0317
- 1. зөвлөмж
Улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л
хүрээний шинэчлэл, хүний амьдралын үнэт
зүйлсийн агуулга, чанарт гарч буй хувьсал
өөрчлөлтийг соргогоор мэдэрч, мэдлэг
мэргэшлээ байнга дээшлүүлж, өөрийгөө
хөгжүүлэх
- 2. • Сургуулийн өмнөх, бага, дунд
боловсролын болон мэргэжлийн
боловсролын шинэ стандартын агуулгыг
шавь нартаа тэгш, чанартай
эзэмшүүлэх, бүтээлч иргэн болгон
төлөвшүүлэхийн тулд сургалтын
бүтээлч аргуудыг эзэмшин судалгаа
шинжилгээ хийж, үр дүнг нь
сургалт, нийгмийн ажилд оновчтой
хэрэглэх
- 3. • Багшийн бүтээлч үйл ажиллагаа,
чанартай сургалтын цөм болсон нэгж
хичээлийн бэлтгэлийг бүрэн хангахын
тулд багш нар харилцан суралцаж,
хамтран ажиллаж хэвших
- 4. • Шавь нарынхаа сурах хүсэл эрмэлзлийг
дэгжээн бадраах бүхий л боломжийг
судалж эцэг эх, олон нийттэй хамтран
хэрэгжүүлж, хүүхдийг урмаар тэтгэх,
өөртөө итгэх итгэлийг нь бэхжүүлэх,
амьдрах ухаанд сургахыг багшийн үйл
ажиллагааны гол зарчим, зорилго
болгох
- 5. • Сурах арга барил, төлөвшлөөр
доголдож буй шалтгаанд мэргэжлийн
дүгнэлт хийж, түүнийг арилгахад нэг
талаас сургууль, багш нар, нөгөө
талаас суралцагчид, эцэг эх идэвх
чармайлтаа нэгтгэн ажиллах, үүний
тулд багш-эцэг эхийн зөвлөлийг
байнгын ажиллагаатай, үр нөлөөтэй
хамтын байгууллага болгон хэвшүүлэх
- 6. • Харьцааны соѐл эзэмших, өөртөө болон бусдад
хүндэтгэлтэй хандах, биеэ зөв авч явах,
хүнлэг тусч байх, сайн үйлийг бүтээх, эх орон,
төрж өссөн газар шороо, байгалиа хайрлан
хамгаалах зэрэг үнэт зүйлсийг хүүхэд, залууст
төлөвшүүлэх нь Монгол Улсын ирээдүйд
юунаас ч чухал гэдгийг үйл ажиллагаандаа
мөрдлөг болгох, суралцагч, эцэг, эх, нутгийн
захиргааны болон олон нийтийн, ялангуяа
хүүхэд, залуучуудын байгууллагад мэргэжлийн
үр ашигтай зөвлөгөө өгөх, тэдэнтэй хүчин
чармайлтаа нэгтгэн ажиллах