SlideShare a Scribd company logo
1 of 33
Цагаан толгойн
дараах үе
Уншъя, ярилцъя, бичье
• Бүлгийн зорилго: Цагаан толгойн үед сурагчдын
эзэмшсэн унших, бичих чадварыг хөгжүүлэх
• Цагаан толгойн дараах үе нь сурагчдын цагаан толгойн
үед сурч эзэмшсэн хэл яриа, унших, бичих чадварыг
гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилготой. Энэ үед жижиг
хэмжээтэй эх сэдвүүд унших, бичих замаар цаашид
судлах эх хэлний хичээлд бэлтгэх суурь нь болдог.
• Сурах бичиг эхийн дарааллыг тогтоохдоо жижиг
хэмжээтэйгээс эхэлж, томоохон хэмжээтэй “Бяцхан
бөөдий”, “Яст мэлхий”, “Өвдөгцөө” зэрэг эхийг сурах
бичгийн төгсгөлд оруулсан. Мөн уламжлалт ахуй
амьдрал, мал аж ахуйд холбогдох цөөнгүй сэдэв бий.
Хүүхдийн уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх, унших
сэдэл, сонирхлыг нь төрүүлэх зорилгоор аль болох зурагт
эх сонгосноос гадна эхийн агуулгыг зургаар үзүүлсэн.
Уншиж ойлгох чадвар нь зөвхөн монгол хэлний хичээлд
төдийгүй бусад хичээлд амжилттай суралцах үндсэн
суурь тул аль болох бүх сурагчийг чанартай уншиж
байгаа нь ажиглагдаж байна.
• Ийм учраас уншлагын дөрвөн чанарыг жигд
эзэмшүүлэхийг анхаарах шаардлагатай бөгөөд унших
сэдэв бүрийн дээд хэсэгт “Уншиж ойлгоё”, “Тод чанга
уншъя” гэх мэтээр суралцахуйн зорилт байгаа бол
уншсанаа задлан шинжилж ярилцах асуулт, даалгавар
“Уншсанаа ярилцъя” гэсэн хэсэгт бий. Энэ хэсэгт зөвхөн
асуултад хариулахаас гадна асуултад тохирох хариултыг
сонгож хариулах,, өгүүлбэр зохиож бичих, эхэд тохирох
зүйр цэцэн үг сонгох гэх мэт даалгавар ба үйл ажиллагаа
нь уншсанаа ойлгох чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг
болно.
• Үүнийг хүнд, хэцүү гэж бодохын оронд яст мэлхий,
тэмээ хоёрт зориулан бичсэн зөвлөгөөг уншуулж,
бичлэгийг дуурайн бичүүлэхийг зорих хэрэгтэй. Энэ нь
нэг талаас дуурайн зохиож бичих чадвар, нөгөө талаас
уншсан зохиол, зохиолын баатарт өөрийн үнэлгээ өгөхөд
суралцах алхам болно. Хэлний зүйн мэдлэгээ хэрэглэх
чадвар эзэмшүүлэх агуулгын хувьд цагаан толгойн
үсгийн дарааллыг мэдэх, хэн?, юу? Яав? Гэсэн асуултад
хариулагдах үгийг өгүүлбэрээс олох, өгүүлбэр ба хүний
нэрийг том үсгээр эхлэн бичих, өгүүлбэрийн төгсгөлд
цэг бичих чадвар эзэмшсэн байхаар хөтөлбөрт тусгасан
байна.
• Ийм учраас уншсан эхээс эдгээр асуултад хариулагдах үг
олох, өгүүлбэр зохиох, цэгийн оронд тохирох үгийг
нөхөж бичих, өгсөн үгсээр өгүүлбэр бүтээн бичих зэрэг
даалгавар бий. Уншсан эхээс сурагчдад утгын хувьд
танил биш, ховор хэрэглэгддэг зарим үгийн “Утгыг
мэдье” гэсэн хэсэгт тайлбарлаж, бичлэгийн хувьд
харьцангуй хүнд зарим үгсийг “Зөв бичье” гэсэн
нүдлүүлэх зорилгоор оруулсан.
Энэ хэсэгт уншлагад зориулсан 26 эх
сэдэв сонгон оруулсан.
• Эдгээр эхийг сонгохдоо хүүхдийн хүмүүжил төлөвшилд
зэрэг нөлөө үзүүлэх агуулгатай, уншихад сонирхолтой,
хэмжээ нь жижиг, олон дүр, олон үйл явдалгүй, байх
шаардлагыг үндэс болгодог. Энэ нь нэг талаас уншлагад
зориулан ашиглаж болохын зэрэгцээ сурагчдыг зохион
бичиж сургах аргачлалыгг харуулсан. Түүнчлэн энэ
бүлгийн хуудасны доод хэсэгт сурагчдад утга, бичлэгийн
хувьд харьцангуй хүнд магадлалтай үгийг “Утгыг
мэдье”, “Зөв бичье” гэсэн хэсэгт нүдлүүлэх зорилгоор
оруулсан.
1. Унших чадварыг хөгжүүлэх арга зүй
• Сургалтын хөтөлбөрт зөв, ойлгож уншиж сурахыг
суралцахуйн зорилт болгон дээшлүүлж дараах үйл
ажиллагаагаар дамжуулан энэхүү зорилгыг
хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнд:
• Богино үгийг шууд, уртавтар үгийг үелж түгдрэхгүй зөв
унших,
• Танил эхийг өөртөө болон бусдад дуудан унших
/үсэглэхгүй, үелэхгүй унших/
• Эх, өгүүлбэрийг уншиж ойлгосноо харуулах /асуултад
хариулах, олон хариултаас сонгох, үйл хөдлөлийг ярих,
утгыг тайлбарлах, зургаас олох, зураг байрлуулах гэх
мэт/
• Өгүүлбэр, эхэд байгаа ойлгомжгүй үг хэллэгийг бусдаас
асууж тодруулах
• Энгийн хялбар эх /шүлэг, үлгэр, өгүүллэг/ - ийг бусдын
дэмжлэггүй уншиж ойлгох
• Уншлагад сургах олон чадвараас нэгдүгээр ангид зөв,
ойлгож унших чанарыг эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Уншлагад сурах бичгээс гадна ном зохиол ашиглаж
болно. Мөн эх зохиолоос сонгон тарааж өгөх материал
бэлтгэн өгч уншуулж болно. Ийнхүү эх зохиол сонгохдоо
зургаан настай хүүхдийн танин мэдэхүй, хөгжлийн
онцлогт тохирсон байх дараах шаардлагыг байнга
анхаарах хэрэгтэй. Үүнд:
• Эхийн хэт том биш байх
• Эхийн агуулгыг тодруулах зураг дүрслэлтэй байх
• Эхийн агуулга, санаа нь шууд ойлгогдохоор байх
• Эх нь голдуу энгийн өгүүлбэрээс бүтсэн байх
• Эхэд шилжсэн утгатай үг хэллэг хэрэглээгүй байх
• Эдгээр үйл ажиллагаанд сурах бичгээс гадна хүүхдийн
бие дааж уншихад зориулсан төрөл бүрийн
хэрэглэгдэхүүн, зурагтай том ном, үйл явдал бүхий
цуврал зураг, дармал ба бичмэлээр бичсэн эх бүхий
тарааж өгөх материал, бага насны хүүхдэд зориулсан
ном /үлгэр, богино хэмжээний өгүүлэг/ ашиглахыг
зөвлөмжилсөн. Дөрөвдүгээр улирлын гол зорилго бол
сурагчдын өөртөө бүтээсэн унших аргыг нь дэмжих,
унших чадварыг төлөвшүүлэх бөгөөд сургууль, эцэг эх,
багш нарын хамгийн хариуцлагатай үе гэж хэлж болно.
Бага боловсролын хүрээнд хүүхдийн
унших чадварыг хөгжүүлэх таван үе шат
байдаг гэж дурдсан.
1. Унших бэлтгэл үе. Эхний энэ шатанд хүүхдийг
нийгэмшихүйн, оюун ухааны, сэтгэл хөдлөлийн болон
бие бялдрын хувьд унших үйлд бэлэн байлгах бэлтгэл
хангахад чиглэгдэнэ.
2. Уншиж эхлэх үе. Энэ шатанд цагаан толгойн үсгийг
тогтоож эхэлдэг, хэд хэдэн авианы дуудлагыг
нийлүүлэн үе болгох замаар шинэ үг уншиж эхэлдэг.
3. Түгдрэлгүй унших үе: Энэ нь хүүхдэд унших явцдаа
танил биш, утгыг нь сайн мэдэхгүй үг хэллэгийг ялган
таньж, унших арга эзэмшиж, хялбар үгтэй, жижиг
хэмжээтэй эхийг уншиж чаддаг болно.
4. Унших дур хүслийг өдөөх үе: Унших аргатай болсон
сурагчдыг сонирхлоор нь унших чадварыг нь хөгжүүлэх
чухал үе юм.
5. Унших чадварыг төгөлдөржүүлэх үе. Энэ шатанд
сурагчид эхийн төвшинд ажиллаж, уншсан зүйлийнхээ
утга санааг зөв ойлгож сурах явдал юм. Бага ангийн
сурагчид эдгээр таван үе шатыг дамжин унших чадвар нь
хөгждөг байна.
• Монгол хэлний сурах бичигт цагаан толгойн уншлагад
зориулсан эх сэдэв байгаагаас шүлэг, үлгэр, өгүүллэг
бий. Эдгээр эхээс аль эхийг сонгож чанга дуугаар унших
уншлагыг зохион байгуулж болно. Харин бүх эхтэй
ажиллах үйл ажиллагааны явцад зөв унших, ойлгон
унших чадварыг эзэмшүүлж сурагчдын унших чадварыг
хөгжүүлэх шаардлагатай.
Тод, чанга уншлагад сургах
• Энэ чадварыг эзэмшүүлэх уншлагын олон арга хэлбэр
байдаг. Тухайлбал, багш чанга дуугаар унших
• Хүүхэд хурц тодорхой, бодит зүйлийг ямагт сонирхож
байдаг учир зохиолыг хүүхдэд хүргэхийн тулд уран яруу
өгүүлэх шаардлага зүй ёсоор гарч ирдэг. Утга төгөлдөр
үлгэрлэн унших нь хамгийн эхний алхам
• Уншигч унших явцдаа зохиолын дүр дүрслэлийг
сэтгэлдээ буутал дүрсэлж байх хэрэгтэй. Тэгвэл
сонсогч сонсох явцдаа буулган авна. Ингэхийн тулд
зохиолд утга, дүр, үйл явдал, хэлний задлалыг
нарийн хийх
 Зохиолоо сайтар задлан ойлгосны дараа унших
арга зүйгээ сонгоно гэсэн үг.
 Уран яруу уншихад олон удаагийн чадвар, дадлага
хэрэгтэй юм.
Уран уншлагын хувьд доорх зарчимд тулгуурлан
өөрийгөө хөгжүүлэх нь зөв.
 Ярих чадвар
- Амьсгал
- Дуу авиа
- Тод дуудлага
 Утга зохиолын хэлний дуудлага ба өргөлт
- Үгийн зогсолт
- Зогсоц, хурдац, хэмнэл
- Ярианы хөг ая
- Дууны өнгө
• Зохиолын эхийг хүүхдүүдэд дуудаж буюу уран
уншиж өгөх нь багшийн зөв үлгэр дуурайлал юм.
Зохиолыг уран уншихын тулд дараах алхамуудыг
хийх хэрэгтэй.
 Зохиолын эхтэй танилцуулж, түүнд задлан
шинжлэл хийх, хийлгэх
 Элдэв төрөл зүйлийн зохиолыг хүүхдэд уншиж
өгөх, үлгэрлэх, өөрсдөөр нь уншуулах,
 Богино хэмжээний зохиолыг хүүхдэд уншиж өгөх,
дуудлага, зогсоц, өргөлтийг сайтар анхаарах
хэрэгтэй юм.
• Хүүхэд аливаа зүйлийн буруу зөвийг танин мэдэх
туршлага багатай учраас багшийн хэлснийг шууд
тусган авч, багшаас үлгэрлэдэг учир багш өөрөө үг
хэл, үйлдэлдээ маш сайн анхаарч, зохиол бүтээлийг
ойлгомжтой зөв цэвэр дуудан уншиж өгөх хэрэгтэй.
• Хүүхдийг уран унших чадварт сургахын тулд
хүртэхүйн эрхтнийг бүгдийг идэвхтэй оролцуулах нь
чадварыг бүрэн дүүрэн эзэмших, зөв сайн болоход
үр дүнтэй. Тэгснээр чадвар нэмэгдэнэ.
• Хүртэх мэдрэхүй буюу Хараа буюу
• Хүртэн мэдрэх тогтолцоо харааны тогтолцоо
• Сонсголын Тэнцвэрийн
• буюу буюу булчин
• сонсголын
шөрмөсний
авуурын тогтолцоо
Анхаарал төвлөрөлт
Өөрийн үнэлэмж,
өөртөө итгэх байдал
Хэл ярианы чадвар
Сурах чадвар
Хийсвэрлэн бодохуй
Зохион байгуулах
чадвар
• Хүүхдийн сэтгэхүй, ургуулан бодох үйлд тулгуурлан
уран уншлагыг хөгжүүлэх боломжтой байдаг. Зохиол
бүтээлээ сайтар ойлгосон хүүхэд зургаар, үг хэл,
үйлдлээрээ ч бүрэн дүүрэн ойлгуулдаг.
• Уншлагын төрөл
 Гүнзгийрүүлсэн уншлага
 Түргэн уншлага
 Түүвэрчилсэн уншлага
 Номтой танилцах уншлага
 Эшлэл, нэр, баримт зэргийг олж унших зорилготой
уншлага
Ойлгож унших
• Сурагчид уншиж буй зүйлийнхээ утгыг ойлгоогүй
нөхцөлд хэчнээн хурдан, зөв уншлаа ч гэсэн мэдлэг
эзэмших эцсийн зорилгоо биелүүлж чадахгүй. Ойлгож
унших нь уншлагын хамгийн гол үндсэн чанарын нэг
юм. Сурагчдыг ойлгож уншихад багш хичээлийн явцад
дараах зүйлүүдэд анхаарал хандуулбал зохино.
Тухайлбал,
• Багш эхийг унших явцдаа үе, үе зогсолт хийж
тайлбарлаж тодруулах. Энэ нь сурагчдад уншиж мэдсэн
эхийн талаар бодож байгаа зүйлээ үгээр илэрхийлэх
боломжийг олгодог.
• Уншсан зүйлийнхээ талаар бусадтай ярилцах боломж
олгох
• Багш сурагчдаас ойлгосон эсэх талаар асуулт тавьж
тодруулах
• Хүнд үгийн утга тайлбарлах, Тухайн эхэд орсон уншаад
ойлгохгүй байгаа үг, өгүүлбэр, хэсгүүдийг бусдын
тусламжтай ойлгох арга юм.
• Эхийг давтан уншуулах. Сурагчид дахин унших аргыг
хэрэглэснээр уншсан зүйлийнхээ утга агуулгын талаар
ойлгон ярихдаа өөртөө итгэлтэй болдог. Уншсан зүйлээ
бусдад илэрхийлж чадсанаар тэдний ой тогтоолт давхар
хөгждөг.
Сурагчидд эхийг уншаад хэрхэн ойлгосныг
илрүүлэхдээ дараах аргыг хэрэглэх нь түгээмэл
байдаг.
• Асуулт асуух
• Үйл явдлыг ярих
• Олон асуултаас сонгуулах
• Зураг эвлүүлэх
• Үгийн утга тайлбарлах
Уншсанаа ярих дасгал
• Хүүхдийг аман ярианы дадлага хийлгэх уламжлал
сүүлийн жилүүдэд нэлээд сэргэж, өргөн хэрэглэгдэж
байна. Хүүхдүүдийг ийм дадлага хийлгэснээр уншиж
өгсөн зохиолуудыг өөрийн болгоход нь тусалж чадахаас
гадна хэл, ярианых нь чадварыг хөгжүүлж, мөн түүнчлэн
ургуулан зохиох бүтээлч авьяасыг нь илрүүлнэ.
Ярьж буй зүйл эх зохиолтойгоо яг нийцэж байх албагүй
учраас ургуулан зохиох авьяасыг хөгжүүлэх боломж
бүрдэж байгаа юм.
• Хүүхдүүдийг тойрог хэлбэрээр юмуу эсвэл ярьж буй
хүүхдэд ангийн бүх хүүхдийн анхаарлын төвд байх
боломж олгох өөр ямар нэгэн байрлалаар суулгана.
Анхаарал татах зорилгоор ярих хүүхдийг тусгай сандал
дээр суулгаж болно. Хичээл энгийн уран зохиолын
хичээл шиг явагдах ёстой. Зохиол ярих дасгал хийж
сураагүй хүүхдүүд ярьж байгаад түгдрэх, гацах
тохиолдол гарвал тэдэнд туслалцаа үзүүлэх шаардлага
гарна. Үүнийг багш анхаарах ёстой.
Үлгэр хүүхдийн төсөөлөн бодох
чадварыг сайжруулдаг
• “Мэдлэг бол хязгаарлагдмал. Харин төсөөлөн бодох
чадвар бол хязгааргүй” гэж суут ухаантан Эйнштэйн
хэлсэн. Хүүхэд үг цээжлэхдээ, тоо бодохдоо, монгол
хэлний дүрэм танихдаа сайн байдаг ч аливааг ургуулан
бодох, ямар нэг хүрээ хязгаарт баригдалгүйгээр чөлөөтэй
төсөөлөх чадварүй бол бусад бүх чадвар сул дорой
болдог. Кино үзэж байхад, хараа, чих, тархи гурав
гурвуулаа ажилладаг учраас төсөөлөн бодох боломж
олддодгүй.
• Харин үлгэр сонсож байхад үйл явдлыг нь нүдээр
үзээгүй хүүхдүүд дотроо төсөөлж, өөрсдийн бодол дотор
амилуулсан дүрүүдээрээ үлгэрийнхээ үргэлжлэлийг
зохиож болдог учраас оюун ухааны цар хүрээ тэлдэг тул
зөвхөн сурах бичгээр хязгаарлалгүй үлгэр уншиж өгч
байвал нэн сайн.
Бусдын дэмжлэггүй унших
• Сурагчид унгих техникийг бие даан хэрэглэж өөрийн
болгож эзэмшсэн чадсан тэр үед л энэхүү унших чадвар
нь тухайн хүүхдийн унших арга барилтай уншигч
болгоход дараах зүйлүүдийг гүйцэтгэвэл зохино.
• Гэр бүл сургуулийн орчинд сурагчдыг багш ба эцэг
эхийн удирдлагын дор бие даан гүйцэтгэх уншлагад
тогтмол хамруулж болно. Энэ үйл ажиллагаа нь танил
бус эхтэй ажиллах сайн бэлтгэл болдог.
• Сурагчдын ахиц дэвшлийг ажиглах, сурагчдад нэмэгдэл
дадлага ажил шаардлагатай байгаа эсэх, тэд эзэмшсэн ур
чадвараа бие дааж хэрэглэхэд бэлэн байгаа эсэхийг
нягтлах
• Энэхүү уншлагын үед эзэмшсэн чадвараа ашиглан бие
дааж унших боломжийг бүрдүүлж
• Танил бус эх дээр анх ажиллахдаа хамтарсан уншлагын
арга, хосоор унших аргыг хэрэглэвэл илүү үр дүн гарах
болно.

More Related Content

What's hot

урлагын үзлгийн хөтөлбөр
урлагын үзлгийн хөтөлбөрурлагын үзлгийн хөтөлбөр
урлагын үзлгийн хөтөлбөрzayaha
 
ч.алтанцэцэг
ч.алтанцэцэгч.алтанцэцэг
ч.алтанцэцэгaltaa e
 
монгол хэл 3 р анги
монгол хэл 3 р ангимонгол хэл 3 р анги
монгол хэл 3 р ангиuugiitseegii87
 
цээжлэх шүлэг
цээжлэх шүлэгцээжлэх шүлэг
цээжлэх шүлэгhoianseku
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө jiguurten
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэмguest00835cf3
 
8ш статистик характеристик
8ш статистик характеристик8ш статистик характеристик
8ш статистик характеристикnaraa_0714
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлалOyuhai1127
 
2-р ангийн монгол хэлний хичээлийн "Толь бичиг ашиглах" нэгж хичээлийн хөтөлбөр
2-р ангийн монгол хэлний хичээлийн "Толь бичиг ашиглах" нэгж хичээлийн хөтөлбөр2-р ангийн монгол хэлний хичээлийн "Толь бичиг ашиглах" нэгж хичээлийн хөтөлбөр
2-р ангийн монгол хэлний хичээлийн "Толь бичиг ашиглах" нэгж хичээлийн хөтөлбөрСэтгэмж Цогцолбор Сургууль
 
м үсэг
м үсэгм үсэг
м үсэгoontood
 
тэгш өнцөгтийн талбай
тэгш өнцөгтийн талбайтэгш өнцөгтийн талбай
тэгш өнцөгтийн талбайgunjee myangabat
 
1. Үгийн сангийн судлал
1. Үгийн сангийн судлал1. Үгийн сангийн судлал
1. Үгийн сангийн судлалoyunaadorj
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэChimeg Tsetseg
 
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
зөвлөгөө  өгөх үндсэн зарчимзөвлөгөө  өгөх үндсэн зарчим
зөвлөгөө өгөх үндсэн зарчимBayar Be
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгGuntulga
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчооShine Naran school
 
бутархай
бутархайбутархай
бутархайmunguu213
 

What's hot (20)

урлагын үзлгийн хөтөлбөр
урлагын үзлгийн хөтөлбөрурлагын үзлгийн хөтөлбөр
урлагын үзлгийн хөтөлбөр
 
ч.алтанцэцэг
ч.алтанцэцэгч.алтанцэцэг
ч.алтанцэцэг
 
монгол хэл 3 р анги
монгол хэл 3 р ангимонгол хэл 3 р анги
монгол хэл 3 р анги
 
Бүтээлч уншлага
Бүтээлч уншлагаБүтээлч уншлага
Бүтээлч уншлага
 
цээжлэх шүлэг
цээжлэх шүлэгцээжлэх шүлэг
цээжлэх шүлэг
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
үгийн сангийн утга
үгийн сангийн утгаүгийн сангийн утга
үгийн сангийн утга
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэм
 
8ш статистик характеристик
8ш статистик характеристик8ш статистик характеристик
8ш статистик характеристик
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
2-р ангийн монгол хэлний хичээлийн "Толь бичиг ашиглах" нэгж хичээлийн хөтөлбөр
2-р ангийн монгол хэлний хичээлийн "Толь бичиг ашиглах" нэгж хичээлийн хөтөлбөр2-р ангийн монгол хэлний хичээлийн "Толь бичиг ашиглах" нэгж хичээлийн хөтөлбөр
2-р ангийн монгол хэлний хичээлийн "Толь бичиг ашиглах" нэгж хичээлийн хөтөлбөр
 
гэрийн ерөөл
гэрийн ерөөл гэрийн ерөөл
гэрийн ерөөл
 
м үсэг
м үсэгм үсэг
м үсэг
 
тэгш өнцөгтийн талбай
тэгш өнцөгтийн талбайтэгш өнцөгтийн талбай
тэгш өнцөгтийн талбай
 
1. Үгийн сангийн судлал
1. Үгийн сангийн судлал1. Үгийн сангийн судлал
1. Үгийн сангийн судлал
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэ
 
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
зөвлөгөө  өгөх үндсэн зарчимзөвлөгөө  өгөх үндсэн зарчим
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэг
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
 
бутархай
бутархайбутархай
бутархай
 

Similar to Цагаан толгойн дараах үе

хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах нь
хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах ньхүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах нь
хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах ньTand amjilt Husie
 
хүүхдийг уншуулж сургах
хүүхдийг уншуулж сургаххүүхдийг уншуулж сургах
хүүхдийг уншуулж сургахoyunaa79
 
Mongol helnii standart
Mongol helnii standartMongol helnii standart
Mongol helnii standartNNaraa
 
Mongol helnii standart
Mongol helnii standartMongol helnii standart
Mongol helnii standartDogooo
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалтZaya80
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалтZaya80
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалтZaya80
 
эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж № 1 .1
эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж № 1 .1эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж № 1 .1
эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж № 1 .1Tseren-Orshih
 
эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж № 1 .1
эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж № 1 .1эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж № 1 .1
эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж № 1 .1Tseren-Orshih
 
Negj hicheel zovlogoo
Negj hicheel zovlogooNegj hicheel zovlogoo
Negj hicheel zovlogoomoogii102
 
зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7bulgan_2011
 
сургалтын технологийн-сан
сургалтын технологийн-сансургалтын технологийн-сан
сургалтын технологийн-санUurtsaikh Buynjargal
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2tsemaa
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2tsemaa
 

Similar to Цагаан толгойн дараах үе (20)

хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах нь
хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах ньхүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах нь
хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах нь
 
Surakh arga baril
Surakh arga barilSurakh arga baril
Surakh arga baril
 
Unshikh chadvar
Unshikh chadvar Unshikh chadvar
Unshikh chadvar
 
PDON101-Хичээл-10
 PDON101-Хичээл-10 PDON101-Хичээл-10
PDON101-Хичээл-10
 
хүүхдийг уншуулж сургах
хүүхдийг уншуулж сургаххүүхдийг уншуулж сургах
хүүхдийг уншуулж сургах
 
Mongol helnii standart
Mongol helnii standartMongol helnii standart
Mongol helnii standart
 
Mongol helnii standart
Mongol helnii standartMongol helnii standart
Mongol helnii standart
 
монгол хэл эх
монгол хэл   эхмонгол хэл   эх
монгол хэл эх
 
Арга зүйн туршлага
Арга зүйн туршлагаАрга зүйн туршлага
Арга зүйн туршлага
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалт
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалт
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалт
 
эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж № 1 .1
эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж № 1 .1эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж № 1 .1
эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж № 1 .1
 
эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж № 1 .1
эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж № 1 .1эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж № 1 .1
эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж № 1 .1
 
Negj hicheel zovlogoo
Negj hicheel zovlogooNegj hicheel zovlogoo
Negj hicheel zovlogoo
 
зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7
 
сургалтын технологийн-сан
сургалтын технологийн-сансургалтын технологийн-сан
сургалтын технологийн-сан
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2
 

More from E-Gazarchin Online University

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

Цагаан толгойн дараах үе

  • 2. Уншъя, ярилцъя, бичье • Бүлгийн зорилго: Цагаан толгойн үед сурагчдын эзэмшсэн унших, бичих чадварыг хөгжүүлэх • Цагаан толгойн дараах үе нь сурагчдын цагаан толгойн үед сурч эзэмшсэн хэл яриа, унших, бичих чадварыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилготой. Энэ үед жижиг хэмжээтэй эх сэдвүүд унших, бичих замаар цаашид судлах эх хэлний хичээлд бэлтгэх суурь нь болдог.
  • 3. • Сурах бичиг эхийн дарааллыг тогтоохдоо жижиг хэмжээтэйгээс эхэлж, томоохон хэмжээтэй “Бяцхан бөөдий”, “Яст мэлхий”, “Өвдөгцөө” зэрэг эхийг сурах бичгийн төгсгөлд оруулсан. Мөн уламжлалт ахуй амьдрал, мал аж ахуйд холбогдох цөөнгүй сэдэв бий. Хүүхдийн уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх, унших сэдэл, сонирхлыг нь төрүүлэх зорилгоор аль болох зурагт эх сонгосноос гадна эхийн агуулгыг зургаар үзүүлсэн. Уншиж ойлгох чадвар нь зөвхөн монгол хэлний хичээлд төдийгүй бусад хичээлд амжилттай суралцах үндсэн суурь тул аль болох бүх сурагчийг чанартай уншиж байгаа нь ажиглагдаж байна.
  • 4. • Ийм учраас уншлагын дөрвөн чанарыг жигд эзэмшүүлэхийг анхаарах шаардлагатай бөгөөд унших сэдэв бүрийн дээд хэсэгт “Уншиж ойлгоё”, “Тод чанга уншъя” гэх мэтээр суралцахуйн зорилт байгаа бол уншсанаа задлан шинжилж ярилцах асуулт, даалгавар “Уншсанаа ярилцъя” гэсэн хэсэгт бий. Энэ хэсэгт зөвхөн асуултад хариулахаас гадна асуултад тохирох хариултыг сонгож хариулах,, өгүүлбэр зохиож бичих, эхэд тохирох зүйр цэцэн үг сонгох гэх мэт даалгавар ба үйл ажиллагаа нь уншсанаа ойлгох чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг болно.
  • 5. • Үүнийг хүнд, хэцүү гэж бодохын оронд яст мэлхий, тэмээ хоёрт зориулан бичсэн зөвлөгөөг уншуулж, бичлэгийг дуурайн бичүүлэхийг зорих хэрэгтэй. Энэ нь нэг талаас дуурайн зохиож бичих чадвар, нөгөө талаас уншсан зохиол, зохиолын баатарт өөрийн үнэлгээ өгөхөд суралцах алхам болно. Хэлний зүйн мэдлэгээ хэрэглэх чадвар эзэмшүүлэх агуулгын хувьд цагаан толгойн үсгийн дарааллыг мэдэх, хэн?, юу? Яав? Гэсэн асуултад хариулагдах үгийг өгүүлбэрээс олох, өгүүлбэр ба хүний нэрийг том үсгээр эхлэн бичих, өгүүлбэрийн төгсгөлд цэг бичих чадвар эзэмшсэн байхаар хөтөлбөрт тусгасан байна.
  • 6. • Ийм учраас уншсан эхээс эдгээр асуултад хариулагдах үг олох, өгүүлбэр зохиох, цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичих, өгсөн үгсээр өгүүлбэр бүтээн бичих зэрэг даалгавар бий. Уншсан эхээс сурагчдад утгын хувьд танил биш, ховор хэрэглэгддэг зарим үгийн “Утгыг мэдье” гэсэн хэсэгт тайлбарлаж, бичлэгийн хувьд харьцангуй хүнд зарим үгсийг “Зөв бичье” гэсэн нүдлүүлэх зорилгоор оруулсан.
  • 7. Энэ хэсэгт уншлагад зориулсан 26 эх сэдэв сонгон оруулсан. • Эдгээр эхийг сонгохдоо хүүхдийн хүмүүжил төлөвшилд зэрэг нөлөө үзүүлэх агуулгатай, уншихад сонирхолтой, хэмжээ нь жижиг, олон дүр, олон үйл явдалгүй, байх шаардлагыг үндэс болгодог. Энэ нь нэг талаас уншлагад зориулан ашиглаж болохын зэрэгцээ сурагчдыг зохион бичиж сургах аргачлалыгг харуулсан. Түүнчлэн энэ бүлгийн хуудасны доод хэсэгт сурагчдад утга, бичлэгийн хувьд харьцангуй хүнд магадлалтай үгийг “Утгыг мэдье”, “Зөв бичье” гэсэн хэсэгт нүдлүүлэх зорилгоор оруулсан.
  • 8. 1. Унших чадварыг хөгжүүлэх арга зүй • Сургалтын хөтөлбөрт зөв, ойлгож уншиж сурахыг суралцахуйн зорилт болгон дээшлүүлж дараах үйл ажиллагаагаар дамжуулан энэхүү зорилгыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнд: • Богино үгийг шууд, уртавтар үгийг үелж түгдрэхгүй зөв унших, • Танил эхийг өөртөө болон бусдад дуудан унших /үсэглэхгүй, үелэхгүй унших/
  • 9. • Эх, өгүүлбэрийг уншиж ойлгосноо харуулах /асуултад хариулах, олон хариултаас сонгох, үйл хөдлөлийг ярих, утгыг тайлбарлах, зургаас олох, зураг байрлуулах гэх мэт/ • Өгүүлбэр, эхэд байгаа ойлгомжгүй үг хэллэгийг бусдаас асууж тодруулах • Энгийн хялбар эх /шүлэг, үлгэр, өгүүллэг/ - ийг бусдын дэмжлэггүй уншиж ойлгох
  • 10. • Уншлагад сургах олон чадвараас нэгдүгээр ангид зөв, ойлгож унших чанарыг эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэй. Уншлагад сурах бичгээс гадна ном зохиол ашиглаж болно. Мөн эх зохиолоос сонгон тарааж өгөх материал бэлтгэн өгч уншуулж болно. Ийнхүү эх зохиол сонгохдоо зургаан настай хүүхдийн танин мэдэхүй, хөгжлийн онцлогт тохирсон байх дараах шаардлагыг байнга анхаарах хэрэгтэй. Үүнд:
  • 11. • Эхийн хэт том биш байх • Эхийн агуулгыг тодруулах зураг дүрслэлтэй байх • Эхийн агуулга, санаа нь шууд ойлгогдохоор байх • Эх нь голдуу энгийн өгүүлбэрээс бүтсэн байх • Эхэд шилжсэн утгатай үг хэллэг хэрэглээгүй байх
  • 12. • Эдгээр үйл ажиллагаанд сурах бичгээс гадна хүүхдийн бие дааж уншихад зориулсан төрөл бүрийн хэрэглэгдэхүүн, зурагтай том ном, үйл явдал бүхий цуврал зураг, дармал ба бичмэлээр бичсэн эх бүхий тарааж өгөх материал, бага насны хүүхдэд зориулсан ном /үлгэр, богино хэмжээний өгүүлэг/ ашиглахыг зөвлөмжилсөн. Дөрөвдүгээр улирлын гол зорилго бол сурагчдын өөртөө бүтээсэн унших аргыг нь дэмжих, унших чадварыг төлөвшүүлэх бөгөөд сургууль, эцэг эх, багш нарын хамгийн хариуцлагатай үе гэж хэлж болно.
  • 13. Бага боловсролын хүрээнд хүүхдийн унших чадварыг хөгжүүлэх таван үе шат байдаг гэж дурдсан. 1. Унших бэлтгэл үе. Эхний энэ шатанд хүүхдийг нийгэмшихүйн, оюун ухааны, сэтгэл хөдлөлийн болон бие бялдрын хувьд унших үйлд бэлэн байлгах бэлтгэл хангахад чиглэгдэнэ. 2. Уншиж эхлэх үе. Энэ шатанд цагаан толгойн үсгийг тогтоож эхэлдэг, хэд хэдэн авианы дуудлагыг нийлүүлэн үе болгох замаар шинэ үг уншиж эхэлдэг.
  • 14. 3. Түгдрэлгүй унших үе: Энэ нь хүүхдэд унших явцдаа танил биш, утгыг нь сайн мэдэхгүй үг хэллэгийг ялган таньж, унших арга эзэмшиж, хялбар үгтэй, жижиг хэмжээтэй эхийг уншиж чаддаг болно. 4. Унших дур хүслийг өдөөх үе: Унших аргатай болсон сурагчдыг сонирхлоор нь унших чадварыг нь хөгжүүлэх чухал үе юм. 5. Унших чадварыг төгөлдөржүүлэх үе. Энэ шатанд сурагчид эхийн төвшинд ажиллаж, уншсан зүйлийнхээ утга санааг зөв ойлгож сурах явдал юм. Бага ангийн сурагчид эдгээр таван үе шатыг дамжин унших чадвар нь хөгждөг байна.
  • 15. • Монгол хэлний сурах бичигт цагаан толгойн уншлагад зориулсан эх сэдэв байгаагаас шүлэг, үлгэр, өгүүллэг бий. Эдгээр эхээс аль эхийг сонгож чанга дуугаар унших уншлагыг зохион байгуулж болно. Харин бүх эхтэй ажиллах үйл ажиллагааны явцад зөв унших, ойлгон унших чадварыг эзэмшүүлж сурагчдын унших чадварыг хөгжүүлэх шаардлагатай.
  • 16. Тод, чанга уншлагад сургах • Энэ чадварыг эзэмшүүлэх уншлагын олон арга хэлбэр байдаг. Тухайлбал, багш чанга дуугаар унших • Хүүхэд хурц тодорхой, бодит зүйлийг ямагт сонирхож байдаг учир зохиолыг хүүхдэд хүргэхийн тулд уран яруу өгүүлэх шаардлага зүй ёсоор гарч ирдэг. Утга төгөлдөр үлгэрлэн унших нь хамгийн эхний алхам
  • 17. • Уншигч унших явцдаа зохиолын дүр дүрслэлийг сэтгэлдээ буутал дүрсэлж байх хэрэгтэй. Тэгвэл сонсогч сонсох явцдаа буулган авна. Ингэхийн тулд зохиолд утга, дүр, үйл явдал, хэлний задлалыг нарийн хийх  Зохиолоо сайтар задлан ойлгосны дараа унших арга зүйгээ сонгоно гэсэн үг.  Уран яруу уншихад олон удаагийн чадвар, дадлага хэрэгтэй юм.
  • 18. Уран уншлагын хувьд доорх зарчимд тулгуурлан өөрийгөө хөгжүүлэх нь зөв.  Ярих чадвар - Амьсгал - Дуу авиа - Тод дуудлага  Утга зохиолын хэлний дуудлага ба өргөлт - Үгийн зогсолт - Зогсоц, хурдац, хэмнэл - Ярианы хөг ая - Дууны өнгө
  • 19. • Зохиолын эхийг хүүхдүүдэд дуудаж буюу уран уншиж өгөх нь багшийн зөв үлгэр дуурайлал юм. Зохиолыг уран уншихын тулд дараах алхамуудыг хийх хэрэгтэй.  Зохиолын эхтэй танилцуулж, түүнд задлан шинжлэл хийх, хийлгэх  Элдэв төрөл зүйлийн зохиолыг хүүхдэд уншиж өгөх, үлгэрлэх, өөрсдөөр нь уншуулах,  Богино хэмжээний зохиолыг хүүхдэд уншиж өгөх, дуудлага, зогсоц, өргөлтийг сайтар анхаарах хэрэгтэй юм.
  • 20. • Хүүхэд аливаа зүйлийн буруу зөвийг танин мэдэх туршлага багатай учраас багшийн хэлснийг шууд тусган авч, багшаас үлгэрлэдэг учир багш өөрөө үг хэл, үйлдэлдээ маш сайн анхаарч, зохиол бүтээлийг ойлгомжтой зөв цэвэр дуудан уншиж өгөх хэрэгтэй.
  • 21. • Хүүхдийг уран унших чадварт сургахын тулд хүртэхүйн эрхтнийг бүгдийг идэвхтэй оролцуулах нь чадварыг бүрэн дүүрэн эзэмших, зөв сайн болоход үр дүнтэй. Тэгснээр чадвар нэмэгдэнэ.
  • 22. • Хүртэх мэдрэхүй буюу Хараа буюу • Хүртэн мэдрэх тогтолцоо харааны тогтолцоо • Сонсголын Тэнцвэрийн • буюу буюу булчин • сонсголын шөрмөсний авуурын тогтолцоо Анхаарал төвлөрөлт Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх байдал Хэл ярианы чадвар Сурах чадвар Хийсвэрлэн бодохуй Зохион байгуулах чадвар
  • 23. • Хүүхдийн сэтгэхүй, ургуулан бодох үйлд тулгуурлан уран уншлагыг хөгжүүлэх боломжтой байдаг. Зохиол бүтээлээ сайтар ойлгосон хүүхэд зургаар, үг хэл, үйлдлээрээ ч бүрэн дүүрэн ойлгуулдаг.
  • 24. • Уншлагын төрөл  Гүнзгийрүүлсэн уншлага  Түргэн уншлага  Түүвэрчилсэн уншлага  Номтой танилцах уншлага  Эшлэл, нэр, баримт зэргийг олж унших зорилготой уншлага
  • 25. Ойлгож унших • Сурагчид уншиж буй зүйлийнхээ утгыг ойлгоогүй нөхцөлд хэчнээн хурдан, зөв уншлаа ч гэсэн мэдлэг эзэмших эцсийн зорилгоо биелүүлж чадахгүй. Ойлгож унших нь уншлагын хамгийн гол үндсэн чанарын нэг юм. Сурагчдыг ойлгож уншихад багш хичээлийн явцад дараах зүйлүүдэд анхаарал хандуулбал зохино. Тухайлбал, • Багш эхийг унших явцдаа үе, үе зогсолт хийж тайлбарлаж тодруулах. Энэ нь сурагчдад уншиж мэдсэн эхийн талаар бодож байгаа зүйлээ үгээр илэрхийлэх боломжийг олгодог.
  • 26. • Уншсан зүйлийнхээ талаар бусадтай ярилцах боломж олгох • Багш сурагчдаас ойлгосон эсэх талаар асуулт тавьж тодруулах • Хүнд үгийн утга тайлбарлах, Тухайн эхэд орсон уншаад ойлгохгүй байгаа үг, өгүүлбэр, хэсгүүдийг бусдын тусламжтай ойлгох арга юм. • Эхийг давтан уншуулах. Сурагчид дахин унших аргыг хэрэглэснээр уншсан зүйлийнхээ утга агуулгын талаар ойлгон ярихдаа өөртөө итгэлтэй болдог. Уншсан зүйлээ бусдад илэрхийлж чадсанаар тэдний ой тогтоолт давхар хөгждөг.
  • 27. Сурагчидд эхийг уншаад хэрхэн ойлгосныг илрүүлэхдээ дараах аргыг хэрэглэх нь түгээмэл байдаг. • Асуулт асуух • Үйл явдлыг ярих • Олон асуултаас сонгуулах • Зураг эвлүүлэх • Үгийн утга тайлбарлах
  • 28. Уншсанаа ярих дасгал • Хүүхдийг аман ярианы дадлага хийлгэх уламжлал сүүлийн жилүүдэд нэлээд сэргэж, өргөн хэрэглэгдэж байна. Хүүхдүүдийг ийм дадлага хийлгэснээр уншиж өгсөн зохиолуудыг өөрийн болгоход нь тусалж чадахаас гадна хэл, ярианых нь чадварыг хөгжүүлж, мөн түүнчлэн ургуулан зохиох бүтээлч авьяасыг нь илрүүлнэ. Ярьж буй зүйл эх зохиолтойгоо яг нийцэж байх албагүй учраас ургуулан зохиох авьяасыг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
  • 29. • Хүүхдүүдийг тойрог хэлбэрээр юмуу эсвэл ярьж буй хүүхдэд ангийн бүх хүүхдийн анхаарлын төвд байх боломж олгох өөр ямар нэгэн байрлалаар суулгана. Анхаарал татах зорилгоор ярих хүүхдийг тусгай сандал дээр суулгаж болно. Хичээл энгийн уран зохиолын хичээл шиг явагдах ёстой. Зохиол ярих дасгал хийж сураагүй хүүхдүүд ярьж байгаад түгдрэх, гацах тохиолдол гарвал тэдэнд туслалцаа үзүүлэх шаардлага гарна. Үүнийг багш анхаарах ёстой.
  • 30. Үлгэр хүүхдийн төсөөлөн бодох чадварыг сайжруулдаг • “Мэдлэг бол хязгаарлагдмал. Харин төсөөлөн бодох чадвар бол хязгааргүй” гэж суут ухаантан Эйнштэйн хэлсэн. Хүүхэд үг цээжлэхдээ, тоо бодохдоо, монгол хэлний дүрэм танихдаа сайн байдаг ч аливааг ургуулан бодох, ямар нэг хүрээ хязгаарт баригдалгүйгээр чөлөөтэй төсөөлөх чадварүй бол бусад бүх чадвар сул дорой болдог. Кино үзэж байхад, хараа, чих, тархи гурав гурвуулаа ажилладаг учраас төсөөлөн бодох боломж олддодгүй.
  • 31. • Харин үлгэр сонсож байхад үйл явдлыг нь нүдээр үзээгүй хүүхдүүд дотроо төсөөлж, өөрсдийн бодол дотор амилуулсан дүрүүдээрээ үлгэрийнхээ үргэлжлэлийг зохиож болдог учраас оюун ухааны цар хүрээ тэлдэг тул зөвхөн сурах бичгээр хязгаарлалгүй үлгэр уншиж өгч байвал нэн сайн.
  • 32. Бусдын дэмжлэггүй унших • Сурагчид унгих техникийг бие даан хэрэглэж өөрийн болгож эзэмшсэн чадсан тэр үед л энэхүү унших чадвар нь тухайн хүүхдийн унших арга барилтай уншигч болгоход дараах зүйлүүдийг гүйцэтгэвэл зохино. • Гэр бүл сургуулийн орчинд сурагчдыг багш ба эцэг эхийн удирдлагын дор бие даан гүйцэтгэх уншлагад тогтмол хамруулж болно. Энэ үйл ажиллагаа нь танил бус эхтэй ажиллах сайн бэлтгэл болдог.
  • 33. • Сурагчдын ахиц дэвшлийг ажиглах, сурагчдад нэмэгдэл дадлага ажил шаардлагатай байгаа эсэх, тэд эзэмшсэн ур чадвараа бие дааж хэрэглэхэд бэлэн байгаа эсэхийг нягтлах • Энэхүү уншлагын үед эзэмшсэн чадвараа ашиглан бие дааж унших боломжийг бүрдүүлж • Танил бус эх дээр анх ажиллахдаа хамтарсан уншлагын арга, хосоор унших аргыг хэрэглэвэл илүү үр дүн гарах болно.