SlideShare a Scribd company logo
1 of 10
Бэлтгэсэн: Б.Оюунтуул
Л.Номинцэцэг
2023-09-22
ИРГЭНИЙ ХУУЛИЙН 514 ДҮГЭЭР
ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙГ
ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН
ШИЙДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА
1. Иргэний хуулийн 514.1 дэх заалтын агуулга;
2. Шүүхийн шийдвэрүүд;
3. Дүгнэлт.
АГУУЛГА
ИРГЭНИЙ ХУУЛИЙН 514 ДҮГЭЭР ЗҮЙЛ
“Хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн
байдлыг харгалзан үзэх”
Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ
нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс
үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан
хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.
Нэхэмжлэлийн шаардлагын агуулга:
Түрээсийн гэрээний хугацаанд Велл март төвд гал гарч 2-21, 2-32 дугаар лангуунд байсан 530 нэр
төрлийн бараа шатаж нийт 37,234,386 төгрөгийн хохирлыг “В” ХХК “Б” ХХК нараас гаргуулах
Шийдвэр 1
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан
шатны шүүхийн 2020-09-25-ны өдрийн
182/ШШ2020/02142 дугаар шийдвэр
Велл март худалдааны төвийн 2 дугаар
давхрын таазны гэрлийн утасны холболтын
цахилгаан дамжуулагчийн гадна бүрээс
шатсанаас гал гарсан, Велл март худалдааны
төв “В” ХХК-ийн өмчлөлийн объект, тэрээр
Галын аюулгүй байдлын хуульд заасан галын
аюулгүй байдлыг хангаж ажиллуулах үүргээ
зохих ёсоор биелүүлээгүй болох нь
шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д
зааснаар бусдад учирсан хохирлыг арилгах
үүрэгтэй, ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн
шаардлагаа баримтаар бүрэн гүйцэт нотлоогүй
тул баримтаар тогтоогдсон хашчулуун орны
үнэ 7,180,000 төгрөг, мөн түрээслүүлэгчээс
лангуу тус бүрт үзүүлсэн санхүүгийн дэмжлэг
5,000,000 төгрөг буюу хоёр лангууны үнэ
10,000,000 төгрөг, нийт 17,180,000 төгрөгөөр
хохирлыг тогтоох” үндэслэлтэй байна
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах
шатны шүүхийн 2021-01-04-ний өдрийн
64 дүгээр магадлал
“... нэхэмжлэгч нь худалдааны түрээсийн
талбайд буюу лангуунд эмчилгээний
зориулалттай хашчулуун орыг байрлуулахдаа
түрээслүүлэгчтэй харилцан тохиролцсон
болох нь баримтаар нотлогдоогүй,
“...худалдааны зориулалттай түрээсийн
гэрээнд өөрчлөлт оруулсан нь нотлогдоогүй,
...түрээслэгч түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй
түрээсийн талбайд хашчулуун орыг
байршуулсан нь нэхэмжлэгчийн түймэрт
шатсан эд зүйлийн хохирлын хэмжээ
нэмэгдэхэд нөлөөлсөн...” тул Иргэний хуулийн
514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар гэм
хорын хэмжээг багасгаж, хашчулуун орны
үнийг 50 хувиар бууруулж, 3,590,000
төгрөгөөр тооцож, хариуцагчаас нийт
13,590,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид
олгуулах...”-аар шийдвэрт өөрчлөлт оруулсан
Улсын дээд шүүхийн
2022-12-15-ны өдрийн
001/ХТ2022/01273 дүгээр тогтоол
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн
514.1 дэх заалтыг үндэслэн шийдвэрт
өөрчлөлт оруулсныг буруутгах
үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн
514.1-д гэм хор учрах буюу түүнээс
үүдэн гарах хохирлын хэмжээ
нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий
болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл
нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг
харгалзан хариуцах гэм хорын
хэмжээг багасгаж болно гэж
зохицуулсан.
Тухайн орны үнийг багасгаж гэм
хорын хохирлыг тогтоохдоо Иргэний
хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д
заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж
хэрэглэсэн, шүүхийн энэ шийдвэрт
нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.
Нэхэмжлэлийн шаардлагын агуулга:
Нүүрэн тус газраа цохиулж эрүүл мэнддээ хохирол авсан, 2 шүдэндээ имплант суулгасан, холболдох зардлууд нийлээд
эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4,775,750 төгрөг гаргуулах
Шийдвэр 2
Дархан-Уул аймаг дахь сум дундын
иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020-09-24-ний өдрийн 1020 дугаар
шийдвэр
“Д.Бийн гэм буруу болон гэм хорын хохирол
хариуцах үндэслэл тогтоогдож байх боловч
хохирлын хэмжээ нэмэгдэхэд буюу 2 шүдээ
авхуулахад хүрсэн байдал нь нэхэмжлэгчийн
21, 22 дугаар шүд нь хуучин шүд чулуужих
өвчтэй, кариестэй, шүд хоорондын зай
ихэссэн, хөдөлгөөнтэй байсан зэрэг нь
нөлөөлсөн болох нь шинжээчийн
дүгнэлтүүдээр нотлогдож байна.”
“Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д
Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах
хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн
хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл
нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан
хариуцах хохирлын хэмжээг багасгаж болно
гэж зааснаар гэм хорын хохирлыг нэхэмжлэгч,
хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр
хариуцуулж” шийдвэрлэсэн.
Дархан-уул аймгийн иргэний хэргийн давж заалдах
шатны шүүхийн 2020-10-21-ний өдрийн 110 дугаар
магадлал
“тухайн гэм хор учрахад хохирогчийн хэтэрхий
болгоомжгүй ямар үйлдэл, эс үйлдэхүй нь нөлөөлсөн
талаар баримт хэрэгт авагдаагүй, шийдвэрт болон
зохигчдын хооронд үүссэн эрүүгийн хэргийг хянан
шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд энэ талаар огт
тусгагдаагүй байхад анхан шатны шүүх нотлогдоогүй
үйл баримтын талаар дүгнэлт хийж хуулийг буруу
тайлбарлан хэрэглэсэн байна.”
“нэхэмжлэгчийн уг хоёр шүд өвчлөлтэй цаашид
эмчилгээ хийлгүүлэх зайлшгүй шаардлагатай байсан
болох нь тогтоогдож байх бөгөөд анхан болон давж
заалдах шатны шүүхүүдэд гаргасан нэхэмжлэгч Э.Б-ийн
тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас
үзвэл тэрээр зарим шүднийхээ эмгэг өвчлөлийг
эмчлүүлж зайг нь нөхүүлсэн, мөн хариуцагчийн гэм
буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан шүднүүдийг
авхуулан эрүүний ясандаа металл суулгуулан
авагддаггүй шүд /имплантан шүд/ хийлгэсэн байна.
“анхан шатны шүүхийн шийдвэрт энэ магадлалд
дурдсан үндэслэлээр хууль хэрэглээний болон
нэхэмжлэлийн үнийн дүнгээс хариуцагчийн нөхөн
төлөх хэсэгт тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.”
Улсын дээд шүүхийн 2022-11-
03-ны өдрийн
001/ХТ2022/01040 дугаар
тогтоол
“Анхан шатны шүүхээс
нэхэмжлэгчийн сонгосон
эмчилгээний аргыг зөвшөөрч,
учирсан хохирол ба түүнийг
арилгах арга зам эдийн засгийн
болон үр дүнгийн хувьд
тэнцвэртэй байх зарчимд
үндэслэн нэхэмжлэлийн
шаардлагыг 50 хувиар бууруулан
тогтоосон нь үндэслэлтэй
болжээ.”
Нэхэмжлэлийн шаардлага:
Амины орон сууцны хохирол 309,258,600 төгрөгийг НЗД-с гаргуулах
Шийдвэр 3
Нийслэлийн Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 12-ны
өдрийн 1756 дугаар магадлал
“..орон сууцны зориулалттай үл
хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК
2018.06.08-ны өдрийн байдлаар
үнэлсэн ба энэ үнэлгээг хариуцагч
үгүйсгэсэн тайлбараа баримтаар
...нотлоогүй, анхан шатны шүүх
нэхэмжлэгчийн эд хөрөнгөд
учирсан гэм хорын хэмжээг бодит
хохирлын хэмжээ бус
Ш.Баярсайхантай байгуулсан
худалдах-худалдан авах гэрээний
үнэ 66,000,000 төгрөг гэж
тогтоосон нь гэм хорыг бүрэн
арилгах зарчимтай харшилсан,
хохирол нэмэгдэхэд хохирогчийн
хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс
үйлдэл нөлөөлсөн байдал
тогтоогдоогүй”
гээд нэхэмжлэлийг бүхэлд нь
хангасан.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020-06-25-ны 182/ШШ2020/01488 шийдвэр
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан хохирлын
хэмжээг нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл,
эс үйлдэл нөлөөлсөн гэх үндэстэй байна. Тодруулбал,
Нийслэлийн Засаг даргын захирамж хууль бус болсныг 9 сарын
дараа залруулан арга хэмжээ авсан хэдий ч ийнхүү захирамж
гарахаас өмнө буюу хувийн сууцны барилгын ажлын явцад эрх
бүхий байгууллагаас холбогдон шаардлага тавьж байсан нь
хэрэгт авагдсан 2001 оны Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүх
хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна. Байшин барих
боломжгүй, түүх соёлын дурсгалт газарт хамаарч байгааг
холбогдох байгууллагаас сануулсаар атал 2 жилийн хугацаатай,
ашиглах эрхээр олж авсан газарт байнгын зориулалттай хувийн
сууц барих ажлыг үргэлжлүүлсээр байсныг хохирогчийн
хэтэрхий болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэстэй байна.
- Маргаан бүхий хувийн сууцны барилгыг баригдаж дууссаны
дараа 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан худалдах
худалдан авах гэрээгээр барилгын үнийг 66,000,000 төгрөгөөр
худалдахаар тохиролцсон байгаа нь хувийн сууцны тухайн үеийн
зах зээлийн үнэ гэж үзэн Д.Б д учирсан гэм хорын хэмжээг
тогтооход үндэслэл болгох нь бодит байдалд нийцнэ.
Улсын дээд шүүхийн 2022 оны 09
сарын 29 өдрийн
001/ХТ2022/00871 дугаар тогтоол
“хэргийн баримтаас үзэхэд
хариуцагч илт хууль бус захирамжаа
9 сарын дараа хүчингүй болгосон,
үүнээс өмнө барилгын ажлаа
зогсоохыг нэхэмжлэгчид сануулж
байснаас гадна тухайн газар нь түүх
соёлын дурсгалт газарт хамаарснаас
цаашид сууцыг буулгахаас өөр
аргагүй болсныг нэхэмжлэгч мэдэж
байсан эдгээр нөхцөлийг анхан
шатны шүүх харгалзаж хохирлын
хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн
илт хайхрамжгүй байдал нөлөөлсөн
гэж дүгнэн хэрэгт байгаа баримтын
хүрээнд буюу Д.Баасансүрэн 2003
онд хувийн сууцыг иргэн
Ш.Баярсайханд 66,000,000
төгрөгөөр худалдаж байсан гэрээний
үнээр хохирлыг тодорхойлсныг
буруутгах үндэслэлгүй болно.
Нэхэмжлэлийн шаардлагын агуулга:
ХААИС-ийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийнсупер элит үр үржүүлгийн талбайд хариуцагч Ж.Ц- нь 300
орчим тооны бог малыг өдрийн цагаар хариуллагагүй орхисны улмаас талбайд мал орсон, үүний улмаас учирсан
2,000,000 төгрөгийг гаргуулах
Шийдвэр 4
Дархан-уул аймаг дахь сум дундын
иргэний хэргийн анхан шатны
шүүхийн 2020-01-29-ний өдрийн 136
дугаар шийдвэр
Тариалангийн тухай хуулийн 7 дугаар
7.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 20 дугаар
зүйлийн 20.2.1, Дархан-Уул аймгийн
Хонгор сумын Засаг даргын 2019 оны 05
дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаартай
захирамжийн 4-т заасан үүргийг,
тус тус биелүүлээгүй болох нь хэрэгт
авагдсан баримтууд болон талуудын
тайлбараар тогтоогдож байна.
-Ж.Ц- нь уг учирсан хохирлыг нөхөн
төлөх үүрэгтэй боловч хохирлын
хэмжээг нэмэгдүүлэхэд нэхэмжлэгчийн
дээрх эс үйлдэхүй нөлөөлсөн байх тул
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн
514.1-д заасны дагуу учирсан хохирлыг
50 хувиар багасгаж буюу 1,000,000
төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Дархан-уул аймгийн иргэний
хэргийн давж заалдах шатны
шүүхийн 2022-03-22-ний өдрийн 37
дугаар магадлал
“нэхэмжлэгч 2,01 га-аас авах 2 тн
элит үр үйлдвэрлэх боломжоо алдаж
түүнд гэм хор учирсан, талбайд мал
орж, гишгэлснээс хураан авч ашиглах
боломжгүйгээр налсан нь Ж.Ц-ын
малаа хариуцлагагүй бэлчээсэн хууль
бус үйлдэлтэй холбоотой байна.”
Анхан шатны шүүх хэргийг
шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн
хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй,
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг
хуульд заасан журмын дагуу
явуулсан байх тул шүүхийн
шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй
гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Улсын дээд шүүхийн 2022-01-06-ны өдрийн
00032 дугаар тогтоол
“-Хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-д хууль тогтоомж
зөрчсөн байхаас гадна нийгмийн нийтээр хүлээн
зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн
тохиолдол ч мөн хамаардаг байна.
“Энэхүү үйлдэл /эс үйлдэхүй/ нь санаатай /хүсэж
хийсэн/, болгоомжгүй /үр дагаврыг мэдсэн, мэдэх
боломжтой байсан/ гэм буруугийн хэлбэрээр илрэх
бөгөөд аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг
сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул
хуульд заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй гэж
үздэг бөгөөд хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх
үүрэг юм. ”
“- нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс
үйлдэхүй нөлөөлсөн нөхцөл байдлыг
харгалзан хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг 50
хувиар багасган, түүнээс 1,000,000 төгрөг гаргуулахаар
шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн
514.1-д заасан шаардлага, ойлголт, агуулгыг зөв
тайлбарлан хэрэглэжээ.”
Дүгнэлт:
• Шүүхийн шийдвэрүүдэд баримтаар нотлогдсон хохирлын хэмжээг 30
эсхүл 50 хувиар буруулан тогтоосон байх боловч хэрхэн хувийг
тогтоож байгаа талаар эх сурвалжийг дурдаагүй байна. /хохирол ба
түүнийг арилгах арга тэнцвэртэй байх, зохицсон байх зарчим, хохирол
ба түүнийг арилгах арга зам эдийн засгийн болон үр дүнгийн хувьд
тэнцвэртэй байх зарчим/
• Хяналтын шатны шүүхээс зарим тохиолдолд зохигчийн хэн нь ямар
буруутай гэж үзэх нөхцөл бүрэн тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн
шийдвэрлэх боломжгүй гээд анхан шатны шүүхэд буцаажээ.
• Гэм хорын хэмжээг багасган шийдвэрлэхэд хохирогч дур мэдэн
обьектод нэвтэрсэн, баримталбал зохих хууль тогтоомжийг
баримтлаагүй, эрүүл мэндийн хувьд эмчлүүлэхээс өмнөх нөхцөл
байдал нөлөөлсөн зэргээр хохирогчийн хэтэрхий боломжгүй, эс
үйлдлийг нотлох нь ач холбогдолтой байна.
АШИГЛАСАН ЭХ СУРВАЛЖ
1. Иргэний хууль /2002 он/
2. Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)
ИРГЭНИЙ ХУУЛИЙН 514 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙГ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

More Related Content

More from Umguullin Mongol Umguulugch

More from Umguullin Mongol Umguulugch (20)

НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГНИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ
 
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ (Сангийн сайдын 2023.12.2...
 
ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ...
ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ...ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ...
ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ НЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ...
 
“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА
“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА
“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСНӨӨР ТООЦОХ ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА
 
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
 
ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ
ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ
ГАРААНЫ КОМПАНИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ
 
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГАБИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГА
 
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭ...
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭ...ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭ...
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭ...
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМНИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ОДООГИЙН ХҮЧИН ТӨГӨ...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ  /ОДООГИЙН ХҮЧИН ТӨГӨ...НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ  /ОДООГИЙН ХҮЧИН ТӨГӨ...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ОДООГИЙН ХҮЧИН ТӨГӨ...
 
ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ, ТӨЛБӨРИЙН ЗӨРҮҮ...
ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ, ТӨЛБӨРИЙН ЗӨРҮҮ...ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ, ТӨЛБӨРИЙН ЗӨРҮҮ...
ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ, ТӨЛБӨРИЙН ЗӨРҮҮ...
 
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ДУУДЛАГА ХУД...
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ДУУДЛАГА ХУД...ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ДУУДЛАГА ХУД...
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ДУУДЛАГА ХУД...
 
ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТ...
ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТ...ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТ...
ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТ...
 
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН УЛМААС АЛДАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙГ БҮРТГЭХ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРД...
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН УЛМААС АЛДАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙГ БҮРТГЭХ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРД...ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН УЛМААС АЛДАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙГ БҮРТГЭХ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРД...
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН УЛМААС АЛДАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙГ БҮРТГЭХ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРД...
 
ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ АР...
ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ АР...ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ АР...
ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ АР...
 
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН АРВАН ЗУРГАДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ...
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН АРВАН ЗУРГАДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ...ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН АРВАН ЗУРГАДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ...
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН АРВАН ЗУРГАДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ...
 
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ТАВИХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ТАВИХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГАХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ТАВИХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ТАВИХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
 

ИРГЭНИЙ ХУУЛИЙН 514 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙГ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

  • 1. Бэлтгэсэн: Б.Оюунтуул Л.Номинцэцэг 2023-09-22 ИРГЭНИЙ ХУУЛИЙН 514 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙГ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА
  • 2. 1. Иргэний хуулийн 514.1 дэх заалтын агуулга; 2. Шүүхийн шийдвэрүүд; 3. Дүгнэлт. АГУУЛГА
  • 3. ИРГЭНИЙ ХУУЛИЙН 514 ДҮГЭЭР ЗҮЙЛ “Хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх” Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.
  • 4. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Түрээсийн гэрээний хугацаанд Велл март төвд гал гарч 2-21, 2-32 дугаар лангуунд байсан 530 нэр төрлийн бараа шатаж нийт 37,234,386 төгрөгийн хохирлыг “В” ХХК “Б” ХХК нараас гаргуулах Шийдвэр 1 Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-09-25-ны өдрийн 182/ШШ2020/02142 дугаар шийдвэр Велл март худалдааны төвийн 2 дугаар давхрын таазны гэрлийн утасны холболтын цахилгаан дамжуулагчийн гадна бүрээс шатсанаас гал гарсан, Велл март худалдааны төв “В” ХХК-ийн өмчлөлийн объект, тэрээр Галын аюулгүй байдлын хуульд заасан галын аюулгүй байдлыг хангаж ажиллуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдад учирсан хохирлыг арилгах үүрэгтэй, ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар бүрэн гүйцэт нотлоогүй тул баримтаар тогтоогдсон хашчулуун орны үнэ 7,180,000 төгрөг, мөн түрээслүүлэгчээс лангуу тус бүрт үзүүлсэн санхүүгийн дэмжлэг 5,000,000 төгрөг буюу хоёр лангууны үнэ 10,000,000 төгрөг, нийт 17,180,000 төгрөгөөр хохирлыг тогтоох” үндэслэлтэй байна Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021-01-04-ний өдрийн 64 дүгээр магадлал “... нэхэмжлэгч нь худалдааны түрээсийн талбайд буюу лангуунд эмчилгээний зориулалттай хашчулуун орыг байрлуулахдаа түрээслүүлэгчтэй харилцан тохиролцсон болох нь баримтаар нотлогдоогүй, “...худалдааны зориулалттай түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулсан нь нотлогдоогүй, ...түрээслэгч түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй түрээсийн талбайд хашчулуун орыг байршуулсан нь нэхэмжлэгчийн түймэрт шатсан эд зүйлийн хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн...” тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар гэм хорын хэмжээг багасгаж, хашчулуун орны үнийг 50 хувиар бууруулж, 3,590,000 төгрөгөөр тооцож, хариуцагчаас нийт 13,590,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах...”-аар шийдвэрт өөрчлөлт оруулсан Улсын дээд шүүхийн 2022-12-15-ны өдрийн 001/ХТ2022/01273 дүгээр тогтоол Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалтыг үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж зохицуулсан. Тухайн орны үнийг багасгаж гэм хорын хохирлыг тогтоохдоо Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.
  • 5. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Нүүрэн тус газраа цохиулж эрүүл мэнддээ хохирол авсан, 2 шүдэндээ имплант суулгасан, холболдох зардлууд нийлээд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4,775,750 төгрөг гаргуулах Шийдвэр 2 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-09-24-ний өдрийн 1020 дугаар шийдвэр “Д.Бийн гэм буруу болон гэм хорын хохирол хариуцах үндэслэл тогтоогдож байх боловч хохирлын хэмжээ нэмэгдэхэд буюу 2 шүдээ авхуулахад хүрсэн байдал нь нэхэмжлэгчийн 21, 22 дугаар шүд нь хуучин шүд чулуужих өвчтэй, кариестэй, шүд хоорондын зай ихэссэн, хөдөлгөөнтэй байсан зэрэг нь нөлөөлсөн болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.” “Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах хохирлын хэмжээг багасгаж болно гэж зааснаар гэм хорын хохирлыг нэхэмжлэгч, хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр хариуцуулж” шийдвэрлэсэн. Дархан-уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020-10-21-ний өдрийн 110 дугаар магадлал “тухайн гэм хор учрахад хохирогчийн хэтэрхий болгоомжгүй ямар үйлдэл, эс үйлдэхүй нь нөлөөлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй, шийдвэрт болон зохигчдын хооронд үүссэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд энэ талаар огт тусгагдаагүй байхад анхан шатны шүүх нотлогдоогүй үйл баримтын талаар дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.” “нэхэмжлэгчийн уг хоёр шүд өвчлөлтэй цаашид эмчилгээ хийлгүүлэх зайлшгүй шаардлагатай байсан болох нь тогтоогдож байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд гаргасан нэхэмжлэгч Э.Б-ийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл тэрээр зарим шүднийхээ эмгэг өвчлөлийг эмчлүүлж зайг нь нөхүүлсэн, мөн хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан шүднүүдийг авхуулан эрүүний ясандаа металл суулгуулан авагддаггүй шүд /имплантан шүд/ хийлгэсэн байна. “анхан шатны шүүхийн шийдвэрт энэ магадлалд дурдсан үндэслэлээр хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн үнийн дүнгээс хариуцагчийн нөхөн төлөх хэсэгт тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.” Улсын дээд шүүхийн 2022-11- 03-ны өдрийн 001/ХТ2022/01040 дугаар тогтоол “Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн сонгосон эмчилгээний аргыг зөвшөөрч, учирсан хохирол ба түүнийг арилгах арга зам эдийн засгийн болон үр дүнгийн хувьд тэнцвэртэй байх зарчимд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 50 хувиар бууруулан тогтоосон нь үндэслэлтэй болжээ.”
  • 6. Нэхэмжлэлийн шаардлага: Амины орон сууцны хохирол 309,258,600 төгрөгийг НЗД-с гаргуулах Шийдвэр 3 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1756 дугаар магадлал “..орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК 2018.06.08-ны өдрийн байдлаар үнэлсэн ба энэ үнэлгээг хариуцагч үгүйсгэсэн тайлбараа баримтаар ...нотлоогүй, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хэмжээг бодит хохирлын хэмжээ бус Ш.Баярсайхантай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үнэ 66,000,000 төгрөг гэж тогтоосон нь гэм хорыг бүрэн арилгах зарчимтай харшилсан, хохирол нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн байдал тогтоогдоогүй” гээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-06-25-ны 182/ШШ2020/01488 шийдвэр Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан хохирлын хэмжээг нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэх үндэстэй байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамж хууль бус болсныг 9 сарын дараа залруулан арга хэмжээ авсан хэдий ч ийнхүү захирамж гарахаас өмнө буюу хувийн сууцны барилгын ажлын явцад эрх бүхий байгууллагаас холбогдон шаардлага тавьж байсан нь хэрэгт авагдсан 2001 оны Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна. Байшин барих боломжгүй, түүх соёлын дурсгалт газарт хамаарч байгааг холбогдох байгууллагаас сануулсаар атал 2 жилийн хугацаатай, ашиглах эрхээр олж авсан газарт байнгын зориулалттай хувийн сууц барих ажлыг үргэлжлүүлсээр байсныг хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэстэй байна. - Маргаан бүхий хувийн сууцны барилгыг баригдаж дууссаны дараа 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр барилгын үнийг 66,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байгаа нь хувийн сууцны тухайн үеийн зах зээлийн үнэ гэж үзэн Д.Б д учирсан гэм хорын хэмжээг тогтооход үндэслэл болгох нь бодит байдалд нийцнэ. Улсын дээд шүүхийн 2022 оны 09 сарын 29 өдрийн 001/ХТ2022/00871 дугаар тогтоол “хэргийн баримтаас үзэхэд хариуцагч илт хууль бус захирамжаа 9 сарын дараа хүчингүй болгосон, үүнээс өмнө барилгын ажлаа зогсоохыг нэхэмжлэгчид сануулж байснаас гадна тухайн газар нь түүх соёлын дурсгалт газарт хамаарснаас цаашид сууцыг буулгахаас өөр аргагүй болсныг нэхэмжлэгч мэдэж байсан эдгээр нөхцөлийг анхан шатны шүүх харгалзаж хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн илт хайхрамжгүй байдал нөлөөлсөн гэж дүгнэн хэрэгт байгаа баримтын хүрээнд буюу Д.Баасансүрэн 2003 онд хувийн сууцыг иргэн Ш.Баярсайханд 66,000,000 төгрөгөөр худалдаж байсан гэрээний үнээр хохирлыг тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй болно.
  • 7. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: ХААИС-ийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийнсупер элит үр үржүүлгийн талбайд хариуцагч Ж.Ц- нь 300 орчим тооны бог малыг өдрийн цагаар хариуллагагүй орхисны улмаас талбайд мал орсон, үүний улмаас учирсан 2,000,000 төгрөгийг гаргуулах Шийдвэр 4 Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-01-29-ний өдрийн 136 дугаар шийдвэр Тариалангийн тухай хуулийн 7 дугаар 7.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 20 дугаар зүйлийн 20.2.1, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаартай захирамжийн 4-т заасан үүргийг, тус тус биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна. -Ж.Ц- нь уг учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд нэхэмжлэгчийн дээрх эс үйлдэхүй нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасны дагуу учирсан хохирлыг 50 хувиар багасгаж буюу 1,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дархан-уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022-03-22-ний өдрийн 37 дугаар магадлал “нэхэмжлэгч 2,01 га-аас авах 2 тн элит үр үйлдвэрлэх боломжоо алдаж түүнд гэм хор учирсан, талбайд мал орж, гишгэлснээс хураан авч ашиглах боломжгүйгээр налсан нь Ж.Ц-ын малаа хариуцлагагүй бэлчээсэн хууль бус үйлдэлтэй холбоотой байна.” Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Улсын дээд шүүхийн 2022-01-06-ны өдрийн 00032 дугаар тогтоол “-Хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-д хууль тогтоомж зөрчсөн байхаас гадна нийгмийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн тохиолдол ч мөн хамаардаг байна. “Энэхүү үйлдэл /эс үйлдэхүй/ нь санаатай /хүсэж хийсэн/, болгоомжгүй /үр дагаврыг мэдсэн, мэдэх боломжтой байсан/ гэм буруугийн хэлбэрээр илрэх бөгөөд аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй гэж үздэг бөгөөд хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг юм. ” “- нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг 50 хувиар багасган, түүнээс 1,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан шаардлага, ойлголт, агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.”
  • 8. Дүгнэлт: • Шүүхийн шийдвэрүүдэд баримтаар нотлогдсон хохирлын хэмжээг 30 эсхүл 50 хувиар буруулан тогтоосон байх боловч хэрхэн хувийг тогтоож байгаа талаар эх сурвалжийг дурдаагүй байна. /хохирол ба түүнийг арилгах арга тэнцвэртэй байх, зохицсон байх зарчим, хохирол ба түүнийг арилгах арга зам эдийн засгийн болон үр дүнгийн хувьд тэнцвэртэй байх зарчим/ • Хяналтын шатны шүүхээс зарим тохиолдолд зохигчийн хэн нь ямар буруутай гэж үзэх нөхцөл бүрэн тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гээд анхан шатны шүүхэд буцаажээ. • Гэм хорын хэмжээг багасган шийдвэрлэхэд хохирогч дур мэдэн обьектод нэвтэрсэн, баримталбал зохих хууль тогтоомжийг баримтлаагүй, эрүүл мэндийн хувьд эмчлүүлэхээс өмнөх нөхцөл байдал нөлөөлсөн зэргээр хохирогчийн хэтэрхий боломжгүй, эс үйлдлийг нотлох нь ач холбогдолтой байна.
  • 9. АШИГЛАСАН ЭХ СУРВАЛЖ 1. Иргэний хууль /2002 он/ 2. Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)