SlideShare a Scribd company logo
1 of 33
ТЭЭВЭР ЗУУЧ
Манифест
АЖИЛЛАХ ДЭД СИСТЕМИЙГ СОНГОХ
Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн /цаашид “ГБМ” гэх/ нь 3 дэд системээс cargo-ийг
ашиглана.
Cargo дэд системийн Манифест програмыг ашиглан дараах цэсүүдэд ажиллана. Үүнд:
1. Импортын манифест
2. Экспортын манифест
3. Транзит манифест
4. DHL Manifest Management
5. Хятадын гаальтай солилцох манифест
6. Вагоны дугаар олголт
7. Лац/Вагоны дугаарын өөрчлөлт
ГБМ нь импорт, экспорт, транзит манифест нөхөн бичих /шинээр бичих, хуулах, засах,
хадгалах, устгах/, гаалийн байгууллага руу илгээх, Вагон дугаар олголт, Лац/вагон
дугаар өөрчлөлт хийх хүсэлтийг нэмэх, засах, устгах, гааль руу илгээх зэрэг
үйлдлүүдийг гүйцэтгэнэ.
МАНИФЕСТ НӨХӨН БИЧИХ, ИЛГЭЭХ:
DHL манифест нь бусад манифестуудаас Хавсралт
манифестыг ГУАБ баталгаажуулсны дараа оруулах
боломжтой байдгаараа ялгаатай.
“Импорт/Экспорт/Транзит болон DHL манифест –
Импорт/Экспорт” дэд цэсүүдийг ашиглан манифест
нөхөн бичихтэй холбоотой дараах үйл ажиллагааг
хэрэгжүүлнэ. Үүнд:
a. Манифестыг жагсаалтаар харах, хэвлэх
b. Шинээр бичих /хуулах, засах, хадгалах, устгах,
маягтаар харах/;
1. Үндсэн мэдээлэл оруулах
2. Барааны мэдээлэл оруулах
3. Дагалдах бичиг баримтуудын мэдээлэл
оруулах
4. Хавсралт манифест бүртгэх
c. Вагон дугаар олголт, Лац/Вагоны дугаарын өөрчлөлтийн хүсэлт бичих
d. Гаалийн байгууллага руу манифест болон хүсэлт илгээх;
e. Манифест/Хүсэлтийн төлөв хянах, манифест/ хүсэлттэй ажиллах;
“Импорт/Экспорт/Транзит болон DHL манифест – Импорт/Экспорт” дэд цэстэй
ажиллах:
а. Манифестыг жагсаалтаар харах, хэвлэх;
Жагсаалтыг дээрх байдлаар харах ба хайлтын хэсэгт үзүүлсэн талбаруудаар хайлт хийх
боломжтой. Мөн жагсаалтаас шаардлагатай манифестуудыг сонгоод жагсаалтыг
хэвлэнэ. Энэ жагсаалт харах хуудсанаас тухайн нэг манифестыг сонгож манифест нөхөн
бичихэд шаардлагатай үйлдлүүдийг гүйцэтгэнэ.
a. Шинээр бичих /хуулах, засах, хадгалах, устгах, маягтаар харах/;
1. Үндсэн мэдээлэл оруулах
Төмөр замын хувьд манифест бичих үед вагон дугаар, вагон лацны дугаар тодорхойгүй
үед бөглөхгүй орхиж болох юм. Харин ачаа вагонд ачигдсан буюу вагон болон лауны
дугаар тодорхой болсон үед манифестыг баталгаажуулсны дараа тусад нь Вагон дугаар
олголт, Лац вагон дугаар өөрчлөлт хэсэгт хүсэлт бичиж гааль руу илгээн тухайн
манифестын эдгээр дутуу мэдээллүүдийг нэмж бүрдүүлэхээр системд тодорхойлогдсон
байгаа.
Импортын манифестын хувьд Ачих газар Гадаадын хот, боомт, Хүлээн авах газар нь
Монголын хот, суурин, Экспортын хувьд Ачих газар нь Монголын хот, суурин, Хүлээн
авах газар нь Гадаадын хот, суурин харин Транзитын хувьд хоёулаа гадаадын хот суурин
байна гэдгийг анхаарна уу !.
Манифестын төрөл нь 4 янз байна.
1. Энгийн
2. Түүвэр –Хавсралт манифестууд бичих шаардлагатай
3. Үлдсэн ачаа
4. Хоосон
Горимын кодын сонголтоос хамаарч хилийн гаалийн хяналтын бүс, гүний гаалийн
хяналтын бүсийн ялгааг анхаарч оруулах хэрэгтэй.
Лац вагон дугаар нь тодорхой шалтгааны улмаас өөрчлөгдсөн дугаарыг ‘,’ тэмдэгээр
тусгаарлан бичиж оруулна.
Он сар оруулах хэлбэрийн хувьд зурган дээр дарснаар дээрх цонх гарч ирэх ба
эндээс огноог сонгон оруулах боломжтой.
Энэхүү томруулдаг шилний дүрс бүхий зурган тэмдэглэгээтэй дүрс нь “pop-up” цонх
дуудах товч юм. Pop-up товчийг дарснаар аливаа нэгэн ангилалтын сан агуулсан цонх
шинээр нээгдэнэ.
Ерөнхий мэдээллийг оруулаад “Хадгалах” товч дарснаар CEPS систем манифестад
автоматаар дугаар олгоно.
2. Барааны мэдээлэл оруулах
Үндсэн мэдээлэл дэх Тээврийн төрлөөс хамаарч Эзлэхүүн, Тээврийн зардал (Агаарын)
нь мэдээлэл оруулах боломжтой байна. Илгээгч/Хүлээн авагчийн мэдээллийг гараас
оруулах ба эсвэл хайлтын цонх ашиглан оруулах боломжтой.
ААН сонголтоор Гаалийн байгууллагын бүртгэлээс хайлт хийх боломжтой байх ба
Түнш сонголтоор “Миний түнш байгууллагууд” хэсэгт бүртгэсэн байгууллагуудаас хайх
боломжтой. Энэ бүртгэлийг CEPS системийн Cargo дэд систем дэх “Түнш байгууллага”
програмд хийнэ.
Байнга үйлчлүүлдэг байгууллаагуудаа энд бүртгэж өгснөөр манифест нөхөн бичих
хугацааг хэмнэх давуу талтай байдаг.
3. Дагалдах бичиг баримтуудын мэдээлэл оруулах
“Шинээр” товчийг ашиглаж нэг
ширхэг бичиг баримт бүртгэх
цонхнуудыг үүсгэнэ. Тухайн нэг
бичиг баримт эсвэл бүгдийг нь
сонгоод “Устгах” товч ашиглан устгах
боломжтой.
Дагалдах бичиг баримтын төрлөөс
заавал сонгоно. Хэрэв төрлийн нэр
тодорхойгүй эсвэл байхгүй бол
“Бусад” гэсэн сонголтыг ашиглаж
болно.
4. Хавсралт манифест бүртгэх
Үндсэн мэдээлэл дэх Манифестын төрлөөс “Түүвэр” сонголтыг хийсэн бол хавсралт
манифест бүртгэх шаардлагатай ба манифест нөхөн бичих хуудасны доод хэсэгт
хавсралт манифестын бүртгэлийн хэсэг үүснэ.
Хавсралтын манифестыг CEPS систем ашиглан дээрх зурагт үзүүлсэн байдлаар
бүртгэхээс гадна Microsoft Excel програм ашиглан бүртгэж оруулах боломжтой.
Үүний тулд эхлээд манифест нөхөн бичих дэлгэцний Хавсралт манифестын хэсэгт
байрлах “Маягт татах” товч ашиглан Excel файл татан авна.
Тус загварын дагуу мэдээллийг анхааралтай бөглөөд мөн манифест нөхөн бичих
дэлгэцний Хавсралт манифестын хэсэгт байрлах “Маягт илгээх” товч ашиглан
бүртгэлийг оруулна.
Энд хүрээд Манифест нөхөн бичих дэлгэцний дээд хэсэгт байрлах хадгалах товчийг
дарна. Энэ үйлдлийг хйиснээр CEPS систем автоматаар манифестын дугаар олгоно. Энэ
зөвхөн гааль руу илгээх хүртэл хүчинтэй байх дугаар юм. Энэ үед манифест “Хадгалах”
төлөвтэй байна.
b. Вагон дугаар олголтын хүсэлт болон Лац/Вагоны дугаарын өөрчлөлтийн хүсэлт
бичих
Дээрх жагсаалтаас Вагон дугаар олгох/Лац, вагон дугаар өөрчлөх хүсэлт шинээр бичих
үйлдлийг гүйцэтгэнэ.
Дээрх хуудсанд Гаалийн газар хорооны мэдээллийг оруулаад Вагон дугаар олголт/Лац,
вагон дугаар өөрчлөлт хийх манифестаа эхлээд хайж олох хэрэгтэй. Гаалийн газар
хорооны мэдээллийг хайх дэд цонх доорх хэлбэртэй байна.
Харин вагон дугаар шинээр олгох, эсвэл лац вагон дугаар өөрчлөх шаардлагатай
манифестаа хайх цонх доорх хэлбэртэй байна.
Манифестыг хайж олсны дараа сонгоход үндсэн бүртгэлийн хуудсанд автоматаар доорх
хэлбэртэй орж ирнэ. Дээд хэсэгт байрлах хүсэлтийн үндсэн мэдээллийн автоматаар
CEPS систем бүрдүүлнэ.
Вагон дугаар олголтын хүсэлт бичиж байх үед зөвхөн шинэ Вагон дугаарыг, Лац вагон
дураар өөрчлөлтийн хүсэлтийн үед чингэлэгүүдийн шинэ дугаарыг, өөрчлөх шалтгааны
хамт оруулж хадгална. Манифестыг тус жагсаалтанд нэмэх, хасах боломжтой.
Хүсэлтийн дугаар доорх утгатай байна.
Энэ үед хүсэлт “Хадгалах” төлөвтэй байна.
c. Гаалийн байгууллага руу манифест, хүсэлт илгээх:
Манифест нөхөн бичээд хадгалсны дараа “Хадгалах” төлөвтэй байна гэж урд дурдсан
байгаа.
Зөвхөн “Хадгалах” төлөвтэй манифест болон хүсэлтийг гааль руу илгээх боломжтой.
Гаальруу илгээхээсээ өмнө манифест/хүсэлтийн мэдээллийг сайтар шалгаад хадгалсан
байх хэрэгтэй.
Манифест / Хүсэлтийг дэлгэрэнгүй харах цонх болон засварлах хуудсанаас илгээнэ.
Аливаа манифест/ хүсэлтийн жагсаалт дахь тухайн бичлэгийн дугаарыг дарахад
дэлгэрэнгүй харах цонхонд шилжинэ.
Манифест/ Хүсэлтийг гаальруу илгээсний дараа “Түр хүлээнэ үү...” төлөвт шилжих ба
энэ нь гааль тухайн илгээсэн баримтыг хүлээн авах хүртэл хэсэг хугацаанд үргэлжилнэ.
Гааль хүлээж авсны дараа систем автоматаар тухайн манифестад шинэ дугаар олгоно.
Энэ дугаар манифестын албан ёсны дугаар байна.
Харин Вагон дугаар олголт/Лац вагон дугаар өөрчлөлтийн хүсэлтийн дугаар
өөрчлөгдөхгүй.
d. Манифест / Хүсэлтийн төлөв хянаж ажиллах
Манифест нь хадгалахаас эхлээд орох/гарах зөвшөөрөл олгогдох хүртлээ CEPS систем
дээр доорх төлөвүүдтэй байна.
Дээрх зураг нь манифестын төлөвүүдийг харуулж байна.
Дээрх зурган дээр хүсэлтийн төлөвүүдийг доод хэсэгт нь харуулж байна. Эдгээр нь
манифестын жагсаалт дээр байгаа төлөвүүдтэй доор дурдсан байдлаар нийтлэг шинж
чанартай билээ.
1. Хадгалах
Манифест / Хүсэлт шинээр бичээд хадгалсан, “Алдаатай” төлөвтэй манифест/Хүсэлтийн
мэдээллийн засаж хадгалсан, “Засварт буцаасан” төлөвтэй манифестын мэдээллийг
засаж хадгалсан тохиолдолд энэ төлөвт шилжинэ.
2. Түр хүлээнэ үү
Манифестын/Хүсэлт нь гааль руу илгээсний дараа гааль хүлээж авах хүртэл хэсэгт
хугацаанд уг төлөвтэй байна.
3. Хүлээж авсан
Гааль руу илгээсэн манифест/хүсэлт нь систем автоматаар шалгасны дүнд ямар нэг
алдаагүй тохиолдолд энэ төлөвт шилжинэ.
Энэ төлөвөөс хойш тайлбарлагдах төлвүүд нь манифест/хүсэлтийн дэлгэрэнгүй харах
эсвэл засварлах хуудас болон жагсаалт дээрх төлөвийн мэдээлэл дээр дарахад тухайн
төлвийг хянах дэлгэрэнгүй мэдээлэл нь дэд цонхонд гарч ирнэ.
4. Алдаатай
Гааль руу илгээсэн манифест/хүсэлт нь систем автоматаар шалгасны дүнд логикийн
алдаанууд байвал энэ төлөвт шилжинэ. Жишээлбэл:
- (NOK) CMM027 [TRNSP_AMT_CURR_CD] is Холбогдох кодыг олох
боломжгүй.
- BL No [999-59263223] CRG190 Мэдээлэл өмнө нь орсон байна... Гэх мэт.
Энэ үед манифест/хүсэлтийн засах хуудас руу шилжиж дээрх дэд цонхны “Алдаатай
утга”-ын мэдээллийн дагуу алдааг шийдвэрлээд хадгалсны дараа гааль руу илгээх
хэрэгтэй. Хэрэв “Алдаатай утга” нь манифест дээр бичигдсэн мэдээллээс үл хамаарах
өөрөөр хэлбэл системийн аливаа доголдолоос (Жишээлбэл: Байцаагч хуваарилагдаагүй.)
хамаарсан тохиолдолд ГУАБ-д мэдэгдэж алдааг зүгшрүүлсний дараа манифестыг мөн
“Хадгалах” төлөвт шилжүүлээд гааль руу илгээх хэрэгтэй.
5. Засварт буцаасан
Манифестыг ГУБ эсвэл ГУАБ шалгаад шаардлагатай тохиолдолд мэдээлэл засуулахаар
буцаадаг. Энэ үед уг төлөвт шилжинэ. Энэ төлөвийн үед манифест / хүсэлтийн засах
цонхонд шилжиж алдааг зүгшрүүлж хадгалсны дараа гааль руу илгээх үйлдлийг хийх
хэрэгтэй. Дээрх дэд цонхны “Засварт буцаах тайлбар”-ын мэдээллийн дагуу засварыг
оруулах хэрэгтэй.
6. Татгалзсан
ГУАБ нь манифестыг шалгаад зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд манифест энэ
төлөвтэй байх ба цаашид тухайн манифест дээр ажиллах боломжгүй байна.
7. Зөвшөөрсөн
ГУАБ манифест болон хүсэлтийг сүүлийн байдлаар зөвшөөрөл олгосон тохиолдолд энэ
төлөвт шилжих ба уг манифестыг хуулахаас өөр үйлдэл хийх боломжгүй болно.
8. Түр зөвшөөрөл
Манифестыг нөхөн бичих үед вагон дугаар, лацны дугаар оруулах боломжгүй
тохиолдолд оруулахгүй орхих боломжтой гэдгийг өмнө дурдсан. Уг мэдээлэл дутуу
оруулсан байхад ГУАБ зөвшөөрөл олговол “Түр зөвшөөрөл” төлөвт шилжинэ. Энэ түр
зөвшөөрөл нь Вагон дугаар олголт, Лац вагон дугаар өөрчлөлтийн хүсэлт бичиж ГУАБ-
ын зөвшөөрөл олгосноор “Зөвшөөрсөн” төлөвт шилжинэ.
ГААЛИЙН ЗУУЧЛАГЧ
АЖИЛЛАХ ДЭД СИСТЕМИЙГ СОНГОХ:
Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн /цаашид “ГБМ” гэх/ нь 3 дэд системээс clearance-ийг
ашиглана.
Clearance дэд системийг ашиглан дараах цэсүүдэд ажиллана. Үүнд:
Импортын мэдүүлэг
Экспортын мэдүүлэг
Татварын буцаан олголт
Татвар хураамж
БТКУС-ын ангилал
Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь:
Импорт, экспортын гаалийн мэдүүлэгтэй ажиллах;
Нөхөн бичих /шинээр бичих, хуулах, засах, хадгалах, устгах/;
Гаалийн байгууллага руу илгээх;
Татварын маягт хэвлэх
Гадаад худалдаа эрхлэгчийн хүсэлтээр илүү төлөгдсөн болон барьцаалсан татвар
нэхэмжлэх,
БТКУС-ын хүсэлт гаргах
Барааны тарифын хувь хэмжээг харах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэнэ.
ИМПОРТ/ЭКСПОРТЫН МЭДҮҮЛЭГ НӨХӨН БИЧИХ, ИЛГЭЭХ
“Импорт / Экспортын мэдүүлэг (Баталгаажсан)”
цэсийг ашиглан аливаа нэгэн үйлдэл хийхгүй бөгөөд
зөвхөн мэдээлэл авна.
Харин “Импорт/Экспортын мэдүүлэг” дэд цэсийг
ашиглан гаалийн мэдүүлэг нөхөн бичихтэй
холбоотой дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Үүнд:
a. Мэдүүлэг жагсаалтаар харах;
b. Шинээр бичих /хуулах, засах, хадгалах,
устгах/;
1. Ерөнхий мэдээлэл оруулах
2. Үндсэн мэдээлэл оруулах
3. Төлбөрийн мэдээлэл оруулах
4. Барааны мэдээлэл оруулах
5. Барааны нэгдсэн мэдээлэл харах
6. Манифестын мэдээлэл оруулах
7. Дагалдах бичиг баримтуудын мэдээлэл
оруулах
8. Зуучлагчийн мэдээлэл харах
c. Гаалийн байгууллага руу мэдүүлэг илгээх
d. Татварын маягт хэвлэх
“Импорт/Экспортын мэдүүлэг” дэд цэтэй ажиллах.
a. Мэдүүлэг жагсаалтаар харах;
“Импорт/Экспортын мэдүүлэг”-ийн жагсаалтыг дээрх байдлаар харах ба хайлтын хэсэгт
үзүүлсэн талбаруудаар хайлт хийх боломжтой. Энэхүү жагсаалт харах хуудсанаас
тухайн нэг мэдүүлэг сонгож гаалийн гаалийн мэдүүлэг
нөхөн бичихэд шаардлагатай үйлдлүүдийг гүйцэтгэнэ.
Мөн жагсаалтаас шаардлагатай мэдүүлгийг сонгон
татварын маягт хэвлэнэ.
Он сар өдөр оруулах мэдээллийн хувьд зурган
дээр дарснаар доорх цонх гарч ирэх ба эндээс
огноог сонгон оруулах боломжтой.
“Импорт/Экспортын мэдүүлэг”-ийн жагсаалтын доод хэсэгт бичлэгийн тоо, хуудасны
дугаарын мэдээлэл агуулсан хэрэглэгдэхүүн байна.
Төлөлтийн код:
№ Код Нэр
1 101 Бэлэн мөнгө тушаасан
2 201 Бэлэн бусаар тушаасан
3 301 Урьдчилсан төлбөрөөс суутгал хийсэн
4 302 Илүү төлсөнөөс суутгал хийсэн
5 303 Мөнгөн хөрөнгийн барьцааг татварт тооцсон
6 304 Мөнгөн хөрөнгийн барьцааг буцаасан
7 401 Засгийн газрын шийдвэрээр хойшлогдсон
8 402 Засгийн газрын шийдвэрээр хэсэгчлэн төлөгдсөн
9 501 Мөнгөн хөрөнгийн барьцаа гарсан
10 502 Банкны баталгаа гаргасан
11 503 Бараа барьцаалсан
12 504 Олон улсын гэрээний бусад хэлбэр
13 600 Татвараас чөлөөлсөн
14 700 Түр горимын хугацааг сунгасан
15 800 Татваргүй горимоор бүрдүүлэлт хийсэн
16 900 Бусад
Гаалийн мэдүүлгийн төлөв:
№ Мэдүүлгийн
төлөв
Тайлбар
1 Сануулсан Ерөнхий мэдээллийг оруулан сануулснаар системээс
автоматаар дугаар олгогдсон мэдүүлэг.
2 Хадгалсан Шаардлагатай бүх мэдээллийг нөхөн бичиж хадгалсан
мэдүүлэг. /гаалийн байгууллага руу илгээхэд тодорхой
түвшинд бэлэн болсон/
3 Илгээсэн Гаалийн байгууллага руу илгээсэн. /гэхдээ хүлээн аваагүй
байгаа/
4 Хүлээн авсан Гаалийн байгууллага хүлээн авсан мэдүүлэг. /мэдүүлэг
аливаа нэгэн алдаагүйгээр илгээгдсэн тохиолдолд энэ
төлөвт шилжинэ/
5 Татвар төлөх Гаалийн байгууллага бичиг баримтын түвшинд хүлээн
зөвшөөрсөн мэдүүлэг. /Мэдүүлгийн үнэн зөвийг шалгаж,
барааны үнэ үнэлгээ тодорхойлон татвар ногдуулсан
өөрөөр хэлбэл татвар төлөх үйл ажиллагаанд шилжсэн/
6 Алдаатай Илгээх шаардлага хангагдаагүй мэдүүлэг. /CEPS систем
нь автоматаар шалгах боломжтой талбарын мэдээлэл зөв
оруулсан эсэхийг шалгана буруу оруулсан тохиолдолд
илэрвэл энэ төлөв шилжинэ./
7 Засварт буцаасан Гаалийн байгууллага аливаа нэгэн засвар өөрчлөлт
оруулах шаардлага бүхий мэдүүлэг.
8 Баталгаажсан Гаалийн байгууллага мэдүүлэгчийн сонгосон горимд
байршуулахыг зөвшөөрсөн мэдүүлэг. / бичиг баримтын
болон биет үзлэг хийгдэн гаалийн улсын ахлах байцаагч
гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн/
9 Татгалзсан Гаалийн улсын ахлах байцаагч мэдүүлгийн аливаа нэгэн
мэдээлэл буруу тул бичиг баримтын бүрдүүлэлтийг
шинээр хийх шаардлагатай гэж үзсэн мэдүүлэг.
/Мэдүүлэг шинээр бичнэ/
10 Хүчингүй ГТХ-д заасны дагуу хүчингүй болгосон мэдүүлэг.
Шинээр бичих /хуулах, засах, хадгалах, устгах /
Ерөнхий мэдээлэл оруулах;
Мэдүүлэг нь гурван төрөлтэй. Үүнд:
Энгийн
Багц
Урьдчилсан бүрдүүлэлт
Энэхүү томруулдаг шилний дүрс бүхий зурган тэмдэглэгээтэй товчийг
програмын хэлэнд “pop-up” гэж нэрлэдэг. Pop-up товчийг дарснаар аливаа
нэг ангилалтын сан агуулсан цонх шинээр нээгдэнэ.
ГБМ нь мэдүүлэгчийн сонгосон горимын кодыг оруулахдаа гараар бичиж
оруулж болно. /зөвхөн 3 оронтой тоо байдаг/ Хэрэв горимын кодыг
мэдэхгүй байгаа бол pop-up товчийг ашиглан горимын код, нэрний дэлгэрэнгүй
мэдээллийг агуулсан ангилалтын санг ашиглах боломжтой.
Мэдүүлэгч нь холбоотой горим сонгосон тохиолдолд /гаалийн баталгаат бүсээс гаргах,
түр горимын хаалт хийх горим сонгох ... гэх мэт/ өмнөх мэдүүлгийн дугаар оруулах
талбар идэвхжинэ. Pop-up цонхийг ашиглан өмнөх мэдүүлгийн дугаарыг баталгаажсан
мэдүүлгийн сан агуулсан цонхноос сонгож оруулна.
Мэдүүлсэн огнооны мэдээллийг оруулахдаа зөвхөн тухайн өдрийг сонгох ёстойг
анхаарна уу.
Гаалийн байгууллагын кодыг оруулахдаа гараар бичиж оруулж болно. /зөвхөн 5 оронтой
тоо байдаг/ Хэрэв гаалийн байгууллагын кодыг мэдэхгүй байгаа бол pop-up товчийг
ашиглан гаалийн байгууллагын код, нэрний дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан
ангилалтын санг ашиглах боломжтой. Энд гаалийн байгууллага гэдэг нь тухайн
мэдүүлэгийг горимд байршуулах зөвшөөрөл олгох гаалийн байгууллын мэдээлэл байна
гэдгийг анхаарах шаардлагатай.
Ерөнхий мэдээллүүдийг оруулаад “санах” товч дарснаар CEPS систем гаалийн
мэдүүлэгт автоматаар дугаар олгоно. Энэ үед CEPS систем дээр гаалийн мэдүүлэг
“Сануулсан” төлөвтэй болно.
ГБМ нь гаалийн мэдүүлэг нөхөн бичих талбаруудын нэрний өмнө * тэмдэглэгээ
хийгдсэн байвал зайлшгүй мэдээлэл оруулах талбар, харин дээрх тэмдэглэгээ байхгүй
бол мэдээлэл оруулахгүй ч байж болно гэсэн үг юм.
Үндсэн мэдээлэл оруулах;
Илгээгч/Экспортлогч, хүлээн авагч / Импортлогч-ийн мэдээлэл оруулах:
Энд илгээгчийн “Удирдах албан тушаалтны нэр”, “Утасны дугаар”-ын мэдээлэл
мэдэгдэхгүй байгаа тул хоосон /зайлшгүй оруулах шаардлагатай талбар биш/ орхисон
байна. Хэрэв мэдэгдэж байгаа тохиолдолд оруулна.
Төлбөрийн мэдээлэл оруулах;
Ханшны огноог зурагт үзүүлсэн pop-up цонхоор өөрчлөн оруулж болно.
Зардлын мэдээлэл оруулах;
ГТТТХуульд зааснаар нэмэгдэх 5 бүлэг зардлын “тээврийн зардал”, “даатгалын
хураамж”-аас бусад 3 бүлэг зардлын нийлбэрийг нэмэгдэх зардалд, хасагдах 2 бүлэг
зардлын нийлбэрийг хасагдах зардал гэсэн талбаруудад нөхөн бичнэ.
Барааны мэдээлэл;
“Хуулах”- энэ мэдүүлэгт нөхөн бичигдсэн барааны мэдээллийг ашиглах, “Бичснээс”-
өмнө бичигдэж байсан барааны мэдээллийг ашиглах гэсэн нэмэлт функцуудтай.
Барааны мэдээлэл оруулах
Барааны нэгдсэн мэдээлэл харах;
Манифестийн мэдээлэл оруулах;
Нэг мэдүүлэгт хэд хэдэн манифест /жишээ нь: багцийн мэдүүлэг нөхөн бичих үед/-ийн
мэдээлэл оруулах бол “Шинээр” товчийг ашиглана.
Дагалдах бичиг баримтуудын мэдээлэл оруулах;
Зуучлагчийн мэдээлэл харах
Гаалийн байгууллага руу мэдүүлэг илгээх;
ГБМ нь нөхөн бичсэн мэдүүлгээ гаалийн байгууллага руу илгээхэд CEPS систем нь
автоматаар шалгах боломжтой талбарын мэдээлэл зөв оруулсан эсэхийг шалгана. Хэрэв
алдаа гарсан тохиолдолд алдааны мэдээллийг системээс харуулдаг. /Жишээ нь: гаалийн
мэдүүлгийн мэдээлэл нь манифестын мэдээлэлтэй тохирохгүй байгаа бол/ Зөвхөн
“хадгалсан” төлөвтэй мэдүүлгийг илгээхийг анхаарна уу.
Хэрэв мэдүүлэг илгээхэд ямар нэгэн алдаа гарсан бол мэдүүлэгийн “алдаатай” төлөвтэй
болно. “Алдаатай” гэсэн хэрэг дээр дарснаар алдааны утгыг илэрхийлсэн цонх гарна.
Татварын маягт хэвлэх
Зөвхөн “Татвар төлөх” төлөвтэй мэдүүлгийн татварын маягт хэвлэнэ. Энэ үйлдлийг
ашиглан мэдүүлэгчийн төлөх татварын мэдээллийг хэвлэн авах боломжтой юм.
Татварын маягт нь дараах хэлбэртэйгээр 3 хувь гарах бөгөөд эхний хувийг банк, 2 дахь
хувийг гаалийн байгууллага, 3 дахь хувийг мэдүүлэгчид өгнө.
ТАТВАР БУЦААН АВАХ ХҮСЭЛТ БИЧИХ, ИЛГЭЭХ
Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь “Татвар буцаан олголт” үндсэн цэсийг ашиглан
илүү төлөгдсөн, барьцаа болгон төлсөн татьараа буцаан авах /түр хугацаагаар
нэвтрүүлсэн бараа тээврийн хэрэгслийг хугацаанд буцаан нэвтрүүлсэн/ үйлдэлд
ашиглана.
ТАТВАР ХУРААМЖИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРАХ
“Татвар хураамж” үндсэн цэсийг ашиглан гаалийн болон бусад татвар, хураамжийн
хэмжээг харна.
Мөн татварын маягтыг хэвлэх боломжтой юм.
БТКУС-ЫН ХҮСЭЛТ ГАРГАХ
“БТКУС-ийн ангилал” үндсэн цэс нь “БТКУС-ийн хүсэлт”, “Татварын хувь хэмжээ”
гэсэн дэд цэсүүдтэй.
ГБМ нь “БТКУС-ийн хүсэлт” дэд цэсийг ашиглан мэдүүлж буй барааны БТКУС-ын
ангилалыг тодорхойлж чадахгүй байгаа бол гаалийн байгууллагад электрон хэлбэрээр
хүсэлт гарган тодорхойлуулна. БТКУС-ын хүсэлт гаргахдаа зурагт үзүүлсэн
талбаруудыг нөхөн бичих шаардлагатай.
Хүсэлтийг гаалийн байгууллагын холбогдох албан тушаалтан хүлээн авч зохих
журамын дагуу хариултыг электрон хэлбэрээр ирүүлнэ.
БАРААНЫ ТАРИФЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ХАРАХ

More Related Content

What's hot

Лекц 11
Лекц 11Лекц 11
Лекц 11Etugen
 
Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6Bbujee
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4Odko Ts
 
орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай
орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухайорлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай
орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухайBayasaa Хөгжилтэй амьдрал
 
Lecture 15,16
Lecture 15,16Lecture 15,16
Lecture 15,16Bbujee
 
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Azzaya L
 
авто тээврийн газрын түүхэн замнал
авто тээврийн газрын түүхэн замналавто тээврийн газрын түүхэн замнал
авто тээврийн газрын түүхэн замналTemka Temuujin
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудEnebish Vandandulam
 
E-Views програм
E-Views програмE-Views програм
E-Views програмoz
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДСChuluun Zulaa
 
Дунд шатны НББ
Дунд шатны НББДунд шатны НББ
Дунд шатны НББoyunsuren84
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДСChuluun Zulaa
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль Chuluun Zulaa
 
Компьютерийн үндэс лекц-6
Компьютерийн үндэс лекц-6Компьютерийн үндэс лекц-6
Компьютерийн үндэс лекц-6Chinzorig Undarmaa
 
бараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэлбараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэлEnebish Vandandulam
 

What's hot (20)

Лекц 11
Лекц 11Лекц 11
Лекц 11
 
Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6Зардлын бүртгэл Лекц 5,6
Зардлын бүртгэл Лекц 5,6
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай
орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухайорлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай
орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай
 
Татварын бүртгэлийн тухай ойлголт
Татварын бүртгэлийн тухай ойлголтТатварын бүртгэлийн тухай ойлголт
Татварын бүртгэлийн тухай ойлголт
 
Lecture 15,16
Lecture 15,16Lecture 15,16
Lecture 15,16
 
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
 
авто тээврийн газрын түүхэн замнал
авто тээврийн газрын түүхэн замналавто тээврийн газрын түүхэн замнал
авто тээврийн газрын түүхэн замнал
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргууд
 
E-Views програм
E-Views програмE-Views програм
E-Views програм
 
коммуникаци
коммуникацикоммуникаци
коммуникаци
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 4 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 4 ШИДС
 
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaan
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaanLekts 14 inflytsi tvvnii shaltgaan
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaan
 
Дунд шатны НББ
Дунд шатны НББДунд шатны НББ
Дунд шатны НББ
 
14
1414
14
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль
Нягтлан бодох бүртгэлийн үндэс Хичээл 1 Шинэ Иргэншил Дээд Сургууль
 
Компьютерийн үндэс лекц-6
Компьютерийн үндэс лекц-6Компьютерийн үндэс лекц-6
Компьютерийн үндэс лекц-6
 
бараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэлбараа материалын бүртгэл
бараа материалын бүртгэл
 
Mayagt all
Mayagt allMayagt all
Mayagt all
 

Gmt lecture11 iziu theme

  • 1.
  • 2.
  • 3. ТЭЭВЭР ЗУУЧ Манифест АЖИЛЛАХ ДЭД СИСТЕМИЙГ СОНГОХ Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн /цаашид “ГБМ” гэх/ нь 3 дэд системээс cargo-ийг ашиглана. Cargo дэд системийн Манифест програмыг ашиглан дараах цэсүүдэд ажиллана. Үүнд: 1. Импортын манифест 2. Экспортын манифест 3. Транзит манифест 4. DHL Manifest Management 5. Хятадын гаальтай солилцох манифест 6. Вагоны дугаар олголт 7. Лац/Вагоны дугаарын өөрчлөлт ГБМ нь импорт, экспорт, транзит манифест нөхөн бичих /шинээр бичих, хуулах, засах, хадгалах, устгах/, гаалийн байгууллага руу илгээх, Вагон дугаар олголт, Лац/вагон дугаар өөрчлөлт хийх хүсэлтийг нэмэх, засах, устгах, гааль руу илгээх зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэнэ.
  • 4. МАНИФЕСТ НӨХӨН БИЧИХ, ИЛГЭЭХ: DHL манифест нь бусад манифестуудаас Хавсралт манифестыг ГУАБ баталгаажуулсны дараа оруулах боломжтой байдгаараа ялгаатай. “Импорт/Экспорт/Транзит болон DHL манифест – Импорт/Экспорт” дэд цэсүүдийг ашиглан манифест нөхөн бичихтэй холбоотой дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд: a. Манифестыг жагсаалтаар харах, хэвлэх b. Шинээр бичих /хуулах, засах, хадгалах, устгах, маягтаар харах/; 1. Үндсэн мэдээлэл оруулах 2. Барааны мэдээлэл оруулах 3. Дагалдах бичиг баримтуудын мэдээлэл оруулах 4. Хавсралт манифест бүртгэх c. Вагон дугаар олголт, Лац/Вагоны дугаарын өөрчлөлтийн хүсэлт бичих d. Гаалийн байгууллага руу манифест болон хүсэлт илгээх; e. Манифест/Хүсэлтийн төлөв хянах, манифест/ хүсэлттэй ажиллах; “Импорт/Экспорт/Транзит болон DHL манифест – Импорт/Экспорт” дэд цэстэй ажиллах: а. Манифестыг жагсаалтаар харах, хэвлэх; Жагсаалтыг дээрх байдлаар харах ба хайлтын хэсэгт үзүүлсэн талбаруудаар хайлт хийх боломжтой. Мөн жагсаалтаас шаардлагатай манифестуудыг сонгоод жагсаалтыг хэвлэнэ. Энэ жагсаалт харах хуудсанаас тухайн нэг манифестыг сонгож манифест нөхөн бичихэд шаардлагатай үйлдлүүдийг гүйцэтгэнэ. a. Шинээр бичих /хуулах, засах, хадгалах, устгах, маягтаар харах/; 1. Үндсэн мэдээлэл оруулах
  • 5. Төмөр замын хувьд манифест бичих үед вагон дугаар, вагон лацны дугаар тодорхойгүй үед бөглөхгүй орхиж болох юм. Харин ачаа вагонд ачигдсан буюу вагон болон лауны дугаар тодорхой болсон үед манифестыг баталгаажуулсны дараа тусад нь Вагон дугаар олголт, Лац вагон дугаар өөрчлөлт хэсэгт хүсэлт бичиж гааль руу илгээн тухайн манифестын эдгээр дутуу мэдээллүүдийг нэмж бүрдүүлэхээр системд тодорхойлогдсон байгаа. Импортын манифестын хувьд Ачих газар Гадаадын хот, боомт, Хүлээн авах газар нь Монголын хот, суурин, Экспортын хувьд Ачих газар нь Монголын хот, суурин, Хүлээн авах газар нь Гадаадын хот, суурин харин Транзитын хувьд хоёулаа гадаадын хот суурин байна гэдгийг анхаарна уу !. Манифестын төрөл нь 4 янз байна. 1. Энгийн 2. Түүвэр –Хавсралт манифестууд бичих шаардлагатай 3. Үлдсэн ачаа 4. Хоосон Горимын кодын сонголтоос хамаарч хилийн гаалийн хяналтын бүс, гүний гаалийн хяналтын бүсийн ялгааг анхаарч оруулах хэрэгтэй. Лац вагон дугаар нь тодорхой шалтгааны улмаас өөрчлөгдсөн дугаарыг ‘,’ тэмдэгээр тусгаарлан бичиж оруулна.
  • 6. Он сар оруулах хэлбэрийн хувьд зурган дээр дарснаар дээрх цонх гарч ирэх ба эндээс огноог сонгон оруулах боломжтой. Энэхүү томруулдаг шилний дүрс бүхий зурган тэмдэглэгээтэй дүрс нь “pop-up” цонх дуудах товч юм. Pop-up товчийг дарснаар аливаа нэгэн ангилалтын сан агуулсан цонх шинээр нээгдэнэ.
  • 7. Ерөнхий мэдээллийг оруулаад “Хадгалах” товч дарснаар CEPS систем манифестад автоматаар дугаар олгоно. 2. Барааны мэдээлэл оруулах Үндсэн мэдээлэл дэх Тээврийн төрлөөс хамаарч Эзлэхүүн, Тээврийн зардал (Агаарын) нь мэдээлэл оруулах боломжтой байна. Илгээгч/Хүлээн авагчийн мэдээллийг гараас оруулах ба эсвэл хайлтын цонх ашиглан оруулах боломжтой. ААН сонголтоор Гаалийн байгууллагын бүртгэлээс хайлт хийх боломжтой байх ба Түнш сонголтоор “Миний түнш байгууллагууд” хэсэгт бүртгэсэн байгууллагуудаас хайх боломжтой. Энэ бүртгэлийг CEPS системийн Cargo дэд систем дэх “Түнш байгууллага” програмд хийнэ.
  • 8. Байнга үйлчлүүлдэг байгууллаагуудаа энд бүртгэж өгснөөр манифест нөхөн бичих хугацааг хэмнэх давуу талтай байдаг. 3. Дагалдах бичиг баримтуудын мэдээлэл оруулах
  • 9. “Шинээр” товчийг ашиглаж нэг ширхэг бичиг баримт бүртгэх цонхнуудыг үүсгэнэ. Тухайн нэг бичиг баримт эсвэл бүгдийг нь сонгоод “Устгах” товч ашиглан устгах боломжтой. Дагалдах бичиг баримтын төрлөөс заавал сонгоно. Хэрэв төрлийн нэр тодорхойгүй эсвэл байхгүй бол “Бусад” гэсэн сонголтыг ашиглаж болно. 4. Хавсралт манифест бүртгэх Үндсэн мэдээлэл дэх Манифестын төрлөөс “Түүвэр” сонголтыг хийсэн бол хавсралт манифест бүртгэх шаардлагатай ба манифест нөхөн бичих хуудасны доод хэсэгт хавсралт манифестын бүртгэлийн хэсэг үүснэ.
  • 10. Хавсралтын манифестыг CEPS систем ашиглан дээрх зурагт үзүүлсэн байдлаар бүртгэхээс гадна Microsoft Excel програм ашиглан бүртгэж оруулах боломжтой. Үүний тулд эхлээд манифест нөхөн бичих дэлгэцний Хавсралт манифестын хэсэгт байрлах “Маягт татах” товч ашиглан Excel файл татан авна. Тус загварын дагуу мэдээллийг анхааралтай бөглөөд мөн манифест нөхөн бичих дэлгэцний Хавсралт манифестын хэсэгт байрлах “Маягт илгээх” товч ашиглан бүртгэлийг оруулна. Энд хүрээд Манифест нөхөн бичих дэлгэцний дээд хэсэгт байрлах хадгалах товчийг дарна. Энэ үйлдлийг хйиснээр CEPS систем автоматаар манифестын дугаар олгоно. Энэ
  • 11. зөвхөн гааль руу илгээх хүртэл хүчинтэй байх дугаар юм. Энэ үед манифест “Хадгалах” төлөвтэй байна. b. Вагон дугаар олголтын хүсэлт болон Лац/Вагоны дугаарын өөрчлөлтийн хүсэлт бичих Дээрх жагсаалтаас Вагон дугаар олгох/Лац, вагон дугаар өөрчлөх хүсэлт шинээр бичих үйлдлийг гүйцэтгэнэ. Дээрх хуудсанд Гаалийн газар хорооны мэдээллийг оруулаад Вагон дугаар олголт/Лац, вагон дугаар өөрчлөлт хийх манифестаа эхлээд хайж олох хэрэгтэй. Гаалийн газар хорооны мэдээллийг хайх дэд цонх доорх хэлбэртэй байна.
  • 12. Харин вагон дугаар шинээр олгох, эсвэл лац вагон дугаар өөрчлөх шаардлагатай манифестаа хайх цонх доорх хэлбэртэй байна. Манифестыг хайж олсны дараа сонгоход үндсэн бүртгэлийн хуудсанд автоматаар доорх хэлбэртэй орж ирнэ. Дээд хэсэгт байрлах хүсэлтийн үндсэн мэдээллийн автоматаар CEPS систем бүрдүүлнэ. Вагон дугаар олголтын хүсэлт бичиж байх үед зөвхөн шинэ Вагон дугаарыг, Лац вагон дураар өөрчлөлтийн хүсэлтийн үед чингэлэгүүдийн шинэ дугаарыг, өөрчлөх шалтгааны хамт оруулж хадгална. Манифестыг тус жагсаалтанд нэмэх, хасах боломжтой. Хүсэлтийн дугаар доорх утгатай байна. Энэ үед хүсэлт “Хадгалах” төлөвтэй байна.
  • 13. c. Гаалийн байгууллага руу манифест, хүсэлт илгээх: Манифест нөхөн бичээд хадгалсны дараа “Хадгалах” төлөвтэй байна гэж урд дурдсан байгаа. Зөвхөн “Хадгалах” төлөвтэй манифест болон хүсэлтийг гааль руу илгээх боломжтой. Гаальруу илгээхээсээ өмнө манифест/хүсэлтийн мэдээллийг сайтар шалгаад хадгалсан байх хэрэгтэй. Манифест / Хүсэлтийг дэлгэрэнгүй харах цонх болон засварлах хуудсанаас илгээнэ. Аливаа манифест/ хүсэлтийн жагсаалт дахь тухайн бичлэгийн дугаарыг дарахад дэлгэрэнгүй харах цонхонд шилжинэ. Манифест/ Хүсэлтийг гаальруу илгээсний дараа “Түр хүлээнэ үү...” төлөвт шилжих ба энэ нь гааль тухайн илгээсэн баримтыг хүлээн авах хүртэл хэсэг хугацаанд үргэлжилнэ.
  • 14. Гааль хүлээж авсны дараа систем автоматаар тухайн манифестад шинэ дугаар олгоно. Энэ дугаар манифестын албан ёсны дугаар байна. Харин Вагон дугаар олголт/Лац вагон дугаар өөрчлөлтийн хүсэлтийн дугаар өөрчлөгдөхгүй. d. Манифест / Хүсэлтийн төлөв хянаж ажиллах Манифест нь хадгалахаас эхлээд орох/гарах зөвшөөрөл олгогдох хүртлээ CEPS систем дээр доорх төлөвүүдтэй байна.
  • 15. Дээрх зураг нь манифестын төлөвүүдийг харуулж байна. Дээрх зурган дээр хүсэлтийн төлөвүүдийг доод хэсэгт нь харуулж байна. Эдгээр нь манифестын жагсаалт дээр байгаа төлөвүүдтэй доор дурдсан байдлаар нийтлэг шинж чанартай билээ. 1. Хадгалах Манифест / Хүсэлт шинээр бичээд хадгалсан, “Алдаатай” төлөвтэй манифест/Хүсэлтийн мэдээллийн засаж хадгалсан, “Засварт буцаасан” төлөвтэй манифестын мэдээллийг засаж хадгалсан тохиолдолд энэ төлөвт шилжинэ. 2. Түр хүлээнэ үү Манифестын/Хүсэлт нь гааль руу илгээсний дараа гааль хүлээж авах хүртэл хэсэгт хугацаанд уг төлөвтэй байна. 3. Хүлээж авсан
  • 16. Гааль руу илгээсэн манифест/хүсэлт нь систем автоматаар шалгасны дүнд ямар нэг алдаагүй тохиолдолд энэ төлөвт шилжинэ. Энэ төлөвөөс хойш тайлбарлагдах төлвүүд нь манифест/хүсэлтийн дэлгэрэнгүй харах эсвэл засварлах хуудас болон жагсаалт дээрх төлөвийн мэдээлэл дээр дарахад тухайн төлвийг хянах дэлгэрэнгүй мэдээлэл нь дэд цонхонд гарч ирнэ. 4. Алдаатай Гааль руу илгээсэн манифест/хүсэлт нь систем автоматаар шалгасны дүнд логикийн алдаанууд байвал энэ төлөвт шилжинэ. Жишээлбэл: - (NOK) CMM027 [TRNSP_AMT_CURR_CD] is Холбогдох кодыг олох боломжгүй. - BL No [999-59263223] CRG190 Мэдээлэл өмнө нь орсон байна... Гэх мэт. Энэ үед манифест/хүсэлтийн засах хуудас руу шилжиж дээрх дэд цонхны “Алдаатай утга”-ын мэдээллийн дагуу алдааг шийдвэрлээд хадгалсны дараа гааль руу илгээх хэрэгтэй. Хэрэв “Алдаатай утга” нь манифест дээр бичигдсэн мэдээллээс үл хамаарах өөрөөр хэлбэл системийн аливаа доголдолоос (Жишээлбэл: Байцаагч хуваарилагдаагүй.) хамаарсан тохиолдолд ГУАБ-д мэдэгдэж алдааг зүгшрүүлсний дараа манифестыг мөн “Хадгалах” төлөвт шилжүүлээд гааль руу илгээх хэрэгтэй. 5. Засварт буцаасан
  • 17. Манифестыг ГУБ эсвэл ГУАБ шалгаад шаардлагатай тохиолдолд мэдээлэл засуулахаар буцаадаг. Энэ үед уг төлөвт шилжинэ. Энэ төлөвийн үед манифест / хүсэлтийн засах цонхонд шилжиж алдааг зүгшрүүлж хадгалсны дараа гааль руу илгээх үйлдлийг хийх хэрэгтэй. Дээрх дэд цонхны “Засварт буцаах тайлбар”-ын мэдээллийн дагуу засварыг оруулах хэрэгтэй. 6. Татгалзсан ГУАБ нь манифестыг шалгаад зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд манифест энэ төлөвтэй байх ба цаашид тухайн манифест дээр ажиллах боломжгүй байна. 7. Зөвшөөрсөн ГУАБ манифест болон хүсэлтийг сүүлийн байдлаар зөвшөөрөл олгосон тохиолдолд энэ төлөвт шилжих ба уг манифестыг хуулахаас өөр үйлдэл хийх боломжгүй болно. 8. Түр зөвшөөрөл
  • 18. Манифестыг нөхөн бичих үед вагон дугаар, лацны дугаар оруулах боломжгүй тохиолдолд оруулахгүй орхих боломжтой гэдгийг өмнө дурдсан. Уг мэдээлэл дутуу оруулсан байхад ГУАБ зөвшөөрөл олговол “Түр зөвшөөрөл” төлөвт шилжинэ. Энэ түр зөвшөөрөл нь Вагон дугаар олголт, Лац вагон дугаар өөрчлөлтийн хүсэлт бичиж ГУАБ- ын зөвшөөрөл олгосноор “Зөвшөөрсөн” төлөвт шилжинэ.
  • 19. ГААЛИЙН ЗУУЧЛАГЧ АЖИЛЛАХ ДЭД СИСТЕМИЙГ СОНГОХ: Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн /цаашид “ГБМ” гэх/ нь 3 дэд системээс clearance-ийг ашиглана. Clearance дэд системийг ашиглан дараах цэсүүдэд ажиллана. Үүнд: Импортын мэдүүлэг Экспортын мэдүүлэг Татварын буцаан олголт Татвар хураамж БТКУС-ын ангилал Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь: Импорт, экспортын гаалийн мэдүүлэгтэй ажиллах; Нөхөн бичих /шинээр бичих, хуулах, засах, хадгалах, устгах/; Гаалийн байгууллага руу илгээх; Татварын маягт хэвлэх Гадаад худалдаа эрхлэгчийн хүсэлтээр илүү төлөгдсөн болон барьцаалсан татвар нэхэмжлэх, БТКУС-ын хүсэлт гаргах Барааны тарифын хувь хэмжээг харах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэнэ.
  • 20. ИМПОРТ/ЭКСПОРТЫН МЭДҮҮЛЭГ НӨХӨН БИЧИХ, ИЛГЭЭХ “Импорт / Экспортын мэдүүлэг (Баталгаажсан)” цэсийг ашиглан аливаа нэгэн үйлдэл хийхгүй бөгөөд зөвхөн мэдээлэл авна. Харин “Импорт/Экспортын мэдүүлэг” дэд цэсийг ашиглан гаалийн мэдүүлэг нөхөн бичихтэй холбоотой дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд: a. Мэдүүлэг жагсаалтаар харах; b. Шинээр бичих /хуулах, засах, хадгалах, устгах/; 1. Ерөнхий мэдээлэл оруулах 2. Үндсэн мэдээлэл оруулах 3. Төлбөрийн мэдээлэл оруулах 4. Барааны мэдээлэл оруулах 5. Барааны нэгдсэн мэдээлэл харах 6. Манифестын мэдээлэл оруулах 7. Дагалдах бичиг баримтуудын мэдээлэл оруулах 8. Зуучлагчийн мэдээлэл харах c. Гаалийн байгууллага руу мэдүүлэг илгээх d. Татварын маягт хэвлэх “Импорт/Экспортын мэдүүлэг” дэд цэтэй ажиллах. a. Мэдүүлэг жагсаалтаар харах; “Импорт/Экспортын мэдүүлэг”-ийн жагсаалтыг дээрх байдлаар харах ба хайлтын хэсэгт үзүүлсэн талбаруудаар хайлт хийх боломжтой. Энэхүү жагсаалт харах хуудсанаас тухайн нэг мэдүүлэг сонгож гаалийн гаалийн мэдүүлэг нөхөн бичихэд шаардлагатай үйлдлүүдийг гүйцэтгэнэ. Мөн жагсаалтаас шаардлагатай мэдүүлгийг сонгон татварын маягт хэвлэнэ. Он сар өдөр оруулах мэдээллийн хувьд зурган дээр дарснаар доорх цонх гарч ирэх ба эндээс огноог сонгон оруулах боломжтой.
  • 21. “Импорт/Экспортын мэдүүлэг”-ийн жагсаалтын доод хэсэгт бичлэгийн тоо, хуудасны дугаарын мэдээлэл агуулсан хэрэглэгдэхүүн байна. Төлөлтийн код: № Код Нэр 1 101 Бэлэн мөнгө тушаасан 2 201 Бэлэн бусаар тушаасан 3 301 Урьдчилсан төлбөрөөс суутгал хийсэн 4 302 Илүү төлсөнөөс суутгал хийсэн 5 303 Мөнгөн хөрөнгийн барьцааг татварт тооцсон 6 304 Мөнгөн хөрөнгийн барьцааг буцаасан 7 401 Засгийн газрын шийдвэрээр хойшлогдсон 8 402 Засгийн газрын шийдвэрээр хэсэгчлэн төлөгдсөн 9 501 Мөнгөн хөрөнгийн барьцаа гарсан 10 502 Банкны баталгаа гаргасан 11 503 Бараа барьцаалсан 12 504 Олон улсын гэрээний бусад хэлбэр 13 600 Татвараас чөлөөлсөн 14 700 Түр горимын хугацааг сунгасан 15 800 Татваргүй горимоор бүрдүүлэлт хийсэн 16 900 Бусад Гаалийн мэдүүлгийн төлөв: № Мэдүүлгийн төлөв Тайлбар 1 Сануулсан Ерөнхий мэдээллийг оруулан сануулснаар системээс автоматаар дугаар олгогдсон мэдүүлэг. 2 Хадгалсан Шаардлагатай бүх мэдээллийг нөхөн бичиж хадгалсан мэдүүлэг. /гаалийн байгууллага руу илгээхэд тодорхой түвшинд бэлэн болсон/ 3 Илгээсэн Гаалийн байгууллага руу илгээсэн. /гэхдээ хүлээн аваагүй байгаа/ 4 Хүлээн авсан Гаалийн байгууллага хүлээн авсан мэдүүлэг. /мэдүүлэг аливаа нэгэн алдаагүйгээр илгээгдсэн тохиолдолд энэ төлөвт шилжинэ/ 5 Татвар төлөх Гаалийн байгууллага бичиг баримтын түвшинд хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг. /Мэдүүлгийн үнэн зөвийг шалгаж, барааны үнэ үнэлгээ тодорхойлон татвар ногдуулсан өөрөөр хэлбэл татвар төлөх үйл ажиллагаанд шилжсэн/ 6 Алдаатай Илгээх шаардлага хангагдаагүй мэдүүлэг. /CEPS систем нь автоматаар шалгах боломжтой талбарын мэдээлэл зөв оруулсан эсэхийг шалгана буруу оруулсан тохиолдолд илэрвэл энэ төлөв шилжинэ./
  • 22. 7 Засварт буцаасан Гаалийн байгууллага аливаа нэгэн засвар өөрчлөлт оруулах шаардлага бүхий мэдүүлэг. 8 Баталгаажсан Гаалийн байгууллага мэдүүлэгчийн сонгосон горимд байршуулахыг зөвшөөрсөн мэдүүлэг. / бичиг баримтын болон биет үзлэг хийгдэн гаалийн улсын ахлах байцаагч гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн/ 9 Татгалзсан Гаалийн улсын ахлах байцаагч мэдүүлгийн аливаа нэгэн мэдээлэл буруу тул бичиг баримтын бүрдүүлэлтийг шинээр хийх шаардлагатай гэж үзсэн мэдүүлэг. /Мэдүүлэг шинээр бичнэ/ 10 Хүчингүй ГТХ-д заасны дагуу хүчингүй болгосон мэдүүлэг.
  • 23. Шинээр бичих /хуулах, засах, хадгалах, устгах / Ерөнхий мэдээлэл оруулах; Мэдүүлэг нь гурван төрөлтэй. Үүнд: Энгийн Багц Урьдчилсан бүрдүүлэлт Энэхүү томруулдаг шилний дүрс бүхий зурган тэмдэглэгээтэй товчийг програмын хэлэнд “pop-up” гэж нэрлэдэг. Pop-up товчийг дарснаар аливаа нэг ангилалтын сан агуулсан цонх шинээр нээгдэнэ. ГБМ нь мэдүүлэгчийн сонгосон горимын кодыг оруулахдаа гараар бичиж оруулж болно. /зөвхөн 3 оронтой тоо байдаг/ Хэрэв горимын кодыг мэдэхгүй байгаа бол pop-up товчийг ашиглан горимын код, нэрний дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан ангилалтын санг ашиглах боломжтой.
  • 24. Мэдүүлэгч нь холбоотой горим сонгосон тохиолдолд /гаалийн баталгаат бүсээс гаргах, түр горимын хаалт хийх горим сонгох ... гэх мэт/ өмнөх мэдүүлгийн дугаар оруулах талбар идэвхжинэ. Pop-up цонхийг ашиглан өмнөх мэдүүлгийн дугаарыг баталгаажсан мэдүүлгийн сан агуулсан цонхноос сонгож оруулна. Мэдүүлсэн огнооны мэдээллийг оруулахдаа зөвхөн тухайн өдрийг сонгох ёстойг анхаарна уу. Гаалийн байгууллагын кодыг оруулахдаа гараар бичиж оруулж болно. /зөвхөн 5 оронтой тоо байдаг/ Хэрэв гаалийн байгууллагын кодыг мэдэхгүй байгаа бол pop-up товчийг ашиглан гаалийн байгууллагын код, нэрний дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан ангилалтын санг ашиглах боломжтой. Энд гаалийн байгууллага гэдэг нь тухайн мэдүүлэгийг горимд байршуулах зөвшөөрөл олгох гаалийн байгууллын мэдээлэл байна гэдгийг анхаарах шаардлагатай.
  • 25. Ерөнхий мэдээллүүдийг оруулаад “санах” товч дарснаар CEPS систем гаалийн мэдүүлэгт автоматаар дугаар олгоно. Энэ үед CEPS систем дээр гаалийн мэдүүлэг “Сануулсан” төлөвтэй болно. ГБМ нь гаалийн мэдүүлэг нөхөн бичих талбаруудын нэрний өмнө * тэмдэглэгээ хийгдсэн байвал зайлшгүй мэдээлэл оруулах талбар, харин дээрх тэмдэглэгээ байхгүй бол мэдээлэл оруулахгүй ч байж болно гэсэн үг юм. Үндсэн мэдээлэл оруулах; Илгээгч/Экспортлогч, хүлээн авагч / Импортлогч-ийн мэдээлэл оруулах:
  • 26. Энд илгээгчийн “Удирдах албан тушаалтны нэр”, “Утасны дугаар”-ын мэдээлэл мэдэгдэхгүй байгаа тул хоосон /зайлшгүй оруулах шаардлагатай талбар биш/ орхисон байна. Хэрэв мэдэгдэж байгаа тохиолдолд оруулна. Төлбөрийн мэдээлэл оруулах;
  • 27. Ханшны огноог зурагт үзүүлсэн pop-up цонхоор өөрчлөн оруулж болно. Зардлын мэдээлэл оруулах; ГТТТХуульд зааснаар нэмэгдэх 5 бүлэг зардлын “тээврийн зардал”, “даатгалын хураамж”-аас бусад 3 бүлэг зардлын нийлбэрийг нэмэгдэх зардалд, хасагдах 2 бүлэг зардлын нийлбэрийг хасагдах зардал гэсэн талбаруудад нөхөн бичнэ. Барааны мэдээлэл; “Хуулах”- энэ мэдүүлэгт нөхөн бичигдсэн барааны мэдээллийг ашиглах, “Бичснээс”- өмнө бичигдэж байсан барааны мэдээллийг ашиглах гэсэн нэмэлт функцуудтай.
  • 28. Барааны мэдээлэл оруулах Барааны нэгдсэн мэдээлэл харах;
  • 29. Манифестийн мэдээлэл оруулах; Нэг мэдүүлэгт хэд хэдэн манифест /жишээ нь: багцийн мэдүүлэг нөхөн бичих үед/-ийн мэдээлэл оруулах бол “Шинээр” товчийг ашиглана. Дагалдах бичиг баримтуудын мэдээлэл оруулах; Зуучлагчийн мэдээлэл харах Гаалийн байгууллага руу мэдүүлэг илгээх; ГБМ нь нөхөн бичсэн мэдүүлгээ гаалийн байгууллага руу илгээхэд CEPS систем нь автоматаар шалгах боломжтой талбарын мэдээлэл зөв оруулсан эсэхийг шалгана. Хэрэв алдаа гарсан тохиолдолд алдааны мэдээллийг системээс харуулдаг. /Жишээ нь: гаалийн мэдүүлгийн мэдээлэл нь манифестын мэдээлэлтэй тохирохгүй байгаа бол/ Зөвхөн “хадгалсан” төлөвтэй мэдүүлгийг илгээхийг анхаарна уу.
  • 30. Хэрэв мэдүүлэг илгээхэд ямар нэгэн алдаа гарсан бол мэдүүлэгийн “алдаатай” төлөвтэй болно. “Алдаатай” гэсэн хэрэг дээр дарснаар алдааны утгыг илэрхийлсэн цонх гарна. Татварын маягт хэвлэх Зөвхөн “Татвар төлөх” төлөвтэй мэдүүлгийн татварын маягт хэвлэнэ. Энэ үйлдлийг ашиглан мэдүүлэгчийн төлөх татварын мэдээллийг хэвлэн авах боломжтой юм. Татварын маягт нь дараах хэлбэртэйгээр 3 хувь гарах бөгөөд эхний хувийг банк, 2 дахь хувийг гаалийн байгууллага, 3 дахь хувийг мэдүүлэгчид өгнө. ТАТВАР БУЦААН АВАХ ХҮСЭЛТ БИЧИХ, ИЛГЭЭХ Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь “Татвар буцаан олголт” үндсэн цэсийг ашиглан илүү төлөгдсөн, барьцаа болгон төлсөн татьараа буцаан авах /түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа тээврийн хэрэгслийг хугацаанд буцаан нэвтрүүлсэн/ үйлдэлд ашиглана.
  • 31. ТАТВАР ХУРААМЖИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРАХ “Татвар хураамж” үндсэн цэсийг ашиглан гаалийн болон бусад татвар, хураамжийн хэмжээг харна. Мөн татварын маягтыг хэвлэх боломжтой юм.
  • 32. БТКУС-ЫН ХҮСЭЛТ ГАРГАХ “БТКУС-ийн ангилал” үндсэн цэс нь “БТКУС-ийн хүсэлт”, “Татварын хувь хэмжээ” гэсэн дэд цэсүүдтэй. ГБМ нь “БТКУС-ийн хүсэлт” дэд цэсийг ашиглан мэдүүлж буй барааны БТКУС-ын ангилалыг тодорхойлж чадахгүй байгаа бол гаалийн байгууллагад электрон хэлбэрээр хүсэлт гарган тодорхойлуулна. БТКУС-ын хүсэлт гаргахдаа зурагт үзүүлсэн талбаруудыг нөхөн бичих шаардлагатай.
  • 33. Хүсэлтийг гаалийн байгууллагын холбогдох албан тушаалтан хүлээн авч зохих журамын дагуу хариултыг электрон хэлбэрээр ирүүлнэ. БАРААНЫ ТАРИФЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ХАРАХ