More Related Content
Similar to Web design lecture 1 (20)
More from nyamaa idesh (9)
Web design lecture 1
- 1. Оюутны мэргэжлийн ур чадварыг
дээшл лэх боломжүү
Хичээл заах багш: И. Нямсүрэн
1
Лекц №1
Хичээлийн нэр: Вэб дизайн
Cloud computing буюу үүлэн тооцоолол
- 2. Дүгнэх журам
Хичээлийн ирц – 10
Идэвх- 10
2 Бие даалт – 15
2 Сорил – 20 (8, 15 долоо хоног)
Лаборатор ажил – 15
Нийт 70 оноо
2
Хичээлийн нэр: Вэб дизайн
Лекц-16 цаг
Семинар -16 цаг
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН
Ашиглах ном, сурах бичиг, материал:
Ц. Уранбилэг “Вэб дизайн” 2003 он
- 3. ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
1. Өмнөх мэдлэгийг сэргээх
• Интернэт, Вэб сайтны ажиллах зарчим, Сервэр, клиент тал,
Хост, протокол-IP/TCP, FTP, HTTP, SHTTP, DNS сэдвүүдээр
ярилцах
1. Шинэ мэдлэг
• Үүлэн тооцоолол буюу Cloud Computing
1. Бататгал
2. Дүгнэлт
3. Гэрийн даалгавар
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 3
- 4. Интернэт, түүний ажиллах
зарчим
1. Интернэт гэдэг нь HTTP гэсэн стандарт
протокол ашиглан өөр хоорондоо холбогдон
мэдээлэл дамжуулдаг дэлхий даяар тархсан
компьютерүүдийн асар өргөн сүлжээ юм.
2. Интернэтийн гол зорилго нь клиент/сервэр
хоёрын хооронд мэдээллийг найдвартай
дамжуулахад оршдог.
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 4
- 5. Интернэтээр мэдээлэл
хэрхэн дамжигддаг вэ?:
1. Интернэтэд холбогдсон сая сая компьютерүүд мэдээллийг өөр хоорондоо
харилцан дамжуулах зорилгоор холбогддог бөгөөд интернэт нь
мэдээллийг багц багцаар дамжуулах системийг ашигладаг.
2. Компьютер өөрт байгаа мэдээллийг бусдад дамжуулах болохоор уг
мэдээллийг PACKET (багц) болгон хуваадаг. Эдгээр багц мэдээлэл нь
дугаарлагдах бөгөөд очих багц бүрт компьютерийн хаяг хамт явдаг.
Нөгөө төгсгөлд хүлээн авч буй компьютер тухайн багц мэдээллийг
цуглуулан аваад жинхэнэ оригинал мэдээлэл болгон хувиргадаг.
3. Интернэт нь дээрх технологиор ажиллахын тулд мэдээлэл хүлээн авах,
илгээх стандартыг бий болгосон бөгөөд үүнийг PROTOCOL (протокол )
гэж нэрлэдэг.
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 5
- 6. Интернэтийн сүлжээнд
ашиглагддаг стандарт
протоколууд
Протоколын
нэр
Нэрний тайлбар Зорилго
DNS Domain name
system
Домайн нэрийн
систем
Домайн нэрийг IP тоо болгон
хувиргана
FTP File transfer
protocol
Файл дамжуулах
протокол
Компьютерүүдийн хооронд
файл дамжуулна
HTTP Hypertext Transfer
Protocol
Вэб хуудсыг
ажиллуулах
протокол
Вэбд суурилагдсан мэдээлэл
дамжуулна
IP Internet Protocol Багц мэдээллийг дамжуулна
TCP Transmission
Control Protocol
Дамжуулалтыг
шалгах протокол
Багц мэдээллийн урсгалыг
удирдана
Telnet telnet Терминал үндэстэй
профессоруудын хооронд
мэдээлэл дамжуулах
SNMP Simple Network
Management
Protocol
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 6
NNTP Network News transfer
Protocol
Arpa сүлжээн дэхь мэдээлэл,
тараах, хайх, цуглуулах үүрэгтэй
SSL Secure sockets layer Мэдээллийг өндөр нууцлалтайгаар
дамжуулдаг
DHCP Dynamic Host
Configuration Protocol
Дотоод сүлжээнд байгаа
компьютерийг IP хаягаар хангадаг
ICMP Internet control Message
protocol
Мэдээлэл дамжуулах үед алдааны
ба хяналтын дохиог удирддаг
ARP Address Resolution
Protocol
Физик хаягт интернэтийн хаягийн
байршлыг тогтооно
SMTP Simple Mail Transfer
Protocol
Мэйл сервэрлүү мэдээлэл
дамжуулах протокол
MIME Multipurpose Internet
Mail Extensions
Олон зорилго бүхий
интернэт мэйл
Мэйл сервэрээс мэдээлэл хүлээн
авах
POP Post Office Protocol Мэйл сервэрээс мэдээлэл хүлээн
авна
- 7. Интернэтэд холбогдох хурд
Интернэт сүлжээнд холбогдох хамгийн гол үзүүлэлт нь холболтын хурд юм.
Интернэт холболтын хурдыг бит /пер /секунд нэгжээр хэмждэг. Интернэт
холболтын хурд 512 mbps байна гэдэг нь 512*10242
битийг нэг секундэд
дамжуулах чадвартай байна гэсэн үг юм. Жишээ нь: hello гэдэг үг нь ASCII
стандартаар h=72, e=101, L=108, O=111 Гэсэн аравтын тооллын системийн
утгатай тэнцэнэ.
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 7
Тэмдэгт H e l l o
10-тын
тооллын
систем
72 101 108 108 111
2-тын тооллын
систем
01001000 01100101 0110110
0
01101100 01101111
Интернэтийн хурдаа шалгахда:www.speedtest.mn
- 8. Тоон систем дээр суурилсан
компьютер
Компьютер нь програмыг биелүүлэх явцдаа өгөгдөл ба командуудыг
санах ой буюу регистрүүдэд хадгалдаг. Ингэхдээ тодорхой хэмжээгээр
хэсэгчлэн хадгалдаг. Компьютерт бүх төрлийн мэдээлэл нь сигнал буюу
дохио хэлбэрээр дүрслэгддэг ба 0 буюу цэвэрлэгдсэн, 1 буюу тавигдсан
(Binary code) гэсэн хоёртын тооллын систем дээр үндэслэгддэг. Ийнхүү
тоон буюу дижитал сигнал нь мэдээллийг хоёртын тооллын систем дээр
дүрсэлдэг байна. Энд хэрэглэгдэж буй 0 буюу 1-ийг мэдээллийг хэмжих
хамгийн бага нэгж гэж нэрлээд бит (bit) гэж тэмдэглэдэг.
Олон тооны битүүдийн хослолоор тоо, үсэг, тэмдэгтүүд бүрдэнэ. 8 бит
нь 00000000-11111111 хооронд 256 янзын үсэг, тоо, тэмдэгт зэргийг
дүрслэх боломжтой гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл 8 бит нийлж 1 байт
үүсгэдэг. 1 байт нь графикийн нэг цэг, нэг үсэг, тэмдэгт, 0-255 хүртэлх
нэг тоог илэрхийлдэг. Жишээ нь: H үсэг- 01001000(off-on-off-off…)
8bit=1Byte
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 8
- 9. Аналог систем дээр суурилсан амьдрал
Нарны тусгал, шувууны нислэг, дуучны хоолой гэх мэт зүйлийг хоёртын
тооллоор буюу зөвхөн хар цагаанаар дүрслэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл
хугацаа болон замын туршид өөрчлөгдөн хувьс ч байдаг аналог систем дээр
тулгуурладаг. Дуу, гэрэл, даралт, температур зэрэг байж болно. Нам болон
өндөр түвшин мөн дунд түвшин бүгд аналог системийн хувьд дүрслэгдэнэ.
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 9
- 10. Хост нэр, Домэйн нэрийн систем
гэж юу вэ? эдгээрийн ялгаа
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 10
1. Вэб хуудсаа байршуулахын тулд сервэр дээр байрлах зайг худалдан авч сар
бүр тодорхой төлбөр төлдөг энэ төлбөрийг hosting charge гэдэг, харин
түрээслүүлэгчийг буюу лангууны эзнийг Host гэж нэрлэдэг.
2. Харин веб хөтчийн тусламжтайгаар вэб хуудсуудыг ашиглаж мэдээллийг
уншиж байгаа компьютерийг вебээр үйлчлүүлэгч буюу Client компьютер
гэдэг.
3. Хост нэр нь домэйн нэрийн системийн нэг хэсэг нь юм. Өөрөөр хэлбэл хост
нэр гэдгийг вэб хуудсанд оноож өгсөн нэр гэж ойлгож болно. Вэб хуудасны
нэр дахин давтагдахгүй ба түрүүлж авсан нь тэр нэрний эзэмшигч болдог.
Хостуудын жишээ:
www.mbi.edu.mn
www.magicnet.mn
www.yahoo.com
- 11. Түвшин Domain Салбар нэгжүүд
Top level domain
edu Боловсролын сайт
Gov Засгийн газар
Mill АНУ батлан
хамгаалах яам
Aero Агаарын тээвэр
museum Музей
Com Худалдаа
үйлчилгээ
Org Олон улсын
байгууллага
Net Сүлжээ
Info Мэдээллийн салбар
Coop Хоршооны
байгууллага
Biz Бизнесийн салбар
Int Олон улсын
байгууллага
Country code
level domain
Mn Монгол улс
Ru Орос
At Австри
Au австрали
Ca Канад
Ch Щвейцари
Cn Хятад
De Герман
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 11
Domain –Домэйн гэж юу вэ
Домэйн гэдэг нь хост нэрийг
тодотгож өгсөн баруун гар талд
орших мэдээллийг хэлдэг.
Домайн нэрийг
Top-level-domain
Country code domain
Second level domain
Домэйн нэрийн систем (Domain
name system) гэж юу вэ
Домэйн нэрийн системийн үндсэн
гүйцэтгэх үүрэг нь хост нэрүүдийг
IP хаяг руу хөрвүүлэхэд оршино.
Интернэт нь TCP/IP гэдэг чухал
хоёр протокол агшигладгийг өмнө
үзсэн билээ. Интернэт дэх
компьютерийг таних зорилгоор
ашиглагддаг хаягийг IP Хаяг гэнэ.
Өөрөөр хэлбэл хост нэрний цаана
орших тоон утгыг хэлдэг.
- 12. Өнөөдөр техник технологи, мэдээллийн технологийн хурдацтай
хөгжлөөс хамааран дэлхий асар хурдацтай хөгжиж байна. Мэдээллийн
технологи тэр дундаа програм хангамжийн хөгжил үүлэн тооцоолол руу
шилжиж байгаа энэ үед үүлэн тооцооллыг оюутнуудын сургалтанд
ашиглах зайлшгүй шаардлага бий болоод байна. Харин монголчууд бид
энэ хурдтай хөгжлөөс хоцрохгүй байх нэг арга зам нь мэдээллийн
технологийн өргөн мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх юм.
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 12
- 13. Үүлэн тооцоолол Cloud
computing
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 13
Үүлэн тооцоолол гэдэг нь бүтээгдэхүүн гэхээсээ илүү
үйлчилгээ хэлбэрээр тооцооллыг түгээдэг. Өөрөөр хэлбэл share
/хуваалцсан/ хийсэн нөөц, програм хангамж болон мэдээлэл
зэрэг нь бусад компьютер болон хэрэгслүүдэд сүлжээгээр
дамжин хэрэглээ байдлаар хүрдэг.
Үүлэн тооцоолол нь үүл хэрэглэгчийн байршил болон
тэдгээрийн тооцооллын суурь бүтцийн талаар нарийн мэдээлэл
шаардлагагүйгээр тооцоолол хийх, програм хангамжийн хүсэлт,
өгөгдөлд хандах, өгөгдлийн менежмент, нөөцийн хадгалалт
зэргийг хийх боломж олгодог.
Үүлэн тооцоолол нь эцсийн хэрэгчлэгчдэд дэлгэц болон
харуулах төхөөрөмжөөр хүрдэг ба хэрэглэгч нь үүлэн
тооцоололыг ашиглаж байгаа програм, вэб вроузер, гар
утасны програм хангамжийн хэрэглээгээр алсад байгаа серверт
хадгалагдсан өгөгдөл болон бизнесийн програмуудад ханддаг.
- 19. 1. Infrastructure as a Service буюу (IaaS) өөрөөр Өгөгдлийн сангийн үүлэн
систем гэдэг. Энэ нь их хэмжээний өгөгдлийн санг хариуцаж ажиллахад
хэрэгтэй байдаг. Доод түвшний өгөгдлийн сан нь өөрсдөө шууд ашиглагдах
боломжгүй байдаг учраас виртуалжсан орчний нэг хэсэг болж задардаг. IaaS
нь хялбарчилсан систем бүхий нэмэлт боломжуудыг санал болгодог. Ийм
төрлийн сервисүүдийн жишээ дурдвал: Amazon S3, SQL Azure, Zimory,
Elastichosts.
2. Platform as a Service (PaaS) буюу платформ дээрх аппликейшн болон
серверүүдийг ашиглан хөгжүүлэх, тэдгээрийн өгөгдлийн сантай ажиллах
боломж бүхий үүлэн систем. Энэ нь голчлон тусгай зориулалтын API
ашиглаж серверийг удирдах, тэдгээрийг ашиглан хэрэглэгчийн хүссэн
үйлдлүүдийг гүйцэтгэх үйл ажиллагаа явуулах боломж олгодог. Энэ
төрлийн системүүдийн жишээ дурдвал: Force.com, Google App Engine,
Windows Azure (Platform).
3. Software as a Service (SaaS) буюу өөрөөр сервис ба аппликейшний үүлэн
систем гэж нэрлэдэг. Энэ төрлийн систем нь тусгай үүлэн системын
тохиргоо бүхий мэргэжлийн бизнес үйлчилгээ болон бизнес функцуудыг
хэрэглэгчдэд хүргэдэг. Жишээлбэл: Google Docs, Salesforce CRM, SAP
Business.
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 19
- 20. Үүлэн тооцооллын үйлчилгээний зарчмын харьцуулалт
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 20
Суурь бүтэц
(IaaS - Infrastructure as
a Service)
Платформ
(PaaS - Platform as a
Service)
Програм хангамж
(SaaS - Software as a
service)
Үйлчлэгч
/Cloud provider/
Техник хангамжийн
хэрэгтэй нөөцөөр
хангадаг.
Тооцоолол хийх
орчинг хангаж өгөх
үүрэгтэй.
Суурь бүтэц болон
тооцоолол хийх орчныг
хариуцдаг.
Хэрэглэгч
/Cloud user/
Хэрэглэгч нь програм
хангамж, үйлдлийн
системийн
суурилуулалтаа
хариуцдаг.
Зөвхөн програм
хангамжийн
хөгжүүлэлтэндээ
анхаардаг.
Клиентийн програм
хангамжийг суулгаад,
үйлчлүүлэгч
хандуулахыг хариуцдаг.
Програм хангамжийг
үйлчилгээ байдлаар
түгээдэг.
- 22. Үүлэн системийн загварууд
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 22
Үүлэн тооцооллын үйлчилгээг хэрэгжүүлэх тогтсон оновчтой загвар гэж
байдаггүй. Тухайн байгууллагын мэдээллийн нууц, аюулгүй байдлын бодлого
болон мэдээллийн технологийн боловсролоос хамаардаг. Үүлэн тооцоолол дахь
үйлчилгээг түгээх болон ашиглах үндсэн 4 арга байдаг. Үүнд:
A. Нийтийн үүлэн загвар
Суурь бүтцээ олон нийттэй хуваалцдаг. Ихэнх тохиолдолд үүлэн үйлчилгээг
үзүүлж байгаа байгууллага суурь бүтцийн асуудал болох сервер хадгалах,
серверийн интернетэд холбогдох, тооцоолол хийх орчин, аюулгүй байдал, суурь
бүтцийг сайжруулахад орох зардал зэргийг хариуцдаг.
B. Хэсэг бүлэгт зориулсан үүлэн загвар
Суурь бүтцийг тодорхой бүлгүүд /байгууллагууд/ л хувааж хэрэглэдэг. Суурь
бүтцийн асуудал болох сервер хадгалах, серверийн интернетэд холбогдох,
тооцоолол хийх орчин, аюулгүй байдал, суурь бүтцийг сайжруулахад орох
зардал мөн платформ болон програм хангамжийн асуудал зэргийг талууд
хувааж хариуцдаг.
- 23. лэн системийнҮү
загварууд
1. Public буюу нийтийн үүлэн систем. Энэ төрлийн загвар нь
компаниуд өөр хоорондоо системээ ашиглах боломжийг олгохоос
гадна хэрэглэгчдэд ч нээлттэй эх өгөгдлөөс ашиглах боломж
олгодог. Энэ төрлийн жишээ нь: Amazon, Google Apps, Windows
Azure.
2. Hybrid буюу холимог үүлэн систем. Энэ нь хувийн болон
нийтийн үүлэн системээс холилдон тогтох ба нийтийн үүлэн
системийн эх өгөгдлөөс нээлттэй ашиглах зэргээр байх боломжит
зардлыг багасгаж мөн түүнчлэн мэдээллийн найдвартай байлгах
үүднээс хувийн дотоод сүлжээндээ байршуулах замаар үйл
ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ энэ төрлийн загвар зах зээл дээр
бараг байхгүй болсон ч хамгийн том жишээ бол IBM ба Juniper юм.
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 23
- 24. 3. Community буюу бүлгийн үүлэн систем. Үүлэн систем нь дотоодын дэд
бүтэцдээ хязгаарлагдсан байдаг. Нийтийн үүлэн системийн үйлдвэрлэгчид
хэрэглэгчдэд өөрийн бүтээсэн дэд бүтцийг санал болгох боломжтой боловч
нийтийн үүлэн систем дэд бүтцүүдийг нэгтгэн томосгох боломжгүй байдаг.
Иймээс бүлгийн үүлэн системд жижиг компаниуд өөрийн хийсэн дэд
бүтцийг нэгтгэн нийлүүлж бизнестээ ашиглаж болдог. Энэ загвар нь
одоохондоо зөвхөн төсөөллийн хэмжээнд байгаа ч Zimory болон RightScale
зэрэг компаниуд энэ чиглэлээр хөгжүүлэлт хийж энэ загварын тодорхой
хэлбэрийг гарган ирж байгаа юм.
4. Private буюу хувийн үүлэн систем. Энэ төрлийн загварыг хувийн
компаниуд эзэмших буюу түрээсэлж хэрэглэдэг. Үйлчлүүлэгчиддээ
системийн функц,үйл явцыг харагдуулахгүй байлгадаг ба зарим тохиолдолд
сервисүүдийг Software as a Service хэлбэрээр ашиглах боломжийг олгодог.
Жишээлбэл: eBay.
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 24
- 25. ҮҮЛЭН ТООЦООЛЛЫГ
БОЛОВСРОЛД ХЭРЭГЛЭХ НЬ
Тухайн байгууллагын зорилго, зорилтоос хамаараад өөрийн байгууллагадаа
тохирсон арга болон загварыг судалж, туршин суурилуулах хэрэгтэй болдог.
Иймд үүлэн тооцооллын давхарга бүрийн онцлог, тус тусын боломжийг
сайтар судлах шаардлагатай болж байна. Програм хамгамжийн (SaaS)
давхаргыг боловсрол дараахи байдлаар ашиглах боломжтой. Үүнд:
— И-мэйл, календарь,
- Бичиг баримт хөтлөх
- Ажил хэргийг хөнгөвчлөх,
- Бүтээлч байдлыг нэмэгдүүлэх,
- Шинээр баримт үүсгэх болон хуваалцахад;
- Хамтын ажиллагаанд;
- Төлбөрийн үйл ажиллагаанд;
- Хувь хүн болон харилцааны удирдлагад;
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 25
- 26. Платформын (PaaS) давхаргыг
боловсролд дараахи байдлаар
ашиглах боломжтой.
Хэдэн хэдэн тэнхимүүдийг /салбарыг/ оролцуулсан програм хангамжийг
хөгжүүлэх хамтарсан төслийг хэрэгжүүлэхэд;
- Олон хэрэглэгч зэрэг ашиглах хэргэлэээний ПХ хөгжүүлэхэд;
- ПХ -ийн мэргэжлийн суралцагч - оюутны мэргэжлийн ур чадварыг
дээшлүүлэхэд
- Анги, сургууль суралцаж байгаа газрыг хамарсан олон нийтийн сүлжээ
үүсгэхэд;
- Вэб үйлчилгээнүүдийг хурдтайгаар тараахад;
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 26
- 27. Суурь бүтцийн (IaaS) давхаргыг
боловсролд дараах байдлаар ашиглах
боломжтой.
Үүнд:
- Хостын үйлчилгээ /олон нийтийн сайтад зориулсан/
- Олон нийтэд зориулсан өгөгдөл хадгалалтын үйлчилгээ
- Хэргэлээний ПХ –г олон нийтэд түгээхээсээ өмнө өргөн хүрээг
хамарсан туршилтыг тусгайлсан орчинд явуулах зэрэгт ашиглах
боломжтой.
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 27
- 28. ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 28
Үүлэн тооцооллыг боловсролд ашиглахын давуу
тал
Үүлэн тооцооллыг боловсролд ашиглахад хэрхэн
нөлөөлөх, ямар үр дүнд хүрэхийг хүснэгт-д үзүүлэв.
Суурь бүтэц Зөвхөн өөрт хэрэгтэй нөөцийг ашиглах ба шаардлагатай үед
нэмэлт үйлчилгээ, боломжийг (нэмэлт сервер худалдаж авах
гэх мэт) ашиглаад ашигласан үйлчилгээнд төлбөр төлнө.
Энэ нь төсвөөр хязгаарлагдсан байгууллагад тохиромжтой
байдаг.
Програм хангамж Хэрэгтэй програм хангамжийг хөгжүүлж цаг алдахын оронд
бусдын үүсгэсэн үүлэн үйлчилгээ авах боломжтой. Энэ нь
цаг хугацаа, зардлыг хэмнэж зорилтынхоо төлөө л ажиллах
боломжийг бүрдүүлнэ.
Байгууллагын дүрэм
журам
Үүлэн тооцоолол нь тухайн байгууллагын дүрэм журамд
нийцэх эсэхийг шалгаж үзэж байгаад ашиглах боломжтой.
Мэдээллийн
технологийн бүтээлч
байдлыг бий болгодог
Оюутнуудынхаа асуудлыг шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээг
хөгжүүлэхэд багш нарт туслана.
Уян хатан үйлчилгээ Өөрт тохирох үйлчилгээг ашиглах болон үүсгэх нь уян
хатан байдлыг бий болгодог.
- 29. Үүлэн тооцооллыг гадаадын их дээд сургууль ашиглаж байгаа
байдал
Гадаадын их дээд сургуулиуд өөрсдийн сургалтын чиглэл,
онцлог, хэв маягаас хамаарч үүлэн үйлчилгээг үүлэн үйлчилгээ үзүүлэгч
байгууллагаас авдаг. Зарим нь өөрсдийн үүлэн үйлчилгээг үүсгэдэг.
Жишээ болгож дараах гурван их сургуулийн үүлэн тооцооллыг хэрхэн
ашигласан нэг нэг жишээ бичлээ.
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 29
Зүүн Вашингтоны
Их Сургууь
Харвардын Их
Сургууль
Стэнфорды Их
Сургууль
Үүлэн
тооцооллыг
ашигласан
зориулалт
Бусдын үүсгэсэн үүлэн
үйлчилгээг ашигласан.
Сургууль оюутнуудад
зориулсан өөрийн үүлэн
үйлчилгээг үүсгэсэн.
Сургууль оюутнуудад
зориулсан өөрийн үүлэн
үйлчилгээг үүсгэсэн.
Үүлэн
тооцооллыг
ашигласан
байдал
“Windows Live Hot E-
mail” вэбд сууриласан
и-мэйлийн үйлчилгээг
2005 онд ашигласан
Оюутнуудад зориулсан ур
чадварыг дээшлүүлэх
зорилготой сервер
байгуулсан.
Оюутнуудад зориулсан ур
чадварыг дээшлүүлэх
зорилготой сервер
байгуулсан.
Үр дүн 3 жилийн хугацаанд
$70.000 хэмнэх
боломжтой болсон
2004 онд тус сургуулийн
оюутан Марк Зукербэрг
facebook.com сайтыг үүсгэн
байгуулсан.
1993 онд тус сургуулийн
оюутан Жерри Янг
yahoo.com сайтыг үүсгэн
байгуулсан. 1996 онд тус
сургуулийн оюутан Сергей
Брин, Ларри Пэйж
google.com сайтыг үүсгэн
байгуулсан.
- 30. ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 30
Үүлэн тооцоолыг ашигласнаар гарах үр дүн
· Оюутнуудын ур чадвар дээшлэнэ
· Оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх хугацааг багасгана
· Улс орон хурдацтай хөгжихөд нөлөөлнө
- 31. Үүлэн системийн хамгийн гол давуу үзүүлэлтүүд
Үүлэн системийг хэрэглэснээр таны эдлэх гол хэдэн давуу үзүүлэлтүүд
1. Уян хатан чанар. Энэ нь үүлэн системийн хамгийн гол давуу талуудын нэг бөгөөд
аппликейшнд дэмжигддэг өгөгдлүүд болон хэрэглэгчдийн тоо хэмжээ, тэдний
хүсэлтийг харгалзах цар хүрээ юм. Том хэмжээний системийн хувьд өгөгдлийн санд
гарах өөрчлөлтүүд нь автоматаар хийгддэг.
2. Найдвартай байдал. Системд аюулгүй найдвартай байна гэдэг маань ажиллаж
байх үед код устаж дахин шинээр оруулахгүй, өгөгдлөө алдахаас сэргийлэх зэргийг
хэлж байгаа юм. Найдвартай байдлыг бэхжүүлэхийн тулд хэрэггүй их өгөгдлийг
цомхотгох хэрэгтэй байдаг.
3. Үйлчилгээний чанар. Энэ нь хэрэглэгчдийн хэрэгцээнд хүрсэн үйлчилгээ үзүүлж
байна уу гэдгийг илэрхийлдэг ба цаг хугацаа, үйлчилгээний баталгаа зэргийг
хэрэглэгчиддээ гаргаж өгдөг.
4. Хурдан хялбар ашиглах боломж. Энэ нь уян хатан чанартай нягт холбоотой ба
системийн гүйцэтгэл болон өөр орчин нөхцөлд тохируулан ашиглах боломжийг
үзүүлдэг.
5. Хүртээмжтэй байдал. Системд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй шинэ шинэ
аппликейшн өгөгдлүүд нь интернет орчинд байдаг учраас хэрэглэгчдэд илүү
хүртээмжтэй байдаг.
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 31
- 32. Гэрийн даалгавар
1. Суралцаж буй мэргэжлийнхээ хүрээнд үүлэн тооцооллыг
ашиглаж болох боломжийг судлах.
2. Дэлхий дахинд болон монголд ашиглаж буй жишээг гаргах
/Байгууллага, салбараар нь /
ХИЧЭЭЛИЙН НЭР: ВЭБ ДИЗАЙН 32