Successfully reported this slideshow.
Your SlideShare is downloading. ×

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН 02 ДУГААР ТОГТООЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Ad

Бэлтгэсэн: Э.Шүрэнцэцэг
Т.Түвшинжаргал
2022-09-09
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН
2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН...

Ad

1. Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл, түүний агуулга, хууль зүйн үндэслэл;
2. Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн ...

Ad

Мэдээлэл гаргагч
Монгол Улсын иргэн
Т.Доржханд, Д.Үүрцайх
МЭДЭЭЛЭЛ

Ad

Ad

Ad

Ad

Ad

Ad

Ad

Ad

Check these out next

1 of 11 Ad
1 of 11 Ad

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН 02 ДУГААР ТОГТООЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Download to read offline

Монгол улсын үндсэн хуулийн цэцийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолын товч танилцуулга


www.advocate.mn

Монгол улсын үндсэн хуулийн цэцийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолын товч танилцуулга


www.advocate.mn

More Related Content

More from Umguullin Mongol Umguulugch (20)

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН 02 ДУГААР ТОГТООЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

  1. 1. Бэлтгэсэн: Э.Шүрэнцэцэг Т.Түвшинжаргал 2022-09-09 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН 02 ДУГААР ТОГТООЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
  2. 2. 1. Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл, түүний агуулга, хууль зүйн үндэслэл; 2. Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбар; 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолын үндэслэл. АГУУЛГА
  3. 3. Мэдээлэл гаргагч Монгол Улсын иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх МЭДЭЭЛЭЛ
  4. 4. Mэдээллийн агуулга Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд "Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно" гэж заасан нь Монгол улсын Үндсэн хуулийн оршил хэсгээс авхуулаад хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн тухай.
  5. 5. Мэдээллийн хууль зүйн үндэслэл Оршил хэсгийн "Монголын ард түмэн бид: ... хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. "...УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн. "Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна. "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино. МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
  6. 6. СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ
  7. 7. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цэцэд гаргасан тайлбар МУҮХ-ийн 39.1 дэх хэсгийг "... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно." гэж өөрчлөн найруулсан үндэслэл, шаардлага УИХ, Засгийн газрын чиг үүргийн давхцал арилах, тэдгээрийн чиг үүргийн ялгаа илүү тодорхой болох, бие биеэсээ хараат бусаар Үндсэн хуулиар тогтоосон бүрэн эрхээ гадны нөлөөгүй хэрэгжүүлэх боломж, хууль тогтоох-гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хяналт-тэнцэл сонгодог утгаар хэрэгжүүлэх Хоёр албан тушаалыг хавсарч болох зохистой заагийг тогтоох Харьцангуй цөөн гишүүнтэй, нэг танхимтай тул парламентын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран ажиллахыг хатуу хориглох, эсхүл бүрэн нээлттэй байлгах нь онол болон туршлагаас үзэхэд тохиромжгүй. /Ерөнхий сайд/
  8. 8. Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбар Квот тогтоосноор гарах эерэг үр дагавар
  9. 9. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолын үндэслэл ҮХ-ийн 64.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж зааснаар ҮХЦэц хянах чиг үүрэгтэй гэж; “...Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж заасан нь ард түмний сонгосон парламентын тогтолцоог сулруулах, улмаар засаглалын тодорхойгүй байдалд хүргэх эрсдэлийг бий болгоно гэж; Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарласан нь Ерөнхий сайдын эрх мэдэлд халдаж түүний эрх хэмжээг хязгаарлаж, гүйцэтгэх эрх мэдлийн чадамжийг бууруулж, дээрх нэмэлт, өөрчлөлтийн үндсэн үзэл санаа, агуулгатай зөрчилдсөн байна гэж; Тооны хязгаарлалт тогтоосон нь парламентын гишүүний чөлөөт мандатын агуулгыг үгүйсгэж, хяналт-тэнцлийн зарчмыг алдагдуулахуйц Үндсэн хуулийн дотоод зөрчил үүсгэсэн байна тус тус дүгнэсэн.
  10. 10. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно." гэсэн заалтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
  11. 11. АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА Эх сурвалж:https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530977997941 Website www.advocate.mn Facebook Mongol-Advocates Law firm Email info@advocate.mn Phone +976 7011-9206, 7012-9206

×