Микроскопын бүтэц, зохион байгуулалт
1647 онд Голландын эрдэмтэн Антони Левенгук анх бүтээсэн. Левенгукийн нээлт
шинжлэх ухаанд чухал алхам болсон. Микроскоп нь нарийн бүтэц зохион байгуулалттай
дээд тал нь 1830 дахин өсгөх чадвартай юм.
Анхны микроскоп Анхны микроскоп
Микроскопыг дотор нь гэрлийн ба биологийн, электрон гэж ангилна. Биологийн
микроскоп нь нилээд энгийн бүтэц зохион байгуулалттай микробиологийн практикт өргөн
хэрэглэгддэг багаж юм. Орчин үеийн биологийн микроскоп нь 3 үндсэн хэсгээс тогтоно.
- Микроскопын механикийн хэсэг
- Хараа зүй буюу оптик хэсэг
- Гэрэлтүүлэх хэсэг
Микроскопын механик хэсэгт их бие болон түүнд бэхлэгдсэн тавиур багтана. Их бие нь
суурь, нүдлүүрийн хоолой тогтоогчоос тогтоно. Тавиурыг зүүн баруун тийш ба хойш
урагш хөдөлгөхдөө түүний хоёр талд байрлуулсан шургийг ашиглана. Тавиурын дээд талд
шинжилж буй материалаас бэлдсэн бэлдмэлийг хөдөлгөөнгүй байлгах зориулаалтын хоёр
даруулга байрлана.
Нүдлүүрийн хоолой нь макро болон микро тохируулагчаар шинжилж буй зүйлийн
тодрох цэгийг (фокус) олж тогтооно. Макро тохируулагчийн нэг бүтэн эргэлтээр
нүдлүүрийн хоолой 2мм, микро тохируулагчийн нэг бүтэн эргэлтээр 0.1 мм дээшлэх буюу
доошилно. Нүдлүүрийн хоолой тогтоогчийн дээд талд түүнийг байрлуулах суурь байх ба
түүнд дурангийн суурь буюу револьвер бэхлэгдэнэ. Энд өсгөх чадвараараа ялгаатай 2-4
ширхэг объектив суурилуулсан байна.
Микроскопын гэрлийн хэсэгт гэрэлтүүлэгч, дуран (объектив), нүдлүүр (окуляр)
багтана. Тавиурын доод талд гэрэлтүүлэгчээс гадна толь конденсор байрлана.
Гэрэлтүүлэгийн толины хоёр тал нь хавтгай ба гүдгэр хоёр гадаргуутай байх бөгөөд
гэрлийн цацарагийг конденсор руу тусгах үүрэгтэй. Нарны хүчтэй тусгалын үед болон их
өсгөлтөөр харахдаа толины хавтгай талыг, зохиомол болон гэрэл хангалтгүй үед мөн бага
өсгөлтөөр дурандахдаа түүний гүдгэр талыг тус тус ашиглана.
Конденсор нь хэд хээн линзүүдээс тонтох бөгөөд шинжилж байгаа зүйлийн
гэрэлтүүлгийг сайжруулах үүрэгтэй. Толиноос туссан гэрлийн цацрагийг конденсор
цуглуулан шинжилж буй материал уруу чиглүүлнэ.
Конденсорыг тусгай бариулын тусламжтайгаар дээш, доош хөдөлгөх ба доош
болгоход харааны талбай бүдгэрч, дээшлүүлэхэд гэрэлтүүлэлт сайжирна. Конденсорын
доод талд сегмент хэлбэрийн нимгэн төмрөөр хийсэн өрц байна. өрцийг тусгай бариулаар
нээж хаах ба ийм замаар конденсорт шилжих гэрлийн хэмжээг зохицуулна.
Микроскопын үндсэн бүтцийн нэг нь дурангийн хэсэг (объектив) бөгөөд металл
хүрээнд суулгасан линзүүдээс тогтоно. Хамгийн захын буюу өнгөн талын линз нь өсгөх,
бусад нь өсгөж буй дүрсийг засаж тодруулах зориулалттай ба тэдгээрийг засагч линз гэнэ.
Дурангийн гадна талд түүний өсгөлтийн хэмжээг зааж 8, 10, 40, 90, 100 гэж тэмдэглэсэн
байдаг.
Объективийг хуурай ба иммерсийн гэж хоёр ангилна. Объективт байрлах захын
линз болон судалж буй бэлдмэлийн хооронд тусгай зориулалтын тос дусааж харах
зориулалтын объективийг иммерсийн объектив гэнэ.
Нүдлүүр (окуляр) нь тэгш гүдгэр хоёр төрлийн линзээс тогтоно. Түүний гадна талд
өсгөлтийн хэмжээг зааж тэмдэглэсэн 5, 7, 10, 15 гэсэн тоонууд байна. Микроскопын өсгөх
чадлыг дурангийн өсгөлтийг нүдлүүрийн үзүүлэлтээр үржүүлэх замаар тогтооно. Жишээ
нь: нүдлүүрийн өсгөлт 7, дурангийнх нь 90 байгаа бол микроскопын өсгөх чадал нь 630
байна.
Зарим төрлийн микроскопт цахилгаан чийдэнг гэрэлтүүлэгч болгон хэрэглэнэ.
Орчин үеийн ихэнх гэрлийн микроскопын гэрэлтүүлэгч элементүүдийг түүний их биед нь
суурилсан байдаг байна.
Sem1
Sem1

Sem1

  • 1.
    Микроскопын бүтэц, зохионбайгуулалт 1647 онд Голландын эрдэмтэн Антони Левенгук анх бүтээсэн. Левенгукийн нээлт шинжлэх ухаанд чухал алхам болсон. Микроскоп нь нарийн бүтэц зохион байгуулалттай дээд тал нь 1830 дахин өсгөх чадвартай юм. Анхны микроскоп Анхны микроскоп Микроскопыг дотор нь гэрлийн ба биологийн, электрон гэж ангилна. Биологийн микроскоп нь нилээд энгийн бүтэц зохион байгуулалттай микробиологийн практикт өргөн хэрэглэгддэг багаж юм. Орчин үеийн биологийн микроскоп нь 3 үндсэн хэсгээс тогтоно. - Микроскопын механикийн хэсэг - Хараа зүй буюу оптик хэсэг - Гэрэлтүүлэх хэсэг Микроскопын механик хэсэгт их бие болон түүнд бэхлэгдсэн тавиур багтана. Их бие нь суурь, нүдлүүрийн хоолой тогтоогчоос тогтоно. Тавиурыг зүүн баруун тийш ба хойш урагш хөдөлгөхдөө түүний хоёр талд байрлуулсан шургийг ашиглана. Тавиурын дээд талд шинжилж буй материалаас бэлдсэн бэлдмэлийг хөдөлгөөнгүй байлгах зориулаалтын хоёр даруулга байрлана. Нүдлүүрийн хоолой нь макро болон микро тохируулагчаар шинжилж буй зүйлийн тодрох цэгийг (фокус) олж тогтооно. Макро тохируулагчийн нэг бүтэн эргэлтээр нүдлүүрийн хоолой 2мм, микро тохируулагчийн нэг бүтэн эргэлтээр 0.1 мм дээшлэх буюу доошилно. Нүдлүүрийн хоолой тогтоогчийн дээд талд түүнийг байрлуулах суурь байх ба
  • 2.
    түүнд дурангийн суурьбуюу револьвер бэхлэгдэнэ. Энд өсгөх чадвараараа ялгаатай 2-4 ширхэг объектив суурилуулсан байна. Микроскопын гэрлийн хэсэгт гэрэлтүүлэгч, дуран (объектив), нүдлүүр (окуляр) багтана. Тавиурын доод талд гэрэлтүүлэгчээс гадна толь конденсор байрлана. Гэрэлтүүлэгийн толины хоёр тал нь хавтгай ба гүдгэр хоёр гадаргуутай байх бөгөөд гэрлийн цацарагийг конденсор руу тусгах үүрэгтэй. Нарны хүчтэй тусгалын үед болон их өсгөлтөөр харахдаа толины хавтгай талыг, зохиомол болон гэрэл хангалтгүй үед мөн бага өсгөлтөөр дурандахдаа түүний гүдгэр талыг тус тус ашиглана. Конденсор нь хэд хээн линзүүдээс тонтох бөгөөд шинжилж байгаа зүйлийн гэрэлтүүлгийг сайжруулах үүрэгтэй. Толиноос туссан гэрлийн цацрагийг конденсор цуглуулан шинжилж буй материал уруу чиглүүлнэ. Конденсорыг тусгай бариулын тусламжтайгаар дээш, доош хөдөлгөх ба доош болгоход харааны талбай бүдгэрч, дээшлүүлэхэд гэрэлтүүлэлт сайжирна. Конденсорын доод талд сегмент хэлбэрийн нимгэн төмрөөр хийсэн өрц байна. өрцийг тусгай бариулаар нээж хаах ба ийм замаар конденсорт шилжих гэрлийн хэмжээг зохицуулна. Микроскопын үндсэн бүтцийн нэг нь дурангийн хэсэг (объектив) бөгөөд металл хүрээнд суулгасан линзүүдээс тогтоно. Хамгийн захын буюу өнгөн талын линз нь өсгөх, бусад нь өсгөж буй дүрсийг засаж тодруулах зориулалттай ба тэдгээрийг засагч линз гэнэ. Дурангийн гадна талд түүний өсгөлтийн хэмжээг зааж 8, 10, 40, 90, 100 гэж тэмдэглэсэн байдаг. Объективийг хуурай ба иммерсийн гэж хоёр ангилна. Объективт байрлах захын линз болон судалж буй бэлдмэлийн хооронд тусгай зориулалтын тос дусааж харах зориулалтын объективийг иммерсийн объектив гэнэ. Нүдлүүр (окуляр) нь тэгш гүдгэр хоёр төрлийн линзээс тогтоно. Түүний гадна талд өсгөлтийн хэмжээг зааж тэмдэглэсэн 5, 7, 10, 15 гэсэн тоонууд байна. Микроскопын өсгөх чадлыг дурангийн өсгөлтийг нүдлүүрийн үзүүлэлтээр үржүүлэх замаар тогтооно. Жишээ нь: нүдлүүрийн өсгөлт 7, дурангийнх нь 90 байгаа бол микроскопын өсгөх чадал нь 630 байна. Зарим төрлийн микроскопт цахилгаан чийдэнг гэрэлтүүлэгч болгон хэрэглэнэ. Орчин үеийн ихэнх гэрлийн микроскопын гэрэлтүүлэгч элементүүдийг түүний их биед нь суурилсан байдаг байна.