SlideShare a Scribd company logo
1 of 51
Download to read offline
БАХАРХАЛ
2015 оны 10 сарын 03 анхны ДУГААР
АЙХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ, ХАЙРЛАХГҮЙ Ч БАЙХЫН АРГАГҮЙ
манай жаалууд ямар ч сурдаг бай,
ямар ч ажил эрхэлдэг болсон
“ХҮН” байгаасай
ӨНДӨР ЭЭЖ
ТӨВ ШАТНЫ
“СҮРТЭЙ ЭРСЛЭН”
Багтаамж сайтай хард шиг
Будилаагүй сервер шиг
Маргахын аргагүй ойтой
Мартахын учиргүй эрдэмтэй
САНХҮҮГИЙН
“БРЕНД” ХҮН
№1
НҮҮРНОМЫН“ИШКАБАГШБИДХОЁРТТОХИОЛДСОНХӨГЖИЛТЭЙ
ЯВДЛУУД“ ГРУППЫН 1438 ГИШҮҮДИЙН
ОРОЛЦООТОЙГООР БҮТЭВ.
© 2015, Нандиа ба түүний нөхөд, Зохиогчийн эрх нь хуулиар хамгаалагдсан тул энэхүү сэтгүүлийг хэвлэх, хувилан тараахыг хориглоно.
БАХАРХАЛ
2015 оны 10 сарын 03 анхны ДУГААР
АЙХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ, ХАЙРЛАХГҮЙ Ч БАЙХЫН АРГАГҮЙ
манай жаалууд ямар ч сурдаг бай,
ямар ч ажил эрхэлдэг болсон
“ХҮН” байгаасай
ӨНДӨР ЭЭЖ
ТӨВ ШАТНЫ
“СҮРТЭЙ ЭРСЛЭН”
Багтаамж сайтай хард шиг
Будилаагүй сервер шиг
Маргахын аргагүй ойтой
Мартахын учиргүй эрдэмтэй
САНХҮҮГИЙН
“БРЕНД” ХҮН
№1
өмнөх үг
Хүн эхээс нэг төрж багшаас дахин төрдөг
гэлцдэг. Монголын багш нарын баярын
49 жилийн ойн дээр СЭЗДС-ийн үе үеийн
төгсөгчдийн “айхгүй ч байхын аргагүй бас
хайрлахгүй ч байхын аргагүй” эрхэм хүндтэй
хүн болох С.Ишцэдэн багшийнхаа хөдөлмөр
алдрын 35 жилийн түүхийг БАХАРХАН
өгүүлэх гэж оролдсон юм. Ишка багш маань
үе үеийн багш, оюутан бидний хувьд зүрхэнд
шар ус хуруулдаг чанга хатуу эрхлэгч, өндөр
шаардлагатай, хариуцлагатай манлайлагч,
дээд математикийг толгойд ортол заадаг
шилдэг арга зүйч багш, үргэлж санаа
тавьж явдаг өндөр ээж, асуудал бүрт гарц
зааж өгдөг дотны зөвлөх гээд олон дүртэй.
Энэ олон дүрийг нь багшийн олон мянган
төгсөгч, хамтрагч нарыг нь төлөөлөн
Нүүрномоор эвлэлдэн нэгдсэн 1438 хүн
хүүрнэн өгүүлснийг нь толилуулж байна.
Ном дор мөргөмү
Багш дор мөргөмү
Б.Нандин-Эрдэнэ
Санаачлагч
Ц.Булган
Сэтгүүлийг эрхлэн гаргасан
Б.Нандин-Эрдэнэ
Ц.Булган
Г.Нарантунгалаг
Г.Сайнбилэг
Ш.Эрдэнэбуян
Дэмжлэг үзүүлсэн
Д.Гэрэлмаа
Б.Баярмаа
Ц.Тунгалагтуяа
Д.Болормаа
Г. Содгэрэл
Ц.Батсүх
Н.Бадамрагчаа
Б.Бүжинлхам
Г. Одгэрэл
Эх бэлтгэсэн 		
Н.Саранчимэг
санхүү эдийн засгийн дээд сургуульд - 35 жил
Фэйсбүүк хаяг: www.facebook.com/Ишка багш
бид 2-т тохиолдсон хөгжилтэй явдал
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их
өргөөний эзэн юм
Багш та, хүсэл долгилсон
ирээдүйн замын эх юм
Гэрэлт эрдмийн тэнгэр,
Гэгээн оюуны тэнгис
Гэрээс дуудсан хөтөч
Гараас хөтөлсөн замч
Багш гэж дуудахад
Ардын үрсийн оюунд
Түмэн цэцэгс дэлгэрнэ.
Багш гэж нэрлэхэд
Алаг зүрхний гүнд
Төгөлдөр баяр оргилно
Түмэн багшийн
Буман шавь нар
Түүхт орныхоо
Багш танаа
Булан бүрд шамдана.
Түмэн багшийн
Буман шавь нар
Түргэлэх хөгжлийн
Булаг бүхнийг тэтгэнэ.
Зүс үзээгүй найзтайгаа
Энд бид танилцсан
Зүрх сэтгэлээ нээлцэж
Эрдмийн тэнгист сэлсэн
Дүнгийн дэвтрээ нээхэд
Ангийн багш минь санагдана
Дүүрэн ярайсан тооноос
Сургуулийн жил минь ургана
Багш та Алган дээр од
тавьдаг шидтэн
Багш та Амьдралд оч
харвуулдаг хүчтэн
Ус мөрнийг Далайд үзээд
Байрандаа үлддэг уулс юм
Тус бүтээж Даяныг тэтгээд
Хариу нэхдэггүй өглөгч юм та.
/Ш.Сүрэнжав/
Алдаршсан нэр:
Ишка
дуудуулах дуртай нэр:
Багш
хоч:
Эгшиглэн
Нэрийн хуудас:
ТӨГССӨН СУРГУУЛЬ:
Монгол Улсын Их Сургууль
ГЭР БҮЛ:
Бямбацоогийн эрх хатан, Дөөмөө, Димкаа,
Баазий, Аатаа, Зээмаа, Бадрал нарын хайрын
бурхан
Гоц авьяас:
Хүний овог нэр, нутаг, ус, царай зүсийг нэг л удаа
хараад цээжилдэг
Багадаа:
Нямбай, чамбай айлын ганц эрх танхил охин,
толгой цохисон гавал, өндөр гоё охин байлаа.
Хамгийн их хийсэн үйлдэл:
Шувуу нисгэх, тэмдэглэл хөтлөх
Байнга хэлдэг үг:
Ишш, чааваас энэ муу амьтан, За хө даргаа, Заа
яахавээ, Больчоочээ
Хэвшил болсон зүйл:
Өглөө яг 7 цагт ажлын байрандаа
Дургүйхэн зүйлийг илэрхийлэхдээ
хэлдэг үг:
Базгалдах
Бүжиглэх дуртай ая:
BoneyM
Хамгийн баялаг коллекци:
Дээл, цүнх, гутал
Нөхрийнх нь өмсүүлэх дуртай хувцас:
Бүстэй хувцас
Дургүй зүйл:
Алт, мөнгө
Дуртай хоол:
Давсгүй, загасны махтай шөл
Хобби:
Судоку бөглөх
Хамгийн удаан хэрэглэсэн зүйл:
Ягаан бэхтэй, ил хошуутай үзэг
Чөлөөт цагаар хийдэг зүйл:
Заяаны ханийн зурхайн ном үзэж зөвлөгөө өгөх
Дуртай брэнд:
LV, Burberry, Prado, Coach, Ecco
Бүгдийг уйлуулдаг үг:
... эргээд ирэхэд сургуулийн чинь босго намхан
болж... угтана.
Түүнд тохирох үг:
Айхгүй байхын аргагүй, хайрлахгүй ч байхын
аргагүй хүндээ
САНЖЖАВЫН
ИШЦЭДЭН
БЛИЦ АНКЕТ
бахархал 3
БАХАРХАЛ4
ШОГ ЗУРАГ
бахархал 5
Далайлт тань их, буулт нь зөөлөн
багш минь
- Б.Батцэцэг /Номын сан/
Хэнийг ч ялгалгүй бүх хүнийг ижил
тэгш хайрлаж чаддаг агуу хүн шүү
- А.Болормаа /Төгсөгч/
Нэгэн үеийн түүх ч биш бүр нэлээн
хэдэн үеийн түүх байхөө. Санхүүгийн
сургуулийн Амьд домог болсон хүн шүү
дээ
- Т.Дашдорж /Төгсөгч/
Сургуулиар орохдоо Ишка багшийн
өрөөгөөр заавал дайрдын, одоо хүртэл
ороход нэг л сүрдмээр санагдаад байдын
ш дээ
- М.Дашням /Багшилж байсан/
Нэг удаа дуудагдваа. Эмээгээл очисон
чинь цаасан дээр бич гэж байна. Би ч
яахав бичих гэж чичрээд л... тэгсэн
конкурсны комисст ажиллуулах
гэж байхад нь муухай бичигтэй гээд
хасагдаж билээ.
- Т.Оюунгэрэл /БУТ/
Би ч бас багшдаа баярлалаа гэж хэлж
байгаагүй юм байна. Баярлалаа Ишцэдэн
багшаа. Тандаа үргэлж талархаж явдаг
шүү.
- Л.Сайнжаргал /Төгсөгч/
Ишка багш дандаа үнэнийг хэлдэг. Гэхдээ
нэг зүйл дээр нэлээдгүй олон удаа худлаа
хэлсэн. Тэр нь “Одсүрэээн чи төгсөхгүй
ээ” гэж, одоо бодохнээ мэдээж хурцалж
байсан хэрэг байж.
- Одсүрэн /Төгсөгч/
Нэр овог, нутаг нугаар нь дууддаг билээ!
Багшдаа багш нарын баярын мэндийг
хүргэх юмсан.
- Н.Ариунчимэг /Төгсөгч/
Хүнийг нэг их сүртэй загнаад байгаа дүр
эсгэчихээд гараад явахаар нь энэ муу
чинь гээд л эхэлдэгсэн...
- Ц.Батсүх /ЭТ/
Ишка багш нэг удаа Баясгалангийн
ээжтэй уралдаад 1000 удаа гүйцэж
түрүүлсэн
- Б.Нандин-Эрдэнэ /БУТ/
Ишка багшаар загнуулахад тэр
жилийн барцад арилдаг. Хийморийн
сан тавиулсантай л тэнцэнэ.
- П.Уранбилэг /ЭТ/
Ишка багш ой тогтоолын дэлхийн
аваргад зүс царай тогтоолтоор
дэлхийн рекордыг хамгийн олон
жил эзэмшиж байгаа хүн
- Д.Ганбат /Багш/
Сургуулийнхаа төгсөгч ах эгч
нартай уулзахад хамгийн түрүүнд
Ишка багшийг асуудаг.
- Б.Бат-Амгалан /НББ/
Ишка багш нэг удаа СЭЗДС-ийн
оюутнуудын эрлэг гэгддэг байсан
Гансvлд багшийн vcийг нь хусуулсан
байдаг. Тэр цагаас хойш Гансvлд нь
хуврага сэтгэлгээтэй болж, унагах
тоо нь багассан байна.
- С.Дашдорж /СУТ/
СЭЗДС-ийг Ишка багшгүйгээр
төсөөлөшгүй, үнэхээр БРЭНД шүү.
- Н.Гэрэлмаа /Төгсөгч/
Ишка багш нябогийн ангийн
оюутнуудыг нягталдаг боддог
хүмүүс гэдгийн
- Н.Нямка /Төгсөгч/
Мань нь ташуурдуулах хэрэгтэй
байжээ, ташуурдуулсан хүмүүсийг
хараад байхад атаархаж байна
шүү.
- Очироо /Төгсөгч/
Би багшаар элдэв зар юмнуудыг
гараар нь бичүүлж тавих дуртай.
Яасан байх нь уу оюутнууд нь бүгд
багшийн бичгийг мэддэг байх нь. Би
энэ багштайгаа амьдралынхаа 20
гаруй жилийг хамт өнгөрөөжээ.
Тулж түшиж зааж сургаж ирсэн
Ишээ багшдаа баярлалаа.
-Ц.Тунгалагтуяа /Өдрийн хөтөлбөр/
Загнах үйлчилгээнд нь төлбөр төлж
болох хүн бол зөвхөн Ишка багш
- Ц.Булган /БУТ/
Дүнгийн хүснэгтийг нь хувилж байгаад
дүнгээ бичиж үзээд, дараа нь жинхэнэ
хүснэгтэн дээр дахин хуулдаг байж
билээ.
- С.Сайн-Од /БУТ/
Үе үеийн багш нар, оюутнуудынхаа
сэтгэл зүрхэнд мөнхлөгдсөн Ишка
багшдаа улам их амжилтыг ерөөе.
- Х.Тунгалагмаа / Төгсөгч /
Хоцрогсдын нууц нэр нь “Дарга“ байдаг.
- М.Сайнбаяр /Төгсөгч/
Ишка багш ажиллаж байгаа болохоор
СЭЗДС байгаа ч юм шиг, Ишка багшийн
төлөө тэд ажиллаад байгаа ч юм шиг
гайхамшигтай багшдаа
- Э.Зоригт /Төгсөгч/
Ишка багшид загнуулахаас айж олон
дахин нягтлан шалгаж хийдэг байсан
маань сүүлдээ өөрийн зарчим болон
төлөвшчихдөг юм байна лээ.
- Н.Саранчимэг /МСМТ/
“Ишка багш бид хоёрт тохиолдсон хөгжилтэй явдал“ группт үе үеийн багш
нар, төгсөгчид, оюутнуудын бичсэн сэтгэгдлүүдээс түүвэрлэв.
Сургуулийн албан бус шоуг Ишка
багш тэргүүтэй 3 сарынхан 10 жил
тасралтгүй хийсэн. Үүнээс тасархай
шоу амьдралд ер нь ховор доо. 10 жил
таслаагүй хүн байж л байна.
- Г.Нарантунгалаг /БУТ/
Цагийн тооцоо дуусаад багшийн гарын
үсэг зурагдаад амралтаа авах ч сайхан
шүү.
- С.Түвшинзаяа /ЭНБД/
Ээ дээ. Жинхэнэ хүнд хортой нөхцөлд
олон жил ажилласан даа муу багш минь.
- Ц.Тунгалагтуяа /Өдрийн хөтөлбөр/
Ишка багшийн гараас сургуульд элссэн
томилолтоо гардан авах ч хамгийн
сайхан мөч шүү
- Саруул /Төгсөгчийн ээж/
Би багшийн гарын үсгийг Шифраханзе
гэж уншдаг байж билээ. Одоо ч тэгж
харагдаад л байдгийн хаха
- Л.Гантуяа /БУТ/
БАХАРХАЛ6
Голомт банкруу Ишка багшийн
утасдасныг уншлаа. Тасархай. Монгол
улсын ерөнхийлөгч гэдгээс хүчтэй
сонсогдож байсан байх даа
- Төгс Заяа /Төгсөгч/
Сайхан түүхүүд их уншлаа.
Хамгийн таалагдсан хэсгүүдээ
түүвэрлэн орууллаа. Ишцэдэн
багшийн тухай шилдэг 11 баримт
1. Нэгдүгээр курсийн оюутнууд Ишка багш гэж
хэлж нэгнийгээ цочоодог.
2. Төгсөлтийн нарийн бичгийн дарга нар Ишка
багшийг зүүдэлж, үүрээр цочиж сэрдэг.
3. Ишка багш хэзээ ч хоцордоггүй. Учир
нь сэрснийхээ дараагаар бүх хүний цагийг
өглөөний 6 болгож чаддаг.
4. Загнуулсан эцэг, эхчүүд заримдаа хүүхдээсээ
Ишка багшийн тухай асуухдаа дахин айдаг.
5. Ишка багш хүнийг ховсдож чаддаг. Нэг удаа
гаднаас ирсэн сэтгүүлчтэй цуг мэргэжлийн
тэнхимүүдээр явж байгаад архи үнэртэхэд нь
каноны хор гэж итгүүлж чадсан байдаг.
6. Санхүүгийн бүх байгууллагын лавлах утас
руу залгаад Ишка багш нь байна гэж хэлэхэд
саадгүй ажил бүтдэг гэнэ.
7. Ишка багшаас айдаггүй хүн ховор байдаг.
Учир нь Ишка багшийн зохиосон айлгах
төлөвлөгөөнд хамрагдсан байдаг.
8. СЭЗДС -ийн төгсөгч нар оюутан ахуй,
сургуулиа санахдаа томоо төв шатыг төсөөлөн
хардаг. Харин хажууд нь түүнээс том Ишка багш
инээж байгаа нь нүдэнд тусдаг.
9. Ишка багш элсэгч бүрийнхээ хувийн
хавтастай (10 жилийн) танилцсан байдаг.
Оюутан цагт ахиц, дэвшилийг нь байнга үнэлдэг.
Одоогоор гарц үр дүнгийн үнэлгээг сургуулиар
нь, оюутан бүрээр нь хийж чаддаг ганц хүнийг
Ишцэдэн гэдэг.
10. Ишка багш зовсон нэгэнд урам хайрлаагүй
удаа байхгүй. Ташуур хэрэгтэй нэгнийг
ташуурдаагүй удаа байхгүй. Оюутнуудынхаа
илүүдсэнийг нь биш дутууг нь нөхөж өгдөг
жинхэнэ монгол ээж багш юм.
11. Ишка багш нэг удаа ой тогтоолтын
дэлхийн аваргад орох гэтэл мэргэжлийнхнийг
оруулахгүй гээд хассан гэсэн
С.Дашдорж ( СЭЗДС - СУТ)
найзуудын тодорхойлолт
• Бодсон л бол яс хийнэ, эхэлсэн л бол бүр чамбай
дуусгана
• Олон ч ах дүүгээ хоолонд нь хүргэсэн, Олон ч
хөгшнийг асарсандаа.
• Гэртээ бол нөхөртөө, хүүхдүүдээ, зээ нартаа,
хүргэндээ гээд тус тусд тохируулаад өөр өөр хоолыг
хийгээд л байна.
• Тус болсон хүндээ хариу барих дуртай, тэхдээ бүр
давуулж барина гээч
• Ээж нарт дэндүү хайртай, хүүхэд хараад хошуу
нь унжаад, хэлгий болчихно, Хүүхдүүд л багшаас огт
айхгүйдээ, бүр заавал өрөөнд нь ороод, нэг юм аваад
гарна даа.
• Жаргал зовлонгоо хуваалцах гээд ороход уйлж
нэг, инээж нэг байгаад л сонсоно, сэтгэл сэргээд л
өрөөнөөс нь гардагсан.
• Мундаг тэвчээртэй, мацаг болон дэглэмийг бол яс
барина
• Бүх юм байр байрандаа л байх ёстой, өөрийнхөө
юманд хүн хүргэх дургүй
• Ажил яриад ороход
дэвтэртээ тэмдэглэж авна
• Ажлаа төлөвлөхдөө бүр см см-ээр нь зураад, зай
багтаамжийг ч бодож байх шиг, өөрөө явж үзээд
алхам бүрийг тоолж ч байх шиг, ярьж эсвэл сонсоод
цаг минутаар нь тооцож ч байх шиг яс үзнэ дээ.
• Ажлыг хийхдээ даалгасан даалгавар, хэлсэн үгээ
мартахгүй, бас их хурдан гавшгай байхыг шаардана
• Бүхнийг төгс хийх гэж маш их зүтгэл гаргаж
сэтгэлээ шингээдэг, ажилдаа сэтгэлээ зориулдаг
хүмүүстэй хамт ажиллах тун дуртай.
• Ажлыг халтуурддаг хүмүүсийг харин ч нэг үзэхгүй
дээ.
• Алдаа гарсан бол, тэгээд “хаард”ндаа бичээд
авчихна, тэрийгээ бүр мартахгүй санахыг нь яанаа.
• Харц нь ширүүн ч арьс нь зөв зөөлхөн
• Хал нь гаднаа ч хайр нь дотроо гэж бүр яг, ээдээ
мөн уяхан, хүний зовлонг сонсоод мэлмэрүүлнэ шүү
дээ.
• Багшийг хуурна гэж байхгүй, өөрөө л эвгүй байдалд
орно, тэгээд ёстой мартахгүй болтол хэлнэ дээ.
• Мундаг бас тааруухан, бүр амьдрал нь ядруухан
олон оюутныг ажилд ороход зуучилсандаа,
• Аймаар айдаг, тэгсэн мөртлөө бид бүгдээрээ
хайрлахыг нь яана.
• Амаараа бол ална, зүрхэндээ бол ёстой хайлнадаа.
• Шинэлэг залуу сэтгэлгээтэй, бас их загварлаг,
брендлэг хатагтай
бахархал 7
шүлгүүд
Ц.батсүх
Санхүүгийн Ишка багш
Зусландаа очвол цэцэрлэгч
Зуурмаг хутгавал барилгачин
Санхүүгийн Ишка багшид хувирахгүй
дүр гэж байхгүй
Хоцорсон оюутанд аянга
Задарсан нэгэнд ташуур
Асуудалтай оюутанд аврагч
Анхаарал тавихдаа халамжлагч
Тооцоо хийвэл нябо
Тоогоо бодвол багш
Халаад өмсвөл гэргий
Палаажаа өмсөхөөрөө мисс
Мик баривал дуучин
Мэндэлж хүндлэхдээ нахилзуур
Залуу багш нарыг “цэгцлэгч”
Залхуу нэгийг “нэргэгч”
Эрх охиддоо ээж
Эгдүүтэй зээ нартаа эмээ
Ийм л олон дүртэй
Ишшш... Цэдэн минь ээ
Их сургуулийн оюутны ширээнээс
Энд л суурьшсан номын садан
Идэр цогтой залуу насаа
Эрдэмжүүлэхэд зориулсан алдартай
сургагч
Өдрийн хөтөлбөрийн “төмөр хатагтай”
Өөлөхийн аргагүй “гаршсан
мэргэжилтэн”
Төв шатны “сүртэй эрслэн”
Төрийн дээд одон медальтан
Санхүүгийн Ишка багшид чадахгүй юм
гэж байхгүй
Шохойгоо барьвал багш
Судокугаа бөглөвөл мастер
Бүжгийн талбайд твистчин
Бүлгийн ажилд оройлогч
Зааланд орвол тамирчин
Зарлал хэлбэл лектор
БАХАРХАЛ8
Ишка багш шиг нь байдаг гэж үү
Бурууд хатуу нь байдаг байдаг гэхэд
Булзах аргагүй үнэнийг хэлчихдэг Ишка
багш шиг нь байдаг гэж үү
Бусдын сэтгэлд хоногшдог, дотносдог
гэхэд
Буман төгсөгчдийнхөө дунд “домог” болсон
Ишка багш шиг нь байдаг гэж үү
Хариуцсан ажлаа хийдэг, мэддэг гэхэд
Хумсын чинээ ч алдаа нь үгүй Ишка
эрхлэгч шиг нь байдаг гэж үү
Хүний араншин хувирдаг, хувьсдаг гэхэд
Хөөрхөн зээгээ хараад хайлан зөөлөрсөн
Ишка эмээ шиг нь байдаг гэж үү
Сайхан бичигтэн байдаг байдаг гэхэд
Сурагч бэхээр дурайлгасан таны зарлалыг
гүйцэнэ л гэжүү
Сэтгэлийн сайханг үзүүллээ мэдрүүллээ
гэхэд
Сэлэнгийн долгио шиг мэлтэлзэх таны л
занг гүйцэнэ л гэж үү
Ус нутгийг холбодог, хосолдог нь байдаг
байдаг гэхэд
Увс, Өвөрхангайг ураглуулсан таны
амьдрал шиг нь байдаг гэж үү
Ухаан сийрэг, үлэмж ойтон байдаг байдаг
гэхэд
Угшил гарвалаар нь оюутнуудаа дуудах
таны л энтэй нь байдаг гэж үү
бахархал 9
СЭЗДС-ийн эрхэмсэг хатагтай
Санжжавын Ишцэдэн танаа
Ш. Сүрэнжав найрагчийн “Багш” найраглалаас иш авав.
Сурах хүслээр жигүүрлэсэн
Сэргэлэн хүү охидыг
Зааж загнаж, зэмлэж хатуурхавч
Зөвлөж дэмнэж, өсгөж хөгжүүлсэн
Багш та, шинэ оюутанд гэрэл билээ.
Багш та, шавь нартаа гал билээ.
Хичээлийн цагаас хоцорчихоод
Хэнэггүй дүлий явахад
Чихэнд хонх шиг тодоор аавын минь
нэртэй дуудаж
Сул зоргоор явааг минь сэнхэртэл
ухааруулж
Сэргээж, хийморийн адис хүртээсэн
Багш та, хэрэгтэй цагт ташуур билээ.
Багш та, хүн бүхэнд урам билээ.
Багтаамж сайтай хард шиг
Будилаагүй сервер шиг
Эвдрэлгүй компьютер шиг
Элж урагдаагүй ном шиг
Маргахын аргагүй ойтой
Мартахын учиргүй эрдэмтэй
Багш та, санхүүгийн сургуулийн амьд
домог билээ.
Багш та, шавь бидэндээ шидтэн билээ.
Ажил мэргэжилдээ эзэн байхын үлгэр
дуурайлыг
Алдааг давтахгүй хичээж явахын үг
сануулгыг
Танаас сураад тэгш яваа нь олон
Түрүүлж бидэнд зам мөрийг заагаад
Тэнд байрандаа үлддэг уул юм
Багш та, санхүүгийн сургуулийн жинхэнэ
брэнд
Багш та, сайн бүхний манлайд яригдах
ачтан
Ишка багшид загнуулаагүй хүн сургуульд
үгүй
Ичиж зовоод уйлж гэмшсэн нь зөндөө
Эргээд аргадуулж сэтгэлээ цэлмээчихээд
Энэ хүнд тоогдсондоо харц өөдөө явдаг
Ишка багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эдийн засгийн сургуульдаа
Зүтгэж орсон минь золтой
Олон хүний сэтгэлд гэгээн сайхан
дурсамж
Онож хэлсэн үг нь амьдралын турш
сонсогдоно
Өрөвч нинжин сэтгэлтэй Том ээж
Үрийнхээ төлөө өндөлздөг шиг Багш ээж
Ижил хөөрхөн охидоороо гоёж явсан
Ишка
Эмээ болоод нялхарч, үг нь зөөлөрсөн
Ишка
Ханийн хайранд уусч, бүхэл болсон
зүрхтэй
Хамтдаа жаргаж, үр ачаа дэлгэрүүлэх
үндэст мод билээ.
Элдэв маяг, олон өнгийн зангүй
Энгийн даруу, эвлэг намбалаг
Муухан эр хүнээс дээр гэж
Мужикууд магтана.
БАХАРХАЛ10
Сайхан хүүхэн явсныг нь
Сайрхаж нэгэндээ ярина.
Хослон танцлаад бүжигчин
Хоршиж нийлээд дуучин
Угалзруулаад уран бичигтэн
Ухаартал хэлээд мэргэн ард
Дэвэрсэнд шүүгч
Наргисанд намба заагч
Зэвэрсэнд тос
Даварсанд аянга
Зовсонд өглөгч
Зориглосонд хүч нэмэгч
Өнчинд ээж
Үгээгүйд буянтан
Ишка багшийг магтвал энд үг дутна
Ингэж хэлээд зогсъё, аягүй бол загнуулна
Хүний хуучин, дээлийн шинэд би дуртай
Хайрлам, үнэн Ишка багшдаа бид хайртай
Багш та
Алган дээр
Од тавьдаг шидтэн
Багш та
Амьдралд оч харвуулдаг хүчтэн
Багш та...
/206-ын задгайгийн Бат-Эрдэнэ, гэргий
Туяагаас зориулав/
бахархал 11
БАХАРХАЛ12
бахархал 13
БАХАРХАЛ14
бахархал 15
БАГШИЙН ТАЛААР ЗАРИМ ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
(БИДНИЙ ТООЦООГООР)
БАХАРХАЛ16
Багш бид хоёрт тохиолдсон
хөгжилтэй явдал
4-р курсын төсгөх семестрт би банканд дадлагажигч оюутан хийдэг байлаа. Тэгээл
бүртгүүлдэг 2 өдөр нь би бүртгүүлж амжаагүй юм. Бүүр хоцорсон хүүхдүүд бүртгэдэг өдөр
нь ч очиж амжаагүй шүү. Тэгээд маргааш нь зориглоод Ишка багшийн өрөө рүү оров оо.
Нэлээн сандараастай гар хөл салагнаастай хахах. Тэгээд л багшаа бүртгүүлж болохуу
гээд л хэлчлээ. Аймар том харсанаа Чи хэн юм? Гэж байна. Би аймар гайхаад суугаад л
байлаа. Дахиад чи хэн юм гэж байна. тэгэхээр нь би Гантулга байна аа гэсэн чинь чамайг
мэдэхгүй гэж бодоо юу? Хэн болоод одоо ирж байгаа юм гэж аймар загнуулж билээ.
Манай курсийн Анар, Хvрэлбаатар 2 Гунза-ны тэндэх тамхитийн хендийд тамхилж
байгаад гардуулж билээ хахахаха 2ууланг хетлеед алхацан, ереендее оруулаад багш
дунд нь зогсож байгаад зургаа даруулаад тэрийгээ хэвлээд ханандаа хадчихсан, бид
нарыг тегстел тэндээ л байсымдаг тэр зураг.
А.Гантулга
Баатар Төгөлдөр
1993-1994 оны үед 315-д маркетинг орж байлаа. 4 группийн 100-120 хүүхэд
суучихсан. Хичээлээ заагаад 10-аад минут болж байлаа. Нэг харсан багш оюутнууд
дунд дэвтэр гаргачихсан тэмдэглэчихсэн сууж байна. Хараад л ой ухаан балартаад
л явчихсан. Ярьж байсан өгүүлбэрээ яаж гүйцээсэн бол бүү мэд. Хэсэг болоод арай
тайвширч хичээлээ орж дууслаа. Яг оюутан шиг тэмдэглэл хөтөлсний учир нь хэр
дараалалтай, логиктой, цэгцтэй ярьж байгааг тодорхойлох гэсэн зорилготой байж.
Тэгээд хичээл тарсны дараа багш өрөөндөө дуудлаа. Багшаасаа урмын сайхан үг
сонссон доо.
Сандуйжав ТҮВШИНЗАЯА
Чука багшийн англи хэлний шалгалтын өдрийг нь андуураад очцон. Өдөр нь сургууль дээр
явж байсан чинь Чука багш дайралдаад “Заа Болороо минь чи яагаад шалгалтандаа
ирсэнгүй вэ? Явцаар 70 гарсан. Багш нь чамайг 99 гаргачихлаа” гэсэн. Би ч пал гээл
явчлаа. Багшаа болж байгаа юм уу гээд зогсож байсан чинь Ишка багшийн дуу миний
нэрээр хадаад явчлаа. Өрөөнд яваад очсон чинь англи хэлний шалгалт яасан гэж
байна. Багшаа би 100 гарсан гэсэн чинь. Чи шалгалтанд ирээгүй тасалсан. Чука багш та
2 намайг тэнэг гэж бодоо юу, цаашаа юу гэснийг нь санахгүй байна. Тэгээд л явцаараа
70 гарч билээ.
Babi Nyamdorj
бахархал 17
Би бас л хоцорсын. Гадаа үүдэнд баахан оюутнууд шавчихсан. Би бас шинэ багш. Гөл
наагаал оюутнуудын дунд зогсож бсан чинь Ишка багш хаалгаа онгойлгосноо
- Чи үхсэнээ хийгээд зогсоод бгаан, орооч чи гэсэн
Мэндээ Дашням
БАХАРХАЛ18
2011 онд сургуулиас АСК тэмцээнд орж байх үе 313т багш нар нэг ажлаар л
цугларсан байсан. Би сургууль дээр нилээд яаруу, хүн хайж гүйцсэн янзтай 313 руу
толгой шагайгаал Ишка багш заалны бүүр гол нь байхаар нь мэндэлчихээд буцаад шууд
гүйчихвээ. 313-аас гарав уу үгүй юу 2 давхарт нь гүйж байсан чинь Ишка багш мангар
хурдан араас гараад ирчихсэн 313-н үүдний шатны тэндээс –Хүүе, Насаа чи нэг хичээл
дээр 60 тай унасан байна лээ шүү гэж коридороор цуурайттал авсан да би яагаад гэж
бодоод пал хийгээд явсан, шууд буцаж очоод асуусан мэндэлчихээд зугтсан учир яг
багшаас зугтсан гэж бодоод хүнтэй андуурсан юм шиг байна лээ. Хэхэ нэг гайхдаг нь л
тэр заалны голоос арай л хурдан гарч ирсэн хаха (юун Баясгалангын ээж) хаха
Болормаа багшийн анхны хичээлээ биднийг 3-р курст байхад (1994 оны хавар) орж
билээ. Лекцэн дээр багш сандраад, бид хэд шоолсон чинь багш уйлаад гараад явчихсан,
удаа ч үгүй Ишка багш орж ирээд: шинэ багш сандарна, та нар багшийгаа ойлго, би
анхны хичээл дээрээ самбарын шохойтой алчуураар нүүрээ арчиж байсан юм гэж байж
билээ.
Галбадрах Насантогтох
Oyunaa San
Өөрт тохиолдсон онцгой явдал гэвэл та нарыг бодвол Ишка багшдаа зодуулаад авсан хүн
шүү би. Бараг л адис авсан гэсэн үг. 2010 оны зун, дипломын нарын бичиг болчихсон би
төгсөх оюутнуудын диплом гардуулах арга хэмжээний бэлтгэл дээр хирэндээ л яарсаар
яалтчгүй 5 минут хоцроод, айж хулгасаар заал руу ороод иртэл бусад бусад тэнхмийн
нарийхан бичгүүд бас л хоцорсон бололтой багш их ууртай байнаа, бурхан минь. Тэгсэн
Шобо гуай, та хэдэн цагт ирж байгаа юм бэ гээд нуруун дундуур аваад хаядаг байгаа.
Оюутнуудын дунд эвгүй байдалд орсон би ичих, айх, уурлах, бухимдах бүгд нийлээд
арай л уйлчихалгүй тэссэн дээ. Бусад нарийхан бичгүүдийг яах ч үгүй мөртлөө намайг л
ингэлээ гээд бөөн уур бухимдал, гомдол. Тэгээд яахын, яалт ч үгүй дараа нь Ишка багшийн
өрөөнд орох ажилтай орлоо доо. Тэгэхэд Тунгаа эгч багшийн харууд байж байсан. Би ч
нэг гоморхсон хүн зогсож байтал “Муу хуучин хэддээ л чаддагаараа аашаа гаргах юм
даа, ямар юм бодох биш, шинүүд чинь аягүй бол үг даахгүй.” гэж байна. Тэгтэл нөгөө
гомдоод, уурлаад, үхгээд байсан хүн чинь магтуулсан мэт баярлаад өрөөнөөс нь инээгээд
л гарсан юм даа. Ямар ч үед хэнд ч чин сэтгэлээсээ ханддаг, хэзээ ч туслахад үргэлж
бэлэн, 24 жилийн өмнө оюутан болж танилцсан, миний хайртай багш.
Шооройжав Болормаа
Буянтай сайхан сургуульд Ишкатайгаа 35 жил хамт ажиллаж байна. Ишка минь загнаж
ч чаддаг. Хайрлаж ч чаддаг. Хогжилдэж ч чаддаг мертелее дутагдлын хажуугаар дуугуй
енгерч чаддаггуй ховор сайхан хун шуу гэж бодож бахархаж явдагийн. Ишкадаа сайн
сайхан бухнийг хусье.
Лхамсүрэн АМАРЖАРГАЛ
Голомт банкны 1-р тооцооны төвийн утас дуугарч байна гэнэ. Ажилтан нь: - Байна уу,
Голомт банк - Ишцэдэн байна аа намайг таньдаг хүн байна уу. Ажилтан: - Айн, та утас
андуурсан уу энэ голомт банкны утас байна. - Харин тийм намайг таньдаг хүн байна уу.
Ажилтан цааш нь: - Ишцэдэн байна гэнээ таньдаг хүн байна уу гэнэ гэсэн. Манай нэг
төгсөгч багш байна би ярий гэсийн гэнэ лээ.
Номинчимэг: Тийм шүү, Төв салбарт ажиллаж байхад Ишка багш ирсэн явж байгааг
хараад нээх гоё ээж ажил дээр явж байгаа юм шиг санагддаг байсан ш дээ.
Пүрэвцэрэн Баяржаргал
СЭЗДС-ийн элсэлтийн шалгалтанд 1999 онд орсон юм. Шалгалтанд тэнцсэн бүртгэлийн
дугаараа олж аваад л томилолт авах гээд яарлаа. 2 давхарт бүртгэл явагдаж байна.
Яваад очиход бага зэрэг очертой байна. Миний өмнө орсон хүмүүс ээж, аавтайгаа
нийлээд л загнуулаад. Багш: -за нэр чинь хэн бэ? гээд асуухад хүүхэд нь биш ээж аав
нь хариулангуут -хүүхэд чинь өөрөө хариулж болохгүй юу гээд л загнана. Ингээд л би
үүдэнд нь хүлээж зогсохдоо би өөрөө хариулна шүү та дуугарч болохгүй шүү ээжээ гээд
л. Энэ цагаас эхлээд та дээд сургуульд элсэж байна, ээж аав чинь биш өөрөө явах цаг
болсон гэдгийг олон элсэгчид ойлгуулдаг мэт санагддаг юм. Ингээд би ороод томилолтоо
авах боллоо, асуултанд нь тодорхой чанга, итгэлтэй хариулчих гээд л үзэж тарлаа. Гэтэл
нэг цаас гаргаж ирээд “тэгшитгэл” гээд бич дээ л гэж байна. Би бичлээ. Тэгсэн чинь чи
Т үсгийг ингэж бичдэг юмуу гээд асууж байна. Багшаас айж сандарсандаа хичээгээд
бичмэлээр бичсэн юм л даа. Гэтэл конкурсны материал дээр дармалаар бичсэн байна
гэнээ. Дахиад бичиж байж бичиг маань тэнцлээ. Эндээс юу бодсон бэ гэвэл хийж байгаа
ажлаа ийм нарийн хийдэг, ямар ч алдаа гаргадаггүй хүн бол Ишка багш юм. Үүнээс
хойш нарийн бичиг хийх, хамтарч ажиллах болгондоо л алдаа гаргахгүй байх ёстой
гэдгийг үнэн голоосоо бодож ажилладаг болсон юм даа. Ийм нөлөөтэй хүн ч хорвоод
ховор шүү дээ.
90 жилийн ойг зохион байгуулах комисст багшид туслаж ажиллах хүндтэй бөгөөд
сонирхолтой ажлыг хийж байлаа. Багш бүх зүйлийг юу болдогийг тэр чигт нь маш сайн
мэднэ. За чи тэрэнд сануулаарай- тэр мартдын, тэрийг давтуулаарай - цагаа тулахаар
буруу уншдын, тэрийг шалгаарай - хүмүүс орхигдуулдаг юм гээд л. Үнэндээ 35 жилийн
түүхэнд багшийн гараар ороогүй ажил байхгүй бололтой. Яг хэлсэнээр нь болно. Энэ
чинь л БАГШИЙН мундаг ухаан шүү дээ. Ер нь хэдийн хардтай юм болоо
Бас нэг түүх: Оюутны чуулган болж байв. Төлбөр яагаад илүү кредит үзэхээр өндрөөр
тооцогддог юм бэ гээд нэг оюутан нэлээд бухимдангуй асуув. Ишка багш босож хариулт
хэллээ.
- мөнгийг ч хождог цагийг ч хождог та хэн бэ?
Ганбат Нарантунгалаг
Нэгэн түүх. Манай тэнхим 201-д байдаг байлаа. 2007 оноос өмнө. Тэр үед Ганзо багш
маань “толгойны эм” гэж нэрлээд өдөрт нэг зуу татдаг байлаа. Нэг өдөр Ганзо багш
маань толгойны эмээ уусны дараа Ишка багш телевизийн сурвалжлагч дагуулчихсан
манай тэнхимд орж ирснээ “танай тэнхимээс яасан муухай аа... гэснээ каноны хор
үнэртээд байнаа” гэж хэлж билээ.
Цэрэндорж Батсүх
бахархал 19
Би өдий болтлоо нэг их хүнээс айж байснаа сандаггүй юм. Харин бараг л ганцхан
Ишка багшаас айдаг байж билээ. Энэ өндөрлөгөөс эргээд харахад нэг их сүртэй
биш ганц нэг загнуулж байсан нь их л хичээж явсны үр дүндээ. Харин багш хэдий
үеээс их зөөлөрснийг та нар мэдэх үү? мэдэрсэн үү? ЗЭЭ нартай болж эмээ болсон
үеээс тиймээ.
Хүмүүсийн /Багш, ажилчид, оюутан/ бичсэн сэтгэгдлийг уншиж суухад Ишка багш
маань санхүүгийн сургуулийн нэгэн үеийн түүх юм байна гэж бодогдлоо. Ийм олон
хүмүүсийн сэтгэл зүрхэнд өөрийн тухай сайхан, гэгээлэг дурсамж үлдээнэ гэдэг тийм
ч амархан бас олон хүн хийж чадах зүйл биш байх. Бүгд айж эмээдэг бас загнуулж
байсан мөртлөө бүгдээрээ хайрлаж хүндэлж хамгийн ихээр дурсдаг юм байна. Энд
ямар нэг холбоо хамаарал , ямар нэг онцгой юм байнаа тээ.
Майдар Хорлоо
БАХАРХАЛ20
1992 оны өвөл би оройн ангид сурдаг байсан юм. Улирлын шалгалтын үеэр сургалтын
төлбөр төлөөгүй оюутныг шалгалтад оруулахгүй гээд самбарын өмнө гаргаж байлаа.
Сургуульд ажилладаг юм чинь намайг ч гаргахгүй дээ гэж бодоод л байсан чинь
Гүрбазарын Содгэрэл гээд дууддаг байна ш дээ... Арын хаалгадана гэсэн чинь будаа
боловоо
Гүрбазар Содгэрэл
За дахин нэг дурсамжаа хуваалцья. Анх багш болчихоод журналаа хетелж чадахгуй
хегий нь л юм болж байлаа даа. Ишка багш Жавзмаа бид 2-ийг дуудаж байнаа. Яваад
орсон журналаа аваад ир гэж байна. Бид 2 ч аваад ирлээ. Узэж байснаа “за багш хун
чинь ийм заваан бичиж болохгуйгээ. Тэр тусмаа ня-бо заадаг багш хун нягт нямбай байх
естой гэж хэлээд бид 2-ийн журналыг ураад дахин хетлех уурэг егвее бид 2 ч уйлаад л
ереенеес нь гарч билээ. Энэ явдлаас хойш цэвэр бичих эрдэмд маш сайн суралцсан даа.
Багш минь томоо узгээр маш сайхан гаргацтай бичдэг бидэнд улгэрлэдэг байж билээ.
Очир Маша
Хүүгээ төрүүлэх гэж байхад минь Ишка багш намайг дагуулж Үйлст эмч дээр очоод
танилцуулж, өөр дээрээ аваад төрүүлээд өгөөрэй гэж захиж өгсийн. Би ч найдвартай
гарт очиж бөөн баяр явж байтал хяслантай юм шиг бүтэн сайны шөнө гэнэт өвдөөд
эхэлвээ. Жижүүрийн эмч дээр л очиж байгаам чинь. Тэгээд эмч үзэх гэхээр нь: -Би Үйлст
эмч дээр төрнө гээд хэлцэн чинь уурлаад тэгүүл эмчийгээ иртэл хүлээ гээд нэг палатанд
ганцааранг минь оруулаад орхицон. Шарандаа нэлээн гүрийлээ. Шөнийн 3 цаг боллоо.
Цаашид тэсэх шинжгүй болохоор нь Ишка багшруу ярилаа даа. Тэгсэн чинь багш шууд
л -Өө за багш нь одоохон, Үйлст эмчийг нь аваад очий гэсэн. Тэгээд удсанчгүй Үйлст эмч
ирж би ч үүрийн 5 цагийн орчим төрж билээ. Тэгээд багшруу залгаад би төрчлөө гэсэн
чинь
-За тэгүүл одоо багш нь ажилруугаа гүйчий даа ойрхон юм чинь гэсэн. Намайг төртөл
тэнд хүлээгээл суужийсан байгаан. Өглөө нь нөгөө жижүүрийн эмч -Чи ч бас овоо л гар
юм даа. Үйлст эмч ингэж шөнө ирж, хүн төрүүлж байхыг мэдэхгүй л юм байна! гэж билээ.
Ишка багшийн минь л ач шүү дээ. Үнэхээр агуу сэтгэл шүү. Багш минь ийм л хүн дээ.
Батчулуун Бүжинлхам
Баахан ажилтай байж байгаад фб рүүгээ орсон ямар гоё группт орчихвоо. Хөгжилтэй
гэхээсээ дурсамжтай явдлаа бичлээ. Ишка багш маань бидний хэдэн нөхдийг Sainjargal
Luvsandanzan, Ganbold Zundui ажил хөдөлмөрийн замд оруулсан ачтай буянтай багш даа.
1995 оны хавар сургуулийн гадаа үүдэнд бизнесийн удирдлагын анхны ангийнхан сууж
байлаа. Гэтэл манай ангийн нэг нь чамайг Ишцэдэн багш дуудаж байна гэлээ. Би ч дотроо
би ямар буруу юм хийсэн юм бол гээд айсаар өрөөнд орлоо. Ишка багш маань надад нэг
санал тавьлаа. МИАТ компани санхүүгийн албанд ажилтан шалгаруулж авах юм байна.
Сургуулиас сурлага сайтай хүүхдүүдээ явуулна чи очих уу гэлээ. Би ч уухайн тас тэгэе гээд
бараг баярлалаа ч гэж хэлээгүй гарсан даа. Ингээд Ишка багшийнхнаа заасан замаар
шалгалт өгч МИАТ компанид ажиллах ажлын гараагаа эхлүүлсэн юм. Ажил амьдралын
гарааг минь эхлүүлсэн ачтан Ишка багшдаа баярлаж талархаж байгаагааа илэрхийлэх
завшаан олдсонд баярлаж байна. Ишка багш маань оюутан, багш бид бүхний ажил
амьдралын маань өмөг түшиг болсон хал нь гаднаа хайр нь дотроо үлгэр жишээ багш билээ.
Балжиндондог Гүрбадам
бахархал 21
Би гэдэг хүн багш болоод удаагүй байлаа... Тухайн үедээ Ишцэдэн багшийг шаардлага
өндөртэй, зарчимч, нилээн хатуу талдаа хүн байна гэж боддог байсан. Тиймдээ ч цаг
барих, цагийн тооцоо, хичээлийн бэлтгэлээ нягт нямбай бэлтгэх зэрэгт онцгой анхаардаг
байж билээ. Их хичээж байсан ч семестрийн төгсгөлд нэг удаа их том факталж байснаа
их тод санаж байнаа. Багшийн гаргасан хуваарийн дагуу цагийн тооцоо хийх ёстой
гэдгээ мэддэг байсан хирнээ товлосон цагийг андуурч бүүр гэрээсээ утсаар дуудуулдаг
юм байна даа. Багш залгаад та ирж тооцоогоо хийхгүй юм уу гэхэд нь, өөртөө их
итгэлтэйгээр өнөөдөр миний амралтын өдөр гэж хэлж билээ. Тэгээд маргааш нь нөгөө
хуваариа хараад айсандаа яахаа мэдэхгүй, ухаан балартсан амьтан багшийн өрөөнд
хаашдаа л өнгөрсөн зодуулсан ч багадна гэж бодож орлоо доо. Харин багш маань юу
ч болоогүй юм шиг миний тооцоог хийж өгөөд гаргаж билээ. Тэр өдөр багшид утсаар
томорсондоо үнэхээр их ичиж байснаа өнөөдрийг хүртэл мартаагүй явна даа. Багш
байх эрдмийг Ишцэдэн гэдэг эрхэм хүнээс суралцсан гэж боддог. Хийж байгаа зүйлдээ
зүрх сэтгэлээ шингээдэг нандин чанартай миний үлгэр дууриал болсон багш билээ та.
Дамба Гэрэлмаа
Бусад оюутнуудын адил манай ангийнхан Ишка багшаас байнга л эмээдэг байж билээ.
Тэгээд нэг удаа манай ангийнхан Дөөмөөгөөс асуулаа. Дөөмөө Ишка багш гэртээ
ч гэсэн ийм аймар байдаг уу ? л гэлээ. Тэр үед багшаас их айдаг сүрддэг байсан.
Тэгсэн Дөөмөө үгүйшдээ ээж зүгээр л байдгийн ш дээ гэж байна. Бид нар ч эргэлзсэн
байдалтай аан тийм үү л гэлээ. Яг үнэндээ бүгдээрээ Дөөмөөгийн үгэнд итгээгүй байхгүй
юу:). Харин дараа нь сургуулиа төгсчихөөд багштай уулзаж энд тэнд тааралдсаны
дараа л Ишка багш маань хэчнээн сайхан сэтгэлтэй бас сайхан ааштай хүн болохыг нь
ойлгож Дөөмөөг худлаа яриагүй гэдэгт итгэж билээ. Тэгээд төгсөөд удаагүй байхдаа
хоорондоо уулзахаараа том нээлт хийцэн хүмүүс шиг багштай тэнд энд таарлаа ёстой
гоё байсан гээд л ярьдаг байж билээ. Хал нь гаднаа хайр нь дотроо хүн шүү.
Батбаяр Мөнгөнсар
“Ишка багш-СЭЗДС-ийн ӨНДӨР ЭЭЖ”. Батцагааны Дамдингийн тодорхойлсноор “Ишка
багш бол манай сургуулийн үе үеийн төгсөгчдийн” төдийгүй бас БАГШ нарын “сэтгэл зүрхэнд
хамгийн их хоногшсон “БРЭНД” хүн юм”. Багшийн маань мэдлэг, ур чадвар бол үнэхээр
“брэнд” болсон зүйл. Манайхан багшийнхаа номонд түүний брэнд чанаруудыг тал талаас
нь л ярьцгааж байгаа нь үнэхээр сайхан байнаа. Ишка багш минь энэ сургуульд ажиллаж
байгаа 35 жилийн туршид, ялангуяа өдрийн хөтөлбөрийн эрхлэгчээр ажиллаж байх
үедээ ихэнхдээ хайраа дотроо нууж, хатуу ширүүн дүр эсгэн, сайн муугийн аль алинаар
нь хэлүүлэн байж л өөр өөр хүмүүжил, төлөвшил, эрхэмлэх зүйлстэй бүх оюутан, багш
нарыг зангидаж, жинхэнэ хариуцлага, сахилга баттай байлгаж чаддаг байсан даа. Үнэндээ
энэ тийм амархан ажил мөн үү дээ?! Багшийн маань энэхүү менежер, манлайлагч хүний
“брэнд” чадвар нь энэ сургуулийг өдий зэрэгтэй, нэр хүндтэй болгоход маш чухал үүргийг
гүйцэтгэсэн гэж би хувьдаа боддог. Зөвхөн үзгээр л маш гоё хэвээр бичдэг нь багшийн
маань бас нэг онцлог. Тэр үзгээрээ аливаа ажлыг төлөвлөх, гүйцэтгэлд нь “шувуу нисгэх”
нь бас л “брэнд” дээ. Ийм хүний дэргэд ажлыг “тэгэсгээд, хааш яаш” алдаа засвартай
хийхийн арга үнэндээ байхгүй.
Багш маань багш, оюутан бүрийнхээ баяр жаргал, асуудал бэрхшээлийг нь сайн мэддэг. Тэр
бүгдийг нь хичээлийн цагийн хуваарь гаргах ч юмуу, ажил даалгах зэрэг ажил, амьдралынх
нь аливаа асуудлыг шийдэхдээ үргэлж харгалзахыг хичээдэгсэн. Ишка багш маань хал
нь гаднаа, хайр нь дотроо, бурууд хатуу, зөвд зөөлөн манай сургуулийн ӨНДӨР ЭЭЖ
мөнөөс мөн дөө.
Дэмчиг Болормаа
Багш бид хоёрт тохиолдсон
хөгжилтэй явдал
Эхлээд айдаг байлаа, дараа нь олон жил хамт ажиллаад алуулж байгаа хүмүүсийг
хараад инээд хүрээд, гэхдээ л зүгээрээ гөвүүлж аваад барцадаа арилгуулж байгаа
чинь сайн шүү л гэж боддог болсон доо ккк заримдаа багш “буулгаж” байх үедээ
хошин шогийн Амбий Аси эдр шиг харагддаг шүү хэхэхэ яанаа би ингэж бичээд
алуулсөөн, заа яадгийн;)))
Түүх #1. 1988 оны 10-р сар яг одоогоос 27 жилийн өмнө байсан ч надад өнөөдөр
юм шиг үргэлж бодогдож явдаг нэг түүх яръяаа , өдрөө яг санахгүй л байна. СЭЗТ-д
элсэж ороод шууд намрын ургац хураах дайчилгаанд явж ирээд анхны Дээд тооны
хичээлийг Ишцэдэн гэж эрэгтэйлэг аймаар багш ороод бүгдийг босгож овог нэр
хаанаас ирсэнийг хэлүүлээд танилцсан. Дараагийн оролт дээр хүүхдүүдийг самбарт
дуудаж асууваа, манай ангийн Чинбаяр орос сургууль төгссөн өгүүлбэртэй бодлогоны
утгыг ойлгохгүй хүн байлаа, би орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль төгссөн
болохоор араас нь сэмхэн хэлж өгөөд байсийн, мэдээж багш аль хэдийн ангиас гараад
явчихсан байсан, гэнэт хаанаас ч юм гараад ороод ирсэнээ Базарсадын Баярмаа
бос гэсэн, би ч бослоо тэгсэн заа чи яагаад байгаан, даргын хүүхэд болохоор нь
долигноод байгаамуу, Дээд тоо “МУУ”, дүн чинь гарсан баярлалаа суу л гэлээ ккк би
ч учраа олохгүй айж гайхах зэрэгцээ л өнгөрсөн, дараа дараагийн оролтонд намайг
огт тоохгүй, яаж ч хичээж хамгийн түрүүнд бодож очоод ч нэмэргүй үзүүлэх бүрт
журнал дээр 2-ын тоо томроод л байсан, дүн гарах боллоо, яг л хэлсэнээрээ МУУ
гаргасандаа. Сүхбаатарын нэрэмжит стипенд авах болзол хангачаад байдаг, ганцхан
Дээд тоон дээр МУУ-тай хүн яах ч аргагүй, тэгээд бүр хаячаад урам хугараад явж
байсан багш өрөөндөө дуудлаа, айж айж орсон заа Баярмаа минь Ялихгүй зусар
баяжихад саад гэдэг юм, чамд сайн сургууль болсон бээз, Дээд тоо ОНЦ стипендийн
шийд гарсан, одоо харь гээд гаргаж билээ, ээ бурхаан айх баярлах хоёр зэрэгцэхийн
айхтар мэдрэмжийг анх тэхэд л мэдэрсэн дээ. Түүнээс хойш үнэхээр багшийн хэлсэн
айхтар үг, 2 семестр дараалж хүмүүжүүлсэн хатуу шийтгэл намайг өдий зэрэгт хүргэхэд
маш ихээр нөлөөлсөн шүү, Багшийн яг л хэлсэнээр “ДОЛИГНОСОН” залуутайгаа
сууж 3 хүүхдийн ээж аав болсон доо, бас хэнд ч долигнохгүй, зусардахгүй амьдрах
сургаал авсан хүн дээ БИ! Багшийг гайхалтай хүн гэхээс өөр хэлэх үггүй ээ, олон олон
хүний, шавь нарынхаа амьдрал ирээдүйд асар ихээр, хүчтэй, дурсамжтай, баярлаж
бахархаж дурсмаар нөлөөлсөн үнэн ГАВЪЯАТАЙ хүн!
Базарсад Баярмаа
БАХАРХАЛ22
Би 1998 онд едрийн ДК- д буртгуулэхээр анх Ишка багшид диплом энэ тэрээ узууллээ.
Тэгсэн багш: хм чиний энэ олон юман дотор чинь хэрэгтэй юм алга гэдгийм даа. Би ч
санхууч болох сонирхолтой миний дуртай мэргэжил би зевхен сурмаар байна гэсэн
чинь за яахав харин чамайг бакалварын зэрэг егехгуй гээд буртгэж авч билээ. Юм
сурч л байвал тэр ч яамай, нэртэй тертэй сайхан сургуульд орсондоо маш их баярлаж
билээ. Унэхээр хуний хусэл сонирхолыг ойлгодог багшдаа мергему! Сургууль тегсехед
сайн сурсны шагналд зэрэг дэвээ авч билээ. Энэ сургуулийг тегсснеерее бахархдаг.
Чанаргуй баахан сурснаа тэгэхэд л ойлгож ичиж байсан шуу. Ноднин Америкт ирэхэд
нь хегтэй, хегжилтэй явдлаа бугдийг нь ярьж баахан инээлдэж билээ. Манай ангид
дэд тоо ордог байсан. Нэг едер хичээл дээр багш: Амарсанаа чи тэр Саран багшийн
(иогын ч билуу цагаан хоолтон ч билуу) хичээлд яв чамд турахад чинь хэрэгтэй гэж уу.
Намайг тураасай гэж багш минь боддог байж л дээ. Харин би одоо бондгор хэвээрээ
л ... ккк
Мягмар Амарсанаа
бахархал 23
Оюутан байхдаа Ишка багшдаа офтоороо “зодуулсан” түүхээ ярьчихуу. 1992 оны
хавар “Улаан сарнай” хамтлаг Хаврын баяраар 8 хамтлаг орсноос 7-р байранд орж
билээ. Харин дараа жил нь, 1993 оны Хаврын баяраар тэргүүн байранд ороод тайзнаас
хувцас солих өрөөрүүгээ явахад, коридорт Ишка багш үзэгчдийн суудлаас тайзны арлуу
хүрээд ирчихсэн, нүдэндээ нулимстай яасан “айхтар” хүүхдүүд вэ гээд баярласандаа
бид нарыг алгадаж билээ. Ишка багш “Улаан сарнай” -д маш хайртай, дуртай, үнэн
сэтгэлээсээ дэмждэг багш шүү.
Түнрэв Батмагнай
1-р курст ороод эхлээд нэг 10 хоногийн танилцах өдрүүд болдог. Тэрний сүүлийн хавьцаа
нэг өдөр байсын. Ишка багш яриа хийж байлаа. Аягүй бид нарыг онгироожийнаа. ...
- Манай сургуульд чинь дандаа цэвэрхэн, хөөрхөн, царайлаг, хүмүүжилтэй, соёлтой,
мундаг.... ийм хүүхдүүд орж ирдгийн шдэ...та нар ч гэсэн... гээл. Тэгснээ гэнэт дуу нь жаахан
сонин болоол, хөмсгөө зангидаал, аягүй хэцүү, аргаа барсан ээж хүний царайгаар - ...
тэгээд миний хүүхдүүд битгий энэ улаан өмдтэй сургууль дээрээ иржийлдаа! гэж авсан.
кккк. Тэр жил нэг улаан бэлтгэлийн өмд моодонд ороод эр, эмгүй л том улаан өмд өмссөн
ккк.
Жаргал
Багшдаа загнуулахад хийморь сэргээдэг гэж боддог болжээ. Шинэхэн багш болоод нэг
өглөө 8 цагийн хичээлдээ хоцроод ирдийн байгаа биздээ. Гэтэл багш 8 цагт сургуулийн
урд хаалгыг хаачихсан хоцорсон хүүхдүүдийг оруулахгүй, хүүхдүүд гадаа зогсоод хаалга
онгойхыг хүлээж байж байдийн байна. Би ч өөрийгөө аймаар том багш гээд бодчихсон.
Оюутнуудын хажуугаар жижүүрт би багш байна хичээлдээ орий гээд ороод явсан чинь
багш дотор нь хоцорсон хүүхдүүдийг зогсоочихсон байна би ч хажуугаар нь “Сайн байна
уу багшаа” гээд өнгөрдөг юм байна. Гэтэл багш сайн байна уу та За Одгэрэл гуай өглөө
8 цагийн хичээлд хоцроод гээд л .....оюутнуудтай зэрэгцэж зогсоод хийморио сэргэтэл
сайхан загнуулаад өнгөрч билээ. Түүнээс хойш өглөө 8 цагт хичээлтэй үед хоцрохгүйг
бодон бодон унтана гэхдээ шөнөдөө хоцорч байна гэж зүүдлээд л унтана өглөө бол
цагтаа л сэрдэг болсон ш дээ.
Алтангэрэл Одгэрэл
#харьцуулагдсан нь: Энэ гэхдээ багш мэдэхгvй инээдтэй хэсэг нь миний дотор болсон.
Хэн нь билээ нэг удаа Ишка багш “энэ Сайнбилэг миний залуугынхтай их адилхан.. “
гэж ярьж байсанг нь сонссон гээд надад хэлж байнааа... Аааая би дотроо лаг хүнтэй
харьцуулагдчихаад баярлаад байгаа юм бишүү... “Надтай адилхан бүдүүн шилбэтэй”
гэжүү...
...Ишка багштай нүүр тулах тэр мөч бол миний хувьд нүр их хөдөлмөр байлаа ш дээ.
Мэдээж олигтой юм ярьж орохгvй нь лавтай. 2 ч удаа шалгалтын үеэр чөлөө авч таараад
дараа нь шалгалтаа нөхөж өгөх гэж хэдэн семистр дамнасан юм болж байсан юм даг.
Ороод хэлэх үгээ бэлдэж бэлдэж ороод сандараад шаал өөр юм яриал зогсож байдаг
юмдаа. Тэгэхээр яадаг байсан байхнуу мартатлаа сандардаг байсан байх нь шvv дээ.
Гэхдээ одоо багш маань таарах бvртээ инээмсэглээд vнсдэг юм. Олон хүний зовлонг
сонсож тэр бүрийг шийдэж өгөх гэж их л шаналдаг байхдаа. Таньдаа хайртай шvv.
Ганболд Сайнбилэг
Ишка багштай холбоотой дурсамжгүйгээр энэ сургуулийг төгссөн хүн нэгээхэн ч үгүй байх.
Анх 1-р курсэд “Эдийн засгийн математик” ордог байхад нь Ишка багшийн нэрийг нь
сонсоод л айдаг, барааг нь харахаараа бараг чичирдэг байлаа шүү дээ ккк. Далайлт нь
аймаар сүртэй, буулт нь мангар зөөлхөн... Жинхэнэ хайр нь дотроо, хал нь гаднаа хүн дээ.
Багшид маань бас нэг биширмээр чанар байдаг. Гайхалтай ой тогтоолт сайтай... 1999 оны
хавар. Төгсөх жил... Нэг өглөө сургуулийн хаалгаар орж ирээд л, өлгүүрт хувцсаа өгөх гээд
шууд өлгүүрийн цонх руу зүглэлээ. Багш шатны наахна нуруугаа үүрээд л зогсож байсан.
Надтай зэрэгцээд 5-6 оюутан бас хувцсаа өлгүүрт өгөх гээд зогсож байв. Гэнэт багшийн дуу
чангараад: - Дашдоржийн Тунгалагаа, хэний хэнээ, хэний хэнээ ... гээд л надтай хамт өлгүүрт
дугаарлаж зогссон бүх оюутныг овог нэрээр нь дуудаад кк.
Бүгд сая нэг юм багш руу харж байгаа юм чинь. Тэгсэн: - Заавал овог, нэрээ бүтэн дуудуулж
байж намайг хараад байхдаа яадаг юм та нар? Хүн нэрээр нь дуудаад байхад чинь... Хувцсаа
өгчихөөд өрөөнд ороод ирцгээгээрэй гэж тас загнаад л дээшээ гараад явчихсан кк. Яанаа,
юу болсон юм бол доо гээд аягүй айгаад л өрөөнд нь орцгоосон чинь хэнээс нь ч, юу ч асууж
тодруулахгүй шууд л тус тусынх нь ангийн хүүхдүүдийн хувийн хэргийг гаргаж өгөөд: - Май,
ангийнхаа хүүхдүүдийн хувийн хэргүүдийг өгөөтөх! гэдэг юм даа. Ядаж нэгнээс нь “чи чинь
аль анги билээ?” гэж будилж төөрч болноо доо. Үнэхээр мундаг ой сайтай. Сургууль төгсөөд
нэлээн хэдэн жилийн дараа тааралдахад ч маш сайн таньдаг, мэддэг хэвээрээ л байсан.
Зарим багш нартай энд тэнд тааралдахад таних нь битгий хэл, харахгүй өнгөрөх нь ч байдаг
л юм. Ишка багшаас бол харин ёстой бултах аргагүй кк. Төрсөн он, сар, өдрөөс минь эхлээд
намтар түүхийг минь хэлж мэдэхээр ой тогтоолт сайтай хүн шүү.
Дашдорж Тунгалаг
БАХАРХАЛ24
Ишка багш бол манай сургуулийн үе үеийн төгсөгчдийн сэтгэл зүрхэнд хамгийн их
хоногшсон “брэнд” хүн юм. Сургууль бодохоор хамгийн түрүүнд үүдний голын том шат
цаана нь Ишка багш л харагддаг даа. /Хичээлээс нилээд хоцордог байсантай холбоотой
байж ч магадгүй ккк/ Өнгөрсөн жил болсон 90 жилийн ойн уулзалтад оролцоход хэлсэн
үг нь санаанаас ер гардаггүй юм. Үг хэлсэн багш бүр л гоё үг хэлж биднийг хөөргөж
байлаа. Гэтэл Ишка багш: “Хүрэлцэн ирсэн та нар сайхан харагдаж байна. Гялалзаж
байна. Гэхдээ ирж амжаагүй, бас ажил төрөл ньбүтэлгүй байгаа хүмүүс бий шүү, тэднийгээ
дэмжиж туслаж яваарай” гэж хэлэхэд бүгд чимээгүй болж дор дорноо юм бодож билээ.
Ямар ч эх хүн хүүхдээ алагчилалгүй хайрладаг шиг бүх төгсөгч нартаа санаа зовниж
явдаг нь гайхалтай санагдаж билээ.
Батцагаан Дамдин
2007 онд Улаан Сарнай хамтлаг маань Эрдэнэт хотноо улсын аварга шалгаруулах тэмцээнд
оролцох гэж байлаа... Миний хувьд анхны тэмцээн байсан юм. Эрдэнэт хотод бараг 5-6
хоносон байх өдөр бүр л СЭЗДС-н төгсөгчдөөс хамтлагийн маань хамт олныг Эрдэнэт хотын
том том ресторан, хоолны газруудад урьж хоолонд оруулаад л бид нар чинь ёстой жаргаж
байлаа даа. Тухайн үед юу ч мэдэхгүй л явж байсан дараа нь мэдэх нь ээ манай ИШКА
багш маань Эрдэнэт хотод ажиллаж байгаа бүх шавь нарлуугаа утасдаад яасан байх нь
уу? Команд өгсөн байх нь байшд... Биднийгээ үргэлж сэтгэл зүрхээрээ дэмжиж байдагт нь
өнөөдрийг хүртэл бид бүгд баярлаж явдаг шүү...
Биднийг СЭЗДС-тайгаа салшгүй нэгэн сэтгэлтэй байхын бас нэгэн шалтгаан нь ИШКА багш
минь байдаг шүү. Багшдаа бид бүгд нь хайртай...
Улаан Сарнай хамтлагийн зүгээс...
Т.Золбоо
бахархал 25
Анх сургуульд ороод ангиа бүртгүүлэх болоод Ишцэдэн Ишка гэдэг хүнтэй уулз гээд
л 206руу оч гээл хүн зааж өгөхөөр нь хайгаад л энд Ишка бишээ Ишцэдэн гэдэг
хүн байна уу гээд л орсон чинь / дотроо бодов эрэгтэй хүн байх гээл/ би байна гэж
хэлсэнийг нь биш байна гэж сонсоод аан гээд гараад 2 давхраар нэг хайгаад буцаж
очоод нэрийг нь буруу тогтоож гэж бодоол аав ээжээс хэн гэлээ гээд баахан асуусан
чинь аав урдаас Ичкэ гэсэн билүү гээд бөөн эрэл болж орж билээ...
Цэвээндорж Намуундарь
Багш болчихоод эхний улиралын явцын дүнгээ гаргаж байвоо. Тэгтэл Төмөрхүү багш орж
ирээд “Улаан сарнай”-гийн хичээлээ нилээн хэд таслаад явцын дүн нь гарах боломжгүй
хүүхдийн явцын дүнг нь гаргаад өгөөч гээд гуйдаг юм байна. Хэсэг тээнэгэлзэж байгаад нөгөө
хүүхдийн явцын дүнгийг нь гаргаж өгчихөөд байж байтал “Ишка багш дуудаж байна” гээд
зарлан ирдэг юм даа. Багшийн өрөөнд яваад ортол Төмөрхүү багш нилээн загнуулсан байртай
суучихсан байна. Ишка багш тухайн үеийн сургуулийнхаа хамгийн залуу хөгшин 2 багшийг
жинхэнэ байранд нь тавьсан даа. Багшид загнуулж байхдаа би ч толгойгоо гудайлгаад нусаа
шор шор хийтэл татаад, Төмөрхүү багш хэлээ гаргаад л байгаад байсан. Тэрнээс хойш ч
би хүүхдийн дүнг дахиж гуйлгаар тавиагүй дээ ямар сайндаа нэг курст байсан юм чинь гээд
итгээд хичээлдээ суухгүй байсан найзынхаа явцын дүнг гаргаагүй өнөөх маань миний хичээл
дээр унаад бөөн гомдол болж билээ.
....Дөнгөж багш болсон жилдээ норм болгон өгдөг багшийн журналыг хэдхэн хоноод алга
болгочихдог юм даа. За тэгээд л мэддэг маань, мэгзэмээ бүгдийг нь уншиж байгаад Ишка
багшийн өрөө рүү ороод “журналаа алга болгочихлоо дахиад өгөөч” гэлээ. Багш өөдөөс
харж байгаад л “ганцхан журнал маллаж чадахгүй байж чи хүүхдүүдэд юу заах гээд байгаа
юм гар чи хариуцлагагүй балиар юм” гээд л будаа болгосон доо. Гэхдээ л багш шинэ журнал
өгөөд гаргаж билээ. Дараа нь нөгөө муу гайтай алга болдог журнал ширээний шургуулганы
завсраар уначихсан байсныг нь олоод 2 журналтай анхны жилээ дуусгаж билээ. Гэхдээ
багшаас айгаад олсон гэдгээ хэлээгүй ха ха ха Тэрнээс хойш ширээгээ айхтар нарийн
шалгадаг болж бас журналаа дахиж гээгдүүлээгүй шүү. Ер нь тэгээд хичээлийн жилийн эхэнд
багшаараа нэг сайхан авахуулчихаар тэр жилийн гай барцад арилаад ажил хөдөлмөрийн
зам мөр дардан сайхан болчихдог гэж би боддог ш дээ.
Банзрагч Нандин-Эрдэнэ
2008 оны төгсөгч Дорнодын С.Төмөрхуяг байна.
- 2004 онд СЭЗДС-д бүртгүүлэхээр Дорнодоос очоод аавтайгаа хамт Ишка багшийн
өрөөнд орлоо. Тэгэхэд багш надаас юм асуухад аав өмнүүр хариулаад хэмх загнуулж
билээ. КК тэрнээс хойш аав утсаар ярих болон амралтаар очих болгонд Ишка багш нь
байгаа юу мундаг хүн байна лээ шүү гэдэг болсон доо.
- 2008 оны 6 сарын 21, төгсөлтийн баярын маргааш өдөр яагаад ч юм төгсөлтийн
зугаалгандаа яваагүй дотуур байрандаа байж байсан. Ишка багш намайг дуудаж аавын
минь бие тааруу байгааг хэлээд замын зардал гэж 40 000 төгрөг өгөөд одоохон яв хүү
минь гээд гаргаж өгсөн. Аавтайгаа уулзаж амжаагүй ч Ишка багшдаа үнэхээр их баярлаж
явдгаа илэрхийлэе. Төгсөлтийн баярын хувцас энээ тэрээ гээд мөнгөгүй болсон байсныг
багш мэдэрснээр барахгүй аавын бие гэнэт муудсаныг надаас түрүүлж мэдсэн байсан.
- 2008 оны 7 сарын 29 Голомт банкны ярилцлаганд очиход хүний нөөцийн захирал Ишка
багшаас чиний талаар асуусан ажилд ороход чинь тодорхой хэмжээгээр тус болсон шүү
гэж билээ. Тэр өдөр аавын минь 49 хоног байсан.
ИШКА багш оюутнуудаа анх бүртгүүлэхээс эхлээд төгсөн төгстөл цаашлаад ажилд орох
хүртэл тусалж дэмжиж байдаг. Ишка багш аав бид 3 ын гэгээлэг болон гунигтай энэ
дурсамж өчүүхэн хэсэг нь билээ.
С Төмөрхуяг
Багш бид хоёрт тохиолдсон
хөгжилтэй явдал
Хоролдагвагын Амартүвшин! гэх дуунаар навтас хийн эргэж харвал Ишка багш нааш
ир гээд шатны тэндээс дуудаж байна. Сүүлийн үед ямар ямар хэрэг тарьлаа хэмээн
дотроо бодсоор шилээ маажаад очтол Сургуулийн үүдний зүг гараараа заан Чи тэр
2 үлбийсэн амьтдыг таних уу? л гэж байна. Гайхаад хартал миний багын хоёр найзыг
үүдний жижүүр сургуулиас гаргахаар түрж явна. Хоёр найз маань миний төрсөн
өдрөөр сүрприйз барих гээд надад хэлээгүй манай сургууль дээр ирээд Ишка багшид
баригдаад туугдаж байгаа нь тэр байж л дээ. Би ч танина багшаа! Өнөөдөр миний
төрсөн өдөр л дөө гээд л аваад хаялаа. Гэтэл Ишка багш, шалгалт шүүлэг дөхөж
байхад бас төрсөн өдөртэйгөө гэснээ за тэгээд сайхан баярлаарай гээд инээмсэглэж
билээ. Сургуулиас гараад нөгөө хоёр маань... танай сургууль дээр ахиж ирэхгүй
л гэнэ... ямар аймаар авгай вэ л гэнэ... танай сургуульд хэдэн Амараа байдгийн л
гэнэ... Танай аавыг чинь нээрээ Хоролдагва гэдэг билүү л гэнэ. Найз нөхөдөөс нь
илүү оюутнуудаа таньж мэднэ гэдэг бол үнэхээр гайхамшиг. Хаяа ангийнхантайгаа
марзагнаж байхдаа Ишка багш яаж ийм олон хүүхдийн нэрийг цээжилдэг байнаа?
Гэртээ конкурст тэнцсэн хүүхдүүдийнхээ нэрсийг нь авч очоод үсгийн дараалалаар нь
цээжилдэг юм болов гэх мэт хөгжилддөг байлаа. Бас туршлага судлах гээд 1р курсд
ангийн дарга болсныхоо дараа ангийнхаа хэдийг овог нэрээр нь цээжилж билээ. ккк
Сансныг бодоход 20иод хүүхдийн нэр миний хувьд боломжийн л санагдсан даг.
#Ядарсан царай гаргахгүй шүү# Элсэлтийн шалгалтын үеэр комиссын гишүүд 2 хоног
нойргүй ажиллаад бүгд ядарчихсан байсан үе. Би өрөөндөө ороод хоёр сандал
нийлүүлчихсэн дугхийж байтал багш ороод ирвээ. Би ч ухасхийж босоод юу ч хийгээд
байгаа бүү мэд юм хум янзалсан царай гаргаад, багш харж байснаа үхлээ юу л гэж
байна. Айсандаа сэргэчихсэн амьтан юу ч хийхэд бэлэн болчихсон, энүүгээр тэрүүгээр
гүйгээд жигтэйхэн. 3 хоног лав бэлдсэн юм. Шалгалтын урд орой, үүрээр 5 цагийн
үед за зарим нэг нь үхэх гэж байх шиг байна, явж үз, өглөө яг 7д ирнэ шүү гэлээ. Би
ч яахав хариад 2 цаг унтчихаад, жоохон хоцроод ороод ирсэн, багш үүдэнд байж
байна, цоглог гэж жигтэйхэн. Тэгээд шалгалт эхлээд жоохон амсхийгээд л ядарснаа
гайхаад л ярьж суутал, багш ядарсан царай гаргахгүй шүү хө гэж хэлтэл айсандаа
сэтгэл сэргээд, хөл хөнгөрөөд.Тэгсэн шалгалт дуусаад бид нар хоол идээд, инээж
хөхрөөд бас л ядарсан зүдэрснээ гайхаад сууж байсан чинь багш маань огт унтаагүй
гэж хэлдэг байгаа. Нам болсон ш дээ.
Шагдар Эрдэнэбуян
Хоролдагва Амартүвшин
Оюутны төгсөлт, диплом гардуулах ёслолын төгсгөлд уншдаг бэлдэж өгсөн шүлэглэсэн
үгийг маань Ишцэдэн багш маань их л олон жил уншсан. Та бүгд бараг цээжилсэн
санаж байгаа байх : “... Үүрээ орхин нисэх шувууд адил ... Сургуулийн тань босго нь
намхан болж угтана ... “ гээд. Унших тоолондоо багшийн маань хоолой нь цахиртан,
нүдэнд нь баяр бахдалын нулимс дүүрч, тэр олон хүмүүст үнэхээр эх хүний, багш хүний
хайр талархалыг мэдрүүлдэгийг! С.Ишцэдэн багшдаа эрүүл энх сайн, сайханыг хүсэн
ерөөе!
Надмидцэрэн Төмөрбаатар
БАХАРХАЛ26
Багш яагаад Эгшиглэн гэдэг нэр авсан тухай:
2004 оны зуны элсэлт их сүр дуулиантай болсон түүхтэй, бүртгүүлэх гэж бүр шөнө
хоносон, хашаа нураасан, сургуулийн дээвэр дээгүүр элсэгчид гүйж байсан тухай ТВ-
ийн сурвалжлага хүртэл гарч байсан үе. Поп Сараа дүүгээ оруулах гээд бүртгүүлж
чадахгүй аргаа бараад надруу ярьсан байдаг, бидний хэдэн нөхөд яг тэр үед Батхуяг
багшийн сонгуулийн сурталчилгаанд дайчлагдан Дорнодод домог болтлоо ажиллаж
байсан үе байгаам, тэгээд тусалчих санаатай Тунгаа эгчтэй арай хийж холбогдоод
багштай ярьж учраа хэлсэн чинь урд хаалгаар миний нэрийг хэлээд ирчих гэж хэлээ л
гэж байна, би Сараад бас утсаар хэлээд за чи Ишцэдэн гэж хүн дээр очоо гэж байна
л гэлээ, тэгсэн Сараа маань багшийн нэрийг Эгшиглэн гээд сонсож, тэгээд хэлж очоод
бөөн инээдэм болсон тухай сонсоод бас Дорнодод байсан маниус хэсэг хөгжилдөөд
авч билээ, Сараа жинхэнэ нэрийг залруулж мэдсэн ч одоог хүртэл Эгшиглэн багш гэсээр
байдаг, ийнхүү багш алдарт поп одоос айхтар ЧАМИН нэр авсан түүхтэй, амьдралд
хөтөлсөн шавь бүрдээ аргагүй эгшиг хөг тааруулсан гавъяат даа багш маань.
Базарсад Баярмаа
бахархал 27
2006 оны банкны ангийн төгсөгч ФА02Б032 кодтой Мөнхбат Анар.
Юуны өмнө ийм сайхан ажил эхлүүлсэн хүмүүстээ баярлалаа гэдгээ хэлэх нь зөв
байх. Багшийн өрөөнд байдаг өөрийн зурагны талаар бичье гэсэн боловч дарга
Төгөлдөр Баатар бичжээ. Тийм болхоор өөр хүний онигоог бичхээр шийдлээ. Манай
курст Сэлэнгийн Гантөмөр гээд залуу байдаг байлаа бид хамтдаа Ишка багшийн дээд
тоон дээр суудаг байлаа. Багш хүүхэд явуулж инээд наргиан хийхдээ их сайн манай
Гантөмөр гадаад үгнүүд хэлэхдээ үнэн тааруу багш байнга гадаад үгнүүд болох
Инфляци,Матриц,Х,У гэх мэтийг цадхаар хэлүүлнэ нөгөөх иксрэг ууграг импляац гээл
явж өгнөө. За тэгээд 30 онооны шалгалт боллоо ороод суулаадаа миний хажууд
Гантөмөр суулаа юм хийдэггүй ээ тэгээд Дарханы Түвшинтөгс гээд тоондоо сайн
залуугаас шипи авч байгаад баригдлаадаа. Багш- Гантөмөр өө чи яах гээл нэгнийгээ
зовоогоод байдымдээ нэг нь өгөх гээл нэг нь авах гээл түрүүнээс хойш түнтэгнэлээ
өөрөө хийчиж болдоггүй юумуу Төөгөө буруу хийсэн бол яана гэсэн чинь нөгөөх
маань багшаа энэ Төөгөө чинь гавал ш дээ л гэжийн. Багш за тэгүүл чи наад гавал
гэдэг үгээ л оросоор хэлчих тэгүүл 81 гаргы гэжийн. Мань хүн бодож бодож “огны
опасно” гэдийн багш бүүр гайхаад юу яахаараа гэсэн чинь яагаавдээ цахилгааны
самбар дээр гавал зураад тэгээд бичцэн байсан ш дээ гээд багшийг болон биднийг
инээлгэж билээ. Эцэст нь хэлэхэд багшынхаа буянд өнөөдөр ХХБ гэх том айлд 2005
оноос ажиллаж байна санхүүгээс 10 хүүхдийн нэр өг гэхэд миний нэрийг өгсөнөөр
амьдралтай минь залгуулжээ баярлалаа багшаа.
Мөнхбат Анар
Ажилдаа мэргэшсэн, тухайн салбар, ажлынхаа асар их, онцгой далд мэдлэг,
туршлагаараа хамт олныхоо болон хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж, хүлээн
зөвшөөрөгдсөн, байгууллагын гадаад талуудтай хүмүүн-сүлжээг бий болгож
чадсан тийм ажилтнууд (тэднийг “deep smarts” гэж нэрлэдэг) өнөөдөр амжилттай
байгууллагын хамгаалж, хадгалахыг зорьдог, стратегийн ач холбогдолтой, үнэ
цэнэтэй капитал буюу “байгууллагын мэдлэг”-т тооцогддог болсон билээ. Учир нь
тийм капиталыг байгууллага богино хугацаанд, хурдан бий болгож, бас орлуулж
чаддаггүй байна. Манай Ишка багш сургуулийн маань тийм л КАПИТАЛ даа
Дэмчиг Болормаа
Ишка багш оюутнуудыг овог нэр, үүх түүхээр нь мэддэг гэдгийг 1-р курстээ ёстой
утгаар нь мэдэрсэн л дээ. Харин 2-р курстээ нэг өдөр хичээлээ пялчихаад коридорт явж
байсан чинь багштай ёстой халз таардаг юм даа. Багш ч яахав шууд л “Товуусүрэнгийн
Цолмон гуай энд юу хийж явна” гэхээр нь залчих санаатай “юу .... мммм...” гээд л
ээрч муурч байсан чинь “танайх .... хичээл .... тоотод орж байгаа биз дээ” гэхээр нь
сандарсандаа “00 ороод” гээд л ум хумгүй хичээл рүүгээ явж билээ. Эрэгтэй оюутан
хичээлийн дундуур цүнхээ үүрчихсэн 00 ороод л тээ хахаха. Ээдээ Ишка багштай тэгж
таарах ч үнэхээр халуухан юм байналээ шүү
Товуусүрэн Цолмон
1999 оны хавар хэд хэдэн сургуульд конкурс өгөөд тэнцсэн байлаа. ТИС ийн КТМС
д орно гэсэн бодолтойгоор СЭЗДС ийнхээ хуваарийг байрныхаа хүүхдэд тэр зун нь
зарваа. Хэдэн цаас хийх санаатай. Гэтэл нэг өдөр аавын маань дотны найз манайд
ирээд компютерийн засварчин болох гээ юу чи! Юун КТМС! СЭЗДС дээ ор! хэмээн
захирах гуйх 2ын дундуур хэллээ. Тэр оройноо ээж аавтайгаа ярилцан санаа бодол
өөрчлөгдөөд яаж хэрхэн найздаа хэлэх вэ? хэмээн хэдэн өдөр бодол болон явж байтал
нөгөө найз маань гэнэт нэг өдөр миний хуваарийг буцаан авч ирээд наймаа буцав. Нээх
ч их удалгүй эрхийн бичигээ авахаар ээжтэйгээ цуг СЭЗДС-ийн хаалгыг шагайв. Гэтэл
бүртгэлийн газарт байсан нэг эмэгтэй ууртайн аргагуй алаг нүдээ эргэлдүүлэн та гадаа
байж бай хэмээн ээжийг маань гаргаж байгаад За нөгөө хуваариа зарна марна гээд
байсан том толгойт чинь дүрээрээ ороод ирлээ дээ! Чам шиг юмаар манай сургууль
дутахгүй л байх шүү. Алив энд гарын үсгээ зураадах гэв. Би ч гэж өөрийн гэсэн тогтсон
гарын үсэггүй бацаан нэг юм зураад л өглөө. Биш л байна даа л гэж байна. Ахиад л
өөрөөр зурлаа. болдогүй ээ. За тэгвэл Вариант гээд бичээдэх гэж байна. Би гайхаад
л врант гээд л бичлээ. (би дандаа врант гэж алдаатай бичдэг байсан юм билээ ккк)
Гэтэл Ишка багш түс хийтэл инээд алдсанаа за май энэ эрхийн бичиг чинь, битгий том
толгойлоод байгаарай гээд гаргаж билээ. Сүүлд сонсохнээ манай байрны найз их л
олон том том нэртэй хүмүүс дагуулаад Ишка багш дээр ороод миний эрхийн бичигийг
өөрийн болгох гэхэд нь Манайх конкурсээ өгөөд тэнцсэн хүүхдээ л авна! та нар битгий
горьд гэж хэлээд хөөгөөд гарсан гэж дуулсан. Ингэж л би Ишка багштайгаа танилцаж
билээ.
Хоролдагва Амартүвшин
За би оюутны зөвлөлийн дарга байлаа. Тэр үед сургуулийн өргөтгөлийг барих хөрөнгө
босгох зорилгоор лого бүхий аяга, цамц, флаш гэх мэт зүйлсийг борлуулдаг жижигхэн
мухлаг 1 давхарт төв шатны хажууд ажиллуулж байлаа. Нэг өдөр даргаа даргаагаа
хийгээл байж байсан чин Ишка багш нэг гадаадтай хүрээд ирдэг байгаа тэгснээ шууд
за Төгөлдөрөө өөрийгөө танилцуул юу хийдгээ ярь гээл шууд тулгалаа....шууд америкаар
ярих шаардлага гарж байгаам л даа тэгсэн би ммм аммм мммм /сандарсан чин дарга
гэдэг үг орж ирдэггүйэээ Director гэх гэхээр Батжаргал багшаас лаг болчкоод хахахах/
- Hello
- Hi
- My name is Tuguldur. I am PRESIDENT of student union гээл аваад хаячлаа, өнөө гадаад
- Wow, Nice to meet you MR.PRESIDENT гэжээнэшүү тэхэээр нь би дуугай л толгой дохиод
өнгөрөх байсан байлээ Ишка багшийн хажууд харилцан яриа хийдэг лаг хүн болох гээд
- Me too гэж хэлээд буруудсымдаа
Баатар Төгөлдөр
БАХАРХАЛ28
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

More Related Content

What's hot

багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрбагш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрza tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 
Orgomjlol. mendchilgee
Orgomjlol. mendchilgeeOrgomjlol. mendchilgee
Orgomjlol. mendchilgeeurangua85
 
Ssssssssssssssssssssss
SsssssssssssssssssssssSsssssssssssssssssssss
SsssssssssssssssssssssGb Gb
 
тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил ydmaa
 
багш
багшбагш
багшtnavka
 
Бага боловсролын цөм
Бага боловсролын цөмБага боловсролын цөм
Бага боловсролын цөмmecss
 
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөэцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөxaliun
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнSGS
 
сурагчийн дэлгэрэнгүй анкет
сурагчийн дэлгэрэнгүй анкетсурагчийн дэлгэрэнгүй анкет
сурагчийн дэлгэрэнгүй анкетTeacher's E-content
 
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүдroza_toshke
 
диплом бичих товч заавар
диплом бичих товч заавардиплом бичих товч заавар
диплом бичих товч зааварolziibuyn
 
Сурах арга барил
Сурах арга барилСурах арга барил
Сурах арга барилErdenebolor Baast
 
дөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэгдөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэгDBatbulgan81
 
пирамид
пирамидпирамид
пирамидboloroo99
 
монгол хэл 8 анги
монгол хэл 8 ангимонгол хэл 8 анги
монгол хэл 8 ангиOyuhai1127
 
титэм үг цуврал 1
титэм үг цуврал 1титэм үг цуврал 1
титэм үг цуврал 1Dorjsuren Ochir
 
сайн багшийн шинж
сайн багшийн шинжсайн багшийн шинж
сайн багшийн шинжLuvsandorj Tsogdov
 

What's hot (20)

багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрбагш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
 
Orgomjlol. mendchilgee
Orgomjlol. mendchilgeeOrgomjlol. mendchilgee
Orgomjlol. mendchilgee
 
Ssssssssssssssssssssss
SsssssssssssssssssssssSsssssssssssssssssssss
Ssssssssssssssssssssss
 
тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил
 
багш
багшбагш
багш
 
Бага боловсролын цөм
Бага боловсролын цөмБага боловсролын цөм
Бага боловсролын цөм
 
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөэцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
 
сурагчийн дэлгэрэнгүй анкет
сурагчийн дэлгэрэнгүй анкетсурагчийн дэлгэрэнгүй анкет
сурагчийн дэлгэрэнгүй анкет
 
Авто замын тээвэрлэлт
Авто замын тээвэрлэлтАвто замын тээвэрлэлт
Авто замын тээвэрлэлт
 
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
 
диплом бичих товч заавар
диплом бичих товч заавардиплом бичих товч заавар
диплом бичих товч заавар
 
Сурах арга барил
Сурах арга барилСурах арга барил
Сурах арга барил
 
Арга зүйн туршлага
Арга зүйн туршлагаАрга зүйн туршлага
Арга зүйн туршлага
 
дөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэгдөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэг
 
пирамид
пирамидпирамид
пирамид
 
монгол хэл 8 анги
монгол хэл 8 ангимонгол хэл 8 анги
монгол хэл 8 анги
 
титэм үг цуврал 1
титэм үг цуврал 1титэм үг цуврал 1
титэм үг цуврал 1
 
сайн багшийн шинж
сайн багшийн шинжсайн багшийн шинж
сайн багшийн шинж
 
рубрик ашиглан суралцагчдыг үнэлэх нь
рубрик ашиглан суралцагчдыг үнэлэх ньрубрик ашиглан суралцагчдыг үнэлэх нь
рубрик ашиглан суралцагчдыг үнэлэх нь
 

Viewers also liked

хэрэглэгдэхүүн 2
хэрэглэгдэхүүн 2хэрэглэгдэхүүн 2
хэрэглэгдэхүүн 2Duugii
 
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрхотжилт ба эрүүл мэнд хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрAltanmunkh Namnandorj
 
эхийн бүтэц 7ц
эхийн бүтэц 7цэхийн бүтэц 7ц
эхийн бүтэц 7цbolortuul
 
хотжилт түүний үр дагавар1
хотжилт түүний үр дагавар1хотжилт түүний үр дагавар1
хотжилт түүний үр дагавар1М. Мөнхжавхлан
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчооShine Naran school
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчооnayna-1
 
хайр
хайрхайр
хайрazora14
 
эцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамжэцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамжazora14
 
Utga shiljuuleh ur 6
Utga shiljuuleh ur 6Utga shiljuuleh ur 6
Utga shiljuuleh ur 6oyunaadorj
 
зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолтmoogii102
 
хувь хүний хөгжил
хувь хүний хөгжилхувь хүний хөгжил
хувь хүний хөгжилTungaa Tungalag
 

Viewers also liked (20)

агаарын бохирдол
агаарын бохирдолагаарын бохирдол
агаарын бохирдол
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
хэрэглэгдэхүүн 2
хэрэглэгдэхүүн 2хэрэглэгдэхүүн 2
хэрэглэгдэхүүн 2
 
эхийн тухай
эхийн тухайэхийн тухай
эхийн тухай
 
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрхотжилт ба эрүүл мэнд хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөр
 
эхийн бүтэц 7ц
эхийн бүтэц 7цэхийн бүтэц 7ц
эхийн бүтэц 7ц
 
хотжилт түүний үр дагавар1
хотжилт түүний үр дагавар1хотжилт түүний үр дагавар1
хотжилт түүний үр дагавар1
 
сэдэв 2-хотш
сэдэв 2-хотшсэдэв 2-хотш
сэдэв 2-хотш
 
үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэн
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
 
건강
 건강  건강
건강
 
хайр
хайрхайр
хайр
 
Бие даалт
Бие даалтБие даалт
Бие даалт
 
эцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамжэцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамж
 
Utga shiljuuleh ur 6
Utga shiljuuleh ur 6Utga shiljuuleh ur 6
Utga shiljuuleh ur 6
 
зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолт
 
хэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүрхэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүр
 
монгол хэл эх
монгол хэл   эхмонгол хэл   эх
монгол хэл эх
 
хувь хүний хөгжил
хувь хүний хөгжилхувь хүний хөгжил
хувь хүний хөгжил
 

Similar to Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

Бахархал сэтгүүл: Нямын Бадамрагчаа
Бахархал сэтгүүл: Нямын Бадамрагчаа Бахархал сэтгүүл: Нямын Бадамрагчаа
Бахархал сэтгүүл: Нямын Бадамрагчаа Nandin-Erdene Banzragch
 
би монголоороо гоёдог
би монголоороо гоёдогби монголоороо гоёдог
би монголоороо гоёдогBolopchimeg Bolopoo
 
Эх, түүний үндсэн шинж
Эх, түүний үндсэн шинжЭх, түүний үндсэн шинж
Эх, түүний үндсэн шинжМ. Цэнд-Аюуш
 
та хэр ажигч хүн бэ
та  хэр ажигч хүн бэта  хэр ажигч хүн бэ
та хэр ажигч хүн бэSubd85
 
3а ангийн танилцуулга
3а ангийн танилцуулга3а ангийн танилцуулга
3а ангийн танилцуулгаgganchimeg
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëBuugii_od
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëBuugii_od
 
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэгZoogii
 
бага сургуулийн сурагчид
бага сургуулийн сурагчидбага сургуулийн сурагчид
бага сургуулийн сурагчидschool14
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 

Similar to Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн (20)

Бахархал сэтгүүл: Нямын Бадамрагчаа
Бахархал сэтгүүл: Нямын Бадамрагчаа Бахархал сэтгүүл: Нямын Бадамрагчаа
Бахархал сэтгүүл: Нямын Бадамрагчаа
 
би монголоороо гоёдог
би монголоороо гоёдогби монголоороо гоёдог
би монголоороо гоёдог
 
Nom900
Nom900Nom900
Nom900
 
эхэд задлал хийх нь
эхэд задлал хийх ньэхэд задлал хийх нь
эхэд задлал хийх нь
 
Эх, түүний үндсэн шинж
Эх, түүний үндсэн шинжЭх, түүний үндсэн шинж
Эх, түүний үндсэн шинж
 
Бүтээлч уншлага
Бүтээлч уншлагаБүтээлч уншлага
Бүтээлч уншлага
 
та хэр ажигч хүн бэ
та  хэр ажигч хүн бэта  хэр ажигч хүн бэ
та хэр ажигч хүн бэ
 
багш
багшбагш
багш
 
Tid chen shi
Tid chen shiTid chen shi
Tid chen shi
 
3а ангийн танилцуулга
3а ангийн танилцуулга3а ангийн танилцуулга
3а ангийн танилцуулга
 
Bagshin hugjil 8
Bagshin hugjil 8Bagshin hugjil 8
Bagshin hugjil 8
 
2015 beltgel hicheel
2015 beltgel hicheel2015 beltgel hicheel
2015 beltgel hicheel
 
Hereglegdehuun 1
Hereglegdehuun 1Hereglegdehuun 1
Hereglegdehuun 1
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýë
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýë
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýë
 
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
 
бага сургуулийн сурагчид
бага сургуулийн сурагчидбага сургуулийн сурагчид
бага сургуулийн сурагчид
 
Altan deed geree
Altan deed gereeAltan deed geree
Altan deed geree
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 

Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн

  • 1. БАХАРХАЛ 2015 оны 10 сарын 03 анхны ДУГААР АЙХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ, ХАЙРЛАХГҮЙ Ч БАЙХЫН АРГАГҮЙ манай жаалууд ямар ч сурдаг бай, ямар ч ажил эрхэлдэг болсон “ХҮН” байгаасай ӨНДӨР ЭЭЖ ТӨВ ШАТНЫ “СҮРТЭЙ ЭРСЛЭН” Багтаамж сайтай хард шиг Будилаагүй сервер шиг Маргахын аргагүй ойтой Мартахын учиргүй эрдэмтэй САНХҮҮГИЙН “БРЕНД” ХҮН №1
  • 2. НҮҮРНОМЫН“ИШКАБАГШБИДХОЁРТТОХИОЛДСОНХӨГЖИЛТЭЙ ЯВДЛУУД“ ГРУППЫН 1438 ГИШҮҮДИЙН ОРОЛЦООТОЙГООР БҮТЭВ. © 2015, Нандиа ба түүний нөхөд, Зохиогчийн эрх нь хуулиар хамгаалагдсан тул энэхүү сэтгүүлийг хэвлэх, хувилан тараахыг хориглоно.
  • 3. БАХАРХАЛ 2015 оны 10 сарын 03 анхны ДУГААР АЙХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ, ХАЙРЛАХГҮЙ Ч БАЙХЫН АРГАГҮЙ манай жаалууд ямар ч сурдаг бай, ямар ч ажил эрхэлдэг болсон “ХҮН” байгаасай ӨНДӨР ЭЭЖ ТӨВ ШАТНЫ “СҮРТЭЙ ЭРСЛЭН” Багтаамж сайтай хард шиг Будилаагүй сервер шиг Маргахын аргагүй ойтой Мартахын учиргүй эрдэмтэй САНХҮҮГИЙН “БРЕНД” ХҮН №1
  • 4. өмнөх үг Хүн эхээс нэг төрж багшаас дахин төрдөг гэлцдэг. Монголын багш нарын баярын 49 жилийн ойн дээр СЭЗДС-ийн үе үеийн төгсөгчдийн “айхгүй ч байхын аргагүй бас хайрлахгүй ч байхын аргагүй” эрхэм хүндтэй хүн болох С.Ишцэдэн багшийнхаа хөдөлмөр алдрын 35 жилийн түүхийг БАХАРХАН өгүүлэх гэж оролдсон юм. Ишка багш маань үе үеийн багш, оюутан бидний хувьд зүрхэнд шар ус хуруулдаг чанга хатуу эрхлэгч, өндөр шаардлагатай, хариуцлагатай манлайлагч, дээд математикийг толгойд ортол заадаг шилдэг арга зүйч багш, үргэлж санаа тавьж явдаг өндөр ээж, асуудал бүрт гарц зааж өгдөг дотны зөвлөх гээд олон дүртэй. Энэ олон дүрийг нь багшийн олон мянган төгсөгч, хамтрагч нарыг нь төлөөлөн Нүүрномоор эвлэлдэн нэгдсэн 1438 хүн хүүрнэн өгүүлснийг нь толилуулж байна. Ном дор мөргөмү Багш дор мөргөмү Б.Нандин-Эрдэнэ Санаачлагч Ц.Булган Сэтгүүлийг эрхлэн гаргасан Б.Нандин-Эрдэнэ Ц.Булган Г.Нарантунгалаг Г.Сайнбилэг Ш.Эрдэнэбуян Дэмжлэг үзүүлсэн Д.Гэрэлмаа Б.Баярмаа Ц.Тунгалагтуяа Д.Болормаа Г. Содгэрэл Ц.Батсүх Н.Бадамрагчаа Б.Бүжинлхам Г. Одгэрэл Эх бэлтгэсэн Н.Саранчимэг санхүү эдийн засгийн дээд сургуульд - 35 жил Фэйсбүүк хаяг: www.facebook.com/Ишка багш бид 2-т тохиолдсон хөгжилтэй явдал
  • 5. Ерийн малчны хотноос Ертөнцийн дэвжээнд гаргасан Ерхөг найгасан талаас Есөн гаригт хүргэсэн Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм Гэрэлт эрдмийн тэнгэр, Гэгээн оюуны тэнгис Гэрээс дуудсан хөтөч Гараас хөтөлсөн замч Багш гэж дуудахад Ардын үрсийн оюунд Түмэн цэцэгс дэлгэрнэ. Багш гэж нэрлэхэд Алаг зүрхний гүнд Төгөлдөр баяр оргилно Түмэн багшийн Буман шавь нар Түүхт орныхоо Багш танаа Булан бүрд шамдана. Түмэн багшийн Буман шавь нар Түргэлэх хөгжлийн Булаг бүхнийг тэтгэнэ. Зүс үзээгүй найзтайгаа Энд бид танилцсан Зүрх сэтгэлээ нээлцэж Эрдмийн тэнгист сэлсэн Дүнгийн дэвтрээ нээхэд Ангийн багш минь санагдана Дүүрэн ярайсан тооноос Сургуулийн жил минь ургана Багш та Алган дээр од тавьдаг шидтэн Багш та Амьдралд оч харвуулдаг хүчтэн Ус мөрнийг Далайд үзээд Байрандаа үлддэг уулс юм Тус бүтээж Даяныг тэтгээд Хариу нэхдэггүй өглөгч юм та. /Ш.Сүрэнжав/
  • 6.
  • 7. Алдаршсан нэр: Ишка дуудуулах дуртай нэр: Багш хоч: Эгшиглэн Нэрийн хуудас: ТӨГССӨН СУРГУУЛЬ: Монгол Улсын Их Сургууль ГЭР БҮЛ: Бямбацоогийн эрх хатан, Дөөмөө, Димкаа, Баазий, Аатаа, Зээмаа, Бадрал нарын хайрын бурхан Гоц авьяас: Хүний овог нэр, нутаг, ус, царай зүсийг нэг л удаа хараад цээжилдэг Багадаа: Нямбай, чамбай айлын ганц эрх танхил охин, толгой цохисон гавал, өндөр гоё охин байлаа. Хамгийн их хийсэн үйлдэл: Шувуу нисгэх, тэмдэглэл хөтлөх Байнга хэлдэг үг: Ишш, чааваас энэ муу амьтан, За хө даргаа, Заа яахавээ, Больчоочээ Хэвшил болсон зүйл: Өглөө яг 7 цагт ажлын байрандаа Дургүйхэн зүйлийг илэрхийлэхдээ хэлдэг үг: Базгалдах Бүжиглэх дуртай ая: BoneyM Хамгийн баялаг коллекци: Дээл, цүнх, гутал Нөхрийнх нь өмсүүлэх дуртай хувцас: Бүстэй хувцас Дургүй зүйл: Алт, мөнгө Дуртай хоол: Давсгүй, загасны махтай шөл Хобби: Судоку бөглөх Хамгийн удаан хэрэглэсэн зүйл: Ягаан бэхтэй, ил хошуутай үзэг Чөлөөт цагаар хийдэг зүйл: Заяаны ханийн зурхайн ном үзэж зөвлөгөө өгөх Дуртай брэнд: LV, Burberry, Prado, Coach, Ecco Бүгдийг уйлуулдаг үг: ... эргээд ирэхэд сургуулийн чинь босго намхан болж... угтана. Түүнд тохирох үг: Айхгүй байхын аргагүй, хайрлахгүй ч байхын аргагүй хүндээ САНЖЖАВЫН ИШЦЭДЭН БЛИЦ АНКЕТ бахархал 3
  • 10. Далайлт тань их, буулт нь зөөлөн багш минь - Б.Батцэцэг /Номын сан/ Хэнийг ч ялгалгүй бүх хүнийг ижил тэгш хайрлаж чаддаг агуу хүн шүү - А.Болормаа /Төгсөгч/ Нэгэн үеийн түүх ч биш бүр нэлээн хэдэн үеийн түүх байхөө. Санхүүгийн сургуулийн Амьд домог болсон хүн шүү дээ - Т.Дашдорж /Төгсөгч/ Сургуулиар орохдоо Ишка багшийн өрөөгөөр заавал дайрдын, одоо хүртэл ороход нэг л сүрдмээр санагдаад байдын ш дээ - М.Дашням /Багшилж байсан/ Нэг удаа дуудагдваа. Эмээгээл очисон чинь цаасан дээр бич гэж байна. Би ч яахав бичих гэж чичрээд л... тэгсэн конкурсны комисст ажиллуулах гэж байхад нь муухай бичигтэй гээд хасагдаж билээ. - Т.Оюунгэрэл /БУТ/ Би ч бас багшдаа баярлалаа гэж хэлж байгаагүй юм байна. Баярлалаа Ишцэдэн багшаа. Тандаа үргэлж талархаж явдаг шүү. - Л.Сайнжаргал /Төгсөгч/ Ишка багш дандаа үнэнийг хэлдэг. Гэхдээ нэг зүйл дээр нэлээдгүй олон удаа худлаа хэлсэн. Тэр нь “Одсүрэээн чи төгсөхгүй ээ” гэж, одоо бодохнээ мэдээж хурцалж байсан хэрэг байж. - Одсүрэн /Төгсөгч/ Нэр овог, нутаг нугаар нь дууддаг билээ! Багшдаа багш нарын баярын мэндийг хүргэх юмсан. - Н.Ариунчимэг /Төгсөгч/ Хүнийг нэг их сүртэй загнаад байгаа дүр эсгэчихээд гараад явахаар нь энэ муу чинь гээд л эхэлдэгсэн... - Ц.Батсүх /ЭТ/ Ишка багш нэг удаа Баясгалангийн ээжтэй уралдаад 1000 удаа гүйцэж түрүүлсэн - Б.Нандин-Эрдэнэ /БУТ/ Ишка багшаар загнуулахад тэр жилийн барцад арилдаг. Хийморийн сан тавиулсантай л тэнцэнэ. - П.Уранбилэг /ЭТ/ Ишка багш ой тогтоолын дэлхийн аваргад зүс царай тогтоолтоор дэлхийн рекордыг хамгийн олон жил эзэмшиж байгаа хүн - Д.Ганбат /Багш/ Сургуулийнхаа төгсөгч ах эгч нартай уулзахад хамгийн түрүүнд Ишка багшийг асуудаг. - Б.Бат-Амгалан /НББ/ Ишка багш нэг удаа СЭЗДС-ийн оюутнуудын эрлэг гэгддэг байсан Гансvлд багшийн vcийг нь хусуулсан байдаг. Тэр цагаас хойш Гансvлд нь хуврага сэтгэлгээтэй болж, унагах тоо нь багассан байна. - С.Дашдорж /СУТ/ СЭЗДС-ийг Ишка багшгүйгээр төсөөлөшгүй, үнэхээр БРЭНД шүү. - Н.Гэрэлмаа /Төгсөгч/ Ишка багш нябогийн ангийн оюутнуудыг нягталдаг боддог хүмүүс гэдгийн - Н.Нямка /Төгсөгч/ Мань нь ташуурдуулах хэрэгтэй байжээ, ташуурдуулсан хүмүүсийг хараад байхад атаархаж байна шүү. - Очироо /Төгсөгч/ Би багшаар элдэв зар юмнуудыг гараар нь бичүүлж тавих дуртай. Яасан байх нь уу оюутнууд нь бүгд багшийн бичгийг мэддэг байх нь. Би энэ багштайгаа амьдралынхаа 20 гаруй жилийг хамт өнгөрөөжээ. Тулж түшиж зааж сургаж ирсэн Ишээ багшдаа баярлалаа. -Ц.Тунгалагтуяа /Өдрийн хөтөлбөр/ Загнах үйлчилгээнд нь төлбөр төлж болох хүн бол зөвхөн Ишка багш - Ц.Булган /БУТ/ Дүнгийн хүснэгтийг нь хувилж байгаад дүнгээ бичиж үзээд, дараа нь жинхэнэ хүснэгтэн дээр дахин хуулдаг байж билээ. - С.Сайн-Од /БУТ/ Үе үеийн багш нар, оюутнуудынхаа сэтгэл зүрхэнд мөнхлөгдсөн Ишка багшдаа улам их амжилтыг ерөөе. - Х.Тунгалагмаа / Төгсөгч / Хоцрогсдын нууц нэр нь “Дарга“ байдаг. - М.Сайнбаяр /Төгсөгч/ Ишка багш ажиллаж байгаа болохоор СЭЗДС байгаа ч юм шиг, Ишка багшийн төлөө тэд ажиллаад байгаа ч юм шиг гайхамшигтай багшдаа - Э.Зоригт /Төгсөгч/ Ишка багшид загнуулахаас айж олон дахин нягтлан шалгаж хийдэг байсан маань сүүлдээ өөрийн зарчим болон төлөвшчихдөг юм байна лээ. - Н.Саранчимэг /МСМТ/ “Ишка багш бид хоёрт тохиолдсон хөгжилтэй явдал“ группт үе үеийн багш нар, төгсөгчид, оюутнуудын бичсэн сэтгэгдлүүдээс түүвэрлэв. Сургуулийн албан бус шоуг Ишка багш тэргүүтэй 3 сарынхан 10 жил тасралтгүй хийсэн. Үүнээс тасархай шоу амьдралд ер нь ховор доо. 10 жил таслаагүй хүн байж л байна. - Г.Нарантунгалаг /БУТ/ Цагийн тооцоо дуусаад багшийн гарын үсэг зурагдаад амралтаа авах ч сайхан шүү. - С.Түвшинзаяа /ЭНБД/ Ээ дээ. Жинхэнэ хүнд хортой нөхцөлд олон жил ажилласан даа муу багш минь. - Ц.Тунгалагтуяа /Өдрийн хөтөлбөр/ Ишка багшийн гараас сургуульд элссэн томилолтоо гардан авах ч хамгийн сайхан мөч шүү - Саруул /Төгсөгчийн ээж/ Би багшийн гарын үсгийг Шифраханзе гэж уншдаг байж билээ. Одоо ч тэгж харагдаад л байдгийн хаха - Л.Гантуяа /БУТ/ БАХАРХАЛ6 Голомт банкруу Ишка багшийн утасдасныг уншлаа. Тасархай. Монгол улсын ерөнхийлөгч гэдгээс хүчтэй сонсогдож байсан байх даа - Төгс Заяа /Төгсөгч/
  • 11. Сайхан түүхүүд их уншлаа. Хамгийн таалагдсан хэсгүүдээ түүвэрлэн орууллаа. Ишцэдэн багшийн тухай шилдэг 11 баримт 1. Нэгдүгээр курсийн оюутнууд Ишка багш гэж хэлж нэгнийгээ цочоодог. 2. Төгсөлтийн нарийн бичгийн дарга нар Ишка багшийг зүүдэлж, үүрээр цочиж сэрдэг. 3. Ишка багш хэзээ ч хоцордоггүй. Учир нь сэрснийхээ дараагаар бүх хүний цагийг өглөөний 6 болгож чаддаг. 4. Загнуулсан эцэг, эхчүүд заримдаа хүүхдээсээ Ишка багшийн тухай асуухдаа дахин айдаг. 5. Ишка багш хүнийг ховсдож чаддаг. Нэг удаа гаднаас ирсэн сэтгүүлчтэй цуг мэргэжлийн тэнхимүүдээр явж байгаад архи үнэртэхэд нь каноны хор гэж итгүүлж чадсан байдаг. 6. Санхүүгийн бүх байгууллагын лавлах утас руу залгаад Ишка багш нь байна гэж хэлэхэд саадгүй ажил бүтдэг гэнэ. 7. Ишка багшаас айдаггүй хүн ховор байдаг. Учир нь Ишка багшийн зохиосон айлгах төлөвлөгөөнд хамрагдсан байдаг. 8. СЭЗДС -ийн төгсөгч нар оюутан ахуй, сургуулиа санахдаа томоо төв шатыг төсөөлөн хардаг. Харин хажууд нь түүнээс том Ишка багш инээж байгаа нь нүдэнд тусдаг. 9. Ишка багш элсэгч бүрийнхээ хувийн хавтастай (10 жилийн) танилцсан байдаг. Оюутан цагт ахиц, дэвшилийг нь байнга үнэлдэг. Одоогоор гарц үр дүнгийн үнэлгээг сургуулиар нь, оюутан бүрээр нь хийж чаддаг ганц хүнийг Ишцэдэн гэдэг. 10. Ишка багш зовсон нэгэнд урам хайрлаагүй удаа байхгүй. Ташуур хэрэгтэй нэгнийг ташуурдаагүй удаа байхгүй. Оюутнуудынхаа илүүдсэнийг нь биш дутууг нь нөхөж өгдөг жинхэнэ монгол ээж багш юм. 11. Ишка багш нэг удаа ой тогтоолтын дэлхийн аваргад орох гэтэл мэргэжлийнхнийг оруулахгүй гээд хассан гэсэн С.Дашдорж ( СЭЗДС - СУТ) найзуудын тодорхойлолт • Бодсон л бол яс хийнэ, эхэлсэн л бол бүр чамбай дуусгана • Олон ч ах дүүгээ хоолонд нь хүргэсэн, Олон ч хөгшнийг асарсандаа. • Гэртээ бол нөхөртөө, хүүхдүүдээ, зээ нартаа, хүргэндээ гээд тус тусд тохируулаад өөр өөр хоолыг хийгээд л байна. • Тус болсон хүндээ хариу барих дуртай, тэхдээ бүр давуулж барина гээч • Ээж нарт дэндүү хайртай, хүүхэд хараад хошуу нь унжаад, хэлгий болчихно, Хүүхдүүд л багшаас огт айхгүйдээ, бүр заавал өрөөнд нь ороод, нэг юм аваад гарна даа. • Жаргал зовлонгоо хуваалцах гээд ороход уйлж нэг, инээж нэг байгаад л сонсоно, сэтгэл сэргээд л өрөөнөөс нь гардагсан. • Мундаг тэвчээртэй, мацаг болон дэглэмийг бол яс барина • Бүх юм байр байрандаа л байх ёстой, өөрийнхөө юманд хүн хүргэх дургүй • Ажил яриад ороход дэвтэртээ тэмдэглэж авна • Ажлаа төлөвлөхдөө бүр см см-ээр нь зураад, зай багтаамжийг ч бодож байх шиг, өөрөө явж үзээд алхам бүрийг тоолж ч байх шиг, ярьж эсвэл сонсоод цаг минутаар нь тооцож ч байх шиг яс үзнэ дээ. • Ажлыг хийхдээ даалгасан даалгавар, хэлсэн үгээ мартахгүй, бас их хурдан гавшгай байхыг шаардана • Бүхнийг төгс хийх гэж маш их зүтгэл гаргаж сэтгэлээ шингээдэг, ажилдаа сэтгэлээ зориулдаг хүмүүстэй хамт ажиллах тун дуртай. • Ажлыг халтуурддаг хүмүүсийг харин ч нэг үзэхгүй дээ. • Алдаа гарсан бол, тэгээд “хаард”ндаа бичээд авчихна, тэрийгээ бүр мартахгүй санахыг нь яанаа. • Харц нь ширүүн ч арьс нь зөв зөөлхөн • Хал нь гаднаа ч хайр нь дотроо гэж бүр яг, ээдээ мөн уяхан, хүний зовлонг сонсоод мэлмэрүүлнэ шүү дээ. • Багшийг хуурна гэж байхгүй, өөрөө л эвгүй байдалд орно, тэгээд ёстой мартахгүй болтол хэлнэ дээ. • Мундаг бас тааруухан, бүр амьдрал нь ядруухан олон оюутныг ажилд ороход зуучилсандаа, • Аймаар айдаг, тэгсэн мөртлөө бид бүгдээрээ хайрлахыг нь яана. • Амаараа бол ална, зүрхэндээ бол ёстой хайлнадаа. • Шинэлэг залуу сэтгэлгээтэй, бас их загварлаг, брендлэг хатагтай бахархал 7
  • 12. шүлгүүд Ц.батсүх Санхүүгийн Ишка багш Зусландаа очвол цэцэрлэгч Зуурмаг хутгавал барилгачин Санхүүгийн Ишка багшид хувирахгүй дүр гэж байхгүй Хоцорсон оюутанд аянга Задарсан нэгэнд ташуур Асуудалтай оюутанд аврагч Анхаарал тавихдаа халамжлагч Тооцоо хийвэл нябо Тоогоо бодвол багш Халаад өмсвөл гэргий Палаажаа өмсөхөөрөө мисс Мик баривал дуучин Мэндэлж хүндлэхдээ нахилзуур Залуу багш нарыг “цэгцлэгч” Залхуу нэгийг “нэргэгч” Эрх охиддоо ээж Эгдүүтэй зээ нартаа эмээ Ийм л олон дүртэй Ишшш... Цэдэн минь ээ Их сургуулийн оюутны ширээнээс Энд л суурьшсан номын садан Идэр цогтой залуу насаа Эрдэмжүүлэхэд зориулсан алдартай сургагч Өдрийн хөтөлбөрийн “төмөр хатагтай” Өөлөхийн аргагүй “гаршсан мэргэжилтэн” Төв шатны “сүртэй эрслэн” Төрийн дээд одон медальтан Санхүүгийн Ишка багшид чадахгүй юм гэж байхгүй Шохойгоо барьвал багш Судокугаа бөглөвөл мастер Бүжгийн талбайд твистчин Бүлгийн ажилд оройлогч Зааланд орвол тамирчин Зарлал хэлбэл лектор БАХАРХАЛ8
  • 13. Ишка багш шиг нь байдаг гэж үү Бурууд хатуу нь байдаг байдаг гэхэд Булзах аргагүй үнэнийг хэлчихдэг Ишка багш шиг нь байдаг гэж үү Бусдын сэтгэлд хоногшдог, дотносдог гэхэд Буман төгсөгчдийнхөө дунд “домог” болсон Ишка багш шиг нь байдаг гэж үү Хариуцсан ажлаа хийдэг, мэддэг гэхэд Хумсын чинээ ч алдаа нь үгүй Ишка эрхлэгч шиг нь байдаг гэж үү Хүний араншин хувирдаг, хувьсдаг гэхэд Хөөрхөн зээгээ хараад хайлан зөөлөрсөн Ишка эмээ шиг нь байдаг гэж үү Сайхан бичигтэн байдаг байдаг гэхэд Сурагч бэхээр дурайлгасан таны зарлалыг гүйцэнэ л гэжүү Сэтгэлийн сайханг үзүүллээ мэдрүүллээ гэхэд Сэлэнгийн долгио шиг мэлтэлзэх таны л занг гүйцэнэ л гэж үү Ус нутгийг холбодог, хосолдог нь байдаг байдаг гэхэд Увс, Өвөрхангайг ураглуулсан таны амьдрал шиг нь байдаг гэж үү Ухаан сийрэг, үлэмж ойтон байдаг байдаг гэхэд Угшил гарвалаар нь оюутнуудаа дуудах таны л энтэй нь байдаг гэж үү бахархал 9
  • 14. СЭЗДС-ийн эрхэмсэг хатагтай Санжжавын Ишцэдэн танаа Ш. Сүрэнжав найрагчийн “Багш” найраглалаас иш авав. Сурах хүслээр жигүүрлэсэн Сэргэлэн хүү охидыг Зааж загнаж, зэмлэж хатуурхавч Зөвлөж дэмнэж, өсгөж хөгжүүлсэн Багш та, шинэ оюутанд гэрэл билээ. Багш та, шавь нартаа гал билээ. Хичээлийн цагаас хоцорчихоод Хэнэггүй дүлий явахад Чихэнд хонх шиг тодоор аавын минь нэртэй дуудаж Сул зоргоор явааг минь сэнхэртэл ухааруулж Сэргээж, хийморийн адис хүртээсэн Багш та, хэрэгтэй цагт ташуур билээ. Багш та, хүн бүхэнд урам билээ. Багтаамж сайтай хард шиг Будилаагүй сервер шиг Эвдрэлгүй компьютер шиг Элж урагдаагүй ном шиг Маргахын аргагүй ойтой Мартахын учиргүй эрдэмтэй Багш та, санхүүгийн сургуулийн амьд домог билээ. Багш та, шавь бидэндээ шидтэн билээ. Ажил мэргэжилдээ эзэн байхын үлгэр дуурайлыг Алдааг давтахгүй хичээж явахын үг сануулгыг Танаас сураад тэгш яваа нь олон Түрүүлж бидэнд зам мөрийг заагаад Тэнд байрандаа үлддэг уул юм Багш та, санхүүгийн сургуулийн жинхэнэ брэнд Багш та, сайн бүхний манлайд яригдах ачтан Ишка багшид загнуулаагүй хүн сургуульд үгүй Ичиж зовоод уйлж гэмшсэн нь зөндөө Эргээд аргадуулж сэтгэлээ цэлмээчихээд Энэ хүнд тоогдсондоо харц өөдөө явдаг Ишка багштайгаа Эхэлж учирсан минь азтай Эдийн засгийн сургуульдаа Зүтгэж орсон минь золтой Олон хүний сэтгэлд гэгээн сайхан дурсамж Онож хэлсэн үг нь амьдралын турш сонсогдоно Өрөвч нинжин сэтгэлтэй Том ээж Үрийнхээ төлөө өндөлздөг шиг Багш ээж Ижил хөөрхөн охидоороо гоёж явсан Ишка Эмээ болоод нялхарч, үг нь зөөлөрсөн Ишка Ханийн хайранд уусч, бүхэл болсон зүрхтэй Хамтдаа жаргаж, үр ачаа дэлгэрүүлэх үндэст мод билээ. Элдэв маяг, олон өнгийн зангүй Энгийн даруу, эвлэг намбалаг Муухан эр хүнээс дээр гэж Мужикууд магтана. БАХАРХАЛ10
  • 15. Сайхан хүүхэн явсныг нь Сайрхаж нэгэндээ ярина. Хослон танцлаад бүжигчин Хоршиж нийлээд дуучин Угалзруулаад уран бичигтэн Ухаартал хэлээд мэргэн ард Дэвэрсэнд шүүгч Наргисанд намба заагч Зэвэрсэнд тос Даварсанд аянга Зовсонд өглөгч Зориглосонд хүч нэмэгч Өнчинд ээж Үгээгүйд буянтан Ишка багшийг магтвал энд үг дутна Ингэж хэлээд зогсъё, аягүй бол загнуулна Хүний хуучин, дээлийн шинэд би дуртай Хайрлам, үнэн Ишка багшдаа бид хайртай Багш та Алган дээр Од тавьдаг шидтэн Багш та Амьдралд оч харвуулдаг хүчтэн Багш та... /206-ын задгайгийн Бат-Эрдэнэ, гэргий Туяагаас зориулав/ бахархал 11
  • 20. БАГШИЙН ТАЛААР ЗАРИМ ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД (БИДНИЙ ТООЦООГООР) БАХАРХАЛ16
  • 21. Багш бид хоёрт тохиолдсон хөгжилтэй явдал 4-р курсын төсгөх семестрт би банканд дадлагажигч оюутан хийдэг байлаа. Тэгээл бүртгүүлдэг 2 өдөр нь би бүртгүүлж амжаагүй юм. Бүүр хоцорсон хүүхдүүд бүртгэдэг өдөр нь ч очиж амжаагүй шүү. Тэгээд маргааш нь зориглоод Ишка багшийн өрөө рүү оров оо. Нэлээн сандараастай гар хөл салагнаастай хахах. Тэгээд л багшаа бүртгүүлж болохуу гээд л хэлчлээ. Аймар том харсанаа Чи хэн юм? Гэж байна. Би аймар гайхаад суугаад л байлаа. Дахиад чи хэн юм гэж байна. тэгэхээр нь би Гантулга байна аа гэсэн чинь чамайг мэдэхгүй гэж бодоо юу? Хэн болоод одоо ирж байгаа юм гэж аймар загнуулж билээ. Манай курсийн Анар, Хvрэлбаатар 2 Гунза-ны тэндэх тамхитийн хендийд тамхилж байгаад гардуулж билээ хахахаха 2ууланг хетлеед алхацан, ереендее оруулаад багш дунд нь зогсож байгаад зургаа даруулаад тэрийгээ хэвлээд ханандаа хадчихсан, бид нарыг тегстел тэндээ л байсымдаг тэр зураг. А.Гантулга Баатар Төгөлдөр 1993-1994 оны үед 315-д маркетинг орж байлаа. 4 группийн 100-120 хүүхэд суучихсан. Хичээлээ заагаад 10-аад минут болж байлаа. Нэг харсан багш оюутнууд дунд дэвтэр гаргачихсан тэмдэглэчихсэн сууж байна. Хараад л ой ухаан балартаад л явчихсан. Ярьж байсан өгүүлбэрээ яаж гүйцээсэн бол бүү мэд. Хэсэг болоод арай тайвширч хичээлээ орж дууслаа. Яг оюутан шиг тэмдэглэл хөтөлсний учир нь хэр дараалалтай, логиктой, цэгцтэй ярьж байгааг тодорхойлох гэсэн зорилготой байж. Тэгээд хичээл тарсны дараа багш өрөөндөө дуудлаа. Багшаасаа урмын сайхан үг сонссон доо. Сандуйжав ТҮВШИНЗАЯА Чука багшийн англи хэлний шалгалтын өдрийг нь андуураад очцон. Өдөр нь сургууль дээр явж байсан чинь Чука багш дайралдаад “Заа Болороо минь чи яагаад шалгалтандаа ирсэнгүй вэ? Явцаар 70 гарсан. Багш нь чамайг 99 гаргачихлаа” гэсэн. Би ч пал гээл явчлаа. Багшаа болж байгаа юм уу гээд зогсож байсан чинь Ишка багшийн дуу миний нэрээр хадаад явчлаа. Өрөөнд яваад очсон чинь англи хэлний шалгалт яасан гэж байна. Багшаа би 100 гарсан гэсэн чинь. Чи шалгалтанд ирээгүй тасалсан. Чука багш та 2 намайг тэнэг гэж бодоо юу, цаашаа юу гэснийг нь санахгүй байна. Тэгээд л явцаараа 70 гарч билээ. Babi Nyamdorj бахархал 17 Би бас л хоцорсын. Гадаа үүдэнд баахан оюутнууд шавчихсан. Би бас шинэ багш. Гөл наагаал оюутнуудын дунд зогсож бсан чинь Ишка багш хаалгаа онгойлгосноо - Чи үхсэнээ хийгээд зогсоод бгаан, орооч чи гэсэн Мэндээ Дашням
  • 22. БАХАРХАЛ18 2011 онд сургуулиас АСК тэмцээнд орж байх үе 313т багш нар нэг ажлаар л цугларсан байсан. Би сургууль дээр нилээд яаруу, хүн хайж гүйцсэн янзтай 313 руу толгой шагайгаал Ишка багш заалны бүүр гол нь байхаар нь мэндэлчихээд буцаад шууд гүйчихвээ. 313-аас гарав уу үгүй юу 2 давхарт нь гүйж байсан чинь Ишка багш мангар хурдан араас гараад ирчихсэн 313-н үүдний шатны тэндээс –Хүүе, Насаа чи нэг хичээл дээр 60 тай унасан байна лээ шүү гэж коридороор цуурайттал авсан да би яагаад гэж бодоод пал хийгээд явсан, шууд буцаж очоод асуусан мэндэлчихээд зугтсан учир яг багшаас зугтсан гэж бодоод хүнтэй андуурсан юм шиг байна лээ. Хэхэ нэг гайхдаг нь л тэр заалны голоос арай л хурдан гарч ирсэн хаха (юун Баясгалангын ээж) хаха Болормаа багшийн анхны хичээлээ биднийг 3-р курст байхад (1994 оны хавар) орж билээ. Лекцэн дээр багш сандраад, бид хэд шоолсон чинь багш уйлаад гараад явчихсан, удаа ч үгүй Ишка багш орж ирээд: шинэ багш сандарна, та нар багшийгаа ойлго, би анхны хичээл дээрээ самбарын шохойтой алчуураар нүүрээ арчиж байсан юм гэж байж билээ. Галбадрах Насантогтох Oyunaa San Өөрт тохиолдсон онцгой явдал гэвэл та нарыг бодвол Ишка багшдаа зодуулаад авсан хүн шүү би. Бараг л адис авсан гэсэн үг. 2010 оны зун, дипломын нарын бичиг болчихсон би төгсөх оюутнуудын диплом гардуулах арга хэмжээний бэлтгэл дээр хирэндээ л яарсаар яалтчгүй 5 минут хоцроод, айж хулгасаар заал руу ороод иртэл бусад бусад тэнхмийн нарийхан бичгүүд бас л хоцорсон бололтой багш их ууртай байнаа, бурхан минь. Тэгсэн Шобо гуай, та хэдэн цагт ирж байгаа юм бэ гээд нуруун дундуур аваад хаядаг байгаа. Оюутнуудын дунд эвгүй байдалд орсон би ичих, айх, уурлах, бухимдах бүгд нийлээд арай л уйлчихалгүй тэссэн дээ. Бусад нарийхан бичгүүдийг яах ч үгүй мөртлөө намайг л ингэлээ гээд бөөн уур бухимдал, гомдол. Тэгээд яахын, яалт ч үгүй дараа нь Ишка багшийн өрөөнд орох ажилтай орлоо доо. Тэгэхэд Тунгаа эгч багшийн харууд байж байсан. Би ч нэг гоморхсон хүн зогсож байтал “Муу хуучин хэддээ л чаддагаараа аашаа гаргах юм даа, ямар юм бодох биш, шинүүд чинь аягүй бол үг даахгүй.” гэж байна. Тэгтэл нөгөө гомдоод, уурлаад, үхгээд байсан хүн чинь магтуулсан мэт баярлаад өрөөнөөс нь инээгээд л гарсан юм даа. Ямар ч үед хэнд ч чин сэтгэлээсээ ханддаг, хэзээ ч туслахад үргэлж бэлэн, 24 жилийн өмнө оюутан болж танилцсан, миний хайртай багш. Шооройжав Болормаа Буянтай сайхан сургуульд Ишкатайгаа 35 жил хамт ажиллаж байна. Ишка минь загнаж ч чаддаг. Хайрлаж ч чаддаг. Хогжилдэж ч чаддаг мертелее дутагдлын хажуугаар дуугуй енгерч чаддаггуй ховор сайхан хун шуу гэж бодож бахархаж явдагийн. Ишкадаа сайн сайхан бухнийг хусье. Лхамсүрэн АМАРЖАРГАЛ Голомт банкны 1-р тооцооны төвийн утас дуугарч байна гэнэ. Ажилтан нь: - Байна уу, Голомт банк - Ишцэдэн байна аа намайг таньдаг хүн байна уу. Ажилтан: - Айн, та утас андуурсан уу энэ голомт банкны утас байна. - Харин тийм намайг таньдаг хүн байна уу. Ажилтан цааш нь: - Ишцэдэн байна гэнээ таньдаг хүн байна уу гэнэ гэсэн. Манай нэг төгсөгч багш байна би ярий гэсийн гэнэ лээ. Номинчимэг: Тийм шүү, Төв салбарт ажиллаж байхад Ишка багш ирсэн явж байгааг хараад нээх гоё ээж ажил дээр явж байгаа юм шиг санагддаг байсан ш дээ. Пүрэвцэрэн Баяржаргал
  • 23. СЭЗДС-ийн элсэлтийн шалгалтанд 1999 онд орсон юм. Шалгалтанд тэнцсэн бүртгэлийн дугаараа олж аваад л томилолт авах гээд яарлаа. 2 давхарт бүртгэл явагдаж байна. Яваад очиход бага зэрэг очертой байна. Миний өмнө орсон хүмүүс ээж, аавтайгаа нийлээд л загнуулаад. Багш: -за нэр чинь хэн бэ? гээд асуухад хүүхэд нь биш ээж аав нь хариулангуут -хүүхэд чинь өөрөө хариулж болохгүй юу гээд л загнана. Ингээд л би үүдэнд нь хүлээж зогсохдоо би өөрөө хариулна шүү та дуугарч болохгүй шүү ээжээ гээд л. Энэ цагаас эхлээд та дээд сургуульд элсэж байна, ээж аав чинь биш өөрөө явах цаг болсон гэдгийг олон элсэгчид ойлгуулдаг мэт санагддаг юм. Ингээд би ороод томилолтоо авах боллоо, асуултанд нь тодорхой чанга, итгэлтэй хариулчих гээд л үзэж тарлаа. Гэтэл нэг цаас гаргаж ирээд “тэгшитгэл” гээд бич дээ л гэж байна. Би бичлээ. Тэгсэн чинь чи Т үсгийг ингэж бичдэг юмуу гээд асууж байна. Багшаас айж сандарсандаа хичээгээд бичмэлээр бичсэн юм л даа. Гэтэл конкурсны материал дээр дармалаар бичсэн байна гэнээ. Дахиад бичиж байж бичиг маань тэнцлээ. Эндээс юу бодсон бэ гэвэл хийж байгаа ажлаа ийм нарийн хийдэг, ямар ч алдаа гаргадаггүй хүн бол Ишка багш юм. Үүнээс хойш нарийн бичиг хийх, хамтарч ажиллах болгондоо л алдаа гаргахгүй байх ёстой гэдгийг үнэн голоосоо бодож ажилладаг болсон юм даа. Ийм нөлөөтэй хүн ч хорвоод ховор шүү дээ. 90 жилийн ойг зохион байгуулах комисст багшид туслаж ажиллах хүндтэй бөгөөд сонирхолтой ажлыг хийж байлаа. Багш бүх зүйлийг юу болдогийг тэр чигт нь маш сайн мэднэ. За чи тэрэнд сануулаарай- тэр мартдын, тэрийг давтуулаарай - цагаа тулахаар буруу уншдын, тэрийг шалгаарай - хүмүүс орхигдуулдаг юм гээд л. Үнэндээ 35 жилийн түүхэнд багшийн гараар ороогүй ажил байхгүй бололтой. Яг хэлсэнээр нь болно. Энэ чинь л БАГШИЙН мундаг ухаан шүү дээ. Ер нь хэдийн хардтай юм болоо Бас нэг түүх: Оюутны чуулган болж байв. Төлбөр яагаад илүү кредит үзэхээр өндрөөр тооцогддог юм бэ гээд нэг оюутан нэлээд бухимдангуй асуув. Ишка багш босож хариулт хэллээ. - мөнгийг ч хождог цагийг ч хождог та хэн бэ? Ганбат Нарантунгалаг Нэгэн түүх. Манай тэнхим 201-д байдаг байлаа. 2007 оноос өмнө. Тэр үед Ганзо багш маань “толгойны эм” гэж нэрлээд өдөрт нэг зуу татдаг байлаа. Нэг өдөр Ганзо багш маань толгойны эмээ уусны дараа Ишка багш телевизийн сурвалжлагч дагуулчихсан манай тэнхимд орж ирснээ “танай тэнхимээс яасан муухай аа... гэснээ каноны хор үнэртээд байнаа” гэж хэлж билээ. Цэрэндорж Батсүх бахархал 19 Би өдий болтлоо нэг их хүнээс айж байснаа сандаггүй юм. Харин бараг л ганцхан Ишка багшаас айдаг байж билээ. Энэ өндөрлөгөөс эргээд харахад нэг их сүртэй биш ганц нэг загнуулж байсан нь их л хичээж явсны үр дүндээ. Харин багш хэдий үеээс их зөөлөрснийг та нар мэдэх үү? мэдэрсэн үү? ЗЭЭ нартай болж эмээ болсон үеээс тиймээ. Хүмүүсийн /Багш, ажилчид, оюутан/ бичсэн сэтгэгдлийг уншиж суухад Ишка багш маань санхүүгийн сургуулийн нэгэн үеийн түүх юм байна гэж бодогдлоо. Ийм олон хүмүүсийн сэтгэл зүрхэнд өөрийн тухай сайхан, гэгээлэг дурсамж үлдээнэ гэдэг тийм ч амархан бас олон хүн хийж чадах зүйл биш байх. Бүгд айж эмээдэг бас загнуулж байсан мөртлөө бүгдээрээ хайрлаж хүндэлж хамгийн ихээр дурсдаг юм байна. Энд ямар нэг холбоо хамаарал , ямар нэг онцгой юм байнаа тээ. Майдар Хорлоо
  • 24. БАХАРХАЛ20 1992 оны өвөл би оройн ангид сурдаг байсан юм. Улирлын шалгалтын үеэр сургалтын төлбөр төлөөгүй оюутныг шалгалтад оруулахгүй гээд самбарын өмнө гаргаж байлаа. Сургуульд ажилладаг юм чинь намайг ч гаргахгүй дээ гэж бодоод л байсан чинь Гүрбазарын Содгэрэл гээд дууддаг байна ш дээ... Арын хаалгадана гэсэн чинь будаа боловоо Гүрбазар Содгэрэл За дахин нэг дурсамжаа хуваалцья. Анх багш болчихоод журналаа хетелж чадахгуй хегий нь л юм болж байлаа даа. Ишка багш Жавзмаа бид 2-ийг дуудаж байнаа. Яваад орсон журналаа аваад ир гэж байна. Бид 2 ч аваад ирлээ. Узэж байснаа “за багш хун чинь ийм заваан бичиж болохгуйгээ. Тэр тусмаа ня-бо заадаг багш хун нягт нямбай байх естой гэж хэлээд бид 2-ийн журналыг ураад дахин хетлех уурэг егвее бид 2 ч уйлаад л ереенеес нь гарч билээ. Энэ явдлаас хойш цэвэр бичих эрдэмд маш сайн суралцсан даа. Багш минь томоо узгээр маш сайхан гаргацтай бичдэг бидэнд улгэрлэдэг байж билээ. Очир Маша Хүүгээ төрүүлэх гэж байхад минь Ишка багш намайг дагуулж Үйлст эмч дээр очоод танилцуулж, өөр дээрээ аваад төрүүлээд өгөөрэй гэж захиж өгсийн. Би ч найдвартай гарт очиж бөөн баяр явж байтал хяслантай юм шиг бүтэн сайны шөнө гэнэт өвдөөд эхэлвээ. Жижүүрийн эмч дээр л очиж байгаам чинь. Тэгээд эмч үзэх гэхээр нь: -Би Үйлст эмч дээр төрнө гээд хэлцэн чинь уурлаад тэгүүл эмчийгээ иртэл хүлээ гээд нэг палатанд ганцааранг минь оруулаад орхицон. Шарандаа нэлээн гүрийлээ. Шөнийн 3 цаг боллоо. Цаашид тэсэх шинжгүй болохоор нь Ишка багшруу ярилаа даа. Тэгсэн чинь багш шууд л -Өө за багш нь одоохон, Үйлст эмчийг нь аваад очий гэсэн. Тэгээд удсанчгүй Үйлст эмч ирж би ч үүрийн 5 цагийн орчим төрж билээ. Тэгээд багшруу залгаад би төрчлөө гэсэн чинь -За тэгүүл одоо багш нь ажилруугаа гүйчий даа ойрхон юм чинь гэсэн. Намайг төртөл тэнд хүлээгээл суужийсан байгаан. Өглөө нь нөгөө жижүүрийн эмч -Чи ч бас овоо л гар юм даа. Үйлст эмч ингэж шөнө ирж, хүн төрүүлж байхыг мэдэхгүй л юм байна! гэж билээ. Ишка багшийн минь л ач шүү дээ. Үнэхээр агуу сэтгэл шүү. Багш минь ийм л хүн дээ. Батчулуун Бүжинлхам Баахан ажилтай байж байгаад фб рүүгээ орсон ямар гоё группт орчихвоо. Хөгжилтэй гэхээсээ дурсамжтай явдлаа бичлээ. Ишка багш маань бидний хэдэн нөхдийг Sainjargal Luvsandanzan, Ganbold Zundui ажил хөдөлмөрийн замд оруулсан ачтай буянтай багш даа. 1995 оны хавар сургуулийн гадаа үүдэнд бизнесийн удирдлагын анхны ангийнхан сууж байлаа. Гэтэл манай ангийн нэг нь чамайг Ишцэдэн багш дуудаж байна гэлээ. Би ч дотроо би ямар буруу юм хийсэн юм бол гээд айсаар өрөөнд орлоо. Ишка багш маань надад нэг санал тавьлаа. МИАТ компани санхүүгийн албанд ажилтан шалгаруулж авах юм байна. Сургуулиас сурлага сайтай хүүхдүүдээ явуулна чи очих уу гэлээ. Би ч уухайн тас тэгэе гээд бараг баярлалаа ч гэж хэлээгүй гарсан даа. Ингээд Ишка багшийнхнаа заасан замаар шалгалт өгч МИАТ компанид ажиллах ажлын гараагаа эхлүүлсэн юм. Ажил амьдралын гарааг минь эхлүүлсэн ачтан Ишка багшдаа баярлаж талархаж байгаагааа илэрхийлэх завшаан олдсонд баярлаж байна. Ишка багш маань оюутан, багш бид бүхний ажил амьдралын маань өмөг түшиг болсон хал нь гаднаа хайр нь дотроо үлгэр жишээ багш билээ. Балжиндондог Гүрбадам
  • 25. бахархал 21 Би гэдэг хүн багш болоод удаагүй байлаа... Тухайн үедээ Ишцэдэн багшийг шаардлага өндөртэй, зарчимч, нилээн хатуу талдаа хүн байна гэж боддог байсан. Тиймдээ ч цаг барих, цагийн тооцоо, хичээлийн бэлтгэлээ нягт нямбай бэлтгэх зэрэгт онцгой анхаардаг байж билээ. Их хичээж байсан ч семестрийн төгсгөлд нэг удаа их том факталж байснаа их тод санаж байнаа. Багшийн гаргасан хуваарийн дагуу цагийн тооцоо хийх ёстой гэдгээ мэддэг байсан хирнээ товлосон цагийг андуурч бүүр гэрээсээ утсаар дуудуулдаг юм байна даа. Багш залгаад та ирж тооцоогоо хийхгүй юм уу гэхэд нь, өөртөө их итгэлтэйгээр өнөөдөр миний амралтын өдөр гэж хэлж билээ. Тэгээд маргааш нь нөгөө хуваариа хараад айсандаа яахаа мэдэхгүй, ухаан балартсан амьтан багшийн өрөөнд хаашдаа л өнгөрсөн зодуулсан ч багадна гэж бодож орлоо доо. Харин багш маань юу ч болоогүй юм шиг миний тооцоог хийж өгөөд гаргаж билээ. Тэр өдөр багшид утсаар томорсондоо үнэхээр их ичиж байснаа өнөөдрийг хүртэл мартаагүй явна даа. Багш байх эрдмийг Ишцэдэн гэдэг эрхэм хүнээс суралцсан гэж боддог. Хийж байгаа зүйлдээ зүрх сэтгэлээ шингээдэг нандин чанартай миний үлгэр дууриал болсон багш билээ та. Дамба Гэрэлмаа Бусад оюутнуудын адил манай ангийнхан Ишка багшаас байнга л эмээдэг байж билээ. Тэгээд нэг удаа манай ангийнхан Дөөмөөгөөс асуулаа. Дөөмөө Ишка багш гэртээ ч гэсэн ийм аймар байдаг уу ? л гэлээ. Тэр үед багшаас их айдаг сүрддэг байсан. Тэгсэн Дөөмөө үгүйшдээ ээж зүгээр л байдгийн ш дээ гэж байна. Бид нар ч эргэлзсэн байдалтай аан тийм үү л гэлээ. Яг үнэндээ бүгдээрээ Дөөмөөгийн үгэнд итгээгүй байхгүй юу:). Харин дараа нь сургуулиа төгсчихөөд багштай уулзаж энд тэнд тааралдсаны дараа л Ишка багш маань хэчнээн сайхан сэтгэлтэй бас сайхан ааштай хүн болохыг нь ойлгож Дөөмөөг худлаа яриагүй гэдэгт итгэж билээ. Тэгээд төгсөөд удаагүй байхдаа хоорондоо уулзахаараа том нээлт хийцэн хүмүүс шиг багштай тэнд энд таарлаа ёстой гоё байсан гээд л ярьдаг байж билээ. Хал нь гаднаа хайр нь дотроо хүн шүү. Батбаяр Мөнгөнсар “Ишка багш-СЭЗДС-ийн ӨНДӨР ЭЭЖ”. Батцагааны Дамдингийн тодорхойлсноор “Ишка багш бол манай сургуулийн үе үеийн төгсөгчдийн” төдийгүй бас БАГШ нарын “сэтгэл зүрхэнд хамгийн их хоногшсон “БРЭНД” хүн юм”. Багшийн маань мэдлэг, ур чадвар бол үнэхээр “брэнд” болсон зүйл. Манайхан багшийнхаа номонд түүний брэнд чанаруудыг тал талаас нь л ярьцгааж байгаа нь үнэхээр сайхан байнаа. Ишка багш минь энэ сургуульд ажиллаж байгаа 35 жилийн туршид, ялангуяа өдрийн хөтөлбөрийн эрхлэгчээр ажиллаж байх үедээ ихэнхдээ хайраа дотроо нууж, хатуу ширүүн дүр эсгэн, сайн муугийн аль алинаар нь хэлүүлэн байж л өөр өөр хүмүүжил, төлөвшил, эрхэмлэх зүйлстэй бүх оюутан, багш нарыг зангидаж, жинхэнэ хариуцлага, сахилга баттай байлгаж чаддаг байсан даа. Үнэндээ энэ тийм амархан ажил мөн үү дээ?! Багшийн маань энэхүү менежер, манлайлагч хүний “брэнд” чадвар нь энэ сургуулийг өдий зэрэгтэй, нэр хүндтэй болгоход маш чухал үүргийг гүйцэтгэсэн гэж би хувьдаа боддог. Зөвхөн үзгээр л маш гоё хэвээр бичдэг нь багшийн маань бас нэг онцлог. Тэр үзгээрээ аливаа ажлыг төлөвлөх, гүйцэтгэлд нь “шувуу нисгэх” нь бас л “брэнд” дээ. Ийм хүний дэргэд ажлыг “тэгэсгээд, хааш яаш” алдаа засвартай хийхийн арга үнэндээ байхгүй. Багш маань багш, оюутан бүрийнхээ баяр жаргал, асуудал бэрхшээлийг нь сайн мэддэг. Тэр бүгдийг нь хичээлийн цагийн хуваарь гаргах ч юмуу, ажил даалгах зэрэг ажил, амьдралынх нь аливаа асуудлыг шийдэхдээ үргэлж харгалзахыг хичээдэгсэн. Ишка багш маань хал нь гаднаа, хайр нь дотроо, бурууд хатуу, зөвд зөөлөн манай сургуулийн ӨНДӨР ЭЭЖ мөнөөс мөн дөө. Дэмчиг Болормаа
  • 26. Багш бид хоёрт тохиолдсон хөгжилтэй явдал Эхлээд айдаг байлаа, дараа нь олон жил хамт ажиллаад алуулж байгаа хүмүүсийг хараад инээд хүрээд, гэхдээ л зүгээрээ гөвүүлж аваад барцадаа арилгуулж байгаа чинь сайн шүү л гэж боддог болсон доо ккк заримдаа багш “буулгаж” байх үедээ хошин шогийн Амбий Аси эдр шиг харагддаг шүү хэхэхэ яанаа би ингэж бичээд алуулсөөн, заа яадгийн;))) Түүх #1. 1988 оны 10-р сар яг одоогоос 27 жилийн өмнө байсан ч надад өнөөдөр юм шиг үргэлж бодогдож явдаг нэг түүх яръяаа , өдрөө яг санахгүй л байна. СЭЗТ-д элсэж ороод шууд намрын ургац хураах дайчилгаанд явж ирээд анхны Дээд тооны хичээлийг Ишцэдэн гэж эрэгтэйлэг аймаар багш ороод бүгдийг босгож овог нэр хаанаас ирсэнийг хэлүүлээд танилцсан. Дараагийн оролт дээр хүүхдүүдийг самбарт дуудаж асууваа, манай ангийн Чинбаяр орос сургууль төгссөн өгүүлбэртэй бодлогоны утгыг ойлгохгүй хүн байлаа, би орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль төгссөн болохоор араас нь сэмхэн хэлж өгөөд байсийн, мэдээж багш аль хэдийн ангиас гараад явчихсан байсан, гэнэт хаанаас ч юм гараад ороод ирсэнээ Базарсадын Баярмаа бос гэсэн, би ч бослоо тэгсэн заа чи яагаад байгаан, даргын хүүхэд болохоор нь долигноод байгаамуу, Дээд тоо “МУУ”, дүн чинь гарсан баярлалаа суу л гэлээ ккк би ч учраа олохгүй айж гайхах зэрэгцээ л өнгөрсөн, дараа дараагийн оролтонд намайг огт тоохгүй, яаж ч хичээж хамгийн түрүүнд бодож очоод ч нэмэргүй үзүүлэх бүрт журнал дээр 2-ын тоо томроод л байсан, дүн гарах боллоо, яг л хэлсэнээрээ МУУ гаргасандаа. Сүхбаатарын нэрэмжит стипенд авах болзол хангачаад байдаг, ганцхан Дээд тоон дээр МУУ-тай хүн яах ч аргагүй, тэгээд бүр хаячаад урам хугараад явж байсан багш өрөөндөө дуудлаа, айж айж орсон заа Баярмаа минь Ялихгүй зусар баяжихад саад гэдэг юм, чамд сайн сургууль болсон бээз, Дээд тоо ОНЦ стипендийн шийд гарсан, одоо харь гээд гаргаж билээ, ээ бурхаан айх баярлах хоёр зэрэгцэхийн айхтар мэдрэмжийг анх тэхэд л мэдэрсэн дээ. Түүнээс хойш үнэхээр багшийн хэлсэн айхтар үг, 2 семестр дараалж хүмүүжүүлсэн хатуу шийтгэл намайг өдий зэрэгт хүргэхэд маш ихээр нөлөөлсөн шүү, Багшийн яг л хэлсэнээр “ДОЛИГНОСОН” залуутайгаа сууж 3 хүүхдийн ээж аав болсон доо, бас хэнд ч долигнохгүй, зусардахгүй амьдрах сургаал авсан хүн дээ БИ! Багшийг гайхалтай хүн гэхээс өөр хэлэх үггүй ээ, олон олон хүний, шавь нарынхаа амьдрал ирээдүйд асар ихээр, хүчтэй, дурсамжтай, баярлаж бахархаж дурсмаар нөлөөлсөн үнэн ГАВЪЯАТАЙ хүн! Базарсад Баярмаа БАХАРХАЛ22 Би 1998 онд едрийн ДК- д буртгуулэхээр анх Ишка багшид диплом энэ тэрээ узууллээ. Тэгсэн багш: хм чиний энэ олон юман дотор чинь хэрэгтэй юм алга гэдгийм даа. Би ч санхууч болох сонирхолтой миний дуртай мэргэжил би зевхен сурмаар байна гэсэн чинь за яахав харин чамайг бакалварын зэрэг егехгуй гээд буртгэж авч билээ. Юм сурч л байвал тэр ч яамай, нэртэй тертэй сайхан сургуульд орсондоо маш их баярлаж билээ. Унэхээр хуний хусэл сонирхолыг ойлгодог багшдаа мергему! Сургууль тегсехед сайн сурсны шагналд зэрэг дэвээ авч билээ. Энэ сургуулийг тегсснеерее бахархдаг. Чанаргуй баахан сурснаа тэгэхэд л ойлгож ичиж байсан шуу. Ноднин Америкт ирэхэд нь хегтэй, хегжилтэй явдлаа бугдийг нь ярьж баахан инээлдэж билээ. Манай ангид дэд тоо ордог байсан. Нэг едер хичээл дээр багш: Амарсанаа чи тэр Саран багшийн (иогын ч билуу цагаан хоолтон ч билуу) хичээлд яв чамд турахад чинь хэрэгтэй гэж уу. Намайг тураасай гэж багш минь боддог байж л дээ. Харин би одоо бондгор хэвээрээ л ... ккк Мягмар Амарсанаа
  • 27. бахархал 23 Оюутан байхдаа Ишка багшдаа офтоороо “зодуулсан” түүхээ ярьчихуу. 1992 оны хавар “Улаан сарнай” хамтлаг Хаврын баяраар 8 хамтлаг орсноос 7-р байранд орж билээ. Харин дараа жил нь, 1993 оны Хаврын баяраар тэргүүн байранд ороод тайзнаас хувцас солих өрөөрүүгээ явахад, коридорт Ишка багш үзэгчдийн суудлаас тайзны арлуу хүрээд ирчихсэн, нүдэндээ нулимстай яасан “айхтар” хүүхдүүд вэ гээд баярласандаа бид нарыг алгадаж билээ. Ишка багш “Улаан сарнай” -д маш хайртай, дуртай, үнэн сэтгэлээсээ дэмждэг багш шүү. Түнрэв Батмагнай 1-р курст ороод эхлээд нэг 10 хоногийн танилцах өдрүүд болдог. Тэрний сүүлийн хавьцаа нэг өдөр байсын. Ишка багш яриа хийж байлаа. Аягүй бид нарыг онгироожийнаа. ... - Манай сургуульд чинь дандаа цэвэрхэн, хөөрхөн, царайлаг, хүмүүжилтэй, соёлтой, мундаг.... ийм хүүхдүүд орж ирдгийн шдэ...та нар ч гэсэн... гээл. Тэгснээ гэнэт дуу нь жаахан сонин болоол, хөмсгөө зангидаал, аягүй хэцүү, аргаа барсан ээж хүний царайгаар - ... тэгээд миний хүүхдүүд битгий энэ улаан өмдтэй сургууль дээрээ иржийлдаа! гэж авсан. кккк. Тэр жил нэг улаан бэлтгэлийн өмд моодонд ороод эр, эмгүй л том улаан өмд өмссөн ккк. Жаргал Багшдаа загнуулахад хийморь сэргээдэг гэж боддог болжээ. Шинэхэн багш болоод нэг өглөө 8 цагийн хичээлдээ хоцроод ирдийн байгаа биздээ. Гэтэл багш 8 цагт сургуулийн урд хаалгыг хаачихсан хоцорсон хүүхдүүдийг оруулахгүй, хүүхдүүд гадаа зогсоод хаалга онгойхыг хүлээж байж байдийн байна. Би ч өөрийгөө аймаар том багш гээд бодчихсон. Оюутнуудын хажуугаар жижүүрт би багш байна хичээлдээ орий гээд ороод явсан чинь багш дотор нь хоцорсон хүүхдүүдийг зогсоочихсон байна би ч хажуугаар нь “Сайн байна уу багшаа” гээд өнгөрдөг юм байна. Гэтэл багш сайн байна уу та За Одгэрэл гуай өглөө 8 цагийн хичээлд хоцроод гээд л .....оюутнуудтай зэрэгцэж зогсоод хийморио сэргэтэл сайхан загнуулаад өнгөрч билээ. Түүнээс хойш өглөө 8 цагт хичээлтэй үед хоцрохгүйг бодон бодон унтана гэхдээ шөнөдөө хоцорч байна гэж зүүдлээд л унтана өглөө бол цагтаа л сэрдэг болсон ш дээ. Алтангэрэл Одгэрэл #харьцуулагдсан нь: Энэ гэхдээ багш мэдэхгvй инээдтэй хэсэг нь миний дотор болсон. Хэн нь билээ нэг удаа Ишка багш “энэ Сайнбилэг миний залуугынхтай их адилхан.. “ гэж ярьж байсанг нь сонссон гээд надад хэлж байнааа... Аааая би дотроо лаг хүнтэй харьцуулагдчихаад баярлаад байгаа юм бишүү... “Надтай адилхан бүдүүн шилбэтэй” гэжүү... ...Ишка багштай нүүр тулах тэр мөч бол миний хувьд нүр их хөдөлмөр байлаа ш дээ. Мэдээж олигтой юм ярьж орохгvй нь лавтай. 2 ч удаа шалгалтын үеэр чөлөө авч таараад дараа нь шалгалтаа нөхөж өгөх гэж хэдэн семистр дамнасан юм болж байсан юм даг. Ороод хэлэх үгээ бэлдэж бэлдэж ороод сандараад шаал өөр юм яриал зогсож байдаг юмдаа. Тэгэхээр яадаг байсан байхнуу мартатлаа сандардаг байсан байх нь шvv дээ. Гэхдээ одоо багш маань таарах бvртээ инээмсэглээд vнсдэг юм. Олон хүний зовлонг сонсож тэр бүрийг шийдэж өгөх гэж их л шаналдаг байхдаа. Таньдаа хайртай шvv. Ганболд Сайнбилэг
  • 28. Ишка багштай холбоотой дурсамжгүйгээр энэ сургуулийг төгссөн хүн нэгээхэн ч үгүй байх. Анх 1-р курсэд “Эдийн засгийн математик” ордог байхад нь Ишка багшийн нэрийг нь сонсоод л айдаг, барааг нь харахаараа бараг чичирдэг байлаа шүү дээ ккк. Далайлт нь аймаар сүртэй, буулт нь мангар зөөлхөн... Жинхэнэ хайр нь дотроо, хал нь гаднаа хүн дээ. Багшид маань бас нэг биширмээр чанар байдаг. Гайхалтай ой тогтоолт сайтай... 1999 оны хавар. Төгсөх жил... Нэг өглөө сургуулийн хаалгаар орж ирээд л, өлгүүрт хувцсаа өгөх гээд шууд өлгүүрийн цонх руу зүглэлээ. Багш шатны наахна нуруугаа үүрээд л зогсож байсан. Надтай зэрэгцээд 5-6 оюутан бас хувцсаа өлгүүрт өгөх гээд зогсож байв. Гэнэт багшийн дуу чангараад: - Дашдоржийн Тунгалагаа, хэний хэнээ, хэний хэнээ ... гээд л надтай хамт өлгүүрт дугаарлаж зогссон бүх оюутныг овог нэрээр нь дуудаад кк. Бүгд сая нэг юм багш руу харж байгаа юм чинь. Тэгсэн: - Заавал овог, нэрээ бүтэн дуудуулж байж намайг хараад байхдаа яадаг юм та нар? Хүн нэрээр нь дуудаад байхад чинь... Хувцсаа өгчихөөд өрөөнд ороод ирцгээгээрэй гэж тас загнаад л дээшээ гараад явчихсан кк. Яанаа, юу болсон юм бол доо гээд аягүй айгаад л өрөөнд нь орцгоосон чинь хэнээс нь ч, юу ч асууж тодруулахгүй шууд л тус тусынх нь ангийн хүүхдүүдийн хувийн хэргийг гаргаж өгөөд: - Май, ангийнхаа хүүхдүүдийн хувийн хэргүүдийг өгөөтөх! гэдэг юм даа. Ядаж нэгнээс нь “чи чинь аль анги билээ?” гэж будилж төөрч болноо доо. Үнэхээр мундаг ой сайтай. Сургууль төгсөөд нэлээн хэдэн жилийн дараа тааралдахад ч маш сайн таньдаг, мэддэг хэвээрээ л байсан. Зарим багш нартай энд тэнд тааралдахад таних нь битгий хэл, харахгүй өнгөрөх нь ч байдаг л юм. Ишка багшаас бол харин ёстой бултах аргагүй кк. Төрсөн он, сар, өдрөөс минь эхлээд намтар түүхийг минь хэлж мэдэхээр ой тогтоолт сайтай хүн шүү. Дашдорж Тунгалаг БАХАРХАЛ24 Ишка багш бол манай сургуулийн үе үеийн төгсөгчдийн сэтгэл зүрхэнд хамгийн их хоногшсон “брэнд” хүн юм. Сургууль бодохоор хамгийн түрүүнд үүдний голын том шат цаана нь Ишка багш л харагддаг даа. /Хичээлээс нилээд хоцордог байсантай холбоотой байж ч магадгүй ккк/ Өнгөрсөн жил болсон 90 жилийн ойн уулзалтад оролцоход хэлсэн үг нь санаанаас ер гардаггүй юм. Үг хэлсэн багш бүр л гоё үг хэлж биднийг хөөргөж байлаа. Гэтэл Ишка багш: “Хүрэлцэн ирсэн та нар сайхан харагдаж байна. Гялалзаж байна. Гэхдээ ирж амжаагүй, бас ажил төрөл ньбүтэлгүй байгаа хүмүүс бий шүү, тэднийгээ дэмжиж туслаж яваарай” гэж хэлэхэд бүгд чимээгүй болж дор дорноо юм бодож билээ. Ямар ч эх хүн хүүхдээ алагчилалгүй хайрладаг шиг бүх төгсөгч нартаа санаа зовниж явдаг нь гайхалтай санагдаж билээ. Батцагаан Дамдин 2007 онд Улаан Сарнай хамтлаг маань Эрдэнэт хотноо улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байлаа... Миний хувьд анхны тэмцээн байсан юм. Эрдэнэт хотод бараг 5-6 хоносон байх өдөр бүр л СЭЗДС-н төгсөгчдөөс хамтлагийн маань хамт олныг Эрдэнэт хотын том том ресторан, хоолны газруудад урьж хоолонд оруулаад л бид нар чинь ёстой жаргаж байлаа даа. Тухайн үед юу ч мэдэхгүй л явж байсан дараа нь мэдэх нь ээ манай ИШКА багш маань Эрдэнэт хотод ажиллаж байгаа бүх шавь нарлуугаа утасдаад яасан байх нь уу? Команд өгсөн байх нь байшд... Биднийгээ үргэлж сэтгэл зүрхээрээ дэмжиж байдагт нь өнөөдрийг хүртэл бид бүгд баярлаж явдаг шүү... Биднийг СЭЗДС-тайгаа салшгүй нэгэн сэтгэлтэй байхын бас нэгэн шалтгаан нь ИШКА багш минь байдаг шүү. Багшдаа бид бүгд нь хайртай... Улаан Сарнай хамтлагийн зүгээс... Т.Золбоо
  • 29. бахархал 25 Анх сургуульд ороод ангиа бүртгүүлэх болоод Ишцэдэн Ишка гэдэг хүнтэй уулз гээд л 206руу оч гээл хүн зааж өгөхөөр нь хайгаад л энд Ишка бишээ Ишцэдэн гэдэг хүн байна уу гээд л орсон чинь / дотроо бодов эрэгтэй хүн байх гээл/ би байна гэж хэлсэнийг нь биш байна гэж сонсоод аан гээд гараад 2 давхраар нэг хайгаад буцаж очоод нэрийг нь буруу тогтоож гэж бодоол аав ээжээс хэн гэлээ гээд баахан асуусан чинь аав урдаас Ичкэ гэсэн билүү гээд бөөн эрэл болж орж билээ... Цэвээндорж Намуундарь Багш болчихоод эхний улиралын явцын дүнгээ гаргаж байвоо. Тэгтэл Төмөрхүү багш орж ирээд “Улаан сарнай”-гийн хичээлээ нилээн хэд таслаад явцын дүн нь гарах боломжгүй хүүхдийн явцын дүнг нь гаргаад өгөөч гээд гуйдаг юм байна. Хэсэг тээнэгэлзэж байгаад нөгөө хүүхдийн явцын дүнгийг нь гаргаж өгчихөөд байж байтал “Ишка багш дуудаж байна” гээд зарлан ирдэг юм даа. Багшийн өрөөнд яваад ортол Төмөрхүү багш нилээн загнуулсан байртай суучихсан байна. Ишка багш тухайн үеийн сургуулийнхаа хамгийн залуу хөгшин 2 багшийг жинхэнэ байранд нь тавьсан даа. Багшид загнуулж байхдаа би ч толгойгоо гудайлгаад нусаа шор шор хийтэл татаад, Төмөрхүү багш хэлээ гаргаад л байгаад байсан. Тэрнээс хойш ч би хүүхдийн дүнг дахиж гуйлгаар тавиагүй дээ ямар сайндаа нэг курст байсан юм чинь гээд итгээд хичээлдээ суухгүй байсан найзынхаа явцын дүнг гаргаагүй өнөөх маань миний хичээл дээр унаад бөөн гомдол болж билээ. ....Дөнгөж багш болсон жилдээ норм болгон өгдөг багшийн журналыг хэдхэн хоноод алга болгочихдог юм даа. За тэгээд л мэддэг маань, мэгзэмээ бүгдийг нь уншиж байгаад Ишка багшийн өрөө рүү ороод “журналаа алга болгочихлоо дахиад өгөөч” гэлээ. Багш өөдөөс харж байгаад л “ганцхан журнал маллаж чадахгүй байж чи хүүхдүүдэд юу заах гээд байгаа юм гар чи хариуцлагагүй балиар юм” гээд л будаа болгосон доо. Гэхдээ л багш шинэ журнал өгөөд гаргаж билээ. Дараа нь нөгөө муу гайтай алга болдог журнал ширээний шургуулганы завсраар уначихсан байсныг нь олоод 2 журналтай анхны жилээ дуусгаж билээ. Гэхдээ багшаас айгаад олсон гэдгээ хэлээгүй ха ха ха Тэрнээс хойш ширээгээ айхтар нарийн шалгадаг болж бас журналаа дахиж гээгдүүлээгүй шүү. Ер нь тэгээд хичээлийн жилийн эхэнд багшаараа нэг сайхан авахуулчихаар тэр жилийн гай барцад арилаад ажил хөдөлмөрийн зам мөр дардан сайхан болчихдог гэж би боддог ш дээ. Банзрагч Нандин-Эрдэнэ 2008 оны төгсөгч Дорнодын С.Төмөрхуяг байна. - 2004 онд СЭЗДС-д бүртгүүлэхээр Дорнодоос очоод аавтайгаа хамт Ишка багшийн өрөөнд орлоо. Тэгэхэд багш надаас юм асуухад аав өмнүүр хариулаад хэмх загнуулж билээ. КК тэрнээс хойш аав утсаар ярих болон амралтаар очих болгонд Ишка багш нь байгаа юу мундаг хүн байна лээ шүү гэдэг болсон доо. - 2008 оны 6 сарын 21, төгсөлтийн баярын маргааш өдөр яагаад ч юм төгсөлтийн зугаалгандаа яваагүй дотуур байрандаа байж байсан. Ишка багш намайг дуудаж аавын минь бие тааруу байгааг хэлээд замын зардал гэж 40 000 төгрөг өгөөд одоохон яв хүү минь гээд гаргаж өгсөн. Аавтайгаа уулзаж амжаагүй ч Ишка багшдаа үнэхээр их баярлаж явдгаа илэрхийлэе. Төгсөлтийн баярын хувцас энээ тэрээ гээд мөнгөгүй болсон байсныг багш мэдэрснээр барахгүй аавын бие гэнэт муудсаныг надаас түрүүлж мэдсэн байсан. - 2008 оны 7 сарын 29 Голомт банкны ярилцлаганд очиход хүний нөөцийн захирал Ишка багшаас чиний талаар асуусан ажилд ороход чинь тодорхой хэмжээгээр тус болсон шүү гэж билээ. Тэр өдөр аавын минь 49 хоног байсан. ИШКА багш оюутнуудаа анх бүртгүүлэхээс эхлээд төгсөн төгстөл цаашлаад ажилд орох хүртэл тусалж дэмжиж байдаг. Ишка багш аав бид 3 ын гэгээлэг болон гунигтай энэ дурсамж өчүүхэн хэсэг нь билээ. С Төмөрхуяг
  • 30. Багш бид хоёрт тохиолдсон хөгжилтэй явдал Хоролдагвагын Амартүвшин! гэх дуунаар навтас хийн эргэж харвал Ишка багш нааш ир гээд шатны тэндээс дуудаж байна. Сүүлийн үед ямар ямар хэрэг тарьлаа хэмээн дотроо бодсоор шилээ маажаад очтол Сургуулийн үүдний зүг гараараа заан Чи тэр 2 үлбийсэн амьтдыг таних уу? л гэж байна. Гайхаад хартал миний багын хоёр найзыг үүдний жижүүр сургуулиас гаргахаар түрж явна. Хоёр найз маань миний төрсөн өдрөөр сүрприйз барих гээд надад хэлээгүй манай сургууль дээр ирээд Ишка багшид баригдаад туугдаж байгаа нь тэр байж л дээ. Би ч танина багшаа! Өнөөдөр миний төрсөн өдөр л дөө гээд л аваад хаялаа. Гэтэл Ишка багш, шалгалт шүүлэг дөхөж байхад бас төрсөн өдөртэйгөө гэснээ за тэгээд сайхан баярлаарай гээд инээмсэглэж билээ. Сургуулиас гараад нөгөө хоёр маань... танай сургууль дээр ахиж ирэхгүй л гэнэ... ямар аймаар авгай вэ л гэнэ... танай сургуульд хэдэн Амараа байдгийн л гэнэ... Танай аавыг чинь нээрээ Хоролдагва гэдэг билүү л гэнэ. Найз нөхөдөөс нь илүү оюутнуудаа таньж мэднэ гэдэг бол үнэхээр гайхамшиг. Хаяа ангийнхантайгаа марзагнаж байхдаа Ишка багш яаж ийм олон хүүхдийн нэрийг цээжилдэг байнаа? Гэртээ конкурст тэнцсэн хүүхдүүдийнхээ нэрсийг нь авч очоод үсгийн дараалалаар нь цээжилдэг юм болов гэх мэт хөгжилддөг байлаа. Бас туршлага судлах гээд 1р курсд ангийн дарга болсныхоо дараа ангийнхаа хэдийг овог нэрээр нь цээжилж билээ. ккк Сансныг бодоход 20иод хүүхдийн нэр миний хувьд боломжийн л санагдсан даг. #Ядарсан царай гаргахгүй шүү# Элсэлтийн шалгалтын үеэр комиссын гишүүд 2 хоног нойргүй ажиллаад бүгд ядарчихсан байсан үе. Би өрөөндөө ороод хоёр сандал нийлүүлчихсэн дугхийж байтал багш ороод ирвээ. Би ч ухасхийж босоод юу ч хийгээд байгаа бүү мэд юм хум янзалсан царай гаргаад, багш харж байснаа үхлээ юу л гэж байна. Айсандаа сэргэчихсэн амьтан юу ч хийхэд бэлэн болчихсон, энүүгээр тэрүүгээр гүйгээд жигтэйхэн. 3 хоног лав бэлдсэн юм. Шалгалтын урд орой, үүрээр 5 цагийн үед за зарим нэг нь үхэх гэж байх шиг байна, явж үз, өглөө яг 7д ирнэ шүү гэлээ. Би ч яахав хариад 2 цаг унтчихаад, жоохон хоцроод ороод ирсэн, багш үүдэнд байж байна, цоглог гэж жигтэйхэн. Тэгээд шалгалт эхлээд жоохон амсхийгээд л ядарснаа гайхаад л ярьж суутал, багш ядарсан царай гаргахгүй шүү хө гэж хэлтэл айсандаа сэтгэл сэргээд, хөл хөнгөрөөд.Тэгсэн шалгалт дуусаад бид нар хоол идээд, инээж хөхрөөд бас л ядарсан зүдэрснээ гайхаад сууж байсан чинь багш маань огт унтаагүй гэж хэлдэг байгаа. Нам болсон ш дээ. Шагдар Эрдэнэбуян Хоролдагва Амартүвшин Оюутны төгсөлт, диплом гардуулах ёслолын төгсгөлд уншдаг бэлдэж өгсөн шүлэглэсэн үгийг маань Ишцэдэн багш маань их л олон жил уншсан. Та бүгд бараг цээжилсэн санаж байгаа байх : “... Үүрээ орхин нисэх шувууд адил ... Сургуулийн тань босго нь намхан болж угтана ... “ гээд. Унших тоолондоо багшийн маань хоолой нь цахиртан, нүдэнд нь баяр бахдалын нулимс дүүрч, тэр олон хүмүүст үнэхээр эх хүний, багш хүний хайр талархалыг мэдрүүлдэгийг! С.Ишцэдэн багшдаа эрүүл энх сайн, сайханыг хүсэн ерөөе! Надмидцэрэн Төмөрбаатар БАХАРХАЛ26
  • 31. Багш яагаад Эгшиглэн гэдэг нэр авсан тухай: 2004 оны зуны элсэлт их сүр дуулиантай болсон түүхтэй, бүртгүүлэх гэж бүр шөнө хоносон, хашаа нураасан, сургуулийн дээвэр дээгүүр элсэгчид гүйж байсан тухай ТВ- ийн сурвалжлага хүртэл гарч байсан үе. Поп Сараа дүүгээ оруулах гээд бүртгүүлж чадахгүй аргаа бараад надруу ярьсан байдаг, бидний хэдэн нөхөд яг тэр үед Батхуяг багшийн сонгуулийн сурталчилгаанд дайчлагдан Дорнодод домог болтлоо ажиллаж байсан үе байгаам, тэгээд тусалчих санаатай Тунгаа эгчтэй арай хийж холбогдоод багштай ярьж учраа хэлсэн чинь урд хаалгаар миний нэрийг хэлээд ирчих гэж хэлээ л гэж байна, би Сараад бас утсаар хэлээд за чи Ишцэдэн гэж хүн дээр очоо гэж байна л гэлээ, тэгсэн Сараа маань багшийн нэрийг Эгшиглэн гээд сонсож, тэгээд хэлж очоод бөөн инээдэм болсон тухай сонсоод бас Дорнодод байсан маниус хэсэг хөгжилдөөд авч билээ, Сараа жинхэнэ нэрийг залруулж мэдсэн ч одоог хүртэл Эгшиглэн багш гэсээр байдаг, ийнхүү багш алдарт поп одоос айхтар ЧАМИН нэр авсан түүхтэй, амьдралд хөтөлсөн шавь бүрдээ аргагүй эгшиг хөг тааруулсан гавъяат даа багш маань. Базарсад Баярмаа бахархал 27 2006 оны банкны ангийн төгсөгч ФА02Б032 кодтой Мөнхбат Анар. Юуны өмнө ийм сайхан ажил эхлүүлсэн хүмүүстээ баярлалаа гэдгээ хэлэх нь зөв байх. Багшийн өрөөнд байдаг өөрийн зурагны талаар бичье гэсэн боловч дарга Төгөлдөр Баатар бичжээ. Тийм болхоор өөр хүний онигоог бичхээр шийдлээ. Манай курст Сэлэнгийн Гантөмөр гээд залуу байдаг байлаа бид хамтдаа Ишка багшийн дээд тоон дээр суудаг байлаа. Багш хүүхэд явуулж инээд наргиан хийхдээ их сайн манай Гантөмөр гадаад үгнүүд хэлэхдээ үнэн тааруу багш байнга гадаад үгнүүд болох Инфляци,Матриц,Х,У гэх мэтийг цадхаар хэлүүлнэ нөгөөх иксрэг ууграг импляац гээл явж өгнөө. За тэгээд 30 онооны шалгалт боллоо ороод суулаадаа миний хажууд Гантөмөр суулаа юм хийдэггүй ээ тэгээд Дарханы Түвшинтөгс гээд тоондоо сайн залуугаас шипи авч байгаад баригдлаадаа. Багш- Гантөмөр өө чи яах гээл нэгнийгээ зовоогоод байдымдээ нэг нь өгөх гээл нэг нь авах гээл түрүүнээс хойш түнтэгнэлээ өөрөө хийчиж болдоггүй юумуу Төөгөө буруу хийсэн бол яана гэсэн чинь нөгөөх маань багшаа энэ Төөгөө чинь гавал ш дээ л гэжийн. Багш за тэгүүл чи наад гавал гэдэг үгээ л оросоор хэлчих тэгүүл 81 гаргы гэжийн. Мань хүн бодож бодож “огны опасно” гэдийн багш бүүр гайхаад юу яахаараа гэсэн чинь яагаавдээ цахилгааны самбар дээр гавал зураад тэгээд бичцэн байсан ш дээ гээд багшийг болон биднийг инээлгэж билээ. Эцэст нь хэлэхэд багшынхаа буянд өнөөдөр ХХБ гэх том айлд 2005 оноос ажиллаж байна санхүүгээс 10 хүүхдийн нэр өг гэхэд миний нэрийг өгсөнөөр амьдралтай минь залгуулжээ баярлалаа багшаа. Мөнхбат Анар Ажилдаа мэргэшсэн, тухайн салбар, ажлынхаа асар их, онцгой далд мэдлэг, туршлагаараа хамт олныхоо болон хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж, хүлээн зөвшөөрөгдсөн, байгууллагын гадаад талуудтай хүмүүн-сүлжээг бий болгож чадсан тийм ажилтнууд (тэднийг “deep smarts” гэж нэрлэдэг) өнөөдөр амжилттай байгууллагын хамгаалж, хадгалахыг зорьдог, стратегийн ач холбогдолтой, үнэ цэнэтэй капитал буюу “байгууллагын мэдлэг”-т тооцогддог болсон билээ. Учир нь тийм капиталыг байгууллага богино хугацаанд, хурдан бий болгож, бас орлуулж чаддаггүй байна. Манай Ишка багш сургуулийн маань тийм л КАПИТАЛ даа Дэмчиг Болормаа
  • 32. Ишка багш оюутнуудыг овог нэр, үүх түүхээр нь мэддэг гэдгийг 1-р курстээ ёстой утгаар нь мэдэрсэн л дээ. Харин 2-р курстээ нэг өдөр хичээлээ пялчихаад коридорт явж байсан чинь багштай ёстой халз таардаг юм даа. Багш ч яахав шууд л “Товуусүрэнгийн Цолмон гуай энд юу хийж явна” гэхээр нь залчих санаатай “юу .... мммм...” гээд л ээрч муурч байсан чинь “танайх .... хичээл .... тоотод орж байгаа биз дээ” гэхээр нь сандарсандаа “00 ороод” гээд л ум хумгүй хичээл рүүгээ явж билээ. Эрэгтэй оюутан хичээлийн дундуур цүнхээ үүрчихсэн 00 ороод л тээ хахаха. Ээдээ Ишка багштай тэгж таарах ч үнэхээр халуухан юм байналээ шүү Товуусүрэн Цолмон 1999 оны хавар хэд хэдэн сургуульд конкурс өгөөд тэнцсэн байлаа. ТИС ийн КТМС д орно гэсэн бодолтойгоор СЭЗДС ийнхээ хуваарийг байрныхаа хүүхдэд тэр зун нь зарваа. Хэдэн цаас хийх санаатай. Гэтэл нэг өдөр аавын маань дотны найз манайд ирээд компютерийн засварчин болох гээ юу чи! Юун КТМС! СЭЗДС дээ ор! хэмээн захирах гуйх 2ын дундуур хэллээ. Тэр оройноо ээж аавтайгаа ярилцан санаа бодол өөрчлөгдөөд яаж хэрхэн найздаа хэлэх вэ? хэмээн хэдэн өдөр бодол болон явж байтал нөгөө найз маань гэнэт нэг өдөр миний хуваарийг буцаан авч ирээд наймаа буцав. Нээх ч их удалгүй эрхийн бичигээ авахаар ээжтэйгээ цуг СЭЗДС-ийн хаалгыг шагайв. Гэтэл бүртгэлийн газарт байсан нэг эмэгтэй ууртайн аргагуй алаг нүдээ эргэлдүүлэн та гадаа байж бай хэмээн ээжийг маань гаргаж байгаад За нөгөө хуваариа зарна марна гээд байсан том толгойт чинь дүрээрээ ороод ирлээ дээ! Чам шиг юмаар манай сургууль дутахгүй л байх шүү. Алив энд гарын үсгээ зураадах гэв. Би ч гэж өөрийн гэсэн тогтсон гарын үсэггүй бацаан нэг юм зураад л өглөө. Биш л байна даа л гэж байна. Ахиад л өөрөөр зурлаа. болдогүй ээ. За тэгвэл Вариант гээд бичээдэх гэж байна. Би гайхаад л врант гээд л бичлээ. (би дандаа врант гэж алдаатай бичдэг байсан юм билээ ккк) Гэтэл Ишка багш түс хийтэл инээд алдсанаа за май энэ эрхийн бичиг чинь, битгий том толгойлоод байгаарай гээд гаргаж билээ. Сүүлд сонсохнээ манай байрны найз их л олон том том нэртэй хүмүүс дагуулаад Ишка багш дээр ороод миний эрхийн бичигийг өөрийн болгох гэхэд нь Манайх конкурсээ өгөөд тэнцсэн хүүхдээ л авна! та нар битгий горьд гэж хэлээд хөөгөөд гарсан гэж дуулсан. Ингэж л би Ишка багштайгаа танилцаж билээ. Хоролдагва Амартүвшин За би оюутны зөвлөлийн дарга байлаа. Тэр үед сургуулийн өргөтгөлийг барих хөрөнгө босгох зорилгоор лого бүхий аяга, цамц, флаш гэх мэт зүйлсийг борлуулдаг жижигхэн мухлаг 1 давхарт төв шатны хажууд ажиллуулж байлаа. Нэг өдөр даргаа даргаагаа хийгээл байж байсан чин Ишка багш нэг гадаадтай хүрээд ирдэг байгаа тэгснээ шууд за Төгөлдөрөө өөрийгөө танилцуул юу хийдгээ ярь гээл шууд тулгалаа....шууд америкаар ярих шаардлага гарж байгаам л даа тэгсэн би ммм аммм мммм /сандарсан чин дарга гэдэг үг орж ирдэггүйэээ Director гэх гэхээр Батжаргал багшаас лаг болчкоод хахахах/ - Hello - Hi - My name is Tuguldur. I am PRESIDENT of student union гээл аваад хаячлаа, өнөө гадаад - Wow, Nice to meet you MR.PRESIDENT гэжээнэшүү тэхэээр нь би дуугай л толгой дохиод өнгөрөх байсан байлээ Ишка багшийн хажууд харилцан яриа хийдэг лаг хүн болох гээд - Me too гэж хэлээд буруудсымдаа Баатар Төгөлдөр БАХАРХАЛ28