SlideShare a Scribd company logo
1 of 3
Төсөл
Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн
тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам
Нэг.Нийтлэг зүйл
1.1. Монгол улсын Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг,
Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын тухай хуулийн
8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9
дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, 20
дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр
зүйлийн 14.1.7 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь заалт, Захиргааны
хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалт, Төрийн хяналт
шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.1 дэх заалт, Засгийн газрын 2012
оны 146 дугаар тогтоол Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/47
дугаар тогтоол болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд нийслэлийн нутаг
дэвсгэрийн хэмжээнд автотээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн техникийн хяналтын
үзлэг оношлогоонд хамрагдах, албан татвар, төлбөр төлөхтэй холбогдон гарах
харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн авто тээврийн хэрэгслийн
бүртгэл, төлбөрийн нэгдсэн тогтолцоог бий болгоход төрийн байгууллагуудын үйл
ажиллагааны уялдаа холбоог хангах, чиг үүргийг тодорхой болгох, төрийн үйлчилгээг
иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлыг зохион байгуулахад чиглэгдэнэ.
Хоёр. Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг
боловсронгуй болгох.
2.1. Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл эрхэлдэг төрийн байгууллагын
бүртгэлийн сангаас Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн
хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн, Авто тээврийн үндэсний төвийн
техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдсан тээврийн хэрэгслийн, Татварын
албаны албан татвар, төлбөр төлсөн тээврийн хэрэгслийн, Албан журмын даатгалын
нэгдсэн холбооны даатгалд хамрагдсан тээврийн хэрэгслийн сангуудыг тус тус
үндэслэн нийслэлд бүртгэлтэй идэвхитэй тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн
санг бий болгоно.
2.2. Нийслэлд бүртгэлтэй идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн санг төрийн
болон төрийн бус байгууллага үйл ажиллагаандаа ашиглана.
2.3. Нийслэлд бүртгэлтэй идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн санд
мэдээллийг үнэн зөв, цаг хугацаанд нь оруулж, баяжилт хийх ажлыг Авто тээврийн
үндэсний төв, Татварын алба, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын
төв, Албан журмын даатгалын нэгдсэн холбоо тус тус хариуцна.
2.4. Нийслэлд бүртгэлтэй, идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн санг
Автотээврийн үндэсний төв Монгол улсын засгийн газрын 2012 оны 146 дугаар
тогтоолын дагуу Үндэсний дата төвд байршина.
Гурав. Албан татвар, төлбөр хураах тогтолцоог боловсронгуй болгох.
3.1. Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Smartcar” мэдээллийн системийн
хэрэглээг өргөжүүлж, нийслэлд бүртгэлтэй идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн
санг үндэслэн нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Татварын алба
арилжааны банкуудтай хамтран авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг
онлайн, интернет, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлнэ.
3.2. Татварын алба, арилжааны банк албан татвар, төлбөрийн орлогын төрөл
бүрээр тус бүр нэг данстай байх, орлогын мэдүүлэгийг нэг загварт оруулах ажлыг
зохион байгуулна.
3.3. Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн нэгдсэн сангийн мэдээлэлд
тулгуурлан татварын албанаас гаргасан татварын ногдолын дагуу арилжааны банк
гүйлгээ хийж, мэдээллийг татварын албанд хүргүүлж байна.
3.4. Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын
дугаарын сүүлийн оронгийн тоогоор доорхи дарааллаар тухайн оны 06 дугаар сарын
01-ны дотор багтаан зохион байгуулна. Үүнд:
- 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
- 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
- 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
- 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
- 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус хамрагдана.
3.5. Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр нь нийслэлд бүртгэлтэй бүх
тээврийн хэрэгсэлд хамаарна. /хөдөө орон нутагт байгаа нийслэлд бүртгэлтэй
тээврийн хэрэгсэл хамаарна./
3.6. Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том
оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг
нийслэлийн татварын холбогдох дансанд төлнө.
3.7. Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж
ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ногдох
татвар, төлбөрийг төлсөн байна.
3.8. Банк болон банк бус санхүүгийн байгууллага, авто ломбардууд автомашины
зээл олгох, барьцаанд авахдаа татвар, төлбөрийг заавал төлүүлсэн байна.
3.9. Авто тээврийн хэрэгслийг албан татвар, төлбөр хураамж, албан журмын
даатгалд хамрагдсан эсэхийг үндэслэн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд
хамруулан нэгдсэн нэг наалтыг олгоно.
3.10. Дээрх шаардлагыг хангаагүй авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын
үзлэгт хамруулан наалт олгохыг хориглоно.
Дөрөв. Эрх үүрэг, хариуцлага
4.1. Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд албан татвар,
төлбөр төлөөгүй, хариуцлагын даатгалд даатгуулаагүй, хяналтын үзлэгт
хамрагдаагүй авто тээврийн хэрэгслийг журамлаж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй
байх талаар холбогдох хууль тогтоомжинд заасан арга хэмжээ авч, татвар төлбөрийг
төлүүлэн хяналтын үзлэг оношлогоонд хамруулах үүрэгтэй.
4.2. Техникийн үзлэг оношлогоонд хамрагдсан ч хуулийн хугацаанд албан татвар,
төлбөр төлөөгүй тээврийн
хэрэгслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тээврийн хэрэгслийн гэрчилгээг
хураан авч, татварын улсын байцаагч торгох, албан татварыг нөхөн төлүүлэх арга
хэмжээ авах үүрэгтэй.
4.3. Зам, тээврийн сайдын тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн
бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”, “Автотээврийн хэрэгслийн техникийн
хяналтын үзлэг явуулах журам”-ыг Автотээврийн үндэсний төв үйл ажиллагаандаа
мөрдлөгө болгон ажиллана.
4.4. Нийслэлийн Мэдээллийн технологийн газар нь албан татвар, төлбөр, албан
журмын даатгал, техникийн хяналтын үзлэгтэй холбоотой мэдээллийг нэгтгэж, эрх
бүхий байгууллага, албан тушаалтныг нэгдсэн мэдээллээр хангаж ажиллана.
4.5. Тогтоосон хугацаанд авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөөгүй
тохиолдолд эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хууль тогтоомжид заасан хувь
хэмжээгээр торгууль оногдуулна.
4.6 Татварын албанаас гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигчийн судалгаанд
үндэслэн тогтоосон хугацаанд албан татвар, төлбөр төлөөгүй автотээврийн
хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хороо хариуцсан татварын байцаагч, хорооны
хэсгийн ажилтан, цагдаагийн алба хаагчтай хамтран албан татвар, төлбөрт
хамрагдах талаар мэдэгдэл, шаардлага хүргүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт
тавьж ажиллана.
4.7. Банк болон банк бус санхүүгийн байгууллага, авто ломбарданд барьцаанд
авсан авто тээврийн хэрэгслийн татвар, төлбөр төлөгдөөгүй, үзлэг оношлогоонд
хамрагдаагүй тохиолдолд тухайн эзэмшигч байгууллага торгуулийг хариуцна.
Тав. Бусад
5.1 Жил бүр авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг зохион
байгуулахтай холбогдон гарах зардлыг жил бүр нийслэлийн төсөвт тусгана.
5.2.Хөрөнгийн албан татварын тухай хууль батлагдах хүртэл энэхүү журмыг дагаж
мөрдөнө.

More Related Content

What's hot

Tatvariin erunhii huuli
Tatvariin erunhii huuliTatvariin erunhii huuli
Tatvariin erunhii huuliBatdorj Tuvaan
 
хувь хүний орлогын албан татвар
хувь хүний орлогын албан татвархувь хүний орлогын албан татвар
хувь хүний орлогын албан татварBatdorj Tuvaan
 
хөрөнгийн албан татвар
хөрөнгийн албан татвархөрөнгийн албан татвар
хөрөнгийн албан татварBatdorj Tuvaan
 
Aj ahui negjiin orlogiin alban tatvariin tuhai
Aj ahui negjiin orlogiin alban tatvariin tuhaiAj ahui negjiin orlogiin alban tatvariin tuhai
Aj ahui negjiin orlogiin alban tatvariin tuhaiBatdorj Tuvaan
 
Онцгой албан татвар
Онцгой албан татварОнцгой албан татвар
Онцгой албан татварDelgermaa Battulga
 
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланУИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланJargalmaa Gantomor
 
нийслэлийн засаг даргын төсөв, түүний зарцуулалтын 1 р улирлын тайлан,
нийслэлийн засаг даргын төсөв, түүний зарцуулалтын 1 р улирлын тайлан,нийслэлийн засаг даргын төсөв, түүний зарцуулалтын 1 р улирлын тайлан,
нийслэлийн засаг даргын төсөв, түүний зарцуулалтын 1 р улирлын тайлан,Buka King
 
шинэ татвар төлөгчид
шинэ татвар төлөгчидшинэ татвар төлөгчид
шинэ татвар төлөгчидTengis Munkhjargal
 
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...GEC Mongolia
 
Ul.hodloh 2011
Ul.hodloh 2011Ul.hodloh 2011
Ul.hodloh 2011azkhuu
 
тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай
тогтоолын төсөлд өөрчлөлт  оруулах тухайтогтоолын төсөлд өөрчлөлт  оруулах тухай
тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухайEvsel Nith
 
СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГАСОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГАMr Nyak
 

What's hot (20)

Tatvariin erunhii huuli
Tatvariin erunhii huuliTatvariin erunhii huuli
Tatvariin erunhii huuli
 
хувь хүний орлогын албан татвар
хувь хүний орлогын албан татвархувь хүний орлогын албан татвар
хувь хүний орлогын албан татвар
 
хөрөнгийн албан татвар
хөрөнгийн албан татвархөрөнгийн албан татвар
хөрөнгийн албан татвар
 
Aj ahui negjiin orlogiin alban tatvariin tuhai
Aj ahui negjiin orlogiin alban tatvariin tuhaiAj ahui negjiin orlogiin alban tatvariin tuhai
Aj ahui negjiin orlogiin alban tatvariin tuhai
 
Онцгой албан татвар
Онцгой албан татварОнцгой албан татвар
Онцгой албан татвар
 
нөат.Ppdx
нөат.Ppdxнөат.Ppdx
нөат.Ppdx
 
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланУИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
 
уок
уокуок
уок
 
Tatvar hungulult
Tatvar hungulultTatvar hungulult
Tatvar hungulult
 
нийслэлийн засаг даргын төсөв, түүний зарцуулалтын 1 р улирлын тайлан,
нийслэлийн засаг даргын төсөв, түүний зарцуулалтын 1 р улирлын тайлан,нийслэлийн засаг даргын төсөв, түүний зарцуулалтын 1 р улирлын тайлан,
нийслэлийн засаг даргын төсөв, түүний зарцуулалтын 1 р улирлын тайлан,
 
шинэ татвар төлөгчид
шинэ татвар төлөгчидшинэ татвар төлөгчид
шинэ татвар төлөгчид
 
НӨАТ-ын буцаалт
НӨАТ-ын буцаалтНӨАТ-ын буцаалт
НӨАТ-ын буцаалт
 
Togt 26
Togt 26Togt 26
Togt 26
 
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
 
Ul.hodloh 2011
Ul.hodloh 2011Ul.hodloh 2011
Ul.hodloh 2011
 
тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай
тогтоолын төсөлд өөрчлөлт  оруулах тухайтогтоолын төсөлд өөрчлөлт  оруулах тухай
тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай
 
264 р тогтоол - copy
264 р тогтоол - copy264 р тогтоол - copy
264 р тогтоол - copy
 
Aanoat 180502
Aanoat 180502Aanoat 180502
Aanoat 180502
 
СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГАСОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
 
Tatvariin bagts huuliin haritsuulalt
Tatvariin bagts huuliin haritsuulaltTatvariin bagts huuliin haritsuulalt
Tatvariin bagts huuliin haritsuulalt
 

Viewers also liked

Google map 介紹
Google map 介紹Google map 介紹
Google map 介紹proly1015
 
Conceptosbsicosdelapragmtica 130811224501-phpapp01 (2)
Conceptosbsicosdelapragmtica 130811224501-phpapp01 (2)Conceptosbsicosdelapragmtica 130811224501-phpapp01 (2)
Conceptosbsicosdelapragmtica 130811224501-phpapp01 (2)ximena ahumada véliz
 
讀書報告
讀書報告讀書報告
讀書報告proly1015
 
Strengthening the heart through swimming
Strengthening the heart through swimmingStrengthening the heart through swimming
Strengthening the heart through swimmingSally_Deboer
 
讀書報告電話禮儀
讀書報告電話禮儀讀書報告電話禮儀
讀書報告電話禮儀proly1015
 
Sucesión por causa de muerte 2011 (1)
Sucesión por causa de muerte 2011 (1)Sucesión por causa de muerte 2011 (1)
Sucesión por causa de muerte 2011 (1)Yuri Jaramillo
 
DEBANJALI SAHA- NIT Rourkela Campus Analysis
DEBANJALI SAHA- NIT Rourkela Campus AnalysisDEBANJALI SAHA- NIT Rourkela Campus Analysis
DEBANJALI SAHA- NIT Rourkela Campus AnalysisNIT Rourkela
 
European Motor Insurance Markets Report November 2015
European Motor Insurance Markets Report November 2015European Motor Insurance Markets Report November 2015
European Motor Insurance Markets Report November 2015Aon Polska
 
Elmhurst TechNet Presentation - Durham 260815
Elmhurst TechNet Presentation - Durham 260815Elmhurst TechNet Presentation - Durham 260815
Elmhurst TechNet Presentation - Durham 260815Nicola Scott
 

Viewers also liked (13)

京都
京都京都
京都
 
Google map 介紹
Google map 介紹Google map 介紹
Google map 介紹
 
Conceptosbsicosdelapragmtica 130811224501-phpapp01 (2)
Conceptosbsicosdelapragmtica 130811224501-phpapp01 (2)Conceptosbsicosdelapragmtica 130811224501-phpapp01 (2)
Conceptosbsicosdelapragmtica 130811224501-phpapp01 (2)
 
讀書報告
讀書報告讀書報告
讀書報告
 
Strengthening the heart through swimming
Strengthening the heart through swimmingStrengthening the heart through swimming
Strengthening the heart through swimming
 
Exposición academica
Exposición academicaExposición academica
Exposición academica
 
廣府話救亡
廣府話救亡廣府話救亡
廣府話救亡
 
讀書報告電話禮儀
讀書報告電話禮儀讀書報告電話禮儀
讀書報告電話禮儀
 
Sucesión por causa de muerte 2011 (1)
Sucesión por causa de muerte 2011 (1)Sucesión por causa de muerte 2011 (1)
Sucesión por causa de muerte 2011 (1)
 
DEBANJALI SAHA- NIT Rourkela Campus Analysis
DEBANJALI SAHA- NIT Rourkela Campus AnalysisDEBANJALI SAHA- NIT Rourkela Campus Analysis
DEBANJALI SAHA- NIT Rourkela Campus Analysis
 
Rescision y resolucion
Rescision y resolucionRescision y resolucion
Rescision y resolucion
 
European Motor Insurance Markets Report November 2015
European Motor Insurance Markets Report November 2015European Motor Insurance Markets Report November 2015
European Motor Insurance Markets Report November 2015
 
Elmhurst TechNet Presentation - Durham 260815
Elmhurst TechNet Presentation - Durham 260815Elmhurst TechNet Presentation - Durham 260815
Elmhurst TechNet Presentation - Durham 260815
 

Similar to Juram tusul-sanal

Tatvariin erunhii huuli
Tatvariin erunhii huuliTatvariin erunhii huuli
Tatvariin erunhii huuliBatdorj Tuvaan
 
“улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн
“улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн“улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн
“улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийнBuka King
 
тазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаатазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагааTuvshintugs Ragchaasuren
 
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.Mr Nyak
 
Terguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaanTerguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaanBuka King
 
шилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгашилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгаMunkh Orgil
 
тазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаатазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагааTuvshintugs Ragchaasuren
 
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлогоEnkhtaivan Togtuun
 
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57Баянтөр Дэлгэр
 
Bai nem bat_juram2012
Bai nem bat_juram2012Bai nem bat_juram2012
Bai nem bat_juram2012altaamecs
 
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайланzoloo99064717
 
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайLegalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайChimeg DB
 
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайланzoloo99064717
 

Similar to Juram tusul-sanal (20)

Tatvariin erunhii huuli
Tatvariin erunhii huuliTatvariin erunhii huuli
Tatvariin erunhii huuli
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
“улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн
“улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн“улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн
“улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн
 
тазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаатазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаа
 
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
 
Terguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaanTerguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaan
 
шилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгашилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулга
 
тазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаатазгазар тээврийн үйл ажиллагаа
тазгазар тээврийн үйл ажиллагаа
 
Шилэн дансны тухай хууль, журмын танилцуулга
Шилэн дансны тухай хууль, журмын танилцуулгаШилэн дансны тухай хууль, журмын танилцуулга
Шилэн дансны тухай хууль, журмын танилцуулга
 
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого
"Шинэ үеийн нягтлан бодогчид 2013" онлайн тэмцээний 2-р шатны цогц бодлого
 
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
Bai nem bat_juram2012
Bai nem bat_juram2012Bai nem bat_juram2012
Bai nem bat_juram2012
 
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
 
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайLegalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
 
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 

Juram tusul-sanal

  • 1. Төсөл Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам Нэг.Нийтлэг зүйл 1.1. Монгол улсын Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь заалт, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.1 дэх заалт, Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоол Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/47 дугаар тогтоол болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд автотээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамрагдах, албан татвар, төлбөр төлөхтэй холбогдон гарах харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн нэгдсэн тогтолцоог бий болгоход төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, чиг үүргийг тодорхой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлыг зохион байгуулахад чиглэгдэнэ. Хоёр. Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг боловсронгуй болгох. 2.1. Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл эрхэлдэг төрийн байгууллагын бүртгэлийн сангаас Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн, Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдсан тээврийн хэрэгслийн, Татварын албаны албан татвар, төлбөр төлсөн тээврийн хэрэгслийн, Албан журмын даатгалын нэгдсэн холбооны даатгалд хамрагдсан тээврийн хэрэгслийн сангуудыг тус тус үндэслэн нийслэлд бүртгэлтэй идэвхитэй тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн санг бий болгоно. 2.2. Нийслэлд бүртгэлтэй идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн санг төрийн болон төрийн бус байгууллага үйл ажиллагаандаа ашиглана. 2.3. Нийслэлд бүртгэлтэй идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн санд мэдээллийг үнэн зөв, цаг хугацаанд нь оруулж, баяжилт хийх ажлыг Авто тээврийн үндэсний төв, Татварын алба, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Албан журмын даатгалын нэгдсэн холбоо тус тус хариуцна. 2.4. Нийслэлд бүртгэлтэй, идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн санг Автотээврийн үндэсний төв Монгол улсын засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолын дагуу Үндэсний дата төвд байршина.
  • 2. Гурав. Албан татвар, төлбөр хураах тогтолцоог боловсронгуй болгох. 3.1. Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Smartcar” мэдээллийн системийн хэрэглээг өргөжүүлж, нийслэлд бүртгэлтэй идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн санг үндэслэн нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Татварын алба арилжааны банкуудтай хамтран авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайн, интернет, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлнэ. 3.2. Татварын алба, арилжааны банк албан татвар, төлбөрийн орлогын төрөл бүрээр тус бүр нэг данстай байх, орлогын мэдүүлэгийг нэг загварт оруулах ажлыг зохион байгуулна. 3.3. Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн нэгдсэн сангийн мэдээлэлд тулгуурлан татварын албанаас гаргасан татварын ногдолын дагуу арилжааны банк гүйлгээ хийж, мэдээллийг татварын албанд хүргүүлж байна. 3.4. Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор доорхи дарааллаар тухайн оны 06 дугаар сарын 01-ны дотор багтаан зохион байгуулна. Үүнд: - 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард - 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард - 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард - 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард - 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус хамрагдана. 3.5. Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр нь нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгсэлд хамаарна. /хөдөө орон нутагт байгаа нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хамаарна./ 3.6. Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн татварын холбогдох дансанд төлнө. 3.7. Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ногдох татвар, төлбөрийг төлсөн байна. 3.8. Банк болон банк бус санхүүгийн байгууллага, авто ломбардууд автомашины зээл олгох, барьцаанд авахдаа татвар, төлбөрийг заавал төлүүлсэн байна. 3.9. Авто тээврийн хэрэгслийг албан татвар, төлбөр хураамж, албан журмын даатгалд хамрагдсан эсэхийг үндэслэн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамруулан нэгдсэн нэг наалтыг олгоно. 3.10. Дээрх шаардлагыг хангаагүй авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулан наалт олгохыг хориглоно. Дөрөв. Эрх үүрэг, хариуцлага 4.1. Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд албан татвар, төлбөр төлөөгүй, хариуцлагын даатгалд даатгуулаагүй, хяналтын үзлэгт хамрагдаагүй авто тээврийн хэрэгслийг журамлаж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар холбогдох хууль тогтоомжинд заасан арга хэмжээ авч, татвар төлбөрийг төлүүлэн хяналтын үзлэг оношлогоонд хамруулах үүрэгтэй. 4.2. Техникийн үзлэг оношлогоонд хамрагдсан ч хуулийн хугацаанд албан татвар, төлбөр төлөөгүй тээврийн
  • 3. хэрэгслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, татварын улсын байцаагч торгох, албан татварыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй. 4.3. Зам, тээврийн сайдын тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”, “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ыг Автотээврийн үндэсний төв үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллана. 4.4. Нийслэлийн Мэдээллийн технологийн газар нь албан татвар, төлбөр, албан журмын даатгал, техникийн хяналтын үзлэгтэй холбоотой мэдээллийг нэгтгэж, эрх бүхий байгууллага, албан тушаалтныг нэгдсэн мэдээллээр хангаж ажиллана. 4.5. Тогтоосон хугацаанд авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөөгүй тохиолдолд эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр торгууль оногдуулна. 4.6 Татварын албанаас гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигчийн судалгаанд үндэслэн тогтоосон хугацаанд албан татвар, төлбөр төлөөгүй автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хороо хариуцсан татварын байцаагч, хорооны хэсгийн ажилтан, цагдаагийн алба хаагчтай хамтран албан татвар, төлбөрт хамрагдах талаар мэдэгдэл, шаардлага хүргүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллана. 4.7. Банк болон банк бус санхүүгийн байгууллага, авто ломбарданд барьцаанд авсан авто тээврийн хэрэгслийн татвар, төлбөр төлөгдөөгүй, үзлэг оношлогоонд хамрагдаагүй тохиолдолд тухайн эзэмшигч байгууллага торгуулийг хариуцна. Тав. Бусад 5.1 Жил бүр авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг жил бүр нийслэлийн төсөвт тусгана. 5.2.Хөрөнгийн албан татварын тухай хууль батлагдах хүртэл энэхүү журмыг дагаж мөрдөнө.