SlideShare a Scribd company logo
1 of 59
МУ ДАХЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ
ИРГЭДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН

Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ?
Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл,
мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил
нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн
болон 12 сараас дээш хугацаагаар
хязгаарлагдсан хүнийг “хөгжлийн бэрхшээлтэй”
гэж ойлгоно.
 Манай улсын хувьд 170 гаруй
мянган хөгжлийн бэрхшээлтэй
иргэд бий гэсэн тооцоо судалгаа
байдаг. Эдгээр иргэн эдлэх ёстой
эрхээ эдэлж чадахгүй байгааг бид
анзаарсан ч анзаараагүй мэт…
 Хууль нь ч, хүний эрх нь ч тэр
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
бүрэн төгс үйлчлэхгүй байгаа
МОНГОЛ ДАХЬ ХӨГЖИЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ
БУЙ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН УДИРДЛАГА
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН НИЙГМИЙН
ХАМГААЛАЛ
1) Xөгжлийн бэрхшээлтэй иргэнд
орон сууцны хөлс төлөхөд,
хэрэв нийтийн халаалтгүй сууц,
гэрт амьдардаг бол түлш
худалдан авахад нь жилд нэг
удаа мөнгөн тусламж олгоно.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ
НАРЫН ХЯНАЛТЫН КОМИССЫН ШИЙДВЭРЭЭР НИЙСЛЭЛД ИРЖ
ЭМЧЛҮҮЛЭХ, ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭСЭН ТОХИОЛДОЛД НЭГ
ТАЛЫН УНААНЫ ЗАРДЛЫГ ЖИЛД НЭГ УДАА НӨХӨН ОЛГОНО.
18 НАСАНД ХҮРСЭН БҮРЭН ХАРААГҮЙ ИРГЭНИЙ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАРДАЛД ЗАСГИЙН ГАЗРААС
ТОГТООСОН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ.
Xууль тогтоомжид заасан
оршуулгын тэтгэмж
авах эрх үүсээгүй,
хөгжлийн бэрхшээлтэй
ганц бие иргэн нас
барвал түүний
оршуулгын зардалд
нийгмийн даатгалын
сангаас олгох оршуулгын
тэтгэмжийн 75 хувьтай
тэнцэх хэмжээний мөнгөн
тусламж олгоно.
БҮРЭН ХАРААГҮЙ ХҮН
ЭМНЭЛЭГИЙН БАЙГУУЛЛАГЫН
ДҮГНЭЛТЭЭР ЭМЧЛҮҮЛЭХ,
РАШААН СУВИЛАЛД
СУВИЛУУЛАХААР АЙМГААС
НИЙСЛЭЛД, НИЙСЛЭЛЭЭС
АЙМАГТ ЗОРЧИХ ШААРДЛАГАТАЙ
БОЛВОЛ ИРЖ БУЦАХ УНААНЫ
ЗАРДЛЫН 75 ХУВИЙГ ЖИЛД НЭГ
УДАА НӨХӨН ОЛГОНО.
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
БАЙГУУЛЛАГУУД БОЛОН
НИЙГМИЙН БҮХИЙ Л САЛБАРЫН
ҮЙЛЧИЛГЭЭ ТЭДЭНД БҮРЭН
ДҮҮРЭН ХҮРТЭХГҮЙ.
 Наад зах нь, явган хүний зам
талбай, налуу шатнаас авахуулаад
аюулгүй байдлыг нь хангасан
нийгмийн халамж үйлчилгээ тун
хомс.
Манай улсад 12 мянга гаруй сонсголгүй
иргэн байдаг.
 Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд ном, сонин сэтгүүлээс
мэдээлэл олж авах боломжтой ч телевиз, радио тэдний хувьд ямар ч
үүрэггүй.
 Дээр дурдсан өндөр хөгжилтэй улс орнуудад эдгээр мэдээллийн
хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгохын тулд
боломжит бүхий л хувилбарыг хэрэглэдэг.
 Манайд МҮОНТ-ээс бусад телевиз мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлгээ
дохионы орчуулагчаар орчуулдаггүй бөгөөд энэ нь сонсголгүй иргэдийг
сонголтгүй болгож байгаа юм.
ЭДЛЭХЭД БЭРХ ЭРХ
 Мөн тэдний мэдээлэл олж авах эрхийг бүдүүлгээр зөрчиж буйгийн
илрэл. Гэхдээ тус телевизийн “Цагийн хүрд” хөтөлбөрөө л дохионы
орчуулагч, хэлмэрчээр хөрвүүлүүлдэгээс бусад нэвтрүүлэг нь сонсголгүй
иргэдэд хаалттай. Мэдээ орчуулдаг дохионы орчуулагч нь ч дэлгэцийн
доод буланд харагдахаасаа харагдахгүй шахуу жижгээр гардаг нь мөн л
учир дутагдалтай.
 Гадаад улс орнуудад телевизийн экран буюу дэлгэцийн дөрөв
хуваасны нэг тэр ч бүү хэл тал хэсэгт нь дохионы орчуулагч
гаргадаг нь сонсголын бэрхшээлтэй иргэд тухайн мэдээ,
нэвтрүүлгийг бүрэн дүүрэн ойлгуулж чаддаг аж.
МӨН СОНГОХ БОЛООД СОНГОГДОХ ЭРХЭЭ Ч ЭДЭЛЖ
ЧАДАХГҮЙ ТОХИОЛДОЛ ГАРДАГ.
 Сонсголгүй иргэдэд тулгамдсан асуудал үүгээр
өндөрлөхгүй. Төрийн үйлчилгээ, яаралтай тусламж авахад
ч тэдэнд тулгарах саад их.
 Дөрвөн жил тутам УИХ-ын сонгууль мөн Ерөнхийлөгчийн
сонгууль болдог ч мөрийн хөтөлбөрөө сонсголгүй иргэдэд
зориулан дохионы орчуулгатайгаар хүргэдэг нь үгүй.
 Мөн хүн л болсон хойно яаралтай тусламж
үйлчилгээ авах шаардлага тулгардаг ч яаралтай
тусламжийн төв болох гал команд, цагдаагийн
газар, эмнэлэг зэрэгт дохионы хэлний орчуулагч
ажилладаггүй.
 Саяхнаас 101, 102, 103 тусгай дугаарууд мессэж
хүлээн авдаг болсныг эс тооцвол энэ талын
тусламж үйлчилгээ тун хомс.
 АНУ-д сонсголгүй иргэдэд үйлчлэх тусгай утасны
оператор ажилладаг бөгөөд үйлчлүүлэгч өөрийн утас
болоод компьютерээр тусгай дугаарт дүрсээр
холбогдож дохины орчуулагчид ямар тусламж
үйлчилгээ хэрэг болсон тухайгаа уламжилна. Улмаар
орчуулагч шууд ярианы хэлээр хөрвүүлж цагдаагийн
офицер, холбогдох хүмүүст уламжилдаг.
 Түүнчлэн, үсчин, дэлгүүр хоршоо, худалдааны төвүүд
хүртэл өөрсдийн зардлаар дохионы орчуулагч авч
ажиллуулж сонсголгүй иргэдэд үйлчилдэг аж.
 Ямар ч үйлчилгээ байсан эрүүл, энгийн хүмүүст үйлчилдэг
тариф, өртөгөөр үйлчилдэг бөгөөд дохины орчуулагч
ашигласны нэмэлт төлбөр авдаггүй гэнэ.
 Энэ нь заавал төрийн байгууллагууд бус хувийн
хэвшлийнхэн ч хүний эрхийг дээдэлж буй шинж.
 Мөн бизнесээ өргөжүүлэх зөв шийдэл гарц болж чаддаг
аж.
АВСТРАЛИД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ НЬ ХАРААГҮЙ ИРГЭДЭД
ЗОРИУЛСАН ТУСГАЙ ДУУ ГАРГАЖ ЗҮГ ЧИГИЙГ НЬ
ХӨТЛӨДГӨӨС ГАДНА ХӨЛД НЬ МЭДРЭГДЭХҮЙЦ ОВГОР,
ТОВГОРТОЙ БАЙДАГ ГЭНЭ.
 Мөн гарцаар гарахад улаан гэрэл ассан бол дуут дохио өгнө. Мөн ногоон
гэрэл асч гарцаар гарч болохыг нь илтгэсэн өөр нэгэн дуут дохио дуугарна
гэхчлэн хараагүй иргэдийн замын хөдөлгөөнд бие даан оролцох бүхий л
боломжоор нь хангасан байдаг аж.
 Манай улсад 2011 онд хийсэн судалгаагаар 15 мянга
орчим хараагүй иргэн бий гэсэн тоо гарчээ. Эдгээр
иргэний дийлэнх нь төрөлхийн болон буруу
эмчилгээний үр дүнд хараагүй болсон байдаг. Тэдний
нэг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны
олон нийттэй харилцах албаны дарга Ж.Батноов
ТҮҮНИЙГ ОЙ ГАРАНТАЙ БАЙХАД НҮД НЬ ӨВДСӨНИЙ
УЛМААС ЭМЧ НАР БУРУУ ДУСААЛГА ХЭРЭГЛЭЖ ХОРВООГ
ХАРАХ ХОЁР НҮДИЙГ НЬ СОХОЛЖЭЭ.
ДӨРВӨН ДАВХАР ХУУЧНЫ ТООСГОН БАРИЛГА ХАРААГҮЙЧҮҮДЭД
ЗОРИУЛАГДСАН ГЭХ Ч ХАРААГҮЙ ИРГЭДИЙН АХУЙ АМЬДРАЛД
НИЙЦСЭН ОРЧИН НӨХЦӨЛ ОГТХОН БҮРДЭЭГҮЙ АЖ.
xүний эрхийг дээдлэгч барууны орнуудад хоёр давхар
байшин байсан ч хараагүй хүн оршин суудаг л бол
цахилгаан шаттай байдаг. Мөн явган шатны бариул,
гишгүүр гээд хамаг л юм хальтирч унах, төөрч
будлихаас сэргийлсэн чиглүүлэгч, дуут дохио зэргээр
тоноглогдсон байдаг.
 давхар бүрийн шатны хамгийн дээд талын гишгүүрт
гишгэхэд тухайн давхрын тоог дуут дохиогоор
илэрхийлдэг.
 Гэтэл улсдаа ганц гэгдэх хараагүйчүүдийн орон сууц нь
энгийн барилга байшинтай яг адил.
Хараагүй иргэдийн хувьд мэргэжил эзэмших
боломж тун хомс. Гар урлалын чиглэлээр
гарын ур дүйтэй цөөн хэд нь ажиллахаас
бусдад нь амьдрал, амьжиргаагаа залгуулах
ажлын байр олдох нь цөөн.
 МХҮХ-ны хувьд Японы хараагүй иргэдийн
холбооноос мэргэжлийн массажжист авчран
сургалт зохион байгуулж цөөнгүй гишүүдээ
массажист болгоод амжсан гэнэ. Үүнээс өөр ажил
мэргэжил эзэмших боломж бололцоо нь хомс учир
ихэнх нь группийн мөнгөөрөө л амьдардаг аж.
ЖИШЭЭ
 Иргэн Чулаана нь хараагаа 75% иар алдсан бөгөөд багаасаа их ном уншдаг
сэргэлэн цовоо ухаалаг хүүхэд байсан ба оройн цагаар хүртэл ном
уншсанаар хараа нь их мууджээ. Тэрээр одоо 35 тай ба эцэг эх нь
өнгөрсөнөөс хойш 16 жил ганцаара амьдарч байна. Ажил эрхлэх гэхээр
хараа муутай хүн хийх ажил олдохгүй мэргэжил боловсрол эзэмшиж
чадаагүй бөгөөд улсийн тэтгэмжийн 115,0 төгрөгөөр амьдарч байна. Анх
хамаатан саданийхаараа очиж хооллодог байсан боловч нас бие гүйцсэн
том эрийг насаар нь тэжээх хүн хамаатан дундаас нь олдсонгүй. Сүүлдээ
бүүр хаалгаа тайлах хүн ч олдохгүй болсон . Гэртээ ганцаараа суудаг
түүнтэй ярилцах хүн ч байхгүйн улмаас сэтгэцтэй юмтай болж сүүлдээ
галзуугийн клинкид буртгэлтэй болсон байна. Тэрээр сард олгодог 115,0
төгрөг нь хоол хүнсэндээ ч хүрэхгүй байгаа учир тогнийхоо мөнгийг төлж
чадахгүйн улмаас амиа зогоохийн тулд тогоо хүртэл таслуулжээ.
САЙН ХУУЛЬ БАТАЛЖ ТҮҮНИЙГЭЭ АМЬДРАЛД БОДИТООР
ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ХАРААГҮЙ ИРГЭДИЙГ ХАМГААЛЖ, ЯЛГАВАРЛАН
ГАДУУРХАХГҮЙ БАЙХЫН ҮНДЭС.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД
 Тэдний хамгийн ихээр зөрчигддөг эрх болох сурч
боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь
хангахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ЯМАР АСУУДАЛ БАЙНА
ВЭ?
 Нийт хөгжлийн бэрхшээлтэй
130000 орчим иргэн байгаагаас
30000 орчим нь хүүхэд байна
гэсэн тоо бий.
 Улсын хэмжээнд хөгжлийн
бэрхшээлтэй 22000 гаруй хүүхэд
сургуульд суралцаж байгаа гэсэн
тойм судалгаа бий
. Гэтэл улсын хэмжээнд 6 тусгай сургууль
байгаагаас харааны бэрхшээлтэй хүүхдийн 1,
сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 1, оюуны
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 4 тусгай
сургуульд ердөө 1670 хүүхэд л суралцаж байна.
 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш
хамруулах хөтөлбөр хэрэгжиж байгаа ч
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах
орчин бүрдээгүй, багш нар
бэлтгэгдээгүй, багш нарт урамшуулал
олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг
сургаж байгаа багшийн ажлын үр дүнг
дүгнэх механизм байхгүй байна. Хүнд
хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүд боловсролын үйлчилгээний
гадна орхигдож байна.
-Харааны бэрхшээлтэй хүүхдийн
сургууль 1
-Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн
сургууль 1
-Оюуны хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн сургууль 4 байдаг аж
1. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29-р сургууль
2. Мэргэжлийн сургалттай 55-р бүрэн дунд сургууль
3. Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургууль
4. 63-сургууль
5. Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургууль
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН
БАЙГУУЛЛАГА
1. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай
29-р сургууль
Тус сургууль 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс
сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийг элсүүлэн тэдэнд сургуулийн өмнөх, бага,
суурь, бүрэн дунд болон мэргэжлийн анхан шатны
боловсролыг сургалтын тусгай арга зүй,
технологиор олгодог, дотуур байртай, тасралтгүй
үйл ажиллагаатай, үндэсний хэмжээнд үйл
ажиллагаа явуулдаг.
2007 оноос тус сургуулийн дэргэд
сонсгол, хэл ярианы хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх
боловсрол олгох зорилгоор цэцэрлэг нээн
ажиллуулсан бөгөөд 2009 оны 10 дугаар
сараас 100 хүүхдийн хүчин чадалтай, 24
цагийн үйл ажиллагаатай сонсгол, хэл
ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд
зориулсан тусгай цэцэрлэгийн барилга
баригдсан.
Түүнчлэн тус сургууль нь сонсгол, хэл ярианы
бэрхшээлтэй насанд хүрэгчдэд бичиг үсгийн
боловсрол олгох болон дохионы хэлний түр
сургалтуудыг зохион байгуулахаас гадна ердийн
цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, багш нарт
тусгай хэрэгцээт боловсролын талаар мэргэжил-
арга зүйн туслалцаа үзүүлдэг.
Багш нарын дотор согог зүйч 16, зөвлөх
зэрэгтэй 2, тэргүүлэх зэрэгтэй 17, заах аргач
зэрэгтэй 27 багш байна.
Тус сургууль нэг ээлжиндээ 500 хүүхэд
хичээллэх хичээлийн байр, 300 хүүхдийн хүчин
чадалтай дотуур байр, гал тогооны газартай.
Түүнчлэн Технологийн кабинет 6, Мэдээлэл
зүй, Хэл засал, Хими, Биологи, Эрүүл мэнд,
Монгол хэл, уран зохиол, Бага ангийн
кабинетууд ажилладаг. Мөн Номын сан,
Биеийн тамирын заал, Урлагийн танхимтай
болно.
2. Мэргэжлийн сургалттай 55-р бүрэн дунд сургууль
Тус сургууль нь анх 1976 оны 11 сард 25 дугаар сургуулийн
харъяанд Найрамдлын Районы тусгай бүлэг нэртэйгээр
байгуулагдан хичээллэж 1978 оноос Найрамдлын Районы 55-
р тусгай сургууль болон өргөжиж тусдаа гарсан.
1. оёдол эсгүүрчин
2. компьютер операторчин
3. модон эдлэлийн мужаан
4. тогооч нарийн боовчин
5. үсчин гоо сайханч
2001-2002 оны хичээлийн жилээс Мэргэжлийн Сургалттай 55
дугаар бүрэн дунд сургууль болон 1-9-р ангид хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдүүд, 10-11-р анги буюу ахлах ангид
энгийн хүүхдүүд суралцаж бүрэн дунд боловсрол олж
авахын зэрэгцээ 5 чиглэлээр мэргэжил эзэмшүүлэн төгсгөж
байна. Үүнд:
80 хүний суудалтай хурлын болон концертийн зал,
цайны газар, хөгжмийн танхим, биеийн тамирын зал,
15-20 хүүхэд хичээллэх хичээлийн 34 анги танхим, хоол
нарийн боов, компьютер, оёдол эсгүүр, модон эдлэлийн
мужаан. англи хэлний, хэл засал, эмчилгээний биеийн
тамир, үсчин гоо сайхан, эрүүл мэндийн танхим, номын
сан, багш хөгжлийн төв зэрэг анги танхимуудтай.
Материаллаг баазын хувьд:
3. Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургууль
Хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж, тэдний бодит
чадварт нь тулгуурласан сургалтын хөдөлмөрийн
дадал олгох, амьдрах ухаанд сургах, энэрэн хайрлаж,
нөхөн сэргээж, засан сайжруулах чиглэлээр явуулж,
НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ
БОЛОВСРОЛ ОЛГОДОГ ТҮШИЦ СУРГУУЛЬ
БОЛГОХ зорилготой үйл ажиллагаа явуулдаг.
Үйл ажиллагааны чиглэл
Сурган хүмүүжүүлэх:
Сурах болон бие эрхтний бэрхшээлтэй, дауны хам шинжтэй хүүхдүүдийн онцлогт
нь тохирсон сургалтын хөтөлбөрөөр суурь боловсрол эзэмшүүлэх
Засан сайжруулах, нөхөн сэргээх:
Хэл ярианы болон тулгуур эрхтний, биеийн ерөнхий хөгжлийн хоцрогдолтой
хүүхдийн согогийг засан сайжруулах, нөхөн сэргээх сургалтыг явуулах
Хөдөлмөр мэргэжлийн чиг баримжаа олгох:
Хүүхдийн хувийн онцлог, бодит боломж, чадавхи, сонирхлыг үндэслэн дунд ба ахлах
ангиас нь төрөлжүүлэн /ХАА, оёдол, мужаан г. м / ялгавартай сургалтыг зохион
байгуулах
ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, 25, 29, 55, 63, 70, 116 ДУГААР СУРГУУЛЬД ДЭЭРХ
1600 ХҮҮХЭД СУРЧ, БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ БАЙНА.
 Эдгээр зургаан автобусны нэг нь
тэргэнцэртэй хүүхдэд зориулсан өргөгч
шаттай. Энэ автобусыг 70 дугаар
сургуулийн захиалгын дагуу нийлүүлж
байгаа аж.
 Учир нь 70 дугаар сургуулийн 228
хүүхдийн 20 гаруй нь тэргэнцэртэй
сурагчид гэнэ. Тус сургууль лифттэй
автобустай болсноор дээрх хүүхдүүдийг
зөөвөрлөхөд хамаагүй хялбар болно
УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТУСГАЙ ЗУРГААН СУРГУУЛЬ,
ХУВИЙН НЭГ СУРГУУЛЬД ОЛГОСОН ДОЛООН АВТОБУСНЫ
НИЙТ ӨРТӨГ НЬ 700 САЯ ТӨГРӨГ АЖ.
Суралцагсдад хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд
бүтээлчээр бие даан ажиллаж, амьдрах иргэд болж
төлөвшихөд шаардлагатай зохих түвшний мэдлэг, чадвар,
технологи болон соёлын үнэт зүйлсийг эзэмших, сонгох
таатай орчин бүрдүүлэн тэдэнд эмнэлэг, нийгэм, сэтгэл зүйн
оношлогоо заслын болон хөдөлмөр, мэргэжлийн
чиг баримжаа олгоход чиглэн чанартай, хүртээмжтэй
үйлчилгээг үзүүлэхэд оршино.
4. 63-сургууль
Тус сургуулийн эрхэм зорилго:
Шинэ зуунд мэдлэгээ ашигладаг, чадвараараа амьдардаг,
дадлаараа орлогоо олдог олон шавь төгсгөн гаргахын тулд
тус сургуулийн хамт олон оюун ухаан хүч хөдөлмөрөө
нэгтгэн ажиллаж байна. Тус сургууль нь нэг ээлжээр өглөө
9.00 цагаас 15 цагийн хооронд сургалтын үйл ажиллагаагаа
явуулж байна. Энэ хичээлийн жилд нийт 47 багш
ажиллагсадтайгаар 1-9-р ангийн 229 сурагчтай сургалт
хүмүүжлийн ажлаа явуулж байна.
5. Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургууль
Тус сургууль нь Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд
ерөнхий боловсрол олгодог улсын хэмжээний ганц
сургууль юм. Мөн суралцагчиддаа ерөнхий боловсрол
олгохоос гадна тэдний гоо зүй, урлагийн авъяасыг нээн
илрүүлэх, хөгжүүлэх, дэмжих зорилгоор хөгжмийн
мэргэжлийн сургалт явуулдаг ба ахуйн болон орон зайн
баримжаа олгох, сонсгол хөгжүүлэх, өөртөө үйлчлэх, бие
даан амьдрах, нийгэмших, хөгжихөд чиглэсэн олон
төрлийн сургалтуудыг явуулдаг.
Мөн харааны бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн аливаа үйл
ажиллагаанд хувь хүмүүс, дотоод, гадаадын байгууллага хамт
олны дэмжлэгийг авч хамтран ажиллаж байна.
Тус сургууль нь 2011-2012 хичээлийн жилд 48 багш ажилчид,
82 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Сургууль нь хичээлийн байрны 1 жигүүртээ дотуур байртай.
Бүх сурагчдын 72 % нь буюу 59 сурагч дотуур байрандаа
амьдардаг. Сургуулийн нийт сурагчдын 39 нь 00 болон
үлдэгдэл хараатай, үлдсэн 43 нь сул хараатай хүүхдүүд
суралцдаг.
Өөрийн цайны газартай. Дотуур байранд 2 хүмүүжүүлэгч
багш 10.00-19.00 цаг хүртэл, 8 асрагч 8,16 цагаар ээлжээр
ажилладаг.
20 хүний багтаамжтай 4590 гаруй 14503,3 төгрөгийн
өртөгтэй кирил, брайль, ярьдаг ном бүхий тохилог номын
сантай бөгөөд мөн ярьдаг болон брайль ном хэвлэх студитэй.
Эдгээр багш ажиллагчид нь хүүхдийн амьдрах, чөлөөт цагаа
зөв боловсон өнгөрүүлэх, амьдрах ухаанд суралцахад нь
дэмжлэг үзүүлэх, цэвэр, эрүүл таатай орчин бүрдүүлэх, бие
хүн болон төлөвшүүлэх үүрэгтэйгээр ажилладаг.
 20 хүний багтаамжтай 4590 гаруй 14503,3 төгрөгийн
өртөгтэй кирил, брайль, ярьдаг ном бүхий тохилог
номын сантай бөгөөд мөн ярьдаг болон брайль ном
хэвлэх студитэй.
Эдгээр багш ажиллагчид нь хүүхдийн амьдрах,
чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амьдрах
ухаанд суралцахад нь дэмжлэг үзүүлэх, цэвэр, эрүүл
таатай орчин бүрдүүлэх, бие хүн болон төлөвшүүлэх
үүрэгтэйгээр ажилладаг.
 Дүгнэлт
Хүний эрхийг дээдэлж, эрх тэгш байдлыг
хангах үндсэн зарчимтай ардчилсан нийгэмд
хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүний тооноос
хасагдах тохиолдол цөөнгүй байна. Зөв
шийдэл бүхий хууль тогтоомжоор тэдний эрх
ашгийг хамгаалж, эрхийг нь эдлүүлэхгүй аваас
хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ойлголтыг халж
чадах нь юу л бол.
Анхаарал хандуулсанд
баярлалаа

More Related Content

What's hot

эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаBayarmaa Anu
 
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их ХуралМонгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их ХуралЖамбал-Очир Б.
 
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ Mr Nyak
 
Emegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgelEmegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgelBayarmaa Anu
 

What's hot (6)

эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
 
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их ХуралМонгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
 
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
 
Emegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgelEmegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgel
 
Б.Оюун
Б.ОюунБ.Оюун
Б.Оюун
 
МЗХ-ны танилцуулга - 2014.9.16
МЗХ-ны танилцуулга - 2014.9.16МЗХ-ны танилцуулга - 2014.9.16
МЗХ-ны танилцуулга - 2014.9.16
 

Viewers also liked

хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарын авлага 2008
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарын авлага 2008хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарын авлага 2008
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарын авлага 2008Ochir Consulting Ltd
 
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог стулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог сsaran_saraa
 
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалмонгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалzagas_aa
 
Haraanii berhsheel
Haraanii berhsheelHaraanii berhsheel
Haraanii berhsheel9990bayasa
 
5. day2 proposal development lecture
5. day2 proposal development lecture5. day2 proposal development lecture
5. day2 proposal development lectureDavaasuren Nyamaa
 
нийгмийн давхраажил Undarmaa
нийгмийн давхраажил Undarmaaнийгмийн давхраажил Undarmaa
нийгмийн давхраажил Undarmaazundarma
 
Nudnii uvchnii asargaa suvilgaa
Nudnii uvchnii asargaa suvilgaaNudnii uvchnii asargaa suvilgaa
Nudnii uvchnii asargaa suvilgaaEtugen
 
Hunii hogjliin indexiig tsootsoh
Hunii hogjliin indexiig tsootsohHunii hogjliin indexiig tsootsoh
Hunii hogjliin indexiig tsootsohUunee Moon
 
Hun amiin statistik 2010
Hun amiin statistik 2010Hun amiin statistik 2010
Hun amiin statistik 2010ndalai
 
Niigmiin davhraajilt
Niigmiin davhraajiltNiigmiin davhraajilt
Niigmiin davhraajiltBayarmaa Anu
 
р авиа таниулах
р авиа таниулахр авиа таниулах
р авиа таниулахchimeddolgor
 
ц авиа
ц авиац авиа
ц авиаpuujii87
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалтYumjav
 
т үсэг
т үсэгт үсэг
т үсэгoontood
 

Viewers also liked (20)

хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарын авлага 2008
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарын авлага 2008хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарын авлага 2008
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарын авлага 2008
 
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог стулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
 
ESON101-20160517
ESON101-20160517ESON101-20160517
ESON101-20160517
 
Sul sonsgol
Sul sonsgolSul sonsgol
Sul sonsgol
 
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалмонгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
 
Haraanii berhsheel
Haraanii berhsheelHaraanii berhsheel
Haraanii berhsheel
 
Dadlagiin ajil
Dadlagiin ajilDadlagiin ajil
Dadlagiin ajil
 
5. day2 proposal development lecture
5. day2 proposal development lecture5. day2 proposal development lecture
5. day2 proposal development lecture
 
Nud
NudNud
Nud
 
Diplomiin ajil
Diplomiin ajilDiplomiin ajil
Diplomiin ajil
 
нийгмийн давхраажил Undarmaa
нийгмийн давхраажил Undarmaaнийгмийн давхраажил Undarmaa
нийгмийн давхраажил Undarmaa
 
Nudnii uvchnii asargaa suvilgaa
Nudnii uvchnii asargaa suvilgaaNudnii uvchnii asargaa suvilgaa
Nudnii uvchnii asargaa suvilgaa
 
Hunii hogjliin indexiig tsootsoh
Hunii hogjliin indexiig tsootsohHunii hogjliin indexiig tsootsoh
Hunii hogjliin indexiig tsootsoh
 
Hun amiin statistik 2010
Hun amiin statistik 2010Hun amiin statistik 2010
Hun amiin statistik 2010
 
Niigmiin davhraajilt
Niigmiin davhraajiltNiigmiin davhraajilt
Niigmiin davhraajilt
 
р авиа таниулах
р авиа таниулахр авиа таниулах
р авиа таниулах
 
ц авиа
ц авиац авиа
ц авиа
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалт
 
ц үсэг
ц үсэгц үсэг
ц үсэг
 
т үсэг
т үсэгт үсэг
т үсэг
 

Similar to менежмэнт семинар 2

монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалмонгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалzagas_aa
 
эерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгэээерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгээGantuya_Enhbat
 
схзөвлөгөөн
схзөвлөгөөнсхзөвлөгөөн
схзөвлөгөөнschool14
 
схзөвлөгөөн
схзөвлөгөөнсхзөвлөгөөн
схзөвлөгөөнschool14
 
схзөвлөгөөн
схзөвлөгөөнсхзөвлөгөөн
схзөвлөгөөнschool14
 
сурган хүмүүжүүлэх 3
сурган хүмүүжүүлэх 3сурган хүмүүжүүлэх 3
сурган хүмүүжүүлэх 33-B
 
Хөвсгөлийн бухиа шуудан
Хөвсгөлийн бухиа шуудан  Хөвсгөлийн бухиа шуудан
Хөвсгөлийн бухиа шуудан Ellsi Nick
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжoyunzul
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замUnuruu Dear
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Unuruu Dear
 
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгжBuman Tsedew
 
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгжBuman Tsedew
 
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгжBuman Tsedew
 
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаBayarmaa Anu
 

Similar to менежмэнт семинар 2 (20)

lavlagaa
lavlagaalavlagaa
lavlagaa
 
13-408
 13-408 13-408
13-408
 
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалмонгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал
 
эерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгэээерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгээ
 
схзөвлөгөөн
схзөвлөгөөнсхзөвлөгөөн
схзөвлөгөөн
 
схзөвлөгөөн
схзөвлөгөөнсхзөвлөгөөн
схзөвлөгөөн
 
схзөвлөгөөн
схзөвлөгөөнсхзөвлөгөөн
схзөвлөгөөн
 
сурган хүмүүжүүлэх 3
сурган хүмүүжүүлэх 3сурган хүмүүжүүлэх 3
сурган хүмүүжүүлэх 3
 
H.b.shuudan 2
H.b.shuudan  2H.b.shuudan  2
H.b.shuudan 2
 
Хөвсгөлийн бухиа шуудан
Хөвсгөлийн бухиа шуудан  Хөвсгөлийн бухиа шуудан
Хөвсгөлийн бухиа шуудан
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
Huuhdiin erh
Huuhdiin erhHuuhdiin erh
Huuhdiin erh
 
Xtx taniltsuulga 2011
Xtx taniltsuulga 2011Xtx taniltsuulga 2011
Xtx taniltsuulga 2011
 
Huuhdiin erh
Huuhdiin erhHuuhdiin erh
Huuhdiin erh
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
 
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
 
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
 
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
 

More from Bayarmaa Anu

Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united statesBayarmaa Anu
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongoliaBayarmaa Anu
 
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...Bayarmaa Anu
 
My profession is social work
My profession is social workMy profession is social work
My profession is social workBayarmaa Anu
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united statesBayarmaa Anu
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongoliaBayarmaa Anu
 
ислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнBayarmaa Anu
 
гэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдалгэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдалBayarmaa Anu
 
Undarmaa 110404213616-phpapp02
Undarmaa 110404213616-phpapp02Undarmaa 110404213616-phpapp02
Undarmaa 110404213616-phpapp02Bayarmaa Anu
 
Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01Bayarmaa Anu
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Bayarmaa Anu
 
Emegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgelEmegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgelBayarmaa Anu
 
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалалэмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалалBayarmaa Anu
 
клуб кжбкнбнб,бн нб.жквхнм
клуб кжбкнбнб,бн нб.жквхнмклуб кжбкнбнб,бн нб.жквхнм
клуб кжбкнбнб,бн нб.жквхнмBayarmaa Anu
 
ислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнBayarmaa Anu
 
гэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдалгэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдалBayarmaa Anu
 

More from Bayarmaa Anu (20)

Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united states
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongolia
 
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
Consists of taxes and social welfare fund administered by the us department o...
 
My profession is social work
My profession is social workMy profession is social work
My profession is social work
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united states
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongolia
 
Tusul
TusulTusul
Tusul
 
Presentation2
Presentation2Presentation2
Presentation2
 
ислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэн
 
гэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдалгэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдал
 
Undarmaa 110404213616-phpapp02
Undarmaa 110404213616-phpapp02Undarmaa 110404213616-phpapp02
Undarmaa 110404213616-phpapp02
 
Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01Random 131018004435-phpapp01
Random 131018004435-phpapp01
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02
 
Emegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgelEmegteichuudiin oroltsoo iltgel
Emegteichuudiin oroltsoo iltgel
 
Bagaar ajillah
Bagaar ajillahBagaar ajillah
Bagaar ajillah
 
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалалэмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба нийгмийн хамгаалал
 
сэтгэл
сэтгэлсэтгэл
сэтгэл
 
клуб кжбкнбнб,бн нб.жквхнм
клуб кжбкнбнб,бн нб.жквхнмклуб кжбкнбнб,бн нб.жквхнм
клуб кжбкнбнб,бн нб.жквхнм
 
ислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэн
 
гэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдалгэр бүлийн өнөөгийн байдал
гэр бүлийн өнөөгийн байдал
 

менежмэнт семинар 2

  • 1. МУ ДАХЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА
  • 3. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН  Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ? Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг “хөгжлийн бэрхшээлтэй” гэж ойлгоно.
  • 4.  Манай улсын хувьд 170 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий гэсэн тооцоо судалгаа байдаг. Эдгээр иргэн эдлэх ёстой эрхээ эдэлж чадахгүй байгааг бид анзаарсан ч анзаараагүй мэт…  Хууль нь ч, хүний эрх нь ч тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүрэн төгс үйлчлэхгүй байгаа
  • 5. МОНГОЛ ДАХЬ ХӨГЖИЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН УДИРДЛАГА
  • 6. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ 1) Xөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгоно.
  • 7. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫН ХЯНАЛТЫН КОМИССЫН ШИЙДВЭРЭЭР НИЙСЛЭЛД ИРЖ ЭМЧЛҮҮЛЭХ, ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭСЭН ТОХИОЛДОЛД НЭГ ТАЛЫН УНААНЫ ЗАРДЛЫГ ЖИЛД НЭГ УДАА НӨХӨН ОЛГОНО.
  • 8. 18 НАСАНД ХҮРСЭН БҮРЭН ХАРААГҮЙ ИРГЭНИЙ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАРДАЛД ЗАСГИЙН ГАЗРААС ТОГТООСОН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ.
  • 9. Xууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэн нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн 75 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж олгоно.
  • 10. БҮРЭН ХАРААГҮЙ ХҮН ЭМНЭЛЭГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТЭЭР ЭМЧЛҮҮЛЭХ, РАШААН СУВИЛАЛД СУВИЛУУЛАХААР АЙМГААС НИЙСЛЭЛД, НИЙСЛЭЛЭЭС АЙМАГТ ЗОРЧИХ ШААРДЛАГАТАЙ БОЛВОЛ ИРЖ БУЦАХ УНААНЫ ЗАРДЛЫН 75 ХУВИЙГ ЖИЛД НЭГ УДАА НӨХӨН ОЛГОНО.
  • 11. ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОН НИЙГМИЙН БҮХИЙ Л САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ТЭДЭНД БҮРЭН ДҮҮРЭН ХҮРТЭХГҮЙ.  Наад зах нь, явган хүний зам талбай, налуу шатнаас авахуулаад аюулгүй байдлыг нь хангасан нийгмийн халамж үйлчилгээ тун хомс.
  • 12. Манай улсад 12 мянга гаруй сонсголгүй иргэн байдаг.  Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд ном, сонин сэтгүүлээс мэдээлэл олж авах боломжтой ч телевиз, радио тэдний хувьд ямар ч үүрэггүй.  Дээр дурдсан өндөр хөгжилтэй улс орнуудад эдгээр мэдээллийн хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгохын тулд боломжит бүхий л хувилбарыг хэрэглэдэг.  Манайд МҮОНТ-ээс бусад телевиз мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлгээ дохионы орчуулагчаар орчуулдаггүй бөгөөд энэ нь сонсголгүй иргэдийг сонголтгүй болгож байгаа юм.
  • 13. ЭДЛЭХЭД БЭРХ ЭРХ  Мөн тэдний мэдээлэл олж авах эрхийг бүдүүлгээр зөрчиж буйгийн илрэл. Гэхдээ тус телевизийн “Цагийн хүрд” хөтөлбөрөө л дохионы орчуулагч, хэлмэрчээр хөрвүүлүүлдэгээс бусад нэвтрүүлэг нь сонсголгүй иргэдэд хаалттай. Мэдээ орчуулдаг дохионы орчуулагч нь ч дэлгэцийн доод буланд харагдахаасаа харагдахгүй шахуу жижгээр гардаг нь мөн л учир дутагдалтай.
  • 14.  Гадаад улс орнуудад телевизийн экран буюу дэлгэцийн дөрөв хуваасны нэг тэр ч бүү хэл тал хэсэгт нь дохионы орчуулагч гаргадаг нь сонсголын бэрхшээлтэй иргэд тухайн мэдээ, нэвтрүүлгийг бүрэн дүүрэн ойлгуулж чаддаг аж.
  • 15. МӨН СОНГОХ БОЛООД СОНГОГДОХ ЭРХЭЭ Ч ЭДЭЛЖ ЧАДАХГҮЙ ТОХИОЛДОЛ ГАРДАГ.  Сонсголгүй иргэдэд тулгамдсан асуудал үүгээр өндөрлөхгүй. Төрийн үйлчилгээ, яаралтай тусламж авахад ч тэдэнд тулгарах саад их.  Дөрвөн жил тутам УИХ-ын сонгууль мөн Ерөнхийлөгчийн сонгууль болдог ч мөрийн хөтөлбөрөө сонсголгүй иргэдэд зориулан дохионы орчуулгатайгаар хүргэдэг нь үгүй.
  • 16.  Мөн хүн л болсон хойно яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлага тулгардаг ч яаралтай тусламжийн төв болох гал команд, цагдаагийн газар, эмнэлэг зэрэгт дохионы хэлний орчуулагч ажилладаггүй.  Саяхнаас 101, 102, 103 тусгай дугаарууд мессэж хүлээн авдаг болсныг эс тооцвол энэ талын тусламж үйлчилгээ тун хомс.
  • 17.  АНУ-д сонсголгүй иргэдэд үйлчлэх тусгай утасны оператор ажилладаг бөгөөд үйлчлүүлэгч өөрийн утас болоод компьютерээр тусгай дугаарт дүрсээр холбогдож дохины орчуулагчид ямар тусламж үйлчилгээ хэрэг болсон тухайгаа уламжилна. Улмаар орчуулагч шууд ярианы хэлээр хөрвүүлж цагдаагийн офицер, холбогдох хүмүүст уламжилдаг.
  • 18.
  • 19.
  • 20.  Түүнчлэн, үсчин, дэлгүүр хоршоо, худалдааны төвүүд хүртэл өөрсдийн зардлаар дохионы орчуулагч авч ажиллуулж сонсголгүй иргэдэд үйлчилдэг аж.  Ямар ч үйлчилгээ байсан эрүүл, энгийн хүмүүст үйлчилдэг тариф, өртөгөөр үйлчилдэг бөгөөд дохины орчуулагч ашигласны нэмэлт төлбөр авдаггүй гэнэ.  Энэ нь заавал төрийн байгууллагууд бус хувийн хэвшлийнхэн ч хүний эрхийг дээдэлж буй шинж.  Мөн бизнесээ өргөжүүлэх зөв шийдэл гарц болж чаддаг аж.
  • 21. АВСТРАЛИД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ НЬ ХАРААГҮЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ДУУ ГАРГАЖ ЗҮГ ЧИГИЙГ НЬ ХӨТЛӨДГӨӨС ГАДНА ХӨЛД НЬ МЭДРЭГДЭХҮЙЦ ОВГОР, ТОВГОРТОЙ БАЙДАГ ГЭНЭ.
  • 22.  Мөн гарцаар гарахад улаан гэрэл ассан бол дуут дохио өгнө. Мөн ногоон гэрэл асч гарцаар гарч болохыг нь илтгэсэн өөр нэгэн дуут дохио дуугарна гэхчлэн хараагүй иргэдийн замын хөдөлгөөнд бие даан оролцох бүхий л боломжоор нь хангасан байдаг аж.
  • 23.  Манай улсад 2011 онд хийсэн судалгаагаар 15 мянга орчим хараагүй иргэн бий гэсэн тоо гарчээ. Эдгээр иргэний дийлэнх нь төрөлхийн болон буруу эмчилгээний үр дүнд хараагүй болсон байдаг. Тэдний нэг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны олон нийттэй харилцах албаны дарга Ж.Батноов
  • 24. ТҮҮНИЙГ ОЙ ГАРАНТАЙ БАЙХАД НҮД НЬ ӨВДСӨНИЙ УЛМААС ЭМЧ НАР БУРУУ ДУСААЛГА ХЭРЭГЛЭЖ ХОРВООГ ХАРАХ ХОЁР НҮДИЙГ НЬ СОХОЛЖЭЭ.
  • 25. ДӨРВӨН ДАВХАР ХУУЧНЫ ТООСГОН БАРИЛГА ХАРААГҮЙЧҮҮДЭД ЗОРИУЛАГДСАН ГЭХ Ч ХАРААГҮЙ ИРГЭДИЙН АХУЙ АМЬДРАЛД НИЙЦСЭН ОРЧИН НӨХЦӨЛ ОГТХОН БҮРДЭЭГҮЙ АЖ.
  • 26. xүний эрхийг дээдлэгч барууны орнуудад хоёр давхар байшин байсан ч хараагүй хүн оршин суудаг л бол цахилгаан шаттай байдаг. Мөн явган шатны бариул, гишгүүр гээд хамаг л юм хальтирч унах, төөрч будлихаас сэргийлсэн чиглүүлэгч, дуут дохио зэргээр тоноглогдсон байдаг.  давхар бүрийн шатны хамгийн дээд талын гишгүүрт гишгэхэд тухайн давхрын тоог дуут дохиогоор илэрхийлдэг.  Гэтэл улсдаа ганц гэгдэх хараагүйчүүдийн орон сууц нь энгийн барилга байшинтай яг адил.
  • 27. Хараагүй иргэдийн хувьд мэргэжил эзэмших боломж тун хомс. Гар урлалын чиглэлээр гарын ур дүйтэй цөөн хэд нь ажиллахаас бусдад нь амьдрал, амьжиргаагаа залгуулах ажлын байр олдох нь цөөн.
  • 28.  МХҮХ-ны хувьд Японы хараагүй иргэдийн холбооноос мэргэжлийн массажжист авчран сургалт зохион байгуулж цөөнгүй гишүүдээ массажист болгоод амжсан гэнэ. Үүнээс өөр ажил мэргэжил эзэмших боломж бололцоо нь хомс учир ихэнх нь группийн мөнгөөрөө л амьдардаг аж.
  • 29. ЖИШЭЭ  Иргэн Чулаана нь хараагаа 75% иар алдсан бөгөөд багаасаа их ном уншдаг сэргэлэн цовоо ухаалаг хүүхэд байсан ба оройн цагаар хүртэл ном уншсанаар хараа нь их мууджээ. Тэрээр одоо 35 тай ба эцэг эх нь өнгөрсөнөөс хойш 16 жил ганцаара амьдарч байна. Ажил эрхлэх гэхээр хараа муутай хүн хийх ажил олдохгүй мэргэжил боловсрол эзэмшиж чадаагүй бөгөөд улсийн тэтгэмжийн 115,0 төгрөгөөр амьдарч байна. Анх хамаатан саданийхаараа очиж хооллодог байсан боловч нас бие гүйцсэн том эрийг насаар нь тэжээх хүн хамаатан дундаас нь олдсонгүй. Сүүлдээ бүүр хаалгаа тайлах хүн ч олдохгүй болсон . Гэртээ ганцаараа суудаг түүнтэй ярилцах хүн ч байхгүйн улмаас сэтгэцтэй юмтай болж сүүлдээ галзуугийн клинкид буртгэлтэй болсон байна. Тэрээр сард олгодог 115,0 төгрөг нь хоол хүнсэндээ ч хүрэхгүй байгаа учир тогнийхоо мөнгийг төлж чадахгүйн улмаас амиа зогоохийн тулд тогоо хүртэл таслуулжээ.
  • 30. САЙН ХУУЛЬ БАТАЛЖ ТҮҮНИЙГЭЭ АМЬДРАЛД БОДИТООР ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ХАРААГҮЙ ИРГЭДИЙГ ХАМГААЛЖ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХГҮЙ БАЙХЫН ҮНДЭС.
  • 32.  Тэдний хамгийн ихээр зөрчигддөг эрх болох сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй.
  • 33.
  • 34. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ЯМАР АСУУДАЛ БАЙНА ВЭ?  Нийт хөгжлийн бэрхшээлтэй 130000 орчим иргэн байгаагаас 30000 орчим нь хүүхэд байна гэсэн тоо бий.  Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 22000 гаруй хүүхэд сургуульд суралцаж байгаа гэсэн тойм судалгаа бий
  • 35. . Гэтэл улсын хэмжээнд 6 тусгай сургууль байгаагаас харааны бэрхшээлтэй хүүхдийн 1, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 1, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 4 тусгай сургуульд ердөө 1670 хүүхэд л суралцаж байна.
  • 36.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах хөтөлбөр хэрэгжиж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах орчин бүрдээгүй, багш нар бэлтгэгдээгүй, багш нарт урамшуулал олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургаж байгаа багшийн ажлын үр дүнг дүгнэх механизм байхгүй байна. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээний гадна орхигдож байна.
  • 37. -Харааны бэрхшээлтэй хүүхдийн сургууль 1 -Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургууль 1 -Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль 4 байдаг аж
  • 38. 1. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29-р сургууль 2. Мэргэжлийн сургалттай 55-р бүрэн дунд сургууль 3. Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургууль 4. 63-сургууль 5. Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургууль ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА
  • 39. 1. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29-р сургууль Тус сургууль 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг элсүүлэн тэдэнд сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд болон мэргэжлийн анхан шатны боловсролыг сургалтын тусгай арга зүй, технологиор олгодог, дотуур байртай, тасралтгүй үйл ажиллагаатай, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.
  • 40. 2007 оноос тус сургуулийн дэргэд сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилгоор цэцэрлэг нээн ажиллуулсан бөгөөд 2009 оны 10 дугаар сараас 100 хүүхдийн хүчин чадалтай, 24 цагийн үйл ажиллагаатай сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай цэцэрлэгийн барилга баригдсан.
  • 41. Түүнчлэн тус сургууль нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй насанд хүрэгчдэд бичиг үсгийн боловсрол олгох болон дохионы хэлний түр сургалтуудыг зохион байгуулахаас гадна ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, багш нарт тусгай хэрэгцээт боловсролын талаар мэргэжил- арга зүйн туслалцаа үзүүлдэг.
  • 42. Багш нарын дотор согог зүйч 16, зөвлөх зэрэгтэй 2, тэргүүлэх зэрэгтэй 17, заах аргач зэрэгтэй 27 багш байна. Тус сургууль нэг ээлжиндээ 500 хүүхэд хичээллэх хичээлийн байр, 300 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр, гал тогооны газартай. Түүнчлэн Технологийн кабинет 6, Мэдээлэл зүй, Хэл засал, Хими, Биологи, Эрүүл мэнд, Монгол хэл, уран зохиол, Бага ангийн кабинетууд ажилладаг. Мөн Номын сан, Биеийн тамирын заал, Урлагийн танхимтай болно.
  • 43. 2. Мэргэжлийн сургалттай 55-р бүрэн дунд сургууль Тус сургууль нь анх 1976 оны 11 сард 25 дугаар сургуулийн харъяанд Найрамдлын Районы тусгай бүлэг нэртэйгээр байгуулагдан хичээллэж 1978 оноос Найрамдлын Районы 55- р тусгай сургууль болон өргөжиж тусдаа гарсан.
  • 44. 1. оёдол эсгүүрчин 2. компьютер операторчин 3. модон эдлэлийн мужаан 4. тогооч нарийн боовчин 5. үсчин гоо сайханч 2001-2002 оны хичээлийн жилээс Мэргэжлийн Сургалттай 55 дугаар бүрэн дунд сургууль болон 1-9-р ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, 10-11-р анги буюу ахлах ангид энгийн хүүхдүүд суралцаж бүрэн дунд боловсрол олж авахын зэрэгцээ 5 чиглэлээр мэргэжил эзэмшүүлэн төгсгөж байна. Үүнд:
  • 45. 80 хүний суудалтай хурлын болон концертийн зал, цайны газар, хөгжмийн танхим, биеийн тамирын зал, 15-20 хүүхэд хичээллэх хичээлийн 34 анги танхим, хоол нарийн боов, компьютер, оёдол эсгүүр, модон эдлэлийн мужаан. англи хэлний, хэл засал, эмчилгээний биеийн тамир, үсчин гоо сайхан, эрүүл мэндийн танхим, номын сан, багш хөгжлийн төв зэрэг анги танхимуудтай. Материаллаг баазын хувьд:
  • 46.
  • 47. 3. Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургууль Хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж, тэдний бодит чадварт нь тулгуурласан сургалтын хөдөлмөрийн дадал олгох, амьдрах ухаанд сургах, энэрэн хайрлаж, нөхөн сэргээж, засан сайжруулах чиглэлээр явуулж, НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ ОЛГОДОГ ТҮШИЦ СУРГУУЛЬ БОЛГОХ зорилготой үйл ажиллагаа явуулдаг.
  • 48. Үйл ажиллагааны чиглэл Сурган хүмүүжүүлэх: Сурах болон бие эрхтний бэрхшээлтэй, дауны хам шинжтэй хүүхдүүдийн онцлогт нь тохирсон сургалтын хөтөлбөрөөр суурь боловсрол эзэмшүүлэх Засан сайжруулах, нөхөн сэргээх: Хэл ярианы болон тулгуур эрхтний, биеийн ерөнхий хөгжлийн хоцрогдолтой хүүхдийн согогийг засан сайжруулах, нөхөн сэргээх сургалтыг явуулах Хөдөлмөр мэргэжлийн чиг баримжаа олгох: Хүүхдийн хувийн онцлог, бодит боломж, чадавхи, сонирхлыг үндэслэн дунд ба ахлах ангиас нь төрөлжүүлэн /ХАА, оёдол, мужаан г. м / ялгавартай сургалтыг зохион байгуулах
  • 49. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, 25, 29, 55, 63, 70, 116 ДУГААР СУРГУУЛЬД ДЭЭРХ 1600 ХҮҮХЭД СУРЧ, БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ БАЙНА.  Эдгээр зургаан автобусны нэг нь тэргэнцэртэй хүүхдэд зориулсан өргөгч шаттай. Энэ автобусыг 70 дугаар сургуулийн захиалгын дагуу нийлүүлж байгаа аж.  Учир нь 70 дугаар сургуулийн 228 хүүхдийн 20 гаруй нь тэргэнцэртэй сурагчид гэнэ. Тус сургууль лифттэй автобустай болсноор дээрх хүүхдүүдийг зөөвөрлөхөд хамаагүй хялбар болно
  • 50. УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТУСГАЙ ЗУРГААН СУРГУУЛЬ, ХУВИЙН НЭГ СУРГУУЛЬД ОЛГОСОН ДОЛООН АВТОБУСНЫ НИЙТ ӨРТӨГ НЬ 700 САЯ ТӨГРӨГ АЖ.
  • 51. Суралцагсдад хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд бүтээлчээр бие даан ажиллаж, амьдрах иргэд болж төлөвшихөд шаардлагатай зохих түвшний мэдлэг, чадвар, технологи болон соёлын үнэт зүйлсийг эзэмших, сонгох таатай орчин бүрдүүлэн тэдэнд эмнэлэг, нийгэм, сэтгэл зүйн оношлогоо заслын болон хөдөлмөр, мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэн чанартай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэхэд оршино. 4. 63-сургууль Тус сургуулийн эрхэм зорилго:
  • 52.
  • 53. Шинэ зуунд мэдлэгээ ашигладаг, чадвараараа амьдардаг, дадлаараа орлогоо олдог олон шавь төгсгөн гаргахын тулд тус сургуулийн хамт олон оюун ухаан хүч хөдөлмөрөө нэгтгэн ажиллаж байна. Тус сургууль нь нэг ээлжээр өглөө 9.00 цагаас 15 цагийн хооронд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд нийт 47 багш ажиллагсадтайгаар 1-9-р ангийн 229 сурагчтай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.
  • 54. 5. Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургууль Тус сургууль нь Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгодог улсын хэмжээний ганц сургууль юм. Мөн суралцагчиддаа ерөнхий боловсрол олгохоос гадна тэдний гоо зүй, урлагийн авъяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, дэмжих зорилгоор хөгжмийн мэргэжлийн сургалт явуулдаг ба ахуйн болон орон зайн баримжаа олгох, сонсгол хөгжүүлэх, өөртөө үйлчлэх, бие даан амьдрах, нийгэмших, хөгжихөд чиглэсэн олон төрлийн сургалтуудыг явуулдаг.
  • 55. Мөн харааны бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн аливаа үйл ажиллагаанд хувь хүмүүс, дотоод, гадаадын байгууллага хамт олны дэмжлэгийг авч хамтран ажиллаж байна. Тус сургууль нь 2011-2012 хичээлийн жилд 48 багш ажилчид, 82 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сургууль нь хичээлийн байрны 1 жигүүртээ дотуур байртай. Бүх сурагчдын 72 % нь буюу 59 сурагч дотуур байрандаа амьдардаг. Сургуулийн нийт сурагчдын 39 нь 00 болон үлдэгдэл хараатай, үлдсэн 43 нь сул хараатай хүүхдүүд суралцдаг.
  • 56. Өөрийн цайны газартай. Дотуур байранд 2 хүмүүжүүлэгч багш 10.00-19.00 цаг хүртэл, 8 асрагч 8,16 цагаар ээлжээр ажилладаг. 20 хүний багтаамжтай 4590 гаруй 14503,3 төгрөгийн өртөгтэй кирил, брайль, ярьдаг ном бүхий тохилог номын сантай бөгөөд мөн ярьдаг болон брайль ном хэвлэх студитэй. Эдгээр багш ажиллагчид нь хүүхдийн амьдрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амьдрах ухаанд суралцахад нь дэмжлэг үзүүлэх, цэвэр, эрүүл таатай орчин бүрдүүлэх, бие хүн болон төлөвшүүлэх үүрэгтэйгээр ажилладаг.
  • 57.  20 хүний багтаамжтай 4590 гаруй 14503,3 төгрөгийн өртөгтэй кирил, брайль, ярьдаг ном бүхий тохилог номын сантай бөгөөд мөн ярьдаг болон брайль ном хэвлэх студитэй. Эдгээр багш ажиллагчид нь хүүхдийн амьдрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амьдрах ухаанд суралцахад нь дэмжлэг үзүүлэх, цэвэр, эрүүл таатай орчин бүрдүүлэх, бие хүн болон төлөвшүүлэх үүрэгтэйгээр ажилладаг.
  • 58.  Дүгнэлт Хүний эрхийг дээдэлж, эрх тэгш байдлыг хангах үндсэн зарчимтай ардчилсан нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүний тооноос хасагдах тохиолдол цөөнгүй байна. Зөв шийдэл бүхий хууль тогтоомжоор тэдний эрх ашгийг хамгаалж, эрхийг нь эдлүүлэхгүй аваас хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ойлголтыг халж чадах нь юу л бол.