SlideShare a Scribd company logo
1 of 30
Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан.
Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө
уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов,
нүүрээ таглаад ч болов
„ Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан
Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайгминь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайгдааруулна.
Амьдралд би итгэдэг
Амьдралд би итгэдэг
Альхан нэгтээ намайгхүлээж буй
Алтан загас, гурван хүсэл
Мөрөөдөлд би итгэдэг.
Нүдэнд минь багтдаггүй хязгааргүйд ч
Нүдгүй биегүй харанхуйд ч
Үүрийн зүүд, айдас, совинд
Үнэн, ялалт, ид хав...
Ялалтанд би бүүр итгэдэг
Салхинд, бороонд,тэнгэрт итгэдэг
Сайн хүмүүст итгэдэг, сайханд итгэдэг
Илүү юм гэж даанч үгүй энэ ертөнцийн
Инээмсэлэл, хайр сэтгэлд, нулмисанд итгэдэг
Худал үгэнд ч би итгэдэг
Худлаа юм шиг үе үе санагддаг ч
Хувьхан энэ амьдралд ...
Дурсамж: Л.Өлзийтөгс : Үзэхийн хязгаар
Хамгийн сүүлд би аавыгаа хаана харлаа,хэзээ харлаа?Хаана?
Хэзээ? -Авсан дотор байхад нь... Уншихад хүртэл хатуухан эхлэл
байгаа биз?
Амьдрал ийм хатуу. Биш ээ биш, амьдрал биш, харин үнэн гэдэг ийм
хатуу. Үнэн. Би тэгэхэд долоон настай байлаа.“Аавыгаа хармаар
байна” гэж гуйсанд ээж минь намайгөргөсхийв. Би хар зөнгөөрөө
бөхийж, ухасхийн хөдлөөд аавынхаа хацар дээр үнслээ. Аав минь!Үгүй
дээ, бурхан минь!Бурхан минь би хэчнээн цочсон гээч! Би тэгэхэд
хэчнээн цочсоныг мэдэх үү, та Бурхаан? Үгүй л болов уу даа. Та миний
зүрхний цочроог,хамаг биеийн минь хаанаас ч юм бэ түрсэн тэр хүйтэн
татвасхийлтыг мэдэрч чадаагүй л болов уу? Аавынхаа дээрээс
тонгойн...
Тийм хүйтэнд би урьд нь хүрч байсангүй. Хүрэх хүрэхдээ халуухан, нялх
уруулаараа шүү! Үхэлтэй анх учирсан минь тэр. Долоохон нас. Хав
халуун, дулаан, зөөлөн хөнжилд нам унтаж байснаа гэнэт цочин сэрээд
хүв хүйтэн ус руу нүцгэн биеэрээ уначих шиг л болж билээ, тэгэхэд. Тэр
өдөр л би насанд хүрч, бодлогоширсон,гуниглуу, зөөлөн дуутай, эмзэг,
гүнзгий нэгэн болж хувирсан...
Уг нь миний дотор,тэр долоон настай бяцхан хүний дотор чангаас чанга
дуутай, сахилгагүй, дураараа, тогтож ядсан тэмүүлэлтэй, эмэгтэй
хүүхдэд ахадсан зоримогзантай,өөдрөгнэгэн бүрэлдэн, нүдээ дөнгөж
нээж байсан билээ. Тэр өглөө ээж маань биднийгхар үүрээр сэрээгээд,
талийгаачтай салах ёс хийхээр ирэх аймшигтай олон хүнээс (нэг дор
тийм олон хүн цугласан байхыг би тэгэхэд анх удаа хараад их
эвгүйцсэнсэн) өмнө аав дээр минь биднийгаваачсан юм. Халуун ам
бүлээрээ сүүлчийн удаа цугласан нь тэр.
Ээж минь бусдаас их өөр хүн учраас огт уйлж орилж биднийг
айлгасангүй. Бүр ганц ч нулимс унагаагүй юм, би сайн санадаг.Аавын
дээрээс чив чимээгүй тонгойх залуухан, үзэсгэлэнтэй ээжийн минь тэр
хөдөлгөөнгүй, хөшсөн, цав цагаан царайг би одоо ч мартдаггүй.Тэгэхэд
хөдөлж, харж, явж буй атлаа ээж минь үхчихсэн юм шиг, хүв хүйтэн
болчихсон атлаа хязгааргүй амгалан төрхтэй аав минь л амьд юм шиг
байсан даа. Би үхлийг тэгэхэд л таньсан юм. Ээжийн минь тэр дүр төрх
л хожим надаар “Үхэж байгаа нь биш, үлдэж байгаа нь л үхлийг
мэдэрдэг.
Тийм ээ, үгүй болж байгаа нь биш, хагацан үлдэж байгаа нь л үхдэг” гэж
тэмдэглэлийн дэвтрийн хуудаснаа бичүүлсэн байх аа. Төвд хэлний илт
өгүүлэх нэрийн тольд үхлийг “Үзэхийн хязгаар” гэж бичжээ.Гайхалтай
хэлсэн байгаа биз? Үзэхийн хязгаар. Хязгааргүй амгалан төрхтэй
болчихсон аав минь тэгэхэд энэ ертөнцийд ирээд харсан үзсэнийхээ
хязгаарт хүрчихээд бай сан нь тэр аж.
Бас эцгийнхээ дээрээс тонгойн зогсож асан долоон настай тэр балчир
охин үзэж харж болох бүхнийхээ хязгаарт зогсож байжээ.Амьдралыгби
тэгэхэд л бүрэн үзчихжээ. Түүнээс хойш үзсэн юм бүхэн зөвхөн
тодотгол, тийм ээ, тодотгол. Амьдралын тодотгол, үхлийн тодотгол.
Үхэл гэдэг амьдынхнь хувьд нэгэн зүйл атал, үгүй болоочийнх нь хувьд
магадгүй огт өөр зүйл билээ. Тэр бол амьдралын “амьдрал биш”-тэй
давхцдаг ганцхан цэг. Үзэхийн хязгаар. Үхэл бол амьдрал шиг бас л
нэгэн гайхамшиг юм гэж би одоо боддог болоод байгаа.
Гэхдээ энэ л хоёрхон үгээс болоод, “Үзэхийн хязгаар” гэдэг үгээс болоод
тэр шүү дээ. Үг ямар гайхамшигтай вэ, ай, үгийг мэдэрч амьдрахгээч
хэчнээн гайхалтай ерөөл вэ! Үзэхийн хязгаар. Үүрээр нар мандахыг
үзэх, бороон дуслууд газарт шингэхийг үзэх, од цацран цацран харвахыг
үзэх, цас түрэн яргуй дэлбээлэхийг үзэх, дөнгөж төрсөн унага хөл
дээрээ тэнцэхийг үзэх, цэцгийн ягаахан дэлбээ цэв цэнхэр салхин дотор
нисэлдэхийг үзэх, хайртай хүнийхээ хайртай гэж хэлэх нүдийгүзэх,
хаанаас ч юм бэ гэнэт намар ирэхийг үзэх... Үзэх, үзэх, үзэх... Үзэх
бүхний хязгаар.
Үзсэн бүхний хязгаар. Эцсийн эцэст үхэж үзэх. Амьдралаас эрт буцсан
хүмүүс тэгэхээр тэднээс хэдэн хувь илүү наслагсдаасаа ч илүүг үзсэн
байх нь.Би урьд нь ингэж бодож байгаагүй юм. Үзэхийн хязгаар. Энэ
хоёрхон үг намайгсэрээх шиг болов. Хязгаар гэдэг бол эцэс. Эцэстээ
хүрч байж л юм гэдэг эхэлснийхээ утга учрыг гаргана. Ертөнц төгс
төгөлдөр. Үүний баталгаа нь амьдрал.
Амьдрал төгс төгөлдөр. Үүний жинхэнэ баталгаа нь үхэл. Аавыг
өнгөрөхөөс яг нэг жилийн өмнө.Ээж,аав хоёр галын өрөөний цонхон
доорх цэнхэр ширээни хоёр талд өөд өөдөөсөө харан сууна. Аавын
өмнө үзэмтэй хайлмаг. Аавын аяганд ээж цай нэмж хийнэ. Аав өмнөх
хайлмагаасаа нэг үзэм гараараа авч, ээжийн аманд хийнэ. Тэр хоёр
юунд ч юм бэ гэнэт инээлдлээ.
-Та хоёр яагаад инээгээд байгаа юм бэ?
Ээж аав хоёр ахиад л инээлдэв. Би өөрийн эрхгүй дагаж инээв. Гэнэт
хаалга тогшлоо. -22-ын (-р байрны) өнөө ногоон дээлтэй өвгөн
өнгөрчихөж ээ... Эмгэнийхнь даралт ихсээд… Ач нар нь чамайгсурж
байна... Уг нь ч түргэн дуудсан гэнэ л дээ… гэхдээ эмгэн чамайгл
асуугаад байна гэнэ...Ерөөсөө хоёулаа хамт ордог юм уу… Ээжийг
шивнэх шахуу ийн ярихад аав: -Алив, миний охин аавынхаа чагнуурыг
аваад ир! гээд цайгаа орхин үүдний өрөө рүү ухасхийлээ.
Би чагнуурыг нь зүгээр ч авчраад өгчихсөнгүй, хамт явна гэж зүүгдэж,
чаргууцалдаж бөөн юм болов. Миний аав хэзээ ч уурлаж байгаагүй юм.
Миний дур самжид лав үргэлжийн дөлгөөхөн, уул мэт намдуу аяар тэр л
төрхөөрөө үлдсэн билээ.
-Аав нь хурдхан яваад ирье.Миний охин аавынхаа хайлмагны үзмийг
түүж идээд сууж бай.
-Үгүй, би хамт явна.
-Болохгүй, аав нь ганцаараа явах ёстой.
-Би хамт явна аа.
-Болохгүй, Бандрууш аа, болохгүй. Цаана чинь хүн бурхан болчихоод
байхад... Нэг эмээгийн бие муу байна… Аав нь яаралгүй болохгүй.
-Ямар бурхан? Юун Бурхан? Бурхан болно гэж яахыг хэлдэг юм
бэ?
-Тэнгэр болохыг хэлдэг юм аа.
-Ямар тэнгэр… ийм үү...? (би цонх руу, гэхдээ дээш заав)
-Тэгэлгүй яахав, яг ийм тэнгэр болдог юм.
-Яаж тэнгэр болдог юм бэ?
-Чи бүүр том болоод мэднэ ээ, Бандрууш аа! Даанч бурхан намайг“том”
болохыг хүлээсэнгүй. Аавын бодлоор бол “Бүү-үүр том болоод мэдэх”
ёстой байсан асуултынхаа хариуг би тэрхэн дороо авсан юм. Жилийн
дараа аав минь тэнгэр болоход би тэр яриаггэнэт санаж,галын
өрөөнийхөө цонхны дөрвөлжин цагаан тавцан дээр гарч суугаад тэнгэр
рүү ширтэн, өдөржин сууж билээ. Гэвч юу ч олж үзээгүй. Тэнд үүлсээс
өөр юу ч байгаагүй.
Миний аав... миний хайртай аав үзэгдээгүй. Тас хар долгиотсон үстэй,
цав цагаан шүдтэй, Адарсүрэнгийн дуунуудад дуртай, өндөр,бор,
миний аав. Дандаа л юм бичиж суудаг, ганцхан би л өвөрт нь унтдаг,
ганган гаансаар тамхи татах дуртай, гурван хурууных нь хумс тамхины
утаанд шарласан нь хачин гоё зохисон, суганд нь шургаад хэвтэхэд л
өглөө болчихдог… (Аавыгаа өнгөрснөөс хойш ахиж нэг ч удаа тийн нам
унтаагүй мэт санагддаг юм).
Өөрөө тэнгэр болоод, охиныхоо асуултын хариу болоод яваад өгсөн
миний аав. Аавынхаа хөлсний үнэрийгхарин одоо дүрслэн бичиж
чадахгүй нь ээ. Яагаад гэвэл тэр үнэр одоо ч миний зүрхний хавьд
үнэртдэг болохоор… тэр л үнэр нь надад аавын минь царай төрх, дуу
хоолойноос ч илүүтэй үгүйлэгддэг болохоор… би тэр үнэрийг
зангиртлаа санаж,хэн хүнээс хайж явдаг болохоор… Тэгээд хэн ч тийм
сайхан үнэргүйг нь мэдсэн болохоор…
-Яаж тэнгэр болдог юм бэ, хүн?
Уг нь би энэ асуултын хариуг мэдэхийг тэгтлээ хүсээгүй юм шүү дээ.
“Хүн тэнгэр болоод хувирчихдаг юм аа” гэсэн ч, “Хүн цонх болоод
хувирчихдаг юм л даа” гэсэн ч яг таг итгэхээр тийм балчир байлаа.Гэвч,
тийм л балчир байхад минь бурхан надтай анх удаа насанд хүрсэн
хүний хэмжээнд шууд харьцсан юм даа. Тиймээс би яруу найрагч
болсон. Үхэл, тийм ээ, эцгийн минь үхэл намайгяруу найрагчболгосон.
Тиймээс би үргэлж “түүнд” талархаж явах болно.
-Бурхан болно гэж яахыг хэлдэг юм бэ?
-Тэнгэр болохыг хэлдэг юм аа. Хожим,халуун ам бүл минь нэгнээрээ
дутаж ханхайхын цагт, тэнгэр өөд харах болгондоо би сайхан аавынхаа
хойноос санаж шаналах минь бага ч атугай нимгэрэх юм гэж тэр үед
яахин мэдэх билээ дээ. Хүн бурхан болоод тэнгэр болчихдог... Чухам
энэ үг л намайгэцгээ санаж бэтгэрэхийн зовлонгоос холуур авч гарсан
шиг санагддаг Аав минь тэнгэр.
Би хүүхэд байхдаа, гэхдээ мэдээж ааваас хойш тэнгэр рүү харах дуртай
болчихсон юм. Оюутан байхдаа гэнэт холын хараа муудаж, нүдний шил
зүүх болоход “Би энэ том хотод ирснээсээ хойш тэнгэр рүү харахаа
больчихсон юм байна шүү дээ, тэнгэр рүү харалгүй их удсан юм байна”
гэж бодсон удаатай. Бас нүдний шил зүүчихээд толинд анх харуутаа,
аав минь бичгийн шар ширээнийхээ ард суух үедээ бор хүрээтэй, том
шил зүүдэг байсныгнь гэнэт санаж,тэр жаргалтай дурсамжийг
авчирсных нь төлөө, хайртай аавынхаа дүр төрхийг өмнөхтолин
дотроосоо,өөрөөсөө олж харсныхаа төлөө хараа минь муудсанд
үнэнээсээ баярлаж билээ.
Аав минь тэнгэр. Тэр миний дээр байж,үргэлж намайгхарж, ажиж
байгаа. Яг минийхшиг онигор нүдтэй тэнгэр чимээгүйхэн инээмсэглэж,
ивээнгүй ширтэж байгаа. Ширтэж байгааг нь би мэддэг юм шүү. Хэрэв
аав минь тэгэхэд надад “Хүн бурхан болоод уу…бүүр байхгүй болчихдог
юм аа” гээд хариулчихсан бол яана.Ай, тэгсэн л бол би жинхэнэ өнчрөх
байсан юм. Харин тэнгэрийн ачаар би өнчрөөгүй.
Үүлстэй ч юм уу, нартай, аль эсвэл ододтой, хаяагүй гүнтэй,
хязгааргүйтэй, жинхэнэ орон зайтай ярилцсаар би сэтгэл зүрхээ
хагаслалгүй авч гарсан юм. Байгаа гэсэн бодол намайгаварсан.
Байхгүй боловч...Аяа... Харин одоо бол би, чагнуураа аваад ухасхийн
гарч байсан аавынхаа тэр насанд хүрэх дөхжээ. Одоо би хэнээс ч, юуны
ч тухай асуудаггүй. Би танигдахгүй, мэдэгдэхгүй, ойлгогдохгүй юм
бүхнийг бусдаас биш, өөрөөсөө асуудаг болсон. Тэгээд яаж ийгээд
өөрөө хариултыг нь олдог.
Танигдахгүй, мэдэгдэхгүй, ойлгогдохгүй бүхнийг нээхэд минь үг надад
тусалдаг юм. Гэхдээ мэдээж,миний өөрийн дотроос л оргилон гардаг
тэр үгс. Өөрөө ч би заримдаа надаас гарсан гэдэгт нь эргэлздэг үл
таних үгс. Бодвол тэнгэрээс шивнэдэг биз ээ. Одоо би үзгээ аваад
тайвнаар дэвтэр рүүгээ тонгойн үүнийгбичиж байна. Үгүй болоочид
гэдэг тэнгэр. Харин бид газар. Байгаа, байхгүй хоёр нэгдэж нийлээд энэ
ертөнц, энэ амьдрал.Тэнгэр үргэлж газрын зүг ширтээстэй. Газар
“тэдний” зүг хандаастай.
Мөнхийн шүтэлцээ. Үхэл утга зохиолын хамгийн том сэдэв билээ.
Үхлийн өмнө ирсэн хүн гэдэг уран зохиолын хамгийн зөрчилтэй дүр.
Үхлийн тухай боддоггүй, бодож үзээгүй хүн байдаггүйчлэн, үхлийн тухай
бичээгүй зохиолч цөөн.Өөрийн нь амьдралд үхэл хагацал шууд
тохиолдоогүй ч үзсэн юм шиг бичиж чаддаг зохиолч олон байдаг нь
үнэндээ тун энгийн зүйл юм.Хүн төрөнгүүтээ эхийнхээ хөхийг хайж
олоод, үмхээд авдаг шиг тийм л совингоор бид үхлийг мэдэрч зөгнөдөг.
Тэгэхээр тэр угаасаа бидний нэгэн хэсэг гэсэн үг ээ.
Нууцлаг, тайлагдашгүй гэдэг үг үхлийн нэгэн тодорхойлолт юм. Нууцлаг,
тайлагдашгүй учраас үхэл философийн хамгийн том асуудал юм гэнэ
билээ. Ерөөсөө үхлийн тухай эргэцүүлэл л хүнийг философи руу
түлхдэг гэсэн үг ч байдаг юм билээ л дээ. Гуниг, бясалгал, хатуужил,
жинхэнэ тэсвэр тэвчээр, гэгээрэл...Тэгэхээр үхэл гэдэг зөвхөн булаан
авагч биш байх нь ээ. Тэр бидэнд ямар нэгэн юмыгөгч байдаг. Бид
үхлээс суралцдаг байх нь.Үхнэ гэсэн бодол амьдралд бас нэгэн утга
учир нэмж,“үхэхээсээ өмнө” гэдэг бодол хүмүүнээр ихийг бүтээлгэдэг.
Үхлийн тухай бодол бидэнд амьдралыгхайрлахуйд сургаж, цаг
хугацааны үнэ цэнэ, түүний аугаа хэмнэлийг олж чагнахад тусладаг.
Үхэл та биднийг,хүмүүсийг Эвлэрэхүйд сургадаг. Бид ертөнцөд ирээд
жам ёсыголонтаа зөрчдөгч зөрчиж чаддаггүй нэг том юм бий. Тэр бол
үхэл. Жам ёсны өөр бусад илрэлүүд, өвдөлт, өтлөлтийг хүн бага ч
атугай захирч эхлээд байна.Харин үхлийг л захирч чаддаггүй. Тэгэхээр
тэр бол жинхэнэ хүч юм. Урлагутга зохиолын амин сүнс, татах чанар,
хязгааргүй шинж нь юундаа байдагвэ? Хаанаа байдагвэ? Шинжлэх
ухаан бол хийсвэрлэлийг бус, бодитойг хүлээн зөвшөөрдөг. Баримттайг
л хүлээн зөвшөөрдөг.
Шүлэг: Л.Өлзийтөгс : Чамайг зүгээрл харахыг хүсдэг
Чамайгзүгээр л харахыг хүсдэг
Хармагцаа
Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг
Хүргэмэгцээ
Чамайгзүгээр тэвэрье л гэж боддог
Тэвэрмэгцээ
Чиний уруулыг ганц л амсья гэж боддог
Амсмагцаа
Одоо ингээд хамтдаа , зүгээр л тэврэлдээд
Оройжийн,шөнөжин бүхнийгярина даа л гэж боддог
Бодмогцоо
Яагаад нэг ч үг хэлж амжаагүйдээ гайхдаг
Ямартшаналсаар бас л дутуу үлддэг
2008,10,13 Л.Өлзийтөгс.
Шүлэг: Л.Өлзийтөгс : Чиний гар дээрби...
Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор...
Дэргэд маань тэр үед амьдрал дуудах үүлгүй
Дээр нь бас санаа алдах салхигүй
Амьсгал татахад минь араас уйлах шувуудгүй
Аяа, ямар сайхан. Намуухан...
Тэгэхэд чи минь цамцгүй байвал зүгээр
Тэгээд бас инээмсэглэж суувал сайхан
Үргэлж намайгдурлуулдаг
ихэмсэг төрх чинь ч хэвээрээ...
Үсийг минь илэх гар чичрэхгүй байвал зүгээр
Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор
Алсыг ширтэх модны дор, чиний өвөр дээр л
Амьдралыгби гуниггүйхэн үлдээнэ
Үүрд зүрхэнд чинь сонсогдох ганцхан юмыгасууна
<<Үнэхээр чи надад хайртай юу?>>
1999 он
Яруу найрагчЛ.ӨЛЗИЙТӨГС
“Тэнгэрт ургадаг модод” шүлгийн түүвэр /УБ. 2000/
81-р талд буй.
Шүлэг: Л.Өлзийтөгс : Чи бол миний зовлон
Чи бол миний зовлон
Зовлондоо би яасан их хайртай юм.
Чи бол миний зогсоол
Зогсоолдоо би яасан гүн шигдчихсэн юм.
Чи бол миний төөрөгдөл
Төөрөгдөлдөө би хичнээн их автчихсан юм.
Чи бол миний сүйрэл
Сүйрэлдээ би хичнээн их дасчихсан юм?
Чи бол миний нүцгэрэл
Нүцгэрэл минь чи миний төгсгөл
Чи бол миний ялалт
Ялсны дараах их хоосрол.
Шүлэг: Л.Өлзийтөгс : Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг
Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг
хэтэрхий гунигтай
Түүнгүйгээр амьдарччадахгүйгээ мэдэрнэ гэдэг
түгшүүртэй,
нэг л түгшүүртэй
Хайр гэдэг бол жаргалтай айдас юм
хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юм
Тэгээд тэмтчин тэмтчих атлаа
Зүүдээ өөрөө зохион байж үзээд
түүндээ үхтлээ итгэхийн нэр юм
Зүрхээ өөрөө атгаж тавиад л, атгаж тавиад л
цусыг нь зөөлнөөр шүүрүүлэхүй юм
Хэн нэгнийг хайрлана гэдэг
хэмжээлшгүй өндөртгарахын нэр юм
Хэмжээлшгүй өндрөөс унавал бяц үсрэхээ мэдэх ч
хэзээ ч цуцалтгүй дээш авирах зоригюм
Энэ бол
дэндүү олон түлхүүр нь зүүлттэй ч, цоожтой байгаа
амьдралын,цор ганц,хэзээд нээгдэхэд бэлэн хаалга юм
Энэ бол
нэг орсон хүн эргээд гарч чаддаггүй
асар харанхуй гүн хонгил доторх,
хаа ч юм бэ чимээ өгөн дуугарах
аяар аяархан зовлонт инээд юм.
2008.11.19
Шүлэг: Л.Өлзийтөгс : Хайр гэж ингэхэд юу юм бэ?
Хайр гэж ингэхэд юу юм бол?
Шанаагаа тулаад би өдөржин бодлоо
Хос тэмээлзгэнэ хамтдаа нисээд өнгөрөв
Энэ юм болов уу?
Хоёул нэгэн үндэснээс ургасан модны
нэг нь цэл залуу ч нөгөө нь бүүр хатчихаж
Энэ юм болов уу?
Алсыг харуулдсан өнчин уул цочтол гэнэт санаа алдав
Энэ юм болов уу?
“Ахиад бид ч уулзахгүй нь дээ” гэж зөгнөөд би сэрдхийв
Энэ юм болов уу?
Чамаас би юуг ч гуйх бодолгүй атлаа
нэг л юм гуйх гээд байгаагаа анзаарсан
Энэ юм болов уу?
Чацарганы бутан дотор зөгийн бүл гэрээ засчээ
аварга энэ айлын эр бүхэн
аяа, ганц хатан зөгийг л мөрөөднө
Энэ юм болов уу?
Тэнгэр яагаад өнөөдөр ийм ойлгомжгүй,
хүв хүйтэн царайлна вэ?
Эсвэл энэ юм болов уу?
Тэнд эндгүй бүгд инээмсэглэнэ,
Тэгсэн атал бүгд айдастай
Энэ юм болов уу?
Шанаагаа тулаад би өдөржин бодлоо
Шарх шиг зовиуртай юм
хаа нэгтээ л хөндүүрлээд болдоггүй ээ
Энэ юм болов уу?
2007.10.25
Шүлэг: Л.Өлзийтөгс : Ялалт
Энэ бол миний ялалт
Эцсийн эцэст би
Бүхнийг давж чадлаа
Итгэл найдвараа
Зүрхтэйгээ авч гарлаа
Энэрч амьдрахын учир
Уучилж өршөөж чадлаа
Уучилж өршөөж чадлаа, би
Сэтгэлийг минь урсан гарыг
Удаанаар атгаж чадлаа
Мартаж чадлаа.
Хатуу амьдрахын учир
Зөөлөн байж чадлаа
Хайраа хэнээс ч
харамлахгүй ээ би
Хайраар минь тоглосон
хүнээс ч...
Шүлэг: Л.Өлзийтөгс : Тэнгэрт ургадаг модод
Уучлахыг нь би мэддэг
Урвахыг нь та мэддэг
Уйлаад гуйх чинь худлаа байдаг ч
Унахад чинь би таны төлөө залбирдаг
Өгөх л гэж өгсөн бие минь
Авах л гэж авсан та минь
Өшрөөд уйлах минь үнэн байдаг ч
Үнсэхэд чинь л би нулимастай инээж эргэдэг Хайрлахыг нь би мэддэг
Халгихыг нь та мэддэг
Харцаа нуугаад худлаа байдаг ч
Халтирахад чинь би таны төлөө өвддөг
Зовох л гэж зольсон бие минь
Зовоох л гэж учирсан та минь
Зоргоор одохдоо хүнийх байдагч
Зориод ирэхдээ минийх л байдаг
Өө, яана гэх вэ?
Өгөх л гэж өгсөн...
Шүлэг: Л.Өлзийтөгс :Би цэв цэнхэр атлаа
Би цэв цэнхэр атлаа
БИ цэг цэг цэг атлаа
Би үүлнээс ч илүү үүл, уснасс ч илүү ус, үл баригдахуй атлаа
Би салхины бие, шувууны нисэлт, өвлийн тэсгим жавар атлаа
Би хязгааргүй, хайрын биелэл атлаа
Биеэр минь дүүрэн ертөнц, нүдээр минь дүүрэн тэнгэр атлаа
Цаг хугацаа хаана оршдогийг ганцаарханаа мэддэг атлаа
Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа
Гайхамшигт, гүн нууцлаг амьралаас айдаггүй мөртлөө
Галд гараа дүрэхээс буцдаггүй атлаа
Ганцхан чиний л өмнө үл дүрэлзэн гэрлээ хумьж
Гарт чинь буй сарнай адил нам гүмхэн юунд бөхийнө вэ..
Шүлэг: Л.Өлзийтөгс : Л.Өлзийтөгс
Намайгсолонго болохын цагт
Чи бяцхан хүү болоод
Найм дахь өнгийг зурж
Тэнгэр бид хоёрыг гоёорой
Намайгбороо болохын цагт
Чи минь өвс болоод
Нарийнхан ишин дээрээ өнгийж
Унагалгүй тосон аваарай
Намайгшуугин урсахын цагт
Чи минь санаад байвал
Намуун шөнөөр ирж
Давалгаан дээр минь унтаарай
Намайгод болохын цагт
Чиний минь зүрхийг нээсэн
Найз бүсгүйдээ өмчлөн
Намайгзүсэлж өгөөрэй
Шүлэг: Л.Өлзийтөгс : Бүр нэг сэтгэлээруначихаад
Бүр нэг сэтгэлээр уначихаад
Юу ч бодож чадахгүй суухад, гэнэт
Тэнгэрээс шүлэг шивнэх шиг
Чиний инээмсэглэл
Бүхний нүдэнд илүүдэж
Тэнэгийн өмнө хүчгүйдэхийн үес
Бурхан нүдээ ирмэн тайвшруулах шиг
Чиний инээмсэглэл
Энэ амьдралын хүлцэшгүйтэй
Элдэв хүмүүсийн тэвчишгүйтэй
Эвлэрэх ганц зам
Чиний инээмсэглэл
Надаä байгаа цорын ганц хөрөнгө,
Наранд ганцаар хүрчихсэн мэт
Òийм өндөрт аваачдаг
Чиний инээмсэглэл
Шүлэг: Л.Өлзийтөгс : Хүлээлт
Гадаа зогсоод л баймаар
Нүүрээн тэнгэрт л харуулан
Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар
Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар
Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар
Ирэх замыгчинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар
Өгүүллэг: Л. Өлзийтөгс: Хүүхэлдэйнүс
Сойзон самаа ухасхийн авсан Өнөрөө цочин зогтусав. Самыг
битүү ороож ширэлдсэн шав шар үс. Өнөрөө мэл гайхан, өөрийн
эрхгүй толь руугаа харав.Өө тэгэлгүй яахав, үс нь урьдын адил хар, тас
хар, тэр ч бүү хэл өглөөний нар туссан толин дотор хөх туяатай
харагдана.
Хүмүүс бүгд түүний үсний өнгийг гайхдаг.
- Чи чинь хөх сор тавиулчихсан юм уу даа, наранд ямар хар харагдаж
байна аа?
- Яг парик шиг юм аа!
- Ингэхэд чи аль үсчинд ордог юм бэ?
Харин Өнөрөө энэ бүхнийг магтаал гэж хүлээж авна.
- Байгаа нь л энэ!
- Парик гэдэг юмыг чинь барьж чүзээгүй!
- Тэр үсчний газрыг аав ээжээс минь л асуугаарай!
Өнөрөө самаа барьсан чигтээ орон дээрээ лагхийн суув. Юун шар үс
вэ?
Хэн ч түүний юманд гар хүрдэггүй. Ганцаараа амьдардагюм чинь тэр
бол мэдээж л дээ. Гэхдээ ганцаараа биш үед ч ялгаагүй дээ. Хүмүүс
бүгд л түүний эмх цэгцтэй гэр оронд орж ирүүт гутлаа тайлж,цав цагаан
бүтээлэгтэй орон дээр нь тайван сууж ч чаддаггүй.
Хэдий 28 хүрсэн ч тэр хүнтэй суусангүй. Хоёр ч дээд сургууль төгссөн
түүнийг гурав дахьдаа элсэн ороход ойр дотны хүмүүс маш гүнзгий
хүлээж авчээ. Энэ мэдээг сонссон,аль хэдийн хүүхдэд дарагдсан найз
бүсгүйчүүдийнх нь хамар шархирч, нэг л их сургуулийг дүүргэсэн
найзууд нь хоёр дахьдаа бүртгүүлцгээв.
Салсан,нийлсэн, хаягдсан, хууртагдсан, бас хуурсан, сэтгэл хөрсөн..
гэр бүлийн проблемууд… Тэр энэ бүхнийг эргэн тойрноосоо олж харах
болгондоо ганцаар яваадаа,найз “охидын” нь ярьдгаар эрх чөлөөгөө
алдаагүй яваадаа сэм баярлана.Өнөрөөгийн галбираа алдаагүй бие,
хүүхэд төрүүлсний дараа гарч ирдэг хар хар сэвх үгүй царай,унаган
махаа гээгээгүй бумбагар хацар, будуулчихсан юм шиг гялалзсан хар
үс, нэр хүндтэй их сургуулиудын улаан дипломууд… Энэ бүхэн
найзуудынх нь ярилцдаг ганц сэдэв. Нүд нь хавдсан, тэр ч бүү хэл хэнд
ч юм бэ цохиулаад хөхөрсөн, эмнэлэгхэссэн, тэр ч бүү хэл мэдрэлийн
эмчийн хяналтанд орсон,үсчин гоо сайханд очих цагаа хүүхдийнхээ
сургууль дээр багшид нь загнуулж өнгөрөөсөн,нөхрийнхөө хиртэй оймс,
цамцнаас салалгүй угаалгын өрөөнд арван жил болсон насан багынх нь
найзууд Өнөрөөгөөр бахархан биширнэ:
- “Тэр өөр хүн”
Харин Өнөрөө тэднийг өрөвдөн шүүрс алдарна.Бас тэд үнэхээр
гайхалтай, тэвчээртэй, жинхэнэ эмэгтэй хүмүүс юм шиг ч санагдана.
Өнөрөөгийн бол арван хором ч тэсч чаддаггүй хүүхдийн орилох дуу,
шүлсээ үсчүүлэн гуйвах согтуу эр нөхрийн ууртай нүд, хагас сайн өдөр ч
зургаад л босдог эцэс төгсгөлгүй их ажил,өнөөдөр ямар хоол хийнэ дээ
гэх бодол төрүүлэхээс өөр “амтгүй” галын өрөө… Тэр энэ бүхнээс
үнэхээр айна.Хэрэв тэр гурав дахь их сургуулийг биш эр нөхрийг
сонгосон бол ийм л өдрүүд өөрийгнь хүлээж буйг мэдэрнэ. Мэдрэх
бүрдээ арзасхийнэ.
- Өнөрөө! Чи өнөөдөр хүүг маань цэцэрлэгээс нь авчихаач, би өмнөх
ажлаа дийлдэггүй ээ.
- Өнөрөө! Чи охинд маань англи хэлний хичээл хийхэд нь туслаач! Найз
нь даанч мэдэхгүй юм.
- Өнөрөө! Чи 6 цагт манайхаар ирээд нөхрийг маань тариад өгөхгүй юү!
Цаадах чинь хатгаа авчихаж.
- Өнөрөө минь гуйя, бид…
Өнөрөө харин хэзээд ЗА. Тэр өөрийн биеэр гэр бүлийн амьдралыг
үүрэхээс бусдад ямагт бэлэн явдаг хүн. Түүнд мэдэхгүй, чадахгүй юм
гэж үгүй. Ганц өмд оёчихож чадахгүй байж дөрвийн дөрвөн хүүтэй
болчихсон найзыгаа өрөвдөнө.Тэгээд оёод л өгнө. Урныгнь,ухаантайг
нь, мэдлэг боловсролтойгнь гайхаж биширсэн, хүндэлж өргөсөн найз
хэдэн гэр бүлийн дунд түүн шиг хэрэгтэй хүн үгүй. Түүний хувьд ганцхан
асуудал бий. Ердөө л ганц. Тэр бол, гурав дахь их сургуулиа төгсөөд
дараа íü яах вэ? Гэвч Өнөрөө энэ тухай л бодохгүйг хичээнэ.
- За байз,миний сам яахаараа ийм хачин шар… Юун шар үс вэ?
Тэр гайхан хэсэгтээ л ийш тийш харж суулаа. Гэр орон нь
урьдынхаараа,юу ч байрнаасаа хөдлөөгүй байдаг, самнаас нь бусад
юм гял цал.
- Ингэхэд хэн манайд ирлээ дээ?
Үүдний хонх Өнөрөөгбодлоос нь салгаж өгөв. Тэр самаа барьсан чигтээ
явж очин хаалгаа нээв. Сараа охиноо дагуулчихаж
- Пөөх наад нүүр нүд чинь яачихаа вэ?
Найз нь ухасхийн Өнөрөөгийн энгэрт наалдаад мэгшиж биш цурхиран
уйлж эхлэв. Өнөрөөд хэлэх үг үнэндээ олдсонгүй.Гэвч ямар нэг үг хэлэх
хэрэгтэй байдаг.
- Өөдгүй амьтан ахиад л согтуу ирээ юү?
Орилж,орилж тайвшраад Сараа гутлаа тайлан, ихэд гэмшингүй
инээмсэглэсээр галын өрөө рүү нь орлоо.
- Ийшээ, том өрөө рүү ор л доо, Сараа!
- Яах юм бэ, энэ хамаг юмыгчинь нураачихна. Ингэж хэлээд Сараа
охиноо байдгаараа муухай харав. Охин ээж рүүгээ айсан нүдээр
дальдчин харснаа Өнөрөөд өөриймсөгнаалдав.Охин гартаа хүүхэлдэй
тэвэрчээ.
Өө, энэ хүүхэлдэйн үс байж шүү дээ!
Өнөрөө гэнэт инээв. Ээж охин хоёр гайхангуй атлаа царайчлангуйгаар
дагаж инээлээ.
- Аан, Урнаагийн хүүхэлдэйн үс байж л дээ. Би бүр гайхаад… Энэ хар
даа, Сараа!Миний сам…
- Яана аа, тийм байна шүү дээ. Уучлаарай Өнөрөө, уучлаарай. Энэ
ёстой нэг дураараа хүүхэд шүү. Хулгайч шиг чи чинь хэдийдээ тэр өрөө
рүү орчихоо вэ? Би уг нь уржигдар сайн л хэлсэн юм сан. Танай хогийг
асгах гээд би нэг гарсан юм л даа. Тэр хойгуур л жижигөрөө рүү чинь
орчихож дээ. Яаж байгаа юм, чи! Цэвэрлэ, энэ самаа…
- За яахав ээ, яахав. Энэ сам яахав. Харин чиний наад уруул ам!Бүр
хавдчихаж.
Сараа ахиад л уйлж эхлэв. Гэхдээ энэ удаа мэгшин байж ихэд
гомдонгуй, аяархан, удаан уйллаа.
- Чи ер нь Урнаагийн эцгээс салмаар юм даа. Сараа минь!Яаж ийм
муухай амьтантай хамт байж чадаж байна аа.Би бол аль хэдийн…
Энэ үгийг сонссон охин аньсган дороо бороо нууж явсан юм шиг л
асгаруулан, гингэнэтэл уйлж эхэллээ.
- Хүүе, Урнаа миний дүү!Өө эгч нь тоглож байхад чинь дээ.
- Аав муухай биш. Би аавдаа хайртай.
- Хайртай байлгүй яахав, хайртай байлгүй яахав. Эгч нь мэднэ. Манай
Урнаа сайн хүүхэд шүү, ээждээ дандаа хань болж явдаг. Алив, энэ
самыгав! Тэгээд наад хүүхэлдэйгээ самна!Наадах чинь яг чам шиг
арзайсан юм болчихож…
Охин нулимстай хэвээрээ инээмэгц тэд дагаж инээлдлээ. Урнаа
ширээний буланд суугаад хүүхэлдэйнхээ үсийг самнаж эхлэв. Дэгжин
хувцасласан, өө сэвгүй биетэй, хөөрхөн Барби. Инээмсэглэсэн Барби.
Ямар гоё хүүхэлдэй вэ? Яасан жаргалтай хүүхэлдэй… Амьд хүүхдээс
азтай хүүхэлдэй…
Нулимсандаа халтартсан үүлтэй царайтай,түгшүүр нь арилаагүйгээс
чичигнэх гартай бяцхан Урнаа уруулаа хөдөлгөн юуг ч юм амандаа
үглэн байж,өөртэйгөө шивнэн инээмсэглэсээр Барбигаа самнаж эхлэв.
Сараа Өнөрөө хоёр охиныг ч юм уу хүүхэлдэйг ч юм уу ширтэн үг дуугүй
сууцгаана.
- Чи тэгээд одоо яах гэж байна дээ, Сараа? Ингээд л байгаад байх уу?
- Сална даа, чамаас заавал сална!
- Уржигдар ер нь юү гэж буцаж очсон юм бэ? Манайд байж л байхгүй!
- Энийг л бодох юм байна шүү дээ!
Ингэж хэлээд охиныг угз татсанаа гэнэт энхрийлэн үнсээд нус нулимсыг
нь арчиж өгөв.
- Чи ажилдаа буцаж орвол яасан юм бэ, Сараа?
- Хн. Хардаад бөөн юм болох байлгүй. Болдоо инженер ажлаасаа
гарахаас нааш би буцаж орж чадахгүй биз дээ.
- Цаадах чинь чамд одоо хүртэл итгэдэггүй хэрэг үү?
- Харин тийм, ёстой нэг дүүрсэн хүн шүү…
Сараа ингэж хэлснээ гэнэт инээд алдав. Тэгээд босч үүдний өрөөний
толинд удаан хэрснаа:
-Яана аа, ямар ичмээр юм бэ, ийм байж автобусаар ирдэг… Сая нэг
нөгөө Бат – Эрдэнэтэй тааралдсаныгяана!Гээд инээмсэглэмэр аядав.
Хөхөрч хавдсан нүүртэй найзынхаа араас өрөвдөнгүй харж зогсохдоо
Өнөрөө гэнэт Сараа тэдний ангийн хамгийн хөөрхөн охин байсныг
санав.
Барбигаа гангалан, жигтэйхэн ажилтай сууж байсан Урнаа гэнэт туулай
шиг чихээ сэртэсхийлгэснээ, сандлын түшлэгээс өлгөөтэй байсан
ээжийнхээ цүнхийг ухасхийн шүүрээд үүдний толинд харж зогссон
Сараад дөхүүлж өгүүтээ:
- Ээж ээ, гар утас чинь дуугараад байна,аваарай!Гэж нэг л сандрангуй
шивнэлээ. Сараа ч ухасхийн авав.
- Энэний эцэг ярьж байна,яахвэ, Өнөрөө?
- Битгий ав, ярьж болохгүй шүү, Сараа!
- Ээж ээ, би аавтай ярьмаар байна…
Цагийн дараа хаалга зөөлөн тогших нь сонсогдлоо.Сараагийн нөхөр,
Урнаагийн аав.
Сахлаа хусаагүй, арзайж урвайсан царайтай,зүүн гартаа нэг уут чихэр
шажигнуулчихсан, өндөр бүдүүн нөхөр Өнөрөөгөөс дальдчисаар орж
ирүүт хамаг бие нь салхийн Сараагийн хөлд сөхрөн унаад өгөв. Дараа
нь тэд гурвуул тэврэлдэн баахан уйлцгаалаа. Өнөрөө бүр балмагдаж
орхив. Гурвын гурван хүн уйлаад байдаг, уйлаад байдаг…
- Би найзыгаа явуулахгүй ээ, одоо яасан ч явуулахгүй. Өнөөдөр би Увс
руу ярьж,эцэг эхэд нь утсаар бүгдийг нь ярина.Би л тэр хөгшчүүлд
хэлэхгүй юм бол…
Чихрийн уут шажигнасаар,жаргалтай бяцхан Урнаа аавынхаа өвөр
дээр унтаад өглөө. Ингээд Сараа уул шиг том нөхрийнхөө суганд эхэр
татан наалдаад,өөрөө гэм хийсэн хүүхэд шиг Өнөрөөгөөс харц
зугатаалган дальдчисаар,“хар” юмаа дагаад найзынхаа гэрээс дуртай
нь аргагүй гарч явав.
-Чи одоо болиоч ээ, Сараа!
Өндөр бүдүүн эр энэ удаа Өнөрөө рүү зоригтой нь аргагүй нэг
ширвэснээ юу ч хэлэлгүй, “хайртай” хүмүүсээ хаман аваад гарч одов.
Өнөрөө өөрөө зодуулчихсан юм шиг л хөндүүрлэн хоцорчээ.
Тэднийг явсны дараа бүсгүй хайхрамжгүй аав ээжийн галын өрөөний
ширээн дээр мартаж орхисон цэмцгэр Барбиг тэвэрч хэсэг чимээгүй
суув.
-Ямар хачин улс вэ?
Тэр ууртайгаар ингэж хэлээд хүүхэлдэйн үсийг зулгаах нь холгүй
самнаж эхэллээ. Харахад учиргүй гоё ч амьгүй үс. Ямар ч илчгүй үс.
Гэвч Өнөрөөд ингээд л суугаад баймаар,өөгүй хөөрхөн хүүхэлдэйг
өвдтөл нь чанга самнаад л суумаар санагдав.
Хаалганы хонх жигтэйхэн чанга, гэхдээ цаанаа ямар чтүгшүүртэйгээр
жингэнэн дуугарах нь сонсогдлоо.
- Өнөрөө эгч ээ! Би хүүхэлдэйгээ мартчихаж!
- Өө, тийм байна лээ…
Гэвч Өнөрөө хөдөлсөнгүй. Түүнд гэнэт Барби хүүхэлдэйг нь Урнаад
өгмөөргүй сангаджээ.
- Миний дүү дараа ирэхдээ àвчих, тэгэх үү?
- Үгүй!
- Би хүүхэлдэйд чинь гоё даашинз оёж өгнө шүү!
- Барби маань намайгсанаад унтаж чадахгүй ш дээ…
- За, за ав, Май, энийгээ…
Өнөрөө яагаад ч юм Урнаад гомдчихов. Охиныг гарсны дараа гэрт чив
чимээгүй боллоо.Бүсгүй бухимдан давчидаж гэнэт хөлрөн, салхинд
зогсмоор санагдсанд галын өрөөний тагт руу ухасхийн гарав.
“Учиртай гурван толгой” хөтлөлцөн аажуухан алхацгаана. Шав шархан
үст Барбийн толгой наранд алтран,нэг л ер бусаар цацарчүзэгдэнэ.
Өнөрөө тэдний араас бухимдангуй хэрнээ цаанаа л гайхангуй харж
зогссоноо гэнэт цурхиран уйлж эхэллээ.
Маргааш өглөө нь Өнөрөө үсчний газраар орж хав хархан үсээ шав
шараар будуулжээ. Хөвсгөр, өтгөн сайхан үс нь хэзээний л ийм өнгөтэй
байсан юм шиг цаанаа нэг “үнэмшилтэй” харагдана.
-Хаанаас ийм гоё парик аваа вэ? Гэж хүүхнүүд шагшилдана. Сараа
чимээгүйхэн инээмсэглэнэ. Гудамжинд зөрөххүмүүсийн ер бусын
харцыг мэдрэн алхахдаа тэр үс нь цацарчхарагдаж байгаа даа гэж
бодож явлаа. Харих замдаа бүсгүй тоглоомын дэлгүүрээр орж,өөртэй
нь усны дусал шиг адил шархан үстэй, амьд хүүхэд шиг хөөрхөн
хүүхэлдэй худалдан авчээ.
Шүлэг: Л.Өлзийтөгс : ...Миний тасдсан, миний мартсан
...Миний тасдсан, миний мартсан
Улаан навчны төлөө энэ цэцгийг тасалья...
Үе үехэн санагддаг
Тэр эмзэгхэн навчнаас
Үнэртэж байсан хайрыг
Гишгэсэнийхээ төлөө
Энэ цэцгийг тасалья
Тасарсан цэцгийг
Залуугийн алдаа гэж нэрлье
Алдаа бүхнээ
Салхинд хийсгээд уйлья...
Өгүүллэг: Л.Өлзийтөгс : Хүлээс
Түүнд энэ гайтай хүсэл төрөөд яг гурав хонож байна.Гурав хоног тэр
зөвхөн энэ тухай боджээ.Энэ хүслээ л биелүүлэхгүй бол хэн ч биш
болчих юм шиг санагдаад хоногийн 24 цагийг гурвантаа тойроод байна.
Хүсэл, гайтай хүсэл. Энэ хүсэл үү?
Тэгээд л тэр хэн нэгэн гэдгээ өөртөө батлах гээд ч юмуу, эсвэл зүгээр л
хүн гэдэг юу ч бодолгүйгээр хүсээд, юу ч бодолгүйгээр түүнийгээ
хүртчихдэг зангаар ч юмуу, бүү мэд, ямар нэгэн аргаар л яаж ийж
байгаад энэ хүслээ биелүүлэх гэж байдгаараа адгажээ.
Уг нь хэцүү ч юм биш л дээ. Зүгээр л, гудамжинд явж байхдаа, олон
хүний нүдэн дээр, шөнө биш өдрөөр,тийм ээ, гэгээн цагаан өдрөөр,
ямар нэгэн дууг байдгаараа чанга дуулах. Түүний хүсэл энэ. Ердөө энэ.
Тэгээд л болоо.Яагаад ийм хүсэл төрөх болсныг, төрөх төрөхдөө ийм
ихээр төрснийг бүү мэд. С лав л таван жил өмсчбуй бор шаргал
костюмтайгаа,гараасаа хэзээ ч салгаж байгаагүй хүрэн ширэн хавтсаа
сугавчлаад,бага зэрэг бөгтийсхийн, нэлээдгүй яарсхийн, явдгаараа л
явж байсан.Ямар нэгэн зөөлөн шиврээ бороо ороогүй,ямархан нэгэн
сайхан үгийг бусдаас сонсоогүй, гэрээс нь ажил хүрэх замд байдаг 289
улиас 290 болчихоогүй, байшин барилгууд урьдынхаараа,С-ийн
амьдрал С-ийнхээрээ л байлаа.
Гэтэл яагаад? Яагаад гэнэт хангинатал дуулмаар болсон гэж?
Үүний учрыг тэр өөрөө ч мэдэхгүй. Хэрэв зүв зүгээр л явж байхад нь
төрсөн хачин ч гэж хэлж болох энэ хүсэлд эзэмдүүлээгүй бол тэр өдийд
лав, юм бүхэн нь бүтэмжтэй явдаг хүний нүүрэнд л үргэлж зүүгээстэй
байдаг өнөөх хангалуун дүүрэн инээмсэглэлээрээ бусдыг гэрэлтүүлээд
л сууж байх сан даа. Гэтэл одоо... Одоо тэр инээмсэглэхээсээ нэгэнт
өнгөрчээ. Уржигдраас хойш хөмсөг зангидан хэнтэй ч дуугараагүй.
Гайтай хүслийг төрсөн даруйд нь л биелүүлчихээгүйгээ бодох бүрий
цээж нь бачуурна.
Хориод жил сууж буй жижигхэн шар ширээнийхээ шургуулгыг
онгойлгохоор тонгойх үед ч, өөрөөс нь журам дүрэм, хуулийн заалт
асуун урдуур хойгуур нь гүйлдэх шинэхэн ажилтнуудаа эцэг хүний
нүдээр ивээнгүй харж зогсохдоо ч, эхнэртээ баяраар бэлэгболгон өгөх
гоёмсогдаашинзны эрэлд хатан дэлгүүр дэлгүүрийн хаалга татан
шогшиж явахдаа ч үргэлж энэ тухай бодно.
-За яг маргааш, маргаашл... Маргааш, ажилдаа явах замдаа..гэж тэр
өчигдөр орой уг нь яг таг шийдсэн юм. Тэр ч байтугай ямар дуу
дуулахаа мэдэж байсан. Гэвч сахлаа хусах нь байтугай цайгаа ч уулгүй,
юунд ч юм догдлон яарах нөхрөө айсан нүдээр харж, үг дуу ч үгүй,
хананд наалдан зогсох эхнэрээ харуут С-ийн уур хүрээд явчихжээ.
Тэгээд л замын турш өнөөх айсан,хачин гурвалжин нүд харагдаад
дуулж чадсангүй. Тийм ээ, тэр өнөө өглөө гарахдаа эхнэр рүүгээ
хараагүй л бол бүх юм бүтэмжтэй болох байсанд итгэлтэй байлаа.
Тэр тайвшрах санаатай цамцныхаа дээд товчийг тайлаад нүдээ анин
зүүрмэглэх гэж оролдов. Гэнэт түүнд энд ажилд орж байх үеийнх нь дүр
төрх харагдав. 25 жилийн өмнөхС. Цэл залуухан, улаа бутарсан, өөр
юу юу гэдэг билээ дээ, залуу хүмүүсийг зураглахдаа... тийм л нэг сайхан
эр. Өөрийг нь нэг л өөриймсүү сэтгэлээр угтан авсан, одоо нэгэнт
ертөнц дээр байхгүй болчихсон манаачөвгөн хамгийн түрүүнд нүдэнд
нь харагдав. Өвгөний байнга гартаа барьж явдагбайсан сэнжтэй,
зурагтай, цайны,том шаазан аягыг тэр санаандгүй хагалчихаж билээ.
Өвгөн нэг их харамсангуй уулга алдсан сан. Тэр уучлал гуйгаад л
өнгөрсөн.Харин инээдтэй нь мөнөөхөвгөн тэр өдрөөс хойш үүдний
бяцхан хонгилд байдагманааны,харанхуйвтар өрөөндөө биш
ажилчдын гуанзанд хооллох болсон юм.
Энэ тухай тэр өөрөө анзаарчмэдсэн юм биш л дээ, өрөөний нь
хүүхнүүд л өвгөнийг тэтгэвэрт гарах өдөр түүнд ярьсан хэрэг. Мэдээж
тэр үүнийгсонсоод ихэд гайхаж, өвгөнд нэг сайхан хятад шаазан аяга
авч өгнө гэж бодсон ч амжилгүй явсаар нас барсан өдөр нь л нэг эргэн
санасан сан. Өвгөний тухай дурсах бүрийд чулуун шалан дээр унаад
хагарч байгаа шаазангийн гайхалтай жингэнэсэн чимээ чихэнд нь
сонсогдсоор.Түүний нүдэнд өвгөний царайнаас илүүтэй,өөрийнх нь
хагалсан аяганы махир сэнж,хачин эрээн зураг хоёр л харагдаад
болсонгүй ээ. С уртаар санаа алдав.
Дараа нь дүн өвлийн цагаар төрсөн хүүг нь харах гэж цугласан
ажлынхан нь бүтэн хоёр цаг эмнэлгийн цонхон дор шуугилдан
зогсоцгоосныгхалуунаар дурстал, монхор Баяраа хамраа
хөлдөөчихөөд Долгорын хүрэмний захны үсэнд нүүрээ шаан зогсож
байсан нь гэнэт санагдан, өөрийн эрхгүй инээмсэглэв. Одоо тэр
хүмүүсийн ихэнх нь энд ажилладаггүй.Ерөөсөө ихэнх нь хаана ч
ажилладаггүй гэвэл илүү ононо.Дарга нь ч, ажилтнууд нь ч байнга
солигддог энэ газар барагтэр л ганцаараа 25 жил ажиллажээ.
С уртаар санаа алдав. Хаалга онгойж,саяхан түүний туслахаар ирсэн
жижигхэн бор залуугийн толгой цухуйв.
-Та цайндаа орохгүй юм уу?
Тэр толгой сэгсрэв. Гэвч хаалга хаагдангуут С жигтэйхэн өлсч байгаагаа
мэдэрлээ. Тэр өнөө өглөө төдийгүй, өчигдөр орой ч хоол идээгүй. Энэ
тухай зэрвэс бодоотохтол толгой нь эргэн, хаана нь ч юм бэ хатгах шиг
болов. Тэгэхэд л С жигтэйхэн ядарснаа мэджээ.
Уг нь тэр гудамжинд байтугай, найран дээр ч олигтойхон дуулчихдаггүй.
Залуу байхын л “аяны дугараанаас” зугтдаг, аргагүйдсэн үед нүүр нь
чинэрэхийг мэдрэн байж,сөөнгөдүү хоолойгоор эхлэх төдий нэг юм
зүглүүлээд л орхичихдог байсан.
С жигтэйхэн бүдэгхэн хоолойгоор нөгөө дуугаа аялах гэж оролдов.
Гунигтай, гэхдээ тийм ч уйтгартай биш дуу л даа. Яагаад чухам бас энэ
дуу билээ гэдгийг санах гэж оролдлоо.Мэдэх юм алга. Дуу нь ер
гарсангүй. Уг нь сэтгэлд нь байгаагаар бол их л чанга дуу гарах
ёстойсон. С хүчлэн байж хоолойгоо засаад, цамцныхаа бас нэг товчийг
тайлав. Суудал дээрээ биеэ цэхлэн, эхний, дөнгөж эхний үгийг хэлтэл...
Гэнэт хаалга дахин онгойв. С яагаад ч юм бэ цочин, айсан мэт
навтасхийв. Огт зүс үзээгүй нэг хүүхэн цухуйчихаад хаалгыг нь тас
саван одлоо.
Хаалга чимээтэйгээр хаагдахад ахин нэг цоччихоод гэнэт учиргүй уур нь
хүрч байдгаараа хашгирмаар санагдав. С өөртөө, бас саяын цухуйдаг
хүүхэнд, мөн эхнэртээ, ер хэн бүхэнд уур нь хүрч, өнөөдрийгхүртэл
жаргалтай л санагдаж байсан амьдралаа зүхэн,хэнийг ч хамаагүй
харааж загнамаар болоод явчихав.
Хэдэн хором өнгөрснийгбүү мэд. Тэр чичирсэн гараар утасны
харилцуур авч гэр рүүгээ залгалаа.
-Байна уу?
Эхнэрийнхээ тайван, түшигтэй ч гэж хэлж болмоор зөөлөн дууг сонсоод
тэр таг болов. Харилцуураас танил, ялдам дуу ахин сонсогдлоо.
-Байна уу? Хэн бэ?
-Би... Би байна аа.
-Аан, чи юу?
-Байна уу? С- үү? Байна уу?
-Байна аа, байна.
-Үгүй чи... Чи чинь? Байна уу, юу болсон бэ? Яагаад байгаа юм бэ?
Ингэхэд чиний бие зүгээр үү?
-Би чамд нэг юм...
Ингэж хэлэнгүүтээ С суудлаасаа шалавхан босч зогсоод чичирсэн
бүдэгхэн дуугаар дуулж гарлаа.
“Хэрвээ би...”
Сүүлчийн бадгийг дуусангуут тэр эхэр татан уйлж эхлэв. Харилцуур
гараас нь мултран унахын үед тэрээр эхнэрийнхээ юу ч юм хэлэхийг
сонслоо.С ширээгээ дэрлээд удаан, их удаан уйлжээ.
Шүлэг: Харанхуйн бороо
Зарим нь бүлээн, зарим нь хүйтэн бороон дуслууд
Нүд уруул дээр минь чимээтэй, чимээгүй үнсэлнэ
Заримдаа үнэн,заримдаа худал ертөнцийн
Ер нэгэн шөнөөс ер нэгэн бороо дусална
Сар үгүй атал нойтон дусал бүр гэрэлтэж
Од үгүй атал орчлон бүхэлдээ гялалзана
Хуруу гараас минь тэнгэр дусагнаж
Хувцас өмсгөлөөс харанхуй бөнжигнөнө*
Шүлэг: Л.Өлзийтөгс : Моддын дээрцас орноМоддын дээр цас
орно
Өнгө нь хувирсан суулчийн навчис
Өвдөж байгаа болвуу, гуниглаж байгаа болов уу?
Агуу их нам гүм - цас
Агуу их амьдрал - нулимас
Агуу их үхэл - намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүйнэ
Моддын дээр цас орно
Зүрхнээс нь минь нэг нэгээрэ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх,зуных ...
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр
Шүлэг: Л.Өлзийтөгс : Хуримын маргааш
Сандлын түшлэг налж
Санаашрангуй хэвтэх
Хүүхэн заяа шиг даашинз минь
Хүслийн эцэс шиг сульджээ
Газар шүргэсэн ханцуй нь
Ахиж нисэхгүй жигүүр
Дахиж хэн ч ємсєхгүй ээ Өлгүүрт хєгшрєх үйл ч
Охин биеийн галбирыг
Авч үлдсэн даашинз минь
Одоо чи мартагдсан.
Адилхаан...
Би ч бас хуучирсан
Л.Өлзийтөгс
Г.А-д
Хүслийн шуургаар оволзсон тэнгис
Ёроолгүй хар нүдэнд чинь живнэ
Хүлэгтэй бие даль жигүүргүй
Чиний эзэмшилд чимээгүй хоригдоно
Миний алсад татсан гэгээ
Чиний салхинд чиггүй замхарна
Зүрхний минь түлхүүр чиний зүрх...
Зүггүй хайрын эрхшээлд хоргодно
Шүлэг: Л.Өлзийтөгс : Шүлэг
Нүд чинь, харц чинь,
хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихэж ээ!
Нүүр чинь хов хоосон
Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан
Арилчихаж
Чи минь арилчихаж ээ!
Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайгчинь баллуурдаж үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар... гар л үзэгднэм
Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс..
Нүдийг чинь,уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь
Шүлэг: Л.Өлзийтөгс : Гэм
Модод юу ч хараагүй царайлж
Навчис юу ч сонсоогүй дүр үзүүлж
Тэнгэр юу ч анзаарамүй мэтаашилж
Тэгэхээс тэгэх гэсэн шиг бүгд чимээгүй
Шувууд юу ч ойлгоогүй царайлавч
Шуналт нүдээр хэрхэн харсаныг нь мэдэж байна
Алив, салхи минь хэлээч, чи бас үзсэн шүү дээ Аймшигт эгшний гэрчүүд
минь юунд үл дуугарцгаана
...Тэнгэрийн царай цэнхэртэвч
цаанаа л нэг уласхийж
Тэнүүчлэн давхигч үүлс нь догдолсон мэт бөөгнөрч
Өвс хүртэл нүдээ аниад
хачин нууцлаг инээвхийлэхэд
Өндийн босоод би аяархан уйллаа.
Шүлэг: Л.Өлзийтөгс : Шүлэг
Дөлгөөн сарны
Гэгээ цалгиулсан
Бүлээн усанд нь
Харц урсгаж
Дөрвөн цаг
Тав дахь улирлын
Дөрөөн чимээг
Анирдан суудаг.
1994 он
Шүлэг: Л.Өлзийтөгс : Халуун өдрийн шүлэг
Нүүрнээс нь нар урссан хүмүүс урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад
л ...
Нүүх үүлгүй аагим халуунд би дуртай
Дусалж байгаа хөлс бүрийн цаанаас жинхэнэ хүн гарч ирнэ
Дуусч байгаа хүн, дуусах гэж байгаа ертөнц
Элээгч нарны дор энэ биеэрээ зогсоод
Энд тэндээсээ нурж байна би, ховхорч байна
Өглөөнөөс үдшийг хүртэл барьсан бяцхан байшингийнхаа оройгоос
Өндөр тэнгэрт хүрэхгүй гараараа өөдөө нэг, сүүлчийн удаа ...
урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад л
Шүлэг: Л.Өлзийтөгс : Би чөлөөлөгдөхийг хүсч байна
Би чөлөөлөгдөхийг хүсч байна
Бие сэтгэлээсээ ангижрахыгхүсч байна
Хайр, хүсэл, шунал, тэмүүллээс
Харанхуй мунхагаас, атаа хорслоос
Хагацахыг, амарлихыгхүсч байна
Бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод
Би өөрөө тув тунгалаг болоод
Үг, хэл, үнэр санаа минь ариун болоод
Үнэхээр би амгаланголоод ...
Тиймээ, тийм энэ хүлээсийг тайлмаар байна
Тэгээд өөрөөсөө ахин төрмөөр байна
Шүлэг: Л.Өлзийтөгс : Алга ташилтын дор
Харанхуй гэдэг бол зүгээр л хөшиг
Шөнө гэж байдаггүй юм
Хар хөшигний цаана, биднийгхаран
Алга ташсан бурхад сууж байдаг
Зүүдэлсэн, тачаасан бидний шөнийн үзэгдлийг
Зүгээр л харж суугаа тэдний зүрхэнд
Айдас, хашгираан маань сонсогддоггүй юм
Амьдрал маань л энэ гэдгийг тэд мэддэггүй
Инээмсэглэсэн бурхад алгаа таших бүрийд
Итгэлиийг олсон хүмүүс чигээ алдана
Хүсч, шунаж, багаа тайлсан, төөрөлдсөн жүжигчид
Хөшигний цаадтайх нүдийг олж үздэггүй
Шүлэг: Л.Өлзийтөгс : Залуу нас
Зовлонг таригч хүслийнхээ
Зоргоор явах сайхан
Зоргоор дураар аашныхаа
Зоригонд бүдрэх сайхан
Салхилж, шуургалж, хийсч
Сарнин зүдэвч өндийж
Санаснаар болдопүй хорвоод
Санаснаар зүтгэх сайхан
Тэнгээр хэмждэггүй орчлонд
Тэрсэлж явах сайхан
Тэрслүү зангийнхаа бурууд
Тээглэж явах сайхан
Зөнгөөр, хорвоог сөрж
Зөрүүд аалиндаа алгадуулж
Зөвхөн чиний төлөө
Хоёр бүдрэх сайхан
Шүлэг: Л.Өлзийтөгс : Шүлэг
Нүд чинь, харц чинь, хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихэж ээ!
Нүүр чинь хов хоосон
Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан
Арилчихаж
Чи минь арилчихаж ээ!
Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайгчинь баллуурдаж
үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар... гар л үзэгднэм
Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс..
Нүдийг чинь,уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь
1995 он
Шүлэг: Л.Өлзийтөгс : Нууц
Тэнгэр лүү чи сайн хар даа
Тэнд миний нэг нууц бий
Олоод үзчихэв үү?...
Яг тийм Ондоо хүнд битгий хэлээрэй
Харанхуй татаад ирэхээр л
Хачин тод үзэгддэг юм
Хана, цонхыг минь нэвтлээд
Хамаг биед шингэчихдэг юм
Салхитайд бол үзэгдэхгүй ээ
Сартайд бүр ч харагдахгүй
Санаа алдаж болохгүй шүү
Сандраад тэр нуугдчихдаг юм
Үгүй, үгүй, яалаа гэж
Үргэлж тэр ярихгүй
Үзэг цаас минь золгохоос нааш
Үгээ тэр хэлэхгүй
Яг ийм аялгуу
Яг ийм өнгө...
Шүлэг: Л.Өлзийтөгс : Одоо ганцхан
Одоо ганцхан дурлачихаад үхье
Одоо ганцхан дурлуулчихаад үхье
Одоо ганц л намрыг,шарласан тэнгэртэй нь харчихаад
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад
Бов бор шорооноос ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд
Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад
Өвс чирсэн шоргоолжийгүүр рүүгээ зүтгэхийг үзчихээд
Өндрийн ганц шувууг саравчлан саравчлан харчихаад
Явъя
Солонго руу давхиж яваа эрмэг цагаан гүүг
Солонгон доторх солонготой нь ганц л харчихаад явъя
Модод шөнөөр ододтой байраа солихыг үзчихээд
Одны гэрэлтэй усанд хөлөө нэг дүрчихээд
Бүр явъя
Сүүлчийн удаа, ганц л удаа
Сүмийн оройд заларсан гөрөөсөнд мөргөчихөөд буцъя
Ээ, хичнээн их хүсэл вэ, сэтгэл яасан ч их вэ
Хэний ч бичээгүй шүлэг ганцыг биччихээд л...
Өгүүллэг: Бэлэг
Үнэр хөлөглөгч салхиар
Үнэрээ дайлаа
Үнсэлт минь энэ болог
Үсэн норгогч бороогоор
Нулимсаа дайлаа
Үдэлт минь энэ болог
Үүрийгсэрээгч болжмороор
Үг дайлаа
Үргэснийг минь энэ хэлэг
Үнэн хайртай чамдаа
Өөрөөсөө бусдыг явууллаа
Хагацал маань энэ болог ээ
Шүлэг: Шүлэг
Энэ байшинг нураагаад єєр байшин баримаар байна
Энэ замыгтаглаад єєр зам гаргамаар байна
Эгчийнхээ vсийг хусаад, ахынхаа vсийг ургуулмаар байна
Ээж ээ! би энэ орчлонг орвонгоор нь эргvvлмээр байна
Цас орж байхад ногоохон євс ургуулж
Цаг хугацааг гэнэт долоовор хуруугаараа зогсоож
Yхлийг жинхэнэ амьдрал гэж нэрлээд
Yлдэж буй насаа намрын навчинд єгмєєр байна
Шунал, хvслийн эзэн баймааргvй байна,би
Шувуу эсвэл шоргоолж болмоор байна
Ертєнцийн хойд захаас бvхнийг шинээр эхэлмээр байна
Ерєєсєє энэ амьдралыгсавандаж байгаад сайн гэгч угаамаар байна
Шүлэг: Л.Өлзийтөгс : Би худалч
Би худалч,
Худлаа хэлэх тусмаа
Би хүмүүсийн өгөөмөр хайрыгмэдэрдэг.
Би жүжигчин,
Дүрдээ итгэх тусмаа
Би хүмүүсийн өндөр зиндаанд дөхдөг. Толгой дохин инээмсэглэдэг
Хамгийн амархан дүрдээ
Тоглох бүрдээ би,
Алга ташилтаар шагнуулдаг.
Амьдрах амархан
Үхэх ч амархан
Алтан хүрээ жаазтай л бол
Адгийн зураг ч хамгийн үнэтэй.
Би худалч, та ч бас..
Өөд өөдөөсөө хараад
Өчүүхэн ч далдирахгүй үнэнээс урвал
Зориг зүрх... Зовохгүй байх л хэцүү
Шүлэг: Л.Өлзийтөгс : Харанхуйн бороо
Зарим нь бүлээн, зарим нь хүйтэн бороон дуслууд
Нүд уруул дээр минь чимээтэй, чимээгүй үнсэлнэ
Заримдаа үнэн,заримдаа худал ертөнцийн
Ер нэгэн шөнөөс ер нэгэн бороо дусална.
Сар үгүй атал нойтон дусал бүр гэрэлтэж
Од үгүй атал орчлон бүхэлдээ гялалзана
Хуруу гараас минь тэнгэр дусагнаж
Хувцас өмсгөлөөс харангхуй бөнжигнөнө
Шүлэг: Л.Өлзийтөгс : Хав харанхуйн дунд ...
Хав харанхуйн дунд
Нисэж яваа галууд аа
Хаа хүрэх нь вэ?
Намайгаваад яваач
Хамгийн өндөр уулан дээр
Одоо л яг гарахсан
Халуу шатсан гараараа
Шөнийн чулуунд хүрэхсэн Салхинд задарсан үсээ үнэрлэн
Санаа алдан,нүдээ аньж
Чимээгүйн гүнд зүүдлэх цэцэгсийн
Чичигнэсэн амьсгаагхөлөөрөө мэдрэх сэн
Тэгээд жаахан өндийгөөд
Жаахан өндийгөөд
Тэмдэг төдий
Тэр одонд хүрэх сэн
Шүлэг: Л.Өлзийтөгс : Зүрхэндотор минь уйлж байгаа
мянган шувуу...
Зүрхэн дотор минь уйлж байгаа мянган шувуу
Зүрхэн дотор минь хашгирч байгаа мянган шувуу
Зүрхэн дотор минь нисэж буух мянган шувуу
үгүй дээ үгүй
Зүгээр л нүдээ аниад унтах гэж хүсч байна
Цонхоо хаагаад, хөшгөө татаад
Цоргитол ширтэх нарыг төөрүүлчихээд
Үүдээ хаагаад, дангинатал түгжээд
Үнэртээд байгаа хаврыг төөрүүлчихээд
Биелэшгүй хүсэл, биелэшгүй мөрөөдөл,
тэмүүлэл бүрээсээ
Бишгүй алсад, зүүдэн дундаа
амьдрахыгхүсч байна.
Хүсч байна би, амгалангхүсч байна
Нүдээ нээмэгц
Зүрхний гүнээс хашгиран тэмүүлэх...
2001 он
Шүлэг: Л.Өлзийтөгс : Шөнө дунд цас орж байна
Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг
Өрөө дуурэн гэрэл цацсан болор хундага...
Харанхуй үүрээр босоод би энэ л хундаганд
Хамгийн улаан дарсыг сартай аягалан уув.
Өндөр зэгзгэр охин шиг гэрэлт чулуунаас
Өчигдрийн одных шиг бүдэгхэн цуурай сонсож
Жимсний үнэрт үсчсэн дарснаас
Жил саруудыг амтлан санаа алдан суув
Хүн бүхнийг унтаж байхад босоод
Хүйтэн болрын уруулаас халуу шатах дарс шимж
Нүдээ аниад,цэцэг шиг дохилзон суух гэгч
Үүр цайх хичнээн сайхан байсан гээч !
2002.02.04
Шүлэг: Л.Өлзийтөгс : Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг
...
Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг
Өрөө дуурэн гэрэл цацсан болор хундага...
Харанхуй үүрээр босоод би энэ л хундаганд
Хамгийн улаан дарсыг сартай аягалан уув.
Өндөр зэгзгэр охин шиг гэрэлт чулуунаас
Өчигдрийн одных шиг бүдэгхэн цуурай сонсож
Жимсний үнэрт үсчсэн дарснаас
Жил саруудыг амтлан санаа алдан суув
Хүн бүхнийг унтаж байхад босоод
Хүйтэн болрын уруулаас халуу шатах дарс шимж
Нүдээ аниад, цэцэг шиг дохилзон суух гэгч
Үүр цайх хичнээн сайхан байсан гээч !
2002.02.04
Шүлэг: Аквариум
Би энд яг нэг жил болж байна.Хүүхэн болгон атаархаж,хүн
болгоны магтдаг байсан зөөлөн,булбарай арьс минь одоо хэдийнээ
улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүл болон хувирчээ. Жил, яг
нэг жш... Хүмүүс намайгзагас гэж бодох болсоор яг жил болж байна.
Хүмүүс ч гэж дээ, үнэндээ бол төрсөн хүүхдүүд маань надаар зугаацах
болсоор гурван зуун жаран таван хоног өнгөрөөд байгаа хэрэг.
Энэ аквариумыгхудалдан авч байхдаа би өөрийнхөө авсыг бэлдэж
байна гэдгээ мэдээгүй юм. Мэдээж, үүнийгээ хэрэв мэдсэн бол арай
томхоныг сонгох байлаа.Би угийн бачимдуу хүн. Энэ жижигхэн
аквариум байтугай дөрвөн өрөө сууц маань,хүн болгон саруулхан,
томыг нь бахдан хэлэлцдэг албан тасалгаа маань,цаашлаад дуу шүлэг
бүхэнд хязгааргүй хэмээн магтагддаг Монголын өргөн тал, дуусашгүй
мэт үргэлжилдэг цэлийсэнуудам нутагмаань надад багадаад байгаа юм
шиг санагдан үргэлж, үргэлжл давчдаж явдаг байлаа.Надад бусдаас
илүү, илүү хамаагүй илүү орон зай хэрэгтэй бапсан юм.
-Хүсээд байсан орон зай маань харин энэ бяцхан аквариум байж гэдгийг
зөгнөж мэдэх нь байтугай зүүдлээ ч үгүй явтал бурхан миний өмнөөс
бүгдийг шийдчихдэг байна шүү. Аквариум. Миний тэр орон зай,хүсэл
гэдэг маанъ ийм л хэмжээний юм байж шүү дээ. Охин маань
аквариумаа гоёх гэж, миний хэдэн жил хичээн байж цуглуулсан гоёмсог
дун хясаануудыг өөрийн минь дээрээс нэг нэгээр нь цүлхийтэл хийж
эхлэхэд би анх сэрж, ухаан орсон юм. Урд нь бол миний алганд
элбэгхэнээ багтдаг байсан далайн бяцхан яснууд одоо надаас хэдэн
арванхувь том болжээ.Би сандарч, нуулгүйхэлэхэд үхтлээ айж,ийш
тийшээ үсчиж эхлэв. Үсчих тусам миний жаахан охин өхөөрдөм
хөөрхнөөр инээд алдан хясаануудаа дээрээс минь шиднэ. Ээжийнхнь
айдас бүр хайртай охиныг нь баярлуулна. Бурхан минь!Та юу хийчихэв
ээ? Үгүй ээ, үгүй, үнэндээ бол энэ түүний хийсэн ажил биш. Бурхан үүнд
ер хамаагүй. Угаасаа бурхан юунд л хамаатай байдагбилээ Эээ. Энэ
бүгд ердөө л Замзагийн хийсэн ажил.Би Кафкагаас ч илүү Замзад
хайртай байдаг юм л даа. Хүүхэд байхдаа бол Квазмидод хайртай
байсан.Магадгүй Квазимодо намайгЗамзаруу ийм хүчтэй түлхсэн ч юм
билүү. Аль эсвэл тэр Замза гэдэг нь... Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Юутай ч
би унтахдаа Замзагийн нэрийгшивнэж байснаа л санаж байна.Сэрээд
хартал энэ. Энэ бүхэн. Харин тэр намайгэмэгтэй юм болохоор, тэгээд
бас нэлээдгүй сэжигч юм болохоор, жаран хөлт биш ачтлаг хайрстай,
бяцхан бүлтгэр загас болгочихож. Хорхой шавьжаас учиргүй айдгийг
минъ ч бас бодолцоо биз.
Замзагаас ялгаатай өөр нэг юм бас бий. Манай гэрийнхэн намайгзагас
болсныг мэдэхгүй байгаа юм. Нэр минь сураггүй алга бологсдын дунд
бичээтэй, цагдаагийнхан маш хүчтэй эрэл хайгуул хийсэн, хөөрхий
нөхөр маань хамагхөрөнгөө тэр эрэлд зарцуулсан, шөнө болгон тэр
ганцаархнаа шил архи уудаг, уух болгондоо миний нэрийгшивнэн,
шивнэн уйлдгийг би мэднэ.Бүр уйлдаг юм шүү. Энэ нь намайгбага ч
атугай тайвшруулж байлаа.
Ах дүү нарын тухайд ч гомдолтгүй. Тэд урьд нь жшдээ нэг л удаа,
тодруулбал, цагаан сараар л нэг үзэгддэг байсан бол одоо бараг өдөр
бүхэн ирцгээдэг, бүр цагийн хуваарь гаргачихсан, ээлж ээлжээр ирж,
хоёр хүүхдийг маань эргэж тойрч, асарчсувждаг болсон.Тэр ч байтугай
хоёр ах нэг удаа аквариумын дэргэд зогсоод, нөхрөөс маань тусдаа
хувийн мөрдөгчхөлслөн авцгааж, хөөрхий түүнийг минъ мөрдөж мөшгих
төлөвлөгөөтэй байгаагаа шивнэлдээтэхэв. Том ахын бодлоор бол,
нөхөр маань намайгалчихсан байж магадгүй гэнэ. Тэд өөрсдийн орон
сууцыг барьцаанд пгавиад,мөрдөгчхөлслөхөөр шийдэцгээв. Үүнийг
сонсоод миний нулимс цийлэгнээд л ирэв. Загасанд нулимс байдаггүй
гэлцдэг нь огпгоос худал шүү. Надад хайртай хүн өчнөөн олон бий, тэд
миний төлөө юу ч хийхэд бэлэн гээд бодоход нулиис ч багадмаар юм
билээ.
Үүнчлэннададтайвшрахюмзөндөө.Гэсэн чсэтгэл зовоох юм түүнээс
олон байсан нь мэдээж. "Загас авч өг" гэж байнга шалдаг байснаараа
охин л намайгасарчтойлно. Тэр зургаахан настай болохоор усныхаа
халуун хүйтнийг ч тааруулж иэдэхгүй. Бас нэг удаа хоолны оронд
үзэгний хар бэх хийгээд арай л ээжийгээ алчихаагүй. Заримдаа ч хоол
өгөхгүй хоёр гурав хононо гээч. Уг нь бол би өлсдөггүй л дээ. Замза
намайгзагас болгохдоо өөр шиг нь өлсөөд үхчихгүй байх талаар
бодолцсон бололтой, огт хоол хүнсний хэрэг гардаггүй байсан юм.
Зүгээр л, хүн байхдаа хоёр хоног хоолгүй явж чаддаггүй байсан тухай
бодол маань л охины хаяж өгсөн тэжээл рүү ухасхийлгэдэг байлаа.
Тиймээ, би загас болсон нь миний хувьд төдийгүй манай гэрийнхний
хувьд жинхэнэ хувирал боллоо. Нөхөр маань хорин жил үхэн хатан
зүтгэж байж хүрсэн өндөрлөгөөсөө буув. Өөрөөр хэлбэл тэр намайг
үргэлж бухимдуулдаг байсан өнөөх завгүй, даргын ажлаа бүрмөсөн
орхив. Энэ үнэхэээр, үнэхээр таатай, хамгийн таатай мэдээ байсныг
нуугаад яахав. Тэр маань охиноо тэврэн сууж байгаад яг аквариумын
дэргэд энэ пгухай ярив. "Аав нь одоо охинтойгоо үргэлж хамт байна.
Ахиж ажилдаа явахгүй " гэж хэлэхэд нь би арай л уснаасаа үсрээд
гарчихсангүй.
Хүү маань хэдийнээ үймүүлэхээ больжээ.Тэр хэзээ ч миний үгэнд орж
байгаагүй юм. Хэтэрхий дураараа,12 настай хүүхдэд баймааргүй
хэвлүүн яриатай хүүтэйгээ би огт таардаггүй байсан юм л даа.
"Хичээлээсээ өнөөдөр оройтолгүй ирээрэй " гэхэд оройтно,"За яахав,
өнөөдөр хичээлээ тараад гадаа тогловол тогло л доо" гэхээр ороод
ирнэ. Түүний зөрүүд зан намайггалзууруулах дөхдөг сөн. Гэтэл одоо
тэр Тэр биш болжээ.Нэг л биш. Хичээлээсээ орж ирүүт шавхайтай
гутлаа тайлаад зогсохгүй, бүр тосолж тавиад гэрийн шаахайгаа өмсдөг
болсныг нь охин маанъ аквариум руу хэдэн чийгийн улаан хорхой цацах
үеэрээ нөгөө л өөртэйгээ ярих дуртай балчирхан зангаараа шивнэн
ярихад нь би бүр айж орхив. Түүгээр ч зогсохгүй хүү маань гараа угааж
байж цай цуугаа уух ч юм уу, даалгавраа хурдхан шиг хийчихээд
нохойгоо салхилуулахаар аваад гардаг болсон гэнэ. Тэр яг миний
өөртэй нь зууралддаг байсан шигээр нохойдоо халамж тавих болжээ.
Дүүтэйгээ хэрүүл щуугиан үүсгэж, бөөн уйлаан майлаан болдогнь бүр
таг. Тэр ч байтугай нэг удаа аавдаа орөвдмөөр аяархан дуугаар Би
дүүгийнхээ үсийг самнаад өгье л дөө" гэх нъ сонсогдсон шүү.
Охин бол бүр ч өөрчлөгдсөн. Тэр өдөржин загастайгаа (хөөрхий,
ээжтэйгээ л гэсэн үг) ярьж өнжинө.Урьд нь бол өдөржин чихэр жимс
нэхэж, хормой хотноос зууран уйлж, унжин эрхэлдэг байлаа.Ямар ч
амттан шимттэн, ямар ч гоё тоглоом түүний амнаас унадаг сан. Түүнд
арван ширхэг чихэр ч өгсөн, арван уупг чихэр ч өгсөн адилхан. Тэрхэн
дор нь цааш харуулчихна. Харин одоо бол айл амьтан ах дүүсийн
өрөвдсөндөө өгсөн хэдэн чихрийг огт идэхгүй, юунд ч юм хурааж
цуглуулах болжээ. Энэ бүх хувирал, дандаа сайнаар эргэсэн хувирал
надад даанч таалагдаж байлаа.Аквариум маань эхэндээ нэг л давчуу,
харанхуй, зэврүүн санагдаж байснаа сүүлдээ дасаад ирэв бололтой,
давчуу биш, харанхуй биш, зэврүүн биш болоод ирэв.
Гурван сар өнгөрөхөд би "хүн байхдаа яах гэж ийм жаахан аквариум
худалдан авав аа" гэж харамсаж байснаа ор тас мартсан төдийгүй, энэ
бяцхан шилэн хорго ч бас өчнөөн орон зайтай болохыг гүнзгий мэдрэв.
Шилэн хоргоныхоо өнцөг булан бүрийг андахгүй сайн мэддэг болсон нь
өөрт нэг л тааламжтай.Хаашаа л харна хоргоны гаднах бүх юм
тодорхой. Хүүхдийн өрөөний голд байх хичээлийн ширээн дээр тавьсан
болохоор би хоргон дотроосоо хаашаа л бол хаашаа хараад охиноо
эсвэл хүүгээ олоод үзчихнэ.
Нөхөрмаань өдөржин шахуу хүүхдийнхээ хичээлийг давтуулж, өөрийн
гараар охиныхоо үсийг самнаж,хүүгийнхээ зургийн хичээлийг хийх гэж
будаг цаас болон суухыг хараад би бүр уярч орхино. Орой нь тэр
бидний хайрын түүхээр үлгэр зохион ярьж хүүхдүүдээ унтуулах нь нэг л
дотно. Тэр маань намайгсанаж гүйцээд байгааг би дуугаар нь, санаа
алдах өнгөөр нь мэдэж байлаа.Гэвч хамгийн сонирхолтой нь тэр гурав
маань хоорондоо миний тухай огт үл ярих бөгөөд охин хүртэл,
ганцаархнаа байхдаа ч ЭЭЖ гэж ганц дуугардаггүй байлаа.Энэ нь
надад нэг л таатай санагдахгүй байв. Гэвч яая гэхэе дээ, юм болгон
миний хяналтаас хэдийнээ гарчихсан.
Нэг удаа би шилэн хоргоныхоо хамгийн дээд хэсэгт очиж байгаад,
уснаас хэр чадлаараа толгойгоо цухуйлгаж байгаад, охиныхоо өөдөөс
бүлтийтэл ширтэв. Намайгтаньж магадгүй гэж горьдсондоо л тэр. Гэтэл
тун санаадгүй юм болов. Охин өөдөөс минь учиргүй ширтэж байснаа
Vzehiin hyzgaar
Vzehiin hyzgaar
Vzehiin hyzgaar
Vzehiin hyzgaar
Vzehiin hyzgaar
Vzehiin hyzgaar
Vzehiin hyzgaar
Vzehiin hyzgaar
Vzehiin hyzgaar
Vzehiin hyzgaar
Vzehiin hyzgaar
Vzehiin hyzgaar
Vzehiin hyzgaar
Vzehiin hyzgaar

More Related Content

What's hot

анги даасан багш миний сэтгэлийн үг
анги даасан багш миний сэтгэлийн үганги даасан багш миний сэтгэлийн үг
анги даасан багш миний сэтгэлийн үг
Myagaa_1963
 
соёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүрсоёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүр
javzandulamts
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
Siner AG
 
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагавар
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагаварДэлхийн хөдөлгөөн түүний үр дагавар
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагавар
Baterdene Tserendash
 
эрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэнэрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэн
Batsuren Tsagaan
 
Nuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiaNuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahia
sainaa88
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
Oyuhai1127
 
үлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхүлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нх
saruush undrah
 
эцэг эхийн судлгаа
эцэг эхийн судлгааэцэг эхийн судлгаа
эцэг эхийн судлгаа
jobshig
 

What's hot (20)

анги даасан багш миний сэтгэлийн үг
анги даасан багш миний сэтгэлийн үганги даасан багш миний сэтгэлийн үг
анги даасан багш миний сэтгэлийн үг
 
соёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүрсоёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүр
 
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрЭх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
 
Lecture 14 15
Lecture 14 15Lecture 14 15
Lecture 14 15
 
Гэсэр 3,4 дүгээр бүлэг
Гэсэр 3,4 дүгээр бүлэгГэсэр 3,4 дүгээр бүлэг
Гэсэр 3,4 дүгээр бүлэг
 
темпрамент зан төлөв Copy
темпрамент зан төлөв   Copyтемпрамент зан төлөв   Copy
темпрамент зан төлөв Copy
 
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагавар
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагаварДэлхийн хөдөлгөөн түүний үр дагавар
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагавар
 
эрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэнэрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэн
 
монгол гэр
монгол гэрмонгол гэр
монгол гэр
 
Nuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiaNuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahia
 
атомын бүтэц
атомын бүтэцатомын бүтэц
атомын бүтэц
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
 
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
 
өгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүдөгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүд
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
үлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхүлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нх
 
эцэг эхийн судлгаа
эцэг эхийн судлгааэцэг эхийн судлгаа
эцэг эхийн судлгаа
 
Уран зохиол
Уран зохиол Уран зохиол
Уран зохиол
 
2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdf2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdf
 

More from amingooamy (20)

Shulguud lhagvasuren
Shulguud  lhagvasurenShulguud  lhagvasuren
Shulguud lhagvasuren
 
Yu ch bitgii orold robiert shiekli
Yu ch bitgii orold  robiert shiekliYu ch bitgii orold  robiert shiekli
Yu ch bitgii orold robiert shiekli
 
Dashbalbariin shulguud
Dashbalbariin shulguudDashbalbariin shulguud
Dashbalbariin shulguud
 
Tsetsgend durtai er
Tsetsgend durtai erTsetsgend durtai er
Tsetsgend durtai er
 
Hulan bid 2
Hulan bid 2Hulan bid 2
Hulan bid 2
 
Xoit nasandaa uchirna
Xoit nasandaa uchirnaXoit nasandaa uchirna
Xoit nasandaa uchirna
 
Uhliin aylal
Uhliin aylalUhliin aylal
Uhliin aylal
 
Tanihgui emegtein zahidal
Tanihgui emegtein zahidalTanihgui emegtein zahidal
Tanihgui emegtein zahidal
 
Yavuukhulan tuuver zoxiol
Yavuukhulan tuuver zoxiolYavuukhulan tuuver zoxiol
Yavuukhulan tuuver zoxiol
 
Nuutsgai xairiin payan
Nuutsgai xairiin payanNuutsgai xairiin payan
Nuutsgai xairiin payan
 
Zuun jiliin gantsaardal
Zuun jiliin gantsaardalZuun jiliin gantsaardal
Zuun jiliin gantsaardal
 
Zaluu nas choinom
Zaluu nas choinomZaluu nas choinom
Zaluu nas choinom
 
Deevriin.oroon.deh.minii.moroodol
Deevriin.oroon.deh.minii.moroodolDeevriin.oroon.deh.minii.moroodol
Deevriin.oroon.deh.minii.moroodol
 
Geishagiin dursamj
Geishagiin dursamjGeishagiin dursamj
Geishagiin dursamj
 
Anxnii durlal
Anxnii durlalAnxnii durlal
Anxnii durlal
 
Akvarium viktor suvorov
Akvarium   viktor suvorovAkvarium   viktor suvorov
Akvarium viktor suvorov
 
1984
19841984
1984
 
200 sain ajil herluf bidstruf
200 sain ajil herluf bidstruf200 sain ajil herluf bidstruf
200 sain ajil herluf bidstruf
 
33 khoriotoi nom orch b.oiuunchimegh
33 khoriotoi nom   orch b.oiuunchimegh33 khoriotoi nom   orch b.oiuunchimegh
33 khoriotoi nom orch b.oiuunchimegh
 
Aluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsurenAluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsuren
 

Vzehiin hyzgaar

  • 1. Усан борооноор би ганцхан хүнийг боддог Усан борооноор би ганцхан хүнийг боддог Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад Сүүрс алдсан. Дараа нь удаан бороо орсон Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов, нүүрээ таглаад ч болов „ Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй Харин би нулимснаасаа л нэрэлхсэн Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайгминь Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь Хүйтэн бороо орох бүрийд намайгдааруулна. Амьдралд би итгэдэг Амьдралд би итгэдэг Альхан нэгтээ намайгхүлээж буй Алтан загас, гурван хүсэл Мөрөөдөлд би итгэдэг. Нүдэнд минь багтдаггүй хязгааргүйд ч Нүдгүй биегүй харанхуйд ч Үүрийн зүүд, айдас, совинд Үнэн, ялалт, ид хав... Ялалтанд би бүүр итгэдэг Салхинд, бороонд,тэнгэрт итгэдэг Сайн хүмүүст итгэдэг, сайханд итгэдэг Илүү юм гэж даанч үгүй энэ ертөнцийн Инээмсэлэл, хайр сэтгэлд, нулмисанд итгэдэг Худал үгэнд ч би итгэдэг Худлаа юм шиг үе үе санагддаг ч Хувьхан энэ амьдралд ... Дурсамж: Л.Өлзийтөгс : Үзэхийн хязгаар Хамгийн сүүлд би аавыгаа хаана харлаа,хэзээ харлаа?Хаана? Хэзээ? -Авсан дотор байхад нь... Уншихад хүртэл хатуухан эхлэл байгаа биз? Амьдрал ийм хатуу. Биш ээ биш, амьдрал биш, харин үнэн гэдэг ийм хатуу. Үнэн. Би тэгэхэд долоон настай байлаа.“Аавыгаа хармаар байна” гэж гуйсанд ээж минь намайгөргөсхийв. Би хар зөнгөөрөө бөхийж, ухасхийн хөдлөөд аавынхаа хацар дээр үнслээ. Аав минь!Үгүй дээ, бурхан минь!Бурхан минь би хэчнээн цочсон гээч! Би тэгэхэд хэчнээн цочсоныг мэдэх үү, та Бурхаан? Үгүй л болов уу даа. Та миний зүрхний цочроог,хамаг биеийн минь хаанаас ч юм бэ түрсэн тэр хүйтэн татвасхийлтыг мэдэрч чадаагүй л болов уу? Аавынхаа дээрээс тонгойн... Тийм хүйтэнд би урьд нь хүрч байсангүй. Хүрэх хүрэхдээ халуухан, нялх уруулаараа шүү! Үхэлтэй анх учирсан минь тэр. Долоохон нас. Хав халуун, дулаан, зөөлөн хөнжилд нам унтаж байснаа гэнэт цочин сэрээд хүв хүйтэн ус руу нүцгэн биеэрээ уначих шиг л болж билээ, тэгэхэд. Тэр өдөр л би насанд хүрч, бодлогоширсон,гуниглуу, зөөлөн дуутай, эмзэг, гүнзгий нэгэн болж хувирсан... Уг нь миний дотор,тэр долоон настай бяцхан хүний дотор чангаас чанга дуутай, сахилгагүй, дураараа, тогтож ядсан тэмүүлэлтэй, эмэгтэй хүүхдэд ахадсан зоримогзантай,өөдрөгнэгэн бүрэлдэн, нүдээ дөнгөж нээж байсан билээ. Тэр өглөө ээж маань биднийгхар үүрээр сэрээгээд, талийгаачтай салах ёс хийхээр ирэх аймшигтай олон хүнээс (нэг дор тийм олон хүн цугласан байхыг би тэгэхэд анх удаа хараад их эвгүйцсэнсэн) өмнө аав дээр минь биднийгаваачсан юм. Халуун ам бүлээрээ сүүлчийн удаа цугласан нь тэр. Ээж минь бусдаас их өөр хүн учраас огт уйлж орилж биднийг айлгасангүй. Бүр ганц ч нулимс унагаагүй юм, би сайн санадаг.Аавын дээрээс чив чимээгүй тонгойх залуухан, үзэсгэлэнтэй ээжийн минь тэр хөдөлгөөнгүй, хөшсөн, цав цагаан царайг би одоо ч мартдаггүй.Тэгэхэд хөдөлж, харж, явж буй атлаа ээж минь үхчихсэн юм шиг, хүв хүйтэн болчихсон атлаа хязгааргүй амгалан төрхтэй аав минь л амьд юм шиг байсан даа. Би үхлийг тэгэхэд л таньсан юм. Ээжийн минь тэр дүр төрх л хожим надаар “Үхэж байгаа нь биш, үлдэж байгаа нь л үхлийг мэдэрдэг.
  • 2. Тийм ээ, үгүй болж байгаа нь биш, хагацан үлдэж байгаа нь л үхдэг” гэж тэмдэглэлийн дэвтрийн хуудаснаа бичүүлсэн байх аа. Төвд хэлний илт өгүүлэх нэрийн тольд үхлийг “Үзэхийн хязгаар” гэж бичжээ.Гайхалтай хэлсэн байгаа биз? Үзэхийн хязгаар. Хязгааргүй амгалан төрхтэй болчихсон аав минь тэгэхэд энэ ертөнцийд ирээд харсан үзсэнийхээ хязгаарт хүрчихээд бай сан нь тэр аж. Бас эцгийнхээ дээрээс тонгойн зогсож асан долоон настай тэр балчир охин үзэж харж болох бүхнийхээ хязгаарт зогсож байжээ.Амьдралыгби тэгэхэд л бүрэн үзчихжээ. Түүнээс хойш үзсэн юм бүхэн зөвхөн тодотгол, тийм ээ, тодотгол. Амьдралын тодотгол, үхлийн тодотгол. Үхэл гэдэг амьдынхнь хувьд нэгэн зүйл атал, үгүй болоочийнх нь хувьд магадгүй огт өөр зүйл билээ. Тэр бол амьдралын “амьдрал биш”-тэй давхцдаг ганцхан цэг. Үзэхийн хязгаар. Үхэл бол амьдрал шиг бас л нэгэн гайхамшиг юм гэж би одоо боддог болоод байгаа. Гэхдээ энэ л хоёрхон үгээс болоод, “Үзэхийн хязгаар” гэдэг үгээс болоод тэр шүү дээ. Үг ямар гайхамшигтай вэ, ай, үгийг мэдэрч амьдрахгээч хэчнээн гайхалтай ерөөл вэ! Үзэхийн хязгаар. Үүрээр нар мандахыг үзэх, бороон дуслууд газарт шингэхийг үзэх, од цацран цацран харвахыг үзэх, цас түрэн яргуй дэлбээлэхийг үзэх, дөнгөж төрсөн унага хөл дээрээ тэнцэхийг үзэх, цэцгийн ягаахан дэлбээ цэв цэнхэр салхин дотор нисэлдэхийг үзэх, хайртай хүнийхээ хайртай гэж хэлэх нүдийгүзэх, хаанаас ч юм бэ гэнэт намар ирэхийг үзэх... Үзэх, үзэх, үзэх... Үзэх бүхний хязгаар. Үзсэн бүхний хязгаар. Эцсийн эцэст үхэж үзэх. Амьдралаас эрт буцсан хүмүүс тэгэхээр тэднээс хэдэн хувь илүү наслагсдаасаа ч илүүг үзсэн байх нь.Би урьд нь ингэж бодож байгаагүй юм. Үзэхийн хязгаар. Энэ хоёрхон үг намайгсэрээх шиг болов. Хязгаар гэдэг бол эцэс. Эцэстээ хүрч байж л юм гэдэг эхэлснийхээ утга учрыг гаргана. Ертөнц төгс төгөлдөр. Үүний баталгаа нь амьдрал. Амьдрал төгс төгөлдөр. Үүний жинхэнэ баталгаа нь үхэл. Аавыг өнгөрөхөөс яг нэг жилийн өмнө.Ээж,аав хоёр галын өрөөний цонхон доорх цэнхэр ширээни хоёр талд өөд өөдөөсөө харан сууна. Аавын өмнө үзэмтэй хайлмаг. Аавын аяганд ээж цай нэмж хийнэ. Аав өмнөх хайлмагаасаа нэг үзэм гараараа авч, ээжийн аманд хийнэ. Тэр хоёр юунд ч юм бэ гэнэт инээлдлээ. -Та хоёр яагаад инээгээд байгаа юм бэ? Ээж аав хоёр ахиад л инээлдэв. Би өөрийн эрхгүй дагаж инээв. Гэнэт хаалга тогшлоо. -22-ын (-р байрны) өнөө ногоон дээлтэй өвгөн өнгөрчихөж ээ... Эмгэнийхнь даралт ихсээд… Ач нар нь чамайгсурж байна... Уг нь ч түргэн дуудсан гэнэ л дээ… гэхдээ эмгэн чамайгл асуугаад байна гэнэ...Ерөөсөө хоёулаа хамт ордог юм уу… Ээжийг шивнэх шахуу ийн ярихад аав: -Алив, миний охин аавынхаа чагнуурыг аваад ир! гээд цайгаа орхин үүдний өрөө рүү ухасхийлээ. Би чагнуурыг нь зүгээр ч авчраад өгчихсөнгүй, хамт явна гэж зүүгдэж, чаргууцалдаж бөөн юм болов. Миний аав хэзээ ч уурлаж байгаагүй юм. Миний дур самжид лав үргэлжийн дөлгөөхөн, уул мэт намдуу аяар тэр л төрхөөрөө үлдсэн билээ. -Аав нь хурдхан яваад ирье.Миний охин аавынхаа хайлмагны үзмийг түүж идээд сууж бай. -Үгүй, би хамт явна. -Болохгүй, аав нь ганцаараа явах ёстой. -Би хамт явна аа. -Болохгүй, Бандрууш аа, болохгүй. Цаана чинь хүн бурхан болчихоод байхад... Нэг эмээгийн бие муу байна… Аав нь яаралгүй болохгүй. -Ямар бурхан? Юун Бурхан? Бурхан болно гэж яахыг хэлдэг юм бэ? -Тэнгэр болохыг хэлдэг юм аа. -Ямар тэнгэр… ийм үү...? (би цонх руу, гэхдээ дээш заав) -Тэгэлгүй яахав, яг ийм тэнгэр болдог юм. -Яаж тэнгэр болдог юм бэ? -Чи бүүр том болоод мэднэ ээ, Бандрууш аа! Даанч бурхан намайг“том” болохыг хүлээсэнгүй. Аавын бодлоор бол “Бүү-үүр том болоод мэдэх” ёстой байсан асуултынхаа хариуг би тэрхэн дороо авсан юм. Жилийн дараа аав минь тэнгэр болоход би тэр яриаггэнэт санаж,галын
  • 3. өрөөнийхөө цонхны дөрвөлжин цагаан тавцан дээр гарч суугаад тэнгэр рүү ширтэн, өдөржин сууж билээ. Гэвч юу ч олж үзээгүй. Тэнд үүлсээс өөр юу ч байгаагүй. Миний аав... миний хайртай аав үзэгдээгүй. Тас хар долгиотсон үстэй, цав цагаан шүдтэй, Адарсүрэнгийн дуунуудад дуртай, өндөр,бор, миний аав. Дандаа л юм бичиж суудаг, ганцхан би л өвөрт нь унтдаг, ганган гаансаар тамхи татах дуртай, гурван хурууных нь хумс тамхины утаанд шарласан нь хачин гоё зохисон, суганд нь шургаад хэвтэхэд л өглөө болчихдог… (Аавыгаа өнгөрснөөс хойш ахиж нэг ч удаа тийн нам унтаагүй мэт санагддаг юм). Өөрөө тэнгэр болоод, охиныхоо асуултын хариу болоод яваад өгсөн миний аав. Аавынхаа хөлсний үнэрийгхарин одоо дүрслэн бичиж чадахгүй нь ээ. Яагаад гэвэл тэр үнэр одоо ч миний зүрхний хавьд үнэртдэг болохоор… тэр л үнэр нь надад аавын минь царай төрх, дуу хоолойноос ч илүүтэй үгүйлэгддэг болохоор… би тэр үнэрийг зангиртлаа санаж,хэн хүнээс хайж явдаг болохоор… Тэгээд хэн ч тийм сайхан үнэргүйг нь мэдсэн болохоор… -Яаж тэнгэр болдог юм бэ, хүн? Уг нь би энэ асуултын хариуг мэдэхийг тэгтлээ хүсээгүй юм шүү дээ. “Хүн тэнгэр болоод хувирчихдаг юм аа” гэсэн ч, “Хүн цонх болоод хувирчихдаг юм л даа” гэсэн ч яг таг итгэхээр тийм балчир байлаа.Гэвч, тийм л балчир байхад минь бурхан надтай анх удаа насанд хүрсэн хүний хэмжээнд шууд харьцсан юм даа. Тиймээс би яруу найрагч болсон. Үхэл, тийм ээ, эцгийн минь үхэл намайгяруу найрагчболгосон. Тиймээс би үргэлж “түүнд” талархаж явах болно. -Бурхан болно гэж яахыг хэлдэг юм бэ? -Тэнгэр болохыг хэлдэг юм аа. Хожим,халуун ам бүл минь нэгнээрээ дутаж ханхайхын цагт, тэнгэр өөд харах болгондоо би сайхан аавынхаа хойноос санаж шаналах минь бага ч атугай нимгэрэх юм гэж тэр үед яахин мэдэх билээ дээ. Хүн бурхан болоод тэнгэр болчихдог... Чухам энэ үг л намайгэцгээ санаж бэтгэрэхийн зовлонгоос холуур авч гарсан шиг санагддаг Аав минь тэнгэр. Би хүүхэд байхдаа, гэхдээ мэдээж ааваас хойш тэнгэр рүү харах дуртай болчихсон юм. Оюутан байхдаа гэнэт холын хараа муудаж, нүдний шил зүүх болоход “Би энэ том хотод ирснээсээ хойш тэнгэр рүү харахаа больчихсон юм байна шүү дээ, тэнгэр рүү харалгүй их удсан юм байна” гэж бодсон удаатай. Бас нүдний шил зүүчихээд толинд анх харуутаа, аав минь бичгийн шар ширээнийхээ ард суух үедээ бор хүрээтэй, том шил зүүдэг байсныгнь гэнэт санаж,тэр жаргалтай дурсамжийг авчирсных нь төлөө, хайртай аавынхаа дүр төрхийг өмнөхтолин дотроосоо,өөрөөсөө олж харсныхаа төлөө хараа минь муудсанд үнэнээсээ баярлаж билээ. Аав минь тэнгэр. Тэр миний дээр байж,үргэлж намайгхарж, ажиж байгаа. Яг минийхшиг онигор нүдтэй тэнгэр чимээгүйхэн инээмсэглэж, ивээнгүй ширтэж байгаа. Ширтэж байгааг нь би мэддэг юм шүү. Хэрэв аав минь тэгэхэд надад “Хүн бурхан болоод уу…бүүр байхгүй болчихдог юм аа” гээд хариулчихсан бол яана.Ай, тэгсэн л бол би жинхэнэ өнчрөх байсан юм. Харин тэнгэрийн ачаар би өнчрөөгүй. Үүлстэй ч юм уу, нартай, аль эсвэл ододтой, хаяагүй гүнтэй, хязгааргүйтэй, жинхэнэ орон зайтай ярилцсаар би сэтгэл зүрхээ хагаслалгүй авч гарсан юм. Байгаа гэсэн бодол намайгаварсан. Байхгүй боловч...Аяа... Харин одоо бол би, чагнуураа аваад ухасхийн гарч байсан аавынхаа тэр насанд хүрэх дөхжээ. Одоо би хэнээс ч, юуны ч тухай асуудаггүй. Би танигдахгүй, мэдэгдэхгүй, ойлгогдохгүй юм бүхнийг бусдаас биш, өөрөөсөө асуудаг болсон. Тэгээд яаж ийгээд өөрөө хариултыг нь олдог. Танигдахгүй, мэдэгдэхгүй, ойлгогдохгүй бүхнийг нээхэд минь үг надад тусалдаг юм. Гэхдээ мэдээж,миний өөрийн дотроос л оргилон гардаг тэр үгс. Өөрөө ч би заримдаа надаас гарсан гэдэгт нь эргэлздэг үл таних үгс. Бодвол тэнгэрээс шивнэдэг биз ээ. Одоо би үзгээ аваад тайвнаар дэвтэр рүүгээ тонгойн үүнийгбичиж байна. Үгүй болоочид гэдэг тэнгэр. Харин бид газар. Байгаа, байхгүй хоёр нэгдэж нийлээд энэ ертөнц, энэ амьдрал.Тэнгэр үргэлж газрын зүг ширтээстэй. Газар “тэдний” зүг хандаастай. Мөнхийн шүтэлцээ. Үхэл утга зохиолын хамгийн том сэдэв билээ. Үхлийн өмнө ирсэн хүн гэдэг уран зохиолын хамгийн зөрчилтэй дүр. Үхлийн тухай боддоггүй, бодож үзээгүй хүн байдаггүйчлэн, үхлийн тухай бичээгүй зохиолч цөөн.Өөрийн нь амьдралд үхэл хагацал шууд тохиолдоогүй ч үзсэн юм шиг бичиж чаддаг зохиолч олон байдаг нь үнэндээ тун энгийн зүйл юм.Хүн төрөнгүүтээ эхийнхээ хөхийг хайж олоод, үмхээд авдаг шиг тийм л совингоор бид үхлийг мэдэрч зөгнөдөг. Тэгэхээр тэр угаасаа бидний нэгэн хэсэг гэсэн үг ээ.
  • 4. Нууцлаг, тайлагдашгүй гэдэг үг үхлийн нэгэн тодорхойлолт юм. Нууцлаг, тайлагдашгүй учраас үхэл философийн хамгийн том асуудал юм гэнэ билээ. Ерөөсөө үхлийн тухай эргэцүүлэл л хүнийг философи руу түлхдэг гэсэн үг ч байдаг юм билээ л дээ. Гуниг, бясалгал, хатуужил, жинхэнэ тэсвэр тэвчээр, гэгээрэл...Тэгэхээр үхэл гэдэг зөвхөн булаан авагч биш байх нь ээ. Тэр бидэнд ямар нэгэн юмыгөгч байдаг. Бид үхлээс суралцдаг байх нь.Үхнэ гэсэн бодол амьдралд бас нэгэн утга учир нэмж,“үхэхээсээ өмнө” гэдэг бодол хүмүүнээр ихийг бүтээлгэдэг. Үхлийн тухай бодол бидэнд амьдралыгхайрлахуйд сургаж, цаг хугацааны үнэ цэнэ, түүний аугаа хэмнэлийг олж чагнахад тусладаг. Үхэл та биднийг,хүмүүсийг Эвлэрэхүйд сургадаг. Бид ертөнцөд ирээд жам ёсыголонтаа зөрчдөгч зөрчиж чаддаггүй нэг том юм бий. Тэр бол үхэл. Жам ёсны өөр бусад илрэлүүд, өвдөлт, өтлөлтийг хүн бага ч атугай захирч эхлээд байна.Харин үхлийг л захирч чаддаггүй. Тэгэхээр тэр бол жинхэнэ хүч юм. Урлагутга зохиолын амин сүнс, татах чанар, хязгааргүй шинж нь юундаа байдагвэ? Хаанаа байдагвэ? Шинжлэх ухаан бол хийсвэрлэлийг бус, бодитойг хүлээн зөвшөөрдөг. Баримттайг л хүлээн зөвшөөрдөг. Шүлэг: Л.Өлзийтөгс : Чамайг зүгээрл харахыг хүсдэг Чамайгзүгээр л харахыг хүсдэг Хармагцаа Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг Хүргэмэгцээ Чамайгзүгээр тэвэрье л гэж боддог Тэвэрмэгцээ Чиний уруулыг ганц л амсья гэж боддог Амсмагцаа Одоо ингээд хамтдаа , зүгээр л тэврэлдээд Оройжийн,шөнөжин бүхнийгярина даа л гэж боддог Бодмогцоо Яагаад нэг ч үг хэлж амжаагүйдээ гайхдаг Ямартшаналсаар бас л дутуу үлддэг 2008,10,13 Л.Өлзийтөгс. Шүлэг: Л.Өлзийтөгс : Чиний гар дээрби... Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ Чив чимээгүй алсыг ширтэх модны дор... Дэргэд маань тэр үед амьдрал дуудах үүлгүй Дээр нь бас санаа алдах салхигүй Амьсгал татахад минь араас уйлах шувуудгүй Аяа, ямар сайхан. Намуухан... Тэгэхэд чи минь цамцгүй байвал зүгээр Тэгээд бас инээмсэглэж суувал сайхан Үргэлж намайгдурлуулдаг ихэмсэг төрх чинь ч хэвээрээ... Үсийг минь илэх гар чичрэхгүй байвал зүгээр Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ Чив чимээгүй алсыг ширтэх модны дор Алсыг ширтэх модны дор, чиний өвөр дээр л Амьдралыгби гуниггүйхэн үлдээнэ Үүрд зүрхэнд чинь сонсогдох ганцхан юмыгасууна <<Үнэхээр чи надад хайртай юу?>> 1999 он Яруу найрагчЛ.ӨЛЗИЙТӨГС “Тэнгэрт ургадаг модод” шүлгийн түүвэр /УБ. 2000/ 81-р талд буй. Шүлэг: Л.Өлзийтөгс : Чи бол миний зовлон Чи бол миний зовлон Зовлондоо би яасан их хайртай юм. Чи бол миний зогсоол Зогсоолдоо би яасан гүн шигдчихсэн юм. Чи бол миний төөрөгдөл Төөрөгдөлдөө би хичнээн их автчихсан юм. Чи бол миний сүйрэл
  • 5. Сүйрэлдээ би хичнээн их дасчихсан юм? Чи бол миний нүцгэрэл Нүцгэрэл минь чи миний төгсгөл Чи бол миний ялалт Ялсны дараах их хоосрол. Шүлэг: Л.Өлзийтөгс : Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг хэтэрхий гунигтай Түүнгүйгээр амьдарччадахгүйгээ мэдэрнэ гэдэг түгшүүртэй, нэг л түгшүүртэй Хайр гэдэг бол жаргалтай айдас юм хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юм Тэгээд тэмтчин тэмтчих атлаа Зүүдээ өөрөө зохион байж үзээд түүндээ үхтлээ итгэхийн нэр юм Зүрхээ өөрөө атгаж тавиад л, атгаж тавиад л цусыг нь зөөлнөөр шүүрүүлэхүй юм Хэн нэгнийг хайрлана гэдэг хэмжээлшгүй өндөртгарахын нэр юм Хэмжээлшгүй өндрөөс унавал бяц үсрэхээ мэдэх ч хэзээ ч цуцалтгүй дээш авирах зоригюм Энэ бол дэндүү олон түлхүүр нь зүүлттэй ч, цоожтой байгаа амьдралын,цор ганц,хэзээд нээгдэхэд бэлэн хаалга юм Энэ бол нэг орсон хүн эргээд гарч чаддаггүй асар харанхуй гүн хонгил доторх, хаа ч юм бэ чимээ өгөн дуугарах аяар аяархан зовлонт инээд юм. 2008.11.19 Шүлэг: Л.Өлзийтөгс : Хайр гэж ингэхэд юу юм бэ? Хайр гэж ингэхэд юу юм бол? Шанаагаа тулаад би өдөржин бодлоо Хос тэмээлзгэнэ хамтдаа нисээд өнгөрөв Энэ юм болов уу? Хоёул нэгэн үндэснээс ургасан модны нэг нь цэл залуу ч нөгөө нь бүүр хатчихаж Энэ юм болов уу? Алсыг харуулдсан өнчин уул цочтол гэнэт санаа алдав Энэ юм болов уу? “Ахиад бид ч уулзахгүй нь дээ” гэж зөгнөөд би сэрдхийв Энэ юм болов уу? Чамаас би юуг ч гуйх бодолгүй атлаа нэг л юм гуйх гээд байгаагаа анзаарсан Энэ юм болов уу? Чацарганы бутан дотор зөгийн бүл гэрээ засчээ аварга энэ айлын эр бүхэн аяа, ганц хатан зөгийг л мөрөөднө Энэ юм болов уу? Тэнгэр яагаад өнөөдөр ийм ойлгомжгүй, хүв хүйтэн царайлна вэ? Эсвэл энэ юм болов уу? Тэнд эндгүй бүгд инээмсэглэнэ, Тэгсэн атал бүгд айдастай Энэ юм болов уу? Шанаагаа тулаад би өдөржин бодлоо Шарх шиг зовиуртай юм хаа нэгтээ л хөндүүрлээд болдоггүй ээ Энэ юм болов уу? 2007.10.25 Шүлэг: Л.Өлзийтөгс : Ялалт Энэ бол миний ялалт Эцсийн эцэст би Бүхнийг давж чадлаа Итгэл найдвараа Зүрхтэйгээ авч гарлаа Энэрч амьдрахын учир Уучилж өршөөж чадлаа
  • 6. Уучилж өршөөж чадлаа, би Сэтгэлийг минь урсан гарыг Удаанаар атгаж чадлаа Мартаж чадлаа. Хатуу амьдрахын учир Зөөлөн байж чадлаа Хайраа хэнээс ч харамлахгүй ээ би Хайраар минь тоглосон хүнээс ч... Шүлэг: Л.Өлзийтөгс : Тэнгэрт ургадаг модод Уучлахыг нь би мэддэг Урвахыг нь та мэддэг Уйлаад гуйх чинь худлаа байдаг ч Унахад чинь би таны төлөө залбирдаг Өгөх л гэж өгсөн бие минь Авах л гэж авсан та минь Өшрөөд уйлах минь үнэн байдаг ч Үнсэхэд чинь л би нулимастай инээж эргэдэг Хайрлахыг нь би мэддэг Халгихыг нь та мэддэг Харцаа нуугаад худлаа байдаг ч Халтирахад чинь би таны төлөө өвддөг Зовох л гэж зольсон бие минь Зовоох л гэж учирсан та минь Зоргоор одохдоо хүнийх байдагч Зориод ирэхдээ минийх л байдаг Өө, яана гэх вэ? Өгөх л гэж өгсөн... Шүлэг: Л.Өлзийтөгс :Би цэв цэнхэр атлаа Би цэв цэнхэр атлаа БИ цэг цэг цэг атлаа Би үүлнээс ч илүү үүл, уснасс ч илүү ус, үл баригдахуй атлаа Би салхины бие, шувууны нисэлт, өвлийн тэсгим жавар атлаа Би хязгааргүй, хайрын биелэл атлаа Биеэр минь дүүрэн ертөнц, нүдээр минь дүүрэн тэнгэр атлаа Цаг хугацаа хаана оршдогийг ганцаарханаа мэддэг атлаа Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа Гайхамшигт, гүн нууцлаг амьралаас айдаггүй мөртлөө Галд гараа дүрэхээс буцдаггүй атлаа Ганцхан чиний л өмнө үл дүрэлзэн гэрлээ хумьж Гарт чинь буй сарнай адил нам гүмхэн юунд бөхийнө вэ.. Шүлэг: Л.Өлзийтөгс : Л.Өлзийтөгс Намайгсолонго болохын цагт Чи бяцхан хүү болоод Найм дахь өнгийг зурж Тэнгэр бид хоёрыг гоёорой Намайгбороо болохын цагт Чи минь өвс болоод Нарийнхан ишин дээрээ өнгийж Унагалгүй тосон аваарай Намайгшуугин урсахын цагт Чи минь санаад байвал Намуун шөнөөр ирж Давалгаан дээр минь унтаарай Намайгод болохын цагт Чиний минь зүрхийг нээсэн Найз бүсгүйдээ өмчлөн Намайгзүсэлж өгөөрэй Шүлэг: Л.Өлзийтөгс : Бүр нэг сэтгэлээруначихаад Бүр нэг сэтгэлээр уначихаад Юу ч бодож чадахгүй суухад, гэнэт Тэнгэрээс шүлэг шивнэх шиг Чиний инээмсэглэл Бүхний нүдэнд илүүдэж Тэнэгийн өмнө хүчгүйдэхийн үес Бурхан нүдээ ирмэн тайвшруулах шиг Чиний инээмсэглэл Энэ амьдралын хүлцэшгүйтэй Элдэв хүмүүсийн тэвчишгүйтэй Эвлэрэх ганц зам Чиний инээмсэглэл Надаä байгаа цорын ганц хөрөнгө, Наранд ганцаар хүрчихсэн мэт Òийм өндөрт аваачдаг Чиний инээмсэглэл
  • 7. Шүлэг: Л.Өлзийтөгс : Хүлээлт Гадаа зогсоод л баймаар Нүүрээн тэнгэрт л харуулан Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан Зогсоод л баймаар Царай зүсэнд минь Цагийн төрх тодортол Зогсоод Зогсоод л баймаар Улаан алчуураа Цагаан болтол Зогсоод л баймаар Урсатлаа Урсаад арилтлаа Бороонд зогсоод л баймаар Чиний үнэрийг авч явсан салхи Авчирч өгөхөөс өөр Аргагүй болтол нь Зогсоод л баймаар Ирэхгүй гэдэг үг Ичээд нуугдтал Зогсоод л баймаар Ирэх замыгчинь зөөллөн Элс болон бутартлаа Зогсоод Зогсоод л баймаар Өгүүллэг: Л. Өлзийтөгс: Хүүхэлдэйнүс Сойзон самаа ухасхийн авсан Өнөрөө цочин зогтусав. Самыг битүү ороож ширэлдсэн шав шар үс. Өнөрөө мэл гайхан, өөрийн эрхгүй толь руугаа харав.Өө тэгэлгүй яахав, үс нь урьдын адил хар, тас хар, тэр ч бүү хэл өглөөний нар туссан толин дотор хөх туяатай харагдана. Хүмүүс бүгд түүний үсний өнгийг гайхдаг. - Чи чинь хөх сор тавиулчихсан юм уу даа, наранд ямар хар харагдаж байна аа? - Яг парик шиг юм аа! - Ингэхэд чи аль үсчинд ордог юм бэ? Харин Өнөрөө энэ бүхнийг магтаал гэж хүлээж авна. - Байгаа нь л энэ! - Парик гэдэг юмыг чинь барьж чүзээгүй! - Тэр үсчний газрыг аав ээжээс минь л асуугаарай! Өнөрөө самаа барьсан чигтээ орон дээрээ лагхийн суув. Юун шар үс вэ? Хэн ч түүний юманд гар хүрдэггүй. Ганцаараа амьдардагюм чинь тэр бол мэдээж л дээ. Гэхдээ ганцаараа биш үед ч ялгаагүй дээ. Хүмүүс бүгд л түүний эмх цэгцтэй гэр оронд орж ирүүт гутлаа тайлж,цав цагаан бүтээлэгтэй орон дээр нь тайван сууж ч чаддаггүй. Хэдий 28 хүрсэн ч тэр хүнтэй суусангүй. Хоёр ч дээд сургууль төгссөн түүнийг гурав дахьдаа элсэн ороход ойр дотны хүмүүс маш гүнзгий хүлээж авчээ. Энэ мэдээг сонссон,аль хэдийн хүүхдэд дарагдсан найз бүсгүйчүүдийнх нь хамар шархирч, нэг л их сургуулийг дүүргэсэн найзууд нь хоёр дахьдаа бүртгүүлцгээв. Салсан,нийлсэн, хаягдсан, хууртагдсан, бас хуурсан, сэтгэл хөрсөн.. гэр бүлийн проблемууд… Тэр энэ бүхнийг эргэн тойрноосоо олж харах болгондоо ганцаар яваадаа,найз “охидын” нь ярьдгаар эрх чөлөөгөө алдаагүй яваадаа сэм баярлана.Өнөрөөгийн галбираа алдаагүй бие, хүүхэд төрүүлсний дараа гарч ирдэг хар хар сэвх үгүй царай,унаган махаа гээгээгүй бумбагар хацар, будуулчихсан юм шиг гялалзсан хар үс, нэр хүндтэй их сургуулиудын улаан дипломууд… Энэ бүхэн найзуудынх нь ярилцдаг ганц сэдэв. Нүд нь хавдсан, тэр ч бүү хэл хэнд ч юм бэ цохиулаад хөхөрсөн, эмнэлэгхэссэн, тэр ч бүү хэл мэдрэлийн эмчийн хяналтанд орсон,үсчин гоо сайханд очих цагаа хүүхдийнхээ сургууль дээр багшид нь загнуулж өнгөрөөсөн,нөхрийнхөө хиртэй оймс, цамцнаас салалгүй угаалгын өрөөнд арван жил болсон насан багынх нь найзууд Өнөрөөгөөр бахархан биширнэ: - “Тэр өөр хүн” Харин Өнөрөө тэднийг өрөвдөн шүүрс алдарна.Бас тэд үнэхээр гайхалтай, тэвчээртэй, жинхэнэ эмэгтэй хүмүүс юм шиг ч санагдана. Өнөрөөгийн бол арван хором ч тэсч чаддаггүй хүүхдийн орилох дуу, шүлсээ үсчүүлэн гуйвах согтуу эр нөхрийн ууртай нүд, хагас сайн өдөр ч зургаад л босдог эцэс төгсгөлгүй их ажил,өнөөдөр ямар хоол хийнэ дээ гэх бодол төрүүлэхээс өөр “амтгүй” галын өрөө… Тэр энэ бүхнээс үнэхээр айна.Хэрэв тэр гурав дахь их сургуулийг биш эр нөхрийг сонгосон бол ийм л өдрүүд өөрийгнь хүлээж буйг мэдэрнэ. Мэдрэх бүрдээ арзасхийнэ. - Өнөрөө! Чи өнөөдөр хүүг маань цэцэрлэгээс нь авчихаач, би өмнөх ажлаа дийлдэггүй ээ. - Өнөрөө! Чи охинд маань англи хэлний хичээл хийхэд нь туслаач! Найз нь даанч мэдэхгүй юм.
  • 8. - Өнөрөө! Чи 6 цагт манайхаар ирээд нөхрийг маань тариад өгөхгүй юү! Цаадах чинь хатгаа авчихаж. - Өнөрөө минь гуйя, бид… Өнөрөө харин хэзээд ЗА. Тэр өөрийн биеэр гэр бүлийн амьдралыг үүрэхээс бусдад ямагт бэлэн явдаг хүн. Түүнд мэдэхгүй, чадахгүй юм гэж үгүй. Ганц өмд оёчихож чадахгүй байж дөрвийн дөрвөн хүүтэй болчихсон найзыгаа өрөвдөнө.Тэгээд оёод л өгнө. Урныгнь,ухаантайг нь, мэдлэг боловсролтойгнь гайхаж биширсэн, хүндэлж өргөсөн найз хэдэн гэр бүлийн дунд түүн шиг хэрэгтэй хүн үгүй. Түүний хувьд ганцхан асуудал бий. Ердөө л ганц. Тэр бол, гурав дахь их сургуулиа төгсөөд дараа íü яах вэ? Гэвч Өнөрөө энэ тухай л бодохгүйг хичээнэ. - За байз,миний сам яахаараа ийм хачин шар… Юун шар үс вэ? Тэр гайхан хэсэгтээ л ийш тийш харж суулаа. Гэр орон нь урьдынхаараа,юу ч байрнаасаа хөдлөөгүй байдаг, самнаас нь бусад юм гял цал. - Ингэхэд хэн манайд ирлээ дээ? Үүдний хонх Өнөрөөгбодлоос нь салгаж өгөв. Тэр самаа барьсан чигтээ явж очин хаалгаа нээв. Сараа охиноо дагуулчихаж - Пөөх наад нүүр нүд чинь яачихаа вэ? Найз нь ухасхийн Өнөрөөгийн энгэрт наалдаад мэгшиж биш цурхиран уйлж эхлэв. Өнөрөөд хэлэх үг үнэндээ олдсонгүй.Гэвч ямар нэг үг хэлэх хэрэгтэй байдаг. - Өөдгүй амьтан ахиад л согтуу ирээ юү? Орилж,орилж тайвшраад Сараа гутлаа тайлан, ихэд гэмшингүй инээмсэглэсээр галын өрөө рүү нь орлоо. - Ийшээ, том өрөө рүү ор л доо, Сараа! - Яах юм бэ, энэ хамаг юмыгчинь нураачихна. Ингэж хэлээд Сараа охиноо байдгаараа муухай харав. Охин ээж рүүгээ айсан нүдээр дальдчин харснаа Өнөрөөд өөриймсөгнаалдав.Охин гартаа хүүхэлдэй тэвэрчээ. Өө, энэ хүүхэлдэйн үс байж шүү дээ! Өнөрөө гэнэт инээв. Ээж охин хоёр гайхангуй атлаа царайчлангуйгаар дагаж инээлээ. - Аан, Урнаагийн хүүхэлдэйн үс байж л дээ. Би бүр гайхаад… Энэ хар даа, Сараа!Миний сам… - Яана аа, тийм байна шүү дээ. Уучлаарай Өнөрөө, уучлаарай. Энэ ёстой нэг дураараа хүүхэд шүү. Хулгайч шиг чи чинь хэдийдээ тэр өрөө рүү орчихоо вэ? Би уг нь уржигдар сайн л хэлсэн юм сан. Танай хогийг асгах гээд би нэг гарсан юм л даа. Тэр хойгуур л жижигөрөө рүү чинь орчихож дээ. Яаж байгаа юм, чи! Цэвэрлэ, энэ самаа… - За яахав ээ, яахав. Энэ сам яахав. Харин чиний наад уруул ам!Бүр хавдчихаж. Сараа ахиад л уйлж эхлэв. Гэхдээ энэ удаа мэгшин байж ихэд гомдонгуй, аяархан, удаан уйллаа. - Чи ер нь Урнаагийн эцгээс салмаар юм даа. Сараа минь!Яаж ийм муухай амьтантай хамт байж чадаж байна аа.Би бол аль хэдийн… Энэ үгийг сонссон охин аньсган дороо бороо нууж явсан юм шиг л асгаруулан, гингэнэтэл уйлж эхэллээ. - Хүүе, Урнаа миний дүү!Өө эгч нь тоглож байхад чинь дээ. - Аав муухай биш. Би аавдаа хайртай. - Хайртай байлгүй яахав, хайртай байлгүй яахав. Эгч нь мэднэ. Манай Урнаа сайн хүүхэд шүү, ээждээ дандаа хань болж явдаг. Алив, энэ самыгав! Тэгээд наад хүүхэлдэйгээ самна!Наадах чинь яг чам шиг арзайсан юм болчихож… Охин нулимстай хэвээрээ инээмэгц тэд дагаж инээлдлээ. Урнаа ширээний буланд суугаад хүүхэлдэйнхээ үсийг самнаж эхлэв. Дэгжин хувцасласан, өө сэвгүй биетэй, хөөрхөн Барби. Инээмсэглэсэн Барби. Ямар гоё хүүхэлдэй вэ? Яасан жаргалтай хүүхэлдэй… Амьд хүүхдээс азтай хүүхэлдэй… Нулимсандаа халтартсан үүлтэй царайтай,түгшүүр нь арилаагүйгээс чичигнэх гартай бяцхан Урнаа уруулаа хөдөлгөн юуг ч юм амандаа үглэн байж,өөртэйгөө шивнэн инээмсэглэсээр Барбигаа самнаж эхлэв. Сараа Өнөрөө хоёр охиныг ч юм уу хүүхэлдэйг ч юм уу ширтэн үг дуугүй сууцгаана. - Чи тэгээд одоо яах гэж байна дээ, Сараа? Ингээд л байгаад байх уу? - Сална даа, чамаас заавал сална! - Уржигдар ер нь юү гэж буцаж очсон юм бэ? Манайд байж л байхгүй! - Энийг л бодох юм байна шүү дээ! Ингэж хэлээд охиныг угз татсанаа гэнэт энхрийлэн үнсээд нус нулимсыг нь арчиж өгөв. - Чи ажилдаа буцаж орвол яасан юм бэ, Сараа? - Хн. Хардаад бөөн юм болох байлгүй. Болдоо инженер ажлаасаа гарахаас нааш би буцаж орж чадахгүй биз дээ. - Цаадах чинь чамд одоо хүртэл итгэдэггүй хэрэг үү? - Харин тийм, ёстой нэг дүүрсэн хүн шүү… Сараа ингэж хэлснээ гэнэт инээд алдав. Тэгээд босч үүдний өрөөний толинд удаан хэрснаа: -Яана аа, ямар ичмээр юм бэ, ийм байж автобусаар ирдэг… Сая нэг нөгөө Бат – Эрдэнэтэй тааралдсаныгяана!Гээд инээмсэглэмэр аядав. Хөхөрч хавдсан нүүртэй найзынхаа араас өрөвдөнгүй харж зогсохдоо Өнөрөө гэнэт Сараа тэдний ангийн хамгийн хөөрхөн охин байсныг санав.
  • 9. Барбигаа гангалан, жигтэйхэн ажилтай сууж байсан Урнаа гэнэт туулай шиг чихээ сэртэсхийлгэснээ, сандлын түшлэгээс өлгөөтэй байсан ээжийнхээ цүнхийг ухасхийн шүүрээд үүдний толинд харж зогссон Сараад дөхүүлж өгүүтээ: - Ээж ээ, гар утас чинь дуугараад байна,аваарай!Гэж нэг л сандрангуй шивнэлээ. Сараа ч ухасхийн авав. - Энэний эцэг ярьж байна,яахвэ, Өнөрөө? - Битгий ав, ярьж болохгүй шүү, Сараа! - Ээж ээ, би аавтай ярьмаар байна… Цагийн дараа хаалга зөөлөн тогших нь сонсогдлоо.Сараагийн нөхөр, Урнаагийн аав. Сахлаа хусаагүй, арзайж урвайсан царайтай,зүүн гартаа нэг уут чихэр шажигнуулчихсан, өндөр бүдүүн нөхөр Өнөрөөгөөс дальдчисаар орж ирүүт хамаг бие нь салхийн Сараагийн хөлд сөхрөн унаад өгөв. Дараа нь тэд гурвуул тэврэлдэн баахан уйлцгаалаа. Өнөрөө бүр балмагдаж орхив. Гурвын гурван хүн уйлаад байдаг, уйлаад байдаг… - Би найзыгаа явуулахгүй ээ, одоо яасан ч явуулахгүй. Өнөөдөр би Увс руу ярьж,эцэг эхэд нь утсаар бүгдийг нь ярина.Би л тэр хөгшчүүлд хэлэхгүй юм бол… Чихрийн уут шажигнасаар,жаргалтай бяцхан Урнаа аавынхаа өвөр дээр унтаад өглөө. Ингээд Сараа уул шиг том нөхрийнхөө суганд эхэр татан наалдаад,өөрөө гэм хийсэн хүүхэд шиг Өнөрөөгөөс харц зугатаалган дальдчисаар,“хар” юмаа дагаад найзынхаа гэрээс дуртай нь аргагүй гарч явав. -Чи одоо болиоч ээ, Сараа! Өндөр бүдүүн эр энэ удаа Өнөрөө рүү зоригтой нь аргагүй нэг ширвэснээ юу ч хэлэлгүй, “хайртай” хүмүүсээ хаман аваад гарч одов. Өнөрөө өөрөө зодуулчихсан юм шиг л хөндүүрлэн хоцорчээ. Тэднийг явсны дараа бүсгүй хайхрамжгүй аав ээжийн галын өрөөний ширээн дээр мартаж орхисон цэмцгэр Барбиг тэвэрч хэсэг чимээгүй суув. -Ямар хачин улс вэ? Тэр ууртайгаар ингэж хэлээд хүүхэлдэйн үсийг зулгаах нь холгүй самнаж эхэллээ. Харахад учиргүй гоё ч амьгүй үс. Ямар ч илчгүй үс. Гэвч Өнөрөөд ингээд л суугаад баймаар,өөгүй хөөрхөн хүүхэлдэйг өвдтөл нь чанга самнаад л суумаар санагдав. Хаалганы хонх жигтэйхэн чанга, гэхдээ цаанаа ямар чтүгшүүртэйгээр жингэнэн дуугарах нь сонсогдлоо. - Өнөрөө эгч ээ! Би хүүхэлдэйгээ мартчихаж! - Өө, тийм байна лээ… Гэвч Өнөрөө хөдөлсөнгүй. Түүнд гэнэт Барби хүүхэлдэйг нь Урнаад өгмөөргүй сангаджээ. - Миний дүү дараа ирэхдээ àвчих, тэгэх үү? - Үгүй! - Би хүүхэлдэйд чинь гоё даашинз оёж өгнө шүү! - Барби маань намайгсанаад унтаж чадахгүй ш дээ… - За, за ав, Май, энийгээ… Өнөрөө яагаад ч юм Урнаад гомдчихов. Охиныг гарсны дараа гэрт чив чимээгүй боллоо.Бүсгүй бухимдан давчидаж гэнэт хөлрөн, салхинд зогсмоор санагдсанд галын өрөөний тагт руу ухасхийн гарав. “Учиртай гурван толгой” хөтлөлцөн аажуухан алхацгаана. Шав шархан үст Барбийн толгой наранд алтран,нэг л ер бусаар цацарчүзэгдэнэ. Өнөрөө тэдний араас бухимдангуй хэрнээ цаанаа л гайхангуй харж зогссоноо гэнэт цурхиран уйлж эхэллээ. Маргааш өглөө нь Өнөрөө үсчний газраар орж хав хархан үсээ шав шараар будуулжээ. Хөвсгөр, өтгөн сайхан үс нь хэзээний л ийм өнгөтэй байсан юм шиг цаанаа нэг “үнэмшилтэй” харагдана. -Хаанаас ийм гоё парик аваа вэ? Гэж хүүхнүүд шагшилдана. Сараа чимээгүйхэн инээмсэглэнэ. Гудамжинд зөрөххүмүүсийн ер бусын харцыг мэдрэн алхахдаа тэр үс нь цацарчхарагдаж байгаа даа гэж бодож явлаа. Харих замдаа бүсгүй тоглоомын дэлгүүрээр орж,өөртэй нь усны дусал шиг адил шархан үстэй, амьд хүүхэд шиг хөөрхөн хүүхэлдэй худалдан авчээ. Шүлэг: Л.Өлзийтөгс : ...Миний тасдсан, миний мартсан ...Миний тасдсан, миний мартсан Улаан навчны төлөө энэ цэцгийг тасалья... Үе үехэн санагддаг Тэр эмзэгхэн навчнаас Үнэртэж байсан хайрыг Гишгэсэнийхээ төлөө Энэ цэцгийг тасалья Тасарсан цэцгийг Залуугийн алдаа гэж нэрлье Алдаа бүхнээ Салхинд хийсгээд уйлья... Өгүүллэг: Л.Өлзийтөгс : Хүлээс Түүнд энэ гайтай хүсэл төрөөд яг гурав хонож байна.Гурав хоног тэр зөвхөн энэ тухай боджээ.Энэ хүслээ л биелүүлэхгүй бол хэн ч биш болчих юм шиг санагдаад хоногийн 24 цагийг гурвантаа тойроод байна. Хүсэл, гайтай хүсэл. Энэ хүсэл үү? Тэгээд л тэр хэн нэгэн гэдгээ өөртөө батлах гээд ч юмуу, эсвэл зүгээр л хүн гэдэг юу ч бодолгүйгээр хүсээд, юу ч бодолгүйгээр түүнийгээ
  • 10. хүртчихдэг зангаар ч юмуу, бүү мэд, ямар нэгэн аргаар л яаж ийж байгаад энэ хүслээ биелүүлэх гэж байдгаараа адгажээ. Уг нь хэцүү ч юм биш л дээ. Зүгээр л, гудамжинд явж байхдаа, олон хүний нүдэн дээр, шөнө биш өдрөөр,тийм ээ, гэгээн цагаан өдрөөр, ямар нэгэн дууг байдгаараа чанга дуулах. Түүний хүсэл энэ. Ердөө энэ. Тэгээд л болоо.Яагаад ийм хүсэл төрөх болсныг, төрөх төрөхдөө ийм ихээр төрснийг бүү мэд. С лав л таван жил өмсчбуй бор шаргал костюмтайгаа,гараасаа хэзээ ч салгаж байгаагүй хүрэн ширэн хавтсаа сугавчлаад,бага зэрэг бөгтийсхийн, нэлээдгүй яарсхийн, явдгаараа л явж байсан.Ямар нэгэн зөөлөн шиврээ бороо ороогүй,ямархан нэгэн сайхан үгийг бусдаас сонсоогүй, гэрээс нь ажил хүрэх замд байдаг 289 улиас 290 болчихоогүй, байшин барилгууд урьдынхаараа,С-ийн амьдрал С-ийнхээрээ л байлаа. Гэтэл яагаад? Яагаад гэнэт хангинатал дуулмаар болсон гэж? Үүний учрыг тэр өөрөө ч мэдэхгүй. Хэрэв зүв зүгээр л явж байхад нь төрсөн хачин ч гэж хэлж болох энэ хүсэлд эзэмдүүлээгүй бол тэр өдийд лав, юм бүхэн нь бүтэмжтэй явдаг хүний нүүрэнд л үргэлж зүүгээстэй байдаг өнөөх хангалуун дүүрэн инээмсэглэлээрээ бусдыг гэрэлтүүлээд л сууж байх сан даа. Гэтэл одоо... Одоо тэр инээмсэглэхээсээ нэгэнт өнгөрчээ. Уржигдраас хойш хөмсөг зангидан хэнтэй ч дуугараагүй. Гайтай хүслийг төрсөн даруйд нь л биелүүлчихээгүйгээ бодох бүрий цээж нь бачуурна. Хориод жил сууж буй жижигхэн шар ширээнийхээ шургуулгыг онгойлгохоор тонгойх үед ч, өөрөөс нь журам дүрэм, хуулийн заалт асуун урдуур хойгуур нь гүйлдэх шинэхэн ажилтнуудаа эцэг хүний нүдээр ивээнгүй харж зогсохдоо ч, эхнэртээ баяраар бэлэгболгон өгөх гоёмсогдаашинзны эрэлд хатан дэлгүүр дэлгүүрийн хаалга татан шогшиж явахдаа ч үргэлж энэ тухай бодно. -За яг маргааш, маргаашл... Маргааш, ажилдаа явах замдаа..гэж тэр өчигдөр орой уг нь яг таг шийдсэн юм. Тэр ч байтугай ямар дуу дуулахаа мэдэж байсан. Гэвч сахлаа хусах нь байтугай цайгаа ч уулгүй, юунд ч юм догдлон яарах нөхрөө айсан нүдээр харж, үг дуу ч үгүй, хананд наалдан зогсох эхнэрээ харуут С-ийн уур хүрээд явчихжээ. Тэгээд л замын турш өнөөх айсан,хачин гурвалжин нүд харагдаад дуулж чадсангүй. Тийм ээ, тэр өнөө өглөө гарахдаа эхнэр рүүгээ хараагүй л бол бүх юм бүтэмжтэй болох байсанд итгэлтэй байлаа. Тэр тайвшрах санаатай цамцныхаа дээд товчийг тайлаад нүдээ анин зүүрмэглэх гэж оролдов. Гэнэт түүнд энд ажилд орж байх үеийнх нь дүр төрх харагдав. 25 жилийн өмнөхС. Цэл залуухан, улаа бутарсан, өөр юу юу гэдэг билээ дээ, залуу хүмүүсийг зураглахдаа... тийм л нэг сайхан эр. Өөрийг нь нэг л өөриймсүү сэтгэлээр угтан авсан, одоо нэгэнт ертөнц дээр байхгүй болчихсон манаачөвгөн хамгийн түрүүнд нүдэнд нь харагдав. Өвгөний байнга гартаа барьж явдагбайсан сэнжтэй, зурагтай, цайны,том шаазан аягыг тэр санаандгүй хагалчихаж билээ. Өвгөн нэг их харамсангуй уулга алдсан сан. Тэр уучлал гуйгаад л өнгөрсөн.Харин инээдтэй нь мөнөөхөвгөн тэр өдрөөс хойш үүдний бяцхан хонгилд байдагманааны,харанхуйвтар өрөөндөө биш ажилчдын гуанзанд хооллох болсон юм. Энэ тухай тэр өөрөө анзаарчмэдсэн юм биш л дээ, өрөөний нь хүүхнүүд л өвгөнийг тэтгэвэрт гарах өдөр түүнд ярьсан хэрэг. Мэдээж тэр үүнийгсонсоод ихэд гайхаж, өвгөнд нэг сайхан хятад шаазан аяга авч өгнө гэж бодсон ч амжилгүй явсаар нас барсан өдөр нь л нэг эргэн санасан сан. Өвгөний тухай дурсах бүрийд чулуун шалан дээр унаад хагарч байгаа шаазангийн гайхалтай жингэнэсэн чимээ чихэнд нь сонсогдсоор.Түүний нүдэнд өвгөний царайнаас илүүтэй,өөрийнх нь хагалсан аяганы махир сэнж,хачин эрээн зураг хоёр л харагдаад болсонгүй ээ. С уртаар санаа алдав. Дараа нь дүн өвлийн цагаар төрсөн хүүг нь харах гэж цугласан ажлынхан нь бүтэн хоёр цаг эмнэлгийн цонхон дор шуугилдан зогсоцгоосныгхалуунаар дурстал, монхор Баяраа хамраа хөлдөөчихөөд Долгорын хүрэмний захны үсэнд нүүрээ шаан зогсож байсан нь гэнэт санагдан, өөрийн эрхгүй инээмсэглэв. Одоо тэр хүмүүсийн ихэнх нь энд ажилладаггүй.Ерөөсөө ихэнх нь хаана ч ажилладаггүй гэвэл илүү ононо.Дарга нь ч, ажилтнууд нь ч байнга солигддог энэ газар барагтэр л ганцаараа 25 жил ажиллажээ. С уртаар санаа алдав. Хаалга онгойж,саяхан түүний туслахаар ирсэн жижигхэн бор залуугийн толгой цухуйв. -Та цайндаа орохгүй юм уу? Тэр толгой сэгсрэв. Гэвч хаалга хаагдангуут С жигтэйхэн өлсч байгаагаа мэдэрлээ. Тэр өнөө өглөө төдийгүй, өчигдөр орой ч хоол идээгүй. Энэ тухай зэрвэс бодоотохтол толгой нь эргэн, хаана нь ч юм бэ хатгах шиг болов. Тэгэхэд л С жигтэйхэн ядарснаа мэджээ. Уг нь тэр гудамжинд байтугай, найран дээр ч олигтойхон дуулчихдаггүй. Залуу байхын л “аяны дугараанаас” зугтдаг, аргагүйдсэн үед нүүр нь чинэрэхийг мэдрэн байж,сөөнгөдүү хоолойгоор эхлэх төдий нэг юм зүглүүлээд л орхичихдог байсан. С жигтэйхэн бүдэгхэн хоолойгоор нөгөө дуугаа аялах гэж оролдов. Гунигтай, гэхдээ тийм ч уйтгартай биш дуу л даа. Яагаад чухам бас энэ дуу билээ гэдгийг санах гэж оролдлоо.Мэдэх юм алга. Дуу нь ер гарсангүй. Уг нь сэтгэлд нь байгаагаар бол их л чанга дуу гарах ёстойсон. С хүчлэн байж хоолойгоо засаад, цамцныхаа бас нэг товчийг тайлав. Суудал дээрээ биеэ цэхлэн, эхний, дөнгөж эхний үгийг хэлтэл...
  • 11. Гэнэт хаалга дахин онгойв. С яагаад ч юм бэ цочин, айсан мэт навтасхийв. Огт зүс үзээгүй нэг хүүхэн цухуйчихаад хаалгыг нь тас саван одлоо. Хаалга чимээтэйгээр хаагдахад ахин нэг цоччихоод гэнэт учиргүй уур нь хүрч байдгаараа хашгирмаар санагдав. С өөртөө, бас саяын цухуйдаг хүүхэнд, мөн эхнэртээ, ер хэн бүхэнд уур нь хүрч, өнөөдрийгхүртэл жаргалтай л санагдаж байсан амьдралаа зүхэн,хэнийг ч хамаагүй харааж загнамаар болоод явчихав. Хэдэн хором өнгөрснийгбүү мэд. Тэр чичирсэн гараар утасны харилцуур авч гэр рүүгээ залгалаа. -Байна уу? Эхнэрийнхээ тайван, түшигтэй ч гэж хэлж болмоор зөөлөн дууг сонсоод тэр таг болов. Харилцуураас танил, ялдам дуу ахин сонсогдлоо. -Байна уу? Хэн бэ? -Би... Би байна аа. -Аан, чи юу? -Байна уу? С- үү? Байна уу? -Байна аа, байна. -Үгүй чи... Чи чинь? Байна уу, юу болсон бэ? Яагаад байгаа юм бэ? Ингэхэд чиний бие зүгээр үү? -Би чамд нэг юм... Ингэж хэлэнгүүтээ С суудлаасаа шалавхан босч зогсоод чичирсэн бүдэгхэн дуугаар дуулж гарлаа. “Хэрвээ би...” Сүүлчийн бадгийг дуусангуут тэр эхэр татан уйлж эхлэв. Харилцуур гараас нь мултран унахын үед тэрээр эхнэрийнхээ юу ч юм хэлэхийг сонслоо.С ширээгээ дэрлээд удаан, их удаан уйлжээ. Шүлэг: Харанхуйн бороо Зарим нь бүлээн, зарим нь хүйтэн бороон дуслууд Нүд уруул дээр минь чимээтэй, чимээгүй үнсэлнэ Заримдаа үнэн,заримдаа худал ертөнцийн Ер нэгэн шөнөөс ер нэгэн бороо дусална Сар үгүй атал нойтон дусал бүр гэрэлтэж Од үгүй атал орчлон бүхэлдээ гялалзана Хуруу гараас минь тэнгэр дусагнаж Хувцас өмсгөлөөс харанхуй бөнжигнөнө* Шүлэг: Л.Өлзийтөгс : Моддын дээрцас орноМоддын дээр цас орно Өнгө нь хувирсан суулчийн навчис Өвдөж байгаа болвуу, гуниглаж байгаа болов уу? Агуу их нам гүм - цас Агуу их амьдрал - нулимас Агуу их үхэл - намар Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүйнэ Моддын дээр цас орно Зүрхнээс нь минь нэг нэгээрэ одож буй хүмүүсийн төлөө Навч шиг тасран одож буй тэдний төлөө Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх,зуных ... Моддын дээр цас орно Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл Хачин нам гүм цас моддын дээр Шүлэг: Л.Өлзийтөгс : Хуримын маргааш Сандлын түшлэг налж Санаашрангуй хэвтэх Хүүхэн заяа шиг даашинз минь Хүслийн эцэс шиг сульджээ Газар шүргэсэн ханцуй нь Ахиж нисэхгүй жигүүр Дахиж хэн ч ємсєхгүй ээ Өлгүүрт хєгшрєх үйл ч Охин биеийн галбирыг Авч үлдсэн даашинз минь Одоо чи мартагдсан. Адилхаан... Би ч бас хуучирсан Л.Өлзийтөгс Г.А-д Хүслийн шуургаар оволзсон тэнгис Ёроолгүй хар нүдэнд чинь живнэ Хүлэгтэй бие даль жигүүргүй Чиний эзэмшилд чимээгүй хоригдоно Миний алсад татсан гэгээ Чиний салхинд чиггүй замхарна Зүрхний минь түлхүүр чиний зүрх... Зүггүй хайрын эрхшээлд хоргодно Шүлэг: Л.Өлзийтөгс : Шүлэг Нүд чинь, харц чинь, хацар чинь бүдгэрчихэж Бүдгэрчихэж ээ! Нүүр чинь хов хоосон
  • 12. Энд миний үнсэх дуртай уруул байсан Энд миний уйлуулах дуртай нүд байсан Арилчихаж Чи минь арилчихаж ээ! Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам Царайгчинь баллуурдаж үзэгдэхгүй болгосон Цагаахан гар... гар л үзэгднэм Надад байдаггүй алтан бэлзэг Нарийхан хуруу, урт хумс.. Нүдийг чинь,уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь Шүлэг: Л.Өлзийтөгс : Гэм Модод юу ч хараагүй царайлж Навчис юу ч сонсоогүй дүр үзүүлж Тэнгэр юу ч анзаарамүй мэтаашилж Тэгэхээс тэгэх гэсэн шиг бүгд чимээгүй Шувууд юу ч ойлгоогүй царайлавч Шуналт нүдээр хэрхэн харсаныг нь мэдэж байна Алив, салхи минь хэлээч, чи бас үзсэн шүү дээ Аймшигт эгшний гэрчүүд минь юунд үл дуугарцгаана ...Тэнгэрийн царай цэнхэртэвч цаанаа л нэг уласхийж Тэнүүчлэн давхигч үүлс нь догдолсон мэт бөөгнөрч Өвс хүртэл нүдээ аниад хачин нууцлаг инээвхийлэхэд Өндийн босоод би аяархан уйллаа. Шүлэг: Л.Өлзийтөгс : Шүлэг Дөлгөөн сарны Гэгээ цалгиулсан Бүлээн усанд нь Харц урсгаж Дөрвөн цаг Тав дахь улирлын Дөрөөн чимээг Анирдан суудаг. 1994 он Шүлэг: Л.Өлзийтөгс : Халуун өдрийн шүлэг Нүүрнээс нь нар урссан хүмүүс урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад л ... Нүүх үүлгүй аагим халуунд би дуртай Дусалж байгаа хөлс бүрийн цаанаас жинхэнэ хүн гарч ирнэ Дуусч байгаа хүн, дуусах гэж байгаа ертөнц Элээгч нарны дор энэ биеэрээ зогсоод Энд тэндээсээ нурж байна би, ховхорч байна Өглөөнөөс үдшийг хүртэл барьсан бяцхан байшингийнхаа оройгоос Өндөр тэнгэрт хүрэхгүй гараараа өөдөө нэг, сүүлчийн удаа ... урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад л Шүлэг: Л.Өлзийтөгс : Би чөлөөлөгдөхийг хүсч байна Би чөлөөлөгдөхийг хүсч байна Бие сэтгэлээсээ ангижрахыгхүсч байна Хайр, хүсэл, шунал, тэмүүллээс Харанхуй мунхагаас, атаа хорслоос Хагацахыг, амарлихыгхүсч байна Бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод Би өөрөө тув тунгалаг болоод Үг, хэл, үнэр санаа минь ариун болоод Үнэхээр би амгаланголоод ... Тиймээ, тийм энэ хүлээсийг тайлмаар байна Тэгээд өөрөөсөө ахин төрмөөр байна Шүлэг: Л.Өлзийтөгс : Алга ташилтын дор Харанхуй гэдэг бол зүгээр л хөшиг Шөнө гэж байдаггүй юм Хар хөшигний цаана, биднийгхаран Алга ташсан бурхад сууж байдаг Зүүдэлсэн, тачаасан бидний шөнийн үзэгдлийг Зүгээр л харж суугаа тэдний зүрхэнд Айдас, хашгираан маань сонсогддоггүй юм Амьдрал маань л энэ гэдгийг тэд мэддэггүй Инээмсэглэсэн бурхад алгаа таших бүрийд Итгэлиийг олсон хүмүүс чигээ алдана Хүсч, шунаж, багаа тайлсан, төөрөлдсөн жүжигчид Хөшигний цаадтайх нүдийг олж үздэггүй Шүлэг: Л.Өлзийтөгс : Залуу нас Зовлонг таригч хүслийнхээ Зоргоор явах сайхан
  • 13. Зоргоор дураар аашныхаа Зоригонд бүдрэх сайхан Салхилж, шуургалж, хийсч Сарнин зүдэвч өндийж Санаснаар болдопүй хорвоод Санаснаар зүтгэх сайхан Тэнгээр хэмждэггүй орчлонд Тэрсэлж явах сайхан Тэрслүү зангийнхаа бурууд Тээглэж явах сайхан Зөнгөөр, хорвоог сөрж Зөрүүд аалиндаа алгадуулж Зөвхөн чиний төлөө Хоёр бүдрэх сайхан Шүлэг: Л.Өлзийтөгс : Шүлэг Нүд чинь, харц чинь, хацар чинь бүдгэрчихэж Бүдгэрчихэж ээ! Нүүр чинь хов хоосон Энд миний үнсэх дуртай уруул байсан Энд миний уйлуулах дуртай нүд байсан Арилчихаж Чи минь арилчихаж ээ! Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам Царайгчинь баллуурдаж үзэгдэхгүй болгосон Цагаахан гар... гар л үзэгднэм Надад байдаггүй алтан бэлзэг Нарийхан хуруу, урт хумс.. Нүдийг чинь,уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь 1995 он Шүлэг: Л.Өлзийтөгс : Нууц Тэнгэр лүү чи сайн хар даа Тэнд миний нэг нууц бий Олоод үзчихэв үү?... Яг тийм Ондоо хүнд битгий хэлээрэй Харанхуй татаад ирэхээр л Хачин тод үзэгддэг юм Хана, цонхыг минь нэвтлээд Хамаг биед шингэчихдэг юм Салхитайд бол үзэгдэхгүй ээ Сартайд бүр ч харагдахгүй Санаа алдаж болохгүй шүү Сандраад тэр нуугдчихдаг юм Үгүй, үгүй, яалаа гэж Үргэлж тэр ярихгүй Үзэг цаас минь золгохоос нааш Үгээ тэр хэлэхгүй Яг ийм аялгуу Яг ийм өнгө... Шүлэг: Л.Өлзийтөгс : Одоо ганцхан Одоо ганцхан дурлачихаад үхье Одоо ганцхан дурлуулчихаад үхье Одоо ганц л намрыг,шарласан тэнгэртэй нь харчихаад Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад Бов бор шорооноос ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад Өвс чирсэн шоргоолжийгүүр рүүгээ зүтгэхийг үзчихээд Өндрийн ганц шувууг саравчлан саравчлан харчихаад Явъя Солонго руу давхиж яваа эрмэг цагаан гүүг Солонгон доторх солонготой нь ганц л харчихаад явъя Модод шөнөөр ододтой байраа солихыг үзчихээд Одны гэрэлтэй усанд хөлөө нэг дүрчихээд Бүр явъя Сүүлчийн удаа, ганц л удаа Сүмийн оройд заларсан гөрөөсөнд мөргөчихөөд буцъя Ээ, хичнээн их хүсэл вэ, сэтгэл яасан ч их вэ Хэний ч бичээгүй шүлэг ганцыг биччихээд л... Өгүүллэг: Бэлэг Үнэр хөлөглөгч салхиар Үнэрээ дайлаа Үнсэлт минь энэ болог Үсэн норгогч бороогоор Нулимсаа дайлаа Үдэлт минь энэ болог
  • 14. Үүрийгсэрээгч болжмороор Үг дайлаа Үргэснийг минь энэ хэлэг Үнэн хайртай чамдаа Өөрөөсөө бусдыг явууллаа Хагацал маань энэ болог ээ Шүлэг: Шүлэг Энэ байшинг нураагаад єєр байшин баримаар байна Энэ замыгтаглаад єєр зам гаргамаар байна Эгчийнхээ vсийг хусаад, ахынхаа vсийг ургуулмаар байна Ээж ээ! би энэ орчлонг орвонгоор нь эргvvлмээр байна Цас орж байхад ногоохон євс ургуулж Цаг хугацааг гэнэт долоовор хуруугаараа зогсоож Yхлийг жинхэнэ амьдрал гэж нэрлээд Yлдэж буй насаа намрын навчинд єгмєєр байна Шунал, хvслийн эзэн баймааргvй байна,би Шувуу эсвэл шоргоолж болмоор байна Ертєнцийн хойд захаас бvхнийг шинээр эхэлмээр байна Ерєєсєє энэ амьдралыгсавандаж байгаад сайн гэгч угаамаар байна Шүлэг: Л.Өлзийтөгс : Би худалч Би худалч, Худлаа хэлэх тусмаа Би хүмүүсийн өгөөмөр хайрыгмэдэрдэг. Би жүжигчин, Дүрдээ итгэх тусмаа Би хүмүүсийн өндөр зиндаанд дөхдөг. Толгой дохин инээмсэглэдэг Хамгийн амархан дүрдээ Тоглох бүрдээ би, Алга ташилтаар шагнуулдаг. Амьдрах амархан Үхэх ч амархан Алтан хүрээ жаазтай л бол Адгийн зураг ч хамгийн үнэтэй. Би худалч, та ч бас.. Өөд өөдөөсөө хараад Өчүүхэн ч далдирахгүй үнэнээс урвал Зориг зүрх... Зовохгүй байх л хэцүү Шүлэг: Л.Өлзийтөгс : Харанхуйн бороо Зарим нь бүлээн, зарим нь хүйтэн бороон дуслууд Нүд уруул дээр минь чимээтэй, чимээгүй үнсэлнэ Заримдаа үнэн,заримдаа худал ертөнцийн Ер нэгэн шөнөөс ер нэгэн бороо дусална. Сар үгүй атал нойтон дусал бүр гэрэлтэж Од үгүй атал орчлон бүхэлдээ гялалзана Хуруу гараас минь тэнгэр дусагнаж Хувцас өмсгөлөөс харангхуй бөнжигнөнө Шүлэг: Л.Өлзийтөгс : Хав харанхуйн дунд ... Хав харанхуйн дунд Нисэж яваа галууд аа Хаа хүрэх нь вэ? Намайгаваад яваач Хамгийн өндөр уулан дээр Одоо л яг гарахсан Халуу шатсан гараараа Шөнийн чулуунд хүрэхсэн Салхинд задарсан үсээ үнэрлэн Санаа алдан,нүдээ аньж Чимээгүйн гүнд зүүдлэх цэцэгсийн Чичигнэсэн амьсгаагхөлөөрөө мэдрэх сэн Тэгээд жаахан өндийгөөд Жаахан өндийгөөд Тэмдэг төдий Тэр одонд хүрэх сэн Шүлэг: Л.Өлзийтөгс : Зүрхэндотор минь уйлж байгаа мянган шувуу... Зүрхэн дотор минь уйлж байгаа мянган шувуу Зүрхэн дотор минь хашгирч байгаа мянган шувуу Зүрхэн дотор минь нисэж буух мянган шувуу үгүй дээ үгүй Зүгээр л нүдээ аниад унтах гэж хүсч байна Цонхоо хаагаад, хөшгөө татаад
  • 15. Цоргитол ширтэх нарыг төөрүүлчихээд Үүдээ хаагаад, дангинатал түгжээд Үнэртээд байгаа хаврыг төөрүүлчихээд Биелэшгүй хүсэл, биелэшгүй мөрөөдөл, тэмүүлэл бүрээсээ Бишгүй алсад, зүүдэн дундаа амьдрахыгхүсч байна. Хүсч байна би, амгалангхүсч байна Нүдээ нээмэгц Зүрхний гүнээс хашгиран тэмүүлэх... 2001 он Шүлэг: Л.Өлзийтөгс : Шөнө дунд цас орж байна Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг Өрөө дуурэн гэрэл цацсан болор хундага... Харанхуй үүрээр босоод би энэ л хундаганд Хамгийн улаан дарсыг сартай аягалан уув. Өндөр зэгзгэр охин шиг гэрэлт чулуунаас Өчигдрийн одных шиг бүдэгхэн цуурай сонсож Жимсний үнэрт үсчсэн дарснаас Жил саруудыг амтлан санаа алдан суув Хүн бүхнийг унтаж байхад босоод Хүйтэн болрын уруулаас халуу шатах дарс шимж Нүдээ аниад,цэцэг шиг дохилзон суух гэгч Үүр цайх хичнээн сайхан байсан гээч ! 2002.02.04 Шүлэг: Л.Өлзийтөгс : Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг ... Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг Өрөө дуурэн гэрэл цацсан болор хундага... Харанхуй үүрээр босоод би энэ л хундаганд Хамгийн улаан дарсыг сартай аягалан уув. Өндөр зэгзгэр охин шиг гэрэлт чулуунаас Өчигдрийн одных шиг бүдэгхэн цуурай сонсож Жимсний үнэрт үсчсэн дарснаас Жил саруудыг амтлан санаа алдан суув Хүн бүхнийг унтаж байхад босоод Хүйтэн болрын уруулаас халуу шатах дарс шимж Нүдээ аниад, цэцэг шиг дохилзон суух гэгч Үүр цайх хичнээн сайхан байсан гээч ! 2002.02.04 Шүлэг: Аквариум Би энд яг нэг жил болж байна.Хүүхэн болгон атаархаж,хүн болгоны магтдаг байсан зөөлөн,булбарай арьс минь одоо хэдийнээ улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүл болон хувирчээ. Жил, яг нэг жш... Хүмүүс намайгзагас гэж бодох болсоор яг жил болж байна. Хүмүүс ч гэж дээ, үнэндээ бол төрсөн хүүхдүүд маань надаар зугаацах болсоор гурван зуун жаран таван хоног өнгөрөөд байгаа хэрэг. Энэ аквариумыгхудалдан авч байхдаа би өөрийнхөө авсыг бэлдэж байна гэдгээ мэдээгүй юм. Мэдээж, үүнийгээ хэрэв мэдсэн бол арай томхоныг сонгох байлаа.Би угийн бачимдуу хүн. Энэ жижигхэн аквариум байтугай дөрвөн өрөө сууц маань,хүн болгон саруулхан, томыг нь бахдан хэлэлцдэг албан тасалгаа маань,цаашлаад дуу шүлэг бүхэнд хязгааргүй хэмээн магтагддаг Монголын өргөн тал, дуусашгүй мэт үргэлжилдэг цэлийсэнуудам нутагмаань надад багадаад байгаа юм шиг санагдан үргэлж, үргэлжл давчдаж явдаг байлаа.Надад бусдаас илүү, илүү хамаагүй илүү орон зай хэрэгтэй бапсан юм. -Хүсээд байсан орон зай маань харин энэ бяцхан аквариум байж гэдгийг зөгнөж мэдэх нь байтугай зүүдлээ ч үгүй явтал бурхан миний өмнөөс бүгдийг шийдчихдэг байна шүү. Аквариум. Миний тэр орон зай,хүсэл гэдэг маанъ ийм л хэмжээний юм байж шүү дээ. Охин маань аквариумаа гоёх гэж, миний хэдэн жил хичээн байж цуглуулсан гоёмсог дун хясаануудыг өөрийн минь дээрээс нэг нэгээр нь цүлхийтэл хийж эхлэхэд би анх сэрж, ухаан орсон юм. Урд нь бол миний алганд элбэгхэнээ багтдаг байсан далайн бяцхан яснууд одоо надаас хэдэн арванхувь том болжээ.Би сандарч, нуулгүйхэлэхэд үхтлээ айж,ийш тийшээ үсчиж эхлэв. Үсчих тусам миний жаахан охин өхөөрдөм хөөрхнөөр инээд алдан хясаануудаа дээрээс минь шиднэ. Ээжийнхнь айдас бүр хайртай охиныг нь баярлуулна. Бурхан минь!Та юу хийчихэв ээ? Үгүй ээ, үгүй, үнэндээ бол энэ түүний хийсэн ажил биш. Бурхан үүнд ер хамаагүй. Угаасаа бурхан юунд л хамаатай байдагбилээ Эээ. Энэ бүгд ердөө л Замзагийн хийсэн ажил.Би Кафкагаас ч илүү Замзад хайртай байдаг юм л даа. Хүүхэд байхдаа бол Квазмидод хайртай байсан.Магадгүй Квазимодо намайгЗамзаруу ийм хүчтэй түлхсэн ч юм билүү. Аль эсвэл тэр Замза гэдэг нь... Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Юутай ч би унтахдаа Замзагийн нэрийгшивнэж байснаа л санаж байна.Сэрээд хартал энэ. Энэ бүхэн. Харин тэр намайгэмэгтэй юм болохоор, тэгээд бас нэлээдгүй сэжигч юм болохоор, жаран хөлт биш ачтлаг хайрстай, бяцхан бүлтгэр загас болгочихож. Хорхой шавьжаас учиргүй айдгийг
  • 16. минъ ч бас бодолцоо биз. Замзагаас ялгаатай өөр нэг юм бас бий. Манай гэрийнхэн намайгзагас болсныг мэдэхгүй байгаа юм. Нэр минь сураггүй алга бологсдын дунд бичээтэй, цагдаагийнхан маш хүчтэй эрэл хайгуул хийсэн, хөөрхий нөхөр маань хамагхөрөнгөө тэр эрэлд зарцуулсан, шөнө болгон тэр ганцаархнаа шил архи уудаг, уух болгондоо миний нэрийгшивнэн, шивнэн уйлдгийг би мэднэ.Бүр уйлдаг юм шүү. Энэ нь намайгбага ч атугай тайвшруулж байлаа. Ах дүү нарын тухайд ч гомдолтгүй. Тэд урьд нь жшдээ нэг л удаа, тодруулбал, цагаан сараар л нэг үзэгддэг байсан бол одоо бараг өдөр бүхэн ирцгээдэг, бүр цагийн хуваарь гаргачихсан, ээлж ээлжээр ирж, хоёр хүүхдийг маань эргэж тойрч, асарчсувждаг болсон.Тэр ч байтугай хоёр ах нэг удаа аквариумын дэргэд зогсоод, нөхрөөс маань тусдаа хувийн мөрдөгчхөлслөн авцгааж, хөөрхий түүнийг минъ мөрдөж мөшгих төлөвлөгөөтэй байгаагаа шивнэлдээтэхэв. Том ахын бодлоор бол, нөхөр маань намайгалчихсан байж магадгүй гэнэ. Тэд өөрсдийн орон сууцыг барьцаанд пгавиад,мөрдөгчхөлслөхөөр шийдэцгээв. Үүнийг сонсоод миний нулимс цийлэгнээд л ирэв. Загасанд нулимс байдаггүй гэлцдэг нь огпгоос худал шүү. Надад хайртай хүн өчнөөн олон бий, тэд миний төлөө юу ч хийхэд бэлэн гээд бодоход нулиис ч багадмаар юм билээ. Үүнчлэннададтайвшрахюмзөндөө.Гэсэн чсэтгэл зовоох юм түүнээс олон байсан нь мэдээж. "Загас авч өг" гэж байнга шалдаг байснаараа охин л намайгасарчтойлно. Тэр зургаахан настай болохоор усныхаа халуун хүйтнийг ч тааруулж иэдэхгүй. Бас нэг удаа хоолны оронд үзэгний хар бэх хийгээд арай л ээжийгээ алчихаагүй. Заримдаа ч хоол өгөхгүй хоёр гурав хононо гээч. Уг нь бол би өлсдөггүй л дээ. Замза намайгзагас болгохдоо өөр шиг нь өлсөөд үхчихгүй байх талаар бодолцсон бололтой, огт хоол хүнсний хэрэг гардаггүй байсан юм. Зүгээр л, хүн байхдаа хоёр хоног хоолгүй явж чаддаггүй байсан тухай бодол маань л охины хаяж өгсөн тэжээл рүү ухасхийлгэдэг байлаа. Тиймээ, би загас болсон нь миний хувьд төдийгүй манай гэрийнхний хувьд жинхэнэ хувирал боллоо. Нөхөр маань хорин жил үхэн хатан зүтгэж байж хүрсэн өндөрлөгөөсөө буув. Өөрөөр хэлбэл тэр намайг үргэлж бухимдуулдаг байсан өнөөх завгүй, даргын ажлаа бүрмөсөн орхив. Энэ үнэхэээр, үнэхээр таатай, хамгийн таатай мэдээ байсныг нуугаад яахав. Тэр маань охиноо тэврэн сууж байгаад яг аквариумын дэргэд энэ пгухай ярив. "Аав нь одоо охинтойгоо үргэлж хамт байна. Ахиж ажилдаа явахгүй " гэж хэлэхэд нь би арай л уснаасаа үсрээд гарчихсангүй. Хүү маань хэдийнээ үймүүлэхээ больжээ.Тэр хэзээ ч миний үгэнд орж байгаагүй юм. Хэтэрхий дураараа,12 настай хүүхдэд баймааргүй хэвлүүн яриатай хүүтэйгээ би огт таардаггүй байсан юм л даа. "Хичээлээсээ өнөөдөр оройтолгүй ирээрэй " гэхэд оройтно,"За яахав, өнөөдөр хичээлээ тараад гадаа тогловол тогло л доо" гэхээр ороод ирнэ. Түүний зөрүүд зан намайггалзууруулах дөхдөг сөн. Гэтэл одоо тэр Тэр биш болжээ.Нэг л биш. Хичээлээсээ орж ирүүт шавхайтай гутлаа тайлаад зогсохгүй, бүр тосолж тавиад гэрийн шаахайгаа өмсдөг болсныг нь охин маанъ аквариум руу хэдэн чийгийн улаан хорхой цацах үеэрээ нөгөө л өөртэйгээ ярих дуртай балчирхан зангаараа шивнэн ярихад нь би бүр айж орхив. Түүгээр ч зогсохгүй хүү маань гараа угааж байж цай цуугаа уух ч юм уу, даалгавраа хурдхан шиг хийчихээд нохойгоо салхилуулахаар аваад гардаг болсон гэнэ. Тэр яг миний өөртэй нь зууралддаг байсан шигээр нохойдоо халамж тавих болжээ. Дүүтэйгээ хэрүүл щуугиан үүсгэж, бөөн уйлаан майлаан болдогнь бүр таг. Тэр ч байтугай нэг удаа аавдаа орөвдмөөр аяархан дуугаар Би дүүгийнхээ үсийг самнаад өгье л дөө" гэх нъ сонсогдсон шүү. Охин бол бүр ч өөрчлөгдсөн. Тэр өдөржин загастайгаа (хөөрхий, ээжтэйгээ л гэсэн үг) ярьж өнжинө.Урьд нь бол өдөржин чихэр жимс нэхэж, хормой хотноос зууран уйлж, унжин эрхэлдэг байлаа.Ямар ч амттан шимттэн, ямар ч гоё тоглоом түүний амнаас унадаг сан. Түүнд арван ширхэг чихэр ч өгсөн, арван уупг чихэр ч өгсөн адилхан. Тэрхэн дор нь цааш харуулчихна. Харин одоо бол айл амьтан ах дүүсийн өрөвдсөндөө өгсөн хэдэн чихрийг огт идэхгүй, юунд ч юм хурааж цуглуулах болжээ. Энэ бүх хувирал, дандаа сайнаар эргэсэн хувирал надад даанч таалагдаж байлаа.Аквариум маань эхэндээ нэг л давчуу, харанхуй, зэврүүн санагдаж байснаа сүүлдээ дасаад ирэв бололтой, давчуу биш, харанхуй биш, зэврүүн биш болоод ирэв. Гурван сар өнгөрөхөд би "хүн байхдаа яах гэж ийм жаахан аквариум худалдан авав аа" гэж харамсаж байснаа ор тас мартсан төдийгүй, энэ бяцхан шилэн хорго ч бас өчнөөн орон зайтай болохыг гүнзгий мэдрэв. Шилэн хоргоныхоо өнцөг булан бүрийг андахгүй сайн мэддэг болсон нь өөрт нэг л тааламжтай.Хаашаа л харна хоргоны гаднах бүх юм тодорхой. Хүүхдийн өрөөний голд байх хичээлийн ширээн дээр тавьсан болохоор би хоргон дотроосоо хаашаа л бол хаашаа хараад охиноо эсвэл хүүгээ олоод үзчихнэ. Нөхөрмаань өдөржин шахуу хүүхдийнхээ хичээлийг давтуулж, өөрийн гараар охиныхоо үсийг самнаж,хүүгийнхээ зургийн хичээлийг хийх гэж будаг цаас болон суухыг хараад би бүр уярч орхино. Орой нь тэр бидний хайрын түүхээр үлгэр зохион ярьж хүүхдүүдээ унтуулах нь нэг л дотно. Тэр маань намайгсанаж гүйцээд байгааг би дуугаар нь, санаа алдах өнгөөр нь мэдэж байлаа.Гэвч хамгийн сонирхолтой нь тэр гурав маань хоорондоо миний тухай огт үл ярих бөгөөд охин хүртэл, ганцаархнаа байхдаа ч ЭЭЖ гэж ганц дуугардаггүй байлаа.Энэ нь надад нэг л таатай санагдахгүй байв. Гэвч яая гэхэе дээ, юм болгон миний хяналтаас хэдийнээ гарчихсан. Нэг удаа би шилэн хоргоныхоо хамгийн дээд хэсэгт очиж байгаад, уснаас хэр чадлаараа толгойгоо цухуйлгаж байгаад, охиныхоо өөдөөс бүлтийтэл ширтэв. Намайгтаньж магадгүй гэж горьдсондоо л тэр. Гэтэл тун санаадгүй юм болов. Охин өөдөөс минь учиргүй ширтэж байснаа