SlideShare a Scribd company logo
1 of 8
Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд
оюутан элсүүлэх журам шинэчлэн батлах тухай
Дээд боловсролын тухай хуулийн 11.3, 12.1.4, БСШУ-ны сайдын 2013 оныА/79 дүгээр
тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын 1.2, СУИС-ийн бакалаврын сургалтын
журмын 3 дугаар зүйлийн 3.1,3.2 дахь заалт, СУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлын 2018
оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. “Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018
онд оюутан элсүүлэх журам”-ыг нэгдүгээр хавсралт, оюутан элсүүлэх хөтөлбөр, ЭЕШ,
бүртгэлийн босго оноо, ур чадварын шалгалтын агуулгыг хоёрдугаар хавсралтын дагуу
баталсугай.
2. Батлагдсан журмыг нийтэд мэдээллэх, журмын дагуу элсэлтийн ажлыг зохион
байгуулах, үр дүнд нь хяналт тавьж ажиллахыг Сургалтын бодлого, зохицуулалтын газар
/М.Амартүвшин/, Уран бүтээлийн газар /Б.Болормаа/, Бүтцийн сургуулийн захирал /Ч.Бат-
Эрдэнэ, Д.Уранчимэг, Д.Одсүрэн, Г.Сүхбат, Ж.Долгорсүрэн, Г.Ганцэцэг, Ш.Энхжаргал/
нарт үүрэг болгосугай.
ЗАХИРАЛ Э.СОНИНТОГОС
Захирлын _____ оны ____ сарын ____ өдрийн
_____ тоот тушаалын нэгдүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН
БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ 2018 ОНД ОЮУТАН
ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд
оюутан элсүүлэхэд Монгол улсын “Дээд боловсролын тухай хууль”, БШУ-ны сайдын
2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, 2014 оныА/78
дугаар тушаалаар батлагдсан Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх
бакалаврын мэргэжлийн чиглэл (хөтөлбөр), индекс, Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
спортын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/194 тоот “Журамд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай” тушаал, А/195 тоот “Босго оноо тогтоох тухай” тушаал,
бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтална.
1.2. СУИС-д элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллаааг
зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.3. СУИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”,
зохих болзол хангаж элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг “элсэгч”,
элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар томилогдсон ажлын
хэсгийг “элсэлтийн комисс” гэнэ.
1.4. СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт Улаанбаатар хот болон орон нутгаас
элсүүлэх оюутны хяналтын тоог Удирдах зөвлөл тогтооно.
1.5. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.
1.6. Энэхүү журам болон нэмэлт мэдээллийг www.msuac.edu.mn, www.suis.edu.mn/elselt
цахим хуудсанд байршуулна.
1.7. СУИС-д элсэхийг хүссэн гадаадын харъяат иргэдийг элсүүлэх асуудлыг “Монгол
улсын Соёл урлагийн их сургуульд гадаадын иргэдийг суралцуулах журам”-аар
зохицуулна.
1.8. СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг
“Аймаг орон нутгаас Монголын их, дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын
гишүүн их, дээд сургууль, коллежид 2018 онд оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан
МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.
2. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
2.1. Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан монгол хэл,
бичгийн шалгалтыг өгсөн байна.
2.2. Бүртгүүлэгч нь бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой, элсэлтийн ерөнхий шалгалт
(ЭЕШ)-ыг 2016, 2017, 2018 онд өгч, элсэхийг хүссэн хөтөлбөрийн босго оноог
хангасан байна. (Оюутан элсүүлэх хөтөлбөр, ЭЕШ, бүртгэлийн босго оноо, ур
чадварын шалгалтын агуулгыг хавсралтад заав.)
2.3. Соёл урлагийн их сургуульд элсэхийг хүссэн иргэд энэхүү журамтай танилцаж,
элсэлтийн цахим бүртгэлийн системд бүртгүүлнэ.
2.4. Урлагийн авъяас шаардагдах хөтөлбөрөөр бүртгүүлэгч ур чадварын шалгалт өгнө.
2.5. СУИС-д дараах тохиолдолд иргэнийг элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэн
суралцуулж болно. Үүнд:
2.5.1 Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших;
2.5.2 Дипломын боловсролтой, Тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн
мэргэжлийнхээ дагуу элсэх суралцагч;
2.6. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол улсын иргэн нь БСШУ-ны сайдын
2013 оны 03 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх
журам”, БСШУС-ын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/195 тоот
“Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 4.1.7 дахь заалтын дагуу БҮТ-
өөс дүйцүүлсэн батламж авсан байна.
3. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
3.1. ЭЕШ-ын бүртгэлийн босгыг хангасан бүртгүүлэгч www.suis.edu.mn/elselt цахим
бүртгэлийн системээр бүртгүүлнэ (бүртгүүлэх зааварчилгаатай цахим хуудаснаас
урьдчилан танилцана уу).
Бүртгэл эхлэх хугацаа: 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагт нээж,
Бүртгэл дуусах хугацаа:
 Ур чадварын шалгалт өгч элсэх хөтөлбөр: 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн
18.00 цаг
 ЭЕШ-ын оноогоор элсэх хөтөлбөр: 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 12.00
цаг.
3.2. ЭЕШ-ын оноогоор элсүүлэх хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 8,000 төгрөг, ур
чадварын шалгалт авч элсүүлэх хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 15,000 төгрөг
байна.
3.3. Бүртгүүлэгч нь нэг түүнээс дээш хөтөлбөрт бүртгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд
хөтөлбөр тус бүрээр бүртгэлийн хураамж төлнө.
3.4. Бүртгүүлэгч нь элсэлтийн системд оруулсан мэдээллийн үнэн зөв байдлыг өөрөө
хариуцах ба алдаатай, буруу мэдээлэл оруулснаас үүсэх асуудлыг СУИС хариуцахгүй.
3.5. Бүртгүүлэгч бүртгүүлэхийг хүссэн хөтөлбөрийг бүртгэлийн цахим системд сонгосон
үед төлбөл зохих нийт хураамжийн хэмжээ гарах бөгөөд уг мэдээлэлтэй танилцаад
хураамжийг цахим хэлбэрээр шилжүүлнэ.
3.6. СУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж, “Бадмаараг” ахлах
сургууль, Монгол улсын консерваторийг төгссөн иргэн үндсэн мэргэжлийнхээ дагуу
элсэхийг хүсвэл ур чадварын шалгалт авахгүйгээр хяналтын тоонд багтаан тухайн
хөтөлбөрт элсүүлэх бөгөөд бүртгэлийн хугацаанд Элсэлтийн комисст өөрийн биеэр
07 дугаар сарын 04-ний дотор ирж бүртгүүлж, элсэх эрхийн бичгээ авна.
3.7. “СУИС-д суралцах урилга”-тай иргэдийг ЭЕШ өгч, бүртгэлийн босго онооныболзлыг
хангасан тохиолдолд ур чадварын шалгалт авахгүйгээр хяналтын тоонд багтаан
тухайн хөтөлбөрт элсүүлнэ. Бүртгэлийн хугацаанд Элсэлтийн комисст өөрийн биеэр
07 дугаар сарын 04-ний дотор ирж бүртгүүлж, элсэх эрхийн бичгээ авна.
3.8. Ур чадварын шалгалтаас чөлөөлөгдсөн элсэгч нь бүртгэлийн хураамж 8,000 төгрөг
төлнө.
3.9. Цахим бүртгэл хийж байх үед СУИС-ийн бүтцийн сургуулиуд хэрэгжүүлж буй
бакалаврын хөтөлбөрүүдээ танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион
байгуулах үүрэг хүлээнэ.
4. ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ
4.1. Ур чадвар шаардах хөтөлбөрийн элсэлтийн шалгалтыг 2018 оны 7 дугаар сарын 5, 6,
7-ны өдрүүдэд тусгай хуваарийн дагуу зохион байгуулна. Хуваарийг СУИС-ийн
www.suis.edu.mn/elselt болон www.msuac.edu.mn цахим хуудсаар болон хичээлийн төв
байрны мэдээллийн самбарт мэдээлнэ.
4.2. Ур чадвар шаардах хөтөлбөрт элсүүлэх оноог ЭЕШ-ын онооны 50 хувь (400 хүртэл),
ур чадварын шалгалтын онооны 100 хувийн (800 хүртэл) нийлбэр (1200 хүртэл)-ээр
тооцно.
4.3. Нийт оноо тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноог
харгалзана.
4.4. Элсэлтийн эцсийн дүнг 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 18.00 цагт СУИС-ийн
www.msuac.edu.mn цахим хуудас болон Төв байрны мэдээллийн самбар дээр
байрлуулна.
5. ЭЛСЭХ ЭРХ ОЛГОХ
5.1. Хяналтын тоонд багтсан элсэгчдэд “Суралцах эрхийн бичиг” олгоно.
5.2. “Суралцах эрхийн бичиг”-ийг
- 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 9.00-18.00 цагт
- 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 9.00-13.00 цагт СУИС-ийн төв байранд
олгоно.
5.3. Зарласан хугацаанд “Суралцах эрхийн бичиг”-ээ аваагүй тохиолдолд онооны
дарааллаар дараагийн хүнд хуваарийг шилжүүлнэ. Энэ тухай бүртгүүлсэн утасны
дугаараар мэдэгдэж, “Суралцах эрхийн бичиг”-ийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны
өдрийн 13.00-18.00 цагт СУИС-ийн төв байранд олгоно.
5.4. Элсэгч “Суралцах эрхийн бичиг”, “Эрүүл мэндийн үзлэгийн хуудас”-ыг авахаар
ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
1. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хоёр дахь дээд боловсрол эзэмших бол
дипломын эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар;
2. ЭЕШ-ын батламж;
3. Сурагчийн хувийн хэрэг;
4. Цахим үнэмлэх, хуулбарын хамт;
5. Эцэг/эхийн цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
6. Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 3х4 хэмжээтэй 6 хувь зураг;
Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.
5.5. Элсэх эрх авсан бүртгүүлэгч элсэх эрхээ цуцлах тохиолдолд СУИС-ийн Захирлын
2018.01.10-ны өдрийн А/12 тоот тушаалын дагуу тухайн хөтөлбөрийн 1 багц цагийн
төлбөрийн 80 хувьтай тэнцэх төлбөрийг (Суудал хадгалсны төлбөр) СУИС-ийн
дансанд төлж, бичиг баримтаа авна.
6. ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ
6.1. “Суралцах эрхийн бичиг” авсан элсэгч нь 2018 оны 8 дугаар сарын 15-наас 31-ний
өдрүүдэд бүтцийн сургуулийн сургалтын албанд бүртгүүлж, хичээл сонголтоо хийнэ.
6.2. Бүртгүүлэхдээ дараах материалыг авч ирнэ. Үүнд:
6.2.1. Эрүүл мэндийн үзлэгт орж баталгаажуулсан хуудас (маягтыг сургуулиас
авах);
6.2.2. Сургалтын төлбөрийн урьдчилгаа төлбөрийг бүтцийн сургуулийнхаа
харилцах дансанд тушаасан баримт;
6.2.3. Суралцах эрхийн бичиг;
6.3. “Суралцах эрхийн бичиг” авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй
элсэгчийг элсэхээс татгалзсан гэж үзэж элсэх эрхийг хүчингүйд тооцно.
7. ЭЛСЭЛТИЙН КОМИССЫН ЭРХ, ҮҮРЭГ
7.1. Элсэлтийн комисс нь бүртгүүлэгчдийн мэдлэг, авъяас, чадварыг үнэн зөв, шударга,
бодитой үнэлэн сонгон шалгаруулах үүрэгтэй.
7.2. Оюутан элсүүлэхтэй холбоотой аливаа маргааныг “Боловсролын тухай хууль”, “Дээд
боловсролын тухай хууль”, БШУ-ны Сайдын баталсан “Оюутан элсүүлэх журам”,
бусад холбогдох хууль, дүрэм журам болон энэхүү журмыг баримтлан элсэлтийн
шалгалтын комисс ажлын 7 хоногт багтаан эцэслэн шийдвэрлэнэ.
8. ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ
8.1. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор тэнцэж, Соёлын сургуульд өдрийн сургалтад
элссэн суралцагч нь ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа оюун ухаан,
авьяасаа хөгжүүлж, бүс аймгийн хэмжээний олимпиадын эхний таван шагналт байрын
батламж, диплом, медаль авч байсан бол эхний жилийн сургалтын төлбөрийн 30
хүртэл хувийг;
8.2. Олон улс, улсын хэмжээний уралдаан, тэмцээн, олимпиадад оролцож байсан бол
эхний жилийн сургалтын төлбөрийн 50 хүртэл хувийг;
8.3. Олон улс, улсын хэмжээний уралдаан, тэмцээн, олимпиадад оролцож медальт байрын
батламж, диплом, медаль авч байсан бол эхний жилийн сургалтын төлбөрийн 100
хүртэл хувийг хөнгөлнө.
9. БУСАД
9.1. Элсэлтийн материалыг хуурамчаар үйлдсэн иргэнийг СУИС-д элсүүлэхгүй бөгөөд
элссэн тохиолдолд хасна.
9.2. Аймаг, орон нутагт элсэлт зохион байгуулах салбар комисс нь батлагдсан
удирдамжийн дагуу ажиллана.
9.3. Салбар комисс нь сургуульд оюутан элсүүлэх болзлыг хангаж, суралцах хөтөлбөрөө
сонгосон элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгоно.
9.4. Элсэгчдээс Боловсролын үнэлгээний төвийн баталгаат батламж бичиг, бүрэн дунд
боловсролын гэрчилгээг хураан авч, битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.
9.5. Элсэгчдийн материалыг 2018.07.20-ны дотор бүтцийн сургуулийн Сургалтын албанд
хүлээлгэн өгч, элсэлт авсан тухай тайлан бичсэнээр үүрэгт ажлыг дуусгавар болгоно.
9.6. Элсэх эрх олгох үйл ажиллагаа дууссаны дараа хяналтын тоо үлдвэл Элсэлтийн
комиссын шийдвэрээр нөхөн элсэлт зохион байгуулж болно. Нөхөн элсэлтийг
www.msuac.edu.mn, www.suis.edu.mn/elselt цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.
9.7. СУИС-д элссэн оюутан нь өөрийн сонгосон үндсэн мэргэжлээс гадна “Хос, хавсарга”
мэргэжлийн хөтөлбөрөөр суралцах боломжтой.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 26
Харилцах утас: 11-326129, 89164844, 95184844, 98184855
Цахим хаяг: www.msuac.edu.mn, www.suis.edu.mn/elselt
http://www.facebook.com/msuac, https://twitter.com/MSUAC
info@msuac.edu.mn
Захирлын _____ оны ____ сарын ____ өдрийн
_____ тоот тушаалын хоёрдугаар хавсралт
СУИС-ИЙН БАКАЛАВРЫН ӨДРИЙН СУРГАЛТАНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ
ХӨТӨЛБӨР, ЭЕШ, БҮРТГЭЛИЙН БОСГО ОНОО, УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫН
АГУУЛГА
А. Ур чадварын шалгалт өгч, элсэх хөтөлбөрүүд
Хөтөлбөр
ЭЕШ-ын
босго оноо
Ур чадварын шалгалт (800 оноо)
Ерөнхий чадвар Онцлог чадвар
011404. Багш, урлагийн
боловсрол
/хөгжмийн; бүжгийн/
480
Хөгжмийн
а) Хөгжимдөх чадвар
(төгөлдөр хуураар 2
зохиол)
б) Хэмнэл
в) Сонсгол, ой тогтоолт
а) Сонгосон хөгжмийн
зэмсгээр 2 зохиол
хөгжимдөх
б) Урлагийн тухай
ярилцлага
в) Биеийн хөгжил
г) Дуулах чадвар
Бүжгийн
а) Бие бялдрын хөгжил, уян хатан чанар
б) Сонсгол, ой тогтоолт, хөгжмийн мэдрэмж
в) Бүжиглэх авьяас чадвар
г) Үсрэлт, хөдөлгөөний эвсэл
021507. Бүжгийн урлаг
/бүжгийн найруулга;
бүжиглэх урлаг/
480
а) Бие бялдрын хөгжил, уян хатан чанар
б) Сонсгол, ой тогтоолт, хөгжмийн мэдрэмж
в) Бүжиглэх авьяас чадвар
г) Үсрэлт, хөдөлгөөний эвсэл
032101. Сэтгүүл зүй 480
а) Ярилцлага
б) Эссэ бичих
в) Оюуны чадамж IQ
021101. Зураг авалт
480
а) Ярилцлага
б) Оюуны чадамж IQ
в) Бие дааж хийсэн ажлууд
021102. Дуу чимээний
технологи
а) Сонсгол
б) Ярилцлага
в) Оюуны чадамж IQ
021201. Хувцасны дизайн
480
а) Зохиомж
б) Хар зураг
в) Уран зураг
г) Бие дааж хийсэн ажлууд
021202. График дизайн
/компьютер график; мульти-
медиа; хэвлэлийн дизайн/
021301. Уран зураг
/уран зураг; монгол зураг;
монументаль уран зураг;
тайз дэлгэцийн уран зураг/
021302. Уран баримал
/уран баримал; керамик
урлаг; арьсан урлаг; чимэглэх
урлаг; уран дархан; уран
сийлбэр/
021303. Зураасан зураг
021304. Түүх соёлын
дурсгалт зүйлийн сэргээн
засварлалт
021501. Хөгжмийн урлаг
/зохиомж; MIDI зохиомж
хөгжим судлал; удирдах-
найрал дуу; найрал хөгжим/
480
а) 2-3 хоолойн диктант
б) Хөгжмийн суурь
мэдлэг (бодлого бодох,
онолын дасгал хийх)
в) Төгөлдөр хуураар
хөгжимдөх ур чадвар
г) Ярилцлага
а) Өөрийн зохиосон
хөгжмийн зохиолыг
хөгжимдөх, ноотны
программын мэдлэг
б) Найрал хөгжим
удирдах- 2 бүтээл
в) Найрал дуу
удирдах-2 бүтээл,
дуулах чадвар
г) Урлагийн тухай
эссэ бичих
021502. Хөгжимдөх урлаг
/сонгодог хөгжим; үндэсний
хөгжим; орчин цагийн
хөгжим/
а) Хөгжимдөх чадвар
(сонгосон хөгжмийн
зэмсэгээр 2 зохиол)
б) Хэмнэл
в) Сонсгол, ой тогтоолт
а) Сонгосон хөгжмийн
зэмсгээр 2 зохиол
хөгжимдөх
б) Урлагийн тухай
ярилцлага
в) Биеийн хөгжил
г) Дуулах чадвар
021503. Дуулах урлаг
/дуурийн; ардын; орчин
цагийн/
а) Дуулах чадвар (2-3
дуу)
б) Хэмнэл,
в) сонсгол, ой тогтоолт
г) Хөгжимдөх чадвар
а) Биеийн хөгжил
(хоолойн цараа, амны
хөндийн эрүүл ахуй)
б) Хөдөлгөөний эвсэл,
бүжиг
021504. Үндэсний язгуур
урлаг /хөөмэй, тууль/
а) Түргэн хэллэг
б) Амьсгалын
багтаамжийн дасгал
021505. Жүжиглэх урлаг
/кино; драмын, хөгжимт
театрын/
480
а) Өөрийн судалбар
б) Хөдөлгөөний эвсэл,
бүжиг
в) Дуулах чадвар
г) Сонсгол, ритм
д) Уран уншлага
а) Ёгт үлгэр ярих
б) Монолог
в) Өгөгдсөн судалбар
г) Ярилцлага
д) Оюуны чадамж IQ
021516. Найруулах урлаг
/киноны; радио, телевизийн,
жүжгийн/
480
а) Өөрийн судалбар
б) Хөдөлгөөний эвсэл,
бүжиг
в) Дуулах чадвар
г) Сонсгол, ритм
д) Уран уншлага
а) Эссэ бичих
б) Ярилцлага
в) Оюуны чадамж IQ
021801. Урлаг судлал
/театр; кино; дүрслэх урлаг/
480 а) Эссэ бичих
а) Ярилцлага
б) Оюуны чадамж IQ023203. Утга зохиол судлал
/кино, жүжгийн зохиол/
Б. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор элсэх хөтөлбөрүүд
Хөтөлбөр Элсэлтийн ерөнхий шалгалт
Босго
оноо
021104. Радио, дэлгэцийн техник технологи
Математик эсвэл
Физик
480
032201. Номын сан судлал
Гадаад хэл эсвэл
Нийгмийн тухай мэдлэг
031401. Соёл судлал /Нүүдлийн соёл судлал;
Өрнийн соёл судлал-Өрнийн соёл судлал;
Соёлын өв, Музей судлал, /
041302. Менежмент /Соёл, урлагийн
менежмент, Эвент (шоу) менежмент,
Медиа менежмент, Хүний нөөцийн
менежмент, Студийн менежмент, Соёлын
өвийн менежмент/
Математик эсвэл
Нийгмийн тухай мэдлэг
041401. Маркетинг /Соёл, урлагийн
маркетинг, Джитал маркетинг, Олон
нийттэй харилцах (PR), Реклам зар
сурталчилгаа, Соёлын худалдаа/
Математик эсвэл
Гадаад хэл
101501. Аялал жуулчлал /Соёлын аялал
жуулчлал; Соёл, чөлөөт цагийн үйлчилгээ/
Гадаад хэл эсвэл
Нийгмийн тухай мэдлэг
В. Хос, хавсарга мэргэжлийн хөтөлбөрүүд
Хос хөтөлбөрүүд
(021503) Дуулах урлаг - (011404) Багш, урлагийн боловсрол
(021502) Хөгжимдөх урлаг- (011404) Багш, урлагийн боловсрол
(021504) Үндэсний язгуур урлаг - Багш, урлагийн боловсрол (011404)
(021301) Уран зураг -Түүх соёлын өвийн дурсгалт зүйлийн сэргээн засварлалт (021304)
Хавсарга хөтөлбөрүүд
(032101-1; 021505-1) Хөтлөгчийн урлаг
(021801) Дүрслэх урлаг
(041401) Маркетинг
(041302) Менежмент
Модулийн болон олон улсын хамтарсан хөтөлбөр
(021102) Дуу чимээний технологи /модулийн хөтөлбөр/
(021506-1) Кино зохиолч /Олон улсын хамтарсан зэргийн бус хөтөлбөр/

More Related Content

What's hot

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...PUTU
 
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013MONKEY D
 
2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelelMunkhtuya Dashnyam
 
Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017m20151209
 
2015 оны эеш
2015 оны эеш2015 оны эеш
2015 оны эешOdon Ch
 
2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журам2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журамSurguuli87
 
нөхөн элсэлтийн зар
нөхөн элсэлтийн зар нөхөн элсэлтийн зар
нөхөн элсэлтийн зар NUM_IT
 
дээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульдээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульTsuntsaga Ch
 
2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээл2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээлYondonsambuu Buyanbileg
 

What's hot (14)

Muis elseltiin-juram.2014-3-17.-be .
Muis elseltiin-juram.2014-3-17.-be .Muis elseltiin-juram.2014-3-17.-be .
Muis elseltiin-juram.2014-3-17.-be .
 
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
 
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
 
2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel
 
Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017
 
2015 оны эеш
2015 оны эеш2015 оны эеш
2015 оны эеш
 
2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журам2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журам
 
Oyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juramOyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juram
 
Office ppt-template-003
Office ppt-template-003Office ppt-template-003
Office ppt-template-003
 
нөхөн элсэлтийн зар
нөхөн элсэлтийн зар нөхөн элсэлтийн зар
нөхөн элсэлтийн зар
 
дээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульдээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хууль
 
Juram2012
Juram2012Juram2012
Juram2012
 
2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээл2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээл
 
2020-70-тэргүүлэх чиглэл
2020-70-тэргүүлэх чиглэл2020-70-тэргүүлэх чиглэл
2020-70-тэргүүлэх чиглэл
 

Similar to СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам

Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17NUM_IT
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...University of Finance and Economics /UFE/
 
нөхөн элсэлтийн зар (1)
нөхөн элсэлтийн зар (1)нөхөн элсэлтийн зар (1)
нөхөн элсэлтийн зар (1)NUM_IT
 
эеш журам
эеш журамэеш журам
эеш журамbayja
 
대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어Altai2013
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elseltNUM_IT
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elseltNUM_IT
 
багшлах эрх олгох удирдамж
багшлах эрх олгох удирдамжбагшлах эрх олгох удирдамж
багшлах эрх олгох удирдамжAltanmunkh Namnandorj
 
багшлах эрх удирдамж
багшлах эрх удирдамж багшлах эрх удирдамж
багшлах эрх удирдамж Altanmunkh Namnandorj
 
БШУЯ-ны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2020 оны эхний хагас жилийн биелэлт
БШУЯ-ны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2020 оны эхний хагас жилийн биелэлтБШУЯ-ны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2020 оны эхний хагас жилийн биелэлт
БШУЯ-ны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2020 оны эхний хагас жилийн биелэлтYondonsambuu Buyanbileg
 
Chiglel2013
Chiglel2013Chiglel2013
Chiglel2013mecss
 
Eesh burtgel 2011
Eesh burtgel 2011Eesh burtgel 2011
Eesh burtgel 2011amune
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Jack Jones
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Jack Jones
 
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramOyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramJack Jones
 
боловсролын хууль
боловсролын хуульболовсролын хууль
боловсролын хуульtuya01
 

Similar to СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам (19)

Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
 
сба 2013-2014
сба 2013-2014сба 2013-2014
сба 2013-2014
 
нөхөн элсэлтийн зар (1)
нөхөн элсэлтийн зар (1)нөхөн элсэлтийн зар (1)
нөхөн элсэлтийн зар (1)
 
эеш журам
эеш журамэеш журам
эеш журам
 
대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elselt
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elselt
 
багшлах эрх олгох удирдамж
багшлах эрх олгох удирдамжбагшлах эрх олгох удирдамж
багшлах эрх олгох удирдамж
 
багшлах эрх удирдамж
багшлах эрх удирдамж багшлах эрх удирдамж
багшлах эрх удирдамж
 
БШУЯ-ны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2020 оны эхний хагас жилийн биелэлт
БШУЯ-ны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2020 оны эхний хагас жилийн биелэлтБШУЯ-ны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2020 оны эхний хагас жилийн биелэлт
БШУЯ-ны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2020 оны эхний хагас жилийн биелэлт
 
Chiglel2013
Chiglel2013Chiglel2013
Chiglel2013
 
Eesh burtgel 2011
Eesh burtgel 2011Eesh burtgel 2011
Eesh burtgel 2011
 
Physics bag-2017-udirdamj
Physics bag-2017-udirdamjPhysics bag-2017-udirdamj
Physics bag-2017-udirdamj
 
Zuvlumj 2014
Zuvlumj 2014Zuvlumj 2014
Zuvlumj 2014
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramOyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
 
боловсролын хууль
боловсролын хуульболовсролын хууль
боловсролын хууль
 

More from Khishig Altankhuyag

Essay zagvar-1 БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН
Essay zagvar-1 БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНEssay zagvar-1 БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН
Essay zagvar-1 БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНKhishig Altankhuyag
 
“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТН...
“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТН...“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТН...
“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТН...Khishig Altankhuyag
 
СУИС бакалаврын өприйн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС бакалаврын өприйн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам СУИС бакалаврын өприйн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС бакалаврын өприйн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам Khishig Altankhuyag
 
English guidelines and application form
English guidelines and application formEnglish guidelines and application form
English guidelines and application formKhishig Altankhuyag
 
Future talent-scholarship-program-for-2017-2018-udirdamj
Future talent-scholarship-program-for-2017-2018-udirdamjFuture talent-scholarship-program-for-2017-2018-udirdamj
Future talent-scholarship-program-for-2017-2018-udirdamjKhishig Altankhuyag
 

More from Khishig Altankhuyag (14)

Meduulgiin mayagt 2
Meduulgiin mayagt 2Meduulgiin mayagt 2
Meduulgiin mayagt 2
 
Meduulgiin mayagt 1
Meduulgiin mayagt 1Meduulgiin mayagt 1
Meduulgiin mayagt 1
 
Essay zagvar-1 БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН
Essay zagvar-1 БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНEssay zagvar-1 БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН
Essay zagvar-1 БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН
 
Urgudul mayagt-1
Urgudul mayagt-1Urgudul mayagt-1
Urgudul mayagt-1
 
“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТН...
“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТН...“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТН...
“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТН...
 
Huvaari
HuvaariHuvaari
Huvaari
 
СУИС бакалаврын өприйн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС бакалаврын өприйн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам СУИС бакалаврын өприйн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС бакалаврын өприйн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
 
English guidelines and application form
English guidelines and application formEnglish guidelines and application form
English guidelines and application form
 
Zuvlumj 1-2718 (1)
Zuvlumj 1-2718 (1)Zuvlumj 1-2718 (1)
Zuvlumj 1-2718 (1)
 
Zuvlumj 1-2718
Zuvlumj 1-2718Zuvlumj 1-2718
Zuvlumj 1-2718
 
Future talent-scholarship-program-for-2017-2018-udirdamj
Future talent-scholarship-program-for-2017-2018-udirdamjFuture talent-scholarship-program-for-2017-2018-udirdamj
Future talent-scholarship-program-for-2017-2018-udirdamj
 
Hishgeed
HishgeedHishgeed
Hishgeed
 
Agenda
AgendaAgenda
Agenda
 
Master plan
Master plan Master plan
Master plan
 

СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам

  • 1. Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам шинэчлэн батлах тухай Дээд боловсролын тухай хуулийн 11.3, 12.1.4, БСШУ-ны сайдын 2013 оныА/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын 1.2, СУИС-ийн бакалаврын сургалтын журмын 3 дугаар зүйлийн 3.1,3.2 дахь заалт, СУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1. “Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам”-ыг нэгдүгээр хавсралт, оюутан элсүүлэх хөтөлбөр, ЭЕШ, бүртгэлийн босго оноо, ур чадварын шалгалтын агуулгыг хоёрдугаар хавсралтын дагуу баталсугай. 2. Батлагдсан журмыг нийтэд мэдээллэх, журмын дагуу элсэлтийн ажлыг зохион байгуулах, үр дүнд нь хяналт тавьж ажиллахыг Сургалтын бодлого, зохицуулалтын газар /М.Амартүвшин/, Уран бүтээлийн газар /Б.Болормаа/, Бүтцийн сургуулийн захирал /Ч.Бат- Эрдэнэ, Д.Уранчимэг, Д.Одсүрэн, Г.Сүхбат, Ж.Долгорсүрэн, Г.Ганцэцэг, Ш.Энхжаргал/ нарт үүрэг болгосугай. ЗАХИРАЛ Э.СОНИНТОГОС
  • 2. Захирлын _____ оны ____ сарын ____ өдрийн _____ тоот тушаалын нэгдүгээр хавсралт МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ 2018 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ 1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 1.1. Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэхэд Монгол улсын “Дээд боловсролын тухай хууль”, БШУ-ны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, 2014 оныА/78 дугаар тушаалаар батлагдсан Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн чиглэл (хөтөлбөр), индекс, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/194 тоот “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаал, А/195 тоот “Босго оноо тогтоох тухай” тушаал, бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтална. 1.2. СУИС-д элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллаааг зохицуулахад энэ журмын зорилго оршино. 1.3. СУИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, зохих болзол хангаж элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг “элсэгч”, элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг “элсэлтийн комисс” гэнэ. 1.4. СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт Улаанбаатар хот болон орон нутгаас элсүүлэх оюутны хяналтын тоог Удирдах зөвлөл тогтооно. 1.5. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй. 1.6. Энэхүү журам болон нэмэлт мэдээллийг www.msuac.edu.mn, www.suis.edu.mn/elselt цахим хуудсанд байршуулна. 1.7. СУИС-д элсэхийг хүссэн гадаадын харъяат иргэдийг элсүүлэх асуудлыг “Монгол улсын Соёл урлагийн их сургуульд гадаадын иргэдийг суралцуулах журам”-аар зохицуулна. 1.8. СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг “Аймаг орон нутгаас Монголын их, дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын гишүүн их, дээд сургууль, коллежид 2018 онд оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна. 2. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА 2.1. Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан монгол хэл, бичгийн шалгалтыг өгсөн байна. 2.2. Бүртгүүлэгч нь бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой, элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг 2016, 2017, 2018 онд өгч, элсэхийг хүссэн хөтөлбөрийн босго оноог хангасан байна. (Оюутан элсүүлэх хөтөлбөр, ЭЕШ, бүртгэлийн босго оноо, ур чадварын шалгалтын агуулгыг хавсралтад заав.) 2.3. Соёл урлагийн их сургуульд элсэхийг хүссэн иргэд энэхүү журамтай танилцаж, элсэлтийн цахим бүртгэлийн системд бүртгүүлнэ. 2.4. Урлагийн авъяас шаардагдах хөтөлбөрөөр бүртгүүлэгч ур чадварын шалгалт өгнө.
  • 3. 2.5. СУИС-д дараах тохиолдолд иргэнийг элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэн суралцуулж болно. Үүнд: 2.5.1 Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших; 2.5.2 Дипломын боловсролтой, Тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн мэргэжлийнхээ дагуу элсэх суралцагч; 2.6. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол улсын иргэн нь БСШУ-ны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, БСШУС-ын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/195 тоот “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 4.1.7 дахь заалтын дагуу БҮТ- өөс дүйцүүлсэн батламж авсан байна. 3. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ 3.1. ЭЕШ-ын бүртгэлийн босгыг хангасан бүртгүүлэгч www.suis.edu.mn/elselt цахим бүртгэлийн системээр бүртгүүлнэ (бүртгүүлэх зааварчилгаатай цахим хуудаснаас урьдчилан танилцана уу). Бүртгэл эхлэх хугацаа: 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагт нээж, Бүртгэл дуусах хугацаа:  Ур чадварын шалгалт өгч элсэх хөтөлбөр: 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 18.00 цаг  ЭЕШ-ын оноогоор элсэх хөтөлбөр: 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 12.00 цаг. 3.2. ЭЕШ-ын оноогоор элсүүлэх хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 8,000 төгрөг, ур чадварын шалгалт авч элсүүлэх хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 15,000 төгрөг байна. 3.3. Бүртгүүлэгч нь нэг түүнээс дээш хөтөлбөрт бүртгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд хөтөлбөр тус бүрээр бүртгэлийн хураамж төлнө. 3.4. Бүртгүүлэгч нь элсэлтийн системд оруулсан мэдээллийн үнэн зөв байдлыг өөрөө хариуцах ба алдаатай, буруу мэдээлэл оруулснаас үүсэх асуудлыг СУИС хариуцахгүй. 3.5. Бүртгүүлэгч бүртгүүлэхийг хүссэн хөтөлбөрийг бүртгэлийн цахим системд сонгосон үед төлбөл зохих нийт хураамжийн хэмжээ гарах бөгөөд уг мэдээлэлтэй танилцаад хураамжийг цахим хэлбэрээр шилжүүлнэ. 3.6. СУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж, “Бадмаараг” ахлах сургууль, Монгол улсын консерваторийг төгссөн иргэн үндсэн мэргэжлийнхээ дагуу элсэхийг хүсвэл ур чадварын шалгалт авахгүйгээр хяналтын тоонд багтаан тухайн хөтөлбөрт элсүүлэх бөгөөд бүртгэлийн хугацаанд Элсэлтийн комисст өөрийн биеэр 07 дугаар сарын 04-ний дотор ирж бүртгүүлж, элсэх эрхийн бичгээ авна. 3.7. “СУИС-д суралцах урилга”-тай иргэдийг ЭЕШ өгч, бүртгэлийн босго онооныболзлыг хангасан тохиолдолд ур чадварын шалгалт авахгүйгээр хяналтын тоонд багтаан тухайн хөтөлбөрт элсүүлнэ. Бүртгэлийн хугацаанд Элсэлтийн комисст өөрийн биеэр 07 дугаар сарын 04-ний дотор ирж бүртгүүлж, элсэх эрхийн бичгээ авна. 3.8. Ур чадварын шалгалтаас чөлөөлөгдсөн элсэгч нь бүртгэлийн хураамж 8,000 төгрөг төлнө. 3.9. Цахим бүртгэл хийж байх үед СУИС-ийн бүтцийн сургуулиуд хэрэгжүүлж буй бакалаврын хөтөлбөрүүдээ танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг хүлээнэ.
  • 4. 4. ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ 4.1. Ур чадвар шаардах хөтөлбөрийн элсэлтийн шалгалтыг 2018 оны 7 дугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд тусгай хуваарийн дагуу зохион байгуулна. Хуваарийг СУИС-ийн www.suis.edu.mn/elselt болон www.msuac.edu.mn цахим хуудсаар болон хичээлийн төв байрны мэдээллийн самбарт мэдээлнэ. 4.2. Ур чадвар шаардах хөтөлбөрт элсүүлэх оноог ЭЕШ-ын онооны 50 хувь (400 хүртэл), ур чадварын шалгалтын онооны 100 хувийн (800 хүртэл) нийлбэр (1200 хүртэл)-ээр тооцно. 4.3. Нийт оноо тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана. 4.4. Элсэлтийн эцсийн дүнг 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 18.00 цагт СУИС-ийн www.msuac.edu.mn цахим хуудас болон Төв байрны мэдээллийн самбар дээр байрлуулна. 5. ЭЛСЭХ ЭРХ ОЛГОХ 5.1. Хяналтын тоонд багтсан элсэгчдэд “Суралцах эрхийн бичиг” олгоно. 5.2. “Суралцах эрхийн бичиг”-ийг - 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 9.00-18.00 цагт - 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 9.00-13.00 цагт СУИС-ийн төв байранд олгоно. 5.3. Зарласан хугацаанд “Суралцах эрхийн бичиг”-ээ аваагүй тохиолдолд онооны дарааллаар дараагийн хүнд хуваарийг шилжүүлнэ. Энэ тухай бүртгүүлсэн утасны дугаараар мэдэгдэж, “Суралцах эрхийн бичиг”-ийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 13.00-18.00 цагт СУИС-ийн төв байранд олгоно. 5.4. Элсэгч “Суралцах эрхийн бичиг”, “Эрүүл мэндийн үзлэгийн хуудас”-ыг авахаар ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд: 1. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хоёр дахь дээд боловсрол эзэмших бол дипломын эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар; 2. ЭЕШ-ын батламж; 3. Сурагчийн хувийн хэрэг; 4. Цахим үнэмлэх, хуулбарын хамт; 5. Эцэг/эхийн цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар; 6. Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 3х4 хэмжээтэй 6 хувь зураг; Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна. 5.5. Элсэх эрх авсан бүртгүүлэгч элсэх эрхээ цуцлах тохиолдолд СУИС-ийн Захирлын 2018.01.10-ны өдрийн А/12 тоот тушаалын дагуу тухайн хөтөлбөрийн 1 багц цагийн төлбөрийн 80 хувьтай тэнцэх төлбөрийг (Суудал хадгалсны төлбөр) СУИС-ийн дансанд төлж, бичиг баримтаа авна. 6. ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ 6.1. “Суралцах эрхийн бичиг” авсан элсэгч нь 2018 оны 8 дугаар сарын 15-наас 31-ний өдрүүдэд бүтцийн сургуулийн сургалтын албанд бүртгүүлж, хичээл сонголтоо хийнэ. 6.2. Бүртгүүлэхдээ дараах материалыг авч ирнэ. Үүнд: 6.2.1. Эрүүл мэндийн үзлэгт орж баталгаажуулсан хуудас (маягтыг сургуулиас авах); 6.2.2. Сургалтын төлбөрийн урьдчилгаа төлбөрийг бүтцийн сургуулийнхаа харилцах дансанд тушаасан баримт; 6.2.3. Суралцах эрхийн бичиг; 6.3. “Суралцах эрхийн бичиг” авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэхээс татгалзсан гэж үзэж элсэх эрхийг хүчингүйд тооцно.
  • 5. 7. ЭЛСЭЛТИЙН КОМИССЫН ЭРХ, ҮҮРЭГ 7.1. Элсэлтийн комисс нь бүртгүүлэгчдийн мэдлэг, авъяас, чадварыг үнэн зөв, шударга, бодитой үнэлэн сонгон шалгаруулах үүрэгтэй. 7.2. Оюутан элсүүлэхтэй холбоотой аливаа маргааныг “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай хууль”, БШУ-ны Сайдын баталсан “Оюутан элсүүлэх журам”, бусад холбогдох хууль, дүрэм журам болон энэхүү журмыг баримтлан элсэлтийн шалгалтын комисс ажлын 7 хоногт багтаан эцэслэн шийдвэрлэнэ. 8. ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ 8.1. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор тэнцэж, Соёлын сургуульд өдрийн сургалтад элссэн суралцагч нь ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа оюун ухаан, авьяасаа хөгжүүлж, бүс аймгийн хэмжээний олимпиадын эхний таван шагналт байрын батламж, диплом, медаль авч байсан бол эхний жилийн сургалтын төлбөрийн 30 хүртэл хувийг; 8.2. Олон улс, улсын хэмжээний уралдаан, тэмцээн, олимпиадад оролцож байсан бол эхний жилийн сургалтын төлбөрийн 50 хүртэл хувийг; 8.3. Олон улс, улсын хэмжээний уралдаан, тэмцээн, олимпиадад оролцож медальт байрын батламж, диплом, медаль авч байсан бол эхний жилийн сургалтын төлбөрийн 100 хүртэл хувийг хөнгөлнө. 9. БУСАД 9.1. Элсэлтийн материалыг хуурамчаар үйлдсэн иргэнийг СУИС-д элсүүлэхгүй бөгөөд элссэн тохиолдолд хасна. 9.2. Аймаг, орон нутагт элсэлт зохион байгуулах салбар комисс нь батлагдсан удирдамжийн дагуу ажиллана. 9.3. Салбар комисс нь сургуульд оюутан элсүүлэх болзлыг хангаж, суралцах хөтөлбөрөө сонгосон элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгоно. 9.4. Элсэгчдээс Боловсролын үнэлгээний төвийн баталгаат батламж бичиг, бүрэн дунд боловсролын гэрчилгээг хураан авч, битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна. 9.5. Элсэгчдийн материалыг 2018.07.20-ны дотор бүтцийн сургуулийн Сургалтын албанд хүлээлгэн өгч, элсэлт авсан тухай тайлан бичсэнээр үүрэгт ажлыг дуусгавар болгоно. 9.6. Элсэх эрх олгох үйл ажиллагаа дууссаны дараа хяналтын тоо үлдвэл Элсэлтийн комиссын шийдвэрээр нөхөн элсэлт зохион байгуулж болно. Нөхөн элсэлтийг www.msuac.edu.mn, www.suis.edu.mn/elselt цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ. 9.7. СУИС-д элссэн оюутан нь өөрийн сонгосон үндсэн мэргэжлээс гадна “Хос, хавсарга” мэргэжлийн хөтөлбөрөөр суралцах боломжтой. Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 26 Харилцах утас: 11-326129, 89164844, 95184844, 98184855 Цахим хаяг: www.msuac.edu.mn, www.suis.edu.mn/elselt http://www.facebook.com/msuac, https://twitter.com/MSUAC info@msuac.edu.mn
  • 6. Захирлын _____ оны ____ сарын ____ өдрийн _____ тоот тушаалын хоёрдугаар хавсралт СУИС-ИЙН БАКАЛАВРЫН ӨДРИЙН СУРГАЛТАНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР, ЭЕШ, БҮРТГЭЛИЙН БОСГО ОНОО, УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫН АГУУЛГА А. Ур чадварын шалгалт өгч, элсэх хөтөлбөрүүд Хөтөлбөр ЭЕШ-ын босго оноо Ур чадварын шалгалт (800 оноо) Ерөнхий чадвар Онцлог чадвар 011404. Багш, урлагийн боловсрол /хөгжмийн; бүжгийн/ 480 Хөгжмийн а) Хөгжимдөх чадвар (төгөлдөр хуураар 2 зохиол) б) Хэмнэл в) Сонсгол, ой тогтоолт а) Сонгосон хөгжмийн зэмсгээр 2 зохиол хөгжимдөх б) Урлагийн тухай ярилцлага в) Биеийн хөгжил г) Дуулах чадвар Бүжгийн а) Бие бялдрын хөгжил, уян хатан чанар б) Сонсгол, ой тогтоолт, хөгжмийн мэдрэмж в) Бүжиглэх авьяас чадвар г) Үсрэлт, хөдөлгөөний эвсэл 021507. Бүжгийн урлаг /бүжгийн найруулга; бүжиглэх урлаг/ 480 а) Бие бялдрын хөгжил, уян хатан чанар б) Сонсгол, ой тогтоолт, хөгжмийн мэдрэмж в) Бүжиглэх авьяас чадвар г) Үсрэлт, хөдөлгөөний эвсэл 032101. Сэтгүүл зүй 480 а) Ярилцлага б) Эссэ бичих в) Оюуны чадамж IQ 021101. Зураг авалт 480 а) Ярилцлага б) Оюуны чадамж IQ в) Бие дааж хийсэн ажлууд 021102. Дуу чимээний технологи а) Сонсгол б) Ярилцлага в) Оюуны чадамж IQ 021201. Хувцасны дизайн 480 а) Зохиомж б) Хар зураг в) Уран зураг г) Бие дааж хийсэн ажлууд 021202. График дизайн /компьютер график; мульти- медиа; хэвлэлийн дизайн/ 021301. Уран зураг /уран зураг; монгол зураг; монументаль уран зураг; тайз дэлгэцийн уран зураг/ 021302. Уран баримал /уран баримал; керамик урлаг; арьсан урлаг; чимэглэх урлаг; уран дархан; уран сийлбэр/ 021303. Зураасан зураг 021304. Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт
  • 7. 021501. Хөгжмийн урлаг /зохиомж; MIDI зохиомж хөгжим судлал; удирдах- найрал дуу; найрал хөгжим/ 480 а) 2-3 хоолойн диктант б) Хөгжмийн суурь мэдлэг (бодлого бодох, онолын дасгал хийх) в) Төгөлдөр хуураар хөгжимдөх ур чадвар г) Ярилцлага а) Өөрийн зохиосон хөгжмийн зохиолыг хөгжимдөх, ноотны программын мэдлэг б) Найрал хөгжим удирдах- 2 бүтээл в) Найрал дуу удирдах-2 бүтээл, дуулах чадвар г) Урлагийн тухай эссэ бичих 021502. Хөгжимдөх урлаг /сонгодог хөгжим; үндэсний хөгжим; орчин цагийн хөгжим/ а) Хөгжимдөх чадвар (сонгосон хөгжмийн зэмсэгээр 2 зохиол) б) Хэмнэл в) Сонсгол, ой тогтоолт а) Сонгосон хөгжмийн зэмсгээр 2 зохиол хөгжимдөх б) Урлагийн тухай ярилцлага в) Биеийн хөгжил г) Дуулах чадвар 021503. Дуулах урлаг /дуурийн; ардын; орчин цагийн/ а) Дуулах чадвар (2-3 дуу) б) Хэмнэл, в) сонсгол, ой тогтоолт г) Хөгжимдөх чадвар а) Биеийн хөгжил (хоолойн цараа, амны хөндийн эрүүл ахуй) б) Хөдөлгөөний эвсэл, бүжиг 021504. Үндэсний язгуур урлаг /хөөмэй, тууль/ а) Түргэн хэллэг б) Амьсгалын багтаамжийн дасгал 021505. Жүжиглэх урлаг /кино; драмын, хөгжимт театрын/ 480 а) Өөрийн судалбар б) Хөдөлгөөний эвсэл, бүжиг в) Дуулах чадвар г) Сонсгол, ритм д) Уран уншлага а) Ёгт үлгэр ярих б) Монолог в) Өгөгдсөн судалбар г) Ярилцлага д) Оюуны чадамж IQ 021516. Найруулах урлаг /киноны; радио, телевизийн, жүжгийн/ 480 а) Өөрийн судалбар б) Хөдөлгөөний эвсэл, бүжиг в) Дуулах чадвар г) Сонсгол, ритм д) Уран уншлага а) Эссэ бичих б) Ярилцлага в) Оюуны чадамж IQ 021801. Урлаг судлал /театр; кино; дүрслэх урлаг/ 480 а) Эссэ бичих а) Ярилцлага б) Оюуны чадамж IQ023203. Утга зохиол судлал /кино, жүжгийн зохиол/
  • 8. Б. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор элсэх хөтөлбөрүүд Хөтөлбөр Элсэлтийн ерөнхий шалгалт Босго оноо 021104. Радио, дэлгэцийн техник технологи Математик эсвэл Физик 480 032201. Номын сан судлал Гадаад хэл эсвэл Нийгмийн тухай мэдлэг 031401. Соёл судлал /Нүүдлийн соёл судлал; Өрнийн соёл судлал-Өрнийн соёл судлал; Соёлын өв, Музей судлал, / 041302. Менежмент /Соёл, урлагийн менежмент, Эвент (шоу) менежмент, Медиа менежмент, Хүний нөөцийн менежмент, Студийн менежмент, Соёлын өвийн менежмент/ Математик эсвэл Нийгмийн тухай мэдлэг 041401. Маркетинг /Соёл, урлагийн маркетинг, Джитал маркетинг, Олон нийттэй харилцах (PR), Реклам зар сурталчилгаа, Соёлын худалдаа/ Математик эсвэл Гадаад хэл 101501. Аялал жуулчлал /Соёлын аялал жуулчлал; Соёл, чөлөөт цагийн үйлчилгээ/ Гадаад хэл эсвэл Нийгмийн тухай мэдлэг В. Хос, хавсарга мэргэжлийн хөтөлбөрүүд Хос хөтөлбөрүүд (021503) Дуулах урлаг - (011404) Багш, урлагийн боловсрол (021502) Хөгжимдөх урлаг- (011404) Багш, урлагийн боловсрол (021504) Үндэсний язгуур урлаг - Багш, урлагийн боловсрол (011404) (021301) Уран зураг -Түүх соёлын өвийн дурсгалт зүйлийн сэргээн засварлалт (021304) Хавсарга хөтөлбөрүүд (032101-1; 021505-1) Хөтлөгчийн урлаг (021801) Дүрслэх урлаг (041401) Маркетинг (041302) Менежмент Модулийн болон олон улсын хамтарсан хөтөлбөр (021102) Дуу чимээний технологи /модулийн хөтөлбөр/ (021506-1) Кино зохиолч /Олон улсын хамтарсан зэргийн бус хөтөлбөр/