ШИНГЭН ЭМИЙН ХЭЛБЭР
ЛЕКЦ 5
Тодорхойлолт:
Эмийн санд бэлтгэдэг эмийн ихэнх хувийг шингэн эмийн хэлбэр эзэлдэг.
Шингэн эмийн хэлбэр нь амархан шимэгдэж, эмчилгээний үйлдэл нь хурдан
илэрдэг бөгөөд өвчтөн хэрэглэхэд тохиромжтой зэрэг сайн талтай. Гэвч зарим
эмийн бодис нь шингэн байдалдаа өөрчлөгдөж болох бөгөөд тээвэрлэхэд
тохиромжгүй зэрэг дутагдалтай тал байдаг.
Шингэн эмийн хэлбэрийн ангилал
Шингэн эмийн хэлбэрийг хэрэглэх
аргаар нь 3 ангилна.
⚫1. Дотуур хэрэглэх зориулалттай
шингэн эмийн хэлбэр: халбагаар
буюу дуслаар хэмжин амаар ууж
хэрэглэдэг шингэн эмүүд багтана.
⚫2. Гадуур хэрэглэх зориулалттай
шингэн эмийн хэлбэр: зайлах, жин
тавих, угаах, түрхэх, дусаалга
⚫3. Тарилгын шингэн хэлбэр
Эм хэмжих хэмжээсүүд:
⚫Хоолны халбага- 15мл
⚫Цайны халбага-5мл
⚫Десертний халбага-10мл
⚫Хатуу эмийн хэлбэр болон зөөлөн эмийн
хэлбэрийг граммаар хэмжинэ.
⚫1000грамм =1кг
⚫100грамм
⚫10грамм
⚫1грамм
Шингэн эмийн хэлбэрүүд нь бүх талаар
чөлөөт дисперсийн системд багтах ба шингэн
орчин дотор хатуу эмийн бодисын жижиг
хэсгүүд жигд тархсан байна. Шингэн эмийн
хэлбэрт уусмалууд, дусаалга, хөвмөл, эмульс,
усан ялгамлууд багтана. Дотуур хэрэглэх
зориулалттай, нийлмэл бүрэлдэхүүнтэй
шингэн эмийн хэлбэрийг холимог шингэн
Mixturae гэж нэрлэж ирсэн бөгөөд шингэн
орчин нь нэрмэл ус байдаг.
Нэг бодис нөгөөгийн дотор жижиг хэсгүүд болон тархсан
буюу ууссан холимгийг дисперсийн систем гэнэ.
Өөр бодисын дотор жижиглэгдэн тарсан буюу ууссан бодисыг
дисперсийн фаз гэх ба харин тэдгээр жижиг хэсгүүдийг дотроо
тараан агуулж байгаа бодисыг дисперсийн орчин гэнэ.
Өтгөн, шингэн, хуурай, хийн байдалтай ямар ч бодис тодорхой
хэмжээтэй их бага хэсгүүд болтлоо жижиглэгдэн хуваагдана.
Ийм учраас дисперийн фаз ба орчин нь ямар ч байдалтай байж
болох тул дисперсийн систем нь ганцхан шингэн эмийн хэлбэр
дээр бус хуурай /нунтаг/, зөөлөн /тосон түрхэц/ үрэл гэх мэт
эмийн хэлбэрүүд дээр ч нэгэн адил тохиолдоно.
Шингэн эмийн хэлбэрүүдийн дисперсийн
орчин нь заавал шингэн бодисууд, харин дисперсийн
фаз нь хатуу, шингэн, хийн байдалтай байж болно.
Дисперсийн шингэн орчин дотор эмийн бодисуудыг
уусгах, хөөлгөх, хөвүүлэх эмульсжүүлэх зэрэг янз
бүрийн аргаар жигд тараана.
Эмийн бодисыг шингэн орчин дотор яаж
тарааснаас хамаарч жинхэнэ уусмал, коллоид
уусмал, хөвмөл, эмульс, өндөр молекулт нэгдлийн
уусмал гэж ангилна.
Шингэн эмийн хэлбэрийн дисперсийн системийн
ангилал
Дисперсийн систем Дисперсийн фаз
Дисперсийн фазын
жижиг хэсгийн хэмжээ
Шингэн эмийн хэлбэрийн
жишээ
Бага молекулт нэгдлийн
жинхэнэ уусмал
Ион , молекул 1 нм
Глюкоз, натрийн хлорид,
магнийн сульфатын уусмал
Өндөр молекулт нэгдпийн
жинхэнэ уусмал
Молекул 1 -100 нм Пепсин, желатины уусмал
Коллоид уусмал Мицелл 1 -100 нм
Колларгол, протарголын
уусмал
Хөвмөл
Хатуу бодисын
жижиг хэсгүүд
0,1 - 5 мкм
Хүхэр, магнийн оксидын
хөвмөл
Цийдмэг
Хосолсон систем
Шингэн бодисын
жижиг хэсгүүд
1 - 150 мкм
Тоорын, касторын тосны
цийдмэг
Дисперсийн систем нь эмийн хэлбэрүүдийг
бэлтгэх ажиллагаа болон эмийн эмчилгээний үйлдэлд
багагүй нөлөөлнө. Эмийн бодисуудыг хир зэрэг сайн
жижиглэснээс шалтгаалж эмийн бодисын чөлөөт
гадаргуу нь ихэсдэгээс амархан уусч нөлөөлөх
бололцоотой болдог. Ямар нэгэн шингэнд уусахгүй
боловч маш сайн жижиглэгдсэн эмийн бодисууд нь
амархан шимэгдэж тархдаг учраас эмийн хэлбэрийг
бэлтгэхдээ эмчилгээний үр нөлөөгий нь сайжруулах ба
хурдасгах зорилгоор сайн чанарын дисперсийн систем
үүсгэхийг хичээх ёстой.
Дисперсийн системийн чанар, тогтвор нь
дисперсийн фазын хэсгүүдийн том, жижгээс хамаарна.
Шингэн эмийн хэлбэрүүдийн дисперсийн
системийн шинж чанар
Дисперсийн фазын жижиг
хэсгүүдийн шинж чанар
Жинхэнэ уусмал Коллоид уусмал Хөвмөл
Гадна байдал Тунгалаг
Тунгалаг
солонгорсон
Тунгалаг биш
Хэмжээ
0,1 нм0,0001мкм ба түүнээс бага,
нэгэн төрлийн
1 -1000 нм 0,001 - 0,1 мкм, нэгэн төрлийн
бус
100-1000 нм 0,1 - 1 мкм ба түүнээс
том нэгэн төрлийн бус
Диффузи
Шүүгдэх чанар
Сайн явагдана
Жижиг хэсгүүд нь цаасан ба ультра
шүүлтүүрээр нэвтэрч гарна
Муу явагдана
Жижиг хэсгүүд нь цаасан шүүлтүүрээр
Нэвтрэх ба ультра шүүлтүүрээр
Нэвтрэхгүй
Явагдахгүй
Жижиг хэсгүүд нь цаасан
шүүлтүүрээр нэвтрэхгүй
Мембранаар нэвтрэх чанар Нэвтэрнэ Нэвтрэхгүй Нэвтрэхгүй
Ердийн микроскопонд харагдах
чанар
Харагдахгүй Харагдахгүй Харагдана
Ультрамикроскопонд харагдах
чанар
Харагдахгүй Харагдана Харагдана
Электронон микроскопонд
харагдах чанар
Хамгийн том молекулууд нь
харагдана
Харагдана Харагдана
Гадаргуугийн энерги Байхгүй Хүчтэй илэрнэ Сул илэрнэ
Гэрлийг хугалах чадвар Чадваргүй Тиндалиын конус үүсгэнэ
Гэрлийг ойлгож, хугалсны дүнд
сарниулна
Тогтвортой чанар Тотвортой Харьцангуй тогтворгүй Тогтворгүй
Коллоид уусмал
1-100нм хэмжээ бүхий хатуу дисперсийн фазтай шингэн
дисперсийн орчинтой системийг коллойд уусмал гэнэ.
Коллоид уусмалын дисперсийн фаз нь гадаргуу ихтэй
учраас уусмал дотор хөвж байрлана. Коллоид уусмал нь
фазыхаа ширхэгийн хэмжээгээр жинхэнэ уусмал хөвмөл
хоёрын хооронд байрлах ба нэвтэрч буй гэрэлд тунгалаг, орж
буй гэрэлд булингартай харагддаг нэгэн төрлийн биш систем
юм.Коллоид хэсгүүд нь бодисын атом молекулын агрегат
байдалтай мицеллүүд байдаг.
Мицелл нь усан орчингоор хүрээлэгдсэн жижиг хэсгүүд
болно.уусмал нь агрегат байдлаа амархан алддаг тул
тогтворжуулагчийг нэмж өгнө.Тогтворжуулагч нь жижиг
хэсгүүдийн гадаргуу дээр шингэж бүрхүүл үүсгэснээр тунах
үзэгдлээс хамгаална.Бүх коллоидыг шингэн орчинтойгоо
нийцэх байдлаар нь лиофоб, лиофиль гэж ангилна.
Коллоид уусмал
Суспензи-хөвмөл-suspensiones
Уусдаггүй хатуу дисперсийн фазтай
шингэн дисперсийн орчинтой нэгэн
төрлийн биш бичэл дисперсийн систем
бүхий шингэн эмийн хэлбэрийг хөвмөл
гэнэ.Хөвмөлийн жижиг хэсгүүд нь нарийн
хөвмөлд 0,1-1мкм, том хөвмөлд 1мкм-с
том байна.
Жорын бүрэлдхүүнд усанд уусдаггүй
буюу бага уусдаг эмийн бодисуудыг устай
хольж бэлтгэхээр бичсэн үед хөвмөл буй
болно. Усанд норгогдсон үедээ тухайн
эмийн бодис нь эмчилгэний идэвх нь
өндөр байдаг учраас хатуу эмийн
хэлбэрээр бус шингэн эмийн хэлбэрээр
хөвмөл бадалд оруулж хэрэглэдэг байна.
Хөвмөл эмийн хэлбэрийг гадуур дотуур
уух, тарилга хэлбэрээр арьсан дор,
булчинд тарьж хэрэглэдэг.
Эдгээр системүүдийг ялгахад хэцүү бөгөөд коллоид
байдлаас молекул ба ионы байдалд, хөвмөл байдлаас коллоид
байдалд шилжиж болно.
Гадуур хэрэглэх зориулалттай шингэн эмүүдийг шавшлага,
жин тавих шингэн /компресс/, зайлах, угаах, арчих,
бургуйдах шингэн, дусаалга гэж ангилна.
Уусгагчид ба экстрагентууд
Уусгагч ба экстрагентад нэрмэл ус, этанол, глицерин янз бүрийн
тосууд, шингэн парафин, хлороформ, эфир зэрэг шингэн бодисууд
хамаарагдана.
Уусгагчийг сонгон авахдаа “төстэй зүйл төстэй зүйлдээ” уусна гэсэн
дүрмийг баримтална. Иймээс ямар нэгэн бодисыг уусгахад түүнтэй
бүтцээрээ ойролцоо уусгагчийг авна. Энэ нь уусагч бодис ба уусгагч
нь ижил туйлшралын бүлэгтэй байна гэсэн үг.
Уусгагчийг туйлширсан ба туйлшираагүй уусгагч гэж ангилна.
Туйлшралын бүлэг гэдэг нь нийлж буй хоёр бодисын хооронд зохих
холбоог үүсгэж чадах функциональ бүлгүүдииг хэлнэ.
Үүнд: /ОН, СО, СНО, СООН, NH2/
Туйлширсан уусгагчид ус, глицерин, спирт багтана.
Дээрх шиг функциональ бүлэггүй уусагчийг туйлшраагүй уусгагчид
гэх бөгөөд үүнд нүүрстөрөгчид /вазелины тос/, хлороформ багтана.
Уусгагчийг зориултаар нь уусгагч ба экстрагент гэж ялгаж үзнэ.
Уусгагч гэдэг нь ямар нэгэн бодисыг уусган нэгэн төрлийн уусмалыг буй
болгох чадвартай шингэнүүдийг хэлнэ.
Уусгагчид дараах шаардлагууд тавигдана:
⚫уусгах чадвар сайтай
⚫хоргүй
⚫эмийн бодистой урвалд ордоггүй
⚫галд аюулгүй буюу аюул багатай
⚫хүний биед муу нөлөө үзүүлдэггүй
⚫ муухай үнэр амтгүй
⚫хэрэглэх тээвэрлэхэд тохиромжтой
⚫удаан хадгалагдах чадвартай байх ёстой.
Экстрагент гэдэг нь ургамлын болон
биологийн түүхий эдийн үйлчлэгч бодисыг ялгаж
авахад хэрэглэгддэг шингэнийг хэлнэ.
Эмийн бодисын 100 гр уусгагчид уусах
чадлыг граммаар илэрхийлснийг уусах чадал гэнэ.
Фармакопеид эмиин бодисуудыг уусах чадлаар нь:
⚫Маш амархан /сайн/ уусдаг
⚫Амархан /сайн/ уусдаг
⚫Уусдаг
⚫Муу уусдаг
⚫Бага уусдаг
⚫Маш бага уусдаг /муу уусдаг/
⚫Уусдаггүй гэж ангилна.
Нэрмэл ус. Aqua destillataе.
Нэрмэл ус нь зөвхөн эм найруулахад хэрэглэгдээд зогсохгүй эмийн
сангийн бусад ажиллагаанд ч чухал үүрэгтэй оролцдог. Байгаль дээр байдаг
усанд янз бүрийн эрдэс давс, бусад холимог, бичил биетэн байдаг учраас
түүнийг эм найруулахад шууд хэрэглэж болохгүй. Ялангуяа суурин газар,
үйлдвэр, уурхай орчмын ус бохирдсон байдаг.
Гол мөрөн, худгийн усанд газрын хөрсний хольц байдаг. Эдгээр ус нь
хольцынхоо найрлагаараа хоорондоо ялгаатай бөгөөд хамгийн цэвэр нь хур
тунадасны ус /бороо, цасных/ байдаг. Уудаг усанд янз бүрийн давс байх ба
энэ нь эмийн бодистой урвалд орж тундас үүсгэж болох учраас эм
найруулахад заавал нэрж цэвэрлэсэн усыг хэрэглэнэ.
Эмийн сангуудад ус нэрэх тасалгаа эсвэл тусгай байр байх бөгөөд
тусгай тасалгаагүй бол нэрмэл ус тосч авах морин шилийг/ баллон/ резин
буюу шилэн хоолойгоор ус нэрэх аппараттай холбож агаараас тоос, шороо,
бичил биетэн орохоос хамгаалсан байна.
Ус нэрэх тасалгаа нь хамгийн цэвэр байх ёстой учраас тэнд ус нэрэх
аппаратаас өөр зүйлийг байлгаж ус нэрэхээс өөр бусад ажил хийж
болохгүй.
Байгаль дээрх ус нь янз бүрийн хольцтой байдаг учраас урьдчилан
цэвэрлэсний дараа нэрнэ. Усны хольцыг тус тусад нь тохирох аргаар
цэвэрлэнэ. Байгаль дээрх усанд кальцийн ба магнийн сульфат,
гидрокарбонатууд байдаг. Хэрэв эдгээр давснууд их хэмжээтэй агуулагдсан
байвал хатуу ус гэнэ. Буцалгахад гидрокарбонатууд нь задарч карбонатыг
үүсгэнэ.
Усыг нэрэхэд бэлтгэх:
⚫1. Усыг зөөлрүүлэх: Усан дээр кальцийн гидроксидын ба натрийн
карбонатын уусмал нэмэхэд кальцийн гидроксидын нелөөгөөр магнийн ба
кальцийн карбонатууд тундасжиж ялгарна. Натрийн карбонатын
нөлөөгөөр сульфат ба хлоридууд ялгарна.
⚫2. Коллоид хольцыг бүлэгнүүлж ялгах: Эхлээд коллоид хэсгүүдийг
бөөгнөрүүлэн том ширхэгтэй болгоод тундасжуулна.
⚫3. Аммиакийг холбож цэвэрлэх: Аммиакийг хөнгөн цагааны
сульфаттай буюу цөртэй холбож ялгана.
⚫4. Органик хольцыг задлаж цэвэрлэх: Үүний тулд усыг нэрэхийн өмнө
калийн перманганатыг 1 л усанд 25 мг ноогдохоор тооцож нэмнэ.
Нэрмэл усыг гарган авахад хэрэглэгдэх ус нь урьдчилан дээрх
аргуудаар цэвэрлэгдсэн байхаас гадна ундны усанд тавигддаг ариун
цэврийн шаардлагыг хангасан байх ёстой. Хот суурин газрын усан
хангамжийн ус нь эдгээр шаардлагыг хангасан байдаг учраас шууд нэрж
болно. Эмийн санд нэрмэл ус гарган авахад Д-1, Д-4, ДЭ-25, Д-10 зэрэг цагт
5-25 нэрмэл ус нэрэх хүчин чадалтай нэрэх аппаратуудыг ашиглаж байна.
Усыг нэрэхдээ ууршуулах тогоонд усыг хийж халаахад
ус буцалж үүссэн уур нь хөргөгчид очиж хөрөөд усан дусал
үүсгэх буюу нэрмэл ус болж гарна. Эхний нэрэлтээр дэгдэмхий
бодисууд нэрэгддэг учир эхний нэрэлтийг хаяад цаашид нэрмэл
усыг хурааж авна. Нэрмэл усыг шилэнд хурааж авч хадгална.
Нэрмэл ус нь фармакопейн шаардлагыг бүрэн хангасан
байх ёстой. /ЗХУ-ын X фармакопейн 73-р өгүүлэл/ енгөгүй,
амтгүй, үнэргүй, тунгалаг шингэн. Нэрмэл усыг гарган авах,
олгох, хадгалах аргуудыг эм найруулагч хүн сайн мэдэх ёстой.
Нэрмэл усыг нэрэх аппаратаас тосч авсан саванд нь 48 цагаас
илүүгүй хугацаагаар хадгална. Нэрмэл усыг гарган авах,
хадгалах, олгох ажиллагааны аль ч үед гаднаас тоос шороо,
бохир зүйл орохоос хамгаалах хэрэгтэй.
Этанол ба бусад уусгагчид
Усанд уусдаггүй эмийн бодисуудыг этанол,
ургамлын тосууд, түүнчлэн нийлэгжлийн аргаар
гарган авсан органик уусгагчидад уусгана.
Этилийн спирт буюу этанол:
Spiritus aethylicus, Aethanolum. C2H5OH
Эмийн хэлбэрийн бүрэлдэхүүнд орсон эмийн
бодис усанд уусахгүй, спиртэнд уусдаг байвал этанолыг
уусгагч болгон хэрэглэдэг. Тухайлбал: этанол нь
давирхай, эфирийн тос ба өөхөн тос, органик хүчлүүд,
камфора, йод, ментол, алкалоид мэтийн бодисуудыг
уусгах чадвартай бөгөөд хлороформ, ус, глицеринтэй
ямар ч харьцаагаар холилдоно.
Этанол нь өнгөгүй, дэгдэмхий, евөрмөц
үнэртэй, тунгалаг, шингэн, саванд хийж сайн
бөглөөд сэрүүн газар хадгална. Этанол нь бактерийг
устгах чадвартай байдаг бөгөөд бага
концентрацтайгаар 15% хэрэглэхэд ч мөөгөнцөр,
бактерийн өсөлтийг зогсооно. Харин концентрац нь
нэмэгдэх тусам түүний бактерийг устгах чадвар нь
буурна. Үжил эсэргүүцэх хамгийн тохиромжтой
концетрац нь 60 - 70% байна. Этанол нь агаарын
хүчилтөрөгч, гэрлийн нөлөөнд өөрчлөгдөхгүй
боловч конентрац нь ихсэхийн хирээр дэгдэх, шатах
чанар нь төдий чинээ нэмэгдэнэ.
Этанолын концентрацийг эзэлхүүний
процентоор тэмдэглэх /95%, 90%, 70% 40% гэх мэт/
ба жоронд этанолын концентрацийг заагаагүй
байвал 90%-ын этанолоор эм найруулдаг. Эмийн
санд этанолыг ихэвчлэн гадуур хэрэглэх
зориулалттай эмийн хэлбэрүүдийг найруулахад
уусгагч эсвэл туслах чанарын бодис болгон
хэрэглэнэ. Ялангуяа этанолын бактери, нянг
эсэргүүцэх чанарт үндэслэн эмийг задарч муудах,
нянгийн нөлөөнд чанараа алдахаас нь урьдчилан
сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Этанолыг усаар шингэлэхэд дулаан үүсч холимгийн температур ихэсч
эзэлхүүн нь багасдаг бөгөөд үүнийг контракцын үзэгдэл гэнэ. Этанолын
концентрац нь түүний эмийн бодисыг уусгах процесст чөлөөлнө. Жишээ
нь: Тосон туулга касторын тос нь 70%-ын этанолд 1% хүртэл, 85%
этанолд 10% хүртэл уусдаг. Этанол нь эмийн бодис ба биологийн
шингэнтэй урвалд орж эмийн эмчилгээний үйлдэл болон биологийн
шингэцийг өөрчилж гаж нөлөө үзүүлж болох юм.
Калийн перманганат мэтийн хүчтэй исэлдүүлэгч бодисыг этанолтой
холимгийн бүрэлдэхүүнд бичиж болохгүй.
95% этанол нь өнгөгүй, тунгалаг, дэгдэмхий , өвөрмөц үнэртэй, хурц
амттай, шатамхай чанарын шингэн. Хувийн жин нь 0.809-0813, буцлах
температур нь 77-78°С. Этанол нь ихэнх исэлдүүлэгчтэй нийлж амархан
исэлддэг, уургийг амархан бөөгнөрүүлэх чадвартай бөгөөд галд
аюултай, усыг татдаг, цочроох нөлөөтэй, саармаг бус учир ховор
хэрэглэгдэнэ.
Глицерин-Glycerinum
Эмнэлгийн практикт саармаг шинж чанартай глицеринийг хэрэглэнэ. Цэвэр
глицерин нь усыг хүчтэй татах чанартай учир эс, эдийг түлэх чадвартай. Эмнэлгийн
хэрэгцээнд цэвэр глицеринийг сулруулж ашиглана. Сулруулсан глицерин нь арьсыг
цочроохгүй. Эмнэлгийн глицерин нь 12-16% устай, хувийн жин нь 1.225-1.235.
Глицерин нь өнгөгүй, тунгалаг, өтгөвтөр, чихэрлэг амттай, үнэргүй, чихрийн шүүс
маягийн шингэн бөгөөд ус этанол, эфиртэй холилдоно. Глицерин нь гадуур
хэрэглэгдэх эмийн хэлбэр бэлтгэхэд болон бура, борын хүчил, талст, фенол зэргийг
уусгахад хэрэглэгдэнэ.
Хүйтэн глицерин нь өтгөн унжралдсан байдалтай байдаг учраас сайн уусдаг
бодисууд хүртэл уусахдаа муу байдаг. Иймээс өндөр халуунд шинж чанараа
алддаггүй болисыг глицеринд уусгахдаа бага зэрэг халаана. Глицеринийг өргөн
амсартай шилэн саванд хадгална.
Toc-Oleum:
Үүнд ургамлын тосууд багтана. Наран цэцгийн тос-Oleum Helianthi,
тоорын тос-Oleum persicorum, буйлсын тос-Oleum Amygdalarum, арахисын
тос-Oleum Arachidis, кунжутын тос-Oleum Secami. Эдгээр нь тасалгааны
температурт тунгалаг, өтгөвтөр шингэнүүд байдаг. Эмнэлгийн практикт
ургамлаас зөвхөн хүйтэн аргаар шахаж бэлтгэсэн тосыг хэрэглэнэ. Тосыг
шингэн тос, чих хамрын дусаалга, гадуур ба тарилгын уусмалуудыг
бэлтгэхэд хэрэглэнэ. Иодат мөнгөн уснаас бусад органик биш давсуудыг тос
нь уусгадаггүй. Камфора, ментол, фенол, зарим аминдэмүүд /А, Д, Е, К/
алкалиодын сууриуд тосонд уусдаг. Эмийн бодисын тосонд уусах чадвар нь
парафинд уусах чадвараас ялгаатай. Гидроксилийн ба карбонилийн бүлэгтэй
нэгдлүүд тосонд сайн уусна.
Диметилсульфоксид /ДМСО/, димексид.
ДМСО нь сармис шиг сулавтар өвөрмөц
үнэртэй, хурц амттай, енгөгүй тунгалаг
шингэн. Диметилсульфоксидонд пенициллин,
левомецитин, норсульфазол. гидрокортизон,
бутадион, хийнүүд уусна.
Диметилсульфоксид нь амархан шимэгдэх
учир эмийн бодисын шимэгдэх хурдыг
ихэсгэж эмчилгээний үр нөлөөг идэвхжүүлнэ.
Бензилбензоат- Benzylii benzoas нь сайхан үнэртэй,
хурц амттай, өнгөгүй тосорхог шингэн ба этилийн
спирт, эфир, өөх тостой сайн холилдох ба ус
глицеринд муу уусна. Энгийн уусгагчид уусахгүй
олон эмийн бодисууд бензилбензатад сайн уусдаг.
Пропиленгликоль-Propylenglycolum. Чихэрлэг
амттай, өнгөгүй, өтгөвтөр шингэн. Пропиленгликоль
нь этилийн спирт, устай сайн холилдох ба тостой
холилддоггүй, сүүлийн үед тарилгын уусмал бэлтгэх
болон биофармацийн судалгаанд өргөн хэрэглэж
байна.

эмийн тех.лекц 5.pptx...................

  • 1.
  • 2.
    Тодорхойлолт: Эмийн санд бэлтгэдэгэмийн ихэнх хувийг шингэн эмийн хэлбэр эзэлдэг. Шингэн эмийн хэлбэр нь амархан шимэгдэж, эмчилгээний үйлдэл нь хурдан илэрдэг бөгөөд өвчтөн хэрэглэхэд тохиромжтой зэрэг сайн талтай. Гэвч зарим эмийн бодис нь шингэн байдалдаа өөрчлөгдөж болох бөгөөд тээвэрлэхэд тохиромжгүй зэрэг дутагдалтай тал байдаг.
  • 3.
    Шингэн эмийн хэлбэрийнангилал Шингэн эмийн хэлбэрийг хэрэглэх аргаар нь 3 ангилна. ⚫1. Дотуур хэрэглэх зориулалттай шингэн эмийн хэлбэр: халбагаар буюу дуслаар хэмжин амаар ууж хэрэглэдэг шингэн эмүүд багтана. ⚫2. Гадуур хэрэглэх зориулалттай шингэн эмийн хэлбэр: зайлах, жин тавих, угаах, түрхэх, дусаалга ⚫3. Тарилгын шингэн хэлбэр
  • 4.
    Эм хэмжих хэмжээсүүд: ⚫Хоолныхалбага- 15мл ⚫Цайны халбага-5мл ⚫Десертний халбага-10мл ⚫Хатуу эмийн хэлбэр болон зөөлөн эмийн хэлбэрийг граммаар хэмжинэ. ⚫1000грамм =1кг ⚫100грамм ⚫10грамм ⚫1грамм
  • 6.
    Шингэн эмийн хэлбэрүүднь бүх талаар чөлөөт дисперсийн системд багтах ба шингэн орчин дотор хатуу эмийн бодисын жижиг хэсгүүд жигд тархсан байна. Шингэн эмийн хэлбэрт уусмалууд, дусаалга, хөвмөл, эмульс, усан ялгамлууд багтана. Дотуур хэрэглэх зориулалттай, нийлмэл бүрэлдэхүүнтэй шингэн эмийн хэлбэрийг холимог шингэн Mixturae гэж нэрлэж ирсэн бөгөөд шингэн орчин нь нэрмэл ус байдаг.
  • 8.
    Нэг бодис нөгөөгийндотор жижиг хэсгүүд болон тархсан буюу ууссан холимгийг дисперсийн систем гэнэ. Өөр бодисын дотор жижиглэгдэн тарсан буюу ууссан бодисыг дисперсийн фаз гэх ба харин тэдгээр жижиг хэсгүүдийг дотроо тараан агуулж байгаа бодисыг дисперсийн орчин гэнэ. Өтгөн, шингэн, хуурай, хийн байдалтай ямар ч бодис тодорхой хэмжээтэй их бага хэсгүүд болтлоо жижиглэгдэн хуваагдана. Ийм учраас дисперийн фаз ба орчин нь ямар ч байдалтай байж болох тул дисперсийн систем нь ганцхан шингэн эмийн хэлбэр дээр бус хуурай /нунтаг/, зөөлөн /тосон түрхэц/ үрэл гэх мэт эмийн хэлбэрүүд дээр ч нэгэн адил тохиолдоно.
  • 9.
    Шингэн эмийн хэлбэрүүдийндисперсийн орчин нь заавал шингэн бодисууд, харин дисперсийн фаз нь хатуу, шингэн, хийн байдалтай байж болно. Дисперсийн шингэн орчин дотор эмийн бодисуудыг уусгах, хөөлгөх, хөвүүлэх эмульсжүүлэх зэрэг янз бүрийн аргаар жигд тараана. Эмийн бодисыг шингэн орчин дотор яаж тарааснаас хамаарч жинхэнэ уусмал, коллоид уусмал, хөвмөл, эмульс, өндөр молекулт нэгдлийн уусмал гэж ангилна.
  • 10.
    Шингэн эмийн хэлбэрийндисперсийн системийн ангилал Дисперсийн систем Дисперсийн фаз Дисперсийн фазын жижиг хэсгийн хэмжээ Шингэн эмийн хэлбэрийн жишээ Бага молекулт нэгдлийн жинхэнэ уусмал Ион , молекул 1 нм Глюкоз, натрийн хлорид, магнийн сульфатын уусмал Өндөр молекулт нэгдпийн жинхэнэ уусмал Молекул 1 -100 нм Пепсин, желатины уусмал Коллоид уусмал Мицелл 1 -100 нм Колларгол, протарголын уусмал Хөвмөл Хатуу бодисын жижиг хэсгүүд 0,1 - 5 мкм Хүхэр, магнийн оксидын хөвмөл Цийдмэг Хосолсон систем Шингэн бодисын жижиг хэсгүүд 1 - 150 мкм Тоорын, касторын тосны цийдмэг
  • 11.
    Дисперсийн систем ньэмийн хэлбэрүүдийг бэлтгэх ажиллагаа болон эмийн эмчилгээний үйлдэлд багагүй нөлөөлнө. Эмийн бодисуудыг хир зэрэг сайн жижиглэснээс шалтгаалж эмийн бодисын чөлөөт гадаргуу нь ихэсдэгээс амархан уусч нөлөөлөх бололцоотой болдог. Ямар нэгэн шингэнд уусахгүй боловч маш сайн жижиглэгдсэн эмийн бодисууд нь амархан шимэгдэж тархдаг учраас эмийн хэлбэрийг бэлтгэхдээ эмчилгээний үр нөлөөгий нь сайжруулах ба хурдасгах зорилгоор сайн чанарын дисперсийн систем үүсгэхийг хичээх ёстой. Дисперсийн системийн чанар, тогтвор нь дисперсийн фазын хэсгүүдийн том, жижгээс хамаарна.
  • 12.
    Шингэн эмийн хэлбэрүүдийндисперсийн системийн шинж чанар Дисперсийн фазын жижиг хэсгүүдийн шинж чанар Жинхэнэ уусмал Коллоид уусмал Хөвмөл Гадна байдал Тунгалаг Тунгалаг солонгорсон Тунгалаг биш Хэмжээ 0,1 нм0,0001мкм ба түүнээс бага, нэгэн төрлийн 1 -1000 нм 0,001 - 0,1 мкм, нэгэн төрлийн бус 100-1000 нм 0,1 - 1 мкм ба түүнээс том нэгэн төрлийн бус Диффузи Шүүгдэх чанар Сайн явагдана Жижиг хэсгүүд нь цаасан ба ультра шүүлтүүрээр нэвтэрч гарна Муу явагдана Жижиг хэсгүүд нь цаасан шүүлтүүрээр Нэвтрэх ба ультра шүүлтүүрээр Нэвтрэхгүй Явагдахгүй Жижиг хэсгүүд нь цаасан шүүлтүүрээр нэвтрэхгүй Мембранаар нэвтрэх чанар Нэвтэрнэ Нэвтрэхгүй Нэвтрэхгүй Ердийн микроскопонд харагдах чанар Харагдахгүй Харагдахгүй Харагдана Ультрамикроскопонд харагдах чанар Харагдахгүй Харагдана Харагдана Электронон микроскопонд харагдах чанар Хамгийн том молекулууд нь харагдана Харагдана Харагдана Гадаргуугийн энерги Байхгүй Хүчтэй илэрнэ Сул илэрнэ Гэрлийг хугалах чадвар Чадваргүй Тиндалиын конус үүсгэнэ Гэрлийг ойлгож, хугалсны дүнд сарниулна Тогтвортой чанар Тотвортой Харьцангуй тогтворгүй Тогтворгүй
  • 13.
    Коллоид уусмал 1-100нм хэмжээбүхий хатуу дисперсийн фазтай шингэн дисперсийн орчинтой системийг коллойд уусмал гэнэ. Коллоид уусмалын дисперсийн фаз нь гадаргуу ихтэй учраас уусмал дотор хөвж байрлана. Коллоид уусмал нь фазыхаа ширхэгийн хэмжээгээр жинхэнэ уусмал хөвмөл хоёрын хооронд байрлах ба нэвтэрч буй гэрэлд тунгалаг, орж буй гэрэлд булингартай харагддаг нэгэн төрлийн биш систем юм.Коллоид хэсгүүд нь бодисын атом молекулын агрегат байдалтай мицеллүүд байдаг. Мицелл нь усан орчингоор хүрээлэгдсэн жижиг хэсгүүд болно.уусмал нь агрегат байдлаа амархан алддаг тул тогтворжуулагчийг нэмж өгнө.Тогтворжуулагч нь жижиг хэсгүүдийн гадаргуу дээр шингэж бүрхүүл үүсгэснээр тунах үзэгдлээс хамгаална.Бүх коллоидыг шингэн орчинтойгоо нийцэх байдлаар нь лиофоб, лиофиль гэж ангилна.
  • 14.
  • 15.
    Суспензи-хөвмөл-suspensiones Уусдаггүй хатуу дисперсийнфазтай шингэн дисперсийн орчинтой нэгэн төрлийн биш бичэл дисперсийн систем бүхий шингэн эмийн хэлбэрийг хөвмөл гэнэ.Хөвмөлийн жижиг хэсгүүд нь нарийн хөвмөлд 0,1-1мкм, том хөвмөлд 1мкм-с том байна. Жорын бүрэлдхүүнд усанд уусдаггүй буюу бага уусдаг эмийн бодисуудыг устай хольж бэлтгэхээр бичсэн үед хөвмөл буй болно. Усанд норгогдсон үедээ тухайн эмийн бодис нь эмчилгэний идэвх нь өндөр байдаг учраас хатуу эмийн хэлбэрээр бус шингэн эмийн хэлбэрээр хөвмөл бадалд оруулж хэрэглэдэг байна. Хөвмөл эмийн хэлбэрийг гадуур дотуур уух, тарилга хэлбэрээр арьсан дор, булчинд тарьж хэрэглэдэг.
  • 16.
    Эдгээр системүүдийг ялгахадхэцүү бөгөөд коллоид байдлаас молекул ба ионы байдалд, хөвмөл байдлаас коллоид байдалд шилжиж болно. Гадуур хэрэглэх зориулалттай шингэн эмүүдийг шавшлага, жин тавих шингэн /компресс/, зайлах, угаах, арчих, бургуйдах шингэн, дусаалга гэж ангилна.
  • 17.
    Уусгагчид ба экстрагентууд Уусгагчба экстрагентад нэрмэл ус, этанол, глицерин янз бүрийн тосууд, шингэн парафин, хлороформ, эфир зэрэг шингэн бодисууд хамаарагдана. Уусгагчийг сонгон авахдаа “төстэй зүйл төстэй зүйлдээ” уусна гэсэн дүрмийг баримтална. Иймээс ямар нэгэн бодисыг уусгахад түүнтэй бүтцээрээ ойролцоо уусгагчийг авна. Энэ нь уусагч бодис ба уусгагч нь ижил туйлшралын бүлэгтэй байна гэсэн үг.
  • 18.
    Уусгагчийг туйлширсан батуйлшираагүй уусгагч гэж ангилна. Туйлшралын бүлэг гэдэг нь нийлж буй хоёр бодисын хооронд зохих холбоог үүсгэж чадах функциональ бүлгүүдииг хэлнэ. Үүнд: /ОН, СО, СНО, СООН, NH2/ Туйлширсан уусгагчид ус, глицерин, спирт багтана. Дээрх шиг функциональ бүлэггүй уусагчийг туйлшраагүй уусгагчид гэх бөгөөд үүнд нүүрстөрөгчид /вазелины тос/, хлороформ багтана.
  • 19.
    Уусгагчийг зориултаар ньуусгагч ба экстрагент гэж ялгаж үзнэ. Уусгагч гэдэг нь ямар нэгэн бодисыг уусган нэгэн төрлийн уусмалыг буй болгох чадвартай шингэнүүдийг хэлнэ. Уусгагчид дараах шаардлагууд тавигдана: ⚫уусгах чадвар сайтай ⚫хоргүй ⚫эмийн бодистой урвалд ордоггүй ⚫галд аюулгүй буюу аюул багатай ⚫хүний биед муу нөлөө үзүүлдэггүй ⚫ муухай үнэр амтгүй ⚫хэрэглэх тээвэрлэхэд тохиромжтой ⚫удаан хадгалагдах чадвартай байх ёстой.
  • 20.
    Экстрагент гэдэг ньургамлын болон биологийн түүхий эдийн үйлчлэгч бодисыг ялгаж авахад хэрэглэгддэг шингэнийг хэлнэ. Эмийн бодисын 100 гр уусгагчид уусах чадлыг граммаар илэрхийлснийг уусах чадал гэнэ. Фармакопеид эмиин бодисуудыг уусах чадлаар нь: ⚫Маш амархан /сайн/ уусдаг ⚫Амархан /сайн/ уусдаг ⚫Уусдаг ⚫Муу уусдаг ⚫Бага уусдаг ⚫Маш бага уусдаг /муу уусдаг/ ⚫Уусдаггүй гэж ангилна.
  • 21.
    Нэрмэл ус. Aquadestillataе. Нэрмэл ус нь зөвхөн эм найруулахад хэрэглэгдээд зогсохгүй эмийн сангийн бусад ажиллагаанд ч чухал үүрэгтэй оролцдог. Байгаль дээр байдаг усанд янз бүрийн эрдэс давс, бусад холимог, бичил биетэн байдаг учраас түүнийг эм найруулахад шууд хэрэглэж болохгүй. Ялангуяа суурин газар, үйлдвэр, уурхай орчмын ус бохирдсон байдаг. Гол мөрөн, худгийн усанд газрын хөрсний хольц байдаг. Эдгээр ус нь хольцынхоо найрлагаараа хоорондоо ялгаатай бөгөөд хамгийн цэвэр нь хур тунадасны ус /бороо, цасных/ байдаг. Уудаг усанд янз бүрийн давс байх ба энэ нь эмийн бодистой урвалд орж тундас үүсгэж болох учраас эм найруулахад заавал нэрж цэвэрлэсэн усыг хэрэглэнэ.
  • 22.
    Эмийн сангуудад уснэрэх тасалгаа эсвэл тусгай байр байх бөгөөд тусгай тасалгаагүй бол нэрмэл ус тосч авах морин шилийг/ баллон/ резин буюу шилэн хоолойгоор ус нэрэх аппараттай холбож агаараас тоос, шороо, бичил биетэн орохоос хамгаалсан байна. Ус нэрэх тасалгаа нь хамгийн цэвэр байх ёстой учраас тэнд ус нэрэх аппаратаас өөр зүйлийг байлгаж ус нэрэхээс өөр бусад ажил хийж болохгүй.
  • 23.
    Байгаль дээрх уснь янз бүрийн хольцтой байдаг учраас урьдчилан цэвэрлэсний дараа нэрнэ. Усны хольцыг тус тусад нь тохирох аргаар цэвэрлэнэ. Байгаль дээрх усанд кальцийн ба магнийн сульфат, гидрокарбонатууд байдаг. Хэрэв эдгээр давснууд их хэмжээтэй агуулагдсан байвал хатуу ус гэнэ. Буцалгахад гидрокарбонатууд нь задарч карбонатыг үүсгэнэ.
  • 24.
    Усыг нэрэхэд бэлтгэх: ⚫1.Усыг зөөлрүүлэх: Усан дээр кальцийн гидроксидын ба натрийн карбонатын уусмал нэмэхэд кальцийн гидроксидын нелөөгөөр магнийн ба кальцийн карбонатууд тундасжиж ялгарна. Натрийн карбонатын нөлөөгөөр сульфат ба хлоридууд ялгарна. ⚫2. Коллоид хольцыг бүлэгнүүлж ялгах: Эхлээд коллоид хэсгүүдийг бөөгнөрүүлэн том ширхэгтэй болгоод тундасжуулна. ⚫3. Аммиакийг холбож цэвэрлэх: Аммиакийг хөнгөн цагааны сульфаттай буюу цөртэй холбож ялгана. ⚫4. Органик хольцыг задлаж цэвэрлэх: Үүний тулд усыг нэрэхийн өмнө калийн перманганатыг 1 л усанд 25 мг ноогдохоор тооцож нэмнэ.
  • 25.
    Нэрмэл усыг гарганавахад хэрэглэгдэх ус нь урьдчилан дээрх аргуудаар цэвэрлэгдсэн байхаас гадна ундны усанд тавигддаг ариун цэврийн шаардлагыг хангасан байх ёстой. Хот суурин газрын усан хангамжийн ус нь эдгээр шаардлагыг хангасан байдаг учраас шууд нэрж болно. Эмийн санд нэрмэл ус гарган авахад Д-1, Д-4, ДЭ-25, Д-10 зэрэг цагт 5-25 нэрмэл ус нэрэх хүчин чадалтай нэрэх аппаратуудыг ашиглаж байна.
  • 26.
    Усыг нэрэхдээ ууршуулахтогоонд усыг хийж халаахад ус буцалж үүссэн уур нь хөргөгчид очиж хөрөөд усан дусал үүсгэх буюу нэрмэл ус болж гарна. Эхний нэрэлтээр дэгдэмхий бодисууд нэрэгддэг учир эхний нэрэлтийг хаяад цаашид нэрмэл усыг хурааж авна. Нэрмэл усыг шилэнд хурааж авч хадгална. Нэрмэл ус нь фармакопейн шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. /ЗХУ-ын X фармакопейн 73-р өгүүлэл/ енгөгүй, амтгүй, үнэргүй, тунгалаг шингэн. Нэрмэл усыг гарган авах, олгох, хадгалах аргуудыг эм найруулагч хүн сайн мэдэх ёстой. Нэрмэл усыг нэрэх аппаратаас тосч авсан саванд нь 48 цагаас илүүгүй хугацаагаар хадгална. Нэрмэл усыг гарган авах, хадгалах, олгох ажиллагааны аль ч үед гаднаас тоос шороо, бохир зүйл орохоос хамгаалах хэрэгтэй.
  • 27.
    Этанол ба бусадуусгагчид Усанд уусдаггүй эмийн бодисуудыг этанол, ургамлын тосууд, түүнчлэн нийлэгжлийн аргаар гарган авсан органик уусгагчидад уусгана.
  • 28.
    Этилийн спирт буюуэтанол: Spiritus aethylicus, Aethanolum. C2H5OH Эмийн хэлбэрийн бүрэлдэхүүнд орсон эмийн бодис усанд уусахгүй, спиртэнд уусдаг байвал этанолыг уусгагч болгон хэрэглэдэг. Тухайлбал: этанол нь давирхай, эфирийн тос ба өөхөн тос, органик хүчлүүд, камфора, йод, ментол, алкалоид мэтийн бодисуудыг уусгах чадвартай бөгөөд хлороформ, ус, глицеринтэй ямар ч харьцаагаар холилдоно.
  • 29.
    Этанол нь өнгөгүй,дэгдэмхий, евөрмөц үнэртэй, тунгалаг, шингэн, саванд хийж сайн бөглөөд сэрүүн газар хадгална. Этанол нь бактерийг устгах чадвартай байдаг бөгөөд бага концентрацтайгаар 15% хэрэглэхэд ч мөөгөнцөр, бактерийн өсөлтийг зогсооно. Харин концентрац нь нэмэгдэх тусам түүний бактерийг устгах чадвар нь буурна. Үжил эсэргүүцэх хамгийн тохиромжтой концетрац нь 60 - 70% байна. Этанол нь агаарын хүчилтөрөгч, гэрлийн нөлөөнд өөрчлөгдөхгүй боловч конентрац нь ихсэхийн хирээр дэгдэх, шатах чанар нь төдий чинээ нэмэгдэнэ.
  • 30.
    Этанолын концентрацийг эзэлхүүний процентоортэмдэглэх /95%, 90%, 70% 40% гэх мэт/ ба жоронд этанолын концентрацийг заагаагүй байвал 90%-ын этанолоор эм найруулдаг. Эмийн санд этанолыг ихэвчлэн гадуур хэрэглэх зориулалттай эмийн хэлбэрүүдийг найруулахад уусгагч эсвэл туслах чанарын бодис болгон хэрэглэнэ. Ялангуяа этанолын бактери, нянг эсэргүүцэх чанарт үндэслэн эмийг задарч муудах, нянгийн нөлөөнд чанараа алдахаас нь урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
  • 31.
    Этанолыг усаар шингэлэхэддулаан үүсч холимгийн температур ихэсч эзэлхүүн нь багасдаг бөгөөд үүнийг контракцын үзэгдэл гэнэ. Этанолын концентрац нь түүний эмийн бодисыг уусгах процесст чөлөөлнө. Жишээ нь: Тосон туулга касторын тос нь 70%-ын этанолд 1% хүртэл, 85% этанолд 10% хүртэл уусдаг. Этанол нь эмийн бодис ба биологийн шингэнтэй урвалд орж эмийн эмчилгээний үйлдэл болон биологийн шингэцийг өөрчилж гаж нөлөө үзүүлж болох юм. Калийн перманганат мэтийн хүчтэй исэлдүүлэгч бодисыг этанолтой холимгийн бүрэлдэхүүнд бичиж болохгүй. 95% этанол нь өнгөгүй, тунгалаг, дэгдэмхий , өвөрмөц үнэртэй, хурц амттай, шатамхай чанарын шингэн. Хувийн жин нь 0.809-0813, буцлах температур нь 77-78°С. Этанол нь ихэнх исэлдүүлэгчтэй нийлж амархан исэлддэг, уургийг амархан бөөгнөрүүлэх чадвартай бөгөөд галд аюултай, усыг татдаг, цочроох нөлөөтэй, саармаг бус учир ховор хэрэглэгдэнэ.
  • 32.
    Глицерин-Glycerinum Эмнэлгийн практикт саармагшинж чанартай глицеринийг хэрэглэнэ. Цэвэр глицерин нь усыг хүчтэй татах чанартай учир эс, эдийг түлэх чадвартай. Эмнэлгийн хэрэгцээнд цэвэр глицеринийг сулруулж ашиглана. Сулруулсан глицерин нь арьсыг цочроохгүй. Эмнэлгийн глицерин нь 12-16% устай, хувийн жин нь 1.225-1.235. Глицерин нь өнгөгүй, тунгалаг, өтгөвтөр, чихэрлэг амттай, үнэргүй, чихрийн шүүс маягийн шингэн бөгөөд ус этанол, эфиртэй холилдоно. Глицерин нь гадуур хэрэглэгдэх эмийн хэлбэр бэлтгэхэд болон бура, борын хүчил, талст, фенол зэргийг уусгахад хэрэглэгдэнэ. Хүйтэн глицерин нь өтгөн унжралдсан байдалтай байдаг учраас сайн уусдаг бодисууд хүртэл уусахдаа муу байдаг. Иймээс өндөр халуунд шинж чанараа алддаггүй болисыг глицеринд уусгахдаа бага зэрэг халаана. Глицеринийг өргөн амсартай шилэн саванд хадгална.
  • 33.
    Toc-Oleum: Үүнд ургамлын тосуудбагтана. Наран цэцгийн тос-Oleum Helianthi, тоорын тос-Oleum persicorum, буйлсын тос-Oleum Amygdalarum, арахисын тос-Oleum Arachidis, кунжутын тос-Oleum Secami. Эдгээр нь тасалгааны температурт тунгалаг, өтгөвтөр шингэнүүд байдаг. Эмнэлгийн практикт ургамлаас зөвхөн хүйтэн аргаар шахаж бэлтгэсэн тосыг хэрэглэнэ. Тосыг шингэн тос, чих хамрын дусаалга, гадуур ба тарилгын уусмалуудыг бэлтгэхэд хэрэглэнэ. Иодат мөнгөн уснаас бусад органик биш давсуудыг тос нь уусгадаггүй. Камфора, ментол, фенол, зарим аминдэмүүд /А, Д, Е, К/ алкалиодын сууриуд тосонд уусдаг. Эмийн бодисын тосонд уусах чадвар нь парафинд уусах чадвараас ялгаатай. Гидроксилийн ба карбонилийн бүлэгтэй нэгдлүүд тосонд сайн уусна.
  • 34.
    Диметилсульфоксид /ДМСО/, димексид. ДМСОнь сармис шиг сулавтар өвөрмөц үнэртэй, хурц амттай, енгөгүй тунгалаг шингэн. Диметилсульфоксидонд пенициллин, левомецитин, норсульфазол. гидрокортизон, бутадион, хийнүүд уусна. Диметилсульфоксид нь амархан шимэгдэх учир эмийн бодисын шимэгдэх хурдыг ихэсгэж эмчилгээний үр нөлөөг идэвхжүүлнэ.
  • 35.
    Бензилбензоат- Benzylii benzoasнь сайхан үнэртэй, хурц амттай, өнгөгүй тосорхог шингэн ба этилийн спирт, эфир, өөх тостой сайн холилдох ба ус глицеринд муу уусна. Энгийн уусгагчид уусахгүй олон эмийн бодисууд бензилбензатад сайн уусдаг. Пропиленгликоль-Propylenglycolum. Чихэрлэг амттай, өнгөгүй, өтгөвтөр шингэн. Пропиленгликоль нь этилийн спирт, устай сайн холилдох ба тостой холилддоггүй, сүүлийн үед тарилгын уусмал бэлтгэх болон биофармацийн судалгаанд өргөн хэрэглэж байна.