Ms word

6,807 views
6,658 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
6,807
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
10
Actions
Shares
0
Downloads
174
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

Ms word

  1. 1. MS Word программҮндсэн ойлголтууд • MS Word 2000 программын тухай товчхон • MS Word 2000 программыг ажиллуулах • MS Word программын цонхны тайлбар • MS Word 2000 программыг хаахБаримттай ажиллах • Шинээр баримт үүсгэх, хадгалах • Баримтыг нээх, хаах • Баримтыг нэгтгэхБаримтыг засварлах • Мэдээллийг зөөх, хуулах • Хийсэн үйлдлийг буцаах, давтах • Сонгон идэвхжүүлэх • Мэдээллийг устгах • Баримтаас текст хайх, үгийг солихБаримтыг форматлах • Форматлах буюу хэлбэржүүлэх • Үг үсгийн фонт, хэлбэр хэмжээг өөрчлөх • Мөр хоорондын зайг тохируулах • Текстийг багана болгох • Толгой үсэг оруулах • Дугаарлах ба зүйлчлэхХүснэгттэй ажиллах • Хүснэгттэй ажиллах командууд • Хүснэгт хийх • Хүснэгтэд мэдээлэл оруулах • Мөрийн өндрийн хэмжээг өөрчлөх • Баганын хэмжээг өөрчлөхЗурагтай ажиллах • Picture бүлгийн командын хэрэглүүрүүд • Drawing бүлгийн командын хэрэглүүрүүд • Word Art - Гоёмсог үг бичихБаримтыг хэвлэх, цаасыг тохируулах • Цаасны 4 талаас авах болон үдэх зайг тохируулах • Цаасны хэмжээ, форматыг тохируулах
  2. 2. • Баримтын хуудсыг автоматаар дугаарлах • Хэвлэх төхөөрөмжийг сонгох • Баримтын хуудсуудыг сонгож хэвлэх • Хэвлэх хувийг тохируулах • Хэвлэх мэдээллийг сонгох • Жижигрүүлэн хэвлэхMS Word 2000 программ хангамжийн тухай товчхонMS Office программын бүрэлдэхүүнд багтдаг янз бүрийн зорилгоорхэрэглэгддэг хэд хэдэн программ хангамж байдгийн нэг нь бидний үзэжтанилцах гэж буй MS Word программ хангамж юм.MS Word программ хангамж нь текстэн мэдээлэл боловсруулахад зориулагдсанпрограмм юм. Энэ программаар текст, зураг, хүснэгтэн мэдээлэл багтаасантөрөл бүрийн зорилулалтын бичиг баримт хийж болно. Word программ дээрхийсэн бичиг баримтууд.doc гэсэн өргөтгөлтэй файл болдог. - MS Word программын дүрс зураг буюу IconMS Word 2000 программыг ажиллуулахMS Word программыг хэд хэдэн янзаар ачаалж болно. Үүнд:1. Start цэснээс Programs -> Microsoft -> Microsoft Word гэж сонгоно.2. MS Office программын цомгийн (Office Shortcut Bar) W үзэг бүхий дүрсзурган дээр дарна.3. Хэрэв Desktop буюу дэлгэцэн дээр MS Word программын дүрс зургийг гаргажөгсөн байвал дүрс зураг дээр хос товшилт хийнэ.
  3. 3. 4. MS Word программын .doc өргөтгэлтэй файлыг нээх замаар программыгажиллуулна.Жишээлбэл: Windows explorer программ дээр харагдаж буй файлын жагсаалтаас.doc өргөтгөлтэй файлыг сонгон идэвхжүүлээд хос товшилт хийхэд MS Wordпрограмм ажиллаж тухайн файлыг нээнэ.MS Word программын цонхны тайлбар Гарчгийн зурвас | Цэсийн зурвас | Хэрэгслийн зурвасХэмжээсийн зурвас | Ажлын талбар | Баримт дэлгэцэнд харагдах горимуудГарчгийн зурвасГарчгийн зурвасын эхэнд байрлах удирдах товчлуур нь программыг хаах,цонхыг жижигрүүлэн дэлгэцний доод хэсэгт буулгах, цонхыг жижигрүүлсэнбайдлаар харах зэрэг командуудыг агуулсан байна.Гарчгийн зурвас дээр хос товшилт хийх замаар цонхыг дэлгэц дүүргэсэнбайдлаар, цонхыг жижигрүүлсэн байдлаар харагдах хэлбэрт түргэн шилжижболно.
  4. 4. Гарчгийн зурвасын зүүн буланд байрлах цонхыг дэлгэц дүүргэх сонгосон үедбаримттай ажиллаж буй цонх нь дэлгэцийг дүүргэж хараглдах ба буланд байгаадэлгэц дүүргэх товч нь цонхыг жижигрүүлэх товчоор солигдоно. товчийг дарсан үед цонх нь жижгэрч, ажиллаж буй файл нь тусдаа гарчгийнзурвастай болно. Энэ гарчгийн зурвасын тусламжтайгаар цонхыг зөөх бахэмжээг нь өөрчилж болно. Гарчгийн зурвасыг хулганаар чирэн дурын байрлалдцонхыг шилжүүлэх ба дөрвөн талаас нь хумих, татаж сунгах үйлдлийг хийжболно.Цэсийн зурвасЦэсийн зурваст баримттай ажиллахад шаардагдах командуудыг бүлэглэнагуулсан байна. MS Word программ нь File, Edit, View, Insert, Format, Tools,Table, Window, Help гэсэн үндсэн 9 цэстэй. Үндсэн цэс нь тус бүрдээ янз бүрийнүүрэг зориулалт бүхий командуудыг багтаасан байх ба эдгээр цэсүүд нь бас дэдкомандуудыг агуулж болдог.Цэснээс командыг сонгохоос гадна гараас өгч биелүүлж болдог. Гараас яажөгөхийг командын ард бичиж өгсөн байх буюу ctrl товчлуурыг доогуур ньзурсан үсгийн хамт дарна.Жишээлбэл: Шинээр файл нээх команд нь File цэсэнд дараах байдлаархарагдана.Үүнийг гараас өгөхдөө ctrl товчийг N үсгийн хамт дарна гэсэн үг юм.Ардаа тэмдэг бүхий цэс нь цааш задрах дэд командууд бийг илтгэнэ.Хэрэгслийн зурвасЗурган хэлбэрээр харагдаж буй командуудыг хэрэгсэл гэнэ. Эдгээр ньхэрэгслийн зурваст байрладаг. Өөрт шаардлагатай байгаа хэрэгслийг гарганбайрлуулж болох ба шаардлагагүйг нь дэлгэц дээрээс авч болно.Хэрэгслүүд нь хэрэглэгдэх зорилгынхоо дагуу бүлэгт хамаарагддаг. Тухайнбүлгийн хэрэгслүүдийг гаргаж ирэхийн тулд View цэснээс Toolbars-аас бүлгийгсонгоод өмнө нь тэмдэглэгээ хийнэ. Гарч ирсэн бүлэг хэрэгслийн зүүн урдхэсэгт курсорыг аваачихад дөрвөн тийш заасан сумны хэлбэртэй болох ба энэүед хулганыг чирэх замаар бүлэг хэрэгслийг цонхны дурын хэсэгт зөөнбайрлуулж болно.Хэрэглэгч өөрөө сонгож хэрэгсэл нэмэх бол Tools цэсний Customize командыгсонгоход жижиг цонх нээгдэнэ.Энэ цонхны Toolbars хэсэгт бүлгийг сонгоход зурваст бүлэг хэрэгсэл гарчирнэ.Commands хэсэгт аль цэсний ямар командыг хэрэгсэл болгон гаргах вэгэдгийг сонгож гаргана. Options хэсэгт хэрэгсэлтэй холбоотой тохиргоонуудбайна.Хэмжээсийн зурвасЭнэ зурвас нь View цэсний Ruler командыг идэвхжүүлсэн үед гарч ирнэ. Ажлынталбарт хэмжээс тавина.Ажлын талбарАжлын талбарт курсор анивчиж байх ба энд мэдээллийг оруулж баримттай
  5. 5. ажиллана. Баримт нь дэлгэцэнд багтаж харагдахгүй байвал гүйлгэх зурвасынтусламжтайгаар дээш доош, баруун зүүн тийш гүйлгэн харна.Ажлын талбарыг томруулж бүтэн дэлгэцэнд харах бол View цэсний Full Screenкомандыг сонгоно. Буцааж хуучин хэлбэрт нь оруулахдаа бүтэн дэлгэцийнгоримд шилжих үед нээдгсэн жижиг цонх бүхий Close Full Screen товчыг дарна.Баримт дэлгэцэнд харагдах горимуудБаримтыг ямар байдалтай харагдахыг энэ горимуудаар сонгож тохируулна.Хуудсыг ердийн горимоор харах - Текст ердийн үргэлжилсэн байдлаархарагдана. View цэснээс Print Layout Normal-ийг сонгож энэ горимд шилжижболно.Хуудасласан горимоор харах - Хэвлэхэд зориулсан байдлаар буюу хуудасласанбайдлаар харагдана. View цэснээс Print Layout -ийг сонгож энэ горимд шилжижболно.Вэбийн горимоор харах - Вэб рүү шилжүүлэхэд харагдах байдал. View цэснээсWeb Layout -ийг сонгож энэ горимд шилжиж болно.Бүтцийн горимоор харах - Оруулсан мэдээллийг зүйлчилсэн байдлаар харуулна.View цэснээс Outline Layout -ийг сонгож энэ горимд шилжиж болно.MS Word Программыг хаахMS Word программыг хэд хэдэн янзаар хааж болно.Үүнд:1. File цэснээс Exit командыг сонгоно.2. Alt товчийг дарж байгаад F4 товчийг дарна. (Alt +F4)3. Дэлгэцийн зүүн дээд буланд байрлах Word программын дүрс зураг бүхийудирдах товчийг дээр дараад, Close командыг сонгоно.4. Дэлгэцийн баруун дээд буланд байрлах хаах товчийг дарна.Шинээр баримт үүсгэх, хадгалахШинээр баримт үүсгэхдээ:
  6. 6. - хэрэгсэл дээр дарах- File цэсний New командыг сонгоод, General хэсгийн Blank Page-ийг сонгох- Сtrl+N товчийг дарахаргуудын алиныг ч хэрэглэж болно. Хамгийн хялбар арга нь хэрэгслийгашиглах арга юм. Энэ шинэ баримт нь Normal.dot стандарт загвар дээрүндэслэгдэнэ.File цэснээс New командыг сонгоход шинээр үүсэх баримтын загварыг асууна.1. File цэсний New команд сонгоно.2. New гэсэн шинэ цонх нээгдэнэ. Энэ цонхноос өөрийн хэрэглэх загварыгсонгоно.Баримтын загвар нь .dot өргөтгөлтэй байх бөгөөд эдгээр загваруудаас гаднаWord 97 хувилбараас эхлэн Wizard тусгай загваруудыг ашиглах боломжтойболсон. Wizard тусгай загваруудын нэр нь Wizard гэсэн үгээр төгсөж, .wizөргөтгөлтэй байх бөгөөд тэмдэг нь од болон үзэгний дүрсүүдийг агуулсанбайдаг. Wizard ба ердийн загварууд нь General, Letter & Faxes, Memos, OtherDocuments гэсэн хэд хэдэн бүлгүүдэд байдаг. Зарим загварууд нь Contemporary(орчин үеийн), Professional (мэргэжлийн), Elegant (тансаг) гэх мэт хэд хэдэнварианттай байдаг. Түүнчлэн Хэрэглэгчийн хүссэн загварыг бүрдүүлэхболомжтой.Шинээр баримт үүсгээд мэдээлэл оруулсны дараа файл болгон хадгалаххэрэгтэй. Үүний тулд:1. хэрэгсэл дээр дарна. Эсвэл File цэсний Save командыг сонгоно.2. Save as... гэсэн цонх жижиг нээгдэнэ.3. Save in хэсэгт хаана файлаа хадгалах замыг зааж өгнө.4. File name хэсэгт файлдаа нэр бичиж өгнө.5. Save as type… хэсэгт файлынхаа хадгалах төрлийг сонгоно.Save as цонхонд файл санах явцад хэрэглэггддэг зарим хэрэгслүүд: Up One Level - Идэвхтэй каталогийг нэг түвшин дээшлүүлэх Search the Web - Вэбээс хайлт хийх Delete - Сонгосон файл эсвэл хавтсыг устгах Create New Folder - Шинээр хавтас нээх Views - Сонгосон файлын тайлбар харагдах байдлыг тодорхойлно.Баримтыг хаах, нээхБаримтыг хэд хэдэн аргаар хааж болно.1. File цэснээс Close командыг сонгоно.2. Дэлгэцний зүүн дээд буланд буй удирдах товчны Close командыг сонгоно.3. Цэсний зурвасын баруун буланд байрлах товчийг дарна.Хэрэв олон файл нээсэн бол бүх файлыг зэрэг хаахын тулд Shift товчийг даржбайгаад File цэснээс Close all командыг сонгоно.Хэрэв баримтанд өөрчлөлт хийгээд хадгалаагүй байвал хадгалах эсэхийглавласан мэдээлэл бүхий цонх гарч ирнэ. Хадгалах бол Yes, Хадгалахгүй бол
  7. 7. No, асуултыг орхих бол Cancel товчийг дарна. Баримт шинээр үүсгээдхадгалаагүй байсан бол хадгалах товчийг дарж, файл хадгалах хэсэгт заасныдагуу ажиллана.Баримтыг нээхдээ мөн хэд хэдэн аргыг хэрэглэж болно.1. File цэснээс Open командыг ажиллуулах буюу хэрэгслийг дарж нээнэ.- Look in хэсэгт нээх гэж буй файлынхаа байгаа хавтсаа зааж өгнө.- Нээх файлаа идэвхжүүлээд Open товчийг дарна.Open товч нь дараах байдлаар нээгдэх боломжууд олгоно. Үүнд: Open Read-onlyзөвхөн уншигдахаар нээх, Open as Copy хуулбарыг нээх, Open in Browserбраузер дээр нээх.2. File цэсийг идэвхжүүлэхэд хамгийн доод хэсэгт хамгийн сүүлд нээсэнфайлуудын нэр байж байдаг. Эндээс сонгон нээж болно.3. Windows үйлдлийн системд хамгийн сүүлд нээсэн файлыг шууд нээх боломжбайдаг. Энэ нь боломжийг ашиглан баримтаа нээж болно. Үүний тулд:1. Дэлгэцний зүүн доод буланд буй Start товчийг дарна.2. Documents хавтсыг сонгоно.3. Файлынхаа нэрэн дээр дарна.Баримтыг нэгтгэхХэд хэдэн баримтуудыг нэгтгэн нэг том баримт болгох, эсвэл нэг баримтындурын хэсэгт өөр баримтын агуулгыг оруулах шаардлага олонтаа гардаг. Энэтохиолдолд идэвхтэй баримтын курсорын байрлаж буй газар өөр баримтыгдуудаж түүний агуулгыг оруулах замаар баримтуудыг нэгтгэнэ.Баримтанд баримтыг оруулж нэгтгэхдээ:1. Баримт нэгтгэн оруулах газраа курсороо байрлуулна.2. Insert/File команд сонгоно.3. Нээгдэх Insert File харилцах цонхноос нэгтгэх баримтаа сонгоно.4. Insert товчлуур дээр дарна. Insert File харилцах цонхы бүтэц нь Open, Save Asхарилцах цонхнуудтай ижил боловч Insert товчлуураараа ялгаатай.Мэдээллийг зөөх, хуулахБаримттай ажиллах явцад дурын графикан ба текстэн мэдээллийг зөөх болондавтан хуулах шаардлага гардаг.Баримтан дотор зөөх үйлдлийг гүйцэтгэхдээ:1. Зөөх мэдээллээ сонгон идэвхжүүлнэ.2. Edit цэсний Сut команд сонгоно. Сонгосон мэдээлэл баримтнаас алга болжзавсрын редакторт хадгалагдана.3. Зөөх газраа курсороо байрлуулна.4. Edit цэсний Paste командаар завсрын редакторт байгаа мэдээллийг баримтандоруулна.Эсвэл мэдээллийг Drag-and-Drop ашиглан зөөж болно.
  8. 8. 1. Зөөх мэдээллээ сонгон идэвхжүүлнэ.Хулганы заагуураа сонгосон мэдээллийнхээ дурын газар байрлуулаад чирэхдаралтаар шаардлагатай газраа байрлуулна. Энэ үед хулганы заагуурын хэлбэр болж өөрчлөгдөнө.Боломжит үйлдлүүдийг буцаах, давтахҮйлдлийг буцаахWord программтай ажиллах явцад баримтыг засварлах, форматлах, үгийн алдаагшалгах, хүснэгт боловсруулах, зураг болон график зэрэг объект оруулах, зүүлтхийх г.м. хийсэн үйлдлүүдээс боломжит үйлдлүүдийг огт хийгээгүй мэтээрбуцааж болдог. Үүнийг Edit цэсний Undo команд болон хэрэгслийнтусламжтай гүйцэтгэнэ. Undo команд нь тухайн үед хийгдсэн сүүлчийнөөрчлөлтөөс хамаарч өөр өөр нэртэй байна. Жишээлбэл, Undo Copy, Undo Bold,Undo Typing гэх мэт.Тухайн үйлдлийг буцаах боломжгүй тохиолдолд Undo команд нь Cant Undoхэлбэртэй буюу саарал өнгийн идэвхгүй байдалтай байна. Edit/Undo командаархийсэн үйлдлүүдээс боломжит үйлдлүүдийг зөвхөн нэг нэг үйлдлээр буцаажболдог бол Undo командын хэрэглүүрийн нээгч товчлуураар үүсэх буцаажболох боломжит үйлдлүүдийн жагсаалтын тусламжтайгаар хэд хэдэнүйлдлүүдийг нэгэн зэрэг буцаах боломжтой. Үйлдлүүдийн жагсаалтыг дээшболон доош гүйлгэх, гүйгч товчлууруудаар гүйлгэн харна.Үйлдлийг давтахХэрэглэгчийн хийсэн үйлдлүүдээс боломжит нэг буюу хэд хэдэн үйлдлийг огтхийгээгүй мэтээр буцааж болдгийн адилаар боломжит үйлдлийг давтаж болдог.Үүнийг Edit цэсний Redo команд буюу хэрэгслээр гүйцэтгэнэ. Undoкомандын адил Redo команд нь өөр өөр нэртэй байна. Жишээлбэл, Repeat Copy,Repeat Bold, Repeat Typing г.м.Сонгон идэвхжүүлэхБаримтын хэсэг газрыг арилгах, форматыг өөрчлөх, хуулах, зөөхийн тулдэхлээд уг хэсэг газраа сонгон идэвхжүүлэх шаардлагатай. Үүнийг хулганытусламжтайгаар хурдан бөгөөд хялбархан гүйцэтгэж болно. Сонгосон текст ньхар дэвсгэртэй, цагаан өнгөтэй болж харагдана. • Үг сонгох бол уг үгэн дээрээ хулганы заагуурыг байрлуулаад хос даралт хийнэ. • Мөр сонгох бол идэвхжүүлэх мөрийн эхэнд хулганы заагуурыг байрлуулахад текст рүү чиглэсэн сум хэлбэртэй болох ба нэг даралт хийж сонгоно. Хэд хэдэн мөрийг идэвхжүүлэн сонгох тохиолдолд идэвхжүүлэх эхний мөрөөс эцсийн мөр хүртэл хулганыг чирэх замаар сонгоно. • Текстээс хэсэгчлэх сонгох бол курсороо идэвхжүүлэх гаж буй хэсгийнхээ эхэнд аваачаад сонгож буй хэсгийнхээ төгсгөл хүртэл хулганаа чирж харлуулна.
  9. 9. • Хэрэв баримтын бүх мэдээллийг сонгох бол Edit цэсний Select All командыг сонгоно. Гараас ctrl+A товчийг дарна.Эдгээр сонголтыг гараас Shift+ дээд, доод, баруун, зүүн сумуудыг дарах маягаартохируулан сонгон идэвхжүүлж болно. Shift+Page Up товчийг дарж баримтынтөгсгөлөөс дээш, Shift+Page Down товчлууруудаар баримтын эхлэлээс доошсонгоно.Мэдээллийг устгах1. Арилгах мэдээллээ сонгон идэвхжүүлнэ.2. Edit цэсний Clear команд сонгох буюу гарын Delete товчлуур дээр дарна.Курсорын өмнөх тэмдэгтийг устгахдаа BackSpace, арын тэмдэгтийг устгахдааDelete товчлуураар тус тус арилгана.Баримтаас текст хайхБаримтаас үсэг, үг өгүүлбэр зэргийг хурдан хайж болно. Хайлтыг баримтынхүрээнд хийх ба шаардлагатай гэж үзвэл хайлтын хүрээг сонгон идэвхжүүлэхзамаар тодорхойлж болно.1. Хайлт хийхдээ Edit цэсний Find командыг сонгоно.2. Нээгдэх Find and Replace цонхны Find what талбарт хайх зүйлээ бичнэ.More товчийг дарж хайх гэж байгаа Search хэсэгт тодотгож өгч болно. Тодотгохшаардлагагүй бол Less товчийг дарж цонхыг хураангуй байдалд нь эргэноруулна.Search талбарт хайлт хийх чиглэлийг тодорхойлно. Үүнд: • All-бүхэлднь, • Up-курсорын байрлалаас дээш, • Down-курсорын байрлалаас доош хэсэгт хайна.Find whole word only товчлуур сонгогдсон үед Find what талбар дахь хайх үгийгямар ч нөхцөл, дагаваргүй тэр чигээр нь баримтаас хайна. Жишээлбэл: сур гэсэнүгийг л зөвхөн хайна. Эсрэг тохиолдолд уг үгийг хайх боловч энэ нь заавал
  10. 10. тусдаа үг байх албагүй, үгийн хэсэг байж болно. Жишээлбэл сургууль,сурвалжлагч, сур, сургалт г.м.Find Next товчлуур дээр даран дараагийн үгийг үргэлжлүүлэн хайна. Хайлтыгкурсор байрлаж байгаа газраас эхлэн баримтын төгсгөл хүртэл хийгээдбаримтын эхнээс хайлтыг үргэлжлүүлнэ.Хайлтын хүрээг сонгон идэвхжүүлэх замаар тодорхойлсон үед хайлтыг хийснийдараа хайлтыг үргэлжлүүлэх эсэхийг лавласан цонх гарч ирнэ. Ene цонхныReplace хэсэгт текст, үгийг солих үйлдлийг хийнэ. Find what талбарт хайхтекстээ бичээд Replace with талбарт өөрчлөх текстийг бичээд Find Nextтовчлуур дээр дарна. Хэрэв тийм үг бүрийг засах шаардлагатай бол Replace Allтовчлуур дээр дарна. Нэг үгийг л засах бол Replace товчийг дарна.More товчийг дарж, хайх үйлдэлтэй нэгэн адилаар тодотгож хайх тохируулгыгхийнэ.Форматлах буюу хэлбэржүүлэхБаримтанд бичигдэж буй текстыг янз бүрийн байдлаар дүрслэх боломжтой.Баримтын үсэг, тоо, цэг, таслал, анхаарал, асуултын тэмдэг, @, *, &, г.м.тэмдэгтүүдийг дэлгэц болон цаасан дээр хэвлэхдээ ямар байдлаар гаргахыгтодорхойлохыг хэлбэржүүлэх буюу форматлах гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг баримтба баримтын тодорхой хэсгийг дэлгэц болон цаасан дээр хүссэн загвар, хэлбэрторуулах боломжтой юм.Текстийн тэмдэгтийг форматласнаар: • Шрифтийн хэлбэр өөрчлөх; • Шрифтийн хэмжээг өөрчлөх; o Tекстийг тодотгох буюу налуу байдлаар бичих; o Текстийн доогуур төрөл бүрийн зураасаар зурах; o Тэмдэгтүүдийн хоорондын зайг өөрчлөн тохируулах; o Текстийг өнгөтөөр бичих; o Текстийг хүрээтэй ба сүүдэртэй бичих; o Текстийг хөдөлгөөнд оруулах; o Текстийг нуух; o Текстийг үндсэн мөрнөөс дээш, доош байрлуулах; o Текстийг сунгах ба шахах; o Текстэн дээгүүр дарж зурах; o Текстийг том, жижгээр бичсэнийг солихгэх мэт үйлдлүүдийг хийж болно.Форматлах ажлыг ямар нэгэн зүйл бичиж эхлэхийнхээ өмнө юмуу эсвэл дараань текстээ сонгон идэвхжүүлж хийж болно.Үг, үсгийн фонт, хэлбэр, хэмжээг өөрчлөх
  11. 11. Үсгийн фонтыг сонгож, хэлбэр хэмжээг тохируулахын тулд Format цэсний Font... командыг сонгох буюу Formatting бүлгийн хэрэгслүүдийг ашиглантохируулна.Formatting бүлгийн хэрэгслүүдийг тус бүрд нь тайлбарлая. - Энэ хэсэгт текстийн бичигдэх стилийг тохируулна. Өөрөөр мөнFormat цэсний Style командыг сонгон тохируулж болно. - Энд текст бичих үсгийнхээ фонт /шрифт/-ийг сонгоно. - Энд үсгийн хэмжээг тохируулна. - Үсгийн хэлбэрийг энд тохируулна. Тод бичих хэрэгсэл гараасctrl +В товч дарна. Налуу бичих бол гараас ctrl+I, доогуураа зураастай бичихбол хэрэгслийг дарах буюу гараас ctrl+U товчийг дарна. - Текстийг урагш нь буюу зүүн талд зэрэгцүүлэх команд - Текстийг голлуулах команд - Текстийг арагш нь буюу баруун талд зэрэгцүүлэх команд - Текстийг арагш нь 2 талаас нь зэрэгцүүлэх командFotmat цэсний Font командыг сонгоход дараах цонх гарч ирнэ. Энэ ньүсгийншрифт, төрөл, хэмжээг сонгох өөр нэгэн арга юм.
  12. 12. Энэ цонхонд зурган хэрэгслүүдээс нарийн тохируулгуудыг хийж өгөхболомжтой.Font хэсэгт үсгийн шрифтийг сонгоход Preview хэсэгт тухайн фонтны хэлбэрийгхарж сонгох боломж олгоно. Мөн фонтын өнгө, доогуур зурах зураасны төрөл,текстэд эффект өгөх, зэрэг боломжуудтай.Characet Spacing хэсэгт тэмдэгтийг сунгах, эсвэл шахах зайг тохируулна.Энэ тохиргоогоо шинэ файл нээх бүрт биелэгдэж байхаар тохируулахшаардлагатай бол Default товчийг дарна.Мөр хоорондын зайг тохируулахБаримтанд бичиж буй текстийн мөр хоорондыг зайг тохируулж болно. Үүнийтулд Format цэснээс Paragraph командыг сонгоно.Independs and Spacing талбарын Line Spacing хэсэгт мөр хоорондын хэмжээгтохируулна. Үүнд:Single - Нэг мөрийн буюу бичсэн үсгийн өндрийн хэмжээтэй тэнцүү.1.5 Lines - 1.5 мөрийн өндөртэй тэнцүү.
  13. 13. Жишээ нь: 10pt хэмжээтэй шрифтээр бичсэн текстийн мөр хоорондын зайг 1.5Lines гэж сонговол мөр хоорондын зай нь ойролцоогоор 15pt байна.Double - 2 мөрийн өндөр буюу Single хэмжээг хоёр дахин авсантай тэнцүү.Exactly - Мөр хоорондын зай At талбарт өгсөн хэмжээгээр өөрчлөх боловч Wordэнэ хэмжээг тухайн мөрийн шрифтийн дээд хэмжээнд зохицуулан өөрчилжчадна.At Least - Мөр хоорондын зай At талбарт өгсөн хэмжээгээр бүх мөрийнхоорондын зайг ижил зайнд байрлуулна. Word энэ хэмжээг тухайн мөрийншрифтийн дээд хэмжээнд зохицуулан өөрчилж чадахгүй.Multiply - Сонгосон хувиар мөр хоорондын зайг ихэсгэх буюу багасгана. Жишээнь: 1.2 үед 20%-иар ихэсгэж, 0.8 үед 20%-иар багасгана. 2 үед Double хэмжээтэйтэнцүү байна.Текстийг багана болгохБаримтыг бүхэлд нь болон сонгосон хэсгийг сонины багана хэлбэрт оруулж,форматлах боломжтой. Текстийг багана хэлбэрт оруулан форматлах гэдэг нь нэгбагана дахь текстийн төгсгөл нь дараагийн баганы эхнээс үргэлжлэн бичигдэхзамаар текстийг цаасан дээр хоёр буюу түүнээс дээш багананд хуваанбайрлуулах явдал юм. Харагдах байдал:Багана хэлбэрт оруулахдаа Format цэсний Columns командыг сонгоод баганынтоог өгнө. Мөн хэрэгслийн тусламжтай багана болгох үйлдлийг гүйцэтгэнэ.хэрэгсэл дээр хулганы заагуурыг байрлуулаа дарвал уг командын хэрэглүүрийндор баганы тоо сонгох зориулалт бүхий талбар нээгдэх ба хулганыг чирэхзамаар баганы тоог уг талбарт тодорхойлно. Сонголт хийх явцад харгалзахбаганы тоо нь нэмэлт талбарын доод мөрөнд гарна.Баримтын төгсгөлд буй текстийг сонгон идэвхжүүлээд багана болгоход түүнийдараа оруулсан бүх мэдээлэл багана хэлбэрээр бичигдэх асуудал гарч болно Энэасуудлаас зайлсхийхийн тулд сонгосон текстийнхээ төгсгөлд курсорообайрлуулаад гарын Enter товчлуур дээр дарна.Word программаар текстийг багана болгохдоо Page Layout View горимдажиллавал илүү зохимжтой. Учир нь Normal View горимд текст End of Sectionгэсэн мөрүүдээр зааглагдсан үргэлжилсэн урт нэг багана байдлаар дүрслэгддэг.Текстийг багана болгосон үед баганы хуваагч нь удирдах шугам дээр байрлана.Толгой үсэг хэрэглэхТолгой үсэг нь баримтын тодорхой утгат хэсэг буюу зүйлийн эхний үг эхэлжбуй үсгийг хэдэн мөр эзэлж байхаар томсгож, өргөлт хийж өгөх үүрэгтэй. Энэнь сонин, хэвлэлд их хэрэглэгддэг.Харагдах байдал:
  14. 14. Толгой үсэг оруулахын тулд Format цэсний Drop Cap командыг сонгоход дараахцонх нээгдэнэ.Position хэсэгт толгой үсэгний байрлал доголтой эсвэл багана маягаар байрлахэсэхийг тохируулна.Font хэсэгт толгой үсэгний фонтыг сонгоно.Lines drop хэсэгт Толгой үсэг нь хэдэн мөрийг эзэлж байрлахыг тохируулна.Distance from text хэсэгт толгой үсэг нь текстээс ямар зайд байрлахыгтохируулна.Дугаарлах ба зүйлчлэхБаримтанд текст оруулж байх явцдаа автоматаар дугаарлах болон зүйлчлэхболомжтой. Жишээлбэл:1. Нэгдүгээр анги • Монгол хэл • Тоо • Сэтгэлгээ хөгжүүлэх бодлого • Сонгоны тоо2. Хоёрдугаар анги3. Гуравдугаар ангиДугаарыг автоматаар оруулахын тулд хэрэгслийг, зүйлчлэхэд хэрэгслийгтус тус ашиглана. Format цэснээс Bullets and Numbering командыг сонгондугаарлах формат болон, зүйлчлэх тусгай тэмдэгтийг сонгох боломжтой.Picture... товчин дээр дарж зүйлчлэх тэмдэгтийн оронд зураг оруулж болох баCustomize хэрэглэгч өөрөө дугаарлах болон зүйлчлэх хэлбэрийг сонгоно.
  15. 15. Хүснэгттэй ажиллах командуудХүснэгттэй ажиллах командууд Table цэсэнд байрлана. Standard бүлэг командадхүснэгт оруулах хэрэгсэл орох ба Tables and borders гэсэн бүлэгхэрэгслүүдийг гаргаж ирснээр хүснэгттэй ажиллах нэмэлт бүлэг командууд гарчирнэ.Tables and borders гэсэн бүлэг хэрэгслүүдийг тайлбарлая. Draw Table - Хүснэгтэд гараар нүд, багана нэмж зурж болно. Erase - Баллуур буюу зураасыг устгана. Line Style - Шугамын хэлбэрийг сонгоно. Line Weight - Шугамын өргөнийг сонгоно. Border Color - Хүрээний өнгийг сонгоно. Outside borderЭнэ бүлэг командууд нь хүснэгтийн зураасуудтай ажиллана. Хүснэгтийн гаднахболон доторх зураасууд, ташуу зураас зэргийг тодруулан зурна. Идэвхжсэнкомандыг дахин дарахад команд идэвхгүй болно. Shading color - Нүдний дүүргэх өнгийг сонгоно. Insert table - Хүснэгт оруулах Align Top LeftЭнэ бүлэг командууд нь тухайн нүдэнд орох мэдээлэл хаана байрлахыгтухайлбал зүүн тийш, баруун тийш зэрэгцэх, дээд буланд шахах, доод буландшахах зэргийг тохируулна. Merge Cells - Нүдийг нэгтгэх команд. Энэ нь хүснэгтийн нэгтгэх нүднүүдийгсонгон идэвхжүүлсний дараа ажиллана. Split Cells - Нүдийг хуваах команд. Нүдийг сонгон идэвхжүүлснээражиллана. Distribute Rows Evenly - Мөрийн хэмжээг жигд болгоно. Distribute Columns Evenly - Баганын хэмжээг жигд болгоно. Table auto format - Хүснэгтийн загварыг автоматаар сонгоно. Text direction - Текстийг тухайн нүдэнд босоо, хэвтээ байдлаар бичихийгсонгож тохируулна. Sort Ascending - Мэдээллийг үсгийн дарааллаар эрэмбэлнэ.
  16. 16. Sort Descending - Мэдээллийг үсгийн урвуу дарааллаар эрэмбэлнэ Auto sum - Автоматаар тоонуудын нийлбэр дүнг гаргана.Хүснэгт шинээр үүсгэх1. Хүснэгт оруулах газраа курсороо байрлуулаад хэрэгсэл дээр дарна.2. Нээгдэх талбараас хулгыныг чирэх даралтаар нүднүүдийг будах замаархүснэгтийн мөр, баганын тоог тодорхойлно.Өөр нэг арга нь хүснэгт оруулах газарт курсороо байрлуулаад1. Table цэсний Insert Table командыг сонгоно.2. Нээгдэх Insert Table цонхны Table size бүлэгт Number of columns талбарторуулах хүснэгтийн баганы тоо, Number of rows талбарт мөрийн тоог тус тусоруулна.3. Хүснэгтийн баганы өргөний хэмжээг AutoFit behavior хэсэгт тодорхойлно.Үүнд: • Fixed column width-тодорхойлсон хэмжээгээр • Autofit to contents-мэдээллийн хэмжээнд тохируулах • AutoFit to window-цонхны хэмжээнд тохируулах4. Хүснэгтийг бэлэн загвараар үүсгэх тохиолдолд AutoFormat товчлуур дээрдарна.5. OK товчлуур дээр дарна.Мэдээлэл оруулахМэдээлэл оруулах гэж буй нүдэндээ курсороо байрлуулаад мэдээллээ оруулна.Хүснэгтийн нүдэнд тьекст шивж оруулахаас гадна зураг оруулж болно.Нүднүүдийн хооронд шилжихдээ хулганыг ашиглах нь тохиромжтой боловчгарын товчлууруудыг ашиглах нь илүү хялбар байна.Tab буюу баруун сум- Дараагийн мөрөнд шилжинэ.Shift+Tab буюу зүүн сум- Өмнөх мөрөнд шилжинэ.Дээш ба доош сумаар - Дээд ба доод мөрөнд шилжинэ.Alt+Home буюу Alt+7 - Мөрийн эхний нүдэнд шилжинэ.Alt+End буюу Alt+1 - Мөрийн сүүлчийн нүдэнд шилжинэ.Alt+Page Up буюу Alt+9 - Баганы эхний нүдэнд шилжинэ.Alt+Page Down буюу Alt+3 - Баганы сүүлчийн нүдэнд шилжинэ.
  17. 17. Мөрийн өндрийн хэмжээг өөрчлөхМөрийн өндрийн хэмжээ нь оруулсан текстийн эзэлхүүн ба мөр хоорондын зайнхэмжээгээр тодорхойлогдоно. Гэвч зарим үед мөрийн өндрийн стандартхэмжээг өөрчлөх шаардлага гардаг. Хэд хэдэн аргаар өөрчлөх боломжтой.Эхний арга нь: 1. Өндрийн хэмжээг нь өөрчлөх мөрөө сонгон идэвхжүүлнэ. 2. Table/Table Properties команд сонгоно. 3. Нээгдэх Table Properties харилцах цонхны Row хэсгийн Size бүлэгт мөрийн өндрийг тохируулна. 4. Тухайн бүлэгт Row:1 г.м. идэвхтэй мөрийн дугаар байрлах бөгөөд Specify Height товчлуурыг сонгоно. 5. Харгалзах Specify Height талбарт мөрийн өндрийн хэмжээг тодорхойлно. 6. Row Height is талбарт өндрийн хэмжээний нэмэлт тохируулгыг хийнэ. Үүнд: At Least-мөрийн өндрийн шаардлагатай хамгийн бага хэмжээг сонгосон үед нүдэнд буй агуулга тодорхойлогдсон хэмжээнээс хэтэрвэл мөрийн өндөр автоматаар өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, баганын хэмжээ нь өөрчлөгдөхгүй, мөр нэмэгдэх замаар мөрийн өндрийн хэмжээ өөрчлөгддөг. Exactly-мөрийн өндрийн шаардлагатай хамгийн бага хэмжээг сонгосон үед нүдэнд буй агуулга тодорхойлогдсон хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд мөрийн өндрийн хэмжээ өөрчлөгдөхгүй, баганын өргөний хэмжээ өөрчлөгддөг. 7. Options бүлгийн Allow row to break across pages товчлуураар хуудасны төгсгөлд мөрийг таслах эсэхийг тохируулна. 8. Repeat as header row at the top of each page товчлуураар хүснэгтийн гарчгийн мөрийг хуудас бүрт автоматаар гаргах боломжтой. 9. Previous Row товчлуураар өмнөх мөрөнд, Next Row товчлуураар дараах мөрөнд шилжинэ. 10. OK товчлуур дээр дарна.Курсор хүснэгтийн дурын газарт байрлаж байгаа үед Table Properties харилцахцонхонд хийгдэх аливаа өөрчлөлт нь бүх мөрийн хувьд хийгдэнэ. Ямар нэгэнмөрийг сонгосон үед тухайн мөрийн хувьд хийгдэх боловч Previous Row ба NextRow товчлууруудаар тухайн мөрнөөс бусад мөрөнд шилжин шаардлагатайөөрчлөлтүүдийг хийх боломжтой.Хоёр дахь арга нь мөрийн өндрийн хэмжээг хулганы тусламжтайгаархялбархан өөрчилж болно. Өөрчлөх мөрийн доод шугам дээр хулганы заагуурыгбайрлуулбал, хулганы заагуур нь хоёр талдаа сум бүхий хэвтээ зураас хэлбэртэйболно. Чирэх даралтаар дээш ба доош шилжүүлэх замаар хэмжээг өөрчилнө.Гурав дахь арга нь мөрийн өндрийг удирдах шугамын тусламжтайгаарөөрчилж болно. Удирдах шугам байхгүй байвал View цэсний Ruler командыгсонгож дэлгэцэн дээр гаргана. Мөрийн хоорондхи хуваагч шугамууд нь удирдахшугаман дээр харгалзан тэмдэглэгдсэн байдаг. Удирдах шугам дээрх AdjustTable Row тэмдгийг хулганы тусламжтайгаар өөрчлөх замаар мөрийн хэмжээгөөрчилнө. Гараас Alt товчлуур дээр дараастайгаар Adjust Table Row тэмдгийг
  18. 18. чирэх даралтаар өөрчилбөл мөрийн хэмжээг удирдах шугаман дээр нэгжээрилэрхийлнэ.Дөрөв дахь арга нь хэд хэдэн мөрийн өндрийн хэмжээг ижил хэмжээтэйболгон өөрчилж болно. 1. Ижил хэмжээтэй болгох мөрүүдийг сонгон идэвхжүүлнэ. 2. Distribute Rows Evenly командын хэрэглүүр дээр дарна. 3. Distribute Rows Evenly командын хэрэглүүрТекстийг багана болгохБаримтыг бүхэлд нь болон сонгосон хэсгийг сонины багана хэлбэрт оруулж,форматлах боломжтой. Текстийг багана хэлбэрт оруулан форматлах гэдэг нь нэгбагана дахь текстийн төгсгөл нь дараагийн баганы эхнээс үргэлжлэн бичигдэхзамаар текстийг цаасан дээр хоёр буюу түүнээс дээш багананд хуваанбайрлуулах явдал юм. Харагдах байдал:Багана хэлбэрт оруулахдаа Format цэсний Columns командыг сонгоод баганынтоог өгнө. Мөн хэрэгслийн тусламжтай багана болгох үйлдлийг гүйцэтгэнэ.хэрэгсэл дээр хулганы заагуурыг байрлуулаа дарвал уг командын хэрэглүүрийндор баганы тоо сонгох зориулалт бүхий талбар нээгдэх ба хулганыг чирэхзамаар баганы тоог уг талбарт тодорхойлно. Сонголт хийх явцад харгалзахбаганы тоо нь нэмэлт талбарын доод мөрөнд гарна.Баримтын төгсгөлд буй текстийг сонгон идэвхжүүлээд багана болгоход түүнийдараа оруулсан бүх мэдээлэл багана хэлбэрээр бичигдэх асуудал гарч болно Энэасуудлаас зайлсхийхийн тулд сонгосон текстийнхээ төгсгөлд курсорообайрлуулаад гарын Enter товчлуур дээр дарна.Word программаар текстийг багана болгохдоо Page Layout View горимдажиллавал илүү зохимжтой. Учир нь Normal View горимд текст End of Sectionгэсэн мөрүүдээр зааглагдсан үргэлжилсэн урт нэг багана байдлаар дүрслэгддэг.Текстийг багана болгосон үед баганы хуваагч нь удирдах шугам дээр байрлана.Баримтанд зураг оруулахЗураг оруулахдаа Insert цэсний Picture командыг сонгоход гарч ирэх дараахцонхноос хаанаас зураг оруулах гэж буйгаа сонгоно.
  19. 19. Clip art-аас зураг оруулахдаа:1. Зураг оруулах газраа курсороо байрлуулна.2. командыг сонгоно.3. Нээгдэх Insert ClipАrt харилцах цонхны Pictures хэсгээс (Зураг 7.1.)шаардлагатай зургийн бүлгийг сонгоно.4. Тухайн бүлэгт агуулагдаж буй зургууд цонхонд гарах бөгөөд уг цонхны дээшдоош гүйлгэх товчлуурын тусламжтай зургийг гүйлгэн харж, шаардлагатайзургийг сонгоод доорх аргаар оруулна.Сканердаж бэлтгэсэн файлынг оруулахдаа1. Зураг оруулах газраа курсороо байрлуулна.2. командыг сонгоод зургийн файлынхаа байгаа замыг зааж өгнө.Drawing бүлгийн командын хэрэглүүрүүдДэлгэцэн дээр Drawing бүлгийн командын хэрэгслүүлийг гаргахдаа Standardбүлгийн хэрэгсэл дээр дарах буюу View цэсний Toolbars-Drawing командсонгоно.
  20. 20. 1. Draw-Draw цэсийг нээх,2. Select Objects-объектуудыг сонгох,3. Free Rotate-зургийг эргүүлэх,4. AutoShapes-бэлэн дүрс бүхий цэсийг нээх,5. Line-шулуун зурах,6. Arrow-сум бүхий шулуун зурах,7. Rectangle-тэгш өнцөгт зурах,8. Oval-тойрог болон эллипс зурах,9. Text Box-текст бичих талбар үүсгэх,10. Insert WordArt-WordArt программыг нээх,11. Fill Color-зургийг будах өнгийн талбарыг нээх,12. Line Color-шугамны өнгийг тохируулах өнгийн талбарыг нээх,13. Font Color-текстийн өнгийг тохируулах өнгийн талбарыг нээх,14. Line Style-шугамны хэлбэрийг тодорхойлох15. Dash Style-тасархай шугамны хэлбэрийг тодорхойлох16. Arrow Style-сумтай шугамны хэлбэрийг тодорхойлох17. Shadow-сүүдэрлүүлэх талбарыг нээх,18. 3-D-гурван хэмжээст оруулах талбарыг нээх.Draw командын хэрэглүүр1. Group-сонгон идэвхжүүлсэн хэд хэдэн зургийн объектийг бүлэглэж, нэгобъект болгох,2. Ungroup-нэг зургийг хэд хэдэн хэсгүүдэд задлах,3. Regroup-задлагдсан зургуудыг задалсан дэс дарааллаар ээлж дарааланбүлэглэх,4. Order-зураг, текстийн давхцах байрлалыг тодорхойлох доорх дэдкомандуудыг агуулна. Үүнд: • Bring to Front-давхарлагдсан зургуудаас сонгосон зургийг нүүрэн талд байрлуулах, • Send to Back-давхарлагдсан зургуудаас сонгосон зургийг хамгийн ар талд байрлуулах, • Bring Forward-давхарлагдсан хэд хэдэн зургаас сонгосон зургийг нүүрэн талаасаа хоёр дахь байрлалд байрлуулах, • Send Backward-давхарлагдсан хэд хэдэн зургаас сонгосон зургийг ар талаасаа хоёр дахь байрлалд байрлуулах, • Bring in Front of Text-сонгосон зургийг текстийн өмнө нүүрэн талд байрлуулах, • Send Behind Text-сонгосон зургийг текстийн ар талд байрлуулах. • Grid-зургийг зөөх үеийн шилжилтийн алхмын хэмжээг тохируулах, • Nudge-зургийг шилжүүлэх доорх командуудыг агуулна. Үүнд: o Up-дээшлүүлэх, o Down-доошлуулах, o Left-зүүн тийш шилжүүлэх, o Right-баруун тийш шилжүүлэх.
  21. 21. 7. Align or Distribute-зургийн байрлалыг тодорхойлох,8. Rotate or Flip-зургийг эргүүлэх, толин ойлт хийх доорх дэд командуудыгагуулна. Үүнд: • Free Rotate-дурын өнцгөөр эргүүлэх, • Rotate Left-зүүн тийш 90 хэмээр эргүүлэх, • Rotate Right-баруун тийш 90 хэмээр эргүүлэх, • Flip Horizontal-хэвтээ чиглэлд толин ойлт хийх, • Flip Vertical-босоо чиглэлд толин ойлт хийх.9. Text Wrapping-текст дахь зургийн байрлалыг тодорхойлох доорхкомандуудыг агуулна. Үүнд: • Square-зургийг текстээр хүрээлэх эсвэл дарж байрлуулах зэргийг сонгоно.Цаасны 4 талаас авах болон үдэх зайг тохируулахБаримтаа цаасан дээр буулгахдаа хуудсынхаа хэмжээг зөв тохируулсан байхшаардлагатай.Цаасны зай авах хэмжээг тохируулахдаа File цэсний Page setup командыгсонгоод нээгдэж буй цонхны Margins хэсгийг тохируулна.Энэ цонхны эхний Margins хэсэгт цаасны дээд доод, баруун зүүн талаас авахзайг тохируулна. Үүнд:Top - Хуудасны дээд талд үлдээх зайн хэмжээг бичнэ.Bottom - Хуудасны доод талд үлдээх зайг тохируулна.Left - Хуудасны зүүн талд үлдээх зайг тохируулна.
  22. 22. Right - Хуудасны баруун талд үлдээх зайг тохируулна.Gutter - Хуудсыг үдэх зайг доод талд үлдээх зайг тохируулна.Header - Бартимтын толгойг хуудасны дээд хэсгээс ямар зайд оруулахыгтохируулна.Footer - Бартимтын хөлийг хуудасны дээд хэсгээс ямар зайд оруулахыгтохируулна. Mirror marginsҮүний өмнө тэмдэглэгээ хийвэл 2 хуудасны хэмжээ толинд туссан маягаардараах байдалтай тохируулагдах ба Preview хэсэгт харагдана. Энэ нь баримтыг 2хуудсыг босоогоор зэрэгцүүлж үдэхэд зориулагдсан тохируулга юм. 2 pages per sheetҮүний өмнө тэмдэглэгээ хийвэл 2 хуудас 1 цаасанд багтахаар тохируулагдах баPreview хэсэгт харагдана.Default товчин дээр дарвал энэ тохируулсан хэмжээ нь шинээр үүсгэсэн файлбүр дээр биелэгдэнэ.Preview - Энэ хэсэгт тохируулсан хэмжээ нь ямаршуу харагдахыг дүрсэлжхаруулна.Apply to - Энд тохируулсан хэмжээ Whole document - бүх баримтыг хувьд, Thispoint forward - хэсэг газрын хувьд гэдгийг тохируулна.Gutter position - Хуудасны үдэх зайг Left - зүүнээс, Top - дээрээс авахыгтохируулна.Цаасны хэмжээ, форматыг тохируулахЦаасны хэмжээг тохируулахдаа File цэсний Page setup командыг сонгооднээгдэж буй цонхны Paper Size хэсэгт дараах тохируулгыг хийнэ.
  23. 23. Paper size хэсэгт хэвлэх цаасныхаа форматыг өгнө. Энд форматыг жагсаалтаассонгож болохоос гадна гараас хэмжээг оруулж өгч болно. Энэ сонголтыг хийхэдүүний доод талд Weight хэсэгт өргөний хэмжээ Height хэсэгт өндрийн хэмжээтус тус гарна.Portrait - Цаасыг босоо байдалтай тохируулна.Landscape - Цаасыг хэвтээ байдалтай тохируулна.Default товчин дээр дарвал энэ тохируулсан хэмжээ нь шинээр үүсгэсэн файлбүр дээр биелэгдэнэ.Preview - Энэ хэсэгт тохируулсан хэмжээ нь ямаршуу харагдахыг дүрсэлжхаруулна.Apply to - Энд тохируулсан хэмжээ Whole document - бүх баримтыг хувьд, Thispoint forward - хэсэг газрын хувьд гэдгийг тохируулна.Хуудас дугаарлахБаримтын хуудсуудыг янз бүрийн байрлалаар дугаарлаж болно. Дугаар ньхуудасны дээд буюу доод талд байрлаж болно. Хуудсыг автоматаардугаарлахын тулд Insert цэсний Page Numbers командыг сонгоно.
  24. 24. Энэ цонхны Position талбарт дугаар хуудасны байрлалыг сонгоно.Bottom of Page (Footer)- хуудасны доод талд байрлана.Top of Page (Header)- хуудасны дээд талд байрлана.Alignment талбарын жагсаалтаас хуудасны дугаарын мөрөн дэх байрлалыгсонгоно. Хуудасны зүүн, баруун хязгаарын хувьд дугаар хэрхэн байрлахыг заажөгнө.Left-Дугаар зүүн хязгаар дээр байрлана.Right-Дугаар баруун хязгаар дээр байрлана.Center-Дугаар зүүн баруун хязгаарын голд буюу мөрийн дунд бичигдэнэ.Inside-Хуудасны 2 талд хэвлэх тохиолдолд File/ Page Setup командаар нээгдэхPage Setup харилцах цонхны Margins хэсгийн Mirror Margins товчлуурыг сонгохбөгөөд Inside байрлалыг сонгосон тохиолдолд хуудасны дугаар хуудасны доторхязгаарт үдээсний талд бичигдэнэ.Outside-Хуудасны дугаар хуудасны гадна хязгаарт бичигдэнэ.Хуудасны дугаарыг эхний хуудсан дээр хэвлэх шаардлагагүй тохиолдолд ShowNumber on First Page товчлуурыг идэвхгүй болгоно.Хуудасны дугаарын хуудсан дээрх байрлалыг Preview талбараас харж болно.Шаардлагатай гэж үзвэл Page Numbers харилцах цонхны Format товчыг дарахаднээгдэх Page Numbers Format харилцах цонхонд дугаарлалттай холбоотойшаардлагатай сонголтуудыг хийгээд OK товчийг дарна.Хэвлэх төхөөрөмж (принтер) сонгохБаримтыг хэвлэхийн тулд File цэсний Print командыг сонгоход дараах цонхнээгдэнэ.
  25. 25. Name - Компьютерийн нэр ба замыг заана.Status - Принтерийн төлөв байдал /Idle - принтер сул буюу хэвлэхэд бэлэнбайна./Type - Принтерийн төрөл /Canon Laser Shot LBP-1210 принтер байна./Where - Принтер хаана холбогдсоныг заана. /USB портоор холбогдсон байна/Comment - Анхааруулга /Хэрэв ямар нэгэн саатал гарвал анхааруулга гарна./Хэвлэх хуудсыг сонгохFile цэсний Print командыг сонгон нээгдэж буй цонхны Page range хэсэгт байгаабүлэг командуудаар хэвлэх хуудсуудаа сонгоно.
  26. 26. All - баримтыг бүхэлд нь хэвлэнэ.Current Page - дэлгэцэн дээр харагдаж байгаа буюу идэвхтэй хуудасSelection - сонгосон хэсэг; Баримтаас тодорхой хэсгийг сонгон идэвхижүүлсэнүед уг талбар идэвхжинэ.Pages - гараас өгсөн хуудсыг хэвлэнэ.Баримтаас хуудсуудыг сонгож хэвлэх бол 4, 8, 15 таслал тавьж бичиж өгнө.Баримтын тодорхой хэсэг буюу бүлгээс тодорхой хуудсуудыг сонгон өгч болно.Энэ тохиолдолд хуудсыг p, бүлгийг s үсгүүдээр зааж өгдөг. Жишээлбэл, 2-рбүлгийн 8-14-р хуудсуудыг сонгохдоо p8s2-p14s2 гэж оруулна.Баримтаас сонгосон бүлгийг хэвлэж болно. Мөн s үсгээр бүлгийг тэмдэглэнэ.Жишээлбэл, 3-р бүлгийг s3 гэж оруулна. Хэд хэдэн бүлгийг хэвлэх тохиолдолдбүлгүүдийн дугаарыг таслалаар зааглан бичиж өгнө. Жишээлбэл, 3 ба 6-рбүлгийг s3, s6 гэж оруулна.Хэрэв цаасыг ар өвөргүй хэвлэх шаардлагатай бол File цэснээс Print командыгсонгосны дараа нээгдсэн цонхны Print хэсэгт тохируулгууд хийнэ.All pages in range - Бүх хуудсыг дарааллаар нь хэвлэнэ.Odd pages - Сондгой хуудсуудыг хэвлэнэ.Even pages - Тэгш хуудсуудыг хэвлэнэ.
  27. 27. Хэвлэх хувийг тохируулахFile цэсний Print командыг сонгон нээгдэж буй цонхны Copies хэсэгт байгаабүлэг командуудаар хэвлэх хуудсуудаа сонгоно.Number of copies - Энд хэдэн хувь хэвлэх тоогоо өгнө.Collate - Олон хуудас баримтыг олон хувь хэвлэхэд тохируулдаг. Үүнийг өмнөнь тэмдэглэгээ хийвэл нэг хувийг бүтнээр нь хэвлэж дуусаад дараагийн хувийгхэвлэнэ. Тэмдэглэгээ хийхгүйгээр хэвлэвэл эхний хуудсыг өгсөн хувиархэвлээд, дараа нь 2-р хуудсыг өгсөн хувиар хэвлэх гэх мэтээр хэвлэх юм.Хэвлэх мэдээллийг сонгохБаримт төдийгүй тухайн баримтын талаарх мэдээлэл, хэрэглэгчийн хийсэнанхааруулга, санамж, автотекстийн элемент зэрэг олон материалыг хэвлэхболомжтой.Үүний тулд File цэсний Print командыг сонгоод Print What хэсэгтхэвлэх гэж буй зүйлийнхээ төрлийг сонгоно.
  28. 28. Үүнд: Document - Баримтаа хэвлэхDocument properties - Баримтын талаарх мэдээлэлComments - Баримтад оруулсан санамж, тэмдэглэлStyles - Баримтад оруулсан текстэд ямар фонт, хэмжээ, хэлбэржүүлэлтсонгосныг хэвлэнэ.Auto text entries - Автоматаар оруулсан текстийг хэвлэнэ.Key assignments - Ямар товчны хуваарилалтаар баримтыг бичсэнийг хэвлэнэ.Жижигрүүлж хэвлэхFile цэсний Print командыг сонгосны дараа Zoom хэсэгт дараах тохируулгуудыгхийнэ.Pages per sheet - 1 цаасан дээр хэдэн хуудсыг багтааж хэвлэхийг тохируулна.
  29. 29. Scale to paper size - Баримтыг өөр хэмжээтэй цаасан дээр тохируулж хэвлэхЭцэст нь OK товчийг дарснаар дээрх командууд биелэн хэвлэгдэх болно.

×