SlideShare a Scribd company logo
1 of 7
Батлав тэнхимийн эрхлэгч ………………………………/ Ph док Я. Баярхүү /

                                                                             Лекц № 3

                                   Эсийн мөчлөг

Хичээлийн зорилт:

   1. Эсийн мөчлөг митоз ба мейоз хуваагдал
   2. Хромосомын тухай
   3. Генетикийн код

   XIX зууны үеэс эхлэн эрдэмтэд эсийн бүтэц, хуваагдлын механизмыг маш нарийн
судалж эхэлсэн. 1879 онд Боверн, Флемминг нар бөөмөнд тодорхой үйл явдал болсны
дараа эс яг ижилхэн хоѐр эс болж хуваагдаж байгаа олж тогтоосон. Мөн 1887 онд Вейсман
бэлгийн эс үүсэх явцад эс өөр маягаар хуваагдаж байгааг ажигласан байна. Эсийн хоѐр
маягийн хуваагдлыг эхнийхийг митоз, сүүлийнх нь мейоз хуваагдал гэж нэрлэсэн.

Эсийн мөчлөг: Эсийн нэг хуваагдлаас нөгөө хуваагдлын хооронд болох үе шат дараалан
өрнөх үйл явцыг эсийн мөчлөг гэнэ. Энэ мөчлөг интерфаз, митоз (М) гэсэн хоѐр ерөнхий
шатлалтай явагддаг. Үүнээс интерфаз гэдэг нь гэдэг нь бөөм хуваагдалд ороогүй байгаа үе
бөгөөд дотроо G1, S, G2 гэсэн гурван шатлалтай.

G1 – (gap - завсар) митозын үед эрчим нь буурсан бионийлэгжил эрчимжиж митохондри,
пластид, эндоплазмын тор, гольджийн аппарат, лизосом, хөндий цэврүүнүүд үүснэ. рРНХ,
мРНХ, зРНХ бөөмөнцрөөс үүсч, рибосомууд бий болно. Бүтэц үйл ажиллагааны уургууд
нийлэгжинэ. Эс өснө. Мөн мөчлөгийн дараачийн үеийг дарангуйлах буюу өдөөх
үйлчилгээтэй бодисууд үүснэ.

S- (synthesis – нийлэгжил ) ДНХ – ийн нийлэгжлийн үе. Бөөмийн доторх ДНХ –ийн
хэмжээ хоѐр дахин нэмэгдэх хүртэл ДНХ – ийн нийлэгжил үргэлжилдэг. ДНХ – ийн
нийлэгжил явагдаж дуусахад хромосом болгон хоѐр хос хроматидаас тогтоно.

G2-S үеийн дараагаас эхлэж эсийн хуваагдал (М үе) эхлэх үе хортэл үргэлжилдэг.
Бионийлэгжил эрчимтэй явагдаж митохондри, хлоропластууд хуваагдана. Эсийн энергийн
нөөц нэмэгдэнэ. Ингэж эс митоз хуваагдалд бэлтгэгдэнэ.
М-(mitosis) эс митоз хуваагдалд орж профаз, метафаз, анафаз, телофаз гэсэн дөрвөн үе
шатыг дамжин эцэст нь цитокинез болсноор энэ үе дуусна. Эсийн мөчлөгийн үргэлжлэх
хугацаа эсийнхээ хэлбэрээс хамаарах гадна гэрэл дулаан, хүчилтөрөгчийн хангамж зэрэг
гадаад орчны хүчин нөлөөлнөөс болж нилээд хэлбэлзэлтэй байдаг. Жишээ нь: бактериуд
20минут тутамд хуваагдаж байхад гэдэсний ханын хучуур эс 8-10 цаг тутамд хуваагдаж
байдаг.

Митоз хуваагдал: Митоз хуваагдал нь 5үе шаттай явагддаг.

                               Интерфаз: Энэ үеийг тайван үе гэдэг. Гэвч энэ үед
                               эсийн ихэнх эрхтэнцэрүүд нийлэгжиж эс өсөж томордог.
                               Бөөмхөн тод харагдах бөгөөд рибосомын материалыг
                               эрчимтэй нийлэгжүүлнэ.

                               Профаз:    Эсийн      хуваагдлын   хамгийн   урт   үе.
                               Хроматидууд эрчилж мушгиран богиносож нягтардаг.
                               Центролиуд эсийн туйл руу сална. Бөөмхөн жижигрэнэ.
Профазын төгсгөлөөр бөөмийн мембран задарч хуваагдлын ээрүүлэн утаслагууд бий
болно.

Метафаз: Хос хроматидууд центромерээрээ ээрүүлийн утаслагуудад бэхлэгдэн эсийн
бүслүүр шугаманд жигдрэн жагсана. Энэ үе хромосомын хэлбэр хэмжээг судлахад
тохиромжтой байдаг.

Анафаз: Богино хугацаанд үргэлжилдэг. Центромербологн хоѐр салж ээрүүлийн
утаслагуудаа даган эсийн хоѐр туйл руу татагдаж эхлэхэд хос хроматид салж
центромертээ чирэгдэн эсийн хоѐр туйл руу хөдөлнө.

Телофаз: Хромосомууд эсийн туйлд хүрч эрчлэлт нь суларч уртсан нарийссанаар
харагдахгүй интерфазын шатанд эргэж шилжинэ. Ээрүүлийн утаслагууд задарна.
Центриоль эргэн хувьсана. Эсийн хоѐр туйлд хромосомын эргэн тойронд бөөмийн
бүрхүүл үүсч бөөмхөн бий болно. Телофазын төгсгөлөөр цитокинез явагдана. Митоз
хуваагдлын эцэст шинээр үүсэх эсийн хромосмын тоо хуваагдалд орсон эсийн
хромосомын тоотой адил байдаг. Митозын үр дүнд эд эрхтний үхсэн хэсэг нөхөн төлжиж,
хөгширсөн эс сэлгэн шинэчлэгдэж байдаг.
Мейоз хуваагдал:     Мейоз хуваагдлын дүнд нэг эсээс дөрвөн шинэ эс үүсэх ба эдгээр
шинэ эсүүдийг бэлгийн эс буюу гамет гэнэ. Гамет нь хромосомын гаплоид бүрдэлтэй
бөгөөд эр эм гаметууд нэгдэж үр тогтох үед хромосомын диплоид бүрдэл дахин үүсдэг
ингэж биеийн эсээс бэлгийн эс үүсэх хуваагдлыг мейоз хуваагдал гэнэ. Мейоз хуваагдал
зөвхөн бэлгийн замаар үрждэг бие махбодид явагддаг. Мейоз хуваагдлыг I,II гэж хоѐр үед
хуваана.

Мейоз I: Энэ хуваагдлын шатанд нэг эсээс хоѐр эс үүсэх ба үүссэн эсүүдийн хромосомын
тоо нь анхныхаас хоѐр дахин цөөрдөг. Энэ үеийг профаз 1, метафаз 1, анафаз 1, телофаз 1,
гэсэн шатуудад хуваадаг. Профаз 1

   -   Лептотен
   -   Зиготен
   -   Пахитен
   -   Диплотен
   -   Диакинез гэж ангилдаг.

Лептотен- нарийн утас: Бөөм хэмжээгээр томрох ба энэ үед хромосомууд маш нарийн
утсанцар хэлбэртэй байдаг.

Зиготен- хос утас: зиготенийн шатанд хромосом эрчлэгдэн нягтарч богиносож эхлэнэ.
Эцэг эхийн гаралтай гомолог хромосомууд алгуур бие бие рүүгээ татагдан зэрэгцэх энэ
үзэгдлийг конъюгаци гэнэ.

Пахитен – бүдүүн утас: Конъюгаци үргэлжилнэ. Энэ үед хромосом бүр хос хроматидаас,
гомолог хос хромосом бүр 4 хроматидаас тогтоно. Үүнийг бивалент гэнэ.

Диплотен – хоѐр утас: Гомолог хромосомууд холдон хөндийрөх үед нэг буюу хэд хэдэн
цэгт наалдсан хэвээр үлддэг. Энэ нь чагт мэт харагддаг тул түүнийг хиазм гэж нэрлэдэг. 1
хромосомд эхийн ба эцгийн генетикийн материал холилдон байрлах үзэгдлийг
кроссинговор гэнэ.

                       Диакинез- нэвт хөдөлгөөн: гомолог хромосомууд хоѐр тийш салах
                       үзэгдэл үргэлжилнэ. Диакинезийн төгсгөл руу бөөмийн бүрхүүл
                       уусч эсийн сийвэнд хуваагдлын туйлууд үүснэ.

                       Метафаз 1: Бөөмийн бүрхүүл бүрэн уусч эсийн хоѐр туйл үүсэн
экватор руу бивалентууд аажмаар шилжинэ. Бивалентыг бүрдүүлэгч гомолог хромосом
бүрийн центромерт хөтлөгч утсууд бэхлэгдэнэ. Ингэж гомолог хромосомууд эсийн хоѐр
туйл руу шилжихэд бэлэн болно.

Анафаз 1: бивалентийн центромерүүд ээрүүлийн утсаар холбогдсон хэвээр эсийн туйл
руу холдон салсаар эцсийн эцэст хоѐр туйлд гаплоид тооны хромосомыг үүсгэнэ.

Телофаз 1: центромерийг холбож байсан ээрүүлийн утсан холбоо тасарч эсийн хоѐр туйл
дээр хромосомын тоо анхны байдлаасаа 2 дахин цөөрсөн байгаа нь мейозын нэгдүгээр
хуваагдал дуусна.

Мейозын хоёр дах хуваагдал: энэ хуваагдал нь митоз хуваагдалтай нилээд төстэй.

                                       Профаз II: энэ шатанд бөөмийн хана уусч үгүй
                                       болон эсийн хуваагдлын туйлууд дахин бий
                                       болно.

                                       Метафаз    II:   хромосомын   центромер   хоѐр
                                       хуваагдан, бүтэц, гүйцэтгэх үүргийн хувьд биеэ
                                       даасан хоѐр нэгж болдог. Хромосомууд аажмаар
                                       экватор руу шилжинэ.

                                       Анафаз II: хромосомууд эсийн экваторын туйлд
зэрэгцэн центромер хуваагдсаны дүнд үүссэн, хагас хромосом буюу хроматид тус бүрийн
центромерт хөтлөгч утсууд бэхлэгдэн эсийн хоѐр туйл руу шилжинэ.

Телофаз II: хромосомууд эсийн туйлд хүрч эрчлээ нь сулран нарийхан утсанцар хэлбэрт
шилжинэ. Энэ шатны төгсгөлд 4 эс аажмаар тусгаар байдалд шилжин 4 гамет бий болно.

                         Центромер нь хромосомын хэлбэрийг тодорхойлогч гол
                         хэмжүүр юм. Хромосомын тухай: Хромосом нь 2 хроматидаас
                         тогтох бөгөөд түүний нийлж нарийссан хэсгийг анхдагч
                         нарийсал буюу центромер гэнэ. Центромер нь хромосомын
                         хэлбэрийг тодорхойлогч гол хэмжүүр юм. Хэрэв центромер
                         хромосомыг хоѐр тэнцүү хэсэгт хуваан байрлаж байвал
                         метацентр хромосом гэх бөгөөд центромероос дээших
                         хэсгийг р-мөр, дооших хэсгийг q–мөр гэнэ. (p=q) хромосом,
мөн субметацентр (хэвгий хэмт ба p<q), акроцентр (захын хэмт), p=0 бол телоцентр
хромосом гэнэ. Хромосомд центромероос гадна хоѐрдогч нарийсалт байж болно. Энэ нь
нарийсалт нэлээд урт байх бөгөөд тасархайтаж харагдана. Үүнийг дагуулт хромосом
гэнэ.

Хромосомын химийн бүтэц: 90-92 % нуклеопротеид эзэлнэ. Энэ нийлмэл уураг нь
гистонтой нэгдсэн ДНХ-ээс бүрэлдэнэ. Мөн хромосомын найрлагад РНХ, К, Са, Мg, Fe
ийн ион гистоноос өөр төрлийн уураг оролцоно. ДНХ нь полинуклеотид юм. Нэг
нуклеоитид нь азотлог суурь(пурин, пиримидин), сахар (дезоксирибоз), фосфорын
хүчлийн үлдэгдлээс тогтоно. Нуклеотидууд өөр хоорондоо зөвхөн пурины (аденин,
гуанин) ба пиримидины (цитозин, тимин) азотлог суурийн алиныг агуулж байгаагаараа
ялгардаг.       Нэг    нуклеотидын    фософорын       хүчлийн    үлдэгдэл    нөгөө    нуклеотидын
дезоксирибозтой эфирийн хоймсон холбоогоор холбогдож полинуклеотидийг үүсгэнэ.
Хромосомын найрлаганд оролцдог РНХ нь ДНХ-н нэгэн адил полинуклеотидоос тогтоно.
Харин дезоксирибозын оронд рибоз, тиминий оронд урацил агуулж байдаг ба
полинуклеотидийн дан утсан гинжээс тогтдогоороо ялгаатай.

Хромосомын            ангилал:    1960онд     АНУ-ын    Денвер     хотод    болсон    олон   улсын
цитогенетикчдын бага хурлаас хүний хромосомыг хэмжээ ба центромерийн байрлалыг нь
харгалзан

 Хромосомын              Хромосомын хэмжээ ба          Хромосомын      Диплоид тооны хромосом
        бүлэг                      хэлбэр                 дугаар            Эмэгтэй      Эрэгтэй
                       Тэгш ба үл ялиг хэвгий
         А             хэмтэй       хамгийн     том        1-3                6              6
                       хромосомууд
                           Хэвгий хэмтэй том
         В                                                 4-5                4              4
                                 хромосомууд
                        Хэвгий хэмтэй том ба дунд
         С                                                6-X-12              16             15
                          зэргийн хромосомууд
                        Захын хэмтэй дунд зэргийн
         D                                                13-15               6              6
                                 хромосомууд
                          Тэгш ба хэвгий хэмтэй
         E                                                16-18               6              6
                           харьцангуй богино
хромосомууд
                     Тэгш хэмтэй богино
       F                                         19-20              4              4
                        хромосомууд
                    Захын хэмтэй хамгийн
       G                                        21-22-У             4              5
                     богино хомосомууд
 Хүний хромосом: Биологийн зүйл бүхэн тогтмол тооны хромосомтой. Түүнийг кариотип
гэнэ. Жишээ нь хүн 46 хромосомтой. Түүний 44нь эрэгтэй эмэгтэй хүнд ижил байна. Энэ
22 хос хомосомыг биеийн хромосом буюу аутосом гэнэ. үлдэх хоѐр хромосомоороо
эрэгтэй эмэгтэй хүн ялгарах учир түүнийг бэлгийн хромосом буюу гоносом гэнэ. Эмэгтэй
хүний бэлгийн хромосом нь хромосомын ангилалын С бүлэгт хамаарах бөгөөд хэвгий
хэмтэй гомологи хос хромосом байдаг. Үүнийг Х хромосом гэнэ. Эрэгтэй хүний бэлгийн
хромосом гомолог биш бөгөөд түүний нэг нь Х хромосом байхад нөгөө нь хромосомын
ангилалын G бүлэгт хамаарах захын хэмтэй жижиг хромосом байна. Үүнийг У хромосом
гэнэ. Иймд эмэгтэй хүний хромосомыг 44+XX эргэтэй хүнийхийг 44+ХУ гэж бичнэ.

Генетикийн код: 1953 онд Уотсон, Крик нар ДНХ-г хоймсон мушгиа бүтэцтэй гэсэн
санааг гаргах явцдаа эсийн бодисын солилцоог тодорхойлогч генетикийн мэдээлэл нь
ДНХ-ийн молекулын нуклеотидын дараалалаас хамаарна гэсэн онолыг дэвшүүлсэн. ДНХ-
ийн нуклеотидын дараалал ба амин хүчлийн хоорондох хамааралыг генетикийн код гэж
нэрлэнэ.

Кодын бүтэц: ДНХ-н молекул аденин, гуанин, цитозин, тимин гэсэн 4 төрлийн
нуклеотидоос тогтох бөгөөд нуклеотидууд нь ямар төрлийн азотлог суурь, агуулж
байгаагаас хамаарч ялгагдана. Нуклеотидууд хоорондоо холбогдож полинуклеотидыг
үүсгэнэ. Азотлог сууриуд гурав гурваараа хоршиж триплет үүсгэнэ. Генетикийн код
азотлог суурийн гурвалаас тогтдог болохыг 1961онд Ф.Крик нээсэн.

                                                     Кодын тайлал: 1961 онд М.
                                                     Ниренберг Г. Маттей нар ДНХ –
                                                     ийн     нийлэгжих        процессыг
                                                     ажигласаны          үндсэн        дээр
                                                     генетикийн кодыг тайлж унших
                                                     зорилт тавьсан. Код нь гурвалсан
                                                     нуклеотидаас       тогтдог   гэдгийг
баталснаар генетикийн кодыг тайлж унших ажиллагаа дууссан. Генетикийн кодыг
уншихдаа дараах хүснэгтийг голоос нь зах руу чиглэлд уншина. Энэ үед ямар гурван
нуклеотидоор уургийн молекулд ямар амин хүчил залгагдах ѐстойг харж болно. УАА,
УАГ, УГА гэсэн гурван янзын триплет нь ямар ч амин хүчлийн код болдоггүй учир
тэдгээрийг утгагүй триплет гэнэ. Эдгээр нь огт утгагүй биш уургийн нийлэгжлийг
зогсохыг заадаг. Генетикийн кодыг тайлсанаар генийн инженерийн арга нээгдсэн.

More Related Content

What's hot (9)

Esiin huvaagdal miosis
Esiin huvaagdal miosisEsiin huvaagdal miosis
Esiin huvaagdal miosis
 
эсийн хуваагдал сайжруулсан
эсийн хуваагдал сайжруулсанэсийн хуваагдал сайжруулсан
эсийн хуваагдал сайжруулсан
 
Эсийн хуваагдал
Эсийн хуваагдалЭсийн хуваагдал
Эсийн хуваагдал
 
мейоз хуваагдал цахим хичээл
мейоз хуваагдал цахим хичээлмейоз хуваагдал цахим хичээл
мейоз хуваагдал цахим хичээл
 
эсийн хув.үз
эсийн хув.үзэсийн хув.үз
эсийн хув.үз
 
хромосомын тоо
хромосомын тоохромосомын тоо
хромосомын тоо
 
Biol l 5
Biol l 5Biol l 5
Biol l 5
 
эсийн мембрант бүтэцгүй эрхтэнцэрүүд
эсийн мембрант бүтэцгүй  эрхтэнцэрүүдэсийн мембрант бүтэцгүй  эрхтэнцэрүүд
эсийн мембрант бүтэцгүй эрхтэнцэрүүд
 
Zaah hicheel
Zaah hicheelZaah hicheel
Zaah hicheel
 

Viewers also liked

үржил хөгжил цахим хэрэглэгдэхүүн
үржил хөгжил цахим хэрэглэгдэхүүнүржил хөгжил цахим хэрэглэгдэхүүн
үржил хөгжил цахим хэрэглэгдэхүүн
tuuguu_0201
 
амьдралын үүсэл
амьдралын үүсэламьдралын үүсэл
амьдралын үүсэл
Sumiya_bu
 
11 бэлгийн үржил
11 бэлгийн үржил11 бэлгийн үржил
11 бэлгийн үржил
zulushka_s
 
зх лекц4
зх лекц4зх лекц4
зх лекц4
otgooPhh
 
3. development of_embryo_and_fetus
3. development of_embryo_and_fetus3. development of_embryo_and_fetus
3. development of_embryo_and_fetus
Hishgeeubuns
 
онтогенез хөгжил
онтогенез хөгжилонтогенез хөгжил
онтогенез хөгжил
Oidov Tungaa
 
хөврөлийн хөгжил ба хөврөлийн дараа хөгжил
хөврөлийн хөгжил ба    хөврөлийн дараа   хөгжилхөврөлийн хөгжил ба    хөврөлийн дараа   хөгжил
хөврөлийн хөгжил ба хөврөлийн дараа хөгжил
Ulziitugs Ariunbat
 

Viewers also liked (20)

3 lekts
3 lekts3 lekts
3 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
2 lekts
2 lekts2 lekts
2 lekts
 
үржил хөгжил цахим хэрэглэгдэхүүн
үржил хөгжил цахим хэрэглэгдэхүүнүржил хөгжил цахим хэрэглэгдэхүүн
үржил хөгжил цахим хэрэглэгдэхүүн
 
амьдралын үүсэл
амьдралын үүсэламьдралын үүсэл
амьдралын үүсэл
 
Sem2
Sem2Sem2
Sem2
 
бэлгийн эсийн үүсэл
бэлгийн  эсийн  үүсэлбэлгийн  эсийн  үүсэл
бэлгийн эсийн үүсэл
 
Sem1
Sem1Sem1
Sem1
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
Амьд биеийн удамшил, хөгжил
Амьд биеийн удамшил, хөгжилАмьд биеийн удамшил, хөгжил
Амьд биеийн удамшил, хөгжил
 
11 бэлгийн үржил
11 бэлгийн үржил11 бэлгийн үржил
11 бэлгийн үржил
 
онтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжилонтогенез-нэгэн биеийн хөгжил
онтогенез-нэгэн биеийн хөгжил
 
зх лекц4
зх лекц4зх лекц4
зх лекц4
 
3. development of_embryo_and_fetus
3. development of_embryo_and_fetus3. development of_embryo_and_fetus
3. development of_embryo_and_fetus
 
Амьтан ^^
Амьтан ^^Амьтан ^^
Амьтан ^^
 
Sem4
Sem4Sem4
Sem4
 
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүдтөрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
 
онтогенез хөгжил
онтогенез хөгжилонтогенез хөгжил
онтогенез хөгжил
 
хөврөлийн хөгжил ба хөврөлийн дараа хөгжил
хөврөлийн хөгжил ба    хөврөлийн дараа   хөгжилхөврөлийн хөгжил ба    хөврөлийн дараа   хөгжил
хөврөлийн хөгжил ба хөврөлийн дараа хөгжил
 

Similar to 3 lekts

митоз
митозмитоз
митоз
davkadaa
 
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэнэсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
Oidov Tungaa
 
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэнэсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
Oidov Tungaa
 
амьтны эсийн бүтэц
амьтны эсийн бүтэцамьтны эсийн бүтэц
амьтны эсийн бүтэц
byamba-1
 
амьтны эсийн бүтэц
амьтны эсийн бүтэцамьтны эсийн бүтэц
амьтны эсийн бүтэц
byamba-1
 
Lec esiin butets
Lec  esiin butetsLec  esiin butets
Lec esiin butets
margad1
 
Lec esiin butets
Lec  esiin butetsLec  esiin butets
Lec esiin butets
margad1
 

Similar to 3 lekts (20)

митоз
митозмитоз
митоз
 
Litsei sur cell cycle 2hicheel
Litsei sur cell cycle 2hicheelLitsei sur cell cycle 2hicheel
Litsei sur cell cycle 2hicheel
 
Esiin huvaagdal miosis
Esiin huvaagdal miosisEsiin huvaagdal miosis
Esiin huvaagdal miosis
 
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэнэсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
 
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэнэсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
 
Bio l2
Bio l2Bio l2
Bio l2
 
амьтны эсийн бүтэц
амьтны эсийн бүтэцамьтны эсийн бүтэц
амьтны эсийн бүтэц
 
амьтны эсийн бүтэц
амьтны эсийн бүтэцамьтны эсийн бүтэц
амьтны эсийн бүтэц
 
эсийн бүтэц
эсийн бүтэцэсийн бүтэц
эсийн бүтэц
 
лекц7
лекц7лекц7
лекц7
 
Митоз хуваагдал. Митоз хуваагдал гэж юу вэ?
Митоз хуваагдал. Митоз хуваагдал гэж юу вэ?Митоз хуваагдал. Митоз хуваагдал гэж юу вэ?
Митоз хуваагдал. Митоз хуваагдал гэж юу вэ?
 
Zaah hicheel
Zaah hicheelZaah hicheel
Zaah hicheel
 
Lec esiin butets
Lec  esiin butetsLec  esiin butets
Lec esiin butets
 
Lec esiin butets
Lec  esiin butetsLec  esiin butets
Lec esiin butets
 
Эс
ЭсЭс
Эс
 
баясах
баясахбаясах
баясах
 
2 lekts
2 lekts2 lekts
2 lekts
 
лекц-3
лекц-3лекц-3
лекц-3
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2
 
эдийн физиологи
эдийн физиологиэдийн физиологи
эдийн физиологи
 

3 lekts

  • 1. Батлав тэнхимийн эрхлэгч ………………………………/ Ph док Я. Баярхүү / Лекц № 3 Эсийн мөчлөг Хичээлийн зорилт: 1. Эсийн мөчлөг митоз ба мейоз хуваагдал 2. Хромосомын тухай 3. Генетикийн код XIX зууны үеэс эхлэн эрдэмтэд эсийн бүтэц, хуваагдлын механизмыг маш нарийн судалж эхэлсэн. 1879 онд Боверн, Флемминг нар бөөмөнд тодорхой үйл явдал болсны дараа эс яг ижилхэн хоѐр эс болж хуваагдаж байгаа олж тогтоосон. Мөн 1887 онд Вейсман бэлгийн эс үүсэх явцад эс өөр маягаар хуваагдаж байгааг ажигласан байна. Эсийн хоѐр маягийн хуваагдлыг эхнийхийг митоз, сүүлийнх нь мейоз хуваагдал гэж нэрлэсэн. Эсийн мөчлөг: Эсийн нэг хуваагдлаас нөгөө хуваагдлын хооронд болох үе шат дараалан өрнөх үйл явцыг эсийн мөчлөг гэнэ. Энэ мөчлөг интерфаз, митоз (М) гэсэн хоѐр ерөнхий шатлалтай явагддаг. Үүнээс интерфаз гэдэг нь гэдэг нь бөөм хуваагдалд ороогүй байгаа үе бөгөөд дотроо G1, S, G2 гэсэн гурван шатлалтай. G1 – (gap - завсар) митозын үед эрчим нь буурсан бионийлэгжил эрчимжиж митохондри, пластид, эндоплазмын тор, гольджийн аппарат, лизосом, хөндий цэврүүнүүд үүснэ. рРНХ, мРНХ, зРНХ бөөмөнцрөөс үүсч, рибосомууд бий болно. Бүтэц үйл ажиллагааны уургууд нийлэгжинэ. Эс өснө. Мөн мөчлөгийн дараачийн үеийг дарангуйлах буюу өдөөх үйлчилгээтэй бодисууд үүснэ. S- (synthesis – нийлэгжил ) ДНХ – ийн нийлэгжлийн үе. Бөөмийн доторх ДНХ –ийн хэмжээ хоѐр дахин нэмэгдэх хүртэл ДНХ – ийн нийлэгжил үргэлжилдэг. ДНХ – ийн нийлэгжил явагдаж дуусахад хромосом болгон хоѐр хос хроматидаас тогтоно. G2-S үеийн дараагаас эхлэж эсийн хуваагдал (М үе) эхлэх үе хортэл үргэлжилдэг. Бионийлэгжил эрчимтэй явагдаж митохондри, хлоропластууд хуваагдана. Эсийн энергийн нөөц нэмэгдэнэ. Ингэж эс митоз хуваагдалд бэлтгэгдэнэ.
  • 2. М-(mitosis) эс митоз хуваагдалд орж профаз, метафаз, анафаз, телофаз гэсэн дөрвөн үе шатыг дамжин эцэст нь цитокинез болсноор энэ үе дуусна. Эсийн мөчлөгийн үргэлжлэх хугацаа эсийнхээ хэлбэрээс хамаарах гадна гэрэл дулаан, хүчилтөрөгчийн хангамж зэрэг гадаад орчны хүчин нөлөөлнөөс болж нилээд хэлбэлзэлтэй байдаг. Жишээ нь: бактериуд 20минут тутамд хуваагдаж байхад гэдэсний ханын хучуур эс 8-10 цаг тутамд хуваагдаж байдаг. Митоз хуваагдал: Митоз хуваагдал нь 5үе шаттай явагддаг. Интерфаз: Энэ үеийг тайван үе гэдэг. Гэвч энэ үед эсийн ихэнх эрхтэнцэрүүд нийлэгжиж эс өсөж томордог. Бөөмхөн тод харагдах бөгөөд рибосомын материалыг эрчимтэй нийлэгжүүлнэ. Профаз: Эсийн хуваагдлын хамгийн урт үе. Хроматидууд эрчилж мушгиран богиносож нягтардаг. Центролиуд эсийн туйл руу сална. Бөөмхөн жижигрэнэ. Профазын төгсгөлөөр бөөмийн мембран задарч хуваагдлын ээрүүлэн утаслагууд бий болно. Метафаз: Хос хроматидууд центромерээрээ ээрүүлийн утаслагуудад бэхлэгдэн эсийн бүслүүр шугаманд жигдрэн жагсана. Энэ үе хромосомын хэлбэр хэмжээг судлахад тохиромжтой байдаг. Анафаз: Богино хугацаанд үргэлжилдэг. Центромербологн хоѐр салж ээрүүлийн утаслагуудаа даган эсийн хоѐр туйл руу татагдаж эхлэхэд хос хроматид салж центромертээ чирэгдэн эсийн хоѐр туйл руу хөдөлнө. Телофаз: Хромосомууд эсийн туйлд хүрч эрчлэлт нь суларч уртсан нарийссанаар харагдахгүй интерфазын шатанд эргэж шилжинэ. Ээрүүлийн утаслагууд задарна. Центриоль эргэн хувьсана. Эсийн хоѐр туйлд хромосомын эргэн тойронд бөөмийн бүрхүүл үүсч бөөмхөн бий болно. Телофазын төгсгөлөөр цитокинез явагдана. Митоз хуваагдлын эцэст шинээр үүсэх эсийн хромосмын тоо хуваагдалд орсон эсийн хромосомын тоотой адил байдаг. Митозын үр дүнд эд эрхтний үхсэн хэсэг нөхөн төлжиж, хөгширсөн эс сэлгэн шинэчлэгдэж байдаг.
  • 3. Мейоз хуваагдал: Мейоз хуваагдлын дүнд нэг эсээс дөрвөн шинэ эс үүсэх ба эдгээр шинэ эсүүдийг бэлгийн эс буюу гамет гэнэ. Гамет нь хромосомын гаплоид бүрдэлтэй бөгөөд эр эм гаметууд нэгдэж үр тогтох үед хромосомын диплоид бүрдэл дахин үүсдэг ингэж биеийн эсээс бэлгийн эс үүсэх хуваагдлыг мейоз хуваагдал гэнэ. Мейоз хуваагдал зөвхөн бэлгийн замаар үрждэг бие махбодид явагддаг. Мейоз хуваагдлыг I,II гэж хоѐр үед хуваана. Мейоз I: Энэ хуваагдлын шатанд нэг эсээс хоѐр эс үүсэх ба үүссэн эсүүдийн хромосомын тоо нь анхныхаас хоѐр дахин цөөрдөг. Энэ үеийг профаз 1, метафаз 1, анафаз 1, телофаз 1, гэсэн шатуудад хуваадаг. Профаз 1 - Лептотен - Зиготен - Пахитен - Диплотен - Диакинез гэж ангилдаг. Лептотен- нарийн утас: Бөөм хэмжээгээр томрох ба энэ үед хромосомууд маш нарийн утсанцар хэлбэртэй байдаг. Зиготен- хос утас: зиготенийн шатанд хромосом эрчлэгдэн нягтарч богиносож эхлэнэ. Эцэг эхийн гаралтай гомолог хромосомууд алгуур бие бие рүүгээ татагдан зэрэгцэх энэ үзэгдлийг конъюгаци гэнэ. Пахитен – бүдүүн утас: Конъюгаци үргэлжилнэ. Энэ үед хромосом бүр хос хроматидаас, гомолог хос хромосом бүр 4 хроматидаас тогтоно. Үүнийг бивалент гэнэ. Диплотен – хоѐр утас: Гомолог хромосомууд холдон хөндийрөх үед нэг буюу хэд хэдэн цэгт наалдсан хэвээр үлддэг. Энэ нь чагт мэт харагддаг тул түүнийг хиазм гэж нэрлэдэг. 1 хромосомд эхийн ба эцгийн генетикийн материал холилдон байрлах үзэгдлийг кроссинговор гэнэ. Диакинез- нэвт хөдөлгөөн: гомолог хромосомууд хоѐр тийш салах үзэгдэл үргэлжилнэ. Диакинезийн төгсгөл руу бөөмийн бүрхүүл уусч эсийн сийвэнд хуваагдлын туйлууд үүснэ. Метафаз 1: Бөөмийн бүрхүүл бүрэн уусч эсийн хоѐр туйл үүсэн
  • 4. экватор руу бивалентууд аажмаар шилжинэ. Бивалентыг бүрдүүлэгч гомолог хромосом бүрийн центромерт хөтлөгч утсууд бэхлэгдэнэ. Ингэж гомолог хромосомууд эсийн хоѐр туйл руу шилжихэд бэлэн болно. Анафаз 1: бивалентийн центромерүүд ээрүүлийн утсаар холбогдсон хэвээр эсийн туйл руу холдон салсаар эцсийн эцэст хоѐр туйлд гаплоид тооны хромосомыг үүсгэнэ. Телофаз 1: центромерийг холбож байсан ээрүүлийн утсан холбоо тасарч эсийн хоѐр туйл дээр хромосомын тоо анхны байдлаасаа 2 дахин цөөрсөн байгаа нь мейозын нэгдүгээр хуваагдал дуусна. Мейозын хоёр дах хуваагдал: энэ хуваагдал нь митоз хуваагдалтай нилээд төстэй. Профаз II: энэ шатанд бөөмийн хана уусч үгүй болон эсийн хуваагдлын туйлууд дахин бий болно. Метафаз II: хромосомын центромер хоѐр хуваагдан, бүтэц, гүйцэтгэх үүргийн хувьд биеэ даасан хоѐр нэгж болдог. Хромосомууд аажмаар экватор руу шилжинэ. Анафаз II: хромосомууд эсийн экваторын туйлд зэрэгцэн центромер хуваагдсаны дүнд үүссэн, хагас хромосом буюу хроматид тус бүрийн центромерт хөтлөгч утсууд бэхлэгдэн эсийн хоѐр туйл руу шилжинэ. Телофаз II: хромосомууд эсийн туйлд хүрч эрчлээ нь сулран нарийхан утсанцар хэлбэрт шилжинэ. Энэ шатны төгсгөлд 4 эс аажмаар тусгаар байдалд шилжин 4 гамет бий болно. Центромер нь хромосомын хэлбэрийг тодорхойлогч гол хэмжүүр юм. Хромосомын тухай: Хромосом нь 2 хроматидаас тогтох бөгөөд түүний нийлж нарийссан хэсгийг анхдагч нарийсал буюу центромер гэнэ. Центромер нь хромосомын хэлбэрийг тодорхойлогч гол хэмжүүр юм. Хэрэв центромер хромосомыг хоѐр тэнцүү хэсэгт хуваан байрлаж байвал метацентр хромосом гэх бөгөөд центромероос дээших хэсгийг р-мөр, дооших хэсгийг q–мөр гэнэ. (p=q) хромосом,
  • 5. мөн субметацентр (хэвгий хэмт ба p<q), акроцентр (захын хэмт), p=0 бол телоцентр хромосом гэнэ. Хромосомд центромероос гадна хоѐрдогч нарийсалт байж болно. Энэ нь нарийсалт нэлээд урт байх бөгөөд тасархайтаж харагдана. Үүнийг дагуулт хромосом гэнэ. Хромосомын химийн бүтэц: 90-92 % нуклеопротеид эзэлнэ. Энэ нийлмэл уураг нь гистонтой нэгдсэн ДНХ-ээс бүрэлдэнэ. Мөн хромосомын найрлагад РНХ, К, Са, Мg, Fe ийн ион гистоноос өөр төрлийн уураг оролцоно. ДНХ нь полинуклеотид юм. Нэг нуклеоитид нь азотлог суурь(пурин, пиримидин), сахар (дезоксирибоз), фосфорын хүчлийн үлдэгдлээс тогтоно. Нуклеотидууд өөр хоорондоо зөвхөн пурины (аденин, гуанин) ба пиримидины (цитозин, тимин) азотлог суурийн алиныг агуулж байгаагаараа ялгардаг. Нэг нуклеотидын фософорын хүчлийн үлдэгдэл нөгөө нуклеотидын дезоксирибозтой эфирийн хоймсон холбоогоор холбогдож полинуклеотидийг үүсгэнэ. Хромосомын найрлаганд оролцдог РНХ нь ДНХ-н нэгэн адил полинуклеотидоос тогтоно. Харин дезоксирибозын оронд рибоз, тиминий оронд урацил агуулж байдаг ба полинуклеотидийн дан утсан гинжээс тогтдогоороо ялгаатай. Хромосомын ангилал: 1960онд АНУ-ын Денвер хотод болсон олон улсын цитогенетикчдын бага хурлаас хүний хромосомыг хэмжээ ба центромерийн байрлалыг нь харгалзан Хромосомын Хромосомын хэмжээ ба Хромосомын Диплоид тооны хромосом бүлэг хэлбэр дугаар Эмэгтэй Эрэгтэй Тэгш ба үл ялиг хэвгий А хэмтэй хамгийн том 1-3 6 6 хромосомууд Хэвгий хэмтэй том В 4-5 4 4 хромосомууд Хэвгий хэмтэй том ба дунд С 6-X-12 16 15 зэргийн хромосомууд Захын хэмтэй дунд зэргийн D 13-15 6 6 хромосомууд Тэгш ба хэвгий хэмтэй E 16-18 6 6 харьцангуй богино
  • 6. хромосомууд Тэгш хэмтэй богино F 19-20 4 4 хромосомууд Захын хэмтэй хамгийн G 21-22-У 4 5 богино хомосомууд Хүний хромосом: Биологийн зүйл бүхэн тогтмол тооны хромосомтой. Түүнийг кариотип гэнэ. Жишээ нь хүн 46 хромосомтой. Түүний 44нь эрэгтэй эмэгтэй хүнд ижил байна. Энэ 22 хос хомосомыг биеийн хромосом буюу аутосом гэнэ. үлдэх хоѐр хромосомоороо эрэгтэй эмэгтэй хүн ялгарах учир түүнийг бэлгийн хромосом буюу гоносом гэнэ. Эмэгтэй хүний бэлгийн хромосом нь хромосомын ангилалын С бүлэгт хамаарах бөгөөд хэвгий хэмтэй гомологи хос хромосом байдаг. Үүнийг Х хромосом гэнэ. Эрэгтэй хүний бэлгийн хромосом гомолог биш бөгөөд түүний нэг нь Х хромосом байхад нөгөө нь хромосомын ангилалын G бүлэгт хамаарах захын хэмтэй жижиг хромосом байна. Үүнийг У хромосом гэнэ. Иймд эмэгтэй хүний хромосомыг 44+XX эргэтэй хүнийхийг 44+ХУ гэж бичнэ. Генетикийн код: 1953 онд Уотсон, Крик нар ДНХ-г хоймсон мушгиа бүтэцтэй гэсэн санааг гаргах явцдаа эсийн бодисын солилцоог тодорхойлогч генетикийн мэдээлэл нь ДНХ-ийн молекулын нуклеотидын дараалалаас хамаарна гэсэн онолыг дэвшүүлсэн. ДНХ- ийн нуклеотидын дараалал ба амин хүчлийн хоорондох хамааралыг генетикийн код гэж нэрлэнэ. Кодын бүтэц: ДНХ-н молекул аденин, гуанин, цитозин, тимин гэсэн 4 төрлийн нуклеотидоос тогтох бөгөөд нуклеотидууд нь ямар төрлийн азотлог суурь, агуулж байгаагаас хамаарч ялгагдана. Нуклеотидууд хоорондоо холбогдож полинуклеотидыг үүсгэнэ. Азотлог сууриуд гурав гурваараа хоршиж триплет үүсгэнэ. Генетикийн код азотлог суурийн гурвалаас тогтдог болохыг 1961онд Ф.Крик нээсэн. Кодын тайлал: 1961 онд М. Ниренберг Г. Маттей нар ДНХ – ийн нийлэгжих процессыг ажигласаны үндсэн дээр генетикийн кодыг тайлж унших зорилт тавьсан. Код нь гурвалсан нуклеотидаас тогтдог гэдгийг
  • 7. баталснаар генетикийн кодыг тайлж унших ажиллагаа дууссан. Генетикийн кодыг уншихдаа дараах хүснэгтийг голоос нь зах руу чиглэлд уншина. Энэ үед ямар гурван нуклеотидоор уургийн молекулд ямар амин хүчил залгагдах ѐстойг харж болно. УАА, УАГ, УГА гэсэн гурван янзын триплет нь ямар ч амин хүчлийн код болдоггүй учир тэдгээрийг утгагүй триплет гэнэ. Эдгээр нь огт утгагүй биш уургийн нийлэгжлийг зогсохыг заадаг. Генетикийн кодыг тайлсанаар генийн инженерийн арга нээгдсэн.