SlideShare a Scribd company logo
2015 оны ЭЕШ-ын журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид
элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий
Элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэх/-ыг зохион байгуулж явуулахтай
холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад
БШУ-ны сайдын 2013 оны 3 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан
“Оюутан элсүүлэх журам” болон холбогдох бусад эрх зүйн актыг дагаж мөрдөнө.
1.3. ЭЕШ-ыг 2015 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн /цаашид энэ онд
төгссөн шалгуулагч гэх/, 2015 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон
түүнээс дээш боловсролтой иргэн /цаашид өмнөх онд төгссөн шалгуулагч гэх/ өгнө.
1.4. Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч
нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл
бичгийн шалгалтыг заавал өгнө.
1.5. Монгол хэл бичгийн хичээлийн шалгалт нь их, дээд сургууль, коллежид элсэн
суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл,
эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготой байна.
1.6. Шалгуулагч нь монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими,
биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлээс сонгон
шалгуулна.
1.7. ЭЕШ-тай хамтатган дараа жилийн зарим хичээлийн сэдэв, даалгаврын тавил,
агуулгын тохирцыг тандах зорилгоор шалгуулагчийн дүн оноо, шалгалтын үндсэн
цагт нөлөөлөхгүй байдлаар туршин шинжилж болно.
1.8. ЭЕШ-ын сэдэв даалгаврууд нь энэхүү журмын 1.6-д заасан хичээлүүдийн
үндэсний болон туршилтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон шалгуулагчийн
мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар
боловсруулагдсан байна.
1.9. ЭЕШ нь сонгон авсан их, дээд сургууль, коллеж болон ЕБС-ийн хичээлийн анги
танхим, cургалтын байр /цаашид ЭЕШ-ын байр гэх/-нд явагдана. Мөн ЭЕШ авах
явцын бодит чанар, ил тод байдлыг хангах зорилгоор шалгалтын байранд хяналтын
дуран суурилуулж болно.
1.10. Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн ЭЕШ-ын байранд Боловсролын үнэлгээний
төв /цаашид БҮТ гэх/-өөс томилсон ЭЕШ-ыг зохион байгуулах комисс ажиллах ба
комисс батлагдсан удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулна.
1.11. ЭЕШ-ын талаарх шаардлагатай мэдээллийг тухай бүрд нь хэвлэл мэдээллийн
хэрэгсэл болон БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнууд, “Элсэгчийн сонин”,
www.eec.mn вебсайтаар олон нийтэд хүргэнэ.
1.12. ЭЕШ-ын хичээл бүрийн шалгалтын сэдэв, даалгаврыг БҮТ-ийн даалгаврын
санг ашиглан блупринтийн аргачлалаар жил бүр шинээр боловсруулан бэлтгэнэ.
1.13. ЭЕШ-ын сэдэв даалгавар бэлтгэх, хувилах, хүргүүлэх, шалгалтын материалыг
төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг БҮТ хариуцна.
Хоёр. ЭЕШ-ын бүртгэл
2.1. Монгол хэл бичгийн шалгалтад орох өмнөх онд төгссөн шалгуулагчдын бүртгэл
Улаанбаатар хотын цагаар 2015 оны 2 дугаар сарын 9-ны 09:00 цагт эхэлж, 2015 оны
3 дугаар сарын 09-ны 18:00 цагт дуусна. Хугацаа цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл
хийхгүй болно.
2.2. Энэ онд 12 дугаар анги төгсөж буй шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад
тусгайлан бүртгүүлэхгүй бөгөөд БҮТ-өөс бүх сурагчдын мэдээллийг баталгаажуулж
бүртгэлийг хийнэ.
2.3. ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар
2015 оны 2 дугаар сарын 9-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2015 оны 4 дүгээр сарын
20-ны орой 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй
болно.
2.4. ЭЕШ-ын шалгуулагчдыг интернэт /цаашид онлайн гэх/-ээр болон БҮТ-өөс
тусгайлан эрх олгосон бүртгэгчид бүртгэнэ.
2.4.1. Онлайн бүртгэл www.eec.mn веб сайтаар явагдана.
2.4.2. Онлайнаар бүртгүүлэхтэй холбоотой бүртгэлийн зааврыг энэхүү журмын 1.11-д
заасан мэдээллийн эх сурвалжаас авч болно.
2.4.3. Хувийн мэдээлэлтэй холбоотой гарсан алдааг орон нутгаас бүртгүүлэгч тухайн
аймгийн ЭЕШ хариуцсан ажилтанд, Улаанбаатар хотоос бүртгүүлэгч БҮТ-д хандан
шийдвэрлүүлнэ.
2.5. Бүртгүүлэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
2.5.1. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /төрсний гэрчилгээ,
гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин
суух түр үнэмлэх/
2.5.2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор
авахуулсан, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны
шил болон малгайгүй байна/
2.5.3. Шалгалтын хураамжийн гүйлгээ хийх (энэ журмын 2.12-д заасан банк)
интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн мастер болон виза карт.
2.5.4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг
гэрчилсэн баримт бичиг /цаашид бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш
боловсролын баримт бичиг гэх ба энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн
шалгуулагчид хамаарна/.
2.6. Гадаадад бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн
ЭЕШ-д бүртгүүлэхдээ энэ журмын 2.5.4 дэх заалтад заасан боловсролын бичиг
баримтыг БСШУЯ-аар баталгаажуулж, БҮТ-д ирж бүртгүүлнэ.
2.7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол
холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
2.8. Шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаараа ашиглан өөрийн
мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой. /нууц дугаар, бүртгэлийн дугаар,
шалгалтын хуваарь, суудлын хуваарь, дүнгийн мэдээлэл/
2.9. Шалгуулагч шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн
хугацаанд БҮТ-д хандана.
2.10. ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж карт 700 төгрөг
(цаашид хамтад нь шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт
өгсөн нэг батламж хуудастай байна.
2.11. Монгол хэл бичгийн шалгалт нь шалгуулагчдаас төлбөр авахгүй болно.
2.12. Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк,
Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас
банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн мастер карт болон виза картаар
шилжүүлнэ. Хаан банкны бүх төлбөрийн хэлбэрийг ашиглан гүйлгээ хийж
болно./мобайл банк, интернэт банк, бэлнээр дансанд тушаах/
2.13. Рaycode-ийн систем ашиглан бүртгүүлж буй хөдөө орон нутгийн шалгуулагч
шалгалтын хураамжийг Голомт банк дахь Боловсролын Үнэлгээний Төвийн
1105038452 тоот дансанд тушаан аймгийн Боловсролын газрын ЭЕШ хариуцсан
ажилтанд хандана.(paycode-дотоод төлбөрийн систем)
2.14. ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын
хураамжийн 70%-ийг эргүүлэн олгох ба бүртгэл дууссаны дараа ямар нэгэн
шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн
олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй.
2.15. Монгол хэл бичгийн шалгалтад 400-аас доош оноо авч ЭЕШ-д орох
боломжгүй болсон шалгуулагчдын бүртгэлийн хураамжийг гүйлгээ хийсэн дансанд
эргүүлэн олгоно.
2.16. Өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх аймаг/хот/-аа сонгож
бүртгүүлнэ.
2.17. Бүртгүүлсний дараа бүртгэлийн хуудсыг хэвлэж сургуулийн захирлаар гарын
үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагч
Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ыг хариуцсан ажилтнаар гарын
үсэг зуруулан баталгаажуулж авна.
Гурав. ЭЕШ-ын хугацаа, зохион байгуулалт.
3.1. Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг
баталгаажуулсан хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг өөрийн бүртгэлийн дугаар
болон нууц үгийг ашиглан 2015 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас
хэвлэн авна.
3.2. Энэ онд төгссөн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн
дугаар, суудлын хуваарийг төгсч буй сургуулиараа дамжуулан авна.
3.3. Өмнөх онд төгссөн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтын суудлын
хуваарийг БҮТ-ээс зарласан хугацаанд www.eec.mn сайтаас хэвлэн авна.
3.4. Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харъяалагдах ЭЕШ-ын
байранд шалгалт өгнө.
3.5. Өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг/хот/-ын
ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.
3.6. Шалгуулагч нь Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж 400 ба түүнээс
дээш оноо авсан тохиолдолд ЭЕШ-д орох эрхтэй болно.
3.7. Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж 400-аас доош оноо авсан
шалгуулагчид дахин Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж болно./Дахин
шалгалтанд 400-аас дээш оноо авсан буюу эхний шалгалтад хамрагдаагүй
шалгуулагчид орох боломжгүй/
3.8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.
3.9. Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
3.9.1. Бүртгэлийн хуудас
а. Энэ онд ЕБС төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС
төгссөн шалгуулагчид аймаг/дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг
зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх
3.9.2. Суудлын хуваарь
3.9.3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт
бичиг
3.9.4. Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
a. Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2015 оны 06 дугаар сарын 1-нээс
хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн
оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар
баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай
лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.
3.9.5. ЭЕШ-д орох эрхийн бичиг
Монгол хэл-бичгийн шалгалтад хамрагдаж 400-аас дээш оноо авсныг гэрчлэх бичиг.
3.10. ЭЕШ болон Монгол хэл-бичгийн шалгалтын хуваарийг БСШУЯ-тай зөвшилцөн
БҮТ зарлах бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг
зохион байгуулна.
3.11. Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх
шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн
байна. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтад оруулахгүй.
3.12. Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй,
ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг,
компьютер MP3, MР4, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур зэрэг бусдад саад болох,
хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
3.13. Гэрээний хуудас нь шалгуулагчийн зурагтай мэдээлэл бүхий шалгалтад орсныг
гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги
танхимд мөрдөх дэгийг ёсчлон биелүүлэхээ гарын үсэг зурж баталгаажуулна.
3.14. Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн
хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл,
орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг
хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.
3.15. Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон
тосон балаар тод засваргүй бөглөнө.
3.16. Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас /цаашид шалгалтын материал гэх/-ыг
тарааснаас хойш шалгалтын анги танхимд зөвшөөрөгдсөн эрх бүхий хүнээс бусад
хүн орж, гарахыг хориглоно.
3.17. Шалгуулагч биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар
шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн
даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.
3.18. Шалгуулагч хянагч багшийн заавраар хос баганан кодыг тасархай шугамын
дагуу хуваан нэг хэсгийг “гэрээний хуудас” дээр, нөгөө хэсгийг хариултын хуудасны
“баганан код наах хэсэг”-т наана. ЭЕШ-ын зохион байгуулах комиссын гишүүд
хариултын хуудас, гэрээний хуудсыг шалгуулагчдын өмнө тусгайлан бэлтгэсэн
дугтуйд хийж битүүмжлэнэ.
Дөрөв . ЭЕШ-ын дүн мэдээ
4.1. Шалгуулагчдын гэрээний хуудас, хариултын хуудсыг БҮТ дээр төвлөрүүлэн,
шалгагч машинаар засаж дүн, оноог гаргана.
4.2. Машинаар зассан нийт хариултын хуудасны 5-аас доошгүй хувийг санамсаргүй
байдлаар сонгон дахин хяналтад оруулж баталгаажуулна.
4.3. Монгол хэл бичгийн шалгалтын дүн, мэдээг шалгалт авснаас хойш 14 хоногийн
дотор www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарласан байна.
4.4. Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж 400-аас дээш оноо авсан
шалгуулагчдад ЭЕШ-д орох эрхийн бичиг олгоно.
4.5. ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс
хойш 7 хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн
нийтэлнэ.
4.6. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00
цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарласан байна.
4.7. 2015 оны 07 дугаар сарын 05-наас өмнө шалгуулагчдын батламж хуудсыг
тарааж дуусгасан байна.
4.8. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код
ашиглан www.eec.mn вебсайт-аас үзэж болно.
4.9. Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж
хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас
хүлээн авна.
4.10. Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг
аймгийн Боловсрол соёлын газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.
4.11. Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын
дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.
4.12. Шалгуулагчдын мэдээллийг БҮТ-д электрон сан бүрдүүлэн архивлана.
4.13. ЭЕШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн
хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй
болно.
Тав. ЭЕШ-ын өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх.
5.1. Иргэдээс ирсэн ЭЕШ-тай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх 5-7 хүний
бүрэлдэхүүнтэй комисс ажиллана.
5.2. Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл /овог нэр,
регистрийн дугаар, цээж зураг/-ийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн 70119498, и-мэйл,
онлайн чат үйлчилгээгээр but@eec.mn хаягаар хүлээн авна. Мөн өөрийн биеэр бичиг
баримттайгаа энэхүү журмын 5.3-т заасан хаягаар ирж шийдвэрлүүлж болно.
5.3. Шалгуулагч шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа болон шалгалтын
дэвтэр, хариултын хуудастай холбоотой өргөдлөө бичгээр гаргаж, шалгалтын дүн,
оноо зарлагдсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,
6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Оюуны Ундраа группийн байр гэсэн хаягаар
БҮТ-д ирүүлнэ.
5.4. Өргөдлийг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэж хариуг бичгээр өгнө.
5.5. Шалгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зөрчилтэй холбоотой өргөдлийг
хүлээн авч шийдвэрлэх боломжгүй бөгөөд шалтгаанаа тодорхой заагаагүй болон
буцах хаяггүй өргөдлийг мөн хүлээн авахгүй болно.
Зургаа. Журам зөрчигчдөд хүлээх хариуцлага
6.1. Бүртгүүлэхдээ бусдын данс, гүйлгээний картын мэдээллийг хууль бусаар
ашиглан гүйлгээ хийсэн нь иргэний гомдлоор тогтоогдсон тохиолдолд тухайн
шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
6.2. Энэхүү журмын 3.11-д заасан хугацаа (цаг, минут)-аас хоцорсон болон мөн
журмын 2.16-д заасны дагуу баталгаажилт хийгдээгүй, өөрийн хувийн мэдээлэл,
зургийг буруу оруулсан, баганан кодгүй бүртгэлийн хуудсыг хүчингүйд тооцож
шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
6.3. Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, энэхүү
журмын 3.12-д хориглосон зүйлийг ашигласан, бусдад тусалсан, бусдаас тусламж
авсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам
зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно.
6.4. Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн
хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон
өгсөн бүх шалгалтыг хүчингүй болгоно
6.5. ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай болон шалгалтын дүн
оноотой холбоотой бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон
тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээнэ.
Долоо. Бусад
7.1. БҮТ нь ЭЕШ-ын дүн, оноо, тайлан, үр дүнг олон нийтэд хүргэнэ.
7.2. ЭЕШ-ын үр дүнгийн талаарх мэдээлэл авах хүсэлтээ тухайн байгууллага албан
бичгээр БҮТ-д ирүүлнэ. БҮТ нь бүх шатны боловсролын болон судалгаа
шинжилгээний байгууллагад шалгуулагчдын статистик дүн мэдээ, шалгалтын хичээл
тус бүрийн дундаж дүн оноог гаргаж өгнө.
7.3. Энэхүү журмыг БҮТ-ийн захирлын тушаалаар батлагдсан өдрөөс эхлэн ЭЕШ-ын
үйл ажиллагаанд дагаж мөрдөнө.
БҮТ-ийн захирлын тушаалаар журамд
нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
Дүүргийн боловсролын хэлтэс

More Related Content

What's hot

П.Батхуяг "Хурд" эсээ
 П.Батхуяг "Хурд"  эсээ П.Батхуяг "Хурд"  эсээ
П.Батхуяг "Хурд" эсээ
Gundegmaa Boldbaatar
 
органик молекулын шинж
органик молекулын шинжорганик молекулын шинж
органик молекулын шинжdavaa627
 
800.mn 2014 chemistry a by byambaa avirmed
800.mn   2014 chemistry a by byambaa avirmed800.mn   2014 chemistry a by byambaa avirmed
800.mn 2014 chemistry a by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
101 15-metalliin shinj chanar
101 15-metalliin shinj chanar101 15-metalliin shinj chanar
101 15-metalliin shinj chanarXaz Bit
 
800.mn - 2012 ЭЕШ түлхүүрүүд by byambaa avirmed
800.mn - 2012 ЭЕШ түлхүүрүүд by byambaa avirmed800.mn - 2012 ЭЕШ түлхүүрүүд by byambaa avirmed
800.mn - 2012 ЭЕШ түлхүүрүүд by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээИдэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээNew Mongol College of Technology
 
Ximi 12 r angi angiin daalgavar
Ximi 12 r angi angiin daalgavarXimi 12 r angi angiin daalgavar
Ximi 12 r angi angiin daalgavar
Shagaishuu Xoo
 
Utga shiljuuleh ur 6
Utga shiljuuleh ur 6Utga shiljuuleh ur 6
Utga shiljuuleh ur 6oyunaadorj
 
800.mn 2013 eysh key by byambaa avirmed
800.mn   2013 eysh key by byambaa avirmed800.mn   2013 eysh key by byambaa avirmed
800.mn 2013 eysh key by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
800.mn - 2012 Хими ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
800.mn - 2012 Хими ЭЕШ хувилбар С by byambaa avirmed800.mn - 2012 Хими ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
800.mn - 2012 Хими ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
Уусах чанар
Уусах чанарУусах чанар
Уусах чанарdawaakhuu_od
 
Oguulberiin baimj
Oguulberiin baimjOguulberiin baimj
Oguulberiin baimj
saixana
 
8 daws
8 daws8 daws
эрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэнэрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.БатсүрэнBatsuren Tsagaan
 
800.mn - 2006 Биологи ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2006 Биологи ЭЕШ by byambaa avirmed800.mn - 2006 Биологи ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2006 Биологи ЭЕШ by byambaa avirmed
Бямбаа Авирмэд
 
математик 5
математик  5математик  5
математик 5moogii102
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамирAviraa Avirmed
 

What's hot (20)

П.Батхуяг "Хурд" эсээ
 П.Батхуяг "Хурд"  эсээ П.Батхуяг "Хурд"  эсээ
П.Батхуяг "Хурд" эсээ
 
органик молекулын шинж
органик молекулын шинжорганик молекулын шинж
органик молекулын шинж
 
800.mn 2014 chemistry a by byambaa avirmed
800.mn   2014 chemistry a by byambaa avirmed800.mn   2014 chemistry a by byambaa avirmed
800.mn 2014 chemistry a by byambaa avirmed
 
101 15-metalliin shinj chanar
101 15-metalliin shinj chanar101 15-metalliin shinj chanar
101 15-metalliin shinj chanar
 
800.mn - 2012 ЭЕШ түлхүүрүүд by byambaa avirmed
800.mn - 2012 ЭЕШ түлхүүрүүд by byambaa avirmed800.mn - 2012 ЭЕШ түлхүүрүүд by byambaa avirmed
800.mn - 2012 ЭЕШ түлхүүрүүд by byambaa avirmed
 
знө
знөзнө
знө
 
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээИдэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
 
Ximi 12 r angi angiin daalgavar
Ximi 12 r angi angiin daalgavarXimi 12 r angi angiin daalgavar
Ximi 12 r angi angiin daalgavar
 
Utga shiljuuleh ur 6
Utga shiljuuleh ur 6Utga shiljuuleh ur 6
Utga shiljuuleh ur 6
 
800.mn 2013 eysh key by byambaa avirmed
800.mn   2013 eysh key by byambaa avirmed800.mn   2013 eysh key by byambaa avirmed
800.mn 2013 eysh key by byambaa avirmed
 
ковалент холбоо
ковалент холбооковалент холбоо
ковалент холбоо
 
800.mn - 2012 Хими ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
800.mn - 2012 Хими ЭЕШ хувилбар С by byambaa avirmed800.mn - 2012 Хими ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
800.mn - 2012 Хими ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
 
үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэн
 
Уусах чанар
Уусах чанарУусах чанар
Уусах чанар
 
Oguulberiin baimj
Oguulberiin baimjOguulberiin baimj
Oguulberiin baimj
 
8 daws
8 daws8 daws
8 daws
 
эрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэнэрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэн
 
800.mn - 2006 Биологи ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2006 Биологи ЭЕШ by byambaa avirmed800.mn - 2006 Биологи ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2006 Биологи ЭЕШ by byambaa avirmed
 
математик 5
математик  5математик  5
математик 5
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамир
 

Viewers also liked

цахим тест монгол хэл 10
цахим тест монгол хэл 10цахим тест монгол хэл 10
цахим тест монгол хэл 10Chimeg Tsetseg
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангиOyuhai1127
 
монгол хэлний шалгалт
монгол хэлний шалгалтмонгол хэлний шалгалт
монгол хэлний шалгалтOyuhai1127
 
элсэлтийн ерөнхий шалгалт 2015
элсэлтийн ерөнхий шалгалт 2015элсэлтийн ерөнхий шалгалт 2015
элсэлтийн ерөнхий шалгалт 2015
Altanmunkh Namnandorj
 
биологийн тест
биологийн тестбиологийн тест
биологийн тестuuganaa1014
 

Viewers also liked (7)

цахим тест монгол хэл 10
цахим тест монгол хэл 10цахим тест монгол хэл 10
цахим тест монгол хэл 10
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 анги
 
монгол хэлний шалгалт
монгол хэлний шалгалтмонгол хэлний шалгалт
монгол хэлний шалгалт
 
жишиг даалгавар
жишиг даалгаваржишиг даалгавар
жишиг даалгавар
 
Bio test
Bio testBio test
Bio test
 
элсэлтийн ерөнхий шалгалт 2015
элсэлтийн ерөнхий шалгалт 2015элсэлтийн ерөнхий шалгалт 2015
элсэлтийн ерөнхий шалгалт 2015
 
биологийн тест
биологийн тестбиологийн тест
биологийн тест
 

Similar to 2015 оны эеш

2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журам2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журамSurguuli87
 
эеш журам
эеш журамэеш журам
эеш журамbayja
 
Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017
m20151209
 
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
PUTU
 
Elseltiin juram 2013 udur
Elseltiin juram   2013 udurElseltiin juram   2013 udur
Elseltiin juram 2013 udurPUTU
 
대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어Altai2013
 
шинэчилсэн элсэлтийн журам Approved
шинэчилсэн элсэлтийн журам Approvedшинэчилсэн элсэлтийн журам Approved
шинэчилсэн элсэлтийн журам ApprovedNUM_IT
 
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
Khishig Altankhuyag
 
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
MONKEY D
 
Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17
NUM_IT
 
Muis elseltiin juram_2014
Muis elseltiin juram_2014Muis elseltiin juram_2014
Muis elseltiin juram_2014nasaa_num
 
MUIS elseltiin juram 2014
MUIS elseltiin juram 2014 MUIS elseltiin juram 2014
MUIS elseltiin juram 2014
NUM_IT
 
Elseltiin shinechilsen juram last
Elseltiin shinechilsen juram lastElseltiin shinechilsen juram last
Elseltiin shinechilsen juram lastMunkhtuya Dashnyam
 
Eesh burtgel 2011
Eesh burtgel 2011Eesh burtgel 2011
Eesh burtgel 2011amune
 
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013 Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013 NUM_IT
 
Office ppt-template-003
Office ppt-template-003Office ppt-template-003
Office ppt-template-003
Altanmunkh Namnandorj
 
2015 оны ЭЕШ-нд бүртгүүлэх заавар
2015 оны ЭЕШ-нд бүртгүүлэх заавар2015 оны ЭЕШ-нд бүртгүүлэх заавар
2015 оны ЭЕШ-нд бүртгүүлэх заавар
Altanmunkh Namnandorj
 

Similar to 2015 оны эеш (20)

Juram2012
Juram2012Juram2012
Juram2012
 
2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журам2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журам
 
эеш журам
эеш журамэеш журам
эеш журам
 
Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017
 
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
 
Oyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juramOyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juram
 
Elseltiin juram 2013 udur
Elseltiin juram   2013 udurElseltiin juram   2013 udur
Elseltiin juram 2013 udur
 
대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어
 
шинэчилсэн элсэлтийн журам Approved
шинэчилсэн элсэлтийн журам Approvedшинэчилсэн элсэлтийн журам Approved
шинэчилсэн элсэлтийн журам Approved
 
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
 
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
 
Muis elseltiin-juram.2014-3-17.-be .
Muis elseltiin-juram.2014-3-17.-be .Muis elseltiin-juram.2014-3-17.-be .
Muis elseltiin-juram.2014-3-17.-be .
 
Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17
 
Muis elseltiin juram_2014
Muis elseltiin juram_2014Muis elseltiin juram_2014
Muis elseltiin juram_2014
 
MUIS elseltiin juram 2014
MUIS elseltiin juram 2014 MUIS elseltiin juram 2014
MUIS elseltiin juram 2014
 
Elseltiin shinechilsen juram last
Elseltiin shinechilsen juram lastElseltiin shinechilsen juram last
Elseltiin shinechilsen juram last
 
Eesh burtgel 2011
Eesh burtgel 2011Eesh burtgel 2011
Eesh burtgel 2011
 
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013 Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
 
Office ppt-template-003
Office ppt-template-003Office ppt-template-003
Office ppt-template-003
 
2015 оны ЭЕШ-нд бүртгүүлэх заавар
2015 оны ЭЕШ-нд бүртгүүлэх заавар2015 оны ЭЕШ-нд бүртгүүлэх заавар
2015 оны ЭЕШ-нд бүртгүүлэх заавар
 

More from Odon Ch

олим тайлан 2015
олим тайлан 2015олим тайлан 2015
олим тайлан 2015Odon Ch
 
олим тайлан 2015
олим тайлан 2015олим тайлан 2015
олим тайлан 2015Odon Ch
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikhOdon Ch
 
Ee zoblogoo 1
Ee zoblogoo 1Ee zoblogoo 1
Ee zoblogoo 1Odon Ch
 
Biologi shu 2014
Biologi shu 2014Biologi shu 2014
Biologi shu 2014Odon Ch
 
Iltgel mhuz 2014
Iltgel mhuz  2014Iltgel mhuz  2014
Iltgel mhuz 2014Odon Ch
 
Iltgel mhuz 2014
Iltgel mhuz  2014Iltgel mhuz  2014
Iltgel mhuz 2014
Odon Ch
 

More from Odon Ch (7)

олим тайлан 2015
олим тайлан 2015олим тайлан 2015
олим тайлан 2015
 
олим тайлан 2015
олим тайлан 2015олим тайлан 2015
олим тайлан 2015
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikh
 
Ee zoblogoo 1
Ee zoblogoo 1Ee zoblogoo 1
Ee zoblogoo 1
 
Biologi shu 2014
Biologi shu 2014Biologi shu 2014
Biologi shu 2014
 
Iltgel mhuz 2014
Iltgel mhuz  2014Iltgel mhuz  2014
Iltgel mhuz 2014
 
Iltgel mhuz 2014
Iltgel mhuz  2014Iltgel mhuz  2014
Iltgel mhuz 2014
 

2015 оны эеш

  • 1. 2015 оны ЭЕШ-ын журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий Элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэх/-ыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. 1.2. Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БШУ-ны сайдын 2013 оны 3 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” болон холбогдох бусад эрх зүйн актыг дагаж мөрдөнө. 1.3. ЭЕШ-ыг 2015 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн /цаашид энэ онд төгссөн шалгуулагч гэх/, 2015 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн /цаашид өмнөх онд төгссөн шалгуулагч гэх/ өгнө. 1.4. Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө. 1.5. Монгол хэл бичгийн хичээлийн шалгалт нь их, дээд сургууль, коллежид элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготой байна. 1.6. Шалгуулагч нь монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлээс сонгон шалгуулна. 1.7. ЭЕШ-тай хамтатган дараа жилийн зарим хичээлийн сэдэв, даалгаврын тавил, агуулгын тохирцыг тандах зорилгоор шалгуулагчийн дүн оноо, шалгалтын үндсэн цагт нөлөөлөхгүй байдлаар туршин шинжилж болно. 1.8. ЭЕШ-ын сэдэв даалгаврууд нь энэхүү журмын 1.6-д заасан хичээлүүдийн үндэсний болон туршилтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулагдсан байна. 1.9. ЭЕШ нь сонгон авсан их, дээд сургууль, коллеж болон ЕБС-ийн хичээлийн анги танхим, cургалтын байр /цаашид ЭЕШ-ын байр гэх/-нд явагдана. Мөн ЭЕШ авах явцын бодит чанар, ил тод байдлыг хангах зорилгоор шалгалтын байранд хяналтын дуран суурилуулж болно. 1.10. Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн ЭЕШ-ын байранд Боловсролын үнэлгээний төв /цаашид БҮТ гэх/-өөс томилсон ЭЕШ-ыг зохион байгуулах комисс ажиллах ба комисс батлагдсан удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулна. 1.11. ЭЕШ-ын талаарх шаардлагатай мэдээллийг тухай бүрд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнууд, “Элсэгчийн сонин”, www.eec.mn вебсайтаар олон нийтэд хүргэнэ. 1.12. ЭЕШ-ын хичээл бүрийн шалгалтын сэдэв, даалгаврыг БҮТ-ийн даалгаврын санг ашиглан блупринтийн аргачлалаар жил бүр шинээр боловсруулан бэлтгэнэ.
  • 2. 1.13. ЭЕШ-ын сэдэв даалгавар бэлтгэх, хувилах, хүргүүлэх, шалгалтын материалыг төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг БҮТ хариуцна. Хоёр. ЭЕШ-ын бүртгэл 2.1. Монгол хэл бичгийн шалгалтад орох өмнөх онд төгссөн шалгуулагчдын бүртгэл Улаанбаатар хотын цагаар 2015 оны 2 дугаар сарын 9-ны 09:00 цагт эхэлж, 2015 оны 3 дугаар сарын 09-ны 18:00 цагт дуусна. Хугацаа цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно. 2.2. Энэ онд 12 дугаар анги төгсөж буй шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад тусгайлан бүртгүүлэхгүй бөгөөд БҮТ-өөс бүх сурагчдын мэдээллийг баталгаажуулж бүртгэлийг хийнэ. 2.3. ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2015 оны 2 дугаар сарын 9-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны орой 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно. 2.4. ЭЕШ-ын шалгуулагчдыг интернэт /цаашид онлайн гэх/-ээр болон БҮТ-өөс тусгайлан эрх олгосон бүртгэгчид бүртгэнэ. 2.4.1. Онлайн бүртгэл www.eec.mn веб сайтаар явагдана. 2.4.2. Онлайнаар бүртгүүлэхтэй холбоотой бүртгэлийн зааврыг энэхүү журмын 1.11-д заасан мэдээллийн эх сурвалжаас авч болно. 2.4.3. Хувийн мэдээлэлтэй холбоотой гарсан алдааг орон нутгаас бүртгүүлэгч тухайн аймгийн ЭЕШ хариуцсан ажилтанд, Улаанбаатар хотоос бүртгүүлэгч БҮТ-д хандан шийдвэрлүүлнэ. 2.5. Бүртгүүлэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд: 2.5.1. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/ 2.5.2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/ 2.5.3. Шалгалтын хураамжийн гүйлгээ хийх (энэ журмын 2.12-д заасан банк) интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн мастер болон виза карт. 2.5.4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчилсэн баримт бичиг /цаашид бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг гэх ба энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн шалгуулагчид хамаарна/. 2.6. Гадаадад бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн ЭЕШ-д бүртгүүлэхдээ энэ журмын 2.5.4 дэх заалтад заасан боловсролын бичиг баримтыг БСШУЯ-аар баталгаажуулж, БҮТ-д ирж бүртгүүлнэ.
  • 3. 2.7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. 2.8. Шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаараа ашиглан өөрийн мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой. /нууц дугаар, бүртгэлийн дугаар, шалгалтын хуваарь, суудлын хуваарь, дүнгийн мэдээлэл/ 2.9. Шалгуулагч шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д хандана. 2.10. ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж карт 700 төгрөг (цаашид хамтад нь шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. 2.11. Монгол хэл бичгийн шалгалт нь шалгуулагчдаас төлбөр авахгүй болно. 2.12. Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн мастер карт болон виза картаар шилжүүлнэ. Хаан банкны бүх төлбөрийн хэлбэрийг ашиглан гүйлгээ хийж болно./мобайл банк, интернэт банк, бэлнээр дансанд тушаах/ 2.13. Рaycode-ийн систем ашиглан бүртгүүлж буй хөдөө орон нутгийн шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк дахь Боловсролын Үнэлгээний Төвийн 1105038452 тоот дансанд тушаан аймгийн Боловсролын газрын ЭЕШ хариуцсан ажилтанд хандана.(paycode-дотоод төлбөрийн систем) 2.14. ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 70%-ийг эргүүлэн олгох ба бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй. 2.15. Монгол хэл бичгийн шалгалтад 400-аас доош оноо авч ЭЕШ-д орох боломжгүй болсон шалгуулагчдын бүртгэлийн хураамжийг гүйлгээ хийсэн дансанд эргүүлэн олгоно. 2.16. Өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх аймаг/хот/-аа сонгож бүртгүүлнэ. 2.17. Бүртгүүлсний дараа бүртгэлийн хуудсыг хэвлэж сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагч Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ыг хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулж авна. Гурав. ЭЕШ-ын хугацаа, зохион байгуулалт. 3.1. Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2015 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.
  • 4. 3.2. Энэ онд төгссөн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн дугаар, суудлын хуваарийг төгсч буй сургуулиараа дамжуулан авна. 3.3. Өмнөх онд төгссөн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарийг БҮТ-ээс зарласан хугацаанд www.eec.mn сайтаас хэвлэн авна. 3.4. Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харъяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. 3.5. Өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг/хот/-ын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. 3.6. Шалгуулагч нь Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж 400 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд ЭЕШ-д орох эрхтэй болно. 3.7. Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж 400-аас доош оноо авсан шалгуулагчид дахин Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж болно./Дахин шалгалтанд 400-аас дээш оноо авсан буюу эхний шалгалтад хамрагдаагүй шалгуулагчид орох боломжгүй/ 3.8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө. 3.9. Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд: 3.9.1. Бүртгэлийн хуудас а. Энэ онд ЕБС төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймаг/дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх 3.9.2. Суудлын хуваарь 3.9.3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг 3.9.4. Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг a. Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2015 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ. 3.9.5. ЭЕШ-д орох эрхийн бичиг Монгол хэл-бичгийн шалгалтад хамрагдаж 400-аас дээш оноо авсныг гэрчлэх бичиг. 3.10. ЭЕШ болон Монгол хэл-бичгийн шалгалтын хуваарийг БСШУЯ-тай зөвшилцөн БҮТ зарлах бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна. 3.11. Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтад оруулахгүй.
  • 5. 3.12. Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно. 3.13. Гэрээний хуудас нь шалгуулагчийн зурагтай мэдээлэл бүхий шалгалтад орсныг гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги танхимд мөрдөх дэгийг ёсчлон биелүүлэхээ гарын үсэг зурж баталгаажуулна. 3.14. Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна. 3.15. Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө. 3.16. Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас /цаашид шалгалтын материал гэх/-ыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд зөвшөөрөгдсөн эрх бүхий хүнээс бусад хүн орж, гарахыг хориглоно. 3.17. Шалгуулагч биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө. 3.18. Шалгуулагч хянагч багшийн заавраар хос баганан кодыг тасархай шугамын дагуу хуваан нэг хэсгийг “гэрээний хуудас” дээр, нөгөө хэсгийг хариултын хуудасны “баганан код наах хэсэг”-т наана. ЭЕШ-ын зохион байгуулах комиссын гишүүд хариултын хуудас, гэрээний хуудсыг шалгуулагчдын өмнө тусгайлан бэлтгэсэн дугтуйд хийж битүүмжлэнэ. Дөрөв . ЭЕШ-ын дүн мэдээ 4.1. Шалгуулагчдын гэрээний хуудас, хариултын хуудсыг БҮТ дээр төвлөрүүлэн, шалгагч машинаар засаж дүн, оноог гаргана. 4.2. Машинаар зассан нийт хариултын хуудасны 5-аас доошгүй хувийг санамсаргүй байдлаар сонгон дахин хяналтад оруулж баталгаажуулна. 4.3. Монгол хэл бичгийн шалгалтын дүн, мэдээг шалгалт авснаас хойш 14 хоногийн дотор www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарласан байна. 4.4. Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж 400-аас дээш оноо авсан шалгуулагчдад ЭЕШ-д орох эрхийн бичиг олгоно.
  • 6. 4.5. ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ. 4.6. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарласан байна. 4.7. 2015 оны 07 дугаар сарын 05-наас өмнө шалгуулагчдын батламж хуудсыг тарааж дуусгасан байна. 4.8. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан www.eec.mn вебсайт-аас үзэж болно. 4.9. Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна. 4.10. Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг аймгийн Боловсрол соёлын газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна. 4.11. Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна. 4.12. Шалгуулагчдын мэдээллийг БҮТ-д электрон сан бүрдүүлэн архивлана. 4.13. ЭЕШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй болно. Тав. ЭЕШ-ын өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх. 5.1. Иргэдээс ирсэн ЭЕШ-тай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх 5-7 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллана. 5.2. Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл /овог нэр, регистрийн дугаар, цээж зураг/-ийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн 70119498, и-мэйл, онлайн чат үйлчилгээгээр but@eec.mn хаягаар хүлээн авна. Мөн өөрийн биеэр бичиг баримттайгаа энэхүү журмын 5.3-т заасан хаягаар ирж шийдвэрлүүлж болно. 5.3. Шалгуулагч шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа болон шалгалтын дэвтэр, хариултын хуудастай холбоотой өргөдлөө бичгээр гаргаж, шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Оюуны Ундраа группийн байр гэсэн хаягаар БҮТ-д ирүүлнэ.
  • 7. 5.4. Өргөдлийг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэж хариуг бичгээр өгнө. 5.5. Шалгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зөрчилтэй холбоотой өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй бөгөөд шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй өргөдлийг мөн хүлээн авахгүй болно. Зургаа. Журам зөрчигчдөд хүлээх хариуцлага 6.1. Бүртгүүлэхдээ бусдын данс, гүйлгээний картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийсэн нь иргэний гомдлоор тогтоогдсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. 6.2. Энэхүү журмын 3.11-д заасан хугацаа (цаг, минут)-аас хоцорсон болон мөн журмын 2.16-д заасны дагуу баталгаажилт хийгдээгүй, өөрийн хувийн мэдээлэл, зургийг буруу оруулсан, баганан кодгүй бүртгэлийн хуудсыг хүчингүйд тооцож шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. 6.3. Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, энэхүү журмын 3.12-д хориглосон зүйлийг ашигласан, бусдад тусалсан, бусдаас тусламж авсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно. 6.4. Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтыг хүчингүй болгоно 6.5. ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай болон шалгалтын дүн оноотой холбоотой бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээнэ. Долоо. Бусад 7.1. БҮТ нь ЭЕШ-ын дүн, оноо, тайлан, үр дүнг олон нийтэд хүргэнэ. 7.2. ЭЕШ-ын үр дүнгийн талаарх мэдээлэл авах хүсэлтээ тухайн байгууллага албан бичгээр БҮТ-д ирүүлнэ. БҮТ нь бүх шатны боловсролын болон судалгаа шинжилгээний байгууллагад шалгуулагчдын статистик дүн мэдээ, шалгалтын хичээл тус бүрийн дундаж дүн оноог гаргаж өгнө. 7.3. Энэхүү журмыг БҮТ-ийн захирлын тушаалаар батлагдсан өдрөөс эхлэн ЭЕШ-ын үйл ажиллагаанд дагаж мөрдөнө. БҮТ-ийн захирлын тушаалаар журамд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.