стандарт

464 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
464
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
3
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

стандарт

  1. 1. УЛС ТӨР СУДЛАЛЫН ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ 1. Индекс : SS103 2. Заагдах анги, улирал: 1,2 3. Судлах кредит: 2.0 4. Судлах улирал: Дурын 5. Зорилго: Улс төрийн суурь боловсролын сургалт нь оюутан сурагчдыг улс төрийн хөгжлийн онол практикийн болон суурь тулгамдсан асуудлуудтай танилцуулж, онолын боловсрол олгоход чиглэгдэнэ. 6. Зорилт: 1. Улс төрийн суурь онол, үзэл баримтлалуудтай танилцуулах 2. Дэлхийн улс орнууд болон өөрийн орны улс төрийн түүх, нөхцөл байдал, улс төрийн системийг харьцуулан судлуулах 3. Улс төрийн асуудлыг ойлгож тайлбарлах, дүгнэх, анализ хийх, мэтгэлцэх зэрэг оюуны чадварыг хөгжүүлэх 4. Нийгэм улс төрийн болон сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй, шүүмжпэлтэй, рационаллаг оролцох хандлага эзэмшүүлэх 5. Ярилцлага, маргаан, сорил, эссе, бүтээлийн сан, судалгааны болон бусад төрлийн тайлан зэргийг ашиглан улс төрийн мэдлэг эзэмшүүлнэ. 6. Мэдлэг, чадвар, дадал Улс төр судлал хичээл нь улс төрийн шинжлэх ухаан болон улс төрийн тухай, түүнээс хүн ба нийгэмтэй харилцах харилцааны тухай судалдаг хичээл юм. Нийгмийн амьдралын улс төрийн хүрээнд илрэн үйлчилж байдаг гол бөгөөд тогтвортой харилцаа холбоо, зүй тогтлыг улс төрийн шинжлэх ухааны онолын мэдлэгийн үндсэн дээр ойлгож хүлээж авах суурь мэдлэг эзэмшинэ. Улс төрийн зөв сонголт хийх, зөв шийдвэр гаргах практик дадал, чадвар эзэмшинэ. 7. Агуулгын стандарт Стандарт, хөтөлбөрийн түвшинд тус хичээлээр дараах үндсэн сэдвүүдийн агуулгыг дэлгэрүүлэн үзэх болно. Улс төр судлал шинжпэх ухаан болох нь Улс төрийн сэтгэлгээний эх үндэс тавигдсан үе ба улс төрийн шинжлэх ухааны үндсэн парадигмууд Нийгмийн улс төрийн систем Улс төрийн бодлогын социал үндэс Улс төрийн засаглал Улс төрийн хошуучлал Улс төрийн дэглэм Сонгуулийн систем Төр Улстөрийн нам, намын систөм Улстөрийн соёл, нийгэмшилт Улс төрийн үйл байдал ба оролцоо Орчин үеийн улс төрийн үзэл суртал Улс төрийн хөгжил ба модернизаци Улс төрийн мөргөлдөөн ба хямрал Геополитик 8. Арга зүйн стандарт Улс төр судлал хичээлээр оюутан нь танхимд 32 цагийн лекц судлах бөгөөд лекцийн сэдэв тус бүрийг гүнзгийрүүлэн бие даан судална. Долоо хоногт танхимд орох цаг 2/0 байна. Хичээлийг: - Сэргээн сануулах үе шат 1
  2. 2. - Утга санааг ойлгуулах үе шат - Бататгах үе шат гэсэн гурамсан бүтэцтэйгээр зохион байгуулна. 9. Үнэлгээний стандарт 1. Оюутны мэдлэг чадварыг үнэлэхдээ “УБИС”- ийн оюутныг үнэлж, дүгнэх журмыг баримтална. 2. Хичээлийн ирцийг лекцийн хичээлд суусан цагаар тооцно. Хичээлд оролцсон байдал, бие даалтын ажпын гүйцэтгап, илтгэл мэдээлэл хийсэн байдал, ярилцлага маргаанд оролцсон, даалгавар гүйцэтгэсэн, судалгаа явуулсан, түүндээ боловсруулалт хийн тайлан бичсэн, ном, сурах бичиг, хэвлэлийн материал уншиж судалсан байдлыг харгалзаж, явц бие даалтын оноог тооцож үзнэ. Мөн улирлын эцсийн шалгалтыг үнэлгээнд тооцно. Үнэлгээнд нээлттэй, бодитой байх зарчмыг баримтална. Улирлын явцад авах хяналтын ажил, бүлгийн болон бие даасан ажлын тайланг цаг тухайд нь дүгнэнэ. Улирлын эцсийн шалгалтыг тус хөтөлбөрийн хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг чадварын түвшингээр үнэлж дүгнэнэ 10. Сургалтын хэлбэр Дээрх агуулга нь лекц, семинарын хичээлийн хэлбэрээр хэрэгжинэ. Лекцийн хичээлээр тухайн сэдвээр үндсэн тулгуур ойлголт онолын ерөнхий үнэдэслэлүүд, уншиж судлах болон бие даан гүйцэтгэх, судлан шинжлэх ажлын ерөнхий чиглэл, арга зүйн мэдээлэл өгч бие даан ажиллах баримжаа олгоно . 11. Орчны стандарт А. Багшид тавигдах шаардлага • Тухайн зааж буй хичээлээр онол, практикийн өргөн мэдлэгтэй байх • Хичээл хоорондын залгамж холбоог анхаарахын тулд нийгэм судлал, философийн өргөн мэдлэгтэй байх. • Сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлагуудыг хангасан байх. • Сургалтын шинэ бүтээлч, идэвхтэй аргуудыг уламжлалт аргатай хослуулж хичээлийг үр дүнтэй явуулах • Монгол улсын дээд боловсролын үндсэн шаардлагыг оновчтой, үр бүтээлтэй хэрэгжүүлэгч байх • Сургалт хүмүүжлийн ажлын ерөнхий зарчмыг мөрдөхийн зэрэгцээ багшийн ёс зүйн дүрмийг сахин биелүүлэх • Тухайн хичээлийн талаар гадаад, дотоодод хэвлэгдсзн ном, сурах бичиг, матераилыг цаг алдалгүй уншиж өөрийгөө хөгжүүлэх Сургалтанд орчин үеийн дэвшилтэт техникийг ашиглах Б. Сургалтын орчны стандарт ❖ Сургалтын орчин нь хичээлийг технологийн дагуу явагдах тоног төхөөрөмж, зай талбай, эрүүл ахуйн шаардлага хангасан байна. 12. Сургалтын хэрэглэгдэхүүн 1. Сурах бичиг 2. Кодоскоп 3. Үзүүлэн таниулах материал, слайд, тест 4. Проктер 2
  3. 3. 5. Группээр ярилцлага хийх 6. Ханын сонин гаргах 7. УИХ чуулган хийх 8. Багаар бие даалт хийх 3

×