SlideShare a Scribd company logo
1 of 207
Download to read offline
Тагнуулч Суворов "Эхлэл"
2011 оны 06-р сарын 10, Нийтэлсэн HERO
Би бээр Аквариум хэмээх энэ номыг уншиж дууслаа л даа. Тэгээд цувралаар
нийтэлмээр санагдлаа. Асуулт форумааср явж байгаад олсон ном л доо. Энэ
номонд зөвлөлтийн үеийн тагнуулчийн тухай гардаг бөгөөд бичсэн хүн нь өөрийн
бодит амьралаас сэдэвлэн бичсэн, маш сонирхолтойгоос гадна өөр хэрэгтэй
мэдлэг хийгээд амжилтанд хүрэх зүйлсээс ч суралцах шиг болов. Та бүхэн уншаад
үзээрэй маш сонирхолтой.
Зохиолчийн тухайд:
Виктор Суворов /жинхэнэ нэр нь Владимир Богданович Резун/ Оросын цэргийн
тагнуулын офицер байсан. Нэрт түүхч, зохиолч. нийтлэлч, 1947 онд Приморийн
хязгаарт төрсөн.Суворовын нэрэмжит дунд сургууль болон ерөнхий цэргийн дээд
сургууль төгссөний дараа Киевийн цэргийн тойргийн штабт тагнуулын офицероор
ажиллаж байсан. 1974 онд ЗХУ-ын ЗХЕШтабын ТЕГ-ын цэрэг дипломатын
академи төгсөөд Женевт тагнуулын удирдагчаар дөрвөн жил ажиллажээ. Тэрээр
1978 онд Англид зугтан гарсан бөгөөд ЗХУ-ын Дээд шүүхээс түүнд эчнээ буудан
алах ял оноосон.
Англид оргон гарсны дараа тэрээр 1981 оноос Виктор Суворов гэсэн нууц нэрээр
зохиол бичиж эхэлсэн агаад ―Аквариум‖, ―Чөлөөлөгч‖ зэрэг ном нь түүнд алдар нэр
авчирсан. ―М өдөр‖, ―Сүүлчийн бүгд найрамдах улс‖, ―Ялалтын сүүдэр‖, ―Мөс зүсэгч
хөлөг онгоц‖ зэрэг цэрэг тагнуулын холбогдолтой болон дэлхийн II дайны түүхийг
өөр өнцгөөс харж бичсэн олон ном нь гарсан дороо бестселлер болж байв. ―Жил
бүр уншигчдын гар дээр шинээр нэг ном тавьж байх болно‖ гэж амалсан түүний
бүтээлүүд дэлхийн 23 орны хэл дээр орчуулагдсан ажээ.
Виктор Суворов Аквариум
Эхлэл
— Манай дүрэм тун энгийн: ороход нэг, гарахад хоѐр рубль. Энэ нь манай
байгууллагад элсэхэд хэцүү ч гарахад бүр хэцүү гэсэн үг. Онолын хувьд
байгууллагын бүх гишүүдэд түүнээс яндангаар дамжин гарах нэг л зам бий. Тэрхүү
гарц нь зарим нэгнийх нь хувьд хүндтэй, зарим нэгнийх нь хувьд гутамшигтай зам
байх боловч бид бүгдэд зориулсан нэг л яндан байдаг. Зөвхөн түүгээр дамжиж л
бид байгууллагаас гарна. Энэ яндан тэр байна... гээд бүх ханыг эзэлсэн асар том
цонх уруу заагаад...
— Түүнийг харж сонирх л доо гэж Буурал хэлэв. Есдүгээр давхрын өндрөөс
харахад тэнгэрийн хаяа хүртэл үргэлжлэх зах хязгааргүй асар том цөлийн
аэродромын дүр төрх алган дээр тавьсан мэт дурайх ажээ. Харин доош харах
аваас найган ганхах бут, моддын завсраар хэрэн сүлжих элсэрхэг нарийн зөрөг
замууд хөл дор харагдана. Цэцэрлэгийн ногоон ургамал ба аэродромын онгож
гандсан өвс нь цагаан хөндлөвч дээр шигүү өргөст тор татсан бат бөх бетон
ханаар зааглагджээ.
— Тэр байна… гээд замын хараар давирхайдсан хавтгай дээвэр дээр орших тийм
ч өндөр биш, арван метр орчим дээш үргэлжлэх бүдүүн дөрвөлжин янданг Буурал
заалаа. Далайд хөвөх сал эсвэл хуучны намхан хитэгтэй, бахим бүдүүн яндантай
хуягт усан онгоцыг санагдуулах тэрхүү баргар хар дээвэр нь голт борын ногоон
мандал дунд хөвж буй мэт харагдана. Яндангаас шингэн утаа суунаглах ажээ.
— Хэн нэг нь байгууллагыг орхиж буй хэрэг үү?
— Үгүй дээ гээд тэрээр инээв.
— Яндан бол зөвхөн гарц төдийгүй бидний эрчим хүчний эх үүсвэр, манай нууцыг
хадгалагч юм. Энэ ердөө л нууц бичиг баримтууд шатааж байгаа хэрэг.
Хадгалснаас шатаасан нь дээр гэдгийг мэднэ биз дээ. Санаа амар байж болно.
Харин хэн нэг нь байгууллагыг орхиж одох үед гарах утаа нь ийм шингэн тунгалаг
биш харин өтгөн хар байдаг юм. Хэрэв чи байгууллагад элсэх юм бол нэг л сайхан
өдөр энэхүү яндангаар гарч тэнгэрт нисэн одох болно. Гэхдээ одоо биш л дээ.
Одоо бол байгууллага чамд өөрийн хийх гэж буй сонголтын талаар сүүлийн удаа
бодож үзэн татгалзах боломж олгож буй хэрэг юм. Харин юу бодох учиртайг чинь
мэдүүлэхийн тулд би чамд нэг кино үзүүлье гэв. Тэгээд Буурал удирдах самбар
дээрх нэгэн товчлуурыг дараад миний дэргэдэх түшлэгтэй сандалд тухлан суулаа.
Хүнд хүрэн хөшиг бага зэрэг чахран хаагдаж уудам том цонхыг халхлахтай бараг
зэрэг шахуу ямар нэг бичиг, оршилгүйгээр дэлгэц дээр дүрс гарч эхлэв. Хальсыг нь
гамтай хадгалсан, хуучны хар цагаан кино хөвөрч эхэллээ. Кино нь дуугүй болоод
ч тэр үү кино аппаратын шаржигнах чимээ тодхон сонсогдох бөлгөө. Цонхгүй,
бүүдгэр том өрөө дэлгэцнээ харагдах бөгөөд тэр нь уурын зуух ба үйлдвэрийн цех
хоорондын завсрын өрөө ажээ. Жижиг цайзын хаалга мэт үзэгдэх хаалттай зуухны
ам, уурхайн төмөр зам лугаа адил харагдах зуух уруу хөтлөн чиглүүлэгч ховилууд
маш томоор дэлгэц дээр гарч байна. Зуухны ойролцоо саарал халаадтай хүмүүс
харагдана. Галч нар ажээ. Тэд авс дамжлан явж байлаа. Тэгэхлээр энэ ямар газар
вэ? Хүүр шатаах газар! Магадгүй миний дөнгөж сая цонхоор харсан тэр газар
байх. Саарал халаадтай хүмүүс авсыг өргөн чиглүүлэх ховил дээр тавилаа.
Зуухны хаалга хоѐр тийш аажим онгойж, галч нар авсыг зөөлөн түлхэхэд авс
өөрийн амьгүй эзний хамт улалзан дүрэлзэх дөлөн дунд орж одлоо. Харин одоо
нэгэн амьд хүний нүүрийг томоор харуулж байна. Нүүрнээс нь хөлс урсах аж.
Зуухны дэргэд халуун байгаа. Нүүрийг нь тал талаас нь эцэс төгсгөлгүй удаан
харууллаа. Эцэст нь камерын дуран нүүрнээс нь холдож бүх биеийг нь харуулж
эхлэв. Тэрээр халаадгүй бөгөөд үнгэгдэж үрчийж гүйцсэн үнэтэй хар хослол
өмсжээ. Хүзүүндээ зүүсэн зангиа нь олс мэт эрчлэгдсэн харагдана. Түүнийг ган
татлагаар эмнэлгийн дамнуургад чанга хүлсэн байх бөгөөд зуухын амыг тэрэнд
харуулахгүйн тулд дамнуургыг хана түшүүлэн бариул дээр нь босгон тавьжээ. Галч
нар гэнэт хүлээстэй хүн рүү эргэцгээлээ. Харваас ингэж анхаарлаа хандуулсан нь
түүнд таалагдахгүй байгаа бололтой. Тэрээр хашгирна. Бүр аймшигтай хашгирах
ажээ. Хэдийгээр дуу нь үл сонсогдох боловч шил доргитол хашгирч байгааг нь би
мэдэж байлаа. Дөрвөн галч дамнуургыг болгоомжтойгоор шалан дээр буулгаад
сурмаг хөдөлгөөнөөр дамжлан өргөх нь харагдана. Хүлээстэй хүн үүнд нь саад
хийх гэж байж боломгүй их хүч гаргах ажээ. Нүүрээ байдгаар нь хүчилжээ. Духны
судсууд нь гүрийн толгой нь хариугүй хагарах гэж буй мэт санагдана. Гэвч галчийн
гарыг хазах гэсэн оролдлого бүтсэнгүй. Хүлээстэй хүний шүд өөрийнх нь гарт
зоогдож, эрүүг нь даган хар судал татуулан цус урслаа. Тэр ч хурц шүдтэй юм аа.
Хэдийгээр түүний биеийг бат бөх хүлсэн боловч тэрээр баригдсан гүрвэл шиг
мурилзана. Түүний толгой амьд амьтныхаа зөнгөөр их биеэ даган савчиж
дамнуурганы модон бариулыг жигд хэмнэлтэйгээр хүчтэй цохилно. Хүлээстэй хүн
өөрийн амь насны төлөө биш харин хялбархан үхэхийн төлөө тэмцэх ажээ. Түүний
санаа ойлгомжтой бөгөөд дамнуургыг савчуулснаар чиглүүлэх ховил дээрээс
цементэн шал дээр унахыг хичээнэ. Энэ нь нэг бол хялбархан үхэх эсвэл ухаан
алдана гэсэн үг. Харин ухаан алдчихвал зууханд орж болно шүү дээ. Айх юм үгүй...
Гэвч галч нар өөрсдийн ажлаа сайн мэдэх аж. Тэд дамнуургыг ганхуулах боломж
үл олгон бариулаас нь сайтар барьцгаажээ. Харин хүлээстэй хүн хүзүүгээ хугартал
зүтгээд ч галчдын гарыг хазаж чадахааргүй харагдана. Хүн амьдралынхаа хамгийн
сүүлийн мөчид гайхамшгийг бүтээж чаддаг гэж ярьцгаадаг. Амиа хамгаалах
зөнгөөрөө түүний бүхий л булчин шөрмөс, ухаан санаа, амьдрах хүсэл эрмэлзэл
нь нэгэн эгшинд төвлөрчээ… Тэр ч ухасхийлээ! Бүх л биеэрээ ухасхийв! Тэрээр
хавханд орсон чоно хөлөө тас хазаад ухасхийдэг шиг ухасхийв. Тэрээр чиглүүлэх
төмөр ховилыг доргитол ухасхийлээ. Тэр өөрийнхөө ясыг үйртэл, булчин
шөрмөсөө тасартал ухасхийлээ. Тэр ухасхийлээ...
Гэвч түүнийг хүлсэн татлага нь бат бөх ажээ. Дамнуурга ч аажмаар урагшилж
эхлэв. Цэвэрлээгүй удсан гутлынх нь улыг цайвар цагаан болтол нь гэрэлтүүлсээр
зуухны хаалга хоѐр тийш алгуур нээгдэв. Гутлынх нь ул гал уруу ойртлоо. Өнөө
хүн хөлөө галаас холдуулахын тулд өвдгөө нугалахыг оролдоно. Гэвч тэгж
чадсангүй. Зураглаач тэр хүний хуруунуудыг томоор харуулж эхлэв. Ган татлага
түүний хуруунуудад гүн шигджээ. Гэвч хурууны үзүүрүүд нь чөлөөтэй байлаа.
Тэрээр хурууныхаа үзүүрээр ч болов биеийнхээ хөдөлгөөнд саад болохыг хичээнэ.
Хурууныхаа үзүүрүүдийг байдгаар нь хүчлэн тэнийлгэжээ. Хэрэв замд нь ямар нэг
зүйл таарсан бол тэрээр гарцаагүй түүнээс зуурах байлаа. Гэтэл зуухны дэргэд
дамнуурга гэнэт зогсчхов. Бусад галч нартай адилхан халаад өмссөн шинэ дүр
дэлгэц дээр гарч ирэн тэдэнд гараараа ямар нэг дохио өгөв. Галч нар түүний
дохиогоор дамнуургыг чиглүүлэх ховил дээрээс буулган хойд хоѐр бариул дээр нь
босгож буцаагаад хана түшүүлэн тавилаа. Яав? Яагаад саатах болов? Аа, ийм
учиртай ажээ. Намхан тэргэнцэр дээр залсан бас нэг авсыг хүүр шатаах танхимд
түрэн оруулж ирлээ. Түүнийг аль хэдийн таглан хаджээ. Тэр тансаг, чамин авс
ажээ. Цацаг чимгээр гоѐжээ. Хүндтэй авс ажээ. Хүндэт авсанд зам тавигтун! Галч
нар түүнийг чиглүүлэх ховил дээр өргөн тавьж сүүлийн замд нь үдлээ. Одоо
тэгэхээр түүнийг шатаж дуустал нь хүлээх хэрэгтэй боллоо. Хүлээх л болж дээ.
Тэвчээртэй байх хэрэгтэй...
Харин одоо хүлээстэй хүний ээлж арай гэж боллоо. Дамнуургыг чиглүүлэх ховил
дээр дахин тавилаа. Магадгүй хаалгыг нугасаар нь зад татахаар хүчтэй тэрхүү
чимээгүй хашгирааныг би дахин мэдэрч эхэллээ. Хүлээстэй хүний нүүрийг би нэг
итгэл тээн ажиглаж эхлэв. Би түүний нүүрнээс солиорлын шинж тэмдэг олж
харахыг хичээж байлаа. Солиорсон хүнд энэ ертөнц илүү хялбар байх шүү дээ.
Гэвч би түүний гоолиг, шийдэмгий царайнаас тэдгээр шинж тэмдгийг олж
чадсангүй. Түүний царайд ухаангүй дэмийрлийн шинж үл харагдана. Зүгээр л
тэрээр зуух уруу орохыг үл хүсэх бөгөөд түүнийгээ ямар нэг байдлаар
илэрхийлэхийг оролдож байлаа. Харин хашгирахаас өөрөөр яаж илэрхийлэх
билээ? Тэгээд л тэр хашгирч байгаа нь тэр. Азаар тэр нь нэг их удаан
үргэлжилсэнгүй. За тэр. Лакдсан гутал нь гал уруу орчихлоо. Орчихлоо, чөтгөр ав
гэж. Гал дүрэлзэнэ. Бодвол хүчилтөрөгчөөр хөөрөгдөж байгаа байх. Урдах хоѐр
галч хажуу тийш болж үлдсэн хоѐр нь дамнуургыг хүчтэй түлхэн зуух уруу
орууллаа. Зуухны хаалга хаагдаж кино аппаратын чимээ ч намдав.
— Тэр… хэн бэ?
— Яах гэж ингэж асууснаа өөрөө ч мэдсэнгүй.
— Тэр үү? Хурандаа. Хурандаа асан хүн. Тэр манай байгууллагад байсан юм.
Өндөр албан тушаалд. Тэр байгууллагыг хуурсан. Үүнийх нь төлөө түүнийг
байгууллагаас хөөсөн юм. Тэгээд л явж буй нь тэр. Манай хууль ийм юм. Бид
хэнийг ч хүчээр байгууллагадаа элсүүлдэггүй. Хүсэхгүй бол татгалзаж болно.
Харин элссэн л бол чи бүхлээрээ байгууллагад харьяалагдана. Зангиатайгаа,
гуталтайгаа юутай хүүтэйгээ харьяалагдана. Тэгэхлээр би танд татгалзах сүүлчийн
боломжийг олгож байна. Бодох хугацаа нэг минут.
— Надад бодох хугацаа хэрэггүй.
— Ийм журамтай юм. Чамд бодох нэг минутын хугацаа хэрэггүй байсан ч
байгууллага чамд түүнийг олгох ѐстой. Чимээгүй сууж бай гэж тэр хэлээд нэгэн
товч дарахад гэрэлтэж буй цагийн нүүрэн дээрх нарийхан урт зүү хором тоолон
дуугарсаар гүйж эхлэв. Харин миний нүдэнд сүүлчийн хоромд хөл нь хэдийн гал
дунд орсон ч толгой нь амьд, судаснууд нь гүрэлзэж, нүдэнд нь үхлийн харуусал,
тэсэхүйеэ бэрх зовлон харагдахын сацуу оюун ухаан, амьдрах дийлдэшгүй их
хүслэн очтон гэрэлтэж байсан мөнөөх хурандаагийн царай дахин үзэгдлээ. Хэрэв
намайг энэ байгууллагад авах юм бол би үнэн сэтгэлээсээ зүтгэх болно. Энэ бол
маш чухал бөгөөд хүчирхэг байгууллага. Надад ийм дэглэм журам таалагдаж
байна. Гэвч, чөтгөр ав гэж, хэрэв би тэр намхан дөрвөлжин яндангаар гарах
болбол цацаг, чимэг болсон авсанд огтхон ч хэвтэхгүй гэдгээ яагаад ч юм урдаас
мэдрээд байна. Энэ надад зохихгүй. Тэр цацаг чимэг надад таарахгүй. Би ч тийм
хүн биш...
— Цаг дууслаа. Чамд дахиад бодох хугацаа хэрэгтэй юу?
— Үгүй.
— Дахиад нэг минут?
— Үгүй.
— За тэгвэл ахмад аа. Жанжин штабын харьяа Тагнуулын Удирдах Ерөнхий Газар
буюу товчоор ГРУ (оросоор Главное Разведывательное Управление) хэмээн
нэрлэгддэг манай ах дүүсийн нууц холбоонд элсэн орсонд чинь анхлан баяр
хүргэх завшаан надад тохиож байна. Чи ГРУ-ын орлогч дарга хурандаа генерал
Мещеряков ба Төв Хороонд хурандаа генерал Лемзенко нартай уулзах байх. Чи
тэдэнд таалагдах байх гэж би бодож байна. Харин элдэв заль гаргах хэрэггүй шүү.
Тийм үед дуугүй байснаас ямар нэг юм асууж байсан нь дээр. Манай шалгалт ба
сэтгэлзүйн сорилын явцад заримдаа өчнөөн олон асуулт асуумаар чамд санагдах
байх. Өөрийгөө бүү зовоо. Асуугаад бай. Өнөөдөр энд биеэ авч явсан шигээ л
байвал бүх зүйл сайхан болно. Чамд амжилт хүсье ахмад аа.
* I БҮЛЭГ *
1.
Үргэлжлэл..........
Хэрэв та КГБ-д ажиллахыг хүсвэл аль нэг мужийн төв ороход л болно. Аль ч
мужийн төв талбай дээр Лениний хөшөө сүндэрлэн байх ба харин түүний ард
заавал ч үгүй олон баганатай нүсэр том байшин байх нь гарцаагүй бөгөөд тэр нь
мужийн намын хороо юм. Харин дэргэд хаа нэгтээ нь мужийн КГБ-ын удирдах
газар бий. Төв талбай дээр анх таарсан нэгнээс нь асуухад л тэнд байгаа саарал
дүнсгэр байшинг, тийм ээ, Ленин өөрийн төмөр бетонон гараараа зааж буй яг тэр
байшинг танд зааж өгөх болно. Гэхдээ мужийн төв орохгүйгээр өөрийн ажилладаг
газрынхаа тусгай хэлтэст хандсан ч болно. Түүнийг ч бас хонгилоор чигээрээ
яваад баруун гар талд чинь байгаа хар савхин бүрээстэй хаалга гээд хэн ч заагаад
өгнө. Мөн КГБ-ын ажилтан болж ч болно. Тусгайгийнханд л хандах хэрэгтэй.
Тусгайгийн ажилтан төмөр замын жижигхэн өртөөнөөс авахуулаад үйлдвэр нэг
бүрд, бүр цаашлаад үйлдвэрийн цех нэг бүрд бий. Мөн цэргийн анги нэг бүрд, их
сургууль нэг бүрд, шорон нэг бүрд, намын хороо нэг бүрд, зохион бүтээх товчоо
нэг бүрд байх бөгөөд залуучуудын эвлэл, үйлдвэрчний эвлэл, олон нийтийн ба
сайн дурын байгууллагуудад бүр ч олноороо бий. Түүн дээр очоод КГД-д
ажилламаар байна гээд л хэлчих! Харин авах эсэх нь өөр асуудал ч (мэдээж
авахгүй л дээ!) КГБ-д хүрэх зам хэн бүхэнд нээлттэй бөгөөд тэр замыг хайгаад
байх шаардлага огт байхгүй. Харин ГРУ-д элсэх бол тийм ч амар хэрэг биш. Хэнд
хандах вэ? Хэнээс зөвлөгөө авах вэ? Аль хаалгыг тогших вэ? Сэргийлэх дээр
очоод асуувал болох юм болов уу? Харин сэргийлэхийнхэн мөрөө хавчаад тийм
байгууллага байдаггүй л гэж хэлнэ дээ. Тэр ч бүү хэл Гүржийн сэргийлэхээс «ГРУ»
гэсэн үсэгтэй машины дугааруудыг эдгээр үсгүүд нь цаанаа ямар нэг нууцлаг утга
учиртай гэж төсөөлөх ч үгүйгээр олгож л байдаг. Манай улсад тийм дугаартай
машин явж байхад хэн ч гайхахгүй, хэн ч эргэж харахгүй. Зөвлөлтийн
сэргийлэхийнхэнтэй нэгэн адилаар жирийн хүний хувьд эдгээр үсгүүд нь юу ч
илэрхийлэхгүй бөгөөд юуг ч санагдуулахгүй. Шударга иргэд ч тэр, сэргийлэх ч тэр
тийм байгууллагын талаар юу ч сонсоогүй байдаг. КГБ-д сая сая сайн дурынхан
байдаг бол ГРУ-д байхгүй. Гол ялгаа нь энд л байгаа юм. ГРУ бол нууц
байгууллага. Түүний талаар хэн ч үл мэдэх бөгөөд түүнд өөрийн санаачилгаар
элсдэггүй юм. Гэхдээ хэн нэг сайн дурын этгээд ямар нэг аргаар тэрхүү тогших
ѐстой хаалгыг мэдэж аваад намайг аваач гэж хэллээ гээд бодоод үзье л дээ. Авах
болов уу? Үгүй ээ, авахгүй. Сайн дурынхан тэнд хэрэггүй. Тэрхүү сайн дурын
этгээдийг тэр дор нь баривчлах ба түүнийг хүнд хэцүү мөрдөн байцаалт угтах
болно. Түүнээс тун олон зүйл асууна. Энэ гурван үсгийг чи хаанаас сонссон бэ? Чи
биднийг яаж олж чадав? Хамгийн гол нь хэн чамд туслав? Хэн бэ? Хэн? Хэн?
Хариул, новш оо! Зөв хариултыг ГРУ хэлүүлж чаддаг юм. Хэнээр ч хэлүүлж чадна.
Үүнийг харин би чамд баталчихъя. Сайн дурын этгээдэд тусалсан хүнийг ГРУ
заавал олно. Тэгээд дахиад л мөрдөн байцаалт эхэлж, харин чамд энэ үсгүүдийг
хэн хэлж өгсөн бэ, новш оо? Энийг чи хаанаас сонссон бэ? Эрт орой хэзээ нэгэн
цагт анх хэлсэн тэр хүнийг олно. Тэр нь нууцыг итгэн даатгасан, тогтоосон
хэмжээнээс урт хэлтэй хэн нэгэн байх болно. ГРУ тийм урт хэлийг сугалаад хаяхаа
сайн мэднэ. ГРУ тийм хэлийг толгойтой нь хамт тас татдаг юм. ГРУ-д элссэн хүн
бүр үүнийг сайн мэднэ. ГРУ-д элссэн хүн бүр хар толгойгоо хамгаалах бөгөөд
хэлээ татаж чадвал л ингэж чадна. ГРУ-гын тухай тухай зөвхөн ГРУ дотор л ярьж
болно. Ходынкад байдаг асар том барилгын шилэн хананы цаана л бусдад
сонсогдохооргүй ярьж болно. ГРУ-д элсэн орсон бүхэн «Бидний аквариум дотор
ярьсан бүхэн аквариум дотроо үлдэг. Бидний нэг ч үг шилэн хананы цаана бүү
гараг» гэсэн Аквариумын хуулийг эрхэмлэн дээдэлнэ. Тийм ч учраас шилэн
хананы гаднах хүмүүс дотор юу болж байгааг үл мэднэ. Харин мэддэг нэг нь үл
дуугарах бөгөөд хэн ч дуугардаггүй юм. Би л лав ГРУ-ын тухай юу ч сонсоогүй
байсан билээ.
Би ротын захирагчийн алба хашиж байлаа. Чехословакт хийсэн «чөлөөлөх» аяны
дараах шилжилт хөдөлгөөний догшин шуурга намайг хаман авч Карпат орчмын
цэргийн тойргийн 13-р армийн 318-р мото буудлагын дивизэд аваачиж хаясан юм.
Тэнд би 910-р мото буудлагын хорооны танкийн батальоны 2-р ротыг захирахаар
хүлээн авлаа. Миний рот гялалзсан шилдэг нь биш байсан ч хоцрогсдын тоонд
ордоггүй байлаа. Өөрийн амьдралыг би олон жилээр урьдчилан төсөөлж байсан
бөгөөд ротын дараа батальоны штабын дарга, тэгээд маршал Малиновскийн
нэрэмжит Хуягт танкийн академи, дараа нь батальон, хороо, магадгүй түүнээс
дээш ч явна гэж бодож байлаа. Энэ албан тушаал ахих хөдөлгөөний хурд
өөрчлөгдөж болох ч чиглэл нь огт өөрчлөгдөхгүй. Чиглэлийг нь би бүх л
амьдралынхаа турш дагахаар сонгосон бөгөөд өөрчлөх бодолгүй байсан юм. Гэвч
хувь заяа өөрөөр шийдсэн билээ. 1969 оны дөрөвдүгээр сарын 13-ны 04 цаг 10
минутад миний зарлага мөрнөөс минь аяархан татаж:
— Босоорой, ахлах дэслэгч ээ, таныг агуу их үйлс хүлээж байна гэв. Намайг
тоглоом хийх дургүй байгааг тэрээр дор нь анзаараад дууныхаа өнгийг өөрчилж
товчхоноор:
— Байлдааны түгшүүр! гэж мэдэгдэв.
Би хөнжлөөсөө шууд босон гурван минут хагаст багтаан өмд, оймс, гутлаа өмсөв.
Гимнастеркаа шууд углаад товчийг нь товчлолгүй ухасхийлээ. Түүнийг явдал
дундаа товчилж болно. Цэрэг бүснийхээ арлыг хамгийн эцсийн нүхэнд нь татаж
бүслээд хээрийн цүнхээ мөрөндөө углаж, офицер малгайгаа толгой дээрээ
тавилаа. Алганыхаа ирмэгээр малгай дээрх ялгах тэмдэг хамартай нэг шугамд
голлосон эсэхийг шалгалаа. Ингээд л боллоо. Харин одоо урагшаа гүйгээд марш!
Гар буугаа зам зуураа зэвсгийн шүүгээнээс авна. Харин үүргэвч, шинель,
хамгаалах өмсгөл, дуулгаа цаг үргэлж танк дотроо хадгалдаг юм. Доошоо шатаар
гүйгээд марш! Шүршүүрт ороод, сахлаа хуссан ч болоосой. Гэвч тэгдэг цаг нь биш.
Байлдааны түгшүүр! Мухар хамартай ГАЗ-66 аль хэдийн бараг дүүрчээ. Бүгд
залуухан офицерууд, бас бүр ч залуухан тэдний зарлага цэргүүд. Харин тэнгэрт
одод аль хэдийн шингэж эхэлжээ. Бидний амьдралаас хүмүүс салах ѐс
хийлгүйгээр явж оддог шиг, бидний хатуурсан сэтгэлийг заримдаа зовоодог
амттайхан дурдатгалууд шиг одод чимээгүй шингэж байлаа.
2
Парк тэр чигээрээ нүргэлж хэдэн зуун байлдааны машины хөдөлгүүр нижгэнэх
ажээ. Саарал униар хөшиглөн, утаа тортог хамар цоргино. Түгшүүрийн дохиогоор
ассан танкууд тачигнан шил шилээ даран дөрвөлжлөн жагссан байлдааны
техникүүд ээлжээ хүлээн арай ядан урагшилж шавар шороотой бетон замаар
мөлхөцгөөнө. Хамгийн урд нь тагнуулын ротын өргөн хоншоортой хөвдөг танкууд,
араас нь штабын ба холбоо ротын хуягт тээвэрлэгчид, тэгээд танкийн батальон,
мото буудлагын гурван батальон, тэдний хойноос хорооны ба зенитийн болон танк
эсэргүүцэх артиллерын батарейнууд, саперууд, химийнхэн, засварынхан уртаас
урт цуваа татан зогсоно. Харин арын албаны ангиудын хувьд тэрхүү асар том
паркт багтах зай байхгүй. Тэд түрүүчийн ангиуд холоо явсан хойно л өөрсдийн
цуваагаа татна. Би цуваа даган өөрийн ротын машинууд уруугаа гүйлээ. Харин
хорооны захирагч хэн нэгнийг үнэн голоосоо уурлан зандарч, штабын дарга
батальон захирагч нарыг чангаар хараах нь хэдэн зуун моторын дууг даран
сонсогдоно. Би гүйсээр. Бусад офицерууд ч мөн гүйцгээнэ. Түргэл, түргэл. За,
миний рот тэнд байна. Нэгдүгээр салааны гурван танк, хоѐрдугаар салааны гурван
танк бас гуравдугаар салааны гурван танк. Харин захирагчийн буюу миний танк
өмнө нь харагдана. Арван танк бүгд байр байрандаа. Өөрийн арван хөдөлгүүрийн
чимээг би бүр эндээс сонсож байна. Нийтийн нүргээн дотроос тэднийг би чихээрээ
ялгаж чадна. Хөдөлгүүр бүр өөр өөрийн ааш зан, дуу хоолойтой. Харин тэдний нэг
нь ч доголдохгүй байна. Муугүй л эхлэл байна. Би аль хэдийн өөрийн танкийн
өмнө ирлээ. Духны налуу хуяг дээр хөнгөхөн үсэрч гараад цамхаг уруу авирлаа.
Миний нээлхий онгорхой байх бөгөөд аль хэдийн дотоод холбоонд залгагдсан
дуулга малгайг минь холбоочин над уруу сарвайв. Дуулгаа өмсмөгц гаднах нүргээн
үгүй болж амар амгалангийн ертөнцөд ирсэн мэт санагдлаа. Гэвч дуулганы чихэвч
тэр дороо амилж нөгөө хуурамч нам гүмийг эвдэв. Дэргэд суугаа холбоочин сүүлд
ирсэн тушаалуудыг надад дотуур холбоогоор (эс тэгвээс чихэн дээр орилох
хэрэгтэй болно) илтгэж байна. Тэр нь бүгд хэрэггүй зүйлс байх аж. Би түүнээс
«Дайн уу эсвэл хээрийн сургууль уу?» гэж чухалчлан асуухад
— «Чөтгөр бүү мэд»,
— гээд тэрээр мөрөө хавчив.
Юу ч болсон бай миний рот байлдаанд бэлэн тул паркаас нэн даруй гарах
хэрэгтэй байсан бөгөөд тийм ч хуультай. Паркт хэдэн зуун байлдааны машин нэг
дор бөөгнөрнө гэдэг нь манай дайснуудын л мөрөөдөж болох бай билээ. Би урагш
харлаа. Гэвч ямар нэг зүйл харагдана гэж үү? Танкийн нэгдүгээр рот миний өмнө
зогсож байна. Захирагч нь хараахан ирж амжаагүй бололтой. Өмнөх хэсгүүд бүгд л
захирагчаа хүлээн зогсоно. Би танкийнхаа цамхаг дээр гарлаа. Эндээс илүү
харагдана. Тагнуул ротын нэг танк унтарчхаад бүх хорооны зам дээр тээглэж
орхисон бололтой. Би цагаа харлаа. Манай хороон дарга, манай эцэгт найман
минут л үлджээ. Хэрэв найман минутын дотор хорооны цуваа хөдлөхгүй бол
хороон захирагчийн мөрдэсийг хуу татаж хаяад, зөнөсөн нохойг хөөдөг шиг
тэтгэвэр ч үгүйгээр армиас хөөх болно. Харин одоо засварын ротын нэг ч чирэгч
машин цувааны эхэнд хүрч чадахгүй бөгөөд учир нь дүнсгэр саарал гражуудын
хоорондох төв зам нэг захаасаа нөгөө захаа хүртэл танкуудаар пиг дүүрчээ. Би
нөөц хаалгыг харлаа. Түүний наагуур гүнзгий шуудуу ухсан байх бөгөөд ямар нэг
усны хоолой эсвэл кабель татаж байгаа бололтой. Би нээлхий рүү үсрэн ороод
жолоочдоо «Зүүн тийш эргээд, чигээрээ!» гэж байдаг чадлаараа хашгираад
«Намайг дага!» гэж бүх ротдоо тушаав. Харин зүүн талд ямар ч хаалга байхгүй.
Зүүн талд засварын газрын урт урт барилгуудын хоорондох тоосгон хана
харагдана. Захирагчийн танкийг ротын хамгийн шилдэг жолооч барьдаг бөгөөд
ийм журам эртнээс бүх арми даяар тогтжээ. Би дотоод холбоогоор түүнд хандаж:
«Чи ротдоо хамгийн шилдэг нь! Өөдгүй амьтдын дотроос би чамайг сонгосон.
Зальхай гайхал чамд би захирагчийн танкаа өгч чамайг өөд нь татсан.
Захирагчийнхаа сонголтыг битгий гутаагаарай! Үзүүлээд өг!» гэж хашгирав. Харин
тэрээр хариу хэлэхийн оронд нүсэр хүнд хуягт үлэг гүрвэлээ огцом ухасхийлгэн
хурдаа улам бүр нэмэв. Танкаар ханыг цөм мөргөх нь аймшигтай ажээ. Манай танк
доторх бүх л зүйл хангир жингэр хийн чичрэн доргиллоо. Бут үсэрсэн тоосго
танкийн их гэрэл, антенныг эвдэж, багажтай хайрцгуудыг мулт татан, түлшний
гадна савуудыг гэмтээсээр бөөн бөөнөөрөө асгаран нурлаа. Гэвч миний танк
уухилан хүчээ нэмж, аалзны шүлс шиг хэрсэн өргөст торыг тас татан, бөөн тоосгон
дундаас ухасхийн украины нам гүм хотын нойрсож буй гудамжинд үсрэн гарч ирэв.
Харин би арын гурван танкийг харж байсан бөгөөд миний ротын танкууд ханын
цөмөрхийгөөр хөгжилтэй, зоргоороо байдлаар орж ирцгээлээ. Ханын цөмөрхий рүү
паркийн жижүүр гүйж яваа нь харагдана. Гараараа дохино. Ямар нэг зүйл
хашгична. Амаа том ангайжээ. Түүний орилж буйг сонсох юм аятай. Дуугүй кинонд
гардаг шиг нүүрний хувирлаар нь таахаас өөр арга алга. Тэрээр хашгичан загнах
аж. Андуурахын аргагүй. Миний ротын арав дахь танк цоорхойгоор гарч ирэх тэр
агшинд хар хувцастай, цагаан дуулгатай зохицуулагчид тэнд аль хэдийн гараад
ирлээ. Тэд журам тогтоодог юм. Хэнийг нь түрүүлж гаргахаа тэд мэднэ. Мэдээж
тагнуулчдыг. Хороо бүрд онцгой техник, онцгой цэрэг офицеруудтай тагнуулын рот
байдаг. Мөн түүнээс гадна мото буудлагын болон танкийн батальон бүрд онцгой
техник, онцгой цэрэг офицеруудгүй ч тагнуулын үйл ажиллагаа явуулах чадвартай
ротууд бий. Чухам тэдгээр ротуудыг л хамгийн түрүүнд явуулах хэрэгтэй. Цагаан
дуулгатнууд минь биднийг явуулагтун! Бид яг одоо урагшаа холоос хол гарах
хэрэгтэй байна.
3.
Дивиз, хороодын ротуудыг хөндлөнгөөс харахад бүгд л адилхан мэт санагдана.
Гэхдээ яг ч тийм биш л дээ. Батальон бүрийн нэгдүгээр рот бол нэгдүгээр рот л
байдаг юм. Батальонд сайн муу янз бүрийн л цэргүүд байх бөгөөд харин батальон
захирагч нар шилдэг гэсэн бүхнээ нэгдүгээр ротод хуваарилдаг юм. Хэрэв
офицерууд дутагдалтай байгаа бол нөхөн хангалтаар ирсэн шинэ офицеруудыг
эхлээд заавал нэгдүгээр ротод өгнө. Яагаад гэвэл нэгдүгээр рот нь цаг үргэлж
батальоноо хөтлөх түүчээ нь болж явдаг юм. Нэгдүгээр рот дайсантай анхлан нүүр
тулна. Харин тулалдааны эхлэлээс төгсгөл нь ихээхэн хамаардаг. Аль ч
батальоны хоѐрдугаар рот нь дундаж л байдаг. Хоѐрдугаар ротын офицерууд нь
над шиг юугаараа ч товойж тодроогүй офицерууд байх бөгөөд цэргүүд нь ч мөн
адил. Гэхдээ хоѐдугаар рот бүр нэмэлт тагнуулын бэлтгэл хийсэн байдаг. Энэ
талаараа бол давхар мэргэжилтэй гэж хэлж ч болно. Юуны өмнө бусадтай адил
байлдааны рот мөн хэдий ч хэрэгцээ гарвал өөрийн батальон болон хорооны ашиг
сонирхлын дагуу тагнуулын онцгой ротын оронд эсвэл тэдэнд нэмэлт хүч болон
үүрэг гүйцэтгэж чадна. Зөвлөлтийн армид 2400 мото буудлагын танкийн батальон
бий. Тэр бүх батальоны гуравдугаар рот нь зөвхөн дугаарын дагуу ч биш амьдрал
дээр ч гуравдугаарх нь л байдаг. Гуравдугаар ротод нэг ба хоѐрдугаар ротод
багтаагүй, хэтэрхий залуу, туршлагагүй эсвэл хэт хөгширсөн, ирээдүйгүй
офицерууд алба хашдаг. Гуравдугаар ротод цэрэг үргэлж дутагдана. Тэр тусмаа
Зөвлөлт улсын нутаг дээрх гуравдугаар ротууд нь ихэвчлэн огт цэрэггүй байдаг.
Тэдний байлдааны техникүүд нь байнгын хадгалалтад зогсоно. Хэрэв дайн болбол
мянга мянган ийм ротуудыг бэлтгэл хүчээр нөхөн хангаж богино хугацаанд жирийн
байлдааны анги салбарын төвшинд хүргэнэ. Энэ тогтолцоонд маш гүнзгий утга
учир орших бөгөөд дан бэлтгэл хүчээр бүрдсэн шинэ дивизүүд байгуулснаас
хуучин дивизүүдийг бэлтгэл хүчээр сэлбэсэн нь мянга дахин дээр. Миний рот маш
хурдан урагш одлоо. Замын эргэлт дээр би арагш харан танкуудаа тоолов.
Одоогоор бүгд хурдаа жигд барьж байна. Миний ротын сүүлчийн танкийн араас
шил даран цагаан далбаатай гинжит хуягт тээвэрлэгч бетон замаас оч үсчүүлэн
хурдална. Миний сэтгэл амраад явчхав. Жижигхэн цагаан далбаа нь дундын
хянагчид тэнд байгааг илтгэнэ. Харин тэд энд байна гэдэг нь дайн биш хээрийн
сургууль эхэллээ гэсэн үг. Тэгэхээр дахиад удаан амьдрах нь ээ. Миний дээр
тэмээлзгэнэ-нисдэг тэрэг гарч ирлээ. Доош тонгойн ниснэ. Агаарын урсгалд
хамуулчихгүйн тулд салхины эсрэг хандан ниснэ. Би цамхаг дээрээ гарлаа. Баруун
гараараа саравчлан харав. Нисгэгч нь бүр улбар шар үстэй юм. Нүүр нь яг л
хэрээний өндөг шиг цов цоохор сэвхтэй ажээ. Харин цасан цагаан шүдтэй юм тэр.
Инээж байна. Түүний өнөөдрийн авчирсан тушаалаас болж манай хорооны ротын
захирагч нарын хувьд хүндхэн өдөр эхэлж буйг тэр нисдэг тэрэгний хүн мэдэж
байна аа янз нь. Нисдэг тэрэг тэр даруй хөөрөн одлоо. Харин тэр улбар шар үстэй,
цасан цагаан шүдтэй нисгэгчийн инээж байгаа нь харагдсаар...
4.
Миний танк өмнөө байгаа бүх ертөнцийг өвчүүгээрээ хуваан зүссээр уухилан
хурдална. Хэсэг хэсэг модод баруун зүүн талаар жирэлзэн өнгөрнө. Бүхээг доторх
дуу чимээ тэсэхүйеэ бэрх. Газрын зургаа өвдөг дээрээ дэлгэлээ. Зураг дээрээс
олон зүйл тодорхой болно. Дивизийг дайсны хүчний цөмөрхий уруу хаясан бөгөөд
дивиз баруун зүг эрчимтэй довтлох ажээ. Харин дайсан хаана байгаа нь л
тодорхойгүй. Газрын зураг дээр энэ тухай юу ч алга. Дивизийн өмнө хориод рот
урагшлах бөгөөд миний рот тэдний нэг нь. Эдгээр ротууд нь сунгасан гарын
хуруунууд л гэсэн үг. Манай дивизийн захирагчийн өөрийн олон мянган тонн
жинтэй нударгаараа цохивол зохих тэр эмзэг газрыг нь дайсны хамгаалалтаас
тэмтэрч олох нь тэдний үүрэг. Дайсныхаа тэрхүү эмзэг цэгийг маш өргөн уудам
нутаг дэвсгэрт хайж байгаа тул толгойн харуулд илгээсэн ротууд тус тусдаа гав
ганцаар урагшилна. Бидний хажуугаар хаа нэгтээ ийм ротууд дайсны эсэргүүцлийн
голомт болсон хот тосгодыг тойрон, чимээгүй бөгөөд эрчимтэйгээр урагшилж
байгааг би мэдэж байлаа. Мөн миний рот ч дайсантай шууд тулгарахаас
зайлсхийх бөгөөд хэрэв дайсантай таарвал штабтаа мэдэгдээд л чимээгүй холдон
одох бөлгөө. Түргэхэн шиг тойроод дахиад л урагшаа. Харин алсад хаа нэгтээ гол
манай хүч нүргэлэн урсаж байгаа. «Урагшаа, хүүхдүүдээ, Баруун тийш урагшаа!»
Цагаан далбаатай хуягт тээвэрлэгч биднээс огтхон ч үл хоцорно. Тэр золиг
танкаас хоѐр дахин хөнгөхөн ч хүч чадал нь бараг адилхан. Хоѐр ч удаа хурдаа
нэмэн тэднээс тасрах гэж оролдоод бүтсэнгүй. Салаа захирч байхдаа иймэрхүү
зүйлийг хийж дөнгөдөг байсан ч ротын хувьд боломжгүй ажээ. Цуваанаасаа
салбал танкууд намгаар нэг тарж орхино. Ингэсний төлөө огт өрөвдөхгүйгээр
ротын захирагчаас хусна. Чөтгөр ав, та нар шалгаж л бай, харин би ротоосоо
салахыг хүсэхгүй байна…
— Кран харагдаж байна! — гэж түрүүлэн урагш илгээсэн зургадугаар танкийн
дарга радиогоор хашгирлаа.
«Кран гэж үү? Өргөх кран уу? Яг мөн! Кран байна! Нов ногоон. Өргөх сумыг нь
өнгөлөн далдлахын тулд мөчрөөр хучжээ. Байлдааны талбар дээр хаана кран
байж болох билээ?
— Яг зөв! Пуужингийн батарей байна! Ийм аз ч өдөр бүр тохиохгүй шүү!»
— Рот! гэж чангаар анхааруулаад
— Пуужингийн батарей байна! Тулалдаанд… Урагшаа! гэж би байдаг чангаараа
тушаав. Харин миний хүүхдүүд пуужингийн батарейг яахаа сайн мэднэ. Нэгдүгээр
салаа намайг гүйцэн зэрэгцэж байлдааны шугамд хүчээ задлан тархан байрлав.
Хоѐрдугаар салаа баруун талаар хурдаа огцом нэмэн гинжээрээ бөөн бөөн шавар
шороо тэнгэр рүү шидлэн нэг эгнээнд тархан урагшлав. Гуравдугаар салаа зүүн
талаар тархан давшиж батарейг жигүүрээс нь ороож авлаа.
— Хурдаа нэм! — гэж би орилно.
Жолооч нар маань үүнийг надтай надгүй ойлгож байгаа. Одоо бүгдийнх нь баруун
хөл хурдны гишгүүрийг шалтай наалдтал, эцэст нь тултал гишгэж байгаа гэдгийг
би мэдэж байлаа. Хөдөлгүүрүүд хүчлэн уухилж, нүргээн улам нэмэгдэж утаа
тэсэхийн аргагүй болов. Түлш хөдөлгүүрт бүрэн шатаж амжилгүйгээр утаа тортог,
хийн хүчтэй урсгал болон хувирч бөглөрөх шахсан яндангаар цацагдана.
— Тагнах ажиллагааг зогсоолоо... гарааны байрлал... 13-41-р хавтгай… тулаанд
орлоо... хэмээн манай холбоочин-сумлагч эфирт хашгичих бөгөөд тэр нь манай
сүүлчийн холбоо байж ч мэднэ. Дайсны пуужингийн анги ба штабыг хэн таарсан
бүхэн, ямар ч тушаалгүйгээр, үр дүн нь ямар байхаас үл хамааран шууд довтлох
ѐстой билээ.
Сумлагч маань холбоогоо тор хийлгэн таслаад эхний сумыг бууны хүхээгэнд
хийлээ. Сум хүхээгэнд гулсан ормогц их бууны хүчирхэг замаг гильотин хутга мэт
зүрх шимшрүүлэн цохиж гол төмрийг түгжив. Цамхаг займчин хөдөлж, хайрцагтай
сум, жолооч-механикийн нуруу хөл дор тээглэн ийш тийш үсчинэ. Их бууны бөгс
дээш доош савчин доргино. Чиглүүлэгч хараалах төхөөрөмжийн бариулыг атгахад
хүчирхэг тогтворжуулагч төхөөрөмжүүд түүний бахим гарын атганд захирагдан,
нисэх мэт давхиж буй танкийн галзуу бүжгийг даган савчуулахгүйгээр их буу ба
цамхгийг хөнгөхөн угзчаад хөдөлгөөнгүй тогтоон барилаа. Чиглүүлэгч баруун
гарынхаа эрхий хуруугаар товчийг аажуухан дарав. Аймшигт нүргээн чихийг
гэмтээхгүйн тулд хүчирхэг их бууны дууг угтан бүгдийнх нь дуулганы чихэвчид
чихний хэнгэргийг агшаан чангалах учиртай час хийх огцом чимээ гарлаа.
Дуулганы чихэвчид үүсэх чимээ буудлагын чимээнээс секундийн зууны хувиар
илүү удаан үргэлжлэх тул бид өөрсдийн буудлагын чимээг үл сонсоно. Дөчин тонн
жинтэй, урагш нисэж буй аварга машин чичрэн доргив. Их бууны гол төмөр
гялсхийтэл ухран гарч ирэхэд утаа уугьж буй хонгио хангир жингэр хийн уналаа.
Бусад танкууд ч даган буудлаа. Сумлагч аль хэдийн хоѐрдох сумыг хүхээгэнд хийж
харагдана.
— Хурдаа нэм! гэж би орилно. Харин шавар, шороо гинжин дороос оргилуур шиг
цацагдах ажээ. Гинж харжигнах чимээ их буун дуунаас ч чанга сонсогдоно.
Дуулганы чихэвчид час хийх дуу дахин гарах нь чиглүүлэгч буудах товчлуурыг
ахин дарж буй нь тэр. Харин бид дахиад л өөрсдийн буудлагын чимээг эс сонсоно.
Зөвхөн гол төмөр огцом арагш ухарч, хонгио хангинаж, машин доргино. Бид зөвхөн
дэргэдэх танкууд хэрхэн буудахыг л сонсоно. Тэд ч биднийг сонсоно. Харин энэ
буудлагын чимээ миний эрэлхэг азийнхныг чихэн дундуур нь ташуурдсан мэт
галзууруулна. Тэд бүр улайрчээ. Би тэдний одоо яаж байгааг нэг бүрчлэн төсөөлж
чадна. Тавдугаар танкийн чиглүүлэгч хараалах төхөөрөмжийн резинэн духавчийг
буудлага хийх бүрдээ хөөрсөндөө шүдээрээ мэрж байгаа. Үүнийг нь зөвхөн рот ч
биш батальон даяараа мэднэ. Энэ ч тааруухан хэрэг. Нөхцөл байдлыг хянахад нь
саад болно. Үүнээс болж түүнийг золтой л сумлагч болгочхоогүй юм. Гэвч тэр маш
мэргэн бууддаг. Наймдугаар танкийн дарга үргэлж гартаа сүх бариад гацах бүрд
нь их буугаа сүхний онгиор балбана. Харин гурав дахь танкийн захирагч нь өмнөх
хээрийн сургууль дээр холбоогоо ротын холбоонд залган дамжуулагч дээр нь
тавиад салгахаа мартаж орхисноос түүний шүдээ хяхтнуулан чоно шиг улихыг бүх
ротоороо сонссон билээ.
— Будаа болгоод өг! гэж би шивнэнэ. Харин радио долгион миний шивнээг эргэн
тойрон гучин километрт түгээн би өөрийн ази гаралтай, догшин цэргүүдийнхээ
чихэнд нь шууд шивнэх мэт байх бөлгөө.
— Бу-д-аа бол-го-о-од өг!
Час хийх дуу чихэнд дахин сонсогдож, хонгио хангир жингэр хийв. Буудсан сумны
хонгионоос өвөрмөц үнэр хан хийнэ. Тэр үнэрийг үнэртсэн бүхэн тэсэж ядан
улангасан догшрох ажээ. Будаа болгоод өг! Нүргээн чимээ, дийлдэшгүй их хүч
чадал, пулемѐтын тачигнаан энэ бүхэн миний танкчдыг бүр хөөргөж орхижээ.
Тэднийг одоо ямар ч хүч зогсоож чадахгүй. Танкийн жолооч нар ч гинжнээсээ
мултарсан мэт давхилдах бөгөөд хурдны ба жолооны хөшүүргүүдийг өөрсдийн
бахим бадриун гараараа нужигнуулан, машинаа эцэст нь тултал хурдлуулна. Би
арагш эргэж харан ар талаасаа тасарсан эсэхээ шалгав. Тэртээ алсад цагаан
далбаатай хуягт тээвэрлэгч харагдана. Суга хоцорчээ тэд. Тэнд яваа хүмүүст ийм
хүчтэй их буу, чих дөжрөм нүргээн, хонгионы мансуурам үнэр аль нь ч байхгүй нь
өрөвдмөөр. Тэдний амьдралд бахдал, цэнгэл огт алга. Тийм ч учраас аймхай
жолооч нь замын бартаа гарган, чулууг болгоомжтой тойрон явдаг байх. «Харин чи
бүү ай! Машинаа гартаа авч хөлдөө жийн, хэн болохоо үзүүлээд өг. Хуягт машин
бол эмзэг эд. Гэвч унасан эзэн нь хүчирхэг нэгэн болохыг мэдэрвэл араатан шиг
аашилж чадна. Тэр боржин үхэр чулуун дундуур ч, мянган настай царсны хожуул
дундуур ч, нүх шуудуун дундуур ч хар хурдаараа давхиж чадна. Гинжээ эвдэрнэ,
эд ангиа хэмхэрнэ гэж бүү ай. Бут ниргээд өг, тэгвэл танк чинь сум шиг хурдлах
болно. Тэр чинь тулалдахын төлөө төрсөн юм. Будаа болгоод өг!»
— Ротоо тулалдаанаас гарга…Гинжнээс оч үсэрнэ. Пуужингийн батарейн байрлал
дээгүүр рот нисэх мэт хурдална. Ган төмөр дээгүүр гинж явж өнгөрч байна уу,
эсвэл чихэвчинд чиглүүлэгчийн шүд дуугараад байна уу, чихэнд ямар нэг зүйл
хяхтнана.
— Ротоо тулалдаанаас гарга…Бие биенээ оночихгүйн тулд танкууд тушаал
хүлээлгүйгээр галаа зогсоож, бугыг тасар татан зулгааж байгаа чононууд шиг
эргэлдэн урхирцгаана. Танкууд пуужин зөөгч машинуудыг хуягт духаараа хэмх
мөргөж, пуужинт артиллерын бахархал болсон хөөргөх төхөөрөмж, краныг
газартай тэгшлэн дэвсэлнэ. Будаа болгоод өг!
— Ротоо тулалдаанаас гарга… гэж хэн нэгний алсад бүдэгхэн дуугарахыг би дахин
сонсоод нөгөө хянагч надад хандан хэлээд байгааг гэнэт ойлгов. Ээ чөтгөр ав гэж!
Хүмүүс дуртай юмаа хийж бараг л бэлгийн таашаал авах гэж байхад хэн саад
болдог билээ? Тэр муу хянагч миний хүүхдүүдийг бэлгийн сулралтай болгох нь!
Ийм сайхан танкийн ротыг баллах эрхийг хэн чамд өгсөн юм бэ? Чи ардын дайсан
уу? Эсвэл хөрөнгөтний хорлон сүйтгэгч үү? Хараал идэг чамайг! Рот минь
үзүүлээд өг! Би танкийн хуягийг гараараа шаан, дарийн утаа үнэрлэж үзээгүй
штабын новшнуудыг нээлттэй эфирт хараасаар:
— Рот тулалдааныг орхи! Талбайн зүүн тал уруу салаа салаагаараа марш! гэж
тушаалаа.
Миний жолооч зүүн талын хөшүүргийг ууртайгаар эцэст нь тултал татахад танк
бүхий л жингээрээ ханаран, сайхан хус модыг хуга татсаар баруун тийш огцом
эргэлээ. Чадварлаг жолооч хурдны хөшүүргийг бараг секундийн зайтайгаар
ахиулсаар хуягт динозавраа агшин зуур хурдлуулан бут сөөг, гүнзгий нүхэн
дээгүүр харайлгасаар талбай руу шуудхан чиглэж захад нь очоод гэнэт хурдаа
хасан байран дээрээ царцах мэт зогслоо. Бусад танкууд ч урам нь хугарсан мэт
урхирсаар ойгоос гарч ирэн цочмог тоормослон нэг эгнээ үүсгэн жагсан
зогсоцгоолоо.
— Цэнэгээ салга! Их буунуудаа үзлэгт бэлдээд! — гэж тушаагаад дуулганы
чихэвчийг залгуураас нь салгахад сумлагч бүх холбоог унтраалаа.
5.
Хянагчийн суусан хуягт тээвэрлэгч тэртээ хол хоцорчээ. Түүнийг ротыг гүйцэж ирэх
гэж ядах зуур би их буунуудаа шалгаж, машинуудынхаа нөхцөл байдлын тухай
болон шатахуун, галт хэрэгслийн зарцуулалтын талаар илтгэл авч амжаад ротоо
жагсаан түүнд илтгэхэд бэлдэн талбайн голд хөдөлгөөнгүй зогсон хүлээлээ.
Зогсоод сайшаал, шийтгэлийн аль нь ирж болохыг дотроо тунгаан бодов.
Хугацаанаас нь найман минутын өмнө ротоо паркаас гаргасны төлөө сайшааж
магадгүй л юм, үүний төлөө ротын захирагчдыг заримдаа алтан цагаар шагнадаг
юм. Дайн эхэлж буй үед хором бүр үнэтэй. Бүх танкууд, бүх онгоцнууд, бүх
штабууд агшин зуурын дотор дайсны цохилтоос зайлах хэрэгтэй. Тэгж чадвал
дайсны хамгийн эхний бөгөөд хамгийн аймшигтай цохилт цэргийн хоосон
хотхонууд дээр буух болно. Найман минут! Энд би зөв ажилласан нь эргэлзээгүй.
Миний бүх танкууд бүрэн бүтэн байгаа, өдрийн туршид бүгд хэвийн ажилласан.
Энэ нь миний техникийн орлогчид л сайн хэрэг болж байна. Гэхдээ офицер
дутагдсаны улмаас манай ротод техникийн орлогч дарга байхгүй л дээ. Би өөрөө
түүний өмнөөс тэр ажлыг хийдэг. Дайсны тулгуур цэгүүдийг хурдан тойрон гарч
тухай бүрд нь тун тодорхой мэдээлж байсан. Энэ ч нэгдүгээр салааны захирагчид
хамаарна л даа. Гэхдээ манай ротод нэгдүгээр салааны захирагч офицер байхгүй
нь харамсалтай. Дахиад л нөгөө дутагдал. Пуужингийн батарейг нүдээ аниад
өнгөрөөгөөгүй, илрүүлээд газартай тэгшлээд хаясан гэж байгаа. Харин хамгийн
муу пуужингийн батарей ч хоѐр Хиросимаг юу ч үгүй болгож дөнгөнө. Тагнах
ажиллагааг зогсоож, өөрийн салбараа пуужингийн эсрэг хаяснаараа би тэдгээр
Хиросимуудыг аварсан хэрэг. Ийм хэргийн төлөө дайны үед бол энгэрт нь одон
зүүж өгдөг юм, харин хээрийн сургуульд бол удаан хугацаанд сайшаан магтах нь
гарцаагүй… За нөгөө хянагч хурандаа ирлээ. Гар нь цэвэрхэн цагаан, гутал нь
гялалзана. Сарвуугаа норгохыг хүсээгүй муур шиг шалбаагийг цэмцэгнэн тойрч
байна тэр. Хороон захирагч, манай эцэг бас л хурандаа цолтой ч гар нь яргачны
гар шиг эвэршиж гүйцсэн бөгөөд хүнд хөдөлмөр түүний гарыг тийм болгосон юм.
Харин манай эцгийн нүүр нь миний л мэдэх бүх л хээрийн сургуулийн талбар,
буудлагын талбайн нар, салхи, жаварт онгож гандсан бөгөөд энэ хянагч
хурандаагийн цонхигор царайтай огт адилгүй билээ.
— Зэрэгц! Номхон! Зэрэгц баруун тийш! Гэвч хянагч миний илтгэлийг сонссонгүй
шууд таслаад:
— Дайнд хүүхэд шиг хөөрөөд байна уу, ахлах дэслэгчээ! Би дуугарсангүй. Тэр
намайг загнаагүй харин миний энгэрт медаль зүүж өгч байгаа юм шиг би
инээмсэглэв. Харин миний инээмсэглэл түүний уурыг бүр шатаав бололтой.
Түүний бараа бологчид дуугүй дүнсийцгээнэ. Зэвсэгт хүчний сахилгын дүрмийн 97
дугаар зүйлийн дагуу миний цэргүүдийн дэргэд намайг загнах хориотой гэдгийг
дагалдагсад нь мэддэг юм байна. Тэр хурандаа миний цэргүүдийн дэргэд намайг
загнаснаар зөвхөн миний захирагчийн нэр хүндэд төдийгүй баатарлаг Зөвлөлтийн
армийн бүх офицерын бүрэлдэхүүний нэр хүнд, тэр дотроо өөрийн хурандаа
цолны нэр хүндэд ч халдаж байгааг тэр дэд хурандаа, хошууч цолтнууд мэдэж
байна. Харин би огт юу ч болоогүй юм шиг инээмсэглэсээр. Тушаалыг эс хайхарч,
биелүүлэхгүй байх нь гутамшигтай хэрэг, нөхөр ахлах дэслэгч ээ. Ээ хурандаа
минь, тулаанд хөөрч, цусны үнэрт мансуурдаггүй хэнийг ч болов би их бууныхаа
гол төмрөөс дүүжлэх байсан даа. Энэ ч яах вэ, хээрийн сургууль. Харин жинхэнэ
тулаан болсон бол дуураймал, хиймэл биш харин жинхэнэ цусан дундуур миний
танкууд гинжээрээ туучиж, ази гаралтай цэргүүд минь үүнээс ч илүү үзүүлээд өгөх
байсан даа. Энэ бол сул тал биш. Энэ бол тэдний сүр хүч. Тэднийг ертөнцөд хэн ч
зогсоож чадахгүй байх байсан. Бас тэр паркийн ханыг яаж байгаа чинь тэр вэ? Чи
тэр ханыг бүр эвдээд хаясан байна! Энэ чинь гэмт хэрэг! Харин тэр хананы тухай
би бүр бодохоо ч мартчихжээ. Их юм болж дээ. Өдийд аль хэдийн янзалчихсан
байгаа байлгүй. Тийм ч их цаг орохгүй. Хорооны сахилгын хорих байрнаас арван
хоригдол цэрэг аваачаад тавихад л хоѐр цагийн дотор засчихна. Тэгээд ч
хурандаа минь, хээрийн сургууль уу эсвэл дайн уу гэдгийг би яаж мэдэх билээ?
Түгшүүрийн үед ер нь хэн үүнийг мэдэж чадах юм бэ? Хэрэв дайн байгаад тэр
хана бүтнээрээ үлдсэн бол 2000 гаруй хүн, хэдэн зуун байлдааны техник нэг дор
юу ч үлдэхгүй шатах байсан. Хурандаа гуай юу гэнэ ээ? 13-р армийн тагнуулын
дарга гэдэг том сэтэр зүүчхээд миний хэдэн узбек цэрэг юу хийж байгааг өдөржин
бүртгэж явах ч гэж! Тэд хэдий оросоор ярьдаггүй ч байгаа мадаггүй сөнөөж чаддаг
юм. Тэднийг минь магт хурандаа минь! Надад биш ч ядаж тэдэнд инээмсэглээч.
Тэгээд л би түүн рүү инээмсэглэн зогсоно. Би хурандаагийн өмнө нуруугаа рот
уруугаа харуулан зогсож байгаа тул эргэж харж огт болохгүй байв. Зөвхөн миний
ротынхон бүгд инээмсэглэж байгааг л би мэдэж байлаа. Зүгээр л ямар ч
шалтгаангүйгээр. Тэд угаасаа ямар ч үед инээмсэглэж байдаг юм. Харин
хурандаад энэ таалагдсангүй. Бид өөрийг нь шоолоод байна гэж тэр бодож байх
шиг. Хурандаа бүр галзуурах шахлаа. Миний чиглүүлэгч тулаанд орохоороо
хэрхдэг шиг шүдээ хяхтнуулна. Бидний инээмсэглэлийг ойлгож, үнэлэх чадвар
түүнд алгаа. Тиймдээ ч тэр миний нүүр уруу хашгичиж:
— Жаал аа, чи рот захирах эрхгүй. Би чамайг зайлууллаа. Ротоо орлогчдоо
хүлээлгэж өг, тэр ротыг цэргийн байранд нь буцааж аваачиг!
— Надад орлогч байхгүй,
— гээд би инээмсэглэв.
— Тэгвэл нэгдүгээр салаан захирагчид!
— Тэр ч бас байхгүй гэвэл тэрээр надаас дооших бүх албан тушаалтныг тоочиж
гарав.
— Би ротдоо ганцаараа офицер. Хурандаа дуугүй болов. Огт уурлаж загнаагүй юм
шиг нам болчхов. Ротод ганц офицер байдаг ийм үзэгдэл манай армид, тэр тусмаа
Зөвлөлт улсын нутаг дэвсгэр дээрх анги салбаруудын хувьд бараг хэвийн үзэгдэл
болсон зүйл байлаа. Офицер болохыг хүсэгчид олон ч бүгд л хурандаа байхыг
хүснэ. Харин дэслэгчийн гараа сонирхол багатай ажээ. Ийм учраас хамгийн доод
шатанд офицерууд дутагдана. Маш их дутагдана. Харин тэр дээгүүр, штабт үүнийг
мартаж орхино. Тийм ч учраас би ротдоо ганц офицер нь байх юм гэж хурандаа
бодсонгүй. Намайг ротын захирагчаас авч хаялаа, тэгэх эрх нь ч түүнд бий. Гэвч
ротыг цэргийн байранд нь буцааж аваачих хэрэгтэй. Харин ротыг, тэр тусмаа
танкийн ротыг хэдэн арван километр хол газар зөнд нь орхиж огт болохгүй. Энэ
бол гэмт хэрэг. Ингэвэл шууд төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж үзэх болно.
Тэгвэл ч хурандаа чи өнгөрөх нь тэр. Хэрэв чи тухайн нөхцөл байдалд орлох ямар
ч хүн байхгүй үед захирагчийг нь зайлуулбал бүх хариуцлагыг өөртөө хүлээх
бөгөөд хөндлөнгийн хэн нэгэнд ротыг итгэн өгөх эрхгүй. Хэрэв тийм эрх байдагсан
бол дивизийн захирагч бүр цэргээ хээр гаргаж доод захирагч нараа өөрийн дураар
өөрчлөөд цэргийн эргэлт хийж болохсон. Харин манайд төрийн эргэлт гардаггүйн
учир нь командлах боловсон хүчнийг сонгож, томилох энэ нарийн ажилд хүссэн
хэн бүхэн оролцоод байдаггүйд л байгаа юм. Зайлуулах нь чиний эрх. Зайлуулах
бол тун амархан. Зайлуулж хэн ч чадна. Энэ бол хүн алах шиг л хялбархан. Харин
захирагчдыг албан тушаалд нь эргүүлэн тавих бол үхсэн хүнийг босгохтой адил
тун хэцүү. За хурандаа минь яав? Намайг буцаагаад ротын захирагчаар томилох
гэж байна уу? Тэгж болохгүй ээ. Би тэнцэхгүй. Бүгд үүнийг сонссон. Таарч
тэнцэхгүй хүнийг ротын захирагчаар тавих эрх чамд байхгүй. Хэрэв улсын хилийн
ойролцоо танкийн ротын хууль ѐсны захирагчийг нь албан тушаалаас нь
зайлуулаад оронд нь тэнцэж тохирохгүй этгээдийг тавилаа гэж дээд газар мэдвэл
чамайг яах бол? Алив? Аан? Манай батальон захирагчтай, эсвэл хорооны
захирагчтай холбоо бариад энэ эзэнгүй ротоо аваарай гэж хэлж болно л доо. Гэвч
хээрийн сургууль дууссан. Гэнэт эхэлсэн шигээ гэнэт дуусчихлаа. Харин сургууль
дуусчхаад байхад байлдааны холбоог ашиглахыг хэн зөвшөөрөх билээ? 37 он
байсан бол тэгж зүрхэлсэн хүнийг буудах байсан. Иймэрхүү зүйлээр эрхлэхийг
хэнд ч зөвшөөрөхгүй. За яасан, хурандаа? Алив наад ротоо аваад явж үз. Харин
магадгүй чи рот яаж удирдаж авч явахыг аль хэдийн мартсан уу? Эсвэл бүр хэзээ
ч ротын жагсаал удирдаж байгаагүй юу? Штабт өссөн байх нь. Тийм хурандаа
олон бий. Штабаас гадуурх ямар ч ажил аар саар зүйл шиг санагддаг байх л даа.
Танкийн ротыг удирдан паркт нь аваачих ч хэцүү биш. Зөвхөн шинэ дүрэмд заасны
дагуу тушаалуудаа өгөх хэрэгтэй. Ротын цэргүүд орос биш болохоор хэлээд
ойлгохгүй. Харин ойлговол бүр ч муу юм болж мэднэ. Тэгвэл тэднийг ой намаг
дундаас нисдэг тэргээр хайгаад ч олохгүй. Хүнд танкууд хүн дайрчхаж ч мэднэ,
гүүрэн доогуур ороод гацаж ч магад, намагт живж ч болно. Харин үүний шийтгэл нь
мөн л адилхан байх юм. Би инээхээ болилоо. Нөхцөл байдал ноцтой болж байна,
юун инээхтэй манатай. Гараа саравчиндаа хүргэж ѐслоод: Нөхөр хурандаа, явахыг
зөвшөөрнө үү?" гэж хэлэх цаг нь мөн дөө. Тэртэй тэргүй би тэнд хөндлөнгийн хүн,
дарга нь ч биш, цэрэг нь ч биш. Та өөрийнхөө зуурсан жонхууны учрыг өөрөө олж
үз. Захирахыг хүсээд байсан, одоо захираач нөхөр хурандаа. Гэвч миний хор шар,
бах тав дорхноо алга боллоо. Миний төрөлх рот, миний хүмүүс, миний машинууд
шүү дээ. Хэдийгээр ротыг би цаашид хариуцахгүй болсон ч зүгээр ингээд салж
чадахгүй нь.
— Нөхөр хурандаад, гэж хэлээд би гараа саравчиндаа хүргэн ѐслоод
— Ротоо сүүлийн удаа удирдаж явахыг зөвшөөрнө үү? Салах ѐс хийх маягаар гэв.
— Тэг ээ, гэж тэр товчхон хэлэв. Тэрээр сурснаараа сургаал айлдаж, битгий
хамаагүй давхи, битгий хөөр, цувааг тарааж болохгүй гэж хэлэх гээд байх шиг
санагдлаа. Гэвч тэгсэнгүй. Тэгэхийг тэр хүсээ ч үгүй, зүгээр л надад тэгж санагдсан
байж ч болох юм.
— Тийм, тийм, ротоо аваад яв. Ротоо одоохондоо захирч бай. Миний тушаалыг
одоогоор хүчингүй гээд тооцчих. Ротоо байранд нь аваачаад тэнд хүлээлгэж
өгөөрэй.
— Гүйцэтгэе! гэж ѐслоод огцом эргэхдээ хурандааг дагалдагсад жуумалзахыг би
анзаарав. «Одоохондоо захирч бай» гэж юу гэсэн үг вэ? Бараа бологсод нь
«Одоохондоо захирч бай» гэдэг ойлголт байхгүй гэдгийг мэдэж байна аа. Захирагч
нь эсвэл өөрийн анги салбараа аваад явж чадах тэр хүн нь түүнийгээ бүрэн
хариуцах ѐстой бөгөөд тэнцэж тохирохгүй хүнийг бол дор нь зайлуулах ѐстой.
«Одоохондоо захирч бай» гэдэг бол шийдвэр биш. Хурандаа энэ асуудалд ингэж
хандсаныхаа хариуд их үнэ төлж болно. Надад болон хурандаагийн дагалдагсдад
энэ нь тодорхой байлаа. Гэхдээ одоо юун тэрийг бодохтой манатай. Надад чухал
ажил байна. Би рот захирч байна. Хэн юу бодсон, юунд яаж хандсан, хэрхэн
шийтгүүлэх нь надад ямар хамаа байх вэ. Эхний команд өгөхийн өмнө захирагч
өөрийн салбарыг хүсэл зоригоороо бүрэн захирсан байх ѐстой. Жагсаал тэр
чигээрээ анхаарлаа хандуулж, захирагч одоо команд өгөх гэж байгааг цэргүүддээ
харцаараа мэдрүүлэх хэрэгтэй. Харин танкийн цэрэгт командууд нь чимээгүй
байдаг. Миний гарт хоѐр дарцаг байна. Би түүгээр командална. Цагаан дарцгийг
огцом өргөв. Энэ миний эхний команд. Энэхүү товч бөгөөд тодорхой дохиогоор
«Ротыг би удирдаж байна! Дайсантай тулгарах хүртэл радио станцыг ашиглахыг
хориглож байна! Анхаар!» гэсэн утгатай урт мэдээллийг өөрийн ротдоо өглөө.
Анхааруулах ба гүйцэтгэх команд гэж бий. Анхааруулах командаар захирагч
өөрийн хүсэл зоригийн төмөр мэт хазаараар удирдлагадаа байгаа хүмүүсийг
хазаарлан авна. Тэгээд гол командаа өгөхийн өмнө жолоогоо татан таван секунд
хүлээх учиртай. Бүгд тэр хазаарын төмөр амгайвчийг мэдэрч, булчин шөрмөс нь
өвдтөл ороолгохын өмнө татвалзах мэт хөвчирч, сайн морь ташуурдуулахаа
хүлээх мэт жагсаал тэр чигээрээ амьсгаа даран гүйцэтгэх командыг хүлээх ѐстой.
Улаан дарцгийг огцом өргөөд хоѐр дарцгаа баруун зүүн тийш алдлан буулгав. Рот
агшин зуур тарж танкийн хуяг дээгүүр гутлын тах тачигнав. Роттойгоо салах ѐс
хийж байгаа болоод тэр үү, эсвэл шалгагч нарт өөрийн чадвараа харуулах гээд
байгаа юм болов уу, бүр эсвэл хор шар хөдлөөд байгаа юм болов уу? Ямартаа ч
энэхүү сэтгэлийн хөдөлгөөнөө өөрөөр илэрхийлэх боломжгүй байлаа. Ээ хөөрхий,
хэн нэг нь секунд хэмжигч гартаа бариад харж байсан ч болоосой! Гэхдээ миний
рот дивизийн дээд амжилтыг, бүр цаашлаад түүнээс ч илүү амжилтыг тогтоож
чадна гэдгийг би тэр хоромд мэдэж байв. Хурандааг дагалдагсад дунд миний ази
цэргүүдээр бахархан буй жинхэнэ танкчид олон байгаа гэдгийг ч би мэдэж байлаа.
Танкийн цэргийн олон дээд амжилтыг би биеэрээ харсан бөгөөд тэдгээрийн үнэ
цэнийг ч мэддэг байсан юм. Дээд амжилт тогтоох гэж гараа хугалж, шүдээ
цөмлөхийг ч харсан. Харин тэр мөчид миний хүүхдүүд одтой байлаа. Гэхдээ би тэр
үед яагаад ч юм бэ миний цэргүүд танкийн цамхаг уруу санаанд багтамгүй хурдан
үсрэн орохдоо нэг нь ч хоцрохгүй, нэг нь ч халтирахгүй гэдгийг би урдаас мэдэж
байсан юм. Хэн нь ч нээлхийн тагт хөл гараа хавчуулахгүй гэдгийг ч мэдэж байсан.
Тэр агшинд л лав биш. Арван хөдөлгүүр нэгэн зэрэг нүргэлэн асав. Би ч
захирагчийн танкийн нээлхийд байна. Одоо миний дээш өргөсөн цагаан дарцаг
«Би бэлэн!» гэж хэлж байна. Хариуд нь есөн цагаан дарцаг «Бэлэн! Бэлэн! Бэлэн!»
гэх нь харагдана. Дарцгаа толгой дээгүүрээ огцом эргүүлээд зүүн тийш тодорхой
заасан нь «Намайг дага!» гэсэн дохио. Энэ бүгд тун амархан. Хялбархан. Хэтэрхий
энгийн байна уу? Тийм ээ. Гэвч танкийн дөрвөн арми нэгэн зэрэг хөдөлсөн ч ямар
ч радио тагнуул түүнийг илрүүлж чадахгүй. Дарцгаар дохих нь бусад төрлийн
тагнуулчдын хувьд болхи мэт санагдах ч тун сайн арга билээ. Ийм ч учраас бид
үргэлж гэнэт гарч ирдэг юм. Сайн ч бай муу ч бай гэв гэнэт. Чехословакт ч тэр,
нэгэн зэрэг долоон арми байсан ч тэр. Хянагч хурандаа өөрийн хуягт тээвэрлэгч
рүү авирч байгаа нь харагдана. Бараа бологсод нь түүнийг дагав. Хуягт тээвэрлэгч
уухилсаар эргэж цэргийн хотхон уруу өөр замаар явж одлоо. Хурандаагийн
дагалдагсад нь түүнийг үзэн яддаг нь тодорхой байна. Хэрэв тийм биш байсан бол
тэр миний танкуудыг дагаад явах ѐстой гэдгийг хэн нэг нь түүнд хэлэх л байсан. Би
одоо хэн ч биш шүү дээ. Нэр зээлдэгч. Ротыг надад итгэж хариуцуулна гэдэг
ажлаасаа хөөгдсөн цагдаад хэн нэгнийг баривчлаад ир гэж тушаахтай адилхан.
Хэрэв чиний толгойд тийм бодол орж ирсэн бол ядаж түүнтэй хамт явах ѐстой.
Ротыг хэн нэгэнд өгсөн бол өөрөө удирдаж чадахгүй ч бай цагийг нь олж
тоормосны гишгүүр дээр гишгэхийн тулд дэргэд нь байх хэрэгтэй. Харин чи өөрийн
амьдралаа залуухан ахлах дэслэгчийн гарт атгуулчихлаа гэж хурандаад хэн ч
сануулсангүй. Албан тушаалаасаа зайлуулагдсан ахлах дэслэгч юу ч хийж мэднэ,
тэр чинь хөндлөнгийн хүн шүү дээ. Харин түүнийг нь хурандаа чи хариуцах болно.
Эсвэл хамт явагсад нь тэр ахлах дэслэгч ямар нэг адал явдалгүйгээр ротыг аваад
явчихна гэж мэдээд байгаа юм уу? Хурандаагийн хувь заяаг ахлах дэслэгч
баллаад хаячихгүй гэдгийг ч бас мэдээд байна уу? Харин юу ч тохиолдож магадгүй
дээ…
7.
Байлдааны машинууд парктаа буцаж ирэхэд хамгийн түрүүнд юу хийх ѐстой байх
вэ? Зөв. Шатахуунаар цэнэглэх ѐстой. Бүтэн ч бай, эвдэрсэн ч бай цэнэгтэй л байх
ѐстой. Түгшүүрийн дохио хэзээ дахин хангинахыг хэн мэдэх билээ? Байлдааны
машин бүр сая туулж өнгөрүүлсэн бүхнээ давтахад хэзээ ч бэлэн байх хэрэгтэй.
Тийм ч учраас парк дахиад л нүргэлж эхлэв. Хэдэн зуун машиныг нэгэн зэрэг
цэнэглэж байна. Танк бүрд хамгийн багадаа л нэг тонн шатахуун хэрэгтэй. Хуягт
тээвэрлэгчид ч мөн үүнээс дутуугүй ховдог. Их буу чирэгчид ч мөн адил. Бас
тээврийн машинуудыг бүгдийг нь цэнэглэх шаардлагатай. Мөн бүх л байлдааны
хэрэгслийг нөхөн дүүргэх ѐстой. Танкийн их бууны сум нэг бүр нь 30 килограмм
жинтэй. Зуу зуун сум авч иржээ. Сумыг хос хосоор нь хайрцаглажээ. Хайрцагтай
сумнуудыг эхлээд тээврийн машинаас буулгах хэрэгтэй. Сумнуудаа гаргаж,
боодлыг нь авна. Тэгээд бүх сумны үйлдвэрийн тосыг нь арчиж цэвэрлээд танк
уруугаа зөөнө. Пулеметын сум ч бас хайрцагтай ирнэ. Хайрцаг бүрдээ 880 ширхэг
байна. Сумнуудыг туузанд нь суулгах хэрэгтэй. Пулеметын нэг туузанд 250 ширхэг
сум орно. Дараа нь тэр туузаа хамбуурт эвхэж хийнэ. Танк бүрд 13 хамбуур бий.
Харин дараа нь бүх буудсан сумны хонгиог цуглуулж хайрцагт хийн агуулахад
тушаах ѐстой. Гол төмрөө сүүлд нь цэвэрлэмз. Үүнийг дараа нь танкийн салаа бүр,
өдөр бүхэн олон цагаар давтаж хийх болно. Одоо бол гол төмрийг зөвхөн тослох
хэрэгтэй. Дараа нь танкаа угаана даа. Энэ бол тойм төдий угаалга. Үндсэн угаалга,
цэвэрлэгээг дараа хийх болно. Харин одоо цэргүүдээ хооллох хэрэгтэй. Өнөөдөр
үдийн хоол идээгүй тул оройн хоол нь өдрийн хоолтойгоо хамт байгаа. Дараа нь
хөдөлгүүр, хурдны хайрцаг, явах анги, гинж гээд бүгдийг нь шалгах хэрэгтэй.
Дөрөвдүгээр танкийн зүүн гинжний нэг хөтлөгч араа нь эвдэрчээ. Наймдугаар
танкийн нэг жижиг эргэлт дамжуулах гол суларсан байна. Харин танкийн нэгдүгээр
рот хоѐр ч танкийн хөдөлгүүрийг шууд солих болжээ. Маргааш өглөөнөөс бүгд гол
төмрөө өнгөлж эхэлнэ. Бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй. Үзүүлээд өгнө дөө. Гэнэт
зүрхэн дор хоосон оргихыг мэдрэв. Маргааш өглөө гэхэд ротынхоо техникийн
үйлчилгээний чанарыг шалгаад байж байхгүй гэдгээ гэнэт саналаа. Маргааш
намайг бүр танкийн парк уруу оруулахгүй байж ч магад? Миний тухай бүх бичиг
баримт аль хэдийн бэлэн болсон бөгөөд маргааш өглөө биш харин бүр өнөө орой
намайг албан ѐсоор ротын захирагчаас авч хаяна гэдгийг мэдэж байна. Офицер
хүн албан тушаалаасаа авахуулахаар очихдоо одон авах гэж байгаагаас дутахгүй
цог жавхлан төгөлдөр байх учиртай. Миний ротынхон ч үүнийг мэднэ. Тийм ч
учраас намайг шатахуун цэнэглэгчтэй муудалцаж, зарцуулсан байлдааны
хэрэгслийн бүртгэл гаргаж, гуравдугаар танк доогуур шургаж байх зуур хэн нэг нь
аль хэдийн миний гутлыг толь шиг өнгөлж, өмд индүүдэж, захны цагаан даавууг
сольжээ. Тос, шороо болсон комбинезоноо тайлж хаяад шүршүүрт түргэхэн орлоо.
Удаан бөгөөд хичээнгүйлэн байж сахлаа хусав. За тэр, хорооны штабын зарлага
ирж явна. Парк тэр чигээрээ доргилно. Эвдэрсэн хуягт тээвэрлэгч чирэгч
машинаар чирүүлэн хаалгаар орж байна. Хоосон хонгио энд тэндгүй жингэнэнэ.
Тэвшээ давтал сумны хоосон хайрцаг ачсан асар том «Урал» машинууд
хүнгэнэлдэнэ. Цахилгаан гагнуурын оч ѐслолын буудлага мэт цацарна. Өглөө
гэхэд бүх зүйл гялалзаж байх ѐстой. Харин одоохондоо эргэн тойрон бүх зүйл тос,
шавар болж, чимээ шуугиан чих дөжрөөх нь их барилгын талбай дээр байх мэт.
Офицерууд нь цэргээсээ эс ялгарна. Бүгд комбинезонтой, бүгд халтар, бүгд чанга
чанга дуугарцгаана. Энэ бүх эх адаггүй нүргээн дундуур ахлах дэслэгч Суворов
алхана. Харсан бүгд дуугаа хураах ажээ. Халтайсан танкчид миний араас
харцгаана. Ахлах дэслэгч албан тушаалаасаа авахуулахаар явж буй нь бүгдэд
тодорхой. Чухам яасан гэж ротоосоо авахуулж байгааг хэн ч үл мэднэ. Гэхдээ л
огт дэмий зүйлээс болж авахуулж байгааг бүгд мэдэрч байлаа. Өөр цагт бол харь
ротын ахлах дэслэгчийг анзаарах ч үгүй, анзаарсан ч мэдээгүй царай гаргах
байсан. Хөдөлгүүрээ тойрч суугаад тостой бөгсөө өндийлгөх ч үгүй байсан. Гэвч
хүн албан тушаалаа өгөх гээд явж байна. Тийм болохоор л үл таних танкчид тос
болсон малгайдаа гараа хүргэн мэндчилцгээж байна. Би ч хариу мэндчилнэ. Би
инээмсэглэнэ. Тэд ч над уруу инээмсэглэж, үүнээс ч муу зүйл тохиолдож болно,
тэснэ шүү гэсэн харцаар харна. Паркийн хашаанаас цаашлаад цэргийн хотхон
үргэлжилнэ. Асар том туулайн бөөр модод харагдана. Шинэ цэргүүд жагсаалын
дууг чанга боловч эв дүйгүй дуулах нь сонсогдоно. Хичээцгээж л байна, гэхдээ
болоогүй ээ. Идэрхэг бага дарга чанга дуугаар командална. Нөгөө шинэ цэргүүд
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov
Akvarium   viktor suvorov

More Related Content

What's hot

Tsetsegt urgamliin bier bodis damjih
Tsetsegt urgamliin bier bodis damjihTsetsegt urgamliin bier bodis damjih
Tsetsegt urgamliin bier bodis damjih
orhonchimeg
 
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчинцанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
Tugsuu Tugsuu
 
Copy of zasaglal
Copy of zasaglalCopy of zasaglal
Copy of zasaglal
Bayarmaa-ss
 
шарх гэж юу вэ
шарх гэж юу вэшарх гэж юу вэ
шарх гэж юу вэ
Sosoo Byambaa
 

What's hot (20)

nyamsuren hamtran ajillah geree shuud hewleh
nyamsuren hamtran ajillah geree shuud hewlehnyamsuren hamtran ajillah geree shuud hewleh
nyamsuren hamtran ajillah geree shuud hewleh
 
Tsetsegt urgamliin bier bodis damjih
Tsetsegt urgamliin bier bodis damjihTsetsegt urgamliin bier bodis damjih
Tsetsegt urgamliin bier bodis damjih
 
Kompani test
Kompani testKompani test
Kompani test
 
Glomerulanefrit
GlomerulanefritGlomerulanefrit
Glomerulanefrit
 
Туузан хорхой (Tapeworm)
Туузан хорхой (Tapeworm)Туузан хорхой (Tapeworm)
Туузан хорхой (Tapeworm)
 
Нэхэмжлэлийн албан ёсны загвар
Нэхэмжлэлийн албан ёсны загварНэхэмжлэлийн албан ёсны загвар
Нэхэмжлэлийн албан ёсны загвар
 
бүгд найрамдах грек улс
бүгд найрамдах грек улсбүгд найрамдах грек улс
бүгд найрамдах грек улс
 
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчинцанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
 
свот
свотсвот
свот
 
Biol l 3
Biol l 3Biol l 3
Biol l 3
 
Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгаа, 2013 он
Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгаа, 2013 онХөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгаа, 2013 он
Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгаа, 2013 он
 
азотын бордоо
азотын бордооазотын бордоо
азотын бордоо
 
Copy of zasaglal
Copy of zasaglalCopy of zasaglal
Copy of zasaglal
 
Tamhinii hor hunuul
Tamhinii hor hunuulTamhinii hor hunuul
Tamhinii hor hunuul
 
агаарын бохирдол
агаарын бохирдолагаарын бохирдол
агаарын бохирдол
 
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээИргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
 
Жигд тарьж ургуулах гарын авлага
Жигд тарьж ургуулах гарын авлагаЖигд тарьж ургуулах гарын авлага
Жигд тарьж ургуулах гарын авлага
 
Shock 103
Shock 103Shock 103
Shock 103
 
Хоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцооХоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцоо
 
шарх гэж юу вэ
шарх гэж юу вэшарх гэж юу вэ
шарх гэж юу вэ
 

More from amingooamy (20)

Shulguud lhagvasuren
Shulguud  lhagvasurenShulguud  lhagvasuren
Shulguud lhagvasuren
 
Yu ch bitgii orold robiert shiekli
Yu ch bitgii orold  robiert shiekliYu ch bitgii orold  robiert shiekli
Yu ch bitgii orold robiert shiekli
 
Dashbalbariin shulguud
Dashbalbariin shulguudDashbalbariin shulguud
Dashbalbariin shulguud
 
Tsetsgend durtai er
Tsetsgend durtai erTsetsgend durtai er
Tsetsgend durtai er
 
Hulan bid 2
Hulan bid 2Hulan bid 2
Hulan bid 2
 
Xoit nasandaa uchirna
Xoit nasandaa uchirnaXoit nasandaa uchirna
Xoit nasandaa uchirna
 
Uhliin aylal
Uhliin aylalUhliin aylal
Uhliin aylal
 
Tanihgui emegtein zahidal
Tanihgui emegtein zahidalTanihgui emegtein zahidal
Tanihgui emegtein zahidal
 
Yavuukhulan tuuver zoxiol
Yavuukhulan tuuver zoxiolYavuukhulan tuuver zoxiol
Yavuukhulan tuuver zoxiol
 
Nuutsgai xairiin payan
Nuutsgai xairiin payanNuutsgai xairiin payan
Nuutsgai xairiin payan
 
Zuun jiliin gantsaardal
Zuun jiliin gantsaardalZuun jiliin gantsaardal
Zuun jiliin gantsaardal
 
Zaluu nas choinom
Zaluu nas choinomZaluu nas choinom
Zaluu nas choinom
 
Deevriin.oroon.deh.minii.moroodol
Deevriin.oroon.deh.minii.moroodolDeevriin.oroon.deh.minii.moroodol
Deevriin.oroon.deh.minii.moroodol
 
Geishagiin dursamj
Geishagiin dursamjGeishagiin dursamj
Geishagiin dursamj
 
Anxnii durlal
Anxnii durlalAnxnii durlal
Anxnii durlal
 
1984
19841984
1984
 
200 sain ajil herluf bidstruf
200 sain ajil herluf bidstruf200 sain ajil herluf bidstruf
200 sain ajil herluf bidstruf
 
33 khoriotoi nom orch b.oiuunchimegh
33 khoriotoi nom   orch b.oiuunchimegh33 khoriotoi nom   orch b.oiuunchimegh
33 khoriotoi nom orch b.oiuunchimegh
 
Aluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsurenAluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsuren
 
Koralin nil gieiman
Koralin   nil gieimanKoralin   nil gieiman
Koralin nil gieiman
 

Akvarium viktor suvorov

  • 1. Тагнуулч Суворов "Эхлэл" 2011 оны 06-р сарын 10, Нийтэлсэн HERO Би бээр Аквариум хэмээх энэ номыг уншиж дууслаа л даа. Тэгээд цувралаар нийтэлмээр санагдлаа. Асуулт форумааср явж байгаад олсон ном л доо. Энэ номонд зөвлөлтийн үеийн тагнуулчийн тухай гардаг бөгөөд бичсэн хүн нь өөрийн бодит амьралаас сэдэвлэн бичсэн, маш сонирхолтойгоос гадна өөр хэрэгтэй мэдлэг хийгээд амжилтанд хүрэх зүйлсээс ч суралцах шиг болов. Та бүхэн уншаад үзээрэй маш сонирхолтой. Зохиолчийн тухайд: Виктор Суворов /жинхэнэ нэр нь Владимир Богданович Резун/ Оросын цэргийн тагнуулын офицер байсан. Нэрт түүхч, зохиолч. нийтлэлч, 1947 онд Приморийн хязгаарт төрсөн.Суворовын нэрэмжит дунд сургууль болон ерөнхий цэргийн дээд сургууль төгссөний дараа Киевийн цэргийн тойргийн штабт тагнуулын офицероор ажиллаж байсан. 1974 онд ЗХУ-ын ЗХЕШтабын ТЕГ-ын цэрэг дипломатын академи төгсөөд Женевт тагнуулын удирдагчаар дөрвөн жил ажиллажээ. Тэрээр 1978 онд Англид зугтан гарсан бөгөөд ЗХУ-ын Дээд шүүхээс түүнд эчнээ буудан алах ял оноосон. Англид оргон гарсны дараа тэрээр 1981 оноос Виктор Суворов гэсэн нууц нэрээр зохиол бичиж эхэлсэн агаад ―Аквариум‖, ―Чөлөөлөгч‖ зэрэг ном нь түүнд алдар нэр авчирсан. ―М өдөр‖, ―Сүүлчийн бүгд найрамдах улс‖, ―Ялалтын сүүдэр‖, ―Мөс зүсэгч хөлөг онгоц‖ зэрэг цэрэг тагнуулын холбогдолтой болон дэлхийн II дайны түүхийг өөр өнцгөөс харж бичсэн олон ном нь гарсан дороо бестселлер болж байв. ―Жил бүр уншигчдын гар дээр шинээр нэг ном тавьж байх болно‖ гэж амалсан түүний бүтээлүүд дэлхийн 23 орны хэл дээр орчуулагдсан ажээ. Виктор Суворов Аквариум Эхлэл — Манай дүрэм тун энгийн: ороход нэг, гарахад хоѐр рубль. Энэ нь манай байгууллагад элсэхэд хэцүү ч гарахад бүр хэцүү гэсэн үг. Онолын хувьд байгууллагын бүх гишүүдэд түүнээс яндангаар дамжин гарах нэг л зам бий. Тэрхүү гарц нь зарим нэгнийх нь хувьд хүндтэй, зарим нэгнийх нь хувьд гутамшигтай зам байх боловч бид бүгдэд зориулсан нэг л яндан байдаг. Зөвхөн түүгээр дамжиж л бид байгууллагаас гарна. Энэ яндан тэр байна... гээд бүх ханыг эзэлсэн асар том цонх уруу заагаад... — Түүнийг харж сонирх л доо гэж Буурал хэлэв. Есдүгээр давхрын өндрөөс харахад тэнгэрийн хаяа хүртэл үргэлжлэх зах хязгааргүй асар том цөлийн аэродромын дүр төрх алган дээр тавьсан мэт дурайх ажээ. Харин доош харах аваас найган ганхах бут, моддын завсраар хэрэн сүлжих элсэрхэг нарийн зөрөг замууд хөл дор харагдана. Цэцэрлэгийн ногоон ургамал ба аэродромын онгож гандсан өвс нь цагаан хөндлөвч дээр шигүү өргөст тор татсан бат бөх бетон ханаар зааглагджээ. — Тэр байна… гээд замын хараар давирхайдсан хавтгай дээвэр дээр орших тийм ч өндөр биш, арван метр орчим дээш үргэлжлэх бүдүүн дөрвөлжин янданг Буурал
  • 2. заалаа. Далайд хөвөх сал эсвэл хуучны намхан хитэгтэй, бахим бүдүүн яндантай хуягт усан онгоцыг санагдуулах тэрхүү баргар хар дээвэр нь голт борын ногоон мандал дунд хөвж буй мэт харагдана. Яндангаас шингэн утаа суунаглах ажээ. — Хэн нэг нь байгууллагыг орхиж буй хэрэг үү? — Үгүй дээ гээд тэрээр инээв. — Яндан бол зөвхөн гарц төдийгүй бидний эрчим хүчний эх үүсвэр, манай нууцыг хадгалагч юм. Энэ ердөө л нууц бичиг баримтууд шатааж байгаа хэрэг. Хадгалснаас шатаасан нь дээр гэдгийг мэднэ биз дээ. Санаа амар байж болно. Харин хэн нэг нь байгууллагыг орхиж одох үед гарах утаа нь ийм шингэн тунгалаг биш харин өтгөн хар байдаг юм. Хэрэв чи байгууллагад элсэх юм бол нэг л сайхан өдөр энэхүү яндангаар гарч тэнгэрт нисэн одох болно. Гэхдээ одоо биш л дээ. Одоо бол байгууллага чамд өөрийн хийх гэж буй сонголтын талаар сүүлийн удаа бодож үзэн татгалзах боломж олгож буй хэрэг юм. Харин юу бодох учиртайг чинь мэдүүлэхийн тулд би чамд нэг кино үзүүлье гэв. Тэгээд Буурал удирдах самбар дээрх нэгэн товчлуурыг дараад миний дэргэдэх түшлэгтэй сандалд тухлан суулаа. Хүнд хүрэн хөшиг бага зэрэг чахран хаагдаж уудам том цонхыг халхлахтай бараг зэрэг шахуу ямар нэг бичиг, оршилгүйгээр дэлгэц дээр дүрс гарч эхлэв. Хальсыг нь гамтай хадгалсан, хуучны хар цагаан кино хөвөрч эхэллээ. Кино нь дуугүй болоод ч тэр үү кино аппаратын шаржигнах чимээ тодхон сонсогдох бөлгөө. Цонхгүй, бүүдгэр том өрөө дэлгэцнээ харагдах бөгөөд тэр нь уурын зуух ба үйлдвэрийн цех хоорондын завсрын өрөө ажээ. Жижиг цайзын хаалга мэт үзэгдэх хаалттай зуухны ам, уурхайн төмөр зам лугаа адил харагдах зуух уруу хөтлөн чиглүүлэгч ховилууд маш томоор дэлгэц дээр гарч байна. Зуухны ойролцоо саарал халаадтай хүмүүс харагдана. Галч нар ажээ. Тэд авс дамжлан явж байлаа. Тэгэхлээр энэ ямар газар вэ? Хүүр шатаах газар! Магадгүй миний дөнгөж сая цонхоор харсан тэр газар байх. Саарал халаадтай хүмүүс авсыг өргөн чиглүүлэх ховил дээр тавилаа. Зуухны хаалга хоѐр тийш аажим онгойж, галч нар авсыг зөөлөн түлхэхэд авс өөрийн амьгүй эзний хамт улалзан дүрэлзэх дөлөн дунд орж одлоо. Харин одоо нэгэн амьд хүний нүүрийг томоор харуулж байна. Нүүрнээс нь хөлс урсах аж. Зуухны дэргэд халуун байгаа. Нүүрийг нь тал талаас нь эцэс төгсгөлгүй удаан харууллаа. Эцэст нь камерын дуран нүүрнээс нь холдож бүх биеийг нь харуулж эхлэв. Тэрээр халаадгүй бөгөөд үнгэгдэж үрчийж гүйцсэн үнэтэй хар хослол өмсжээ. Хүзүүндээ зүүсэн зангиа нь олс мэт эрчлэгдсэн харагдана. Түүнийг ган татлагаар эмнэлгийн дамнуургад чанга хүлсэн байх бөгөөд зуухын амыг тэрэнд харуулахгүйн тулд дамнуургыг хана түшүүлэн бариул дээр нь босгон тавьжээ. Галч нар гэнэт хүлээстэй хүн рүү эргэцгээлээ. Харваас ингэж анхаарлаа хандуулсан нь түүнд таалагдахгүй байгаа бололтой. Тэрээр хашгирна. Бүр аймшигтай хашгирах ажээ. Хэдийгээр дуу нь үл сонсогдох боловч шил доргитол хашгирч байгааг нь би мэдэж байлаа. Дөрвөн галч дамнуургыг болгоомжтойгоор шалан дээр буулгаад сурмаг хөдөлгөөнөөр дамжлан өргөх нь харагдана. Хүлээстэй хүн үүнд нь саад хийх гэж байж боломгүй их хүч гаргах ажээ. Нүүрээ байдгаар нь хүчилжээ. Духны судсууд нь гүрийн толгой нь хариугүй хагарах гэж буй мэт санагдана. Гэвч галчийн гарыг хазах гэсэн оролдлого бүтсэнгүй. Хүлээстэй хүний шүд өөрийнх нь гарт зоогдож, эрүүг нь даган хар судал татуулан цус урслаа. Тэр ч хурц шүдтэй юм аа. Хэдийгээр түүний биеийг бат бөх хүлсэн боловч тэрээр баригдсан гүрвэл шиг мурилзана. Түүний толгой амьд амьтныхаа зөнгөөр их биеэ даган савчиж
  • 3. дамнуурганы модон бариулыг жигд хэмнэлтэйгээр хүчтэй цохилно. Хүлээстэй хүн өөрийн амь насны төлөө биш харин хялбархан үхэхийн төлөө тэмцэх ажээ. Түүний санаа ойлгомжтой бөгөөд дамнуургыг савчуулснаар чиглүүлэх ховил дээрээс цементэн шал дээр унахыг хичээнэ. Энэ нь нэг бол хялбархан үхэх эсвэл ухаан алдана гэсэн үг. Харин ухаан алдчихвал зууханд орж болно шүү дээ. Айх юм үгүй... Гэвч галч нар өөрсдийн ажлаа сайн мэдэх аж. Тэд дамнуургыг ганхуулах боломж үл олгон бариулаас нь сайтар барьцгаажээ. Харин хүлээстэй хүн хүзүүгээ хугартал зүтгээд ч галчдын гарыг хазаж чадахааргүй харагдана. Хүн амьдралынхаа хамгийн сүүлийн мөчид гайхамшгийг бүтээж чаддаг гэж ярьцгаадаг. Амиа хамгаалах зөнгөөрөө түүний бүхий л булчин шөрмөс, ухаан санаа, амьдрах хүсэл эрмэлзэл нь нэгэн эгшинд төвлөрчээ… Тэр ч ухасхийлээ! Бүх л биеэрээ ухасхийв! Тэрээр хавханд орсон чоно хөлөө тас хазаад ухасхийдэг шиг ухасхийв. Тэрээр чиглүүлэх төмөр ховилыг доргитол ухасхийлээ. Тэр өөрийнхөө ясыг үйртэл, булчин шөрмөсөө тасартал ухасхийлээ. Тэр ухасхийлээ... Гэвч түүнийг хүлсэн татлага нь бат бөх ажээ. Дамнуурга ч аажмаар урагшилж эхлэв. Цэвэрлээгүй удсан гутлынх нь улыг цайвар цагаан болтол нь гэрэлтүүлсээр зуухны хаалга хоѐр тийш алгуур нээгдэв. Гутлынх нь ул гал уруу ойртлоо. Өнөө хүн хөлөө галаас холдуулахын тулд өвдгөө нугалахыг оролдоно. Гэвч тэгж чадсангүй. Зураглаач тэр хүний хуруунуудыг томоор харуулж эхлэв. Ган татлага түүний хуруунуудад гүн шигджээ. Гэвч хурууны үзүүрүүд нь чөлөөтэй байлаа. Тэрээр хурууныхаа үзүүрээр ч болов биеийнхээ хөдөлгөөнд саад болохыг хичээнэ. Хурууныхаа үзүүрүүдийг байдгаар нь хүчлэн тэнийлгэжээ. Хэрэв замд нь ямар нэг зүйл таарсан бол тэрээр гарцаагүй түүнээс зуурах байлаа. Гэтэл зуухны дэргэд дамнуурга гэнэт зогсчхов. Бусад галч нартай адилхан халаад өмссөн шинэ дүр дэлгэц дээр гарч ирэн тэдэнд гараараа ямар нэг дохио өгөв. Галч нар түүний дохиогоор дамнуургыг чиглүүлэх ховил дээрээс буулган хойд хоѐр бариул дээр нь босгож буцаагаад хана түшүүлэн тавилаа. Яав? Яагаад саатах болов? Аа, ийм учиртай ажээ. Намхан тэргэнцэр дээр залсан бас нэг авсыг хүүр шатаах танхимд түрэн оруулж ирлээ. Түүнийг аль хэдийн таглан хаджээ. Тэр тансаг, чамин авс ажээ. Цацаг чимгээр гоѐжээ. Хүндтэй авс ажээ. Хүндэт авсанд зам тавигтун! Галч нар түүнийг чиглүүлэх ховил дээр өргөн тавьж сүүлийн замд нь үдлээ. Одоо тэгэхээр түүнийг шатаж дуустал нь хүлээх хэрэгтэй боллоо. Хүлээх л болж дээ. Тэвчээртэй байх хэрэгтэй... Харин одоо хүлээстэй хүний ээлж арай гэж боллоо. Дамнуургыг чиглүүлэх ховил дээр дахин тавилаа. Магадгүй хаалгыг нугасаар нь зад татахаар хүчтэй тэрхүү чимээгүй хашгирааныг би дахин мэдэрч эхэллээ. Хүлээстэй хүний нүүрийг би нэг итгэл тээн ажиглаж эхлэв. Би түүний нүүрнээс солиорлын шинж тэмдэг олж харахыг хичээж байлаа. Солиорсон хүнд энэ ертөнц илүү хялбар байх шүү дээ. Гэвч би түүний гоолиг, шийдэмгий царайнаас тэдгээр шинж тэмдгийг олж чадсангүй. Түүний царайд ухаангүй дэмийрлийн шинж үл харагдана. Зүгээр л тэрээр зуух уруу орохыг үл хүсэх бөгөөд түүнийгээ ямар нэг байдлаар илэрхийлэхийг оролдож байлаа. Харин хашгирахаас өөрөөр яаж илэрхийлэх билээ? Тэгээд л тэр хашгирч байгаа нь тэр. Азаар тэр нь нэг их удаан үргэлжилсэнгүй. За тэр. Лакдсан гутал нь гал уруу орчихлоо. Орчихлоо, чөтгөр ав гэж. Гал дүрэлзэнэ. Бодвол хүчилтөрөгчөөр хөөрөгдөж байгаа байх. Урдах хоѐр
  • 4. галч хажуу тийш болж үлдсэн хоѐр нь дамнуургыг хүчтэй түлхэн зуух уруу орууллаа. Зуухны хаалга хаагдаж кино аппаратын чимээ ч намдав. — Тэр… хэн бэ? — Яах гэж ингэж асууснаа өөрөө ч мэдсэнгүй. — Тэр үү? Хурандаа. Хурандаа асан хүн. Тэр манай байгууллагад байсан юм. Өндөр албан тушаалд. Тэр байгууллагыг хуурсан. Үүнийх нь төлөө түүнийг байгууллагаас хөөсөн юм. Тэгээд л явж буй нь тэр. Манай хууль ийм юм. Бид хэнийг ч хүчээр байгууллагадаа элсүүлдэггүй. Хүсэхгүй бол татгалзаж болно. Харин элссэн л бол чи бүхлээрээ байгууллагад харьяалагдана. Зангиатайгаа, гуталтайгаа юутай хүүтэйгээ харьяалагдана. Тэгэхлээр би танд татгалзах сүүлчийн боломжийг олгож байна. Бодох хугацаа нэг минут. — Надад бодох хугацаа хэрэггүй. — Ийм журамтай юм. Чамд бодох нэг минутын хугацаа хэрэггүй байсан ч байгууллага чамд түүнийг олгох ѐстой. Чимээгүй сууж бай гэж тэр хэлээд нэгэн товч дарахад гэрэлтэж буй цагийн нүүрэн дээрх нарийхан урт зүү хором тоолон дуугарсаар гүйж эхлэв. Харин миний нүдэнд сүүлчийн хоромд хөл нь хэдийн гал дунд орсон ч толгой нь амьд, судаснууд нь гүрэлзэж, нүдэнд нь үхлийн харуусал, тэсэхүйеэ бэрх зовлон харагдахын сацуу оюун ухаан, амьдрах дийлдэшгүй их хүслэн очтон гэрэлтэж байсан мөнөөх хурандаагийн царай дахин үзэгдлээ. Хэрэв намайг энэ байгууллагад авах юм бол би үнэн сэтгэлээсээ зүтгэх болно. Энэ бол маш чухал бөгөөд хүчирхэг байгууллага. Надад ийм дэглэм журам таалагдаж байна. Гэвч, чөтгөр ав гэж, хэрэв би тэр намхан дөрвөлжин яндангаар гарах болбол цацаг, чимэг болсон авсанд огтхон ч хэвтэхгүй гэдгээ яагаад ч юм урдаас мэдрээд байна. Энэ надад зохихгүй. Тэр цацаг чимэг надад таарахгүй. Би ч тийм хүн биш... — Цаг дууслаа. Чамд дахиад бодох хугацаа хэрэгтэй юу? — Үгүй. — Дахиад нэг минут? — Үгүй. — За тэгвэл ахмад аа. Жанжин штабын харьяа Тагнуулын Удирдах Ерөнхий Газар буюу товчоор ГРУ (оросоор Главное Разведывательное Управление) хэмээн нэрлэгддэг манай ах дүүсийн нууц холбоонд элсэн орсонд чинь анхлан баяр хүргэх завшаан надад тохиож байна. Чи ГРУ-ын орлогч дарга хурандаа генерал Мещеряков ба Төв Хороонд хурандаа генерал Лемзенко нартай уулзах байх. Чи тэдэнд таалагдах байх гэж би бодож байна. Харин элдэв заль гаргах хэрэггүй шүү. Тийм үед дуугүй байснаас ямар нэг юм асууж байсан нь дээр. Манай шалгалт ба сэтгэлзүйн сорилын явцад заримдаа өчнөөн олон асуулт асуумаар чамд санагдах байх. Өөрийгөө бүү зовоо. Асуугаад бай. Өнөөдөр энд биеэ авч явсан шигээ л байвал бүх зүйл сайхан болно. Чамд амжилт хүсье ахмад аа. * I БҮЛЭГ * 1. Үргэлжлэл.......... Хэрэв та КГБ-д ажиллахыг хүсвэл аль нэг мужийн төв ороход л болно. Аль ч мужийн төв талбай дээр Лениний хөшөө сүндэрлэн байх ба харин түүний ард
  • 5. заавал ч үгүй олон баганатай нүсэр том байшин байх нь гарцаагүй бөгөөд тэр нь мужийн намын хороо юм. Харин дэргэд хаа нэгтээ нь мужийн КГБ-ын удирдах газар бий. Төв талбай дээр анх таарсан нэгнээс нь асуухад л тэнд байгаа саарал дүнсгэр байшинг, тийм ээ, Ленин өөрийн төмөр бетонон гараараа зааж буй яг тэр байшинг танд зааж өгөх болно. Гэхдээ мужийн төв орохгүйгээр өөрийн ажилладаг газрынхаа тусгай хэлтэст хандсан ч болно. Түүнийг ч бас хонгилоор чигээрээ яваад баруун гар талд чинь байгаа хар савхин бүрээстэй хаалга гээд хэн ч заагаад өгнө. Мөн КГБ-ын ажилтан болж ч болно. Тусгайгийнханд л хандах хэрэгтэй. Тусгайгийн ажилтан төмөр замын жижигхэн өртөөнөөс авахуулаад үйлдвэр нэг бүрд, бүр цаашлаад үйлдвэрийн цех нэг бүрд бий. Мөн цэргийн анги нэг бүрд, их сургууль нэг бүрд, шорон нэг бүрд, намын хороо нэг бүрд, зохион бүтээх товчоо нэг бүрд байх бөгөөд залуучуудын эвлэл, үйлдвэрчний эвлэл, олон нийтийн ба сайн дурын байгууллагуудад бүр ч олноороо бий. Түүн дээр очоод КГД-д ажилламаар байна гээд л хэлчих! Харин авах эсэх нь өөр асуудал ч (мэдээж авахгүй л дээ!) КГБ-д хүрэх зам хэн бүхэнд нээлттэй бөгөөд тэр замыг хайгаад байх шаардлага огт байхгүй. Харин ГРУ-д элсэх бол тийм ч амар хэрэг биш. Хэнд хандах вэ? Хэнээс зөвлөгөө авах вэ? Аль хаалгыг тогших вэ? Сэргийлэх дээр очоод асуувал болох юм болов уу? Харин сэргийлэхийнхэн мөрөө хавчаад тийм байгууллага байдаггүй л гэж хэлнэ дээ. Тэр ч бүү хэл Гүржийн сэргийлэхээс «ГРУ» гэсэн үсэгтэй машины дугааруудыг эдгээр үсгүүд нь цаанаа ямар нэг нууцлаг утга учиртай гэж төсөөлөх ч үгүйгээр олгож л байдаг. Манай улсад тийм дугаартай машин явж байхад хэн ч гайхахгүй, хэн ч эргэж харахгүй. Зөвлөлтийн сэргийлэхийнхэнтэй нэгэн адилаар жирийн хүний хувьд эдгээр үсгүүд нь юу ч илэрхийлэхгүй бөгөөд юуг ч санагдуулахгүй. Шударга иргэд ч тэр, сэргийлэх ч тэр тийм байгууллагын талаар юу ч сонсоогүй байдаг. КГБ-д сая сая сайн дурынхан байдаг бол ГРУ-д байхгүй. Гол ялгаа нь энд л байгаа юм. ГРУ бол нууц байгууллага. Түүний талаар хэн ч үл мэдэх бөгөөд түүнд өөрийн санаачилгаар элсдэггүй юм. Гэхдээ хэн нэг сайн дурын этгээд ямар нэг аргаар тэрхүү тогших ѐстой хаалгыг мэдэж аваад намайг аваач гэж хэллээ гээд бодоод үзье л дээ. Авах болов уу? Үгүй ээ, авахгүй. Сайн дурынхан тэнд хэрэггүй. Тэрхүү сайн дурын этгээдийг тэр дор нь баривчлах ба түүнийг хүнд хэцүү мөрдөн байцаалт угтах болно. Түүнээс тун олон зүйл асууна. Энэ гурван үсгийг чи хаанаас сонссон бэ? Чи биднийг яаж олж чадав? Хамгийн гол нь хэн чамд туслав? Хэн бэ? Хэн? Хэн? Хариул, новш оо! Зөв хариултыг ГРУ хэлүүлж чаддаг юм. Хэнээр ч хэлүүлж чадна. Үүнийг харин би чамд баталчихъя. Сайн дурын этгээдэд тусалсан хүнийг ГРУ заавал олно. Тэгээд дахиад л мөрдөн байцаалт эхэлж, харин чамд энэ үсгүүдийг хэн хэлж өгсөн бэ, новш оо? Энийг чи хаанаас сонссон бэ? Эрт орой хэзээ нэгэн цагт анх хэлсэн тэр хүнийг олно. Тэр нь нууцыг итгэн даатгасан, тогтоосон хэмжээнээс урт хэлтэй хэн нэгэн байх болно. ГРУ тийм урт хэлийг сугалаад хаяхаа сайн мэднэ. ГРУ тийм хэлийг толгойтой нь хамт тас татдаг юм. ГРУ-д элссэн хүн бүр үүнийг сайн мэднэ. ГРУ-д элссэн хүн бүр хар толгойгоо хамгаалах бөгөөд хэлээ татаж чадвал л ингэж чадна. ГРУ-гын тухай тухай зөвхөн ГРУ дотор л ярьж болно. Ходынкад байдаг асар том барилгын шилэн хананы цаана л бусдад сонсогдохооргүй ярьж болно. ГРУ-д элсэн орсон бүхэн «Бидний аквариум дотор ярьсан бүхэн аквариум дотроо үлдэг. Бидний нэг ч үг шилэн хананы цаана бүү гараг» гэсэн Аквариумын хуулийг эрхэмлэн дээдэлнэ. Тийм ч учраас шилэн
  • 6. хананы гаднах хүмүүс дотор юу болж байгааг үл мэднэ. Харин мэддэг нэг нь үл дуугарах бөгөөд хэн ч дуугардаггүй юм. Би л лав ГРУ-ын тухай юу ч сонсоогүй байсан билээ. Би ротын захирагчийн алба хашиж байлаа. Чехословакт хийсэн «чөлөөлөх» аяны дараах шилжилт хөдөлгөөний догшин шуурга намайг хаман авч Карпат орчмын цэргийн тойргийн 13-р армийн 318-р мото буудлагын дивизэд аваачиж хаясан юм. Тэнд би 910-р мото буудлагын хорооны танкийн батальоны 2-р ротыг захирахаар хүлээн авлаа. Миний рот гялалзсан шилдэг нь биш байсан ч хоцрогсдын тоонд ордоггүй байлаа. Өөрийн амьдралыг би олон жилээр урьдчилан төсөөлж байсан бөгөөд ротын дараа батальоны штабын дарга, тэгээд маршал Малиновскийн нэрэмжит Хуягт танкийн академи, дараа нь батальон, хороо, магадгүй түүнээс дээш ч явна гэж бодож байлаа. Энэ албан тушаал ахих хөдөлгөөний хурд өөрчлөгдөж болох ч чиглэл нь огт өөрчлөгдөхгүй. Чиглэлийг нь би бүх л амьдралынхаа турш дагахаар сонгосон бөгөөд өөрчлөх бодолгүй байсан юм. Гэвч хувь заяа өөрөөр шийдсэн билээ. 1969 оны дөрөвдүгээр сарын 13-ны 04 цаг 10 минутад миний зарлага мөрнөөс минь аяархан татаж: — Босоорой, ахлах дэслэгч ээ, таныг агуу их үйлс хүлээж байна гэв. Намайг тоглоом хийх дургүй байгааг тэрээр дор нь анзаараад дууныхаа өнгийг өөрчилж товчхоноор: — Байлдааны түгшүүр! гэж мэдэгдэв. Би хөнжлөөсөө шууд босон гурван минут хагаст багтаан өмд, оймс, гутлаа өмсөв. Гимнастеркаа шууд углаад товчийг нь товчлолгүй ухасхийлээ. Түүнийг явдал дундаа товчилж болно. Цэрэг бүснийхээ арлыг хамгийн эцсийн нүхэнд нь татаж бүслээд хээрийн цүнхээ мөрөндөө углаж, офицер малгайгаа толгой дээрээ тавилаа. Алганыхаа ирмэгээр малгай дээрх ялгах тэмдэг хамартай нэг шугамд голлосон эсэхийг шалгалаа. Ингээд л боллоо. Харин одоо урагшаа гүйгээд марш! Гар буугаа зам зуураа зэвсгийн шүүгээнээс авна. Харин үүргэвч, шинель, хамгаалах өмсгөл, дуулгаа цаг үргэлж танк дотроо хадгалдаг юм. Доошоо шатаар гүйгээд марш! Шүршүүрт ороод, сахлаа хуссан ч болоосой. Гэвч тэгдэг цаг нь биш. Байлдааны түгшүүр! Мухар хамартай ГАЗ-66 аль хэдийн бараг дүүрчээ. Бүгд залуухан офицерууд, бас бүр ч залуухан тэдний зарлага цэргүүд. Харин тэнгэрт одод аль хэдийн шингэж эхэлжээ. Бидний амьдралаас хүмүүс салах ѐс хийлгүйгээр явж оддог шиг, бидний хатуурсан сэтгэлийг заримдаа зовоодог амттайхан дурдатгалууд шиг одод чимээгүй шингэж байлаа. 2 Парк тэр чигээрээ нүргэлж хэдэн зуун байлдааны машины хөдөлгүүр нижгэнэх ажээ. Саарал униар хөшиглөн, утаа тортог хамар цоргино. Түгшүүрийн дохиогоор ассан танкууд тачигнан шил шилээ даран дөрвөлжлөн жагссан байлдааны техникүүд ээлжээ хүлээн арай ядан урагшилж шавар шороотой бетон замаар мөлхөцгөөнө. Хамгийн урд нь тагнуулын ротын өргөн хоншоортой хөвдөг танкууд, араас нь штабын ба холбоо ротын хуягт тээвэрлэгчид, тэгээд танкийн батальон, мото буудлагын гурван батальон, тэдний хойноос хорооны ба зенитийн болон танк эсэргүүцэх артиллерын батарейнууд, саперууд, химийнхэн, засварынхан уртаас
  • 7. урт цуваа татан зогсоно. Харин арын албаны ангиудын хувьд тэрхүү асар том паркт багтах зай байхгүй. Тэд түрүүчийн ангиуд холоо явсан хойно л өөрсдийн цуваагаа татна. Би цуваа даган өөрийн ротын машинууд уруугаа гүйлээ. Харин хорооны захирагч хэн нэгнийг үнэн голоосоо уурлан зандарч, штабын дарга батальон захирагч нарыг чангаар хараах нь хэдэн зуун моторын дууг даран сонсогдоно. Би гүйсээр. Бусад офицерууд ч мөн гүйцгээнэ. Түргэл, түргэл. За, миний рот тэнд байна. Нэгдүгээр салааны гурван танк, хоѐрдугаар салааны гурван танк бас гуравдугаар салааны гурван танк. Харин захирагчийн буюу миний танк өмнө нь харагдана. Арван танк бүгд байр байрандаа. Өөрийн арван хөдөлгүүрийн чимээг би бүр эндээс сонсож байна. Нийтийн нүргээн дотроос тэднийг би чихээрээ ялгаж чадна. Хөдөлгүүр бүр өөр өөрийн ааш зан, дуу хоолойтой. Харин тэдний нэг нь ч доголдохгүй байна. Муугүй л эхлэл байна. Би аль хэдийн өөрийн танкийн өмнө ирлээ. Духны налуу хуяг дээр хөнгөхөн үсэрч гараад цамхаг уруу авирлаа. Миний нээлхий онгорхой байх бөгөөд аль хэдийн дотоод холбоонд залгагдсан дуулга малгайг минь холбоочин над уруу сарвайв. Дуулгаа өмсмөгц гаднах нүргээн үгүй болж амар амгалангийн ертөнцөд ирсэн мэт санагдлаа. Гэвч дуулганы чихэвч тэр дороо амилж нөгөө хуурамч нам гүмийг эвдэв. Дэргэд суугаа холбоочин сүүлд ирсэн тушаалуудыг надад дотуур холбоогоор (эс тэгвээс чихэн дээр орилох хэрэгтэй болно) илтгэж байна. Тэр нь бүгд хэрэггүй зүйлс байх аж. Би түүнээс «Дайн уу эсвэл хээрийн сургууль уу?» гэж чухалчлан асуухад — «Чөтгөр бүү мэд», — гээд тэрээр мөрөө хавчив. Юу ч болсон бай миний рот байлдаанд бэлэн тул паркаас нэн даруй гарах хэрэгтэй байсан бөгөөд тийм ч хуультай. Паркт хэдэн зуун байлдааны машин нэг дор бөөгнөрнө гэдэг нь манай дайснуудын л мөрөөдөж болох бай билээ. Би урагш харлаа. Гэвч ямар нэг зүйл харагдана гэж үү? Танкийн нэгдүгээр рот миний өмнө зогсож байна. Захирагч нь хараахан ирж амжаагүй бололтой. Өмнөх хэсгүүд бүгд л захирагчаа хүлээн зогсоно. Би танкийнхаа цамхаг дээр гарлаа. Эндээс илүү харагдана. Тагнуул ротын нэг танк унтарчхаад бүх хорооны зам дээр тээглэж орхисон бололтой. Би цагаа харлаа. Манай хороон дарга, манай эцэгт найман минут л үлджээ. Хэрэв найман минутын дотор хорооны цуваа хөдлөхгүй бол хороон захирагчийн мөрдэсийг хуу татаж хаяад, зөнөсөн нохойг хөөдөг шиг тэтгэвэр ч үгүйгээр армиас хөөх болно. Харин одоо засварын ротын нэг ч чирэгч машин цувааны эхэнд хүрч чадахгүй бөгөөд учир нь дүнсгэр саарал гражуудын хоорондох төв зам нэг захаасаа нөгөө захаа хүртэл танкуудаар пиг дүүрчээ. Би нөөц хаалгыг харлаа. Түүний наагуур гүнзгий шуудуу ухсан байх бөгөөд ямар нэг усны хоолой эсвэл кабель татаж байгаа бололтой. Би нээлхий рүү үсрэн ороод жолоочдоо «Зүүн тийш эргээд, чигээрээ!» гэж байдаг чадлаараа хашгираад «Намайг дага!» гэж бүх ротдоо тушаав. Харин зүүн талд ямар ч хаалга байхгүй. Зүүн талд засварын газрын урт урт барилгуудын хоорондох тоосгон хана харагдана. Захирагчийн танкийг ротын хамгийн шилдэг жолооч барьдаг бөгөөд ийм журам эртнээс бүх арми даяар тогтжээ. Би дотоод холбоогоор түүнд хандаж: «Чи ротдоо хамгийн шилдэг нь! Өөдгүй амьтдын дотроос би чамайг сонгосон. Зальхай гайхал чамд би захирагчийн танкаа өгч чамайг өөд нь татсан. Захирагчийнхаа сонголтыг битгий гутаагаарай! Үзүүлээд өг!» гэж хашгирав. Харин тэрээр хариу хэлэхийн оронд нүсэр хүнд хуягт үлэг гүрвэлээ огцом ухасхийлгэн
  • 8. хурдаа улам бүр нэмэв. Танкаар ханыг цөм мөргөх нь аймшигтай ажээ. Манай танк доторх бүх л зүйл хангир жингэр хийн чичрэн доргиллоо. Бут үсэрсэн тоосго танкийн их гэрэл, антенныг эвдэж, багажтай хайрцгуудыг мулт татан, түлшний гадна савуудыг гэмтээсээр бөөн бөөнөөрөө асгаран нурлаа. Гэвч миний танк уухилан хүчээ нэмж, аалзны шүлс шиг хэрсэн өргөст торыг тас татан, бөөн тоосгон дундаас ухасхийн украины нам гүм хотын нойрсож буй гудамжинд үсрэн гарч ирэв. Харин би арын гурван танкийг харж байсан бөгөөд миний ротын танкууд ханын цөмөрхийгөөр хөгжилтэй, зоргоороо байдлаар орж ирцгээлээ. Ханын цөмөрхий рүү паркийн жижүүр гүйж яваа нь харагдана. Гараараа дохино. Ямар нэг зүйл хашгична. Амаа том ангайжээ. Түүний орилж буйг сонсох юм аятай. Дуугүй кинонд гардаг шиг нүүрний хувирлаар нь таахаас өөр арга алга. Тэрээр хашгичан загнах аж. Андуурахын аргагүй. Миний ротын арав дахь танк цоорхойгоор гарч ирэх тэр агшинд хар хувцастай, цагаан дуулгатай зохицуулагчид тэнд аль хэдийн гараад ирлээ. Тэд журам тогтоодог юм. Хэнийг нь түрүүлж гаргахаа тэд мэднэ. Мэдээж тагнуулчдыг. Хороо бүрд онцгой техник, онцгой цэрэг офицеруудтай тагнуулын рот байдаг. Мөн түүнээс гадна мото буудлагын болон танкийн батальон бүрд онцгой техник, онцгой цэрэг офицеруудгүй ч тагнуулын үйл ажиллагаа явуулах чадвартай ротууд бий. Чухам тэдгээр ротуудыг л хамгийн түрүүнд явуулах хэрэгтэй. Цагаан дуулгатнууд минь биднийг явуулагтун! Бид яг одоо урагшаа холоос хол гарах хэрэгтэй байна. 3. Дивиз, хороодын ротуудыг хөндлөнгөөс харахад бүгд л адилхан мэт санагдана. Гэхдээ яг ч тийм биш л дээ. Батальон бүрийн нэгдүгээр рот бол нэгдүгээр рот л байдаг юм. Батальонд сайн муу янз бүрийн л цэргүүд байх бөгөөд харин батальон захирагч нар шилдэг гэсэн бүхнээ нэгдүгээр ротод хуваарилдаг юм. Хэрэв офицерууд дутагдалтай байгаа бол нөхөн хангалтаар ирсэн шинэ офицеруудыг эхлээд заавал нэгдүгээр ротод өгнө. Яагаад гэвэл нэгдүгээр рот нь цаг үргэлж батальоноо хөтлөх түүчээ нь болж явдаг юм. Нэгдүгээр рот дайсантай анхлан нүүр тулна. Харин тулалдааны эхлэлээс төгсгөл нь ихээхэн хамаардаг. Аль ч батальоны хоѐрдугаар рот нь дундаж л байдаг. Хоѐрдугаар ротын офицерууд нь над шиг юугаараа ч товойж тодроогүй офицерууд байх бөгөөд цэргүүд нь ч мөн адил. Гэхдээ хоѐдугаар рот бүр нэмэлт тагнуулын бэлтгэл хийсэн байдаг. Энэ талаараа бол давхар мэргэжилтэй гэж хэлж ч болно. Юуны өмнө бусадтай адил байлдааны рот мөн хэдий ч хэрэгцээ гарвал өөрийн батальон болон хорооны ашиг сонирхлын дагуу тагнуулын онцгой ротын оронд эсвэл тэдэнд нэмэлт хүч болон үүрэг гүйцэтгэж чадна. Зөвлөлтийн армид 2400 мото буудлагын танкийн батальон бий. Тэр бүх батальоны гуравдугаар рот нь зөвхөн дугаарын дагуу ч биш амьдрал дээр ч гуравдугаарх нь л байдаг. Гуравдугаар ротод нэг ба хоѐрдугаар ротод багтаагүй, хэтэрхий залуу, туршлагагүй эсвэл хэт хөгширсөн, ирээдүйгүй офицерууд алба хашдаг. Гуравдугаар ротод цэрэг үргэлж дутагдана. Тэр тусмаа Зөвлөлт улсын нутаг дээрх гуравдугаар ротууд нь ихэвчлэн огт цэрэггүй байдаг. Тэдний байлдааны техникүүд нь байнгын хадгалалтад зогсоно. Хэрэв дайн болбол мянга мянган ийм ротуудыг бэлтгэл хүчээр нөхөн хангаж богино хугацаанд жирийн байлдааны анги салбарын төвшинд хүргэнэ. Энэ тогтолцоонд маш гүнзгий утга
  • 9. учир орших бөгөөд дан бэлтгэл хүчээр бүрдсэн шинэ дивизүүд байгуулснаас хуучин дивизүүдийг бэлтгэл хүчээр сэлбэсэн нь мянга дахин дээр. Миний рот маш хурдан урагш одлоо. Замын эргэлт дээр би арагш харан танкуудаа тоолов. Одоогоор бүгд хурдаа жигд барьж байна. Миний ротын сүүлчийн танкийн араас шил даран цагаан далбаатай гинжит хуягт тээвэрлэгч бетон замаас оч үсчүүлэн хурдална. Миний сэтгэл амраад явчхав. Жижигхэн цагаан далбаа нь дундын хянагчид тэнд байгааг илтгэнэ. Харин тэд энд байна гэдэг нь дайн биш хээрийн сургууль эхэллээ гэсэн үг. Тэгэхээр дахиад удаан амьдрах нь ээ. Миний дээр тэмээлзгэнэ-нисдэг тэрэг гарч ирлээ. Доош тонгойн ниснэ. Агаарын урсгалд хамуулчихгүйн тулд салхины эсрэг хандан ниснэ. Би цамхаг дээрээ гарлаа. Баруун гараараа саравчлан харав. Нисгэгч нь бүр улбар шар үстэй юм. Нүүр нь яг л хэрээний өндөг шиг цов цоохор сэвхтэй ажээ. Харин цасан цагаан шүдтэй юм тэр. Инээж байна. Түүний өнөөдрийн авчирсан тушаалаас болж манай хорооны ротын захирагч нарын хувьд хүндхэн өдөр эхэлж буйг тэр нисдэг тэрэгний хүн мэдэж байна аа янз нь. Нисдэг тэрэг тэр даруй хөөрөн одлоо. Харин тэр улбар шар үстэй, цасан цагаан шүдтэй нисгэгчийн инээж байгаа нь харагдсаар... 4. Миний танк өмнөө байгаа бүх ертөнцийг өвчүүгээрээ хуваан зүссээр уухилан хурдална. Хэсэг хэсэг модод баруун зүүн талаар жирэлзэн өнгөрнө. Бүхээг доторх дуу чимээ тэсэхүйеэ бэрх. Газрын зургаа өвдөг дээрээ дэлгэлээ. Зураг дээрээс олон зүйл тодорхой болно. Дивизийг дайсны хүчний цөмөрхий уруу хаясан бөгөөд дивиз баруун зүг эрчимтэй довтлох ажээ. Харин дайсан хаана байгаа нь л тодорхойгүй. Газрын зураг дээр энэ тухай юу ч алга. Дивизийн өмнө хориод рот урагшлах бөгөөд миний рот тэдний нэг нь. Эдгээр ротууд нь сунгасан гарын хуруунууд л гэсэн үг. Манай дивизийн захирагчийн өөрийн олон мянган тонн жинтэй нударгаараа цохивол зохих тэр эмзэг газрыг нь дайсны хамгаалалтаас тэмтэрч олох нь тэдний үүрэг. Дайсныхаа тэрхүү эмзэг цэгийг маш өргөн уудам нутаг дэвсгэрт хайж байгаа тул толгойн харуулд илгээсэн ротууд тус тусдаа гав ганцаар урагшилна. Бидний хажуугаар хаа нэгтээ ийм ротууд дайсны эсэргүүцлийн голомт болсон хот тосгодыг тойрон, чимээгүй бөгөөд эрчимтэйгээр урагшилж байгааг би мэдэж байлаа. Мөн миний рот ч дайсантай шууд тулгарахаас зайлсхийх бөгөөд хэрэв дайсантай таарвал штабтаа мэдэгдээд л чимээгүй холдон одох бөлгөө. Түргэхэн шиг тойроод дахиад л урагшаа. Харин алсад хаа нэгтээ гол манай хүч нүргэлэн урсаж байгаа. «Урагшаа, хүүхдүүдээ, Баруун тийш урагшаа!» Цагаан далбаатай хуягт тээвэрлэгч биднээс огтхон ч үл хоцорно. Тэр золиг танкаас хоѐр дахин хөнгөхөн ч хүч чадал нь бараг адилхан. Хоѐр ч удаа хурдаа нэмэн тэднээс тасрах гэж оролдоод бүтсэнгүй. Салаа захирч байхдаа иймэрхүү зүйлийг хийж дөнгөдөг байсан ч ротын хувьд боломжгүй ажээ. Цуваанаасаа салбал танкууд намгаар нэг тарж орхино. Ингэсний төлөө огт өрөвдөхгүйгээр ротын захирагчаас хусна. Чөтгөр ав, та нар шалгаж л бай, харин би ротоосоо салахыг хүсэхгүй байна… — Кран харагдаж байна! — гэж түрүүлэн урагш илгээсэн зургадугаар танкийн дарга радиогоор хашгирлаа.
  • 10. «Кран гэж үү? Өргөх кран уу? Яг мөн! Кран байна! Нов ногоон. Өргөх сумыг нь өнгөлөн далдлахын тулд мөчрөөр хучжээ. Байлдааны талбар дээр хаана кран байж болох билээ? — Яг зөв! Пуужингийн батарей байна! Ийм аз ч өдөр бүр тохиохгүй шүү!» — Рот! гэж чангаар анхааруулаад — Пуужингийн батарей байна! Тулалдаанд… Урагшаа! гэж би байдаг чангаараа тушаав. Харин миний хүүхдүүд пуужингийн батарейг яахаа сайн мэднэ. Нэгдүгээр салаа намайг гүйцэн зэрэгцэж байлдааны шугамд хүчээ задлан тархан байрлав. Хоѐрдугаар салаа баруун талаар хурдаа огцом нэмэн гинжээрээ бөөн бөөн шавар шороо тэнгэр рүү шидлэн нэг эгнээнд тархан урагшлав. Гуравдугаар салаа зүүн талаар тархан давшиж батарейг жигүүрээс нь ороож авлаа. — Хурдаа нэм! — гэж би орилно. Жолооч нар маань үүнийг надтай надгүй ойлгож байгаа. Одоо бүгдийнх нь баруун хөл хурдны гишгүүрийг шалтай наалдтал, эцэст нь тултал гишгэж байгаа гэдгийг би мэдэж байлаа. Хөдөлгүүрүүд хүчлэн уухилж, нүргээн улам нэмэгдэж утаа тэсэхийн аргагүй болов. Түлш хөдөлгүүрт бүрэн шатаж амжилгүйгээр утаа тортог, хийн хүчтэй урсгал болон хувирч бөглөрөх шахсан яндангаар цацагдана. — Тагнах ажиллагааг зогсоолоо... гарааны байрлал... 13-41-р хавтгай… тулаанд орлоо... хэмээн манай холбоочин-сумлагч эфирт хашгичих бөгөөд тэр нь манай сүүлчийн холбоо байж ч мэднэ. Дайсны пуужингийн анги ба штабыг хэн таарсан бүхэн, ямар ч тушаалгүйгээр, үр дүн нь ямар байхаас үл хамааран шууд довтлох ѐстой билээ. Сумлагч маань холбоогоо тор хийлгэн таслаад эхний сумыг бууны хүхээгэнд хийлээ. Сум хүхээгэнд гулсан ормогц их бууны хүчирхэг замаг гильотин хутга мэт зүрх шимшрүүлэн цохиж гол төмрийг түгжив. Цамхаг займчин хөдөлж, хайрцагтай сум, жолооч-механикийн нуруу хөл дор тээглэн ийш тийш үсчинэ. Их бууны бөгс дээш доош савчин доргино. Чиглүүлэгч хараалах төхөөрөмжийн бариулыг атгахад хүчирхэг тогтворжуулагч төхөөрөмжүүд түүний бахим гарын атганд захирагдан, нисэх мэт давхиж буй танкийн галзуу бүжгийг даган савчуулахгүйгээр их буу ба цамхгийг хөнгөхөн угзчаад хөдөлгөөнгүй тогтоон барилаа. Чиглүүлэгч баруун гарынхаа эрхий хуруугаар товчийг аажуухан дарав. Аймшигт нүргээн чихийг гэмтээхгүйн тулд хүчирхэг их бууны дууг угтан бүгдийнх нь дуулганы чихэвчид чихний хэнгэргийг агшаан чангалах учиртай час хийх огцом чимээ гарлаа. Дуулганы чихэвчид үүсэх чимээ буудлагын чимээнээс секундийн зууны хувиар илүү удаан үргэлжлэх тул бид өөрсдийн буудлагын чимээг үл сонсоно. Дөчин тонн жинтэй, урагш нисэж буй аварга машин чичрэн доргив. Их бууны гол төмөр гялсхийтэл ухран гарч ирэхэд утаа уугьж буй хонгио хангир жингэр хийн уналаа. Бусад танкууд ч даган буудлаа. Сумлагч аль хэдийн хоѐрдох сумыг хүхээгэнд хийж харагдана. — Хурдаа нэм! гэж би орилно. Харин шавар, шороо гинжин дороос оргилуур шиг цацагдах ажээ. Гинж харжигнах чимээ их буун дуунаас ч чанга сонсогдоно. Дуулганы чихэвчид час хийх дуу дахин гарах нь чиглүүлэгч буудах товчлуурыг ахин дарж буй нь тэр. Харин бид дахиад л өөрсдийн буудлагын чимээг эс сонсоно. Зөвхөн гол төмөр огцом арагш ухарч, хонгио хангинаж, машин доргино. Бид зөвхөн дэргэдэх танкууд хэрхэн буудахыг л сонсоно. Тэд ч биднийг сонсоно. Харин энэ буудлагын чимээ миний эрэлхэг азийнхныг чихэн дундуур нь ташуурдсан мэт
  • 11. галзууруулна. Тэд бүр улайрчээ. Би тэдний одоо яаж байгааг нэг бүрчлэн төсөөлж чадна. Тавдугаар танкийн чиглүүлэгч хараалах төхөөрөмжийн резинэн духавчийг буудлага хийх бүрдээ хөөрсөндөө шүдээрээ мэрж байгаа. Үүнийг нь зөвхөн рот ч биш батальон даяараа мэднэ. Энэ ч тааруухан хэрэг. Нөхцөл байдлыг хянахад нь саад болно. Үүнээс болж түүнийг золтой л сумлагч болгочхоогүй юм. Гэвч тэр маш мэргэн бууддаг. Наймдугаар танкийн дарга үргэлж гартаа сүх бариад гацах бүрд нь их буугаа сүхний онгиор балбана. Харин гурав дахь танкийн захирагч нь өмнөх хээрийн сургууль дээр холбоогоо ротын холбоонд залган дамжуулагч дээр нь тавиад салгахаа мартаж орхисноос түүний шүдээ хяхтнуулан чоно шиг улихыг бүх ротоороо сонссон билээ. — Будаа болгоод өг! гэж би шивнэнэ. Харин радио долгион миний шивнээг эргэн тойрон гучин километрт түгээн би өөрийн ази гаралтай, догшин цэргүүдийнхээ чихэнд нь шууд шивнэх мэт байх бөлгөө. — Бу-д-аа бол-го-о-од өг! Час хийх дуу чихэнд дахин сонсогдож, хонгио хангир жингэр хийв. Буудсан сумны хонгионоос өвөрмөц үнэр хан хийнэ. Тэр үнэрийг үнэртсэн бүхэн тэсэж ядан улангасан догшрох ажээ. Будаа болгоод өг! Нүргээн чимээ, дийлдэшгүй их хүч чадал, пулемѐтын тачигнаан энэ бүхэн миний танкчдыг бүр хөөргөж орхижээ. Тэднийг одоо ямар ч хүч зогсоож чадахгүй. Танкийн жолооч нар ч гинжнээсээ мултарсан мэт давхилдах бөгөөд хурдны ба жолооны хөшүүргүүдийг өөрсдийн бахим бадриун гараараа нужигнуулан, машинаа эцэст нь тултал хурдлуулна. Би арагш эргэж харан ар талаасаа тасарсан эсэхээ шалгав. Тэртээ алсад цагаан далбаатай хуягт тээвэрлэгч харагдана. Суга хоцорчээ тэд. Тэнд яваа хүмүүст ийм хүчтэй их буу, чих дөжрөм нүргээн, хонгионы мансуурам үнэр аль нь ч байхгүй нь өрөвдмөөр. Тэдний амьдралд бахдал, цэнгэл огт алга. Тийм ч учраас аймхай жолооч нь замын бартаа гарган, чулууг болгоомжтой тойрон явдаг байх. «Харин чи бүү ай! Машинаа гартаа авч хөлдөө жийн, хэн болохоо үзүүлээд өг. Хуягт машин бол эмзэг эд. Гэвч унасан эзэн нь хүчирхэг нэгэн болохыг мэдэрвэл араатан шиг аашилж чадна. Тэр боржин үхэр чулуун дундуур ч, мянган настай царсны хожуул дундуур ч, нүх шуудуун дундуур ч хар хурдаараа давхиж чадна. Гинжээ эвдэрнэ, эд ангиа хэмхэрнэ гэж бүү ай. Бут ниргээд өг, тэгвэл танк чинь сум шиг хурдлах болно. Тэр чинь тулалдахын төлөө төрсөн юм. Будаа болгоод өг!» — Ротоо тулалдаанаас гарга…Гинжнээс оч үсэрнэ. Пуужингийн батарейн байрлал дээгүүр рот нисэх мэт хурдална. Ган төмөр дээгүүр гинж явж өнгөрч байна уу, эсвэл чихэвчинд чиглүүлэгчийн шүд дуугараад байна уу, чихэнд ямар нэг зүйл хяхтнана. — Ротоо тулалдаанаас гарга…Бие биенээ оночихгүйн тулд танкууд тушаал хүлээлгүйгээр галаа зогсоож, бугыг тасар татан зулгааж байгаа чононууд шиг эргэлдэн урхирцгаана. Танкууд пуужин зөөгч машинуудыг хуягт духаараа хэмх мөргөж, пуужинт артиллерын бахархал болсон хөөргөх төхөөрөмж, краныг газартай тэгшлэн дэвсэлнэ. Будаа болгоод өг! — Ротоо тулалдаанаас гарга… гэж хэн нэгний алсад бүдэгхэн дуугарахыг би дахин сонсоод нөгөө хянагч надад хандан хэлээд байгааг гэнэт ойлгов. Ээ чөтгөр ав гэж! Хүмүүс дуртай юмаа хийж бараг л бэлгийн таашаал авах гэж байхад хэн саад болдог билээ? Тэр муу хянагч миний хүүхдүүдийг бэлгийн сулралтай болгох нь! Ийм сайхан танкийн ротыг баллах эрхийг хэн чамд өгсөн юм бэ? Чи ардын дайсан
  • 12. уу? Эсвэл хөрөнгөтний хорлон сүйтгэгч үү? Хараал идэг чамайг! Рот минь үзүүлээд өг! Би танкийн хуягийг гараараа шаан, дарийн утаа үнэрлэж үзээгүй штабын новшнуудыг нээлттэй эфирт хараасаар: — Рот тулалдааныг орхи! Талбайн зүүн тал уруу салаа салаагаараа марш! гэж тушаалаа. Миний жолооч зүүн талын хөшүүргийг ууртайгаар эцэст нь тултал татахад танк бүхий л жингээрээ ханаран, сайхан хус модыг хуга татсаар баруун тийш огцом эргэлээ. Чадварлаг жолооч хурдны хөшүүргийг бараг секундийн зайтайгаар ахиулсаар хуягт динозавраа агшин зуур хурдлуулан бут сөөг, гүнзгий нүхэн дээгүүр харайлгасаар талбай руу шуудхан чиглэж захад нь очоод гэнэт хурдаа хасан байран дээрээ царцах мэт зогслоо. Бусад танкууд ч урам нь хугарсан мэт урхирсаар ойгоос гарч ирэн цочмог тоормослон нэг эгнээ үүсгэн жагсан зогсоцгоолоо. — Цэнэгээ салга! Их буунуудаа үзлэгт бэлдээд! — гэж тушаагаад дуулганы чихэвчийг залгуураас нь салгахад сумлагч бүх холбоог унтраалаа. 5. Хянагчийн суусан хуягт тээвэрлэгч тэртээ хол хоцорчээ. Түүнийг ротыг гүйцэж ирэх гэж ядах зуур би их буунуудаа шалгаж, машинуудынхаа нөхцөл байдлын тухай болон шатахуун, галт хэрэгслийн зарцуулалтын талаар илтгэл авч амжаад ротоо жагсаан түүнд илтгэхэд бэлдэн талбайн голд хөдөлгөөнгүй зогсон хүлээлээ. Зогсоод сайшаал, шийтгэлийн аль нь ирж болохыг дотроо тунгаан бодов. Хугацаанаас нь найман минутын өмнө ротоо паркаас гаргасны төлөө сайшааж магадгүй л юм, үүний төлөө ротын захирагчдыг заримдаа алтан цагаар шагнадаг юм. Дайн эхэлж буй үед хором бүр үнэтэй. Бүх танкууд, бүх онгоцнууд, бүх штабууд агшин зуурын дотор дайсны цохилтоос зайлах хэрэгтэй. Тэгж чадвал дайсны хамгийн эхний бөгөөд хамгийн аймшигтай цохилт цэргийн хоосон хотхонууд дээр буух болно. Найман минут! Энд би зөв ажилласан нь эргэлзээгүй. Миний бүх танкууд бүрэн бүтэн байгаа, өдрийн туршид бүгд хэвийн ажилласан. Энэ нь миний техникийн орлогчид л сайн хэрэг болж байна. Гэхдээ офицер дутагдсаны улмаас манай ротод техникийн орлогч дарга байхгүй л дээ. Би өөрөө түүний өмнөөс тэр ажлыг хийдэг. Дайсны тулгуур цэгүүдийг хурдан тойрон гарч тухай бүрд нь тун тодорхой мэдээлж байсан. Энэ ч нэгдүгээр салааны захирагчид хамаарна л даа. Гэхдээ манай ротод нэгдүгээр салааны захирагч офицер байхгүй нь харамсалтай. Дахиад л нөгөө дутагдал. Пуужингийн батарейг нүдээ аниад өнгөрөөгөөгүй, илрүүлээд газартай тэгшлээд хаясан гэж байгаа. Харин хамгийн муу пуужингийн батарей ч хоѐр Хиросимаг юу ч үгүй болгож дөнгөнө. Тагнах ажиллагааг зогсоож, өөрийн салбараа пуужингийн эсрэг хаяснаараа би тэдгээр Хиросимуудыг аварсан хэрэг. Ийм хэргийн төлөө дайны үед бол энгэрт нь одон зүүж өгдөг юм, харин хээрийн сургуульд бол удаан хугацаанд сайшаан магтах нь гарцаагүй… За нөгөө хянагч хурандаа ирлээ. Гар нь цэвэрхэн цагаан, гутал нь гялалзана. Сарвуугаа норгохыг хүсээгүй муур шиг шалбаагийг цэмцэгнэн тойрч байна тэр. Хороон захирагч, манай эцэг бас л хурандаа цолтой ч гар нь яргачны гар шиг эвэршиж гүйцсэн бөгөөд хүнд хөдөлмөр түүний гарыг тийм болгосон юм. Харин манай эцгийн нүүр нь миний л мэдэх бүх л хээрийн сургуулийн талбар,
  • 13. буудлагын талбайн нар, салхи, жаварт онгож гандсан бөгөөд энэ хянагч хурандаагийн цонхигор царайтай огт адилгүй билээ. — Зэрэгц! Номхон! Зэрэгц баруун тийш! Гэвч хянагч миний илтгэлийг сонссонгүй шууд таслаад: — Дайнд хүүхэд шиг хөөрөөд байна уу, ахлах дэслэгчээ! Би дуугарсангүй. Тэр намайг загнаагүй харин миний энгэрт медаль зүүж өгч байгаа юм шиг би инээмсэглэв. Харин миний инээмсэглэл түүний уурыг бүр шатаав бололтой. Түүний бараа бологчид дуугүй дүнсийцгээнэ. Зэвсэгт хүчний сахилгын дүрмийн 97 дугаар зүйлийн дагуу миний цэргүүдийн дэргэд намайг загнах хориотой гэдгийг дагалдагсад нь мэддэг юм байна. Тэр хурандаа миний цэргүүдийн дэргэд намайг загнаснаар зөвхөн миний захирагчийн нэр хүндэд төдийгүй баатарлаг Зөвлөлтийн армийн бүх офицерын бүрэлдэхүүний нэр хүнд, тэр дотроо өөрийн хурандаа цолны нэр хүндэд ч халдаж байгааг тэр дэд хурандаа, хошууч цолтнууд мэдэж байна. Харин би огт юу ч болоогүй юм шиг инээмсэглэсээр. Тушаалыг эс хайхарч, биелүүлэхгүй байх нь гутамшигтай хэрэг, нөхөр ахлах дэслэгч ээ. Ээ хурандаа минь, тулаанд хөөрч, цусны үнэрт мансуурдаггүй хэнийг ч болов би их бууныхаа гол төмрөөс дүүжлэх байсан даа. Энэ ч яах вэ, хээрийн сургууль. Харин жинхэнэ тулаан болсон бол дуураймал, хиймэл биш харин жинхэнэ цусан дундуур миний танкууд гинжээрээ туучиж, ази гаралтай цэргүүд минь үүнээс ч илүү үзүүлээд өгөх байсан даа. Энэ бол сул тал биш. Энэ бол тэдний сүр хүч. Тэднийг ертөнцөд хэн ч зогсоож чадахгүй байх байсан. Бас тэр паркийн ханыг яаж байгаа чинь тэр вэ? Чи тэр ханыг бүр эвдээд хаясан байна! Энэ чинь гэмт хэрэг! Харин тэр хананы тухай би бүр бодохоо ч мартчихжээ. Их юм болж дээ. Өдийд аль хэдийн янзалчихсан байгаа байлгүй. Тийм ч их цаг орохгүй. Хорооны сахилгын хорих байрнаас арван хоригдол цэрэг аваачаад тавихад л хоѐр цагийн дотор засчихна. Тэгээд ч хурандаа минь, хээрийн сургууль уу эсвэл дайн уу гэдгийг би яаж мэдэх билээ? Түгшүүрийн үед ер нь хэн үүнийг мэдэж чадах юм бэ? Хэрэв дайн байгаад тэр хана бүтнээрээ үлдсэн бол 2000 гаруй хүн, хэдэн зуун байлдааны техник нэг дор юу ч үлдэхгүй шатах байсан. Хурандаа гуай юу гэнэ ээ? 13-р армийн тагнуулын дарга гэдэг том сэтэр зүүчхээд миний хэдэн узбек цэрэг юу хийж байгааг өдөржин бүртгэж явах ч гэж! Тэд хэдий оросоор ярьдаггүй ч байгаа мадаггүй сөнөөж чаддаг юм. Тэднийг минь магт хурандаа минь! Надад биш ч ядаж тэдэнд инээмсэглээч. Тэгээд л би түүн рүү инээмсэглэн зогсоно. Би хурандаагийн өмнө нуруугаа рот уруугаа харуулан зогсож байгаа тул эргэж харж огт болохгүй байв. Зөвхөн миний ротынхон бүгд инээмсэглэж байгааг л би мэдэж байлаа. Зүгээр л ямар ч шалтгаангүйгээр. Тэд угаасаа ямар ч үед инээмсэглэж байдаг юм. Харин хурандаад энэ таалагдсангүй. Бид өөрийг нь шоолоод байна гэж тэр бодож байх шиг. Хурандаа бүр галзуурах шахлаа. Миний чиглүүлэгч тулаанд орохоороо хэрхдэг шиг шүдээ хяхтнуулна. Бидний инээмсэглэлийг ойлгож, үнэлэх чадвар түүнд алгаа. Тиймдээ ч тэр миний нүүр уруу хашгичиж: — Жаал аа, чи рот захирах эрхгүй. Би чамайг зайлууллаа. Ротоо орлогчдоо хүлээлгэж өг, тэр ротыг цэргийн байранд нь буцааж аваачиг! — Надад орлогч байхгүй, — гээд би инээмсэглэв. — Тэгвэл нэгдүгээр салаан захирагчид!
  • 14. — Тэр ч бас байхгүй гэвэл тэрээр надаас дооших бүх албан тушаалтныг тоочиж гарав. — Би ротдоо ганцаараа офицер. Хурандаа дуугүй болов. Огт уурлаж загнаагүй юм шиг нам болчхов. Ротод ганц офицер байдаг ийм үзэгдэл манай армид, тэр тусмаа Зөвлөлт улсын нутаг дэвсгэр дээрх анги салбаруудын хувьд бараг хэвийн үзэгдэл болсон зүйл байлаа. Офицер болохыг хүсэгчид олон ч бүгд л хурандаа байхыг хүснэ. Харин дэслэгчийн гараа сонирхол багатай ажээ. Ийм учраас хамгийн доод шатанд офицерууд дутагдана. Маш их дутагдана. Харин тэр дээгүүр, штабт үүнийг мартаж орхино. Тийм ч учраас би ротдоо ганц офицер нь байх юм гэж хурандаа бодсонгүй. Намайг ротын захирагчаас авч хаялаа, тэгэх эрх нь ч түүнд бий. Гэвч ротыг цэргийн байранд нь буцааж аваачих хэрэгтэй. Харин ротыг, тэр тусмаа танкийн ротыг хэдэн арван километр хол газар зөнд нь орхиж огт болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Ингэвэл шууд төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж үзэх болно. Тэгвэл ч хурандаа чи өнгөрөх нь тэр. Хэрэв чи тухайн нөхцөл байдалд орлох ямар ч хүн байхгүй үед захирагчийг нь зайлуулбал бүх хариуцлагыг өөртөө хүлээх бөгөөд хөндлөнгийн хэн нэгэнд ротыг итгэн өгөх эрхгүй. Хэрэв тийм эрх байдагсан бол дивизийн захирагч бүр цэргээ хээр гаргаж доод захирагч нараа өөрийн дураар өөрчлөөд цэргийн эргэлт хийж болохсон. Харин манайд төрийн эргэлт гардаггүйн учир нь командлах боловсон хүчнийг сонгож, томилох энэ нарийн ажилд хүссэн хэн бүхэн оролцоод байдаггүйд л байгаа юм. Зайлуулах нь чиний эрх. Зайлуулах бол тун амархан. Зайлуулж хэн ч чадна. Энэ бол хүн алах шиг л хялбархан. Харин захирагчдыг албан тушаалд нь эргүүлэн тавих бол үхсэн хүнийг босгохтой адил тун хэцүү. За хурандаа минь яав? Намайг буцаагаад ротын захирагчаар томилох гэж байна уу? Тэгж болохгүй ээ. Би тэнцэхгүй. Бүгд үүнийг сонссон. Таарч тэнцэхгүй хүнийг ротын захирагчаар тавих эрх чамд байхгүй. Хэрэв улсын хилийн ойролцоо танкийн ротын хууль ѐсны захирагчийг нь албан тушаалаас нь зайлуулаад оронд нь тэнцэж тохирохгүй этгээдийг тавилаа гэж дээд газар мэдвэл чамайг яах бол? Алив? Аан? Манай батальон захирагчтай, эсвэл хорооны захирагчтай холбоо бариад энэ эзэнгүй ротоо аваарай гэж хэлж болно л доо. Гэвч хээрийн сургууль дууссан. Гэнэт эхэлсэн шигээ гэнэт дуусчихлаа. Харин сургууль дуусчхаад байхад байлдааны холбоог ашиглахыг хэн зөвшөөрөх билээ? 37 он байсан бол тэгж зүрхэлсэн хүнийг буудах байсан. Иймэрхүү зүйлээр эрхлэхийг хэнд ч зөвшөөрөхгүй. За яасан, хурандаа? Алив наад ротоо аваад явж үз. Харин магадгүй чи рот яаж удирдаж авч явахыг аль хэдийн мартсан уу? Эсвэл бүр хэзээ ч ротын жагсаал удирдаж байгаагүй юу? Штабт өссөн байх нь. Тийм хурандаа олон бий. Штабаас гадуурх ямар ч ажил аар саар зүйл шиг санагддаг байх л даа. Танкийн ротыг удирдан паркт нь аваачих ч хэцүү биш. Зөвхөн шинэ дүрэмд заасны дагуу тушаалуудаа өгөх хэрэгтэй. Ротын цэргүүд орос биш болохоор хэлээд ойлгохгүй. Харин ойлговол бүр ч муу юм болж мэднэ. Тэгвэл тэднийг ой намаг дундаас нисдэг тэргээр хайгаад ч олохгүй. Хүнд танкууд хүн дайрчхаж ч мэднэ, гүүрэн доогуур ороод гацаж ч магад, намагт живж ч болно. Харин үүний шийтгэл нь мөн л адилхан байх юм. Би инээхээ болилоо. Нөхцөл байдал ноцтой болж байна, юун инээхтэй манатай. Гараа саравчиндаа хүргэж ѐслоод: Нөхөр хурандаа, явахыг зөвшөөрнө үү?" гэж хэлэх цаг нь мөн дөө. Тэртэй тэргүй би тэнд хөндлөнгийн хүн, дарга нь ч биш, цэрэг нь ч биш. Та өөрийнхөө зуурсан жонхууны учрыг өөрөө олж үз. Захирахыг хүсээд байсан, одоо захираач нөхөр хурандаа. Гэвч миний хор шар,
  • 15. бах тав дорхноо алга боллоо. Миний төрөлх рот, миний хүмүүс, миний машинууд шүү дээ. Хэдийгээр ротыг би цаашид хариуцахгүй болсон ч зүгээр ингээд салж чадахгүй нь. — Нөхөр хурандаад, гэж хэлээд би гараа саравчиндаа хүргэн ѐслоод — Ротоо сүүлийн удаа удирдаж явахыг зөвшөөрнө үү? Салах ѐс хийх маягаар гэв. — Тэг ээ, гэж тэр товчхон хэлэв. Тэрээр сурснаараа сургаал айлдаж, битгий хамаагүй давхи, битгий хөөр, цувааг тарааж болохгүй гэж хэлэх гээд байх шиг санагдлаа. Гэвч тэгсэнгүй. Тэгэхийг тэр хүсээ ч үгүй, зүгээр л надад тэгж санагдсан байж ч болох юм. — Тийм, тийм, ротоо аваад яв. Ротоо одоохондоо захирч бай. Миний тушаалыг одоогоор хүчингүй гээд тооцчих. Ротоо байранд нь аваачаад тэнд хүлээлгэж өгөөрэй. — Гүйцэтгэе! гэж ѐслоод огцом эргэхдээ хурандааг дагалдагсад жуумалзахыг би анзаарав. «Одоохондоо захирч бай» гэж юу гэсэн үг вэ? Бараа бологсод нь «Одоохондоо захирч бай» гэдэг ойлголт байхгүй гэдгийг мэдэж байна аа. Захирагч нь эсвэл өөрийн анги салбараа аваад явж чадах тэр хүн нь түүнийгээ бүрэн хариуцах ѐстой бөгөөд тэнцэж тохирохгүй хүнийг бол дор нь зайлуулах ѐстой. «Одоохондоо захирч бай» гэдэг бол шийдвэр биш. Хурандаа энэ асуудалд ингэж хандсаныхаа хариуд их үнэ төлж болно. Надад болон хурандаагийн дагалдагсдад энэ нь тодорхой байлаа. Гэхдээ одоо юун тэрийг бодохтой манатай. Надад чухал ажил байна. Би рот захирч байна. Хэн юу бодсон, юунд яаж хандсан, хэрхэн шийтгүүлэх нь надад ямар хамаа байх вэ. Эхний команд өгөхийн өмнө захирагч өөрийн салбарыг хүсэл зоригоороо бүрэн захирсан байх ѐстой. Жагсаал тэр чигээрээ анхаарлаа хандуулж, захирагч одоо команд өгөх гэж байгааг цэргүүддээ харцаараа мэдрүүлэх хэрэгтэй. Харин танкийн цэрэгт командууд нь чимээгүй байдаг. Миний гарт хоѐр дарцаг байна. Би түүгээр командална. Цагаан дарцгийг огцом өргөв. Энэ миний эхний команд. Энэхүү товч бөгөөд тодорхой дохиогоор «Ротыг би удирдаж байна! Дайсантай тулгарах хүртэл радио станцыг ашиглахыг хориглож байна! Анхаар!» гэсэн утгатай урт мэдээллийг өөрийн ротдоо өглөө. Анхааруулах ба гүйцэтгэх команд гэж бий. Анхааруулах командаар захирагч өөрийн хүсэл зоригийн төмөр мэт хазаараар удирдлагадаа байгаа хүмүүсийг хазаарлан авна. Тэгээд гол командаа өгөхийн өмнө жолоогоо татан таван секунд хүлээх учиртай. Бүгд тэр хазаарын төмөр амгайвчийг мэдэрч, булчин шөрмөс нь өвдтөл ороолгохын өмнө татвалзах мэт хөвчирч, сайн морь ташуурдуулахаа хүлээх мэт жагсаал тэр чигээрээ амьсгаа даран гүйцэтгэх командыг хүлээх ѐстой. Улаан дарцгийг огцом өргөөд хоѐр дарцгаа баруун зүүн тийш алдлан буулгав. Рот агшин зуур тарж танкийн хуяг дээгүүр гутлын тах тачигнав. Роттойгоо салах ѐс хийж байгаа болоод тэр үү, эсвэл шалгагч нарт өөрийн чадвараа харуулах гээд байгаа юм болов уу, бүр эсвэл хор шар хөдлөөд байгаа юм болов уу? Ямартаа ч энэхүү сэтгэлийн хөдөлгөөнөө өөрөөр илэрхийлэх боломжгүй байлаа. Ээ хөөрхий, хэн нэг нь секунд хэмжигч гартаа бариад харж байсан ч болоосой! Гэхдээ миний рот дивизийн дээд амжилтыг, бүр цаашлаад түүнээс ч илүү амжилтыг тогтоож чадна гэдгийг би тэр хоромд мэдэж байв. Хурандааг дагалдагсад дунд миний ази цэргүүдээр бахархан буй жинхэнэ танкчид олон байгаа гэдгийг ч би мэдэж байлаа. Танкийн цэргийн олон дээд амжилтыг би биеэрээ харсан бөгөөд тэдгээрийн үнэ цэнийг ч мэддэг байсан юм. Дээд амжилт тогтоох гэж гараа хугалж, шүдээ
  • 16. цөмлөхийг ч харсан. Харин тэр мөчид миний хүүхдүүд одтой байлаа. Гэхдээ би тэр үед яагаад ч юм бэ миний цэргүүд танкийн цамхаг уруу санаанд багтамгүй хурдан үсрэн орохдоо нэг нь ч хоцрохгүй, нэг нь ч халтирахгүй гэдгийг би урдаас мэдэж байсан юм. Хэн нь ч нээлхийн тагт хөл гараа хавчуулахгүй гэдгийг ч мэдэж байсан. Тэр агшинд л лав биш. Арван хөдөлгүүр нэгэн зэрэг нүргэлэн асав. Би ч захирагчийн танкийн нээлхийд байна. Одоо миний дээш өргөсөн цагаан дарцаг «Би бэлэн!» гэж хэлж байна. Хариуд нь есөн цагаан дарцаг «Бэлэн! Бэлэн! Бэлэн!» гэх нь харагдана. Дарцгаа толгой дээгүүрээ огцом эргүүлээд зүүн тийш тодорхой заасан нь «Намайг дага!» гэсэн дохио. Энэ бүгд тун амархан. Хялбархан. Хэтэрхий энгийн байна уу? Тийм ээ. Гэвч танкийн дөрвөн арми нэгэн зэрэг хөдөлсөн ч ямар ч радио тагнуул түүнийг илрүүлж чадахгүй. Дарцгаар дохих нь бусад төрлийн тагнуулчдын хувьд болхи мэт санагдах ч тун сайн арга билээ. Ийм ч учраас бид үргэлж гэнэт гарч ирдэг юм. Сайн ч бай муу ч бай гэв гэнэт. Чехословакт ч тэр, нэгэн зэрэг долоон арми байсан ч тэр. Хянагч хурандаа өөрийн хуягт тээвэрлэгч рүү авирч байгаа нь харагдана. Бараа бологсод нь түүнийг дагав. Хуягт тээвэрлэгч уухилсаар эргэж цэргийн хотхон уруу өөр замаар явж одлоо. Хурандаагийн дагалдагсад нь түүнийг үзэн яддаг нь тодорхой байна. Хэрэв тийм биш байсан бол тэр миний танкуудыг дагаад явах ѐстой гэдгийг хэн нэг нь түүнд хэлэх л байсан. Би одоо хэн ч биш шүү дээ. Нэр зээлдэгч. Ротыг надад итгэж хариуцуулна гэдэг ажлаасаа хөөгдсөн цагдаад хэн нэгнийг баривчлаад ир гэж тушаахтай адилхан. Хэрэв чиний толгойд тийм бодол орж ирсэн бол ядаж түүнтэй хамт явах ѐстой. Ротыг хэн нэгэнд өгсөн бол өөрөө удирдаж чадахгүй ч бай цагийг нь олж тоормосны гишгүүр дээр гишгэхийн тулд дэргэд нь байх хэрэгтэй. Харин чи өөрийн амьдралаа залуухан ахлах дэслэгчийн гарт атгуулчихлаа гэж хурандаад хэн ч сануулсангүй. Албан тушаалаасаа зайлуулагдсан ахлах дэслэгч юу ч хийж мэднэ, тэр чинь хөндлөнгийн хүн шүү дээ. Харин түүнийг нь хурандаа чи хариуцах болно. Эсвэл хамт явагсад нь тэр ахлах дэслэгч ямар нэг адал явдалгүйгээр ротыг аваад явчихна гэж мэдээд байгаа юм уу? Хурандаагийн хувь заяаг ахлах дэслэгч баллаад хаячихгүй гэдгийг ч бас мэдээд байна уу? Харин юу ч тохиолдож магадгүй дээ… 7. Байлдааны машинууд парктаа буцаж ирэхэд хамгийн түрүүнд юу хийх ѐстой байх вэ? Зөв. Шатахуунаар цэнэглэх ѐстой. Бүтэн ч бай, эвдэрсэн ч бай цэнэгтэй л байх ѐстой. Түгшүүрийн дохио хэзээ дахин хангинахыг хэн мэдэх билээ? Байлдааны машин бүр сая туулж өнгөрүүлсэн бүхнээ давтахад хэзээ ч бэлэн байх хэрэгтэй. Тийм ч учраас парк дахиад л нүргэлж эхлэв. Хэдэн зуун машиныг нэгэн зэрэг цэнэглэж байна. Танк бүрд хамгийн багадаа л нэг тонн шатахуун хэрэгтэй. Хуягт тээвэрлэгчид ч мөн үүнээс дутуугүй ховдог. Их буу чирэгчид ч мөн адил. Бас тээврийн машинуудыг бүгдийг нь цэнэглэх шаардлагатай. Мөн бүх л байлдааны хэрэгслийг нөхөн дүүргэх ѐстой. Танкийн их бууны сум нэг бүр нь 30 килограмм жинтэй. Зуу зуун сум авч иржээ. Сумыг хос хосоор нь хайрцаглажээ. Хайрцагтай сумнуудыг эхлээд тээврийн машинаас буулгах хэрэгтэй. Сумнуудаа гаргаж, боодлыг нь авна. Тэгээд бүх сумны үйлдвэрийн тосыг нь арчиж цэвэрлээд танк уруугаа зөөнө. Пулеметын сум ч бас хайрцагтай ирнэ. Хайрцаг бүрдээ 880 ширхэг
  • 17. байна. Сумнуудыг туузанд нь суулгах хэрэгтэй. Пулеметын нэг туузанд 250 ширхэг сум орно. Дараа нь тэр туузаа хамбуурт эвхэж хийнэ. Танк бүрд 13 хамбуур бий. Харин дараа нь бүх буудсан сумны хонгиог цуглуулж хайрцагт хийн агуулахад тушаах ѐстой. Гол төмрөө сүүлд нь цэвэрлэмз. Үүнийг дараа нь танкийн салаа бүр, өдөр бүхэн олон цагаар давтаж хийх болно. Одоо бол гол төмрийг зөвхөн тослох хэрэгтэй. Дараа нь танкаа угаана даа. Энэ бол тойм төдий угаалга. Үндсэн угаалга, цэвэрлэгээг дараа хийх болно. Харин одоо цэргүүдээ хооллох хэрэгтэй. Өнөөдөр үдийн хоол идээгүй тул оройн хоол нь өдрийн хоолтойгоо хамт байгаа. Дараа нь хөдөлгүүр, хурдны хайрцаг, явах анги, гинж гээд бүгдийг нь шалгах хэрэгтэй. Дөрөвдүгээр танкийн зүүн гинжний нэг хөтлөгч араа нь эвдэрчээ. Наймдугаар танкийн нэг жижиг эргэлт дамжуулах гол суларсан байна. Харин танкийн нэгдүгээр рот хоѐр ч танкийн хөдөлгүүрийг шууд солих болжээ. Маргааш өглөөнөөс бүгд гол төмрөө өнгөлж эхэлнэ. Бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй. Үзүүлээд өгнө дөө. Гэнэт зүрхэн дор хоосон оргихыг мэдрэв. Маргааш өглөө гэхэд ротынхоо техникийн үйлчилгээний чанарыг шалгаад байж байхгүй гэдгээ гэнэт саналаа. Маргааш намайг бүр танкийн парк уруу оруулахгүй байж ч магад? Миний тухай бүх бичиг баримт аль хэдийн бэлэн болсон бөгөөд маргааш өглөө биш харин бүр өнөө орой намайг албан ѐсоор ротын захирагчаас авч хаяна гэдгийг мэдэж байна. Офицер хүн албан тушаалаасаа авахуулахаар очихдоо одон авах гэж байгаагаас дутахгүй цог жавхлан төгөлдөр байх учиртай. Миний ротынхон ч үүнийг мэднэ. Тийм ч учраас намайг шатахуун цэнэглэгчтэй муудалцаж, зарцуулсан байлдааны хэрэгслийн бүртгэл гаргаж, гуравдугаар танк доогуур шургаж байх зуур хэн нэг нь аль хэдийн миний гутлыг толь шиг өнгөлж, өмд индүүдэж, захны цагаан даавууг сольжээ. Тос, шороо болсон комбинезоноо тайлж хаяад шүршүүрт түргэхэн орлоо. Удаан бөгөөд хичээнгүйлэн байж сахлаа хусав. За тэр, хорооны штабын зарлага ирж явна. Парк тэр чигээрээ доргилно. Эвдэрсэн хуягт тээвэрлэгч чирэгч машинаар чирүүлэн хаалгаар орж байна. Хоосон хонгио энд тэндгүй жингэнэнэ. Тэвшээ давтал сумны хоосон хайрцаг ачсан асар том «Урал» машинууд хүнгэнэлдэнэ. Цахилгаан гагнуурын оч ѐслолын буудлага мэт цацарна. Өглөө гэхэд бүх зүйл гялалзаж байх ѐстой. Харин одоохондоо эргэн тойрон бүх зүйл тос, шавар болж, чимээ шуугиан чих дөжрөөх нь их барилгын талбай дээр байх мэт. Офицерууд нь цэргээсээ эс ялгарна. Бүгд комбинезонтой, бүгд халтар, бүгд чанга чанга дуугарцгаана. Энэ бүх эх адаггүй нүргээн дундуур ахлах дэслэгч Суворов алхана. Харсан бүгд дуугаа хураах ажээ. Халтайсан танкчид миний араас харцгаана. Ахлах дэслэгч албан тушаалаасаа авахуулахаар явж буй нь бүгдэд тодорхой. Чухам яасан гэж ротоосоо авахуулж байгааг хэн ч үл мэднэ. Гэхдээ л огт дэмий зүйлээс болж авахуулж байгааг бүгд мэдэрч байлаа. Өөр цагт бол харь ротын ахлах дэслэгчийг анзаарах ч үгүй, анзаарсан ч мэдээгүй царай гаргах байсан. Хөдөлгүүрээ тойрч суугаад тостой бөгсөө өндийлгөх ч үгүй байсан. Гэвч хүн албан тушаалаа өгөх гээд явж байна. Тийм болохоор л үл таних танкчид тос болсон малгайдаа гараа хүргэн мэндчилцгээж байна. Би ч хариу мэндчилнэ. Би инээмсэглэнэ. Тэд ч над уруу инээмсэглэж, үүнээс ч муу зүйл тохиолдож болно, тэснэ шүү гэсэн харцаар харна. Паркийн хашаанаас цаашлаад цэргийн хотхон үргэлжилнэ. Асар том туулайн бөөр модод харагдана. Шинэ цэргүүд жагсаалын дууг чанга боловч эв дүйгүй дуулах нь сонсогдоно. Хичээцгээж л байна, гэхдээ болоогүй ээ. Идэрхэг бага дарга чанга дуугаар командална. Нөгөө шинэ цэргүүд