь оршино. Дэлхийд нэн ховордсон 15 зүйл тогорууны 6 нь Монгол Дагуурт байдаг. Дэлхийн хэмжээнд хамгаалалтад орвол зохих 200 газрын нэг. -Хүний гараар бүтсэн түүх соёлын дурсгалт газрууд- 1.Монголын анхдугаар Богд Занабазарын шилдэг уран бүтээлүүд Өндөр гэгээн Занабазарын Очирдарь, Майдар, Дарь эх, Язгуурын таван бурхан, найман мөнгөн суварга тэргүүтэй, ухааны ур, гарын ид шалгасан алдарт бүтэн цутгуур болон зургууд байдаг. 2.Гандан хийд дэх Мэгжид жанрайсэг бурхан 1911 онд энэрлийн бэлэгдэл Мэгжиджанрайсаг/Аръяабало/ бурханд зориулан сүм босгохыг VIII Богд Жавзандамба зарлиг буулгасан. Барилгын ажилд 236000 лан мөнгө зарцуулсанаас100 000 лан мөнгийг бурхан бүтээхэд зориулжээ.1913 онд дууссан. Дэлхийн 2-р дайны үед бурханыг буулгаж Орос руу сумны үйлдвэрт ачуулсан түүхтэй. 1996 онд Жанрайсаг бурханыг дахин бүтээж, сүмийг шүтээний газар босгосон. Өнөөдөр Жанрайсаг бурхан нь байшин дотор байдаг хамгийн том бурхан хэмээн тооцогддог. 3. Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг Ховд аймгийн Манхан сумын нутаг Монгол улсын нутгаас палеолитийн үеийн урлагийн бүтээл болох зосон зураг энэ агуйгаас олдсон бөгөөд тэр нь одоогоор Монголд төдийгүй Төв Азийн Хүй нэгдлийн урлагийн голoмт хэмээн зүй ёсоор тооцогдож байна. Агуйн хананд ан амьтан мод зэргийг дүрслэхдээ нэг хэсгийг улаан хүрэндүү нөгөө хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан зосоор зуржээ. Агуйн өндөр 2.5м ханатай байна. 4. Ноён уулын Хүннүгийн булш Төв аймгийн Батсүмбэр сум УБ хотоос зүүн хойт зүгт 140 км-т Төв аймгийн нутагт Ноён уулын булш буюу Хүннүгийн их хаадын хориг гэж нэрлэгдсэн нийтдээ 200 гаруй булш бүхий газар
  • 13. байдаг. Энэ дурсгалыг 1912 онд “Монголор” алт олборлох нийгэмлэгийн техникч Баллод гэгч алтны судал хайж яваад нээсэн байна. 1923 онд Оросын эрдэмтэн П.Козлов Хүннүгийн хаадын эдгээр булшны заримыг малтан эд өлгийн ихээхэн зүйлийг олсон бөгөөд түүний ихэнх нь Санкт-Петербургийн Эрмитажид, багахан хэсэг нь Төв музейд байдаг. 5. Орхоны хөндийн байгаль, түүх, соёлын цогцолбор Хар Хорум хот, хөшөө дурсгалууд орно. 6. Хэнтий аймаг Бат ширээт сум Рашаан хад Рашаан хад нь Төв ази, Монгол орны шинэ чулуун зэвсгийн үеэс эхлээд XVI зууны үе хүртэлх он цагийг хамааруулсан түүхийн өргөн зайг тандан судлах, баялаг дурсгалын цогцолбор. Энд чулуун зэвсэг, хадны сүг зураг, элдэв цаг үед хамааралтай бичээс, хүрэл болон төмөр, хүннүгийн үеийн булш олон арваараа байдаг. 7. Женко турын 13-р зуун, Алтан ташуур цогцолбор Төв аймгийн Эрдэнэ сум Гурван мэргэдэд эхнэр хүүхдээ алдсан Тэмүүжин тэднийг дайлaхаар явах замдаа Цонжин болдог буюу одоогийн Алтан ташуур цогцолбор баригдсан газраас нэгэн ташуур олсон гэдэг. Энд Чингис хааны 40 м өндөр хөшөө баригдсан нь хамгийн том Чингис хааны морьт хөшөө. 13-р зуун цогцолбор нь Улаанбаатар хотоос зүүн тийш 96 км-т оршдог. Энэхүү цогцолбор нь 13-р зууны монголын амьдарлыг харуулсан ба Өртөө улаа харуулын отог, Урчуудын отог, Номын өргөө, Бөөгийн отог, Малчны отог, Хааны өргөө зэргээс бүрдэнэ. 8. Хөшөө цайдам, Хар балгас, Культегений хөшөө Түрэгийн эзэнт гүрний дурсгал Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд - Энэ нь Зүүн Түрэг улсын төрийн нэрт зүтгэлтэн Билгээ хаан (683-734) болон Культегин (Түрэгийн цэргийн жанжин, Билгээ хааны дүү, 684-731) нарын дурсгалд зориулан босгосон хоёр цогцолбороос бүрдэнэ. Эдгээр дурсгалууд Төв Азид манай эриний VI-VIII зуунд ноёрхож байсан Түрэгийн эзэнт гүрний хамгийн чухалд тооцогддог дурсгал. Энэ дурсгал дээр бичигдсэн Түрэгийн руни бичээс Төв азийн түүх, соёлын судалгаанд хосгүй үнэтэй мэдээллийг хадгалж байдаг. Архангай аймаг Хашаат сум . Хар балгас хотын туурь – Архангайн Хотонт сумын нутагт байдаг. Энэ хотыг МЭ 761 онд Уйгарын хаан Тейлогийн ордныг барьж эхэлсэнээр үүсгэжээ. Хар балгас нь Уйгурын эзэнт гүрний засаг захиргааны төв, худалдаа эдийн засгийн тив хоорондын гүүр болж байжээ. Байгалийн маш үзэсгэлэнтэй газар байрладаг. Олонхи нүүдэлчид хотоо тойруулан хэрэм барьж байгаагүй атал Хар балгаст ийм хэрэм барьж байжээ. 840 онд Хэргэсүүд довтолсноор эвдэн сүйтгэгдсэн. Хот нь 5 х10 км газар нутгийг эзэлж, хааны ордон нь 412 х 491 м хэмжээтэй байсан байна. Анх 1889 онд Оросын шинжээч Н.М.Ядринцев нутгийн хүмүүсийн тусламжтайгаар олсон. 1975 онд МЗТСХЭ-ийн бичээс судлалын хэсгийнхэн руни бичээстэй болохыг тогтоосон. Нүүрэн талдаа 103 үсэг зурлага, 22 цэгийг 20-50см урт богино харилцан адилгүй 12 мөр болгон цохисон байна. Культегений хөшөөний өндөр 3.33м, өргөн 1.32м, 0.46м зузаан ба Түрэгийн хаан Билгэ дүү Культегиний гэгээн дурсгалд зориулан босгуулж, үгийг Культегиний ач Йолуг тегин 20 хоног сийлжээ. 9. Амарбаясгалант хийд Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сум. Манжийн төрийн бодлогоор буддын шашны нэгэн урсгал болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэх үүднээс Манжийн Хаан Энх-Амгалангийн зарлигаар Монголын төр шашны нэрт зүтгэлтэн анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар 1727-1736 онд барьжээ.
  • 14. Ертө нцийн долоон гайхамшиг 100 сая хүн энд нийтэлсэн 7 газрыг Дэлхийн гайхамшиг гэдэгтэй санал нэгддэг. Чичен Итзагийн пирамид (МЭӨ 800 оны өмнө) Мексик, Юкатан Пенинсула Чичен Итза, Маяачуудын иргэншлийн улс төр, эдийн засгийн төв ба Маяачуудын хамгийн алдартай сүмийн хот. Түүний олон барилга байгууламжууд - Кукулкан Пирамид, Чак Мүүлийн Сүм, Мянган Баганат Танхим, Хоригдолуудын Тоглоомын Талбайг тэдгээрийн хосгүй архитектурын орон зай, бүтээл туурвилыг одоо ч үзэж сонирхох боломжтой. Пирамид бол Маягийн сүмүүдийн хамгийн сүүлийн ба хамгийн гайхамшигтай нь гэж бараг болно. Аврагч Христ (1931) Рио де Жанейро, Бразил Корковадо уулын дээр байрлан Рио де Жанейро хотыг дээрээс нь харж байдаг 38 метр орчим өндөртэй Христийн хөшөө. Бразилын Хейтор да Силва Костагийн зохион бүтээснээр Францын барималч Пол Ландовски нарын урласан энэ хөшөө дэлхийд хамгийн нэр алдартай хөшөөнүүдийн нэг юм. Хөшөөг 5 жилийн туршид барьсан ба 1931 оны 10 сарын 12-нд нээсэн юм байна. Хотын билэг тэмдэг болоод
  • 15. зогсохгүй Бразилчуудын аянчин жуулчдыг хүлээн авах дулаан сэтгэлийн гэрч болдог ажээ. Ромын Колизей (МЭ 70 – 82 он) Ром хот, Итали Колизей нь Ром хотноо орших аварга том амфитеатр юм. Ромын эзэн хаан Веспасианы зарлигаар эхлүүлсэн уг байгууламж Титусын үед буюу МЭ 70 – МЭ 72 оны хооронд баригдаж дуусчээ. Колизей 80000 үзэгчийн багтаамжтай бөгөөд уртасгасан дугуй хэлбэртэй, гадна талдаа нуман хаалганы хэлбэр бүхий гурван давхар нийтдээ 240 цонхтой юм. Эдгээр цонхны цаана үзэгчид амрах, жижиг худалдаа хийх өрөөнүүд байдаг. Уг байгууламжийн гадна талыг гантигаар өнгөлж 64 том хаалгаар нь үзэгчид орж ирэх ба тайзнаас 4 метр өндөр ханаар заагласан 80 эгнээ суудалтай. Театрын доод хэсэгт нь өндөр саравч дор хаан болон ромын язгууртнуудад зориулсан суудлууд байна. Тэдгээрийг хааны ордонтой газар доогуурх хонгилоор холбожээ. Колизей дээвэргүй учир бороо орсон юм уу халуун нар төөнөсөн үед зотон саравчийг татлага олсоор татаж театрыг бүрхдэг байжээ. Хоёр, гуравдугаар давхрууд эр зоригийг илэрхийлсэн гантиг баримлуудаар чимэглэгдсэн байдаг байв. Амфитеатр нь 846 тохой буюу 258 метр өргөнтэй байдаг. Энд гладиаторуудын ирүүл тулаан, махчин араатнууд хоригдлуудыг хэрхэн идэж байгаа болон мэсчин боолуудын амьтдын эсрэг тулалдаануудыг явуулдаг байв. Колизейд Ромын эзэнт гүрний иргэдийг хөнөөдөггүй байв.
  • 16. Таж Махал (МЭ 1630 он) Агра, Энэтхэг Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ. Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. 1983 онд Таж Махал нь ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Цасан цагаан гантигаар бүтээгдсэн бөмбөгөр орой нь Таж Махалын цогцолбор байгууламжын хамгийн алдартай нь юм. Мянга мянган уран дархан, гар урлалчдын хүч хөдөлмөр шингэсэн Таж Махал нь 1632 оны орчимд баригдан эхэлж, 1653 оны орчимд дуусчээ. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Там Махалын ерөнхий дизайнераар ажилласан гэдэг.
  • 17. Хятадын цагаан хэрэм (МЭӨ 6-р зуунаас МЭ 16-р зуун) China Цагаан хэрэм нь МЭӨ 6-р зуунаас МЭ 16-р зууны хооронд барьж, сэргээн засварлаж, ашиглаж байсан чулуу болон шавраар барьсан хэрэм юм. Уг хэрмийг Хятадын хаант улсууд умард зүгийн нүүдэлчид буюу Хүннү болон бусад Монгол овгийн нүүдэлчдээс хамгаалах зорилгоор барьсан байна. Анх уг хэрэм нь тус тусдаа салангид хэрэмүүд байсныг Хятадын анхны нэгдсэн Цин гүрнийг байгуулсан Цинши хуандий МЭӨ 220-200 оны хооронд нэгтгэж барьжээ. Манж Чин улсын Энх амгалан хаан цагаан хэрмийг хамгаалалтын өртөг ихтэй, мөн найдваргүй бэхлэлт гэж үзэн цаашид засаж сэлбэх ажлыг зогсоосон байна. 1980-аад оноос эхлэн уг хэрмийг дахин шинэчлэн засаж, сэргээн босгож байна. Цагаан хэрэм нь ойролцоогоор 6,700 км урттай. Уг хэрмийг Өвөр Монголын өмнө талаар, зүүнээс баруун тийш барьсан байна. Хятадын Мин улсын үед уг хэрмийг сая гаруй цэрэг хамгаалж байв. Уг хэрмийг барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж тооцдог ба сансараас харагддаг хүний гараар бүтсэн хамгийн том байгууламж гэж үздэг.
  • 18. Петра (9 B.C. – 40 A.D.), Йордан Петра нь Йордан улсын Маан амбан захирагчийн тойргийн Ваади Арабад орших археологийн бүс юм. Сөнөсөн тэнгисээс Арабын булан хүртэлх аварга хөндий Ваади Арабад сүндэрлэх Хор уулын энгэрт уг байгууламжийг барьсан байдаг. Петраг хадан ханыг цоолборлон байгуулсан байдаг бөгөөд Дэлхийн гайхамшгуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог. 1812 онд Швейцарийн Иохан Людвиг Буркхардт уг байгууламжийг нээх хүртэл хүртэл Өрнөдийн ертөнц Петрагийн талаар огт мэддэггүй байв. Ньюдигэйтийн шагналт Жон Ульяам Бургон Петраг үзснийхээ дараа “Ертөнцийн насны тэн хагастай хамт байсан Улаан сарнай лугаа хот ” хэмээсэн байдаг. ЮНЕСКО 1985 онд “Петра нь хүн төрөлхтөний соёлын өвийн хамгийн гайхамшигт шинж чанаруудыг агуулсан бүтээлүүдийн нэг” хэмээн үзэж, Дэлхийн өвд бүртгэн авчээ. аялагч Петрагийн барилгуудын үлдэцийг харвал Набатей, Греко-Роман урлагийн аль алиных нь хэв маягийг
  • 19. агуулсан нь илт мэдрэгддэг байна. МЭ 363 онд болсон газар хөдлөлтийн уршгаар хотын маш олон барилга нуран унаж, хотын амин сүнс ус түгээлтийн систем бүхэлдээ эвдэрчээ. Энэ явдал хотыг гэнэтийн мөхөлд хүргэв. Дундад зууны үед Петра нь адал явдал хайгчид, аянчин гийчдийн очих дуртай хамгийн гайхалтай газруудын нэг байсан бөгөөд XIII зууны үед Египетийн султан Бейбарс орхигдсон хотын туурийг очиж үзэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Мачу Пикчу (1460-1470), Перу Мачу Пикчу буюу Кечуа хэлээр "Хуучин оргил" хэмээн утгачилагддаг уг газар нь Кускогоос баруун хойд зүйгт 70 орчим км-т, Перугийн Урубамба хөндийн орчимд орших далайн түвшнээс дээш 2430 метр өргөгдсөн уулсын оргил хяр дээр байгуулагдсан Колумбын өмнөх Инкүүдийн хот юм. Уг газар нь Инкийн орхигдсон хот хэмээн нэрлэгдэж машид алдаршсан бөгөөд магадгүй дэлхийн дийлэнх хүмүүст Инкийн эзэнт гүрэнг дурсахад хамгийн түрүүнд санаанд нь ордог алдартай газар байж ч болох юм.
  • 20. Уг хот нь 1450 он орчим баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна. Үүнээс хойш олон зууны турш уугуул нутгийнхнаас бусад хүмүүсийн хэн нь ч энэ хотын талаар мэдэхгүй байсаар хорьдугаар зуунтай золгосон байна. 1911 онд АНУ-ын түүхч Хирам Бинхам Мачу Пикчуг дэлхий дахинаа нээж өгсөн байна. Үүнээс хойш Мачу Пикчу нь жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болсон бөгөөд 1981 онд Перугийн түүхийн өвийн хамгаалалд бүртгэгдсэн ба 1983 онд ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Мөн шинэ ертөнцийн 7 гайхамшигт дэлхий нийтийн санал асуулгаар шалгаран оржээ. Мачу Пикчу нь Инкүүдийн сонгодог Архитектур болох Хуурай-хадан хана аргаар баригдсан ба хотын гол байгууламж нь Нарны сүм Интихуатана юм.