More Related Content
Similar to 2013 эмчилгээ 03
Similar to 2013 эмчилгээ 03 (11)
More from Bat-Amgalan Ravdanlkhumbuu
More from Bat-Amgalan Ravdanlkhumbuu (20)
2013 эмчилгээ 03
- 2.
Чацаргана-Облепиха-Hippophae L.
Чацаргана Жигдийн овогт багтана. Чацарганы 3 төрөл байдаг
гэдгийг Доктор профессор Ц.Цэндээхүүгийн бичсэнээр:
Бургас навчит чацаргана-Hippophae salicifolia D.Don-энэ зүйл Хятад,
Бутан, Балба, Энэтхэг, Пакистаны Кашмирт ургадаг Гималайн
унаган ургамал юм.
Төвд чацаргана-Hippophae Schlecht-энэ зүйл Хятад, Балба, Энэтхэгт
2700-5300м өндөр уулын хээр, голын эрэгт ургана.
Яшилдуу чацаргана-Hippophae rhamnoides Linn.-энэ зүйл ганцаараа
Ази, Европод өргөн тархжээ.
Тархац: Булган, Ховд, Завхан, Тэс голууд, Орхон, Сэлэнгийн сав
газрын голын хөндийгөөр зонхилон тархжээ.
Ургах орчин: Нуурын эргийн хурдас, голын шугуй, ойн доод зах, хавцал
хөндийн ёроолоор ургана.
- 3.
Биологийн онцлог: 1,5-5м өндөр өтгөн мөчиртэй, олон наст мод хэлбэрийн
бутлаг ургамал юм. Чацарганы бутнаас эхний 3-5 жилд үндсэн мөчир
түүнээс хойш зүг бүрлүүгээ салаалсан жимст мөчир ургана. Чацарганы
мөчир 3-8 мм урт, 0,3-0,9 см өргөн үзүүр лүгээ шөвгөрч нарийссан, навч 27 см урт өргөсөөр бүрхэгдсэн байдаг. Харин таримал чацарганы мөчир
өргөсгүй байна. Бутны үндэс 15-100см хүртэлх гүнд зүг бүрт салаалж
ургана. Харин таримал чацарганы үндэс 10-60 см гүнд тархана. Чацаргана 2
гэрт ургамал бөгөөд эр, эм бут гэж 2 хэсэгт хуваагдана. Зөвхөн эм бут
жимсэлнэ. Эр ургамлын найлзуур нь эм ургамлынхаас арай бүдүүн,
бадриун мөчиртэй, өсөлт хөгжилт сайтай, олон тооны хайрслаг бүрхүүл
бүхий мөчир салаа нарийвтар туяхан хайрслаг бүрхүүл бүхий 2-3мм
хэмжээтэй 2 жижиг нахиатай. Эр цэцэг 4 дохиуртай бурзайсан боровтор
шаргал өнгөтэй, харин эм цэцэг үрийн орон бүхий үл ажиглагдам жижиг,
шаргалдуу өнгөтэй. Чацаргана байгальд үр болон үндэсний шижмээр үржих
ба таримал талбайд мөчрийг нугалаадас ба модлог мөчрийг үндэслүүлэх,
мөчир залгах, үр, үндэсний шижим, тайрдсаар үржүүлэх зэрэг олон аргыг
боловсруулан ашиглаж байна.
- 4.
Манай оронд чацарганы жимс 4-р сарын сүүлч 5-р сарын эхнээс эхлэн 150160 хоног ургаж, 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр боловсорч дуусна.
Чацарганы бут зүг бүрлүгээ тэлсэн саглагар сайхан мөчир, мөнгөлөг ногоон
навч, нэг наст мөчрөө шавааралдан наалдаж ургасан тод улаан шаргал жимс
бүхий үзэсгэлэнтэй ургамал учраас эрт дээр үеэс цэцэрлэгийн чимэг болж
иржээ. Чацарганы жимс 7-11мм урт, 3-10мм өргөн сунасан бөмбөлөг
хэлбэртэй, 0,3-0,9г жинтэй, сайхан үнэртэй, шүүслэг, исгэлэн чихэрлэг
амттай байна.
Ач холбогдол: Үр жимсэнд нь C, B1, B2, E, F, A, K, P, PP-ийн төрлийн
амин дэмүүд, органик хүчлүүд, сахар полифенолүүд, эфирын тос болон
бусад олон төрлийн бодис агуулагдана. Үр жимсний махлаг эд болон
үрнээс нь чацарганы тос гарган авч эмчилгээнд хэрэглэнэ.
Таримал нь 3-4м хүртэл өндөр ургадаг өтгөн титэмтэй, холтос нь гөлгөр хар
саарал өнгөтэй, навч нь дараалалсан байрлалтай. Боловсорч гүйцсэн жимс
нь шар, улаан шар, улаан гэх мэт олон өнгөтэй, жимсний дотор бор саарал
юмуу хар хүрэн хатуу хальстай зууван хэлбэрийн жижиг үртэй, 1000 үрийн
жин нь 15-20гр байдаг. Чацаргана нь хөрсний үржил шим, чийгийг их
шаарддаг.
- 6.
Манай оронд чацарганы жимс 4-р сарын сүүлч, 5 –р сарын эхнээс эхлэн 150
– 160 хоногт ургаж 8 – р сарын сүүлч, 9 –р сарын эхээр боловсорч дуусна.
Чацарганыг үрээр үржүүлэхэд 5 – 6 насандаа, үндэслүүлэн мөчрөөр
үржүүлэхэд 2 – 3 насандаа эхлэн жимслэж, 10 – 15 жил ургацаа өгдөг.
Эрдэмтдийн судалгаагаар чацарганы жимс нь олон төрлийн витамин, амин
хүчил, уураг, тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй металл,
микроэлементүүдийг агуулдаг. Чацарганы жимсний үндсэн бүтээгдэхүүн нь
тос шүүс юм. Түүний тос нь А, Е витамин, фосфолипид, холин, бетаин,
тосны хүчил агуулах бөгөөд жимсний зөөлөн эдийн 2.8 - 8 хувь, үрийн 12 –
13 хувь нь тос байдаг. Зөөлөн эдийн тосонд каротиноид 225 – 378 мг%,
каротин (A витамин) 4 – 6.3 мг%, токоферол (Е витамин) 170 – 330 мг%,
харин үрний тосонд каротиноид харьцангуй бага 23 – 36 мг%
агуулагдана.Биологийн хүчтэй идэвхит бодис болох стерол зөөлөн эдийн
тосны 1.24 – 2.39%, үрийн тосны 1.2 – 2.12% эзэлнэ. Чацарганы тосны
энэхүү онцлог чанар нь уг жимсийг эмийн үйлдвэрийн үнэт түүхий эд
болгож, түүний тосыг бүрэн ялгаж авахад судлаачид гол анхаарлаа
хандуулж ирэв.
- 7.
Чацарганы шүүсэнд аскорбины хүчил 68 – 144.9 мг%, бетаин 295.4 – 370.8
мг% холин (В4 витамин) 2.95 – 35.5 мг%, Р витамины бодис 95.8 – 217.8 мг
%, катехин 81 – 209.7 мг % агуулагдана. Байгалын чацарганы дотроос том
хэмжээтэй урт хөлтэй жимс бүхий дүрсийг сонгон үржүүлэх замаар Оросын
холбоот улсад 10 гаруй, манай улсад 3 сорт гарган авч үйлдвэрлэлд
нэвтрүүлсний дотроос манай орны хөрс, цаг уурын нөхцөлд болон зэрэг
сорт
амжилттай
ургаж
арвин
ургац
өгч
байна.
Манай улсад Чацарганаар үйлдвэрлэсэн олон төрлийн бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэж байгаа ч Аж Ахуйн Нэгж байгууллагууд нийтлэг байдлаар
үндсэндээ Чацарганы Тос, Чацарганы Жүүс, Ундааг ихэвчлэн үйлдвэрлэдэг.
Чацарганын жимсэнд С, А, Е, К, В1, В2, В3, В4, В5, В6, В9, Д, Р
аминдэмүүдээс гадна алимны хүчил, каротин, тос болон төмөр, кали гээд
олон бичил элементүүд агуулагддаг. Үүнээс гадна биофлавонойд хэмээх
биологийн идэвхит бодис нь дахин боловсруулсны дараа ч сайн
хадгалагдаж үлддэг байна.