SlideShare a Scribd company logo
1 of 3
Download to read offline
Амьдралд хөл төвихаас өмнө шийдэх ёстой чухал сэдэв:
Хүнд олон авъяас байж болно. Гэвч гоц авъяасаа нээгээгүй цагт амжилт, аз
жаргалаар бүрэн дүүрэн байж чадахгүй билээ.

Хүнд металлын ангийг 5- 6 жилд арай гэж төгсөөд сонинд спортын сэтгүүлчээр
ажиллах, хуулийн ангийг амжилттай төгссөн хэрнээ бизнес эрхэлж байгаа залуу,
эцэг эх нь эмч учраас анагаах төгсөөд багшийн ажил хийж байгаа сурган
хүмүүжүүлэгч, эдийн засгийн ангийн дүүргээд телевизид амжилт гаргаж байгаа
нэвтрүүлэгч… гээд олон олон жишээ байна. Тэгвэл асуудлын гол нь юу вэ? Гол
нь оюун ухааны хөгжил нь бүрэн хөгжиж гүйцдэг 6- 7 насандaаа, бүр түүнээс ч
эрт, хамгийн оройтлоо гэхэд их дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд орохоос
өмнө өөрийн гоц авъяасаа нээж түүнийхээ дагуу чиг тогтоох хэрэгтэй.

Эцэг эх, найз нөхөд, хамаатан садныхаа хэлснээр сонголт хийж, өөрийн гоц
авъяасаа нээж чадаагүй хүмүүс маш хожуу өөрийн гоц авъяасаа нээдэг. Хөгжсөн
боловсролын системд, хүүхдийг бэлтгэл ангид байхаас нь нээж хөгжүүлдэг
бөгөөд ингэснээр тэр хүн амьдралынхаа турш хамгийн дур сонирхолтой ажлаа
хийх эхийг тавьж байна гэсэн үг. Гэвч зарим нь үүнийг нэг их ойшоодоггүй, энэ
систем нь байх ёстой гэж үздэг. Хүүхдийн гоц авъяасыг нээж хөгжүүлэх
боловсролын системтэй болж боловсон хүчнээ бэлдэхгүй бол улс орны болон
хувь хүний эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ материалыг бэлдэх
хугацаандаа хийсэн бяцхан судалгаанаас харахад хамрагдсан хүмүүсийн 80%
-аас илүү нь өөрийн хүссэн, сонирхсон ажлаа хийдэггүй байлаа. Замын дундаас
буцаж өөрийн сонирхолын дагуу ажилд орсон хүмүүс азтайд тооцогдоно. Учир нь
бусдын санааг чухалчлан мэргэжлээ сонгосон хүмүүс насан туршдаа сэтгэл
хангалуун бус ажиллана гэсэн үг. Хүүхдийнхээ их дээд сургуульд элсэх үед нь
суралцах ангийг нь сонгоход нь туслах ба хэлж өгөх хоёрын хооронд маш том
ялгаа байдаг.

Дэлхий дээрх 6 тэрбум хүн тус бүр өөр өөрийн гоц авъяастай байдаг гэдгийг
мартаж болохгүй. Нэг өндгөн эсийн ихрүүдийн авъяас чадвар хүртэл ялгаатай
байдаг. Компьютерийн программист болохыг мөрөөддөг хүүхэд эцэг нь эмч
учраас анагаахад суралцлаа гэж бодъё. Гэтэл хүүхэд эмчээс өөр мэргэжилд
сонирхолтойн улмаас сурсан мэргэжлээрээ хүмүүст тусалж чадахгүй гэсэн үг.
Хэрэв компьютер дээрээ ажилласан бол тархи толгой нь үргэлж өөрийн хийж
байгаа зүйлд төвлөрөх учраас шинээр олон зүйл сэдэж гаргана.

Бидний амьдарч буй үе нь хурдан хөгжлийн нийгэм билээ. Нийгмээ дагаад
хүүхдийн хөгжил ч эрт хурдан явагдаж байна. Одоогоос 40 жилийн өмнөхтэй,
бүр 10 жилийн өмнөхтэй харьцуулахад одоогийн нийгмийн хөгжил, хүүхдийн
сэтгэхүй хэрхэн өөрчлөгдсөн билээ! Дуутай, дүрстэй, өнгөтэй, хэвлэл
мэдээллийн хэрэгсэл нь хүүхдийн сэтгэхүй, хөгжилд асар их нөлөөлж байна.
Дээрхэн үед хийхийн тулд 10 жилд шаардагдах байсан ажлыг одоо 1 жилийн
дотор хийнэ. Хэдхэн жилийн дараа хугацаа нь бүр богиносох ч юм билүү! За
одоо ингээд өөрийн гоц авъяасаа хэрхэн нээх талаар мэдээлэл та бүхэндээ
хүргэе!

Сэтгэлийн хөдөлгөөнөө мэдэж, түүнийгээ чиглүүлэх, хандлага харьцаагаа хянах
Авъяас нь оюун ухаантай холбоотой үйл явц мэт харагдах боловч сэтгэлийн
хөдөлгөөнтэй ч ойр холбоотой байдаг. Гоц авъяасаа нээхийн тулд хамгийн
түрүүнд мэдээлэл авах газар бол сэтгэлийн дотоод хөдлөл байдаг. Сэтгэл нь
хандлагыг хэлбэржүүлдэг бөгөөд таны гоц авъяасыг мэдээлэгч юм. Тиймээс хийх
хэрэгтэй зүйл гэвэл:

* Сэтгэлийн хөдөлгөөнөө бүгдийг сайн мэдэх
* Түүнийгээ чиглүүлэх
* Сэтгэлийн хөдөлгөөнөөрөө гаргасан хандлага харьцаагаа хянах

Ингэж хянасны эцэст та өөрийн гоц гэж бодож байсан авъяас болон энгийн нэг
авъяас хоёрын хоорондох ялгааг олж харах болно. Өөрөөр хэлбэл сэтгэлийн
хөдлөлөө олж түүнийгээ хянаж чиглүүлж чадаж байгаа хүний гоц авъяасаа олж
чадах нь хялбар болно. 10- р ангийн сурагчийн хувьд энэ нь тийм ч хэцүү зүйл
биш билээ. Гэвч хөгжилтэй орнуудын сурган чиглүүлэх номуудад энэ насыг арай
багаар заасан байдаг.

Өөрийгөө хүмүүст таниулах
Хар бага наснаасаа үйл хөдлөл үг яриагаараа өөрийн гоц авъяасаа илэрхийлж
байгаа хүүхдийг огт анзаардаггүй эцэг эхчүүд ч байдаг. Хүүхэд өөрийгөө эргэн
тойрныхоо хүмүүст сайн таниулснаар гоц авъяасаа нээх боломжтой. Найз нөхөд,
эцэг эхдээ өөрийн зохиосон шүлгээ унших дуртай, маргааш нь шалгалттай
байсан ч шүлгээ уншиж, алдарт яруу найрагчдын шүлгийг цээжилж суудаг
сурагчийг утга зохиолын ангид биш хуулийн ангид ор гэж ятгах нь хэр зэрэг зөв
бэ? Ирээдүйн Нацагдорж хуулийн ангид сурч байвал нэлээд эмгэнэлтэй хэрэг
болох биз.

Бусдын харьцаа хандлагыг чиглүүлэх
Гоц авъяасаа нээх өөр нэгэн арга бол бусдын харьцаа хандлагыг чиглүүлэх
чадвар юм. “Чиглүүлэх” нь гоц авъяастай шууд холбоотой юм. Ер нь амьдрал
гэдэг чинь чиглэх чиглүүлэх үйл явц шүү дээ. Харин чиглүүлэх нь тэр хүний
өөрийн авъяас билэгтэй шууд холбоотой. Учир нь бид бусдыг чиглүүлэхдээ
жинхэнэ өөрийнхөөрөө хардаг. Харин хүчээр чиглүүлэх нь дургүйг нь хүргэнэ.
Хүүхэд байхдаа гартаа микрофоныг орлуулж ямар нэгэн зүйл бариад бусдыг
өөрлүүгээ хандуулж чаддаг байсан алдарт Абрахам Линкольн, олон жилийн
дараа өөрийг нь алдар хүндэд хүргэх уран яруу илтгэгчийн авъяас билгээ нээж
байсан хэрэг. Эцэг эхчүүдэд зөвлөхөд хүүхдээ сайн ажиглаж бай. Ялангуяа
найзуудтайгаа тоглож байхад нь гоц авъяас нь илэрч гардаг. Ямар ч хүүхдэд
өөрийн нууц гоц авъяас байгаа гэдгийг огтхон ч мартаж болохгүй. Хамгийн
бүрэг хүүхдэд ч бий.

Өөрийн үнэ цэнэ, хүчээ мэдэх
Өөрийгөө маш сайн таних, сул болон давуу талаа олж мэдэх, “Тийм!” гэж хэлэх,
“Тийм!” гэсэндээ хүрдэг байх. Өөрийгөө байгааг мэдрүүлэх… Өөрийнхөө үнэ
цэнийг мэдэрч, өөрийгөө чухал хүн гэдгээ мэдэрдэг хүн бусдад үүнийгээ
мэдрүүлдэг. Ингэснээр бусадтай ч ажил хэрэгч, найрсаг, бүтээлч харьцаа
үүсгэнэ. Өөрийгөө таних нь урт удаан, хэцүү замыг туулах гэсэн үг юм. Замын
турш тааралдах хэцүү бартаа амар зөөлөн, ядаргаа гээд ер нь юм бүхэн орно
шүү дээ. Өөрийн үнэ цэнийг болон хүчээ мэдрэх нь: өөрийн гоц авъяасаа сайн
хөгжүүлж чадахаа, бодож байгаагаасаа ч илүү ихийг хийж чадахаа, амжилт
гаргана гэдэгтээ итгэж чаддаг байх юм.
Бүх анхаарлаа гоц авъяасандаа хандуулах
Өөрийгөө зөв танихын тулд анхаарлаа гоц авъяасандаа төвлөрүүлэх хэрэгтэй
бөгөөд, хуучин дадал зуршил, бодол санаагаа зөвхөн энэ замаар л өөрчилж
чадна. Ингэснээр та гоц авъяасаа хөгжүүлж улмаар энэ таны нэг хэсэг болж
өөрчлөгдөнө. Их сургуулийн элсэлтийн шалгалтанд орохдоо “За аль нь ч байсан
яахав. Дараа нь учир нь олдоно биз” гэх нь хамгийн буруу юм. Учир нь та
амьдралынхаа турш учрыг нь олохгүй байж болно шүү дээ. Тэгээд үргэлж “Тэр
үед тэгдэггүй байж” гэсэн харамслын үгээр дүүрэн амьдрах болно. Өөрийн гоц
авъяасын дагуу суръя гэж бодож байгаа бол жил алдсан ч хамаагүй сайн
бэлдэж байгаад заавал хүссэн ангидаа орох хэрэгтэй.

Анхаарах зүйлс

* Нэг хүнд олон авъяас байж болно. Гэвч ганц нь л бусдаасаа гоц байдаг.
* Хоёр өөр зүйлийг сонирхдог нэг хүн хоёуланд нь ажиллахад тус бүр 65%
амжилт үзүүлж байв. Хэрэв энэ хүн өөрийн гоц авъяасын дагуу ажилласан бол
магадгүй хамгийн дээд цэг хүртэл ажиллах байсан биз. Маш цөөн тооны
хүмүүсээс бусад бүх хүн 2 өөр салбарт 100% амжилт гаргана гэж үгүй билээ.
Хүн өөрийн гоц авъяасаа 50 нас бүр 60 наснаасаа хойш нээсэн ч түүнийхээ
дагуу байж болно. Алдагдлаа мэдээд эргэсэн үе нь ашгийн эхлэл юм. Хүн
амьдралынхаа нэг ч секундын дургүй ажлаа хийж өнгөрөөх ёсгүй. Гоц
авъяасынхаа дагуу ажилласан хүн заримдаа бусад хүний 10 жилд олох үр
ашгийг нэг жилд ч олж болох юм.
* Гоц авъяасаа нээх гэж байгаа хүн өөрийгөө маш чөлөөтэй байлгах хэрэгтэй.
Гэвч энэ чөлөөт байдал нь ёс суртахуунгүй зүйл руу тэмүүлэх маягаар гарч
ирвэл томчууд нухацтай ойлгуулах хэрэгтэй.
* Гоц авъяасын мөрөөдөл болон энгийн мөрөөдлийг хооронд нь ялгаж салгаж
сурсан байх хэрэгтэй. Гоц авъяас нь дурласан зүг болгон руугаа тэмүүлэх гэсэн
үг биш. Харин ч амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм.
* Дүү нь ахтайгаа, ач нь өвөөтэйгээ зан чанараараа ижил байж болно, гэвч энэ
нь гоц авъяас нь ч адилхан гэсэн үг огтхон биш гэдгийг санаж яваарай.

More Related Content

Similar to схзөвлөгөөн

бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба биА. Итгэл
 
эерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгэээерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгээGantuya_Enhbat
 
хүүхдийнхээ ирээдүйн мэргэжлийн тухай ярилцъя
хүүхдийнхээ ирээдүйн мэргэжлийн тухай ярилцъяхүүхдийнхээ ирээдүйн мэргэжлийн тухай ярилцъя
хүүхдийнхээ ирээдүйн мэргэжлийн тухай ярилцъяoyunerdene_gansukh
 
Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...
Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...
Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...National of University Mongolia
 
Niigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltNiigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltBayarmaa Anu
 
зөвлөгөө 1
зөвлөгөө 1зөвлөгөө 1
зөвлөгөө 1bolormaa48
 
зөвлөгөө 1
зөвлөгөө 1зөвлөгөө 1
зөвлөгөө 1bolormaa48
 
эцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөөэцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөөod_baigal
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөbolormaa48
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөmhishgee22
 
зөвлөгөө
 зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөөUrnaa_o_o
 
мөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөөмөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөөUrnaa_o_o
 
ауб илтгэл
ауб илтгэлауб илтгэл
ауб илтгэлbatbayarD
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжod_ulzii22
 
Etseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogooEtseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogoomomish_77
 

Similar to схзөвлөгөөн (20)

бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба би
 
эерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгэээерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгээ
 
хүүхдийнхээ ирээдүйн мэргэжлийн тухай ярилцъя
хүүхдийнхээ ирээдүйн мэргэжлийн тухай ярилцъяхүүхдийнхээ ирээдүйн мэргэжлийн тухай ярилцъя
хүүхдийнхээ ирээдүйн мэргэжлийн тухай ярилцъя
 
10 илтгэцүүр
10 илтгэцүүр10 илтгэцүүр
10 илтгэцүүр
 
Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...
Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...
Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...
 
Niigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltNiigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaalt
 
зөвлөгөө 1
зөвлөгөө 1зөвлөгөө 1
зөвлөгөө 1
 
зөвлөгөө 1
зөвлөгөө 1зөвлөгөө 1
зөвлөгөө 1
 
эцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөөэцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуйХүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
 
зөвөлгөө №1
зөвөлгөө №1зөвөлгөө №1
зөвөлгөө №1
 
ний
нийний
ний
 
зөвлөгөө
 зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
мөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөөмөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөө
 
ауб илтгэл
ауб илтгэлауб илтгэл
ауб илтгэл
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
Etseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogooEtseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogoo
 
Nasnu ontslog
Nasnu ontslogNasnu ontslog
Nasnu ontslog
 

More from school14

Engiin butarhai
Engiin butarhaiEngiin butarhai
Engiin butarhaischool14
 
дэлхийн хүн ам
дэлхийн  хүн  амдэлхийн  хүн  ам
дэлхийн хүн амschool14
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнschool14
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнschool14
 
г.ганцэцэг 14 р сургууль
г.ганцэцэг 14 р сургуульг.ганцэцэг 14 р сургууль
г.ганцэцэг 14 р сургуульschool14
 
Tsedee sudalgaa1
Tsedee sudalgaa1Tsedee sudalgaa1
Tsedee sudalgaa1school14
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөschool14
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнschool14
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2school14
 
зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7school14
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1school14
 
ганчимэг Sudalgaa (хуулбар)
ганчимэг Sudalgaa (хуулбар)ганчимэг Sudalgaa (хуулбар)
ганчимэг Sudalgaa (хуулбар)school14
 
аялгууны шинж төрх
аялгууны шинж төрхаялгууны шинж төрх
аялгууны шинж төрхschool14
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2school14
 
аман хуур хичээл
аман хуур хичээламан хуур хичээл
аман хуур хичээлschool14
 
хөгжмийн хурд
хөгжмийн хурдхөгжмийн хурд
хөгжмийн хурдschool14
 
үлээвэр хөгжим
үлээвэр хөгжимүлээвэр хөгжим
үлээвэр хөгжимschool14
 
даралтат үлээвэр хөгжим
даралтат үлээвэр хөгжимдаралтат үлээвэр хөгжим
даралтат үлээвэр хөгжимschool14
 
манжин
манжинманжин
манжинschool14
 

More from school14 (20)

Engiin butarhai
Engiin butarhaiEngiin butarhai
Engiin butarhai
 
дэлхийн хүн ам
дэлхийн  хүн  амдэлхийн  хүн  ам
дэлхийн хүн ам
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүн
 
цахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүнцахим хэрэглэгдэхүүн
цахим хэрэглэгдэхүүн
 
г.ганцэцэг 14 р сургууль
г.ганцэцэг 14 р сургуульг.ганцэцэг 14 р сургууль
г.ганцэцэг 14 р сургууль
 
Tsedee sudalgaa1
Tsedee sudalgaa1Tsedee sudalgaa1
Tsedee sudalgaa1
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
00402
0040200402
00402
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2
 
зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7зайн сургалт 2 уз-7
зайн сургалт 2 уз-7
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
ганчимэг Sudalgaa (хуулбар)
ганчимэг Sudalgaa (хуулбар)ганчимэг Sudalgaa (хуулбар)
ганчимэг Sudalgaa (хуулбар)
 
аялгууны шинж төрх
аялгууны шинж төрхаялгууны шинж төрх
аялгууны шинж төрх
 
Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2Tsahim hicheel 2
Tsahim hicheel 2
 
аман хуур хичээл
аман хуур хичээламан хуур хичээл
аман хуур хичээл
 
хөгжмийн хурд
хөгжмийн хурдхөгжмийн хурд
хөгжмийн хурд
 
үлээвэр хөгжим
үлээвэр хөгжимүлээвэр хөгжим
үлээвэр хөгжим
 
даралтат үлээвэр хөгжим
даралтат үлээвэр хөгжимдаралтат үлээвэр хөгжим
даралтат үлээвэр хөгжим
 
манжин
манжинманжин
манжин
 

схзөвлөгөөн

  • 1. Амьдралд хөл төвихаас өмнө шийдэх ёстой чухал сэдэв: Хүнд олон авъяас байж болно. Гэвч гоц авъяасаа нээгээгүй цагт амжилт, аз жаргалаар бүрэн дүүрэн байж чадахгүй билээ. Хүнд металлын ангийг 5- 6 жилд арай гэж төгсөөд сонинд спортын сэтгүүлчээр ажиллах, хуулийн ангийг амжилттай төгссөн хэрнээ бизнес эрхэлж байгаа залуу, эцэг эх нь эмч учраас анагаах төгсөөд багшийн ажил хийж байгаа сурган хүмүүжүүлэгч, эдийн засгийн ангийн дүүргээд телевизид амжилт гаргаж байгаа нэвтрүүлэгч… гээд олон олон жишээ байна. Тэгвэл асуудлын гол нь юу вэ? Гол нь оюун ухааны хөгжил нь бүрэн хөгжиж гүйцдэг 6- 7 насандaаа, бүр түүнээс ч эрт, хамгийн оройтлоо гэхэд их дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд орохоос өмнө өөрийн гоц авъяасаа нээж түүнийхээ дагуу чиг тогтоох хэрэгтэй. Эцэг эх, найз нөхөд, хамаатан садныхаа хэлснээр сонголт хийж, өөрийн гоц авъяасаа нээж чадаагүй хүмүүс маш хожуу өөрийн гоц авъяасаа нээдэг. Хөгжсөн боловсролын системд, хүүхдийг бэлтгэл ангид байхаас нь нээж хөгжүүлдэг бөгөөд ингэснээр тэр хүн амьдралынхаа турш хамгийн дур сонирхолтой ажлаа хийх эхийг тавьж байна гэсэн үг. Гэвч зарим нь үүнийг нэг их ойшоодоггүй, энэ систем нь байх ёстой гэж үздэг. Хүүхдийн гоц авъяасыг нээж хөгжүүлэх боловсролын системтэй болж боловсон хүчнээ бэлдэхгүй бол улс орны болон хувь хүний эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ материалыг бэлдэх хугацаандаа хийсэн бяцхан судалгаанаас харахад хамрагдсан хүмүүсийн 80% -аас илүү нь өөрийн хүссэн, сонирхсон ажлаа хийдэггүй байлаа. Замын дундаас буцаж өөрийн сонирхолын дагуу ажилд орсон хүмүүс азтайд тооцогдоно. Учир нь бусдын санааг чухалчлан мэргэжлээ сонгосон хүмүүс насан туршдаа сэтгэл хангалуун бус ажиллана гэсэн үг. Хүүхдийнхээ их дээд сургуульд элсэх үед нь суралцах ангийг нь сонгоход нь туслах ба хэлж өгөх хоёрын хооронд маш том ялгаа байдаг. Дэлхий дээрх 6 тэрбум хүн тус бүр өөр өөрийн гоц авъяастай байдаг гэдгийг мартаж болохгүй. Нэг өндгөн эсийн ихрүүдийн авъяас чадвар хүртэл ялгаатай байдаг. Компьютерийн программист болохыг мөрөөддөг хүүхэд эцэг нь эмч учраас анагаахад суралцлаа гэж бодъё. Гэтэл хүүхэд эмчээс өөр мэргэжилд сонирхолтойн улмаас сурсан мэргэжлээрээ хүмүүст тусалж чадахгүй гэсэн үг. Хэрэв компьютер дээрээ ажилласан бол тархи толгой нь үргэлж өөрийн хийж байгаа зүйлд төвлөрөх учраас шинээр олон зүйл сэдэж гаргана. Бидний амьдарч буй үе нь хурдан хөгжлийн нийгэм билээ. Нийгмээ дагаад хүүхдийн хөгжил ч эрт хурдан явагдаж байна. Одоогоос 40 жилийн өмнөхтэй, бүр 10 жилийн өмнөхтэй харьцуулахад одоогийн нийгмийн хөгжил, хүүхдийн сэтгэхүй хэрхэн өөрчлөгдсөн билээ! Дуутай, дүрстэй, өнгөтэй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хүүхдийн сэтгэхүй, хөгжилд асар их нөлөөлж байна. Дээрхэн үед хийхийн тулд 10 жилд шаардагдах байсан ажлыг одоо 1 жилийн дотор хийнэ. Хэдхэн жилийн дараа хугацаа нь бүр богиносох ч юм билүү! За одоо ингээд өөрийн гоц авъяасаа хэрхэн нээх талаар мэдээлэл та бүхэндээ хүргэе! Сэтгэлийн хөдөлгөөнөө мэдэж, түүнийгээ чиглүүлэх, хандлага харьцаагаа хянах Авъяас нь оюун ухаантай холбоотой үйл явц мэт харагдах боловч сэтгэлийн хөдөлгөөнтэй ч ойр холбоотой байдаг. Гоц авъяасаа нээхийн тулд хамгийн
  • 2. түрүүнд мэдээлэл авах газар бол сэтгэлийн дотоод хөдлөл байдаг. Сэтгэл нь хандлагыг хэлбэржүүлдэг бөгөөд таны гоц авъяасыг мэдээлэгч юм. Тиймээс хийх хэрэгтэй зүйл гэвэл: * Сэтгэлийн хөдөлгөөнөө бүгдийг сайн мэдэх * Түүнийгээ чиглүүлэх * Сэтгэлийн хөдөлгөөнөөрөө гаргасан хандлага харьцаагаа хянах Ингэж хянасны эцэст та өөрийн гоц гэж бодож байсан авъяас болон энгийн нэг авъяас хоёрын хоорондох ялгааг олж харах болно. Өөрөөр хэлбэл сэтгэлийн хөдлөлөө олж түүнийгээ хянаж чиглүүлж чадаж байгаа хүний гоц авъяасаа олж чадах нь хялбар болно. 10- р ангийн сурагчийн хувьд энэ нь тийм ч хэцүү зүйл биш билээ. Гэвч хөгжилтэй орнуудын сурган чиглүүлэх номуудад энэ насыг арай багаар заасан байдаг. Өөрийгөө хүмүүст таниулах Хар бага наснаасаа үйл хөдлөл үг яриагаараа өөрийн гоц авъяасаа илэрхийлж байгаа хүүхдийг огт анзаардаггүй эцэг эхчүүд ч байдаг. Хүүхэд өөрийгөө эргэн тойрныхоо хүмүүст сайн таниулснаар гоц авъяасаа нээх боломжтой. Найз нөхөд, эцэг эхдээ өөрийн зохиосон шүлгээ унших дуртай, маргааш нь шалгалттай байсан ч шүлгээ уншиж, алдарт яруу найрагчдын шүлгийг цээжилж суудаг сурагчийг утга зохиолын ангид биш хуулийн ангид ор гэж ятгах нь хэр зэрэг зөв бэ? Ирээдүйн Нацагдорж хуулийн ангид сурч байвал нэлээд эмгэнэлтэй хэрэг болох биз. Бусдын харьцаа хандлагыг чиглүүлэх Гоц авъяасаа нээх өөр нэгэн арга бол бусдын харьцаа хандлагыг чиглүүлэх чадвар юм. “Чиглүүлэх” нь гоц авъяастай шууд холбоотой юм. Ер нь амьдрал гэдэг чинь чиглэх чиглүүлэх үйл явц шүү дээ. Харин чиглүүлэх нь тэр хүний өөрийн авъяас билэгтэй шууд холбоотой. Учир нь бид бусдыг чиглүүлэхдээ жинхэнэ өөрийнхөөрөө хардаг. Харин хүчээр чиглүүлэх нь дургүйг нь хүргэнэ. Хүүхэд байхдаа гартаа микрофоныг орлуулж ямар нэгэн зүйл бариад бусдыг өөрлүүгээ хандуулж чаддаг байсан алдарт Абрахам Линкольн, олон жилийн дараа өөрийг нь алдар хүндэд хүргэх уран яруу илтгэгчийн авъяас билгээ нээж байсан хэрэг. Эцэг эхчүүдэд зөвлөхөд хүүхдээ сайн ажиглаж бай. Ялангуяа найзуудтайгаа тоглож байхад нь гоц авъяас нь илэрч гардаг. Ямар ч хүүхдэд өөрийн нууц гоц авъяас байгаа гэдгийг огтхон ч мартаж болохгүй. Хамгийн бүрэг хүүхдэд ч бий. Өөрийн үнэ цэнэ, хүчээ мэдэх Өөрийгөө маш сайн таних, сул болон давуу талаа олж мэдэх, “Тийм!” гэж хэлэх, “Тийм!” гэсэндээ хүрдэг байх. Өөрийгөө байгааг мэдрүүлэх… Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, өөрийгөө чухал хүн гэдгээ мэдэрдэг хүн бусдад үүнийгээ мэдрүүлдэг. Ингэснээр бусадтай ч ажил хэрэгч, найрсаг, бүтээлч харьцаа үүсгэнэ. Өөрийгөө таних нь урт удаан, хэцүү замыг туулах гэсэн үг юм. Замын турш тааралдах хэцүү бартаа амар зөөлөн, ядаргаа гээд ер нь юм бүхэн орно шүү дээ. Өөрийн үнэ цэнийг болон хүчээ мэдрэх нь: өөрийн гоц авъяасаа сайн хөгжүүлж чадахаа, бодож байгаагаасаа ч илүү ихийг хийж чадахаа, амжилт гаргана гэдэгтээ итгэж чаддаг байх юм.
  • 3. Бүх анхаарлаа гоц авъяасандаа хандуулах Өөрийгөө зөв танихын тулд анхаарлаа гоц авъяасандаа төвлөрүүлэх хэрэгтэй бөгөөд, хуучин дадал зуршил, бодол санаагаа зөвхөн энэ замаар л өөрчилж чадна. Ингэснээр та гоц авъяасаа хөгжүүлж улмаар энэ таны нэг хэсэг болж өөрчлөгдөнө. Их сургуулийн элсэлтийн шалгалтанд орохдоо “За аль нь ч байсан яахав. Дараа нь учир нь олдоно биз” гэх нь хамгийн буруу юм. Учир нь та амьдралынхаа турш учрыг нь олохгүй байж болно шүү дээ. Тэгээд үргэлж “Тэр үед тэгдэггүй байж” гэсэн харамслын үгээр дүүрэн амьдрах болно. Өөрийн гоц авъяасын дагуу суръя гэж бодож байгаа бол жил алдсан ч хамаагүй сайн бэлдэж байгаад заавал хүссэн ангидаа орох хэрэгтэй. Анхаарах зүйлс * Нэг хүнд олон авъяас байж болно. Гэвч ганц нь л бусдаасаа гоц байдаг. * Хоёр өөр зүйлийг сонирхдог нэг хүн хоёуланд нь ажиллахад тус бүр 65% амжилт үзүүлж байв. Хэрэв энэ хүн өөрийн гоц авъяасын дагуу ажилласан бол магадгүй хамгийн дээд цэг хүртэл ажиллах байсан биз. Маш цөөн тооны хүмүүсээс бусад бүх хүн 2 өөр салбарт 100% амжилт гаргана гэж үгүй билээ. Хүн өөрийн гоц авъяасаа 50 нас бүр 60 наснаасаа хойш нээсэн ч түүнийхээ дагуу байж болно. Алдагдлаа мэдээд эргэсэн үе нь ашгийн эхлэл юм. Хүн амьдралынхаа нэг ч секундын дургүй ажлаа хийж өнгөрөөх ёсгүй. Гоц авъяасынхаа дагуу ажилласан хүн заримдаа бусад хүний 10 жилд олох үр ашгийг нэг жилд ч олж болох юм. * Гоц авъяасаа нээх гэж байгаа хүн өөрийгөө маш чөлөөтэй байлгах хэрэгтэй. Гэвч энэ чөлөөт байдал нь ёс суртахуунгүй зүйл руу тэмүүлэх маягаар гарч ирвэл томчууд нухацтай ойлгуулах хэрэгтэй. * Гоц авъяасын мөрөөдөл болон энгийн мөрөөдлийг хооронд нь ялгаж салгаж сурсан байх хэрэгтэй. Гоц авъяас нь дурласан зүг болгон руугаа тэмүүлэх гэсэн үг биш. Харин ч амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм. * Дүү нь ахтайгаа, ач нь өвөөтэйгээ зан чанараараа ижил байж болно, гэвч энэ нь гоц авъяас нь ч адилхан гэсэн үг огтхон биш гэдгийг санаж яваарай.