SlideShare a Scribd company logo
1 of 10
Контент-анализ (Content analysis).
Англи хэлний content – “номын, захидлын агуулга” гэсэн үгнээс гаралтай.
1. Харилцааны агуулгыг тоо, чанар, систем, объектив талаас нь үнэлж дүгнэх
судалгааны техник.
2. Нийгмийн бодит байдлын шинж чанар, нөхцөл байдлын тухай эх бичвэрийн
агуулгыг задлан шинжлэх замаар дүгнэлт гаргах арга юм.
Мөн судлаачид контент анализыг “багц үйлдлүүдийн тусламжтайгаар эх бичвэрээс
үндэслэл бүхий дүгнэлтүүд гаргахад чиглэсэн судалгааны арга”, “баримтаас түүний
агуулгад хамаарах үндэслэл бүхий, давтагдах дүгнэлтүүдийг гаргахад чиглэсэн
судалгааны арга техник”, “мессежийн шинж чанарыг бодитой, системтэй тодорхойлох
замаар дүгнэлт гаргах арга техник” гэх зэргээр тодорхойлсон байдаг. Аливаа эх
бичвэрийг дараах зорилтын үүднээс судалдаг. Үүнд:
1. Эх сурвалжийн нийгмийн тодорхой шинж чанар, түүний ил ба далд зорилгыг
илрүүлэх.
2. Эх бичвэрт тусгасан нийгмийн бодит байдлын чиг хандлагыг илрүүлэх.
3. Хүлээн авагчдын зарим нийгмийн шинжийг тодорхойлох зэрэг болно.
Эх бичвэрүүдийн нийлбэр бол өргөн утгаар нь авч үзвэл ямагт нийгмийн орчны
бүтээгдэхүүн байдаг бөгөөд нийгмийн янз бүрийн хүчин зүйлийн нөлөөний ул мөрийг
агуулдаг онцлогтой. Тиймээс эх бичвэрт судалгаа хийх замаар энэ хүчин зүйлүүдийг
ажиглах, хэмжих, тодорхойлох боломжтой юм.
Контент-анализ анх АНУ-д “нийгмийн харилцааны судалгаа”-ны хувьд нийгмийн
сэтгэл судлалын нэг салбар болон төлөвшиж бий болсон түүхтэй. Анх энэ аргыг XIX
зууны эцэст сонины эх бичвэрүүдийн агуулгыг судлах зорилгоор хэрэглэж эхэлжээ.
Дараа нь контент анализын техникийг ХХ зууны 30-аад оны үед АНУ, Германд
цэргийн суртал нэвтрүүлийн салбарт эрчимтэй ашиглаж, улам боловсронгуй болгосон.
Орчин үед энэ аргыг зөвхөн социологийн салбарт төдийгүй сэтгэл судлал, сэтгүүл зүй,
угсаатны зүй, хэл шинжлэл, утга зохиол судлал, улс төр судлалын салбарт өргөн
хэрэглэж байна. Сэтгүүл зүйд контент-анализыг ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлэг,
реклам сурталчилгааны эх бичвэр, ном, хэлсэн үг, зурагт хуудас зэргийн агуулгыг
судлах зорилгоор ашигладаг.
Контент-анализ бол харилцааны агуулгыг судлах олон талт, олон хэмжигдэхүүн бүхий
арга мөн. Контент-анализыг тооны, чанарын, шугамын загварын гэж ангилдаг.
Шугамын загварын гэдэг нь хэн мэдээлсэн-юу мэдээлсэн-ямар сувгаар дамжуулсан-
хэнд хандсан-ямар үр дүнд хүрсэн гэсэн дарааллын дагуу судлах үйл явц юм.
Энэ аргын хамгийн гол элемент нь судалгааны объектын логик загвар байдаг бөгөөд
энэ нь үндсэн гурван элементийг агуулдаг. Энэ бол судалгааны ойлголт,
хэмжигдэхүүнийг агуулсан судлагдахууны ойлголтын загвар (1), судалгааны
нэгжүүдийн систем (2), хэмжих нэгжүүд (3) юм. Системтэй, бодитой, давтагдах
чанартай байж тодорхой үр дүнд хүрдэг. Контент-анализд үндсэн ойлголтыг сонгох
явдал гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд түүний үндсэн дээр эх бичвэрийн агуулгыг ангилж,
оновчтой дараалалд оруулахын хамт судалгааны шалгуур, хэмжигдэхүүнийг тогтоодог.
Сэтгүүл зүйн судлал дахь контент-анализын аргын гол зорилго нь эх бичвэрийн
агуулга, бүтэц, зорилтот бүлэгт тохирсон эсэх, багтаамж, хүртээмжтэй байдал, эх
сурвалж, цаг хугацааны хүчин зүйл, үр нөлөө зэргийг тодорхойлж, дүгнэлт гаргахад
оршино.
АГУУЛГЫН АНАЛИЗ ХИЙХ НЬ
(Сэтгvvл зvйн сургуулийн багш нарт зориулсан
сургалтын хєтєлбєр)
єдєр: 12 сарын 1-ний єдєр
байр: Монголын Хэвлэлийн Хvрэээлэн
Агуулгын задлан шинжилгээ хийх: Vндсэн ойлголт
а) агуулгын задлан шинжилгээний тодорхойлолт ба онцлог
б) агуулгын задлан шинжилгээний судалгааны хэлбэрvvд
в) агуулгын задлан шинжилгээний зорилго, хэрэглээ
Агуулгын задлан шинжилгээ хийх алхамууд, агуулгын задлан шинжилгээний сэдэв,
асуудал, зорилгоо тогтоох
- Агуулгын задлан шинжилгээний vзvvлэлт, хэмжvvрийг тогтоох
- Агуулгын задлан шинжилгээний хэрэглэгдэхvvнийг томъёолох
- Агуулгын задлан шинжилгээний хэрэглэгдэхvvнийг урьдчилан шалгах, кодлогч хоорондын
найдвартай байдлыг тодорхойлох
Агуулгын задлан шинжилгээнд жишээг сонгох
- Агуулгын задлан шинжилгээнд мэдээлэл цуглуулах
- Агуулгын задлан шинжилгээний мэдээллийг боловсруулах, задлан шинжилгээ хийх ажиллагаа
- Агуулгын задлан шинжилгээгээр олж илрvvлсэн зvйлээ тайлбарлах
- Агуулгын задлан шинжилгээний тайлан бичих
"Агуулгын задлан шинжилгээг хийх нь"
сургалтын материал
1. Агуулгын задлан шинжилгээ хийх vндсэн ойлголт
Агуулгын задлан шинжилгээ нь Монголын хувьд шинэ ч Филиппиний хувьд 50 жилийн ємнєєс их
дээд сургуулийн хєтєлбєрт орж ирсэн. Филиппин улс агуулгын задлан шинжилгээний туршлагыг
АНУ-аас авсан. Ялангуяа дайны vед АНУ-д суралцаж байсан филиппин хvмvvс энэ аргыг оруулж
ирсэн. 1910 онд анх агуулгын задлан шинжилгээг анх хэрэглэсэн гэж тvvхэнд vздэг. Улс тєрийн
талаар гарч буй материалд агуулгын задлан шинжилгээ хийжээ.
Агуулгын задлан шинжилгээ гэж юу вэ?
Агуулгын задлан шинжилгээ гэдэг нь багц vйлдлvvдийн тусламжтайгаар текстээс vндэслэл
бvхий дvгнэлтvvд гаргахад чиглэсэн судалгааны арга юм. (Weber 1990;9)
Агуулгын задлан шинжилгээ бол баримтаас тvvний сэдэвт хамаарах vндэслэл бvхий, давтагдах
дvгнэлтvvдийг гаргахад чиглэсэн судалгааны арга техник юм. (Krippendorf, 1980; 21)
Агуулгын задлан шинжилгээ нь мессежийн шинж чанарыг бодитой, системтэй тодорхойлох
замаар дvгнэлт гаргах арга техник юм. (Holsit 1969 ; 14)
Дээрхи томъёоллуудаас агуулгын задлан шинжилгээний дараах шинжvvдийг харж болно.
Vvнд:
1/ Судалгааны арга барил / судалгааны арга техник - єєрєєр хэлбэл агуулгын задлан шинжилгээ
нь системтэй, бодитой, давтагдах чанартай юм.
2/ Агуулгын задлан шинжилгээ нь текст мессежид тєвлєрч байна – текст мессеж гэдэг бол
бичмэл, дvрс эсвэл ярианы аливаа хэлбэрээр харилцааны хэрэгсэл болдог ном, сонин
сэтгvvлийн єгvvлэл, хэлэх vг илтгэл, албан ёсны баримт, зураг, уран зураг, ТВ нэвтрvvлэг,
радиогийн бичлэг, кино зэрэг болно.
3/ Агуулгын задлан шинжилгээний нэг зорилго бол текст мессежийг тайлбарлах явдал юм.
Vvнийг дараах гурван арга замаар хийнэ.
3.1 мессежний агуулга, єєрєєр хэлбэл сэдэв, хамрагдаж буй гол хvмvvс, эдгээр хvмvvсийн шинж
тєлєв, сэдэв болон хvмvvст хандах хандлага, бvтэц, материалын хэв маяг, урт богино хэмжээ,
талбайн хэмжээ, хэрэглэсэн vсгийн фонд, дvрс зураг, дуу чимээний эффект
3.2 мессежийн чанар чансааг алдаа мадаггvй байгаа эсэх, бvрэн дvvрэн, ойлгомжтой, зорилтот
бvлэгт тохирсон эсэх талаас нь vнэлэх
3.3 мессежийн олон эх vvсвэрvvдийг хооронд нь буюу цаг хугацааны хувьд харьцуулах. Нэг
жилийн дотор тухайн сэдвээр гарсан материалууд нэлээд урт цаг хугацааг авч болно.
4/ Агуулгын задлан шинжилгээний єєр нэг зорилго нь дvгнэлтvvдийг дараах байдлаар гаргах
явдал байдаг
Vvнд:
4.1. мессежийн эх vvсвэрийн гарал vvсэл
4.2. уншигч, сонсогч, vзэгчийн гарал vvсэл
4.3. мессежийн уншигч, сонсогч, vзэгчдэд vзvvлж болзошгvй нєлєє
4.4. мессежид тусгагдсан соёлын болон нийгмийн зан vйл
Мессежийг судлаад дзгнэлт гаргахдаа Засгийн газар, тєр засагтаа хэр хандаж байгааг мєн
гаргаж болно. Мессежийг хvлээн авагч тэдний талаар дvгнэлт гаргаж болох юм. Уншигчдын
сонирхолд нийцvvлэхийн тулд тийм материал гаргаж болох юм. Уншигчдын талаар дvгнэлт
хийдээ хувцасны загвар гэх мэт зvйл байхад нь агуулгын задлан шинжилгээний талаар зохих
дvгнэлт гаргаж болох юм. Жишээ нь авилгыг нэг талаас нь харуулвал иргэдэд авилгын талаар
єрєєсгєл ойлголт тєрvvлж болох юм. Филлиппинд гарч байгаа уран сайхны кинонд агуулгын
задлан шинжилгээ хийсэн. Киноноос єгч байгаа мессеж нь хvн сайн сайхан амьдрахын тулд аз,
том аз хэрэгтэй юм гэсэн агуулгатай байжээ. Сугалаанд том хожих ч юм уу. Гэтэл vнэн амьдрал
тийм биш. Улс орны зан vйл, онцлог хэрхэн гаргаж ирснийг агуулгын задлан шинжилгээгээр
гаргаж болдог. Агуулгын задлан шинжилгээ яагаад чухал вэ гэдэг дээр хоёр шалтгаан гаргаж
байна.
1. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн vйл ажиллагааны мониторнг хийх
2. Бид єєрєє єєрсдийгєє ойлгоход тус болно. Vндэстнийхээ хувьд бид ямар юм бэ? гэдгийг
агуулгын задлан шинжилгээний аргаар мэдэж болно.
Агуулгын задлан шинжилгээ аргууд / хувилбар
1. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс хамаарна. Тухайн агуулгын задлан шинжилгээг юун дээр
хийхээс шалтгаална. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээ ангилж агуулгын задлан шинжилгээ хийж
болно.
2. Зєвхєн агуулгыг ангилах.
3. Агуулгыг тайлбарлах. Амьдрал дээр 2,3 аргыг хослуулсан байдаг.
4. Баримт мэдээллийг шинж чанараар нь ангилах
А/ Статистик, тоон баримт
Б/ Чанарын шинж чанартай, текст, vг, єгvvлбэр
А/ Жишээ нь: Филлиппиний ерєнхийлєгчийг огцруулах талаас олон тоон дvгнэлт гаргасан.
Vvнийг амьд болгохын тулд чанарын шинж чанараар нь авч vзэхэд авилгач, гэмт хэрэгтэн, тэнэг
гэх мэт vг хэллэгийг тvлхvv хэрэглэж байсан. Агуулгын задлан шинжилгээг хийхдээ эдгээр
ангиллыг бvгдийг ашигладаг. Агуулгын задлан шинжилгээ хийхэд практик талаас нь хандахдаа
бид єєрсдийн нєєц бололцооноос хамаарна. Агуулгыг ангилах, агуулгыг тайлбарлах, баримт
мэдээллийг шинж чанараар ангилах аргуудыг ашиглана. Жишээлэхэд: 2001 оны Филиппиний
бvх нийтийн сонгуулийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд агуулгын задлан шинжилгээ
хийхэд манай сургуулийн 50 оюутан оролцсон. Хамгийн том агуулгын задлан шинжилгээ бол
Филиппиний их сургуулийн талаар 75 жилийн турш ямар мэдээлэл гарч байсан дээр хийсэн
шинжилгээ юм. Нийт 400 гаруй хvн оролцсон. Агуулгын задлан шинжилгээ нь маш их хvч, цаг
ордог. Гэхдээ энэ бол шантрах зvйл биш. Бага хэмжээнд ганц судлаач хийж болдог зvйл.
Агуулгын задлан шинжилгээ хийх ач холбогдол
А/ Хувь хvмvvс, бvлгvvд, байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэрхэн
дvрсэлсэн бэ гэдэгт тус болдог Ерєнхийлєгч, улс тєрч, эмэгтэйчvvд, хvvхдийн талаар
хэрхэн мэдээлж байгаа, тэднийг гадуурхаж байна уу
Б/ Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрх хvмvvс, байгууллагуудыг хэрхэн vзvvлэхээс
гадна тэд єєрсдийнхєє талаар ямар имиж бvрдvvлэхийг хvсч байгааг агуулгын
задлан шинжилгээний аргаар мэдэж болно. Жишээ нь Ерєнхийлєгчийн хэлсэн vгэн
дээр, ярилцлагаас харагдаж болно. Улс тєрийн нэр дэвшигчдийн талаар агуулгын
задлан шинжилгээ хийхэд мєрийн хєтєлбєрєє ярихаас илvv мэдлэгээ боловсролоо
ярих, гэр бvлээ танилцуулах зэрэг нь илvv харагддаг. Уншигчийн захидал гэдэг
буланд залуучуудын мэдэхийг хvсч байгаа байдал, юу сонирхож байгаа имижийг
таньж болдог.
В/ Тухайн асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн хандаж байгаа хандлагыг
гаргаж болно. Маргаантай асуудалд яаж хандаж байгааг тухайлбал нэг талыг барьж
байна уу, дэмжиж байна уу, эсэргvvцэж байна уу, тэнцвэртэй байна уу гэх мэт.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/-ийн хандлагын жишээ: Сонгуулийг хэрхэн
сурвалжилсныг судалж vзэхэд морин уралдаан сурвалжилж байгаа мэт байдал
гарчээ. Энэ судалгааг ТББ хийсэн.
Г/ Ямар асуудал хэвлэл мэдээлэл болон юу болохыг ХМХ-ээс мэдэж болно. Аль
асуудлыг чухалчилж, илvv хандаж байгааг мэдэж болно. Сонины хувьд нэгдvгээр
нvvрт том гарчигаар бичсэн бол тухайн асуудлыг чухалчилж байна гэсэн vг юм.
Агуулгын задлан шинжилгээ хийсний vндсэн дээр ХМХ Филиппиний нийслэл
Манилад болж буй vйл явдлыг бичсэн байна. Энэ нь Манила тєвтэй ХМХ болсон
байсан. Орон нутгийн vйл явдлаас бичигдэхгvй байсан.
Д/ Ямар асуудал орхигдуулж, vл тоож байгааг гаргаж ирж болно. Жишээ нь: хvvхэд
залуучуудын асуудал огт орхигддог.
Е/ Єєр єєр ХМХ хvмvvс байгууллага vйл явдалд хэрхэн хандаж байгаа ялгааг мэдэж
болно. Тухайлбал авилга, сонгуулийг сонин хэвлэл, TV, радио хэрхэн тусгаж байгаа
ялгааг гаргаж болно. Жишээ нь эмэгтэйчvvдийг дvрсэлж байна вэ, олон ангит
кинонд эмэгтэйчvvдийг Япон, Солонгос, Филиппинд ямар ялгаа байгааг судалж
гаргасан. Филиппиний кинонд гэмт хэрэгтэнг хэрхэн дvрсэлж байгааг судалж
байсан.
Ё/ Цаг хугацааны явцад тусгахдаа тухайн ХМХ хэрхэн єєрчлєгдєж байгааг ажиглаж
болно. Ерєнхийлєгчийг огцруулах шvvх хурал хvртэл сарын хугацаанд эхний vед
болгоомжилж байсан бол шvvх хурлын vед улам шvvмжлэлтэй, хурц болж ирсэн.
Эдгээрийг дvгнэж хэлэхэд янз бvрийн зорилготой, ангилалтай агуулгын задлан
шинжилгээг хийж болно. Тєсєв зардал бага ордог. Агуулгын задлан шинжилгээ
хийхэд сонин хэвлэл болон киноны хувьд хийхэд амар байдаг. Радио, телевизийн хувьд
бэрхшээлтэй байдаг.
Агуулгын задлан шинжилгээ хийх алхамууд / бvрэлдэхvvн хэсэг
Аливаа судалгааны ажлын нэг адил бvтэц, бvрэлдэхvvнтэй.
1. Сэдэвээ тодорхойлох. Асуудал зорилгоо тодорхойлох
2. Хэмжигдэхvvн, vзvvлэлт
3. Аргачлал
4. Урьдчилсан туршилт, сорилт /кодлох/
5. Жишээ сонгох, юу авахаа сонгох
6. Баримтаа нэгтгэн цуглуулах
7. Баримт мэдээллээ боловсруулах
8. Vр дvнгээ тайлбарлаж, дvгнэлт гаргах
9. Тайлан бичих
Бусад судалгаанаас ялгаатай нэг зvйл нь гол харьцах зvйл маань ХМХ-vvд дотор байгаа
мэдээлэл, мессеж.
Єєртєє тавих асуулт буюу хєтєч асуулт
Тухайн сэдэв асуудлаа томъёолж зорилгоо тодорхойлох. Агуулгын задлан шинжилгээний
сонгодог хэлбэр энэ асуудлыг ХМХ хэрхэн тусгаж, харуулж байгаа, эсвэл энэ хvнийг аль талаас
нь ХМХ харуулж байгааг судална.
Сэдэв асуудалдаа сонголт хийхдээ
- Ямар асуудлаар агуулгын задлан шинжилгээ хийхээ тодорхойлох, эмэгтэйчvvд, авилга, хvvхэд
- Ямар ХМХ-ийг судлах вэ? сонин, радио, эсвэл хосолсон
- Судалгааны зорилго маань юу вэ? гэж тодорхойлно.
Зорилгын хувьд vнэлгээ єгсєн агуулгын задлан шинжилгээ хийж болно. Зєвлємж гаргах
зорилготой байж болно.
- Яагаад агуулгын задлан шинжилгээг хийх болсон бэ?
- Надад агуулгын задлан шинжилгээ хийх боломж, бололцоо байна уу?
Эдгээр асуултад хариулснаар ямар агуулгын задлан шинжилгээ хийхээ мэдэж болох юм.
Агуулгын задлан шинжилгээ аргууд / хувилбар
1. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс хамаарна. Тухайн агуулгын задлан шинжилгээг юун дээр
хийхээс шалтгаална. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээ ангилж агуулгын задлан шинжилгээ хийж
болно.
2. Зєвхєн агуулгыг ангилах.
3. Агуулгыг тайлбарлах. Амьдрал дээр 2,3 аргыг хослуулсан байдаг.
4. Баримт мэдээллийг шинж чанараар нь ангилах
А/ Статистик, тоон баримт
Б/ Чанарын шинж чанартай, текст, vг, єгvvлбэр
А/ Жишээ нь: Филлиппиний ерєнхийлєгчийг огцруулах талаас олон тоон дvгнэлт гаргасан.
Vvнийг амьд болгохын тулд чанарын шинж чанараар нь авч vзэхэд авилгач, гэмт хэрэгтэн, тэнэг
гэх мэт vг хэллэгийг тvлхvv хэрэглэж байсан. Агуулгын задлан шинжилгээг хийхдээ эдгээр
ангиллыг бvгдийг ашигладаг. Агуулгын задлан шинжилгээ хийхэд практик талаас нь хандахдаа
бид єєрсдийн нєєц бололцооноос хамаарна. Агуулгыг ангилах, агуулгыг тайлбарлах, баримт
мэдээллийг шинж чанараар ангилах аргуудыг ашиглана. Жишээлэхэд: 2001 оны Филиппиний
бvх нийтийн сонгуулийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд агуулгын задлан шинжилгээ
хийхэд манай сургуулийн 50 оюутан оролцсон. Хамгийн том агуулгын задлан шинжилгээ бол
Филиппиний их сургуулийн талаар 75 жилийн турш ямар мэдээлэл гарч байсан дээр хийсэн
шинжилгээ юм. Нийт 400 гаруй хvн оролцсон. Агуулгын задлан шинжилгээ нь маш их хvч, цаг
ордог. Гэхдээ энэ бол шантрах зvйл биш. Бага хэмжээнд ганц судлаач хийж болдог зvйл.
Агуулгын задлан шинжилгээ хийх ач холбогдол
А/ Хувь хvмvvс, бvлгvvд, байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэрхэн дvрсэлсэн бэ
гэдэгт тус болдог Ерєнхийлєгч, улс тєрч, эмэгтэйчvvд, хvvхдийн талаар хэрхэн мэдээлж байгаа,
тэднийг гадуурхаж байна уу
Б/ Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрх хvмvvс, байгууллагуудыг хэрхэн vзvvлэхээс гадна тэд
єєрсдийнхєє талаар ямар имиж бvрдvvлэхийг хvсч байгааг агуулгын задлан шинжилгээний
аргаар мэдэж болно. Жишээ нь Ерєнхийлєгчийн хэлсэн vгэн дээр, ярилцлагаас харагдаж болно.
Улс тєрийн нэр дэвшигчдийн талаар агуулгын задлан шинжилгээ хийхэд мєрийн хєтєлбєрєє
ярихаас илvv мэдлэгээ боловсролоо ярих, гэр бvлээ танилцуулах зэрэг нь илvv харагддаг.
Уншигчийн захидал гэдэг буланд залуучуудын мэдэхийг хvсч байгаа байдал, юу сонирхож
байгаа имижийг таньж болдог.
В/ Тухайн асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн хандаж байгаа хандлагыг гаргаж болно.
Маргаантай асуудалд яаж хандаж байгааг тухайлбал нэг талыг барьж байна уу, дэмжиж байна
уу, эсэргvvцэж байна уу, тэнцвэртэй байна уу гэх мэт. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/-ийн
хандлагын жишээ: Сонгуулийг хэрхэн сурвалжилсныг судалж vзэхэд морин уралдаан
сурвалжилж байгаа мэт байдал гарчээ. Энэ судалгааг ТББ хийсэн.
Г/ Ямар асуудал хэвлэл мэдээлэл болон юу болохыг ХМХ-ээс мэдэж болно. Аль асуудлыг
чухалчилж, илvv хандаж байгааг мэдэж болно. Сонины хувьд нэгдvгээр нvvрт том гарчигаар
бичсэн бол тухайн асуудлыг чухалчилж байна гэсэн vг юм.
Агуулгын задлан шинжилгээ хийсний vндсэн дээр ХМХ Филиппиний нийслэл Манилад болж буй
vйл явдлыг бичсэн байна. Энэ нь Манила тєвтэй ХМХ болсон байсан. Орон нутгийн vйл явдлаас
бичигдэхгvй байсан.
Д/ Ямар асуудал орхигдуулж, vл тоож байгааг гаргаж ирж болно. Жишээ нь: хvvхэд
залуучуудын асуудал огт орхигддог.
Е/ Єєр єєр ХМХ хvмvvс байгууллага vйл явдалд хэрхэн хандаж байгаа ялгааг мэдэж болно.
Тухайлбал авилга, сонгуулийг сонин хэвлэл, TV, радио хэрхэн тусгаж байгаа ялгааг гаргаж
болно. Жишээ нь эмэгтэйчvvдийг дvрсэлж байна вэ, олон ангит кинонд эмэгтэйчvvдийг Япон,
Солонгос, Филиппинд ямар ялгаа байгааг судалж гаргасан. Филиппиний кинонд гэмт хэрэгтэнг
хэрхэн дvрсэлж байгааг судалж байсан.
Ё/ Цаг хугацааны явцад тусгахдаа тухайн ХМХ хэрхэн єєрчлєгдєж байгааг ажиглаж болно.
Ерєнхийлєгчийг огцруулах шvvх хурал хvртэл сарын хугацаанд эхний vед болгоомжилж байсан
бол шvvх хурлын vед улам шvvмжлэлтэй, хурц болж ирсэн. Эдгээрийг дvгнэж хэлэхэд янз
бvрийн зорилготой, ангилалтай агуулгын задлан шинжилгээг хийж болно. Тєсєв зардал бага
ордог. Агуулгын задлан шинжилгээ хийхэд сонин хэвлэл болон киноны хувьд хийхэд амар
байдаг. Радио, телевизийн хувьд бэрхшээлтэй байдаг.
Агуулгын задлан шинжилгээ хийх алхамууд / бvрэлдэхvvн хэсэг
Аливаа судалгааны ажлын нэг адил бvтэц, бvрэлдэхvvнтэй.
1. Сэдэвээ тодорхойлох. Асуудал зорилгоо тодорхойлох
2. Хэмжигдэхvvн, vзvvлэлт
3. Аргачлал
4. Урьдчилсан туршилт, сорилт /кодлох/
5. Жишээ сонгох, юу авахаа сонгох
6. Баримтаа нэгтгэн цуглуулах
7. Баримт мэдээллээ боловсруулах
8. Vр дvнгээ тайлбарлаж, дvгнэлт гаргах
9. Тайлан бичих
Бусад судалгаанаас ялгаатай нэг зvйл нь гол харьцах зvйл маань ХМХ-vvд дотор байгаа
мэдээлэл, мессеж.
Єєртєє тавих асуулт буюу хєтєч асуулт
Тухайн сэдэв асуудлаа томъёолж зорилгоо тодорхойлох. Агуулгын задлан шинжилгээний
сонгодог хэлбэр энэ асуудлыг ХМХ хэрхэн тусгаж, харуулж байгаа, эсвэл энэ хvнийг аль талаас
нь ХМХ харуулж байгааг судална.
Сэдэв асуудалдаа сонголт хийхдээ
- Ямар асуудлаар агуулгын задлан шинжилгээ хийхээ тодорхойлох, эмэгтэйчvvд, авилга, хvvхэд
- Ямар ХМХ-ийг судлах вэ? сонин, радио, эсвэл хосолсон
- Судалгааны зорилго маань юу вэ? гэж тодорхойлно.
Зорилгын хувьд vнэлгээ єгсєн агуулгын задлан шинжилгээ хийж болно. Зєвлємж гаргах
зорилготой байж болно.
- Яагаад агуулгын задлан шинжилгээг хийх болсон бэ?
- Надад агуулгын задлан шинжилгээ хийх боломж, бололцоо байна уу?
Эдгээр асуултад хариулснаар ямар агуулгын задлан шинжилгээ хийхээ мэдэж болох юм.
Vзvvлэлт болон хэмжигдэхvvн
Vvнийг гаргаж ирэхдээ сэдэв зорилго юу вэ гэдэгтээ уялдуулж гаргаж ирнэ. Сэдэв маань авилга
гэж бодъё. ХМХ тухайн асуудалд хэдий хэмжээний зай гаргаж байгаа, энэ асуудалтай холбоотой
хувь хvн, байгууллага, тусгагдаж ямар хандлагаар гаргаж байгааг гаргаж ирнэ. Мєн нийтлэл,
нэвтрvvлгийн хэлбэр, жанрыг авч vзнэ. Ач холбогдлыг хэмжиж болно. Сонины хувьд нэгдvгээрт
нvvрт байна уу, товч байна уу, том байна уу гэх мэт. Мєн сэдвийн давтамж, тоогоор
харьцуулдаг, бас бусад материалтай харьцуулан vзнэ. Мэдээ материалын чанарыг хэмжихдээ
асуудлыг бvх талаас харуулсан, агуулга vнэн зєв vv, уншигчдад ойлгомжтой байна уу гэх зэрэг
олон зvйлээр хэмжиж болно. Материалын чанарын тvвшинг тодорхойлох нь маш хэцvv байдаг.
Жишээ нь авилга. Vvний тоо баримт vнэн эсэхийг vнэлэх хэцvv. Харин тvvхийн баримт бичиг бол
тvvнд байгаа тоо баримт нь vнэн болохыг мэдэх боломжтой. Бас нэгэн vзvvлэлт бол тухайн
сэдвээ бvрэн дvvрэн тусгасан эсэхийг гаргахдаа олон ХМХ-ийг харьцуулснаар vvнийг гаргаж ирж
болох юм. /Орхигдуулсан талыг нєгєєтэй нь харьцуулах замаар/ уншигчдад ойлгомжтой байх
vзvvлэлтийг яаж хэмжих нь харьцангуй асуудал юм. Уншигчид маань єєрсдєє олон тvвшинд
хvлээж авдаг. Тухайн материал хэнд зориулагдсан байна тэр тvвшний бvлгийг бий болгож
тэдэнд уншуулж vнэлгээ хийж болдог. Уншигчдадааатохирсон эсэхийг vнэлэхийн тулд мєн л
бvлгийн аргыг хэрэглэж болдог. Судалгааны хэсэг болгон тань vзvvлэлттэй, хэмжиж болох
хэмжигдэхvvнтэй байх ёстой.
Vзvvлэлтээ жагсаана. Vзvvлэлтvvдээ нарийн томъёог хувь хvнд хэдхэн хандаж байгааг эерэг,
эсрэг, дундыг баримталсан байгааг тоон vзvvлэлтээр гаргана. Vг бvрийг тоолж аль нь их байгааг
гаргаж ирнэ. Тоогоор хэмжиж болох хэмжигдэхvvний vзvvлэлт гаргаж болно. Чанарын талын
vзvvлэлт нэлээд бэрхшээлтэй.
Жишээлэхэд, Ерєнхийлєгчийг огцруулах гэсэн сэдвийг авч vзэхдээ:
1-рт ач холбогдол
2-рт огцруулахтай холбоотой ямар vйлдлvvдийг vзvvлэлт болгон авч vзсэн
3-рт шvvх хуралдаанд аль асуудлыг голлон авч vзсэн
4-рт нийт огцруулах vйл явцад ямар ямар хvн оролцсон
5-рт Гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслvvд, сонинд хандах хандлагыг авч vзжээ. Ингэхэд
ерєнхийлєгчийг огцруулах шvvх хуралдаанд их ач холбогдол єгсєн байна. Шvvх хуралдааны vед
бvх нэвтрvvлгээ зогсоож, шууд нэвтрvvлгvvдийг явуулж байсан бєгєєд энэ шvvх хурал нь TВ-ийн
олон ангит кино vзэж байгаа мэт сэтгэгдлийг хvмvvст тєрvvлжээ.
Энэ таван vзvvлэлтийг задлаад дор бичье.
1. байрлал – мэдээлэл нэгдvгээр нvvрт vv, хоёрдугаар нvvрт vv
2. гол материал мєн vv, биш vv
3. сонины дээр байрласан уу, доор байрласан уу
4. хэдэн инч багана байна гэдгээр хэмжинэ
5. сонины нийтлэл дотор тухайн сэдвээр хэд байна вэ? /тухайн дугаарт/
Хоёрдугаарт, аль талыг илvv тусгасан байна вэ?
2.1. Ерєнхийлєгчийг юунд буруутгаж байна вэ? Буруутгаж байгаа vндэслэлийг ямар байдлаар
оруулсан бэ?
2.2. Ерєнхийлєгч ямар байдлаар хариулсан
2.3. Тухайн огцруулах vйл явцын хууль эрх зvйн тал нь хэрхэн тусгагдсан
2.4. Олон нийтийн байр суурь
2.5. Бусад
Гуравдугаарт, Шvvх хуралдааны явцын талаар
3.1. Хэрхэн тусгаж байна
3.2. Сенаторын оролцоо
3.3. Шvvгчид хэрхэн оролцож байгаа
3.4. ХМХ-ийн оролцоо
3.5. Олон нийтийн байр суурь
3.6. Бусад
Дєрєвдvгээрт, Шvvх хуралдаанд оролцсон хувь хvн, байгууллага, ерєнхийлєгч, ємгєєлєгч,
сенатор, ХМХ, иргэний болон бусад байгууллагууд, ерєнхийлєгчийн гэр бvл
Тавдугаарт, хандлага
5.1. Эерэг
5.2. Сєрєг
5.3. Дундаж
Энэ бол агуулгын задлан шинжилгээний хоёр алхам болох vзvvлэлт юм.
Гуравдугаар алхам
Арга хэрэгсэл маань хоёр хэсгээс бvрдэнэ.
1. Маягт, форум. Энэ нь анкеттай ойролцоо.
Эхний хуудасны дээд хэсэгт кодлогчийн овог нэр, дараа тухайн сонины талаархи гол мэдээлэл
орно. Хэвлэгдсэн он сар єдєр, гариг. Тухайн дугаарт нийтлэгдсэн єгvvллvvд дотор энэ сэдвээр
хэдэн єгvvлэл орсон бэ? Нийтлэлийн хэлбэр, жанр, маягтыг бєглєж байгаа хvний ажлаа эхлэсэн,
дуусгасан цаг.
Vзvvлэлтийг заасан ач холбогдол 1-4-т бичнэ.
1. Нvvр – гол мэдээлэл мєн vv?
2. Байрлал
3. Хэмжээ
4. Аль талыг тусгасан байна вэ?
- Ерєнхийлєгчийн байр суурь
- Хууль эрх зvй
- Олон нийтийн vзэл бодол
- Бусад /эдгээрийг бvгдийг тэмдэглэнэ/
Сэдвvvд Товчлол
Хоёр дугаар хуудас.
Энэ маягт маань харьцангуй энгийн хэлбэртэй байна. Цєєн тооны vзvvлэлт байна. Нэг сонин, нэг
асуудлын хvрээнд авч vзэж байна. Энэ маягтыг боловсруулахын тулд сэдвээ тогтоож, зорилгоо
тодорхойлсоны дараа энэ маягтыг боловсруулах хэрэгтэй болно.
Агуулгын задлан шинжилгээ хийх аргачлалд кодлох зааварчилгаа байна. Аль болох
дэлгэрэнгvй, тайлбарласан ойлгомжтой байх ёстой.
Нэгдvгээрт тухайн сонины vндсэн хэсэгт байгаа нийтлэлийг авна. Бизнес сурталчилгаа, соёл
урлаг vзэхгvй. Хоёрдугаарт vндсэн хэсгээс тухайн сэдэвт холбоотой материалыг тэмдэглэж авна.
Кодлох ажлыг маш нягт нямбай хийх ёстой. Бvх олсон материалдаа дугаар єгнє. Тэгээд сайтар
уншсаны дараа маягтын дагуу бєглєнє. Ингэхдээ балын харандаа хэрэглэнэ.
Маягтыг бєглєхын тулд мэргэжлийн хvнээс зєвєлгєє авах юм уу, мэдлэг олгох шаардлагатай.
Маягтын заалт vзvvлэлт болгон дээр зааварчилгаа єгнє. Гол хувь хvн, байгууллагыг жагсаана.
Овог нэр, байгууллагын дэлгэрэнгvй нэрийг бичнэ. Товчилсон, хураангуйлсан vгийг бичихгvй.
- Vг хэллэгvvдийг тvvж аваад тоогоор нь харьцуулж хандлагыг vнэлнэ.
- Тайлбарт мэргэжлийн vг хэллэг их, уншихад хэцvv байсан гэж тайлбар орно.
Кодлох зааварчилгааг дэлгэрэнгvй, ойлгомжтой хийснээс агуулгын задлан шинжилгээний vр дvн
их хамаарна. Кодлогчид мэдэхгvй эргэлзэх байдал гаргахгvйгээр зааварчилгаа хийх хэрэгтэй.
Кодлогчдоо оролцуулсан сургалт хийж, цаасан дээр буулгасан зааварчилгааг мєн єгєх хэрэгтэй.
Энэ зааварчилгааг бичихдээ цаг зав гаргаж нэлээд хянамгай хийж єгєх шаардлагатай.
Кодлогч хvн
1. Vнэнч шударга – хєлсєєр ажиллуулах - vvрэг хариуцлага – ач холбогдолыг ойлгуулах
2. Мэдлэгтэй байх ёстой
- Хувийн байгууллага
- Олон улсын байгууллага судалгааг санхvvжvvлдэг. Судалгааг хийхдээ илvv шинжлэх ухааны
тал руугаа гvнзгийрсэн судалгаа хийхийг шаарддаг бєгєєд зарим сонингуудад судалгаа хийж єгч
тусладаг.
Хэд хэдэн кодлогч текстийг ашиглаж маягт бєглєхийг кодлогчийн хийх ойлголцол гэж нэрлээд
байна. Vзvvлэлтийг маш тодорхой томъёолоод хэмжигдэхvvнийг зєв тодорхойлсон бол
кодлогчид ижил мэдээлэл тэмдэглэсэн байна.
Урьдчилсан сорилыг хийхдээ
1. Нэг нийтлэл сонго
2. Хэд хэдэн кодлогчийг тусад нь бєглvvлэх /маятыг боловсруулсан хvн байж болохгvй/
3. Маягтаа бєглєсний дараа тэдгээрийг нэг бvрчлэн заалт болгон дээр харьцуулж vз.
4. Бєглєх vед зєрvvтэй зvйл гарсан бол тайлбарлаж єгєх. Зааварчилгаандаа загвар оруулах
хэрэгтэй. Урьдчилсан сорилыг хийснээ дараа эргэлзэх зvйл их гарвал дахин сорилыг єєр
материал дээр бєглvvлж vзэх хэрэгтэй. Кодлогч нарын холбох ойлголцлыг аль болох єндєр
тvвшинд хvргэхийн тулд томъёогоор гаргаж єгч болдог.
5. Ойлголцлын хувь 0-1 гэсэн байна. Шинжлэх ухааны шаардлага хангасан хувь 0.8-аас дээш
байна.
- Ямар тєрлийн материалыг судалгаандаа оруулах вэ?
- Хамрах хугацаа
- Тухайн сэдвээр гарсан бvх материалыг тvvвэрчлэн авах уу?
- Тvvвэрлэлтээ яаж сонгох вэ? – Мэдрэмж, мэдлэг шаардагдана. Оновчтой тvvвэрлэлт хийхийн
тулд мэдлэг, мэдрэмжтэй байх ёстой.
Баримт мэдээлэл цуглуулах
Маягтын судалгаан дээр vндэслэгдэж хийгдэнэ. Хэвлэмэл материал хялбар хийгддэг. Харин
радио, телевиз, онлайн хэвлэлvvд хэцvv байдаг. Агуулгын задлан шинжилгээ хийх нь сонирхол
татах ажил бишээ.
Мэдээллээ боловсруулж задлан шинжилгээ хийх
Энэ vйл явцын эхний шат нь кодын зааварчилгааг томъёолох, хоёрдугаар шат нь мэдээллийн
сан байгуулах, гуравдугаар шат нь мэдээлэл боловсруулахад гол тєлєв компьютерийн
программаар хийнэ. SPS
Кодлох зааварчилгаа /SPS программ дээр/
1. Vзvvлэлт болгондоо дугаар єгєєд хvснэгтэнд оруулна
2. Баганад vзvvлэлтийн нэр /8 тэмдэгтэд багтааж нэр єгєх/
3. Баганад тухайн vзvvлэлтийн тайлбар, ярилга
4. Код болон кодын утга
Задлан шинжилгээ
1. Давтамж
2. Cross tabulations – харьцуулах
3. Таамаглал дэвшvvлсэн бол таамаглалаа статистикийн тоо баримтаар нотлох, статистик тоо
баримт гаргаж авах
4. Vр дvнг тайлбарлах. Тайлбар дvгнэлт гаргах
5. Судалгааны эхэнд зорилго, зорилтууд тавьсан. Vvндээ хариулт авах
6. Яагаад ийм vр дvн гарсан талаар тайлбар хийх. Шалтгааныг тайлбарлахдаа єєрийн бусад
мэдлэгийг ашиглан агуулгын задлан шинжилгээнээсээ гадуурхи vйл явц, мэдлэгээ ашиглах
хэрэгтэй.
7. Vр дvн нь нийгэмд ямар нєлєє vзvvлж, ямар vvрэг гvйцэтгэж байна вэ?
8. Зєвлємж гаргана. Vр дvнг хэрхэн єєрчлєх вэ гэдэг талаар зєвлємж бэлтгэнэ. /Судалгаагаа нягт
нямбай хийх хэрэгтэй. Vр дvнгээ хамгаалж байх хэрэгтэй юм./
Судалгааны тайлан бичих
1. Тайлан хэвлэл мэдээллээр цацаглах учраас хэн бvхэнд ойлгомжтой байх ёстой.
2. Тайланд агуулгын задлан шинжилгээ хийх vе шат, vйл явц багтсан байх ёстой.
Ийм тайлангийн жишээ болгож доорхи сайтаас сонирхоно уу.
http:/www.anticorruption.bg/eng/monitoring/case/rurno.html
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах хэлбэр нь агуулгын задлан шинжилгээ юм. Олон нийтийн
хэвлэл мэдээллийн хэрэгслийн ойлголтын талаар мэдлэгийг дээшлvvлэх ач холбогдолтой. Энэ
нь єєрсдийгєє илvv сайн ойлгоход тусалдаг.

More Related Content

What's hot

ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдNergui Oyunchinmeg
 
татварын тухай ойлголт
татварын тухай ойлголттатварын тухай ойлголт
татварын тухай ойлголтsaka bat
 
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэхүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэEnhbold Undarmaa
 
философи 1
философи 1философи 1
философи 1Жак М.У
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудNergui Oyunchinmeg
 
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнДотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнNYAM-OCHIR BOLD
 
сонирхлын бүлэг
сонирхлын бүлэгсонирхлын бүлэг
сонирхлын бүлэгKhongor Bukhtsooj
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7Tj Crew
 
Хугацааны цуваан шинжилгээ
Хугацааны цуваан шинжилгээХугацааны цуваан шинжилгээ
Хугацааны цуваан шинжилгээSerod Khuyagaa
 
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаNational of University Mongolia
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хуульNyamka Nmk
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварШинэбаяр Найдан
 
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйE-Gazarchin Online University
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Adilbishiin Gelegjamts
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 

What's hot (20)

ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүд
 
татварын тухай ойлголт
татварын тухай ойлголттатварын тухай ойлголт
татварын тухай ойлголт
 
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэхүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
 
философи 1
философи 1философи 1
философи 1
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолууд
 
Logic
LogicLogic
Logic
 
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнДотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүн
 
сонирхлын бүлэг
сонирхлын бүлэгсонирхлын бүлэг
сонирхлын бүлэг
 
Dundad zuunii philosophi
Dundad zuunii philosophi Dundad zuunii philosophi
Dundad zuunii philosophi
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7
 
Lekts2. statistik ajilglalt
Lekts2.  statistik ajilglaltLekts2.  statistik ajilglalt
Lekts2. statistik ajilglalt
 
Хугацааны цуваан шинжилгээ
Хугацааны цуваан шинжилгээХугацааны цуваан шинжилгээ
Хугацааны цуваан шинжилгээ
 
Философи гэж юу вэ
Философи гэж юу вэФилософи гэж юу вэ
Философи гэж юу вэ
 
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хууль
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
 
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
Дипломын ажил
Дипломын ажилДипломын ажил
Дипломын ажил
 

Similar to Content аnаlysis

улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйAriunbayar Bazarvaani
 
Социологийн судалгааны үндсэн аргууд
Социологийн судалгааны үндсэн аргуудСоциологийн судалгааны үндсэн аргууд
Социологийн судалгааны үндсэн аргуудorlom mungunzul
 
лекц 2,
лекц 2,лекц 2,
лекц 2,Ge Go
 
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмжДипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмжKhulan Jugder
 
EconL1.2019 2020on
EconL1.2019 2020onEconL1.2019 2020on
EconL1.2019 2020onhicheel2020
 
EconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021onEconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021onhicheel2020
 
Economl1.2020 2021on
Economl1.2020 2021onEconoml1.2020 2021on
Economl1.2020 2021onhicheel2020
 
түүвэр судалгааны арга зүй
түүвэр судалгааны арга зүйтүүвэр судалгааны арга зүй
түүвэр судалгааны арга зүйМ. Лхагва-Өлзий
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрDorj Otgonchimeg
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрDorj Otgonchimeg
 
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23E-Gazarchin Online University
 

Similar to Content аnаlysis (20)

улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
 
Daalgavar bolovsruulah arga zui
Daalgavar bolovsruulah arga zuiDaalgavar bolovsruulah arga zui
Daalgavar bolovsruulah arga zui
 
Социологийн судалгааны үндсэн аргууд
Социологийн судалгааны үндсэн аргуудСоциологийн судалгааны үндсэн аргууд
Социологийн судалгааны үндсэн аргууд
 
лекц 2,
лекц 2,лекц 2,
лекц 2,
 
Bathishig4
Bathishig4Bathishig4
Bathishig4
 
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмжДипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 
Лекц 2
Лекц  2Лекц  2
Лекц 2
 
стандарт
стандартстандарт
стандарт
 
стандарт
стандартстандарт
стандарт
 
стандарт
стандартстандарт
стандарт
 
EconL1.2019 2020on
EconL1.2019 2020onEconL1.2019 2020on
EconL1.2019 2020on
 
EconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021onEconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021on
 
лекц №3 насаз
лекц №3 насазлекц №3 насаз
лекц №3 насаз
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 
Economl1.2020 2021on
Economl1.2020 2021onEconoml1.2020 2021on
Economl1.2020 2021on
 
түүвэр судалгааны арга зүй
түүвэр судалгааны арга зүйтүүвэр судалгааны арга зүй
түүвэр судалгааны арга зүй
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23
 

Content аnаlysis

  • 1. Контент-анализ (Content analysis). Англи хэлний content – “номын, захидлын агуулга” гэсэн үгнээс гаралтай. 1. Харилцааны агуулгыг тоо, чанар, систем, объектив талаас нь үнэлж дүгнэх судалгааны техник. 2. Нийгмийн бодит байдлын шинж чанар, нөхцөл байдлын тухай эх бичвэрийн агуулгыг задлан шинжлэх замаар дүгнэлт гаргах арга юм. Мөн судлаачид контент анализыг “багц үйлдлүүдийн тусламжтайгаар эх бичвэрээс үндэслэл бүхий дүгнэлтүүд гаргахад чиглэсэн судалгааны арга”, “баримтаас түүний агуулгад хамаарах үндэслэл бүхий, давтагдах дүгнэлтүүдийг гаргахад чиглэсэн судалгааны арга техник”, “мессежийн шинж чанарыг бодитой, системтэй тодорхойлох замаар дүгнэлт гаргах арга техник” гэх зэргээр тодорхойлсон байдаг. Аливаа эх бичвэрийг дараах зорилтын үүднээс судалдаг. Үүнд: 1. Эх сурвалжийн нийгмийн тодорхой шинж чанар, түүний ил ба далд зорилгыг илрүүлэх. 2. Эх бичвэрт тусгасан нийгмийн бодит байдлын чиг хандлагыг илрүүлэх. 3. Хүлээн авагчдын зарим нийгмийн шинжийг тодорхойлох зэрэг болно. Эх бичвэрүүдийн нийлбэр бол өргөн утгаар нь авч үзвэл ямагт нийгмийн орчны бүтээгдэхүүн байдаг бөгөөд нийгмийн янз бүрийн хүчин зүйлийн нөлөөний ул мөрийг агуулдаг онцлогтой. Тиймээс эх бичвэрт судалгаа хийх замаар энэ хүчин зүйлүүдийг ажиглах, хэмжих, тодорхойлох боломжтой юм. Контент-анализ анх АНУ-д “нийгмийн харилцааны судалгаа”-ны хувьд нийгмийн сэтгэл судлалын нэг салбар болон төлөвшиж бий болсон түүхтэй. Анх энэ аргыг XIX зууны эцэст сонины эх бичвэрүүдийн агуулгыг судлах зорилгоор хэрэглэж эхэлжээ. Дараа нь контент анализын техникийг ХХ зууны 30-аад оны үед АНУ, Германд цэргийн суртал нэвтрүүлийн салбарт эрчимтэй ашиглаж, улам боловсронгуй болгосон. Орчин үед энэ аргыг зөвхөн социологийн салбарт төдийгүй сэтгэл судлал, сэтгүүл зүй, угсаатны зүй, хэл шинжлэл, утга зохиол судлал, улс төр судлалын салбарт өргөн
  • 2. хэрэглэж байна. Сэтгүүл зүйд контент-анализыг ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлэг, реклам сурталчилгааны эх бичвэр, ном, хэлсэн үг, зурагт хуудас зэргийн агуулгыг судлах зорилгоор ашигладаг. Контент-анализ бол харилцааны агуулгыг судлах олон талт, олон хэмжигдэхүүн бүхий арга мөн. Контент-анализыг тооны, чанарын, шугамын загварын гэж ангилдаг. Шугамын загварын гэдэг нь хэн мэдээлсэн-юу мэдээлсэн-ямар сувгаар дамжуулсан- хэнд хандсан-ямар үр дүнд хүрсэн гэсэн дарааллын дагуу судлах үйл явц юм. Энэ аргын хамгийн гол элемент нь судалгааны объектын логик загвар байдаг бөгөөд энэ нь үндсэн гурван элементийг агуулдаг. Энэ бол судалгааны ойлголт, хэмжигдэхүүнийг агуулсан судлагдахууны ойлголтын загвар (1), судалгааны нэгжүүдийн систем (2), хэмжих нэгжүүд (3) юм. Системтэй, бодитой, давтагдах чанартай байж тодорхой үр дүнд хүрдэг. Контент-анализд үндсэн ойлголтыг сонгох явдал гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд түүний үндсэн дээр эх бичвэрийн агуулгыг ангилж, оновчтой дараалалд оруулахын хамт судалгааны шалгуур, хэмжигдэхүүнийг тогтоодог. Сэтгүүл зүйн судлал дахь контент-анализын аргын гол зорилго нь эх бичвэрийн агуулга, бүтэц, зорилтот бүлэгт тохирсон эсэх, багтаамж, хүртээмжтэй байдал, эх сурвалж, цаг хугацааны хүчин зүйл, үр нөлөө зэргийг тодорхойлж, дүгнэлт гаргахад оршино. АГУУЛГЫН АНАЛИЗ ХИЙХ НЬ (Сэтгvvл зvйн сургуулийн багш нарт зориулсан сургалтын хєтєлбєр) єдєр: 12 сарын 1-ний єдєр байр: Монголын Хэвлэлийн Хvрэээлэн Агуулгын задлан шинжилгээ хийх: Vндсэн ойлголт а) агуулгын задлан шинжилгээний тодорхойлолт ба онцлог б) агуулгын задлан шинжилгээний судалгааны хэлбэрvvд в) агуулгын задлан шинжилгээний зорилго, хэрэглээ Агуулгын задлан шинжилгээ хийх алхамууд, агуулгын задлан шинжилгээний сэдэв, асуудал, зорилгоо тогтоох - Агуулгын задлан шинжилгээний vзvvлэлт, хэмжvvрийг тогтоох - Агуулгын задлан шинжилгээний хэрэглэгдэхvvнийг томъёолох - Агуулгын задлан шинжилгээний хэрэглэгдэхvvнийг урьдчилан шалгах, кодлогч хоорондын найдвартай байдлыг тодорхойлох Агуулгын задлан шинжилгээнд жишээг сонгох - Агуулгын задлан шинжилгээнд мэдээлэл цуглуулах - Агуулгын задлан шинжилгээний мэдээллийг боловсруулах, задлан шинжилгээ хийх ажиллагаа
  • 3. - Агуулгын задлан шинжилгээгээр олж илрvvлсэн зvйлээ тайлбарлах - Агуулгын задлан шинжилгээний тайлан бичих "Агуулгын задлан шинжилгээг хийх нь" сургалтын материал 1. Агуулгын задлан шинжилгээ хийх vндсэн ойлголт Агуулгын задлан шинжилгээ нь Монголын хувьд шинэ ч Филиппиний хувьд 50 жилийн ємнєєс их дээд сургуулийн хєтєлбєрт орж ирсэн. Филиппин улс агуулгын задлан шинжилгээний туршлагыг АНУ-аас авсан. Ялангуяа дайны vед АНУ-д суралцаж байсан филиппин хvмvvс энэ аргыг оруулж ирсэн. 1910 онд анх агуулгын задлан шинжилгээг анх хэрэглэсэн гэж тvvхэнд vздэг. Улс тєрийн талаар гарч буй материалд агуулгын задлан шинжилгээ хийжээ. Агуулгын задлан шинжилгээ гэж юу вэ? Агуулгын задлан шинжилгээ гэдэг нь багц vйлдлvvдийн тусламжтайгаар текстээс vндэслэл бvхий дvгнэлтvvд гаргахад чиглэсэн судалгааны арга юм. (Weber 1990;9) Агуулгын задлан шинжилгээ бол баримтаас тvvний сэдэвт хамаарах vндэслэл бvхий, давтагдах дvгнэлтvvдийг гаргахад чиглэсэн судалгааны арга техник юм. (Krippendorf, 1980; 21) Агуулгын задлан шинжилгээ нь мессежийн шинж чанарыг бодитой, системтэй тодорхойлох замаар дvгнэлт гаргах арга техник юм. (Holsit 1969 ; 14) Дээрхи томъёоллуудаас агуулгын задлан шинжилгээний дараах шинжvvдийг харж болно. Vvнд: 1/ Судалгааны арга барил / судалгааны арга техник - єєрєєр хэлбэл агуулгын задлан шинжилгээ нь системтэй, бодитой, давтагдах чанартай юм. 2/ Агуулгын задлан шинжилгээ нь текст мессежид тєвлєрч байна – текст мессеж гэдэг бол бичмэл, дvрс эсвэл ярианы аливаа хэлбэрээр харилцааны хэрэгсэл болдог ном, сонин сэтгvvлийн єгvvлэл, хэлэх vг илтгэл, албан ёсны баримт, зураг, уран зураг, ТВ нэвтрvvлэг, радиогийн бичлэг, кино зэрэг болно. 3/ Агуулгын задлан шинжилгээний нэг зорилго бол текст мессежийг тайлбарлах явдал юм. Vvнийг дараах гурван арга замаар хийнэ. 3.1 мессежний агуулга, єєрєєр хэлбэл сэдэв, хамрагдаж буй гол хvмvvс, эдгээр хvмvvсийн шинж тєлєв, сэдэв болон хvмvvст хандах хандлага, бvтэц, материалын хэв маяг, урт богино хэмжээ, талбайн хэмжээ, хэрэглэсэн vсгийн фонд, дvрс зураг, дуу чимээний эффект 3.2 мессежийн чанар чансааг алдаа мадаггvй байгаа эсэх, бvрэн дvvрэн, ойлгомжтой, зорилтот бvлэгт тохирсон эсэх талаас нь vнэлэх 3.3 мессежийн олон эх vvсвэрvvдийг хооронд нь буюу цаг хугацааны хувьд харьцуулах. Нэг жилийн дотор тухайн сэдвээр гарсан материалууд нэлээд урт цаг хугацааг авч болно. 4/ Агуулгын задлан шинжилгээний єєр нэг зорилго нь дvгнэлтvvдийг дараах байдлаар гаргах явдал байдаг Vvнд: 4.1. мессежийн эх vvсвэрийн гарал vvсэл 4.2. уншигч, сонсогч, vзэгчийн гарал vvсэл 4.3. мессежийн уншигч, сонсогч, vзэгчдэд vзvvлж болзошгvй нєлєє 4.4. мессежид тусгагдсан соёлын болон нийгмийн зан vйл Мессежийг судлаад дзгнэлт гаргахдаа Засгийн газар, тєр засагтаа хэр хандаж байгааг мєн гаргаж болно. Мессежийг хvлээн авагч тэдний талаар дvгнэлт гаргаж болох юм. Уншигчдын сонирхолд нийцvvлэхийн тулд тийм материал гаргаж болох юм. Уншигчдын талаар дvгнэлт хийдээ хувцасны загвар гэх мэт зvйл байхад нь агуулгын задлан шинжилгээний талаар зохих
  • 4. дvгнэлт гаргаж болох юм. Жишээ нь авилгыг нэг талаас нь харуулвал иргэдэд авилгын талаар єрєєсгєл ойлголт тєрvvлж болох юм. Филлиппинд гарч байгаа уран сайхны кинонд агуулгын задлан шинжилгээ хийсэн. Киноноос єгч байгаа мессеж нь хvн сайн сайхан амьдрахын тулд аз, том аз хэрэгтэй юм гэсэн агуулгатай байжээ. Сугалаанд том хожих ч юм уу. Гэтэл vнэн амьдрал тийм биш. Улс орны зан vйл, онцлог хэрхэн гаргаж ирснийг агуулгын задлан шинжилгээгээр гаргаж болдог. Агуулгын задлан шинжилгээ яагаад чухал вэ гэдэг дээр хоёр шалтгаан гаргаж байна. 1. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн vйл ажиллагааны мониторнг хийх 2. Бид єєрєє єєрсдийгєє ойлгоход тус болно. Vндэстнийхээ хувьд бид ямар юм бэ? гэдгийг агуулгын задлан шинжилгээний аргаар мэдэж болно. Агуулгын задлан шинжилгээ аргууд / хувилбар 1. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс хамаарна. Тухайн агуулгын задлан шинжилгээг юун дээр хийхээс шалтгаална. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээ ангилж агуулгын задлан шинжилгээ хийж болно. 2. Зєвхєн агуулгыг ангилах. 3. Агуулгыг тайлбарлах. Амьдрал дээр 2,3 аргыг хослуулсан байдаг. 4. Баримт мэдээллийг шинж чанараар нь ангилах А/ Статистик, тоон баримт Б/ Чанарын шинж чанартай, текст, vг, єгvvлбэр А/ Жишээ нь: Филлиппиний ерєнхийлєгчийг огцруулах талаас олон тоон дvгнэлт гаргасан. Vvнийг амьд болгохын тулд чанарын шинж чанараар нь авч vзэхэд авилгач, гэмт хэрэгтэн, тэнэг гэх мэт vг хэллэгийг тvлхvv хэрэглэж байсан. Агуулгын задлан шинжилгээг хийхдээ эдгээр ангиллыг бvгдийг ашигладаг. Агуулгын задлан шинжилгээ хийхэд практик талаас нь хандахдаа бид єєрсдийн нєєц бололцооноос хамаарна. Агуулгыг ангилах, агуулгыг тайлбарлах, баримт мэдээллийг шинж чанараар ангилах аргуудыг ашиглана. Жишээлэхэд: 2001 оны Филиппиний бvх нийтийн сонгуулийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд агуулгын задлан шинжилгээ хийхэд манай сургуулийн 50 оюутан оролцсон. Хамгийн том агуулгын задлан шинжилгээ бол Филиппиний их сургуулийн талаар 75 жилийн турш ямар мэдээлэл гарч байсан дээр хийсэн шинжилгээ юм. Нийт 400 гаруй хvн оролцсон. Агуулгын задлан шинжилгээ нь маш их хvч, цаг ордог. Гэхдээ энэ бол шантрах зvйл биш. Бага хэмжээнд ганц судлаач хийж болдог зvйл. Агуулгын задлан шинжилгээ хийх ач холбогдол А/ Хувь хvмvvс, бvлгvvд, байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэрхэн дvрсэлсэн бэ гэдэгт тус болдог Ерєнхийлєгч, улс тєрч, эмэгтэйчvvд, хvvхдийн талаар хэрхэн мэдээлж байгаа, тэднийг гадуурхаж байна уу Б/ Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрх хvмvvс, байгууллагуудыг хэрхэн vзvvлэхээс гадна тэд єєрсдийнхєє талаар ямар имиж бvрдvvлэхийг хvсч байгааг агуулгын задлан шинжилгээний аргаар мэдэж болно. Жишээ нь Ерєнхийлєгчийн хэлсэн vгэн дээр, ярилцлагаас харагдаж болно. Улс тєрийн нэр дэвшигчдийн талаар агуулгын задлан шинжилгээ хийхэд мєрийн хєтєлбєрєє ярихаас илvv мэдлэгээ боловсролоо ярих, гэр бvлээ танилцуулах зэрэг нь илvv харагддаг. Уншигчийн захидал гэдэг буланд залуучуудын мэдэхийг хvсч байгаа байдал, юу сонирхож байгаа имижийг таньж болдог. В/ Тухайн асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн хандаж байгаа хандлагыг гаргаж болно. Маргаантай асуудалд яаж хандаж байгааг тухайлбал нэг талыг барьж байна уу, дэмжиж байна уу, эсэргvvцэж байна уу, тэнцвэртэй байна уу гэх мэт. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/-ийн хандлагын жишээ: Сонгуулийг хэрхэн сурвалжилсныг судалж vзэхэд морин уралдаан сурвалжилж байгаа мэт байдал гарчээ. Энэ судалгааг ТББ хийсэн. Г/ Ямар асуудал хэвлэл мэдээлэл болон юу болохыг ХМХ-ээс мэдэж болно. Аль
  • 5. асуудлыг чухалчилж, илvv хандаж байгааг мэдэж болно. Сонины хувьд нэгдvгээр нvvрт том гарчигаар бичсэн бол тухайн асуудлыг чухалчилж байна гэсэн vг юм. Агуулгын задлан шинжилгээ хийсний vндсэн дээр ХМХ Филиппиний нийслэл Манилад болж буй vйл явдлыг бичсэн байна. Энэ нь Манила тєвтэй ХМХ болсон байсан. Орон нутгийн vйл явдлаас бичигдэхгvй байсан. Д/ Ямар асуудал орхигдуулж, vл тоож байгааг гаргаж ирж болно. Жишээ нь: хvvхэд залуучуудын асуудал огт орхигддог. Е/ Єєр єєр ХМХ хvмvvс байгууллага vйл явдалд хэрхэн хандаж байгаа ялгааг мэдэж болно. Тухайлбал авилга, сонгуулийг сонин хэвлэл, TV, радио хэрхэн тусгаж байгаа ялгааг гаргаж болно. Жишээ нь эмэгтэйчvvдийг дvрсэлж байна вэ, олон ангит кинонд эмэгтэйчvvдийг Япон, Солонгос, Филиппинд ямар ялгаа байгааг судалж гаргасан. Филиппиний кинонд гэмт хэрэгтэнг хэрхэн дvрсэлж байгааг судалж байсан. Ё/ Цаг хугацааны явцад тусгахдаа тухайн ХМХ хэрхэн єєрчлєгдєж байгааг ажиглаж болно. Ерєнхийлєгчийг огцруулах шvvх хурал хvртэл сарын хугацаанд эхний vед болгоомжилж байсан бол шvvх хурлын vед улам шvvмжлэлтэй, хурц болж ирсэн. Эдгээрийг дvгнэж хэлэхэд янз бvрийн зорилготой, ангилалтай агуулгын задлан шинжилгээг хийж болно. Тєсєв зардал бага ордог. Агуулгын задлан шинжилгээ хийхэд сонин хэвлэл болон киноны хувьд хийхэд амар байдаг. Радио, телевизийн хувьд бэрхшээлтэй байдаг. Агуулгын задлан шинжилгээ хийх алхамууд / бvрэлдэхvvн хэсэг Аливаа судалгааны ажлын нэг адил бvтэц, бvрэлдэхvvнтэй. 1. Сэдэвээ тодорхойлох. Асуудал зорилгоо тодорхойлох 2. Хэмжигдэхvvн, vзvvлэлт 3. Аргачлал 4. Урьдчилсан туршилт, сорилт /кодлох/ 5. Жишээ сонгох, юу авахаа сонгох 6. Баримтаа нэгтгэн цуглуулах 7. Баримт мэдээллээ боловсруулах 8. Vр дvнгээ тайлбарлаж, дvгнэлт гаргах 9. Тайлан бичих Бусад судалгаанаас ялгаатай нэг зvйл нь гол харьцах зvйл маань ХМХ-vvд дотор байгаа мэдээлэл, мессеж. Єєртєє тавих асуулт буюу хєтєч асуулт Тухайн сэдэв асуудлаа томъёолж зорилгоо тодорхойлох. Агуулгын задлан шинжилгээний сонгодог хэлбэр энэ асуудлыг ХМХ хэрхэн тусгаж, харуулж байгаа, эсвэл энэ хvнийг аль талаас нь ХМХ харуулж байгааг судална. Сэдэв асуудалдаа сонголт хийхдээ - Ямар асуудлаар агуулгын задлан шинжилгээ хийхээ тодорхойлох, эмэгтэйчvvд, авилга, хvvхэд - Ямар ХМХ-ийг судлах вэ? сонин, радио, эсвэл хосолсон - Судалгааны зорилго маань юу вэ? гэж тодорхойлно. Зорилгын хувьд vнэлгээ єгсєн агуулгын задлан шинжилгээ хийж болно. Зєвлємж гаргах зорилготой байж болно. - Яагаад агуулгын задлан шинжилгээг хийх болсон бэ? - Надад агуулгын задлан шинжилгээ хийх боломж, бололцоо байна уу? Эдгээр асуултад хариулснаар ямар агуулгын задлан шинжилгээ хийхээ мэдэж болох юм. Агуулгын задлан шинжилгээ аргууд / хувилбар 1. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс хамаарна. Тухайн агуулгын задлан шинжилгээг юун дээр хийхээс шалтгаална. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээ ангилж агуулгын задлан шинжилгээ хийж болно. 2. Зєвхєн агуулгыг ангилах.
  • 6. 3. Агуулгыг тайлбарлах. Амьдрал дээр 2,3 аргыг хослуулсан байдаг. 4. Баримт мэдээллийг шинж чанараар нь ангилах А/ Статистик, тоон баримт Б/ Чанарын шинж чанартай, текст, vг, єгvvлбэр А/ Жишээ нь: Филлиппиний ерєнхийлєгчийг огцруулах талаас олон тоон дvгнэлт гаргасан. Vvнийг амьд болгохын тулд чанарын шинж чанараар нь авч vзэхэд авилгач, гэмт хэрэгтэн, тэнэг гэх мэт vг хэллэгийг тvлхvv хэрэглэж байсан. Агуулгын задлан шинжилгээг хийхдээ эдгээр ангиллыг бvгдийг ашигладаг. Агуулгын задлан шинжилгээ хийхэд практик талаас нь хандахдаа бид єєрсдийн нєєц бололцооноос хамаарна. Агуулгыг ангилах, агуулгыг тайлбарлах, баримт мэдээллийг шинж чанараар ангилах аргуудыг ашиглана. Жишээлэхэд: 2001 оны Филиппиний бvх нийтийн сонгуулийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд агуулгын задлан шинжилгээ хийхэд манай сургуулийн 50 оюутан оролцсон. Хамгийн том агуулгын задлан шинжилгээ бол Филиппиний их сургуулийн талаар 75 жилийн турш ямар мэдээлэл гарч байсан дээр хийсэн шинжилгээ юм. Нийт 400 гаруй хvн оролцсон. Агуулгын задлан шинжилгээ нь маш их хvч, цаг ордог. Гэхдээ энэ бол шантрах зvйл биш. Бага хэмжээнд ганц судлаач хийж болдог зvйл. Агуулгын задлан шинжилгээ хийх ач холбогдол А/ Хувь хvмvvс, бvлгvvд, байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэрхэн дvрсэлсэн бэ гэдэгт тус болдог Ерєнхийлєгч, улс тєрч, эмэгтэйчvvд, хvvхдийн талаар хэрхэн мэдээлж байгаа, тэднийг гадуурхаж байна уу Б/ Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрх хvмvvс, байгууллагуудыг хэрхэн vзvvлэхээс гадна тэд єєрсдийнхєє талаар ямар имиж бvрдvvлэхийг хvсч байгааг агуулгын задлан шинжилгээний аргаар мэдэж болно. Жишээ нь Ерєнхийлєгчийн хэлсэн vгэн дээр, ярилцлагаас харагдаж болно. Улс тєрийн нэр дэвшигчдийн талаар агуулгын задлан шинжилгээ хийхэд мєрийн хєтєлбєрєє ярихаас илvv мэдлэгээ боловсролоо ярих, гэр бvлээ танилцуулах зэрэг нь илvv харагддаг. Уншигчийн захидал гэдэг буланд залуучуудын мэдэхийг хvсч байгаа байдал, юу сонирхож байгаа имижийг таньж болдог. В/ Тухайн асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн хандаж байгаа хандлагыг гаргаж болно. Маргаантай асуудалд яаж хандаж байгааг тухайлбал нэг талыг барьж байна уу, дэмжиж байна уу, эсэргvvцэж байна уу, тэнцвэртэй байна уу гэх мэт. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/-ийн хандлагын жишээ: Сонгуулийг хэрхэн сурвалжилсныг судалж vзэхэд морин уралдаан сурвалжилж байгаа мэт байдал гарчээ. Энэ судалгааг ТББ хийсэн. Г/ Ямар асуудал хэвлэл мэдээлэл болон юу болохыг ХМХ-ээс мэдэж болно. Аль асуудлыг чухалчилж, илvv хандаж байгааг мэдэж болно. Сонины хувьд нэгдvгээр нvvрт том гарчигаар бичсэн бол тухайн асуудлыг чухалчилж байна гэсэн vг юм. Агуулгын задлан шинжилгээ хийсний vндсэн дээр ХМХ Филиппиний нийслэл Манилад болж буй vйл явдлыг бичсэн байна. Энэ нь Манила тєвтэй ХМХ болсон байсан. Орон нутгийн vйл явдлаас бичигдэхгvй байсан. Д/ Ямар асуудал орхигдуулж, vл тоож байгааг гаргаж ирж болно. Жишээ нь: хvvхэд залуучуудын асуудал огт орхигддог. Е/ Єєр єєр ХМХ хvмvvс байгууллага vйл явдалд хэрхэн хандаж байгаа ялгааг мэдэж болно. Тухайлбал авилга, сонгуулийг сонин хэвлэл, TV, радио хэрхэн тусгаж байгаа ялгааг гаргаж болно. Жишээ нь эмэгтэйчvvдийг дvрсэлж байна вэ, олон ангит кинонд эмэгтэйчvvдийг Япон, Солонгос, Филиппинд ямар ялгаа байгааг судалж гаргасан. Филиппиний кинонд гэмт хэрэгтэнг хэрхэн дvрсэлж байгааг судалж байсан. Ё/ Цаг хугацааны явцад тусгахдаа тухайн ХМХ хэрхэн єєрчлєгдєж байгааг ажиглаж болно. Ерєнхийлєгчийг огцруулах шvvх хурал хvртэл сарын хугацаанд эхний vед болгоомжилж байсан бол шvvх хурлын vед улам шvvмжлэлтэй, хурц болж ирсэн. Эдгээрийг дvгнэж хэлэхэд янз бvрийн зорилготой, ангилалтай агуулгын задлан шинжилгээг хийж болно. Тєсєв зардал бага
  • 7. ордог. Агуулгын задлан шинжилгээ хийхэд сонин хэвлэл болон киноны хувьд хийхэд амар байдаг. Радио, телевизийн хувьд бэрхшээлтэй байдаг. Агуулгын задлан шинжилгээ хийх алхамууд / бvрэлдэхvvн хэсэг Аливаа судалгааны ажлын нэг адил бvтэц, бvрэлдэхvvнтэй. 1. Сэдэвээ тодорхойлох. Асуудал зорилгоо тодорхойлох 2. Хэмжигдэхvvн, vзvvлэлт 3. Аргачлал 4. Урьдчилсан туршилт, сорилт /кодлох/ 5. Жишээ сонгох, юу авахаа сонгох 6. Баримтаа нэгтгэн цуглуулах 7. Баримт мэдээллээ боловсруулах 8. Vр дvнгээ тайлбарлаж, дvгнэлт гаргах 9. Тайлан бичих Бусад судалгаанаас ялгаатай нэг зvйл нь гол харьцах зvйл маань ХМХ-vvд дотор байгаа мэдээлэл, мессеж. Єєртєє тавих асуулт буюу хєтєч асуулт Тухайн сэдэв асуудлаа томъёолж зорилгоо тодорхойлох. Агуулгын задлан шинжилгээний сонгодог хэлбэр энэ асуудлыг ХМХ хэрхэн тусгаж, харуулж байгаа, эсвэл энэ хvнийг аль талаас нь ХМХ харуулж байгааг судална. Сэдэв асуудалдаа сонголт хийхдээ - Ямар асуудлаар агуулгын задлан шинжилгээ хийхээ тодорхойлох, эмэгтэйчvvд, авилга, хvvхэд - Ямар ХМХ-ийг судлах вэ? сонин, радио, эсвэл хосолсон - Судалгааны зорилго маань юу вэ? гэж тодорхойлно. Зорилгын хувьд vнэлгээ єгсєн агуулгын задлан шинжилгээ хийж болно. Зєвлємж гаргах зорилготой байж болно. - Яагаад агуулгын задлан шинжилгээг хийх болсон бэ? - Надад агуулгын задлан шинжилгээ хийх боломж, бололцоо байна уу? Эдгээр асуултад хариулснаар ямар агуулгын задлан шинжилгээ хийхээ мэдэж болох юм. Vзvvлэлт болон хэмжигдэхvvн Vvнийг гаргаж ирэхдээ сэдэв зорилго юу вэ гэдэгтээ уялдуулж гаргаж ирнэ. Сэдэв маань авилга гэж бодъё. ХМХ тухайн асуудалд хэдий хэмжээний зай гаргаж байгаа, энэ асуудалтай холбоотой хувь хvн, байгууллага, тусгагдаж ямар хандлагаар гаргаж байгааг гаргаж ирнэ. Мєн нийтлэл, нэвтрvvлгийн хэлбэр, жанрыг авч vзнэ. Ач холбогдлыг хэмжиж болно. Сонины хувьд нэгдvгээрт нvvрт байна уу, товч байна уу, том байна уу гэх мэт. Мєн сэдвийн давтамж, тоогоор харьцуулдаг, бас бусад материалтай харьцуулан vзнэ. Мэдээ материалын чанарыг хэмжихдээ асуудлыг бvх талаас харуулсан, агуулга vнэн зєв vv, уншигчдад ойлгомжтой байна уу гэх зэрэг олон зvйлээр хэмжиж болно. Материалын чанарын тvвшинг тодорхойлох нь маш хэцvv байдаг. Жишээ нь авилга. Vvний тоо баримт vнэн эсэхийг vнэлэх хэцvv. Харин тvvхийн баримт бичиг бол тvvнд байгаа тоо баримт нь vнэн болохыг мэдэх боломжтой. Бас нэгэн vзvvлэлт бол тухайн сэдвээ бvрэн дvvрэн тусгасан эсэхийг гаргахдаа олон ХМХ-ийг харьцуулснаар vvнийг гаргаж ирж болох юм. /Орхигдуулсан талыг нєгєєтэй нь харьцуулах замаар/ уншигчдад ойлгомжтой байх vзvvлэлтийг яаж хэмжих нь харьцангуй асуудал юм. Уншигчид маань єєрсдєє олон тvвшинд хvлээж авдаг. Тухайн материал хэнд зориулагдсан байна тэр тvвшний бvлгийг бий болгож тэдэнд уншуулж vнэлгээ хийж болдог. Уншигчдадааатохирсон эсэхийг vнэлэхийн тулд мєн л бvлгийн аргыг хэрэглэж болдог. Судалгааны хэсэг болгон тань vзvvлэлттэй, хэмжиж болох хэмжигдэхvvнтэй байх ёстой. Vзvvлэлтээ жагсаана. Vзvvлэлтvvдээ нарийн томъёог хувь хvнд хэдхэн хандаж байгааг эерэг, эсрэг, дундыг баримталсан байгааг тоон vзvvлэлтээр гаргана. Vг бvрийг тоолж аль нь их байгааг гаргаж ирнэ. Тоогоор хэмжиж болох хэмжигдэхvvний vзvvлэлт гаргаж болно. Чанарын талын vзvvлэлт нэлээд бэрхшээлтэй.
  • 8. Жишээлэхэд, Ерєнхийлєгчийг огцруулах гэсэн сэдвийг авч vзэхдээ: 1-рт ач холбогдол 2-рт огцруулахтай холбоотой ямар vйлдлvvдийг vзvvлэлт болгон авч vзсэн 3-рт шvvх хуралдаанд аль асуудлыг голлон авч vзсэн 4-рт нийт огцруулах vйл явцад ямар ямар хvн оролцсон 5-рт Гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслvvд, сонинд хандах хандлагыг авч vзжээ. Ингэхэд ерєнхийлєгчийг огцруулах шvvх хуралдаанд их ач холбогдол єгсєн байна. Шvvх хуралдааны vед бvх нэвтрvvлгээ зогсоож, шууд нэвтрvvлгvvдийг явуулж байсан бєгєєд энэ шvvх хурал нь TВ-ийн олон ангит кино vзэж байгаа мэт сэтгэгдлийг хvмvvст тєрvvлжээ. Энэ таван vзvvлэлтийг задлаад дор бичье. 1. байрлал – мэдээлэл нэгдvгээр нvvрт vv, хоёрдугаар нvvрт vv 2. гол материал мєн vv, биш vv 3. сонины дээр байрласан уу, доор байрласан уу 4. хэдэн инч багана байна гэдгээр хэмжинэ 5. сонины нийтлэл дотор тухайн сэдвээр хэд байна вэ? /тухайн дугаарт/ Хоёрдугаарт, аль талыг илvv тусгасан байна вэ? 2.1. Ерєнхийлєгчийг юунд буруутгаж байна вэ? Буруутгаж байгаа vндэслэлийг ямар байдлаар оруулсан бэ? 2.2. Ерєнхийлєгч ямар байдлаар хариулсан 2.3. Тухайн огцруулах vйл явцын хууль эрх зvйн тал нь хэрхэн тусгагдсан 2.4. Олон нийтийн байр суурь 2.5. Бусад Гуравдугаарт, Шvvх хуралдааны явцын талаар 3.1. Хэрхэн тусгаж байна 3.2. Сенаторын оролцоо 3.3. Шvvгчид хэрхэн оролцож байгаа 3.4. ХМХ-ийн оролцоо 3.5. Олон нийтийн байр суурь 3.6. Бусад Дєрєвдvгээрт, Шvvх хуралдаанд оролцсон хувь хvн, байгууллага, ерєнхийлєгч, ємгєєлєгч, сенатор, ХМХ, иргэний болон бусад байгууллагууд, ерєнхийлєгчийн гэр бvл Тавдугаарт, хандлага 5.1. Эерэг 5.2. Сєрєг 5.3. Дундаж Энэ бол агуулгын задлан шинжилгээний хоёр алхам болох vзvvлэлт юм. Гуравдугаар алхам Арга хэрэгсэл маань хоёр хэсгээс бvрдэнэ. 1. Маягт, форум. Энэ нь анкеттай ойролцоо. Эхний хуудасны дээд хэсэгт кодлогчийн овог нэр, дараа тухайн сонины талаархи гол мэдээлэл орно. Хэвлэгдсэн он сар єдєр, гариг. Тухайн дугаарт нийтлэгдсэн єгvvллvvд дотор энэ сэдвээр хэдэн єгvvлэл орсон бэ? Нийтлэлийн хэлбэр, жанр, маягтыг бєглєж байгаа хvний ажлаа эхлэсэн, дуусгасан цаг. Vзvvлэлтийг заасан ач холбогдол 1-4-т бичнэ. 1. Нvvр – гол мэдээлэл мєн vv? 2. Байрлал 3. Хэмжээ 4. Аль талыг тусгасан байна вэ? - Ерєнхийлєгчийн байр суурь - Хууль эрх зvй
  • 9. - Олон нийтийн vзэл бодол - Бусад /эдгээрийг бvгдийг тэмдэглэнэ/ Сэдвvvд Товчлол Хоёр дугаар хуудас. Энэ маягт маань харьцангуй энгийн хэлбэртэй байна. Цєєн тооны vзvvлэлт байна. Нэг сонин, нэг асуудлын хvрээнд авч vзэж байна. Энэ маягтыг боловсруулахын тулд сэдвээ тогтоож, зорилгоо тодорхойлсоны дараа энэ маягтыг боловсруулах хэрэгтэй болно. Агуулгын задлан шинжилгээ хийх аргачлалд кодлох зааварчилгаа байна. Аль болох дэлгэрэнгvй, тайлбарласан ойлгомжтой байх ёстой. Нэгдvгээрт тухайн сонины vндсэн хэсэгт байгаа нийтлэлийг авна. Бизнес сурталчилгаа, соёл урлаг vзэхгvй. Хоёрдугаарт vндсэн хэсгээс тухайн сэдэвт холбоотой материалыг тэмдэглэж авна. Кодлох ажлыг маш нягт нямбай хийх ёстой. Бvх олсон материалдаа дугаар єгнє. Тэгээд сайтар уншсаны дараа маягтын дагуу бєглєнє. Ингэхдээ балын харандаа хэрэглэнэ. Маягтыг бєглєхын тулд мэргэжлийн хvнээс зєвєлгєє авах юм уу, мэдлэг олгох шаардлагатай. Маягтын заалт vзvvлэлт болгон дээр зааварчилгаа єгнє. Гол хувь хvн, байгууллагыг жагсаана. Овог нэр, байгууллагын дэлгэрэнгvй нэрийг бичнэ. Товчилсон, хураангуйлсан vгийг бичихгvй. - Vг хэллэгvvдийг тvvж аваад тоогоор нь харьцуулж хандлагыг vнэлнэ. - Тайлбарт мэргэжлийн vг хэллэг их, уншихад хэцvv байсан гэж тайлбар орно. Кодлох зааварчилгааг дэлгэрэнгvй, ойлгомжтой хийснээс агуулгын задлан шинжилгээний vр дvн их хамаарна. Кодлогчид мэдэхгvй эргэлзэх байдал гаргахгvйгээр зааварчилгаа хийх хэрэгтэй. Кодлогчдоо оролцуулсан сургалт хийж, цаасан дээр буулгасан зааварчилгааг мєн єгєх хэрэгтэй. Энэ зааварчилгааг бичихдээ цаг зав гаргаж нэлээд хянамгай хийж єгєх шаардлагатай. Кодлогч хvн 1. Vнэнч шударга – хєлсєєр ажиллуулах - vvрэг хариуцлага – ач холбогдолыг ойлгуулах 2. Мэдлэгтэй байх ёстой - Хувийн байгууллага - Олон улсын байгууллага судалгааг санхvvжvvлдэг. Судалгааг хийхдээ илvv шинжлэх ухааны тал руугаа гvнзгийрсэн судалгаа хийхийг шаарддаг бєгєєд зарим сонингуудад судалгаа хийж єгч тусладаг. Хэд хэдэн кодлогч текстийг ашиглаж маягт бєглєхийг кодлогчийн хийх ойлголцол гэж нэрлээд байна. Vзvvлэлтийг маш тодорхой томъёолоод хэмжигдэхvvнийг зєв тодорхойлсон бол кодлогчид ижил мэдээлэл тэмдэглэсэн байна. Урьдчилсан сорилыг хийхдээ 1. Нэг нийтлэл сонго 2. Хэд хэдэн кодлогчийг тусад нь бєглvvлэх /маятыг боловсруулсан хvн байж болохгvй/ 3. Маягтаа бєглєсний дараа тэдгээрийг нэг бvрчлэн заалт болгон дээр харьцуулж vз. 4. Бєглєх vед зєрvvтэй зvйл гарсан бол тайлбарлаж єгєх. Зааварчилгаандаа загвар оруулах хэрэгтэй. Урьдчилсан сорилыг хийснээ дараа эргэлзэх зvйл их гарвал дахин сорилыг єєр материал дээр бєглvvлж vзэх хэрэгтэй. Кодлогч нарын холбох ойлголцлыг аль болох єндєр тvвшинд хvргэхийн тулд томъёогоор гаргаж єгч болдог. 5. Ойлголцлын хувь 0-1 гэсэн байна. Шинжлэх ухааны шаардлага хангасан хувь 0.8-аас дээш байна. - Ямар тєрлийн материалыг судалгаандаа оруулах вэ? - Хамрах хугацаа - Тухайн сэдвээр гарсан бvх материалыг тvvвэрчлэн авах уу?
  • 10. - Тvvвэрлэлтээ яаж сонгох вэ? – Мэдрэмж, мэдлэг шаардагдана. Оновчтой тvvвэрлэлт хийхийн тулд мэдлэг, мэдрэмжтэй байх ёстой. Баримт мэдээлэл цуглуулах Маягтын судалгаан дээр vндэслэгдэж хийгдэнэ. Хэвлэмэл материал хялбар хийгддэг. Харин радио, телевиз, онлайн хэвлэлvvд хэцvv байдаг. Агуулгын задлан шинжилгээ хийх нь сонирхол татах ажил бишээ. Мэдээллээ боловсруулж задлан шинжилгээ хийх Энэ vйл явцын эхний шат нь кодын зааварчилгааг томъёолох, хоёрдугаар шат нь мэдээллийн сан байгуулах, гуравдугаар шат нь мэдээлэл боловсруулахад гол тєлєв компьютерийн программаар хийнэ. SPS Кодлох зааварчилгаа /SPS программ дээр/ 1. Vзvvлэлт болгондоо дугаар єгєєд хvснэгтэнд оруулна 2. Баганад vзvvлэлтийн нэр /8 тэмдэгтэд багтааж нэр єгєх/ 3. Баганад тухайн vзvvлэлтийн тайлбар, ярилга 4. Код болон кодын утга Задлан шинжилгээ 1. Давтамж 2. Cross tabulations – харьцуулах 3. Таамаглал дэвшvvлсэн бол таамаглалаа статистикийн тоо баримтаар нотлох, статистик тоо баримт гаргаж авах 4. Vр дvнг тайлбарлах. Тайлбар дvгнэлт гаргах 5. Судалгааны эхэнд зорилго, зорилтууд тавьсан. Vvндээ хариулт авах 6. Яагаад ийм vр дvн гарсан талаар тайлбар хийх. Шалтгааныг тайлбарлахдаа єєрийн бусад мэдлэгийг ашиглан агуулгын задлан шинжилгээнээсээ гадуурхи vйл явц, мэдлэгээ ашиглах хэрэгтэй. 7. Vр дvн нь нийгэмд ямар нєлєє vзvvлж, ямар vvрэг гvйцэтгэж байна вэ? 8. Зєвлємж гаргана. Vр дvнг хэрхэн єєрчлєх вэ гэдэг талаар зєвлємж бэлтгэнэ. /Судалгаагаа нягт нямбай хийх хэрэгтэй. Vр дvнгээ хамгаалж байх хэрэгтэй юм./ Судалгааны тайлан бичих 1. Тайлан хэвлэл мэдээллээр цацаглах учраас хэн бvхэнд ойлгомжтой байх ёстой. 2. Тайланд агуулгын задлан шинжилгээ хийх vе шат, vйл явц багтсан байх ёстой. Ийм тайлангийн жишээ болгож доорхи сайтаас сонирхоно уу. http:/www.anticorruption.bg/eng/monitoring/case/rurno.html Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах хэлбэр нь агуулгын задлан шинжилгээ юм. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ойлголтын талаар мэдлэгийг дээшлvvлэх ач холбогдолтой. Энэ нь єєрсдийгєє илvv сайн ойлгоход тусалдаг.